Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 03 сарын 21 өдөр

Дугаар 101/ШШ2019/00851

 

 

 

 

 

 

2019 оны 03 сарын 21 өдөр

Дугаар 101/ШШ2019/00851

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Энэбиш даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Т ХХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: С ХХК-д холбогдох

4,275,384 төгрөг гаргуулах нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв. 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Т ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон захирал Т.О шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай ОСНАА-н Т ХХК нь 2015 оны 05 дугаар сарын 01-ний өдөр БЗД-н 25-р хорооны нутаг дэвсгэрт орших .... байруудын орон сууцны ашиглалт засвар үйлчилгээ болон дундын эзэмшилийн эд хөрөнгөд үйлчилгээ үзүүлэх гэрээг тухайн байруудыг барьж ашиглалтанд оруулсан ******* ХХК-тай орон сууцны СӨХ болон ОСНААК-ын эрх шилжүүлэх гэрээг байгуулсан. Тус 2 байр нь шинээр орсон цөөхөн айлтай СӨХ-нь байгуулагдаагүй байсан тул СӨХ-ны үйл ажиллагаа болон нийтийн эзэмшилийн засвар үйлчилгээ, харуул цэвэрлэгээг түр хугацаагаар гэрээний үндсэн дээр гүйцэтгэж байсан. 2016 оны 11-р сарын 01-ний өдөр тухайн байрны СӨХ байгуулагдсан тул нийтийн эзэмшилийн эд хөрөнгийг тухайн СЭЛБЭ -180 СӨХ-д албан ёсоор нийтийн эзэмшилийн эд хөрөнгийг шилжүүлэн өгсөн. Манай байгууллага нь УБДТС ТӨХК, ЦТС ТӨХК, УСУГ, Нийтлэг үйлчилгээний газар, лифтний ******* ХХК зэрэг газруудад гэрээтэй ажилладаг ба заасан хугацаанд гэрээний дагуу нэхэмжлэлээр ирүүлсэн төлбөрүүдийг төлөх үүрэгтэй ба энэ нь нийтийн эзэмшилийн эд хөрөнгөд гарч буй зардал хамааралтай тул сар бүрийн 15- ний дотор төлдөг. Энэ өдрөөс хойш алданги хүлээдэг тул хэрэглэгч оршин суугчид нь төлбөрөө цаг хугацаанд нь төлөх талаар утсаар болон албан мэдэгдэлийг удаа дараа хүргүүлж байсан. Манай компани Баянзүрх дүүргийн 25-р хороо, ... тоотод байрлах С ХХК нь 2015 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс 2016 оны 10 дугаар сарын 30-ны өдрийг хүртлэх хугацааны сууц өмчлөгчдөд үйлчилгээ үзүүлсэний хөлс болох төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж байна. Нэхэмжлэгч Т ХХК 2018 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн ихэсгэсэн нэхэмжлэлийн шаардлагадаа: Манай ОСНАА-н Т ХХК нь 2015 оны 05 дугаар сараас 2016 оны 10 дугаар саруудад .... байруудын оршин суугчдад сантехникийн засвар үйлчилгээ болон дундын эзэмшилийн эд хөрөнгөд үйлчилгээ үзүүлж байсан. С ХХК нь 2015 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс 2016 оны 10-р сарын 30-ыг дуусталх хугацаанд сууц өмчлөгчдөд үйлчилгээ үзүүлсэний хөлс болох нийт 3,813,384 төгрөгийг манай байгууллагад гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан. Энэ төлбөр дээр С ХХК-ны эзэмшилийн зогсоол болох № 24, 25-р зогсоолын төлбөр 462,000 төгрөгийг нэмж гаргуулахаар нэхэмжилж байна гэв.

 

Хариуцагчийн төлөөлөгч С.Г шүүхэд гаргасан болон өмгөөлөгч Л.Ц шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн 1 дүгээр шаардлага болох 2015 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс 2016 оны 10 дугаар сарын 30-ны өдрийг хүртлэх хугацааны сууц өмчлөгчдөд үйлчилгээ үзүүлсэний хөлс 3,486,384 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар нэхэмжилснийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Манай С ХХК нь 2015 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс 2016 оны 10 дугаар сарын 30-ны өдрийг хүртлэх хугацаанд СӨХ-ийн төлбөрийг зохих ёсоор төлж байсан. СӨХ-нд төлөлт хийсэн баримтууд байгаа тул нэхэмжлэлд дурьдсан дээрх мөнгөн дүнг хүлээн зөвшөөрөх боломжгүй. СӨХ-д төлөлт хийж байсан баримтуудаа шүүхэд гаргаж өгч тулгалт хийх болно. Нэхэмжпэлийн 2, 3 дугаар шаардлага болох Нотариатын төлбөрт 27,000 төгрөг, өмгөөллийн хөлс 300,000 төгрөг нэхэмжлэснийг дараах үндэслэлээр хүлээн зөвшөөрөхгүй.

1. Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь өөрийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг нотлох баримтыг өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй байдаг. Гэтэл уг үүргээ биелүүлэхтэй холбоотой гарсан нотариатын хөлс болон өмгөөлөгчийн хөлсийг хариуцагчаас гаргуулах гэж байгаа нь үндэслэлгүй юм.Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Нэхэмжлэгчийн ихэсгэсэн нэхэмжлэлийн шаардлагад гаргасан хариу тайлбартаа: Тус шүүхэд Т ХХК-ийн нэхэмжлэлтэй, С ХХК- иас сууц өмчлөгчдөд үйлчилгээ үзүүлсний хөлс 3,486,384 төгрөг, нотариатын төлбөр 27,000 төгрөг, өмгөөллийн үйлчилгээний хөлс 300,000 төгрөг, нийт 3,813,384 төгрөг гаргуулах нэхэмжлэлтэй хэрэг хянан шийдвэрлэгдэж байна. Нэхэмжлэгчийн зүгээс дээрх нэхэмжлэлийн шаардлагаа 2018 оны 05 дугаар сарын 27-ны өдөр нэмэгдүүлж 2015 оны 05 сарын 01-ны өдрөөс 2016 оны 10 сарын 30-ныг дуустлах хугацааны С ХХК-ны эзэмшлийн граж № 24,25-р зогсоолийн төлбөр 462,000 төгрөгөөр иэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлж нийт нэхэмжлэлийн шаардлага 4,275,384 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар нэхэмжилсэн байна. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч миний бие нэхэмжлэлийн шаардлага нэмэгдүүлсэн шаардлагыг хүлээн авч танилцаад дараах тайлбарыг гаргаж байна. Үүнд:

Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1-д заасны дагуу холбоог бүртгэх үйл ажиллагааг сум, дүүргийн Засаг даргын тамгын газар хариуцаж, гэрчилгээ олгодог. Гэтэл Т ХХК нь албан ёсны СӨХ-ны гэрчилгээгүй. Зөвхөн Орон сууц Нийтийн аж ахуйн үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөлтэй хуулийн этгээд билээ. Албан ёсны СӨХ-ийн гэрчилгээ байхгүй буюу эрхгүй байгууллага хирнээ хариуцагчаас гражийн үйлчилгээний мөнгө гаргуулахаар нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөх боломжгүй юм. Түүнчлэн нэхэмжлэгч Ш ХХК нь Сэлбэ хотхоны ..... дүгээр байрны оршин суугчдад СӨХ-ийн үйлчилгээ үзүүлдэг байсан гэх боловч бодит байдал дээр үйлчилгээг маш муу үзүүлдэг буюу цэвэрлэгээг огт хийдэггүй, харуул хамгаалалт ажиллуулдагүй, мөн цахилгаан лифт ихэнхдээ гацаатай ажилладаггүй гэх зэргээр үйлчилгээг үзүүлсэн зүйлгүй байж оршин суугчдаас СӨХ-ийн мөнгө авч байгаа нь буруу гэж үзэж байна.

Мөн 2017 онд Баянзүрх дүүргийн 25-р хороо, ..........., зоорийн давхрын граш-д харуул хамгаалалт байдаггүй улмаас хоёр ч удаа хулгай орсон байдаг. Оршин суугчид харьяа дүүргийн цагдаагийн байгууллагад дуудлага өгч шалгуулж байсан.

Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1 дэх заалт нь Нэгдүгээрт: дангаар өмчлөх хэсгийн заалт буюу суугч өмчлөгч өөрийн өмчлөлийн сууцны халаалт, ус, цахилгааны төлбөр зэрэг ашиглалтын зардлыг өмчлөгч өөрөө хариуцаж зохих байгууллагад төлөхийг зохицуулсан хуулийн заалт. Уг хуулийн зохицуулалтын дагуу хариуцагч С ХХК нь Орон сууцны Нийтийн аж ахуйн үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөлтэй хуулийн этгээд болох нэхэмжлэгч Т ХХК-д 2015 оны 07 дугаар сараас 2016 оны 12 дугаар сар хүртэлх хугацааны ашиглалтын зардлын төлбөр 4,279,368.13 төгрөгийг төлж барагдуулсан.

Хоёрдугаарт: Дундын өмчлөлийн эд хөрөнгийн зардал буюу өмчлөгчдийн холбооны эрх зүйн бэйдэл, нийтийн зориулэлттай орон сууц байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 4 дүзээр зүйлийн 4.14-т нэрийн зээсэн дундын өмчлөлийн эд хөрөнгийн зэсвэр үйлчилгээний хамгаалалт засвар үйлчилгээ зэргийн зардлыг сууц өмчлөгчдөөс шаардах эрхийг албан ёсны СӨХ-ийн үйл ажиллагаа явуулах гэрчилгээ азч эрх нь нээгдсэн СӨХ-д олгосон заалт.

Мөн Иргэний хуулийн 149 дүгээр зүйлийн 149.2 дахь хэсэгт зааснаар сууц өмчлөгч нь хуульд заасан үүргээ буюу төлбөр төлөх үүргээ биелүүлэхгүй байгаа тохиолдолд орон сууц өмчлөгчдийн холбоо нь өөрийн төлөөлөгчөөрөө дамжуулан шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй талаар тусгайлсан зохицуулалтыг хууль тогтоогчийн зүгээс хуульчилж өгсөн байна.

Нэхэмжлэгч Т ХХК нь Баянзүрх дүүргийн сууц өмчлөгчдийн холбооны бүртгэлд бүртгүүлж албан ёсны гэрчилгээ аваагүй буюу СӨХ- ийн үйл ажиллагаа явуулах эрхгүй байгууллага буюу тус шүүхэд СӨХ-ийн төлбөрийг нэхэмжлэхээр хандах эрхгүй этгээд тул Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Т ХХК, хариуцагч С ХХК-д холбогдуулан 4,275,384 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргажээ.

Хариуцагч нэхэмжлэлээс бүхэлд нь татгалзаж, хариуцагч эрх зүйн байдлын хувьд уг төлбөрийг хариуцах этгээд биш гэх тайлбарыг шүүхэд гаргажээ.

Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.

Нэхэмжлэгч, хариуцагчаас орон сууцны дундын өмчлөлийн эд хөрөнгийн ашиглалтын зардал, хариуцагчийн хэрэглэсэн цахилгаан, дулаан, автозогсоолын төлбөр, хариуцагчийн үүрэгтэй холбоотой гарсан нэмэлт зардлыг тус тус шаардаж нэхэмжилжээ.

Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд, хэргийн оролцогчийн тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна.

Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо 13 дугаар хорооллын . тоотод оршин байх... 272.3 м.кв талбай бүхий, эрхийн улсын бүртгэлийн . .....дугаартай, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, 97/3 байрны зоорийн давхрын 24 тоотод орших эрхийн улсын бүртгэлийн . дугаартай, 25..... тоотод орших эрхийн улсын бүртгэлийн .дугаартай, ту..........с бүр нь 18 м.кв талбайтай автозогсоолын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгүүдийн өмчлөгчөөр хариуцагч С ХХК 2014 оны 08 дугаар сарын 19-ны өдөр улсын бүртгэлд бүртгэгдсэн нь хэргийн оролцогчийн тайлбар, улсын бүртгэлийн гэрчилгээгээр нотлогдож байна. /1-р хавтаст хэргийн 100-101, 139 дэх тал/

Маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн ашиглалт, завсар, үйлчилгээг хариуцан гүйцэтгэхээр нэхэмжлэгч Т ХХК, тус барилгыг барьж ашиглалтад оруулсан Сүмт өргөө ХХК-тай 2015 оны 05 сарын 01-ний өдөр Орон сууцны СӨХ болон ОСНААХ-ийн эрх шилжүүлэх гэрээ-ээр дээрх эрхийг шилжүүлэн авч зохигчийн маргаж буй 97/3 тоот орон сууцны ашиглалт, засвар, үйлчилгээтэй холбоотой асуудлыг хариуцаж, тус байрны сууц өмчлөгчдийн холбоо /СӨХ/ байгуулагдаж хүлээлгэн өгөх хүртэл хариуцахаар тохиролцжээ./1-р хавтаст хэргийн 3-8, 102 дахь тал/

Нэхэмжлэгч дээрх бүрэн эрхийн дагуу 97/3 тоот орон сууцны ашиглалт, засвар, үйлчилгээг хариуцан ажиллаж Ус сувгийн удирдах газартай 2014 онд Цэвэр усаар хангах хэрэглээнээс гарсан бохир ус татан зайлуулах гэрээ-ээр, Улаанбаатар дулааны сүлжээ ТӨХК-тай 2015 онд Дулааны эрчим хүчийг худалдах худалдан авах гэрээ-ээр тус тус зохих үйлчилгээг оршин суугчдад үзүүлж байжээ.

Иймд нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 143 дугаар зүйлийн 143.1-д заасан эрх, үүргийг тодорхой хугацаанд хэрэгжүүлэхээр Сүмт өргөө ХХК-тай гэрээ байгуулсан нь мөн хуулийн 147 дугаар зүйлийн 147.1-д зааснаар хариуцагчаас дээрх төлбөрийг 2015 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаагаар шаардах эрхтэй.

Хариуцагч нь дээрх төлбөрийг хариуцан төлөх субъект биш, үл хөдлөх эд хөрөнгийг орон сууцны зориулалтаар ашигладаггүй, анхнаас нь үйлчилгээний зориулалтаар ашиглахаар худалдан авсан гэж тайлбарлаж байх боловч энэ нь хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдолгүй.

Орон сууцны тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1-д заасныг хариуцагч зөрчиж буюу орон сууцны байшингийн үндсэн хийц, бүтээцийг анхны зураг төслөөс өөрчилж өргөтгөл хийх байдлаар бус тус 97/3 тоот орон сууцны нэгдүгээр давхар нь бүхэлдээ үйлчилгээний зориулалтаар баригдсан, уг зориулалтын дагуу эзэмшиж ашиглахаар хариуцагч худалдан авсан тухай хэргийн оролцогч шүүх хуралдаанд тайлбарлаж энэ талаар маргаагүй. Түүнчлэн мөн хуулийн 16 дугаар зүйлийн 16.1-д Нийтийн зориулалттай орон сууцны байшин дахь үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалтаар баригдсан хэсэгт болон сууцандаа бусад оршин суугчдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчихгүйгээр энэ хуулийн 17.1-д зааснаас бусад үйлдвэрлэл, үйлчилгээ эрхэлж болно гэж хуульчилсан ба хариуцагч хуулиар тусгайлан хориглосноос бусад үйл ажиллагааг өөрийн өмчлөлийн байранд явуулах эрхтэйн зэрэгцээ тухайн нийтийн зориулалттай орон сууцны байшингийн үйлчилгээний зориулалтаар баригдсан хэсгийг өмчлөгчийн хувьд Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.3, Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1, 148 дугаар зүйлийн 148.2.3-т заасны дагуу зохих зардлыг төлөх үүрэгтэй.

Өөрөөр хэлбэл хариуцагч С ХХК нийтийн зориулалт бүхий орон сууцны байшингийн үйлчилгээний зориулалтаар ашиглагдах хэсгийг мэдэж, өөрийн хүсэл зоригоор худалдан авсан нь сууц өмчлөгчийн нэгэн адил эрх эдэлж, үүрэг хүлээх нөхцөлийг бүрдүүлнэ.

Хариуцагчийн өмчлөлийн үйлчилгээний зориулалтай үл хөдлөх эд хөрөнгийг оролцуулан тус 97/3 тоот орон сууцыг бүхэлд нь нийтийн зориулалттай орон сууцны байшинд хамааруулах ба хариуцагчийн өмчлөлийн хэсгийг ашиглах зориулалт өөр боловч тухайн байшингийн үндсэн зориулалт нь бүхэлдээ цогцоор орон сууцны зориулалттай. Хариуцагч өөрийн өмчлөлийн 272.3 м.кв талбайн халаалт, халуун, цэвэр, бохир ус, ариутгал, хог, цахилгаан, холбоо зэргийг бие дааж төлөвлөх, шийдвэрлэх болон орон сууцны байшингийн дундын өмчлөлтэй холбоотой аливаа асуудлаар бусад сууц өмчлөгч нараас хамааралгүй орших, тайлбарлах боломжгүй юм.

Шүүх хуралдаанаар хэргийг хэлэлцэх болон хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хариуцагч С ХХК дээрх хугацааны дундын эд хөрөнгийн ашиглалт, засвар, үйлчилгээтэй холбоотой, мөн автозогсоолын ашиглалтын төлбөрийг төлсөн баримтгүй, татгалзлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2 38 дугаар зүйлийн 38.-д зааснаар нотлоогүй тул нэхэмжлэгч Т ХХК-д 3,768,384 төгрөгийг төлөх үүрэгтэй. Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ хариуцагчаас 4,275,384 төгрөг гаргуулахаар шаардлага гаргасан ч автозогсоолын төлбөрт 180,000 төгрөг илүү нэхэмжилсэн хэсгээс татгалзсан байна. /1-р хавтаст хэргийн 14, 24-25, 34-36, 70 дахь тал/

Нэхэмжлэгч, хариуцагчид холбогдуулан нэхэмжлэл гаргасантай холбоотой өмгөөлөгч хөлслөн ажиллуулсан, шүүхэд гаргасан баримтыг нотариатаар гэрчлүүлсэн зардлаа нэхэмжилсэн бөгөөд шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн буюу нэхэмжлэлийг хууль ёсны гэж үзэх тул хариуцагчийн хууль бус үйл ажиллагаатай холбоотойгоор гарсан зардлыг Иргэний хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 227 дугаар зүйлийн 227.3-т зааснаар өмгөөлөгчид төлсөн хөлс 300,000 төгрөг, нотариатаар гэрчлүүлсэн зардал 27,000 төгрөг, нийт 327,000 төгрөгийг мөн хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй. /1-р хавтаст хэргийн 12, 105-106 дахь тал/

Иймд хариуцагч С ХХК-иас орон сууцны дундын эд хөрөнгийн ашиглалт, засвар, үйлчилгээ, автозогсоолын ашиглалттай холбоотой төлбөр 3,768,384 төгрөг, хариуцагчийн үүрэгтэй холбоотой нэхэмжлэгчээс гарсан нэмэлт зардал 327,000 төгрөг, нийт 4,095,384 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Т ХХК-д олгож, нэхэмжлэлээс 180,000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь

 

1.            Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1, Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.3-т заасныг баримтлан хариуцагч С ХХК-иас 4,095,384 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Т ХХК-д олгож, нэхэмжлэлээс 180,000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2.            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 90,474 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч С ХХК-иас 80,476 төгрөг нөхөн гаргуулж нэхэмжлэгч Т ХХК-д олгосугай.

3.            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ЭНЭБИШ