Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Ганбатын Мөнхтулга |
Хэргийн индекс | 128/2020/0190/З |
Дугаар | 128/ШШ2022/0838 |
Огноо | 2022-11-14 |
Маргааны төрөл | Нийгмийн даатгал, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2022 оны 11 сарын 14 өдөр
Дугаар 128/ШШ2022/0838
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Мөнхтулга даргалж, шүүгч Т.Мөнх-Эрдэнэ, шүүгч Д.Эрдэнэчимэг нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн 5 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: “С*** з*** к*** э***” ХХК /РД:9***/,
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б***ийн *** /РД:ЖЭ8***/,
Хариуцагч: Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын нэхэмжлэлийн эмнэлзүйн хяналтын мэргэжилтэн З.Ү***, Эдийн засаг, төлөвлөлт, судалгааны хэлтсийн Орлого, хамрагдалт, актуар тооцоо хариуцсан ахлах мэргэжилтэн Г.М***, Хяналтын зохицуулалт, чанарын үнэлгээний мэргэжилтэн Ч.О***, Худалдан авалт, гэрээлэлтийн газрын Хуулийн асуудал хариуцсан мэргэжилтэн А.М*** нарын хоорондын эмнэлгийн тусламж, үйлчилгээний зардлын зөрүү олгуулахтай холбоотой маргааныг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А***, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Ү***, Г.М***, Ч.О***, А.М***, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Э*** нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч “С*** з*** к*** э***” ХХК анх тус шүүхэд хандан “2019 онд Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын “Сэргээн засан клиник эмнэлэг” ХХК-д эмнэлгийн тусламж, үйлчилгээний зардлыг буруу тооцоолж, бүрэн олгохгүй байгаа шийдвэрийг хүчингүй болгож, зөрүү 520,383,828 төгрөгийг олгуулахыг даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа “С*** з*** к*** э***” ХХК-ийн 2019 онд үзүүлсэн эмнэлгийн тусламж, үйлчилгээний зардлыг бүрэн олгоогүй Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын үйлдлийг хууль бус болохыг тогтоож, хувьсах зардлын хэмжээг Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн 2016 оны 19 дүгээр тогтоолын нэгдүгээр хавсралтын 1 “хэвтүүлэн эмчлэх тусламж, үйлчилгээ”-ний төрлөөр 300,000 төгрөгөөр тооцон олгохыг даалгах” хэмээн эцэслэн тодорхойлж маргаж байна.
2. Нэхэмжлэгч “С*** з*** к*** э***” ХХК нь 2019 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газартай 02/03 дугаар бүхий “Хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагаас эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг худалдан авах гэрээ”-г байгуулан ажилласан. Улмаар 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн байдлаар гэрээгээр тохиролцсон 1,748,969,400 төгрөгийн санхүүжилтээс 638,990,000 төгрөгийг олгосонтой холбогдуулан нэхэмжлэгчээс Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлд хандан 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 210 дугаар албан бичгээр “...энэхүү нөхцөл байдлыг нягтлан үзэж зөрүү санхүүжилтыг олгох ажлыг Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газарт даалгаж өгнө үү” гэсэн агуулга бүхий өргөдөл гаргасан.
Өргөдлийн хариуг хариуцагч Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газраас 2020 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн А-1/141 дугаар албан бичгээр “...танай санхүүжилтийг нөхөн олгох боломжгүй” хэмээн татгалзаж шийдвэрлэснийг нэхэмжлэгч эс зөвшөөрч 2020 оны 3 дугаар сарын 05-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан.
4. Нэхэмжлэгч “С*** з*** к*** э***” ХХК-иас шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ: “С*** з*** к*** э*** нь 1989 онд үүсгэн байгуулагдсан бөгөөд 2007 оноос "С*** з*** к*** э***" ХХК болон өөрчлөгдөж эрүүл мэндийн салбарт тасралтгүй, тогтвортой үйл ажиллагаа явуулж, үйлчлүүлэгчдийнхээ талархлыг хүлээн ажиллаж байгаа улсдаа ганц сэргээн засах тусламж үйлчилгээ үзүүлдэг эмнэлэг юм. Манай эмнэлэг иргэдэд сэргээн засах үйлчилгээг эрүүл мэндийн даатгалаар ямар нэгэн нэмэлт төлбөргүйгээр зөвхөн хэвтүүлэн эмчлэх үйлчилгээг 175 ортойгоор үзүүлдэг. 1989 оноос хойш Нийгмийн даатгалын ерөнхий газартай жил бүр гэрээ байгуулан санхүүжилт, зардлаа авч үйл ажиллагаагаа явуулж ирсэн бөгөөд гэрээний ямар нэгэн зөрчил, үйлчилгээний алдаа дутагдал гаргаж байгаагүй болно. Энэ хүрээнд хүчин төгөлдөр үйлчилж буй Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн 2016 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн 19 дүгээр тогтоолын 1 дэх заалтаар Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний хувьсах зардлын даатгалын сангаас төлөх төлбөрийн хэмжээг тогтоож, 2 дахь заалтаар "С*** з*** к*** э***ийн даатгуулагчдад үзүүлэх тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг төрийн өмчийн эрүүл мэндийн байгууллагад олгох төлбөрийн хэмжээгээр тооцож санхүүжүүлэхийг Нийгмийн даатгалын ерөнхий газарт зөвшөөрч, мөн 3 дахь заалтаар уг тогтоосон хэмжээнээс өөр нэмэлт төлбөр даатгуулагчдаас авахгүй ажиллахыг даалгасан болно. Аль эмнэлэгт ямар төлбөр өгөх нь Үндэсний зөвлөлийн шийдвэрлэх эрх хэмжээний асуудал байна. Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9.4-т “төлбөрийн хэмжээг тогтоох" эрхийг зааж өгсөн. Харин хариуцагч Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газарт уг эрхийг хуулиар олгоогүй бөгөөд 19 дүгээр тогтоолоор зөвхөн Үндэсний зөвлөлийн тогтоосныг "...хэрэгжүүлэхийг зөвшөөрсүгэй" гэж заасан. Хариуцагч нар "...их санхүүжилт аваад байна" гэдгээ өөрсдөө шалган албан ёсоор тогтоогоогүй, ийм байсан тохиолдолд ч дээрх хуулийн дагуу Үндэсний зевлөлд санал гаргах байдлаар шийдвэрлүүлэх ба дундаас нь өөрсдөө дур мэдэн санхүүжилтийг багасгах эрх байхгүй. Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.3-т зааснаар зөвхөн "гэрээ байгуулж, гэрээний биелэлтийг хянах, гэрээгээ дүгнэх" нь хариуцагч байгууллагын үүрэг. Өөрөөр хэлбэл, хэдэн даатгуулагч хэвтэн эмчлүүлсэн тоо тохирч байгаа, үйлчилгээний зардлын төлбөр гүйцэтгэх журамдаа нийцсэн, үнэн бодитой эсэхийг хянан эрх, үүрэгтэй.
Энэ харилцааг Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлөөс баталсан 2016 оны 19 дүгээр тогтоолоор зохицуулж байсан. Тогтоолдоо зорилго, зохицуулалтаа тодорхой байдлаар заасан. Тогтоолын 2 дахь хэсэгт “...хувийн хэвшлийн Сэргээн засах клиник эмнэлгийн даатгуулагчид үзүүлэх тусламж үйлчилгээний зардлын төлбөрийг төрийн өмчийн эрүүл мэндийн байгууллагад олгох төлбөрийн хэмжээгээр тооцон санхүүжүүл" гэсэн. Маргаж байгаа асуудлаар Төлбөрийн хэмжээ заасан 1-р хавсралтын 6-д "Сэргээн засах тусламж үйлчилгээ төрийн өмчийн болон хувийн хэвшлийн аль алинд нь 110,000 төгрөг" байхаар заасан. Гэтэл ижил үнийн дүнтэй нөхцөлд заавал дээрх байдлаар бичих шаардлага байхгүй. Өөрөөр хэлбэл, энэ нь төрийн болон хувийн хэвшлийн эмнэлгийн зардлыг өөр өөрөөр тогтоосон байх тохиолдлыг тусгайлан зохицуулсан болох нь ойлгомжтой байна. Мөн ингэж ижил хэмжээгээр санхүүжилт олгож байгаа учраас даатгуулагчаас нэмэлт төлбөр авахгүй ажилллахыг даалгасан.
Нэхэмжлэгч нь Эрүүл мэндийн тухай хууль болон 19 дүгээр тогтоолд заасан "Эрүүл мэндийн даатгалын сангаас тусламж, үйлчилгээнийн зардлын төлбөр гүйцэтгэх журам"-ийн 2.2-т заасан хэвтүүлэн эмчлэх төрлийн үйлчилгээ үзүүлдэг. Харин уг журмын 2.8-д заасан “Сэргээн засах тусламж үйлчилгээнд хамаарахгүй” болно. Учир нь "С*** з*** к*** э***" ХХК-ийн үйлчилгээ нь аливаа байгалийн нөөцөд түшиглээгүй тул 1. Рашаан сувилал биш. Эрт болон уртын тусламж үйлчилгээ үзүүлдэг тул зөвхөн 2. Эрт үеийн гэж үзэх боломжгуй. Хэвтүүлэн олон хоногоор эмчлэх тул өдрийн бус, мөн уламжлалт аргаар дагнасан үйлчилгээ үзүүлдэггүй болно.
2016 оноос 2018 оныг дуустал 300,000 төлбөрийг авч байсан. Улмаар 2019 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр өмнөх жилүүдийнхтэй ижил нөхцлөөр гэрээ байгуулан үнийн дүнг ч өмнөх жилүүдэд суурилж, ойролцоо байдлаар тусгасан. Гэтэл сарын дараагаар гэрээнд заасан хэмжээгээр өгөхгүй гэж эхэлсэн. Гэтэл энэ хугацаанд хууль, журам, гэрээ өөрчлөгдөөгүй, бүх зүйл хэвээрээ байсан. Мөн 2019 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр Эрүүл мэндийн даатгалын еренхий газартай байгуулсан 02/03 дугаартай "Хувийн хэвшлийн байгууллагаас эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг худалдан авах гэрээ"-гээр ч дээрх байдлаар тогтоосон байдаг бөгөөд энэ нь гэрээний хавсралтад тусгагдсан "батлагдсан нийт төсөв", "тусламж үйлчилгээний зардал" гэсэн хэсгүүдээс тодорхой харагдана. Гэтэл гэрээнд зааснаар "хэвтүүлэн эмчлэх тусламж үйлчилгээ" төрлөөр үйл ажиллагаа хэвийн, өөрчлөлтгүй ажиллаж байхад Нийгмийн даатгалын еренхий газраас санхүүжилтийг олгохдоо 2016 оны 19 дугээр тогтоолын "6"-д заасан "Сэргээн засах тусламж үйлчилгээ" гэж зааснаар 110,000 төгрөгөөр олгож байгаа нь дээрх тогтоолд нийцээгүй, манай олон жил тасралтгүй зөвхөн хэвтүүлэн эмчлэх төрлийг буруу ангилалд хамруулсан, эмнэлэгийн үйл ажиллагааг ойлгоогуй шийдвэр болсон. Эрүүл мэнд, спортын сайдын 2015 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 487 дугаар тушаалаар "Сэргээн засах тусламж, уйлчилгээний журам"-ыг баталсан бөгөөд түүний 2.6-д хэвтүүлэн эмчлэх сэргээн засах тусламж үйлчилгээний төрлийг заасан, мөн анх үүсгэн байгуулагдсан цагаасаа манай эмнэлэг зөвхөн хэвтүүлэн эмчлэх үйл ажиллагаа явуулдаг зэргээс "Хэвтүүлэн эмчлэх тусламж, уйлчилгээ" төрөлд багтана.
Мөн 24 цагийн турш сэргээн засах эмчилдэг хэвтүүлэн эмчлэх тусламж уйлчилгээ болон сэргээн засахын бусад хэлбэрээр үүдэн эмнэлгээр, гэрээр, едрийн эмчилгээ/ едерт 0-8 цаг нэг удаа үзүүлдэг сэргээн засах тусламжийн уйлчилгээний зардал ижил байх боломжгүй зэргээс үзэхэд тогтоолын агуулга, зорилгод нийцээгүй Эрүүл мэндийн даатгалын еренхий газрын дээрх шийдвэр хууль бус болох нь харагдаж байна. Үүнээс гадна Эрүүл мэндийн даатгалын зардлын HINFO программд сэргээн засах тусламж үйлчилгээ 110,000 төгрөг гэдэг тохиргоо байхгүй. Зөвхөн рашаан сувилалын уйлчилгээ 110,000 төгрөг гэдэг тохиргоо байгаад хамруулсан нь эмнэлгийн тусламж үйлчилгээг рашаан сувилалын үйлчилгээ болгон өөрчилсөн хууль бус шийдвэрээ хэрэгжүүлж байна. Энэ талаар Эрүүл мэндийн даатгалын еренхий газарт өргөдөл гаргаж байсан бөгөөд мөн "Эрүүл мэндийн даатгалын Үндэсний зөвлөлийн тогтоолоор баталсан тарифыг зөрчин эрүүл мэндийн даатгалын сангаас санхүүжилтийг гаргуулан авч их хэмжээний мөнгө завшсан" гэх асуудлаар, захирал Ц.Ч***д эрүүгийн хэрэг үүсгэн шалгасан тул тухайн хэргийг шийдвэрлэгдэхийг хүлээж байгаад Нийслэлийн Хан-Уул дүүргийн Прокурорын газрын прокурорын 2019 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн 728 дугаар тогтоолоор гэмт хэрэг биш болохыг тогтоосон, үүнд тухайн жилүүдэд зохих журмаар санхүүжилт авч байсан болохыг тогтоосон.
Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, "С*** з*** к*** э***" ХХК-ийн 2019 онд үзүүлсэн эмнэлгийн тусламж, үйлчилгээний зардлыг бүрэн олгоогүй эрүүл мэндийн даатгалын еренхий газрын уйлдлийг хууль бус болохыг тогтоож, Хувьсах зардлын хэмжээг Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн 2016 оны 19 дүгээр тогтоолын Нэгдүгээр хавсралтын 1 "хэвтүүлэн эмчлэх тусламж, уйлчилгээ"-ний терлеер 300,000 төгрөгөөр тооцон олгохыг даалгаж өгнө үү” гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: “Үйл ажиллагааны хувьд улсдаа ганц буюу сэргээн засах, тусламж үйлчилгээг гэдэг чиглэлээр дагнасан эмнэлэг байгаа. Иргэдэд сэргээн засах үйлчилгээг үзүүлэхдээ эрүүл мэндийн даатгалын санхүүжилт авдаг. Иргэдээс нэмэлт төлбөр авдаггүй. 2017 онд олгосон зөвшөөрлийн дагуу 175 ортойгоор эмнэлгийн үйл ажиллагаа явуулж байгаа. 1989 оноос хойш Нийгмийн даатгалын ерөнхий газартай жил бүр гэрээ байгуулаад санхүүжилт зардлаа аваад үйл ажиллагаа явуулж байгаа. Энэ хугацаанд ямар нэгэн зөрчил үйлчилгээний алдаа гаргаж байгаагүй. Маргаж байгаа асуудлын тухайд 2016, 2017, 2018 онуудад үйл ажиллагааны дагуу эрүүл мэндийн даатгалын газартай гэрээ байгуулаад гэрээ үйлчлүүлэгч нарт үзүүлсэн үйлчилгээний төлбөрийн дагуу 19 дүгээр тогтоолд заасны дагуу 300,000 төгрөг буюу хэвтүүлэн эмчлүүлэн гэсэн үйл ажиллагааны чиглэлд хамруулаад гэрээгээ байгуулаад төлбөр тооцоо хийгээд явж байсан. 2019 оны 01 дүгээр сард үүний дагуу үнийн дүн адилхан байдлаар гэрээ байгуулсан. Гэрээ байгуулснаас хойш сар болгон төлбөр тооцоо хийдэг. 01 дүгээр сарын төлбөрийг хийх болоход хариуцагчаас юу гэсэн бэ? гэхээр танайхыг хэвтүүлэн эмчлэх гэдэг тусламж үйлчилгээнд хамааруулахгүй гэдэг чиглэл баримтлаад үүнээс хойш 2019 онд нийтэд төлбөрийг нь 300,000 төгрөгөөр тооцоогүй, 110,000 төгрөгөөр тооцож явуулсан. Үүнийг үндэслэлгүй гэж үзээд нэхэмжлэл гаргасан. Эрүүл мэндийн тусламж үйлчилгээний сангаас төлбөрийн хэмжээг эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар буюу хариуцагч тогтоох эрх хэмжээгүй. Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 11.2-т “Энэ хуулийн 9 дүгээр зүйлд заасан эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын эрүүл мэндийн даатгалын сангаас болон даатгуулагчаас төлөх төлбөрийн хэмжээ, төлбөрийн арга, журмыг эрүүл мэндийн даатгалын байгууллага болон санхүү, төсвийн, эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын саналыг тус тус үндэслэн Үндэсний зөвлөл тогтооно” гэж заасан. Үүний дагуу 2016 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн Нийгмийн даатгалын ерөнхий зөвлөлийн 19 дүгээр тогтоол гарсан. Энэ тогтоолын 2 дах зүйлд “Сэргээн засах клиник эмнэлгийн даатгуулагчид үзүүлэх тусламж үйлчилгээний зардлын төлбөрийг төрийн өмчийн эрүүл мэндийн байгууллагад олгохыг даалгаж байна” гэсэн. 3-д “нэмэлт төлбөр авахгүйгээр үйл ажиллагаа явуулах”-ыг даалгасан. Хавсралтын 1-д “хэвтүүлэн эмчлүүлэх тусламж үйлчилгээг төрийн өмчийн эрүүл мэндийн байгууллагад 300,000 төгрөг, хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагад 175,000 төгрөг, сэргээн засах тусламж үйлчилгээг төрийн өмчийн байгууллага 110,000 төгрөг, хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагад 110,000 төгрөг байх”-аар тогтоосон. Ийм учраас эрх хэмжээг Нийгмийн даатгалын ерөнхий зөвлөлөөс тогтоосон байгаа учир энэ хэмжээнд тогтоож явах зүйтэй. Харин хариуцагч байгууллага ямар үүрэгтэй вэ гэхээр тухайн хуулийнхаа Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 19 дүгээр зүйлд заасны дагуу үндэсний зөвлөлийн тогтоолд заасан үүргийг хэрэгжүүлэх чиг үүрэгтэй байна.
Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү” гэв.
5. Хариуцагчаас шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбар болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.М***гаас шүүх хуралдаанд гаргасан нэмэлт хариу тайлбартаа: “... Манай газар нь 2019 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр "С*** з*** к*** э***" ХХК-тай 02/03 дугаартай "Хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагаас эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг худалдан авах гэрээ" байгуулсан ба тус гэрээний 2 дугаар зүйлийн 2.1-д “Сэргээн засах тусламж, үйлчилгээ"-г худалдан авахаар заасан. Хэвтүүлэн эмчлэх болон сэргээн засах тусламж, үйлчилгээ нь 2 өөр төрлийн тусламж, үйлчилгээ гэдгийг дараах хууль, эрх зүйн баримтуудад тодорхойлсон байдаг. Үүнд: Эрүүл мэндийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.21-д "Сэргээн засах" гэж өвчин эмгэг, гэмтэл бэртэл, бусад хүчин зүйлийн нөлөөгөөр бий болсон хүний биеийн бүтэц, үйл ажиллагааны алдагдлын улмаас үүссэн үр дагаврыг арилгахад чиглэсэн сэргээн засах болон эмнэлгийн мэргэжилтний хамтын цогц үйл ажиллагааг, мөн хуулийн 16 дугаар зуйлийн 16.13-д "Сэргээн засах төв нь өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төв болон бусад эмнэлгээс илгээсэн өвчтөнд амбулаториор үйлчлэх, хэвтүүлэн эмчлэх хэлбэрээр сэргээн засах тусламж, үйлчилгээг үзүүлэх байгууллага байна", Эмнэлгийн тусламж, уйлчилгээний тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1-д “Сэргээн засах тусламж, үйлчилгээг дараах хэлбэрээр үзүүлнэ” 13.1.1-д "Эмнэлгийн бусад тусламж, үйлчилгээтэй хамт цогц байдлаар", 13.1.12-д "Дагнасан байдлаар" 13.2-д "Сэргээн засах дагнасан тусламж, уйлчилгээг тусгай зөвшөөрөл бүхий өмчийн бүх хэлбэрийн хуулийн этгээд үзүүлнэ", 13.3.1, 13.3.2-д “Сэргээн засах дагнасан тусламж, үйлчилгээ үзүүлэх байгууллага нь сэргээн засах төв, сувилал гэсэн төрөлтэй байна", Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1-д "Эрүүл мэндийн Даатгалын сангаас зардлын төлбөрийг нь хариуцах тусламж, үйлчилгээний багц нь 9.1.1-д “Хэвтүүлэн эмчлэх тусламж, үйлчилгээ”, 9.1.5-д “уламжлалт, сэргээн засах болон сувиллын тусламж, үйлчилгээ хамаарна", Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн 2016 оны 19 дүгээр тогтоолын 3 дугаар зүйлд “Төрийн өмчийн эрүүл мэндийн байгууллагад мөрдөж буй хувьсах зардлын төлбөрийн хэмжээгээр санхүүжилт олгох” болсонтой холбогдуулан мэс заслын тусламж, үйлчилгээ авч буй даатгуулагчаас Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 11.2-т зааснаас өөр нэмэлт төлбөр авахгүй ажиллахыг “А***”, “М***”, “Н***” эмнэлэг, Б*** э***, “С*** з*** к*** э***”-ийн дарга нарт, эдгээр эмнэлгүүдтэй байгуулах эрүүл мэндийн даатгалын гэрээнд холбогдох зохицуулалтуудыг тусган, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Нийгмийн даатгалын ерөнхий газар /Д.М***/-т тус тус даалгасугай, Дээрх 19 дүгээр тогтоолын Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний хувьсах зардлын даатгалын сангаас төлөх төлбөрийн хэмжээ"-г тогтоосон нэгдүгээр хавсралтаар Сэргээн засах тусламж, үйлчилгээний даатгалын сангаас төлөх төлбөрийн хэмжээг төрийн өмчийн болон хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагад 110,000 төгрөг байхаар тогтоож өгсөн. Эрүүгийн цагдаагийн албаны Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газраас 2018 онд “С*** з*** к*** э***" ХХК нь Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн тогтоолоор баталсан тарифыг зөрчин эрүүл мэндийн даатгалын сангаас санхуужилт гаргуулан авч их хэмжээний мөнгө завшсан байж болзошгүй гэх ундэслэлээр хэрэг уусгэн шалгасан ба энэ хэрэгт манай газрын 5 мэргэжилтэн шинжээчээр ажиллаж дугнэлт гаргасан. Шинжээч нар "С*** з*** к*** э***" ХХК нь 2010 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2018 оны 3 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацаанд тусламж үйлчилгээ үзүүлсэн 45746 өвчний туухэнд узлэг хийж, зөвхөн сэргээн засах эмчилгээ хийгдсэн боловч хэвтүүлэн эмчлэх /эм, тариа, мэс засал/ тусламж, үйлчилгээний төрлөөр тусламж, үйлчилгээ үзүүлээгүй мөртлөө хэвтүүлэн эмчлэх тусламж, уйлчилгээний төрлөөр тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг нэхэмжилж, санхүүжилт авсан ба дээрх хугацаанд тусламж, үйлчилгээний төрөлд тохирсон тарифаар олгосон бол нийт 6,581,570,396.2 төгрөгийн зөрүү гарахыг тодорхойлон дүгнэсэн байна. Уг хяналт шалгалтын дүгнэлтээс үүдэн Нийгмийн даатгалын үндэсний зөвлөпийн 2016 оны 19 дүгээр тогтоолын нэгдүгээр хавсралтаар тогтоосон Сэргээн засах тусламж, уйлчилгээний даатгалын сангаас төлөх төлбөрийн хэмжээг төрийн өмчийн болон хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагад 110,000 төгрөг байхыг тогтоохыг үндэслэн санхүүжилтийг олгосон.
Иймд "С*** з*** к***" ХХК нь хэвтүүлэн эмчлэх /эм, тариа, мэс засал/ тусламж, үйлчилгээг үзүүлээгүй, манай газартай сэргээн засах тусламж, үйлчилгээгээр гэрээ байгуулсан, 2019 онд даатгуулагчид үзүүлсэн тусламж, үйлчилгээний зардлыг сэргээн засах тусламж, үйлчилгээний төрлөөр нэхэмжилж, санхүүжүүлсэн байх тул тус шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагад дурдагдсан 300,000 төгрөгөөр тооцон олгуулахыг даалгах шаардлагыг ундэслэлгүй гэж үзэж байна” гэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.М***аас шүүх хуралдаанд гаргасан нэмэлт хариу тайлбартаа: “Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн 2016 оны 19 дүгээр тогтоолын 2-т “Нийслэлийн Баянгол, Сонгинохайрхан дүүрэг, Чингэлтэй дүүрэг, Хан-Уул дүүргийн иргэдэд мэс заслын тусламж үйлчилгээ гэрээгээр гүйцэтгэж буй “А***”, “М***”, “Номуун” эмнэлгүүдийн мэс заслын тусламж үйлчилгээг зайлшгүй шаардлагаар хийгдэх амбулаторийн үзлэг шинжилгээний зардлын төлбөр болон С*** з*** к*** э***, даатгуулагчид төлбөр үйлчилгээ сэргээн засах эмнэлэг, тусламж үйлчилгээний зардлыг олгох, санхүүжилтийг Нийгмийн даатгалын ерөнхий газар зөвшөөрсүгэй” гэж заасан. Дурдсан эмнэлгүүд мэс заслын тусламж үйлчилгээ үзүүлнэ. Хажууд нь мэс засалд шаардлагатай оношилгоо шинжилгээг үзүүлсэн үед тус эмнэлгүүд улсын санхүүжилтээр 300,000 төгрөгөөр хэвтэн эмчлүүлэх талаар заагаад өгсөн. Энэ тогтоолын 3 дугаар зүйлд төрийн өмчийн эрүүл мэндийн байгууллагад бүрдэж буй хувьсах зардлын төлбөрийн хэмжээнд санхүүжилт олгох гэсэнтэй холбоотойгоор мэс заслын тусламж үйлчилгээ авч буй даатгуулагчаас Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 11.2-т зааснаар өөр төлбөр авахгүйгээр ажиллах “М***”, “Н***”, “А***”, “Б*** э***”, “С*** з*** к*** э***”-ийн дарга нартай ажиллахыг Нийгмийн даатгалын ерөнхий газарт даалгасан. Энэ эмнэлгүүд нь зааж өгсөн дүүргийн эмнэлэгт мэс заслын тусламж үйлчилгээг үзүүлээд иргэдээс төлбөр авахгүйгээр оношилгоо үзүүлээд явсан.
Гэтэл “С*** з*** к*** э***” ХХК нь 2016 оноос өнөөдрийг хүртэл нэг ч мэс заслын тусламж үйлчилгээ үзүүлээгүй гэдэг нь Хан-Уул дүүргийн шинжээчийн дүгнэлтийн дагуу нийт 45745 өвчний түүхэнд хяналт шалгалт болоод дүгнэлт хийсэн. Нэхэмжлэгч нэг ч мэс заслын тусламж үйлчилгээ үзүүлээгүй гэдгийг 2019 онд мэдээд ингээд сэргээн засах үйлчилгээ үзүүлж байгаа учраас 19 дүгээр тогтоолын 1 дүгээр хавсралтын сэргээн засах тусламж үйлчилгээ гэдгээр танайхыг санхүүжүүлнэ. Энэ нь төрийн болон хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллага сэргээн засах тусламж үйлчилгээг үзүүлэхдээ 110,000 төгрөгөөр үзүүлнэ гэж гэрээ хийсэн. Мөн урьдчилан сэргийлэхээр энэ байгууллагатай гэрээ хийсэн. “С*** з*** к*** э***” ХХК нь уламжлалт болон хэвтэн эмчлүүлэх эмчилгээ гээд 5-10 хоног хэвтэн эмчлүүлж тусламж үйлчилгээ авдаг. Улсын эмнэлэг 300,000 төгрөг, хувийн эмнэлэг 175,000 төгрөг гэж заасан. 1 дүгээр хавсралтын 1-д зааснаар хэвтэн эмчлүүлэх тусламж үйлчилгээ гэдэг нь мэс заслын тусламж үйлчилгээ үзүүлнэ. Мөн эм тарианы тусламж үйлчилгээ үзүүлнэ. Ходоод өвдсөн бол тэр хүнд ходоодны эмчилгээ хэрэглэнэ. Уламжлалт гэхээр бумба, тариа гээд 5-10 хоног хэвтэнэ эмчлүүлдэг. Сэргээн засах үйлчилгээ мөн адил ордог. Энэ эмчилгээ мөн 5-10 хоног ордог байгаа. Сэргээн засах тусламж үйлчилгээг иргэдэд энэ байгууллага 2016 оноос хойш үйлчлээд явж байсан. 2018, 2019 онд бид нар мэдээд 2019 онд гэрээ хийхдээ сэргээн засах тусламж үйлчилгээгээр явсан. 19 дүгээр тогтоолд зааснаар нэг ч мэс заслын эмчилгээ хийлгүүлээгүй байгаа. Бусад “А***”, “Н***” гэх зэрэг газрууд Нийслэлийн эрүүл мэндийн газраас тушаалаа гаргасан. “А***” эмнэлэг нь Сонгинохайрхан дүүргийн хэд хэддүгээр хорооны иргэдэд мэс заслын тусламж үйлчилгээ мөн мэс засалтай холбоотойгоор амбулаторийн үзлэг, оношилгоо шинжилгээнд оруулсан. Тийм учраас 300,000 төгрөгөөр нэхэмжлээд явж байсан. Хэзээ ч мэс заслын тусламж үйлчилгээ үзүүлээгүй байж тушаалаа бариад мэс засал үзүүлсэн мөн хэвтэж эмчлүүлдэг учраас бид нар 300,000 төгрөг нэхэмжилж авна гэж маргаад байгаа. Хэвтэж эмчлүүлдэг үү гэвэл эмчлүүлдэг. Гэхдээ дотор нь хэвтэж эмчлүүлдэг эмнэлэг 3, 4 янз байгаа. Зөвхөн сэргээх засахаар буюу бумба тариа, физик эмчилгээгээр иргэдэд үйлчилнэ. Ингээд танайх сэргээн засахаар буюу 110,000 төгрөгөөр сэргээн засах үйлчилгээний зардлаа аваарай гэсэн. Тэгээд онош санхүүжүүлээд явсан” гэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.О*** шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: “2010 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2018 оны 3 сарын 31-ний өдрийг хүртэл 45746 онош өвчний түүх дээр ажилласан. 45746 өвчний түүхийг 2 сар гаруй хугацаанд нэг бүрчлэн шалгасан. Хүчилтөрөгчийн коктэйл, биеийн тамирын эмчилгээ, цахилгаан эмчилгээ, хөдөлгөөн засал эмчилгээ гэж байдаг” гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
2. Нэхэмжлэгч болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлага эцэслэн тодорхойлж, маргасан. Үүнд:
1. Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн 2016 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн 19 дүгээр тогтоолын 2 дахь заалтаар “Сэргээн засах клиник эмнэлгийн даатгуулагчид үзүүлэх тусламж үйлчилгээний зардлын төлбөрийг төрийн өмчийн эрүүл мэндийн байгууллагад олгох төлбөрийн хэмжээгээр тооцон санхүүжүүлэх”-ээр шийдвэрлэн, 3 дахь заалтаар “нэмэлт төлбөр авахгүйгээр үйл ажиллагаа явуулах”-ыг даалгасан дагуу бид 2016, 2017, 2018 онд ... “Хэвтүүлэн эмчлэх тусламж, үйлчилгээ” төрлөөр төрийн өмчийн эрүүл мэндийн байгууллагын адил 300.000 төгрөгөөр үйлчилгээний хувьсах зардлыг авч, иргэдээс төлбөр авахгүйгээр үйлчилдэг байсан.
2. 2019 онд өмнөх жилүүдтэйгээ адил агуулга бүхий 02/03 дугаартай “Хувийн хэвшлийн байгууллагаас эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг худалдан авах гэрээ”-г байгуулан ажиллаж байсан ч 1 дүгээр сараас нь эхлэн хариуцагчаас “танайхыг хэвтүүлэн эмчлэх гэдэг тусламж үйлчилгээнд хамааруулахгүй” хэмээн 19 дүгээр тотоолын “6”-д заасан “Сэргээн засах тусламж үйлчилгээ” гэсэн ангиллаар тооцон 110.000 төгрөгийн санхүүжилт олгох болсон нь хууль бус зэрэг үндэслэлээр тайлбарлан маргаж байна.
3. Хэргийн оролцогчдын тайлбар, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд,
Нэхэмжлэгч “С*** з*** к*** э***” ХХК нь Нийслэлийн Эрүүл мэндийн газрын 2017 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн Эрүүл мэндийн чиглэлээр мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх 0004472 дугаар тусгай зөвшөөрлийн гэрчилгээний үндсэн дээр “Сэргээн засах, дотор, эмэгтэйчүүд, мэдрэл, шүдний өвчний эмчилгээ, оношилгоо, клиник биохими лабортори, эхо оношилгоо” чиглэлээр үйл ажиллагаа эрхлэдэг. 2019 онд Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газартай байгуулсан 2019 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 02/03 дугаар “Хувийн хэвшлийн байгууллагаас эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг худалдан авах гэрээ”-ний үндсэн дээр үйл ажиллагаа явуулсан. 2019 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 02/03 дугаар “Хувийн хэвшлийн байгууллагаас эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг худалдан авах гэрээ”-ний 2-т “Эрүүл мэндийн даатгалын байгууллага нь 2019 онд эрүүл мэндийн байгууллагаас энэхүү гэрээний “Нэг”-д заасан ...даатгуулагчид үзүүлэх тусламж, үйлчилгээний зардлын төсвийн хуваарийг үндэслэн нийт 1,748,969,400 төгрөгийн дараах тусламж, үйлчилгээг худалдан авна. Үүнд: 2.1. Сэргээн засах тусламж, үйлчилгээ, 2.2. урьдчилан сэргийлэх эрт илрүүлэх үзлэг, оношилгоо, шинжилгээ /гүйцэтгэлээр/ хэмээн заасан болох нь,
Нэхэмжлэгчээс 2019 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 17 дугаартай албан бичгээр Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газарт хандан “СЗКЭ нь улсын нийт хүн амд хэвтүүлэн эмчлэх сэргээн засах тусламж, үйлчилгээ үзүүлдэг магадлан итгэмжлэгдсэн эмнэлэг юм. ...2019 оны 01 дүгээр сарын 1-нээс 01 дүгээр сарын 28-ны өдөр хүртэл хэвтэн эмчлүүлсэн нийт 43 даатгуулагчдад үзүүлсэн тусламж үйлчилгээний зардлын санхүүжилтийг олгож өгөхийн хамт цаашид эмнэлгийн үйл ажиллагааг тасралтгүй явуулах нөхцөлийг бүрдүүлэн даатгуулагчдад үзүүлэх хувьсах зардлын санхүүжилтийн хэмжээг тодорхой болгон 2019 оны 01 дүгээр сарын 31-ний дотор албан бичгээр мэдэгдэнэ үү” гэсэн агуулга бүхий мэдэгдлийг хүргүүлсэн. Энэ дагуу Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газраас 2019 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн А-1/109 дүгээр албан бичгээр “...Нийгмийн даатгалын Үндэсний зөвлөлийн 2016 оны 19 дүгээр тогтоолын ... нэгдүгээр хавсралтаар батлагдсан “Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний хувьсах зардлын даатгалын сангаас төлөх төлбөрийн хэмжээг”-г баталсан тусламж, үйлчилгээний төрлийн 6-д заагдсан “Сэргээн засах тусламж, үйлчилгээ”-г Төрийн өмчийн эрүүл мэндийн байгууллагад, хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагад тус тус 110,000 ... төгрөг байхаар баталсан. ...2019 онд байгуулсан “Хувийн хэвшлийн байгууллагаас эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг худалдан авах гэрээ”-ний 2 дугаар зүйлийн 2.1-д “сэргээн засах тусламж, үйлчилгээ” гэж заасан. Иймд сэргээн засах тусламж, үйлчилгээний төлбөрийн хэмжээг 110,000 ... төгрөгөөр тооцож, эрүүл мэндийн даатгалын сангаас санхүүжилтийг олгохыг мэдэгдье” гэсэн агуулга бүхий хариуг өгсөн.
Улмаар “С*** з*** к*** э***” ХХК-иас 2019 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 33 дугаар албан бичгээр “... эмнэлэгт үүссэн асуудлыг хэрхэн шийдвэрлэх талаар мэргэжил арга зүйн зөвлөмж” өгөх хүсэлт гаргасанд Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын 2019 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 02/207 дугаар албан бичгээр “...гэрээнд заагдсан Сэргээн засах тусламж, үйлчилгээний төлбөрийн хэмжээг 110,000 төгрөгөөр тооцож Эрүүл мэндийн даатгалын зардлын “HIS” программд өөрчлөлт оруулах”-аар ажиллаж байгаа тухай хариуг,
2019 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн 35 дугаар албан бичгээр “... Эрүүл мэндийн тусламж үйлчилгээний хувьсах зардлыг даатгалын сангаас төлөх төлбөрийн хэмжээний 6-д заагдсан заалтын дагуу оношийн хамааралтай бүлгийн Удаан хугацааны сэргээн засах эмчилгээ үйлчилгээний өртгийн жингээр санхүүжилтийг олгож” өгөх хүсэлт гаргасныг Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газраас 2019 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн 04/373 дугаар албан бичгээр “...”сэргээн засах тусламж, үйлчилгээ”-г даатгуулагчид үзүүлнэ гэж гэрээлсэн тул “Хэвтүүлэн эмчлэх тусламж үйлчилгээ”-ний төлбөрийн хэмжээгээр санхүүжүүлэх боломжгүй” хэмээн татгалзсан хариуг,
2019 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн 151 дүгээр албан бичгээр “... дахин нягтлан үзэж тохирох төрлийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний хувьсах зардлын төлбөрийн хэмжээгээр санхүүжилтийг өөрчилж” өгөх хүсэлт гаргасныг Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн А-1/1427 дугаар албан бичгээр “...санхүүжилтийг нэмэгдүүлэх боломжгүй байна” хэмээн татгалзсан хариуг өгөх зэргээр тус тус маргаан бүхий үйл баримттай холбогдуулан харилцаж байсан болох нь
Нийгмийн даатгалын Үндэсний зөвлөлийн 2016 оны 19 дүгээр тогтоолын 2-т “...Сэргээн засах клиник эмнэлгийн даатгуулагчид үзүүлэх тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг төрийн өмчийн эрүүл мэндийн байгууллагад олгох төлбөрийн хэмжээгээр тооцож санхүүжүүлэх” хэмээн, уг тогтоолын 1 дүгээр хавсралтаар баталсан “Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний хувьсах зардлын даатгалын сангаас төлөх төлбөрийн хэмжээ”-ний 6-д “Сэргээн засах тусламж, үйлчилгээ 110,000 /Төрийн өмчийн эрүүл мэндийн байгууллага/, 110,000 /хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллага/” хэмээн, мөн 3 дугаар хавсралтаар батлагдсан “Эрүүл мэндийн даатгалын сангаас тусламж, үйлчилгээний зардлын төлбөр гүйцэтгэх журам”-ын 2.2-т “Хэвтүүлэн эмчлэх тусламж, үйлчилгээ”, 2.2.1-т “Хэвтүүлэн эмчлэх тусламж, үйлчилгээг Эрүүл мэндийн тухай хуулийн 15.1.3, 15.1.5, 15.1.7, 15.1.8, 15.10-15.1.12-т заасан төрийн өмчийн болон хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагууд үзүүлнэ”, 2.2.2-т “Хэвтүүлэн эмчлэх тусламж, үйлчилгээнд энэхүү тогтоолын нэгдүгээр хавсралтаар баталсан оношийн хамааралтай бүлгийн 1-107 дахь бүлэгт хамаарах оношийн хэвтүүлэн эмчлэх тусламж, үйлчилгээ хамаарна”, 2.8-д “Сэргээн засах тусламж, үйлчилгээ”, 2.8.1-т “Сэргээн засах тусламж, үйлчилгээ нь рашаан сувиллын сэргээн засах тусламж, үйлчилгээ”, “эрт үеийн сэргээн засах тусламж, үйлчилгээ”, “өдрөөр үзүүлэх уламжлалтын сэргээн засах тусламж, үйлчилгээ” гэсэн хэлбэрүүдтэй байна” хэмээн заасан болох нь,
Шүүхээс Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 613 дугаар магадлал, Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 24 дүгээр тогтоолд заасан нотлох баримтыг цуглуулах хүрээнд Нийслэлийн Эрүүл мэндийн газраас 2021 оны 2/332, 1/415 дугаар албан бичгээр авсан лавлагаа, холбогдох бусад баримтаар нэхэмжлэгч “С*** з*** к*** э***” ХХК нь Эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2-т заасан үйл ажиллагааг эрхлэх эрхтэй бөгөөд Нийслэлийн Эрүүл мэндийн газрын даргын 2017 оны А/141 дүгээр тушаалаар нэхэмжлэгчид хуваарилсан 175 эмчилгээний ор нь “Эмнэлзүйн эрт үеийн эмнэлгийн ор” биш харин “Эмнэлгээс гарсны дараах болох урт хугацааны тусламж, үйлчилгээний ор” ангилалд хамааралтай болох нь,
Нэхэмжлэгчийн 2019 онд даатгуулагчдад үзүүлсэн тусламж үйлчилгээ нь Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.1-д заасан “хэвтүүлэн эмчлэх тусламж, үйлчилгээ” байсан уу эсхүл 9.1.5-д заасан “сэргээн засах тусламж, үйлчилгээ” байсан уу гэх асуудлыг тодруулах зорилгоор шүүхээс нийт 5662 өвчний түүхийг товъёо үйлдсэн байдлаар нэхэмжлэгчээс гаргуулан, тухайлан тулгасны үндсэн дээр 2021 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн 6620 дугаар захирамжаар шинжээчийн дүгнэлт гаргуулахаар Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнг, 2022 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн 4215 дугаар захирамжаар Үндэсний аудитын газрыг тус тус шинжээчээр томилсон хэдий ч тухайн байгууллагуудаас шинжээчээр ажиллахаас татгалзсан. Улмаар, Сангийн яамнаас аудитын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл бүхий хуулийн этгээдүүдийн лавлагааг гаргуулан, тухайн этгээд дундаас шинжээчээр томилох асуудлыг шүүх хуралдаанаар хэлэлцсэн ч аудитын эрх бүхий хуулийн этгээдүүдээс шинжээчийн зардлыг урьдчилан төлөхийг, хэргийн оролцогчдоос шинжээчийн зардлыг урьдчилан төлөх боломжгүй хэмээн, тус шүүхийн төсөвт шинжээчийн зардалд урьдчилан төлөх төлбөр тусгагдаагүй зэрэг нөхцөл байдлын улмаас нэхэмжлэгчээс гаргуулан авсан 5662 өвчний түүхтэй холбоотой шинжээчийн дүгнэлт гаргуулах боломжгүй болсон.
Үүнтэй холбогдуулан нэхэмжлэгч, хариуцагч нарийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас нэхэмжлэгч “С*** з*** к*** э***” ХХК-ийн 2019 онд даатгуулагчдад үзүүлсэн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний агуулга нь 2010-2018 оныг хүртэл хугацаанд даатгуулагчдад үзүүлсэн тусламж, үйлчилгээтэй адил агуулгатай. Иймд Эрүүгийн 181*** дугаар хэрэгт авагдсан “С*** з*** к*** э***”-т 2010-2018 оны хүртэл хугацаанд хэвтэн эмчлүүлсэн өвчтөний 45746 түүхэд хийсэн шинжээчийн дүгнэлтийг нотлох баримтаар авах хүсэлт гаргасныг шүүхээс хүлээн авч, холбогдох дүгнэлтийг Хан-Уул дүүргийн Прокурорын газраас авсан. Дүгнэлтийн асуулт 2 хэсгийн хариултад “С*** з*** к*** э***т 2010 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2018 оны 3 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл хугацаанд хэвтэн эмчлүүлсэн 45746 өвчний түүхүүдийг нэг бүрчлэн шалгахад зөвхөн сэргээн асах эмчилгээ хийгдсэн байна” хэмээн дүгнэсэн болох нь хэргийн оролцогчдын тайлбар, хуульд заасан журмын дагуу хэрэгт нотлох баримтаар авагдсан Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын 2021 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн 01/660 албан бичиг, “Хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагаас эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг худалдан авах” 2020 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 02/03, 2021 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 02-1/662021 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн 02-2/66 дугаартай гэрээ, Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн 2019 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 28 дугаар тогтоол, тус тогтоолын 1 дүгээр хавсралт, 3 дугаар хавсралт, 4 дүгээр хавсралт, Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн 2021 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 03 дугаар тогтоол, тус тогтоолын 1 дүгээр хавсралт, 2 дугаар хавсралт, 3 дугаар хавсралт, 4 дүгээр хавсралт, 5 дугаар хавсралт, Нийслэлийн Хан-Уул дүүргийн Прокурорын газрын 2022 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 1/4255 дугаар албан бичгээр ирүүлсэн Хэрэг бүртгэлийн 18001017 дугаартай хэрэгт нэмэлт шинжилгээ хийсэн тухай 2018 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийн шинжээчийн дүгнэлт болон холбогдох бусад баримтаар тус тус тогтоогдож байна.
4. Эрүүл мэндийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.21-т “..."сэргээн засах" гэж өвчин эмгэг, гэмтэл бэртэл, бусад хүчин зүйлийн нөлөөгөөр бий болсон хүний биеийн бүтэц, үйл ажиллагааны алдагдлын улмаас үүссэн үр дагаврыг арилгахад чиглэсэн сэргээн засах болон эмнэлгийн бусад мэргэжилтний хамтын цогц үйл ажиллагааг”, 16 дугаар зүйлийн 16.13-т “Сэргээн засах төв нь өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төв болон бусад эмнэлгээс илгээсэн өвчтөнд амбулатороор үйлчлэх, хэвтүүлэн эмчлэх хэлбэрээр сэргээн засах тусламж, үйлчилгээг үзүүлэх байгууллага байна” хэмээн,
Эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1-т “Сэргээн засах тусламж, үйлчилгээг дараахь хэлбэрээр үзүүлнэ”, 13.1.1-т “эмнэлгийн бусад тусламж, үйлчилгээтэй хамт цогц байдлаар”, 13.1.2-т “дагнасан байдлаар”, 13.3-т “Сэргээн засах дагнасан тусламж, үйлчилгээ үзүүлэх байгууллага дараахь төрөлтэй байна”, 13.3.1-т “сэргээн засах төв”, 13.3.2-т “сувилал” хэмээн,
Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1-т “Эрүүл мэндийн даатгалын сангаас зардлын төлбөрийг нь хариуцах эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний багцад дараах тусламж, үйлчилгээ хамаарна”, 9.1.1-т “хэвтүүлэн эмчлэх тусламж, үйлчилгээ”, 9.1.5-т “Уламжлалт, сэргээн засах болон сувиллын тусламж, үйлчилгээ” /2020 оны 8 дугаар сарын 28-наас өмнөх заалт/ хэмээн,
Захиргааны ерөнхий хуулийн 52 дугаар зүйлийн 52.2-т “Дараах харилцаанд захиргааны гэрээг хэрэглэж болно”, 52.2.1-т “төрийн алба, боловсрол, эрүүл мэнд, байгаль орчныг хамгаалах болон бусад захиргааны эрх зүйн харилцаанд”, 58 дугаар зүйлийн 58.1-т “Захиргааны гэрээнд энэ хуулийн Тавдугаар бүлэгт зааснаас гадна Иргэний хуульд заасан гэрээний суурь зохицуулалт нэгэн адил үйлчлэх бөгөөд өөрөөр зохицуулсан захиргааны хэм хэмжээ байхгүй тохиолдолд нөхөн тохируулж хэрэглэнэ” хэмээн,
Иргэний хуулийн 198 дугаар зүйлийн 198.1-т “Гэрээг тайлбарлахдаа түүний үгийн шууд утгыг анхаарна” хэмээн тус тус хуульчилсан.
5. Үүнтэй холбогдуулан шүүх бүрэлдэхүүн, нэхэмжлэгч “С*** з*** к*** э***” ХХК болон хариуцагч Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар нар нь 2019 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 02/03 дугаар “Хувийн хэвшлийн байгууллагаас эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг худалдан авах гэрээ”-гээр 1. Сэргээн засах тусламж, үйлчилгээ болон 2. урьдчилан сэргийлэх эрт илрүүлэх үзлэг, оношилгоо, шинжилгээ /гүйцэтгэлээр/ гэсэн хоёр нэр төрлийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг худалдаж, худалдан авах тухай харилцан тохиролцсон.
Тухайн гэрээний зүйлийг тодорхойлсон 2 дугаар заалт нь хоёрдмол утгагүй, үгийн шууд утгаараа хариуцагч нь нэхэмжлэгчээс “сэргээн засах тусламж, үйлчилгээ” гэх эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг худалдан авахаар талууд хэлэлцэн тохиролцсон.
Нэхэмжлэгчээс 2019 оны 01 дүгээр сарын 29-ний өдрөөс эхлэн удаа дараа гаргасан үйлчилгээний хувьсах зардлыг “хэвтүүлэн эмчлэх тусламж, үйлчилгээ” төрөл 300.000 төгрөгөөр тооцуулах хүсэлтэд хариуцагчаас тухай бүр нь үндэслэл бүхий татгалзсан хариуг өгч байсан. Хариуцагчийн татгалзалтай холбогдуулан нэхэмжлэгчээс Захиргааны ерөнхий хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т заасан холбогдох арга хэмжээг авах эрхтэй ч 2019 оны 02/03 дугаар “Хувийн хэвшлийн байгууллагаас эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг худалдан авах гэрээ”-г үргэлжлүүлэн хэрэгжүүлсээр гэрээний хугацааг дуусгавар болгосон бөгөөд шүүхэд хандан “2016-2018 онд адил агуулга бүхий гэрээний үндсэн дээр “хэвтүүлэн эмчлэх тусламж, үйлчилгээ” төрлөөр 300.000 төгрөгөөр үйлчилгээний хувьсах зардлыг тооцуулан авах”-аар маргаж буй нь үндэслэлгүй байна хэмээн дүгнэж, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна гэж шүүх үзлээ.
Мөн, тус өдөр товлогдсон шүүх хуралдааны товыг шүүхээс хуульд заасан журмын дагуу иргэдийн төлөөлөгч Б.Даваажавт мэдэгдсэн ч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй, хэргийн оролцогчдоос иргэдийн төлөөлөгчийг оролцуулахгүйгээр шүүх хуралдааныг үргэлжлүүлэхэд татгалзахгүй болохоо илэрхийлсэн тул шүүхээс Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.7 дахь хэсэгт заасныг удирдлага болгон шүүх хуралдааныг үргэлжлүүлэн явуулсан болохыг дурдах нь зүйтэй байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.5, Захиргааны ерөнхий хуулийн 52 дугаар зүйлийн 52.2.1, 58 дугаар зүйлийн 58.1, Иргэний хуулийн 198 дугаар зүйлийн 198.1 дэх хэсэгт заасныг тус тус үндэслэн нэхэмжлэгч “С*** з*** к*** э***” ХХК-иас Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газарт холбогдуулан гаргасан “нэхэмжлэгчийн 2019 онд үзүүлсэн эмнэлгийн тусламж, үйлчилгээний зардлыг бүрэн олгоогүй Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын үйлдлийг хууль бус болохыг тогтоож, хувьсах зардлын хэмжээг Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн 2016 оны 19 дүгээр тогтоолын нэгдүгээр хавсралтын 1 “хэвтүүлэн эмчлэх тусламж, үйлчилгээ”-ний төрлөөр 300,000 төгрөгөөр тооцон олгохыг даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1 дэх хэсэгт заасныг тус тус үндэслэн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2-т зааснаар шүүхийн шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.МӨНХТУЛГА
ШҮҮГЧ Т.МӨНХ-ЭРДЭНЭ
ШҮҮГЧ Д.ЭРДЭНЭЧИМЭГ