Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 11 сарын 21 өдөр

Дугаар 101/ШШ2017/03737

 

 

 

 

 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118-р зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д зааснаар Н.М, Р.Т нарын гэрлэлтийг цуцалсугай.

2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дах хэсэгт зааснаар 2007-07-19-ний өдөр төрсөн хүү Т.Б-г эх Н.М-ийн асрамжинд, Т.Б-ийг эцэг Р.Т-ийн асрамжинд үлдээсүгэй.

3. Иргэний хуулийн 130-р зүйлийн 130.2 дах хэсэгт зааснаар Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний дугаар   бүртгэлтэй, Хан-Уул дүүргийн   тоот хаягт байрлах 3 өрөө орон сууц, 16,8 мкв 2-р хэсгийн 1 тоот авто зогсоол, улсын бүртгэлийн гэрчилгээний дугаар 0 бүртгэлтэй Хан-уул дүүргийн   тоот 3 өрөө орон сууц, улсын бүртгэлийн гэрчилгээний дугаар  бүртгэлтэй Хан-Уул дүүргийн Нархан хотхон   тоот 3 өрөө орон сууцыг,  р авто зогсоолын хамт нэхэмжлэгч Н.М-ийн өмчлөлд үлдээх,

3.1. Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний дугаар   бүртгэлтэй Банзүрх дүүргийн  тоотод байрлах 149,35 м,кв 4 өрөө орон сууц, авто зогсоолыг хариуцагч Р.Т-ийн өмчлөлд, Гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтаар газар эзэмших эрхийн Дугаар   гэрчилгээтэй БЗД-ийн 8-р хороонд байрлах үйлчилгээний зориулалттай /нэгж талбарын дугаар  2733 м,кв талбайтай газрыг хариуцагч Р.Т-ийн эзэмшилд үлдээх,

3.2. маркын эсхүл  маркын 2013 оноос хойш үйлдвэрлэгдсэн дунд гарын жийп автомашиныг 55.000.000 төгрөгөнд багтаан худалдан авч Н.М-ийн өмчлөлд хариуцагч Р.Т шилжүүлэх,

3.3. Хан-Уул дүүргийн  тоот 3 өрөө орон сууцыг барьцаалж  ББСБ-аас авсан 20.000.000 төгрөгний зээлийг нэхэмжлэгч Н.М  хариуцаж төлөх.

3.4. Хан-Уул дүүргийн тоот  ББСБайгууллага болон ХААН банктай байгуулсан 40.000.000 төгрөгний зээлийг хариуцагч Р.Т  хариуцаж төлж, шүүхийн шийдвэрийг гардаж авснаас хойш 21 хоногийн дотор хэн аль нь ногдох өмчлөлийн асуудлаар улсын бүртгэлийн байгууллагад хандан гэрчилгээг гаргуулж өгөхөөр эвлэрлийн гэрээ байгуулсаныг баталгаажуулсугай.

4. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56-р зүйлийн 56.2 дах хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийг улсын орлого болгож, хариуцагч Р.Т-с 70200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгох, Н.М-ас 496475 төгрөгийг, Р.Т-с 561475 төгрөгийг тус тус гаргуулж улсын орлого болгосугай.

5. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4, 26.6-д зааснаар хүүхдийн эрх ашиг, сонирхолд харшлахааргүй бол гэрлэлтээ цуцлуулсан эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд саад учруулах, хэн нэгнийхээ хүүхдээ хүмүүжүүлэхэд эдлэх тэгш эрхийг хязгаарлаж болохгүй бөгөөд эх Н.М , эцэг Р.Т нар нь харилцан дээрх эрхээ эдэлж, үүргээ хүлээхэд харилцан саад учруулахгүй байхыг дурдсугай.

6. Шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

7. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д зааснаар шүүхийн шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 өдрийн дотор гэрлэлтийг бүртгэсэн иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах О.Дэжидмаад даалгасугай.

8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар зохигч, тэдний төлөөлөгч, өмгөөлөгч нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

9. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ Т.БОЛОРМАА