Дорноговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 07 сарын 05 өдөр

Дугаар 101

 

 

 

 

 

 

 

 

 

 

                            

      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Х.Ганболд даргалж,

 

Шүүх хуралдаанд:  Шүүхийн нарийн бичгийн дарга Б.Бүжмаа

                                 Улсын яллагч Ө.Мөнхнавч

                                 Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Хүдэрчулуун нарыг

оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар :

 

Эрүүгийн 201710000128 дугаарт хэргийн шүүгдэгч:

 

Монгол Улсын иргэн, Ханги овогт Ганзоригийн Ариунбаяр Дорноговь аймгийн Сайншанд суманд 1998 оны 06 дугаар сарын 26-нд төрсөн, 19 настай, эрэгтэй, ам ‎бүл 4, эцэг, эх, дүүгийн хамт Дорноговь аймгийн Сайншанд сум 3 дугаар баг Мааньзавын 6-24 тоотод оршин суух, ХААИС-ийн 1 дүгээр курсын оюутан, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, урьд ял шийтгэлгүй, /РД: ЕЮ98062614/-д холбогдуулан Монгол Улсын Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татах тогтоол баталж ирүүлсэн эрүүгийн хэргийг 2017 оны 06 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэнд дурдсанаар/

Шүүгдэгч Г.Ариунбаяр нь 2017 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Дорноговь аймгийн Сайншанд сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт иргэн Л.Бат-Оргилтой тухайн үед үүссэн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж нүүрэн тус газарт нь гараараа 1 удаа цохиж биед нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.  

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч талуудын шүүгдэгчийн гэм буруугийн талаар хэлэлцүүлсэн дараах нотлох баримтууд болох:

 

Шүүгдэгч Г.Ариунбаяр шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: Би архи уудаггүй, тэр үед 50 граммаас бага хэмжээтэй архи уусан байсан. Хоорондын харилцаанаас болж маргалдсан. Миний буруу, хохирогчид эмчилгээний зардал 1500000 төгрөг өгсөн гэв.

 

Шүүгдэгч Г.Ариунбаяр мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгтээ: ... Мөнхзориг, Өлзий гээд хоёр найзтайгаа уулзаад 2-р цэцэрлэгийн сааданд дээр очсон. Тэгээд нөгөө талын саравчинд тэр Бат-Оргил нэг залуу нэг хүнтэй байсан. Тэгээд тэр Бат-Оргил нь Амарсайхан ахыг дуудсан. Тэгээд Амарсайхан Бат-Оргил дээр очоод юм яриад зогсож байсан. Тэгсэн манай найз Мөнхзориг намайг Амарсайхан ахаас тамхи асуугаад өгөөч гэхээр нь би очоод асуусан чинь Амарсайхан ах тамхи татдаггүй. Тэгээд би нөгөө залуугаас нь буюу тэр Бат-Оргилоос нь ах тамхи байвал тамхилаач гэсэн чинь байхгүй байсан ч би бацаануудад тамхилдаггүй гэж хэлсэн. Тэгээд би дахиж тамхи асуусан чинь Амарсайхан цаашаа байж бай гэж хэлсэн. Нөгөө залуу нь яг явсан чинь араас дуудсан. Би яваад очсон чинь намайг цохих гэнгүүт бултчихсан. Тэгсэн намайг түлхээд унагасан. Би босч ирээд нүүр нь тус газар нь нэг удаа цохисон ... гэсэн мэдүүлэг /хх 33-34/,

 

Хохирогч Л.Бат-Оргил мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгтээ: ... Амараа ирээд надтай юм яриад зогсож байтал Амараатай цуг явж байсан тэр танихгүй Ариунбаяр гэх залуу нь ирээд надаас тамхи байна уу гэж асуусан. Би тухайн үед байхгүй , ах нь жаахан хүүхдэд тамхи өгөхгүй гэж хэлсэн. Би Ариунбаяр гэх залууг дуудсан. Би өөдөөс нь айлгах гээд гараараа далайсан. Тэр Ариунбаяр хойшоо болсон. Би тэгээд тэр Ариунбаярыг түлхсэн... Тэгсэн Ариунбаяр нь газар унасан... Тэгээд Ариунбаяр нь босож ирэнгүүтээ харин миний нүүр нь тус газар нь нэг удаа цохисон ... гэсэн мэдүүлэг /хх 7-9/,

 

Насанд хүрээгүй гэрч  С.Мөнхзориг мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгтээ:... Тэр хоёр ах Амарсайхан ахыг дуудсан. Тэгээд Амарсайхан тэр хүмүүстэй очиж юм яриад сууж байсан. Өлзий, Ариунбаяр бид гурав юм ярьж сууж байгаад Ариунбаярыг тамхи асуучих гэж хэлсэн. Ариунбаяр тамхи асууж байгаад муудсан юм шиг байсан. Тэгээд хараад байж байсан чинь нэг ах нь Ариунбаярыг  унагаачих шиг болсон. Тэгээд Ариунбаяр босч ирээд нэг удаа цохисон ... гэсэн мэдүүлэг /хх 10-11/,

 

Насанд хүрээгүй гэрч Б.Өлзийхутаг мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгтээ: ...Мөнхзориг Ариунбаярыг найз саравчинд байгаа тэр гурван ахаас тамхи асуугаад ирээч гэж хэлсэн. Ариунбаяр тэр Амар ах болон уулзаад зогсож байсан 2 залуугаас нь очиж тамхи асуухаар явсан. Тэгээд Мөнхзориг бид хоёр юм яриад сууж байгаад би хальт харсан чинь  Ариунбаярыг нэг ах нь түлхсэн. Тэгсэн Ариунбаяр газар унаж байсан. Тэгэхээр нь Мөнхзориг бид хоёр наанаас нь яваад очсон. Тэгсэн тэр намхан бүдүүн ах нь Ариунбаяр луу дайрсан. Ариунбаяр тэр ахыг нүүр нь тус газар нь нэг удаа цохисон чинь газар унаад өгсөн ... гэсэн мэдүүлэг /хх 12-13/,

 

Гэрч Н.Төмөртогоо мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгтээ: ...Бат-Оргил бид хоёр 23 цагийн үед Ганзам дэлгүүрийн хажуу талын цэцэрлэгийн сааданд ороод юм яриад сууж байсан. Тэгсэн нэг залуу ирээд Бат-Оргил тэр хоёр юм яриад байсан... Тэгээд тэр Бат-Оргилтой уулзаад зогсоод байж байсан залуутай хамт яваа нэг залуу нь ирээд Бат-Оргилоос тамхи байна уу? гэж асуусан. Тэгэхэд Бат-Оргил байхгүй гэж хэлсэн... Тэгсэн тэр залуу цаашаа явж байснаа эргэж ирээд нүүр нь тус газар нэг удаа цохисон ... гэсэн мэдүүлэг /хх 14-15/,

 

Гэрч С.Амарсайхан мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгтээ: ... бид нар цэцэрлэгийн сааданд буцаад ортол Бат-Оргил гээд манай сургуульд манай доод талын ангид сурч байсан залуу явж байхаар нь очоод гар бариад юм яриад зогсож байтал Ариунбаяр ирээд тамхи байна уу ахаа гэж Бат-Оргилоос гуйхад байхгүй гэж хэлчихээд араас Бат-Оргил бацаануудаа гэх шиг болсон би тэрийг нь сайн сонсоогүй... Ариунбаярыг Бат-Оргил түлхээд унагаах шиг болсон. Тэгээд Ариунбаяр босч ирээд Бат-Оргилын нүүр нь тус газар нь нэг л удаа цохисон ... гэсэн мэдүүлэг /хх 20-21/,

 

Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2017.04.19-ний өдрийн 152 дугаарт шинжээчийн дүгнэлтэнд:

  1. Л.Бат-Оргилын биед зүүн нүдний ухархайн доод ханын цөмөрсөн хугарал,
    хамрын зүүн талын хананы хугарал, зүүн нүдний доод зовхины шарх,
    салстын цус харвалт, зовхины цус хуралт зөөлөн эдийн няцрал гэмтэл
    тогтоогдлоо.
  2. Учирсан гэмтэл нь хатуу, мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
  3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
  4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна гэжээ /хх 23/,

 

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 38/ зэргийг шинжлэн судлаад хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны гэж үзэн  шүүхийн шийдвэрийн үндэслэл болголоо.

 

Иймд шүүгдэгч Г.Ариунбаярыг 2017 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Дорноговь аймгийн Сайншанд сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт иргэн Л.Бат-Оргилтой тухайн үед үүссэн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж нүүрэн тус газарт нь гараараа 1 удаа цохиж биед нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн байна.

 

Шүүгдэгч Г.Ариунбаярт холбогдох хэргийг Аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ба хэрэг хянан шийдвэрлэх үед хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлсэн 2015 оны Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн түүнийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэх нь үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч нь мөрдөн байцаалтын шатанд хохирогчид гэмт хэргийн улмаас учирсан хохирол 1500000 төгрөгийг төлсөн ба хохирогч нь мөрдөн байцаалтын шатанд нэхэмжлэх зүйлгүй, шүүгдэгчтэй эвлэрсэн гэж мэдүүлсэн тул түүнийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

 Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх эсэх талаар шүүхийн дүгнэлт:

 

Шүүгдэгч Г.Ариунбаяр нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, 3 жилийн хорих ялаас бага тогтоогдсон гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж, хохирогчтой эвлэрсэн байдал зэргийг харгалзан шүүгдэгчийг ялаас чөлөөлөх нь зүйтэй гэж үзлээ.  

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт ирээгүй  болно.

 

Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авахаар шийдвэрлэлээ.

 

            Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2,  36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ: