Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2017 оны 06 сарын 29 өдөр

Дугаар 95

 

                           

        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Адъяа даргалж,

Шүүх хуралдаанд:  Улсын яллагч Д.Дэлгэрбаяр

                                 Хохирогч Ж.Б

                                     Хохирогчийн өмгөөлөгч Б.Дагийнамжил    

                                 Нарийн бичгийн дарга Б.Бүжмаа нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар аймгийн Прокурорын газраас;

 

Эрүүгийн ... дугаарт хэргийн шүүгдэгч:

 

С.Д-д холбогдуулан Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татах тогтоол үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг 2017 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Холбогдсон хэргийн талаар /яллагдагчаар татах тогтоолд дурдсанаар/

 

Шүүгдэгч С.Д нь 2017 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр Дорноговь аймгийн Сайншанд сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах талхан цехийн ард иргэн Ж.Бтай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж улмаар түүний хамран тус газар цохиж бие махбодид нь хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. 

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч С.Д шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: Мэдүүлэг өгөхгүй гэв,

 

Хохирогч Ж.Б шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: 2017 оны 01 дүгээр сарын 05-ны орой 20 цагт охинтойгоо хамт талхны цехээс нэгж аваад гэрлүүгээ явж байсан. Тэгтэл Д манай нөхөртэй хамт явж байгаад таарсан. Өмнөх өдөр нь мөн адил хамт явж байсныг нь харсан болохоор би Дд чи яагаад манай нөхөртэй дандаа хамт яваад байдаг юм бэ гэж хэлсэн. Түүнээс биш янхан банзал гэж ерөөсөө хэлээгүй. Тэгээд барьцалдаж ноцолдсон. Д нь миний үснээс зулгааж хоолой шахсан. Нөхрөөсөө наадахаа хориоч гэж хэлсэн. Нэг мэдсэн ухаан санаа балартаад нөхөр маань явсан байсан. Гэтэл Д нь өвдгөөрөө миний нүүрэн дээр 2-3 удаа дэвссэн. Би куртикны малгайнаас нь зулгаасан харин энэ хүн миний үснээс зулгаагаад тавихгүй байсан дараа нь шүүгдэгч цагдаа дуудна, таньдаг цагдаа байна уу гээд байсан. Тэр үед би цусаа гоожуулаад, ухаан санаа манраад хаашаа явахаа мэдэхгүй урагшаа явж байгаад арай гайгүй болохоор нь цагдаад очиж мэдүүлэг өгсөн. Энэ хооронд Д залгаад байсан, би утсыг нь аваагүй. Дараа нь Д цагдаа дээр дуудагдан очсон. Намайг цусаа гоожуулаад байж байхад над руу 2-3 удаа салаавч гаргасан. Мэдүүлэг өгч байхад цус тасралтгүй гарч байсан. Мөрдөн байцаагч намайг та эмнэлэг явж оёдол тавиул гэсэн. 9 дүгээр ангийн охиноо дуудан нэгдсэн эмнэлэгрүү явж оёдол тавиулаад буцаж ирж мэдүүлэг өгөөд гэрлүүгээ харьсан. Гэртээ очиход нөхөр байсан, яагаад намайг зодуулчихав гэхэд дуугараагүй. Энэ хэргийн улмаас хамартаа 1 оёдол тавиулсан, зүүн талдаа цөмөрсөн хугарсан учраас хамар мурийсан. Эмчилгээнд 1 639 100 төгрөг гарсан. Ер нь бол нийт зардал 1 999 100 төгрөг гаргасан. Хагалгаа 1 050 000 төгрөг, ор хоног 5 хоногийн 80 000 төгрөг, томографикийн шинжилгээнд 140 000 төгрөг, рентген зураг 15 000 төгрөг, лабораторын шинжилгээ 40 000 төгрөг, зүрхний цахилгаан бичлэг 10 000 төгрөг,  амбулторын үзлэг 25 000 төгрөг, даралтын эм 3700 төгрөг, өвчний түүхэнд бичигдсэнээр 62 000 төгрөгийн эм, смарт карт буюу тээврийн хэрэгслээр зорчих карт аваад цэнэглэсэнтэйгээ нийлээд нийт 53 600 төгрөг, гадуур карт нээлгэж эмчлүүлсэн, үүнд бичигдсэн 47 200 төгрөгийн эм авсан, эмчийн тодорхойлолтод 5000, зорчигчийн тасалбар болох 27200 төгрөг, оёдол тавиулахад 15 000, даралтны эмны үнэ 3700 төгрөг, өмгөөлөгчөөс хуулийн зөвлөгөө 10 000 төгрөгөөр авсан,  албан ёсоор өмгөөлөгч авч гэрээ байгуулсан үүний төлбөр болох 310 000 төгрөг, мөн хагалгаанд орохдоо хоол хүнсэнд 50 000 төгрөг, нийт 1 999 100 төгрөг нэхэмжилж байна гэв,

 

Шүүгдэгч С.Дгийн хэрэг бүртгэлтэнд өгсөн: 2017 оны 01 сарын 05-ны орой 20 цагийн үед байх ... талхан цехийн ар талаар О бид хоёрыг алхаж явтал түүний эхнэр Б талхан цехийн хажуу талаар өөдөөс гарч ирснээ намайг шууд банзал авгай гэх мэтээр хэл амаар доромжлохоор нь би баруун гараараа Бтай хамран тус газар нэг удаа цохисон ... гэсэн мэдүүлэг /хх 39-42/,

 

Хохирогч Ж.Бгийн хэрэг бүртгэлтэнд өгсөн: 2017 оны 01 сарын 05-ны орой 20 цагийн үед би My music-ийн хажуу талын талхан цехийн дэлгүүрээс гэр рүүгээ явж байтал манай нөхөр О Д хоёр 8 дугаар цэцэрлэгийн баруун урд талд таарахаар нь Дг чи яагаад манай нөхөртэй хамт яваад байгаа юм бэ гэж хэлсэн чинь чи муу яасан овоо гар вэ гэхээр нь Д бид хоёр хоорондоо барилцаад авсан. Д намайг миний өмсөж явсан цамцны захаар миний хоолойг боож шахаад байхаар нь манай нөхөр О хажууд зогсож байхаар нь нөхрөө энийг хорь гэсэн чинь манай нөхөр салгаж өгөөгүй ... нэг харсан чинь хажууд байхгүй байсан. Д бид хоёр зууралдаад байж байтал Дгийн гар утас дуугарсан Д цаашаа явсан. Хамраа цохиулсандаа гомдолтой байна. 2000000 төгрөг нэхэмжилж байна  ... гэсэн мэдүүлэг /хх 7-11/,

 

Гэрч Л.Оийн хэрэг бүртгэлтэнд өгсөн: 2017 оны 01 сарын 05-ны орой 19 цагийн үед алаг 64 айлын хойд талд Дтай уулзаад гэр рүү нь хүргэж өгөх гээд хамт явж байх хооронд талхан цехийн ард манай эхнэр Бтай таараад би Дг гэрт нь хүргэж өгөхөөр явж байна гэж Бд хэлсэн. Б, Д хоёр юу юугүй хоорондоо барилцаад Д Бг үснээс нь зуураад байж байсан ... гэсэн мэдүүлэг /хх 12-13/,

 

Насанд хүрээгүй гэрч О.Оийн хэрэг бүртгэлтэнд өгсөн: 2017 оны 01 сарын 21-ний орой 19 цагийн үед ээж Бгийн хамт гэрт байж байхад Г гуай, эхнэр Дгийнхаа хамт ирсэн. ... ээж хамрынхаа авахуулсан рентгений зургийг гаргаж өгсөн нөхөр Г нь зургийг хараад, Д гуай манай ээжийг чи муу хөгшин хонины насгүй байж гоо сайхан гээд яадаг юм гээд амьдралаараа тоглуулсан хохь чинь ... гээд ээж рүү хашхираад байсан гэсэн мэдүүлэг /хх 14/,

 

Насанд хүрээгүй гэрч Г.Агийн хэрэг бүртгэлтэнд өгсөн: 2017 оны 01 сарын 05-ны өдөр 09-10 цагийн үед намайг гэртээ хоёр дүүгийн хамт байж байхад Б гуай гэрт орж ирээд аавынхаа гар утасны дугаарыг өг гэхээр нь та яах гэж байгаа юм бэ гэсэн чинь аавтай чинь ярих хэрэг байна, аав ээжийг чинь салгана, гудамжны янхан ээжтэй гэх мэтээр хэл амаар доромжлоод ... гэсэн мэдүүлэг /хх 15/,

 

Шинжээч Э.Аын хэрэг бүртгэлтэнд өгсөн: 2017 оны 01 сарын 06-ны өдөр Ж.Бг өөрийн биеэр үзэхэд хамраар хөндүүрлэж өвдөнө гэсэн зовиуртай, хамрын нурууны зүүн хэсэгт 0,7 см урттай 1 оёдол бүхий шархтай. Баруун, зүүн нүдний дээд, доод зовхины дотор хэсэг улаан ягаан өнгийн цус хуралттай, орчмын зөөлөн эд бага зэргийн хавдартай өөр ил харагдах гэмтэл байгаагүй. Хамрын нурууны зүүн хэсэгт учирсан 1 оёдол бүхий шарх гэмтэл нь заавал гоо сайхны мэс засал болон ямар нэгэн гоо сайхны холбогдолтой эмчилгээ авч байж эдгэрэх шарх биш өөрөө 7-14 хоногт бүрэн эдгэрч, эдгэрсний дараа тодорхой хэмжээний жижиг сорви үлдэх боломжтой шарх ... 2017 оны 01 сарын 07-ны өдрийн рентгений эмчийн бичилтэн дээр хамрын таславч тэгш гэж бичсэн байсан ба хугаралтай гэж бичээгүй байсан тул хугаралгүй байна гэж үзсэн. Хэрэв хамрын ясанд хугаралтай байсан бол рентген зураг авахуулахад шууд мэдэгдэх боломжтой ... гэсэн мэдүүлэг /хх 34-35/,    

 

Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны ... дугаарт шинжээчийн дүгнэлтэнд:

  1. Ж.Бгийн биед хамрын нурууны шарх, баруун, зүүн дээд, доод зовхины цус хуралт, зөөлөн эдийн няцрал тогтоогдлоо.
  2. Учирсан гэмтэл нь хатуу, мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
  3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.  
  4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэжээ /хх 25/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн .... дугаартай дүгнэлтэнд: 1.ЭМЖЖ ХХК-н 2017.05.08-ны өдрийн эмчийн тодорхойлолтонд хамар ясны хуучин хугарал, хамрын таславчийн мурийлт гэсэн онош бичсэн байна. 2. Хавтаст хэрэгт авагдсан 2017.01.07, 2017.01.12, 2017.04.05-ны өдрүүдийн рентген зураг дээр Ж.Б 52 эм гэж тэмдэглэсэн байна. 2017.01.07, 2017.01.12-ны өдрүүдийн рентген зурагт: хамар яс уг хэсгээр сэлтэрсэн шинэ хугаралтай, хамрын таславч тэгш байна. 2017.04.05-ны өдрийн хамрын дайврын эгц доор байрлалын рентген зурагт таславч тэгш, байрлалаас хамаарч хамрын ясны хугарал тодорхойлох боломжгүй /хамрын уг хэсэг харагдахгүй давхарлагдсан/ байна. 3. Хамар ясны хугарал гэмтэл нь 2017 0 1.05-ны өдөр үүссэн байх боломжтой ба хамар ясны хугархай нь 28 ба түүнээс дотогш хугацаанд бороолдог учир Д.Ж эмчийн 2017.03 06-ны өдрийн үзлэгийн тэмдэглэлд онош: Хамар ясы хуучин хугарал, таславчийн мурийлт цаашид хамрын хугарал засах, амьсгал сэргээх, мэс засал шийдэх, З.А эмчийн 2017.04.05-ны өдрийн үзлэгийн тэмдэглэлд хамрын ясны хуучин гэмтэл, ЭМЖЖ ХХК-ны тодорхойлолтонд бичигдсэн Онош: хамар ясны хуучин хугарал, хамрын таславчийн мурийлт ЮЗ:Старый перелом носовой косточки. искривление перегородки носа/ гэж бичсэн нь зөв байна. 4. Дорноговь аймгийн ШША-ны 2017.01,07-ны өдрийн 40 дугаартай шинжээчийн дүгнэлт үндэслэлтэй байна. 2017.01 07-ны өдөр авахуулсан хамар ясны рентген зургийг уншсан эмч болон 2017.01,07-ны өдөр Ж.Бг үзсэн Чих, хамар хоолойн эмч нар хамар ясны хугарал гэмтлийг оношлоогүй учир 2017.01.07- ны өдрийн 40 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд хамар ясны хугарал гэмтэл нь бичигдээгүй байна. 5. Ж.Бгийн биед хамар ясны хугарал, хамрын нуруунд шарх, баруун, зүүн дээд, доод зовхины цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл учирчээ. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг ба хэд, хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 6. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. 7. Дээрхи гэмтлээс үлдэц, уршиг үүсэхгүй гэжээ. /хх-201-202/,

 

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 57 / зэрэг болно.

 

Шүүгдэгч С.Д нь 2017 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр Дорноговь аймгийн Сайншанд сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах талхан цехийн ард иргэн Ж.Бтай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж улмаар түүний хамран тус газар цохиж бие махбодид нь хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүхээс хэргийг шийдвэрлэхэд хамааралтай гэж бүхэлд нь үнэлсэн  нотлох баримтууд болох хохирогч Ж.Б шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: ... 2017 оны 01 дүгээр сарын 05-ны орой 20 цагт охинтойгоо хамт талхны цехээс нэгж аваад гэрлүүгээ явж байсан. Тэгтэл Д манай нөхөртэй хамт явж байгаад таарсан. Өмнөх өдөр нь мөн адил хамт явж байсныг нь харсан болохоор би Дд чи яагаад манай нөхөртэй дандаа хамт яваад байдаг юм бэ гэж хэлсэн. Түүнээс биш янхан банзал гэж ерөөсөө хэлээгүй. Тэгээд барьцалдаж ноцолдсон. Д нь миний үснээс зулгааж хоолой шахсан. Нөхрөөсөө наадахаа хориоч гэж хэлсэн. Нэг мэдсэн ухаан санаа балартаад нөхөр маань явсан байсан. Гэтэл Д нь өвдгөөрөө миний нүүрэн дээр 2-3 удаа дэвссэн. Би куртикны малгайнаас нь зулгаасан харин энэ хүн миний үснээс зулгаагаад тавихгүй байсан дараа нь шүүгдэгч цагдаа дуудна, таньдаг цагдаа байна уу гээд байсан. Тэр үед би цусаа гоожуулаад, ухаан санаа манраад хаашаа явахаа мэдэхгүй урагшаа явж байгаад арай гайгүй болохоор цагдаад очиж мэдүүлэг өгсөн  ... гэсэн мэдүүлэг, шүүгдэгч С.Дгийн хэрэг бүртгэлтэнд өгсөн: ... талхан цехийн ар талаар О бид хоёрыг алхаж явтал түүний эхнэр Б талхан цехийн хажуу талаар өөдөөс гарч ирснээ намайг шууд банзал авгай гэх мэтээр хэл амаар доромжлохоор нь би баруун гараараа Бтай хамтран тус газар нэг удаа цохисон ... гэсэн мэдүүлэг, хохирогч Ж.Бгийн хэрэг бүртгэлтэнд өгсөн: ... манай нөхөр О Д хоёр 8 дугаар цэцэрлэгийн баруун урд талд таарахаар нь Дг чи яагаад манай нөхөртэй хамт яваад байгаа юм бэ гэж хэлсэн чинь чи муу яасан овоо гар вэ гэхээр нь Д би хоёр хоорондоо барилцаад авсан. Д намайг миний өмсөж явсан цамцны захаар миний хоолойг боож шахаад ... гэсэн мэдүүлэг, гэрч Л.Оийн хэрэг бүртгэлтэнд өгсөн: ... Б, Д хоёр юу юугүй хоорондоо барилцаад Д Бг үснээс нь зуураад байж байсан ... гэсэн мэдүүлэг, насанд хүрээгүй гэрч О.Оийн хэрэг бүртгэлтэнд өгсөн: ... Г гуай, эхнэр Дгийнхаа хамт ирсэн. ... ээж хамрынхаа авахуулсан рентгений зургийг гаргаж өгсөн нөхөр Г нь зургийг хараад, Д гуай манай ээжийг чи муу хөгшин хонины насгүй байж гоо сайхан гээд яадаг юм гээд амьдралаараа тоглуулсан хохь чинь ... гээд ээж рүү хашгираад байсан гэсэн мэдүүлэг, насанд хүрээгүй гэрч Г.Агийн хэрэг бүртгэлтэнд өгсөн: ... Б гуай гэрт орж ирээд аавынхаа гар утасны дугаарыг өг гэхээр нь та яах гэж байгаа юм бэ гэсэн чинь аавтай чинь ярих хэрэг байна, аав ээжийг чинь салгана, гудамжны янхан ээжтэй гэх мэтээр хэл амаар доромжлоод ... гэсэн мэдүүлэг, шинжээч Э.Аын хэрэг бүртгэлтэнд өгсөн: ... Ж.Бг өөрийн биеэр үзэхэд хамраар хөндүүрлэж өвдөнө гэсэн зовиуртай, хамрын нурууны зүүн хэсэгт 0,7 см урттай 1 оёдол бүхий шархтай. Баруун, зүүн нүдний дээд, доод зовхины дотор хэсэг улаан ягаан өнгийн цус хуралттай, орчмын зөөлөн эд бага зэргийн хавдартай өөр ил харагдах гэмтэл байгаагүй ... гэсэн мэдүүлэг, Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны ... дугаарт шинжээчийн дүгнэлтэнд:  Ж.Бгийн биед хамрын нурууны шарх, баруун, зүүн дээд, доод зовхины цус хуралт, зөөлөн эдийн няцрал тогтоогдлоо. Учирсан гэмтэл нь хатуу, мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэсэн дүгнэлт, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн .... дугаартай дүгнэлтэнд: 1.ЭМЖЖ ХХК-н 2017.05.08-ны өдрийн эмчийн тодорхойлолтонд хамар ясны хуучин хугарал, хамрын таславчийн мурийлт гэсэн онош бичсэн байна. 2. Хавтаст хэрэгт авагдсан 2017.01.07, 2017.01.12, 2017.04.05-ны өдрүүдийн рентген зураг дээр Ж.Б 52 эм гэж тэмдэглэсэн байна. 2017.01.07, 2017.01.12-ны өдрүүдийн рентген зурагт: хамар яс уг хэсгээр сэлтэрсэн шинэ хугаралтай, хамрын таславч тэгш байна. 2017.04.05-ны өдрийн хамрын дайврын эгц доор байрлалын рентген зурагт таславч тэгш, байрлалаас хамаарч хамрын ясны хугарал тодорхойлох боломжгүй /хамрын уг хэсэг харагдахгүй давхарлагдсан/ байна. 3. Хамар ясны хугарал гэмтэл нь 2017 0 1.05-ны өдөр үүсэн байх боломжтой ба хамар ясны хугарай нь 28 ба түүнээс дотогш хугацаанд бороолдог учир Д.Ж эмчийн 2017.03 06-ны өдрийн үзлэгийн тэмдэглэлд онош: Хамар ясы хуучин хугарал, таславчийн мурийлт цаашид хамрын хугарал засах, амьсгал сэргээх, мэс засал шийдэх, З.А эмчийн 2017.04.05-ны өдрийн үзлэгийн тэмдэглэлд хамрын ясны хуучин гэмтэл, ЭМЖЖ ХХК-ны тодорхойлолтонд бичигдсэн Онош: хамар ясны хуучин хугарал, хамрын таславчийн мурийлт ЮЗ:Старый перелом носовой косточки. искривление перегородки носа/ гэж бичсэн нь зөв байна. 4. Дорноговь аймгийн ШША-ны 2017.01,07-ны өдрийн 40 дугаартай шинжээчийн дүгнэлт үндэслэлтэй байна. 2017.01 07-ны өдөр авахуулсан хамар ясны рентген зургийг уншсан эмч болон 2017.01,07-ны өдөр Ж.Бг үзсэн Чих, хамар хоолойн эмч нар хамар ясны хугарал гэмтлийг оношлоогүй учир 2017.01.07- ны өдрийн 40 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд хамар ясны хугарал гэмтэл нь бичигдээгүй байна. 5. Ж.Бгийн биед хамар ясны хугарал, хамрын нуруунд шарх, баруун, зүүн дээд, доод зовхины цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл учирчээ. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг ба хэд, хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 6. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. 7. Дээрхи гэмтлээс үлдэц, уршиг үүсэхгүй гэсэн дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

Иймд шүүгдэгч С.Дг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар ял оногдуулах хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх үзсэн болно.

 

Хохирогч Ж.Б нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол 1 999 100 төгрөг нэхэмжилсэн ба хэрэгт цугларсан нотлох баримтаар тогтоогдож байгаа гэмт хэргийн улмаас учирсан хохирол болох 1 554 900 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, хавтаст хэргийн 204-206, 210 дугаарт авагдсан баримтууд нь нотлох баримтын шаардлага хангахгүй, гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирол болох нь нотлогдохгүй байх тул үлдэх 67700 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэлээ.    

 

Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй, түүний иргэний бичиг баримт ирээгүй болно.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн рентген зургийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хохирогч Ж.Бд буцаан олгохоор шийдвэрлэлээ.

Шүүгдэгч С.Д нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн ба шүүгдэгчийн нас, хүйс, хувийн байдлыг харгалзан торгох ялыг сонгох нь зүйтэй гэж дүгнэв.

 

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286 дугаар зүйл, 290 дүгээр зүйлийн 290.3 дахь хэсэг, 294-298 дугаар зүйлүүдийг  удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч С.Дг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1  дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Дд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 5 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 1 200 000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Монгол Улсын Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 47 дугаар зүйлийн 47.3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Д нь 1 200 000 төгрөгийн торгох ялаас ноцтойгоор зайлсхийвэл хорих ялаар солихыг мэдэгдсүгэй. 

 

4. Шүүгдэгч С.Д нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй, түүний иргэний бичиг баримт ирээгүй болохыг дурдсугай.

 

5. Монгол Улсын Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт шүүгдэгч С.Дгаас 1 554 900 төгрөгийг гаргуулж хохирогч Ж.Бд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 67 700 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.7 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн рентген зургийг хохирогч Ж.Бд буцаан олгосугай. 

 

            7. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 65 дугаар зүйлийн 65.1, 297 дугаар зүйлийн 297.1.4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

            8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

          9.  Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсэгт зааснаар ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй ба эрх бүхий этгээд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

               

                                   ДАРГАЛАГЧ                                    Н.АДЪЯА