Дорноговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 09 сарын 17 өдөр

Дугаар 136/шш2021/00232

 

 

 

 

 

 

2021 оны 09 сарын 17 өдөр

Дугаар 136/ШШ2021/00232

Дорноговь аймаг

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Д аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Гончигсумлаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны Б1 танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: **99 оны 03 дугаар сарын 12-ны өдөр төрсөн, Д аймгийн С сумын 4 дүгээр баг, Ө д гудамжны 2-2 тоотод оршин суух С х овогт Чийн М (РД:**********)-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: **96 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр төрсөн, Д аймгийн С сумын 3 дугаар баг, ** байрны ** тоотод оршин суух Ц овогт Гын Л (РД:**********),

Хариуцагч: **65 оны 12 дугаар сарын 13-ны өдөр төрсөн, С аймгийн Ш сумын 2 дугаар баг, О бүүргийн 2 дугаар гудамжны 4-04 тоотод оршин суух Ц овогт Сгийн Г (РД:**********) нарт холбогдох,

   Хүүхдийн тэтгэлэг тогтоолгох, гэр бүлийн дундын хөрөнгөнөөс 34,000,000 төгрөг гаргуулах тухай, Г.Л, С.Г нарт холбогдох Г.Н, С.Г нарын хооронд байгуулсан 20** оны 10 дугаар сарын 09-ны өдрийн Үл хөдлөх хөрөнгө худалдах-худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах, Д аймгийн С сумын 3 дугаар баг, **-р байрны ** тоот 39.3 м.кв хоёр өрөө байрны өмчлөгчөөр Г.Л, Ч.М, Л.Ж нарыг тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ч.М, түүний өмгөөлөгч Ж.Ч /цахимаар/ хариуцагч Г.Л, түүний өмгөөлөгч Б.У /цахимаар/, хариуцагч С.Гын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Г /цахимаар/, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Одтуяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ч.М шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Ч.М миний бие нь Г.Лтай 2018 оны 12 дугаар сард танилцаад 20** оны 10 дугаар сарын 10 дугаар сарын 07-ны өдөр нэг гэрт орсон. Улмаар жирэмсэн болж 20** оны 10 дугаар сарын 18-ны өдөр охин Л.Жг төрүүлж эцэг эх болсон. Бид хоёр албан ёсоор гэрлэлтээ улсын бүртгэлд бүртгүүлээгүй болно. Г.Л нь 20** оны 11 сараас эхлээд надад гар хүрэх болсон. Түүнээс хойш байнга муудалцаж хэрэлдэх болсон. 2020 оны 10 дугаар сараас өглөө гараад маргааш нь ирэх болсон. Ингэж явахдаа надаас өөр эмэгтэйтэй дотно харьцаатай болсон байсан. Үүнийгээ эмэгтэй хүнтэй яваагүй ажлын газрын хүмүүстэйгээ найз нөхөдтэйгөө яваад ирлээ гэдэг байсан боловч эмэгтэй хүнтэй явдаг байсан. Би З гэж хүүхэнтэй согтуу хэвтэж байхад нь очиж авч байсан. Удаа дараа надад гар хүрч зоддог. Тийм учраас цаашид хамтран амьдрах боломжгүй байгаа тул охин Л.Жд тэтгэлэг тогтоож, дундын эд хөрөнгөөс охин бид хоёрт ногдох хувийг гаргуулж өгнө үү.” гэжээ.

Хариуцагч Г.Л шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Нэхэмжлэгч Ч. Мтай хариуцагч Г.Л миний бие нь хамтран амьдарч байгаад 20** оны 10 дугаар сарын 18-ны өдөр охин Л.Ж төрсөн. Г.Л миний бие нь өөрийн охин Л.Жд хүүхдийн тэтгэлэг тогтоолгоход татгалзах зүйлгүй бөгөөд нэхэмжлэгч  Ч.М бид хоёр хамтран амьдарч байх хугацаандаа дундаасаа бий болгосон дундын өмч байхгүй тул нэхэмжилж буй 34,000,000 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй байна.” гэжээ.

Нэхэмжлэгч Ч.М шүүхэд гаргасан нэмэгдүүлсэн нэхэмжлэлдээ: “Ч.М миний бие нь Г.Лтай 2018 оны 12 дугаар сард танилцаад 20** оны 10 дугаар сарын 07-ны өдөр нэг гэрт орсон. Улмаар жирэмсэн болж 20** оны 10 дугаар сарын 18-ны өдөр охин Л.Жг төрүүлж эцэг эх болсон. Бид хоёр албан ёсоор гэрлэлтээ улсын бүртгэлд бүртгүүлээгүй болно. Учир нь Г.Л нь өмнө нь гэр бүлтэй хүүхэдтэй тэр эмэгтэйтэй учраа олж нэг мөр салсны дараа бүргүүлье гэдэг байсан. Бид энэ байрыг аваад өөрсдөө ороод амьдарч байна. Худалдах, худалдан авах гэрээ хийх болоод миний нэр дээр авна гэж байснаа гэнэт аавыхаа нэр дээр авсан. Аав нь гэрээ хийх өдөр ирээд гэрээн дээр гарын үсэг зурчихаад л явчихсан. Яагаад аавынхаа нэр дээр авчихваа гэж асуухад: өмнөх эхнэр мэдчихвэл миний бүх хөрөнгийг авчихна тийм учраас болохгүй байна. Өмнөх эхнэрийн асуудлаа цэгцэлчихээд энэ байраа зараад өөрсдөө өөр байранд орно. Байраа томруулна тиймээс хоёрхон жил тэвччих гэж гуйдаг байсан. Тэгээд хоёулаа байраа зараад мөнгө нэмж байгаад өөр байр авна гэдэг байсан боловч аав С.Г нь шүүхэд өгсөн мэдүүлэгтээ өөрсдийнхөө хураасан мөнгөөр авсан гэж мэдүүлсэн байгаа нь үндэслэлгүй юм. Намайг төөрөгдөлд оруулж энэ хүмүүс байрыг хууль бусаар өмчлөлдөө авсан. Өмнөх эхнэр нь ээж рүү нь залгаж мөнгө авдаг гэсэн. Г.Л нь улирал тутам өмнөх эхнэр, хүүхэддээ мөнгө ээжээрээ дамжуулж шилжүүлдэг гэж хэлж байсан. Ээж С.О нь “гэр бүлийн тухай хууль одоо бүр хатуу чанга болжээ. Нөгөө эхнэр чинь шүүхээр ороод тэтгэлэг тогтоолгох юм бол чиний бүх юмыг чинь авах нээ. Би үүгээрээ аргалаад байж байя. Хүүхдийг бид аваад өсгөе гэхээр өгөхгүй юм” гэж ярьдаг байсан. Г.Л ч гэсэн хүүхдийг хоёулаа аваад өсгөе гэдэг байсан. Би ч хүлээн зөвшөөрдөг байснаа ч хэлдэг байсан. Тийм учраас Г.Н /Б.Б-Э/, С.Г нарын хааранд байгуулагдсан 20** оны 10 дугаар сарын 09-ний өдрийн “үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ”-г хүчин төгөлдөр бусад тооцуулах, Би хэдийгээр дундын эд хөрөнгөнөөс охин болон өөрт ноогдох хувь болох 34 000 000 төгрөг нэхэмжилж байгаа боловч энэ байр нь Г.Лын аавын нэр дээр буюу С.Гын нэр дээр байгаа учраас улсын бүртгэлд бүртгэгдсэн бол С.Гын өмч болоод байна. Улсын бүртгэлийн газар энэ хүний нэр дээр бүртгэгдсэн байгаа учраас Г.Л, охин Л.Ж, Ч.М бидний дундын өмч гэж үзэж бид ноогдох хэсгийг хуваах ямар ч боломжгүй байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн+ 15 дугаар зүйлийн 15.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч миний бие нь үл хөдлөх хөрөнгө байгаа газар мөн өөрөө нялх хүүхэдтэй ковидын үед хол явах боломжгүй байгаа тул Д аймаг дахь Иргэний хэргийн анхан шатны шүүхийг сонгон нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж байна. Г.Л нь өмнөх эхнэр хүүхэддээ байраа алдчихвий гэж худлаа ярьж намайг хуурч аав С.Гынхоо нэр дээр авч үл хөдлөх хөрөнгө худалдах худалдан авах гэрээг хийсэн байна. Намайг хуурч энэхүү гэрээг хийснийг сая шүүхэд ирүүлсэн нотлох баримтуудаас мэдлээ. Г.Л нь өмнө нь эхнэр хүүхэдтэй байсан тэр гэр бүлийн асуудалаа шийдвэрлэж байж надтай гэрлэлтээ батлуулна гэдэг байсан. Гэтэл улсын бүртгэлийн байгууллагаас ирүүлсэн гэрлэлтийн лавлагаагаар гэр бүлээ бүртгүүлээгүй байсан байна. Иймээс Г.Н /Б.Б-Э/, С.Г нарын хооронд байгуулагдсан 20** оны 10 дугаар сарын 09-ний өдрийн “ үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусад тооцож Д аймгийн С сумын 3 дугаар баг Мын ** дүгээр байрны ** тоот 39.3м.кв хоёр өрөө байрны өмчлөгчөөр  Г.Л, Ч.М, Л.Ж нарыг тогтоож өгнө үү гэж нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж байна. Учир нь Иргэний хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1, 59.2 дахь хэсэгт зааснаар хууран мэхлэгдсэн этгээд хэлцлийг хүчин төгөлдөр бусад тооцуулахаар шаардах эрхтэй гэж заажээ ” гэжээ.

Хариуцагч С.Г шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Г миний бие Ч.Мын гаргасан нэхэмжлэлтэй уншиж танилцлаа. М нь миний хүү Г.Лтай хамтран амьдарч байсан бөгөөд С.Г миний өмчлөлийн Д аймаг дахь С сумын 3 дугаар баг Мын ** дүгээр байр ** тоот 39.3 м кв байрны худалдах худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах мөн  Г.Л  Ч.М Л.Ж нарыг өмчлөгчөөр бүргүүлэхийг шаардсан нэхэмжлэлийн шаардлага гаргасан нь хүчингүй юм. Учир нь би өөрөө уг байрыг өөрийн гэр бүлийн хүн С.Оийн хамт хураан хуримтлуулсан мөнгөөрөө худалдан авсан ба бид хоёр мал аж ахуй зөгий аж ахуй, газар тариаланд хүнсний ногоо тариалдаг мөн тэтгэвэр авдаг. Ажил хийж цалин орлоготой хүмүүс юм. С.Г миний бие нь уг үл хөдлөх хөрөнгийг шударгаар өмчлөгч төдийгүй хүчин төгөлдөр худалдах худалдан авах гэрээгээ байгуулж өөрийн өмчлөлд хуулийн дагуу  авсан байдаг. Мөн танай шүүхээс Ү.М  Г.Л нарын хооронд үүссэн гэр бүлийн маргаантай хэрэгт С.Г намайг хариуцагчаар татсан нь үндэслэлгүй гэж үзэж байна. Иймд дээрх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна.” гэжээ.

Нэхэмжлэгч Ч.М шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “.” гэв.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.Ч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “.” гэв.

Хариуцагч Г.Л шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “.” гэв.

Хариуцагч С.Гын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Г шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “.” гэв.

Хариуцагч Г.Лын өмгөөлөгч Б.У шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “.” гэв.

Шүүх зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад

                                                 ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Ч.М нь хариуцагч Г.Л, С.Г нарт холбогдох хүүхдийн тэтгэлэг тогтоолгох, гэр бүлийн дундын хөрөнгөнөөс 34,000,000 төгрөг гаргуулах тухай, Г.Л, С.Г нарт холбогдох Г.Н, С.Г нарын хооронд байгуулсан 20** оны 10 дугаар сарын 09-ны өдрийн Үл хөдлөх хөрөнгө худалдах-худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах, Д аймгийн С сумын 3 дугаар баг, **-р байрны ** тоот 39.3 м.кв хоёр өрөө байрны өмчлөгчөөр Г.Л, Ч.М, Л.Ж нарыг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Шүүхээс нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.

Нэхэмжлэгч Ч.М, хариуцагч Г.Л нар нь 20** оноос хамтран амьдарч тэдний дундаас 20** оны 10 дугаар сарын 18-ны өдөр охин Л.Ж (РД:*******) төрсөн нь 44010***** дугаартай хүүхдийн төрсний гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар (хх-5), зохигчийн тайлбар зэрэг нотлох баримтаар тогтоогдож байна.

Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт “Эцэг, эх нь насанд хүрээгүй болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй” гэж заасан. Хүүхдийн тэтгэлгийн асуудал нь хуульд зааснаар хүүхдийг байнгын асран халамжлах үүрэггүй байгаа эцэг болон эхэд хуулиар оногдуулж байгаа үүрэг юм.

Г.Л болон Ч.М нар хамтран амьдрах боломжгүйн улмаас охин Л.Ж нь эх Ч.Мын асрамжид байгаа тул эцэг Г.Л охин Л.Жд тэтгэлэг гаргуулах үндэслэлтэй байна.

Хариуцагчаас хүүхдийн тэтгэлэг төлөхийг хүлээн зөвшөөрсөн боловч талууд хүүхдийн тэтгэлгийн хэмжээ, төлөх хэлбэр зэргийг гэрээгээр тохиролцоогүй тул Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт заасан хувь хэмжээгээр тэтгэлэг тогтоон, охин Л.Жг тэжээн тэтгүүлэх нь үндэслэлтэй байна.

Иймд Гэр бүлийн  тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсэгт зааснаар охин Л.Жг 11 нас хүртэл сар бүр тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 16 нас хүртэл /суралцаж байгаа бол 18 нас/ сар бүр тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингээр эцэг Г.Лаар тэжээн тэтгүүлэх үндэслэлтэй байна.

Талууд хүүхдийн асрамжтай холбоотой маргаагүй болно.

Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.5 дахь хэсэгт заасны дагуу тэтгэлгийг гагцхүү хүүхдийн хэрэгцээнд зарцуулна. 

Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1 дэх хэсэгт заасан эцэг, эх хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээх, мөн хуулийн 26 дугаар зүйлийн 26.6 дахь хэсэгт заасан эцэг, эхийн хэн нэг нь хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь нөгөөдөө саад учруулж болохгүйг дурдах нь зүйтэй.

Хүүхдийн тэтгэлэг гаргуулах шаардлагад улсын тэмдэгтийн хураамжийн үнийн дүнг тодорхойлохдоо Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5 дахь хэсэгт заасны дагуу тогтмол хугацаанд төлөгдөх тэтгэлэг шаардсан нэхэмжлэлд нэг жил /207,400/2=103,700*12=1,244,400-650,000= 594,400*2,4=14,265.2+20150=34,415.6/-ийн хугацаанд төлбөл зохих дүнгээр тооцон 34,416 (гучин дөрвөн мянга дөрвөн зуун арван зургаа) төгрөг хариуцагчаас гаргуулж, улсын орлогод оруулахаар тогтов. 

             Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2 дахь хэсэг, 116, 118 дугаар зүйл, 132 дугаар зүйлийн 132.6 дахь хэсгийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:                                                                                 

  1.

2.

3.

4.

5.

6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1** дүгээр зүйлийн 1**.2, 1**.3, 1**.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шүүх хуралдаанд оролцсон тал 14 хоногийн хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг дурдсугай.

7.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Д аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                               Б.ГОНЧИГСУМЛАА