Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 11 сарын 28 өдөр

Дугаар 101/ШШ2018/03605

 

 

 

 

 

2018 оны 11 сарын 28 өдөр

Дугаар 101/ШШ2018/03605

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Ганболд даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч:  Ч ХХК

 

Хариуцагч: Н ХХК 

 

Хариуцагч:  Ш ХХК  нарт холбогдох

 

Н ХХК болон Ш ХХК-ын хууль бус эзэмшлээс Баянзүрх дүүрэг, 5 дугаар хороо, 15 дугаар хороолол, ******* (13343) ******* байрны 1 давхарт байрлах  тоот улсын бүртгэлийн дугаартай Ч ХХК-ний өмчлөлийн үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг албадан чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Ц, хариуцагч Н ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А, хариуцагч Н ХХК-ийн өмгөөлөгч Л.М, хариуцагч Ш ХХК-ийн төлөөлөгч Л.Ч шүүх хуралдааны Нарийн бичгийн дарга Д.М нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Ч ХХК нь тус шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Ч нь иргэн Дэмчигсүрэнгийн *******тай 2014 оны 06 дугаар сарын 21-ний өдөр 2401/01/IC тоот зээлийн гэрээ байгуулж 400 000 000 /дөрвөн зуун сая/ төгрөгийг 12 сарын хугацаатайгаар олгосон. Зээлдэгч уг зээлийг Баянзүрх дүүргийн 5 дугаар хоороо, ******* /13343/ ******* байрны 1 давхарт байрлах 372.3 м.кв талбай бүхий үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгийг худалдан авах зориулалтаар авсан болно. Зээлдэгч Д.******* нь дээрх зээлийн өр төлбөрийн асуудлаар банктай харилцан тохиролцож, 2017 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн Төлбөр барагдуулж өмчлөх эрх шилжүүлэх гэрээ-ний дагуу тус банкинд уг үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийг шилжүүлэхээр гэрээ байгуулсан. Уг гэрээний дагуу Баянзүох дүүрэг, 5 дугаар хороо, 15 дугаар хороолол, ******* /13343/ ******* байрны 1 давхарт байрлах тоот улсын бүртгэлийн дугаар бүхий 372.3 м.кв талбайтай үйчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрх 2017 оны 02 дугаар сарын 23-ны өдөр Чны өмчлөлд шилжин бүртгэгдсэн. Чны өмчлөлийн дээрх үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгийг одоо Н ХХК болон Ш ХХК-ууд нь ажлын байрны (оффисын) зориулалтаар ашигласаар байгаа бөгөөд үл хөдлөх хөрөнгийг суллаж өгөхгүй, банкны эрх ашгийг зөрчсөөр байна. Иргэний хуулийн 110 дугаар зүйлийн 110.1-т зааснаар уг үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрх 2017 оны 02 дугаар сарын 23-ны өдрөөс эхлэн Чинд үүсэж, өмнөх өмчлөгчийн өмчлөх эрх дуусгавар болсон атал одоо хүртэл банкны өмчлөлийн үл хөдлөх хөрөнгийг дээрх хариуцагч нар өөрийн хууль бус эзэмшилдээ байлгасаар байгаа болно. Энэ асуудлаар хариуцагч нарт удаа дараа мэдэгдэж, дуудан уулзах зэргээр арга хэмжээ авсан боловч үр дүнд хүрэхгүй болно. Иймд Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-т заасны дагуу Н ХХК болон Ш ХХК-аас өөрийн өмчлөлийн үл хөдлөх хөрөнгийг чөлөөлүүлэхийг шаардаж нэхэмжлэл гаргаж байна.

Н ХХК болон Ш ХХК-ийн хууль бус эзэмшлээс Баянзүрх дүүрэг, 5 дугаар хороо, 15 дугаар хороолол, ******* /13343/ ******* байрны 1 давхарт байрлах тоот улсын бүртгэлийн дугаар Чны өмчлөлийн үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгийг чөлөөлүүлэх шийдвэр гаргаж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгч Ч ХХК-ийн төлөөлөгч Ж.Ц шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ******* байрны 1 давхарын үл хөдлөх эд хөрөнгийг чөлөөлүүлэх тухай шаардлага гаргасан. Нэхэмжлэгч нь *******, ******* нартай зээлийн гэрээ байгуулсан. Үүргийн гүйцэтгэлд уг үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалсан. Зээлийн гэрээний дагуу өмчлөх эрхийг нэхэмжлэгчид шилжүүлж зээлийн гэрээ дуусгавар болсон. Уг үл хөдлөх эд хөрөнгийг хариуцагч нар эзэмшиж байна. Бид хариуцагч нарт удаа дараа хандсан боловч чөлөөлөөгүй тул шүүхэд хандсан. Ш нь барилгын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. Бид маргаж буй байранд очихоор ажлын байр нь байдаг. Захиалга аваад үйл ажиллагаа явуулдаг. 2 хариуцагч хоорондоо хамааралтай компани юм гэв.

 

Хариуцагч Н ХХК нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэгч Ч ХХК-ийн Н ХХК болон Ш ХХК-ийн хууль бус эзэмшлээс Баянзүрх дүүрэг, 5 дугаар хороо, 15 дугаар хороолол, ******* /13343/ ******* байрны 1 давхарт байрлах тоот улсын бүртгэлийн дугаар Чны өмчлөлийн үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгийг чөлөөлүүлэх шийдвэр гаргаж өгнө үү гэсэн шаардлагатай, хариуцагчаар Н ХХК болон Ш ХХК-г тус тус татсан нэхэмжлэлтэй танилцаад дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна. Үүнд:

1.            Нэхэмжлэлийн шаардлага тодорхойгүй байна. Тухайлбал, нэхэмжлэлийн шаардлагад Н ХХК болон Ш ХХК-ийн хууль бус эзэмшлээс Баянзүрх дүүрэг, 5 дугаар хороо, 15 дугаар хороолол, ******* /13343/ ******* байрны 1 давхарт байрлах ******* тоот улсын бүртгэлийн дугаар Чны өмчлөлийн үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгийг чөлөөлүүлэх шийдвэр гаргаж өгнө үү гэсэн байна. Гэтэл нэхэмжлэлийн шаардлагад Баянзүрх дүүрэг, 5 дугаар хороо, 15 дугаар хороолол, ******* /13343/ ******* байрны 1 давхарт байрлах тоот улсын бүртгэлийн дугаар Ч гэж бичсэнээс үзэхэд  гэсэн тоо нь Ч ХХК-ийн өөрйн бүртгэлийн дугаар уу, түүний өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн дугаар уу гэдэг нь тодорхойгүй байна. Хариуцагчаар татагдсан Н ХХК нь Баянзүрх дүүрэг, 5 дугаар хороо, 15 дугаар хороолол, ******* /13343/ ******* байрны 1 давхарт байрлах тоот улсын бүртгэлийн дугаар Чны өмчлөлийн үйлчилгээний зориулалттай 372.3 м.кв талбайтай байрны цорын ганц хууль ёсны өмчлөгч байхад ямар үндэслэлээр Ш ХХК-г хариуцагчаар татсан нь ойлгомжгүй байна.

2.            Хариуцагчаар татагдсан Н ХХК нь Баянзүрх дүүрэг, 5 дугаар хороо, 15 дугаар хороолол, ******* /13343/ ******* байрны 1 давхарт байрлах тоот улсын бүртгэлийн дугаар Чны өмчлөлийн үйлчилгээний зориулалттай 372.3 м.кв талбайтай байрны цорын ганц хууль ёсны өмчлөгч мөн байтал нэхэмжлэгч нь уг үл хөдлөх эрхийг эзэмших эрхийн гэрчилгээг хууль бус аргаар өөрийн нэр дээр давхардуулан гаргаж авсан нь энэ асуудлыг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нотлогдсон байдаг. Хэдийгээр үл хөдлөх эд хөрөнгийг эзэмших эрхийн гэрчилгээ нь өмчлөлийн эрхийн баталгаа гэж үзэхгүй боловч гэрчилгээг өөрийн нэр дээр гаргуулсан үйл ажиллагаа нь холбогдох хууль тогтоомжийг зөрчсөн байх тул үүнтэй холбогдуулан энэ иргэний хэрэгт сөрөг нэхэмжлэл гаргаж, нэхэмжлэлд дурьдсан үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхээ сэргээлгэхээ үүгээр мэдэгдэж байна.

Зүй нь нэхэмжлэгч манай үл хөдлөх эд хөрөнгийг хууль бус өмчилж байгаа энэ байдлаасаа татгалзаж, манай зээлийн барьцаа хөрөнгийг банкны тухай хууль тогтоомжийг зөрчин давхар барьцаалж бусдад их хэмжээгээр зээлсэн мөнгөө Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу нэхэмжлэл гарган шийдвэрлүүлэх нь зүйтэй гэж үзэж байна. Иймд хууль зүйн үндэслэлгүй нэхэмжлэлийг хангахаас татгалзаж, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч НХХК-ийн өмгөөлөгч Л.Мөнхсайхан шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй. Уг үл хөдлөх эд хөрөнгө нь үнэндээ хариуцагчийн өмч юм. Нэхэмжлэгч нь шаардах эрхгүй. Нэхэмжлэгч нь өмчлөх эрхгүүй. ******* нь зээлийн төлбөрт өгсөн гэдэг. *******д очихдоо хууль бус хэлцлийн дагуу өмчлөх эрх шилжсэн. Хүчин төгөлдөр бус хэлцлээр шилжсэн. Оюунцэцэг нь хууль бусаар шилжүүлсэн. Иймд шаардах эрхгүй. Нэхэмжлэгч нь *******д өгсөн зээлийг түүний хөрөнгөөр барьцаалах ёстой байсан. Иймд өөрийн байрнаас өөрөө гарах үндэслэлгүй. Аль талбайд нэхэмжлэл гаргаж байгаагаа ойлгохгүй байна. Зэргэлдээ талбайг чөлөөлүүлэх гээд байна. Иймд маргаад байгаа талбайгаа ялгаж нэхэмжлэл гаргах ёстой гэв.

 

Хариуцагч Ш ХХК шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэгч Н ХХК болон Ш ХХК-ийн хууль бус эзэмшлээс Баянзүрх дүүрэг, 5 дугаар хороо, 15 дугаар хороолол, ******* /13343/ ******* байрны 1 давхарт байрлах  тоот улсын бүртгэлийн дугаар Чны өмчлөлийн үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгийг чөлөөлүүлэх шийдвэр гаргаж өгнө үү гэсэн шаардлагатай, хариуцагчаар Н ХХК болон Ш ХХК-г тус тус татсан нэхэмжлэлтэй танилцаад дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна. Үүнд:

1.            Нэхэмжлэгч ямар үндэслэлээр манай компанийг энэ хэрэгт хариуцагчаар татсан нь тодорхойгүй байна. Учир нь нэхэмжлэлийн шаардлагад дурьдагдсан Баянзүрх дүүрэг, 5 дугаар хороо, 15 дугаар хороолол, ******* /13343/ ******* байрны 1 давхарт байрлах тоот улсын бүртгэлийн дугаар Чны өмчлөлийн үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгө манай компанид хамааралгүй бөгөөд бусдаас авах зээлийн гэрээний хэлэлцээрийн явцад уг зээлийн барьцаанд тавигдсан, ингэхдээ зээлийн гэрээг халхавчилсан бэлэглэлийн гэрээгээр бусдад шилжсэн байсан нь цаашлаад худалдах, худалдан авах гэрээ болж хувирч, гуравдагч этгээд болох одоогийн энэ хэргийн нэхэмжлэгч Ч ХХК-ийн эзэмшилд хууль бусаар очсон байгаа, улмаар уг өмчлөлийн хууль ёсны өмчлөгчийн эрхийг сэргээх асуудал тавигдах нь зүйтэй гэж үзэж байгаа.

2.            Нэхэмжлэлийн шаардлагад дурьдсан үл хөдлөх эд хөрөнгө нь одоо манай компанийн байрлан үйл ажиллагаагаа явуулж байгаа үл хөдлөх эд хөрөнгө нь биш бөгөөд одоо манай компани байрлан үйл ажиллагаагаа явуулж байгаа үл хөдлөх эд хөрөнгө нь тэс өөр эзэмшигчтэй үл хөдлөх эд хөрөнгө гэдгийг үүгээр мэдэгдье.

Иймд хууль зүйн үндэслэлгүй нэхэмжлэлийг хангахаас татгалзаж, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Ш ХХК-ийн төлөөлөгч Л.Ч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч Ш ХХК нь нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй. Нэхэмжлэлд авагдсан 1 давхарын үл хөдлөхийг чөлөөлөх тухай шаардлага гаргасан. Манай компани энэ үл хөдлөх байранд байдаггүй. Ямар үндэслэлээр манай компанийг хариуцагчаар татсаныг мэдэхгүй. Манай компаний үйл ажиллагаа өөр газар явагддаг гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Ч ХХК нь үл хөдлөх эд хөрөнгийг албадан чөлөөлөөх тухай нэхэмжлэл гаргажээ.

 

Хариуцагч Н ХХК нь маргаж буй Баянзүрх дүүрэг, 5 дугаар хороо, 15 дугаар хороолол, ******* /13343/ ******* байрны 1 давхарт байрлах эрхийн улсын бүртгэлийн  дугаартай үл хөдлөх эд хөрөнгө нь нэхэмжлэгчийн өмч биш гэж маргаж байна.

 

Хариуцагч Ш ХХК нь маргаж буй үл хөдлөх эд хөрөнгөд үйл ажиллагаа явуулдаггүй гэж маргаж байна.

 

Баянзүрх дүүрэг, 5 дугаар хороо, 15 дугаар хороолол, ******* /13343/ ******* байрны 1 давхарт байрлах эрхийн улсын бүртгэлийн  дугаарт бүртгэгдсэн үл хөдлөх эд хөрөнгөний өмчлөгч нь нэхэмжлэгч Ч ХХК болох нь үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн дугаар гэрчилгээний хуулбараар тогтоогдсон. Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.4-т улсын бүртгэл үнэн зөв, бодитой, заавал биелэгдэх шинжтэй байна гэж заасан. Уг үл хөдлөх эд хөрөнгөний өмчлөх эрх нь 2017 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн төлбөр барагдуулж, өмчлөх эрх шилжүүлэх тухай гэрээний дагуу нэхэмжлэгчийн өмчлөлд шилжсэн байна. Гэрээ байгуулагдах үед энэхүү үл хөдлөх эд хөрөнгө Д.*******ын өмчлөлд байсан болох нь хариуцагч НХХК-ний төлөөлөгчийн Д.******* хууль бусаар өмчилж байсан гэх тайлбараар тогтоогдсон. Улмаар Д.*******д холбогдуулан цагдаагийн байгууллагад гомдол гаргасан боловч гомдолыг хэрэгсэхгүй болгосон, дээд шатны болон улсын ерөнхий прокурорт гаргасан гомдлыг мөн хэрэгсэхгүй болгосон нь хариуцагч Н ХХК-ийн өмгөөлөгчийн тайлбараар тогтоогдсон. Түүнчлэн өмчлөх эрхийн гэрчилгээний талаар шүүхэд нэхэмжлэл гаргаагүй гэж хариуцагч Н ХХК-ийн төлөөлөгч тайлбарлаж байна.

Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1-д зааснаар өмчлөгч нь өмчлөлийн эд хөрөнгөө өөрийн үзэмжээр захиран зарцуулах, бусдын халдлагаас хамгаалах эрхтэй. Мөн хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д зааснаар өмчлөгч нь өөрийн өмчлөлийн эд хөрөнгийг бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй. Хариуцагч НХХК-ний өмгөөлөгч нь Д.*******ын зээлд түүний өмчлөлийн эд хөрөнгийг барьцаалсан ёстой байсан гэж маргасан. Энэхүү тайлбар нь Иргэний хуулийн 154 дүгээр зүйлийн 154.3-т барьцааны зүйл нь бусдын өмчлөлийн эд хөрөнгө байж болно гэж зааснаар үгүйсгэгдэж байна.

Хариуцагч Ш ХХК нь нэг барилгад тусдаа үйл ажиллагаа явуулдаг. Нэхэмжлэгчийн өмчлөлийн талбайд бид үйл ажиллагаа явуулдаггүй гэж маргасан. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38,1-д зааснаар хэргийн оролцогч нь өөрийн тайлбар, татгалзлыг өөрөө нотлох, холбогдох баримтыг шүүхэд гаргаж өгөх үүрэг хүлээж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцдог. Хуулийн энэхүү заалтын дагуу хариуцагч Ш ХХК нь өөрийн татгалзлыг баримтаар нотлоогүй. Нэхэмжлэгч нь маргаж буй Баянзүрх дүүрэг, 5 дугаар хороо, 15 дугаар хороолол, ******* /13343/ ******* байрны 1 давхарт байрлах эрхийн улсын бүртгэл дугаарт бүртгэгдсэн үл хөдлөх эд хөрөнгөд хариуцагч нарыг үйл ажиллагаа явуулдаг гэж тайлбарлаж байх тул хариуцагч Ш ХХК-д холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох үндэслэлгүй.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

 

ТОГТООХ нь:

 

1.            Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 зааснаар Баянзүрх дүүрэг, 5 дугаар хороо, 15 дугаар хороолол, ******* /13343/ ******* байрны 1 давхарт байрлах эрхийн улсын бүртгэлийн дугаарт бүртгэгдсэн үл хөдлөх эд хөрөнгийг хариуцагч НХХК, Ш ХХК нарын хууль бус эзэмшлээс албадан чөлөөлсүгэй.

 

2.            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч Ч ХХК-ний улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 2,160,000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч НХХК, Ш ХХК нараас 2,160,000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Ч ХХК-д олгосугай.

 

 

3.            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчин төгөлдөр болох бөгөөд шүүх хуралдаанд оролцогч тал шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй ба гардан аваагүй нь хуульд заасан журмын дагуу давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ГАНБОЛД