Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 12 сарын 18 өдөр

Дугаар 101/ШШ2017/04058

 

2017 оны 12 сарын 18 өдөр

Дугаар 101/ШШ2017/04058

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх д И Л.Энхжаргал , ,

Нэхэмжлэгч: Монгол улсын хуулийн этгээд ..... регистрийн дугаартай, Чингэлтэй дүүрэг, 1 дүгээр хороо, Голомт банкны төв байранд оршин байх Г.Б ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Монгол улсын иргэн ...... регистрийн дугаартай, Баянзүрх дүүрэг, 1 дүгээр хороо, 12 дугаар хороолол, 8-301 тоотод оршин суух Д.О холбогдох

Зээлийн гэрээний үүрэгт 633,076,398.32 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг үүргийн гүйцэтгэлд барьцаалсан Улсын бүртгэлийн Ү-2204029120 дугаарт бүртгэгдсэн Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо 12 дугаар хороолол /13380/ Токио гудамж 8 дугаар байрны 301 тоот хаягт байршилтай 208 м.кв талбайтай 4 өрөө орон сууц, Улсын бүртгэлийн Ү-2204029645 дугаарт бүртгэгдсэн Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо 12 дугаар хороолол /13380/ Токио гудамж 8 дугаар байрны 505 тоот хаягт байршилтай 71,29 м.кв талбайтай 2 өрөө орон сууцаар тус тус хангуулах тухай тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

ؿ : Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Номинцэцэг нар .

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Д.О нь Голомт банк-нд хандан гаргасан хүсэлтүүдийг үндэслэн дараах зээлийн гэрээнүүдийг байгуулсан. Үүнд:

1. 2012 оны 11 дүгээр сарын 19-ны өдөр ЗГ2205035971 дугаартай зээлийн гэрээ байгуулж 120,000,000 төгрөгийг 120 сарын хугацаатай 1.9 хувийн хүүтэй орон сууц худалдан авах зориулалтаар,

2. 2012 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр ЗГ2205036043 дугаартай зээлийн гэрээ байгуулж 170,000,000 төгрөгийг 60 сарын хугацаатай 2.3 хувийн хүүтэй орон сууц худалдан авах зориулалтаар,

3. 2015 оны 5 дугаар сарын 26-ны өдөр ЗГ2205105369 дугаартай зээлийн гэрээ байгуулж 350,000,000 төгрөгийг 43 сарын хугацаатай 0.66 хувийн хүүтэй хөрөнгө оруулалтын зориулалтаар,

4. 2014 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр ЗГ/КР/10/90 дугаартай зээлийн гэрээ байгуулж 15,000,000 төгрөгийг 24 сарын хугацаатай 3.5 хувийн хүүтэй хувийн хэрэгцээний зориулалтаар тус тус зээлүүдийг авч ашиглсан болно.

Тухайн зээлүүдийн үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор дор дурдсан ипотекийн гэрээнүүдийг байгуулсан болно. Үүнд:

1. 2012 оны 11 дүгээр сарын 19-ны өдөр ЗБ/2205035971, 2012 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр ЗБ/2205036043, 2015 оны 5 дугаар сарын 26-ны өдөр ЗБ/2205105369 дугаартай ипотекийн гэрээг тус тус байгуулж Улсын бүртгэлийн Ү-2204029120 дугаарт бүртгэгдсэн Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо 12 дугаар хороолол /13380/ Токио гудамж 8 дугаар байрны 301 тоот хаягт байршилтай 208 м.кв талбайтай 4 өрөө орон сууц,

2. 2015 оны 5 дугаар сарын 04-ны өдөр ЗБ/2205105369-1 дугаартай ипотекийн гэрээ байгуулж Улсын бүртгэлийн Ү-2204029645 дугаарт бүртгэгдсэн Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо 12 дугаар хороолол /13380/ Токио гудамж 8 дугаар байрны 505 тоот хаягт байршилтай 71,29 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг тус тус барьцаалсан.

Зээлдэгч талын хүсэлтээр зээлийн гэрээ болон барьцааны гэрээнд дараах нээмэлт өөрчлөлт оруулан зохих гэрээг байгуулсан. Үүнд:

1. 2013 оны 10 дугаар сарын 15-ны өдөр ЗГ2205035971-А дугаартай орон сууцны зээлийн гэрээний зээлийн хүүг сарын 1.4 хувь болгож өөрчилсөн,

2. 2014 оны 6 дугаар сарын 09-ны өдөр ЗГ/2205035971-Б дугаартай зээлийн гэрээнд зээлийн үндсэн данс нэмж оруулсан /Харилцах данс 2705002529/

3. 2015 оны 5 дугаар сарын 26-ны өдөр ЗГ2205035971-В дугаартай зээлийн гэрээний зээлийн хүүг 1.6 хувь болгож өөрчилсөн,

4. 2013 оны 10 дугаар сарын 15-ны өдөр ЗГ2205036043-А дугаартай зээлийн гэрээний зээлийн хүүг 1.9 хувь болгож өөрчилсөн,

5. 2014 оны 6 дугаар сарын 09-ны өдөр ЗГ/2205036043-Б дугаартай зээлийн гэрээнд зээлийн үндсэн данс нэмж оруулсан /Харилцах данс 2705002529/

6. 2014 оны 10 дугаар сарын 08-ны өдөр ЗБ/2205035971-А, ЗБ/2205036043-А дугаартай ипотекийн гэрээнд тус тус Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо 12 дугаар хороолол /13380/ Токио гудамж 8 дугаар байрны 301 тоот хаягт байшилтай орон сууцны 180 м.кв талбайг 208 м.кв талбайтай болгож өөрчилсөн.

Зээлдэгч Д.Оийн дээрх зээлийн гэрээнүүдийн зөрчлүүд нь дараах байдлаар үүсээд байна. Үүнд:

1. ЗГ/2205035971 дугаартай зээлийн гэрээ 538 хоног хугацаа хэтэрч, үндсэн зээл 10,615,035.83 төгрөг, хүү, нэмэгдүүлсэн хүү 30,304,945.57 төгрөг нийт 40,919,981.40 төгрөг,

2. ЗГ/2205036043 дугаартай зээлийн гэрээ 535 хоног хугацаа хэтэрч, хүү, нэмэгдүүлсэн хүү 11,525,082.20 төгрөг,

3. ЗГ/2205105369 дугаартай зээлийн гэрээ 532 хоног хугацаа хэтэрч, үндсэн зээл 248,030,000 төгрөг, хүү, нэмэгдүүлсэн хүү 44,680,385.31 төгрөг нийт 292,710,385.31 төгрөг

4. ЗГ/КР/10/90 тоот зээлийн гэрээ 365 хоног хугацаа хэтэрч үндсэн зээл 15,805,502.94 төгрөг, хүү, нэмэгдүүлсэн хүү 8,146,731.60 төгрөг нийт 23,952,234.54 төгрөгийн дүнгээр тус тус зээлийн гэрээ зөрчигдсөн байна.

Зээлдэгч өнөөдрийг хүртэл зээл, зээлийн хүүг төлөхгүй төлөхөөс зайлсхийсээр байна. Голомт банкны зүгээс зээлдэгчтэй удаа дараа холбогдож уулзан зээл, зээлийн хүүгийн төлбөрийг шаарддаг боловч зээлдэгч Д.О нь зээл, зээлийн хүүг төлнө гэсээр одоог хүртэл төлөлт хийгдээгүй байна. Г.Бнь зээл, зээлийн хүүгийн төлбөрийг төлөхийг шаардсан шаардлага-ыг зээлдэгчид хүргүүлж мөн амаар болон утсаар удаа дараа шаардсан боловч шаардлагыг зээлдэгчид хүргүүлж, мөн амаар болон утсаар удаа дараа шаардсан боловч гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй өнөөдрийг хүрч байна. Зээлийн гэрээний 4.2.1-д зааснаар эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлбөрөө төлөөгүй тул гэрээний 4.2-д дурдсаныг үндэслэн Банк өөрийн санаачлагаар ЗГ/2205035971, ЗГ/2205036043, ЗГ/2205105369, ЗГ/КР/10/90 дугаартай зээлийн гэрээ-г хугацаанаас нь өмнө цуцлан нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар дараах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна. Үүнд:

1. ЗГ/2205035971 тоот зээлийн гэрээний үндсэн төлбөр 104,145,372.20 төгрөг, хүүний төлбөр 31,169,103.88 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 309,742.85 төгрөг нийт 135,624,173.93 төгрөг,

2. ЗГ/2205036043 тоот зээлийн гэрээний үндсэн төлбөр 34,950,466.21 төгрөг, хүүний төлбөр 10,361,952.74 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1,634,702.18 төгрөг нийт 46,947,121.12 төгрөг,

3. ЗГ/2205105369 тоот зээлийн гэрээний үндсэн төлбөр 350,000,000 төгрөг, хүүний төлбөр 43,189,041.09 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 2,805,117.37 төгрөг нийт 395,994,158.46 төгрөг,

4. ЗГ/КР/10/90 тоот зээлийн эрхтэй карт эзэмшигчтэй байгуулах гэрээний үндсэн төлбөр 15,805,502.94 төгрөг, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү 8,146,731.60 төгрөг нийт 23,952,234.54 төгрөг,

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэг болон талуудын хооронд байгуулсан ЗГ/2205035971, ЗГ/2205036043, ЗГ/2205105369, ЗГ/КР/10/90 тоот зээлийн гэрээг тус тус үндэслэн хариуцагч Д.Оээс 602,517,688.05 төгрөгийг Голомт банкинд олгуулж, зээлүүдийн үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгүүдээс хангуулахаар анх нэхэмжлэл гаргасан.

Нэхэмжлэл гаргаснаас хойш 153 хоногийн хугацаа өнгөрөөд байна, энэхүү хугацааны алдагдал нь зээл, зээлийн хүүгийн тооцоололд зөрүү үүсгэж байх тул нэхэмжлэгч Г.Бнь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т заасны дагуу нэхэмжлэлийн шаардлагыг 30,558,710.27 төгрөгөөр нэмэгдүүлж байна.

Иймд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэг болон талуудын хооронд байгуулсан ЗГ/2205035971, ЗГ/2205036043, ЗГ/2205105369, ЗГ/КР/10/90 тоот зээлийн гэрээг тус тус үндэслэн хариуцагч Д.Оээс 633,076,398.02 төгрөгийг Голомт банкинд олгуулж, зээлүүдийн үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгүүдээс хангуулж өгнө үү гэв.

 

Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбар болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Хариуцагч нь Г.Б 4 удаагийн зээлийн гэрээгээр нийт 655,000,000 төгрөгийн зээл авсан. 2012 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн зээлийн гэрээгээр 120,000,000 төгрөгийг зээлж, тухайн үед Оюу толгой компанид ажилладаг байсан учраас зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлж байсан. Тус гэрээний үндсэн төлбөрт 15,854,672 төгрөг, хүүгийн төлбөрт 94,749,843 төгрөг, нийт 104,145,327 төгрөгийг зээл зээлийн хүүнд төлсөн байдаг. 2012 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр 170,000,000 төгрөгийг зээлж, үндсэн төлбөрт 135,000,000 төгрөг, хүүнд 93,111,627 төгрөг, нийт 228,160,627 төгрөгийг төлсөн. Авсан зээлийнхээ хэмжээнээс 58,000,000 төгрөгийг илүү төлсөн байдаг. 2015 оны 5 дугаар сарын 26-ны өдөр 350,000,000 төгрөгийн зээл авч хүүнд 11,167,123 төгрөгийг төлсөн. 2014 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр зээлж авсан 15,000,000 төгрөгийн улайх эрхтэй картанд 10,480,000 төгрөгийг төлсөн. Ийнхүү нийт банкинд зээлийн хүүнд 178,339,490 төгрөг, үндсэн төлбөрт 150,903,672 төгрөгийг төлсөн. Нийт 329,243,162 төгрөгийг зээл зээлийн хүүгийн төлбөрт төлсөн байгаа.

Зээлийн гэрээний барьцаанд Д.Оийн өмчлөлийн Баянзүрх дүүрэг, 1 дүгээр хороо, 12 дугаар хороолол, Токиогийн гудамж, 8 дугаар байрны 301 тоот 208 м.кв 4 өрөө орон сууц, сүүлд барьцаа хөрөнгийг нэмэгдүүлэх шаардлага гарч өөрийн төрсөн эгч болох Д.Эийн өмчлөлийн Баянзүрх дүүрэг, 1 дүгээр хороо, 12 дугаар хороолол, Токиогийн гудамж, 8 дугаар байрны 505 тоотод байрлах 71.29 м.кв 2 өрөө байрыг тус тус барьцаалсан байгаа. 2012 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн зээлийн гэрээнд 480,000,000 төгрөгөөр барьцаа хөрөнгийг тооцож үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар гэрээ байгуулсан байгаа. Гэтэл тус байр нь зах зээлийн ханшаар 685,000,000 төгрөгөөр үнэлэгдэж байгаа. Иймд хариуцагч миний өмчлөлийн байр 685,000,000 төгрөгийн үнэтэй учраас Баянзүрх дүүрэг 1 дүгээр хороо 12 дугаар хороолол, Токиогийн гудамж, 8 дугаар байрны 301 тоот 208 м.кв 4 өрөө орон сууцаар бүх үүргийн гүйцэтгэлийг хангуулж, эгчийнх нь өмчлөлийн орон сууцыг чөлөөлж өгнө үү гэж хүсч байгаа. Анх зээл авч байхдаа Д.О Оюу толгой компанид ажилладаг тогтмол өндөр орлоготой байсан. Үүнээс хойш ажилгүй болоод Олон улсын найрамдал төвд ажиллаж байгаад одоо ажилгүй болсон учраас үүргээ гүйцэтгэх боломжгүй болсон. Энэ нөхцөл байдлыг харгалзан үзэж хэргийг шийдвэрлэж өгнө үү гэв.

 

Шүүх хуралдаанаар зохигчийн гаргасан тайлбар, хэрэгт авагдсан шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Голмт банк ХХК нь хариуцагч Д.От холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 633,076,398.02 төгрөгийг гаргуулах, хариуцагч үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд Улсын бүртгэлийн Ү-2204029120 дугаарт бүртгэгдсэн Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо 12 дугаар хороолол /13380/ Токио гудамж 8 дугаар байрны 301 тоот хаягт байршилтай 208 м.кв талбайтай 4 өрөө орон сууц, Улсын бүртгэлийн Ү-2204029645 дугаарт бүртгэгдсэн Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо 12 дугаар хороолол /13380/ Токио гудамж 8 дугаар байрны 505 тоот хаягт байршилтай 71,29 м.кв талбайтай 2 өрөө орон сууцаар тус тус хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж, хариуцагч Улсын бүртгэлийн Ү-2204029120 дугаарт бүртгэгдсэн Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо 12 дугаар хороолол /13380/ Токио гудамж 8 дугаар байрны 301 тоот хаягт байршилтай 208 м.кв талбайтай 4 өрөө орон сууцаар үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлагыг зөвшөөрч, Улсын бүртгэлийн Ү-2204029645 дугаарт бүртгэгдсэн Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо 12 дугаар хороолол /13380/ Токио гудамж 8 дугаар байрны 505 тоот хаягт байршилтай 71,29 м.кв талбайтай 2 өрөө орон сууцаар үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлагыг зөвшөөрөхгүй гэж маргасан.

Г.БХХК нь Д.Отэй 2012 оны 11 дүгээр сарын 19-ны өдөр ЗГ2205035971 дугаартай зээлийн гэрээ байгуулж 120,000,000 төгрөгийг 120 сарын хугацаатай 1.9 хувийн хүүтэй орон сууц худалдан авах зориулалтаар, 2012 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр ЗГ2205036043 дугаартай зээлийн гэрээ байгуулж 170,000,000 төгрөгийг 60 сарын хугацаатай 2.3 хувийн хүүтэй орон сууц худалдан авах зориулалтаар, 2015 оны 5 дугаар сарын 26-ны өдөр ЗГ2205105369 дугаартай зээлийн гэрээ байгуулж 350,000,000 төгрөгийг 43 сарын хугацаатай 0.66 хувийн хүүтэй хөрөнгө оруулалтын зориулалтаар, 2014 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр ЗГ/КР/10/90 дугаартай зээлийн гэрээ байгуулж 15,000,000 төгрөгийг 24 сарын хугацаатай 3.5 хувийн хүүтэй хувийн хэрэгцээний зориулалтаар тус тус зээлдүүлсэн болох нь хэрэгт авагдсан зээлийн гэрээ болон зохигчдын тайлбараар тогтоогдож байх бөгөөд талууд энэхү үүйл баримтын талаар маргаагүй. /х.х-ийн 12-15, 30-33, 44-47, 61-65 дугаар тал/

Талууд 2013 оны 10 дугаар сарын 15-ны өдөр ЗГ2205035971-А дугаартай ЗГ2205036043 тоот зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай гэрээгээр ЗГ2205035971 тоот гэрээний зээлийн гэрээний хүүг 1.4 хувь, 2015 оны 5 дугаар сарын 26-ны өдөр ЗГ/2205035971-В дугаартай ЗГ/2205035971 тоот зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай гэрээгээр ЗГ/2205035971 тоот гэрээний зээлийн гэрээний хүүг сарын 1.6 хувь, 2013 оны 10 дугаар сарын 15-ны өдөр ЗГ2205036043-А дугаартай ЗГ2205036043 тоот зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай гэрээгээр ЗГ2205036043 тоот гэрээний зээлийн гэрээний хүүг 1.9 хувь болгон тус тус өөрчилж гэрээг тус тус бичгээр байгуулсан байна. /х.х-ийн 20-21,23-25, 34-35 дугаар тал/

Дээрх гэрээнүүдэд зохигчдийн хүсэл зориг илэрхийлсэн байдал, гэрээний агуулга нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасантай нийцсэн хүчин төгөлдөр байна.

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж зохицуулсан.

Хариуцагч Д.О нь ЗГ2205035971, ЗГ2205036043 дугаартай зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ 2015 оны 10 дугаар сарын 22-ны өдөөс хойш, ЗГ2205105369 дугаартай зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ 2015 оны 10 дугаар сарын 25-ны өдрөөс хойш, ЗГ/КР/10/90 дугаартай зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ 2016 оны 4 дүгээр сарын 04-ны өдрөөс гүйцэтгээгүй гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн зөрчил гаргасан болох нь нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар, хэрэгт авагдсан хүү тооцооллын хүснэгт, зээлийн гэрээг цуцлах тухай албан бичиг зэргээр тогтоогдож байна. /х.х-ийн 27, 42, 58, 64-66 дугаар тал/

Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа нотолж ирүүлсэн баримтаар хариуцагч нь гэрээний үүргээ зөрчсөн болох нь тогтоогдож байх тул банк санаачлагаараа гэрээг цуцалж, дээр дурдсан зээлийн гэрээнүүдийн үүргийг гүйцэтгүүлэхээр шаардсан нь үндэслэлтэй байна.

Иргэний хуулийн 208 дугаар зүйлийн 208.1 дэх хэсэгт үүргийг хууль буюу гэрээнд заасан хугацаанд гүйцэтгэнэ гэж зохицуулсан бөгөөд ийнхүү үүрэг гүйцэтгэх хугацаа хэтрүүлсэн зөрчил гарсан үндэслэлээр зээлдүүлэгч нь зээлдэгчээс үүргээ гүйцэтгэхийг шаардах эрхтэй байна.

Зохигчдын хооронд байгуулсан гэрээгээр хүлээсэн үүрэг болон Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451 дэх хэсэгт ...зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг хүлээнэ гэсэн зохицуулалт мөн хуулийн 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй гэж тус тус зохицуулснаар нэхэмжлэгч нь үндсэн хүү, хэтэрсэн хугацааны хүү тооцон шаардах эрхтэй байна.

Зээлийн гэрээний үүргийн зөрчилтэй холбоотойгоор ЗГ2205035971 тоот зээлийн гэрээний үүрэгт үндсэн төлбөр 104,145,327.20 төгрөг, зээлийн хүү 31,169,103.88 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 309,742.85 төгрөг нийт 135,624,173.93 төгрөг, ЗГ2205036043 тоот зээлийн гэрээний үүрэгт үндсэн төлбөр 34,950,466.21, зээлийн хүү 10,361,952.74 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1,634,702.18 төгрөг нийт 46,947,121.12 төгрөг, ЗГ2205105369 тоот зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 350,000,000 төгрөг, зээлийн хүү 43,189,041.09 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 2,805,117.37 төгрөг нийт 395,994,158.46 төгрөг, ЗГ/КР/10/90 тоот зээлийн эрхтэй карт эзэмшигчтэй байгуулах гэрээний үндсэн төлбөр 15,805,502.94 төгрөг, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүний төлбөр 8,146,731.60 төгрөг нийт 23,952,234.54 төгрөг, нийт ийнхүү дурдсан гэрээнүүдийн үүрэгт 602,517,988.05 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар нэхэмжилсэн нь нэхэмжлэгчийн шүүхэд гаргаж өгсөн нотлох баримтаар үндэслэлтэй байх бөгөөд хариуцагч тооцооллын талаар хэт өндөр гэж тайлбарлаж байх боловч, үндэслэлгүй нэхэмжилсэн гэх үнийн дүнгийн хэмжээгээ тодорхойлоогүй, үүнтэй холбоотой нотлох баримтаа гаргаж өгөөгүй болно. /х.х-ийн 27, 42, 58, 64-65 дугаар тал/

Нэхэмжлэгч Г.БХХК нь хариуцагчтай байгуулсан гэрээгээ цуцалж 2017 оны 5 дугаар сарын 11-ны өдөр зөрчигдсөн эрхийн хэмжээгээ тодорхойлж, хариуцлагын арга буюу барьцаа хөрөнгөөр уг үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар нэхэмжлэл гаргасан бөгөөд шүүхэд нэхэмжлэл гаргасан өдрөөс хойш маргааныг хянан шийдвэрлэх хугацаанд эрх зөрчигдсөн гэж нэхэмжлэлийн шаардлагаа 30,558,710.27 төгрөгөөр нэмэгдүүлсэн нь үндэслэлгүй байна.

Дурдсан үндэслэлүүдээр нэхэмжлэлийн шаардлагаас зээлийн үндсэн төлбөр 504,901,296.35 төгрөг, зээлийн хүүнд 92,866,829.31 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 4,749,562.4 төгрөг нийт 602,517,688.05 төгрөгийг хангаж шийдвэрлэв.

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагыг мөнгөн дүнгээр төлөхгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлд барьцаалсан барьцааны хөрөнгөөр хангуулна гэжээ.

Талуудын хооронд байгуулсан ЗГ2205035971, ЗГ2205036043, ЗГ2205105369 дугаартай зээлийн гэрээний үүргийг хангуулахаар зээлийн барьцаанд Д.Оийн өмчлөлийн Улсын бүртгэлийн Ү-2204029120 дугаарт бүртгэгдсэн Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо 12 дугаар хороолол /13380/ Токио гудамж 8 дугаар байрны 301 тоот хаягт байршилтай 208 м.кв талбайтай 4 өрөө орон сууцыг барьцаалж 2012 оны 11 дүгээр сарын 19-ны өдөр ЗБ/2205035971, 2012 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр ЗБ/2205036043, 2015 оны 5 дугаар сарын 26-ны өдөр ЗБ/2205105369 дугаартай Ипотекийн гэрээ-г тус тус Д.Отэй байгуулсан, мөн ЗГ2205105369 дугаартай зээлийн гэрээний үүргийг хангуулахаар Д.Эийн өмчлөлийн Улсын бүртгэлийн Ү-2204029645 дугаарт бүртгэгдсэн Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо 12 дугаар хороолол /13380/ Токио гудамж 8 дугаар байрны 505 тоот хаягт байршилтай 71,29 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг барьцаалж, 2015 оны 6 дугаар сарын 04-ны өдөр ЗБ/2205105369-1 дугаартай Ипотекийн гэрээ-г Д.Этэй байгуулсан болох нь хэрэгт авагдсан тус гэрээнүүдийн хуулбар, талуудын тайлбараар тогтоогдсон бөгөөд зээлийн гэрээ болон ипотекийн гэрээ байгуулсан үйл баримтын талаар талууд маргахгүй байна. /х.х-ийн 16-18, 37-39,48-50, 51-53 дугаар тал/

Ипотекийн гэрээнүүд нь Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1 дэх хэсэгт, 156.2 дахь хэсэгт заасан зохицуулалттай нийцсэн хүчин төгөлдөр байна.

Зохигчид 2014 оны 10 дугаар сарын 08-ны өдөр ЗБ/2205035971, ЗБ/2205036043 дугаартай ипотекийн гэрээнд тусгагдсан Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо 12 дугаар хороолол 13380 Токиогийн гудамж 8 дугаар байрны 301 тоот байрны 180 м.кв талбайг 208 м.кв талбайтай болгож өөрчилж гэрээг бичгээр байгуулсан байна. /х.х-ийн 19, 40 дүгээр тал/

Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1-д Үүрэг гүйцэтгэгч барьцаагаар хангагдсан үүргийг хууль буюу гэрээнд заасны дагуу гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй бол барьцаалагч буюу үүрэг гүйцэтгүүлэгч нь бусад үүрэг гүйцэтгүүлэгчдээс тэргүүн ээлжинд барьцааны зүйлийн үнээс шаардлагаа хангуулах эрхтэй, 159 дүгээр зүйлийн 159.1-д Хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй бол барьцааны зүйлийг энэ хуульд заасан журмын дагуу дуудлага худалдаагаар худалдана, 174 дүгээр зүйлийн 174.1-д .Ипотекийн шаардлагыг хангах хугацааг үүрэг гүйцэтгэгч хэтрүүлсэн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч нь үл хөдлөх эд хөрөнгийг худалдахыг шаардах эрхтэй гэж тус тус зохицуулснаар Д.Оийн өмчлөлийн Улсын бүртгэлийн Ү-2204029120 дугаарт бүртгэгдсэн Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо 12 дугаар хороолол /13380/ Токио гудамж 8 дугаар байрны 301 тоот хаягт байршилтай 208 м.кв талбайтай 4 өрөө орон сууцаар үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй байна.

Харин Д.Э.ийн өмчлөлийн Улсын бүртгэлийн Ү-2204029645 дугаарт бүртгэгдсэн Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо 12 дугаар хороолол /13380/ Токио гудамж 8 дугаар байрны 505 тоот хаягт байршилтай 71,29 м.кв талбайтай 2 өрөө орон сууцаар үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй гэж үзэв.

Учир нь, нэхэмжлэгч Г.БХХК хариуцагчаар Д.Э-ийг татах хүсэлтээсээ 2017 оны 11 дүгээр сарын 21-ны өдөр татгалзсан бөгөөд Д.Э өмчлөлийн Улсын бүртгэлийн Ү-2204029645 дугаарт бүртгэгдсэн Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо 12 дугаар хороолол /13380/ Токио гудамж 8 дугаар байрны 505 тоот хаягт байршилтай 71,29 м.кв талбайтай 2 өрөө орон сууцаар үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлагаа хариуцагч Д.От холбогдуулан гаргаж, уг шаардлагаа шүүх хуралдаанд дэмжиж оролцсон.

Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1-д хууль буюу гэрээгээр үүрэг гүйцэтгэгч нь ямар нэгэн үйлдэл хийх, эсхүл тодорхой үйлдэл хийхээс татгалзах үүргийг үүрэг гүйцэтгүүлэгчийн өмнө хүлээх бөгөөд үүрэг гүйцэтгүүлэгч нь түүнээс уг үүргээ гүйцэтгэхийг шаардах эрхтэй гэж, мөн Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1 дэх хэсэгт Үүрэг гүйцэтгэгч болон барьцаалуулагч нь үүргээ биелүүлээгүй буюу зохих ёсоор биелүүлээгүй бол барьцаалагч нь үүргийн гүйцэтгэлийг шаардах эрхтэй гэж тус тус зохицуулсан.

Өөрөөр хэлбэл, барьцааны гэрээгээр хүлээсэн барьцаалуулагчийн үүргийг зээлдэгчээс шаардаж байгаа нь үндэслэлгүй байна.

Түүнчлэн, Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 41, 42 дугаар зүйлд үүргийн гүйцэтгэлийг барьцааны зүйлээс хангуулахад мэдэгдэх, бүртгүүлэх зэрэг зохих журмын талаар зохицуулсан ба тус хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1, 41.2-д заасны дагуу үүрэг гүйцэтгэгч буюу барьцаалуулагч нь хүлээсэн үүргээ биелүүлээгүй тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч нь барьцааны зүйлээр үүргийг хангуулахыг шаардах эрхтэй боловч тэрээр энэ талаар зээлдэгч болон барьцаалуулагчид мэдэгдсэн байх учиртай болохыг дурдах нь зүйтэй.

Иймд дээрх үндэслэлүүдээр хариуцагч Д.Оээс 602,517,688.05 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Г.БХХК-нд олгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас 30,558,710.27 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, үүргийн гүйцэтгэлийг Д.Оийн өмчлөлийн Улсын бүртгэлийн Ү-2204029120 дугаарт бүртгэгдсэн Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо 12 дугаар хороолол /13380/ Токио гудамж 8 дугаар байрны 301 тоот хаягт байршилтай 208 м.кв талбайтай 4 өрөө орон сууцаар хангуулж, Д.Эийн өмчлөлийн Улсын бүртгэлийн Ү-2204029645 дугаарт бүртгэгдсэн Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо 12 дугаар хороолол /13380/ Токио гудамж 8 дугаар байрны 505 тоот хаягт байршилтай 71,29 м.кв талбайтай 2 өрөө орон сууцаар хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2 дахь хэсэг, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

 

                                                                                                           ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч Д.Оээс 602,517,688.05 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Г.БХХК-нд олгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас 30,558,710.27 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. 175 175.1 ыг баримтлан үүргийн гүйцэтгэлийг Д.Оийн өмчлөлийн Улсын бүртгэлийн Ү-2204029120 дугаарт бүртгэгдсэн Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо 12 дугаар хороолол /13380/ Токио гудамж 8 дугаар байрны 301 тоот хаягт байршилтай 208 м.кв талбайтай 4 өрөө орон сууцаар хангуулж, Д.Эийн өмчлөлийн Улсын бүртгэлийн Ү-2204029645 дугаарт бүртгэгдсэн Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо 12 дугаар хороолол /13380/ Токио гудамж 8 дугаар байрны 505 тоот хаягт байршилтай 71,29 м.кв талбайтай 2 өрөө орон сууцаар хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

3. Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Г.БХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 3,481,281.99 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Оээс 3,170,538.44 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Г.БХХК-нд олгосугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай.

 

 

 

   ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ, Л.ЭНХЖАРГАЛ