Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 01 сарын 29 өдөр

Дугаар 130/ШШ2020/00097

 

Б аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мангилик даргалж, шүүгчид А.Жархынгүл, К.Бүлдирген нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэрэг хянан хэлэлцэх шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Б аймгийн Ц сумын .. дүгээр багт оршин суух, Н Б овогт Мын А,

Хамтран нэхэмжлэгч: Б аймгийн Ц сумын ... дүгээр багт оршин суух, Н Б овогт Мын А нарын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Б аймгийн Ц сумын 1 дүгээр багт оршин суух, Б овогт Сын Ө,

Хариуцагч: Б аймгийн Ц сумын 1 дүгээр багт оршин суух, Б овогт Сын Б нарт холбогдох иргэний хэргийг хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Н, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч бөгөөд өмгөөлөгч Х.Ү, иргэдийн төлөөлөгч С.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга К.Н нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэлийн шаардлага: Хашаа хороог засварлахад гарсан хохирол 990000 төгрөг гаргуулах тухай

Нэхэмжлэгч М.Аийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Н шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Нэхэмжлэгч М.А нь Б аймгийн Ц сумын 1 дүгээр багт эхнэрийнхээ хамт оршин суудаг. 2017 оны 6 дугаар сард С.Ө, С.Б нар нь М.А, М.А нарын малын хороог эвдсэн тул Цагдаагийн байгууллагад гомдол гаргасан байна. Улмаар Б аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн 64 дүгээр шийтгэх тогтоолын дагуу С.Ө, С.Б нарыг торгон шийтгэсэн байна. С.Б, С.Ө нар нь тухайн үед М.А, М.А нараас уучлалт хүсэж, нийт учирсан хохирлын 1100000 төгрөгийг бэлнээр өгч, эвдсэн хашаа хороог хамтдаа барьж өгөхөөр болж амлалт өгч байжээ. Гэтэл С.Б, Ө нар нь өгсөн амлалтаа биелүүлээгүй тул А, А нар нь 3 хүнийг хөлслөн авч хашаа хороог засварласан байна. Хашаа хороо засварлан барихын тулд 390000 төгрөгийг бензинд, 3 хүнийг хөлслөн ажиллуулахад 600000 төгрөг зарцуулсан байна. Иймд хашаа хороог засварласантай холбоотой гарсан зардал болох 990000 төгрөгийг Б, Ө нараас гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хамтран нэхэмжлэгч М.Аы итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Н шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Нэхэмжлэгч М.А, М.А нь Б аймгийн Ц сумын 1 дүгээр багт эхнэрийнхээ хамт оршин суудаг. 2017 оны 6 дугаар сард С.Ө, С.Б нар нь М.А, М.А нарын малын хороог эвдсэн тул Цагдаагийн байгууллагад гомдол гаргасан байна. Улмаар Б аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн 64 дүгээр шийтгэх тогтоолын дагуу С.Ө, С.Б нарыг торгон шийтгэсэн байна. С.Б, С.Ө нар нь тухайн үед М.А, М.А нараас уучлалт хүсэж, нийт учирсан хохирлын 1100,000 төгрөгийг бэлнээр өгч, эвдсэн хашаа хороог хамтдаа барьж өгөхөөр болж амлалт өгч байжээ. Тодруулбал, тухайн үед гэмт хэрэгт холбогдож байсан Б, Ө нар нь ялаа хөнгөрүүлэхийн тулд өөрсдийнхөө төрсөн ах болох Мын хүүхдүүд А, А нараас уучлалт хүсэж, хохиролгүй гэсэн баримт авахын тулд "эвдсэн хашаа хороог барихад туслах болно" гэж гараар баримт бичиж өгч байжээ. Авгаа ах нар нь болох Ө, Б нарын өгсөн амлалт, бичгээр өгсөн баримтад итгэсэн учраас тэдний хүссэний дагуу хохиролгүй болсон гэж эрүүгийн хэрэгт баримт өгч байжээ. Гэтэл С.Б, Ө нар нь өгсөн амлалтаа биелүүлээгүй тул А, А нар нь 3 хүнийг хөлслөн авч хашаа хороог засварласан байна. Өөрөөр хэлбэл Ө, Б нар нь үүргээ биелүүлээгүйтэй холбоотой гарсан зардлаа шүүхэд нэхэмжилж байгаа юм. Хашаа хороо засварлан барихын тулд 390000 төгрөгийг бензинд, 3 хүнийг хөлслөн ажиллуулахад 600000 төгрөг зарцуулсан байна. Иймд хашаа хороог засварласантай холбоотой гарсан зардал болох 990000 төгрөгийг Б, Ө нараас гаргуулж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Н шүүх хуралдаанд нэхэмжлэлийн талаар тайлбарлахдаа: гэв.

 

Хариуцагч С.Ө, С.Б нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч К.З шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Хариуцагч С.Ө, С.Б нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч X.З би нэхэмжлэгч М.А, М.А нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Нын тус шүүхэд гаргасан С.Ө, С.Б нараас 990000 /есөн зуун ерэн мянга/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг дараах үндэслэлээр эс зөвшөөрч хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд тайлбар гаргаж байна.

 

Нэг: Нэхэмжлэлийг эс зөвшөөрөх үндэслэл:

 

1.1. Хариуцагч С.Ө, С.Б нар нь 2017 оны 06-р сарын 13, 14-ний өдрийн хооронд М.А, М.А нарын хамтын эзэмшилд байсан 3 тасалгаа бүхий модон хашаа, 2 тооны модон амбаар /пүнз/-ыг эвдэж гэмтээсэн хэргийн учир Б аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018.04.27-ны өдрийн 64 тоот дугаартай "Шийтгэх тогтоол"-оор Эрүүгийн хуулийн 17.8-р зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар "гэм буруутайд тооцогдож, торгох ялаар шийтгүүлсэн байна. Уг хэргийн хохирогчоор мөрдөгчийн тогтоолоор тогтоогдсон хохирогч М.А нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлын тооцоонд нийт 1100000 төгрөгийн хохирлын тооцоог нотлох баримтын хүрээнд гаргаж өгснийг мөрдөн байцаалтын шатанд одоогийн хариуцагч С.Ө,С. Б нараас төлүүлж авсан болох нь 2018.04.26-ны өдрийн Баян -Өлгий аймгийн Прокурорын газрын 55 дугаартай яллах дүгнэлт, Баян -Өлгий аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018.04.27-ны өдрийн 64 дугаартай "Шийтгэх тогтоол"-оор нотлогдож байна.

 

1.2. Прокурорын яллах дүгнэлтэд хохирогч М.Аы мэдүүлэгт: "... тугал оруулдаг 4x4 метрийн модон амбаар, ишиг хурга оруулдаг 4x4 метрийн модон амбаар, өвс буулгадаг, морь оруулдаг зэрэг дотроо 3 тасалгаатай хашаа зэргийг бүхэлд буулгаж, бүх моднуудыг 9 хэсэг болгон хурааж тавьсан байна. Би С.Ө, С.Б нарыг уучилж 1100000 төгрөг авсан. ... Хохирол барагдуулж, уучлалт гуйсан, эвлэрсэн, нэхэмжлэх зүйлгүй" гэжээ. Энэ нь хохирогч нарын модон хашаа, модон амбаар /малын пүнз/ зэрэг "модон хийцтэй" эд хөрөнгийг С.Ө, С.Б нар эвдэж, бүх эд материалыг бүрэн хэмжээгээр хэргийн газарт хурааж тавьсан болохыг баталж байна. Өөрөөр хэлбэл уг эд хөрөнгийг эвдсэн боловч, эд анги, бүрдэл хэсэг бүрэн байсныг нотолж байна.

 

1.3. Нэхэмжлэлийн шаардлага болгож, Хашаа, хороо засварлан барихын тулд 390000 төгрөгийг бензинд, 3 хүн хөлслөн ажиллуулахад 600000 төгрөг зарцуулсан байна гээд, уг бүгд 990000 төгрөг нэхэмжилсэн байх ба хөлсөөр ажилласан 3 хүний тодорхойлолтыг нотлох баримтаар хавсаргасан байв. Гэтэл хөлсөөр ажилласан 3 хүний гарын баримтад /2019.05.29/: "Ц сумын 1-р баргийн иргэн З-д 4 метрийн модон байшин, бас 4 м 60 см модны байшин, 10 метрийн чулуу тавьж өгөв. Гурван хүн 600000 төгрөгөөр 4 өдөр хийж дуусгалаа" гэжээ. Хариуцагч С.Ө, С.Б нарын шүүхэд өгсөн бичгийн тайлбарт: "... Бид эвдсэн хашаа хороо, малын амбаар /пүнз/-ийг хэвийн байдалд оруулж барьж өгсөн. Хөлсний 3 хүн А, А, тэдний ээж З нарт хоёр байшин барьж өгсөн ба түүний хөлсөнд 600000 төгрөг авсан. Дараа нь өөрснөө уг хашааг дахин томсгож, бидний барьсан нэг пүнзийг өөр газар ойртуулж босгосон байна. Урьд байгаагүй 10 метрийн зайд чулуун хашаа шинээр татсан байна. Тэр бидэнд хамааралгүй гэжээ.

 

Дүгнэвэл: Хариуцагч С. Ө, С. Б нар нь нэхэмжлэгч талын модон хашаа, хоёр модон амбаарыг /пүнз/ эвдэж, материалыг хурааж тавиад, дараа нь өмнөх байдалд сэргээн босгосон байна. Элдэв хохиролд 1100000 төгрөг нэхэмжилснийг төлж өгч барагдуулсан байх юм. Харин М.А, М.А нарын ээж Т.З нь 3 хүн хөлслөн авч 2 тооны модон байшин бариулж, чулуугаар 10 метр хашааны нэг талыг татуулсныг далимдуулж, үндэсгүй нэхэмжлэл гаргасан байна. Хөлсний ажилчид гэх 3 хүний тодорхойлолт бол "эвдсэн хашаа хороо, модон амбаар /пүнз/ бариагүй болохыг нотолж байна. Энэ нь нэхэмжлэгч тал "хуурамч нотлох баримт" бүрдүүлж байгааг илчилж байна. Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 -р зүйлийн 40.2 -д "нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас үнэлнэ" гэж заасан тул "хөлсний 3 хүний тодорхойлолт" -ыг үнэн зөв, бодит байдлаар, үгийн утга агуулгаар нь эргэлзээгүй үнэлэхийг хүснэ.

 

1.4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.1-р зүйлийн 2 дахь хэсэгт: "Шүүх, Прокурор, Мөрдөгч хохирогчоор тогтоох шийдвэр гаргана" гэж, 8.5-р зүйлийн 3 дахь хэсэгт: "Мөрдөгч, Прокурор Шүүх тогтоол, шүүгч захирамж гаргаж иргэний нэхэмжлэгчээр тогтооно" гэж заасан учир С.Ө, С.Б нарт холбогдох Эрүүгийн хэргийн хохирогчоор мөрдөгчийн тогтоолоор М.Аыг тогтоосон байдаг. Харин М.А нь эрх бүхий албан тушаалтны шийдвэрээр Эрүүгийн хэрэгт хохирогч, Иргэний нэхэмжлэгчээр тогтоогдоогүй тул нэхэмжлэгч биш гэж үзэж байна.

 

1.5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.5-р зүйлийн 2 дахь хэсэгт "Гэмт хэргийн хохирол, хор уршиг, иргэний нэхэмжлэлийг шүүх уг эрүүгийн хэргийн хамт хянан шийдвэрлэнэ" гэж заасан юм. Тийм учраас С.Ө, С.Б нарын гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, нэхэмжлэлийг Баян -Өлгий аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018.04.27-ны өдрийн 64 дугаартай Шийтгэх тогтоол"-оор эцэслэн шийдвэрлэсэн, уг шийдвэр одоогоор хүчин төгөлдөр байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 117-р зүйлийн 117.1-д заасан журмаар хянан шийдвэрлэх боломжтой юм. Иймд шүүхээс хүсэх нь:

 

1. Хариуцагч С.Ө, С.Б нар нь гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирлыг төлж барагдуулсан, хор уршгийг арилгасан болох нь Баян -Өлгий аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018.04.27-ны өдрийн 64 тоот дугаартай "ШИЙТГЭХ ТОГТООЛ", 2018.04.26-ны өдрийн 55 дугаартай Прокурорын яллах дүгнэлтээр тогтоогдсон тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117-р зүйлийн 117.1-д заасныг үндэслэж хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч К.З шүүх хуралдаанд тайлбарлахдаа:

 

Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг зохигчдын хүсэлтээр шинжлэн судалж,

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Шүүх хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг үнэлж дүгнээд нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

Нэхэмжлэгч М.А, М.А нар нь хариуцагч С.Б, С.Ө нараас хашаа хороог засварласантай холбоотой гарсан зардал болох 990000 төгрөгийг гаргуулахыг хүссэн байна.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс нэхэмжлэлийн үндэслэлийг ... 2017 оны 6 дугаар сард С.Ө, С.Б нар нь М.А, М.А нарын малын хороог эвдсэн тул Цагдаагийн байгууллагад гомдол гаргасан ба улмаар Б аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн 64 дүгээр шийтгэх тогтоолын дагуу С.Ө, С.Б нарыг торгон шийтгэсэн бөгөөд С.Б, С.Ө нар нь тухайн үед М.А, М.А нараас уучлалт хүсэж, нийт учирсан хохирлын 1100000 төгрөгийг бэлнээр өгч, эвдсэн хашаа, хороог хамтдаа барьж өгөхөөр амлалт өгсөн боловч амлалтаа буюу гэрээний үүргээ биелүүлээгүй тул А, А нар нь 3 хүн хөлслөн авч хашаа хороог засварлан барихын тулд 390000 төгрөгийн бензин, 3 хүнийг хөлслөн ажиллуулахад 600000 төгрөг бүгд 990000 төгрөгийн зардлыг С.Ө, С.Б нараас гаргуулж өгнө үү гэж тайлбарлаж байгаа боловч энэхүү нэхэмжлэлийн үндэслэл нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдохгүй байна.

 

Хариуцагч нар шүүхэд гаргасан тайлбартаа ... М.А, М.А нарын хамтын эзэмшилд байсан 3 тасалгаа бүхий модон хашаа, 2 тооны модон амаар /пүнз/-ыг эвдэж гэмтээсэн хэргийн учир Б аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 сарын 27-ны өдрийн 64 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцогдож, торгох ялаар шийтгүүлсэн. Уг хэргийн хохирогчоор мөрдөгчийн тогтоолоор тогтоогдсон хохирогч М.А нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлын тооцоонд нийт 1100000 төгрөгийн хохирлын тооцоог нотлох баримтын хүрээнд гаргаж өгснийг мөрдөн байцаалтын шатанд төлж өгсөн, энэ нь 2018 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн Б аймгийн Прокурорын газрын 55 дугаартай яллах дүгнэлт, Б аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 64 дугаартай шийтгэх тогтоолоор нотлогдож байгаа гэж нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргасан болно.

 

Б аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 64 дугаартай шийтгэх тогтоолоос үзэхэд С.Б, С.Ө нар нь Б аймгийн Ц сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт Хаг нуур, М гэх газарт байрлах иргэн М.Аы эзэмшлийн 3 хашаа, 2 амбаарыг 2017 оны 06 дугаар сарын 13-наас 14-ний үед нурааж, М.Аы эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсэн гэмт хэрэгт холбогдсон байх ба шүүгдэгч Б овогт Сын Ө, Б овгийн Сын Б нарыг Бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай тооцож, Эрүүгийн хуулийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар С.Ө, С.Б нарын тус бүрийг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 төгрөгөөр торгож шийтгэж, шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 4-т ... шүүгдэгч нар бусдад төлөх төлбөргүй болохыг дурдаж тус тус шийдвэрлэсэн байна.

 

Дээрх шийтгэх тогтоолоор хариуцагч С.Б, С.Ө нар нь М.Аы эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсэн нь тогтоогдсон байх ба шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт хохирогч М.А нь мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ /шийтгэх тогтоолд дурдсанаар/ ... Миний өвөлжөөнд байгаа малын хашаа, амбааруудыг нурааж гэмтээснээ хүлээн зөвшөөрсөн, хохирлыг барагдуулж надаас уучлалт гуйсан тул би сайн дураараа эвлэрсэн, одоо нэхэмжлэх зүйлгүй гэж мэдүүлсэн байдал болон шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт ... шүүгдэгч нар бусдад төлөх төлбөргүй гэж дурдаж шийдвэрлэснээс харахад нэхэмжлэгч хариуцагч нарын маргаж байгаа М.Аы эзэмшлийн 3 хашаа, 2 амбаарыг хууль бусаар гэмтээсэн, бусдын эд хөрөнгөнд гэм хор учруулсан хохирлыг төлж барагдуулсан талаар шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр байгаа гэж үзэх үндэслэлтэй байна.

 

Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс ... тухайн эвдсэн эд хөрөнгө буюу Б аймгийн Ц сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт Хаг нуур, М гэх газарт байрлах иргэн М.Аы 3 хашаа, 2 амбаарыг М.А нь хамтран эзэмшдэг гэж тайлбарлаж байгаа боловч эрүүгийн хэрэгт хохирогчоор М.Аыг тогтоосон нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдож байна.

 

Нэхэмжлэгчийн хавтаст хэрэгт гаргаж өгсөн Б аймгийн Ц сумын 1-р багийн Засаг даргын 2019 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн А/00243 дугаартай тодорхойлолтод А, А нарын Хаг нуурын М гэх газарт өвөлжөөнд байгаа 2 ш малын сууцыг Ө, Б нар нураасан. Тэд нар уг 2 ш малын сууцыг шүүхийн шийдвэрээр дахин хэвээрээ барьж өгөхөөр болсон байна. Тэд нар дахин барьж өгсөн. Гэхдээ шаардлагын дагуу барьж өгөөгүй гэх гомдлоор А, А нар хүн хөлслөн 2 ш малын сууцыг дахин барьсан нь үнэн болно гэжээ.

 

Тухайн тодорхойлолтоос үзэхэд С.Б, С.Ө нар нь 2 ширхэг малын сууцыг барьж өгсөн болохыг дурдсан ба шаардлагын дагуу барьж өгөөгүй гэсэн үндэслэлээр А, А нар өөрсдөө хүн хөлслөн авч дахин барьсан гэж тодорхойлсон байна.

 

Нэхэмжлэгч М.А, М.А нарын 2 ш малын сууцыг дахин барьсан асуудалд хариуцагч С.Б, С.Ө нар ямар гэм буруутай болох нь, тухайн малын сууцыг дахин барихад хариуцагч нарын ямар үйлдэл, эс үйлдэхүй шалтгаант холбоотой байгаа болох нь, урьд барьж өгсөн 2 ш амбаар нь ямар байдлаар шаардлага хангахгүй болсон талаарх нотлох баримт байхгүй байгаа тул С.Б, С.Ө нар нь М.А, М.А нарын эд хөрөнгөнд учирсан гэм хорыг хариуцан арилгах үүрэг хүлээх үндэслэлгүй гэж үзнэ.

 

Энэхүү хохирол гэмт хэргийн улмаас учирсан хохирол гэж үзэх үндэслэлгүй, хариуцагч С.Б, С.Ө нар нь гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч М.Ад учирсан хохирлыг нөхөн төлсөн байх тул М.Ат гэм хорын хохирол төлөх хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна.

 

Нэхэмжлэгч нарын хавтаст хэрэгт нотлох баримтаар гаргаж өгсөн 2018 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн С.Бийн гарын баримтад ... С.Ө, С.Б бид хоёр М.Ад 1100000 төгрөг бэлэн өгсөн нь үнэн. 2018 оны 6 дугаар сарын 01-ний өдөр хашаа, хороод нь туслахаар боллоо гэж бичсэн байх ба нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч ... энэхүү баримтаар нэхэмжлэгч хариуцагч нарын хооронд үүргийн харилцаа үүссэн ба энэхүү үүргээ биелүүлээгүй зөрчсөн гэж тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй байна. Нэхэмжлэгч М.А, М.А нар болон хариуцагч С.Ө, С.Б нарын хооронд ямар ч үүргийн харилцаа үүсээгүй ба Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.4-т заасан харилцаа үүсээгүй тул учирсан хохирлоо арилгахыг шаардах эрхгүй гэж үзлээ.

 

Хавтаст хэргийн 8 хуудсанд авагдсан 2019 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн баримтад ... Ц сумын 1-р багийн иргэн Т.З-д 4 метрийн модны байшин, бас 4м 60 см модны байшин 10 метрийн чулуу тавьж өгөв. Гурван хүн 600000 төгрөгөөр 4 өдөр хийж дуусгалаа гэж бичсэн хөлсөөр ажилласан 3 хүний баримтаас үзэхэд хөлсөөр ажилласан 3 хүн Т.Зд 4 м модны байшин, 4 м 6 см модны байшин чулуу тавьж өгсөн ажил гүйцэтгэсний төлөө ажлын хөлс 600000 төгрөг авсан талаар баримт бичиж өгсөн болохоос биш нэхэмжлэгч М.А, М.А нарын хашаа, амбаарыг барьсан /босгосон/ талаар бичигдээгүй байх тул нэхэмжлэгч М.А, М.А нарын нэхэмжлэлийн шаардлагыг нотлох нотлох баримт гэж үзэх боломжгүй байна.

 

Иймд нэхэмжлэгч М.А, М.А нарын хариуцагч С.Б, С.Ө нараас 990000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгч М.Аийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 28310 төгрөгийг улсын орлого болгох нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч М.А, М.А нарын хариуцагч С.Б, С.Ө нараас 990000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 28310 төгрөгийг улсын орлого болгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон зохигчид 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Б аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МАНГИЛИК

 

ШҮҮГЧИД А.ЖАРХЫНГҮЛ

 

К.БҮЛДИРГЕН