Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 02 сарын 09 өдөр

Дугаар 101/ШШ2022/00535

 

 

 

 

 

 

 

2022 02 09

101/ШШ2022/00535

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ундраа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо, 14200, Ерөнхий сайд Амарын гудамж хаягт байрлах,******* /хуулийн этгээдийн регистрийн дугаар:/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Улаанбаатар хот, Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо, 101 дүгээр байр 34 тоот, Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо, 71 дүгээр байр, 7 тоот хаягт оршин суух, Боржгон овогт Наранбаатарын У/регистрийн дугаар: /,

 

Хариуцагч: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүргийн 10 дугаар хороо, 7 дугаар хороолол, 100 айл гудамж 9 байр, 6 тоот хаягт оршин суух, Тамир овогт Машбатын Т /регистрийн дугаар: / нарт холбогдох

 

7,758,232 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Чимэгбаяр, хариуцагч М.Т , Н.У, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Р.Энхзаяа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэг******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Чимэгбаяр шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Н.У, М.Т нар 2017 оны 10 дугаар сарын 10-ны өдөр 1050034433 дугаартай зээлийн гэрээ байгуулан 8,000,000 төгрөгийн зээлийн 24 сарын хугацаатай, жилийн 22,8 хувийн хүүтэй, өрхийн хэрэглээний зориулалтаар авсан ба мөн өдөр банк 8,000,000 төгрөгийг Н.Уын******* дахь 5001929575 тоот дансанд шилжүүлсэн.

Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор цалин болон түүнтэй адилтгах орлогыг барьцаалсан бөгөөд М.Т нь зээлийн гэрээнд хамтран зээлдэгч буюу нөхөх үүрэгтэй оролцсон.

Гэрээний хугацаанд зээлдэгч нь үндсэн төлбөрт 3,692,436.6 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 1,468,311.5 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 7,786.81 төгрөг, нийт 5,168,534.95 төгрөгийг төлсөн ба төлбөрийн үүргээ зөрчиж, нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар 1102 хоног хугацаа хэтрүүлсэн.

Үндсэн зээлийн төлбөр 4,307,563 төгрөг, хүү 2,957,908 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 492,761 төгрөг, нийт 7,758,232 төгрөгийг Н.У, М.Т нараас гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагч М.Т шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би хүүхдийнхээ гуйлтаар банкинд очиж уулзсан, зээлийн мөнгөнөөс огт аваагүй. Н.У өөрөө төлнө гэсэн. Энэ мөнгө, зээл нь надад хамааралгүй. Нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэв.

 

Хариуцагч Н.У шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байгаа. Би өөрөө хариуцаад төлнө гэв.

 

Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл, зохигч талуудын тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч******* ХХК нь хариуцагч Н.У, М.Т нарт холбогдуулан, зээлийн гэрээний үүрэгт 7,758,232 гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан ба хариуцагч Н.У нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байх боловч хариуцагч М.Т нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргаж байна.

 

Шүүх, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангах үндэслэлтэй байна.

 

Хас банк нь Н.У, М.Т нартай 2017 оны 10 дугаар сарын 10-ны өдөр №1050034433 дугаартай Зээлийн гэрээ байгуулж, 8,000,000 төгрөгийг 24 сарын хугацаатай, 365 хоногт 22,80 хувийн хүүтэй, зээлдэгч зээлийн үндсэн төлбөр болон хүү төлөх үүргээ гэрээнд заасан хугацаанд биелүүлээгүй тохиолдолд, зээлийн төлөгдөөгүй үндсэн төлбөрт ногдох үндсэн хүүгийн 20 хувьтай тэнцэх нэмэгдүүлсэн хүүтэй байхаар харилцан тохиролцож, зээлийг олгожээ.

 

Дээрх зээлийн гэрээ нь Иргэний хуульд нийцсэн, хүчин төгөлдөр байх бөгөөд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1.Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд /цаашид зээлдүүлэгч гэх/ нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ.,

мөн хуулийн 453 дугаар зүйлийн 453.1-д Зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй гэж тус тус заасантай нийцсэн, хүчин төгөлдөр байна.

 

Зээлдэгч нар нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлээгүй болох нь хэрэгт авагдсан зээлийн дансны хуулга, зохигч талуудын тайлбараар тогтоогдож байх тул дээр дурьдсан хуульд нийцүүлэн, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар нэхэмжлэгч шаардах эрхтэй.

 

Нэхэмжлэлээр шаардаж буй үндсэн зээлийн төлбөр 4,307,563 төгрөг, хүү 2,957,908 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 492,761 төгрөг, нийт 7,758,232 төгрөгийн тооцоолол үндэслэлтэй болох нь хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн зээлийн дансны хуулга, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн тооцооллоор тогтоогдож байх бөгөөд хариуцагч уг мөнгөн дүнгийн тухайд маргаагүй.

 

Харицуагч М.Т нь уг зээлийн гэрээний дагуу өөртөө мөнгө аваагүй гэж маргаж байх боловч Н.Уын хамт үүрэг хүлээж банктай байгуулсан, хуульд нийцсэн, хүчин төгөлдөр 2017 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн №1050034433 дугаартай Зээлийн гэрээний дагуу хүлээсэн зээлдэгчийн үүргээ гүйцэтгэнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1 дэх хэсэг, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1-т тус тус заасныг баримтлан, хариуцагч Н.У, М.Т нараас зээлийн гэрээний үүрэгт 7,758,232 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Хасбанк ХХК-д олгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 58 дугаар зүйлийн 58.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 139,082 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Н.У, М.Т нараас улсын тэмдэгтийн хураамжид 139,082 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Хасбанк ХХК-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсгүүдэд зааснаар энэ шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл түүнийг гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.УНДРАА