Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 06 сарын 22 өдөр

Дугаар   101/ШШ2020/02264

 

 

 

 

 

 

 

 

 

                       2020          06            22

                                        101/ШШ2020/02264

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Бямбажаргал даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: 0 тоотод байрлах, "Б и б"ХХК /РД:5434157/,

Нэхэмжлэгч:  0 тоотод оршин суух Боржигон овогт Ш.О /РД:0/,

Нэхэмжлэгч: 0 тоотод оршин суух Зуутраг овогт О.Ө /РД:0/ нарын нэхэмжлэлтэй, 

Хариуцагч: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 5 дугаар хороо, Үндсэн хуулийн гудамж, өөрийн байрт байрлах НШШГГхолбогдох,

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд: Сүхбаатар дүүрэг, 8 дугаар хороо, Ерөнхий сайд Амарын гудамж, өөрийн байрт байрлахХ б ХХК /РД:/,

Үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:  хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Ө, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Б, Д.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ганчимэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч нар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 101\ШШ2017\02207 дугаар шийдвэрээр хариуцагч О.Ө, Ш.О, "Б и б"ХХК-иас нийт 875,438,948 төгрөг гаргуулж "Х б" ХХК-д олгохоор шийдвэрлэсэн. Дээрх төлбөрийн үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан:

-0тоот улсын бүртгэлийн дугаартай, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгө,

-0 тоот улсын бүртгэлийн дугаартай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгө,

-0 тоот улсын бүртгэлийн дугаартай, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгө,

-0 тоот улсын бүртгэлийн дугаартай, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгө,

-0 тоот улсын бүртгэлийн дугаартай, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгө,

-0 м.кв талбайтай газар,

-0 м.кв талбайтай газар,

-0 м.кв талбайтай газрыг тус тус НШШГГазраас үнэлгээчин томилж, нийт 3,728,142,800 төгрөгөөр үнэлүүлсэн үнэлгээг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.

Учир нь дээрх үл хөдлөх эд хөрөнгүүдээ бид одоогоос 3 жилийн өмнө үнэлүүлэхэд нийт, 3,821,190,000 төгрөг болж байсан. Гэтэл үл хөдлөх эд хөрөнгүүдээ бид одоогоос 3 жилийн өмнө хийлгэсэн үнэлгээнд ч хүрэхгүй болсныг хүлээн зөвшөөрөхгүй байна. Иргэний хуулийн 177 дугаар зүйлд зааснаар дуудлага худалдаагаар худалдах үл хөдлөх эд хөрөнгийн санал болгох доод үнийг дуудлага худалдаа явуулахаас өмнө үүрэг гүйцэтгэгч, үүрэг гүйцэтгүүлэгч, өмчлөгч харилцан тохиролцож тогтоосон үнийн, хэрэв тохиролцоогүй бол үнэлгээчний тогтоосон зах зээлийн үнийн 70 хувиар, хоёр дахь дуудлага худалдааны доод үнийг харилцан тохиролцож тогтоосон, эсхүл үнэлгээчний тогтоосон зах зээлийн үнийн 50 хувиар тооцохоор заасан тул өмчлөгч бидний хувьд дээрх үл хөдлөх эд хөрөнгүүдийнхээ зах зээлийн бодит ханшыг тогтоолгүйгээр дээрх үнэлгээгээр албадан дуудлага худалдаанд оруулахыг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.

Иймд төлбөр төлөгч "Б и б"ХХК, Ш.О, О.Ө нарын төлбөрт хураагдсан дээрх үл хөдлөх эд хөрөнгүүдийг НШШГГазраас хөрөнгийн үнэлгээний "М о т"ХХК-ийг томилж тогтоосон 3,728,142,800 төгрөгийн үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбар болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн 101/ШШ2017/02207 дугаар шийдвэрээр "Б и б"ХХК, Ш.О, О.Ө нараас 875.438.948 төгрөгийг гаргуулж "Х б" ХХКомпанид олгохоор шийдвэрлэсэн. Дээрх шийдвэрийг үндэслэн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлд зааснаар төлбөр төлөгч “Буянт их буурал" ХХК, Ш.О, О.Ө нарт шүүхийн шийдвэрийг биелүүлэх мэдэгдлийг хүлээлгэн өгсөн боловч төлбөрийг төлж барагдуулаагүй тул үүргийн гүйцэтгэлд барьцаалсан доорх 8 үл хөдлөх хөрөнгийг 2018 оны 04 дүгээр сарын 18-ний өдрийн 18260451/02 дугаар тогтоолоор битүүмжлэн, тогтоосон хугацаанд төлбөрийг төлж барагдуулаагүй тул 2018 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 18260451/06 дугаар тогтоолоор барьцаалан хурааж, 2018 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 277 дугаар тогтоолоор хөрөнгийн үнэлгээний "С э" ХХК шинжээчээр томилогдож тайланг хугацаанд нь ирүүлсэн. "С э" ХХКомпанийн үнэлгээг хүчингүй болгуулахаар төлбөр төлөгч нар Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд 2018 оны 12 дугаар сарын 25-ны өдөр нэхэмжлэл гаргаж, мөн шүүхийн шүүгчийн 2019 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 101/Ш32019/01706 дугаар захирамжаар шийдвэр гүйцэтгэх ажиллагааг бүхэлд нь түдгэлзүүлж, 2019 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 101/Ш32019/03174 дүгээр шийдвэрээр үнэлгээг хүчингүй болгож, нэхэмжлэлийг буцааж шийдвэрлэсэн.

Төлбөр төлөгч "Б и б"ХХК, Ш.О, О.Ө нар нь 2019 оны 03 дугаар сарын 22-ны өдөр дахин нэхэмжлэл гаргаж мөн шүүхийн шүүгчийн 2019 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 101/Ш32019/05394 дүгээр захирамжаар үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан 8 үл хөдлөх хөрөнгүүдийг холбогдох хэсгээр түдгэлзүүлсэн.

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 101/ШШ2019/03220 дугаар шийдвэрээр "С э" ХХКомпанийн 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн үнэлгээг хүчингүй болгож шийдвэрлэсэн. Уг үнэлгээ хүчингүй болгосон шийдвэрийг биечлэн авахаар 2020 оын 01 дүгээр сарын 07-ны өдрийн 16 цагийн үед Н.С шүүгчийн туслах С-той уулзахад шийдвэрийг танай хаягаар шууданд өчигдөр явуулсан, манай шүүх дээр шалгалт ирээд хүргүүлээгүй шийдвэр, захирамж байж болохгүй гэсний дагуу явуулсан шүү гэх тайлбар өгч, тухайн шийдвэрийг 2020.01.08-ны өдөр шуудангаас хүлээж авсан. Шийдвэрийг хүлээж авсан дариудаа төлбөр авагчийн итгэмжпэгдсэн төлөөлөгч болон үнэлгээний тайлан гаргасан "С э" ХХК-нд мэдэгдэж анхан шатны шүүхийн шийдвэрийг давж заалдах эсэхийг тодруулсан.  Төлбөр авагч "Х б" ХХКомпаниас 2020 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 13/34 тоот албан бичгээр тус газарт хандаж “Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 101/ШШ2019/03220 дугаар шийдвэрээр "С э" ХХКомпанийн 2018 оны 11 дүгээр сарын 28- ны өдрийн үнэлгээг хүчингүй болгож шийдвэрлэсэн тул хураагдсан хөрөнгийн үнэлгээг хөндлөнгийн шинжээчээр дахин тогтоолгож дуудлага худалдаанд оруулах” талаар албан бичиг ирүүлсэн.

Мөн төлбөр авагч "Х б" ХХКомпаниас 2020 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 13/282 тоот албан бичгээр тус газарт дахин хандаж “Шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны явц, нөхцөл байдлыг харгалзан уг шийдвэрт давж заалдах гомдол гаргалгүй, 2018.10.17-ны өдрийн хураах тогтоолыг хүчингүй болгож, барьцаа хөрөнгийг дахин хураалгаж, хөндлөнгийн шинжээчийг дахин томилуулж, дуудлага худалдаанд оруулах саналтай” талаар албан бичиг тус тус ирүүлсэн. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 101/ШШ2019/03220 дугаар шийдвэрээр тогтоох хэсэгт дурьдсанаар үл хөдлөх хөрөнгүүдийг үнэлсэн "С э" ХХКомпанийн 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн үнэлгээг зөвхөн хүчингүй болгож шийдвэрлэсэн байх тул шүүхийн шийдвэрт дурьдаагүй ажиллагаа буюу төлбөр авагч "Х б" ХХК-ийн хүсэлтэд дурьдсанаар 2018.10.17-ны өдрийн хураах тогтоолыг хүчингүй болгож, барьцаа хөрөнгийг дахин хураах ажиллагаа хийх боломжгүй.

Иймд төлбөр авагч "Х б" ХХК нь давж заалдах гомдол гаргалгүй дахин шинжээч томилуулах хүсэлт гаргасан тул тус газраас 2020 оны 01 дүгээр сарын 23- ны өдрийн 79 дүгээр тогтолоор хөрөнгийн үнэлгээний “Мөнх-Оргил трейд” ХХК шинжээчээр томилогдож, 2020.02.10-ны өдөр бэлэн болсон тайланг үнэлгээний хөлс төлөөгүй удааширсаны улмаас 2020.02.28-ны өдөр тайланг биечлэн хүлээн авсан. Үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан 8 үл хөдлөх хөрөнгүүдийг дараах байдлаар үнэлгээг тогтоожээ. Үүнд:

-Төлбөр төлөгч "Б и б"ХХК, Ш.О, О.Ө нарын төлбөрт хураагдсан Ш.О /МТ72032214/-ийн эзэмших эрхийн 0 м.кв талбайтай газрыг шинжээчийн тогтоосон үнэ 358.300.000 төгрөгөөр,

-0 дугаарт бүртгэлтэй Баянзүрх дүүргмйн 10 дугаар хороо, 1 дүгээр хэсэг улаанхуаран 1 дүгээр гудамж, 191 дүгээр барилгын 1 2. 3-5 давхар тоот хаягт байршилтай, 960 м.кв талбайтай, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг шинжээчийн тогтоосон үнэ 920.100.000 төгрөгөөр,

-0 м.кв талбайтай, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг хөндлөнгийн шинжээчийн тогтоосон үнэ 165.600.000 төгрөгөөр,

-Төлбөр төлөгч О.Ө //-ын эзэмших эрхийн дугаартай 448 м.кв талбайтай газрыг шинжээчийн тогтоосон үнэ 311.600.000 төгрөгөөр,

-Төлбөр төлөгч Ш.О //-ИЙН эзэмших эрхийн 0 дугаарт бүртгэлтэй Баянзүрх дүүргийн 10 дугаар хороо, 1 дүгээр хэсэг улаанхуаран 1 дүгээр гудамж, 191 тоот хаягт байршилтай, 960 м.кв талбайтай, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг шинжээчийн тогтоосон үнэ 901.700.000 төгрөгөөр тус тус тогтоосон үнэлгээний мэдэгдлүүдийг талуудад 2020 оны 03 дугаар сарын 02-ны өдөр гүйцэтгэх хуудаст дурьдсан хаяг болон улсын бүртгэлийн хаягаар баталгаат шуудангаар хүргүүлсэн.

Төлбөр төлөгч Ш.Огийн гүйцэтгэх хуудаст дурьдсан 0 тоотод очиж 2020.03.02-ны өдрийн 4/6410, 4/6408, 4/6409, 4/6405, 4/6404, 4/6406 тоот үнэлгээний мэдэгдлүүдийг танилцуулж, анхны албадан дуудлага худалдаанд 70 хувиас эхлэн дуудагдахыг хуулиар сануулж тус бүр эх хувиар нь өгч, мөн Өд өгөхийг даалгасан.  Төлбөр төлөгч О.Өыг НШШГГ-ын 315 тоот өрөөнд 2020.03.03-ны өдөр дуудан ирүүлж үнэлгээний мэдэгдлийг мөн танилцуулж, тус бүр нэг хувийг өгсөн. Анхны албадан дуудлага худалдаанд оруулах тухай 2020 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 3/45, 3/46, 3/47 дугаар тогтоол, 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн мэдэгдлүүдийг хугацаанд нь талуудад хүргүүлж, мэдэгдсэн.

Төлбөр төлөгч “О.Ө нарт 3/45, 3/46, 3/47 дугаар тогтоол, 4/7723, 4/7724, 4/7744, 4/7742, 4/7732, 4/7731 тоот мэдэгдлүүдийг 2020.03.10-ны өдөр баталгаат шуудангаар хүргүүлсэн ба НШШГГ-ын 315 тоотод дуудан ирүүлж, тогтоол мэдэгдлүүдийн нэг хувийг өгсөн. Төлбөр төлөгч "Б и б"ХХК, Ш.Од 3/45, 3/46, 3/47 дугаар тогтоол, 4/7734,4/7733, 4/7730,4/7729, 4/7745, 4/7746, 4/7749, 4/7748, 4/7726, 4/7725, 4/7722, 4/7721 тоот мэдэгдлүүдийг 2020.03.10-ны өдөр баталгаат шуудангаар хүргүүлсэн ба НШШГГ-ын 315 тоотод дуудан ирүүлж, тогтоол мэдэгдлүүдийн нэг хувийг өгсөн. Мөн төлбөр төлөгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Өд 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 4/7735 тоот мэдэгдлийг тогтоолуудын хамт баталгаат шуудангаар 2020.03.10-ны өдөр оршин суух хаягаар хүргүүлсэн. Төлбөр авагч "Х б" ХХК-нд 3/45, 3/46, 3/47 дугаар тогтоол, 4/7729, 4/7737,        4/7738 тоот мэдэгдлүүдийг 2020.03.10-ны өдөр баталгаат шуудангаар хүргүүлсэн ба итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Б-т 99038514 дугаарын утсаар ирж тогтоол, мэдэгдэлтэй танилцахыг мэдэгдсэн.

Анхны албадан дуудлага худалдаанд оруулах тухай 2020 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 3/45, 3/46, 3/47 дугаар тогтоолд зааснаар 2020 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн анхны албадан дуудлага худалдаанд санал ирээгүй буюу худалдан борлогдоогүй. Төлбөр төлөгч "Б и б"ХХК, Ш.О, О.Ө нар нь “Мөнх- Оргил трейд” ХХК-ийн тогтоосон үнэлгээг хүчингүй болгуулах талаар тус шүүхэд 2020 оны 03 дугаар сарын 09-ний өдөр нэхэмжлэл гаргаж мөн шүүхийн шүүгчийн 2020 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 101/Ш32020/07081 дүгээр захирамжаар төлбөр төлөгч нарт холбогдуулж үүргийн гүйцэтгэлд барьцаалсан 8 үл хөдлөх хөрөнгөтэй холбоотойгоос бусад байдлаар төлбөр гаргуулах шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулахад энэ захирамж саад болохгүйг дурьдаж түдгэлзүүлсэн.

Мөн төлбөр авагч "Х б" ХХКомпанийн 2020 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 26/2103 тоот албан бичгээр тус газарт хандаж 2020 оны 03 дугаар сарын 20- ны анхны албадан дуудлага худалдаанд оруулахад үнийн санал ирээгүй буюу худалдан борлогдоогүй тул 2020 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр зохион байгуулагдах хоёрдахь албадан дуудлага худалдааг 6 сараар хойшлуулах хүсэлт ирүүлсэн байх тул ахлах шийдвэр гүйцэтгэгчийн “Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хойшлуулах тухай” 2020 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 20/01 дугаар тогтоолоор шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хойшлуулсан болно.

Анхны албадан дуудлага худалдаанд 2020 оны 03 дугаар сарын 20-ны өдөр оруулахад үнийн санал ирээгүй буюу худалдан борлогдоогүй, хоёрдахь албан дуудлага худалдаанд оруулахаар шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хийгдсэн нь хуулийн дагуу явагдаж байгаа тул төлбөр төлөгч "Б и б"ХХК, Ш.О, О.Ө нарын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэв.

 

Гуравдагч этгээд "Х б" ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Батцэцэг, Д.Бархас нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 101\ШШ2017\02207 дугаартай шүүхийн шийдвэр, Нийслэлийн шүүхийн 2017 оны 1988 дугаартай магадлал, Улсын дээд шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 001\ХТ2018\00010 тоот тогтоолоор Ш.О, О.Ө, Буянт их буурал ХХК нараас 875,438,948 төгрөгийг гаргуулан Хас банкинд олгож, хариуцагч нар шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд нэр дурьдагдсан барьцаа хөрөнгүүдийг шийдвэр гүйцэтгэлийн журмаар хуульд нийцүүлэн худалдаж үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас гүйцэтгэх хуудсанд заагдсан хөрөнгүүдийг 2018 оны 10 дугаар сарын 17-ны өдөр 18260451\06 дугаартай тогтоол үйлдэн хураасан байх бөгөөд шийдвэр гүйцэтгэгч хөрөнгө хураах ажиллагааг дахин хийлгүй, дээрх тогтоолыг үндэслэн 2020 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр шинжээч томилох тухай 79 тоот тогтоолыг гаргасан байна. Энэ нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55-р зүйлийн 55.1 дэх заалтыг зөрчиж байна. Бид шинжээчийн гаргасан зах зээлийн үнэлгээний үнийн дүнд маргаагүй. Харин эд хөрөнгийг дахин хураах ажиллагааг явуулах байсан. Уг ажиллагааг явуулахгүй шинжээч томилсон нь буруу гэж үзэж байна. Уг алдааг залруулах замаар үнэлгээг хүчингүй болгохгүй бол цаашдаа дээд шатны шүүхээс шийдвэрийг хчүингүй болгож, цаг хугацаа алдахаар  байна. Иймд Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас томилсон Мөнх-Оргил трейд ХХК-ийн хөндлөнгийн шинжээчийн үнэлгээг хүчингүй болгож шийдвэрлэж өгнө үү гэв.

 

Шүүх хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг бүхэлд нь шинжлэн судлаад, 

ҮНДЭСЛЭХ нь:  

   Нэхэмжлэгч "Б и б"ХХК болон Ш.О, О.Ө, нар нь хариуцагч НШШГГхолбогдуулан үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргаж байна.

  Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Ө-ээс шүүх хуралдаанд биечлэн оролцох боломжгүй шалтгаанаар шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлт ирүүлснийг шүүх хүндэтгэн үзэх шалтгаантай болохоо баримтаар нотлоогүй гэж үзэж, нэхэмжлэгч нарын эзгүйд хэргийг хэлэлцүүлсэн.

 Нэхэмжлэгч "Б и б"ХХК, Ш.О, О.Ө нараас 2020 оны 03 дугаар сарын 09, 13-ны өдрүүдэд С.Өд тэдгээрийг шүүхэд бүрэн төлөөлж оролцох эрхтэй итгэмжлэлийг олгосон. /1-р хх-ийн 4, 6-7 дугаар тал/

 Итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Ө нь мэргэжлийн өмгөөлөгч ба /шүүхэд төлөөлөх эрхийн дугаар 1832/ тэрээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32, 35 дугаар зүйлүүдэд зааснаар нэхэмжлэгч нарыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд төлөөлж оролцсон. Шүүх нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийг 2020 оны 03 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч, 2020 оны 03 дугаар сарын 18-ны өдөр иргэний хэрэг үүсгэсэн. /1-р хх-ийн 17 дугаар тал/

 Иргэний хэрэг үүсгэснээс хойш хэргийг хэлэлцүүлэх хүртэл хугацаанд нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Ө нь шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах болон шүүгчээс татгалзах зэрэг хүсэлт гаргах замаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд идэвхитэй оролцсон. Тэрээр эрх, үүрэг болон хэргийн материал танилцуулсан баримтад хэдийгээр гарын үсэг зураагүй боловч түүнийг эрх үүргээ мэдэх боломжгүй гэх үндэслэлгүйн дээр иргэний хэрэг үүсгэснээс хойш хэрэгт авагдсан бичгийн нотлох баримттай танилцах эрхийг шүүхээс хязгаарлаагүй, тэрээр уг эрхээ өөрөө хэрэгжүүлээгүй болно. /1-р хх-ийн 37, 56-58, 60, 2-р хх-ийн 86-87 дугаар тал/

Нэхэмжлэгч Ш.О, О.Ө нь 2020 оны 06 дугаар сарын 11-ний өдөр эрх үүрэг болон хэргийн материалтай тус тус танилцсан. Ш.О нь "Б и б"ХХК-ийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд байна.  /2-р хх-ийн 99-11 дүгээр тал/

Шүүх нэхэмжлэгч Ш.О, О.Ө нарт хуульд заасан эрх, үүргийг болон хэргийн материалтай танилцуулсан тул тэдгээрийн хүсэл зоригийг шүүхэд төлөөлөхөөр итгэмжлэл авсан этгээдэд эрх үүрэг танилцуулсан баримтад гарын үсэг зуруулаагүй нь хүсэл зориг илэрхийлүүлэхээр нэхэмжлэл гаргасан этгээдүүдийн эрхийг хөндсөн гэж үзэхгүй.

Нэхэмжлэгч нар 2020 оны 06 дугаар сарын 11-ний өдрөөс хойш хэрэг хэлэлцүүлэх хүртэл хугацаанд шүүхэд хүсэлт гаргах замаар эрхээ хэрэгжүүлэх боломжтой байсан боловч уг эрхээ хэрэгжүүлээгүй, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь хүндэтгэн үзэх шалтгаантай болохоо баримтаар нотлоогүй тул нэхэмжлэгч талын эзгүйд хэргийг хэлэлцүүлсэн болохыг дурдах нь зүйтэй.

  

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

"Б и б"ХХК, Ш.О, О.Ө нараас 875.438.948 төгрөгийг гаргуулж "Х б" ХХКомпанид олгохоор шийдвэрлэсэн Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 101/ШШ2017/02207 дугаар шийдвэр, Нийслэлийн  Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 1988 дугаар магадлал, Улсын дээд шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 001/ХТ2018/00010 тоот тогтоолд 2018 оны 02 дугаар сарын 06-ны өдөр 271 тоот гүйцэтгэх хуудас бичигдсэнээр Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэж, ажиллагаа явагдаж байна. /1-р хх-ийн 67-102 дугаар тал/

 

Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад үүргийн гүйцэтгэлд барьцаалсан төлбөр төлөгч нарын өмчлөлийн 0 тоот улсын бүртгэлийн дугаартай, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгө,

-0тоот улсын бүртгэлийн дугаартай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгө,

-0тоот улсын бүртгэлийн дугаартай, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгө,

-0 тоот улсын бүртгэлийн дугаартай, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгө,

-0 тоот улсын бүртгэлийн дугаартай, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгө,

-0 м.кв талбайтай газар,

-0 тоот дугаатай 448 м.кв талбайтай газар,

-0 тоот хаягт байршилтай, нэгж талбарын 3025\5011 тоот дугаартай 515 м.кв талбайтай газрыг  тус тус 2018 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 18260451/02 тоот тогтоолоор битүүмжилж, 2018 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 18260451/04 тоот тогтоолоор хураажээ.

 

Шийдвэр гүйцэтгэгчээс эд хөрөнгийг 2018 оны 05 дугаар сарын 08-ны өдөр хураан авсан атлаа үнэлгээг тогтоох ажиллагааг хуульд заасан хугацаанд явуулаагүй гэх үндэслэлээр ахлах шийдвэх гүйцэтгэгчийн 2018 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн  66 дугаар тогтоолоор 2018 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 18260451/04 тоот тогтоолыг хүчингүй болгож, 2018 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 18260451/06 тоот тогтоолоор үл хөдлөх эд хөрөнүүдийг дахин хураах ажиллагааг явуулсан байна. Мөн уг үйл баримт нь Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 101/ШШ2019/03220 дугаар хүчин төгөлдөр шийдвэрээр тогтоогдсон. /1-р хх-ийн 131-133, 137-152 дугаар тал/

 

Үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг төлбөр төлөгч, авагч нар харилцан тохиролцоогүй үндэслэлээр 2018 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 277 тоот тогтоолоор "С э" ХХК-ийг шинжээчээр томилж үнэлүүлсэн байна.

 

Шинжээч "С э" ХХК-иас гаргасан үнэлгээг төлбөр төлөгч нар эс хүлээн зөвшөөрч,  нэхэмжлэл гаргаснаар тус Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 101/ШШ2019/03220 дугаар шийдвэрээр "С э" ХХК-ийн 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн үнэлгээг хүчингүй болгож шийдвэрлэсэн нь хуулийн хүчин төгөлдөр болжээ. /хх-ийн 137-152 дугаар тал/

 

Шүүхээс "С э" ХХК-иас гаргасан үнэлгээг хүчингүй болгосонтой холбоотойгоор хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх албан нь 2020 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 79 тоот тогтоолоор дахин шинжээчээр "М о т"ХХК-ийг томилсон нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2, Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт заасантай тус тус нийцсэн гэж үзнэ.  /1-р хх-ийн 156-158 дугаар тал/

 

 Шинжээч "М о т"ХХК нь маргааны зүйл болох үл хөдлөх эд хөрөнгүүдийн өнөөгийн зах зээлийн үнэ, цэнийг 2020 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн байдлаар нийт 3,244,000,000 төгрөгөөр үнэлснийг  Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар 2020 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн мэдэгдлээр төлбөр авагч болон төлбөр төлөгч нарт гүйцэтгэх хуудаст дурдсан хаяг болон улсын бүртгэлийн хаягаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3-т зааснаар баталгаат баталгаат шуудангаар хүргүүлжээ. /1-р хх-ийн 214-228 дугаар тал/

  

Нэхэмжлэгч нар нь шинжээч "М о т"ХХК-иас гаргасан үнэлгээг хүлээн зөвшөөрөхгүй, зах зээлийн үнэлгээнээс доогуур үнэлсэн гэж маргасан боловч тэдгээр нь нэхэмжлэлийн үндэслэлээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт тус тус зааснаар баримтаар нотлоогүй. Маргааны зүйл болох үл хөдлөх эд хөрөнгүүд нь нэхэмжлэгч нарын гомдолд дурдсанаар зах зээлийн үнэ өссөн гэж үзэж байгаа бол түүнтэй холбоотой бичгийн нотлох баримтаа шүүхэд цуглуулж өгөх үүргээ хэрэгжүүлээгүй.

 

Иймд шинжээч "М о т"ХХК-ийн гаргасан үнэлгээг шүүх нэхэмжлэгч нарын гаргасан гомдлоор хүчингүй болгох хууль зүйн үндэслэлгүй, хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь хуульд заасан журмын дагуу ажиллагаа явуулсан байх тул нэхэмжлэгчийн гаргасан шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1 дэх хэсэгт зааснаар дахин шинжээч томилж үнэлгээ гаргахдаа эд хөрөнгүүдийг дахин хураах ажиллагаа явуулах байсан гэж тайлбарлаж, үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж байгаа нь үндэслэлгүй.

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1 дэх хэсэгт “Шийдвэр гүйцэтгэгч төлбөр төлөгчийн битүүмжлэгдсэн, барьцаалагдсан, хураагдсан хөрөнгийг гүйцэтгэх баримт бичгийн шаардлагын гүйцэтгэлд суутгах бол тухайн хөрөнгийг битүүмжилсэн, барьцаалсан, хурааснаас хойш 1 сарын дотор түүний чанар, эрэлт, элэгдлийн байдал болон хөрөнгийн үнэлгээний талаар төлбөр төлөгчийн саналыг харгалзан орон нутгийн зах зээлийн тухайн үеийн ханшаар үнэлж, энэ тухай оролцогч талуудад мэдэгдэж, тэмдэглэл хөтөлнө.” гэж заасан.

 

Дээрх хуулийн зохицуулалтаас үзэхэд эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгосны дараа дахин шинжээч томилоход  хураах ажиллагааг мөн дахин явуулахаар зохицуулаагүй байна. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 101/ШШ2019/03220 дугаар шийдвэрээр үл хөдлөх эд хөрөнгийг хураах ажиллагааг хүчингүй болгоогүй тул хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанаас үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг дахин шинжээч томилох замаар явуулсан нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1 дэх хэсэгт заасныг зөрчөөгүй байна.

 

Түүнчлэн  төлбөр авагч буюу гуравдагч этгээд "Х б" ХХК нь шинжээч "М о т"ХХК-иас гаргасан үнэлгээний үнийн дүнд маргаагүй болохыг дурдах нь зүйтэй.

 

Шийдвэр гүйцэтгэгчээс үл хөдлөх эд хөрөнгийн анхны болон хоёр дахь албадан дуудлага худалдааг 2020 оны 03 дүгээр сарын 20-ны өдөр, 2020 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр тус тус зарласан боловч шүүхэд нэхэмжлэгч нар  үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргасантай холбоотойгоор дуудлага худалдаа явагдаагүй болохыг дурдах нь зүйтэй.

  

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1, 160.1.2, 115 дугаар зүйлийн 115.2.3 дахь хэсэг, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

    ТОГТООХ нь:

 

1. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн, 55 дугаар зүйлийн 55.7, 122 дугаар зүйлийн 122.5-д заасныг баримтлан хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох Ш.Огийн өмчлөлийн Баянзүрх дүүргийн 10-р хороо, Улаанхуарангийн 1-191 тоот хаягт байршилтай 960 м.кв талбайтай, Ү-2204058784 тоот улсын бүртгэлийн дугаартай, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгө,

-"Б и б"ХХК-ийн өмчлөлийн 0 тоот улсын бүртгэлийн дугаартай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгө,

-"Б и б"ХХК-ийн өмчлөлийн 0 тоот улсын бүртгэлийн дугаартай, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгө,

-"Б и б"ХХК-ийн өмчлөлийн 0 тоот улсын бүртгэлийн дугаартай, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгө,

-"Б и б"ХХК-ийн өмчлөлийн 0 тоот улсын бүртгэлийн дугаартай, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгө,

-Ш.Огийн өмчлөлийн 0 м.кв талбайтай газар,

-О.Өын өмчлөлийн 0 тоот дугаатай 448 м.кв талбайтай газар,

-Ш.Огийн өмчлөлийн 0 тоот дугаартай 515 м.кв талбайтай газрыг   үнэлсэн "М о т"ХХК-ийн 2020 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн өдрийн үнэлгээг хүчингүй болгуулахыг хүссэн "Б и б"ХХК, Ш.О, О.Ө  нарын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

 3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба мөн хуулийн 119.4 дэх хэсэгт заасан хугацаанд зохигч шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

                  ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                        Г.БЯМБАЖАРГАЛ