Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Дамдинжавын Ганболд |
Хэргийн индекс | 101/2019/03955/И |
Дугаар | 101/ШШ2020/01212 |
Огноо | 2020-04-08 |
Маргааны төрөл | Банкны зээл, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2020 оны 04 сарын 08 өдөр
Дугаар 101/ШШ2020/01212
2020 04 08 |
101/ШШ2020/01212 |
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Ганболд даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: М ХХК
Хариуцагч: С ХХК /РД:*******/,
Хариуцагч: Ө ХХК /РД:*******/,
Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд: Д.М
Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд: А.С,
Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд: Д.О
Зээлийн гэрээний үүрэгт нийт 20,100,562,221.88 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Э.Ц, С.О, хариуцагчӨ групп ХХК-ийн төлөөлөгч П.А, өмгөөлөгч Н.Н, хариуцагч С ХХК-ийн төлөөлөгч Н.А, өмгөөлөгч Ш.Э, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч бөгөөд гуравдагч этгээд А.С-н төлөөлөгч Д.М, бие даасан шаардлага гараагүй гуравдагч этгээд Д.О-ийн төлөөлөгч М.О, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Д нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч М ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: С ХХК нь Мтай 2017 оны 7 дугаар сарын 18-ны өдөр З-СГ-ЗҮ-2017-65 дугаартай Зээлийн гэрээ-г, 2017 оны 12 дугаар сарын 28-ны өдөр З-СГ-ЗҮ-2017-65/1 дугаартай З-СГ-ЗҮ-2017-65 дугаартай зээлийн гэрээнд өөрчлөлт оруулах тухай гэрээ-г тус тус байгуулж 699,626,865.67 (зургаан зуун ерэн есөн сая зургаан зуун хорин зургаан мянга найман зуун жаран таван иен, жаран долоон сен) иенийн зээлийг жилийн 7.5 (долоо аравны таван) хувийн хүүтэй, зээлийн эхний олголт хийсэн өдрөөс хойш 2020 оны 10 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл хугацаатай, Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 20 дугаар тогтоолоор батлагдсан Алт-2 үндэсний хөтөлбөрийн хүрээнд хэрэгжүүлж буй С аймгийн ******* сумын нутагт орших *******, Баавгайт алтны үндсэн ордыг далд аргаар ашиглах төслийг санхүүжүүлэх зориулалтаар зээлж авсан. Зээлдэгч С ХХК нь 2017 оны 7 дугаар сарын 18-ны өдөр байгуулсан 3-СГ-ЗҮ-2017-65 дугаартай Зээлийн гэрээ болон 2017 оны 12 дугаар сарын 28-ны өдөр 3-СГ-ЗҮ-2017-65/1 дугаартай З-СГ-ЗҮ-2017-65 дугаартай зээлийн гэрээнд өөрчлөлт оруулах тухай гэрээ-гээр хүлээсэн үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар зээлийн барьцаанд 2017 оны 7 дугаар сарын 18-ны өдөр Б-СГ-ТЗ 2017-66 дугаартай Тусгай зөвшөөрлийн барьцааны гэрээ-г, мөн өдөр Б-СГ-ҮХ 2017-67 дугаартай Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ-г, иргэн Д.О нь Б-СТ-ҮХ 2017-68 дугаартай, иргэн А.С, Д.М нар нь Б-СГ-ҮХ 2017-69 дугаартай,Ө Групп ХХК нь Б-СГ-ҮХ 2017-70 дугаартай, Б-СТ-ҮХ 2017-71 дугаартай Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ-г, иргэн Д.О нь Б-СГ-ГЭ 2017-72 дугаартай,Ө Групп ХХК нь Б-СГ-ҮХ 2017-73 дугаартай, Б-СГ-ГЭ 2017-74 дугаартай Газар эзэмших эрх барьцаалах гэрээ-г, С ХХК болонӨ Групп ХХК нар нь Б-СГ-ТТ 2017-75 дугаартай Тоног төхөөрөмж болон бусад хөдлөх хөрөнгийн барьцааны гэрээ-г, мөн Б-СГ-ИХ 2017-76 дугаартай Ирээдүйд бий болох хөрөнгийн барьцааны гэрээ-г холбогдох хууль тогтоомжид заасны дагуу тус тус байгуулж, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг баталгаажуулсан болно.
Дээрх гэрээнүүдэд дараах эд хөрөнгүүдийг барьцаалсан болно. Үүнд:
1. С ХХК-ийн эзэмшлийн С аймгийн ******* сумын нутаг дахь ******* нэртэй газарт орших 50 гектар талбай бүхий ашигт малтмал ашиглалтын дугаартай тусгай зөвшөөрөл;
2. С ХХК-ийн эзэмшлийн С аймгийн ******* сумын нутаг дахь ******* гол нэртэй газарт орших 664.45 гектар талбай бүхий ашигт малтмал ашиглалтын дугаартай тусгай зөвшөөрөл;
3. С ХХК-ийн эзэмшлийн С аймаг болон ******* аймаг, ******* сум болон Борнуур сумын нутаг дахь Зуун модны гол нэртэй газарт орших 1184.08 гектар талбай бүхий ашигт малтмал ашиглалтын дугаартай тусгай зөвшөөрөл;
4. С ХХК-ийн эзэмшлийн С аймгийн ******* сумын нутаг дахь Баавгайт нэртэй газарт орших 50.66 гектар талбай бүхий ашигт малтмал ашиглалтын дугаартай тусгай зөвшөөрөл;
5. С ХХК-ийн эзэмшлийн С аймаг болон ******* аймаг, ******* сум болон Борнуур сумын нутаг дахь Зуун модны гол-1 нэртэй газарт орших 1057.70 гектар талбай бүхий ашигт малтмал ашиглалтын дугаартай тусгай зөвшөөрөл;
6. С ХХК-ийн өмчлөлийн улсын бүртгэлийн дугаарт бүртгэгдсэн, эд хөрөнгө өмчлөх эрхийн тоот гэрчилгээтэй, С аймаг, ******* сум, 4 дүгээр баг Хэрх, *******ий ам гэх газарт байрлах 829.0 м.кв талбайтай, нэг өрөө, үйлдвэрлэлийн зориулалттай, 95%-ийн гүйцэтгэлтэй үл хөдлөх хөрөнгө;
7. Иргэн Д.Оийн өмчлөлийн улсын бүртгэлийн дугаарт бүртгэгдсэн, эд хөрөнгө өмчлөх эрхийн тоот гэрчилгээтэй, Хан-Уул дүүрэг, 1 дүгээр хороо, Үйлдвэр 2, ******* тоот хаягт байрлах, 263,17 м.кв талбайтай, хоёр давхар хувийн сууц зориулалттай үл хөдлөх хөрөнгө;
8. Иргэн А.С, Д.М нарын өмчлөлийн улсын бүртгэлийн дугаарт бүртгэгдсэн, эд хөрөнгө өмчлөх эрхийн тоот гэрчилгээтэй, Хан-Уул дүүрэг, 1 дүгээр хороо, Үйлдвэр /17041/, ******* дугаар байрны 2 дугаар давхар хаягт байрлах, 208,4 м.кв талбайтай, хувийн сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгө;
9. Ө ХХК-ийн өмчлөлийн улсын бүртгэлийн дугаарт бүртгэгдсэн, эд хөрөнгө өмчлөх эрхийн тоот гэрчилгээтэй, ******* аймаг, сум, 1 дүгээр баг, Баяндавааны ард ******* цогцолбор хаягт байрлах 1952 м.кв амралтын байр, 903 м.кв чийрэгжүүлэх төв, 250 м.кв ресторан, 11 м.кв сүүний цех, 25 м.кв 8ш жижиг байр, 64 м.кв уурын зуух, 21 м.кв харуулын байр, 105 м.кв ажилчдын байр, 12 м.кв граж нарын талбайтай, хүүхдийн амралт, сувиллын зориулалттай үл хөдлөх хөрөнгө;
10. Ө ХХК-ийн өмчлөлийн улсын бүртгэлийн дугаарт бүртгэгдсэн, эд хөрөнгө өмчлөх эрхийн тоот гэрчилгээтэй, ******* аймаг, сум, 1 дүгээр баг, Өгөөмөр баян давааны ар байр, ******* тоот хаягт байрлах 296.84 м.кв, 525 м.кв, 532.5 м.кв талбайтай, амралтын зориулалттай, зоогийн газар, спорт заал, авто граж нарын зориулалттай үл хөдлөх хөрөнгө;
11. Ө ХХК-ийн өмчлөлийн улсын бүртгэлийн дугаарт бүртгэгдсэн, эд хөрөнгө өмчлөх эрхийн тоот гэрчилгээтэй, ******* аймаг, сум, 1 дүгээр баг, Өгөөмөр тулгат гацаа байр, ******* тоот хаягт байрлах, 1890 м.кв, 254 м.кв, 180 м.кв, 100 м.кв, 40 м.кв, 64 м.кв, 30 м.кв талбайтай, амралтын зориулалттай үл хөдлөх хөрөнгө;
12. Иргэн Д.Оийн өмчлөлийн улсын бүртгэлийн дугаарт бүртгэгдсэн, эд хөрөнгө өмчлөх эрхийн тоот гэрчилгээтэй, ******* аймгийн сумын 1 дүгээр баг, Өгөөмөр тулгат гацаа байр, ******* тоот хаягт байрлах 195 м.кв, 64 м.кв талбайтай, хувийн сууц, граж зориулалттай үл хөдлөх хөрөнгө;
13. Иргэн Д.Оийн эзэмшлийн газар эзэмших эрхийн тоот гэрчилгээтэй, Нийслэлийн Хан-Уул дүүрэг, 1 дүгээр хороо хаягт байрлах нэгж талбарын дугаартай 852 м.кв талбайтай, амины орон сууц зориулалттай газар;
14. Ө ХХК-ийн эзэмшлийн газар эзэмших эрхийн тоот гэрчилгээтэй, ******* аймаг, сум, 1 дүгээр баг, Баяндавааны ард хаягт байрлах нэгж талбарын дугаартай 5 га талбайтай, хүүхдийн зуслангийн зориулалттай газар;
15. Ө ХХК-ийн эзэмшлийн газар эзэмших эрхийн тоот гэрчилгээтэй, ******* аймаг, сум, 1 дүгээр баг, Тулгатын гацаанд хаягт байрлах нэгж талбарын дугаартай 3.7 га талбайтай, аялал жуучлалын зориулалттай газар;
№ | Барьцааны зүйлийн нэр төрөл, байршил, шинж чанар | Бүртгэлийн/ серийн дугаар | Тоо, хэмжээ | Барьцааны зүйлийн талаар харилцан тохиролцсон үнэлгээ /төгрөгөөр/ |
1 | С аймгийн ******* сумын 4-р баг Хэрх, *******ий аманд байршилтай хоногт 200 тонн хүдэр боловсруулах хүчин чадалтай уурхайн дахин баяжуулах болон хөвүүлэн баяжуулах үйлдвэрийн тоног төхөөрөмж |
| 56 ширхэг | 1,846,670,490 |
| Бүгд |
| 91ширхэг | 1,846,670,490 |
16. С ХХК болон Ө ХХК нарын эзэмшилд буй тоног төхөөрөмж болон бусад хөдлөх хөрөнгө:
2017 оны 7 дугаар сарын 18-ны өдөр байгуулсан Б-СГ-ТТ 2017-75 дугаартай Барьцааны гэрээний хавсралт №1 Барьцааны зүйлийн дэлгэрэнгүй жагсаалт
№ | Тоног төхөөрөмжийн нэр | Тоног төхөөрөмжийн загвар | Үйлдвэрлэлийн дугаар | Үйлдвэрлэсэн хугацаа | Хүчин чадал /кв/ | Хэмжих нэгж | Тоо хэмжээ |
1 | Бутлагч шүүлтүүрийн систем |
|
|
|
|
|
|
1.1 | Тэвш хэлбэрийн тэжээл өгөгч машин /Chute feeder/ | CG600/500 | XH101201 | 2016.12 | 4.0 | ширхэг | 1 |
1.2 | Хацарт бутлагч машин /Jaw Crusher/ | PE250X500 | XH101202 | 2016.12 | 22.0 | ширхэг | 1 |
1.3 | Дугуй конус бутлагч /Spring Cone Crusher/ | PYD-900/50 | XH101203 | 2016.12 | 55.0 | ширхэг | 1 |
1.4 | Автоматаар чичирхийлэгч шүүлтүүр /Auto Centering Vibrating Screen/ | SZZ1225 | XH101204 | 2016.12 | 5.5 | ширхэг | 1 |
1.5 | TD75 маркийн бүслүүрт зөөгч машин /TD75 Belt Conveyror/ | TD75-5050 | XH101205 | 2016.12 | 5.5 | ширхэг | 1 |
1.6 | TD75 маркийн бүслүүрт дамжуулагч машин /TD75 Belt Conveyror/ | TD75-5050 | XH101206 | 2016.12 | 4.0 | ширхэг | 2 |
2 | Баяжмал тээрэмдэн ялгах систем |
|
|
|
|
|
|
2.1.1 | Дүүжин хэлбэрийн тэжээл өгөгч машин /Pendulous Feeder/ | BG400X400 | XH101208 | 2016.12 | 1.1 | ширхэг | 1 |
2.1.2 | Дүүжин хэлбэрийн тэжээл өгөгч машин/Pendulous Feeder/ | BG400X400 | XH10109 | 2016.12 | 1.1 | ширхэг | 1 |
2.2 | TD75 маркийн бүслүүрт дамжуулагч машин /TD75 Belt Conveyror/ | TD75-5050 | XH1012067 | 2016.12 | 3.0 | ширхэг | 1 |
2.3 | Электрон бүслүүрт жин /Electronic Belt Scale/ | PDC500 |
| 2016.12 | 1.0 | ширхэг | 1 |
2.4 | Чийглэг хэлбэрийн эрчим хүч хэмнэх сараалжин хэлбэрийн дугуй тээрэмдэгч машин /Grid Ball Mill/ | MQGg1836 | XH101211 | 2016.12 | 180.0 | ширхэг | 1 |
2.5 | Хаягч машин /Jig/ | LTA400X60 | XH101212 | 2016.12 | 1.1 | ширхэг | 1 |
2.6.1 | XPA хэлбэрийн үрэлтэд тэсвэртэй резинэн шааран насос /Rubber Slurry Pump/ | XPA25/25 | 16101201 | 2016.12 | 4.0 | ширхэг | 1 |
2.6.2 | XPA хэлбэрийн үрэлтэд тэсвэртэй резинэн шааран насос /Rubber Slurry Pump/ | XPA25/25 | 16101202 | 2016.12 | 4.0 | Ширхэг | 1 |
2.7 | XS сэгсрэгч хэвтэш /XS Shaping table/ | XS-7.6 | XH101213 | 2016.12 | 1.1 | Ширхэг | 1 |
2.8 | XPA хэлбэрийн үрэлтэд тэсвэртэй резинэн ийлдэст насос /Rubber Slurry Pump/ | XPA80/80 | 16101203 | 2016.12 | 18.5 | Ширхэг | 2 |
2.9 | Сэлбэгийн давтамж өөрчлөгч | 22KW | - | 2016.12 | - | Ширхэг | 1 |
2.10.1 | XCII зэрэглэлийн гидравлик эргэлдэгч урсгалын төхөөрөмж /concentration Hydrocyclone/ | XCII-ф250 | 16101205 | 2016.12 | - | Ширхэг | 1 |
2.10.2 | XCII зэрэглэлийн гидравлик эргэлдэгч урсгалын төхөөрөмж /concentration Hydrocyclone/ | XCII-ф250 | 16101206 | 2016.12 | - | Ширхэг | 1 |
2.11 | Өндөр үр дүнтэй холигч тэвш /Agitation tank/ | GBJ1500X1500 | XH101205 | 2016.12 | 5.5 | Ширхэг | 1 |
2.12 | Тэжээл бодис холигч тэвш /Agent agitation tank/ | BJW750X750 | XH101216 | 2016.12 | 1.5 | Ширхэг | 1 |
2.13 | Автоматаар бодис нэмэгч машин /Dosing Mashine/ | 22KW | - | 2016.12 | 24.0 | Ширхэг | 1 |
2.14 | BF маркийн механик холигч хэлбэрийн хөвүүлэн баяжуулагч /Agitation Floatation Cell/ | BF-2.0 | XH101214 | 2016.12 | 75.0 | Ширхэг | 10 |
2.15 | BF маркийн механик холигч хэлбэрийн хөвүүлэн баяжуулагч /Agitation Floatation Cell/ | BF-2.0 | XH101217 | 2016.12 | 9.0 | Ширхэг | 3 |
2.16.1 | Шингэн насос /Fluid pump/ | 40PV-SP | 16101207 | 2016.12 | 5.5 | Ширхэг | 1 |
2.16.2 | Шингэн насос /Fluid pump/ | 40PV-SP | 16101208 | 2016.12 | 5.5 | Ширхэг | 1 |
3 | Баяжмал хатаах систем |
|
|
|
|
|
|
3.1.1 | XPA хэлбэрийн үрэлтэд тэсвэртэй резинэн ийлдэст насос | XPA25/25 | 16101209 | 2016.12 | 4.0 | ширхэг | 1 |
3.1.2 | XPA хэлбэрийн үрэлтэд тэсвэртэй резинэн ийлдэст насос | XPA25/25 | 16101210 | 2016.12 | 4.0 | ширхэг | 1 |
3.2 | Өндөр үр дүнтэй сайжруулсан конденсатор | NZSG-3.6 | XH101218 | 2016.12 | 1.1 | ширхэг | 1 |
3.3.1 | Шааран насос | XPB3/2D-HH | XH101219 | 2016.12 | 18.5 | ширхэг | 1 |
3.3.2 | Шааран насос | XPB3/2D-HH | XH101220 | 2016.12 | 18.5 | ширхэг | 1 |
3.4 | Хайрцаг хэлбэрийн шахагч машин | XMZ60/800 | XH101221 | 2016.12 | 2.2 | ширхэг | 1 |
3.5.1 | Шингэн насос | 40PV-SP | 16101211 | 2016.12 | 5.5 | ширхэг | 1 |
3.5.2 | Шингэн насос | 40PV-SP | 16101212 | 2016.12 | 5.5 | ширхэг | 1 |
4 | Уул уурхайн хаягдлыг шийдвэрлэх систем |
|
|
|
|
|
|
4.1.1 | XPA хэлбэрийн үрэлтэд тэсвэртэй резинэн ийлдэст насос /Rubber Slurry Pump/ | XPA80/80 | 16101213 | 2016.12 | 15 | ширхэг | 1 |
4.1.2 | XPA хэлбэрийн үрэлтэд тэсвэртэй резинэн ийлдэст насос /Rubber Slurry Pump/ | XPA80/80 | 16101214 | 2016.12 | 15 | ширхэг | 1 |
5 | Бусад |
|
|
|
|
|
|
5.1 | Центрифуг усан насос /Is the centrifugal pump/ | IS50-32-160 | XH101222 | 2016.12 | - | ширхэг | 1 |
5.2 | Центрифуг усан насос /Is the centrifugal pump/ | IS50-32-160 | XH101223 | 2016.12 | - | ширхэг | 1 |
5.3 | Центрифуг хоолойт насос /Centrifugal pipeline pump/ | ISG40-160 | XH101224 | 2016.12 | - | ширхэг | 1 |
5.4 | Центрифуг хоолойт насос /Centrifugal pipeline pump/ | ISG40-160 | XH101225 | 2016.12 | - | ширхэг | 1 |
5.5 | Үрэлтэд тэсвэртэй цавуулаг насос /Rubber Slurry Pump/ | XPA50/50 | 16101215 | 2016.12 | - | ширхэг | 1 |
5.6 | Үрэлтэд тэсвэртэй цавуулаг насос /Rubber Slurry Pump/ | XPA50/50 | 16101216 | 2016.12 | - | ширхэг | 1 |
5.7 | Шавар салгагч машин /Take off the bucket/ | TND1500 | - | 2016.12 | - | ширхэг | 1 |
| Бүгд |
|
|
| 530.2 |
| 56 |
17. Ирээдүйд бий болох хөрөнгө:
№ | Барьцааны зүйлийн нэр төрөл, тодорхойлолт, шинж чанар | Эд хөрөнгө бий болох хугацаа |
1 | С аймгийн ******* сумын 4-р баг Хэрх, *******ий аманд байршилтай далд уурхай болон баяжуулах үйлдвэрийн цахилгаан хангамж | 2017.11.01 |
2 | С аймгийн ******* сумын 4-р баг Хэрх, *******ий аманд байршилтай баяжуулах үйлдвэрийн барилга, тоног төхөөрөмж | 2017.12.01 |
3 | С аймгийн ******* сумын 4-р баг Хэрх, *******ий аманд байршилтай баяжуулах үйлдвэрийн хаягдлын агуулах | 2017.08.01 |
Дээрх хөрөнгүүдийг холбогдох хууль, гэрээнд заасны дагуу тус тус барьцаалж, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг баталгаажуулсан болно. Зээлдэгч С ХХК нь өнөөдрийн байдлаар үндсэн зээлийн төлбөр 699,626,863.24 (зургаан зуун ерэн есөн сая зургаан зуун хорин зургаан мянга найман зуун жаран гурван иен хорин дөрвөн сэн) иенээс огт төлөлт хийгээгүй, төлбөл зохих нийт хүүгийн төлбөр 72,914,794.04 (далан хоёр сая есөн зуун арван дөрвөн мянга долоон зуун ерэн дөрвөн иен дөрвөн сэн) иенийг төлсөн бөгөөд зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйгээс 2019 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн байдлаар дараах үндсэн зээл, зээлийн үндсэн хүүгийн үлдэгдэл төлбөртэй байна. Үүнд:
Үндсэн зээлийн үлдэгдэл: 699,626,863.24 (зургаан зуун ерэн есөн сая зургаан зуун хорин зургаан мянга найман зуун жаран гурван иен хорин дөрвөн сэн) иен;
Үндсэн хүүгийн үлдэгдэл: 88,727,427.85 (наян найман сая долоон зуун хорин долоон мянга дөрвөн зуун хорин долоон иен наян таван сэн) иен;
Нийт: 789,714,442.39 (долоон зуун наян есөн сая долоон зуун арван дөрвөн мянга дөрвөн зуун дөчин хоёр иен гучин есөн сэн), иен.
Зээлийн гэрээ-гээр хүлээсэн үүргээ биелүүлэхийг зээлдэгч С ХХК-иас удаа дараа шаардаж, зээлийн үлдэгдэл төлбөрийг төлөх бодит боломжийг олгон, зээлийн гэрээний эргэн төлөлтийн хуваарьт 2017 оны 12 дугаар сарын 28-ний өдөр өөрчлөлт оруулж, нэмэлт хугацаа тогтоож өгсөн боловч өгөгдсөн хугацаанд үндсэн зээл, зээлийн хүүгийн төлбөрийг төлж барагдуулаагүй, гэрээг ноцтой зөрчиж байгаа учир З-СГ-ЗҮ 2017-65 дугаартай Зээлийн гэрээ-ний 10 дугаар зүйлийн 10.1-д заасан үндэслэлээр банкны зүгээс нэг талын санаачлагаар гэрээг цуцлах бүрэн үндэслэлтэй болно.
Нэхэмжлэлийн шаардлага:
1. Зээлдэгч С ХХК-тай байгуулсан З-СГ-ЗҮ 2017-65 дугаартай Зээлийн гэрээ-г цуцалж, зээл, зээлийн үндсэн хүүгийн төлбөрт нийт 789,714,442.39 (долоон зуун наян есөн сая долоон зуун арван дөрвөн мянга дөрвөн зуун дөчин хоёр иен гучин есөн сэн), иен буюу (Монголбанкнаас зарласан ханшийн лавлагаа 2019 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн Японы иен 25.05 төгрөг) тооцож нийт 19,782,346,781.86 (арван есөн тэрбум долоон зуун наян хоёр сая гурван зуун дөчин зургаан мянга долоон зуун наян нэгэн төгрөг наян зургаан мөнгө) төгрөгийг зээлдэгч С ХХК-иас гаргуулж М ХХК-д олгох шийдвэр гаргаж өгнө үү.
2. Хариуцагч С ХХК нь шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд Зээлийн гэрээ-ний үүргийн гүйцэтгэлийн баталгаа болгож барьцаалсан Б-СГ-ТЗ 2017-66, Б-СГ-ҮХ 2017-67, Б-СТ-ҮХ 2017-68, Б-СГ-ҮХ 2017-69, Б-СГ-ҮХ 2017-70, Б-СГ-ҮХ 2017-71, Б-СГ-ГЭ 2017-72, Б-СГ-ҮХ 2017- 73, Б-СГ-ГЭ 2017-74, Б-СГ-ТТ 2017-75, Б-СГ-ИХ 2017-76 дугаартай гэрээгээр тус тус барьцаалагдсан үл хөдлөх эд хөрөнгө болон хөдлөх эд хөрөнгүүдийг албадан дуудлага худалдаагаар худалдаж, үүргийн гүйцэтгэлийг хангуулж зээлийн төлбөрийг төлүүлэх талаар шүүхийн шийдвэрт тусгаж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч М ХХК нь шүүхэд гаргасан нэмэгдүүлсэн шаардлагадаа: М нь С ХХК-тай 2017 оны 07 дугаар сарын 18-ны өдөр байгуулсан З-СГ-ЗҮ 2017-65 дугаартай зээлийн гэрээг цуцалж, зээл, зээлийн хүүгийн төлбөрт нийт 789,714,442.39 /Долоон зуун наян есөн сая долоон зуун арван дөрвөн мянга дөрвөн зуун дөчин хоёр иен гучин есөн сэн/ иен буюу 19,782,346,781.86 /Арван есөн тэрбум долоон зуун наян хоёр сая гурван зуун дөчин зургаан мянга долоон зуун наян нэгэн төгрөг наян зургаан мөнгө/ төгрөгийг С ХХК-аас гаргуулах, хариуцагч С ХХК нь шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг Барьцааны гэрээний зүйл, барьцаалсан үл хөдлөх хөрөнгө болон хөдлөх хөрөнгүүдийг албадан дуудлага худалдаагаар худалдаалж, үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг шүүхэд гаргасан болно. Манай банкны нэхэмжлэлийн дагуу 2019 оны 10 дугаар сарын 03-ны өдөр иргэний хэрэг үүсгэснээс хойш хариуцагч талын хүсэлт шаардлагын дагуу шүүх хуралдаан удаа дараа хойшлогдож ирлээ. Иймд Мны зүгээс нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэн зээл, хүүгийн тооцооллыг 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдрөөр тооцон нийт 806,280,073.08 (найман сая хоёр зуун наян мянга далан гурван иен найман сен) иен буюу нийт 20,100,562,221.88 (хорин тэрбум нэг зуун сая таван зуун жаран хоёр мянга хоёр зуун хорин хоёр төгрөг наян найман мөнгө) төгрөгийг нэхэмжилж байна гэжээ.
Нэхэмжлэгчийн төлөөлөгч Э.Цолмон нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч нь алт 2 үндэсний хөтөлбөрийн хүрээнд хариуцагч С ХХК-тай 2017.7.18-нд зээлийн гэрээ байгуулсан. 12.28-нд гэрээнд өөрчлөлт оруулах гэрээ байгуулж нийт 699 626 865.67 иенийн зээлийг жилийн 7.5 хүүтэй, 2020.10.10 хүртэл олгосон. Үүнээс хойш хариуцагч С нь зээлийн зөрчлийг удаа дараа үүсгэж байсан. Энэ талаар зээлдэгчид мэдэгдэж байсан. Өнөөдрийн байдлаар үндсэн зээл 699 626 865.67 иен хүү нь 104 253 393.85 иен, нэмэгдүүлсэн хүү нь 2 399 815.99 иен, нийт 806 280 073.08 иенийн үлдэгдэлтэй байгаа. Монгол банкны 2019.12.16 өдрийн ханшаар 20 100 562 221.88 төгрөг болно. Үүнийг гаргуулна. Мөн үүргийн гүйцэтгэлийг барьцааны гэрээнд тусгасан үл хөдлөх болон хөдлөх хөрөнгөөр хангуулах шаардлага гаргасан. Өөрчлөлт оруулах гэрээний талаар ТУЗ-н тогтоол гарсан ба хэрэгт байгаа юм. Алт олборлогч нар валютын ханшийн эрсдэл хүлээдэггүй. Учир нь алтны ханштай холбоотойгоор мөнгөний ханш тогтдог. Мөн зээлдэгчийн хүсэлтээр гэрээнд өөрчлөлт оруулсан. Хариуцагч тал нь Иргэний хуулийн 218-г ярьж байна. Үүнийг буруу тайлбарлаж байна. Төгрөгийн үнэлгээний талаар заасан бөгөөд харьцах ханшийг заагаагүй юм. Гуравдагч нарын хувьд тайлбар нь үндэслэлгүй юм. Зээлийн хугацаа мянга гаруй хоногоор хэтэрсэн. Нэхэмжлэгч нь зээлдэгчид бодитоор тусалж ирсэн. Өнөөдрийн байдлаар 20 тэрбумын зөрчил үүсээд байгаа бөгөөд зөрчлийг арилгаагүй байна. Иймд банкийг хохиролгүй болгож өгнө үү гэв.
Нэхэмжлэгчийн төлөөлөгч С.Отгонжаргал нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Мөнгийг хариуцгач С ХХК-с шаардах ба үүргийн гүйцэтгэлийг хариуцагчӨ групп ХХК болон гуравдагч нарын хөрөнгөөр хангуулна. Талууд зээлийн гэрээний хүчин төгөлдөр байдалд маргаагүй. 2017.12.28 өдрийн өөрчлөлтийн 2.1.1, 2.1.2-д маргаж байгаа асуудлыг зохицуулсан. Хөрвүүлсэн дүнгээр зээлийг иенээр тооцно гэж тохирсон. Улмаар иен болсон тул хүүг нь 7.5 хувь болгож бууруулсан байдаг. Иймд төгрөгөөр авсаныг төгрөгөөр төлнө гэдэг нь үндэслэлгүй. Хүүг зөвшөөрч байх шиг байна. Иргэний хуулийн 218-г тайлбарлаж байна. Гэтэл шаардлага гаргах эрх үүссэн үеийн ханш гэдэг нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63.2-т зааснаар нэхэмжлэлийн үнийг тодорхойлсон. Үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахаар барьцааны гэрээ байгуулсан тул хариуцагчӨ групп ХХК-ний тайлбар үндэслэлгүй. Гуравдагч этгээд Д.М нь зөвшөөрөхгүй гэж байна. Барьцааны гэрээгээр гуравдагч этгээд Д.М нь өөрийн өмчлөлийн орон сууцыг зээлийн барьцаанд тавихыг зөвшөөрсөн. Итгэмжлэлийн хүчин төгөлдөр талаар маргаагүй тул гуравдагч нарын тайлбар үндэслэлгүй. Хариуцагч нь зарим шаардлагыг зөвшөөрч байна. Гэрээний өөрчлөлтөөр гэрээний зүйл буюу валютыг хуулийн 218-р өөрчилсөн. Тухайн үеийн ханшаар тооцсон. Нэмэгдүүлсэн хүүг хуулийн 452-т зааснаар зээлийн гэрээнд тусгасан тул шаардана. Нэмэгдүүлсэн хүүг үүргийн гүйцэтгэл зөрчигдсөн өдрөөс эхэлж тооцдог тул нэмэгдүүлсэн хүү шаардах нь үндэслэлтэй. Гэрээний 4.1-т нэмэгдүүлсэн хүүний талаар, 10.1-т цуцлах талаар заасан. 8.1-д үүргийн талаар заасан. Иймд нэхэмжлэлээ дэмжиж байна гэв.
Хариуцагч С ХХК-ний төлөөлөгч Н.Ариунтунгалаг нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: М ХХК-ийн С ХХК болонӨ групп ХХК нарт холбогдуулан З-СГ-ЗҮ 2017-65 дугаартай Зээлийн гэрээг цуцалж, зээл, зээлийн үндсэн хүүгийн төлбөрт 19 782 346 781.86(арван есөн тэрбум долоон зуун наян хоёр сая гурван зуун дөчин зургаан мянга долоон зуун наян нэгэн төгрөг зургаан мөнгө) төгрөг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг хүлээн авч танилцаад дараах хариу тайлбарыг гаргаж байна. Үүнд:
Нэг. С ХХК нь Хөгжлийн Банктай Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 20 дугаар тогтоолоор батлагдсан Алт-2 үндэсний хөтөлбөрийн хүрээнд хэрэгжүүлж буй С аймгийн ******* сумын нутагт орших *******, Баавгайт алтны үндсэн ордыг далд аргаар ашиглах төслийг санхүүжүүлэх зориулалтаар 2017 оны 07 дугаар сарын 18-ний өдөр "З-СГ-ЗҮ-2017-65 тоот Зээлийн гэрээ болон Б-СГ-ТЗ 2017- 66, 67, 75, 76 тоот Барьцааны гэрээнүүдийг тус тус байгуулж 15 тэрбум төгрөгийг жилийн 15 хувийн хүүтэй зээлж, 2017 оны 12 дугаар сарын 10-ны өдөр хүртэл хугацаанд буцаан төлөхөөр харилцан тохиролцсон.
Талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээний дагуу зээл олголт болон зээлийн эргэн төлөгдөх хуваарийг Хавсралт 1-т тодорхой заасан байдаг. Үүнд:
Огноо | Олголт | Хүүгийн төлбөр | Үндсэн төлбөр | Нийт төлбөр | Үлдэгдэл |
2017-07-21 | 15,000,000,000 | - |
|
|
|
2017-08-10 |
| 123,287,671.23 |
| 123,287,671.23 |
|
2017-09-10 |
| 191,095,890.41 | 3,750,000,000 | 3,941,095,890.41 |
|
2017-10-10 |
| 138,698,630.21 | 3,750,000,000 | 3,888,698,630.41 |
|
2017-11-10 |
| 95,547,945.21 | 3,750,000,000 | 3,845,547,945.21 |
|
2017-12-10 |
| 46,232,876.71 | 3,750,000,000 | 3,796,232,876.71 |
|
Нийт |
| 594,863,013.70 | 15,000,000,000 | 15,594,863,013.70 |
|
Хөгжлийн Банк нь дээрх зээлийн гэрээний олголтыг заасан хугацаанд бүрэн олгоогүй бөгөөд харин
- 2017-07-25-ны өдөр 7 625 867 602.9 төгрөгийг,
- 2017-07-27-ны өдөр 2 739 456 698.1 төгрөгийг,
- 2017-08-16-ны өдөр 1 003 009 027.1 төгрөгийг тус тус хэсэгчилсэн байдлаар олгож нийт 15 тэрбум төгрөгөөс 11 368 333 328.10 төгрөгийг олгож, 3 631 666 671.90 төгрөгийг хугацаандаа олгоогүй. Харин зээлдэгч С ХХК-ийн зүгээс зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж зээлийн эргэн төлөх хуваарийн дагуу зээлийн хүүгийн эхний төлөлтийг олгогдсон зээлийн хэмжээгээр төлөх байсан ч зээлийн эргэн төлөгдөх хуваарьт заагдсан 15 тэрбум төгрөгт ногдох сарын хүү болох 131 807 896.7 төгрөгийг 2017 оны 08 дугаар сарын 10-ны өдөр бүрэн төлсөн байдаг. Хөгжлийн банк гэрээгээр хүлээсэн үүргээ заасан хугацаанд бүрэн биелүүлээгүйгээс үүдэн С ХХК-ийн баяжуулах үйлдвэр, уулын тоног төхөөрөмжүүд нийлүүлэх, угсарч суурилуулах зэрэг гол ажлууд санхүүжилт байхгүйн улмаас төлөвлөсөн хугацаандаа хийж чадаагүй, үүнийг дагаад дараа дараагийн ажлууд хойшилж С ХХК нь дараагийн зээлийн эргэн төлөлтийг хугацаандаа хийж чадахгүйд хүрсэн. Бидний зүгээс бүтээн байгуулалтын ажлыг аль болох богино хугацаанд дуусгахаар бүхий л нөөц боломжоо дайчлан ажиллаж байгаа боловч төслийн үндсэн ажил хараахан бүрэн биелэгдээгүй байгаа нь зөвхөн манай компани төдийгүй хамтран ажиллагч байгууллагуудын үйл ажиллагааны улмаас тус төслийн ажиллагаа удааширч зээлийн гэрээний эргэн төлөлт саатах болсон.
Хоёр. Талуудын хооронд байгуулагдсан З-СГ-ЗҮ-2017-65 дугаар Зээлийн гэрээний дагуу олгогдох ёстой 15 тэрбум төгрөгөөс 2017 оны 12 сарын байдлаар үлдэгдэл 3 631 666 671.9 төгрөгийг зээлийн хүсэлт гаргаснаас хойш удаа дараа олгохыг хүсч, мөн зээл бүрэн олгогдоогүйгээс үүдэн Хөгжлийн банкнаас авсан зээлийг зээлийн эргэн төлөлтийн хуваарьт заасан 2017 оны 12 дугаар сарын 10-ны өдөрт багтаан төлж дуусгах боломжгүй болсон учраас зээлийн хугацааг уртасгаж, хүүг багасгах хүсэлтийг Хөгжлийн банкинд тавьсан байдаг. Харин Хөгжлийн банкны зүгээс үлдэгдэл 3 631 666 671.9 төгрөгийг олгож, зээлийн гэрээний хугацааг сунгахын тулд Үндсэн гэрээний 3.1.1-т заасан Зээлийн хэмжээ 15 000 200 000 төгрөг гэснийг гэрээ байгуулагдах өдрийн буюу 2017 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн Монголбанкны зарласан иений албан ханш (1 иен 21.44 төгрөг)-аар хөрвүүлсэн дүнгээр 699 626 865.67 иен гэж, зээлээс олгогдоогүй үлдсэн 3 631 666 671.9 төгрөгийг 59 387 438.06 иен" гэж. Зээлийн хүүг 15 хувь гэснийг 7.5 хувь гэж. зээлийн гэрээний хугацааг 2020 оны 10 дугаао сарын 10-ны өдөр хүртэл байх зэрэг өөрчлөлтийг З-СГ-ЗҮ- 2017-65/1 дугаар Зээлийн гэрээнд оруулах шаардлагатай гэж үзсэн. С ХХК-ийн хувьд тухайн үед 15 тэрбум төгрөгөөс олгогдсон 11 368 333 228.1 төгрөгийг зээлийн гэрээний хугацаанд төлөх боломж байгаагүй, мөн үлдэгдэл 3 631 566 671.9 тэрбумын санхүүжилтээ яаралтай авч төслөө цааш нь хэрэгжүүлэх шаардлагатай байсан учир 2017 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн З-СГ-ЗҮ-2017-65/1 тоот Зээлийн гэрээнд өөрчлөлт оруулах тухай гэрээг зөвшөөрч гарын үсэг зурсан. Улмаар зээлийн үлдэгдэл 469 387 438,06 иенийг 2018 оны 1 сарын 10 өдөр олгосон. Хөгжлийн банк нь зээлийн өр төлбөрийг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргахдаа зээлийн үлдэгдэл өр төлбөр болох нийт 789 714 442.39 иенийг шүүхэд нэхэмжлэл гаргах үеийн ханш болох 25.05 төгрөгөөр тооцож 19 782 346 781.86 төгрөгийг нэхэмжилж байгаа нь С ХХК-ийг төгрөгөөр авсан зээлийг иенээр тооцож, ханшийн эрсдэлд оруулан төлөх боломжгүй болгож байна. Өөрөөр хэлбэл Иргэний хуулийн 218 дугаар зүйлийн 218.1-д Төлбөр гүйцэтгэх хугацаа болохоос өмнө мөнгөний ханш өссөн, буурсан бол үүрэг үүсэх үеийн ханшаар тооцож төлбөрийг төлнө, 218.2-д Хуульд өөрөөр заагаагүй бол мөнгөн тэмдэгтийн төрөл өөрчлөгдсөн бол мөнгөн тэмдэгт өөрчлөгдсөн өдөр мөрдөж байсан ханшаар тооцож төлбөрийг төлнө гэж тус тус заасан байгаагаас харвал 2017 оны 12 дугаар сарын 27-ны зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах үеийн ханш болох (1 иен 21.44 төгрөг) төгрөгөөр тооцон нэхэмжлэх ёстой гэж үзэж байна. Зээлийн өр төлбөрийг Нэмэлт өөрчлөлт оруулах тухай гэрээ байгуулах үеийн ханшаар тооцож гаргасан үнийн дүн, шүүхэд нэхэмжлэл гаргах үеийн валютын ханшаар тооцож гаргасан үнийн дүн хооронд гурван тэрбум гаруй төгрөгийн зөрүү гарч байгаа болно.
Гурав. Хөгжлийн банк гэрээгээр хүлээсэн үүргээ заасан хугацаанд бүрэн биелүүлээгүйгээс үүдэн СХХК-ийн баяжуулах үйлдвэр, уулын тоног төхөөрөмжүүд нийлүүлэх, угсарч суурилуулах зэрэг гол ажлууд санхүүжилт байхгүйн улмаас төлөвлөсөн хугацаандаа хийж чадаагүй. Мөн Энх-өглөө ХХК-тай Ажил гүйцэтгэх гэрээ байгуулан С аймгийн ******* сумаас ******* Баавгайтны Уурхайн баяжуулах үйлдвэр хүртэлх 36.5 км цахилгаан дамжуулах агаарын шугам, дэд станцын ажлын угсралтын ажлыг гүйцэтгүүлэхээр харилцан тохиролцсон. Дээрх ажлын зураг төсөлд өөрчлөлт орсны улмаас цахилгаан дамжуулах агаарын шугамын угсралтын ажил хугацаандаа эхлээгүй. Учир нь 110/35/6Кв-ын Зүүнхараа дэд станцын гаргалгаа хэсэгт 110 кВ-ын цахилгаан дамжуулах агаарын шугамын огтолцол үүссэний улмаас гаргалгааг өөрчилж шугамын трассын дагуу 8 км газар тариалан эрхлэгчийн мэдлийн газрууд давхцаж байгаагаас үүдэн газрын хэсэгт өөрчлөлт орж, тариалан эрхлэгчийн газрыг тойруулан шинээр трасс гаргаж угсралтын ажлын зурагт өөрчлөлт орохоор болсон. Дээрх нөхцөл байдал үүссэнээс болж ******* Баавгайтын Уурхайн баяжуулах үйлдвэрийг цахилгаанаар хангах ажил удааширч, С ХХК-ийн дараа дараагийн төлөвлөсөн ажлууд хугацаандаа хийгдээгүй болно. Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.2.-д Хугацаа хэтрэхэд хүргэсэн нөхцөл байдал нь үүрэг гүйцэтгэгчийн гэм буруугаас болоогүй бол үүрэг гүйцэтгэгчийг хугацаа хэтрүүлсэн гэж үзэхгүй гэж заасан байгаагаас харахад Зээлдүүлэгч болон гуравдагч этгээд гэрээгээр хүлээсэн үүргээ хугацаандаа гүйцэтгээгүйгээс үүссэн үр дагаврыг С ХХК хариуцах үндэслэлгүй юм. Иймд дээрх нөхцөл байдлаас харахад Хөгжлийн банкны шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй болно.
Мнаас С ХХК болонӨ групп ХХК нарт холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн нэхэмжлэлийг хүлээн авч танилцаад эс зөвшөөрч дараах хариу тайлбарыг гаргаж байна.
Нэг. С ХХК нь Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 20 дугаар тогтоолоор батлагдсан Алт-2 үндэсний хөтөлбөрийн хүрээнд хэрэгжүүлж буй С аймгийн ******* сумын нутагт орших *******, Баавгайт алтны үндсэн ордыг далд аргаар ашиглах төслийг санхүүжүүлэх зориулалтаар Мтай харилцан тохиролцсоны үндсэн дээр 2017 оны 07 дугаар сарын 18-ны өдөр З-СГ-ЗҮ-2017-65 Дугаар Зээлийн гэрээг байгуулсан. Тус зээлийн гэрээг байгуулах болсон урьдчилсан нөхцөл буюу гол шалтгаан ньӨ групп ХХК-тай хийсэн тохиролцоо, хамтран ажиллах гэрээ юм. Манай компани С аймгийн ******* сумын нутагт ашигт малтмал ашиглалтын 5 тусгай зөвшөөрөл эзэмшдэг бөгөөдӨ групп ХХК, түүнийг төлөөлөх эрх бүхий этгээдүүдийн зүгээс манай компанид хамтран ажиллах санал тавьсан. Тус саналаар манай компанийн эзэмшдэг ашиглалтын зөвшөөрөл бүхий нутаг дэвсгэр дээр ашигт малтмалыг далд аргаар олборлох үйл ажиллагааг явуулах, уг үйл ажиллагаатай холбогдуулан уурхайн эдэлбэр газарт олборлолтын болон баяжуулах үйлдвэр байгуулах, шаардлагатай тоног төхөөрөмжүүдийг шинэчлэх зэрэг арга хэмжээнүүдийг хэрэгжүүлэх зорилгоор 2015 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр 15/01 дугаартай Хамтран ажиллах гэрээг байгуулсан байдаг. Энэхүү гэрээгээр талуудын хамтын ажиллагаанд хүлээх үүргийг тодорхой, нарийвчилан зохицуулсан. Тодруулбал, С ХХК нь ордыг ашиглахад шаардлагатай зөвшөөрлүүдийг эрх бүхий байгууллагаас авах зэрэг хууль эрх зүйн болон бичиг баримттай холбоотой асуудлыг хариуцах үүрэг хүлээсэн, харинӨ групп ХХК тухайн ордуудыг ашиглаж, үйл ажиллагаа явуулахад шаардлагатай бүхий л санхүүгийн эх үүсвэр буюу зардлыг хариуцах бөгөөд талуудын хамтын үйл ажиллагааны явцад олсон борлуулалтын орлогын 30%-ийг С ХХК, 70%-ийгӨ групп ХХК тус тус хуваарилан авахаар тохиролцсон. Гэтэл үйлдвэр байгуулах, шаардлагатай тоног төхөөрөмжүүдийг авах болоход санхүүгийн эс үүсвэр дутсан. Тухайн үед Засгийн газраас Алт-2 хөтөлбөрийг улс орон даяар хэрэгжүүлж, уул уурхайн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжүүдийг дэмжих зорилгоор Хөгжлийн банкинд 200 тэрбумын санхүүгийн эх үүсвэрийг байршуулж, хэсэгчилсэн байдлаар зээл олгох шийдвэр гарсан. Алт-2 хөтөлбөрт хамрагдаж зээл авах боломжтой аж ахуй нэгжүүдэд ашигт малтмалын тусгай зөвшөөрөлтэй байх гэсэн шаардлага тавигдсан учраасӨ групп ХХК нь ашигт малтмалын ямар нэгэн тусгай зөвшөөрөл эзэмшдэггүй тул тус зээлд хамрагдах боломжгүй болсон. Бидний байгуулсан Хамтран ажиллах гэрээгээр С" ХХК-д үйл ажиллагаатай холбоотой зардал, санхүүгийн эх үүсвэрийг хариуцах үүрэг байгаагүй хэдий ч хамтын ажиллагаагаа амжилттай хэрэгжүүлэх зорилгын үүднээс тусгай зөвшөөрлийн лицензүүдээ Хөгжлийн банкинд барьцаа болгон зээл олгоход тавигдах шаардлагуудыг хангаж байсан учраас зээлийн гэрээ байгуулсан. Хөгжлийн банкны Төслийн санхүүжилт, зээлийн газраас хийгдсэн 2017 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн зээлийн шинжилгээний танилцуулагаарӨ групп ХХК-тай хамтран хэрэгжүүлж буй төслийг хэрэгжүүлэхэд шаардлагатай зээлийн хүсэлтийг судлаад олборлогч компани ньӨ групп ХХК гэдгийг тодорхойлоод, талуудын хамтран ажиллах гэрээгээр хэрэгжүүлж буй *******ий алтны ордыг далд аргаар олборлох үйл ажиллагааг явуулснаар зээлийг эргэн төлөх нөөц боломжтой гэсэн дүгнэлтийг хийж, зээл олгох шийдвэрийг гаргасан. Хэдийгээр зээлийн гэрээнд С ХХК-ийн төлөөлөх эрх бүхий этгээд гарын үсэг зурсан боловч зээлийн гэрээгээр олгогдсон 15 тэрбум төгрөгийг талууд үйл ажиллагаандаа тэнцүү байдлаар зарцуулсан. Энэ үйл баримт нь хэрэгт авагдсан зээлийн харилцах дансны хуулгаар тухайн зээл ямар данс руу шилжсэн гүйлгээгээр зөвхөн С ХХК тухайн зээлийг бие даан зарцуулаагүй гэдэг нь нотлогдож байгаа. Мөн 2019 оны 05 сарын 15-ны өдрийн С ХХК болонӨ групп ХХК нарын хооронд зээлийн зарцуулалтын талаар тооцоо хийгдэж Хөгжлийн банкнаас авсан зээлийг талууд тэнцүү байдлаар зарцуулсан учраас зээлийн өр төлбөрийг тэнцүү байдлаар хуваан хариуцаж төлөхөөр тооцоо үйлдсэн акт үйлдэж баталгаажуулсан. Иймд дээр дурдсан үйл баримтуудаар Сонголд ХХК нь Хөгжлийн банкнаас авсан зээлийг бие даан ганцаараа зарцуулсан зүйл байхгүй,Ө групп ХХК нь зээлийг хамтран захиран зарцуулсан гэдэг нь хангалттай нотлогдож байгаа учраас манай компанийн зүгээс өөрсдийн зарцуулсан 7.5 тэрбумын өр төлбөрийг л хариуцаж төлөхийг зөвшөөрч байгаа бөгөөд харин өөрийн захиран зарцуулаагүй, өөрт оногдоогүй зээлийн үлдэгдэл төлбөрийг хүлээн зөвшөөрөхгүй бөгөөд үүнийг хариуцан төлөх хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна.
Хоёр. Хөгжлийн банкнаас 2019 оны 08 дугаар сарын 29-ний өдөр тус шүүхэд хандан нэхэмжлэл гаргахдаа хариуцагч нар нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй зөрчил гаргасан учраас З-СГ-ЗҮ 2017-65 дугаартай Зээлийн гэрээ-г цуцалж зээл, зээл хүүгийн төлбөр гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Нэхэмжлэгч нэгэнт шүүхэд хандан талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээг цуцлах шаардлага гаргасан, гэтэл 2019 оны 12 дугаар сарын 18-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж буй нь хууль зүйн хувьд ойлгомжгүй, тодорхойгүй байна. Тухайлбал, нэхэмжлэгч банкны зүгээс зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, цуцлах хүртэл нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Иргэний хуулийн холбогдох заалтад тусгаснаар хууль буюу гэрээнд заасны дагуу нэг тал хүсэл зоригоо илэрхийлснээр хүчин төгөлдөр гэрээний хэрэгжсэн хэсэг хэвээр үлдээж, үүргийн харилцааг цаашид дуусгавар болгохыг гэрээг цуцлах гэж ойлгоно. Үүний дагуу талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээ байгуулагдсан 2017 оны 07 дугаар сарын 18-ны өдрөөс шүүхэд нэхэмжлэх гаргах 2019 оны 08 дугаар сарын 29 хүртэл өдрөөр тасалбар болгон тус хугацаанд оногдох зээлийн өр төлбөрийг шаардсан бөгөөд, шүүхэд цуцлах нэхэмжлэл гаргаснаар талуудын хооронд үүссэн зээлийн гэрээний харилцааг дуусгавар болж, уг хугацаанаас хойш ямар нэгэн шаардлага гаргах эрхгүй гэж үзэхээр байна. Гэтэл Хөгжлийн банкнаас гэрээг цуцлах нэхэмжлэл гаргаж зээлийн гэрээний харилцааг дуусгавар болгож байгаагаа мэдэгдсэн атлаа талуудын хооронд цаашид зээлийн гэрээний харилцаа үргэлжилж байгаа мэтээр зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг нэмэгдүүлсэн шаардлага гаргах өдрийн байдлаар нэмэгдүүлэн шаардлагаа нэмэгдүүлсэн байгаа нь Иргэний хуулийн 225 дугаар зүйлд заасан хуулийн холбогдох заалтыг зөрчиж байна гэж үзэж байна. Иймд Хөгжлийн банкнаас шүүхэд хандан нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойгүй үндэслэлээр, хууль зөрчин нэмэгдүүлж байгааг хууль зөрчсөн гэж үзэж байгаа учир хүлээн зөвшөөрөхгүй байна.
699 626 865.67 иенийн үндсэн зээлээс 169 387 438.06 нь иенээр олгогдсон. Үлдэгдэл 11 368 333 275 нь төгрөгөөр олгогдсон. 11.3 тэр бум төгрөгийг зөвшөөрнө. Иенийг зээл авах үеийн ханшаар буюу 21.44-р тооцоод 3 631 666 672 төгрөг. Нийт 14 999 999 947.82 төгрөгийг зөвшөөрнө. Төгрөгийн зээлийн хүү 2 453 112 657.59 төгрөг, иенийн зээлийн хүү нь 21 959 032.47 иен, энэ төгрөгөөр бодоход 470 801 656.02 төгрөг болно. Нийт хүү нь 2 923 914 313.61 төгрөг. Бүгд нийт нь 17 923 914 261.43 төгрөг болох тул нэхэмжлэлийн шаардлагаас үүнийг зөвшөөрнө. Үлдэх 2 176 647 960.45 төгрөгийг зөвшөөрөхгүй. Иргэний хуулийн 281.1, 451.1 зааснаар зээлийн гэрээний харилцаа үүссэн бол ижил чанарын зүйлийг буцааж өгөх үүрэгтэй. Гэтэл зарим зээлийг төгрөгөөр өгсөн. 2018.1.22-нд зээл олгосон. Иймд бид төгрөгөөр авсан зээлийг төгрөгөөр иенийг иенээр нь төлнө. Мөн Иргэний хуулийн 218-р ханшийг хэрхэн тооцохыг заасан. Зээл олгох үед иенийн ханш 21.44 байсан. Нэхэмжлэгч нь шүүхэд нэхэмжлэл гаргах үеийн ханшаар тооцсон. Иймд үүнээс болж 2 тэр бумын зөрүү гарч байгаа тул зөвшөөрөхгүй. Нэмэгдүүлсэн хүүг мөн зөвшөөрөхгүй. Иргэний хуулийн 422, Банк эрх бүхий хуулийн этгээдийн төлбөр тооцоо, мөнгөн хадгаламж, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 24.3-т зааснаар гэрээний хугацаа дууссанаар нэмэгдүүлсэн хүү тооцно гэдэг. Гэтэл нэхэмжлэгч нь зээлийн гэрээний хугацаа дуусахаас өмнө гэрээг цуцлах шаардлага гаргасан. Хугацаа дууссанаас хойш нэмэгдүүлсэн хүү тооцох тул нэмэгдүүлсэн хүү шаардсан нь үндэслэлгүй. Иймд зөвшөөрсөн хэмжээнд шийдвэрлэж өгнө үү.
Манай зүгээс анх зээлийн гэрээ байгуулахдаа 15 тэрбумыг олгохоор хүссэн. Үлдэгдэл зээлийг яаралтай олгохыг хүсэхэд нэхэмжлэгч талаас шахалт үзүүлсэн. Үлдэгдэл 3 тэрбум төгрөг олгох асуудал дээр зээлийг иен болгоод олгоё гэж шаардлага тавьсаныг хариуцагч аргагүй эрхэнд зөвшөөрсөн. Өөрчилсөн гэрээний 3-т энэ талаар байдаг. Зээлийг төгрөгөөр эсвэл иенээр олгогдсон эсэх нь баримтаар харагдаж байгаа. Зээлийн гэрээ нь зээл олгогдсоноор харилцаа үүсдэг. Мөнгөний ханш өөрчлөгдсөн тул нэхэмжлэл гаргах үеэр тооцно гэдэг нь үндэслэлгүй. Үүнийг хуулийн 218-д заасан байдаг. Энд мөнгөн төлбөрийн төрөл өөрчлөгдсөн бол гэсэн байдаг. Иймд төрөл өөрчлөгдсөн үеийн ханшаар тооцох ёстой гэв.
Хариуцагч С ХХК-ний өмгөөлөгч Ш.Энхтөр нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Маргаж байгаа зөрөө нь төгрөгийн зээлийг иенээр тооцсонд зөрүү үүсэж байгаа юм. 281-р зээлийн гэрээний ерөнхий зохицуулалтыг заасан. Энэ зохицуулалтаар төгрөгөөр авсан бол төгрөгөөр төл л гэсэн байгаа юм. Мөн 451 болон банкны хуулиар уг мөнгөн хөрөнгийг гэж заасан байдаг. 282-д мөн адил мөнгө олгосоноор гэрээ байгуулагдсанд тооцдог. Бид 15 тэрбум төгрөгийн гэрээ байгуулаад 11 тэрбумыг төгрөгөөр авсан тул төгрөгөөр төлөх ёстой. Харин иенээр авсан хэсэгт маргаангүй. Бид хүүг нэмэлт гэрээ байгуулах хүртэл 15 хувиар тооцоод нэмэлт гэрээнээс хойш 7,5 хувиар тооцож байгаа. Иенийн ханш их савлагаатай байдаг. Өөрчлөлт хийхдээ арилжаа маягаар тооцоо хийсэн. Бид 218-г барьж маргаж байгаа юм. Ирээдүйд бий болох хөрөнгийн хувьд Иргэний хуульд зааснаар үл хөдлөх хөрөнгө байгаа тул хүчин төгөлдөр болоогүй гэрээ юм, учир нь бүртгүүлээгүй тул. Маргаж байгаа хэсэг нь хүүн дээр л зөрүү гарч байгаа. Нэмэгдүүлсэн хүү нь 453.1-д зааснаар хугацаандаа төлөөгүй гэдэг ба зээлийн гэрээний хугацаа 2020 оны 10 сард дуусах тул нэмэгдүүлсэн хүү тооцохгүй. Иймд нэмэгдүүлсэн хүүг хасаж өгнө үү. Энэ хүүнд ханшийн зөрүү их байгаа юм гэв.
ХариуцагчӨ групп ХХК нь шүүхэд гаргасан тайлбартаа:Ө групп ХХК-ийн зүгээс Мны нэхэмжлэлтэй, С" ХХК,Ө групп ХХК-д холбогдох иргэний хэргийн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагатай танилцаад дараах хариу тайлбарыг байна.
Нэг.Ө групп ХХК нь С ХХК-тай 2015 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр 15/01 тоот Хамтран ажиллах гэрээ байгуулж, С ХХК-ийн эзэмшлийн С аймгийн ******* сумын нутагт орших ашигт малтмалын алтын МУ-002616 тоот тусгай зөвшөөрөлтэй *******-ийн алтны үндсэн ордод олборлолт явуулах, баяжуулах үйлдвэр байгуулах зорилгоор хамтран ажиллахаар тохиролцсон. Гэрээний гол нөхцөл нь С ХХК-иас ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл болон түүнд хамаарах бичиг баримтуудыг,Ө ХХК-иас ашигт малтмалын ашиглалтын М\/-002616 тоот ашиглалтын тусгай зөвшөөрлийн талбайд алтны үндсэн орд ашиглах далд уурхай, баяжуулах үйлдвэр, бүтэц, уурхайн тосгоныг өөрийн хөрөнгөөр барьж байгуулах, орд ашиглахад шаардлагатай бэлтгэл болон үндсэн ажлыг тогтоосон хуваарийн дагуу хийж гүйцэтгэхээр тохиролцсон. Түүнчлэн талууд олборлолтын явцад гаргасан бүтээгдэхүүн борлуулалтын орлогын 30 хувийг С ХХК, 70 хувийгӨ групп ХХК өмчлөхөөр тохиролцсон. Хамтран ажиллах гэрээний дагуу манай компаниас уурхайн дэд бүтцийн ажлыг 2015 оноос эхэлж 2017 он гэхэд нийт 3,450,700,000 төгрөгийн хөрөнгө оруулалт хийж уурхайн зам, дэд бүтэц, гүний уурхайн нэвтрэлтийн ажлууд баяжуулах үйлдвэрийн ажлуудыг эхлүүлээд байсан. Уг төслийн Техник эдийн засгийн үндэслэлийн дагуу нийт хөрөнгө оруулалтын хэмжээ 55,000,000,000 төгрөг байхаар тооцоологдсон байсан. Уг санхүүжилтийг төсөл хэрэгжүүлэгчид өөрийн хөрөнгөөр санхүүжүүлэх боломжгүй байсан тул С ХХК-иас хүсэлт гаргаж, Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 20 дугаар тогтоолоор батлагдсан Алт-2 хөтөлбөрт хамрагдахаар болсон. 2017 оны 07 дугаар сарын 18-ны өдөр С ХХК, Мны хооронд З-СГ-ЗҮ-2017-65 дугаартай Зээлийн гэрээ" байгуулагдаж, 15,000,000,000 төгрөгийн зээл олгогдсон. Уг зээлийн санхүүжилтийн 50 хувь буюу 7,565,700,000 төгрөгийг банкнаас манай компанид уурхайн бүтээн байгуулалтад зориулж шилжүүлсэн. Манай компанийн зүгээс зээлийн санхүүжилтийг зориулалтын дагуу ашиглаж *******-ийн орд газарт баяжуулах үйлдвэр байгуулах, далд уурхайн нэвтрэлт хийхэд зарцуулсан. Зээлийн зарцуулалтыг тухай бүрт нь зээлдэгч Минд тайлагнаж ажилласан. Манай компаниас *******-ийн алтны үндсэн орд ашиглах далд уурхай, баяжуулах үйлдвэр, дэд бүтэц, уурхайн тосгоныг өөрийн хөрөнгөөр барьж байгуулах, орд ашиглахад шаардлагатай бэлтгэл болон үндсэн ажлыг тогтоосон хуваарийн дагуу гүйцэтгэх үүргийнхээ дагуу нийт 12,780,828,182 төгрөгийн хөрөнгө оруулалтыг орд газарт оруулж, бүтээн байгуулалт хийсэн. Уг 12,780,828,182 төгрөгийг дараах эх үүсвэрээс санхүүжүүлсэн. Үүнд:
1. Өөрийн эх үүсвэрээс төгрөг 3,038,500,0000 төгрөг
2. Хөгжлийн банкны зээлийн санхүүжилт - 7,573,800,000 төгрөг
3. Жи Эс Би ББСБ-аас 440,000,000 төгрөг, Эвт капитал ББСБ-аас 125,000,000 төгрөг, Тэнгэр аз инвест ББСБ-аас 60,000,000 төгрөг нийт 625,000,000 төгрөгийн зээлийн санхүүжилт
4. Хувь хүн, аж ахуйн нэгжээс авсан зээлийн санхүүжилт 6 иргэнээс нийт 907,000,000 төгрөг
Ийнхүү манай компанийн санхүүжилтээр ******* орд газарт дараах өртөг бүхий байгуулалт, хөрөнгө оруулалтын ажлыг хийсэн:
| Хийгдсэн ажил | Хөрөнгө оруулалтын хэмжээ |
1 | Дэд бүтэц /бэлтгэл ажил, зам засвар, бэлтгэл малталт/ | 1,004,000,000 |
2 | Уурхайн тосгон /ажилчдын сууц, гал тогоо, халуун ус/ | 240,000,000 |
3 | Уурхайн тэсрэх, дэлбэрэх бодис агуулах, уурхайн шатахуун түгээх станц, камержуулалт | 115,200,000 |
4 | Гүний уурхайн нэвтрэлт /1000 метр далд уурхайн цооног, хүдэр олборлолт/ | 3,092,400,000 |
5 | Гравитацийн аргаар баяжуулах үйлдвэрийн шугам | 7,380,600,000 |
6 | Флотацийн аргаар баяжуулах шугам | |
7 | Үйлдвэрийн барилга байгууламж | 311,800,000 |
8 | Банкны зээлийн эргэн төлөлт /нийт төлөлт-699,903,834/ | 349,951,917 |
| Нийт | 12,493,951,917 |
Хоёр. Манай компаниас гэрээний үүргээ биелүүлж, С аймгийн ******* сумын нутагт орших ******* нэртэй МУ-002616 тоот ашиглалтын тусгай зевшөөрөлтэй алтны үндсэн ордыг далд аргаар ашиглах техник эдийн засгийн үндэслэлээр далд уурхайн олборлолтын хүчин чадал 200.0 мян.тн, ордын нөөцийг АМГ-ын даргын 2010 оны 03-сарын 04 ний өдрийн 98 дугаар тушаалаар батлагдсан В зэргээр 4.921.52 кг алт, С зэргээр 1001.94 кг алт нийт В,С зэргээр 5.923.46 кг алтны нөөцтэй гэж батлагдсан. 2016 оны 4 дүгээр сараас эхлэн 2 жил 5 сарын хугацаанд үндсэн ордын далд алтын ажил хийхэд нийт 60 хүн 3 ээлжээр ажиллаж, 1000 метр гүнд цооногийн нэвтрэлт хийсэн. Үндсэн ордын алтны далд уурхайн бэлтгэл малталтын уулын ажлын хэмжээ нь 14895 метр куб буюу 19414.1 тн ажлыг хийж, 2017 -2018 оны 9-р сар хүртэлх хугацаанд 1904.7 метр куб буюу 5142.8 тн хүдэр олборлолт, 9393.6 метр буюу 24556.8 тн уулын цул гаргасан боловч 2018 онд үйлдвэрийн туршилтаар 1 кг олборлон Монгол банкинд тушааж, 100,000,000 төгрөгийн орлого олсон. Уг орлогыг зээлийн хүүнд Хөгжлийн банкинд төлсөн. 12,493,951,917 төгрөгийн зардал гаргаж дээрх уулын ажлыг гүйцэтгэх явцад АМГ-ын даргын тушаалаар батлагдсан ордын нөөц, хайгуулын ажлын үр дүнгийн 1-д тусгагдсан тооцоог батлахын тулд нэмэлт тодотгосон хайгуул хийх 1 аргатай болсон боловч санхүүжилтийн эх үүсвэр нь Алт-2 хөтөлбөрийн зээлийн санхүүжилтэнд оруулж тооцогдоогүй, хүдрийн алтны агууламж ТЭЗҮ-д агууллагад хүрэхгүй байсан байдлаас шалтгаалж баяжуулах үйлдвэрийн туршилтын ажил бүрэн зогссон болно.
Гурав. Тус компани нь 2017 оны 07 дугаар сарын 18-ны өдөр С" ХХК, Мны хооронд байгуулсан З-СГ-ЗҮ-2017-65 дугаар 15,000,000,000 төгрөгийн Зээлийн гэрээ-ний үүргийн гүйцэтгэлд банкны үнэлгээгээр 426,976,854 төгрөгийн үнэ бүхий дараах хөрөнгүүдийг барьцаалсан. Үүнд:
| Бартьцааны зүйлийн байршил, зориулалт, талбайн хэмжээ, чанар байдал | Банкны үнэлгээгээр барьцаа хөрөнгийн үнэ |
1 | Иргэн Д.Оийн өмчлөлийн улсын бүртгэлийн дугаарт бүртгэгдсэн, эд хөрөнгө өмчлөх эрхийн 40742 тоот гэрчилгээтэй, Хан-Уул дүүрэг, 1-р хороо, үйлдвэр 2, ******* тоот хаягт байрлах, 17 м.кв талбайтай, хоёр давхар хувийн сууц зориулалттай үл хөдлөх хөрөнгө,
|
447,958,352
|
2 | Иргэн А.С, Д.М нарын өмчлөлийн улсын бүртгэлийн дугаарт бүртгэгдсэн, эд хөрөнгө өмчлөх эрхийн тоот гэрчилгээтэй, Хан-Уул дүүрэг, 1-р хороо, Үйлдвэр /17041/, ******* дугаар байрны 2 дугаар давхар хаягт байрлах, 208.4 м.кв талбайтай, хувийн сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгө; |
263,033,122 |
3 | Ө ХХК-ийн өмчлөлийн улсын бүртгэлийн дугаарт бүртгэгдсэн, эд хөрөнгө өмчлөх эрхийн тоот гэрчилгээтэй, ******* аймаг, сум, 1 дүгээр баг, Баяндавааны ард ******* цогцолбор хаягт байрлах 1952 м.кв амралтын байр, 903 м.кв чийрэгжүүлэх төв, 250 м.кв ресторан, 11 м.кв сүүний цех, 25 м.кв 8ш жижиг байр, 64 м.кв уурын зуух, 21 м.кв харуулын байр, 105 м.кв ажилчдын байр, 12 м.кв граж нарын талбайтай, хүүхдийн амралт, сувиллын зориулалттай үл хөдлөх хөрөнгө; |
3,543,140,041 |
4 | Ө ХХК-ийн өмчлөлийн улсын бүртгэлийн дугаарт бүртгэгдсэн, эд хөрөнгө өмчлөх эрхийн тоот гэрчилгээтэй, ******* аймаг, сум, 1 дүгээр баг, Өгөөмөр баян давааны ар байр, ******* тоот хаягт байрлах 296.84 м.кв, 525 м.кв, 532.5 м.кв талбайтай, амралтын зориулалттай, зоогийн газар, спорт заал, авто граж нарын зориулалттай үл хөдлөх хөрөнгө; | |
5 | Ө ХХК-ийн өмчлөлийн улсын бүртгэлийн дугаарт бүртгэгдсэн, эд хөрөнгө өмчлөх эрхийн тоот гэрчилгээтэй, ******* аймаг, сум, 1 дүгээр баг, Өгөөмөр тулгат гацаа байр, ******* тоот хаягт байрлах, 1890 м.кв, 254 м.кв, 180 м.кв, 100 м.кв, 40 м.кв, 64 м.кв, 30 м.кв талбайтай, амралтын зориулалттай үл хадлөх хөрөнгө; |
2,061,209,339 |
6 | Иргэн Д.Оийн өмчлөлийн улсын бүртгэлийн дугаарт бүртгэгдсэн, эд хөрөнгө өмчлөх эрхийн тоот гэрчилгээтэй, ******* аймгийн сумын 1 дүгээр баг, Өгөөмөр тулгат гацаа байр, ******* тоот хаягт байрлах 195 м.кв, 64 м.кв талбайтай, хувийн сууц, граж зориулалттай үл хөдлөх хөрөнгө; | |
7 | Д.Оийн эзэмшлийн газар эзэмших эрхийн тоот гэрчилгээтэй, Нийслэлийн Хан-Уул дүүрэг, 1-р хороо хаягт байрлах нэгж талбарын дугаартай 852 м.кв талбайтай, амины орон сууц зориулалттай газар; |
28,116,000 |
8 | Ө ХХК-ийн эзэмшлийн газар эзэмших тоот гэрчилгээтэй, ******* аймаг, дүгээр баг, Баяндавааны ард хаягт байрлах нэгж талбарын дугаартай 5 га талбайтай, хүүхдийн зуслангийн зориулалттай газар; |
35,520,000 |
9 | Уул групп ХХК-ийн эзэмшлийн газар эзэмших тоот гэрчилгээтэй, ******* аймаг, сүгээр баг, Тулгатын гацаанд хаягт байрлах нэгж талбарын дугаартай 3.7 га талбайтай, аялал жуулчлалын зориулалттай газар; |
48,000,000 |
| Нийт | 6,426,976,854 |
Өрмөн уул групп ХХК нь С ХХК-тай 2015 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр байгуулсан 15/01 тоот Хамтран ажиллах гэрээ-ний 4 дүгээр зүйлийн 4.5-д Анхны хөрөнгө оруулалт болон ашиглалтын явцад шинээр бий болсон үндсэн хөрөнгө нь Б талын өмч болно гэж тохиролцсон. Уг 15/01 тоот Хамтран ажиллах гэрээ-г анх зээлийн материал бүрдүүлж байх үед Хөгжлийн банкинд хүргүүлж танилцуулсан болно. Хамтран ажиллах гэрээний дагуу уурхайн талбайд тус компанийн хөрөнгө оруулалтаар бий болсон хөрөнгүүд нь тус компанийн өмчлөлийн хөрөнгө тул гэрээний үүргийн гүйцэтгэлийн баталгаанд хамаарч хураагдах ёсгүй гэж байна.
Дөрөв. Тус компани нь 2017 оны 07 дугаар сарын 18-ны өдөр С ХХК, Мны хооронд байгуулсан З-СГ-ЗҮ-2017-65 дугаар 15,000,000,000 төгрөгийн Зээлийн гэрээ-ний үүргийн гүйцэтгэлд өөрийн хөрөнгүүдээ барьцаалсан. 15,000,000,000 төгрөгийн зээлийг тухайн үед нь Хөгжлийн банкнаас төгрөгөөр олгосон зээл олгогдсон байсан. Гэтэл 2017 оны 12 дугаар сарын 28-ны өдөр С ХХК, Мны хооронд байгуулсан З-СГ-ЗҮ-2017- Г дугаар 15,000,000,000 төгрөгийн З-СГ-ЗҮ-2017-65 дугаартай зээлийн гэрээнд өөрчлөлт оруулах тухай гэрээ-г байгуулж төгрөгийн зээлийн Японы иенийн зээл болгон өөрчилсөн нь зээлийг ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгөөр буцаан төлөх зарчимд нийцэхгүй байна гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл компани төгрөгийн зээлийн үүргийн гүйцэтгэлд өөрийн хөрөнгүүдээ барьцаалсан тул иенийн ханшид хөрвүүлсэн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй гэж үзэж байгаа. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөх боломжгүй байна. Иймд дээрх нөхцөл байдлуудыг харгалзан үзэж нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ХариуцагчӨ групп ХХК-ний өмгөөлөгч Н.Наранбаяр нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч нар нь 2015 хамтран ажиллах гэрээ байгуулсан. Хариуцагч Сын уурхайд олборлолтын ажил хийхээр тохирсон. Улмаар хариуцагчӨ нь 12 тэрбумын хөрөнгө оруулалт уурхайд хийсэн. Улмаар хариуцагч С алт хөтөлбөрөөс зээл авсан. Улмаар хамтран ажиллаж байсан тул хариуцагч Сын зээлэнд өөрийн хөрөнгийг барьцаанд тавьсан. ХариуцагчӨ нь барьцаалуулагчийн хувьд хариуцагч гэж ойлгож байгаа. Зээлийн харилцаа манайтай үүсээгүй. Барьцаатай холбоотой харилцаа үүссэн. Үүнийг харгалзан үзнэ үү. Банк гэрээнээс татгалзсан байж шаардлагаа нэмсэн нь үндэслэлгүй. Төгрөгөөр өгсөн зээлийг иенээр шаардах нь үндэслэлгүй. Зээл олгогдсоноор гэрээ хүчин төгөлдөр юм. Иенийн гэрээ хийснээр өгсөн гэж үзэхгүйг харгалзаж өгнө үү. Төсөлд өөрийн бүх хөрөнгө болон хувь хүний хөрөнгийг оруулаад төсөлд оруулсан. Төсөл хэрэгжээд явахад нөөц нь нотлогдохгүй байснаас болж маргаан үүссэн. Мөн нэмэлт хөрөнгө оруулалт олдоогүй тул төсөл зогссон. Барьцааны жагсаалтын 12-т байгаа хөрөнгийн хувьд барьцааны гэрээний оролцогч биш байна. Үүнийг анхаарна уу. Ирээдүйд бий болох барьцааны гэрээний хувьд хүчин төгөлдөр биш юм. Мөн шийдвэр биелэгдэх боломжтой байх ёстой бөгөөд нэхэмжлэгч нь ямар хөрөнгө гэдгээ тодорхойлоогүй тул шийдвэрт яаж тусгах нь ойлгомжгүй. Шийдвэр гүйцэтгэл хийгдэх боломжгүй юм. Эдгээр хөрөнгө нь баригдаагүй, цахилгааны техникийн нөхцөл нь олгогдоогүй юм. Үйлдвэр нь дутуу баригдсан л байдаг. Энэ зээлд орсон ихэнх эрсдэлийг хариуцагчӨ хариуцаж байгааг анхаарч үзнэ үү гэв.
Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Д.Оийн төлөөлөгч М.Отгонбаяр нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Мэндбаяр овогтой Отгонбаяр миний бие Мны нэхэмжлэлтэй, С ХХК,Ө групп ХХК-д холбогдох иргэний хэргийн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагатай танилцаад дараах хариу тайлбарыг хүргүүлж байна. Гуравдагч этгээд Д.О нь 2017 оны 07 дугаар сарын 18-ны өдөр С ХХК, Мны хооронд байгуулсан З-СГ-ЗҮ- 2017-65 дугаар 15,000,000,000 төгрөгийн Зээлийн гэрээ-ний үүргийн гүйцэтгэлд дараах хөрөнгүүдийг барьцаалсан. Үүнд:
1. Д.Оийн өмчлөлийн улсын бүртгэлийн дугаарт бүртгэгдсэн, эд хөрөнгө өмчлөх эрхийн тоот гэрчилгээтэй, Хан- Уул дүүрэг, 1-р хороо, Үйлдвэр 2, ******* тоот хаягт байрлах, 263.17 м.кв талбайтай, хоёр давхар хувийн сууц зориулалттай үл хөдлөх хөрөнгө,
2. Д.Оийн өмчлөлийн улсын бүртгэлийн дугаарт бүртгэгдсэн, эд хөрөнгө өмчлөх эрхийн 000328972 тоот гэрчилгээтэй, ******* аймгийн сумын 1 дүгээр баг, Өгөөмөр тулгат гацаа байр, ******* тоот хаягт байрлах 195 м.кв, 64 м.кв талбайтай , хувийн сууц, граж зориулалттай үл хөдлөх хөрөнгө,
3. Д.Оийн эзэмшлийн газар эзэмших эрхийн тоот гэрчилгээтэй, Нийслэлийн Хан-Уул дүүрэг, 1 дүгээр хороо хаягт байрлах нэгж талбарын дугаартай 852 м.кв талбайтай, амины орон сууц зориулалттай газар байна.
Иймд С ХХК, Мны хооронд байгуулсан З-СГ-ЗҮ-2017-65 дугаар Зээлийн гэрээ-ний үүргийн гүйцэтгэлээс Д.Оийн хувийн өмчлөлийн хөрөнгийг хасуулж, компанийн өмчлөлийн бусад хөрөнгөөр гүйцэтгүүлэх хүсэлтэй байна.
Зээлийн гэрээний гүйцэтгэлээс гуравдагчийн хөрөнгийг хасуулж хариуцагчӨ компаний хөрөнгөөр хангуулах хүсэлтэй. Учир нь гуравдагч О нь хариуцагчӨын захирал тул хувийн хөрөнгө хасуулах хүсэлтэй. Барьцаа хөрөнгөний 12-т байгаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангах ёсгүй гэж үзэж байна гэв.
Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд бөгөөд гуравдагч этгээд А.Сэлэнгийн төлөөлөгч Д.М нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Гуравдагч этгээд Д.М миний бие Мны нэхэмжлэлтэй, С ХХК,Ө групп ХХК-д холбогдох иргэний хэрэгтэй танилцаад дараах тайлбарыг хүргүүлж байна. 2017 оны 07 дугаар сарын 18-ны өдөр С ХХК, Мны хооронд байгуулсан З-СГ-ЗҮ-2017-65 дугаар 15,000,000,000 төгрөгийн Зээлийн гэрээ-ний үүргийн гүйцэтгэлд А.С болон Д.М миний өмчлөлийн улсын бүртгэлийн дугаартай, эд хөрөнгө өмчлөх эрхийн 000138743 тоот гэрчилгээтэй, Хан-Уул дүүрэг , 1-р хороо, Үйлдвэр/17041/, ******* дугаар байрны 2 дугаар давхар хаягт байрлах, 208.4 м.кв талбайтай, хувийн сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийг барьцаалсан. Миний хувьд дээрх зээлийн гэрээг сайн ойлгоогүй, өөрийн хөрөнгийг түр барьцаанд байлгаад эргүүлээд авчихна гэж бодож байсан. Энэхүү үл хөдлөх хөрөнгө нь одоо миний амьдарч байгаа байшин бөгөөд барьцаалахдаа гэр бүлийн хүмүүсийн зөвшөөрлийг аваагүй тул С ХХК, Мны хооронд байгуулсан З-СГ-ЗҮ-2017-65 дугаар Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлээс чөлөөлж өгнө үү.
Зээлийн гэрээг судалж үзээгүй. Банк ийм шаардлага тавьж байна гэхээр нь түр зуур гэхээр нь итгэмжлэл хийлгэсэн. Гэр бүлийн хүнтэйгээ ярилгүй, учрыг нь ойлголгүй хийсэн тул байргүй болох гээд байна. Иймд үүргээс чөлөөлж өгнө үү. Би нэгхэн өдрийн дотор шийдвэр гаргасан тул алдаа гаргасан байна. 2 том компаний дунд хувийн хөрөнгөө тавьсандаа харамсаж байна гэв.
Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч М ХХК нь зээлийн гэрээний үүрэгт нийт 20,100,562,221.88 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэл гаргажээ.
Хариуцагч С ХХК нь шүүхэд ирүүлсэн тайлбартаа нэхэмжлэлийг эс зөвшөөрсөн боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаас 17,923,914,261.43 төгрөг холбогдох хэсгийг зөвшөөрсөн. Харин үлдэх 2,176,647,960.45 төгрөгт холбогдох хэсгийг зээлийн гэрээг төгрөгөөр байгуулсан, улмаар 11,368,333,328.10 төгрөгний зээлийг төгрөгөөр, үлдэх хэсэг нь иенээр олгогдсон, гэрээнд нэмэлт өөрчлөлт хийхэд зээлдэгч буюу нэхэмжлэгч талын шахалтаар хийсэн, үүний улмаас ханшийн өөрчлөлтөөс болж хохирол учирсан, мөн гэрээг хугацаанаас өмнө цуцалж байгаа тул нэмэгдүүлсэн хүү тооцох үндэслэлгүй тул зөвшөөрөхгүй гэж маргаж байна.
ХариуцагчӨ групп ХХК нь зээлийн гэрээний харилцаанд оролцоогүй, уг гэрээний дагуу байгуулагдсан зарим барьцааны гэрээний харилцаанд оролцсон боловч зарим үл хөдлөх эд хөрөнгийн гэрээ нь хүчин төгөлдөр бус тул зээлийн гэрээний үүрэг болон ирээдүйд бий болох эд хөрөнгөтэй холбогдох үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах шаардлагыг тус тус зөвшөөрөхгүй гэж маргаж байна.
Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Д.Оийн төлөөлөгч М.Отгонбаяр нь эрхийн улсын бүртгэлийн дугаарт бүртгэгдсэн хувийн сууцны барьцааны гэрээ нь хүчин төгөлдөр бус бөгөөд Д.О нь хариуцагчӨ групп ХХК-ний эзэмшигч тул зөвхөнӨ групп ХХК-ний өмчлөлийн зүйлээр үүргийн гүйцэтгэлийг хангуулна гэж маргаж байна.
Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд бөгөөд гуравдагч этгээд А.Сэлэнгийн төлөөлөгч Д.М нь зээлийн болон барьцааны гэрээний үр дагаварыг ойлгоогүй бөгөөд миний барьцаалуулсан эд хөрөнгө нь одоо оршин сууж байгаа орон сууц юм. Барьцааны гэрээ байгуулахад гэр бүлийн гишүүдээс зөвшөөрөл аваагүй. Иймд зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлээс чөлөөлөх талаар тайлбарласан.
Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Нэхэмжлэгч болон хариуцагч С ХХК нь 2017 оны 07 дугаар сарын 18-ны өдөр З-СГ-ЗҮ-2017-65 дугаартай 15,000,000,000 төгрөгний үнэ бүхий зээлийн гэрээг байгуулсан байна. /хэргийн 1 дүгээр хавтас 16-27 дугаар тал/ Зээлийн гэрээг 2017 оны 12 дугаар сарын 10-ны өдрийг дуустал хугацаагаар, жилийн 15 хувийн хүү төлөхөөр тохиролцож байгуулжээ.
Улмаар хариуцагч С ХХК нь хүсэлт гаргаснаар 2017 оны 12 дугаар сарын 28-ны өдөр дээрх зээлийн гэрээнд өөрчлөлт оруулах тухай З-СГ-ЗҮ-2017-65/1 дугаар гэрээг байгуулсан байна. /хэргийн 1 дүгээр хавтас 147-148 дугаар тал/ Энэхүү нэмэлт гэрээгээр 15,000,000,000 төгрөгний зээлийг 699,626,865.65 иен гэж, олгогдоогүй үлдсэн зээлийг 169,387,438.06 иен гэж, зээлийн хүү 15 хувь гэснийг 7,5 хувь гэж, гэрээний хугацааг 2020 оны 10 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл гэж тус тус өөрчилжээ. Энэхүү үйл баримтын талаар зохигч хэн аль нь маргаагүй.
Нэхэмжлэгчийн төлөөлөгч С.Отгонжаргал нь зээлийн гэрээний үүргийг хариуцагч С ХХК-с гаргуулах бөгөөд үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах шаардлагыг хариуцагчӨ групп ХХК-д холбогдуулан гаргасан гэж тайлбарласан. Хариуцагч нар нь нэхэмжлэгчийн энэхүү тайлбарыг үгүйсгэж маргаагүй.
Гэвч нэхэмжлэгч нь 2019 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргахдаа хариуцагчаар С ХХК,Ө групп ХХК нарыг татаж, зээлийн гэрээний үүрэг шаардсаны улмаас тус шүүхийн шүүгчийн 2019 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 15570 дугаар захирамжаар зээлийн гэрээний үүргийг хариуцагч С ХХК,Ө групп ХХК нараас гаргуулах тухай нэхэмжлэлд иргэний хэрэг үүсгэгдсэн.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нь хариуцагчӨ групп ХХК-иас зээлийн гэрээний үүрэг шаардахгүй гэж тайлбарласан тул уг хариуцагчид холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.
Зохигчдын хооронд 2017 оны 07 дугаар сарын 18-ны өдөр байгуулагдсан З-СГ-ЗҮ-2017-65 дугаартай зээлийн гэрээний дагуу 3 удаагийн үйлдлээр 11,368,333,275 төгрөгний зээл олгогдсон бөгөөд зээл олгосон валют нь төгрөг байсан гэж хариуцагч С ХХК-ний төлөөлөгч тайлбарласан ба энэ талаар нэхэмжлэгч тал маргаагүй. Гэвч 2017 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн З-СГ-ЗҮ-2017-65/1 дугаар гэрээгээр өмнөх зээлийн гэрээнд өөрчлөлт оруулж, зээл олгосон валютыг өөрчилж, иен болгож зээлийн хүүгийн хувийг багасгасан гэж тайлбарлаж байна.
Хариуцагч С ХХК-ний М ХХК дахь 3600002329 тоот төгрөгийн зээлийн данснаас үзэхэд нэхэмжлэгч нь 2017 оны 07 дугаар сарын 25-ны өдөр 7,625,867,602.81 төгрөгний, 27-ны өдөр 2,739,456,698.09 төгрөгний, 08 дугаар сарын 16-ны өдөр 1,003,009,027.08 төгрөгний, нийт 11,368,333,327.98 төгрөгний зээлийг төгрөгөөр олгосон байна. /хэргийн 3 дугаар хавтас 129-130 дугаар тал/ Мөн хариуцагч С ХХК-ний 363600002592 тоот дансанд 2018 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр 169,387,438.06 иенийн зээл олгогджээ. /хэргийн 3 дугаар хавтас 133 дугаар тал/ Эдгээр үйл баримтын талаар зохигч хэн аль нь маргаагүй.
Улмаар нэхэмжлэгч нь зээлийн гэрээний үүрэг болох зээлийг буцаан төлөх хуваарь зөрчигдсөн тул зээлийн гэрээг цуцалж, 2019 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан гэж тайлбарласан бол хариуцагч С ХХК буюу зээлдэгч нь үүнийг үгүйсгээгүй, өөрөөс үл хамаарах шалтгаанаар төслийн ажил зогссон гэж тайлбарласан.
Нэхэмжлэгч нь гэрээний талууд харилцан тохиролцож өмнө олгосон 11,368,333,327.98 төгрөгний зээлийг иенийн зээл болгон өөрчилсөн тул иенээр тооцож нэхэмжлэл гаргасан нь Иргэний хуулийн 218 дугаар зүйлийн 218.2-т нийцнэ гэж тайлбарласан. Гэвч хуулийн энэхүү зохицуулалт нь зохигчийн хооронд үүссэн зээлийн үндсэн болон нэмэлт гэрээтэй холбоотой, өөрөөр хэлбэл нэгэнт олгогдсон зээлтэй холбогдох харилцаанд хамаарахгүй. Тодруулбал Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 зааснаар зээлээр олгосон мөнгийг буюу тухайн валютыг зээлдэгч буцаан төлөх үүрэгтэй юм. Түүнчлэн ийнхүү буцаан төлөхдөө өөр төрлийн валютаар төлөх бол ханшийг хэрхэн тооцох нь тусдаа ойлголт болохыг дурдах нь зүйтэй.
Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.3, 21.4-т зааснаар нэхэмжлэгч нь 11,368,333,327.98 төгрөгний зээл олгосон байх тул мөн хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д зааснаар уг мөнгийг хүүгийн буцаан төлөх үүрэг хариуцагчид үүсжээ.
Гэрээний талууд З-СГ-ЗҮ-2017-65/1 дугаар нэмэлт гэрээгээр зээл олгох валютыг өөрчилсөнтэй холбоотойгоор зээлийн хүүг буруулсан гэж нэхэмжлэгч тал тайлбарласан бол нэгэнт олгогдсон зээлийн хувьд дээрх үндэслэлээр валют болон хүүг өөрчилсөн гэж үзэхгүй. Харин анхны зээлийн гэрээнд заасан 15,000,000,000 төгрөгний зээлээс олгогдоогүй хэсэг болох 3,631,666,672.12 төгрөгийг 169,387,438.06 иен гэж тооцож, зээлийн хүүг буруулан олгосон гэж үзнэ.
Дээрх үндэслэлээр төгрөгөөр болон иенээр олгосон зээлийн хүүг зээлийн олголт тус бүрээр тооцвол:
2017 оны 07 дугаар сарын 18-ны өдөр байгуулагдсан З-СГ-ЗҮ-2017-65 дугаартай зээлийн гэрээний дагуу 11,368,333,327.98 төгрөгийг 3 хувааж олгосон. Энэ гэрээгээр зээлийн хүү нь жилийн 15 хувь тул, сарын 1.25, хоногийн 0.04 хувийн хүүтэй байна.
- 2017 оны 07 дугаар сарын 25-ны өдөр 7,625,867,602.81 төгрөгний зээл олгосноос хойш шүүхэд нэхэмжлэл гаргах хүртэл 2 жил, 1 сар, 32 хоногийн хугацаа өнгөрсөн байна. Үүний хүүг тооцвол 1 жилд 1,143,880,140.42 төгрөг, 2 жилд 2,287,760,280.84 төгрөг, 1 сард 95,323,345.03 төгрөг, 1 хоногт 3,050,347.04 төгрөг, 32 хоногт 97,611,105.28 төгрөг, нийт 2,480,694,731.15 төгрөгний хүү тооцогдоно.
- 2017 оны 07 дугаар сарын 27-ны өдөр 2,739,456,698.09 төгрөгний зээл олгосноос хойш шүүхэд нэхэмжлэл гаргах хүртэл 2 жил, 1 сар, 30 хоногийн хугацаа өнгөрсөн байна. Үүний хүүг тооцвол 1 жилд 410,918,504.71 төгрөг, 2 жилд 821,837,009.42 төгрөг, 1 сард 34,243,208.72 төгрөг, 1 хоногт 1,095,782.67 төгрөг, 30 хоногт 32,873,480.10 төгрөг, нийт 888,953,698.24 төгрөгний хүү тооцогдоно.
- 2017 оны 08 дугаар сарын 16-ны өдөр 1,003,009,027.08 төгрөгний зээл олгосноос хойш шүүхэд нэхэмжлэл гаргах хүртэл 2 жил, 41 хоногийн хугацаа өнгөрсөн байна. Үүний хүүг тооцвол 1 жилд 150,451,354.06 төгрөг, 2 жилд 300,902,708.12 төгрөг, 1 хоногт 401,203.61 төгрөг, 41 хоногт 16,449,348.01 төгрөг, нийт 317,352,056.13 төгрөгний хүү тооцогдоно.
Иймд З-СГ-ЗҮ-2017-65 дугаартай зээлийн гэрээний дагуу олгосон 11,368,333,327.98 төгрөгний зээлийн хүү нь нийт 3,687,000,485.52 төгрөг бөгөөд үндсэн зээлийг нэмбэл 15,055,333,813.50 төгрөг төлөх үүрэг үүсжээ.
2017 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн З-СГ-ЗҮ-2017-65/1 дугаар зээлийн нэмэлт гэрээний дагуу 169,387,438.06 иен олгосон. Энэхүү гэрээгээр зээлийн хүү нь жилд 7.5 хувь тул сард 0.62 хувь, хоногт 0.02 хувь юм. Зээл олгогдсоноос хойш шүүхэд нэхэмжлэл гаргах хүртэл хугацаанд 1 жил, 7 сар, 35 хоногийн хугацаа өнгөрсөн байна. Энэхүү зээлийн хүүг тооцвол 1 жил 12,704,057.85 иен, 1 сард 1,050,202.11 иен, 7 сард 7,351,414.77 иен, 1 хоногт 33,877.48 иен, 35 хоногт 1,185,711.80 иен, нийт 21,241,184.42 иенийн хүү тооцогдоно. Улмаар үндсэн зээлийг нэмбэл 190,628,622.48 иен төлөх үүрэг үүсжээ.
Хариуцагчийн дээрх зээлийн дансны хуулгаас харахад хариуцагч нь зээлийн гэрээний үүрэгт нийт 738,578,592.44 төгрөг, 2,162,425.84 иен тус тус төлсөн байна. Гэвч нэхэмжлэгч нь хариуцагч С ХХК-г 72,914,794.04 иен төлсөн гэж тайлбарласан. Хариуцагч нь зээлийн эргэн төлөлтийн талаар баримт гаргаагүй бөгөөд энэхүү төлсөн гэх төлбөрийн талаар маргаагүй.
Шүүх зохигчийн хооронд үүссэн зээлийн гэрээний харилцааг зээл олгосон валют тус бүрээр нь тооцсон тул зээлийг эргэн төлөх үүргийг мөн адил валют тус бүрээр тооцох нь зүйтэй байна.
Хариуцагч С ХХК нь дээрх үндэслэл, тооцооны дагуу төгрөгөөр авсан зээлийн хувьд 15,055,333,813.50 төгрөг төлөх үүрэгтэйгээс 738,578,592.44 төгрөг төлсөн тул 14,316,755,221.06 төгрөгний үүрэг гүйцэтгэгдээгүй, иенээр авсан зээлийн хувьд 190,628,622.48 иен төлөх үүрэгтэйгээс 72,914,794.04 иен төлсөн тул 117,713,828.44 иен төлөх үүргээ гүйцэтгээгүй байна.
Үүнээс гадна хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нь шүүхэд нэхэмжлэл гаргаснаас хойшхи хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүүг тооцож нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлсэн байх бөгөөд энэ нь Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.3-т нийцнэ гэж тайлбарлаж байна. Гэвч хуулийн энэхүү заалт нь зээлийн гэрээний хугацаа дууссаны дараа зээлдэгч зээлээ буцаан төлөөгүй тохиолдолд хамааралтай юм. Харин зээлдүүлэгч зээлийн гэрээг нэг талын санаачлагаар хугацаанаас өмнө цуцалж, шүүхэд нэхэмжлэл гаргасан бол уг хугацаанаас хойшхи хүү, нэмэгдүүлсэн хүү шаардах эрхгүй. Учир нь зээлдүүлэгч өөрийн эрхийн хүрээнд зээлийн гэрээг нэгэнт цуцалсан тул үүнээс хойшхи хугацаанд зээлийн гэрээний үүрэг мөн адил дуусгавар болно.
Түүнчлэн нэхэмжлэгч нь зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалсан тул нэмэгдүүлсэн хүү шаардах нь Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2-т нийцэхгүй тул нэмэгдүүлсэн хүү шаардах эрхгүй юм.
Нэхэмжлэгч нь шүүхэд нэхэмжлэл гаргасан 2019 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр Монгол банкны зарласан иен төгрөгийн харьцах албан ханш нь 24.77 төгрөг байсан бөгөөд энэхүү ханш нь Монгол банкны албан вэб сайтад байрладаг тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-т зааснаар шүүх нотлох шаардлагагүй.
Иймд хариуцагч С ХХК нь иенээр олгосон зээлийн хувьд 117,713,828.44 иен төлөх үүргээ биелүүлээгүй байх тул үүнийг дээрх ханшаар төгрөгт шилжүүлбэл 2,915,771,530.46 төгрөг юм. Улмаар төгрөгөөр олгогдсон зээлийн гэрээний биелүүлээгүй үүрэг болох 15,055,333,813.50 төгрөгийг нэмбэл хариуцагч С ХХК ний зээлийн гэрээний дагуу нийт 17,971,105,343.96 төгрөг төлөх үүрэгтэй байна.
Үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах шаардлагын хувьд:
Нэхэмжлэгч болон хариуцагч С ХХК нар нь 2017 оны 07 дугаар сарын 18-ны өдөр Б-СГ-ТЗ2017-66 дугаар барьцааны гэрээг байгуулжээ. Энэхүү гэрээгээр С ХХК-ийн эзэмшлийн С аймгийн ******* сумын нутаг дахь ******* нэртэй газарт орших 50 гектар талбай бүхий ашигт малтмал ашиглалтын 2616А дугаартай тусгай зөвшөөрөл, С ХХК-ийн эзэмшлийн С аймгийн ******* сумын нутаг дахь ******* гол нэртэй газарт орших 664.45 гектар талбай бүхий ашигт малтмал ашиглалтын дугаартай тусгай зөвшөөрөл, С ХХК-ийн эзэмшлийн С аймаг болон ******* аймаг, ******* сум болон Борнуур сумын нутаг дахь Зуун модны гол нэртэй газарт орших 1184.08 гектар талбай бүхий ашигт малтмал ашиглалтын дугаартай тусгай зөвшөөрөл, С ХХК-ийн эзэмшлийн С аймгийн ******* сумын нутаг дахь Баавгайт нэртэй газарт орших 50.66 гектар талбай бүхий ашигт малтмал ашиглалтын дугаартай тусгай зөвшөөрөл, С ХХК-ийн эзэмшлийн С аймаг болон ******* аймаг, ******* сум болон Борнуур сумын нутаг дахь Зуун модны гол-1 нэртэй газарт орших 1057.70 гектар талбай бүхий ашигт малтмал ашиглалтын дугаартай тусгай зөвшөөрлийг тус тус барьцаалсан байна. /хэргийн 1 дүгээр хавтас 29-55 дугаар тал/ Гэрээний 1.2-т зааснаар зорилго нь З-СГ-ЗҮ-2017-65 дугаар зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах гэсэн байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-д зааснаар шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр заавал биелэгдэх ёстой. Ашигт малтмалын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д Монгол Улсын газрын гадаргуу болон түүний хэвлийд байгалийн байдлаараа оршиж байгаа ашигт малтмал төрийн өмч мөн. , 7 дугаар зүйлийн 7.1-д Хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлийг Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу байгуулагдан үйл ажиллагаа явуулж байгаа, Монгол Улсад татвар төлөгч хуулийн этгээдэд энэ хуульд өөрөөр заагаагүй бол сонгон шалгаруулалтын журмаар олгоно., 24 дүгээр зүйлийн 24.2-т Энэ хуулийн 24.1-д зааснаас бусад тохиолдолд ашиглалтын тусгай зөвшөөрлийг олгохдоо энэ хуулийн 18 дугаар зүйл, 20.1-д заасан журмыг нэгэн адил баримтална., 31 дүгээр зүйлийн 31.1-т Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь энэ хуулийн 32, 33 дугаар зүйлд заасан нөхцөл, шаардлагыг хангаж ажиллах үүрэгтэй бөгөөд зөрчвөл мөн хуулийн 56 дугаар зүйлд заасны дагуу тусгай зөвшөөрлийг цуцална. гэж заасан. Хуулийн энэхүү зохицуулалтаар зээлийн гэрээний үүргийг иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны журмаар ашигт малтмалын тусгай зөвшөөрлөөр хангуулах боломжгүй. Харин мөн хуулийн 52 дугаар зүйлийн 52.1-д зааснаар барьцаалагч нь зээлийн гэрээний үүргийг бүхэлд нь, эсхүл тодорхой хэсгийг хангуулахаар хуульд шаардлагад нийцсэн эрх бүхий этгээдтэй хэлцэл хийж, улмаар холбогдох байгууллагад хандаж үүргийн гүйцэтгэлийг хангуулах эрх нээлттэй. Иймд иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд зээлийн гэрээний үүргийг ашигт малтмалын тусгай зөвшөөрлөөр хангуулахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгах боломжгүй юм.
Нэхэмжлэгч болон хариуцагч С ХХК нар нь 2017 оны 07 дугаар сарын 18-ны өдөр Б-СГ-ҮХ2017-67 дугаар барьцааны гэрээг байгуулжээ. Энэхүү гэрээгээр С ХХК-ийн өмчлөлийн С аймгийн ******* сум, 4-р баг Хэрх, *******ий аманд байршилтай, үйлдвэрлэлийн зориулалттай, 829 мкв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн дугаарт бүртгэгдсэн, 95 хувийн гүйцэтгэлтэй, дуусаагүй барилгыг барьцаалсан байна. /хэргийн 1 дүгээр хавтас 56-62 дугаар тал/ Гэрээний 1.2-т зааснаар зорилго нь З-СГ-ЗҮ-2017-65 дугаар зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах гэсэн байна. Улмаар барьцааны гэрээ нь Иргэний хуулийн 166 дугаар зүйлд заасныг хангаж хүчин төгөлдөр болжээ. Иймд уг үл хөдлөх эд хөрөнгөөр зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах үндэслэлтэй.
Нэхэмжлэгч болон гуравдагч этгээд Д.О нар нь 2017 оны 07 дугаар сарын 18-ны өдөр Б-СГ-ҮХ2017-68 дугаар барьцааны гэрээг байгуулжээ. Энэхүү гэрээгээр гуравдагч этгээд Д.Оийн өмчлөлийн Хан-Уул дүүрэг, 1-р хороо, Үйлдвэр 2, Зайсангийн гудамж, 35Г тоотод байршилтай, хувийн сууцны зориулалттай, 263.17 мкв талбайтай, 2 давхар, эрхийн улсын бүртгэлийн дугаарт бүртгэгдсэн хувийн сууцыг барьцаалсан байна. /хэргийн 1 дүгээр хавтас 63-69 дугаар тал/ Гэрээний 1.2-т зааснаар зорилго нь З-СГ-ЗҮ-2017-65 дугаар зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах гэсэн байна. Улмаар барьцааны гэрээ нь Иргэний хуулийн 166 дугаар зүйлд заасныг хангаж хүчин төгөлдөр болжээ. Иймд уг үл хөдлөх эд хөрөнгөөр зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах үндэслэлтэй.
Нэхэмжлэгч болон гуравдагч этгээд А.С, Д.М нарын төлөөлөгч М.Соёл- нар нь 2017 оны 07 дугаар сарын 18-ны өдөр Б-СГ-ҮХ2017-69 дугаар барьцааны гэрээг байгуулжээ. Энэхүү гэрээгээр гуравдагч этгээд А.С, Д.М нарын өмчлөлийн Хан-Уул дүүрэг, 1-р хороо, Үйлдвэр /17041/, ******* дугаар байрны, 2 дугаар давхарт байршилтай, хувийн сууцны зориулалттай, 208.4 мкв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн Y-2206010298 дугаарт бүртгэгдсэн хувийн сууцыг барьцаалсан байна. /хэргийн 1 дүгээр хавтас 70-76 дугаар тал/ Гэрээний 1.2-т зааснаар зорилго нь З-СГ-ЗҮ-2017-65 дугаар зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах гэсэн байна. Гуравдагч этгээд бөгөөд гуравдагч этгээд А.Сэлэнгийн төлөөлөгч Д.М нь зээлийн болон барьцааны гэрээний үр дагаварыг ойлгоогүй бөгөөд миний барьцаалуулсан эд хөрөнгө нь одоо оршин сууж байгаа орон сууц юм. Барьцааны гэрээ байгуулахдаа гэр бүлийн гишүүдээс зөвшөөрөл аваагүй. Иймд зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлээс чөлөөлөх талаар маргасан. Гэвч барьцааны гэрээг итгэмжлэлийн дагуу М.Соёл- гарын үсэг зурж байгуулсан бөгөөд түүнд 2017 оны 06 дугаар сарын 14-ний өдөр өмчлөгч буюу гуравдагч этгээд А.С, Д.М нар итгэмжлэл олгосон. Энэхүү итгэмжлэлээр М.Соёл-д маргаж буй эд хөрөнгийг зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд барьцаалах эрх олгожээ. Улмаар гэрээнд гарын үсэг зурсан эсэх, итгэмжлэл хүчин төгөлдөр эсэх талаар мараагүй.
Барьцааны гэрээ нь Иргэний хуулийн 166 дугаар зүйлд заасныг хангаж хүчин төгөлдөр болжээ. Иймд уг үл хөдлөх эд хөрөнгөөр зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах үндэслэлтэй.
Нэхэмжлэгч болон хариуцагчӨ групп ХХК нар нь 2017 оны 07 дугаар сарын 18-ны өдөр Б-СГ-ҮХ2017-70 дугаар барьцааны гэрээг байгуулжээ. Энэхүү гэрээгээрӨ групп ХХК-ийн өмчлөлийн ******* аймаг, сум, 1-р баг, Баяндавааны ард байршилтай, ******* тоот хүүхдийн амралт сувилалтын зориулалттай, эрхийн улсын бүртгэлийн Y-1423000168 дугаарт бүртгэгдсэн, 1952 мкв амралтын байр, 903 мкв чийрэгжүүлэх төв, 250 мкв ресторан, 11 мкв сүүний цех, 25 мкв 8 ширхэг жижиг байр, 64 мкв уурын зуух, 21 мкв харуулын байр, 105 мкв ажилчдын байр, эрхийн улсын бүртгэлийн дугаарт бүртгэгдсэн амралтын зориулалттай, 296.84 мкв, 525 мкв, 532.5 мкв талбайтай, ******* цогцолбор эд хөрөнгийг тус тус барьцаалсан байна. /хэргийн 1 дүгээр хавтас 79-86 дугаар тал/ Гэрээний 1.2-т зааснаар зорилго нь З-СГ-ЗҮ-2017-65 дугаар зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах гэсэн байна. Улмаар барьцааны гэрээ нь Иргэний хуулийн 166 дугаар зүйлд заасныг хангаж хүчин төгөлдөр болжээ. Иймд уг үл хөдлөх эд хөрөнгөөр зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах үндэслэлтэй.
Нэхэмжлэгч болон хариуцагчӨ групп ХХК нар нь 2017 оны 07 дугаар сарын 18-ны өдөр Б-СГ-ҮХ2017-71 дугаар барьцааны гэрээг байгуулжээ. Энэхүү гэрээгээрӨ групп ХХК-н өмчлөлийн ******* аймаг, сум, 1-р баг, Өгөөмөр тулгат гацаа байр, ******* тоот байршилтай, эрхийн улсын бүртгэлийн дугаарт бүртгэгдсэн, амралтын зориулалттай, 1890 мкв, 254 мкв, 180 мкв, 100 мкв, 40 мкв, 64 мкв, 30 мкв талбайтай ******* нэртэй цогцолбор эд хөрөнгө болон Д.Оийн өмчлөлийн ******* аймаг, сум, 1-р баг, Өгөөмөр тулгат гацаа байр, ******* тоот байршилтай, эрхийн улсын бүртгэлийн дугаарт бүртгэгдсэн хувийн сууц, гаражийн зориулалттай 195 мкв, 64 мкв талбайтай ******* цогцолбор нэртэй эд хөрөнгийг тус тус барьцаалсан байна. /хэргийн 1 дүгээр хавтас 87-94 дугаар тал/ Гэрээний 1.2-т зааснаар зорилго нь З-СГ-ЗҮ-2017-65 дугаар зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах гэсэн байна. Улмаар барьцааны гэрээ нь Иргэний хуулийн 166 дугаар зүйлд заасныг хангаж хүчин төгөлдөр болжээ. Гэвч Д.О нь энэхүү гэрээний оролцогч биш байх тул түүний өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах үндэслэлгүй. Тодруулбал Д.О нь хувь хүн буюу өмчлөгчийн зүгээс уг барьцааны гэрээний харилцаанд оролцоогүй, харин хариуцагчӨ групп ХХК-ийг төлөөлж оролцсон. Иймд Д.Оийн өмчлөлийн эд хөрөнгийг зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд барьцаалахыг өмчлөгч зөвшөөрсөн гэж үзэхгүй.
Энэхүү үндэслэлээрӨ групп ХХК-н өмчлөлийн ******* аймаг, сум, 1-р баг, Өгөөмөр тулгат гацаа байр, ******* тоот байршилтай, эрхийн улсын бүртгэлийн дугаарт бүртгэгдсэн үл хөдлөх эд хөрөнгөөр зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулж, гуравдагч этгээд Д.Оийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн дугаарт бүртгэгдсэн хувийн сууц, гаражийн зориулалттай эд хөрөнгөөр зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Нэхэмжлэгч болон гуравдагч этгээд Д.О нар нь 2017 оны 07 дугаар сарын 18-ны өдөр Б-СГ-ГЭ2017-72 дугаар барьцааны гэрээг байгуулжээ. Энэхүү гэрээгээр гуравдагч этгээд Д.Оийн эзэмшлийн Хан-Уул дүүрэг, 1 дүгээр хороо, Үйлдвэр-2, Зайсангийн гудамжинд байршилтай, нэгж талбарын дугаартай 852 мкв газар эзэмших эрхийг барьцаалсан байна. /хэргийн 1 дүгээр хавтас 95-106 дугаар тал/ Гэрээний 1.2-т зааснаар зорилго нь З-СГ-ЗҮ-2017-65 дугаар зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах гэсэн байна. Улмаар барьцааны гэрээ нь Нийслэлийн газрын албанд бүртгүүлж хүчин төгөлдөр болжээ. Иймд уг газар эзэмших эрхээр зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах үндэслэлтэй.
Нэхэмжлэгч болон хариуцагчӨ групп ХХК нар нь 2017 оны 07 дугаар сарын 18-ны өдөр Б-СГ-ҮХ2017-73 дугаар барьцааны гэрээг байгуулжээ. Энэхүү гэрээгээр хариуцагчӨ групп ХХК-н эзэмшлийн ******* аймаг, сум, 1-р баг, Баяндавааны ард байршилтай, хүүхдийн зуслангийн зориулалттай, нэгж талбарын дугаартай 5 га газар эзэмших эрхийг барьцаалсан байна. /хэргийн 1 дүгээр хавтас 107-118 дугаар тал/ Гэрээний 1.2-т зааснаар зорилго нь З-СГ-ЗҮ-2017-65 дугаар зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах гэсэн байна. Улмаар барьцааны гэрээ нь Нийслэлийн газрын албанд бүртгүүлж хүчин төгөлдөр болжээ. Иймд уг газар эзэмших эрхээр зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах үндэслэлтэй.
Нэхэмжлэгч болон хариуцагчӨ групп ХХК нар нь 2017 оны 07 дугаар сарын 18-ны өдөр Б-СГ-ГЭ2017-74 дугаар барьцааны гэрээг байгуулжээ. Энэхүү гэрээгээр хариуцагчӨ групп ХХК-н эзэмшлийн ******* аймаг, сум, 1-р баг, Тулгат гацаанд байршилтай, аялал жуулчлалын зориулалттай, нэгж талбарын 18691304420877 дугаартай 3,7 га газар эзэмших эрхийг барьцаалсан байна. /хэргийн 1 дүгээр хавтас 119-131 дугаар тал/ Гэрээний 1.2-т зааснаар зорилго нь З-СГ-ЗҮ-2017-65 дугаар зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах гэсэн байна. Улмаар барьцааны гэрээ нь Нийслэлийн газрын албанд бүртгүүлж хүчин төгөлдөр болжээ. Иймд уг газар эзэмших эрхээр зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах үндэслэлтэй.
Нэхэмжлэгч болон хариуцагч С ХХК,Ө групп ХХК нар нь 2017 оны 07 дугаар сарын 18-ны өдөр Б-СГ-ТТ2017-75 дугаар барьцааны гэрээг байгуулжээ. Энэхүү гэрээгээр хариуцагч нарын өмчлөлийн дараах 56 ширхэг хөдлөх эд хөрөнгийг барьцаалсан байна. Үүнд:
№ | Тоног төхөөрөмжийн нэр | Тоног төхөөрөмжийн загвар | Үйлдвэрлэлийн дугаар | Үйлдвэрлэсэн хугацаа | Хүчин чадал /кв/ | Хэмжих нэгж | Тоо хэмжээ |
1 | Бутлагч шүүлтүүрийн систем |
|
|
|
|
|
|
1.1 | Тэвш хэлбэрийн тэжээл өгөгч машин /Chute feeder/ | CG600/500 | XH101201 | 2016.12 | 4.0 | ширхэг | 1 |
1.2 | Хацарт бутлагч машин /Jaw Crusher/ | PE250X500 | XH101202 | 2016.12 | 22.0 | ширхэг | 1 |
1.3 | Дугуй конус бутлагч /Spring Cone Crusher/ | PYD-900/50 | XH101203 | 2016.12 | 55.0 | ширхэг | 1 |
1.4 | Автоматаар чичирхийлэгч шүүлтүүр /Auto Centering Vibrating Screen/ | SZZ1225 | XH101204 | 2016.12 | 5.5 | ширхэг | 1 |
1.5 | TD75 маркийн бүслүүрт зөөгч машин /TD75 Belt Conveyror/ | TD75-5050 | XH101205 | 2016.12 | 5.5 | ширхэг | 1 |
1.6 | TD75 маркийн бүслүүрт дамжуулагч машин /TD75 Belt Conveyror/ | TD75-5050 | XH101206 | 2016.12 | 4.0 | ширхэг | 2 |
2 | Баяжмал тээрэмдэн ялгах систем |
|
|
|
|
|
|
2.1.1 | Дүүжин хэлбэрийн тэжээл өгөгч машин /Pendulous Feeder/ | BG400X400 | XH101208 | 2016.12 | 1.1 | ширхэг | 1 |
2.1.2 | Дүүжин хэлбэрийн тэжээл өгөгч машин/Pendulous Feeder/ | BG400X400 | XH10109 | 2016.12 | 1.1 | ширхэг | 1 |
2.2 | TD75 маркийн бүслүүрт дамжуулагч машин /TD75 Belt Conveyror/ | TD75-5050 | XH1012067 | 2016.12 | 3.0 | ширхэг | 1 |
2.3 | Электрон бүслүүрт жин /Electronic Belt Scale/ | PDC500 |
| 2016.12 | 1.0 | ширхэг | 1 |
2.4 | Чийглэг хэлбэрийн эрчим хүч хэмнэх сараалжин хэлбэрийн дугуй тээрэмдэгч машин /Grid Ball Mill/ | MQGg1836 | XH101211 | 2016.12 | 180.0 | ширхэг | 1 |
2.5 | Хаягч машин /Jig/ | LTA400X60 | XH101212 | 2016.12 | 1.1 | ширхэг | 1 |
2.6.1 | XPA хэлбэрийн үрэлтэд тэсвэртэй резинэн шааран насос /Rubber Slurry Pump/ | XPA25/25 | 16101201 | 2016.12 | 4.0 | ширхэг | 1 |
2.6.2 | XPA хэлбэрийн үрэлтэд тэсвэртэй резинэн шааран насос /Rubber Slurry Pump/ | XPA25/25 | 16101202 | 2016.12 | 4.0 | Ширхэг | 1 |
2.7 | XS сэгсрэгч хэвтэш /XS Shaping table/ | XS-7.6 | XH101213 | 2016.12 | 1.1 | Ширхэг | 1 |
2.8 | XPA хэлбэрийн үрэлтэд тэсвэртэй резинэн ийлдэст насос /Rubber Slurry Pump/ | XPA80/80 | 16101203 | 2016.12 | 18.5 | Ширхэг | 2 |
2.9 | Сэлбэгийн давтамж өөрчлөгч | 22KW | - | 2016.12 | - | Ширхэг | 1 |
2.10.1 | XCII зэрэглэлийн гидравлик эргэлдэгч урсгалын төхөөрөмж /concentration Hydrocyclone/ | XCII-ф250 | 16101205 | 2016.12 | - | Ширхэг | 1 |
2.10.2 | XCII зэрэглэлийн гидравлик эргэлдэгч урсгалын төхөөрөмж /concentration Hydrocyclone/ | XCII-ф250 | 16101206 | 2016.12 | - | Ширхэг | 1 |
2.11 | Өндөр үр дүнтэй холигч тэвш /Agitation tank/ | GBJ1500X1500 | XH101205 | 2016.12 | 5.5 | Ширхэг | 1 |
2.12 | Тэжээл бодис холигч тэвш /Agent agitation tank/ | BJW750X750 | XH101216 | 2016.12 | 1.5 | Ширхэг | 1 |
2.13 | Автоматаар бодис нэмэгч машин /Dosing Mashine/ | 22KW | - | 2016.12 | 24.0 | Ширхэг | 1 |
2.14 | BF маркийн механик холигч хэлбэрийн хөвүүлэн баяжуулагч /Agitation Floatation Cell/ | BF-2.0 | XH101214 | 2016.12 | 75.0 | Ширхэг | 10 |
2.15 | BF маркийн механик холигч хэлбэрийн хөвүүлэн баяжуулагч /Agitation Floatation Cell/ | BF-2.0 | XH101217 | 2016.12 | 9.0 | Ширхэг | 3 |
2.16.1 | Шингэн насос /Fluid pump/ | 40PV-SP | 16101207 | 2016.12 | 5.5 | Ширхэг | 1 |
2.16.2 | Шингэн насос /Fluid pump/ | 40PV-SP | 16101208 | 2016.12 | 5.5 | Ширхэг | 1 |
3 | Баяжмал хатаах систем |
|
|
|
|
|
|
3.1.1 | XPA хэлбэрийн үрэлтэд тэсвэртэй резинэн ийлдэст насос | XPA25/25 | 16101209 | 2016.12 | 4.0 | ширхэг | 1 |
3.1.2 | XPA хэлбэрийн үрэлтэд тэсвэртэй резинэн ийлдэст насос | XPA25/25 | 16101210 | 2016.12 | 4.0 | ширхэг | 1 |
3.2 | Өндөр үр дүнтэй сайжруулсан конденсатор | NZSG-3.6 | XH101218 | 2016.12 | 1.1 | ширхэг | 1 |
3.3.1 | Шааран насос | XPB3/2D-HH | XH101219 | 2016.12 | 18.5 | ширхэг | 1 |
3.3.2 | Шааран насос | XPB3/2D-HH | XH101220 | 2016.12 | 18.5 | ширхэг | 1 |
3.4 | Хайрцаг хэлбэрийн шахагч машин | XMZ60/800 | XH101221 | 2016.12 | 2.2 | ширхэг | 1 |
3.5.1 | Шингэн насос | 40PV-SP | 16101211 | 2016.12 | 5.5 | ширхэг | 1 |
3.5.2 | Шингэн насос | 40PV-SP | 16101212 | 2016.12 | 5.5 | ширхэг | 1 |
4 | Уул уурхайн хаягдлыг шийдвэрлэх систем |
|
|
|
|
|
|
4.1.1 | XPA хэлбэрийн үрэлтэд тэсвэртэй резинэн ийлдэст насос /Rubber Slurry Pump/ | XPA80/80 | 16101213 | 2016.12 | 15 | ширхэг | 1 |
4.1.2 | XPA хэлбэрийн үрэлтэд тэсвэртэй резинэн ийлдэст насос /Rubber Slurry Pump/ | XPA80/80 | 16101214 | 2016.12 | 15 | ширхэг | 1 |
5 | Бусад |
|
|
|
|
|
|
5.1 | Центрифуг усан насос /Is the centrifugal pump/ | IS50-32-160 | XH101222 | 2016.12 | - | ширхэг | 1 |
5.2 | Центрифуг усан насос /Is the centrifugal pump/ | IS50-32-160 | XH101223 | 2016.12 | - | ширхэг | 1 |
5.3 | Центрифуг хоолойт насос /Centrifugal pipeline pump/ | ISG40-160 | XH101224 | 2016.12 | - | ширхэг | 1 |
5.4 | Центрифуг хоолойт насос /Centrifugal pipeline pump/ | ISG40-160 | XH101225 | 2016.12 | - | ширхэг | 1 |
5.5 | Үрэлтэд тэсвэртэй цавуулаг насос /Rubber Slurry Pump/ | XPA50/50 | 16101215 | 2016.12 | - | ширхэг | 1 |
5.6 | Үрэлтэд тэсвэртэй цавуулаг насос /Rubber Slurry Pump/ | XPA50/50 | 16101216 | 2016.12 | - | ширхэг | 1 |
5.7 | Шавар салгагч машин /Take off the bucket/ | TND1500 | - | 2016.12 | - | ширхэг | 1 |
| Бүгд |
|
|
| 530.2 |
| 56 |
/хэргийн 1 дүгээр хавтас 132-140 дугаар тал/ Гэрээний 1.2-т зааснаар зорилго нь З-СГ-ЗҮ-2017-65 дугаар зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах гэсэн байна. Улмаар барьцааны гэрээнд талууд гарын үсэг зурсанаар хүчин төгөлдөр болжээ. Иймд дээрх 56 ширхэг хөдлөх эд хөрөнгөөр зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах үндэслэлтэй.
Нэхэмжлэгч болон хариуцагч С ХХК,Ө групп ХХК нар нь 2017 оны 07 дугаар сарын 18-ны өдөр Б-СГ-ИХ2017-76 дугаар барьцааны гэрээг байгуулжээ. Энэхүү гэрээгээр ирээдүйд С аймаг, ******* сум, 4-р баг, Хэрх, *******ий аманд бий болох гэх уурхай болон баяжуулах үйлдвэрийн цахилгаан хангамж, баяжуулах үйлдвэрийн барилга тоног төхөөрөмж, баяжуулах үйлдвэрийн хаягдлын агуулахыг тус тус барьцаалсан байна. Эдгээр эд хөрөнгийг үл хөдлөх эд хөрөнгө гэж үзэхээр байх бөгөөд барьцааны гэрээ байгуулах үед өмчлөгч тодорхойгүй байжээ. Мөн уг эд хөрөнгө бодитоор бий болсон эсэх нь тогтоогдоогүй. Хариуцагч нар бий болгоогүй гэж тайлбарласан бол нэхэмжлэгчийн төлөөлөгч нар энэ талаар маргаагүй. Иймд эдгээр эд хөрөнгөөр зээлийн гэрээний үүргийг хангуулах боломжгүй юм.
Эдгээр үндэслэлийг бүхэлд нь нэгтгэн дүгнээд нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д зааснаар хариуцагч С ХХК-иас зээлийн гэрээний үүрэгт нийт 17,971,105,343.96 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч М ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 2,129,456,877.92 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул хариуцагчӨ групп ХХК-д холбогдох нэхэмжлэгч М ХХК-ний нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
3. Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1, 159 дүгээр зүйлийн 159.1-д зааснаар хариуцагч С ХХК нь шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд С ХХК-ийн өмчлөлийн С аймгийн ******* сум, 4-р баг Хэрх, *******ий аманд байршилтай, үйлдвэрлэлийн зориулалттай, 829 мкв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн дугаарт бүртгэгдсэн, 95 хувийн гүйцэтгэлтэй, дуусаагүй барилга, гуравдагч этгээд Д.Оийн өмчлөлийн Хан-Уул дүүрэг, 1-р хороо, Үйлдвэр 2, Зайсангийн гудамж, 35Г тоотод байршилтай, хувийн сууцны зориулалттай, 263.17 мкв талбайтай, 2 давхар, эрхийн улсын бүртгэлийн дугаарт бүртгэгдсэн хувийн сууц, гуравдагч этгээд А.С, Д.М нарын өмчлөлийн Хан-Уул дүүрэг, 1-р хороо, Үйлдвэр /17041/, ******* дугаар байрны, 2 дугаар давхарт байршилтай, хувийн сууцны зориулалттай, 208.4 мкв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн дугаарт бүртгэгдсэн хувийн сууц, гэрээгээрӨ групп ХХК-ийн өмчлөлийн ******* аймаг, сум, 1-р баг, Баяндавааны ард байршилтай, ******* тоот хүүхдийн амралт сувилалтын зориулалттай, эрхийн улсын бүртгэлийн дугаарт бүртгэгдсэн, 1952 мкв амралтын байр, 903 мкв чийрэгжүүлэх төв, 250 мкв ресторан, 11 мкв сүүний цех, 25 мкв 8 ширхэг жижиг байр, 64 мкв уурын зуух, 21 мкв харуулын байр, 105 мкв ажилчдын байр, эрхийн улсын бүртгэлийн дугаарт бүртгэгдсэн амралтын зориулалттай, 296.84 мкв, 525 мкв, 532.5 мкв талбайтай, ******* цогцолбор эд хөрөнгө,Ө групп ХХК-н өмчлөлийн ******* аймаг, сум, 1-р баг, Өгөөмөр тулгат гацаа байр, ******* тоот байршилтай, эрхийн улсын бүртгэлийн дугаарт бүртгэгдсэн, амралтын зориулалттай, 1890 мкв, 254 мкв, 180 мкв, 100 мкв, 40 мкв, 64 мкв, 30 мкв талбайтай ******* нэртэй цогцолбор эд хөрөнгө, гуравдагч этгээд Д.Оийн эзэмшлийн Хан-Уул дүүрэг, 1 дүгээр хороо, Үйлдвэр-2, Зайсангийн гудамжинд байршилтай, нэгж талбарын дугаартай 852 мкв газар эзэмших эрх, хариуцагчӨ групп ХХК-н эзэмшлийн ******* аймаг, сум, 1-р баг, Баяндавааны ард байршилтай, хүүхдийн зуслангийн зориулалттай, нэгж талбарын дугаартай 5 га газар эзэмших эрх, хариуцагчӨ групп ХХК-н эзэмшлийн ******* аймаг, сум, 1-р баг, Тулгат гацаанд байршилтай, аялал жуулчлалын зориулалттай, нэгж талбарын дугаартай 3,7 га газар эзэмших эрх, шийдвэрийн үндэслэх хэсгийн хүснэгтэд дурдсан 56 ширхэг хөдлөх эд хөрөнгийг тус тус албадан дуудлага худалдаанд оруулж, үүргийн гүйцэтгэлийг хангахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
5. Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1, 159 дүгээр зүйлийн 159.1-д заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул хариуцагч С ХХК,Ө групп ХХК нарт холбогдох ашигт малтмалын дугаартай тусгай зөвшөөрөл, Д.Оийн өмчлөлийн ******* аймаг, сум, 1-р баг, Өгөөмөр тулгат гацаа байр, ******* тоот байршилтай, эрхийн улсын бүртгэлийн дугаарт бүртгэгдсэн хувийн сууц, С аймаг, ******* сум, 4-р баг, Хэрх, *******ий аманд бий болох гэх уурхай болон баяжуулах үйлдвэрийн цахилгаан хангамж, баяжуулах үйлдвэрийн барилга тоног төхөөрөмж, баяжуулах үйлдвэрийн хаягдлын агуулахаар тус тус зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэгч М ХХК-ний нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн нийт 100,489,077.09 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч С ХХК-с 90,013,477 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.
7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчин төгөлдөр болох бөгөөд шүүх хуралдаанд оролцогч тал шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй ба гардан аваагүй нь хуульд заасан журмын дагуу давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ГАНБОЛД