Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 06 сарын 14 өдөр

Дугаар 001/ХТ2018/00944

“Г” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, Г.Цагаанцоож, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар      

Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 101/ШШ2017/04058 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2018 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 475 дугаар магадлалтай,                                                                                                                                                                

“Г” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Д.О-т холбогдох

Зээлийн гэрээний үүрэгт 633,076,398.32 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгө болох Улсын бүртгэлийн Ү-2204029120 дугаарт бүртгэгдсэн Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо 12 дугаар хороолол /13380/ Токио гудамж 8 дугаар байрны 301 тоот хаягт байршилтай 208 м.кв талбайтай 4 өрөө орон сууц, Улсын бүртгэлийн Ү-2204029645 дугаарт бүртгэгдсэн Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо 12 дугаар хороолол /13380/ Токио гудамж 8 дугаар байрны 505 тоот хаягт байршилтай 71,29 м.кв талбайтай 2 өрөө орон сууцаар тус тус хангуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн

Шүүгч Д.Цолмонгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Эрдэнэцэцэг, Б.Батхишиг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Оюун-Эрдэнэ, хариуцагчийн өмгөөлөгч А.Зүмбэрэл, нарийн бичгийн дарга Г.Наранхүү нар оролцов.

Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Д.О- нь Гинд хандан гаргасан хүсэлтүүдийг үндэслэн дараах зээлийн гэрээнүүдийг байгуулсан. Үүнд:

1. 2012 оны 11 сарын 19-ний өдөр ЗГ2205035971 дугаартай зээлийн гэрээ байгуулж 120,000,000 төгрөгийг 120 сарын хугацаатай 1.9 хувийн хүүтэй орон сууц худалдан авах зориулалтаар,

2. 2012 оны 11 сарын 22-ны өдөр ЗГ2205036043 дугаартай зээлийн гэрээ байгуулж 170,000,000 төгрөгийг 60 сарын хугацаатай 2.3 хувийн хүүтэй орон сууц худалдан авах зориулалтаар,

3. 2015 оны 05 сарын 26-ны өдөр ЗГ2205105369 дугаартай зээлийн гэрээ байгуулж 350,000,000 төгрөгийг 43 сарын хугацаатай 0.66 хувийн хүүтэй хөрөнгө оруулалтын зориулалтаар,

4. 2014 оны 04 сарын 25-ны өдөр ЗГ/КР/10/90 дугаартай зээлийн гэрээ байгуулж 15,000,000 төгрөгийг 24 сарын хугацаатай 3.5 хувийн хүүтэй хувийн хэрэгцээний зориулалтаар тус тус зээлүүдийг авч ашиглсан болно. Тухайн зээлүүдийн үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор дор дурдсан ипотекийн гэрээнүүдийг байгуулсан болно. Үүнд:

1. 2012 оны 11 сарын 19-ний өдөр ЗБ/2205035971, 2012 оны 11 сарын 22-ны өдөр ЗБ/2205036043, 2015 оны 05 сарын 26-ны өдөр ЗБ/2205105369 дугаартай ипотекийн гэрээг тус тус байгуулж Улсын бүртгэлийн Ү-2204029120 дугаарт бүртгэгдсэн Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо 12 дугаар хороолол /13380/ Токио гудамж 8 дугаар байрны 301 тоот хаягт байршилтай 208 м.кв талбайтай 4 өрөө орон сууц,

2. 2015 оны 05 сарын 04-ний өдөр ЗБ/2205105369-1 дугаартай ипотекийн гэрээ байгуулж Улсын бүртгэлийн Ү-2204029645 дугаарт бүртгэгдсэн Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо 12 дугаар хороолол /13380/ Токио гудамж 8 дугаар байрны 505 тоот хаягт байршилтай 71,29 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг тус тус барьцаалсан.

Зээлдэгч талын хүсэлтээр зээлийн гэрээ болон барьцааны гэрээнд дараах нэмэлт өөрчлөлт оруулан зохих гэрээг байгуулсан. Үүнд:

1. 2013 оны 10 сарын 15-ны өдөр ЗГ2205035971-А дугаартай орон сууцны зээлийн гэрээний зээлийн хүүг сарын 1.4 хувь болгож өөрчилсөн,

2. 2014 оны 06 сарын 09-ний өдөр ЗГ/2205035971-Б дугаартай зээлийн гэрээнд зээлийн үндсэн данс нэмж оруулсан /Харилцах данс 2705002529/

3. 2015 оны 05 сарын 26-ны өдөр ЗГ2205035971-В дугаартай зээлийн гэрээний зээлийн хүүг 1.6 хувь болгож өөрчилсөн,

4. 2013 оны 10 сарын 15-ны өдөр ЗГ2205036043-А дугаартай зээлийн гэрээний зээлийн хүүг 1.9 хувь болгож өөрчилсөн,

5. 2014 оны 06 сарын 09-ний өдөр ЗГ/2205036043-Б дугаартай зээлийн гэрээнд зээлийн үндсэн данс нэмж оруулсан /Харилцах данс 2705002529/

6. 2014 оны 10 сарын 08-ны өдөр ЗБ/2205035971-А, ЗБ/2205036043-А дугаартай ипотекийн гэрээнд тус тус Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо 12 дугаар хороолол /13380/ Токио гудамж 8 дугаар байрны 301 тоот хаягт байшилтай орон сууцны 180 м.кв талбайг 208 м.кв талбайтай болгож өөрчилсөн. Зээлдэгч Д.О-ийн дээрх зээлийн гэрээнүүдийн зөрчлүүд нь дараах байдлаар үүсээд байна. Үүнд:

1. ЗГ/2205035971 дугаартай зээлийн гэрээ 538 хоног хугацаа хэтэрч, үндсэн зээл 10,615,035.83 төгрөг, хүү, нэмэгдүүлсэн хүү 30,304,945.57 төгрөг нийт 40,919,981.40 төгрөг,

2. ЗГ/2205036043 дугаартай зээлийн гэрээ 535 хоног хугацаа хэтэрч, хүү, нэмэгдүүлсэн хүү 11,525,082.20 төгрөг,

3. ЗГ/2205105369 дугаартай зээлийн гэрээ 532 хоног хугацаа хэтэрч, үндсэн зээл 248,030,000 төгрөг, хүү, нэмэгдүүлсэн хүү 44,680,385.31 төгрөг нийт 292,710,385.31 төгрөг

4. ЗГ/КР/10/90 тоот зээлийн гэрээ 365 хоног хугацаа хэтэрч үндсэн зээл 15,805,502.94 төгрөг, хүү, нэмэгдүүлсэн хүү 8,146,731.60 төгрөг нийт 23,952,234.54 төгрөгийн дүнгээр тус тус зээлийн гэрээ зөрчигдсөн байна. Зээлдэгч өнөөдрийг хүртэл зээл, зээлийн хүүг төлөхгүй төлөхөөс зайлсхийсээр байна. Гны зүгээс зээлдэгчтэй удаа дараа холбогдож уулзан зээл, зээлийн хүүгийн төлбөрийг шаарддаг боловч зээлдэгч Д.О- нь зээл, зээлийн хүүг төлнө гэсээр одоог хүртэл төлөлт хийгдээгүй байна. Г нь зээл, зээлийн хүүгийн төлбөрийг төлөхийг шаардсан шаардлага-ыг зээлдэгчид хүргүүлж мөн амаар болон утсаар удаа дараа шаардсан боловч шаардлагыг зээлдэгчид хүргүүлж, мөн амаар болон утсаар удаа дараа шаардсан боловч гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй өнөөдрийг хүрч байна. Зээлийн гэрээний 4.2.1-д зааснаар эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлбөрөө төлөөгүй тул гэрээний 4.2-д дурдсаныг үндэслэн Банк өөрийн санаачлагаар ЗГ/2205035971, ЗГ/2205036043, ЗГ/2205105369, ЗГ/КР/10/90 дугаартай зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцлан нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар дараах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна. Үүнд:

1. ЗГ/2205035971 тоот зээлийн гэрээний үндсэн төлбөр 104,145,372.20 төгрөг, хүүний төлбөр 31,169,103.88 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 309,742.85 төгрөг нийт 135,624,173.93 төгрөг,

2. ЗГ/2205036043 тоот зээлийн гэрээний үндсэн төлбөр 34,950,466.21 төгрөг, хүүний төлбөр 10,361,952.74 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1,634,702.18 төгрөг нийт 46,947,121.12 төгрөг,

3. ЗГ/2205105369 тоот зээлийн гэрээний үндсэн төлбөр 350,000,000 төгрөг, хүүний төлбөр 43,189,041.09 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 2,805,117.37 төгрөг нийт 395,994,158.46 төгрөг,

4. ЗГ/КР/10/90 тоот зээлийн эрхтэй карт эзэмшигчтэй байгуулах гэрээний үндсэн төлбөр 15,805,502.94 төгрөг, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү 8,146,731.60 төгрөг нийт 23,952,234.54 төгрөг,

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэг болон талуудын хооронд байгуулсан ЗГ/2205035971, ЗГ/2205036043, ЗГ/2205105369, ЗГ/КР/10/90 тоот зээлийн гэрээг тус тус үндэслэн хариуцагч Д.О-ээс 602,517,688.05 төгрөгийг Гинд олгуулж, зээлүүдийн үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгүүдээс хангуулахаар анх нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэл гаргаснаас хойш 153 хоногийн хугацаа өнгөрөөд байна, энэхүү хугацааны алдагдал нь зээл, зээлийн хүүгийн тооцоололд зөрүү үүсгэж байх тул нэхэмжлэгч Г нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т заасны дагуу нэхэмжлэлийн шаардлагыг 30,558,710.27 төгрөгөөр нэмэгдүүлж байна. Иймд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэг болон талуудын хооронд байгуулсан ЗГ/2205035971, ЗГ/2205036043, ЗГ/2205105369, ЗГ/КР/10/90 тоот зээлийн гэрээг тус тус үндэслэн хариуцагч Д.О-ээс 633,076,398.02 төгрөгийг Гинд олгуулж, зээлүүдийн үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгүүдээс хангуулж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн шүүхэд гаргасан тайлбар болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Хариуцагч нь Гнаас 4 удаагийн зээлийн гэрээгээр нийт 655,000,000 төгрөгийн зээл авсан. 2012 оны 11 сарын 19-ний өдрийн зээлийн гэрээгээр 120,000,000 төгрөгийг зээлж, тухайн үед Оюу толгой компанид ажилладаг байсан учраас зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлж байсан. Тус гэрээний үндсэн төлбөрт 15,854,672 төгрөг, хүүгийн төлбөрт 94,749,843 төгрөг, нийт 104,145,327 төгрөгийг зээл зээлийн хүүнд төлсөн байдаг. 2012 оны 11 сарын 23-ны өдөр 170,000,000 төгрөгийг зээлж, үндсэн төлбөрт 135,000,000 төгрөг, хүүнд 93,111,627 төгрөг, нийт 228,160,627 төгрөгийг төлсөн. Авсан зээлийнхээ хэмжээнээс 58,000,000 төгрөгийг илүү төлсөн байдаг. 2015 оны 05 сарын 26-ны өдөр 350,000,000 төгрөгийн зээл авч хүүнд 11,167,123 төгрөгийг төлсөн. 2014 оны 04 сарын 27-ны өдөр зээлж авсан 15,000,000 төгрөгийн улайх эрхтэй картанд 10,480,000 төгрөгийг төлсөн. Ийнхүү нийт банкинд зээлийн хүүнд 178,339,490 төгрөг, үндсэн төлбөрт 150,903,672 төгрөгийг төлсөн. Нийт 329,243,162 төгрөгийг зээл зээлийн хүүгийн төлбөрт төлсөн байгаа. Зээлийн гэрээний барьцаанд Д.О-ийн өмчлөлийн Баянзүрх дүүрэг, 1 дүгээр хороо, 12 дугаар хороолол, Токиогийн гудамж, 8 дугаар байрны 301 тоот 208 м.кв 4 өрөө орон сууц, сүүлд барьцаа хөрөнгийг нэмэгдүүлэх шаардлага гарч өөрийн төрсөн эгч болох Д.Энхцэцэгийн өмчлөлийн Баянзүрх дүүрэг, 1 дүгээр хороо, 12 дугаар хороолол, Токиогийн гудамж, 8 дугаар байрны 505 тоотод байрлах 71.29 м.кв 2 өрөө байрыг тус тус барьцаалсан байгаа. 2012 оны 11 сарын 19-ний өдрийн зээлийн гэрээнд 480,000,000 төгрөгөөр барьцаа хөрөнгийг тооцож үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар гэрээ байгуулсан байгаа. Гэтэл тус байр нь зах зээлийн ханшаар 685,000,000 төгрөгөөр үнэлэгдэж байгаа. Иймд хариуцагч миний өмчлөлийн байр 685,000,000 төгрөгийн үнэтэй учраас Баянзүрх дүүрэг 1 дүгээр хороо 12 дугаар хороолол, Токиогийн гудамж, 8 дугаар байрны 301 тоот 208 м.кв 4 өрөө орон сууцаар бүх үүргийн гүйцэтгэлийг хангуулж, эгчийнх нь өмчлөлийн орон сууцыг чөлөөлж өгнө үү гэж хүсч байгаа. Анх зээл авч байхдаа Д.О- Оюу толгой компанид ажилладаг тогтмол өндөр орлоготой байсан. Үүнээс хойш ажилгүй болоод Олон Улсын найрамдал төвд ажиллаж байгаад одоо ажилгүй болсон учраас үүргээ гүйцэтгэх боломжгүй болсон. Энэ нөхцөл байдлыг харгалзан үзэж хэргийг шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 101/ШШ2017/04058 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч Д.О-ээс 602,517,688.05 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Г ХХК-нд олгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас 30,558,710.27 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх баримтлан үүргийн гүйцэтгэлийг Д.О-ийн өмчлөлийн Улсын бүртгэлийн Ү-2204029120 дугаарт бүртгэгдсэн Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо 12 дугаар хороолол /13380/ Токио гудамж 8 дугаар байрны 301 тоот хаягт байршилтай 208 м.кв талбайтай 4 өрөө орон сууцаар хангуулж, Д.Энхцэцэгийн өмчлөлийн Улсын бүртгэлийн Ү-2204029645 дугаарт бүртгэгдсэн Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо 12 дугаар хороолол /13380/ Токио гудамж 8 дугаар байрны 505 тоот хаягт байршилтай 71,29 м.кв талбайтай 2 өрөө орон сууцаар хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Г ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 3,481,281.99 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.О-ээс 3,170,538.44 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Г ХХК-нд олгож шийдвэрлэжээ.

            Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 475 дугаар магадлалаар: Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 101/ШШ2017/04058 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад “...602,517,688.05” гэснийг “...633,076,398.32” гэж, шийдвэрийн тогтоох хэсгийн 3-т “3,170,538.44” гэснийг “3,323,332” гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Оюун-Эрдэнийн хяналтын журмаар гаргасан гомдолд: Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 475 дугаартай магадлалыг эс зөвшөөрч ИХШХШ тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1 дэх заалтын дагуу хяналтын журмаар гомдол гаргаж байна. Магадлалд “Нэхэмжлэгчийн нэмэгдүүлсэн шаардлага болох 30,558,710.27 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгохдоо... “шүүхэд нэхэмжлэл гаргаснаас хойш маргааныг хянан шийдвэрлэх хугацаанд эрх зөрчигдсөн гэж нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн нь үндэслэлгүй” гэж дүгнэсэн нь буруу байна” гэсэнтэй санал нийлэхгүй байна. Д.О- нь 2015 оны 05 сарын 06-ны өдрөөс Олон Улсын хүүхдийн Найрамдал цогцолборт ажиллах болсон. Ажлын байр өөрчлөгдсөнтэй холбоотойгоор сарын орлого гэнэт буурсан. Энэ тухайгаа “Г”-нд утсаар болон биечлэн очиж олон удаа хэлсэн. 2015 оны 10 сарын 22-ны өдөр хүртэл өөрийн хуримтлалаас зээл, зээлийн хүүгийн төлбөрийг төлсөөр ирсэн. Гэвч “Г” зээлийн хүүг зогсох болон бусад ямар ч хөнгөлөлт үзүүлээгүй. 2016 оны 12 сарын 06-ны өдөр “Зээлийн гэрээг цуцлах тухай” албан тоотыг өгсөн. Энэ өдөр “Г” нэг талын хүсэлтээр гэрээнээс татгалзсан учраас тус өдрөөр зээлийн хүүгийн төлбөр зогсох ёстой байсан. Харилцан тохиролцох саналыг ч тавьсан. Гэтэл хүсэлтийг минь хүлээн аваагүйн дээр 2017 оны 05 сарын 10-ны өдөр Баянзүрх Дүүргийн Иргэний хэргийн Анхан шатны шүүхэд гомдол гаргасан байдаг. “Г”-ны нэхэмжилж байгаа зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрийг эс зөвшөөрч байна. Зөвшөөрөхгүй байгаагаа доорх тооцооллоор харуулж байна. Энэ тооцооллыг 2016 оны 12 сарын 06-ны өдөр хүртлэхээр тооцоолов. Тус тооцооллоор 431,621,042.79 төгрөг төлөхөөр байна.

1. 2012.11.19-ний өдөр ЗГ2205035971 тоот зээлийн гэрээ байгуулан 120,000,000 төгрөгийн зээл авсан. Зээлийн төлбөрт нийт 79,446,050.71 төгрөг төлсөн. Хуримтлагдсан хүүгийн төлбөр 58,236,040.90 төгрөг. Гинд төлсөн төлбөрийг тооцоолж үзвэл 79,446,050.71-120,000,000=(40,553,949.29) /үндсэн зээлээс дутуу/

2. 2011.11.22-ны өдөр ЗГ2205036043 тоот зээлийн гэрээ байгуулж 170,000,000 төгрөгийн зээл авсан. Зээлийн төлбөрт нийт 228,213,782.72 төгрөг төлсөн. Хуримтлагдсан хүүгийн төлбөр 58,810,434.68 төгрөг. Гинд төлсөн төлбөрийг тооцоолж үзвэл.

228,213,782.72-170,000,000-58,810,434.68=(596,648.96) төгрөг /хүүгийн төлбөрөөс дутуу/

3. 2015.05.26-ны өдөр ЗГ2205105369 тоот зээлийн гэрээ байгуулж 350,000,000 төгрөгийн зээл авсан. Зээлийн төлбөрт нийт 11,167,123.29 төгрөг төлсөн. Хуримтлагдсан хүүгийн төлбөр 42,658,875.83 төгрөг. Ганд төлсөн төлбөрийг тооцоолж үзвэл.

11,167,123.29-350,000,000-42,658,875.83=(381,491,752.54) төгрөг /зээл, хүүгийн төлбөр дутуу/

4. 2014.04.25-ны өдөр ЗГ/КР/10/90 тоот зээлийн гэрээ байгуулж 15,000,000 төгрөгийн зээл авсан. Зээлийн төлбөрт нийт 10,480,000 төгрөг төлсөн. Хуримтлагдсан хүүгийн төлбөр 4,458,692 төгрөг. Ганд төлсөн төлбөрийг тооцоолж үзвэл. 10,480,000-15,000,000-4,458,692=8,978,692 төгрөг. /зээл, хүүгийн төлбөр дутуу/

“Г”-нд нийт төлөх төлбөрийн хэмжээ нь 40,553,949.29+596,648.96+381,491,752.54+8,978,692=431,621,042.79 төгрөг

Д.О- нь “Г”-аас зээл авахын тулд өөрийн өмчлөлийн БЗД 1 дүгээр хороо, 12 дугаар хороолол, Токиогийн гудамж, 8 дугаар байрны 301 тоот 208 м.кв талбайтай 4 өрөө орон сууцыг зах зээлийн ханш нь 685,000,000 төгрөгөөр үнэлэж барьцаалсан. Мөн өөрийн эгч Д.Энхцэцэгийн өмчлөлийн БЗД 1 дүгээр хороо, 12 дугаар хороолол, Токиогийн гудамж, 8 дугаар байрны 505 тоот 71.29 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг зах зээлийн ханшаар 235,000,000 төгрөгөөр үнэлж барьцаалсан. Дээрх тооцооллоор “Г”-нд 431,621,042.79 төгрөг төлөхөөр байна. Энэ бүгдээс харахад Д.Энхцэцэгийн өмчлөлийн БЗД 1 дүгээр хороо, 12 дугаар хороолол, Токиогийн гудамж, 8 дугаар байрны 505 тоот 71.29 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг барьцаанаас чөлөөлөх боломжтой харагдаж байна. Мөн “Г” нь Д.Энхцэцэгийг хариуцагчаар татах хүсэлт гаргасан боловч тус 2017 оны 11 сарын 21-ний өдөр хариуцагчаар татах хүсэлтээсээ татгалзсан. Гэтэл Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхийн магадлалд “Д.Энхцэцэг болон нэхэмжлэгч нарын хооронд байгуулагдсан үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ хүчин төгөлдөр, нэхэмжлэгч нь гэрээний үүргийг гүйцэтгэлийг шаардах эрхтэй ”гэсэн байна. Үүнтэй санал нийлэхгүй байна. Учир нь “Г”-наас авсан зээлийн төлбөрийг БЗД 1 дүгээр хороо, 12 дугаар хороолол, Токиогийн гудамж, 8 дугаар байрны 301 тоот 208 м.кв талбайтай 4 өрөө орон сууц- /зах зээлийн ханш нь 685,000,000/ аар төлөх бүрэн боломжтой. Нэг хэрэгт 2 удаа нэхэмжлэл гаргах боломжгүй зэргийг харгалзан үзнэ үү. Иймд Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхийн 2018 оны 02 сарын 14-ний өдрийн 475 дугаартай магадлалыг хүчингүй болгож “Г”-ны нэхэмжлэлийн дүнг 431,621,04    2.79 төгрөг болгон бууруулж, Д.Энхцэцэгийн өмчлөлийн БЗД 1 дүгээр хороо, 12 дугаар хороолол, Токиогийн гудамж, 8 дугаар байрны 505 тоот 71.29 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг барьцаанаас чөлөөлж, өмчлөх эрхийн гэрчилгээг гаргуулах, Д.Энхцэцэгт нэхэмжлэл гаргах хэсгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулсан давж заалдах шатны шүүхийн магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан шаардлагад нийцээгүй байна.

Нэхэмжлэгч “Г” ХХК нь хариуцагч Д.О-т холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 633,076,398.02 төгрөгийг гаргуулах, хариуцагч үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд Улсын бүртгэлийн Ү-2204029120 дугаарт бүртгэгдсэн Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо 12 дугаар хороолол /13380/ Токио гудамж 8 дугаар байрны 301 тоот хаягт байршилтай 208 м.кв талбайтай 4 өрөө орон сууц, Улсын бүртгэлийн Ү-2204029645 дугаарт бүртгэгдсэн Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо 12 дугаар хороолол /13380/ Токио гудамж 8 дугаар байрны 505 тоот хаягт байршилтай 71,29 м.кв талбайтай 2 өрөө орон сууцаар тус тус хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.

Хариуцагч зээлийн хэмжээ, гэрээний өөрчлөлтийн талаар маргаагүй боловч ажлаас чөлөөлөгдөж зээлээ төлөх чадваргүй болсноо нэхэмжлэгчид мэдэгдэж байсныг хүлээн аваагүй тухай тайлбарлаад, үүргийн гүйцэтгэлийг улсын бүртгэлийн Ү-2204029120 дугаарт бүртгэгдсэн Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо, 12 дугаар хороолол /13380/ Токио гудамж 8 дугаар байрны 301 тоот хаягт байршилтай 208 м.кв талбайтай 4 өрөө орон сууцаар хангуулах шаардлагыг зөвшөөрч, харин улсын бүртгэлийн Ү-2204029645 дугаарт бүртгэгдсэн Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо 12 дугаар хороолол /13380/ Токио гудамж 8 дугаар байрны 505 тоот хаягт байршилтай 71,29 м.кв талбайтай 2 өрөө орон сууцаар үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлагыг зөвшөөрөхгүй гэжээ.

2012 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр “Г” ХХК нь иргэн Д.О-тэй ЗГ2205035971 дугаартай зээлийн гэрээ байгуулж 120,000,000 төгрөгийг 120 сарын хугацаатай 1.9 хувийн хүүтэй орон сууц худалдан авах зориулалтаар, 2012 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр ЗГ2205036043 дугаартай зээлийн гэрээ байгуулж 170,000,000 төгрөгийг 60 сарын хугацаатай 2.3 хувийн хүүтэй орон сууц худалдан авах зориулалтаар, 2015 оны 05 дугаар сарын 26-ны өдөр ЗГ2205105369 дугаартай зээлийн гэрээ байгуулж 350,000,000 төгрөгийг 43 сарын хугацаатай 0.66 хувийн хүүтэй хөрөнгө оруулалтын зориулалтаар, 2014 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр ЗГ/КР/10/90 дугаартай зээлийн гэрээ байгуулж 15,000,000 төгрөгийг 24 сарын хугацаатай 3.5 хувийн хүүтэй хувийн хэрэгцээний зориулалтаар тус тус зээл олгосон, гэрээний хуулбарууд хэрэгт авагдсан, зохигчид энэ талаар маргаагүй.

Талууд 2013 оны 10 дугаар сарын 15-ны өдөр ЗГ2205035971-А дугаартай ЗГ2205036043 тоот зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай гэрээгээр ЗГ2205035971  тоот зээлийн  гэрээний  хүүг 1.4 хувь, 2015 оны 05 дугаар сарын 26-ны өдөр ЗГ/2205035971-В дугаартай ЗГ/2205035971 тоот зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай гэрээгээр ЗГ/2205035971 тоот гэрээний зээлийн гэрээний хүүг сарын 1.6 хувь, 2013 оны 10 дугаар сарын 15-ны өдөр ЗГ2205036043-А дугаартай ЗГ2205036043 тоот зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай гэрээгээр ЗГ2205036043 тоот зээлийн гэрээний хүүг 1.9 хувь болгон тус тус өөрчлөлт оруулсан байна.  

Хариуцагч Д.О- нь ЗГ2205035971, ЗГ2205036043 дугаартай зээлийн гэрээний үүргээ 2015 оны 10 дугаар сарын 22-ны өдөөс хойш, ЗГ2205105369 дугаартай гэрээний үүргээ 2015 оны 10 дугаар сарын 25-ны өдрөөс хойш, ЗГ/КР/10/90 дугаартай гэрээний үүргээ 2016 оны 04 дүгээр сарын 04-ний өдрөөс гүйцэтгээгүй, гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн зөрчил гаргасан болох нь нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар, хэрэгт авагдсан хүү тооцооллын хүснэгт, зээлийн гэрээг цуцлах тухай албан бичиг гэсэн баримтаар тогтоогджээ.  

Зохигчдын хооронд зээлийн гэрээний харилцаа үүссэн, хариуцагч нь гэрээний үүргээ зөрчсөн тул банк зээлийн гэрээг цуцалж, үүргийн гүйцэтгэлийг шаардсан нь үндэслэлтэй гэж анхан шатны шүүх дүгнэсэн нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1., 208 дугаар зүйлийн 208.1 дэх хэсэгт нийцсэн, хэрэгт авагдсан баримтыг үнэлэхдээ  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т заасныг зөрчөөгүй байна.

ЗГ2205035971 тоот зээлийн гэрээний үндсэн төлбөр 104,145,327.20 төгрөг, зээлийн хүү 31,169,103.88 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 309,742.85 төгрөг, нийт 135,624,173.93 төгрөг,  ЗГ2205036043 тоот зээлийн гэрээний үндсэн төлбөр 34,950,466.21 төгрөг, зээлийн хүү 10,361,952.74 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1,634,702.18 төгрөг, нийт 46,947,121.12 төгрөг, ЗГ2205105369 тоот зээлийн гэрээний үндсэн зээл 350,000,000 төгрөг, зээлийн хүү 43,189,041.09 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 2,805,117.37 төгрөг, нийт 395,994,158.46 төгрөг, ЗГ/КР/10/90 тоот зээлийн эрхтэй карт эзэмшигчтэй байгуулах гэрээний үндсэн төлбөр 15,805,502.94 төгрөг, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүний төлбөр 8,146,731.60 төгрөг, нийт 23,952,234.54 төгрөг, дөрвөн гэрээний үүрэгт нийт 602,517,988.05 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар нэхэмжилсэн нь нэхэмжлэгчээс шүүхэд ирүүлсэн баримтаар тогтоогдсон, хариуцагч энэ тооцооллыг няцаасан баримт гаргаагүй байна.

2017 оны 05 дугаар сарын 11-ний өдөр нэхэмжлэгч нь хариуцагчтай байгуулсан зээлийн гэрээнүүдийг цуцалж, хариуцагчийн хүлээх үүргийн хэмжээг Иргэний хуулийн 451.1., 453 дугаар зүйлийн 453.1-д зааснаар тодорхойлж, нийт 602,517,988.05 төгрөгийг хариуцагчаас гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөс хангуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад   30,558,710.27 төгрөгөөр нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлжээ.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээ тодорхойлохдоо хариуцагчтай байгуулсан зээлийн гэрээнүүдийг цуцалж, үүргийн гүйцэтгэлийг шаардсан атлаа хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хугацаанд хүү, нэмэгдүүлсэн хүүг тооцож, нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн нь үндэслэлгүй гэж анхан шатны шүүх дүгнэн, нэхэмжлэлийн шаардлагаас зээлийн үндсэн төлбөр 504,901,296.35 төгрөг, зээлийн хүүнд 92,866,829.31 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 4,749,562.4 төгрөг, нийт 602,517,688.05 төгрөгийг хариуцагч Д.О-ээс гаргуулж, нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэсэн нь үүргийн эрх зүйн зохицуулалтад нийцсэн байна.  

ЗГ2205035971, ЗГ2205036043, ЗГ2205105369 дугаартай зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар хариуцагч Д.О-ийн өмчлөлийн Улсын бүртгэлийн Ү-2204029120 дугаарт бүртгэгдсэн Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо 12 дугаар хороолол /13380/ Токио гудамж 8 дугаар байрны 301 тоот хаягт байршилтай 208 м.кв талбайтай 4 өрөө орон сууцыг барьцаалж, 2012 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр ЗБ/2205035971, 2012 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр ЗБ/2205036043, 2015 оны 05 дугаар сарын 26-ны өдөр ЗБ/2205105369 дугаартай Ипотекийн гэрээг тус тус иргэн Д.О-тэй байгуулсан, мөн ЗГ2205105369 дугаартай зээлийн гэрээний үүргийг хангуулахаар Д.Энхцэцэгийн өмчлөлийн Улсын бүртгэлийн Ү-2204029645 дугаарт бүртгэгдсэн Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо 12 дугаар хороолол /13380/ Токио гудамж 8 дугаар байрны 505 тоот хаягт байршилтай 71,29 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг барьцаалж, 2015 оны 06 дугаар сарын 04-ний өдөр ЗБ/2205105369-1 дугаартай Ипотекийн гэрээг иргэн Д.Энхцэцэгтэй байгуулсан талаар талууд маргаагүй, ипотекийн гэрээнүүд Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1 дэх хэсэгт, 156.2-т заасан шаардлага хангажээ.

Хариуцагч Д.О-ийн өмчлөлийн Улсын бүртгэлийн Ү-2204029120 дугаарт бүртгэгдсэн Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо 12 дугаар хороолол /13380/ Токио гудамж 8 дугаар байрны 301 тоот хаягт байршилтай 208 м.кв талбайтай 4 өрөө орон сууцаар үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангасан анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэл Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1., 174 дүгээр зүйлийн 174.1-д нийцсэн.

Нэхэмжлэгч “Г” ХХК энэ маргаанд хариуцагчаар иргэн Д.Энхцэцэгийг татах хүсэлт гаргасан ч 2017 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр хүсэлтээс татгалзсан бөгөөд Д.Энхцэцэгийн өмчлөлийн Улсын бүртгэлийн Ү-2204029645 дугаарт бүртгэгдсэн Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо 12 дугаар хороолол /13380/ Токио гудамж 8 дугаар байрны 505 тоот хаягт байршилтай 71,29 м.кв талбайтай 2 өрөө орон сууцаар үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлагаа хариуцагч Д.О-т холбогдуулан гаргаж, уг шаардлагаа шүүх хуралдаанд дэмжиж оролцсон байна.

Анхан шатны шүүх барьцааны гэрээгээр хүлээсэн барьцаалуулагчийн үүргийг зээлдэгчээс шаардаж байгаа нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй гэж дүгнэн, Д.Энхцэцэгийн өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-2204029645 дугаарт бүртгэгдсэн Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо 12 дугаар хороолол /13380/ Токио гудамж 8 дугаар байрны 505 тоот хаягт байршилтай 71,29 м.кв талбайтай 2 өрөө орон сууцаар үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангахгүй орхисон шүүхийн шийдвэрийн үндэслэлийг Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1., Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн  41 дүгээр зүйлийн 41.1 дэх хэсэгт заасныг зөрчсөн гэж үзэхгүй.

Хариуцагч Д.О-ээс зээлийн гэрээний үүрэгт нийт 602,517,688.05 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “Г” ХХК-д олгож, нэмэгдүүлсэн шаардлага 30,558,710.27 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, үүргийн гүйцэтгэлийг Д.О-ийн өмчлөлийн 208 м.кв талбайтай 4 өрөө орон сууцаар хангуулж, иргэн Д.Энхцэцэгийн өмчлөлийн 2 өрөө орон сууцаар хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан шаардлагыг хангасан байх тул шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх дүгнэлээ.

Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн нэмэгдүүлсэн шаардлага болох 30,558,710.27 төгрөгийн шаардлагыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулахдаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг ихэсгэх эрхтэй гэж дүгнэлт хийсэн нь үндэслэл муутай, хэрэгт авагдсан баримтыг мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т зааснаар үнэлээгүй, гэрээ цуцалснаас үүсэх үүргийн эрх зүйн зохицуулалтыг хэрэглэж чадаагүй байх тул хяналтын шатны шүүхээс магадлалыг хүчингүй болгох үндэслэлтэй гэж үзэв.

Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийг шийдвэрийг хэвээр үлдээж, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлын заримыг хангах нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 475 дугаар магадлалыг хүчингүй болгож, Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 101/ШШ2017/04058  дугаар шийдвэрийг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар хариуцагч Д.О-ийн хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,165,226 /нэг сая нэг зуун жаран таван мянга хоёр зуун хорин зургаа/ төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай. 

                              ТАНХИМЫН ТЭРГҮҮН                          Х.СОНИНБАЯР

                              ШҮҮГЧ                                                    Д.ЦОЛМОН

Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлын заримыг хангах нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.