Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 12 сарын 04 өдөр

Дугаар 101/ШШ2017/03898

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Т.Энхжаргал даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Н ХХКнэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Б холбогдох

 

161,166,171 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийг төлөөлж Б.Б, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Х, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Г, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ү.Мандал нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Н ХХК, итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Х шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Манай компани 2016 оны 7 дугаар сарын 05-ны өдөр БТӨААТҮГ-тай барилга засварын ажил гүйцэтгэх №БЗ-2016 тоот гэрээ байгуулан Батлан хамгаалах яамны Энхийг дэмжих ажиллагааны хүлээн авалт, ёслолын өргөөг тохижуулах, интерьер дизайны зураг, гүйцэтгэл, модон урлал, заслын ажлыг чанарын өндөр түвшинд гүйцэтгэсэн бөгөөд 2016 оны 12 дугаар сарын 24-ний өдөр барилга байгууламжийг ашиглалтанд оруулах комиссын №48 тоот актаар хүлээлгэж өгсөн болно. Гэвч хариуцагч талаас гэрээний 7 дугаар зүйлд заасан төлбөрийг одоог хүртэл гүйцээж төлөхгүй бидний бизнесийн үйл ажиллагааг ноцтой хүндрүүлж одоо бид үйл ажиллагаагаа зогсоох байдалд хүрээд байна. Энэ хугацаанд хүүтэй зээл удаа дараа аван ажилчдынхаа цалинг тавьж өр төлбөр, хүүгийн дарамтанд орж, татвар, нийгмийн даатгалын өглөг хуримтлагдан шүүхээр шийдвэрлүүлэх шатанд хүрээд байна. Хариуцагч талд удаа дараа албан бичиг өгсөн боловч одоог хүртэл нэг ч хариу аваагүй байна. Гэрээний дагуу нийтдээ 268,000,000 төгрөгийн санхүүжилтийг хийхээс хариуцагч нь 2016 оны 8 дугаар сарын 05-ны өдөр 100,000,000 төгрөг, 2017 оны 6 дугаар сарын 12-ны өдөр 10,916,229 төгрөгийг тус тус манай компанид шилжүүлж, үлдэгдэл нь 157,083,771 төгрөг бөгөөд алдангийг тооцохдоо 2016 оны 8 дугаар сарын 05-ны өдрөөс 2017 оны 6 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл 168,000,000 төгрөгөөс 0,01 хувиар тооцсон. Манай компани Тендерийн тухай хуулийн дагуу урилга авч, ажлыг гүйцэтгэсэн бөгөөд эрүүгийн хэрэгт хамааралгүй, энэ асуудлыг компанийн захиралд мэдэгдсэн байдаг.

Иймд хариуцагч талаас гэрээний 7.1-д заасан нийт ажлын төлбөрөөс төлөөгүй үлдсэн 157,083,771 төгрөг, гэрээний 9.1-д зааснаар алданги болох 4,082,400 төгрөг, нийт 161,166,171 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагч Б ТӨААТҮГ, итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Г шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Н ХХК нь хариуцагч талаас гэрээний үлдэгдэл төлбөрийг гаргуулж гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай шаардлагыг гаргасан. Б/захиалагч/, Б ТӨААТҮГ /гүйцэтгэгч/ нар харилцан тохиролцож 2016 оны 7 дугаар сарын 05-ны өдөр Э хүлээн авалтын өрөөнд засварын ажил гүйцэтгэх №ИЗ-02/2016 дугаартай гэрээг байгуулсан. Ажил гүйцэтгэгч гэрээнд заасан ажлыг гүйцэтгэхдээ Монгол Улсын Иргэний хуулийн 347 дугаар зүйлийн 347.1-д заасны дагуу Н ХХК-ийг туслан гүйцэтгэгчээр оролцуулж, 2016 оны 7 дугаар сарын 05-ны өдөр №БЗ-2016 дугаартай гэрээг байгуулсан. Ажил гүйцэтгэгч №ИЗ-02/2016 дугаар гэрээний 7-д заасны дагуу захиалагчийн төлөх төлбөрийг үндэслэн туслан гүйцэтгэгчид ажлын хөлсийг төлж байсан. Ажил гүйцэтгэж байх хугацаанд Авилгалтай тэмцэх газраас Батлан хамгаалах яамны Угтах хэсэг, ёслол хүндэтгэлийн танхим, шат, энхийг сахиулах хүчний хүлээн авалтын заалны засварын ажлыг Н ХХК-д давуу байдал олгож шууд гэрээ байгуулан гүйцэтгүүлсэн Б.Б /захиалагч/ нарт 201601000140 тоот эрүүгийн хэрэг үүсгэн шалгахдаа 2016 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр Авилгалтай тэмцэх газрын мөрдөн шалгах хэлтсийн мөрдөн байцаагч, комиссар Б.Гийн Шинжилгээ хийх, шинжээч томилох тогтоолоор Барилгын хөгжлийн төвийн Барилга байгууламж, зураг төсөл магадлалын хэлтсийн ахлах мэргэжилтэн Л.Эгаар /тэргүүлэх төсөвчин/ засварын ажилд шинжилгээ хийлгэсэн. 2016 оны 12 дугаар сарын 26-ны өдөр дүгнэлт гарсан бөгөөд засварын ажлыг Зэвсэгт хүчний жанжин штабын ахлах мэргэжилтэн Ц.Г 500,000,000 төгрөгөөр хийсэн нь зах зээлийн үнэтэй нийцсэн эсэх гэсэн асуултанд засварын ажлын төсөв /дугаар №33/16/-ийн төсөвт өртгийг 333,057,358 төгрөгөөр хянасан. Дүгнэлтээс үндэслэн захиалагч гэрээнд заасан төлбөр төлөх үйл ажиллгаагаа зогсоосон. Манайх нэхэмжлэгчид 100,000,000 төгрөг, 10,916,229 төгрөгийн санхүүжилтийг тус тус хийсэн бөгөөд эрүүгийн хэрэгт гаргасан шинжээчийн дүгнэлттэй холбоотойгоор Сангийн яамнаас санхүүжилтийг зогсоож, гэрээний дагуу шилжүүлэх санхүүжилтийг зогсоосон болно. Гэрээний дагуу Н ХХК-иас ажлыг 2016 оны 12 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авсан.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй байх тул хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Н ХХК нь хариуцагч Б ТӨААТҮГ-т холбогдуулан гэрээний үүрэгт үлдэгдэл төлбөр 157,083,771 төгрөг, алдангид 4,082,400 төгрөг, нийт 161,166,171 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Хариуцагч Б ТӨААТҮГ нь Н ХХК-тай гэрээ байгуулж, санхүүжилтийг олгож байсан боловч уг компанид давуу эрх олгож гэрээ байгуулсантай холбогдуулан Авилгалтай тэмцэх газраас эрүүгийн хэрэг үүсгэн шалгагдагдах явцад Н ХХК-ийн хийсэн засварын ажлын гүйцэтгэлд шинжээч томилогдож, шинжээч нь төсөвт өртгийг 333,057,358 төгрөгөөр тогтоосоны улмаас Сангийн яамнаас санхүүжилт зогссон тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж байна.

 

Монгол Улсын Батлан хамгаалахын сайдын 2016 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн А/168 дугаартай Захиалагч томилох тухай тушаалаар яамны харьяа Б төрийн өмчит үйлдвэрийн газраар гүйцэтгүүлэх төсөл арга хэмжээг хавсралтаар баталж, захиалагчийн эрхийг олгож, төсөл, арга хэмжээний гүйцэтгэлд шаардагдах 496,000,000 төгрөгийг 2016 оны төсвийн Зэвсэгт хүчний хөгжлийн сангаас санхүүжүүлэхийг Төрийн захиргааны удирдлагын газрын Санхүү, эдийн засгийн хэлтэст зөвшөөрсөн ба үүнээс Энхийг дэмжих ажиллагаа-ны хүлээн авалт /ёслолын/-ын өрөө тохижуулах ажлын төсөв нь 300,000,000 төгрөг байхаар шийдвэрлэсэн байна.

 

Батлан хамгаалах яам, Б төрийн өмчит үйлдвэрийн газартай 2016 оны 7 дугаар сарын 05-ны өдөр №ИЗ-02/2016 дугаартай Энхийг дэмжих ажиллагааны хүлээн авалтын өрөөнд засварын ажил гүйцэтгэх гэрээ-г байгуулсан байна.

 

Б төрийн өмчит үйлдвэрийн газар нь дээрх А/168 дугаар тушаалын дагуу Дуулга студийн шинэчлэл, Энхийг дэмжих ажиллагаа-ны хүлээн авалт /ёслолын/-ын өрөө тохижуулах төсөл арга хэмжээг гүйцэтгэх ажлын хүрээнд компаниудыг сонгон шалгаруулах шуурхай хурлыг 2016 оны 6 дугаар сарын 16-ны өдөр хуралдуулж, Н ХХК-д Энхийг дэмжих ажиллагааны хүлээн авалт /ёслолын/-ын өрөө тохижуулах ажилд сонгон шалгаруулахаар шийдвэрлэжээ.

 

Б төрийн өмчит үйлдвэрийн газар /ерөнхий гүйцэтгэгч/ нь Н ХХК /туслан гүйцэтгэгч/-тай 2016 оны 7 дугаар сарын 05-ны өдөр №БЗ-2016 дугаартай Барилгад засварын ажил гүйцэтгэх гэрээ-г байгуулж, Энхийг дэмжих ажиллагааны хүлээн авалт /ёслолын/-ын өрөө тохижуулах ажлын үнийг 268,000,000 төгрөгөөр тооцож хийхээр, ажил эхэлсэн өдрөөс календарийн 35 хоногт багтаан гүйцэтгэхээр, санхүүжилтийг захиалагч гүйцэтгэгчтэй гэрээ байгуулан 40 хувь, үлдэгдэл төлбөрийн 30 хувийг ажлын гүйцэтгэлээр, дараагийн 20 хувийг мөн ажлын гүйцэтгэлээр, 10 хувийг ажлыг комисс хүлээн авсны дараа төлөхөөр тохирсон байна.

 

Зохигчдын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 347 дугаар зүйлийн 347.1-д тус тус зааснаар ажил гүйцэтгэх гэрээ байгуулагджээ.

 

Энхийг дэмжих ажиллагааны хүлээн авалт /ёслолын/-ын өрөө тохижуулах ажлын санхүүжилтэд Төрийн сангаас Б төрийн өмчит үйлдвэрийн газарт 2016 оны 8 дугаар сарын 05-ны өдөр 120,038,511 төгрөгийг шилжүүлсэнээс 100,000,000 төгрөгийг, 2017 оны 6 дугаар сарын 07-ны өдөр 13,018,848 төгрөгийг шилжүүлсэнээс 10,916,229 төгрөгийг тус тус Н ХХК-д шилжүүлсэн болох нь Төрийн сангийн зарлагын дансны хуулга, зохигчдын тайлбараар тогтоогдож байна.

 

Зохигчдын хооронд 2016 оны 9 дүгээр сарын 30 болон 12 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар тооцооны үлдэгдлийг 168,000,000 төгрөгөөр баталгаажуулж байсан, удаа дараа төлбөр барагдуулах талаар Н ХХК хандаж байсан, одоо зохигчдын хооронд байгуулсан гэрээний дагуу үлдэгдэл төлбөр нь 157,083,771 /268,000,000 100,000,000 10,916,229/ төгрөг байгаа болох нь Тооцооны үлдэгдлийн баталгаа, зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан бичгийн баримтуудаар тогтоогдож байна.

 

Барилга байгууламжийг ашиглалтанд оруулах 2016 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 48 дугаартай комиссын актаар ЦДБЭЧ-ийн 2 дугаар давхар Энхийг дэмжих ажиллагааны хүлээн авалтын ёслолын Соёмбо танхимыг хүлээн авсан байх бөгөөд уг байгууламжийг төслийн дагуу 2016 оны 7 дугаар сараас барьж эхэлсэн ба 2016 оны 10 дугаар сарын 15-ны өдөр барьж дууссан гэжээ.

 

Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.2-т ажил гүйцэтгэх гэрээний зүйл нь гүйцэтгэсэн ажлын үр дүн байна, 343.3Ажил гүйцэтгэгч ямар нэгэн эд зүйлийг хийсэн бол түүнийг захиалагчийн өмчлөлд шилжүүлнэ гэж зааснаар Н ХХК нь гүйцэтгэсэн ажлын үр дүнг Б төрийн өмчит үйлдвэрийн газрын өмчлөлд шилжүүлсэн буюу зохигчдын хооронд байгуулсан гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлсэн байна.

 

Зохигчдын хооронд байгуулсан гэрээний 7.2, 7.3-т Захиалагч гүйцэтгэгчтэй гэрээ байгуулан 40 хувийн санхүүжилтыг шилжүүлэх, Захиалагч үлдэгдэл төлбөрийн 30 хувийг ажлын гүйцэтгэлээр, дараагийн 20 хувийг мөн ажлын гүйцэтгэлээр, 10 хувийг ажлыг комисс хүлээн авсны дараа төлнө гэж харилцан тохирсон байх бөгөөд энэ нь Иргэний хуулийн 347 дугаар зүйлийн 347.1Ажил гүйцэтгэгч нь гэрээнд заасан ажлыг гүйцэтгэхэд бусад этгээд /туслан гүйцэтгэгч/-ийг оролцуулж болно. Энэ тохиолдолд ажил гүйцэтгэгч нь захиалагчийн хувьд ерөнхий ажил гүйцэтгэгч, туслан гүйцэтгэгчийн хувьд захиалагч болно гэж заасан зохицуулалтад нийцсэн байна.

 

Өөрөөр хэлбэл Б төрийн өмчит үйлдвэрийн газар /ерөнхий гүйцэтгэгч/ нь Н ХХК /туслан гүйцэтгэгч/-тай 2016 оны 7 дугаар сарын 05-ны өдөр №БЗ-2016 дугаартай Барилгад засварын ажил гүйцэтгэх гэрээ-ний дагуу Иргэний хуулийн 347 дугаар зүйлийн 347.1-д зааснаар Б төрийн өмчит үйлдвэрийн газар нь туслан гүйцэтгэгчээр Н ХХК-ийг оролцуулсан байх бөгөөд энэ тохиолдолд ажил гүйцэтгэгч Б төрийн өмчит үйлдвэрийн газар нь туслан гүйцэтгэгч Н ХХК-ийн хувьд захиалагч болох ба гэрээний 7.2, 7.3-т зааснаар захиалагчийн хувьд санхүүжүүлэх үүргээ биелүүлээгүй байна.

 

Зохигчдын хооронд байгуулсан гэрээний 9.1-д Ерөнхий гүйцэтгэгч нь гүйцэтгэсэн үе шатны ажлыг баталгаажуулж, санхүүжилтыг хөндлөнгийн нөлөөлөлгүйгээр цаг хугацаанд нь олгоогүй тохиолдолд 0,01 хувьтай тэнцэх алдангийг хоног тутамд төлнө гэж тохирсон нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д заасан зохицуулалтад нийцсэн байх бөгөөд хариуцагч талаас 2016 оны 8 дугаар сарын 05-ны өдөр санхүүжилт хийхэд үлдэгдэл 168,000,000 төгрөг байсан тул үүнээс нэг өдрийн алдангийг 2017 оны 6 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл тооцож, алдангид 4,082,400 төгрөг нэхэмжилсэн нь үндэслэлтэй байна.

 

Хариуцагч Б ТӨААТҮГ нь Н ХХК-тай гэрээ байгуулж, санхүүжилтийг олгож байсан боловч уг компанид давуу эрх олгож гэрээ байгуулсантай холбогдуулан Авилгалтай тэмцэх газраас эрүүгийн хэрэг үүсгэн шалгагдагдаж байх явцад Н ХХК-ийн хийсэн засварын ажлын гүйцэтгэлд шинжээч томилогдож, шинжээч нь төсөвт өртгийг 333,057,358 төгрөгөөр тогтоосоны улмаас Сангийн яамнаас санхүүжилт зогссон тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч маргаж байгаа боловч энэ нь зохигчдын хооронд байгуулсан гэрээний үүрэгт хамааралгүй, тайлбар, татгалзлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар нотлох үүргээ хэрэгжүүлээгүй байна.

 

Өөрөөр хэлбэл эрүүгийн хэрэг шалгагдсан болон шинжээчийн дүгнэлт, эдгээрээс үүдэж санхүүжилт олгохгүй болсонтой холбоотой баримтуудыг хэргийн материалд ирүүлээгүй болно.

 

Иймд дээрх үндэслэлүүдээр Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж зааснаар зохигчдын хооронд байгуулсан гэрээний үүрэг буюу хөлс төлөх үүргээ хариуцагч биелүүлээгүй байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэв.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 232 дугаар зүйлийн 232.6-д тус тус заасныг баримтлан хариуцагч БТӨААТҮГ-аас үлдэгдэл төлбөр 157,083,771 төгрөг, алданги 4,082,400 төгрөг, нийт 161,166,171 /нэг зуун жаран нэгэн сая нэг зуун жаран зургаан мянга нэг зуун далан нэг/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Н ХХК-д олгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 963,781 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч БТӨААТҮГ-аас улсын тэмдэгтийн хураамжид 963,781 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Н ХХК-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.5-д зааснаар хариуцагч БТӨААТҮГ нь шүүхийн шийдвэрийг сайн дураар биелү үлээгүй тохиолдолд албадан гүйцэтгэж Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг явуулахыг шийдвэр гүйцэтгэх газарт зөвшөөрсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурьдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.ЭНХЖАРГАЛ