Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 11 сарын 13 өдөр

Дугаар 130/ШШ2019/00676

 

 

Б аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч К.Бүлдирген даргалж, тус шүүхийн иргэний хэргийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Б аймаг дахь К банкны салбар /захирал М.E/-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Б аймгийн Ц сумын ... дугаар багт үйл ажиллагаа явуулах, Бтас ХХК /гүйцэтгэх захирал С.Б/,

Хариуцагч: Б аймгийн Ө сумын 5 дугаар багт оршин суух, С овогт Т-ийн А нарт тус тус холбогдох иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б аймаг дахь К банкны салбарын захирал М.E, хариуцагч Т.Аы өмгөөлөгч Х.Т, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.М нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэлийн шаардлага: Үндсэн зээл 52523351,85 төгрөг, хүү 7126343,9 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1299422,42 төгрөг, нийт 60949118,17 төгрөг гаргуулах, зээлийн төлбөрийг мөнгөн хэлбэрээр барагдуулаагүй тохиолдолд зээлийн барьцаа хөрөнгүүдийг дуудлага худалдаагаар албадан борлуулж, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай.

 

Нэхэмжлэгч Б аймаг дахь К банкны салбарын захирал М.E шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Б аймгийн харьяалалтай "Бтас" ХХК нь К банктай 2017 оны 11-р сарын 09-ний өдөр, 3005-2017/88 тоот зээлийн гэрээ байгуулан, 18 сарын хугацаатай, 80000000,0 /наян сая/ төгрөгийн Байгууллагын бизнесийн эргэлтийн хөрөнгийн зээл авсан ба зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй, банкнаас удаа дараа хүргүүлсэн шаардлагыг хэрэгсэхгүй банктай байгуулсан гэрээ хугацаа хэтэрсэн байгаа тул 52523351,85 төгрөгийн үндсэн зээлийн, 5453061,48 төгрөгийн хүүгийн төлбөр, 964748,53 төгрөгийн нэмэгдүүлсэн хүү болох нийт 58941161,86 /Тавин найман сая есөн зуун дөчин нэгэн мянга нэг зуун жаран нэгэн/ төгрөгийн өр төлбөртэй ба хариуцагч нар төлбөрийн чадваргүй хэмээн мэдэгдэж байна. Иймд хариуцагч нар болох "Бтас"ХХК болон Т.А нараас 58941161,86 /Тавин найман сая есөн зуун дөчин нэгэн мянга нэг зуун жаран нэгэн/ төгрөгийг ор төлбөрийг гаргуулах. Хэрэв хариуцагч нар манай банканд төлөх өр төлбөрийг мөнгөн хэлбэрээр төлөөгүй нөхцөлд доорх нэр бүхий зээлийн барьцаа хөрөнгүүдийг дуудлага худалдаагаар албадан борлуулав, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулж өр төлбөрийг барагдуулж өгнө үү.

 

Зээлийн барьцаа хөрөнгүүд:

Үл хөдлөх хөрөнгө:

 

Барьцааны зүйл-1

1.

Барьцаа хөрөнгийн нэр, зориулалт

Үйлдвэрийн ажилчдын байр

2.

Байршил, хаяг, хэмжээ, чанар байдал

Б аймаг, Ө сум, ... баг, И 119,12 м.кв

3.

Улсын бүртгэлийн болон гэрчилгээний дугаар

0000, Ү-0000

4.

Өмчлөгчийн нэр

Б ХХК

5.

Бүртгэсэн байгууллагын нэр, огноо

Аймгийн УБХэлтэс: 2016.10.17

Барьцааны зүйл-2

1.

Барьцаа хөрөнгийн нэр, зориулалт

Үйлдвэрийн байр

2.

Байршил, хаяг, хэмжээ, чанар байдал

Б аймаг, Ө сум, ... баг, И 220 м.кв

3.

Улсын бүртгэлийн болон гэрчилгээний дугаар

0000, Ү-0000

4.

Өмчлөгчийн нэр

Б ХХК

5.

Бүртгэсэн байгууллагын нэр, огноо

Аймгийн УБХэлтэс: 2016.10.17

Барьцааны зүйл-3

1.

Барьцаа хөрөнгийн нэр, зориулалт

Үйлдвэрийн байр

2.

Байршил, хаяг, хэмжээ, чанар байдал

Б аймаг, Ө сум, ... баг, И 63 м.кв

3.

Улсын бүртгэлийн болон гэрчилгээний дугаар

0000, Ү-0000

4.

Өмчлөгчийн нэр

Б ХХК

5.

Бүртгэсэн байгууллагын нэр, огноо

Аймгийн УБХэлтэс: 2016.10.17

Барьцааны зүйл-4

1.

Барьцаа хөрөнгийн нэр, зориулалт

Үйлдвэрийн ажилчдын байр

2.

Байршил, хаяг, хэмжээ, чанар байдал

Б аймаг, Ө сум, ... баг, И 60,3 м.кв

3.

Улсын бүртгэлийн болон гэрчилгээний дугаар

0000, Ү-0000

4.

Өмчлөгчийн нэр

Б ХХК

5.

Бүртгэсэн байгууллагын нэр, огноо

Аймгийн УБХэлтэс: 2016.10.17

Барьцааны зүйл-5

1.

Барьцаа хөрөнгийн нэр, зориулалт

Үйлдвэрийн зориулалттай эзэмших эрхийн гэрчилгээтэй газар

2.

Байршил, хаяг, хэмжээ, чанар байдал

Б аймаг, Ө сум, ... баг, И 2500 м.кв

3.

Улсын бүртгэлийн болон гэрчилгээний дугаар

0000, 0000

4.

Өмчлөгчийн нэр

Б ХХК

5.

Бүртгэсэн байгууллагын нэр, огноо

Аймгийн УБХэлтэс: 2016.11.09

Барьцааны зүйл-6

1.

Барьцаа хөрөнгийн нэр, зориулалт

Эзэмших эрхийн гэрчилгээтэй газар

2.

Байршил, хаяг, хэмжээ, чанар байдал

Б аймаг, Ө сум, ... баг, И 2500 м.кв

3.

Улсын бүртгэлийн болон гэрчилгээний дугаар

0000, 0000

4.

Өмчлөгчийн нэр

Б ХХК

5.

Бүртгэсэн байгууллагын нэр, огноо

Аймгийн УБХэлтэс: 2016.11.08

гэжээ.

 

Нэхэмжлэгч Б аймаг дахь К банкны салбарын захирал М.E нэмэгдүүлсэн нэхэмжлэлийн шаардлагад: Хариуцагч нар болох Бтас ХХК, Т.А нараас нийт 58941161,86 төгрөгийн төлбөр гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр нэмэгдүүлж байна. 2019 оны 09-р сарын 23-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргахдаа хариуцагч нарын банкинд төлөх өр төлбөрийн хэмжээг 2019 оны 09-р сарын 23-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргахдаа хариуцагч нарын банкинд төлөх төлбөрийн хэмжээг 2019 оны 09-р сарын 22-ны өдрөөр тасалбар болгон нэхэмжилсэн ба нэхэмжлэл гаргаснаас хойш шүүхээр хянан шийдвэрлэх хүртэлх хугацаа болох 2019 оны 11-р сарын 13-ны өдөр хүртэл 1673282,42 төгрөгийн үндсэн хүү, 334673,89 төгрөгийн нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр тус тус нэмж тооцогдсон байх тул нийлбэр дүн болох 2007956,31 төгрөгөөр нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлж байна гэжээ.

 

Нэхэмжлэгч Б аймаг дахь К банкны салбарын захирал М.E шүүх хуралдаанд нэхэмжлэлийн талаар тайлбарлахдаа: Б аймаг дахь К банкны салбар нь хариуцагч болох Бтас ХХК, Т.А нартай 2016 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр 3005-2017/88 дугаартай зээлийн болон барьцааны гэрээ байгуулан 80 сая төгрөгийг 18 сарын хугацаатай, сарын 1,9% хувь буюу жилийн 22,8% хувийн хүүтэй зээл олгосон. Ингэхдээ зээлийн гэрээний хавсралтаар зээлийн эргэн төлөлтийн хуваарийг баталж, талууд харилцан эрх үүргээ тодорхойлж гэрээ байгуулж зээл олгосон. Бтас ХХК нь гэрээ байгуулж зээл авснаас хойш тодорхой хэмжээний зээлийг төлж байсан боловч зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж, банкнаас хүргүүлсэн шаардлагыг биелүүлэхгүй өнөөдрийг хүрсэн. Зээлийн гэрээний хугацаа дуусаад нэлээд хугацаа болсон боловч хариуцагч нар зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй байгаа. Иймд бид нар 2019 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр үндсэн зээл, хүү, нэмэгдүүлсэн хүүгийн хамт 58941161,86 төгрөгийн төлбөр гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Гэтэл шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх хүртэл буюу 2019 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийг дуусталх хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүүг нэмж тооцож нэхэмжлэлийн шаардлагаа ихэсгэсэн. Өөрөөр хэлбэл нэхэмжлэлийн шаардлагаа 2007959,31 төгрөгөөр нэмэгдүүлж, хариуцагч нараас 2019 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн байдлаар нийт 60949118,18 төгрөгийг нэхэмжилж байгаа. Хариуцагч нараас энэ үнийн дүнг мөнгөн хэлбэрээр гаргуулах тухай шийдвэр гаргаж өгөхийг хүсэж байна. Хэрвээ зээлийн төлбөрийг мөнгөн хэлбэрээр гаргуулах боломжгүй бол банктай байгуулсан барьцааны гэрээний дагуу барьцааны хөрөнгүүдийг албадан борлуулж зээлийн төлбөрийг барагдуулахаар шийдвэрлэж өгөхийг хүсэж байна гэв.

 

Хариуцагч Т.А болон Бтас ХХК-ийн гүйцэтгэх захирал С.Б нар шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Б аймаг дахь К банкны салбараас тус аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд "Бтас" ХХК болон Т.А нарт холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. К банкны салбараас гаргасан нэхэмжлэлийн нэг хувийг гардан авч танилцаад дараах тайлбарыг гаргаж байна.

 

1. Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлийнхээ шаардлага, үндэслэлээ тодорхой дурдаагүй байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 61 дүгээр зүйлд нэхэмжлэлийн хэлбэр, 62 дугаар зүйлд нэхэмжлэлийн бүрдүүлбэрд дараах зүйлийг тусгахыг зүйлчилсэн байх ба 62.1.4-т нэхэмжлэлийн үндэслэл, шаардлага зэргийг тусгахаар байгаагаас үзвэл нэхэмжлэгч талын нэхэмжлэлийн шаардлага, үндэслэл гэх нэр томьёолол байхгүй байгаа нь шүүхэд гаргах нэхэмжлэлийн хэлбэр, загварыг зөрчжээ.

 

2. Түүнчлэн К банкны салбараас шүүхэд нэхэмжлэл гаргахдаа хүүгээс хүү, нэмэгдсэн хүү зэргийг үндэслэлгүйгээр нэмж тооцсон явдлыг хүлээн зөвшөөрөхгүй ба энэ нь үндэслэлгүйгээр хөрөнгөжихтэй нэгэн адил болжээ. Зүй нь шүүхэд нэхэмжлэл гаргасны дараа ямар нэгэн хүү нэхэмжлэх эрхгүй болно.

 

3. Хариуцагч тал нэгэнт төлбөрийг чадваргүй болсон тул зээлээ төлөх ямар нэгэн бололцоо боломжгүй. Нэхэмжлэгч байгууллагаас шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ "...хэрэв хариуцагч талыг төлөх өр төлбөрийг төлөөгүй нөхцөлд зээлийн барьцаа хөрөнгүүдийг дуудлага худалдаагаар албадан борлуулан, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулж, өр төлбөрийг барагдуулж өгнө үү..." гэжээ. Шүүх хэрэг маргааныг шийдвэрлэхдээ авсан зээлийг төлөх, төлөхгүй эсэх асуудлыг шийдвэрлэхээс биш тухайн барьцаат хөрөнгүүдийг дуудлага худалдаагаар борлуулан гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах замаар асуудлыг шийдвэрлэхгүй болохыг дурдаж байна. Түүнчлэн, иргэн, хуулийн этгээдийн өмчлөл, эзэмшлийн зүйлд хууль бусаар халдахыг хатуу хориглосон хуулийн зохицуулалттай гэдгийг анхааруулж байна. Дээрх байдлаас харахад, нэхэмжлэлийн шаардлага нь тодорхой бус байгаа ба 58941161 төгрөг гаргуулах эсхүл барьцаа хөрөнгийг дуудлага худалдаагаар албадан борлуулан, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах зэрэг нь ойлгомжгүй байна. Өөрөөр хэлбэл дээрх 2 шаардлагын чухам аль нэхэмжлэлийн үндсэн шаардлага байгаа нь ойлгомжгүй тодорхой бус болжээ. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Т.А болон Бтас ХХК-ийн захирал С.Б нэхэмжлэгчийн нэмэгдүүлсэн шаардлагад холбогдуулан шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Б аймаг дахь К банкны салбараас тус аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд "Бтас" ХХК болон Т.А нарт холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлэх тухай шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.2-т "...Хүүгийн хэмжээ нь зээлдэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд илт хохиролтойгоор тогтоогдсон бол түүний хүсэлтээр шүүх зээлийн хүүг багасгаж болно..." гэж заасан. К банкны салбараас гаргасан нэхэмжлэлийн шаардлагаас үзэхэд хүүгээс хүү тооцож, үндсэн хүү, нэмэгдүүлсэн хүү нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй болно. Нөгөө талаар, шүүхэд нэхэмжлэл гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцын хугацаанд дахин хүү нэхэмжлэх эрхгүй юм. Иймд, нэхэмжлэгч байгууллагын нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг зохигчдын хүсэлтээр шинжлэн хэлэлцээд,

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Шүүх хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг үндэслэн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Нэхэмжлэгч Б аймаг дахь К банкны салбар нь хариуцагч Бтас ХХК-ийн гүйцэтгэх захирал С.Б болон Т.А нараас 2017 оны 11 дүгээр сарын 09-ны өдрийн 3005-2017/88 дугаартай зээлийн гэрээний үлдэгдэл 52523351,85 төгрөг, хүү 5453061,48 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 964748,53 төгрөг, нийт 58941161,86 төгрөгийг гаргуулах, зээлийн төлбөрийг барагдуулаагүй тохиолдолд нэхэмжлэлийн шаардлагыг зээлийн барьцааны хөрөнгөөр хангуулах шаардлагыг тус тус гаргасан байна. Шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Б аймаг дахь К банкны салбар нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т зааснаар нэхэмжлэлийн шаардлагаа ихэсгэж /нэмэгдүүлж/ хариуцагч нараас 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр хүртэлх хүү 1673282,42 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 334673,89 төгрөг тус тус тооцож нийт 2007956,31 төгрөгөөр нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлж хариуцагч нараас нийт зээл, хүүгийн хамт 60949118,17 төгрөг гаргуулахыг хүссэн болно.

 

Хариуцагч Бтас ХХК-ийн гүйцэтгэх захирал С.Б болон Т.А нар нь ... нэхэмжлэлийнхээ шаардлага, үндэслэлээ тодорхой дурдаагүй, К банкны салбараас шүүхэд нэхэмжлэл гаргахдаа хүүгээс хүү, нэмэгдүүлсэн хүү зэргийг үндэслэлгүйгээр нэмж тооцсон явдлыг хүлээн зөвшөөрөхгүй, шүүхэд нэхэмжлэл гаргасны дараа ямар нэгэн хүү нэхэмжлэх эрхгүй болно. Хариуцагч тал нэгэнт төлбөрийн чадваргүй болсон тул зээлээ төлөх ямар нэгэн бололцоо байхгүй. Шүүх хэрэг маргааныг шийдвэрлэхдээ авсан зээлийг төлөх, төлөхгүй эсэх асуудлыг шийдвэрлэхээс биш тухайн барьцаат хөрөнгүүдийг дуудлага худалдаагаар борлуулан гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах замаар асуудлыг шийдвэрлэхгүй болохыг дурдаж байна. Түүнчлэн иргэн, хуулийн этгээдийн өмчлөл, эзэмшлийн зүйлд хууль бусаар халдахыг хатуу хориглосон хуулийн зохицуулалттай гэдгийг анхааруулж байна. Нэхэмжлэлийн шаардлага нь тодорхой бус ба 58941161 төгрөг гаргуулах эсхүл барьцаа хөрөнгийг дуудлага худалдаагаар албадан борлуулан, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах зэрэг нь ойлгомжгүй байна. Өөрөөр хэлбэл 2 шаардлагын чухам аль нэхэмжлэлийн үндсэн шаардлага байгаа нь ойлгомжгүй, тодорхой бус болжээ. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү. К банкны салбараас нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлэх тухай шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Капиртон банкны салбараас гаргасан нэхэмжлэлийн шаардлагаас үзэхэд хүүгээс хүү тооцож, үндсэн хүү, нэмэгдүүлсэн хүү нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй болно. Нөгөө талаар шүүхэд нэхэмжлэл гаргаж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцын хугацаанд дахин хүү нэхэмжлэх эрхгүй юм. Иймд нэхэмжлэгч байгууллагын нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй маргасан болно.

 

Хариуцагч Бтас ХХК-ийн гүйцэтгэх захирал С.Б болон Т.А нарт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д заасан эрх үүрэгтэй танилцуулж, баримтад гарын үсэг зуруулсан боловч хариуцагч өөрийн татгалзлаа үндэслэж байгаа, хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой бүхий, хуульд заасан арга хэрэгслээр олж авсан бодит нөхцөл байдлыг тогтооход шаардлагатай нотлох баримтыг гаргаж өгөх үүрэгтэй бөгөөд хариуцагч нар энэхүү үүргээ биелүүлж өөрийн татгалзлаа нотолж чадаагүй болно.

 

Хариуцагч зээлдэгч Бтас ХХК-ийн гүйцэтгэх захирал С.Б, хамтран үүрэг гүйцэтгэгч Т.А нар нь Б аймаг дахь К банкны салбараас 2017 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр 80000000 /наян сая/ төгрөгийг байгууллагын эргэлтийн хөрөнгийн зээлийн зориулалтаар, жилийн 22,8 хувийн хүүтэй, 18 сарын хугацаагаар зээлээр авсан болох нь хавтаст хэрэгт нотлох баримтаар авагдсан 2017 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 3005-2017/88 дугаартай зээлийн гэрээ болон зээлийн гэрээний эргэн төлөлтийн хуваарь, үл хөдлөх хөрөнгийн барьцааны гэрээ, үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ /Фидуци/, хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийн барьцааны гэрээнүүдээр тус тус нотлогдож байна.

 

Нэхэмжлэгчийн хавтаст хэрэгт нотлох баримтаар 2017 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 17/Ш01 дугаартай Бтас ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хурлын шийдвэрээр тус компанийн хувьцаа эзэмшигчдийн 2017 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн ээлжит бус хурлын тэмдэглэлийг үндэслэн шийдвэрлэх нь 1. Тус компанийн эргэлтийн хөрөнгийг санхүүжүүлэх үйл ажиллагаанд зарцуулагдах санхүүжилт болох 80,000,000.00 төгрөгийг К банк ХХК-иас 24 сарын хугацаатайгаар зээлэхийг зөвшөөрсүгэй. 2. Дээрх заалттай холбогдуулан уг зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийн баталгаанд тус компанийн өмчлөлийн Краз кран, Маз кран, үйлдвэрийн байр 3 ширхэг, ажилчдын байр 1 ширхэг, Сам хөрөө 1 ширхэг, Дан хөрөө 2 ширхэг, Захлах машин 2 ширхэг, презерийн машин 1 ширхэг, өнгөлөх машин 1 ширхэг, эзэмшлийн газар 5000 м.кв хөрөнгүүдийг барьцаалахыг зөвшөөрсүгэй. 3. Дээрх заалтуудтай холбогдуулан К банканд хүсэлт гаргах, зээлийн гэрээ болон Барьцааны гэрээ байгуулахад шаардлагатай баримт, материалыг бүрдүүлэн гаргаж өгөхийг тус компанийн гүйцэтгэх захирал С.Б-д үүрэг болгосугай. 4. К банктай байгуулах зээлийн гэрээ, Барьцааны гэрээ, Барьцаалбар болон холбогдох бусад эрх зүйн баримт бичгүүдэд тус компанийг төлөөлж гарын үсэг зурах, бүртгүүлэх эрхийг тус компанийн гүйцэтгэх захирал С.Б-д олгосугай. 5. Энэхүү шийдвэрийг хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг тус компанийн хувьцаа эзэмшигч Т.Сайполда, Т.А нарт даалгасугай. Хувьцаа эзэмшигч С.Б, Т.Сайполда, Т.А гэж тус тус гарын үсэг зурж баталгаажуулсан шийдвэрийг, мөн 2017 оны 11 дүгээр сарын 31-ний өдрийн Бтас ХХК-ийн хувь нийлүүлэгчийн зөвшөөрөл 1. Тус компанийн үйл ажиллагаанд зарцуулагдах санхүүжилт болох 80,000,000.00 /наян сая/ төгрөгийг К банк ХХК-иас 24 сарын хугацаатайгаар, сарын 2% хүртэл хүүтэй зээлэхийг зөвшөөрч байна. 2. Дээрх заалттай холбогдуулан уг зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийн баталгаанд Бтас ХХК өмчлөлийн хөрөнгүүдийг барьцаалахыг зөвшөөрч байна. 3. К банктай байгуулах зээлийн гэрээ, барьцааны гэрээ, барьцаалбар болон холбогдох бусад эрх зүйн баримт бичгүүдэд тус компанийг төлөөлж гарын үсэг зурах, бүртгүүлэх эрхийг тус компанийн гүйцэтгэх захирал Саби Б, санхүүч Төлеу А нарт олгоход татгалзахгүй. Хувь нийлүүлэгч Тогторбай овогтой Сайполда гэж газрын үсэг зурж, баталгаажуулсан баримт болон Б аймаг дахь К банкинд эргэлтийн хөрөнгийг санхүүжүүлэх зээл хүсэх тухай хүсэлт, холбогдох баримт бичгүүдийг хавсаргаж хүргүүлж байсан байх ба дээрх 2017 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 17/Ш01 дугаартай Бтас ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хурлын шийдвэр, 2017 оны 11 дүгээр сарын 31-ний өдрийн Бтас ХХК-ийн хувь нийлүүлэгчийн зөвшөөрөл зэрэг баримтуудыг үндэслэн зээлдэгч Бтас ХХК-ийн гүйцэтгэх захирал С.Б, хамтран үүрэг гүйцэтгэгч Т.А нар Б аймаг дахь К банкнаас зээл авч, уг зээлийн барьцааны зүйлд Бтас ХХК-ийн өмчлөлийн эд хөрөнгийг барьцаалсан байна гэж үзлээ.

 

Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1-д үүрэг гүйцэтгэгч барьцаагаар хангагдсан үүргийг хууль буюу гэрээнд заасны дагуу гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй бол барьцаалагч буюу үүрэг гүйцэтгүүлэгч нь бусад үүрэг гүйцэтгүүлэгчдээс тэргүүн ээлжид барьцааны зүйлийн үнээс шаардлагаа хангуулах эрхтэй гэж тодорхойлсон болно.

 

Хариуцагч Бтас ХХК-ийн гүйцэтгэх захирал С.Б, Т.А нар 2017 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 3005-2017/88 дугаартай зээлийн гэрээгээр авсан 80000000 /наян сая/ төгрөгийн зээлийн эргэн төлөлтийн хугацаа 2019 оны 05 дугаар сарын 10-ны өдөр дуусгавар болсон байх ба зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар болон хариуцагч нарын шүүхэд гаргасан тайлбар, нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн талаарх шүүх хуралдаанд өгсөн тайлбараар, хариуцагч Бтас ХХК-ийн захирал гүйцэтгэх С.Б, Т.А нарт зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөхийг шаардсан болох нь Б аймаг дахь К банкны салбараас 2018 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 18/494 дугаартай Мэдэгдэл хүргүүлэх тухай мэдэгдэл-ээр тус тус нотлогдож байна.

 

Хариуцагч Бтас ХХК-ийн гүйцэтгэх захирал С.Б, Т.А нар нь ... нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй, хүүгээс хүү, нэмэгдүүлсэн хүү тооцсон нь үндэслэлгүй, барьцаат хөрөнгүүдийг дуудлага худалдаагаар борлуулан гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах замаар асуудлыг шийдвэрлэхгүй, иргэн хуулийн этгээдийн өмчлөлд хууль бусаар халдахыг хатуу хориглосон хуулийн зохицуулалттай гэж тайлбарлаж байгаа боловч хариуцагч нар энэ талаар нотлох баримтаа гаргаж өгөөгүй ба хариуцагч Бтас ХХК-ийн захирал С.Б, Т.А нар нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй зөрчсөн болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдож байх тул хариуцагчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа үндэслэлийг хүлээн авах боломжгүй байна.

 

Хавтаст хэрэгт нотлох баримтаар авагдсан 2017 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 3005-2018/88 дугаартай зээлийн гэрээний 3.1.4-т зээлийн нэмэгдүүлсэн хүү зээлийн хүүний 20%, 4.4-т гэрээний хугацаа дуусгавар болсон нь зээлдэгч, хамтран үүрэг гүйцэтгэгчийг зээл, түүний үндсэн хүү болон нэмэгдүүлсэн хүүгээс чөлөөлөх үндэслэл болохгүй, 4.10-т зээлдэгч, хамтран үүрэг гүйцэтгэгч нар нь гэрээнд заасан хугацаанд, хавсралт 1-д заасан эргэн төлөлтийн хуваарийн дагуу зээл төлөх үүргээ зохих ёсоор биелүүлээгүй нөхцөлд үндсэн өрийн үлдэгдэл /эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөгдөөгүй/-ээс өр үүссэн өдрөөс эхлэн үндсэн хүүгийн 20 хувьтай тэнцэх хэмжээгээр нэмэгдүүлсэн хүү тооцож, зээл төлөгдөж дуустал үндсэн хүү, нэмэгдүүлсэн хүү тус тус авна гэж гэрээнд заасан үндэслэлийг тухайн үед хүлээн зөвшөөрч зээлдэгч, хамтран үүрэг гүйцэтгэгч нар гарын үсэг зурсан ба энэхүү үүргээ зохигч нар зөрчсөн байна гэж үзлээ.

 

Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1-д зааснаар зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй гэж заасан байх тул гэрээгээр хүлээсэн үүргээ зээлдэгч, хамтран үүрэг гүйцэтгэгч нар нь зээлийн гэрээний дагуу нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй гэж үзлээ.

 

Нэхэмжлэгч Б аймаг дахь К банкны салбарын 2019 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 19/445 дугаартай албан бичгээр нэхэмжилж буй өр төлбөрийн тооцооллын дэлгэрэнгүй болон хураангуй товчоо, зээл, хүү, нэмэгдүүлсэн хүүгийн дансны хуулга зэргийг нотлох баримт хавтаст хэрэгт хавсаргасан ба 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн Монгол банкны хянан шалгагч, улсын байцаагч О.Аын дүгнэлтийг нотлох баримтаар гаргаж өгсөн ба уг улсын байцаагч нь ... К банкны салбарын зээлдэгч Бтас ХХК-ийн зээлийн үндсэн болон нэмэгдүүлсэн хүүгийн тооцооллыг шалгаж үзэхэд 2019 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн байдлаар Бтас ХХК-нд Б аймаг дахь К банкны салбарт төлж барагдуулах ёстой 52,523,351.85 /Тавин хоёр сая таван зуун хорин гурван мянга гурван зуун тавин нэгэн төгрөг 85 мөнгө/ төгрөгийн үндсэн зээл, 7,126,346.90 /долоон сая нэг зуун хорин зургаан мянга гурван зуун дөчин зургаан төгрөг 90 мөнгө/ төгрөгийн үндсэн хүү, 1,299,422.43 /нэг сая хоёр зуун ерөөн есөн мянга дөрвөн зуун хорин хоёр төгрөг 43 мөнгө/ төгрөгийн нэмэгдүүлсэн хүү тус тус тооцоологдож гарсан нь холбогдох хууль журам, зээлдэгчтэй байгуулсан зээлийн гэрээний заалтууд зөрчигдөөгүй бодиттой болохыг тогтоов. /тооцооллын дэлгэрэнгүйг хавсаргав/ гэсэн дүгнэлтийг гаргасан байна.

 

Мөн 2017 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 3005-2017/88 дугаартай үл хөдлөх хөрөнгийн барьцааны гэрээ болон уг барьцааны гэрээний 1 дүгээр зүйлийн 1.3, 3 дугаар зүйлийн 3.2-т зааснаар Бтас ХХК-ийн гүйцэтгэх захирал С.Б, Т.А нар нь Бтас ХХК-ийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийг зээлийн барьцаанд барьцаалуулж, үүнд Б, Ө сумын 4-р баг, И-д байрлах, Ү-0000улсын бүртгэлийн дугаартай, 119,12 м.кв талбайтай, үйлдвэрийн ажилчдын байр, Б, Ө сумын 4-р баг, И-д байрлах,Ү-00000улсын бүртгэлийн дугаартай, 220 м.кв талбайтай, үйлдвэрийн байр, Б, Ө сумын 4-р баг, И-д байрлах, Ү-00000 улсын бүртгэлийн дугаартай, 63 м.кв талбайтай, үйлдвэрийн байр, Б, Ө сумын 4-р баг, И-д байрлах, Ү-0213007484 улсын бүртгэлийн дугаартай, 60,3 м.кв талбайтай үйлдвэрийн ажилчдын байр, Б, Ө сумын 4-р баг, И-д байрлах 000322223, 8312015200 улсын бүртгэлийн дугаартай, 2500 м.кв талбайтай үйлдвэрийн зориулалттай эзэмших эрхийн гэрчилгээтэй газар, Б, Ө сумын 4-р баг, И-д байрлах 0000, 0000улсын бүртгэлийн дугаартай, 2500 м.кв талбайтай эзэмших эрхийн гэрчилгээтэй газар, улсын мэргэжлийн хяналтын газрын 000015 гэрчилгээтэй байгалийн чулуу боловсруулах үйлдвэрийн иж бүрдэл тоног төхөөрөмжүүд чулуу өнгөлөх машин 1 ширхэг, чулууны сан хөрөө 1 ширхэг, чулуу захлах машин 2 ширхэг, чулуу дан хөрөө 2 ширхэг, чулууны презер 1 ширхэг, трансформатор дэд станц 250 кв, Маз 500 Автокран цэнхэр өнгийн хөд №0000, арал №0000, 0000 ***, Краз 4561 Автокран шар өнгийн хөд №0000, арал №0000, 0000 *** зэрэг эд хөрөнгүүдийг зээлийн барьцаанд тавьсан болох нь нотлогдож байна.

 

Иймд хариуцагч Бтас ХХК болон хамтран үүрэг гүйцэтгэгч Т.А нараас 3005-2017/88 дугаартай зээлийн гэрээний дагуу үндсэн зээлийн үлдэгдэл 52523351,85 төгрөг, хүү 7126343,9 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1299422,42 төгрөг, нийт 60949118,17 /жаран сая есөн зуун дөчин есөн мянга нэг зуун арван найман төгрөг, 17 мөнгө/ төгрөгийг гаргуулан Б аймаг дахь К банкны салбарт олгох нь зүйтэй байна.

 

Мөн хариуцагч Бтас ХХК, Т.А нар нь зээлээ төлж чадаагүй тохиолдолд Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар үл хөдлөх барьцааны гэрээгээр барьцаалуулсан Бтас ХХК-ийн өмчлөлийн Б, Ө сумын 4-р баг, И-д байрлах, Ү-0000улсын бүртгэлийн дугаартай, 119,12 м.кв талбайтай, үйлдвэрийн ажилчдын байр, Б, Ө сумын 4-р баг, И-д байрлах,Ү-00000улсын бүртгэлийн дугаартай, 220 м.кв талбайтай, үйлдвэрийн байр, Б, Ө сумын 4-р баг, И-д байрлах, Ү-00000 улсын бүртгэлийн дугаартай, 63 м.кв талбайтай, үйлдвэрийн байр, Б, Ө сумын 4-р баг, И-д байрлах, Ү-0213007484 улсын бүртгэлийн дугаартай, 60,3 м.кв талбайтай үйлдвэрийн ажилчдын байр, Б, Ө сумын 4-р баг, И-д байрлах 000322223, 8312015200 улсын бүртгэлийн дугаартай, 2500 м.кв талбайтай үйлдвэрийн зориулалттай эзэмших эрхийн гэрчилгээтэй газар, Б, Ө сумын 4-р баг, И-д байрлах 0000, 0000улсын бүртгэлийн дугаартай, 2500 м.кв талбайтай эзэмших эрхийн гэрчилгээтэй газар, улсын мэргэжлийн хяналтын газрын 000015 гэрчилгээтэй байгалийн чулуу боловсруулах үйлдвэрийн иж бүрдэл тоног төхөөрөмжүүд чулуу өнгөлөх машин 1 ширхэг, чулууны сан хөрөө 1 ширхэг, чулуу захлах машин 2 ширхэг, чулуу дан хөрөө 2 ширхэг, чулууны презер 1 ширхэг, трансформатор дэд станц 250 кв, Маз 500 Автокран цэнхэр өнгийн хөд №0000, арал №0000, 0000***, Краз 4561 Автокран шар өнгийн хөд№0000, арал№0000, 0000 *** зэрэг эд хөрөнгүүдийг тус тус дуудлага худалдаанд оруулахыг Баян Ө аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгах нь зүйтэй байна.

 

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 462694 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т зааснаар хариуцагч Бтас ХХК, Т.А нараас 462694 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б аймаг дахь К банкны салбарт олгох нь зүйтэй байна.

 

Хариуцагч Т.А болон Бтас ХХК-ийн гүйцэтгэх захирал С.Б нарт шүүх хуралдааны товыг шүүхээс 2019 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр /баримт №9/ мэдэгдэхэд шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дэх хэсэгт зааснаар хариуцагч Т.А болон Бтас ХХК-ийн захирал С.Б нарын эзгүйд хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтууд болон бусад нотолгоог үндэслэн хэргийг хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзсэн болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1,453 дугаар зүйлийн 453.1-ийг тус тус баримтлан хариуцагч Бтас ХХК болон хамтран үүрэг гүйцэтгэгч Т.А нараас 52523351,85 төгрөг, хүү 7126343,9 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1299422,42 төгрөг, нийт 60949118,17 /жаран сая есөн зуун дөчин есөн мянга нэг зуун арван найман төгрөг, 17 мөнгө/ төгрөгийг гаргуулан Б аймаг дахь К банкны салбарт олгосугай.

 

2. Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар хариуцагч Бтас ХХК-ийн гүйцэтгэх захирал С.Б, Т.А нар нь зээлээ төлж чадаагүй тохиолдолд үл хөдлөх барьцааны гэрээгээр барьцаалуулсан Б, Ө сумын 4-р баг, И-д байрлах, Ү-0000улсын бүртгэлийн дугаартай, 119,12 м.кв талбайтай, үйлдвэрийн ажилчдын байр, Б, Ө сумын 4-р баг, И-д байрлах,Ү-00000улсын бүртгэлийн дугаартай, 220 м.кв талбайтай, үйлдвэрийн байр, Б, Ө сумын 4-р баг, И-д байрлах, Ү-00000 улсын бүртгэлийн дугаартай, 63 м.кв талбайтай, үйлдвэрийн байр, Б, Ө сумын 4-р баг, И-д байрлах, Ү-0213007484 улсын бүртгэлийн дугаартай, 60,3 м.кв талбайтай үйлдвэрийн ажилчдын байр, Б, Ө сумын 4-р баг, И-д байрлах 000322223, 8312015200 улсын бүртгэлийн дугаартай, 2500 м.кв талбайтай үйлдвэрийн зориулалттай эзэмших эрхийн гэрчилгээтэй газар, Б, Ө сумын 4-р баг, И-д байрлах 0000, 0000улсын бүртгэлийн дугаартай, 2500 м.кв талбайтай эзэмших эрхийн гэрчилгээтэй газар, улсын мэргэжлийн хяналтын газрын 000015 гэрчилгээтэй байгалийн чулуу боловсруулах үйлдвэрийн иж бүрдэл тоног төхөөрөмжүүд чулуу өнгөлөх машин 1 ширхэг, чулууны сан хөрөө 1 ширхэг, чулуу захлах машин 2 ширхэг, чулуу дан хөрөө 2 ширхэг, чулууны презер 1 ширхэг, трансформатор дэд станц 250 кв, Маз 500 Автокран цэнхэр өнгийн хөд№0000, арал №0000, 0000***, Краз 4561 Автокран шар өнгийн хөд№0000, арал№0000, 0000 *** зэрэг эд хөрөнгүүдийг тус тус дуудлага худалдаанд оруулахыг Б аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгч Б аймаг дахь К банкны салбарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 462694 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Бтас ХХК болон Т.А нараас 462694 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б аймаг дахь К банкны салбарт олгосугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон зохигчид 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулсугай.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Б аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ К.БҮЛДИРГЕН