Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 02 сарын 25 өдөр

Дугаар 129/ШШ2022/00187

 

 

 

 

 

 

 

 

                          

 

 

129/ШШ2022/00187

 

 

 

                                                   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС                                     

 

 

Архангай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Д.Байгалмаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: У хот, С дүүрэг, ... дүгээр хороо, ... дугаар хороолол, ... гудамж, ... дугаартай барилга, ..дугаар давхарын ...тоотод байрлах “Э” ХХК

Хариуцагч: А аймгийн Э сумын ... дугаар багт байрлах А аймаг дахь Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төв

Нэхэмжлэлийн шаардлага: 55,899,807 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Д.Г

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч О.Б,

Хариуцагчийн төлөөлөгч Д.Т,

Хариуцагчийн өмгөөлөгч Ц.Б

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Отгонбуян

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч “Э” ХХК нь хариуцагч А аймаг дахь Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвд холбогдуулан 2019 оны 10 сарын 02-ны өдөр байгуулсан “А аймгийн Эрдэнэбулган сум, 5 дугаар багийн нутагт баригдах Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвийн спорт заалны барилгын зураг төсөл боловсруулах” ЭГЭ-А-19/15 тоот гэрээний үүрэг 55,899,807 төгрөг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан.

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

- “Э” ХХК нь А аймгийн Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвтэй 2019 оны 10 сарын 02-ны өдөр ЭГЭ-А-19/15 тоот “А аймгийн Эрдэнэбулган сум, 5 дугаар багийн нутагт баригдах Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвийн спорт заалны барилгын зураг төсөл боловсруулах” гэрээ байгуулсан. Гэрээгээр “Э” ХХК нь Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвийн спорт заалны барилгын зураг төсөл боловсруулах ажлыг гүйцэтгэх, Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төв 48,790,968 төгрөгийг ажлын хөлсөнд төлөх. Ингэхдээ гэрээ байгуулснаар урьдчилгаанд 50 хувь болох 24,395,484 төгрөгийг, иж бүрэн ажлын зураг хүлээж авснаар үлдэгдэл 50 хувь 24,395,484 төгрөг төлөх үүргийг Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төв хүлээсэн. Гэрээ байгуулснаас хойш 2 сарын дараа 2019 оны 12 дугаар сард манай байгууллагын зүгээс гэрээнд заасан зураг төслөө холбогдох төрийн байгууллагаар бүрэн батлуулж дүгнэлтүүдийг гаргуулж, иж бүрэн зураг төслүүдийг Архангай аймгийн Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвд хүлээлгэн өгсөн. Нэхэмжлэгч “Э” ХХК нь хариуцагч Архангай аймгийн Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвөөс захиалгат ажлын төлбөрийг төлөхийг удаа дараа шаардсан. Архангай аймгийн Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төв манайд мэдэгдэхдээ санхүүжилтыг 2020 оны төсөвт суулгаж төлөхөөр болсон гэсэн боловч одоог хүртэл спорт заалны барилгын зураг төсөл боловсруулах ажлын хөлс 48,790,968 төгрөгийг төлөөгүй. Талуудын байгуулсан ЭГЭ-А-19/15 тоот гэрээний тусгай нөхцлийн 6-д “гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс хоног тутам 0.02 хувийн алданги тооцно” гэж заасан. Хариуцагч нь урьдчилгаа 50 хувь болох 24,395,484 төгрөгийг гэрээ байгуулснаар төлөх байсан тул 2019 оны 10 сарын 02-ны өдрөөс 2021 оны 11 сарын 01-ний өдөр хүртэлх хугацааны 761 хоногийн алданги 3,712,991 төгрөг, үлдэгдэл 50 хувь болох 24,395,484 төгрөгийг зургийг хүлээн авснаар төлөх байсан тул 2019 оны 12 сарын 18-ны өдрөөс 2021 оны 11 сарын 01-ний өдөр хүртэлх хугацааны 696 хоногийн алданги 3,395,848 төгрөг, нийт алданги 7,108,839 төгрөг дээр үндсэн төлбөр 48,790,968 төгрөг, нийт 55,899,807 төгрөгийг хариуцагч Архангай аймгийн Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвөөс гаргуулж авах хүсэлттэй байна гэв.

 

2. Хариуцагч А аймаг дахь Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвийн төлөөлөгч Д.Т шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

- Төсвийн тухай хууль, Төрийн болон орон нутгийн өмчөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулиар би “Э” ХХК-тай энэ гэрээг байгуулах эрх зүйн үндэслэл байхгүй байсан байна. Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамны өмнөөс  би Э ХХК-тай 2019 оны 10 сарын 02-ны өдөр Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвийн спорт заалны барилгын зураг төсөл хийх гэрээ байгуулсан нь хууль зөрчсөн байна. Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамны сайд н.Чинзориг Архангай аймагт ирсэн. Тэгэхэд нь би н.Ч сайдад хандаж Архангай аймгийн Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төв нь 500 гаруй оюутантай, манай сургууль аймгийн төвөөс 6 км зайд байрладаг, Монгол Улсын хэмжээнд спорт заалгүй ганц сургууль гэсэн нөхцөл байдлыг дурдаж Архангай аймгийн Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвийг спорт заалтай болгох талаар санал тавихад сайд “спорт заалны зураг төслөө бэлэн болгочих зураг төсөл гарчихвал хөөцөлдөхөд хялбар байдаг” гэсэн хариу өгсөн. Тэгээд би урьд нь хамтран ажиллаж байсан Жаргалд хандаж энэ зургийг гаргуулсан. “Э” ХХК спорт заалны зураг гаргасны дараа би зургаа аваад Чинзориг сайдтай уулзахад, төрийн нарийн бичгийн даргад өгөөрэй гэсний дагуу уг зургийг төрийн нарийн бичгийн даргад өгсөн боловч одоог хүртэл спорт заалны барилгын төсөв батлагдаагүй, төсөвт суугдаагүй. Ийм учраас Э” ХХК-тай байгуулсан 2019 оны 10 сарын 02-ны өдөр ЭГЭ-А-19/15 тоот “спорт заалны барилгын зураг төсөл боловсруулах” гэрээний дагуу төлөх 55,899,807 төгрөгийг манай байгууллага болон миний зүгээс төлөх боломжгүй байсан.  Архангай аймгийн Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төв нь 100 хувь төрийн өмчит байгууллага, улсын төсвөөс санхүүжилтээ авдаг. Төсөвт барилгын үнэ суулгасны дараа тухайн мөнгийг шилжүүлж өгөх боломжтой. Миний хувьд надад хуулиар эрх олгогдоогүй байхад “Э” ХХК-тай 2019 онд гэрээ байгуулсан учраас тус гэрээ нь хүчин төгөлдөр бус гэрээ юм байна. Иймд нэхэмжлэгч “Э” ХХК-ийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

3. Нэхэмжлэгчээс:  

- 2019 оны 10 сарын 02-ны өдрийн Архангай аймгийн Эрдэнэбулган сум 5 дугаар багийн нутагт баригдах МСҮТ-н спорт заалны барилгын зураг төсөл боловсруулах ЭГЭ-А-19/15 дугаар гэрээ

- Архангай аймаг дахь Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвийн захиргаанд гэсэн “ЭГЭ” ХХК-ийн 2020 оны 04 сарын 27-ны өдрийн 20/50 дугаар албан бичиг

- 2019 оны 08 сарын 16-ны өдрийн ажлын зураг хүлээлцэх акт

- 2019 оны 12 сарын 26-ны өдрийн ажлын зураг хүлээлцэх акт

- “ЭГЭ” ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ

- Архангай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчийн 2021 оны 11 сарын 01-ний өдрийн “эвлэрүүлэн зуучлал хэрэглэхээс татгалзсан, буцаасан тухай” 103 дугаар тэмдэглэл

- Архангай аймгийн Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвийн 2021 оны 11 сарын 01-ний өдрийн 77 дугаартай албан бичиг

- Архангай аймгийн Эрдэнэбулган сум 5 дугаар баг “спорт заалны барилгын зураг төсөл боловсруулах” даалгавар

- “ЭГЭ” ХХК-тай хамтран ажиллах тухай” Архангай аймаг дахь Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвийн 2019 оны 09 сарын 12-ны өдрийн 69 дугаартай албан бичиг зэрэг баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн.

 

4. Хариуцагчаас:

- Архангай аймаг дахь Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвийн 2020 оны 05 сарын 04-ний өдрийн 960098 дугаартай сургалтын ажил эрхлэх тусгай зөвшөөрөл

- УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Боловсрол соёл, шинжлэх ухаан спортын сайд Ё.Б-т хүргүүлсэн Архангай аймаг дахь Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвийн 2019 оны 5 сарын 20-ны өдрийн 44, 2019 оны 10 сарын 23-ны өдрийн 76, 2021 оны 09 сарын 27-ны өдрийн 57, 2022 оны 02 сарын 15-ны өдрийн 13  дугаартай албан бичиг

- УИХ-ын гишүүн Ж.М-д хүргүүлсэн Архангай аймаг дахь Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвийн 2019 оны 10 сарын 23-ны өдрийн 77, 2020 оны 09 сарын 21-ний өдрийн 62, 2021 оны 05 сарын 24-ний өдрийн 30, 2022 оны 02 сарын 15-ны өдрийн 13  дугаартай албан бичиг

- Архангай аймгийн Засаг дарга Ц.М-д хүргүүлсэн Архангай аймаг дахь Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвийн 2019 оны 11 сарын 86 дугаартай албан бичиг

- Монгол Улсын Их Хурлын гишүүн Г.Т-д хүргүүлсэн Архангай аймаг дахь Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвийн 2020 оны 09 сарын 21-ний өдрийн 61, 2022 оны 02 сарын 15-ны өдрийн 13 дугаартай албан бичиг

- “Боловсрол, Шинжлэх ухааны сайд Л.Э танаа хүсэлт гаргах тухай” гэсэн Архангай аймаг дахь Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвийн 2022 оны 02 сарын 09-ний өдрийн 10 дугаартай албан бичиг

- Архангай аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Б.Б-д хүргүүлсэн Архангай аймаг дахь Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвийн 2022 оны 02 сарын 14-ний өдрийн 11 дугаартай албан бичиг

- “ХНХЯ-ны СХОгазарт хөрөнгө оруулалтын санал хүргүүлэх тухай” гэсэн Архангай аймаг дахь Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвийн 2021 оны 04 сарын 20-ны өдрийн 24/А дугаартай албан бичиг

- ХНХЯ-ны төрийн нарийн бичгийн дарга Г.Ө-т хүргүүлсэн Архангай аймаг дахь Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвийн 2022 оны 02 сарын 15-ны өдрийн 14, 2021 оны 03 сарын 069-ний өдрийн 15, 2019 оны 05 сарын 20-ны өдрийн 46 дугаартай албан бичиг

- “Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд А.А танаа хүсэлт гаргах тухай” гэсэн Архангай аймаг дахь Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвийн 2021 оны 03 сарын 09-ний өдрийн 14 дугаартай албан бичиг

- “ХНХЯ-ны ХОҮ хэлтэст хүсэлт гаргах тухай” гэсэн Архангай аймаг дахь Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвийн 2020 оны 04 сарын 28-ны өдрийн 36 дугаартай албан бичиг

- Архангай аймаг дахь Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвийн “ХНХЯ-ны сайд С.Ч танаа” гэсэн 2019 оны 05 сарын 20-ны өдрийн 45 дугаартай албан бичиг

- Архангай аймаг дахь Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвийн улсын бүртгэлийн гэрчилгээ зэрэг баримтуудыг гаргаж шүүхэд гаргаж өгсөн.

 

5. Хариуцагчийн өмгөөлөгчийн хүсэлтээр

- “ЭГЭ” ХХК-ийн ажил, үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрлийн ЗТ19-429/16, ЗТ19-607/21 дугаартай гэрчилгээ болон сунгалтын хуулбар

- Монголын барилгын Үндэсний ассоциаци ТББ-ийн 2022 оны 02 сарын 23-ны өдрийн “тодорхойлолт хүргүүлэх тухай” 22/50/ТЗ албан бичиг

- Барилгын үйл ажиллагааны тусгай зөвшөөрөл олгох асуудал хариуцагч, барилгын үйл ажиллагааны тусгай зөвшөөрөл эзэмшигч нарын хооронд байгуулсан 2021 оны 06 сарын 28-ны өдрийн ЗТ19-607/21 дугаартай гэрээ, гэрээний сунгалт зэрэг нотлох баримтыг шүүх бүрдүүлсэн байна.

 

                                                         ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэгч “Э” ХХК-ийн нэхэмжилсэн хариуцагч А аймаг дахь Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвд холбогдох ЭГЭ-А-19/15 тоот гэрээний үүрэг 48,790,968 төгрөг, гэрээнд заасан алданги 7,108,893 төгрөг, нийт 55,899,807 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

 

2. Нэхэмжлэгч доорхи үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд:

“Э” ХХК нь А аймаг дахь Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвтэй 2019 оны 10 сарын 02-ны өдөр ЭГЭ-А-19/15 тоот “Архангай аймгийн Эрдэнэбулган сум, 5 дугаар багийн нутагт баригдах Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвийн спорт заалны барилгын зураг төсөл боловсруулах” гэрээ байгуулж, гэрээгээр “ЭГЭ” ХХК нь Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвийн спорт заалны барилгын зураг төсөл боловсруулах ажлыг гүйцэтгэн 2019 оны 10 сарын 15-ны өдөр хүлээлгэн өгөх, Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төв нь гэрээ байгуулснаар урьдчилгаа 50 хувь болох 24,395,484 төгрөгийн, иж бүрэн ажлын зураг хүлээж авснаар үлдэгдэл 50 хувь 24,395,484 төгрөгийн хөлс төлөх үүрэг хүлээсэн. ЭГЭ ХХК гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж спорт заалны барилгын зураг төслийн эх хувь болон дискэнд буулган захиалагч талд хүлээлгэн өгсөн боловч Архангай аймаг дахь Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төв нийт 48,790,968 төгрөг төлөх үүргээ биелүүлээгүй тул зураг төслийн үнэ 48,790,968 төгрөг болон алданги 7,108,839 төгрөг нийт 55,899,807 төгрөгийг гэрээнд заасны дагуу нэхэмжилнэ гэжээ.

 

3. Хариуцагч нэхэмжлэлийг доорхи үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд:

А аймаг дахь Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төв нь төрийн байгууллага, улсын төсвөөс санхүүжилтээ авдаг. Төсвийн тухай хууль, Төрийн болон орон нутгийн өмчөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулиар би “Э” ХХК-тай энэ гэрээг байгуулах эрхгүй. Миний хувьд надад хуулиар эрх олгогдоогүй байхад Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамны өмнөөс  Э ХХК-тай 2019 оны 10 сарын 02-ны өдөр Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвийн спорт заалны барилгын зураг төсөл хийх гэрээ байгуулсан учраас тус гэрээ нь хүчин төгөлдөр бус гэрээ юм байна гэжээ.

 

4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн 2019 оны 10 сарын 02-ны өдрийн “Архангай аймгийн Эрдэнэбулган сум 5 дугаар багийн нутагт баригдах МСҮТ-н спорт заалны барилгын зураг төсөл боловсруулах ЭГЭ-А-19/15 дугаар гэрээ, “ЭГЭ” ХХК-ийн “Архангай аймаг дахь Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвийн захиргаанд хүсэлт гаргаж, шийд авах тухай” 2020 оны 04 сарын 27-ны өдрийн 20/50 дугаар албан бичиг, 2019 оны 08 сарын 16-ны өдрийн ажлын зураг хүлээлцэх акт, 2019 оны 12 сарын 26-ны өдрийн ажлын зураг хүлээлцэх акт, Архангай аймгийн Эрдэнэбулган сум 5 дугаар багт спорт заалны барилгын зураг төсөл боловсруулах даалгавар, Архангай аймгийн Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвийн “ЭГЭ ХХК-тай хамтран ажиллах тухай” 2019 оны 09 сарын 12-ны өдрийн 69 дугаартай албан бичгийн хуулбар, “ХНХЯ-ны СХОгазарт хөрөнгө оруулалтын санал хүргүүлэх тухай” гэсэн Архангай аймаг дахь Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвийн 2021 оны 04 сарын 20-ны өдрийн 24/А дугаартай албан бичиг, ХНХЯ-ны төрийн нарийн бичгийн дарга Г.Өнөрбаярт хүргүүлсэн Архангай аймаг дахь Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвийн 2022 оны 02 сарын 15-ны өдрийн 14, 2021 оны 03 сарын 09-ний өдрийн 15, 2019 оны 05 сарын 20-ны өдрийн 46 дугаартай албан бичиг,  “Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа танаа хүсэлт гаргах тухай” гэсэн Архангай аймаг дахь Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвийн 2021 оны 03 сарын 09-ний өдрийн 14 дугаартай албан бичиг, “ХНХЯ-ны ХОҮ хэлтэст хүсэлт гаргах тухай” гэсэн Архангай аймаг дахь Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвийн 2020 оны 04 сарын 28-ны өдрийн 36 дугаартай албан бичиг, “ХНХЯ-ны сайд С.Чинзориг танаа” гэсэн Архангай аймаг дахь Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвийн 2019 оны 05 сарын 20-ны өдрийн 45 дугаартай албан бичиг, Архангай аймаг дахь Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар зэрэг нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

Нэхэмжлэгч “Э” ХХК нь Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 5-р багийн нутагт баригдах А аймаг дахь Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвийн “Спорт заалны барилга”-ын зураг төсөл боловсруулах, хариуцагч Архангай аймаг дахь Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төв нь 48,790,968 төгрөгийн хөлс төлөх үүргийг тус тус хүлээж талууд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д заасан ажил гүйцэтгэх гэрээ байгуулжээ.  

 

“Э” ХХК гэрээнд заасан спорт заалны барилгын зураг төслийг гүйцэтгэж Архангай аймаг дахь Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвд хүлээлгэн өгсөн нь 2019 оны 08 сарын 16, 2019 оны 12 сарын 26-ны өдрийн ажлын зураг хүлээлцэх акт, зохигчийн тайлбараар тогтоогддог, харин ажлын хөлс 48,790,968 төгрөгийг хариуцагч Архангай аймаг дахь Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төв  төлөөгүй ба энэ талаар зохигч маргахгүй байна.  

 

А аймаг дахь Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төв нь төрийн байгууллага болох нь улсын бүртгэлийн гэрчилгээгээр тогтоогддог.

Төрийн байгууллага төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр ажил гүйцэтгүүлэх ажиллагааг Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-7.1.4-д “тендер шалгаруулалтын журмаар захиалагч бараа, ажил, үйлчилгээг худалдан авах”, мөн хуулийн 8.1.2-т “шууд худалдан авч болох бараа, ажил, үйлчилгээг тендер шалгаруулалтгүйгээр шууд худалдан авах”-аар тус тус заажээ.

 

Архангай аймаг дахь Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төв нь шууд худалдан авах журмаар 48,790,968 төгрөгийн үнэ бүхий ажлыг нэхэмжлэгч “ЭГЭ” ХХК-иар гүйцэтгүүлсэн байна.

 

Зохигч гэрээ байгуулах үед мөрдөж байсан Монгол Улсын Засгийн газрын 2013 оны 03 сарын 02-ны өдрийн 68 дугаар тогтоолд төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах ажиллагаанд мөрдөх босго үнэ “шууд худалдан авч болох төсөвт өртгийн дээд хязгаар: ажил-10.000.000 төгрөг” байх, одоо хүчин төгөлдөр мөрдөж байгаа Монгол Улсын Засгийн газрын 2021 оны 5 сарын 05-ны өдрийн 124 тоот тогтоолд төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах ажиллагааны журмыг сонгоход баримтлах босго үнэ “шууд худалдан авч болох төсөвт өртгийн дээд хязгаар: ажил-20.000.000 төгрөг” байхаар заасан байна.

 

А аймаг дахь Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвийн “ЭГЭ” ХХК-иар гүйцэтгүүлсэн 48,790,968 төгрөгийн үнэ бүхий ажил нь Засгийн газрын тогтоолд заасан шууд худалдан авч болох төсөвт өртгийн дээд хязгаараас хэтэрсэн тул 2019 оны 10 сарын 02-ны өдөр ЭГЭ-А-19/15 дугаар гэрээнд заасан ажлыг гүйцэтгүүлэхэд Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.2-т заасны дагуу шууд худалдан авах ажиллагааны журмыг хэрэглэхгүй, харин Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д заасан тендер шалгаруулалтын журмыг баримтлан худалдан авах ажиллагааг явуулах байжээ.

 

А аймаг дахь Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төв нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 7 дугаар зүйлд заасан худалдан авах ажиллагааны журам болон мөн хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.2-т заасан шууд худалдан авах ажиллагааны журмыг тус тус зөрчсөн тул нэхэмжлэгч “ЭГЭ” ХХК, хариуцагч Архангай аймаг дахь Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвийн 2019 оны 10 сарын 02-ны өдрийн ЭГЭ-А-19/15 дугаар “Зураг төсөл боловсруулах гэрээ”-г Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д зааснаар хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцож, Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д заасныг баримтлан хариуцагч Архангай аймаг дахь Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвөөс 55.899.807 төгрөг гаргуулах нэхэмжлэгч “ЭГЭ” ХХК-ийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэлээ.

 

5. Хариуцагч өмгөөлөгч Ц.Б “спорт заалны барилгын зураг төсөл боловсруулах даалгаварт энэ гэрээний захиалагчийг Хөдөлмөр нийгмийн хамгааллын яам гэсэн байдаг. Архангай аймаг дахь Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төв ийм хэлцэл хийх эрхгүй учраас захиалагч Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамнаас зөвшөөрөл аваагүй гэрээ байгуулсан, мөн мэргэжлийн сургалт олгох үйл ажиллагааны чиглэлээс өөр үйл ажиллагаа явуулсан учир Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8, 56.1.9-д зааснаар “ЭГЭ” ХХК, Архангай аймаг дахь Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн байгуулсан гэрээ хүчин төгөлдөр бус хэлцэл” гэж байна.

 

Хариуцагчийн төлөөлөгч Д.Т-н “Хөдөлмөр Нийгмийн хамгааллын яамны сайд н.Чинзориг “спорт заалны зураг төслөө бэлэн болгочих гэсэн. ЭГЭ ХХК-иас спорт заалны зураг гарсны дараа би зургаа аваад Чинзориг сайдтай уулзахад, төрийн нарийн бичгийн даргад өгөөрэй гэсний дагуу уг зургийг төрийн нарийн бичгийн даргад өгсөн” гэсэн тайлбар, Хөдөлмөр Нийгмийн хамгааллын яамны ХОҮ хэлтэс, тус яамны сайд, төрийн нарийн бичгийн даргад явуулсан Архангай аймаг дахь Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвийн 2020 оны 04 сарын 28-ны өдрийн 36,  2019 оны 05 сарын 20-ны өдрийн 45, 2022 оны 02 сарын 15-ны өдрийн 14, 2021 оны 03 сарын 09-ний өдрийн 15, 2019 оны 05 сарын 20-ны өдрийн 46 дугаар албан бичиг зэргээр спорт заалны барилгын талаар болон зураг төсөл гаргуулсан талаар мэдэгдэж байсан тул түүнийг хэлцлийг зохих зөвшөөрөлгүй хийсэн гэж үзэхгүй, мөн Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль, Боловсролын тухай хуулиар боловсролын байгууллага бараа, ажил, үйлчилгээ худалдан авах ажиллагаа явуулахыг хориглоогүй тул Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8, 56.1.9-д зааснаар зохигчийн байгуулсан гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцох үндэслэлгүй гэж үзлээ.

 

6. Зохигчийн байгуулсан ажил гүйцэтгэх гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцож нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж байгаа тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч “Э” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 437,449 төгрөгийг улсын орлогод үлдээж шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон 

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 343 дугаар зүйлийн 343.1-д зааснаар нэхэмжлэгч “Э” ХХК, хариуцагч А аймаг дахь Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвийн байгуулсан 2019 оны 10 сарын 02-ны өдрийн ЭГЭ-А-19/15 дугаар “Зураг төсөл боловсруулах гэрээ”-г хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцож, хариуцагч Архангай аймаг дахь Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвөөс 55,899,807 /тавин таван сая найман зуун ерэн есөн мянга найман зуун долоо/ төгрөг гаргуулах нэхэмжлэгч “Э” ХХК-ийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч “Э” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 437,449 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй.

 

3. Шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3-т заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон тал шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

          4. Зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                      Д.БАЙГАЛМАА