| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Гончигжанцангийн Бямбажаргал |
| Хэргийн индекс | 101/2020/02164/И |
| Дугаар | 101/ШШ2020/02719 |
| Огноо | 2020-07-30 |
| Маргааны төрөл | Эд хөрөнгийг худалдсан маргаан, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2020 оны 07 сарын 30 өдөр
Дугаар 101/ШШ2020/02719
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Бямбажаргал даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, 0 давхарт байрлах П х гадаадын хөрөнгө оруулалттай ХХК /РД:6229921/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 5 дугаар хороо, Үндсэн хуулийн гудамж, өөрийн байрт байрлах НШШГГт холбогдох,
Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд: Баянзүрх дүүргийн ****кспресс тоотод байрлах, Ц Г ХХК /РД:5292484/,
Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хууль бус болохыг тогтоолгож, 0 тоотод байрлах нийт 7 орон сууцыг битүүмжилснийг чөлөөлүүлэх тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.С, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Р, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Ц, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.О, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ганчимэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
П Х гадаадын хөрөнгө оруулалттай хязгаарлагдмал хариуцлагатай компани нь Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэр байрлах Баяжих цогцолборын 166 айлын орон сууц, үйлчилгээний зориулалт бүхий барилгын үндсэн хөрөнгө оруулагч болох Вишн Экспресс компани \Vision Express Ltd.\ болон Зенит интелиженс компани \Zenith Intelligence Corporations Ltd.\-ийн олгосон захиран зарцуулах эрхийн дагуу орон сууц, талбайг иргэдэд урт хугацааны зээлийн гэрээний дагуу худалдан борлуулах үйл ажиллагааг явуулж байна. Гэтэл Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 821 дүгээр шийдвэрээр Х М ХХК-иас 1,684,460.626 төгрөг гаргуулж, Ц Г ХХК-д олгохоор шийдвэрлэсэн, шүүхийн шийдвэрийг гүйцэтгэх ажиллагаа явуулж байгаа Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газрын 227 дугаар тойргийн шийдвэр гүйцэтгэгч, ахмад Э.Ц нь шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хууль бусаар явуулж байна. Учир нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан төлбөр төлөгч-хуулийн этгээд нь Х М ХХК нь байхад П Х ХХК-д холбогдуулан шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулж Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Баяжих цогцолборын 166 айлын орон сууц, үйлчилгээний зориулалт бүхий талбайг захиран зарцуулах эрхийг Улсын бүртгэлийн байгууллагад түдгэлзүүлэх, зарим хөрөнгийг битүүмжлэх тогтоол гаргах зэргээр бусдын хөрөнгөд хууль бусаар халдаж байна. Манай компани нь Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Баяжих цогцолборын 166 айлын орон сууц, үйлчилгээний зориулалт бүхий талбайг иргэний эрх зүйн харилцааны оролцогч болох иргэн, хуулийн этгээдэд тодорхой хугацааны дотор хуваарийн дагуу орон сууц, талбайн үнийг төлөх уян хатан нөхцлөөр Худалдах-худалдан авах гэрээг байгуулсан бөгөөд шийдвэр гүйцэтгэх хууль бус ажиллагааны улмаас олон худалдан авагчийн эрх ашигт ноцтойгоор халдаж байна. Манай компанийн зүгээс Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын дирдлага, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын удирдлагад өргөдөл, гомдол гаргасан боловч шийдвэрлэх арга хэмжээ авалгүй өдий хүрсэн. Улмаар 2020 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр Баянзүх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 821 дүгээр шийдвэрээр Х М ХХК-иас 1,684,460.626 төгрөг гаргуулж, Ц Г ХХК-д олгохоор шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж байгаа шийдвэр гүйцэтгэгч, ахлах шийдвэр гүйцэтгэгч нартай эрх ашиг нь хөндөгдөж буй гуравдагч этгээдийн хувьд гүйцэтгэх баримт бичигтэй итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.И нь танилцаж, өргөдөл хүсэлт гаргах эрхийг хангаж өгнө үү гэж уулзахад, гуравдагч этгээдээр оролцуулах итгэмжлэлийг чинь авахгүй, гүйцэтгэх баримт бичигтэй танилцуулах шаардлагагүй гэж амаар тайлбарласан. Байгууллагын зүгээс иргэний хэргийн маргааны талаарх нотлох баримтуудыг эх хувиар нь гаргаж өгөхийг хүссэн боловч энэхүү нэхэмжлэлд хавсаргаснаас бусад нотлох баримтын шинжтэй баримт бичгүүдийг авч өгч чадахгүй байгаа болно. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 227 дугаар тойргийн шийдвэр гүйцэтгэгч, ахмад Э.Цын Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 821 дүгээр шийдвэрийг гүйцэтгэх ажиллагаа нь Шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан төлбөр төлөгч этгээдээс бусад Шүүхийн шийдвэрээр хэн нэгэнд өр төлбөргүйд тооцогдоогүй этгээдийн хөрөнгөд чиглэсэн ажиллагааг хийж байгаа нь хууль бус байна. Иймд Баянзүх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 821 дүгээр шийдвэр гүйцэтгэх ажиллагаа нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд нийцээгүйхууль бус болохыг тогтоолгож, Баянзүрх дүүргийн **** тоотод байрлах нийт 7 орон сууцыг битүүмжилснийг чөлөөлж өгнө үү гэв.
Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбар болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 07-ны өдрийн 101/ШШ2018/00821 дүгээр шийдвэрээр Х м ХХК-иас 1,684,460.626 төгрөг төгрөгийг гаргуулж Ц Г ХХК-д олгохоор шийдвэрлэсэн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг 2019 оны 3 дугаар сарын 05-ны өдрийн үүсгэж, төлбөр төлөгч Х м ХХК-ийн эзэмшлийн Баянзүрх дүүргийн **** хороонд байрлах 3190 м.кв талбайтай газарт тус компанийн захиалгаар баригдсан 0 тоот орон сууцыг 2019 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 19260614/08, 09, 10, 11, 12, 13 дугаар тогтоолоор,**** тоот орон сууцыг 2020 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн 19260614/29 дүгээр тогтоолоор тус тус битүүмжилсэн. Төлбөрт битүүмжилсэн хөрөнгийн хууль ёсны өмчлөгч нь Х м ХХК бөгөөд тус барилгыг 2016 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр улсын комисст хүлээлгэн өгсөн болох нь тогтоогдсон. Төлбөр төлөгч Х м ХХК-ийн захирал, хувьцаа эзэмшигч Р Ж нь Х м ХХК, П х ХХК, Vision express LTD, Zenith "elligence Corporations LTD нь нэг эзэмшигчтэй буюу Р Ж компаниуд болох тодорхойлолтыг Улсын бүртгэлийн хэлтэст хүргүүлж, П х /ХКомпаний нэр дээр орон сууц, автозогсоолыг шилжүүлэх утга бүхий албан бичгийг хүргүүлсэн байна.
П х ХХК нь Р Ж хамаарал бүхий этгээд буюу түүний охин Мона Р Ж 100 хувийн үүсгэн байгуулсан /2017.09.25-ны өдөр улсын бүртгэлд бүргүүлсэн/ хуулийн этгээд бөгөөд Х м ХХК болон Ц Г ХХК-д холбогдох иргэний хэргийг гурван шатны шүүхээс эцэслэн шийдвэрлэсний /2018.10.16-нд Улсын дээд шүүхийн тогтоол гарсан/ дараа буюу 2018 оны 10 дугаар сарын 23-ны өдрийг хүртэлх хугацаанд Р Ж нь П х ХХКомпаний итгэмжлэлгүйгээр төлөөлөх этгээд буюу гүйцэтгэх захирлаар ажилласан болох нь тогтоогдсон. Бүгд Найрамдах Сингапур Улсын иргэн Р Ж, Х м ХХКомпани нь Монгол Улсын хууль, шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг үл биелүүлэн Монгол Улсын хилээр гарч, өөрийн эзэмшлийн компаниудыг ашиглан төлбөр төлөхөөс санаатай зайлсхийж, тус барилгын туслан гүйцэтгэгчээр ажилласан Монгол Улсын хуулийн этгээдийг хохироосон болох нь гурван шатны шүүхийн шийдвэрээр тогтоогдож, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.3-т зааснаар төлбөр төлөгч бөгөөд шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд санаатайгаар саад учруулж, зайлсхийж байна. Х м ХХК нь өөрийн эзэмшлийн улсын комисст хүлээлгэн өгсөн дээрх барилгаас худалдан борлуулсан үл хөдлөх эд хөрөнгийн орлогыг 2019 оны 3 дугаар улиралд тайлагнахдаа үйлдвэрлэл, ажил үйлчилгээний борлуулалтын орлого 8.233.261.409 төгрөгийг тайлагнасан нь Баянзүрх дүүргийн татварын хэлтсээс 2020 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 20-05/55 дугаар албан бичгээр ирүүлсэн лавлагаагаар тогтоогдсон. Тус газраас П х ХХК-ийг төлбөр төлөгчийн хөрөнгийг худалдан борлуулан ашиг орлого олж, үндэслэлгүйгээр хөрөнгөжин, төлбөрт битүүмжилсэн хөрөнгийг худалдан борлуулж, дур мэдэн захиран зарцуулж, үрэгдүүлсэн үндэслэлээр Эрүүгийн хуулийн 21 дүгээр зүйлийн 21.7-д заасны дагуу эрүүгийн хэрэг үүсгэн шалгуулахаар Баянзүрх дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтэст хандан, хэрэг шалгагдаж байна.
Иймд төлбөр төлөгч Х м ХХКомпаний хөрөнгөөс төлбөр гаргуулах ажиллагаа явуулсан нь хуульд нийцсэн байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Ц Г ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.О шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Х м ХХК нь дээрх орон сууцнуудын өмчлөгч гэдгээ нотлох ёстой. Өмчлөгч нь биш атлаа шүүхэд манай хөрөнгө гээд, захиран зарцуулах эрхийг авсан гэж нэхэмжлэл гаргах замаар шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд саад учруулж байна. Тиймээс нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Нэхэмжлэгч зөвхөн шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд саад учруулж байгаа нь тодорхой харагдаж байна гэв.
Шүүх хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг бүхэлд нь шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч П х гадаадын хөрөнгө оруулалттай ХХК нь хариуцагч НШШГГт холбогдуулан шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хууль бус болохыг тогтоолгож, 0 тоотод байрлах нийт 7 орон сууцыг битүүмжилснийг чөлөөлүүлэх тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргасан.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс шүүх хуралдаанд шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хууль бус болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага нь 0 тоотод байрлах нийт 7 орон сууцыг битүүмжилсэн ажиллагааг хууль бусаар явуулсан тул орон сууцыг битүүмжлэлээс чөлөөлүүлэх тухай шаардлагын үндэслэл гэж шаардлагаа тодруулсан.
Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, зарим хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт Шүүхийн шийдвэрийг гүйцэтгэх үндэслэл нь хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр, хуульд заасан тохиолдолд бусад байгууллага, албан тушаалтны шүүхээр баталгаажуулсан шийдвэр байна гэж заасан.
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 07-ны өдрийн 101/ШШ2018/00821 дүгээр шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 1082 дугаар магадлал, Улсын дээд шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 16-ны өдөр 001/ХТ2018/01418 дугаар тогтоолоор Х м ХХК-иас 1,684,460.626 төгрөг төгрөгийг гаргуулж Ц Г ХХК-д олгохоор шийдвэрлэсэн. Уг шүүхийн шийдвэрт 2019 оны 03 дугаар сарын 01-ний өдөр 101/ГХ2019/00286 тоот гүйцэтгэх хуудас бичигдсэнээр НШШГГ шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэж, ажиллагаа явагдаж байна.
Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2019 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 19260614/08, 19260614/09, 19260614/10, 19260614/11, 19260614/12, 19260614/13 дугаар тогтоолуудаар 0 тоотод байрлах орон сууцнуудыг, 2020 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн 19260614/29 дүгээр тогтоолоор 0 тоотод байрлах орон сууцыг тус тус битүүмжилжээ.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.4.2-т шийдвэр гүйцэтгэгч нь дараах зорилгоор төлбөр төлөгчийн өөрт нь байгаа болон бусдад байгаа түүний өмчлөлийн хөрөнгийг битүүмжилнэ гэж, 32 дугаар зүйлийн 32.3 дахь хэсэгт Төлбөр авагчийн эрх хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, үүргээ биелүүлээгүй гэж гүйцэтгэх баримт бичигт заасан хүн, хуулийн этгээдийг төлбөр төлөгч гэнэ гэж тус тус заасан.
П х гадаадын хөрөнгө оруулалттай ХХК нь Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 07-ны өдрийн 101/ШШ2018/00821 дүгээр шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 1082 дугаар магадлал, Улсын дээд шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 16-ны өдөр 001/ХТ2018/01418 дугаар тогтоолыг гүйцэтгэвэл зохих этгээд буюу 2019 оны 03 дугаар сарын 01-ний өдөр 101/ГХ2019/00286 тоот гүйцэтгэх хуудаст заасан төлбөр төлөгч этгээд биш байна.
Нэхэмжлэгч П х гадаадын хөрөнгө оруулалттай ХХК нь 0 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцны өмчлөгчөөр 2017 оны 1 дүгээр сарын 28-ны өдөр бүртгэгджээ.
Хариуцагч НШШГГ нь эд хөрөнгө битүүмжлэх ажиллагаа явуулахдаа төлбөр төлөгч Х М ХХК-ийн өмчлөлийн хөрөнгө болон барьцаа хөрөнгийг битүүмжлэх байтал П х гадаадын хөрөнгө оруулалттай ХХК-ийн өмчлөлийн 0 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцыг битүүмжилсэн нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.4.2-т заасныг зөрчсөн байна. Дээрх орон сууц нь төлбөр төлөгч Х М ХХК-ийн үүргийн гүйцэтгэлд барьцаалагдаагүй хөрөнгө болох нь талуудын тайлбараар тогтоогдсон.
Хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас ...П х гадаадын хөрөнгө оруулалттай ХХК нь төлбөр төлөгч Х М ХХК-ийн хамаарал бүхий этгээд буюу үүсгэн байгуулагч нь нэг иргэн байдаг тул 0 тоотод байрлах орон сууцыг битүүмжилсэн гэж тайлбарласан нь үндэслэлгүй.
Иймд 0 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцыг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газраас битүүмжилсэн ажиллагаа нь хууль бус байх тул уг орон сууцыг битүүмжлэлээс чөлөөлөх нь зүйтэй байна.
Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1 дэх хэсэгт Өмчлөгч нь бусад этгээдэд хууль буюу гэрээгээр олгогдсон эрхийг зөрчихгүйгээр, хуулиар тогтоосон хэмжээ, хязгаарын дотор өмчлөлийн зүйлээ өөрийн үзэмжээр чөлөөтэй эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулах бөгөөд аливаа халдлагаас хамгаалах эрхтэй гэж заасан.
0 тоотод байрлах орон сууцнуудыг шийдвэр гүйцэтгэх ажиллагааны журмаар битүүмжилсэн ажиллагааг хууль бус талаар шүүхэд гомдол гаргах эрх нь тухайн орон сууцны хууль ёсны өмчлөгчид хамаарна.
Гэвч нэхэмжлэгч ...П х гадаадын хөрөнгө оруулалттай ХХК нь 0 тоотод байрлах орон сууцнуудын өмчлөгч болохоо Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлоогүй.
Түүнчлэн нэхэмжлэгчийн дээрх орон сууцнуудыг бусдад худалдан борлуулах эрхийг Х М ХХК-иас гэрээгээр шилжүүлж авсан тул дээрх орон сууцнуудтай холбоотойгоор гүйцэтгэж байгаа ажиллагаанд гомдол гаргах эрхтэй гэх тайлбар нь үндэслэлгүй. Үүнтэй холбоотой тайлбараа баримтаар нотлоогүй болно.
Иймд нэхэмжлэгч П х гадаадын хөрөнгө оруулалттай ХХК-иас гаргасан 0 тоотод байрлах орон сууцнуудыг битүүмжлэлээс чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1.1, 160.1.2, 115 дугаар зүйлийн 115.2.2 дахь хэсэг, 116, 118 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.1-д заасныг баримтлан Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 07-ны өдрийн 101/ШШ2018/00821 дүгээр шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 1082 дугаар магадлал, Улсын дээд шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 16-ны өдөр 001/ХТ2018/01418 дугаар тогтоолын дагуу явагдсан Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2020 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн 19260614/29 дүгээр тогтоолоор битүүмжилсэн 0 тоотод байрлах орон сууцнуудыг битүүмжлэлээс чөлөөлүүлэхийг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140,000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба мөн хуулийн 119.4 дэх хэсэгт заасан хугацаанд зохигч шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.БЯМБАЖАРГАЛ