Дорноговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 12 сарын 14 өдөр

Дугаар 136/ШШ2021/00322

 

 

 

 

 

2021 оны 12 сарын 14 өдөр

Дугаар 136/ШШ2021/00322

Д аймаг

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

      

Д аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Гончигсумлаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар:

Нэхэмжлэгч: Д аймаг, А сум, * дугаар баг *-* хаягт оршин суух * * овогт Мийн Л /РД:***/,

Хариуцагч: Д аймаг, А сум, * дугаар баг ** хаягт оршин суух Б овогт Бийн Д /РД:***/,

Хариуцагч: Д аймаг, А сум, * дугаар баг ** хаягт оршин суух Х овогт Пын М /РД:***/ нарт холбогдох

Нэхэмжлэлийн шаардлага: 51 тооны малын үнэ 16,425,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Алтанцэцэг,

Хариуцагч П.М,

Хариуцагчийн өмгөөлөгч Ж.Жаргалсайхан,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Одтуяа.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч М.Лгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Алтанцэцэг шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Маруушийн Лгийн зүгээс 51 тооны малыг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага, үүний үнэ болох 16.175.000 төгрөг гэж эд эд хөрөнгийн үнэлгээ гаргасан. Энэ үнээр нэхэмжлэл гаргасан. Малын тэжээл бэлтгэдэг тэжээлийн онгоцыг эд хөрөнгийн үнэлгээний төвийн үнэлгээгээр 220,000 төгрөгийн үнэлгээ гарсан. Нийт 16,950,000 төгрөгийн үнэ бүхий эд зүйлийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна. М.Лгийн зүгээс Дтай хамтран амьдарч байхдаа өөрийн гэсэн 51 тооны малыг нэр дээрээ тоолуулсан. 2016 оны сүүлээс тусдаа амьдарсан. Д намайг гэр оронд оруулахгүй, орохоор хөөж туугаад суулгадаггүй байсан. Тухайн үед хөдөө хээр, заримдаа айлаар хоноглож явж байгаад дүүгийндээ очсон. Дгийн хүү шоронд ороод гарч ирсэн, хүүхдээрээ хүртэл намайг айлган сүрдүүлдэг байсан учраас хамт амьдрах ямар ч боломжгүй болсон. Мөн миний тухайн малтай, малын тэжээлийн онгоц цуг үлдсэн. Энэ болгоныг авах гэтэл хонио эхний удаа авах гэтэл малаас хулгай хийлээ гэдэг байдлаар А сумын төлөөлөгч дуудсан, төлөөлөгч ирээд намайг эд хөрөнгийн маргаантай холбоотой асуудлаа шүүхээр шийдвэрлүүл гэсний үүднээс тухайн үед эд хөрөнгөө орхиод явсан. Иймээс Дгаас өөрийн эд хөрөнгө болох адуу 2015 оны тоогоор 5 тооны адуу, 1 тооны тэмээ, 10 тооны үхэр, 25 тооны хонь, 10 тооны ямаа буюу 51 тооны малыг гаргуулах мөн малыг тэжээл бэлтгэдэг онгоцыг хариуцагч Д, М нараас гаргуулахаар нэхэмжилж байна. гэжээ.

 

Хариуцагч П.М шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би Маруушийн Л гэдэг хүний мал хаана байсан, хэзээ ээж дээр авч ирж тавьсныг би мэдэхгүй. Яадаг ч гэсэн дурдагдаж байгаа малаа ялгаж аваад эд хөрөнгөө аваад явж байхад цагдаа дуудаж өгсөн гэж байгаа. Тэр нь хулгай хийж авч явсан, би цагдаа дуудаж өгсөн. Хэдэн тооны мал байгаа гэж яриад байгаа. Үүнд манай малын А дансанд хэдэн тооны мал нэмэгдсэн, хоргодсон, 2015-2016 оны мал тооллогын үер нэмэгдэж, хоргодсон зүйл юу ч байхгүй. Би 2016 онд ээжээсээ мал тасалж тусдаа гарахад миний малын тоо толгой ээжийн малын тоо толгойноос хасагдаж, миний нэр дээр тоологдсон. Манай мал дээр нэг ширхэг ч мал нэмэгдээгүй. Малын А дансаар нэхэмжлэл гаргаж байгаа болохоор малын А дансаар мал байсан үгүйг хэлж өгөх байх гэж бодож байна. Одоо хэсгийн төлөөлөгч дуудаж мал хулгай хийгээд аваад явж байхад нь зогсоосон хэсгийн төлөөлөгч Гансүх ажлаасаа гарчихсан. Хоёрдугаарт тэр хүн өргөдөл өгсөн чинь өөрөө уйлж гуйгаад, 2 хоног хашаан дотор нь хэвтэж байж өргөдлийг манай ээжээр авхуулсан. Өөрөө манай ээж дээр очиж дахин очиж хүчирхийлэл явуулахгүй гэж хэлсэн. Хэрвээ би мал хулгай хийж байхыг нь таслан зогсоогоогүй байсан бол дахин мал хулгай хийх байсан. Манай ээжийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хөөж явуулчихаад араар нь хулгай хийсэн. Өөрийн малтай байсан бол манайхаас хулгай хийх шаардлага байхгүй байсан. Би энэ хүний мал байсан гэдгийг мэдэхгүй байна. Манай малд Маруушийн Лгийн им, тамгатай мал байгаагүй, одоо ч байхгүй. гэжээ.

 

Хариуцагч нарын өмгөөлөгч Ж.Жаргалсайхан шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлага Лгээс 51 тооны толгой мал М, Д нарт өгсөн мэтээр ярьдаг. Гэтэл энэ нь нотлогдон тогтоогдох боломжгүй, Лгийн мал тусдаа тооллоготой, Дгийн мал тусдаа тооллоготой. 2016 оноос Мынх гэдэг бүл нэмэгдэж бас тусдаа А дансны тооллого хэрэгт авагдсан баримтуудаар яригддаг. Ийм учраас тус тусын малын тоон үндэслэлээр хэргийг шийдвэрлэх нь зөв гэж үзэж байна. Нөгөө талаас Лгийн мал тусдаа байсан болох нь малын А дансаар тогтоогдож байж магадгүй. Гэсэн хэдий ч Хэзээ, хэнд, хэдийд ямар мал хүлээлгэн өгсөн нь тодорхой бус, ямар ч байсан Д, М нарын малтай нийлээгүй, тоологдоогүй. Эдгээр хүмүүст албан ёсоор хүлээлцсэн үндэслэл байхгүй. Дгийн мал малын А дансаар явсан, М 2016 оноос хойш малын А данс бүртгүүлсэн. Л гэдэг хүн үнэхээр малтай байсан бол өнөөдөр им, тамга тэмдгээр нь ялгаж, салгах байсан. М сая хэллээ миний мал ийм тооны, ийм им тамга тэмдэгтэй малыг Дгийнд өгсөн, Дгийн эзэмшлийн мал дээр очиж тамга тэмдгээр нь ялгах боломжтой, тоо толгойн үзүүлэлтээр ч тогтоогддоггүй. Д, М нарт малаа хүлээлгэн өгсөн. Д, М нар хүлээн авсан гэх үндэслэлгүй. Иймээс нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй. гэжээ.

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч М.Л нь хариуцагч Б.Д, П.М нарт холбогдуулж 51 тооны малын үнэ 16,425,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч маргажээ.

Нэхэмжлэгч М.Л нэхэмжлэлийн үндэслэлээ:

 

Нэхэмжлэгч нь шүүхэд нэхэмжлэл гаргахдаа Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар 21,000,000 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 262,950 төгрөг төлсөн, 2021 оны 02 сарын 19-ний өдөр нэхэмжлэлийн шаардлагаа 16,175,000 төгрөг болон байна. Шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар 16.175.000 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 238.825 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгчээс илүү төлсөн 24.125 төгрөгийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.5-д заасныг баримталж улсын орлогоос буцаан гаргуулж нэхэмжлэгчид буцаан олгож шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3-д заасныг баримтлан М.Лгийн нэхэмжлэлтэй Б.Д, П.М нарт холбогдох 51 толгой малын үнэ 16,425,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 59 дүгээр зүйлийн 59.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 262.950 төгрөгнөөс 238.825 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж 24.125 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж нэхэмжлэгч М.Лд олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Д аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ГОНЧИГСУМЛАА