Дорноговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 08 сарын 24 өдөр

Дугаар 136/ШШ2021/00208

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дорноговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Гончигсумлаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар:

Нэхэмжлэгч: .... гэх газар оршин байх, Б  ХХК-ийн байранд оршин суух, Р/.../-ний нэхэмжлэлтэй,

Хариуцагч: .... тоотод оршин суух, ГРД:/У/-д холбогдох

578,128,000 төгрөг гаргуулах тухай, 159,478,068 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М, хариуцагч Ч, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Одтуяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ршүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Рминий бие нь 2014 онд Ссумын нутаг Түймэрт цагаан гэх газарт Р-нэзэмшлийн Жоншны бичил уурхайд Чтай хамтран 50, 50 хувийн хөрөнгө оруулалт хийж 1 тн жоншийг 70,000 төгрөгөөр Ж.Рт олборлож өгөхөөр тохиролцож тэр газар жоншны олборлолт хийж ажилласан юм. Ч тус бичил уурхайн өдөр тутмын үйл ажиллагааг хариуцан ажилласан. Уурхайн үйл ажиллагаа эхлэхэд миний зүгээс 2014 оны 05 дугаар сараас эхлэн өөрийн хөрөнгө оруулалтаа Хаан банкин дахь өөрийн дугаар бүхий данснуудаас Чын Хаан банкны данс руу нийт 19 удаагийн шилжүүлгээр 219,128,000 төгрөг, 2015 онд 27 удаагийн шилжүүлгээр 342,000,000 төгрөг, мөн экскаватор худалдан авахад зориулж 26,000,000 төгрөг, нийт 587,128,000 төгрөг шилжүүлсэн юм. Ийнхүү удаа дараагийн хөрөнгө оруулалт хийсний дараа уурхайн үйл ажиллагааны зардлын тооцоог нийлэх, үйл ажиллагаанаас гарсан ашгийг хуваарилах талаар Чаас шаардахад Ч тэр зарцуулалтын тайлан дээр зарлагыг зориудаар өсгөөд өөрийнхөө орлого болгон ашиглаж, намайг хуурч мэхлэн миний хөрөнгийг хувьдаа завшсан байсан. Ийнхүү Чын үйлдлийг 2016 оны 12 дугаар сард .....аймгийн Цагдаагийн газарт өргөдөл гаргахад .....аймгийн Прокурорын газрын 2017 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 30 дугаар тогтоолоор эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзаж шийдвэрлэсэн. .....аймгийн Цагдаагийн газраас .....улсын иргэн Д-ийнөргөдлийг шалгаж байх явцад тус цагдаагийн газраас томилогдсон нягтлан бодох бүртгэлийн шинжээчийн 2017 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 2 дугаар дүгнэлтэд Чыг 247,135,423 төгрөгийг огт анхан шатны баримтгүй зардал гаргасан мөн 61,802,699 төгрөгийг хаашаа орсон нь тодорхой бус байна гэсэн дүгнэлтийг гаргасан. Чын дээрх үйлдлээс болж миний бие эд хөрөнгөөрөө хохирч байна. Иймд Чаас 587,128,000 төгрөгийг гаргуулж өгнө үү. гэжээ.

Хариуцагч Ч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Нэгдүгээрт. .....улсын тайлан дээр зарлагыг зориудаар өсгөөд өөрийнхөө орлого болгон ашиглаж намайг хуурч мэхлэн миний хөрөнгийг хувьдаа завшсан байсан. гэжээ. Энэ нь өөрөө эрүүгийн гэмт хэргийн шинжтэй. Яг энэ асуудлаар намайг өөрийг нь залилсан мэхэлсэн,итгэл эвдсэн, баримтаа хуурамчаар өсгөж үйлдсэн , гэмт хэрэг хийсэн гэж үзэж .....аймгийн Цагдаагийн байгууллагад шалгуулсан. Тэндээс шалгаж үзээд хэргийн хэрэгсэхгүй болгосон. /Жич: Прокурорын тогтоолыг хавсаргалаа/. Ингэж Цагдаагийн байгууллага шалгаж үзээд баримт сэлт нь байдаг юм байна, хоорондоо байнгын харилцаа холбоотой, харилцан мэдээллүүдээ авч, өгөлцдөг байсан юм байна, Ч гэдэг хүн гэмт хэрэг хийгээгүй юм байна гэдгийг тогтоогоод, эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсаар байтал Шүүхэд иргэний журмаар нэхэмжлэл гаргасныг ойлгохгүй байна. Энэ бол 1 жил 1 сарын хугацааны хөрөнгө оруулалтын зарцуулалтын асуудал юм. Үүнтэй холбогдуулан тухай бүр Wechat буюу интернэт сүлжээгээр гарч байгаа зардал, ажлын нөхцөл байдал, эвдрэл гэмтэл зэрэг бүхий л асуудлыг Д-ийн өөрийнх нь хэлснээр хямартал мэдээлж, өгч ирсэн. /Жич: Үүнийг нотолсон нотлох баримтыг цагдаад гаргаж өгсөн/. Тухайн үед зардал болон уурхайн ажиллагаатай холбоотой аливаа асуудалд хэрүүл маргаан, эргэлзээ байсан бол наадхаа эргэж хяна, наана цаана гэх боломжийг би нээлттэй, чөлөөтэй өгч байсан. Тэр үед энэ асуудлаа яриагүй байж, сүүлд нь ийм асуудал гаргаж байгааг нь би зөвшөөрөхгүй байна. Хоёрдугаарт. Ашгийн хувьд: Ажиллах нийт хугацаанд 2,258 тн жонш олборлосныг бүхэлд нь РХэнтий аймгийн Бор- өндөр сум дахь өөрийн РХХК-ний хашаанд буулгаж, борлуулалт хийсэн. Энэ бол хайлуур жоншны хувьд их тоо. 37 вагон 90 хувиас дээш Кальци Фторын агууламжтай жоншийг тухайн үед экспортод гаргахад DAP-Эрээн нөхцөлөөр багадаа 900,000,000 төгрөгийн ханштай. Ашигтай байсан Д-д. Гуравдугаарт. Дэвэний нэхэмжилж байгаа мөнгөний хувьд: Би Ртэй 2011 онд танилцсан. Рхудалдаж авсан жоншоо экспортод гаргахын тулд Ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл шаардлагатай байсан. 2011 оноос 2016 оны хооронд жоншоо Дэрбума компанийн нэр дээр тонн тутамд 31 ам.доллар төлж экспортолдог байсан. Мөнгөө миний данс руу хийдэг байсан. Үүнтэй холбоотойгоор одоо нэхэмжлээд байгаа, мөн Цагдаагийн байгууллагад гаргасан гомдолдоо ч тэр вагон ачилттай холбоотойгоор над руу шилжүүлж байсан мөнгийг, түүгээр ч зогсохгүй Р гэдэг хүний данс руу шилжүүлсэн мөнгөө хүртэл үнийн дүнг өсгөх зорилгоор, зохиомлоор хууран мэхэлж надаас нэхэмжилсэн байдаг. Дөрөвдүгээрт. Аын дүгнэлтийн хувьд: Энэ дүгнэлт бол шүүхийн шинжээчийн дүгнэлт биш. Рхөлсийг нь төлж гаргасан дүгнэлт. Шинжээчийн дүгнэлт нь хоёр талын хоёулангийнх нь гаргаж өгсөн баримтыг нэгдсэн байдлаар шалгасан, хоёр талд танилцуулсан, хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан байх шаардлага тавигддаг байх. Гэтэл хаанахын хэн нь мэдэгдэхгүй, зөвхөн нэг нэг талыг барьсан, ашиг сонирхол орсон энэ дүгнэлтийг Ч миний бие огт хүлээн зөвшөөрдөггүй. Надад танилцуулаагүй, гэнэт л гараад ирсэн дүгнэлт.Дүгнэлт нь өөрөө буруу гарсан. Д-ийнзүгээс гаргаж өгсөн баримтыг үнэн худлын төсөөлөл ч үгүй байж, нотлогдож байна гэх жишээний. Аын энэ дүгнэлт нь прокурорын тогтоолд байгаа үнийн дүнгээс эрс зөрүүтэй, мэргэжлийн түвшин хангаагүй дүгнэлт юмаа. Иргэний хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд ийм нотлох баримтыг нотлох баримтын хүрээнд хэрэглэхгүй байх хуулийн зохицуулалт ч бас байдаг. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шаардлагатай бол шинээр шүүхийн бүрэлдэхүүнтэй шинжээч томилуулах хүсэлт гаргах болно. Тавдугаарт. Ашиг алдагдал, тооцооны хувьд: Хулдын уурхай ажиллах явцад миний эзэмшлийн 2 экскаватор, 1 ачигч, 1 Ланд круйзер , 1 түлшний Бонго машин, 1 мотоцикл, уурхай кемп хоёрын хооронд ажилчдыг зөөдөг дунд гарын трибүт жийп, нийт 7 техник ажилладаг байсан, мөн хөлсний 2-3 ачааны машин, байнгын 7-12 ажиллагсад, жонш ялгалтын 20 гаруй хүн, засвар үйлчилгээнийхэн зэрэг хүмүүс 24 цагаар ажилладаг байсан. Миний техникүүдийн түрээсийн төлбөрт сарын 25,000,000 төгрөг цэвэр өгнө гэж Рбид хоёр тохиролцож байсан. Багахан мөнгө дусаасан.Мөн намайг Алтай хотхонд 4 өрөө байраа /2 зогсоолтой/ зарах сургаар, Р: - Би барилга руу удахгүй орох гэж байгаа. Чамд нэг байр өгчихье гэж ятган экскаватор авхуулж байсан. Үүнийг олон хүн сонссон доо. Хулдын уурхайн чулуулгийн бүтэц маш хатуу, энэ ажлын дараа миний бүх техникүүд маш их муудсан байсан. Мөн нутагтаа очсон байх үедээ уурхайг минь битгий зогсоогоорой гэж гуйн, очихоороо мөнгийг чинь өгчихнө гэдэг байсан. Уурхайн үйл ажиллагааны зарцуулалтад би чамгүй мөнгө оруулсан ч сураггүй. Мөн МХХК-ын ШТС-аас өөрөө тохиролцож, зээлээр түлш авсныгаа удаахгүй өгнө, хүүтэй нь өгнө гэж амлаж байсныгаа надад өгсөн мэтээр гуйвуулж, хүмүүсийг хохироосоор байгаа. Энэ хэрэг нь шүүхийн хянан шийдвэрлэх шатанд яваа. Гэтэл анхан шатны шүүхийн шийдвэрийг хэрэгт хавсаргасан байна. Энэ хэрэг давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүх рүү буцсаныг Рэнгийн тал хяналтын шатанд гомдол гаргасан байгаа. Энэ мэтээр эзэнгүй, хуульгүй газар ирчихсэн мэт дураар аашилж, хүмүүсийг хохироож яваа хүн. Би эд хөрөнгөөрөө хохироод зогсохгүй сэтгэл санааны ихээхэн хохирол амсаж байна. Иргэн Ч би .....улсын иргэн Рээс гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. гэжээ.

Хариуцагч Ч шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: Нэхэмжлэгч Рнь Ссумын Түймэрт цагаан нэртэй газарт 85-90 хувийн кальци форын агуулгатай хайлуур жонш олборлож, 2014 оны 04 дүгээр сарын 14-ний өдрөөс 2015 оны 06 дугаар сарын 30-ны өдөр хүртэлх хугацаанд нийт 2258 тн, 37 вагон жоншийг экспортолж, нэг тн тутмыг ойролцоогоор 240 ам.доллароор борлуулсан. Миний бие Ч нь Ртэй байгуулсан ажил гүйцэтгэх гэрээний дагуу дээрх хугацаанд тус уурхайд ажиллах хүн хүчийг удирдаж ажиллуулах, өдөр тутмын үйл ажиллагааг хариуцан зохион байгуулах, өөрийн өмчлөлийн долоон төрлийн техник, машин тоног төхөөрөмжийг уурхайн үйл ажиллагаанд ашиглуулах зэрэг үүрэг хүлээн, Рнь сар бүр 25,000,000 төгрөгийн ажлын хөлс төлөхөөр тохиролцон ажилласан. Ажил гүйцэтгэсний үлдэгдэл төлбөр 71,366,000 төгрөг гаргуулах тухайд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ. гэж заасны дагуу Ртэй байгуулсан ажил гүйцэтгэх гэрээний дагуу захиалагч Рнь тус уурхайн үйл ажиллагаатай холбоотой гарах ажиллах хүчний, техник тоног төхөөрөмжийн ашиглалтын болон урсгал зардлуудыг бүгдийг нь хариуцан төлөх үүрэг хүлээсэн. Тус ажил гүйцэтгэх гэрээний дагуу 2014-2015 онд уурхайн үйл ажиллагааг явуулахад Ч миний бие 8-12 хүн тогтмол, 10-15 нутгийн хүмүүсийг хөлсөөр ажиллуулан, өдөр тутмын үйл ажиллагааг хариуцан зохион байгуулж, өөрийн өмчлөлийн 2 ширхэг экскаватор, 1 ширхэг 30 ковш буюу ачигч, 1 ширхэг Ланд круйзер, 1 шихрэг түлшний бонго машин, 1 ширхэг мотоцикл, уурхай кемп хоёрын хооронд ажилчдыг зөөдөг түрээсийн дунд гарын мазда трибүт жийп ээрэг нийт 7 ширхэг машин техник, тоног төхөөрөмжүүдийг уурхайд ажиллуулан гэрээгээр тохирсон ажлыг бүрэн гүйцэтгэж ирсэн. Ийнхүү ажил гүйцэтгэх гэрээний дагуу уурхайн өдөр тутмын олборлолтын үйл ажиллагаа явуулахад зориулж 2014 оны 04 дүгээр сарын 14-ний өдрөөс 2014 оны 07 дугаар сарын 15-ны өдөр хүртэлх 3 сар, 2014 оны 11 дүгээр сарын 16-ны өдрөөс 2015 оны 06 дугаар сарын 30-ны өдөр хүртэлх 7 сар 14 хоног, нийт 314 хоног дээрх нэр төрлийн машин техник тоног төхөөрөмжийг ажиллуулсан. Иргэний хуулийн 344 дүгээр зүйлийн 344.1 дэх хэсэгт Хуульд өөрөөр заагаагүй бол гүйцэтгэсэн ажлын хөлсний хэмжээ болон хөлс төлөх арга, журам, хугацааг талууд тохиролцон тодорхойлно. гэж заасны дагуу Рнь сар бүр 25,000,000 төгрөгийг ажлын хөлсөнд төлөх үүрэг хүлээсэн байдаг. Мөн хуулийн 351 дүгээр зүйлийн 351.1 дэх хэсэгт Захиалагч дараах үүрэг хүлээнэ: 351.1.1.гэрээнд заасан хугацаанд, эсхүл ажлын үр дүнг хүлээн авмагц зохих журмын дагуу хөлс төлөх; гэж заасан боловч Рнь 2015 оны 06 дугаар сард уурхайн ажил дуусаж, нийт 2258 тн, 37 воган жоншийг экспортолж, нэг тн тутмыг ойролцоогоор 240 ам.доллароор борлуулж, 600,000,000 төгрөгийн их хэмжээний ашиг олсон хэр нь өнөөдрийг хүртэл ажил гүйцэтгэх гэрээний үлдэгдэл төлбөр 71,366,000 төгрөгийг төлөөгүй, цаашлаад Ч надаас уурхайн үйл ажиллагаанд өөрийн зарцуулсан мөнгөө нэхэмжилж буй нь үндэслэлгүй байна. Рнь энэ хугацаанд сар бүр төлөх 25,000,000 төгрөгөөс нийт ажлын хөлсний 71 хувийг төлж барагдуулсан боловч үлдэгдэл төлбөрт анх 55,000,000 төгрөг өгч, дараа нь Ж.Рээр дамжуулан 121,000,000 төгрөг өгч, нийт 176,000,000 төгрөгийг шилжүүлснээс хойш үлдэгдэл 71,366,000 төгрөгийг өнөөдрийг хүртэл төлж барагдуулаагүй байна. Хулд сумын Түймэрт цагаан жоншны уурхайн үйл ажиллагаатай холбоотой Ргийн өмнөөс гаргасан зардал 88,112,000 төгрөг гаргуулах тухай хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Ай Жий Эй Эйч-А ХХК-аас Рболон Ч нь Түймэрт цагаан хайлуур жоншны уурхайд ажиллаж байх хугацаанд уурхай үйл ажиллагаанд зарцуулсан хөрөнгө мөнгөний тооцоо, Чын банкны дансаар орж ирсэн мөнгөний тооцоо зэргийг 2014-2015 оны 393 хуудас санхүүгийн баримт, 2014-2017 онуудын Хаан банкны 5 дансны 120 хуудас бүрэн дэлгэрэнгүй хуулга, Рээс Чын эзэмшлийн данс руу шилжүүлсэн мөнгөн гүйлгээний жагсаалт, Д ХХ-тай тооцоо нийлсэн акт зэрэг баримттай тулган Аын дүгнэлт гаргасан байна. ...Ийнхүү Хулд сумын Түймэрт цагаан жоншны уурхайн үйл ажиллагаатай холбоотой Д-ийнөмнөөс гаргасан зардал 88,112,000 төгрөг% Ажил гүйцэтгэх гэрээний дагуу төлөх ажлын хөлс 71,366,000 төгрөг, нийт 159,478,000 төгрөгийг гаргуулж өгнө үү. гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Ргээс 578,128,000 төгрөг гаргуулах тухай, 159,478,068 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлийг тус тус гаргажээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.3, 38 дугаар зүйлийн 38.6, 105 дугаар зүйлийн 105.1, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1.

2.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ГОНЧИГСУМЛАА