Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2020 оны 10 сарын 21 өдөр

Дугаар 128/ШШ2020/0669

 

2020 оны 10 сарын 21 өдөр

Дугаар 128/ШШ2020/0669

Улаанбаатар хот

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг

баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийг шүүгч Г.Мөнхтулга даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.М***, нэхэмжлэгч бөгөөд нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Ч***, нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б***, хариуцагч Нийслэлийн захирагчийн ажлын албаны итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ш***, хариуцагч Улсын бүртгэлийн ерөнхий газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Б*** нарыг оролцуулан Ш.Ч***, С.Л*** нарын нэхэмжлэлтэй, Нийслэлийн захирагчийн ажлын алба, Улсын бүртгэлийн ерөнхий газар, Орон сууц, нийтийн аж ахуйн удирдах газрын харъяа Орон сууц хувьчлах товчоонд тус тус холбогдох захиргааны хэргийг хянаад,

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч болон нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт гаргасан хүсэлтдээ ... Тус шүүхэд хянагдаж буй Ш.Ч***, С.Л*** нарын нэхэмжлэлтэй, Нийслэлийн захирагчийн ажлын алба, Улсын бүртгэлийн ерөнхий газар, Орон сууц, нийтийн аж ахуйн удирдах газрын харъяа Орон сууц хувьчлах товчоонд тус тус холбогдох захиргааны хэрэгт гуравдагч этгээд нарын маргаан бүхий бүртгэлтэй эд хөрөнгө болох 0 тоотод өв залгамжлал шилжээгүй болох нь хавтаст хэрэгт буй баримтаар тодорхой болж байх тул цаашид маргах шаардлагагүй үндэслэлээр Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-т зааснаар нэхэмжлэлийг шаардлагаасаа бүхэлд нь татгалзаж байна.

Иймд хуульд заасан журмын дагуу хүсэлтийг шийдвэрлэж өгнө үү гэв.

Хариуцагч Улаанбаатар хотын захирагчийн ажлын албаны итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ш*** шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа: ...: Хэн нэгэн өвлөгч гарч ирээгүйгээс болж 1 жил болоод өвлөх эрх нь Иргэний хуулиар дуусгавар болж байна. Тиймээс өмчийг Улсын бүртгэлийн ерөнхий газарт бүртгэнэ гэв.

Хариуцагч Улсын бүртгэлийн ерөнхий газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Б*** шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа: ..Тайлбар байхгүй гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч нараас 2017 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр тус шүүхэд хандан Иргэн Г.А***т Баянзүрх дүүргийн 18 дугаар хороо, 13 дугаар хороолол, **** тоот өрөөг эзэмшүүлсэн 2004254 дугаар орон сууц эзэмших эрхийг илт хууль бус захиргааны акт болохыг тогтоолгох, Нийслэлийн орон сууц хувьчлах товчооны 2017 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн 11 дүгээр тогтоолын иргэн Г.А***т холбогдох хэсэг, Г.А***т олгосон 0117647 тоот өмчлөх эрхийн гэрчилгээ болон өмчлөх эрхийн Ү-220*** дугаар улсын бүртгэлийн гэрчилгээг тус тус хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргажээ.

Улмаар нэхэмжлэгч бөгөөд нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Ч*** болон нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б*** шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт гаргасан хүсэлтдээ: ...Тус шүүхэд хянагдаж буй Ш.Ч***, С.Л*** нарын нэхэмжлэлтэй, Нийслэлийн захирагчийн ажлын алба, Улсын бүртгэлийн ерөнхий газар, Орон сууц, нийтийн аж ахуйн удирдах газрын харъяа Орон сууц хувьчлах товчоонд тус тус холбогдох захиргааны хэрэгт гуравдагч этгээд нарын маргаан бүхий бүртгэлтэй эд хөрөнгө болох 0 тоотод өв залгамжлал шилжээгүй болох нь хавтаст хэрэгт буй баримтаар тодорхой болж байх тул цаашид маргах шаардлагагүй үндэслэлээр Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-т зааснаар нэхэмжлэлийг шаардлагаасаа бүхэлд нь татгалзаж байна гэжээ.

Нэхэмжлэгч бөгөөд нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Ч***, нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б*** нарын нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзах тухай хүсэлт нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1Нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцохдоо дараахь эрх эдэлнэ, 20.1.1нэхэмжлэлээ өөрчлөх, түүний шаардлагын хэмжээг ихэсгэх, эсхүл багасгах, нэхэмжлэлээсээ бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн татгалзах, хариуцагчтай эвлэрэх, 66 дугаар зүйлийн 66.1-д Нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн татгалзаж болно., 66.2-д Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсанаа бичгээр илэрхийлэх... гэж заасан хуулийн шаардлагыг хангасан ба гуравдагч этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй тул нэхэмжлэгч бөгөөд нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Ч***, нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б*** нарын нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, нэхэмжлэгч Ш.Ч***, С.Л*** нарын нэхэмжлэлтэй, Нийслэлийн захирагчийн ажлын алба, Улсын бүртгэлийн ерөнхий газар, Орон сууц, нийтийн аж ахуйн удирдах газрын харъяа Орон сууц хувьчлах товчоонд тус тус холбогдох захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Үүнтэй холбогдуулан шүүхээс нэхэмжлэгч бөгөөд нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Ч***, нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б*** нарт Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.4-д Нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан этгээд уг асуудлаар дахин нэхэмжлэл гаргах эрхээ алдах, 122 дугаар зүйлийн 122.2-д Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэ хуулийн 122.1-д зааснаас бусад шүүгчийн захирамж, шүүхийн тогтоолд гомдол гаргах эрхгүй болохыг тайлбарласан болохыг дурдах нь зүйтэй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-т заасныг үндэслэн Ш.Ч***, С.Л*** нарын нэхэмжлэлтэй, Нийслэлийн захирагчийн ажлын алба, Улсын бүртгэлийн ерөнхий газар, Орон сууц, нийтийн аж ахуйн удирдах газрын харъяа Орон сууц хувьчлах товчоонд холбогдуулан гаргасан Иргэн Г.А***т Баянзүрх дүүргийн 18 дугаар хороо, 13 дугаар хороолол, **** тоот өрөөг эзэмшүүлсэн 2004254 дугаар орон сууц эзэмших эрхийг илт хууль бус захиргааны акт болохыг тогтоолгох, Нийслэлийн орон сууц хувьчлах товчооны 2017 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн 11 дүгээр тогтоолын иргэн Г.А***т холбогдох хэсэг, Г.А***т олгосон 0117647 тоот өмчлөх эрхийн гэрчилгээ болон өмчлөх эрхийн Ү-220*** дугаар улсын бүртгэлийн гэрчилгээг тус тус хүчингүй болгуулах тухай шаардлага бүхий нэхэмжлэлээсээ нэхэмжлэгч татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.5-д заасны дагуу нэхэмжлэгч нарын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч хэргийг хэрэгсэхгүй болгосон шүүгчийн захирамжид давж заалдах журмаар гомдол гаргах эрхгүй бөгөөд энэхүү шүүгчийн захирамжийг шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлэхийг дурдсугай.

 

 

ШҮҮГЧ Г.МӨНХТУЛГА