Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 04 сарын 04 өдөр

Дугаар 101/ШШ2018/01202

 

 

 

 

2018 оны 04 сарын 04 өдөр

Дугаар 101/ШШ2018/01202

Улаанбаатар хот

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Т.Энхжаргал даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Д.Огийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Г.З-д холбогдох

 

Орон сууцны шударга эзэмшигч мөн болохыг тогтоолгох тухай,

 

Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд: Ц.Гын бие даасан шаардлагатай,

 

Орон сууцны шударга эзэмшигчээр тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.О, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Батбаяр, хариуцагч Г.З, хариуцагчийн өмгөөлөгч Б.Н, гуравдагч этгээд Ц.Г, гуравдагч этгээдийн өмгөөлөгч Ю.С, гэрч Г.Х, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Баянжаргал нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Д.О шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Миний бие Г ХХК-ийн барьсан 2 өрөө орон сууцыг иргэн Ш.О 2011 онд ОУ-ын Тяньши ХХК-д зөвлөх эмчээр өндөр цалинтай ажил хийж байхдаа өөрийн орлогоороо худалдаж авсан бөгөөд төлбөр тооцоог бүрэн төлж дуусгасан ба энэ байр нь Глоб ХЗХ-ны хэргээр Ж.М нь хорих ялаар шийтгүүлэн хоригдсон тул өнөөдрийг хүртэл улсын комисс хүлээж аваагүй, ордер бичиг баримтгүй иргэд бид хохирсоор байгаа билээ. Гэтэл 2017 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн 16 цагийн орчимд миний хүү болох Г.З нь н.С гэдэг хүнд зарсан байх бөгөөд энэ хүмүүс хүч түрэн гэрт орж ирэн хэл амаар доромжилон гэрийн цоожны гол эвдэн сольж гэрээс хөөж туун сэтгэл санааны хүнд дарамтанд оруулсан. Энэ тухай би цагдаагийн 102 утсанд хандсан болно. Г.З нь батламж гэрээ үзүүлж зарсан байх бөгөөд байр худалдаж авсан н.С гэгч нь ирж байраа үзээгүй, надтай огт уулзаж байгаагүй байж мөнгө өгч энэ байрыг худалдаж авсан гэх юм. Энэ байрны №32/07 дугаартай орон сууц захиалгын гэрээ, Глоб интернэшнл Групп ХХК-нд мөнгө тушаасан, байр худалдан авсан төлбөрийн баримт, иргэн Ш.Оээс худалдах, худалдан авсан гэрээ, миний төрсөн дүү Данжин овогтой Барсболдын орон сууц захиалгын №32/12 тоот гэрээ миний бичиг баримтуудтай хамт гэрийн сефенд хадаглагддаг байсан бөгөөд Ц.Г нь намайг зодож гэмтээн энэ үед би гэр бүлийн хүчирхийллийн хамгаалах байранд 10 хоноод ирэхэд гэрийн цоожны гол сольж намайг гэр оронд минь оруулахгүй болгож, бичиг баримтуудаа авч чадахгүй болсон юм. Бичиг баримтуудаа авъя гэхээр дүүг минь, намайг хэл амаар доромжлон удаа дараа хэрүүл болсоор өдий хүрсэн билээ. Эдгээр бичиг баримтууд нь иргэн Ц.Гт байгаа гэдгийг нотлох баримт болох Сбаатар, Чингэлтэй, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан хүсэлтээр шүүхийн хавтаст хэргээс уг байрны бичиг баримтуудыг авсан Ц.Гын гарын үсэгтэй баримтыг хавсаргав. Ц.Г бид Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2014 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн №3062 тоот шийдвэрээр эд хөрөнгийн маргаан байхгүйгээр албан ёсоор гэр бүлээ цуцлуулсан 2 тусдаа амьдардаг. Мөн удаа дараа гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн зодож, тарчлаадаг байсан бөгөөд Баянзүрх, Чингэлтэй, Сбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 17-ны №1363 тоот шийтгэх тогтоолоор Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 100 дугаар зүйлийн 100.1-д зааснаар 1 нэг жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж байсан юм. Ц.Г нь өөрт байгаа бичиг баримтуудыг ашиглан төрсөн хүү Г.Зыг ээжийнх нь эсрэг турхирч Энэ байр чиний байр, чи зарж борлуулах эрхтэй хүн, ээжийгээ энэ байрнаас хөөж гарга гэж ятган бусадтай үгсэн хуйвалдаж, хуурамч Батламж хэмээх бичиг баримтыг Г.Зын нэр дээр бүрдүүлж миний амьдарч байгаа байрыг бусдад зарсан гэж хүмүүстэй хамт гэрт орж ирэн хэрүүл маргаан үүсгэж, миний эрхийг ноцтой зөрчсөнд гомдолтой байна. Миний бие өөрийн хөрөнгөөр авсан орон сууцандаа одоо амьдарч байгаа тул шударга эзэмшигч юм.

Иймд Иргэний хуулийн 89 дүгээр зүйлийн 89.1, 90 дүгээр зүйлийн 90.1-д заасан эрхийн талаар маргаж байгаа тул Баянзүрх дүүрэг, 4 дүгээр хороо, Сансар хотхон Глоб 32-07 тоот 39 мкв талбайтай, 2 өрөө орон сууцны шударга эзэмшигч мөн болохыг тогтоож өгнө үү гэв.

 

Хариуцагч Г.З шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Баянзүрх дүүргийн өрөө орон сууцны өмчлөгч, шударга эзэмшигч хариуцагч Г.З миний бие 2011 оны 9 дүгээр сараас эхлэн одоог хүртэл байгаа. Учир нь тухайн үед манай аав, ээж хоёр Г.З надад зориулж худалдаж авч өгсөн. Тухайн үед Г.З миний оршин суух хаяг Баянзүрх дүүргийн  тоотод байдаг байсан бол харин Д.Огийн оршин суух хаяг нь энэ орон сууцны хаяг дээр байдаггүй байсан. 2014 оны 10 дугаар сард Д.О нь Баянзүрх дүүргийн 4 дүгээр хорооны Засаг дарга байхдаа өөрийн эрх мэдэл албан тушаалыг ашиглан хууль бусаар энэ Баянзүрх дүүргийн  тоот байрны хаяг дээр өөрийн оршин суух хаягаа шилжүүлсэн байдаг. Тухайн үед Г.З би БНХАУ-ын Шанхай хотод сургуульд сурч байсан. Тиймээс тус Баянзүрх дүүргийн  тоот орон сууцны шударга эзэмшигч нь Г.З миний бие мөн болно. Энэ нь энэ хэрэгт холбогдох материалд хавсаргаж өгсөн хэд хэдэн баримтуудаар нотлогдоно. Тиймээс нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Ц.Г шүүхэд гаргасан шаардлага болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Баянзүрх дүүргийн  тоотод оршин суух Цэрэнжав овогтой Ганбаатар миний бие нь тус шүүхэд нэхэмжлэл гаргасан Д.Отай 24 жил хамт амьдран 3 хүүхдийн эцэг, эх болсон. Энэ хугацаанд охин Г.Х, хүү Г.З, хүү Г.Г нарыг төрүүлж өсгөн, хүүхэддээ өөр өөрийн өмч болгон тус тусад нь орон сууц \байр\ авч өгсөн. Үүний нэг болох том хүү Г.Зод Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо Сансар хотхон Глоб 32-7 тоот 2 өрөө 39 м2 талбайтай орон сууцыг 2011 оны 8 дугаар сарын 31-ний өдөр н.Б, Ш.О нараас 18,500,000 төгрөгөөр худалдаж авч өгсөн. Гэтэл уг байрыг Д.О нь дангаараа эзэмшигчээр тогтоолгохоор нэхэмжлэл гаргасан байх тул миний бие нь шүүхэд бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдээр оролцох эрхтэй гэж үзэж байна. Уг байрыг бид хамтран амьдарч байхдаа өөрсдийн дундын хөрөнгө, цалин мөнгөө нийлүүлж хүү Г.Зод авч өгсөн тул уг байрыг эзэмших эрх хууль ёсоороо бид 5-ын өмч хөрөнгө билээ. Бид нэг гэр бүл болон амьдарч байхдаа олон улсын Тяньши корпорацид 3 хүүхдийн хамт бүртгүүлэн ажиллаж цалин, урамшил авч түүнийгээ дансандаа, хадгаламжиндаа хуримтлуулан хүүхдүүддээ орон байр авч өгсөн юм.

Иймд Баянзүрх дүүргийн  өрөө орон сууцны шудрага эзэмшигчээр тогтоож өгнө үү гэв.

 

Нэхэмжлэгч Д.О бие даасан шаардлагад гаргасан тайлбартаа:

Миний бие нь Ц.Гын шаардлагыг эсэргүүцэж байна. Учир нь хавтаст хэргийн 44 дүгээр хуудсанд байгаа 2014 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн 3062 тоот шүүхийн шийдвэрээр эд хөрөнгийн маргаангүй хэмээн шийдвэрлэсэн бөгөөд харилцан тохиролцож байсан уг шүүхийн шийдвэрт дурьдагдсан  тоот 2 өрөө байранд амьдруулна, машин өгнө гэсэн амлалтаа биелүүлээгүй төдийгүй хавтаст хэргийн 35 дугаар хуудсанд байгаа 2015 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн 11218 тоот шүүгчийн захирамжид тус байрыг битүүмжилсэн бөгөөд битүүмжлэгдсэн байрыг зарсан. Мөн Ц.Г нь Г.Х, Г.З нартай бүлэглэн бугуйнд зүүсэн цагийг булааж авах үедээ баруун гарын шууг гэмтээж энэ нь шүүх эмнэлэгт гэмтлийн зэрэг тогтоогдож, энэ хэргээ гомдолгүй хэмээн татуулж, өргөдлөө авчих хэмээн тохирч  улсын дугаартай ланд100 автомашинаа 2014 оны 8 дугаар сарын 19-нд нотариатаар баталгаажуулан бусдад худалдан төлбөр тооцоо хийхийг зөвшөөрсөн 3 жилийн хугацаатай итгэмжлэл хийлгэж өгсөн хирнээ 2015 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 5584 тоот шүүгчийн захирамжаар шүүхэд худал мэдүүлэг өгч, хөдөө унаад яваад ирье гээд гуйж аваад өгөхгүй байна. Эд ангийг нь солих, гэмтээх, чанарыг муутгах бодит хохирол учруулж болзошгүй зэрэг үйлдлийг санаатайгаар хийх бүрэн үндэслэлтэй хэмээн битүүмжлүүлж байсан юм. Энэ үеэс эд хөрөнгийн маргаан үүсч эхэлсэн. Г.Гийг өөрийн асрамжид авах, гэр бүлийн дундын эд хөрөнгөөс өөрт ногдох хэсгийг гаргуулахыг хүссэн сөрөг нэхэмжлэл гаргахад Ц.Г нь нэхэмжлэлээ татан авч, хэргийг хэрэгсэхгүй болгосон. 2015 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн 22564 тоот шүүгчийн захирамж гарсан. Энэ нь хавтаст хэргийн 34 дүгээр хуудсанд хавсаргасан. Иймд энэ байр нь дундын өмч хөрөнгө биш бөгөөд миний үндсэн хөрөнгө юм. Тэгээд ч Ц.Гын орлого олж байсан гэх ямар ч нотлох баримт байхгүй бөгөөд огт ажил хийдэггүй байсан. Би ОУ-ын Тяньши ХХК-д ажиллаж байхдаа 3 хүүхэд, нөхөр болох Ц.Гын ажлыг ганцаараа хийдэг байсан бөгөөд сүүлдээ ажлын ачааллаа дийлэхгүй Г.З, Г.Г, Ц.Г нарын ажлыг хийж чадахгүйд хүрсэн. Ингээд төв компаниас хассан байгаа. Энэ компаниас бүтээгдэхүүн борлуулж урамшууллыг авч байсан гэх нотлох баримт болох орлогын албан татварын дэвтэр дээр бичигдсэн орлого нотлох баримтаар нотлогдож байгаа юм. Ц.Гын хувьд өрхийн тэргүүн гэдэг билэгдлийг бодож хавтаст хэргийн 43 хуудсанд байх гарын үсэг нь ёс төдий зүйл билээ. Иймд Ц.Гын бие даасан шаардлага гаргаж гуравдагч этгээдээр оролцож шударга эзэмшигчээр тогтоолгох хүсэлтийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Хариуцагч Г.З бие даасан шаардлагад гаргасан тайлбартаа:

Баянзүрх дүүргийн өрөө орон сууцыг 2011 оны 8 дугаар сарын 31-ний өдөр аав, ээж хамтран амьдарч байхдаа н.Б, Ш.О нараас надад худалдан авч өгсөн.

Иймд уг байр бол миний эзэмшлийн байр юм гэв.

 

Шүүх хуралдаанаар зохигч, гуравдагч этгээдийн тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Д.О нь хариуцагч Г.Зод холбогдуулан Баянзүрх дүүргийн 4  тоот 39 м2 талбайтай, 2 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Баянзүрх дүүргийн  тоот 39 м2 талбайтай, 2 өрөө орон сууцны шударга эзэмшигч мөн болохыг тогтоолгохоор нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилсөн болно.

 

Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Ц.Г нь нэхэмжлэгч Д.О болон хариуцагч Г.З нарт холбогдуулан Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, тоот 39 м2 талбайтай, 2 өрөө орон сууцны шудрага эзэмшигчээр тогтоолгохоор шаардлага гаргажээ.

 

Г ХХК нь Ш.Отэй 2005 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр Орон сууцны захиалгын гэрээ №32/07 гэрээг байгуулж, 39 мкв талбайтай, 2 өрөө орон сууцанд буюу 32 дугаар байрны 07 тоотод Ш.О нь 2011 оны 8 дугаар сар хүртэл амьдарч, эзэмшиж байсан болох нь зохигчдын тайлбар, гэрч Ш.Оийн мэдүүлэг, Орон сууцны захиалгын гэрээ №32/07 гэрээ зэргээр тогтоогдож байна.

 

Уг орон сууц нь ашиглалтанд орж, иргэд амьдарч байгаа боловч үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ олгогдоогүй болох нь зохигчдын тайлбараар тогтоогдож байна.

 

Улмаар 2011 оны 8 дугаар сарын 31-ний өдөр Ш.О нь Ц.Г, Д.О нартай харилцан тохиролцсоны дагуу Баянзүрх дүүргийн тоот 39 м2 талбайтай, 2 өрөө орон сууцыг 18,500,000 төгрөгөөр худалдахаар, 2011 оны 8 дугаар сарын 31-ний өдөр бэлнээр 15,500,000 төгрөгийг хүлээн авч, үлдэгдэл 3,000,000 төгрөгийг 2011 оны 12 дугаар сард багтаан төлж дуусгахаар, тооцоо бүрэн дууссан болох нь зохигч, гуравдагч этгээдийн тайлбар, гэрч Ш.Оийн мэдүүлэг, хавтаст хэргийн 126 дугаар талд авагдсан Ш.О, Ц.Г, Д.О нарын гарын үсэг зурсан эхний хэсэг нь урагдаж үрэгдсэн баримтад тэмдэглэсэн бичилт зэргээр тогтоогдож байна.

 

Ийнхүү дээрх 32 дугаар байрны 07 тоот орон сууцыг Ц.Г, Д.О нар нь Ш.Оээс худалдан авсны дараа гэр бүлийн гишүүдийн хамт буюу 3 хүүхэд болох Г.Х, Г.З, Г.Г нарын хамт 2014 оны 7 дугаар сарын 08-ны өдрийг хүртэл буюу Ц.Г, Д.О нар гэрлэлтээ цуцлуулах хүртэл амьдарч, бусдад түрээслүүлж байсан, гэрлэлт цуцлуулах үед 32 дугаар байрны 07 тоот орон сууцтай холбоотой эд хөрөнгийн маргаан шийдэгдээгүй, гэрлэлт цуцлагдсанаас хойш Д.О нь амьдарч байгаа болох нь зохигч, гуравдагч этгээдийн тайлбар, орон сууцны ашиглалтын зардлыг төлж байсан баримт зэргээр тогтоогдож байна.

 

Үүнээс үзвэл Д.О, Ц.Г нар нь гэр бүлийн хамтын амьдралтай байхдаа өөрсдийн хүсэл зоригийг илэрхийлж, Ш.О гэгчээс орон сууцыг худалдан авсан нь Иргэний хуулийн 89 дүгээр зүйлийн 89.1, 89.3-т заасантай нийцэж байх бөгөөд эзэмшил хуулийн дагуу үүссэн байна.

 

Өөрөөр хэлбэл хүсэл зоригоо илэрхийлэн өмчлөлийн асуудал нь шийдэгдээгүй үл хөдлөх эд хөрөнгийг хэлцлийн дагуу эрх бүхий этгээдээс шилжүүлэн авсан шударга эзэмшигч нар гэж үзэх үндэслэлтэй байна.

 

2014 оноос хойш Д.О нь дангаар дээрх орон сууцыг эзэмшиж амьдарч байгаа, одоо Ц.Г нь тухайн орон сууцанд амьдрахгүй байгаа хэдий ч Ц.Гын хууль ёсны эзэмшлийг үгүйсгэх үндэслэл болохгүй юм.

 

Нэхэмжлэгч Д.О нь өөрийн хөрөнгөөр тухайн 07 тоот орон сууцыг худалдан авсан, Ц.Гын оролцоо байгаагүй гэж тайлбарлаж байгаа боловч энэхүү тайлбар нь хэрэгт авагдсан бичгийн баримтаар тогтоогдохгүй байна.

 

Хариуцагч Г.Зод Г ХХК-иас 2016 оны 12 дугаар сарын 15-ны өдөр №6 дугаартай Батламж-ийг олгосон байх бөгөөд уг батламжаар 32 айлын 07 тоот 39 м2 талбайтай, 2 өрөө орон сууцны эзэмшигч нь мөн болохыг батламжилсан боловч 2018 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 358 тоот албан тоотын хариу гэсэн албан бичигт иргэн Г.Зод гаргаж өгсөн шийдвэрээ цуцалж байгаагаа үүгээр мэдэгдье гэсэн байх тул хариуцагч Г.Зыг батламжийн дагуу уг маргаан бүхий орон сууцыг эзэмших эрхтэй гэж үзэх үндэслэлгүй байна.

 

Мөн хариуцагч нь ашиглалтын зардалтай холбоотой баримтуудыг ирүүлсэн байх бөгөөд эдгээр баримтууд нь зохигч, гуравдагч этгээдүүд хамт амьдарч байх хугацааны эрх бүхий байгууллагатай хийсэн гэрээ, хэлцэл, гэрчилгээнүүд байгааг дурьдах нь зүйтэй.

 

Иймд Иргэний хуулийн 90 дүгээр зүйлийн 90.1-д Хөрөнгийг хууль ёсоор эзэмшиж байгаа буюу түүнийг эзэмших эрхтэй болох нь тодорхой байгаа этгээдийг шударга эзэмшигч гэнэ гэж зааснаар дээр дурьдсан үндэслэлүүдээр нэхэмжлэгч Д.О болон бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Ц.Г нар нь Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, Сансар хотхон Глоб 32 дугаар байрны 07 тоот 39 м2 талбайтай, 2 өрөө орон сууцны шударга эзэмшигч мөн гэж үзэх үндэслэлтэй байх тул үндсэн нэхэмжлэл болон бие даасан шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэв.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. 90 үгээр 90.1- нэхэмжлэгч Д.О, гуравдагч этгээд Ц.Г нарын шаардлагыг тус тус хангаж, Баянзүрх дүүргийн тоот 39 м2 талбайтай, 2 өрөө орон сууцны шударга эзэмшигч нь Д.О, Ц.Г нар мөн болохыг тогтоосугай.

 

2. 56 56.1, 7 7.1.2- ийн 316,600 , гуравдагч этгээдийн төлсөн 250,450 төгрөгийг тус тус , Г.Зоос ид 316,600 , Д.Од олгож, нэхэмжлэгч Д.О болон хариуцагч Г.З нараас улсын тэмдэгтийн хураамжид 250,450 төгрөгийг гаргуулж, гуравдагч этгээд Ц.Гт олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурьдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.ЭНХЖАРГАЛ