Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 11 сарын 05 өдөр

Дугаар 101/ШШ2020/03858

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ундраа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Баянзүрх дүүргийн ******** тоотод байрлах, БИБ ХХК /РД:/,

Нэхэмжлэгч:  Баянзүрх дүүргийн ******* тоотод оршин суух бүртгэлтэй, Баянзүрх суух ********* тоотод оршин суух Б******* овогт Ш*******гийн О //,

Нэхэмжлэгч: Баянзүрх дүүргийн ******* тоотод оршин суух бүртгэлтэй, Баянзүрх суух ********* тоотод оршин суух З******* овогт О*******ийн Ө // нарын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, ********** байрт байрлах НШШГГт холбогдох,

Бие даан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд: Сүхбаатар дүүрэг, ******** байрт байрлах Х******* ХХК /РД:*******/,

Үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:  хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Ө*******, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Б, Д.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Янжинлхам нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч БИБ ХХК болон Ш.О , О.Ө нар шүүхэд гарган нэхэмжлэлдээ: Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 101\ШШ2017\02207 дугаар шийдвэрээр хариуцагч О.Ө, Ш.О , БИБ ХХК-и нийт 875,438,948 төгрөг гаргуулж Х б ХХК-д олгохоор шийдвэрлэсэн. Дээрх төлбөрийн үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан:

-Баянзүрх дүүргийн ******** тоот хаягт байршилтай 960 м.кв талбайтй тоот улсын бүртгэлийн дугаартай, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгө,

-Баянзүрх дүүргийн ******** тоот хаягт байршилтай 192м.кв талбайтай тоот улсын бүртгэлийн дугаартай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгө,

-Баянзүрх дүүргийн ******** тоот хаягт байршилтай 192 м.кв талбайтай тоот улсын бүртгэлийн дугаартай, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгө,

-Баянзүрх дүүргийн ******** тоот хаягт байршилтай 192 м.кв талбайтай тоот улсын бүртгэлийн дугаартай, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгө,

-Баянзүрх дүүрэг, ******** тоот хаягт байршилтай 576 м.кв талбайтай тоот улсын бүртгэлийн дугаартай, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгө,

-Баянзүрх дүүргийн ******** тоот дугаартай 759 м.кв талбайтай газар,

-Баянзүрх дүүргийн 10-р хороо, нэгж талбарын тоот дугаатай 448 м.кв талбайтай газар,

-Баянзүрх дүүргийн ******** тоот хаягт байршилтай, нэгж талбарын 3025\5011 тоот дугаартай 515 м.кв талбайтай газрыг тус тус НШШГГазра үнэлгээчин томилж, нийт 3,728,142,800 төгрөгөөр үнэлүүлсэн үнэлгээг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.

Учир нь дээрх үл хөдлөх эд хөрөнгүүдээ бид одоогоос 3 жилийн өмнө үнэлүүлэхэд нийт, 3,821,190,000 төгрөг болж байсан. Гэтэл үл хөдлөх эд хөрөнгүүдээ бид одоогоос 3 жилийн өмнө хийлгэсэн үнэлгээнд ч хүрэхгүй болсныг хүлээн зөвшөөрөхгүй байна. Иргэний хуулийн 177 дугаар зүйлд занаар дуудлага худалдаагаар худалдах үл хөдлөх эд хөрөнгийн санал болгох доод үнийг дуудлага худалдаа явуулаха өмнө үүрэг гүйцэтгэгч, үүрэг гүйцэтгүүлэгч, өмчлөгч харилцан тохиролцож тогтоосон үнийн, хэрэв тохиролцоогүй бол үнэлгээчний тогтоосон зах зээлийн үнийн 70 хувиар, хоёр дахь дуудлага худалдааны доод үнийг харилцан тохиролцож тогтоосон, эсхүл үнэлгээчний тогтоосон зах зээлийн үнийн 50 хувиар тооцохоор заан тул өмчлөгч бидний хувьд дээрх үл хөдлөх эд хөрөнгүүдийнхээ зах зээлийн бодит ханшыг тогтоолгүйгээр дээрх үнэлгээгээр албадан дуудлага худалдаанд оруулахыг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.

Иймд төлбөр төлөгч БИБ ХХК, Ш.О , О.Ө нарын төлбөрт хураагдсан дээрх үл хөдлөх эд хөрөнгүүдийг НШШГГазра хөрөнгийн үнэлгээний Мөнх оргил т ХХК-ийг томилж тогтоосон 3,728,142,800 төгрөгийн үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч НШШГГ шүүхэд гарган хариу тайлбар болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Ө******* шүүх хуралдаанд гарган тайлбартаа: Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн 101/ШШ2017/02207 дугаар шийдвэрээр БИБ ХХК, Ш.О , О.Ө нара 875.438.948 төгрөгийг гаргуулж Х б ХХК-д олгохоор шийдвэрлэсэн. Дээрх шийдвэрийг үндэслэн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлд занаар төлбөр төлөгч БИБ" ХХК, Ш.О , О.Ө нарт шүүхийн шийдвэрийг биелүүлэх мэдэгдлийг хүлээлгэн өгсөн боловч төлбөрийг төлж барагдуулаагүй тул үүргийн гүйцэтгэлд барьцаалсан доорх 8 үл хөдлөх хөрөнгийг 2018 оны 04 дүгээр сарын 18-ний өдрийн 18260451/02 дугаар тогтоолоор битүүмжлэн, тогтоосон хугацаанд төлбөрийг төлж барагдуулаагүй тул 2018 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 18260451/06 дугаар тогтоолоор барьцаалан хурааж, 2018 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 277 дугаар тогтоолоор хөрөнгийн үнэлгээний С э ХХК шинжээчээр томилогдож тайланг хугацаанд нь ирүүлсэн. С э ХХКомпанийн үнэлгээг хүчингүй болгуулахаар төлбөр төлөгч нар Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд 2018 оны 12 дугаар сарын 25-ны өдөр нэхэмжлэл гаргаж, мөн шүүхийн шүүгчийн 2019 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 101/Ш32019/01706 дугаар захирамжаар шийдвэр гүйцэтгэх ажиллагааг бүхэлд нь түдгэлзүүлж, 2019 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 101/Ш32019/03174 дүгээр шийдвэрээр үнэлгээг хүчингүй болгож, нэхэмжлэлийг буцааж шийдвэрлэсэн.

Төлбөр төлөгч БИБ ХХК, Ш.О , О.Ө нар нь 2019 оны 03 дугаар сарын 22-ны өдөр дахин нэхэмжлэл гаргаж мөн шүүхийн шүүгчийн 2019 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 101/Ш32019/05394 дүгээр захирамжаар үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан 8 үл хөдлөх хөрөнгүүдийг холбогдох хэсгээр түдгэлзүүлсэн.

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 101/ШШ2019/03220 дугаар шийдвэрээр С э ХХКомпанийн 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн үнэлгээг хүчингүй болгож шийдвэрлэсэн. Уг үнэлгээ хүчингүй болгосон шийдвэрийг биечлэн авахаар 2020 оын 01 дүгээр сарын 07-ны өдрийн 16 цагийн үед Н.Сарангүн шүүгчийн туслах Солонготой уулзахад шийдвэрийг танай хаягаар шууданд өчигдөр явуулсан, манай шүүх дээр шалгалт ирээд хүргүүлээгүй шийдвэр, захирамж байж болохгүй гэсний дагуу явуулсан шүү гэх тайлбар өгч, тухайн шийдвэрийг 2020.01.08-ны өдөр шууданга хүлээж авсан. Шийдвэрийг хүлээж авсан дариудаа төлбөр авагчийн итгэмжпэгдсэн төлөөлөгч болон үнэлгээний тайлан гарган С э ХХК-нд мэдэгдэж анхан шатны шүүхийн шийдвэрийг давж заалдах эсэхийг тодруулсан. Төлбөр авагч Х б ХХКомпани 2020 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 13/34 тоот албан бичгээр тус газарт хандаж Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 101/ШШ2019/03220 дугаар шийдвэрээр С э ХХКомпанийн 2018 оны 11 дүгээр сарын 28- ны өдрийн үнэлгээг хүчингүй болгож шийдвэрлэсэн тул хураагдсан хөрөнгийн үнэлгээг хөндлөнгийн шинжээчээр дахин тогтоолгож дуудлага худалдаанд оруулах талаар албан бичиг ирүүлсэн.

Мөн төлбөр авагч Х б ХХКомпани 2020 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 13/282 тоот албан бичгээр тус газарт дахин хандаж Шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны явц, нөхцөл байдлыг харгалзан уг шийдвэрт давж заалдах гомдол гаргалгүй, 2018.10.17-ны өдрийн хураах тогтоолыг хүчингүй болгож, барьцаа хөрөнгийг дахин хураалгаж, хөндлөнгийн шинжээчийг дахин томилуулж, дуудлага худалдаанд оруулах саналтай талаар албан бичиг тус тус ирүүлсэн. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 101/ШШ2019/03220 дугаар шийдвэрээр тогтоох хэсэгт дурьдсанаар үл хөдлөх хөрөнгүүдийг үнэлсэн С э ХХКомпанийн 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн үнэлгээг зөвхөн хүчингүй болгож шийдвэрлэсэн байх тул шүүхийн шийдвэрт дурьдаагүй ажиллагаа буюу төлбөр авагч Х б ХХК-ийн хүсэлтэд дурьдсанаар 2018.10.17-ны өдрийн хураах тогтоолыг хүчингүй болгож, барьцаа хөрөнгийг дахин хураах ажиллагаа хийх боломжгүй.

Иймд төлбөр авагч Х б ХХК нь давж заалдах гомдол гаргалгүй дахин шинжээч томилуулах хүсэлт гарган тул тус газра 2020 оны 01 дүгээр сарын 23- ны өдрийн 79 дүгээр тогтолоор хөрөнгийн үнэлгээний Мөнх-Оргил т ХХК шинжээчээр томилогдож, 2020.02.10-ны өдөр бэлэн болсон тайланг үнэлгээний хөлс төлөөгүй удааширсаны улма 2020.02.28-ны өдөр тайланг биечлэн хүлээн авсан. Үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан 8 үл хөдлөх хөрөнгүүдийг дараах байдлаар үнэлгээг тогтоожээ. Үүнд:

-Төлбөр төлөгч БИБ ХХК, Ш.О , О.Ө нарын төлбөрт хураагдсан Ш.О //-ийн эзэмших эрхийн дугаар гэрчилгээтэй, Баянзүрх дүүргийн ******** тоот хаягт байршилтай, нэгж талбарын 3025/5011 дугаартай 515 м.кв талбайтай газрыг шинжээчийн тогтоосон үнэ 358.300.000 төгрөгөөр,

-БИБ ХХКомпани //-ийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн , , дугаарт бүртгэлтэй Баянзүрх дүүргмйн ******** тоот хаягт байршилтай, 960 м.кв талбайтай, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг шинжээчийн тогтоосон үнэ 920.100.000 төгрөгөөр,

-БИБ ХХКомпани //-ийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн дугаарт бүртгэлтэй Баянзүрх дүүргийн ******** дүгээр барилгын зоорийн давхар тоот хаягт байршилтай, 192 м.кв талбайтай, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг хөндлөнгийн шинжээчийн тогтоосон үнэ 165.600.000 төгрөгөөр,

-Төлбөр төлөгч О.Ө //-ын эзэмших эрхийн дугаар гэрчилгээтэй, Баянзүрх дүүргийн 10 дугаар хороонд байрлах, нэгж талбарын дугаартай 448 м.кв талбайтай газрыг шинжээчийн тогтоосон үнэ 311.600.000 төгрөгөөр,

-Төлбөр төлөгч Ш.О //-ИЙН эзэмших эрхийн дугаар гэрчилгээтэй, Баянзүрх дүүргийн 10 дугаар хороо, Цахилгаан дэд станцын зүүн урд талд байрлах АОС хаягт байршилтай, нэгж талбарын 133025/5021 дугаартай 759 м.кв талбайтай газрыг шинжээчийн тогтоосон үнэ 586.700.000 төгрөгөөр эрхийн улсын бүртгэлийн дугаарт бүртгэлтэй Баянзүрх дүүргийн ******** тоот хаягт байршилтай, 960 м.кв талбайтай, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг шинжээчийн тогтоосон үнэ 901.700.000 төгрөгөөр тус тус тогтоосон үнэлгээний мэдэгдлүүдийг талуудад 2020 оны 03 дугаар сарын 02-ны өдөр гүйцэтгэх хуудт дурьдсан хаяг болон улсын бүртгэлийн хаягаар баталгаат шуудангаар хүргүүлсэн.

Төлбөр төлөгч Ш.О гийн гүйцэтгэх хуудт дурьдсан Баянзүрх дүүргийн ******** тоотод очиж 2020.03.02-ны өдрийн 4/6410, 4/6408, 4/6409, 4/6405, 4/6404, 4/6406 тоот үнэлгээний мэдэгдлүүдийг танилцуулж, анхны албадан дуудлага худалдаанд 70 хуви эхлэн дуудагдахыг хуулиар сануулж тус бүр эх хувиар нь өгч, мөн Өд өгөхийг даалган. Төлбөр төлөгч О.Өыг НШШГГ-ын 315 тоот өрөөнд 2020.03.03-ны өдөр дуудан ирүүлж үнэлгээний мэдэгдлийг мөн танилцуулж, тус бүр нэг хувийг өгсөн. Анхны албадан дуудлага худалдаанд оруулах тухай 2020 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 3/45, 3/46, 3/47 дугаар тогтоол, 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн мэдэгдлүүдийг хугацаанд нь талуудад хүргүүлж, мэдэгдсэн.

Төлбөр төлөгч О.Ө нарт 3/45, 3/46, 3/47 дугаар тогтоол, 4/7723, 4/7724, 4/7744, 4/7742, 4/7732, 4/7731 тоот мэдэгдлүүдийг 2020.03.10-ны өдөр баталгаат шуудангаар хүргүүлсэн ба НШШГГ-ын 315 тоотод дуудан ирүүлж, тогтоол мэдэгдлүүдийн нэг хувийг өгсөн. Төлбөр төлөгч БИБ ХХК, Ш.О д 3/45, 3/46, 3/47 дугаар тогтоол, 4/7734,4/7733, 4/7730,4/7729, 4/7745, 4/7746, 4/7749, 4/7748, 4/7726, 4/7725, 4/7722, 4/7721 тоот мэдэгдлүүдийг 2020.03.10-ны өдөр баталгаат шуудангаар хүргүүлсэн ба НШШГГ-ын 315 тоотод дуудан ирүүлж, тогтоол мэдэгдлүүдийн нэг хувийг өгсөн. Мөн төлбөр төлөгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Өнөрзаяад 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 4/7735 тоот мэдэгдлийг тогтоолуудын хамт баталгаат шуудангаар 2020.03.10-ны өдөр оршин суух хаягаар хүргүүлсэн. Төлбөр авагч Х б ХХК-нд 3/45, 3/46, 3/47 дугаар тогтоол, 4/7729, 4/7737, 4/7738 тоот мэдэгдлүүдийг 2020.03.10-ны өдөр баталгаат шуудангаар хүргүүлсэн ба итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Бт 99038514 дугаарын утсаар ирж тогтоол, мэдэгдэлтэй танилцахыг мэдэгдсэн.

Анхны албадан дуудлага худалдаанд оруулах тухай 2020 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 3/45, 3/46, 3/47 дугаар тогтоолд занаар 2020 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн анхны албадан дуудлага худалдаанд санал ирээгүй буюу худалдан борлогдоогүй. Төлбөр төлөгч БИБ ХХК, Ш.О , О.Ө нар нь М т ХХК-ийн тогтоосон үнэлгээг хүчингүй болгуулах талаар тус шүүхэд 2020 оны 03 дугаар сарын 09-ний өдөр нэхэмжлэл гаргаж мөн шүүхийн шүүгчийн 2020 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 101/Ш32020/07081 дүгээр захирамжаар төлбөр төлөгч нарт холбогдуулж үүргийн гүйцэтгэлд барьцаалсан 8 үл хөдлөх хөрөнгөтэй холбоотойгоос бусад байдлаар төлбөр гаргуулах шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулахад энэ захирамж саад болохгүйг дурьдаж түдгэлзүүлсэн.

Мөн төлбөр авагч Х б ХХКомпанийн 2020 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 26/2103 тоот албан бичгээр тус газарт хандаж 2020 оны 03 дугаар сарын 20- ны анхны албадан дуудлага худалдаанд оруулахад үнийн санал ирээгүй буюу худалдан борлогдоогүй тул 2020 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр зохион байгуулагдах хоёрдахь албадан дуудлага худалдааг 6 сараар хойшлуулах хүсэлт ирүүлсэн байх тул ахлах шийдвэр гүйцэтгэгчийн Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хойшлуулах тухай 2020 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 20/01 дугаар тогтоолоор шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хойшлуулсан болно.

Анхны албадан дуудлага худалдаанд 2020 оны 03 дугаар сарын 20-ны өдөр оруулахад үнийн санал ирээгүй буюу худалдан борлогдоогүй, хоёрдахь албан дуудлага худалдаанд оруулахаар шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хийгдсэн нь хуулийн дагуу явагдаж байгаа тул төлбөр төлөгч БИБ ХХК, Ш.О , О.Ө нарын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэв.

Гуравдагч этгээд Х б ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Б, Д.Б нар шүүхэд болон шүүх хуралдаанд гарган тайлбартаа: Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 101\ШШ2017\02207 дугаартай шүүхийн шийдвэр, Нийслэлийн шүүхийн 2017 оны 1988 дугаартай магадлал, Улсын дээд шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 001\ХТ2018\00010 тоот тогтоолоор Ш.О , О.Ө, БИБ ХХК нара 875,438,948 төгрөгийг гаргуулан Х бинд олгож, хариуцагч нар шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд нэр дурьдагдсан барьцаа хөрөнгүүдийг шийдвэр гүйцэтгэлийн журмаар хуульд нийцүүлэн худалдаж үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газра гүйцэтгэх хуудсанд заагдсан хөрөнгүүдийг 2018 оны 10 дугаар сарын 17-ны өдөр 18260451\06 дугаартай тогтоол үйлдэн хураан байх бөгөөд шийдвэр гүйцэтгэгч хөрөнгө хураах ажиллагааг дахин хийлгүй, дээрх тогтоолыг үндэслэн 2020 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр шинжээч томилох тухай 79 тоот тогтоолыг гарган байна. Энэ нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55-р зүйлийн 55.1 дэх заалтыг зөрчиж байна. Бид шинжээчийн гарган зах зээлийн үнэлгээний үнийн дүнд маргаагүй. Харин эд хөрөнгийг дахин хураах ажиллагааг явуулах байсан. Уг ажиллагааг явуулахгүй шинжээч томилсон нь буруу гэж үзэж байна. Уг алдааг залруулах замаар үнэлгээг хүчингүй болгохгүй бол цаашдаа дээд шатны шүүхээс шийдвэрийг хчүингүй болгож, цаг хугацаа алдахаар байна. Иймд Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газра томилсон Мөнх-Оргил т ХХК-ийн хөндлөнгийн шинжээчийн үнэлгээг хүчингүй болгож шийдвэрлэж өгнө үү гэв.

Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл, зохигчийн тайлбар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:  

Нэхэмжлэгч БИБ ХХК болон Ш.О , О.Ө, нар нь хариуцагч НШШГГт холбогдуулан 

Ш.О гийн өмчлөлийн Баянзүрх дүүргийн ******* тоот хаягт байршилтай 960 м.кв талбайтай, тоот улсын бүртгэлийн дугаартай, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгө,

-БИБ ХХК-ийн өмчлөлийн Баянзүрх дүүргийн ******* дүгээр байрны зоорийн давхар тоот хаягт байршилтай 192 м.кв талбайтай, тоот улсын бүртгэлийн дугаартай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгө,

-БИБ ХХК-ийн өмчлөлийн Баянзүрх дүүргийн ******* тоот хаягт байршилтай 192 м.кв талбайтай, тоот улсын бүртгэлийн дугаартай, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгө,

-БИБ ХХК-ийн өмчлөлийн Баянзүрх дүүргийн ******* тоот хаягт байршилтай 192 м.кв талбайтай, тоот улсын бүртгэлийн дугаартай, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгө,

-БИБ ХХК-ийн өмчлөлийн Баянзүрх дүүрэг, ******* тоот хаягт байршилтай 576 м.кв талбайтай, тоот улсын бүртгэлийн дугаартай, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгө,

-Ш.О гийн өмчлөлийн Баянзүрх дүүргийн ******* тоот дугаартай 759 м.кв талбайтай газар,

-О.Өын өмчлөлийн Баянзүрх дүүргийн ******* тоот дугаартай 448 м.кв талбайтай газар,

-Ш.О гийн өмчлөлийн Баянзүрх дүүргийн ******* тоот хаягт байршилтай, нэгж талбарын 3025\5011 тоот дугаартай 515 м.кв талбайтай газрыг үнэлсэн Мөнх оргил т ХХК-ийн 2020 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 20/Ш дугаартай, үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргныг хариуцагч эс зөвшөөрч маргаж байна.

Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Өнөрцэцэг нь БИБ ХХК болон Ш.О , О.Ө нара олгогдсон итгэмжлэлийн үндсэн дээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож байгаа бөгөөд 2020 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 14 цаг 30 минутад товлогдсон шүүх хуралдаанд оролцох боломжгүй хэмээн өөрийн эзгүйд хэргийг шийдвэрлүүлэх хүсэлтээ шүүхэд бичгээр гарган байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.2-т занаар хэргийг хэлэлцэв.

Шүүх, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

БИБ ХХК, Ш.О , О.Ө нара 875,438,948 төгрөгийг гаргуулж Х б ХХК-д олгохоор шийдвэрлэсэн Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 101/ШШ2017/02207 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 1988 дугаар магадлал, Улсын дээд шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 001/ХТ2018/00010 тоот тогтоолд 2018 оны 02 дугаар сарын 06-ны өдөр 271 тоот гүйцэтгэх хууд бичигдсэнээр НШШГГ шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэж, ажиллагаа явагдаж байна. /1-р хх-ийн 67-102 дугаар тал/

Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад үүргийн гүйцэтгэлд барьцаалсан төлбөр төлөгч нарын өмчлөлийн Баянзүрх дүүргийн ******* тоот хаягт байршилтай 960 м.кв талбайтай, тоот улсын бүртгэлийн дугаартай, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгө,

-Баянзүрх дүүргийн ******* тоот хаягт байршилтай 192м.кв талбайтай, тоот улсын бүртгэлийн дугаартай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгө,

-Баянзүрх дүүргийн ******* тоот хаягт байршилтай 192 м.кв талбайтай, тоот улсын бүртгэлийн дугаартай, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгө,

-Баянзүрх дүүргийн ***** тоот хаягт байршилтай 192 м.кв талбайтай, тоот улсын бүртгэлийн дугаартай, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгө,

-Баянзүрх дүүрэг, ******* тоот хаягт байршилтай 576 м.кв талбайтай, тоот улсын бүртгэлийн дугаартай, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгө,

-Баянзүрх дүүргийн ******* тоот дугаартай 759 м.кв талбайтай газар,

-Баянзүрх дүүргийн ******* тоот дугаатай 448 м.кв талбайтай газар,

-Баянзүрх дүүргийн 1*******1 тоот дугаартай 515 м.кв талбайтай газрыг тус тус 2018 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 18260451/02 тоот тогтоолоор битүүмжилж, 2018 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 18260451/04 тоот тогтоолоор хураажээ.

Шийдвэр гүйцэтгэгчээс эд хөрөнгийг 2018 оны 5 дугаар сарын 08-ны өдөр хураан авсан атлаа үнэлгээг тогтоох ажиллагааг хуульд заан хугацаанд явуулаагүй гэх үндэслэлээр ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2018 оны 8 дугаар сарын 13-ны өдрийн 66 дугаар тогтоолоор 2018 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн 18260451/04 тоот тогтоолыг хүчингүй болгож, 2018 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 18260451/06 тоот тогтоолоор үл хөдлөх эд хөрөнгүүдийг дахин хураах ажиллагааг явуулсан байна. Мөн уг үйл баримт нь Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 101/ШШ2019/03220 дугаар хүчин төгөлдөр шийдвэрээр тогтоогдсон. /1-р хх-ийн 131-133, 137-152 дугаар тал/

Үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг төлбөр төлөгч, авагч нар харилцан тохиролцоогүй үндэслэлээр 2018 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 277 тоот тогтоолоор С э ХХК-ийг шинжээчээр томилж үнэлүүлсэн байна.

Шинжээч С э ХХК-и гарган үнэлгээг төлбөр төлөгч нар эс хүлээн зөвшөөрч, нэхэмжлэл гаргнаар тус Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 101/ШШ2019/03220 дугаар шийдвэрээр С э ХХК-ийн 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн үнэлгээг хүчингүй болгож шийдвэрлэсэн нь хуулийн хүчин төгөлдөр болжээ. /хх-ийн 137-152 дугаар тал/

Шүүхээс С э ХХК-и гарган үнэлгээг хүчингүй болгосонтой холбоотойгоор хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх албан нь 2020 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 79 тоот тогтоолоор дахин шинжээчээр Мөнх оргил т ХХК-ийг томилсон нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2, Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт заантай тус тус нийцсэн гэж үзнэ. /1-р хх-ийн 156-158 дугаар тал/

Шинжээч Мөнх оргил т ХХК нь маргааны зүйл болох үл хөдлөх эд хөрөнгүүдийн өнөөгийн зах зээлийн үнэ, цэнийг 2020 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн байдлаар нийт 3,244,000,000 төгрөгөөр үнэлснийг НШШГГ 2020 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн мэдэгдлээр төлбөр авагч болон төлбөр төлөгч нарт гүйцэтгэх хуудт дурдсан хаяг болон улсын бүртгэлийн хаягаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3-т занаар баталгаат баталгаат шуудангаар хүргүүлжээ. /1-р хх-ийн 214-228 дугаар тал/

Нэхэмжлэгч нар нь шинжээч Мөнх оргил т ХХК-и гарган үнэлгээг хүлээн зөвшөөрөхгүй, зах зээлийн үнэлгээнээс доогуур үнэлсэн гэж марган боловч тэдгээр нь нэхэмжлэлийн үндэслэлээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт тус тус занаар баримтаар нотлоогүй. Маргааны зүйл болох үл хөдлөх эд хөрөнгүүд нь нэхэмжлэгч нарын гомдолд дурдсанаар зах зээлийн үнэ өссөн гэж үзэж байгаа бол түүнтэй холбоотой бичгийн нотлох баримтаа шүүхэд цуглуулж өгөх үүргээ хэрэгжүүлээгүй.

Иймд шинжээч Мөнх оргил т ХХК-ийн гарган үнэлгээг шүүх нэхэмжлэгч нарын гарган гомдлоор хүчингүй болгох хууль зүйн үндэслэлгүй, хариуцагч НШШГГ нь хуульд заан журмын дагуу ажиллагаа явуулсан байх тул нэхэмжлэгчийн гарган шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Гуравдагч этгээд Х б нь дээрх үнэлгээг эс зөвшөөрч, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцохдоо хариуцагч тал Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1 дэх хэсэгт занаар дахин шинжээч томилж үнэлгээ гаргахдаа эд хөрөнгүүдийг дахин хураах ажиллагаа явуулаагүй нь хууль бус хэмээн тайлбарлаж буй нь үндэслэлгүй байна.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1 дэх хэсэгт Шийдвэр гүйцэтгэгч төлбөр төлөгчийн битүүмжлэгдсэн, барьцаалагдсан, хураагдсан хөрөнгийг гүйцэтгэх баримт бичгийн шаардлагын гүйцэтгэлд суутгах бол тухайн хөрөнгийг битүүмжилсэн, барьцаалсан, хурана хойш 1 сарын дотор түүний чанар, эрэлт, элэгдлийн байдал болон хөрөнгийн үнэлгээний талаар төлбөр төлөгчийн саналыг харгалзан орон нутгийн зах зээлийн тухайн үеийн ханшаар үнэлж, энэ тухай оролцогч талуудад мэдэгдэж, тэмдэглэл хөтөлнө. гэж заан.

Дээрх хуулийн зохицуулалта үзэхэд эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгосны дараа дахин шинжээч томилоход, эд хөрөнгө хураах ажиллагааг дахин явуулахаар зохицуулаагүй. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 101/ШШ2019/03220 дугаар шийдвэрээр үл хөдлөх эд хөрөнгийг хураах ажиллагааг хүчингүй болгоогүй тул хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх албана үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг дахин шинжээч томилох замаар явуулсан нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1 дэх хэсэгт заныг зөрчөөгүй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн, 55 дугаар зүйлийн 55.7-д заныг баримтлан хариуцагч НШШГГт холбогдох, Мөнх оргил т ХХК-ийн 2020 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 20/Ш дугаартай үнэлгээг хүчингүй болгуулахыг хүссэн БИБ ХХК, Ш.О , О.Ө нарын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д занаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т занаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсна хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.УНДРАА