Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 12 сарын 06 өдөр

Дугаар 101/ШШ2018/03704

 

 

 

 

2018 оны 12 сарын 06 өдөр

Дугаар 101/ШШ2018/03704

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мандалбаяр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Б.Н гаргасан,

: Улаанбаатар хот, ѿ 俿, 5 , -3, шүүхийн газарт ,

 

Дуудлага худалдааны үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч Ж.Г, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Ц, нарийн бичгийн дарга М.Дорждэрэм нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчээс тус шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон түүний өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 101/ШШ2017/03044 тоот шийдвэрээр Д.П, Д.Т, Б.Н нараас нийт 89,829,789.29 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч О ХХК-нд олгож, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахаар шийдвэрлэсэн юм.

Гэтэл хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас тус шүүхийн 101/ШШ2017/03044 тоот шийдвэрийг албадан гүйцэтгэхдээ *******,*******,*******,*******, тоот хаягт байрлах тоот улсын бүртгэлийн дугаартай 48 м.кв талбайтай 4 өрөө орон сууцыг 127,522,000.00 төгрөг гэж үнэлсэн байна.

Шинжээчийн дүгнэлтэд хуучнаар 48.6 м.кв талбайг 92 м.кв талбайтай гэж дурьдсан байх боловч ямар үндэслэлээр талбайг хэмжсэн болохыг тодруулах шаардлагатай байна, өөрөөр хэлбэл хөрөнгийн үнэлгээний компанид орон сууцны метр талбайг хэмжих эрх бий эсэхийг тайланд тусгаагүй, шинжээчид хуульд заасан эрх, үүргийг тайлбарлаж өгөөгүй байна.

Шүүхийн шинжилгээний тухай хуульд зааснаар шинжээчид хуульд заасан эрх, үүргийг тайлбарлах ёстой бөгөөд ингээгүй тохиолдолд хууль бус дүгнэлт болно. Мөн дүгнэлтэд газрын мэдээлэл байхгүй тул үнэлгээнд хамруулахгүй гэсэн утгатай зүйл бичжээ.

Түүнчлэн шинжээчийн дүгнэлтэд 3 хүн гарын үсэг зурсан байхад 1 хүн нь тусгай зөвшөөрөлтэй, бусад этгээдэд хуульд заасан эрх, үүргийг тайлбарласан талаарх баримт байхгүй байгаа учраас хараат бус мэргэжлийн шинжээч дүгнэлт гаргасан гэдэгт эргэлзэж байна.

Иймд, хариуцагч *******т холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг хангаж, үл хөдлөх хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэв.

Хариуцагчаас тус шүүхэд гаргасан хариу тайлбар болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 101/ШШ2017/03044 тоот шийдвэрээр Д.П, Д.Т, Б.Н нараас нийт 89,829,789.29 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч О ХХК-нд олгож, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахаар шийдвэрлэсэн бөгөөд барьцаа хөрөнгө болох *******,*******,*******,*******, тоот хаягт байрлах тоот улсын бүртгэлийн дугаартай 48 м.кв талбайтай 4 өрөө орон сууцыг албадан дуудлага худалдаанд оруулж, үүргийн гүйцэтгэлийг хангахыг *******т даалгасан.

Манай байгууллага энэхүү барьцаа хөрөнгийг хураан авч, Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1.-д зааснаар талуудаас үнийн санал авахад тэд хөрөнгийн үнэлгээг харилцан тохироогүй тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2.-д заасны дагуу зах зээлийн үнэлгээг хөрөнгийн үнэлгээний ХХК-иар гүйцэтгүүлсэн юм.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.2.-т зааснаар хөрөнгийн үнэлгээг тогтоохдоо Шүүхийн шинжилгээний тухай хуульд заасан журмыг баримтлах ба дүгнэлтийн үнэн зөвийг томилогдсон шинжээч хариуцахаар зохицуулсан байдаг.

Нэхэмжлэгч Б.Н нь маргааны зүйл болох үл хөдлөх хөрөнгийг энэхүү нэхэмжлэлийг 127,522,000.00 төгрөгөөс дээш үнэтэй гэдгийг нотлохгүй байна. Иймд, манай байгууллага шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хуулийн дагуу явуулсан тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад

 

нь:

Нэхэмжлэгч Б.Нгаас хариуцагч *******т холбогдуулан үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ хүчингүй хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргасан ба энэхүү хэрэгт шүүхээс 2018 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр иргэний хэрэг үүсгэж, хариуцагчид нэхэмжлэлийн хувийг гардуулж, зохигчдод Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан эрх, үүргийг тайлбарлаж, танилцуулсан байна.

 

Шүүх, хуралдаанаар хэлэлцэгдсэн бөгөөд хэрэгт авагдсан бичгийн баримтууд, талуудын тайлбарыг тус тус үндэслэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн баримтаар Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 101/ШШ2017/03044 тоот шийдвэрээр нэхэмжлэгч О ХХК-ийн гаргасан хариуцагч Д.П, Д.Т, Б.Н нарт холбогдох зээлийн гэрээний үүрэгт 89,855,789.26 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай иргэний хэргийг шийдвэрлэсэн ба Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 он 11 дүгээр сарын 27-ны өдрийн 1288 тоот магадлал, Улсын дээд шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 001/хт2018/00363 тоот тогтоолоор анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хэвээр үлдээжээ /х.х-ийн 4-8, 16 хуудас/.

 

Тодруулбал, тус шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 101/ШШ2017/03044 тоот шийдвэрээр хариуцагч Д.П, Д.Т, Б.Н нараас үндсэн зээлийн үлдэгдэл 64,926,193.53 төгрөг, зээлийн хүүнд 21,577,194.42 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 3,326,400.76 төгрөг, нийт 89,829,789.29 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч О ХХК-нд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 26,000.00 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, үүргийн гүйцэтгэлийг *******,*******,*******,*******, тоот хаягт байрлах тоот улсын бүртгэлийн дугаартай 48 м.кв талбайтай 4 өрөө орон сууцыг шүүхийн шийдвэрийн дагуу хуульд нийцүүлэн худалдаж, үүргийн гүйцэтгэлийг хангахыг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгасан байна.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчаас ирүүлсэн баримтаар тус байгууллага төлбөр төлөгч нараас 89,829,789.29 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр, магадлал, тогтоолыг биелүүлэхээр 2018 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэх тухай 18260937 тоот тогтоол гаргаж, энэ талаар төлбөр төлөгчид мэдэгджээ /х.х-ийн 25 хуудас/.

 

Улмаар хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1.-д заасны дагуу иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааг баталгаажуулах арга хэмжээг авч, төлбөр төлөгч нарт шүүхийн шийдвэрийг биелүүлэх мэдэгдэл өгөх, тэдгээртэй уулзах, хөрөнгийн тухай лавлагааг бусад этгээдээс авах болон эд хөрөнгийг битүүмжлэх, хураах зэрэг ажиллагааг гүйцэтгэсэн эсэх талаар зохигчид маргаагүй /х.х-ийн 26-30 хуудас/.

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.-т Дараах хөрөнгийг шинжээчээр үнэлүүлнэ гээд 55.2.2.-т үнэлгээг талууд, өмчлөгч Иргэний хуулийн 177.1-д заасны дагуу тохиролцоогүй хөрөнгө гэж заажээ.

 

Тодруулбал, Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1.-д Дуудлага худалдаагаар худалдах үл хөдлөх эд хөрөнгийн санал болгох доод үнийг дуудлага худалдаа явуулахаас өмнө үүрэг гүйцэтгэгч, үүрэг гүйцэтгүүлэгч, өмчлөгч харилцан тохиролцож тогтоосон үнийн, хэрэв тохиролцоогүй бол үнэлгээчний тогтоосон зах зээлийн үнийн 70 хувиар тооцон тогтооно. Үнэлгээчнийг дуудлага худалдаа явуулах эрх бүхий этгээд томилно гэж заасны дагуу дуудлага худалдаагаар худалдах үл хөдлөх эд хөрөнгийн санал болгох үнийг уг худалдааг явуулахаас өмнө төлбөр авагч, төлбөр төлөгч болон өмчлөгч нар харилцан тохиролцож тогтоох бөгөөд хэрэв тохиролцоогүй тохиолдолд хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас хараат бус, мэргэжлийн үнэлгээчийн саналыг үндэслэн ийнхүү хөрөнгийн үнэлгээг тогтоох үндэслэл бий болдог.

 

Хэрэгт авагдсан баримтаар хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас төлбөр төлөгч Д.П, Д.Т, Б.Н нарт 2018 оны 08 дугаар сарын 31-ний өдөр маргааны зүйл болсон *******,*******,*******,*******, тоот хаягт байрлах тоот улсын бүртгэлийн дугаартай 48 м.кв талбайтай 4 өрөө орон сууцны үнийг 2018 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн дотор ирүүлэх тухай мэдэгдэл өгч, ийнхүү өгөөгүй учраас шинжээч томилох тухай тогтоол гаргажээ /х.х-ийн 31, 59 хуудас/.

 

Хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2018 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 190 тоот тогтоолоор дээр дурьдсан үл хөдлөх хөрөнгүүдийн зах зээлийн үнийг тогтоохоор ХХК-ийг томилсон ба тус компанийн 2018 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн хөрөнгийн үнэлгээний тайланд тусгагдсанаар дээрх үл хөдлөх хөрөнгийг 127,522,000.00 төгрөг гэж тус тус үнэлж, энэ тухай төлбөр төлөгч нарт мэдэгдсэн байна /х.х-ийн 32-37, 38, 39 хуудас/.

 

Энэ дүгнэлтэд тусгагдсанаар барьцаа хөрөнгийн үнийг зах зээлийн харьцуулалтын аргад тулгуурлаж, өнөөгийн зах зээлийн ханшийг тогтоохдоо ижил төрлийн үл хөдлөх хөрөнгийн үнийг судалсан байх тул нэхэмжлэгчийн орон сууцыг бодит байдалтай танилцаж, үнэлгээгүй гэх тайлбар үндэслэлгүй байна. Өөрөөр хэлбэл, хөрөнгийн үнэлгээний ХХК-ийн дүгнэлтэд уг үнэлгээг ямар эх сурвалж үндэслэсэн, үнэлгээний ямар аргыг хэрэглэсэн, ижил төрлийн үл хөдлөх хөрөнгийн ханш хэд байгаа зэргийг тус тус судалж, дүгнэсэн байна /х.х-ийн 36, 37/.

 

Хөрөнгийн үнэлгээний тухай 3 дугаар зүйлийн 3.1.1.-д үнэлгээчин гэж хөрөнгийн үнэлгээ хийх тусгай зөвшөөрөл эзэмшигч Монгол Улсын иргэн, гадаадын иргэн, харьяалалгүй хүнийг хэлнэ гэж, мөн 4 дүгээр зүйлий 4.1.1.-д хараат бус байх гэж, түүнчлэн 9 дүгээр зүйлийн 9.4.-т Хөрөнгийн үнэлгээний тайланд үнэлгээчин гарын үсэг зурж, тэмдэг даран баталгаажуулсан байна гэж тус тус заасан бол Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.-д Шинжилгээг шүүхийн шинжилгээний байгууллагаас гадуур хийлгэх бол эрх бүхий этгээд нь тусгай мэдлэг бүхий тухайн хэрэгт хувийн сонирхолгүй хүнийг урьж, хувийн бичиг баримт, мэргэжил, чадвар, шинжээчээр оролцуулж болохгүй үндэслэл, шинжээчээр ажиллахыг зөвшөөрч байгаа эсэхийг урьдчилан тодруулна гэж заажээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тус шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 101/ШЗ2018/199919 тоот захирамжийн дагуу хариуцагчийн ирүүлсэн баримтаар хөрөнгийн үнэлгээчин Р.М нь тусгай зөвшөөрөлтэй, түүнд хуульд заасан эрх, үүргийг тайлбарлаж, танилцуулсан байх тул нэхэмжлэгчийн тусгай зөвшөөрөлгүй этгээд, хараат бусаар үнэлгээ хийсэн гэх тайлбар үндэслэлгүй байна /х.х-ийн 89, 90, 92 хуудас/.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэр тухай хуулийн 6 дугаар зүйл, 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1, мөн 67 дугаар зүйлийн 67.1.1, 107 дугаар зүйлийн 107.2, 107.3.-т тус тус зааснаар зохигчид нэхэмжлэлийн шаардлага, хариуцагчийн хариу татгалзал, маргааны үйл баримт, хариуцагчийн гэм бурууг нотолж, түүний татгалзлыг үгүйсгэж байгаа үндэслэлээ нотлох үүрэгтэй.

Хэдийгээр нэхэмжлэгч Б.Нгаас хөрөнгийн үнэлгээний ХХК-ийн үнэлгээг үл хүлээн зөвшөөрч, уг орон сууцны зах зээлийн ханшийг 127,522,000.00 төгрөгөөс илүү гэж маргаж байгаа тохиолдолд баримтаар нотлох ёстой. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэлэгч нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээ баримтаар нотлоогүй, энэ талаарх баримт болон нотлох баримтыг шүүхэд гаргаагүй ба нэгэнт хараат бус, мэргэжлийн үнэлгээчийн үнэлгээг үндэслэн хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас төлбөр төлөгчийн барьцаа хөрөнгийг 177 117.1.-д зааснаар дуудлага худалдааны санал болгох доод үнийг тооцсон нь хуульд .

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.3.-д Энэ хуулийн 44.3, 63.4.-т заасан нь бие даасан шаардлага гаргах эрхтэй гуравдагч этгээд өөрийн эрх хөндөгдсөн асуудлаар гомдлоо шүүхэд гаргахад хамаарахгүй гэж заажээ. Тодруулбал, бие даасан шаардлага гаргах эрхтэй гуравдагч этгээд нь шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талууд болох төлбөр авагч, төлбөр төлөгчийн нэгэн адил тус хуулийн 32 дугаар зүйлийн 32.5, 63 дугаар зүйлийн 63.4 болон 122 дугаар зүйлийн 122.5.-д тус тус зааснаар иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд оролцож, хөрөнгийн үнэлгээний талаар шүүхэд гомдол гаргаж болно.

Гэтэл хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 101/ШШ2017/03044 тоот шийдвэрт дурьдсанаар нэхэмжлэгч Б.Н нь Д.П, Д.Т нарын хамт төлбөр төлөгч мөн хэдий ч тэрээр маргааны зүйл болох *******,*******,*******,*******, тоот хаягт байрлах тоот улсын бүртгэлийн дугаартай 48 м.кв талбайтай 4 өрөө орон сууцны өмчлөгч биш юм /х.х-ийн 7 хуудас/.

Өөрөөр хэлбэл, Иргэний хуулийн 183 дугаар зүйлийн 183.1.-д Улсын бүртгэлд бүртгүүлсэн эрхийг хэлцлийн үндсэн дээр олж авч байгаа этгээд улсын бүртгэлд бичигдсэн тэмдэглэлийг буруу ташаа болохыг мэдэж байсан эсхүл бүртгэлийг буруу ташаа гэж эсэргүүцсэнээс бусад тохиолдолд үнэн зөв гэж тооцно гэж зааснаас үзэхэд тухайн бүртгэлийн талаар буруу ташаа болох тухай гомдлыг энэ зүйлийн 183.3.-д зааснаар бүртгэлийн байгууллагад гаргаагүй тохиолдолд тухайн бүртгэлийг үнэн зөв гэж үзэх ба маргааны зүйл болох үл хөдлөх хөрөнгийн өмчлөгчөөр төлбөр төлөгч Д.П, Д.Т нар бүртгэгдсэн.

 

Иймд, нэхэмжлэгч Б.Н нь үл хөдлөх эд хөрөнгө өмчлөгч биш тул түүнд өмчлөгчийн нэгэн адил эд хөрөнгийн үнэлгээний талаарх гомдол гаргах эрхгүй болохыг үүгээр дурьдаж байна.

 

Шүүхээс дээр дурьдсаныг тус тус нэгтгэн дүгнээд нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

         Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.            Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7.-д заасныг үндэслэн нэхэмжлэгч Б.Нгийн гаргасан хариуцагч *******т холбогдох *******,*******,*******,*******, тоот хаягт байрлах улсын бүртгэлийн дугаартай 48 м.кв талбайтай 4 өрөө орон сууцанд хийсэн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2.            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 56.1, 60 60.1, эмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2.-т тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 210,600.00 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

 

3.            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.2.-т зааснаар шүүгчийн 2018 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 101/ШЗ2018/18451 тоот захирамжаар авагдсан шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах арга хэмжээ нь тус хуулийн 120.2.-т заасан хугацаа өнгөртөл буюу давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргасан бол түүнийг шийдвэрлэх хүртэлх хугацаанд хэвээр байхыг үүгээр дурьдсугай.

 

4.            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7.-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.

 

 

د Б.МАНДАЛБАЯР