Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 07 сарын 09 өдөр

Дугаар 129/ШШ2019/00446

 

Архангай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Д.Байгалмаа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: 1968 оны 03 дугаар сарын 11-нд төрсөн, эмэгтэй, Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 5 дугаар баг, ТОСК-ийн байрны 36 тоот хаягт оршин суух Х овгийн Д-ийн У-н нэхэмжлэлтэй

Хариуцагч: 1976 оны 11 дүгээр сарын 28-нд төрсөн, эмэгтэй, Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 4 дүгээр баг, Хангай хорооллын 01-05 тоот хаягт оршин суух Б овгийн Ж-ийн Д-д холбогдох иргэний хэргийг хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.У, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э.М, хариуцагч Ж.О, хариуцагчийн өмгөөлөгч Г.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Б нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Д.У шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Д.У миний бие нь

  1. оны 08 дугаар сарын 28-нд Ж.Г-д нотариатаар баталгаажуулж 3.200.000 төгрөг зээлдүүлсэн. Ж.Г нь ямар нэг хүү, алданги тооцохгүйгээр сар бүрийн 06-нд надад
  1. төгрөг өгч, авсан мөнгөө барагдуулахаар тохирсон боловч заасан хугацаанд мөнгөө өгөөгүй. Ж. Г нь надад худал ярьж, шалтаг шалтгаан хэлээд огт төлөлт хийхгүй байгаа юм. Дээрх мөнгийг авсанаас хойш надад 900.000 төгрөг өгсөн. Иймд үлдсэн 2.300.000 төгрөгийгЖ.Гантөгсөөс гаргуулж, намайг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч Д.У шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ж.Г нь надаас “Хас банкны зээл хаах гэсэн юм, та надад мөнгө зээлээч” гээд гуйгаад байхаар нь миний бие 2015 оны 11 дүгээр сарын 06-нд дүү н.Э-с 2.300.000 төгрөгийг 7-10 хоногийн хугацаатай өдрийн 2 хувийн хүүтэй аваад Ж.Г-д өгсөн. Уг мөнгийг би өөрийн автомашинаар Цэнхэр сум явждүү н.Эрдэнэчимэгээс “Ж.Гантөгсийг найдвартай хүн байгаа юм” гэж хэлжаваад 2.300.000 төгрөгийгЖ.Г-н Төрийн банкин дахь данс руу Д.Эрдэнэчимэг шилжүүлсэн. Ж.Гантөгс нь тохиролцсон хугацаандаа мөнгөө өгөхгүй байсан тул дүү н.Эрдэнэчимэг “мөнгөө авъя” гээд намайг загнаж, шаардаж эхэлсэн. Тэгэхээр нь би ХААН банкнаас 1.800.000 төгрөг зээлж аваад дүүдээ өгсөн. Би Ж.Г-с хүүхдийнх нь мөнгөний дэвтрийг барьцаалан авсан. Би хүүхдийн мөнгөнөөс нь 4 удаа тус бүр 100.000 төгрөг, нийт 400.000 төгрөг авсан. Үүн дээр Ж.Г надад 20.000-30.000 төгрөг цувуулж өгсөөр байгаад 500.000 төгрөг болсныг дүү Д.Э-т өгч, мөнгийг нь төлж дуусгасан. Би 2015 оны 11 дүгээр сарын 06-ны өдрөөс 2015 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр хүртэл 5

 

1

 

чыөөбуф

 

хоногийн хүүнд 230.000 төгрөгийг дүү Д.Э-д төлж хохирсон. Ж.Г-н авсан мөнгийг би өөрөө дүүдээ төлсөн учир Ж.Г бид хоёр харилцан тохиролцсоны үндсэн дээр 2016оны01 дүгээр сарын 10-ныөдөр 1.800.000 төгрөгийг сарын 10 хувийн хүүтэйгээр надад төлөхөөр болсон. Энэ мөнгийг надад төлж дуустлаа хүү үндсэн мөнгө өгөхөөр тохирсон. Гэтэл Ж.Г 2016 оны 01 сарын 10-наасхойш нэг ч төгрөг өгөөгүй, бас 3 жил болоод хөөн хэлэлцэх хугацаа дуусдаг гэсэн учир 2018 оны 08 сарын 28-нд үндсэн зээл

  1. төгрөг, түүний хүү 980.000 төгрөг, үүн дээр хохирол болох Ж.Г-н өмнөөс миний Д.Э-т төлсөн 2015 оны 11 дүгээр сарын 06-наас 2015 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр хүртэл өдрийн 2 хувийн хүү 230.000 төгрөг болон Ж.Г-н мөнгийг дүү н.Э-т өгөх гэж ХААН банкнаас зээлсэн зээлийн нэг жилийн буюу 2015 оны 11 сарын 11-ний өдрөөс 2016 оны 11 сарын 11-ний өдөр хүртэлх банкинд төлсөн хүү 190.000 төгрөг, нийт 3.200.000 төгрөгийг төлүүлнэ гэж дахин гэрээ байгуулсан. Энэ гэрээг хийхдээ би Ж.Г-д 2016 оны 01 сараас 2018 оны 08 сар хүртэлх төлөх хүүг нь бодож өгөхөд “яасан их юм бэ” гэж байсан. Тэгээд бид хоёр ярилцаад хүүг багасгаж 980.000 төгрөгийн хүүг төлөхөөр болсон. Үүнээс хойш Ж.Г нь надад 09 дүгээр сард 50.000 төгрөг, 11 дүгээр сард 200.000 төгрөг, түүнээс хойш 150.000 төгрөг гэх мэтээр цувуулж хариуцлагатайгаар 900.000 төгрөг өгсөн. Тэгээд Ж.Гантөгс нь 2019 оны 03 сараас мөнгөө өгөхөө больсон. Төлсөн 900.000 төгрөгийг хасаж 2.300.000 төгрөг би нэхэмжилсэн. Би 2016 оны 01 сарын 10-ны гэрээгээр мөнгө нэхэмжилж байгаа. Би 2019 оны 04 дүгээр сард Ж.Гантөгстэй утсаар ярихад тэрээр надад “эмнэлэг дээр хүний бие муу байгаа тул би завгүй байна” гэхээр нь би Ж.Г-н ажил дээр очиход тэрээр шалаа угаагаад зогсож байсан. Худлаа хэлсэнд миний маш их дургүй хүрч энэ хүн мөнгөө төлөхгүй болохоор нь шүүхэд өгсөн. Би би түүний өдөр Ж.Г-с 99.000 төгрөгийн архи авсан. Энэ 100.000 төгрөгийг хасаад одоо би Ж.Г-с 2.200.000 төгрөг нэхэмжилж байна. Ж.Г бид хоёр 2016 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр зээлийн гэрээ байгуулахдаа Ж.Г нь зээлээ төлж дуустал мөнгөө хүүтэй нь төлөхөөр тохиролцсон. Уг гэрээ байгуулагдсанаас хойш Ж.Г надад 900.000 төгрөг төлсөн. Сүүлд нь Ж.Г надад 100.000 төгрөгөөр тооцон дэлгүүрээс архи, чихэр авч өгч 2016 оны 01 сарын 10-нд гэрээ байгуулсанаас хойш Ж.Г нь надад нийт 1.000.000 төгрөг өгсөн. Би өөр мөнгө аваагүй. 3.200.000 төгрөгөөс төлөгдсөн 1.000.000 төгрөгийг хасаад Ж.Г-с 2.200.000 төгрөг 2016 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн гэрээний дагуу нэхэмжилж байна гэв.

Хариуцагч Ж.Г нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа: Хариуцагч Ж.Г миний бие Д.У гэдэг хүнээс 2018 оны 08 дугаар сарын 28-нд 3.200.000 төгрөг зээлж авсан гэдэг бол худал юм. Би энэ хүнээс 2018 оны 08 дугаар сарын 28-нд 100 төгрөг ч аваагүй. Д.У нь намайг байнга утсаар загнаж, айлган сүрдүүлж байгаад гэрээ хийж нотариатаар баталгаажуулсан нь үнэн. Д.У нь нөхрийн хамт сургууль дээр ирээд намайг аваад нотариат орсон. Би өөрөө олон хүүхэдтэй бөгөөд нөхөр минь бие муутай, ажилгүй гэртээ байдаг. Би нөхөртөө ч хэлээгүй бөгөөд банкны зээлтэй мөртлөө энэ хүнд мөнгө өгдөг байсан. Д.У эгчид халамжийн мөнгө буюу 2016 онд 140.000 төгрөг буухаар авч өгдөг байсан. Би хэдэн хүүхдээ олон удаа хоосон хонуулан байж Д.У эгчид мөнгө өгдөг байсан. Д.У эгч өөрөө надаар гарын үсэг зуруулахгүй мөнгө авдаг байсан. Ажил дээр хүртэл ирж мөнгө авдаг байсан. Мөн нөхөртэйгээ хүртэл автомашинтай ирээд мөнгө авдаг байсан. Би нэг сар мөнгө өгөөгүй байсан чинь шүүхэд өгсөн байсан. Надаас Д.У эгч 150.000-200.000 төгрөг авдаг байсан. Би Д.У эгчээс анх 1.800.000 төгрөг аваад 2016 онд 800.000 төгрөгийг бэлнээр нь өөрт нь өгсөн. Тэгээд зээлсэн мөнгөнөөс 1.000.000 төгрөг төлөгдөөгүй үлдсэн. Д.У надаас 3 жил мөнгө авсан. Одоо би энэ хүнд мөнгө өгөхгүй. Энэ хүнээс айж мөнгө өгсөөр байгаад манайх гэдэг айл маш их амьдрал дордсон. Миний бичсэн гомдлыг хүлээн авч, үнэн зөвөөр шийдвэрлэж өгнө үү. Нэхэмжпэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэжээ.

 

2

 

Хариуцагч Ж.Г шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Д.У эгч надаас бэлэн 800.000 төгрөгийг битүүний өдөр авч байсан. Гэвч Д.У эгч надаас

  1. төгрөг бэлнээр авснаа үгүйсгэдэг. Д.У эгч зуны 07, 08 дугаар сараас бусад үед надаас байнга мөнгө авдаг байсан. Би 2019 оны 04 дүгээр сард Д.У эгчид мөнгө өгсөн бөгөөд харин 2019 оны 05 дугаар сараас хойш мөнгө өгөөгүй. Миний хувьд Д.У  эгчид мөнгө өгөхөө больсон чинь маш их дарамтаас салж сайхан байсан. Д.У эгч нь намайг ажил хийлгэхгүй ажил дээр ирж байнга дарамталдаг байсан. Би цалингаа буух бүрт Д.У эгчид мөнгө өгдөг байсан. Миний цалинг Д.У эгч хамж аваад явдаг байсан. Учир нь би Д.У эгчээс айгаад юм хэлж чадахгүй мөнгөө өгдөг байсан. Д.У эгч 11-68 улсын дугаартай саарал өнгийн автомашинтай битүүний өдөр ХААН банкны үүдэнд ирээд надаас 800.000 төгрөг авсан. Би тухайн үед нөхрийн хамт банкнаас зээл аваад 800.000 төгрөгийг бэлнээр Д.У эгчийн автомашинд суугаад түүнд тоолж өгсөн. Д.У эгч халамжийн 140.000 төгрөгөөс надад 100 төгрөг ч өгдөггүй байсан. Халамжийн мөнгө буухаар би иргэний үнэмлэхээ үзүүлээд авдаг байсан бөгөөд намайг гараад ирэхээр Д.У эгч шууд тоолоод бүгдийг нь аваад явдаг байсан. Би нэг удаа Д.У эгчид 1000 төгрөг надад өгчих гэтэл тэрээр надад “чи хүнд мөнгөний өртэй юм чинь мөнгөө өгөх хэрэгтэй” гээд мөнгө өгөлгүй явж байсан. Тийм учраас миний хувьд Д.У-д мөнгө өгөх шаардлагагүй гэж үзэж байна. Д.У эгч анх мөнгө зээлсэнээсээ хойш надаас ойролцоогоор 5.000.000 орчим төгрөг авсан. Тэгэхээр би Д.У өрөө төлөөд дууссан гэж бодож байна. Д.У эгч надаар гарын үсэг зуруулахдаа автомашиндаа авч ороод “чи энэ дээр гарын үсгээ зур” гэж загнаад зуруулдаг байсан. Би тэгэхэд нь үгүй эгчээ, хамаагүй гарын үсэг зурж болж байгаа юм уу гэж хэлсэн. Тэгтэл Д.У эгч “чи мөнгө авсан л юм чинь гарын үсгээ зурчих, дараа нь янз бүрийн үр дагавар байхгүй” гэж хэлээд зуруулж байсанд нь би үнэхээр их гомдож байгаа. Д.У эгч өөрөө шүүх хурал дээр их цэвэрхэн юм яриад байна. Гэхдээ хууль гэж байдаг юм чинь шүүх үнэн зөвөөр нь ялгах байх гэж итгэж байна. Д.У надаас 900.000 төгрөг авсан гэж байна. Надаас 900.000 төгрөг биш
  1. төгрөг авсан. 2.300.000 төгрөгийг миний Төрийн банкны данс руу хийсэн нь үнэн. Энэ мөнгөнөөс би 1.800.000 төгрөгийг Хас банкны зээл рүү хийсэн. Би үлдэгдэл 500.000 төгрөгийг юунд хэрэглэсэнээ сайн мэдэхгүй байна. Би хүүхдийн мөнгөнөөсөө 500.000 төгрөгөөс илүү хэмжээний мөнгийг Д.У эгчид төлсөн. Д.Уранчимэг эгч бид хоёр 2016 оны 01 дүгээр сард 1.800.000 төгрөг дээр гэрээ байгуулсан. Гэхдээ Д.У эгч манайд ирээд бичгийн цаасан дээр гэрээ байгуулаад надаар гарын үсэг зуруулсан. Харин би 10 хувийн хүүтэй гэрээ байгуулж байгааг мэдээгүй. Би анх Д.У эгчээс 2.000.000 төгрөг зээлье гэж байсан. Тэгээд миний данс руу 2.300.000 төгрөг орсон. Хүүхдийн мөнгөний дэвтрийг Д.Уранчимэг эгч авч мөнгийг нь авдаг байсан. 2016 оны 01 сарын 10-нд 1.800.000 төгрөгийг төлөх гэрээнд би гарын үсэг зурсан, энэ гэрээнд нөхрийнхөө нэрийг би бичсэн. Би амралттай байдаг 7,8 сараас бусад сард сар болгон цалингаа авчихаад Д.Ур эгчид мөнгө өгч байсан. Миний тооцоогоор бараг 5.000.000 төгрөг Д.Ур эгчид өгсөн учир түүнд өгөх өрөө төлөөд дуусгасан. Иймд Д.Уранчимэг эгчийн нэхэмжпээд байгаа 2.200.000 төгрөгийг би төлөхийг зөвшөөрөхгүй байна гэв.

Хавтаст хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримт, зохигчийн тайлбарыг шинжпэн судлаад :

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжпэгч Д.У нь хариуцагч Ж.Г-с 2.300.000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан ба нэхэмжлэгч нь шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагаа 100.000

 

төгрөгөөр багасгаж, хариуцагчаас 2.200.000 төгрөг нэхэмжилсэн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Нэхэмжлэгч Д.У хариуцагч Ж.Г-д холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагадаа ... 2016 оны 01 сарын 10-ны өдөр байгуулсан гэрээний дагуу 2.200.000 төгрөг шаардаж байна. Ж.Г надаас 2.300.000 төгрөг зээлээч гэхээр нь би 2015 оны 11 сарын 06-ны өдөр Цэнхэр суманд байдаг дүү Д.Э-с

  1. төгрөгийг өдрийн 2 хувийн хүүтэй зээлж Ж.Г-н данс руу хийлгэсэн. Ж.Г-н хүүхдийн мөнгийг авч 500.000 төгрөг Д.Э-т төлж, би банкнаас цалингийн зээл авч 1.800.000 төгрөгийг Ж.Г-н өмнөөс дүү Д.Э-т төлсөн учир 2016 оны 01 сарын 10-ны өдөр 1.800.000 төгрөгийг сарын 10 хувийн хүүтэй Ж.Г надад төлөхөөр тохиролцсон. Ж.Г мөнгөө төлөхгүй байсан учир 2018 оны 08 сарын 28-нд үндсэн зээл 1.800.000 төгрөг, хүү 980.000 төгрөг, үүн дээр хохирол болох Д.Э-т Ж.Г-н өмнөөс миний төлсөн хүү 230.000 төгрөг, миний нэг жилийн хугацаанд буюу 2015 оны 11 сарын 11-ний өдрөөс 2016 оны 11 сарын 11-ний өдөр хүртэл банкинд төлсөн хүү 190.000 төгрөг, нийт 3.200.000 төгрөг Ж.Г надад төлөхөөр тохиролцож дахин гэрээ хийсэн. Үүнээс хойш бэлнээр 900.000 төгрөг, 100.000 төгрөгийн архи, чихэр надад төлсөн. Үүнийг хасаад би 2.200.000 төгрөг нэхэмжилж байна гэжээ.

Хариуцагч Ж.Г хариу тайлбартаа ... 2015 оны 11 сарын 06-ны өдөр миний данс руу 2.300.000 төгрөг орсон. Хүүхдийн мөнгөний дэвтрийг Д.У эгч авч мөнгийг нь авдагбайсан. 2016 оны 01 сарын 10-нд 1.800.000 төгрөгтөлөх гэрээнд би гарын үсэгзурсан, энэ гэрээнд нөхрийнхөө нэрийг би бичсэн. Намайг энд гарын үсэг зур гээд гарын үсэг зуруулсан. Би Д.У эгчид 900.000 төгрөг биш 1.400.000 төгрөг өгсөн. 2016 онд битүүний өдөр би банкнаас зээл авчихаад 800.000 төгрөг өгсөн. Би амралттай байдаг 7,8 сараас бусад сард сар болгон цалингаа авчихаад Д.У эгчид мөнгө өгч байсан. Миний тооцоогоор бараг 5.000.000 төгрөг Д.У-т өгсөн учир түүнд өгөх өрөө төлөөд дуусгасан гэжээ.

Нэхэмжлэгч Д.У үндсэн зээл 1.800.000 төгрөг, гэрээгээр тохирсон хүү

  1. төгрөг, үүн дээр хохирол болох Д.Э-т Ж.Г-н өмнөөс төлсөн хүү
  1. төгрөг, 2015 оны 11 сарын 11-ний өдрөөс 2016 оны 11 сарын 11-ний өдөр хүртэл банкинд төлсөн хүү 190.000 төгрөг, нийт 3.200.000 төгрөг төлөхөөр тохиролцсоноос
  1. 000 төгрөгийг төлж одоо үлдсэн 2.200.000 төгрөгийг төлүүлэхээр нэхэмжлэл гаргажээ.

2016 оны 01 сарын 10-ны өдөр Д.У нь Ж.Г-т 1.800.000 төгрөгийг сарын 10 хувийн хүүтэй зээлсэн, 2018 оны 08 сарын 28-ны өдөр 3.200.000 төгрөг хүүгүйгээр зээлсэн гэрээг тус тус бичгээр байгуулсан байна.

2015 оны 11 сарын 06-нд Ж.Гантөгсийн данс руу Д.Э-н данснаас

  1. төгрөг шилжүүлж уг мөнгийг Ж.Г авснаа хүлээн зөвшөөрдөг. Ж.Г
  1. төгрөгийг, Д.У Ж.Г-н төлөх 1.800.000 төгрөгийг Д.Эрдэнэчимэгт төлж, улмаар нэхэмжлэгч Д.У нь 1.800.000 төгрөгийг 2016 оны 01 сарын 10-нд сарын 10 хувийн хүүтэй Ж.Г-д зээлсэн үйл баримттай хариуцагч Ж.Г маргаагүй.

Д.У-г нь Ж.Г-н Д.Э-т төлөх байсан 1.800.000 төгрөгийг Д.Э-т төлж, Ж.Г Д.У-т 1.800.000 төгрөгийг төлөхөөр зээлийн гэрээ байгуулсныг хариуцагч нь нэхэмжлэгчээс 1.800.000 төгрөгийг шилжүүлэн авсан гэж үзнэ. Иймд зохигч 2016 оны 01 сарын 10-ны өдөр Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасан зээлийн гэрээ байгуулсан, уг зээлийн гэрээгээр талууд хэлэлцэн тохиролцож хүү тогтоосон байна.

Хариуцагчийн өмгөөлөгч Г.Э нь “нэхэмжпэгч Д.У нь Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуульд зааснаар зээлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл аваагүй учир хариуцагч хүү төлөхгүй” гэсэн тайлбарыг шүүх хуралдаанд гаргаж

 

байна. Нэхэмжлэгч Д.У нь зээлийн үйл ажиллагааг аж ахуйн түвшинд тогтмол, байнгын орлого олох хэлбэрээр эрхэлсэн нь нотлогдоогүй тул талуудын 2016 оны 01 сарын 10-ны өдрийн гэрээ Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасан зээлийн гэрээний агуулгад нийцсэн хүчин төгөлдөр гэрээ юм.

Зохигч зээлийн гэрээндээ зээлийг цалин болон халамжийн мөнгөөр төлнө гэж зааж гэрээнд зээлийг буцаан төлөх хугацаа тогтоогоогүй байна.

Нэхэмжпэгч Д.У-н “Ж.Гантөгс 2018 оны 01 сарын 10-нд зээлсэн 1.800.000 төгрөг, хүүг төлөхгүй байсан учир нийт 3.200.000 төгрөг төлүүлэхээр 2018 оны 08 сарын 28- нд гэрээ байгуулсан, мөн хөөн хэлэлцэх хугацаа 3 жил байдаг гэсэн болохоор дахин гэрээ байгуулсан” гэсэн тайлбараас үзэхэд зохигч 2016 оны 01 сарын 10-ны өдөр байгуулсан зээлийн гэрээг /1.800.000 төгрөг зээлсэн/ үндэслэн гэрээний үүрэгт 3.200.000 төгрөгийг N/111/31 гэхэд 200.000 төгрөг төлөх, үүнээс хойш сар бүрийн 6-нд үлдэгдэл мөнгийг 200.000 төгрөгөөр 1 жил 6 сарын хугацаанд төлж дуусгахаар 2018 оны 08 сарын 28-нд тохиролцсныг нэхэмжпэгч Д.Уранчимэг нь хариуцагч Ж. Гантөгсөд үүргээ биелүүлэх хугацаа тогтоож өгсөн гэж үзнэ.

“Хариуцагч Ж.Г-г 2016 оны 01 сарын 10-ны өдрөөс 2018 оны 08 сарын 28-ны өдөр хүртэл зээл төлөөгүй, 2019 оны 03 сар хүртэл 900.000 төгрөг бэлнээр төлсөн, цагаан сар болохын өмнө 100.000 төгрөгийн архи, чихэр өгсөн, үүнээс хойш зээл төлөөгүй учир шүүхэд нэхэмжпэл гаргасан” гэж нэхэмжлэгч, “2016 оны 02 сарын 8-нд битүүний өдөр ХААН банкнаас цалингийн зээл 7.500.000 төгрөг аваад 800.000 төгрөг төлсөн, амралттай байсан 7,8 сараас бусад сард сар болгон цалингаасаа мөнгө өгч, нийтдээ 5.000.000 төгрөг төлж зээлийг бүрэн төлж дуусгасан” гэж хариуцагч тайлбарлаж байна.

Нэхэмжпэгч Д.У-т хариуцагч нь 2016 оны 02 сард 800.000 төгрөг төлсөн нь гэрч Б.Булгантамирын “2016 онд битүүний өдөр Ж.Гантөгс ХААН банкнаас цалингийн зээл аваад 800.000 төгрөг Д.У-т төлсөн” гэсэн мэдүүлэг, хариуцагчийн “нөхрийн хамт банкнаас зээл аваад 800.000 төгрөгийг бэлнээр Д.Уранчимэг эгчийн автомашинд суугаад түүнд тоолж өгсөн” гэсэн тайлбар, 2016 оны 02 сарын 08-нд 7.500.000 төгрөгийн зээл олгосон Ж.Гантөгсийн ХААН банкны депозит дансны хуулгаар тус тус тогтоогддог тул 2016 оны 01 сарын 10-ны өдөр зээлийн гэрээ байгуулагдсанаас хойш 28 хоногийн дараа 2016 оны 02 сарын 08-нд хариуцагч Ж.Гантөгс 800.000 төгрөг буюу хүү 168.000 төгрөг, үндсэн зээлээс 632.000 төгрөгтөлж, зээлийн үлдэгдэл 1.168.000 төгрөг болжээ.

Үүнээс хойш 2018 оны 08 сарын 28-ны өдөр гэрээ байгуулах хүртэл зээл төлөгдөөгүй гэсэн нэхэмжлэгчийн тайлбартай хариуцагч “би амралттай байсан 7,8 сараас бусад сард сар бүрийн цалингаас мөнгө төлж байсан” гэж маргадаг боловч үүнийгээ нотлох баримтаар нотлоогүй тул 2016 оны 02 сарын 08-ны өдрөөс 2018 оны 08 сарын 28-ны өдөр хүртэл хариуцагчийг зээл төлөөгүй гэж үзэх үндэслэлтэй байна.

2018 оны 08 сарын 28-ны өдөр талууд “сар бүр 200.000 төгрөг төлж, зээлийг 1 жил 6 сарын дотор төлж дуусгахаар” харилцан тохиролцож хугацаа тогтоосон боловч хариуцагч

  1. оны 03 сараас хойш үүргээ биелүүлээгүй байх тул нэхэмжпэгч Д.Уранчимэг Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1-д зааснаар гэрээнээс татгалзаж зээлийн гэрээний үүргийн биелэлтийг шаардах эрхтэй байна.

Зээлийн гэрээгээр хүү тогтоосон нь 2016 оны 01 сарын 10-ны өдрийн талуудын хэлэлцэн тохиролцсон гэрээнд заасан нөхцөл тул хариуцагчийн биелүүлээгүй зээлийн гэрээний үүрэг /1.168.000 төгрөг/, хугацаа /2016 оны 02 сарын 08-ны өдрөөс 2018 оны 08 сарын 28 өдөр/ зэргийг харгалзан хүү 980.000 төгрөгийг хариуцагчаар төлүүлэхээр 2018 оны

  1. сарын 28-ны өдөр тохиролцсон нь хуульд харшлаагүй тул мөн өдөр хүртэл нэхэмжлэгч нь зээлийн гэрээний үүрэг 2.148.000 төгрөгийг /1.168.000Т+980.000Т/ хариуцагчаас шаардах эрхтэй байсан гэж үзэв.
 

Хариуцагч Ж.Г, Д.У-с 2.300.000 төгрөгийг хүлээн авсан боловч тэдний хооронд хүү төлөхөөр бичгээр зээлийн гэрээ байгуулагдаагүй тул Д.У-н Д.Э-т илүү төлсөн 230.000 төгрөгийг, мөн нэхэмжлэгч Д.У нь 2015 оны 11 сарын 11-ний өдөр банкнаас 2.000.000 төгрөгийг жилийн 18 хувийн хүүтэй зээлсэн мөнгөнөөсөө 1.800.000 төгрөгийг хариуцагч Ж.Г-д сарын 10 хувийн хүүтэй зээлсэн учир банкнаас зээлсэн зээлийн /ЗГ201542420197 тоот зээлийн гэрээ/ хүү 190.000 төгрөгийг тус тус хариуцагч Ж.Г үүргээ биелүүлээгүйн улмаас нэхэмжпэгч Д.Э-т учирсан хохирол гэж үзэхгүй. Иймд хариуцагчаас энэхүү 420.000 төгрөгийг гаргуулах үндэслэлгүй.

Хариуцагч нь нийт 5.000.000 төгрөгийг зээлийн гэрээний үүрэгт төлсөн гэдгээ нотлох баримтаар нотолж чадаагүй, харин 2018 оны 08 сарын 28-ны өдрөөс хойш 2019 оны 03 сар хүртэл 900.000 төгрөгтөлсөн гэсэн 2019 оны 03 сарын 15-ны өдрийн баримтанд гарын үсэг зурсантай, мөн битүүний өдөр 100.000 төгрөгийн архи, чихэр өгсөн гэсэн нэхэмжпэгчийн тайлбартай хариуцагч маргаагүй ба хариуцагч 2018 оны 08 сарын 28-ны өдрөөс хойш нийт

  1. 000 төгрөгийг зээлийн төлбөрт төлснийг гэрээний үүрэг 2.148.000 төгрөгөөс хасаж тооцох нь зүйтэй.

Иймд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1-д зааснаар хариуцагч Ж.Гантөгсөөс гүйцэтгээгүй зээлийн гэрээний үүрэг 1.148.000 төгрөг /2.148.000Т-1.000.000Т/ гаргуулж нэхэмжлэгч Д.У-т олгож, Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1-д зааснаар нэхэмжпэлийн шаардлагаас 1.052.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116,118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 
  1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1-д зааснаар хариуцагч Ж.Г-с 1.148.000 /нэг сая нэг зуун дөчин найман мянга/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч Д.У-т олгож, Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1-д зааснаар нэхэмжлэлийн шаардлагаас 1.052.000 /нэг сая тавин хоёр мянга/ төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
  2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжпэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 51.750 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ж. Г-с 32.102 төгрөг гаргуулж нэхэмжпэгч Д.У-т олгосугай.
  3. Шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцсон тал Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 3-т заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авахыг дурдсугай.
  4. Зохигч, тэдгээрийн өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсанаас хойш 14 хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                           Д.БАИГАЛМАА