Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 01 сарын 28 өдөр

Дугаар 130/ШШ2020/00092

 

Б аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мангилик даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд иргэний хэргийг нээлттэй хянан хэлэлцэх шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Б аймгийн Ө сумын .. дүгээр багт оршин суух, утас 0000, РД:Х овогт Хы Гн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Б аймгийн Ө сумын .. дүгээр багт оршин суух, утас, РД:И А овогт Еын Ад холбогдох иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Х.Г, хариуцагч Е.А, хэлмэрч Ж.А, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Ц.С нар оролцов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-г баримтлан Х овогт Хы Г, ИА овогт Еын А нарын гэрлэлтийг цуцалсугай.

 

2.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-г баримтлан РД:00000 2016 оны 10 дугаар сарын 06-ны өдөр төрсөн охин Аий Пыг эх Х овогт Хы Гн асрамжид үлдээсүгэй.

 

3.Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-ийг тус тус баримтлан РД:00000 2016 оны 10 дугаар сарын 06-ны өдөр төрсөн охин Аий Пыг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11 наснаас 16 нас (суралцаж байгаа бол 18 нас) хүртэл амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр эцэг ИА овогт Еын Аээр тэжээн тэтгүүлсүгэй.

 

4.Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2, 26.4, 26.5, 26.6-г баримтлан РД:00000 2016 оны 10 дугаар сарын 06-ны өдөр төрсөн охин Аий Пыг 18 нас хүртэлх хугацаанд сард нэг удаа эх Х.Гн хараа хяналт доор хариуцагч (эцэг) Е.Атэй уулзуулж байхыг хариуцагч (эх) Х.Гд даалгаж, хариуцагч (эцэг) Е.А хуульд заасан эрх үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахгүй байхыг хариуцагч (эх) Х.Гд үүрэг болгосугай.

 

5.Иргэний хуулийн 126, 127 дугаар зүйлд зааснаар нэхэмжлэгч Х.Г, хариуцагч Е.А нар дундын болон хуваарьт хөрөнгийн маргаангүй гэснийг дурдсугай.

 

6.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.1, 56, 60 дугаар зүйлд зааснаар нэхэмжлэгч Х.Гн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн нийт 102211 (нэг зуун хоёр мянга хоёр зуун арван нэгэн) төгрөгийг улсын орлого болгож, хариуцагч Е.Аээс 102211 (нэг зуун хоёр мянга хоёр зуун арван нэгэн) төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Х.Гд олгосугай.

 

7.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцогчид 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулсугай.

 

8.Энэ шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсны дараа 14 хоногийн дотор Б аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МАНГИЛИК

 

 

 

 

 

 

[1] Хавтаст хэргийн 24 дүгээр талд байгаа Б аймаг дахь Цагдаагийн Газрын 2018 оны 01 дүгээрсарын 23-ны өдрийн 36/234 албан бичиг;

 

[2]Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5-д зааснаар;

 

[3]Монгол Улсын Хүн амын амьжиргааны доод түвшинг тодорхойлох тухай хуулийн 5 дугаар зүйл, Үндэсний статистикийн хорооны даргын 2019 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн А/12 дугаартай тушаалаар батлагдсан.

 

[4] Монгол Улсын Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-т зааснаар;