Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 03 сарын 07 өдөр

Дугаар 101/ШШ2022/01014

 

 

 

 

 

 

 

 

2022 03 07 101/ШШ2022/01014

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ундраа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Баянзүрх дүүргийн 3 дугаар хороо, 12 дугаар хороолол, Энхтайваны өргөн чөлөө гудамж, 36 байр 3 тоот хаягт оршин байрлах А У Г ББСБ ХХК /хуулийн этгээдийн регистрийн дугаар: /-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Баянзүрх дүүргийн 15 дугаар хороо, 41 байр 25 тоот хаягт оршин суух, Гомбодорж овогт Гүрсэдийн Д /регистрийн дугаар: /-т холбогдох,

 

Зээлийн гэрээний үүрэгт 494,499,666 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Батнасан, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баярдэлгэр, хариуцагчийн өмгөөлөгч О.Билгүүн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Р.Энхзаяа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч А У Г ББСБ ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Батнасан шүүх хуралдаанд гаргасан тайлбарт:

Зээлдэгч Г.Д нь манай байгууллагаас 2018 оны 12 дугаар сарын 18-ны өдөр ЗГ12182018 тоо) зээлийн гэрээ, БГ121872018 тоот барьцааны гэрээ, 1334782, 1334779, 1334784,1334778, 1334776 тоот барьцаалбаруудыг байгуулан 125,000,000 /нэг зуун хорин таван сая/төгрөгийг 2,6 хувийн хүүтэй, 546 хоног буюу 18 сарын хугацаатай зээлж, 2020 оны 6 дугаар сарын 17-нд зээлийн гэрээний хугацаа дууссан. Уг зээлийн барьцаанд өөрийн эзэмшлийн дараах 5 үл хөдлөх хөрөнгөө барьцаалсан Үүнд:

1. Ү-2204089783 улсын бүртгэлийн дугаартай, 000594228 тоот гэрчилгээний дугаартай, Нийслэлийн БЗД 2-р хороо Хоршооллын хотхон /13361/ гудамж 65/4 байр 27 тоот 52.19 м.кв 2 өрөө орон сууц

2. Ү-2204089789 улсын бүртгэлийн дугаартай, 000594226 тоот гэрчилгээний дугаартай, Нийслэлийн БЗД 2-р хороо Хоршооллын хотхон /13361/ гудамж 65/4 байр 28 тоот 50.62 м.кв 2 өрөө орон сууц

3. Ү-2204089791 улсын бүртгэлийн дугаартай, 000594224 тоот гэрчилгээний дугаартай, Нийслэлийн БЗД 2-р хороо Хоршооллын хотхон /13361/ гудамж 65/4 байр 32 тоот 50.62 м.кв 2 өрөө орон сууц

4. Ү-2204089781 улсын бүртгэлийн дугаартай, 000594243 тоот гэрчилгээний дугаартай, Нийслэлийн БЗД 2-р хороо Хоршооллын хотхон /13361/ гудамж 65/4 байр 34 тоот 45.77 м.кв 2 өрөө орон сууц

5. Ү-2204089782 улсын бүртгэлийн дугаартай, 000594227 тоот гэрчилгээний дугаартай, Нийслэлийн БЗД 2-р хороо Хоршооллын хотхон /13361/ гудамж 65/4 байр 39 тоот 52.19 м.кв 2 өрөө орон сууцуудаа барьцаалан.

Мөн 2018 оны 12 дугаар сарын 18-ны өдөр ЗГ12192018 тоот зээлийн гэрээ, БГ12192018 тоот барьцааны гэрээ, 1334771, 1334775, 1334769,1334766, 1334772 тоот барьцаалбаруудыг байгуулан 125,000,000 /нэг зуун хорин таван сая/ төгрөгийг 2,6 хувийн хүүтэй, 546 хоног буюу 18 сарын хугацаатай зээлж, 2020.06.17-нд зээлийн гэрээний хугацаа дууссан. Уг зээлийн барьцаанд өөрийн эзэмшлийн дараах 5 үл хөдлөх хөрөнгөө барьцаалсан Үүнд:

1. Ү-2204089803 улсын бүртгэлийн дугаартай, 000594242 тоот гэрчилгээний дугаартай, Нийслэлийн БЗД 2-р хороо Хоршооллын хотхон /13361/ гудамж 65/4 байр 43 тоот 52.19 м.кв 2 өрөө орон сууц

2. Ү-2204089785 улсын бүртгэлийн дугаартай, 000594229 тоот гэрчилгээний дугаартай, Нийслэлийн БЗД 2-р хороо Хоршооллын хотхон /13361/ гудамж 65/4 байр 44 тоот 50.62 м.кв 2 өрөө орон сууц

3. Ү-2204089790 улсын бүртгэлийн дугаартай, 000594225 тоот гэрчилгээний дугаартай, Нийслэлийн БЗД 2-р хороо Хоршооллын хотхон /13361/ гудамж 65/4 байр 46 тоот 45,77 м.кв 2 өрөө орон сууц

4. Ү-2204089786 улсын бүртгэлийн дугаартай, 000594230 тоот гэрчилгээний дугаартай, Нийслэлийн БЗД 2-р хороо Хоршооллын хотхон /13361/ гудамж 65/4 байр 47 тоот 52,19 м.кв 2 өрөө орон сууц,

5. Ү-2204089787 улсын бүртгэлийн дугаартай, 000594244 тоот гэрчилгээний дугаартай, Нийслэлийн БЗД 2-р хороо Хоршооллын хотхон /13361/ гудамж 65/4 байр 48 тоот 50,62 м.кв 2 өрөө орон сууцуудаа барьцаалсан.

Улмаар ЗГ12182018, ЗГ12192018 тоот гэрээ бүхий хоёр зээлтэй болсон.

Нэгдүгээр зээл буюу ЗГ12182018 тоот зээлийн гэрээний хувьд зээл авснаас хойш нийт 7 удаа эргэн төлөлт хийснийг хүснэгтээр харуулбал.

 

 

Огноо

Үндсэн

зээлийн

үлдэгдэл

Үндсэн

зээлийн

төлбөр

Зээлийн

хүү

Нэмэгдүүлсэн хүү /үндсэн хүүний 20%- иар тооцно/

Нийт

1

2019.01.18

125,000,000

 

3,250,000

 

3,250,000

2

2019.02.18

125,000,000

 

3,358,333

 

3,358,333

3

2019.03.20

125,000,000

 

3,250,000

 

3,250,000

4

2019.04.19

125,000,000

 

3,250,000

 

3,250,000

5

2019.05.20

125,000,000

 

3,358,333

 

3,358,333

6

2019.06.19

125,000,000

 

3,250,000

 

3,250,000

7

2019.12.20

125,000,000

 

 

3,336,666

3,336,666

 

 

 

 

19,716,666

3,336,666

23,053,332

 

Хоёрдугаар зээл буюу ЗГ12192018 тоот зээлийн гэрээний хувьд мөн адил 7 удаа эргэн төлөлт хийснийг хүснэгтээр харуулбал.

 

Огноо

Үндсэн

зээлийн

үлдэгдэл

Үндсэн

зээлийн

төлбөр

Зээлийн

хүү

Нэмэгдүүлсэн хүү /үндсэн хүүний 20%- иар тооцно/

Нийт

1

2019.01.18

125,000,000

 

3,250,000

 

3,250,000

2

2019.02.18

125,000,000

 

3,358,333

 

3,358,333

3

2019.03.20

125,000,000

 

3,250,000

 

3,250,000

4

2019.04.19

125,000,000

 

3,250,000

 

3,250,000

5

2019.05.20

125,000,000

 

3,358,333

 

3,358,333

6

2019.06.19

125,000,000

 

3,250,000

 

3,250,000

7

2019.12.20

125,000,000

 

 

3,336,666

3,336,660

 

 

 

 

19,716,666

3,336,666

23,053,332

 

Хүснэгтэнд үзүүлсэнчлэн 2019.12.20 -нд зөвхөн нэмэгдүүлсэн хүү төлсөн.

Зээл, зээлийн хүүгийн төлөлтийг 2019.06.19-өөс хойш огт төлөөгүй ба зээлийн гэрээний хугацаа дуусгавар болсон 2020.06.17-ийг хүртэл 364 хоногийн хугацаанд үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү дараах тооцоотой болсон.

       Зээлийн үлдэгдэл 125,000,000 төгрөг,

       Зээлийн хүү 39,433,333 төгрөг /364 хоногт/

       Нэмэгдүүлсэн хүү 3,900,000 төгрөг/2019.12.20-с 2020.06.17 хүртэл 180хоногт/

Нийт 168,333,333 төгрөгийн тооцоотой болсон.

Зээлийн гэрээний хугацаа дууссанаас хойш мөн огт төлөлт хийгээгүй ба зээлийн гэрээний хугацаа дууссан өдөр болох 2020.06.17-оос шүүхэд нэхэмжлэл гаргаж байгаа өдөр болох 2021 оны 11-р сарын 17-нийг хүртэл 518 хоногт зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү дараах тооцоотой болсон.

       Үндсэн зээлийн үлдэгдэл 125,000,000 төгрөг хэвээрээ.

       Зээлийн хүү 56,116,667 төгрөг, дээр өмнөх үлдэгдэл болох 39,433,333 төгрөгийг нэмээд нийт зээлийн хүү 95,550,000 төгрөг,

       нэмэгдүүлсэн хүү 11,223,333 төгрөг, өмнөх үлдэгдэл болох 3,900,000 төгр'тийг нэмээд нийт нэмэгдүүлсэн хүү 15,123,333 төгрөг,

Нийт 235,673,333 төгрөгийн үлдэгдэлтэй байна.

Хоёрдугаар зээл буюу ЗГ12192018 тоот зээлийн гэрээний хувьд мөн адил 7 удаа эргэн төлөлт хийснийг хүснэгтээр харуулбал.

 

Огноо

Үндсэн

зээлийн

үлдэгдэл

Үндсэн

зээлийн

төлбөр

Зээлийн

хүү

Нэмэгдүүлсэн хүү /үндсэн хүүний 20%- иар тооцно/

Нийт

1

2019.01.18

125,000,000

 

3,250,000

 

3,250,000

2

2019.02.18

125,000,000

 

3,358,333

 

3,358,333

3

2019.03.20

125,000,000

 

3,250,000

 

3,250,000

4

2019.04.19

125,000,000

 

3,250,000

 

3,250,000

5

2019.05.20

125,000,000

 

3,358,333

 

3,358,333

6

2019.06.19

125,000,000

 

3,250,000

 

3,250,000

7

2019.12.20

125,000,000

 

 

3,336,666

3,336,666

 

 

 

 

19,716,666

3,336,666

23,053,332

 

Хүснэгтэнд үзүүлсэнчлэн 2019.12.20 -нд зөвхөн нэмэгдүүлсэн хүү төлсөн.

Зээл, зээлийн хүүг 2019.06.19-с хойш огт төлөөгүй ба зээлийн гэрээний хугацаа дуусгавар болсон 2020.06.17-ийг хүртэл 364 хоногийн хугацаанд үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү дараах тооцоотой болсон.

       Зээлийн үлдэгдэл 125,000,000 төгрөг,

       Зээлийн хүү 39,433,333 төгрөг.

       Нэмэгдүүлсэн хүү 3,900,000 төгрөг, Нийт 168,333,333 төгрөгийн тооцоотой болсон.

Зээлийн гэрээний хугацаа дууссанаас хойш мөн огт төлөлт хийгээгүй ба зээлийн гэрээний хугацаа дууссан өдөр болох 2020.06.17-оос шүүхэд нэхэмжлэл гаргаж байгаа өдөр болох 2021 оны 11-р сарын 17-нийг хүртэл 518 хоногт зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү дараах тооцоотой болсон.

       Үндсэн зээлийн үлдэгдэл 125,000,000 төгрөг хэвээрээ.

       Зээлийн хүү 56,116,667 төгрөг, дээр өмнөх үлдэгдэл болох 39,433,333 төгрөгийг нэмээд нийт зээлийн хүү 95,550,000 төгрөг,

       нэмэгдүүлсэн хүү 11,223,333 төгрөг, өмнөх үлдэгдэл болох 3,900,000 төгрөгийг нэмээд нийт нэмэгдүүлсэн хүү 15,123,333 төгрөг,

Нийт 235,673,333 төгрөгийн үлдэгдэлтэй байна.

Улмаар ЗГ12182018, ЗГ12192018 тоот зээлийн гэрээнүүд нийлээд дараах байдалтай болсон.

1

Үндсэн зээлийн үлдэгдэл

250,000,000

2

Зээлийн хүү

191,100,000

3

Нэмэгдүүлсэн хүү

30,246,667

Нийт

471,346,666

 

Нийт үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүний төлбөр 471,346,666 төгрөг болсон байна.

Өнгөрсөн хугацаанд манай байгууллагын зүгээс зээлдэгч Тулга констракшнХХК- ийн захирал Г.Д тай утсаар холбогдох болон гэрт нь шаардлага хүргэж зээлээ төлөхийг шаардахад хэд хэдэн удаа өөрийн биеэр ирж уулзан, хүсэлт бичиж өгдөг байсан. Тухайлбал: УБ хотод баригдсан 50-н айлын орон сууцны борлуулалт эрчимтэй болж байгаатай холбогдуулан танайхаас авсан зээл, зээлийн хүүгийн эргэн төлөлтийг хэвийн төлж эхэлнэ. Манай компани УБ хотын 2-р хороонд үйлчилгээтэй 50-н айлын орон сууц барьж 2019.07.01-нд ашиглалтад өгсөн. Тус барилгын борлуулалтаас орж ирсэн орлогыг Хэнтий аймгийн Чингис хотод баригдаж байгаа 48-н айлын орон сууцны барилга угсралтын ажлын өдөр тутмын санхүүжилтэд зарцуулах зайлшгүй шаардлага гарч танаи компаниас авсан зээл, зээлийн хүүгийн эргэн төлөлтийн график зөрчигдөхөд хүрээд байна, хугацаа хэтрэлттэй холбоотой гарах зардал шимтгэлийг манай байгууллага бүрэн хариуцах болно, Манай компанийн байрнаас №10, №12 тоот байрыг хаан банкны ипотек зээлээр худалдаж байгаа бөгөөд зээлийн шийдвэрээр батлагдсан 85,800,000 төгрөгийг танай байгууллагын дансруу шилжүүлэх болно, Манай компанийн 50-н айлын орон сууцнаас нийслэлийн орон сууцны корпорацаас 2 өрөөтэй 4 айлын сууцыг худапдач авахаар болсон юм, орж ирэх санхүүжилтийг бүрэн танайд төлбөртөө тооцно, Хэнтий аймгийн Баянхутаг, Мөрөн, Баянмөнх, Бэрх, Батноров сумуудын, барилгын тендерт оролцож байгаа бөгөөд эдгээр сумуудын тендерийн үр дүнг гарахаар зээлийн эргэн төлөлтийг төлж эхэлнэ, УБ хотод баригдсан барилгын 9-н байрыг Ногоон хөгжил үндэсний нэгдэл ХК-д зарахаар гэрээ хэлцэл хийж байгаа, мөн Багануур дүүрэг, Сайншанд хот, Баянтал суманд байгаа хөрөнгүүдээ борлуулж зээлийн эргэн төлөлтөө гэрээний дагуу төлнө. Иймд өр барагдуулах хугацааг тодорхой хэмжээгээр хойшлуулж өгнө үү гэх мэтчилэн хүсэлтүүд бичиж өгдөг, өөрийн биеэр ирж уулзаж гуйн хугацаа хождог байсан боловч өнөөдрийг хүртэл зээлээ төлөөгүй байна.

Энэ хугацаанд манай байгууллагын зүгээс барьцаанд байгаа 65/4 байрны, 10 айлын оршин суугчдад 2 удаа анхааруулга хүргүүлж хамтран ажиллахыг хүссэн. Тус анхааруулгад таны амьдарч буй орон сууц нь зээлийн барьцаанд байгаа талаар дурдан, манай байгууллага, Г.Д болон оршин суугч гэсэн гурвалсан уулзалт хийж зээл төлөлттэй холбоотой ямар гарц гаргалгаа байгаа талаар ярилцахыг хүссэн боловч нөгөө талаас ямар ч шийдвэрт хүрээгүй бидэнтэй холбогдоогүй юм. Мөн бидний зүгээс Г.Д т эвлэрлийн гэрээгээр эвлэрэх зэрэг зээл төлөлттэй холбоотой ашигтай саналуудыг тавьсан боловч хүлээж аваагүй тул бид шүүхээр энэхүү асуудлыг шийдвэрлүүлэхээс өөр аргагүйд хүрч нэхэмжлэл гаргаж байна.

Иймд шүүхэд өгөх материал нотариатаар батлуулсны хөлс 13,000 төгрөг. Нэхэмжлэлийн шаардлага 471,346,666 төгрөг, Нийт 471,359,666 төгрөгийг тэмдэгтийн хураамжид төлсөн 2,514,750 төгрөгийн хамт зээлдэгч Г.Д аас гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахаар нэхэмжлэл гаргасан.

Зээлдэгч Г.Д нь зээлээ огт төлөхгүй байгаа тул шүүхэд анх нэхэмжлэл гаргасан өдөр болох 2021.11.17-оос өнөөдөр буюу 2022.02.14-ийг хүртэл 89 хоногт бодогдсон хоёр зээлийн, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгээр нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэн өгч байна.

 

Нэгдүгээр зээл буюу ЗГ12182018 тоот зээл:

       Зээлийн хүү 9,641,667 төгрөг (125,000,000*2,6хувь/30 хоног*89 хоног=9,641,667)

       Нэмэгдүүлсэн хүү 1,928,333 төгрөг (125,000,000*0,52хувь/30 хоног*89 хоног=1,928,333)

Нийт 11,570,000 төгрөг

 

Хоёрдугаар зээл буюу ЗГ12192018 тоот зээл:

       Зээлийн хүү 9,641,667 төгрөг (125,000,000*2,6хувь/30*89=9,641,667)

       Нэмэгдүүлсэн хүү 1,928,333 төгрөг (125,000,000*0,52/30*89=1,928,333)

Нийт 11,570,000 төгрөг

Улмаар ЗГ12182018, ЗГ12192018 тоот зээлийн гэрээнүүдийн нэмэгдүүлсэн шаардлага нийлээд дараах тооцоотой байна.

 

1 Хоёр зээлийн хүү

19,283,334 төгрөг

2 Нэмэгдүүлсэн хүү

3,856,666 төгрөг

Нийт

23,140,000 төгрөг

 

Иймд Г.Д аас 2021.11.17-нд гаргасан нэхэмжлэлийн шаардлага болох 471,359,666 төгрөг (Үүнд: шүүхэд өгөх материал нотариатаар батлуулсны хөлс 13,000 төгрөг орсон), мөн 2021.11.17-2022.02.14-ийг хүртэл 89 хоногийн нэмэгдүүлсэн шаардлага болох 23,140,000 төгрөг, Нийт 494,499,666 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамжийн хамт гаргуулж өгнө үү.

Үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулж, түүний талаар шүүхийн шийдвэрт тусгаж өгнө үү гэв.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баярдэлгэр шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг эс зөвшөөрч дараах тайлбарыг гаргаж байна.

Гүрсэдийн Д нь Тулга констракшн ХХК-ийн үүсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигч бөгөөд тус компанийн захирлаар ажиллаж байхдаа компанийн барилга угсралтын үйл ажиллагаанд зориулан 2018 оны 12 сарын 18-ны өдөр Алаг-Уул ган ББСБ-аас ЗГ12182018 тоот гэрээний дагуу 125,000,000 төгрөг, ЗГ12192018 тоот гэрээний дагуу 125,000,000 төгрөг, нийт 250,000,000 төгрөгийг зээлж авсан болно.

2018 оны 12 сарын 18-ны өдрийн ЗГ12182018 тоот зээлийн гэрээний үүрэг.

2018 оны 12сарын 18-ны өдрийн ЗГ12182018 дугаартай, 125,000,000 төгрөгийн зээлийг сарын 2,6 хувийн хүүтэйгээр, 18 сар буюу 546 хоногийн хугацаатай зээлж авсан болно. Тус зээлийн гэрээний үүрэгт нийт 7 удаагийн төлөлтөөр 23,053,332 төгрөгийг төлсөн зээлийн хүүнд тооцсон. Өнгөрсөн хугацааны төлсөн төлбөр болон зээл, хүүний тооцооллыг хүснэгтээр харуулбал:

 

 

Зээл огосон огноо

18-12-18

Зээлийн хугацаа

546 хоног

 

Олгосон зээлийн хэмжээ

125,000,000

Зээлийн хүү

2,6 хувь

 

Зээл төлөх эцсийн хугацаа

20-06-17

 

 

 

 

 

 

 

 

 

Төлбөр хийсэн огноо

Нийт төлсөн дүн

Үндсэн зээлээс төлсөн

Үндсэн зээлийн

үлдэгдэл

Хүү тооцох хоног

Тооцогдсон

хүү

Зээлийн хүүнд төлсөн

19-01-18

3 250 000

0

125 000 000

30

3 250 000

3 250 000

19-02-18

3 358 333

0

125 000 000

31

3 358 333

3 358 333

19-03-20

3 250 000

 

125 000 000

30

3 250 000

3 250 000

19-04-19

3 250 000

 

125 000 000

30

3 250 000

3 250 000

19-05-20

3 358 333

 

125 000 000

31

3 358 333

3 358 333

19-06-19

3 250 000

 

125 000 000

30

3 250 000

3 250 000

19-12-20

3 336 666

 

125 000 000

184

19 933 333

3 336 666

20-06-17

 

 

125 000 000

180

19 500 000

0

Нийт

23 053 332

0

125 000 000

546

59 150 000

23 053 332

                       

 

Үндсэн зээлийн үлдэгдэл

125 000 000

Зээлийн хүүгийн үлдэгдэл

36 096 668

Нийт төлөх

161096 668

Алаг-Уул ган ББСБ-аас ЗГ12182018 тоот зээлийн гэрээний үүрэгт нэхэмжилж буй 235,673,333 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагаас 161,096,668 /нэг зуун жаран нэгэн сая ерэн зургаан мянга зургаан зуун жаран найм/ төгрөгийг төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрч байгаа бөгөөд үүнд үндсэн зээл 125,000,000 төгрөг, зээлийн хүүнд 36,096,668 төгрөг тус тус багтсан болно.

2018 оны 12 сарын 18-ны өдрийн ЗГ12192018 тоот зээлийн гэрээний үүрэг

2018оны 12сарын 18-ны өдрийн ЗГ12192018 дугаартай, 125,000,000 төгрөгийн зээлийг сарын 2,6 хувийн хүүтэйгээр, 18 сар буюу 546 хоногийн хугацаатай зээлж авсан болно. Тус зээлийн гэрээний үүрэгт нийт 7 удаагийн төлөлтөөр 23,053,332 төгрөгийг төлсөн зээлийн хүүнд тооцсон. Өнгөрсөн хугацааны төлсөн төлбөр болон зээл, хүүний тооцооллыг хүснэгтээр харуулбал:

 

 

Зээл огосон огноо

18-12-18

Зээлийн хугацаа

546 хоног

 

Олгосон зээлийн хэмжээ

125,000,000

Зээлийн хүү

2,6 хувь

 

Зээл төлөх эцсийн хугацаа

20-06-17

 

 

 

 

 

 

 

 

 

Төлбөр хийсэн огноо

Нийт төлсөн дүн

Үндсэн зээлээс төлсөн

Үндсэн зээлийн үлдэгдэл

Хүү тооцох хоног

Тооцогдсон

хүү

Зээлийн хүүнд төлсөн

 

19-01-18

3 250 000

0

125 000 000

30

3 250 000

3 250 000

 

19-02-18

3 358 333

0

125 000 000

31

3 358 333

3 358 333

 

19-03-20

3 250 000

 

125 000 000

30

3 250 000

3 250 000

 

19-04-19

3 250 000

 

125 000 000

30

3 250 000

3 250 000

 

19-05-20

3 358 333

 

125 000 000

31

3 358 333

3 358 333

 

19-06-19

3 250 000

 

125 000 000

30

3 250 000

3 250 000

 

19-12-20

3 336 666

 

125 000 000

184

19 933 333

3 336 666

 

20-06-17

 

 

125 000 000

180

19 500 000

0

 

Нийт

23 053 332

0

125 000 000

546

59 150 000

23 053 332

 

                       

 

Үндсэн зээлийн үлдэгдэл

125 000 000

Зээлийн хүүгийн үлдэгдэл

36 096 668

Нийт төлөх

161096 668

Алаг-Уул ган ББСБ-аас ЗГ12192018 тоот зээлийн гэрээний үүрэгт нэхэмжилж буй 235,673,333 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагаас 161,096,668 төгрөгийг төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрч байгаа бөгөөд үүнд үндсэн зээл 125,000,000 төгрөг, зээлийн хүүнд 36,096,668 төгрөг тус тус багтсан болно.

Дээрхи Зээлийн гэрээнүүдийн хугацаа 2020 оны 06 сарын 17-ны өдөр дууссан ба мөн хугацаанд Г.Д нь зээл, хүүний төлбөрийг төлж барагдуулаагүй бараг I жилийн хугацаа өнгөрсөн байсан ба 2020 оны 3 дугаар сараас Ковид-19 цар тахлын улмаас нийтийг хамарсан хөл хорио тогтоож бизнесийн үйл ажиллагаа зогсонги байдалд орсон нь төлбөрийн чадваргүй болгож байв. Одоо Г.Д нь өвчний учир бизнесийн үйл ажиллагаагаа явуулах боломжгүй болсон бөгөөд Тулга констракшн ХХК-ийн үйл ажиллагааг хэвийн болгож, орлого олсноор төлбөрийг барагдуулах боломжтой болох юм.

Зээлийн гэрээний хугацаанд буюу 2020 оны 06 сарын 17-ны өдрийг дуустал хугацааны зээлийн гэрээ тус бүрийн тооцогдсон хүүгийн үлдэгдэл нийт 72,193,336 төгрөг, үндсэн зээлд 250,000,000 төгрөг, бүгд 322,193,336 төгрөгийг төлж барагдуулахаар зөвшөөрч байгаа тул нэхэмжлэлийн шаардлагын бусад хэсгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Хариуцагчийн өмгөөлөгч О.Билгүүн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хэтэрсэн хугацааны хүү авах шаардах эрх үүсэхгүй байна гэдгийг Иргэний хууль тогтоомжид заасны дагуу мэдэж байгаа. Нэхэмжлэгчийн нэмэгдүүлсэн хүүний тооцооллыг буруу гаргасан байх тул үндэслэлгүй гэж үзэж байна. Зээлийн гэрээний графикт заасны дагуу 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдөр 30,000,000 төгрөгийг төлөх үүрэг үүссэн байсан. Нэмэгдүүлсэн хүү нь төлөгдөөгүй үнийн дүнгээс тооцох учир 30,000,000 төгрөгөөс тооцох ёстой гэж үзэж байна. Ирээдүйд төлөх байсан дүнгээс нэмэгдүүлсэн хүүг тооцох нь үндэслэлгүй. Зээл төлсөн баримт дээр Г.Д гарын үсэг зураагүй байгаа нь тухайн төлбөрийг нэмэгдүүлсэн хүүнээс авч болно гэж хүлээн зөвшөөрсөн гэж үзэх нь үндэслэлгүй. Нэмэгдүүлсэн хүү, зээлийн хүү, хэтэрсэн хугацааны хүү гэдгийг нэхэмжлэгч өөрөө ялгамжтай тайлбарлаж байна. Энэ бол Голомт банк ХХК-ийн 2018 оны зээлийн хүү шимтгэл тооцох журмын дагуу тооцогддог нэгдсэн аргачлалтай байдаг. Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуульд энэ талаар өгчихсөн байх тул хэтэрсэн хугацааны хүү тооцох үндэслэлгүй байна. Мөн цаг үеийн нөхцөл байдлаас хамаарч нэмэгдүүлсэн хүү төлөх үүргээс чөлөөлөгдөх эрх байна гэж үзэж байгаа тул нэмэгдүүлсэн хүүг хасаж шийдвэрлэж өгнө үү гэв.

 

Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл, зохигч талуудын тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч А У Г ББСБ ХХК нь хариуцагч Г.Д т холбогдуулан, зээлийн гэрээний үүрэгт тийт 494,499,666 төгрөг, нотариатын зардал 13,000 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэл гаргасан ба хариуцагч нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг эс зөвшөөрч талууд маргаж байна.

Шүүх, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангах үндэслэлтэй гэж үзлээ.

А У Г ББСБ ХХК болон Г.Мягмардорж нарын хооронд 2018 оны 12 дугаар сарын 18-ны өдөр №ЗГ121920118, ЗГ12182018 дугаартай зээлийн гэрээ болон зээл тус бүрийн үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилготой №БГ12192018, №БГ12182018 дугаартай Үл хөдлөх хөрөнгийн барьцааны гэрээнүүдийг тус тус байгуулагдсан байна.

Зээлийн гэрээ тус бүрийн ерөнхий нөхцөлд Зээлийн хугацаа 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдрөөс 2020 оны 6 дугаар сарын 17-ны өдрийг хүртэл 546 хоног, зээлийн хэмжээ 125,000,000 төгрөг, зээлийн үндсэн хүү 30 хоногт 2,6 хувь, зээлийг хугацаанаас нь өмнө 15 хоногийн дотор төлж дуусгах тохиолдолд 15 хоногийн хүүтэй тэнцэх хэмжээний төлбөр төлөх, зээлийн үйлчилгээний шимтгэл 0,3 хувь, зээлийн хүү, үндсэн зээлийг хуваарийн дагуу төлөөгүй хугацаа хэтрүүлсэн тохиолдолд зээлийн үлдэгдэл болон зээлийн хүүгийн нийт төлбөрөөс гэрээний үндсэн хүүгийн 20 хувиар нэмэгдүүлсэн хүүг зээлдэгч нэмж төлөхөөр тус тус заажээ.

Дээрх зээлийн гэрээ нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1.-д Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд /цаашид зээлдүүлэгч гэх/ нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ., 451.2.-т Хуульд өөрөөр заагаагүй бол зээлийн гэрээг бичгээр хийнэ. 452 дугаар зүйлийн 452.2.Зээлдэгч гэрээнд заасан хугацаанд авсан зээлээ эргүүлэн төлөөгүй бол гэрээнд заасны дагуу зээлдүүлэгчийн үндсэн хүүгийн хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлөхөөр гэрээнд зааж болно. Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий этгээдээс олгох зээлд анзыг хэрэглэхгүй., 453 дугаар зүйлийн 453.1.Зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй. гэж тус тус заасантай нийцсэн, хүчин төгөлдөр байна.

Зээлдэгч №ЗГ121920118, ЗГ12182018 дугаартай зээлийн гэрээнүүдийн дагуу нийт 250,000,000 төгрөгийг хүлээн авсан эсэх талаар маргаагүй ба зээлийн гэрээний хавсралтад заасан зээл төлөх хуваарийг зөрчиж, зээлийн төлбөрөө төлөөгүйгээс нэхэмжлэгч шүүхэд ханджээ.

Нэхэмжлэгч нь тус бүр 125,000,000 төгрөгийн, 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдрөөс 2020 оны 6 дугаар сарын 17-ны өдрийг хүртэл хугацаатай №ЗГ121920118, ЗГ12182018 дугаартай зээлийн гэрээнүүдийн үүрэгт 2021 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр хүртэл 518 хоногт үндсэн зээл 250,000,000 төгрөг, зээлийн хүү 191,100,000 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 30,246,667 төгрөг, нийт 471,346,666 төгрөг гаргуулахаар шаардаж, 2021 оны 11 дүгээр сарын 17-ны өдрөөс 2022 оны 02 дугаар сарын 14-н өдрийг хүртэл 89 хоногт мөн аргачлалаар нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлж, нийт 494,499,666 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шаардсан.

Хариуцагч нь зээлийн гэрээний дагуу 2019 оны 01 дүгээр сарын 18-ны өдрөөс 2019 оны 6 дугаар сарын 19-ний өдрийг хүртэл хугацаанд №ЗГ121920118, ЗГ12182018 дугаартай зээлийн гэрээ тус бүрийн үүрэгт 23,053,332 төгрөг (зээлийн хүү 19,716,666 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 3,336,666 төгрөг), нийт 46,053,332 төгрөг төлсөн болохыг зохигч талууд хэн аль нь хүлээн зөвшөөрч байгаа буюу зээлдэгч төлбөрийн үүргээ хэрхэн биелүүлж байсан үйл баримтын талаар зохигчид маргаагүй.

Хариуцагч 2019 оны 6 дугаар сарын 19-ний өдрөөс хойш зээлийн гэрээний дагуу хүлээсэн үүргээ гүйцэтгээгүй байхад нэхэмжлэгч нь Зээлийн гэрээний Гуравдугаар зүйлийн 3.3-т зааснаар гэрээг хугацаанаас нь өмнө цуцлахыг шаардах эрхээ хэрэгжүүлээгүйн дээр 2020 оны 6 дугаар сарын 17-ны өдөр хугацаа нь дууссан зээлийн гэрээний үүргийг гүйцэтгүүлэх нэхэмжлэлийн шаардлагыг 2021 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр гаргаж, дурьдсан хугацааны турш хүү 191,100,000 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 30,246,667 төгрөгийн дүнтэй болтол шүүхэд хандаагүйд хүндэтгэх шалтгаан тогтоогдохгүй байна.

Тодруулбал, дээр дурьдсан үйл баримт нь Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1.-д тухайлан заасан хүүгийн хэмжээ, хариуцагчийн төлөх дүнг их хэмжээгээр өсөхөд нөлөөлсөн байна.

Хэдийгээр, зээлдэгч зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй боловч нэхэмжлэгч нь дээр дурьдсан Зээлийн гэрээний Гуравдугаар зүйлийн 3.3-т зааснаар эрхээ хэрэгжүүлээгүй нь Иргэний хуулийн 13 дугаар зүйлийн 13.1-т Иргэний эрх зүйн харилцаанд оролцогч хууль буюу гэрээнд заасан эрх, үүргээ үнэнч шударгаар хэрэгжүүлнэ гэж заасантай харшилна.

Иймд нэхэмжлэлийн шаардлагын хэтэрсэн хугацааны хүү гаргуулах хэсгийг хэрэгсэхгүй болгож, №ЗГ121920118, ЗГ12182018 дугаартай зээлийн гэрээ тус бүрийн үндсэн зээл 125,000,000 төгрөг, хүү 38,783,334 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 7,756,666 төгрөг, нийт 171,540,000 төгрөг буюу 343,080,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагын холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж дүгнэв.

Мөн үүрэг зөрчсөнөөс үүсэх хариуцлагын талаар Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.3-т Үүрэг гүйцэтгүүлэгчээс гарсан зардал, эд хөрөнгийн алдагдал буюу гэмтэл, үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгэсэн бол үүрэг гүйцэтгүүлэгчид зайлшгүй орох байсан орлогыг хохиролд тооцно. гэж зохицуулсан бөгөөд нэхэмжлэгч дээрх гэрээний үүргийг гүйцэтгүүлэхээр шүүхэд нэхэмжлэл гаргахдаа, нотариатаар бичиг баримт гэрчлүүлэхэд 13,000 төгрөгийн зардал тус тус гаргасан болох нь Нийслэлийн тойргийн нотариатч Ц.Дашдаваагийн гэрчилсэн хуулбарууд, мөнгө тушаасан тасалбар зэргээр тогтоогдож байх уг шаардлагыг хангана.

Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагын хангагдаж буй мөнгөн дүнгээр төлөх төлбөрийн үүргээ биелүүлээгүй тохиолдолд Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1.Хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн 174 дүгээр зүйлд заасны дагуу шаардлага гаргасан боловч үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгчийн хүсэлтийг үндэслэн ипотекийн зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийг шүүхийн шийдвэрийн дагуу албадан худалдана. гэж заасныг баримтлан, талуудын байгуулсан 2018 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн №БГ12192018, №БГ121872018 дугаартай Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээгээр, үүргийн гүйцэтгэлд барьцаалсан үл хөдлөх хөрөнгийг албадан худалдаж, үүргийн гүйцэтгэлийг хангуулах болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн Иргэний хуулийн 451 дүгээр 451.1, 453 дугаар зүйлийн 453.1, 227 дугаар зүйлийн 227.3-т тус тус заасныг баримтлан, хариуцагч Г.Д аас 343,080,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч А У Г ББСБ ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 128,266,666 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д заасныг баримтлан, хариуцагч дээрх дүнгээр төлөх төлбөрийн үүргээ биелүүлээгүй тохиолдолд дараахь үл хөдлөх хөрөнгийг албадан худалдаж, үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай. Үүнд:

2.1. Ү-2204089783 улсын бүртгэлийн дугаартай, 000594228 тоот гэрчилгээний дугаартай, Нийслэлийн Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо, Хоршооллын хотхон /13361/ гудамж 65/4 байр 27 тоот 52.19 м.кв 2 өрөө орон сууц,

2.2. Ү-2204089789 улсын бүртгэлийн дугаартай, 000594226 тоот гэрчилгээний дугаартай, Нийслэлийн Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо Хоршооллын хотхон /13361/ гудамж 65/4 байр 28 тоот 50.62 м.кв 2 өрөө орон сууц,

2.3. Ү-2204089791 улсын бүртгэлийн дугаартай, 000594224 тоот гэрчилгээний дугаартай, Нийслэлийн Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо Хоршооллын хотхон /13361/ гудамж 65/4 байр 32 тоот 50.62 м.кв 2 өрөө орон сууц,

2.4. Ү-2204089781 улсын бүртгэлийн дугаартай, 000594243 тоот гэрчилгээний дугаартай, Нийслэлийн Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо Хоршооллын хотхон /13361/ гудамж 65/4 байр 34 тоот 45.77 м.кв 2 өрөө орон сууц,

2.5. Ү-2204089782 улсын бүртгэлийн дугаартай, 000594227 тоот гэрчилгээний дугаартай, Нийслэлийн Баянзүр дүүргийн 2 дугаар хороо Хоршооллын хотхон /13361/ гудамж 65/4 байр 39 тоот 52.19 м.кв 2 өрөө орон сууц,

2.6. Ү-2204089803 улсын бүртгэлийн дугаартай, 000594242 тоот гэрчилгээний дугаартай, Нийслэлийн Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо Хоршооллын хотхон /13361/ гудамж 65/4 байр 43 тоот 52.19 м.кв 2 өрөө орон сууц,

2.7. Ү-2204089785 улсын бүртгэлийн дугаартай, 000594229 тоот гэрчилгээний дугаартай, Нийслэлийн Баянүрх дүүргийн 2 дугаар хороо Хоршооллын хотхон /13361/ гудамж 65/4 байр 44 тоот 50.62 м.кв 2 өрөө орон сууц,

2.8. Ү-2204089790 улсын бүртгэлийн дугаартай, 000594225 тоот гэрчилгээний дугаартай, Нийслэлийн Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо Хоршооллын хотхон /13361/ гудамж 65/4 байр 46 тоот 45,77 м.кв 2 өрөө орон сууц,

2.9. Ү-2204089786 улсын бүртгэлийн дугаартай, 000594230 тоот гэрчилгээний дугаартай, Нийслэлийн Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо Хоршооллын хотхон /13361/ гудамж 65/4 байр 47 тоот 52,19 м.кв 2 өрөө орон сууц,

2.10. Ү-2204089787 улсын бүртгэлийн дугаартай, 000594244 тоот гэрчилгээний дугаартай, Нийслэлийн Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо Хоршооллын хотхон /13361/ гудамж 65/4 байр 48 тоот 50,62 м.кв 2 өрөө орон сууц;

 

3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т тус тус заасныг баримтлан, нэхэмжлэгч А У Г ББСБ ХХК-иас нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 2,858,600 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г.Д аас улсын тэмдэгтийн хураамж 1,873,350 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч А У Г ББСБ ХХК-д олгосугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба зохигч, тэдгээрийн төлөөлөгч нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг танилцуулсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.УНДРАА