Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 01 сарын 31 өдөр

Дугаар 101/ШШ2019/00432

 

 

 

 

 

2019 оны 01 сарын 31 өдөр Дугаар 101/ШШ2019/00432 Улаанбаатар хот

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ундраа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 26 дугаар хороо, Баянмонгол 416 дугаар байр, 224 тоот хаягт оршин суух, Боржигон овогт Оргодолын М /регистрийн дугаар: /-ийн нэхэмжлэлтэй,

 

: Улаанбаатар хот 13381, Баянзүрх дүүрэг Энхтайваны өргөн чөлөө 16а, Засгийн газрын IХа байранд байрлах ХХААХҮЯанд холбогдох

 

Ажилгүй байсан хугацааны цалин хөлс, олговрыг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд нөхөн бичилт хийлгэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баттөгс, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Мөнхцоож, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Сэндэнхорол нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч О.М шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баттөгс шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: О.М нь Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн 101/ШШ2018/01767 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн 1598 дугаар магадлалаар Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн захирлын ажил, албан тушаалд эгүүлэн томилогдсон.

Хүнс,*******, хөнгөн үйлдвэрийн сайр 2 шатны шүүхийн шийдвэрийг 2018 оны 8 дугаар сарын 06-ний өдрийн Ажилд эгүүлэн тогтоох тухай Б-23 дугаар тушаалаар биелүүлсэн.

Иймд Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар ажилгүй байсан хугацааны цалингийн олговор буюу шүүхийн шийдвэр гарснаас хойш О.Мийн ажилд эгүүлэн томилж шүүхийн шийдвэрийг биелүүлсэн өдөр буюу 2018 оны 8 дугаар сарын 06-ны өдрийг хүртлэх 2 сар 11 хоногийн цалингийн олговорт 3,723,754 төгрөгийг гаргуулж, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг хариуцагчид даалгаж өгнө үү гэв.

 

Хариуцагч ХХААХҮЯны итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Мөнхцоож шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас 2,847,037 төгрөгийг төлөхийг зөвшөөрч байна гэв.

 

Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл, зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч О.М нь хариуцагч ХХААХҮЯанд холбогдуулан, ажилгүй байсан хугацааны цалин хөлс, олговорт 3,723,754 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд нөхөн бичилт хийлгэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба хариуцагч нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг эс зөвшөөрч талууд маргаж байна.

 

О.Мийг Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн захирлын ажил, албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг хариуцагч ХХААХҮЯнаас 6,832,889 төгрөг гаргуулж, түүнд олгож шийдвэрлэсэн тус шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн 1767 дугаар шийдвэр, уг шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн 1598 дугаар магадлал хуулийн хүчин төгөлдөр болсон байх бөгөөд хариуцагч ХХААХҮЯ нь дээрх шүүхийн шийдвэрийг 2018 оны 8 дугаар сарын 06-ны өдөр биелүүлж, сайдын Б-23 дугаар тушаалаар О.Мийг ажилд эгүүлэн тогтоожээ.

Шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрсөн хариуцагчийн давж заалдах гомдлоор хэргийг шүүх хэлэлцсэн бөгөөд хэрэг, маргаан шүүхээр хэлэлцэгдэж байх хугацаанд нэхэмжлэгчийн хөдөлмөрлөх эрх зөрчигдсөн гэж үзэх үндэслэлтэй тул Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар 2018 оны 5 дугаар сарын 21-ний өдрөөс 2018 оны 8 дугаар сарын 06-ны өдрийг хүртлэх хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорыг нэхэмжлэгч шаардах эрхтэй.

Нэхэмжлэгч О.Мийн нэг сарын цалин хөлс 1,482,608 төгрөг болох нь Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 101/ШШ2018/01767 дугаар шийдвэрээр тогтоогдсон тул дээр дурдсан 2018 оны 5 дугаар сарын 21-ний өдрөөс 2018 оны 8 дугаар сарын 06-ны өдрийг хүртлэх хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор 3,674,289 төгрөгийг нэхэмжлэгчид олгож, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх, бичилт хийхийг хариуцагчид даалгах нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг баримтлан, хариуцагч ХХААХҮЯнаас ажилгүй хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор 3,674,289 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч О.Мт олгож нэхэмжлэлийн шаардлагаас 49,465 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. պ 46 46.2 нэхэмжлэгч О.Мийн ХХААХҮЯанд .

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид 74,530 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ХХААХҮЯнаас 73,738 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч О.Мт олгосугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсгүүдэд зааснаар энэ шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл түүнийг гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.УНДРАА