Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 05 сарын 02 өдөр

Дугаар 210/МА2022/00822

 

 

 

 

 

2022 оны 05 сарын 02 өдөр

Дугаар 210/МА2022/00822

 

 

А ББСБ ХХК-ийн

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Бямбасүрэн, Ш.Оюунханд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 101/ШШ2022/01014 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч А ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч Г.Д-т холбогдох,

Зээлийн гэрээний үүрэгт 494,499,666 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ш.Оюунханд илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, түүний өмгөөлөгч Ж.О, хариуцагчийн өмгөөлөгч О.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Эрхэмбаяр нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч талын нэхэмжлэлийн шаардлага, тайлбарын агуулга:

Зээлдэгч Г.Д- нь манай байгууллагаас 2018 оны 12 дугаар сарын 18-ны өдөр ЗГ12182018 тоо) зээлийн гэрээ, БГ121872018 тоот барьцааны гэрээ, 1334782, 1334779, 1334784,1334778, 1334776 тоот барьцаалбаруудыг байгуулан 125,000,000 төгрөгийг 2,6 хувийн хүүтэй, 546 хоног буюу 18 сарын хугацаатай зээлж, 2020 оны 06 дугаар сарын 17-ны өдөр зээлийн гэрээний хугацаа дууссан. Уг зээлийн барьцаанд өөрийн эзэмшлийн дараах 5 үл хөдлөх хөрөнгөө барьцаалсан. Үүнд: Ү-2204089783 улсын бүртгэлийн дугаартай, 000594228 тоот гэрчилгээний дугаартай, Нийслэлийн Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо Хоршооллын хотхон /13361/ гудамж 65/4 байр 27 тоот 52.19 м.кв 2 өрөө орон сууц, Ү-2204089789 улсын бүртгэлийн дугаартай, 000594226 тоот гэрчилгээний дугаартай, Нийслэлийн Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо Хоршооллын хотхон /13361/ гудамж 65/4 байр 28 тоот 50.62 м.кв 2 өрөө орон сууц, Ү-2204089791 улсын бүртгэлийн дугаартай, 000594224 тоот гэрчилгээний дугаартай, Нийслэлийн Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо Хоршооллын хотхон /13361/ гудамж 65/4 байр 32 тоот 50.62 м.кв 2 өрөө орон сууц, Ү-2204089781 улсын бүртгэлийн дугаартай, 000594243 тоот гэрчилгээний дугаартай, Нийслэлийн Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо Хоршооллын хотхон /13361/ гудамж 65/4 байр 00 тоот 45.77 м.кв 2 өрөө орон сууц, Ү-2204089782 улсын бүртгэлийн дугаартай, 000594227 тоот гэрчилгээний дугаартай, Нийслэлийн Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо Хоршооллын хотхон /13361/ гудамж 65/4 байр 39 тоот 52.19 м.кв 2 өрөө орон сууцуудаа барьцаалан.

Мөн 2018 оны 12 дугаар сарын 18-ны өдөр ЗГ12192018 тоот зээлийн гэрээ, БГ12192018 тоот барьцааны гэрээ, 1334771, 1334775, 1334769,1334766, 1334772 тоот барьцаалбаруудыг байгуулан 125,000,000 төгрөгийг 2,6 хувийн хүүтэй, 546 хоног буюу 18 сарын хугацаатай зээлж, 2020 оны 06 дугаар сарын 17-ны өдөр зээлийн гэрээний хугацаа дууссан. Уг зээлийн барьцаанд өөрийн эзэмшлийн дараах 5 үл хөдлөх хөрөнгөө барьцаалсан Үүнд: Ү-2204089803 улсын бүртгэлийн дугаартай, 000594242 тоот гэрчилгээний дугаартай, Нийслэлийн Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо Хоршооллын хотхон /13361/ гудамж 65/4 байр 43 тоот 52.19 м.кв 2 өрөө орон сууц, Ү-2204089785 улсын бүртгэлийн дугаартай, 000594229 тоот гэрчилгээний дугаартай, Нийслэлийн Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо Хоршооллын хотхон /13361/ гудамж 65/4 байр 44 тоот 50.62 м.кв 2 өрөө орон сууц, Ү-2204089790 улсын бүртгэлийн дугаартай, 000594225 тоот гэрчилгээний дугаартай, Нийслэлийн Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо Хоршооллын хотхон /13361/ гудамж 65/4 байр 46 тоот 45,77 м.кв 2 өрөө орон сууц, Ү-2204089786 улсын бүртгэлийн дугаартай, 000594230 тоот гэрчилгээний дугаартай, Нийслэлийн Баянзүрх дүүргийн 2 дугаар Хоршооллын хотхон /13361/ гудамж 65/4 байр 47 тоот 52,19 м.кв 2 өрөө орон сууц, Ү-2204089787 улсын бүртгэлийн дугаартай, 000594244 тоот гэрчилгээний дугаартай, Нийслэлийн Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо Хоршооллын хотхон /13361/ гудамж 65/4 байр 48 тоот 50,62 м.кв 2 өрөө орон сууцуудаа барьцаалсан.

Улмаар ЗГ12182018, ЗГ12192018 тоот гэрээ бүхий хоёр зээлтэй болсон. Нэгдүгээр зээл буюу ЗГ12182018 тоот зээлийн гэрээний хувьд зээл авснаас хойш нийт 7 удаа эргэн төлөлт 23,053,332 төгрөг хийсэн. Хоёрдугаар зээл буюу ЗГ12192018 тоот зээлийн гэрээний хувьд мөн адил 7 удаа эргэн төлөлт 23,053,332 төгрөг хийсэн.

2019 оны 12 дугаар сарын 20-ны өдөр зөвхөн нэмэгдүүлсэн хүү төлсөн. Зээл, зээлийн хүүгийн төлөлтийг 2019 оны 06 дугаар сарын 19-ний өдрөөс хойш огт төлөөгүй ба зээлийн гэрээний хугацаа дуусгавар болсон 2020 оны 06 дугаар сарын 17-ны өдрийг хүртэл 364 хоногийн хугацаанд үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү дараах тооцоотой болсон. Зээлийн үлдэгдэл 125,000,000 төгрөг, зээлийн хүү 39,433,333 төгрөг /364 хоногт/, нэмэгдүүлсэн хүү 3,900,000 төгрөг /2019.12.20-с 2020.06.17 хүртэл 180хоногт/, нийт 168,333,333 төгрөгийн тооцоотой болсон.

Зээлийн гэрээний хугацаа дууссанаас хойш мөн огт төлөлт хийгээгүй ба зээлийн гэрээний хугацаа дууссан өдөр болох 2020 оны 06 дугаар сарын 17-ны өдрөөс шүүхэд нэхэмжлэл гаргаж байгаа өдөр болох 2021 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийг хүртэл 518 хоногт зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү дараах тооцоотой болсон. Үндсэн зээлийн үлдэгдэл 125,000,000 төгрөг хэвээрээ, зээлийн хүү 56,116,667 төгрөг, дээр өмнөх үлдэгдэл болох 39,433,333 төгрөгийг нэмээд нийт зээлийн хүү 95,550,000 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 11,223,333 төгрөг, өмнөх үлдэгдэл болох 3,900,000 төгрөгийн нэмээд нийт нэмэгдүүлсэн хүү 15,123,333 төгрөг, нийт 235,673,333 төгрөгийн үлдэгдэлтэй байна.

Хоёрдугаар зээл буюу ЗГ12192018 тоот зээлийн гэрээний хувьд мөн адил 7 удаа эргэн төлөлт 23,053,332 төгрөг хийсэн.

2019 оны 12 дугаар сарын 20-ны өдөр зөвхөн нэмэгдүүлсэн хүү төлсөн. Зээл, зээлийн хүүг 2019 оны 06 дугаар сарын 19-ний өдрөөс хойш огт төлөөгүй ба зээлийн гэрээний хугацаа дуусгавар болсон 2020 оны 06 дугаар сарын 17-ны өдрийг хүртэл 364 хоногийн хугацаанд үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү дараах тооцоотой болсон.

Зээлийн үлдэгдэл 125,000,000 төгрөг, зээлийн хүү 39,433,333 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 3,900,000 төгрөг, нийт 168,333,333 төгрөгийн тооцоотой болсон.

Зээлийн гэрээний хугацаа дууссанаас хойш мөн огт төлөлт хийгээгүй ба зээлийн гэрээний хугацаа дууссан өдөр болох 2020 оны 06 дугаар сарын 17-ны өдрөөс шүүхэд нэхэмжлэл гаргаж байгаа өдөр болох 2021 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийг хүртэл 518 хоногт зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү дараах тооцоотой болсон. Үндсэн зээлийн үлдэгдэл 125,000,000 төгрөг хэвээрээ, зээлийн хүү 56,116,667 төгрөг, дээр өмнөх үлдэгдэл болох 39,433,333 төгрөгийг нэмээд нийт зээлийн хүү 95,550,000 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 11,223,333 төгрөг, өмнөх үлдэгдэл болох 3,900,000 төгрөгийг нэмээд нийт нэмэгдүүлсэн хүү 15,123,333 төгрөг, нийт 235,673,333 төгрөгийн үлдэгдэлтэй байна.

Улмаар ЗГ12182018, ЗГ12192018 тоот зээлийн гэрээнүүд нийт 471,346,666 төгрөг болсон. Нийт үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүний төлбөр 471,346,666 төгрөг болсон байна. Өнгөрсөн хугацаанд манай байгууллагын зүгээс зээлдэгч Тулга констракшн ХХК-ийн захирал Г.Д-тай утсаар холбогдох болон гэрт нь шаардлага хүргэж зээлээ төлөхийг шаардахад хэд хэдэн удаа өөрийн биеэр ирж уулзан, хүсэлт бичиж өгдөг байсан. Хариуцагч байгууллага нь удаа дараа өр барагдуулах хугацааг тодорхой хэмжээгээр хойшлуулах хүсэлтүүдийг өгдөг, өнөөдрийг хүртэл зээлээ төлөөгүй байна.

Иймд шүүхэд өгөх материал нотариатаар батлуулсны хөлс 13,000 төгрөг, нэхэмжлэлийн шаардлага 471,346,666 төгрөг, нийт 471,359,666 төгрөгийг тэмдэгтийн хураамжид төлсөн 2,514,750 төгрөгийн хамт зээлдэгч Г.Д-аас гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахаар нэхэмжлэл гаргасан.

Зээлдэгч Г.Д- нь зээлээ огт төлөхгүй байгаа тул шүүхэд анх нэхэмжлэл гаргасан өдөр болох 2021 оны 11 дүгээр сарын 17-ны өдрөөс өнөөдөр буюу 2022 оны 02 дугаар сарын 14-ний өдрийг хүртэл 89 хоногт бодогдсон хоёр зээлийн, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгээр нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэн өгч байна.

Нэгдүгээр зээл буюу ЗГ12182018 тоот зээл: зээлийн хүү 9,641,667 төгрөг (125,000,000*2,6хувь/30 хоног*89 хоног=9,641,667) нэмэгдүүлсэн хүү 1,928,333 төгрөг (125,000,000*0,52хувь/30 хоног*89 хоног=1,928,333) нийт 11,570,000 төгрөг,

Хоёрдугаар зээл буюу ЗГ12192018 тоот зээл: зээлийн хүү 9,641,667 төгрөг (125,000,000*2,6хувь/30*89=9,641,667) нэмэгдүүлсэн хүү 1,928,333 төгрөг (125,000,000*0,52/30*89=1,928,333) нийт 11,570,000 төгрөг.

Улмаар ЗГ12182018, ЗГ12192018 тоот зээлийн гэрээнүүдийн нэмэгдүүлсэн шаардлага хоёр зээлийн хүү 19,283,334 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 3,856,666 төгрөг, нийт 23,140,000 төгрөг болж байна.

Иймд Г.Д-аас 2021 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр гаргасан нэхэмжлэлийн шаардлага болох 471,359,666 төгрөг (Үүнд: шүүхэд өгөх материал нотариатаар батлуулсны хөлс 13,000 төгрөг орсон), мөн 2021 оны 11 дүгээр сарын 17-ны өдрөөс 2022 оны 02 дугаар сарын 14-ний өдрийг хүртэл 89 хоногийн нэмэгдүүлсэн шаардлага болох 23,140,000 төгрөг, нийт 494,499,666 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамжийн хамт гаргуулж өгнө үү. Үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулж, түүний талаар шүүхийн шийдвэрт тусгаж өгнө үү.

 

2. Хариуцагч талын тайлбарын агуулга:

Г.Д- нь Тулга констракшн ХХК-ийн үүсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигч бөгөөд тус компанийн захирлаар ажиллаж байхдаа компанийн барилга угсралтын үйл ажиллагаанд зориулан 2018 оны 12 дугаар сарын 18-ны өдөр А ББСБ ХХК-аас ЗГ12182018 тоот гэрээний дагуу 125,000,000 төгрөг, ЗГ12192018 тоот гэрээний дагуу 125,000,000 төгрөг, нийт 250,000,000 төгрөгийг зээлж авсан болно.

2018 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн ЗГ12182018 тоот зээлийн гэрээний үүрэг, 2018 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн ЗГ12182018 дугаартай, 125,000,000 төгрөгийн зээлийг сарын 2,6 хувийн хүүтэйгээр, 18 сар буюу 546 хоногийн хугацаатай зээлж авсан болно. Тус зээлийн гэрээний үүрэгт нийт 7 удаагийн төлөлтөөр 23,053,332 төгрөгийг төлсөн зээлийн хүүнд тооцсон. Өнгөрсөн хугацааны төлсөн төлбөр болон зээл, хүүний тооцооллоор нийт 23,053,332 төгрөг болсон. Үндсэн зээлийн үлдэгдэл 125,000,000 төгрөг зээлийн хүүгийн үлдэгдэл 36,096,668 төгрөг, нийт төлөх 161,096,668 төгрөг болсон.

А ББСБ ХХК-аас ЗГ12182018 тоот зээлийн гэрээний үүрэгт нэхэмжилж буй 235,673,333 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагаас 161,096,668 төгрөгийг төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрч байгаа бөгөөд үүнд үндсэн зээл 125,000,000 төгрөг, зээлийн хүүнд 36,096,668 төгрөг тус тус багтсан болно.

2018 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн ЗГ12192018 тоот зээлийн гэрээний үүрэг 2018оны 12 дугаар сарын 18-ны өдрийн ЗГ12192018 дугаартай, 125,000,000 төгрөгийн зээлийг сарын 2,6 хувийн хүүтэйгээр, 18 сар буюу 546 хоногийн хугацаатай зээлж авсан болно. Тус зээлийн гэрээний үүрэгт нийт 7 удаагийн төлөлтөөр 23,053,332 төгрөгийг төлсөн зээлийн хүүнд тооцсон. Өнгөрсөн хугацааны төлсөн төлбөр болон зээл, хүүний тооцооллыг 23,053,332 төгрөг болсон. Үндсэн зээлийн үлдэгдэл 125,000,000 төгрөг зээлийн хүүгийн үлдэгдэл 36,096,668 төгрөг, нийт төлөх 161,096,668 төгрөг болсон. А ББСБ ХХК-аас ЗГ12192018 тоот зээлийн гэрээний үүрэгт нэхэмжилж буй 235,673,333 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагаас 161,096,668 төгрөгийг төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрч байгаа бөгөөд үүнд үндсэн зээл 125,000,000 төгрөг, зээлийн хүүнд 36,096,668 төгрөг тус тус багтсан болно.

Дээрх зээлийн гэрээнүүдийн хугацаа 2020 оны 06 дугаар сарын 17-ны өдөр дууссан ба мөн хугацаанд Г.Д- нь зээл, хүүний төлбөрийг төлж барагдуулаагүй бараг 1 жилийн хугацаа өнгөрсөн байсан ба 2020 оны 3 дугаар сараас Ковид-19 цар тахлын улмаас нийтийг хамарсан хөл хорио тогтоож бизнесийн үйл ажиллагаа зогсонги байдалд орсон нь төлбөрийн чадваргүй болгож байв. Одоо Г.Д- нь өвчний учир бизнесийн үйл ажиллагаагаа явуулах боломжгүй болсон бөгөөд Тулга констракшн ХХК-ийн үйл ажиллагааг хэвийн болгож, орлого олсноор төлбөрийг барагдуулах боломжтой болох юм.

Зээлийн гэрээний хугацаанд буюу 2020 оны 06 дугаар сарын 17-ны өдрийг дуустал хугацааны зээлийн гэрээ тус бүрийн тооцогдсон хүүгийн үлдэгдэл нийт 72,193,336 төгрөг, үндсэн зээлд 250,000,000 төгрөг, бүгд 322,193,336 төгрөгийг төлж барагдуулахаар зөвшөөрч байгаа тул нэхэмжлэлийн шаардлагын бусад хэсгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

 

3. Анхан шатны шүүх: Иргэний хуулийн Иргэний хуулийн 451 дүгээр 451.1, 453 дугаар зүйлийн 453.1, 227 дугаар зүйлийн 227.3 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан, хариуцагч Г.Д-аас 343,080,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч А ББСБ ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 128,266,666 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт заасныг баримтлан, хариуцагч дээрх дүнгээр төлөх төлбөрийн үүргээ биелүүлээгүй тохиолдолд дараах үл хөдлөх хөрөнгийг албадан худалдаж, үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай. Үүнд:

1. Ү-2204089783 улсын бүртгэлийн дугаартай, 000594228 тоот гэрчилгээний дугаартай, Нийслэлийн Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо, Хоршооллын хотхон /13361/ гудамж 65/4 байр 27 тоот 52.19 м.кв 2 өрөө орон сууц,

2. Ү-2204089789 улсын бүртгэлийн дугаартай, 000594226 тоот гэрчилгээний дугаартай, Нийслэлийн Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо Хоршооллын хотхон /13361/ гудамж 65/4 байр 28 тоот 50.62 м.кв 2 өрөө орон сууц,

3. Ү-2204089791 улсын бүртгэлийн дугаартай, 000594224 тоот гэрчилгээний дугаартай, Нийслэлийн Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо Хоршооллын хотхон /13361/ гудамж 65/4 байр 32 тоот 50.62 м.кв 2 өрөө орон сууц,

4. Ү-2204089781 улсын бүртгэлийн дугаартай, 000594243 тоот гэрчилгээний дугаартай, Нийслэлийн Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо Хоршооллын хотхон /13361/ гудамж 65/4 байр 00 тоот 45.77 м.кв 2 өрөө орон сууц,

5. Ү-2204089782 улсын бүртгэлийн дугаартай, 000594227 тоот гэрчилгээний дугаартай, Нийслэлийн Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо Хоршооллын хотхон /13361/ гудамж 65/4 байр 39 тоот 52.19 м.кв 2 өрөө орон сууц,

6. Ү-2204089803 улсын бүртгэлийн дугаартай, 000594242 тоот гэрчилгээний дугаартай, Нийслэлийн Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо Хоршооллын хотхон /13361/ гудамж 65/4 байр 43 тоот 52.19 м.кв 2 өрөө орон сууц,

7. Ү-2204089785 улсын бүртгэлийн дугаартай, 000594229 тоот гэрчилгээний дугаартай, Нийслэлийн Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо Хоршооллын хотхон /13361/ гудамж 65/4 байр 44 тоот 50.62 м.кв 2 өрөө орон сууц,

8. Ү-2204089790 улсын бүртгэлийн дугаартай, 000594225 тоот гэрчилгээний дугаартай, Нийслэлийн Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо Хоршооллын хотхон /13361/ гудамж 65/4 байр 46 тоот 45,77 м.кв 2 өрөө орон сууц,

9. Ү-2204089786 улсын бүртгэлийн дугаартай, 000594230 тоот гэрчилгээний дугаартай, Нийслэлийн Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо Хоршооллын хотхон /13361/ гудамж 65/4 байр 47 тоот 52,19 м.кв 2 өрөө орон сууц,

10. Ү-2204089787 улсын бүртгэлийн дугаартай, 000594244 тоот гэрчилгээний дугаартай, Нийслэлийн Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо Хоршооллын хотхон /13361/ гудамж 65/4 байр 48 тоот 50,62 м.кв 2 өрөө орон сууц,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т тус тус заасныг баримтлан, нэхэмжлэгч А ББСБ ХХК-аас нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 2,858,600 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г.Д-аас улсын тэмдэгтийн хураамж 1,873,350 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч А ББСБ ХХК-д олгож шийдвэрлэсэн байна.

 

4. Нэхэмжлэгчийн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:

4.1. Анхан шатны шүүх хууль буруу тайлбарлан хэрэглэсэн.

Нэхэмжлэлийн шаардлагаас 128,266,666 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосон хэсгийг эс зөвшөөрч байна.

Хариуцагч 2019 оны 06 дугаар сарын 19-ний өдрөөс хойш зээлийн гэрээний дагуу хүлээсэн үүргээ гүйцэтгээгүй байхад нэхэмжлэгч нь зээлийн гэрээний 3.3-т зааснаар гэрээг хугацаанаас нь өмнө цуцлахыг шаардах эрхээ хэрэгжүүлээгүй.

2020 оны 06 дугаар сарын 17-ны өдөр хугацаа нь дууссан зээлийн гэрээний үүргийг гүйцэтгүүлэх нэхэмжлэлийн шаардлагыг 2021 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр гаргаж, дурдсан хугацааны турш төгрөг, нэмэгдүүлсэн хүү 30,246,667 төгрөгийн дүнтэй болтол нь шүүхэд хандаагүйд хүндэтгэх шалтгаан тогтоогдохгүй байна.

Хүүгийн хэмжээ, хариуцагчийн төлөх дүнг их хэмжээгээр өсөхөд нөлөөлсөн. Зээлийн гэрээний 3.3-т зааснаар эрхээ хэрэгжүүлээгүй нь Иргэний хуулийн 13 дугаар зүйлийн 13.1 дэх хэсэгт Иргэний эрх зүйн харилцаанд оролцогч хууль буюу гэрээнд заасан эрх, үүргээ үнэнч шударгаар хэрэгжүүлнэ гэж заасантай харшилна. Иймд нэхэмжлэлийн шаардлагын хэтэрсэн хугацааны хүү гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгож, №ЗГ12192018, ЗГ120182018 дугаартай зээлийн гэрээ тус бүрийн үндсэн зээл 125,000,000 төгрөг, хүү 38,783,334 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1,756,666 төгрөг нийт 343,080,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагын холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж буруу дүгнэсэн.

Хариуцагч нь дээрх зээлийн гэрээнүүдийн дагуу нийт 250,000,000 төгрөгийн зээлийг хүлээн авсанд маргаан байхгүй, зээлийн гэрээний хавсралтад заасан зээл төлөх хуваарийг зөрчиж, зээлийн төлбөрөө төлөөгүй.

 

5. Давж заалдах гомдолд хариуцагч талын гаргасан тайлбарын агуулга:

Талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээнд хэтэрсэн хугацааны хүү ямар хэмжээтэй байх талаар зохицуулалт байхгүй. Зөвхөн нэмэгдүүлсэн хүүг авах талаар зохицуулалт байдаг. Хэтэрсэн хугацааны хүү авах хуулийн шаардлагыг хангахгүй байна. 2021 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс дагаж мөрдөж буй Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хууль нь талуудын хооронд үүссэн харилцаанд хамааралгүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хэргийг зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянан үзсэн болно.

 

2. Нэхэмжлэгч А ББСБ ХХК нь хариуцагч Г.Д-т холбогдуулан нэгдүгээр зээл буюу ЗГ12182018 тоот зээлийн гэрээгээр

2.а. Зээл 125,000,000 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч төлөхийг хүлээн зөвшөөрсөн.

Хүү 56,116,667 төгрөг шаардсан боловч өмнөх үлдэгдэл гэх 39,433,333 төгрөгийг нэмж нийт зээлийн хүү 95,550,000 төгрөг шаардсан бөгөөд шүүхэд анх нэхэмжлэл гаргасан өдөр болох 2021 оны 11 дүгээр сарын 17-ны өдрөөс 2022 оны 02 дугаар сарын 14-ний хүртэл 89 хоногт зээлийн хүүг 9,641,667 төгрөгөөр нэмэгдүүлснийг хариуцагч хүү 36,096,668 төгрөгт холбогдох хэсгийг хүлээн зөвшөөрсөн.

Нэмэгдүүлсэн хүү 11,223,333 төгрөг, өмнөх үлдэгдэл гэх 3,900,000 төгрөг, нийт нэмэгдүүлсэн хүү 15,123,333 төгрөг шаардсанаас нэхэмжлэлийн шаардлагыг 1,928,333 төгрөгөөр нэмэгдүүлсэн. /хх48-50/ Нэхэмжлэгч нь ЗГ12182018 тоот зээлийн гэрээний үүрэгт нийт 247,243,333 /235,673,333+11,570,000/ төгрөг шаардсанаас 161,096,668 төгрөгийг төлөхийг хариуцагч хүлээн зөвшөөрчээ. /хх41-42/

 

2.б. Хоёрдугаар зээл буюу ЗГ12192018 тоот зээлийн гэрээгээр

Зээл 125,000,000 төгрөг шаардсаныг хариуцагч төлөхийг хүлээн зөвшөөрсөн.

Хүү 56,116,667 төгрөг дээр өмнөх үлдэгдэл гэх 39,433,333 төгрөгийг нэмээд нийт зээлийн хүү 95,550,000 төгрөг шаардаж, хүү 9,641,667 төгрөгөөр нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлснээс хариуцагч хүү 36,096,668 төгрөгт холбогдох хэсгийг хүлээн зөвшөөрсөн./хх41-42/

Нэмэгдүүлсэн хүү 11,223,333 төгрөг, өмнөх үлдэгдэл гэх 3,900,000 төгрөгийг нэмээд нийт нэмэгдүүлсэн хүү 15,123,333 төгрөг, шаардсан боловч 1,928,333 төгрөгөөр нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлсэн.

ЗГ12192018 тоот зээлийн гэрээгээр нийт 247,243,333 /235,673,333+11,570,000/ төгрөгөөс 161,096,668 төгрөгийг төлөхийг хариуцагч зөвшөөрсөн байна.

 

2.в. Нотариатын зардалд 13,000 төгрөг.

 

2.г. Үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахаар шаардсан. Үүнд:

Ү-2204089783 улсын бүртгэлийн дугаартай, 000594228 тоот гэрчилгээний дугаартай, Нийслэлийн Баянзүрх дүүрэг 2 дугаар хороо Хоршооллын хотхон /13361/ гудамж 65/4 байр 27 тоот 52.19 м.кв 2 өрөө орон сууц, Ү-2204089789 улсын бүртгэлийн дугаартай, 000594226 тоот гэрчилгээний дугаартай, Нийслэлийн Баянзүрх дүүрэг 2 дугаар хороо Хоршооллын хотхон /13361/ гудамж 65/4 байр 28 тоот 50.62 м.кв 2 өрөө орон сууц, Ү-2204089791 улсын бүртгэлийн дугаартай, 000594224 тоот гэрчилгээний дугаартай, Нийслэлийн Баянзүрх дүүрэг 2 дугаар хороо Хоршооллын хотхон /13361/ гудамж 65/4 байр 32 тоот 50.62 м.кв 2 өрөө орон сууц, Ү-2204089781 улсын бүртгэлийн дугаартай, 000594243 тоот гэрчилгээний дугаартай, Нийслэлийн Баянзүрх дүүрэг 2 дугаар хороо Хоршооллын хотхон /13361/ гудамж 65/4 байр 00 тоот 45.77 м.кв 2 өрөө орон сууц, Ү-2204089782 улсын бүртгэлийн дугаартай, 000594227 тоот гэрчилгээний дугаартай, Нийслэлийн Баянзүрх дүүрэг 2 дугаар хороо Хоршооллын хотхон /13361/ гудамж 65/4 байр 39 тоот 52.19 м.кв 2 өрөө орон сууц, Ү-2204089803 улсын бүртгэлийн дугаартай, 000594242 тоот гэрчилгээний дугаартай, Нийслэлийн Баянзүрх дүүрэг 2 дугаар хороо Хоршооллын хотхон /13361/ гудамж 65/4 байр 43 тоот 52.19 м.кв 2 өрөө орон сууц, Ү-2204089785 улсын бүртгэлийн дугаартай, 000594229 тоот гэрчилгээний дугаартай, Нийслэлийн Баянзүрх дүүрэг 2 дугаар хороо Хоршооллын хотхон /13361/ гудамж 65/4 байр 44 тоот 50.62 м.кв 2 өрөө орон сууц, Ү-2204089790 улсын бүртгэлийн дугаартай, 000594225 тоот гэрчилгээний дугаартай, Нийслэлийн Баянзүрх дүүрэг 2 дугаар хороо Хоршооллын хотхон /13361/ гудамж 65/4 байр 46 тоот 45,77 м.кв 2 өрөө орон сууц, Ү-2204089786 улсын бүртгэлийн дугаартай, 000594230 тоот гэрчилгээний дугаартай, Нийслэлийн Баянзүрх дүүрэг 2 дугаар хороо Хоршооллын хотхон /13361/ гудамж 65/4 байр 47 тоот 52,19 м.кв 2 өрөө орон сууц, Ү-2204089787 улсын бүртгэлийн дугаартай, 000594244 тоот гэрчилгээний дугаартай, Нийслэлийн Баянзүрх дүүрэг 2 дугаар хороо Хоршооллын хотхон /13361/ гудамж 65/4 байр 48 тоот 50,62 м.кв 2 өрөө орон сууцуудаар үүргийн гүйцэтгэлийг хангуулна гэжээ.

 

3. Хэрэгт дараах үйл баримт тогтоогджээ. Үүнд:

3.а. А ББСБ ХХК болон хариуцагч Г.Д-т нарын хооронд 2018 оны 12 дугаар сарын 18-ны өдөр №ЗГ121920118, ЗГ12182018 дугаартай зээлийн гэрээ болон зээл тус бүрийн үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилготой №БГ12192018, №БГ12182018 дугаартай үл хөдлөх хөрөнгийн барьцааны гэрээнүүд тус тус бичгээр байгуулагдсан байна. /хх8-9, 13-14/

 

3.б. Зээлийн гэрээ тус бүрийн ерөнхий нөхцөлд:

Зээлийн хугацаа 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдрөөс 2020 оны 06 дугаар сарын 17-ны өдрийг хүртэл 546 хоног, зээлийн хэмжээ 125,000,000 төгрөг, зээлийн хүү 30 хоногт 2,6 хувь, зээлийг хугацаанаас нь өмнө 15 хоногийн дотор төлж дуусгах тохиолдолд 15 хоногийн хүүтэй тэнцэх хэмжээний төлбөр төлөх, зээлийн үйлчилгээний шимтгэл 0,3 хувь, зээлийн хүү, үндсэн зээлийг хуваарийн дагуу төлөөгүй хугацаа хэтрүүлсэн тохиолдолд зээлийн үлдэгдэл болон зээлийн хүүгийн нийт төлбөрөөс гэрээний үндсэн хүүгийн 20 хувиар нэмэгдүүлсэн хүүг зээлдэгч нэмж төлөхөөр тус тус заасан. /хх8,13/

 

3.в. Зээлдэгч нь №ЗГ121920118, ЗГ12182018 дугаартай зээлийн гэрээнүүдийн дагуу нийт 250,000,000 төгрөгийг өмчлөлдөө шилжүүлэн авсанд маргаангүй.

 

3.г. Зээлдэгч нь зээлийн гэрээний хавсралтад заасан зээл, хүү төлөх хуваарийг зөрчсөн, төлбөрөө бүрэн төлөөгүй, 2019 оны 06 дугаар сарын 19-ний өдрөөс хойш зээлийн гэрээний дагуу хүлээсэн үүргээ гүйцэтгээгүй үйл баримт тогтоогдсон.

 

3.д. Хариуцагч нь гэрээний үүрэгт:

2019 оны 01 дүгээр сарын 18-ны өдрөөс 2019 оны 6 дугаар сарын 19-ний өдрийг хүртэл хугацаанд №ЗГ121920118, ЗГ12182018 дугаартай зээлийн гэрээ тус бүрийн үүрэгт 23,053,332 төгрөг (хүү 19,716,666 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 3,336,666 төгрөг) нийт 46,053,332 төгрөг төлсөн болохыг зохигч хүлээн зөвшөөрч маргаагүй.

 

4. Дээрх зээлийн гэрээнүүдийн хугацаа 2020 оны 06 дугаар сарын 17-ны өдөр дуусгавар болсон. /хх8-9, 13-14/

 

5. Хариуцагч нь дээр дурдсанаар хоёр зээлийн гэрээний дагуу үндсэн зээл 250,000,000 /125,000,000+125,000,000/ төгрөг, хүү 72,193,336 /36,096,668+36,096,668/ төгрөг, нийт 322,193,336 төгрөгт холбогдох шаардлагыг хүлээн зөвшөөрсөн.

 

6. Анхан шатны шүүхээс хариуцагч Г.Д-аас 343,080,000 төгрөгийг гаргуулж шийдвэрлэснийг хариуцагч хүлээн зөвшөөрч давж заалдах журмаар гомдол гаргаагүй.

 

7.Зохигч дараах асуудлаар маргаантай байна. Үүнд:

7.а. Нэхэмжлэгч нь шүүхэд нэхэмжлэл гаргах хүртэл хугацаанд хоёр гэрээний хүүд 191,100,00 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 30,246,667 төгрөг шаардаж байсан бөгөөд шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж хүү 19,283,334 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 3,856,666 төгрөг, нийт 244,486,667 төгрөг шаардсанаас хариуцагч нь хүүд 72,193,336 төгрөг төлөхийг зөвшөөрч, хэтэрсэн хугацааны гэх хүү, нэмэгдүүлсэн хүүг эс зөвшөөрч маргасан.

 

8. Анхан шатны шүүх зохигчийн хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээ байгуулагдсан талаар зөв дүгнэсэн.

 

8.а. Гэвч анхан шатны шүүх 2019 оны 06 дугаар сарын 19-ний өдрөөс хойш гэрээний үүргээ гүйцэтгээгүй байхад нэхэмжлэгч нь гэрээг хугацаанаас нь өмнө цуцлахыг шаардах эрхээ хэрэгжүүлээгүй нь Иргэний хуулийн 13 дугаар зүйлийн 13.1 дэх хэсэгт заасан иргэний эрх зүйн харилцаанд оролцогч хууль буюу гэрээнд заасан эрх, үүргээ үнэнч шударгаар хэрэгжүүлэх заалтыг зөрчсөн гэж буруу тайлбарлан хэрэглэжээ.

 

Иргэний хуулийн 13 дугаар зүйлийн 13.1 дэх хэсэгт заасан иргэний эрх зүйн харилцаанд оролцогч хууль буюу гэрээнд заасан эрх, үүргээ үнэнч шударгаар хэрэгжүүлэх буюу бусдад хортойгоор ашиглахгүй байх зарчмыг тодорхойлсон болохоос гэрээг цуцлах эрхээ хэрэгжүүлэх цаг хугацааны асуудлыг тодорхойлоогүй болно.

 

8.б. Гэрээг цуцлах эсэх нь талуудын эрх бөгөөд эрхийг үүрэгжүүлэн зааж болохгүй юм. Талуудын хоорондын зээлийн гэрээнүүдийн хугацаа 2020 оны 06 дугаар сарын 17-ны өдөр дуусгавар болсон байхад гэрээг цуцлахтай холбоотой Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.3 дахь заалтыг шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт баримталсан нь буруу байх тул уг заалтыг хасч шийдвэрлэв.

 

9. Талуудын хоорондын зээлийн гэрээний харилцаа үүсэх үед хүчин төгөлдөр үйлчилж байсан Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай /1995 оны/ хуулийн 25 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт хугацаа хэтэрсэн зээлийн хүүгийн хэмжээг энэ хуулийн 24 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан хэмжээнээс хэтрүүлэхгүйгээр зээлийн гэрээнд тусгана гэж заасан. Талуудын гэрээнд хугацаа хэтэрсэн зээлийн хүүгийн хэмжээг тусгаагүй байх тул хуулийн дагуу хэтэрсэн хугацааны хүү шаардах эрхтэй гэж дүгнэх боломжгүй байна.

 

10. Харин гэрээний талууд гэрээндээ нэмэгдүүлсэн хүү төлөх талаар тодорхой заасан, гэрээний заалт нь Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2 дахь хэсэгт заасан зээлдэгч гэрээнд заасан хугацаанд авсан зээлээ эргүүлэн төлөөгүй бол гэрээнд заасны дагуу зээлдүүлэгчийн үндсэн хүүгийн хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлөхөөр гэрээнд зааж болно гэсэнтэй нийцсэн. Иймд хариуцагч нь нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй.

 

Иймд нэхэмжлэлээс зээл, гэрээний хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүү гаргуулах шаардлагыг хангаж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлын 128,266,666 төгрөгт холбогдох хэсгийг зөвшөөрөхгүй тухай гомдлоос 34,103,332 төгрөгийн хэмжээнд хэсэгчлэн хангав.

 

11. Хэрэгт авагдсан баримт, зээл төлөх хуваарь зэргээс үзэхэд нэхэмжлэгч нь хоёр гэрээний дагуу нийт 250,000,000 төгрөгийн зээл, 95,428,666 төгрөгийн хүү, дээрх гүйцэтгээгүй үүрэгт тохирсон 20 хувийн нэмэгдүүлсэн хүү, нотариатын зардал 13,000 төгрөг, нийт 377,183,332 төгрөгийг төлөх үүрэгтэй гэж давж заалдах шатны шүүхийн шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Гэрээнүүдийн хугацаа 2020 оны 06 дугаар сарын 17-ны өдөр дуусгавар болсон, гэрээний үүргээ биелүүлж мөнгөн хөрөнгийг төлөхгүй удаашруулж байгаа зэрэг нь хэргийн баримтаар тогтоогдсон тул нэхэмжлэлийн шаардлага нийт 494,499,666 төгрөгөөс 377,183,332 төгрөгийн хэмжээнд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, үлдэх 117,316,334 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагын нийт хэмжээг 494,499,666 төгрөг гэж зөв тодорхойлсон атлаа тогтоох хэсэгт буруу тусгагдсан байгааг мөн залруулах нь зүйтэй.

 

12. Барьцааны зүйл болох үл хөдлөх хөрөнгүүд хариуцагчийн өмчлөлд бүртгэлтэй болох тухайд талууд маргаангүй. Үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулж шийдвэрлэснийг зөв гэж үзнэ.

 

Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг зарим хэсгийг хангах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 101/ШШ2022/01014 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Г.Д-аас 377,183,332 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч А ББСБ ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 117,316,334 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай. гэж өөрчилж,

шийдвэрийн тогтоох хэсгийн 3 дахь заалтын 1,873,350 гэснийг 2,043,867 гэж тус тус өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 799,285 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

ШҮҮГЧИД Д.БЯМБАСҮРЭН

 

Ш.ОЮУНХАНД