Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 08 сарын 13 өдөр

Дугаар 101/ШШ2018/02660

 

 

 

 

 

2018 оны 08 сарын 13 өдөр

Дугаар 101/ШШ2018/02660

Улаанбаатар хот

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ундраа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Сонгинохайрхан дүүрэг, 7 дугаар хороо, Баянхошуу 21 дүгээр гудамж, 8 тоот хаягт оршин суух, Чадраа овогт Ганболдын Э /регистрийн дугаар /-ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Баянзүрх дүүрэг, 26 дугаар хороо, 201 дүгээр байр, 192 тоот хаягт оршин суух, Онход овогт Батнямын Н /регистрийн дугаар /-т холбогдох,

 

Хүүхэдтэйгээ уулзуулахыг даалгуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Г.Э, хариуцагч Б.Н , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Сэндэнхорол нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Г.Э шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.Н нь нэхэмжлэл гаргаж надаас гэрлэлтээ цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгох, тэтгэлэг гаргуулах тухай шийдвэрийг Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхээр гаргуулж, уг шийдвэр баталгаажсан болно.

Гэвч Б.Н нь одоог болтол намайг хүү Э.Машсаруултай минь уулзуулахгүй байгаа тул хүү Э.Машсаруулыг надтай уулзуулахыг даалгаж өгнө үү. Миний бие хүүтэйгээ 7 хоногт 2 өдөр уулзаж байх хүсэлтэй байна. Тодруулбал, 2 хоног хүүгээ авч, хүүтэйгээ хамт байхыг хүсч байна гэв.

 

Хариуцагч Б.Н шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие нь Г.Этай танилцаж, 2015 онд гэрлэлтээ батлуулж гэр бүл болсон. Бидний дунд 2015 онд хүү Э.Машсаруул төрсөн. Би, Г.Эаас 11 насаар дүү бөгөөд олон насаар ах хүн амьдралд тулгуур болоод зөв зүйтэй чиглүүлээд явах байх гэж итгэсний үндсэн дээр нэг гэрт орон 6 сар амьдарсан боловч хамтран амьдрах хугацаанд Г.Эын амьдралын хэв маяг буруу бөгөөд хүнтэй харилцахдаа байнга зурагт, компьютер зэрэг дэлгэц ширтэж, тухайн харилцаанд орж байгаа хүний нүүр рүү харч ярьдаггүй. Гэр бүлтэйгээ хамт байх үедээ амьд харилцаа үүсгэдэггүй, хүү Э.Машсаруулыг утас, компьютерт донтуулсан бөгөөд өвчин тусах үед нь асран халамжилдаггүй, бүх хариуцлагыг Б.Н хариуцах ёстой хэмээн үзсэн учраас мөн 2015 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр хүүгээ төрүүлээд 1 хоног болж байхад Г.Эын эх Оюун миний эцэг эхэд танай охин бид нарт хэрэггүй ач хүүгээ л гэж бид ирлээ гэж хэлснээс үүдэн хүүгээ би өөрийн гэртээ гаргаж өсгөсөн.

Мөн амьдрах хугацаанд Г.Э аав Ганболд толгой тархины гэмтлээс үүдэн эрүүл бус харилцаатай, уур уцаар ихтэй нэгэн бөгөөд удаа дараа намайг ална гэж сүрдүүлсэн, мөн пизда зэрэг хараалын үг хэлдэг. Энэхүү байдал нь Г.Эт мөн ажиглагдсан. Надад Г.Э нь салах өргөдөл өгөх хэрэгтэй би хүүгээ авмаар байна гэж хэлдэг байсан нь надад маш их дарамттай байсан учраас Хан-Уул дүүргийн шүүхийн шийдвэрээр 2018 оны 6 дугаар сарын 06-ны өдөр гэрлэлт цуцалснаас хойш хүү маань эмэг эхийн дэмжлэгтэйгээр миний асрамжид өсч торниж байна. Г.Эын нэхэмжлэлд дурьдсанаар миний бие хүү Э.Машсаруултай уулзуулахгүй байгаа гэсэн нь огтоос үндэслэлгүй. Г.Э нь гэрлэлт цуцлуулснаас хойш хүүхэдтэйгээ уулзах талаар 1 удаа асуусанд зөвшөөрсөн. Тэр үед миний бие болон хүү маань Багануур дүүрэгт эцэг эхийн минь гэрт байсан тул Багануурт ирж уулзахыг хүсч, ирж уулзахдаа миний эцэгтэй муудалцан айлган сүрдүүлсэн учраас тэр уулзалтыг зогсоосон. Дараа ахин уулзах хүсэлтийг би өөрөө тавин 2018 оны 7 дугаар сарын 16-нд уулзуулсан, мөн ахин уулзуулах хүсэлтийг би өөрөө 2018 оны 8 дугаар сарын 18-нд тавин уулзуулсан. Энэ бүх хугацаанд надад хүүтэйгээ уулзах хүсэлтийг өөрөө хэзээ ч тавиагүй, харин ч шүүхэд хандаж байгаад үнэхээр гомдолтой байна. Хүүг миний зүгээс гэр орноос нь өөр газар хоногоор хонуулах боломжгүй тул өдрийн цагаар сар 1 удаа авч явж уулзахыг санал болгож байна гэв.

 

 

Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл, зохигчийн тайлбар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Г.Э нь хариуцагч Б.Н т холбогдуулан, 7 хоногийн 2 хоногт хүүхдээ авах, хүүхэдтэйгээ уулзуулахыг хариуцагчид даалгуулах нэхэмжлэл гаргасан бөгөөд хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргаж байна.

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн 1049 дүгээр шийдвэрээр, О.Н , Г.Э нарын гэрлэлтийг цуцалж, 2015 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр төрсөн, хүү Э.Машсаруулыг эх Б.Н ын асрамжид үлдээж, эцэг Г.Эаас тэтгэлэг гаргуулж тэжээн тэтгүүлэхээр шийдвэрлэжээ.

Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлд зааснаар эцэг, эх хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээх бөгөөд хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх, хүүхдээ үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, түүнд суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах үүрэгтэй.

Г.Э, Б.Н нар гэрлэлтээ цуцлуулсан боловч дээр дурдсан үүрэг нь Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4-т зааснаар хэвээр үлдэнэ.

Хүү Э.Машсаруулыг эхийн асрамжид үлдээсэн шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон байх бөгөөд зохигч талууд болох Г.Э, Б.Н нар нь хүүхдийн эрх, ашиг сонирхолд харшлахааргүйгээр дээрх үүргээ биелүүлж, эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахыг хориглоно. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч Г.Э нь хүүхдийн ашиг сонирхолд харшлахгүйгээр, шүүхийн шийдвэрээр хүүг асрамжиндаа авсан эх Б.Н тай харилцан зөвшилцөж хүүхэдтэйгээ уулзах нь зүйтэй.

Иймд 7 хоногийн 2 хоногт хүүхдээ өөртөө авч байхыг хүссэн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангах боломжгүй байна.

Харин Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.6.-д хүүхдийн эрх, ашиг сонирхолд харшлахааргүй бол гэрлэлтээ цуцлуулсан эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахыг хориглоно. гэж зааснаар, эцгийн үүргээ биелүүлэхийг Г.Эт, эцгийн үүргээ биелүүлэхэд нь саад учруулахгүй байхыг Б.Н т тус тус даалгах нь зүйтэй гэж үзлээ.

Нэхэмжлэгч Г.Э нь Гэр бүлийн тухай хуульд заасан, эцгийн үүргээ биелүүлэх, хүүхэдтэйгээ уулзахдаа, хүүхдийн ашиг сонирхолд харшлахааргүй нөхцлийг бүрдүүлэхийг дурьдаж байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 26.2, 26.6-д тус тус заасныг баримтлан, хариуцагч Б.Н т холбогдох, 7 хоногийн 2 хоногт хүүхдээ авах, хүүхэдтэйгээ уулзуулахыг хариуцагчид даалгуулах тухай нэхэмжлэгч Г.Эын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, эцгийн үүргээ биелүүлэхийг Г.Эт, эцгийн үүргээ биелүүлэхэд нь саад учруулахгүй байхыг Б.Н т тус тус даалгасугай.

2. Нэхэмжлэгч Г.Э нь Гэр бүлийн тухай хуульд заасан, эцгийн үүргээ биелүүлэх, хүүхэдтэйгээ уулзахдаа, хүүхдийн ашиг сонирхолд харшлахааргүй нөхцлийг бүрдүүлэхийг дурьдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

4. Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 7 хоногийн дараа зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авах үүрэгтэй ба гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.УНДРАА