Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Нарантуяагийн Сарангүн |
Хэргийн индекс | 101/2017/01641/И |
Дугаар | 101/ШШ2017/03512 |
Огноо | 2017-11-06 |
Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 11 сарын 06 өдөр
Дугаар 101/ШШ2017/03512
2017 оны 11 сарын 06 өдөр | Дугаар101/ШШ2017/03512 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Сарангүн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч: П.А /РД: 000000000/, Д.Б /РД: 0000000000/ нарын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: А.У /РД: 0000000000/ холбогдох
20.000.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Амаржаргал,
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.Баасанжав,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Ононбаяр,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Мягмарнаран нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Д.Б, П.А нар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Амаржаргал шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Нэхэмжлэгч Д.Б нь хариуцагч А.Ут 2010 оны 7 дугаар сард ххххххххххххххххххххх тоотын 183.8 м.кв талбай бүхий 2 давхар орон сууц болон 506.23 м.кв талбай бүхий газрыг нийт 130.000.000 төгрөгөөр худалдсан.
Уг 2 давхар орон сууц нь А ХХК-ийн захирал П.Шүрэнцэцэгийн зээ дүү Б.Жаргалын нөхөр Д.Бын өмчлөлийнх, харин 506.23 м.кв талбай бүхий газар нь А ХХК-ийн эзэмшлийнх байсан. А ХХК нь 1 гишүүнтэй компани. Д.Б гэр бүлээрээ 2010 оны 7 дугаар сараас гадаадад амьдрахаар болоод орон сууцаа зарахаар болсон.
Ингээд 2010 оны 7 дугаар сарын 14-ний өдөр А.Утай байрыг худалдах, худалдан авах гэрээ байгуулсан ба 110.000.000 төгрөгийг нь А.Уаас бэлнээр авсан. А.У нь 2010 оны 8 дугаар сарын 23-ны өдөр А ХХК-ийн захирал П.Шүрэнцэцэгтэй ххххххххххххххххххххх тоот дахь 506.23 м.кв талбай бүхий газрыг эзэмших эрхийг шилжүүлэх гэрээг байгуулсан.
А.У нь үлдэх 20.000.000 төгрөгийг уг 506.23 м.кв газрын эзэмших эрхийн гэрчилгээ А.Уын нэр дээр гарсны дараа өгөхөөр 2011 оны 2 дугаар сарын 8-ны өдөр бичгээр тохиролцсон. П.А нь А ХХК-ийн захирал П.Шүрэнцэцэгийн төрсөн эгч бөгөөд Б.Жаргал нь П.Аийн охин, Б.Жаргалын нөхөр нь Д.Б юм.
А.У нь Нийслэлийн захиргааны хэргийн шүүхэд Нийслэлийн засаг даргад холбогдуулан А.Уын гаргасан газар эзэмших эрх шилжүүлэх хүсэлтийг шийдвэрлээгүй Нийслэлийн Засаг даргын эс үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоож, А ХХК-иас Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, Энхтайваны өргөн чөлөө, 66/4-2 тоот орон сууцны газрыг эзэмших эрхийг А.Ут шилжүүлэх шийдвэр гаргахыг Нийслэлийн засаг даргад даалгах тухай нэхэмжлэл гаргасан.
Захиргааны хэрэг шийдвэрлэгдэх явцад А.У нь нэхэмжлэлийнхээ шаардлагыг 2010 оны 8 дугаар сарын 23-ны өдрөөс 2013 оны 7 дугаар сарын 24-ний өдрийг хүртэл хугацаанд удаа дараа хүсэлт гаргасан боловч шийдвэрлэлгүй өнөөдрийг хүрсэн 506.23 м.кв газрыг А.Ут эзэмшүүлэх захирамж гаргахгүй байгаа эс үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоож, А ХХК-иас Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, Энхтайваны өргөн чөлөө, 66/4-2 тоот үл хөдлөх эд хөрөнгийн доорх болон орчны газрыг А.Ут эзэмших эрх шилжүүлэх шийдвэр гаргахыг Нийслэлийн Засаг даргад даалгаж өгнө үү гэж өөрчилсөн.
Захиргааны хэргийн шүүх 2014 оны 8 дугаар сарын 22-ны өдөр 367 тоот шийдвэр гаргаж Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.4, 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт заасныг баримтлан А.Уын нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, газар эзэмших эрх шилжүүлэх хүсэлтийг шийдвэрлээгүй Нийслэлийн Засаг даргын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, А ХХК-иас Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, Энхтайваны өргөн чөлөө, 66/4-2 тоот орон сууцны газрыг эзэмших эрхийг А.Ут шилжүүлэх шийдвэр гаргахыг Нийслэлийн Засаг даргад даалгаж шийдвэрлэсэн.
Захиргааны хэргийн шүүхийн шийдвэрт талууд давж заалдах гомдол гаргаагүй бөгөөд А.У Захиргааны хэргийн шүүхийн шийдвэрийн дагуу тогтоосон талбай бүхий газрыг 2016 оны 3 дугаар сард өмчлөн авсан бөгөөд энэ хугацаанаас хойш А.Ут үлдэгдэл 20.000.000 төгрөгийг төлөх үүрэг үүссэн. Үлдэгдэл 20.000.000 төгрөгөө төлөхийг шаардахад А.У нь элдэв шалтаг тоочин өгөхгүй байгаа бөгөөд одоо уг 2 давхар орон сууц, газраа зарах зар өгсөн байгаа.
Иймд А.Уаас худалдах, худалдан авах гэрээний үлдэгдэл төлбөр 20.000.000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч П.А, Д.Б нарт олгож өгнө үү гэв.
Хариуцагч А.У шүүхэд гаргасан тайлбартаа болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Ононбаяр шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
А.У нь Д.Баас 2010 оны 7 дугаар сарын 15-ны өдөр түүний өмчлөлийн Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, Энхтайваны өргөн чөлөө, 66/4-2 тоот 2 давхар амины орон сууцыг болон орчны газар болох 506.23 м.кв бүхий эзэмшил газрынх нь хамт 130.000.000 төгрөгөөр худалдаж авч 110.000.000 төгрөгийг бэлнээр өгсөн.
Гэрээ байгуулсны дараагаар орон сууц нь А.Уын өмчлөлд бүртгэгдсэн бөгөөд А ХХК-тай 2010 оны 8 дугаар сарын 23-ны өдөр газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ байгуулан Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, Энхтайваны өргөн чөлөө, 66/4-2 тоот 2 давхар амины орон сууцыг болон орчны газар болох 506.23 м.кв бүхий газрыг эзэмшилдээ шилжүүлэхээр болсон.
А ХХК-ийн захирал П.Шүрэнцэцэг нь А.Ут шилжүүлсэн газраасаа Хан Ченук ХХК-д зарсан бөгөөд үүнтэй холбоотой тус компаниас гэрчийн мэдүүлэг авахуулах хүсэлт гаргасан ч шүүх хүлээж авсангүй.
А.У захиргааны хэргийн шүүхэд газар эзэмших эрх шилжүүлэхтэй холбоотой маргаан үүсгэн нэхэмжлэл гаргасан ба 2014 оны 8 дугаар сарын 22-ны өдөр Захиргааны хэргийн шүүх А.Ут газар эзэмших эрх шилжүүлэх хүсэлтийг шийдвэрлээгүй Нийслэлийн засаг даргын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, А ХХК-иас Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, Энхтайваны өргөн чөлөө, 66/4-2 тоот орон сууцны газрыг эзэмших эрхийг А.Ут шилжүүлэх шийдвэр гаргахыг Нийслэлийн засаг даргад даалгасан бөгөөд энэ шийдвэрт хэн аль нь давж заалдах гомдол гаргаагүй.
А.У нь Нийслэлийн захиргааны хэргийн дээрхи шийдвэрийн дагуу 387.09 м.кв талбай бүхий газрыг 2016 оны 3 дугаар сард өөрийн өмчлөлд шилжүүлэн авсан.
Захиргааны хэргийн шүүхэд маргаан хянагдаж байх үед Д.Бын төлөөлөгчөөр оролцож байсан Б.Дөлжаргал нь үлдэгдэл төлбөр 20.000.000 төгрөгтэй холбоотой мэдэгдлийг А.Ут өгч байсан бөгөөд үүнтэйгээ маргахгүй байгаа юм байна. А.У 183.8 м.кв талбай бүхий 2 давхар амины орон сууц худалдан авсан бөгөөд уг орон сууцны талбайн хэмжээг саявтар өөрсдөө хэмжиж үзэхэд 30 м.кв талбайгаар дутуу байсан. Гэхдээ энэ талаарх баримт алга байна.
А.У нь орон сууц болон 506.23 м.кв талбай бүхий газар худалдан авахаар тохирч гэрээ байгуулан бэлнээр 110.000.000 төгрөг өгсөн атал газар нь гэрээнд заасан хэмжээнээс даруй 119.14 м.кв талбайгаар дутуу олгогдон А.У хохирч үлдэж байгаа тул 20.000.000 төгрөг гаргуулах шаардлага хуульд нийцэхгүй, хүлээн зөвшөөрөхгүй гэв.
Зохигчдын тайлбар, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Д.Б, П.А нар нь хариуцагч А.Ут холбогдуулан 20.000.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргасан байна.
Нэхэмжлэгч Д.Б, П.А нар нь ... Гэрээний үлдэгдэл төлбөр 20.000.000 төгрөгийг авна гэж,
Хариуцагч А.У нь Газар гэрээгээр тогтоосон 506.23 м.кв талбайдаа хүрээгүй, 119.14 м.кв талбайгаар дутуу, худалдсан газраасаа бусдад мөн зарсан тул 20.000.000 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй гэж тус тус маргаж байна.
Нэхэмжлэгч Д.Б, хариуцагч Л.У нь нар харилцан тохиролцож 2010 оны 7 дугаар сарын 14-ний өдөр Д.Бын өмчлөлийн ххххххххххххххххххххх тоот дахь 183,8 м.кв талбай бүхий 2 давхар, амины орон сууц болон мөн орон сууцанд хамаарах 506.23 м.кв талбай бүхий газрыг А.Ут худалдсан, А.У нь гэрээний төлбөрт 110.000.000 төгрөг худалдагчид төлсөн талаар талууд хэн аль нь маргахгүй байна.
А.Ут худалдсан 183.8 м.кв талбай бүхий орон сууц иргэн Д.Бын өмчлөлийнх, уг орон сууцанд нь хамаарах 506.23 м.кв талбай бүхий газар А ХХК-ийн эзэмшлийн байсан талаар талууд хэн аль нь тайлбарлалаа.
А.У нь А ХХК-тай /захирал П.Шүрэнцэцэг/ 2010 оны 8 дугаар сарын 23-ны өдөр Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ байгуулан ххххххххххххххххххххх тоот орон сууцны газар болох 506.23 м.кв талбай бүхий газрыг уг өдөр нь өөрийнхөө эзэмшилд шилжүүлэхээр харилцан тохирсон байх ба уг гэрээнд дээрхи газрын 2010 оны 8 дугаар сарын 16-ны өдөр иргэн А.Уын нэр дээрхи үйлдэгдэн баталгаажигдсан газрын кадастрын зургийг хавсаргасан бөгөөд кадастрын зурагт үл хөдлөх хөрөнгийн доорхи газрын талбайн хэмжээ 387.09 м.кв, байшингийн хамаарах газрын талбайн хэмжээ 119.14 м.кв гэж тус тус тусгасан байна.
/ХХ-ийн 74-77 дугаар тал/
Иргэн А.У нь Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхэд газар эзэмших эрх бүртгүүлэхтэй холбоотой Нийслэлийн засаг даргад холбогдуулан ... А.Уын гаргасан газар эзэмших эрх шилжүүлэх хүсэлтийг шийдвэрлэхгүй байгаа эс үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоож, А ХХК-иас Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, Энхтайваны өргөн чөлөө 66/4-2 тоот үл хөдлөх эд хөрөнгийн доорхи болон орчны газрыг А.Ут эзэмших эрх шилжүүлэх шийдвэр гаргахыг Нийслэлийн засаг даргад даалгах шийдвэр гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргахад шүүх 2014 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн 367 тоот шийдвэрээр доорхи байдлаар шийдвэрлэжээ.
Үүнд: Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.4, 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, газар эзэмших эрх шилжүүлэх хүсэлтийг шийдвэрлээгүй Нийслэлийн засаг даргын эс үйлдэхүй хууль бцс болохыг тогтоож, А ХХК-иас Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, Энхтайваны өргөн чөлөө, 66/4-2 тоот орон сууцны газрыг эзэмших эрхийг Ө.Ут шилжүүлэх шийдвэр гаргахыг Нийслэлийн засаг даргад даалгасан ба уг шийдвэрт зохигчид хэн аль нь давж заалдах гомдол гаргаагүй, шийдвэр хүчин төгөлдөр болсон талаар талууд маргаагүй болно.
Захиргааны хэргийн шүүхийн шийдвэрт А ХХК-ийн энэхүү газарт баригдсан 66/4-2 тоот орон сууцыг А.У худалдан авч өмчлөх эрхээ бүртгүүлж уг орон сууцны 506.23 м.кв газрыг эзэмших эрхийг А ХХК-иас орон сууцны өмчлөгч А.Ут шилжүүлэх гэрээг 2010 оны 8 дугаар сарын 23-ны өдөр байгуулан нотариатчаар гэрчлүүлсэн, гэрээнд хавсаргасан 2010 оны 8 дугаар сарын 16-нд хийгдсэн кадастрын зурагт заасан хил зааг, байршлаар газрыг эзэмших эрхийг шилжүүлэхээр тохиролцсоныг тусгажээ.
Гэрээ байгуулах үедээ тэднийг газрын хэмжээг тооцохдоо хашааны газрын хэмжээ 387.09 м.кв, түүн дотор байрлах орон сууцны суурийн талбай119.14 м.кв талбайг нэмж 506.23 м.кв гэж тооцсон нь буруу гэж үзсэн ба эзэмших эрхийг шилжүүлэхээр тохирсон гэх газрын зарим хэсэгт нийтийн эдэлбэрийн зам талбай хамаарч байгааг, тэр хэсэгт эзэмшүүлэх боломжгүйг талууд хүлээн зөвшөөрснийг болон энэ талаар маргаагүйг дурьдсан байна.
Дээрх бүгдээс дүгнээд кадастрын зурагт заасан байршил, хил заагаар нийтийн эдэлбэрийн зам талбайг оруулахгүйгээр газар эзэмших эрх шилжүүлэх тухай талуудын байгуулсан гэрээ, хүсэлтийн хүрээнд газрыг эзэмших эрхийг шилжүүлэх боломжтой гэж үзэн А.Уын нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдвэрлэжээ.
/ХХ-ийн 37-41 дүгээр тал/
Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2014 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн 367 тоот шийдвэрт зохигчид давж заалдах гомдол гаргаагүй, дээрхи шийдвэр хүчин төгөлдөр болсон талаар талууд тайлбарласан болно.
Талуудын хооронд байгуулагдсан үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ, мөн газар эзэмших эрх шилжүүлэхтэй буюу газрын хэмжээтэй холбоотой асуудлыг шийдвэрлэсэн хүчин төгөлдөр шийдвэр байх ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4.-т Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон үйл баримтыг дахин нотлохгүй гэж заасан бөгөөд газрын хэмжээ, талуудын хооронд байгуулагдсан гэрээний дагуу газрыг эзэмшүүлэх шийдвэр гаргахыг холбогдох этгээдэд даалгасан хүчин төгөлдөр шийдвэр байх тул нэхэмжлэгч нь газрын хэмжээтэй холбоотой асуудлыг дахин нотлох шаардлагагүй.
А ХХК-ийн захирал П.Шүрэнцэцэг, орон сууцны өмчлөгч Д.Бын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.А нар 2011 оны 2 дугаар сарын 8-ны өдөр гурвалсан хэлцэл гэх нэр бүхий гэрээ байгуулсан ба уг гэрээгээр А.У нь орон сууц, газрын үнэд нийт 130.000.000 төгрөг төлөхөөс 110.000.000 төгрөгийг төлсөн, үлдэх 20.000.000 төгрөгийг газар эзэмших эрх өөрийн нэр дээр шилжсэний дараа төлөхөөр тохирсон гэжээ.
/ХХ-ийн 6, 92 дугаар тал/
Дээрхи хэлцэл дэхь гарын үсэг А.Уынх мөн эсэх талаархи Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2017 оны 10 дугаар сарын 6-ны өдрийн 4253 тоот дүгнэлтэд ... 2011.02.08 гэсэн огноотой Гурвалсан хэлцэл гэсэн баримтууд дээрхи шинжилж буй гарын үсэг А.Уын гарын үсгийн хэв загваруудтай тохирч байна гэсэн бөгөөд 2011.02.08 гэсэн огноо А.Уын бичгийн хэвийн чөлөөт загвартай тохирохгүй байна гэжээ.
/ХХ-ийн 105-109 дүгээр тал/
2011.02.08 гэсэн огноотой хэлцэл дээрх гарын үсэг А.Уынх мөн болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон бөгөөд дээрх хэлцлийг байгуулсныг А ХХК-ийн захирал П.Шүрэнцэцэг шүүхэд өгсөн 2017 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн мэдүүлэгтээ болон талууд тайлбартаа тусгасан тул огноог А.У бичсэн эсэх төдийлэн ач холбогдолгүй.
/ХХ-ийн 88-91 дүгээр тал/
Хариуцагч тал 2010 оны 7 дугаар сард худалдан авсан орон сууцныхаа талбайн хэмжээтэй холбоотой асуудлаар урьд маргаж байгаагүй атлаа хожим буюу 7 жилийн дараа гэрээний үлдэгдэл төлбөрийг нэхэмжлэхэд энэ талаар маргаж буй нь үндэслэлгүй бөгөөд орон сууцны талбайн хэмжээ дутуу гэдэг нь баримтаар нотлогдоогүй болно.
Хариуцагч А.У нь гэрээний үлдэгдэл төлбөрийг төлөх үүрэгтэй тул Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т заасныг баримтлан хариуцагч А.Уаас худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 20.000.000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Д.Б, П.А нарт олгох нь зүйтэй гэж үзэв.
Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т заасныг баримтлан хариуцагч А.Уаас худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 20.000.000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Д.Б, П.А нарт олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч нарын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 257.950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч А.Уаас 257.950 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Д.Б, П.А нарт олгосугай.
3. Хариуцагч А.У шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд албадан гүйцэтгэж Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг явуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт зөвшөөрсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ Н.САРАНГҮН