Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 03 сарын 31 өдөр

Дугаар 30

 

                                 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч Д.Чинзориг даргалж,

нарийн бичгийн дарга А.Номин-Эрдэнэ,

улсын яллагч С.Эрдэнэбаяр,

шүүгдэгч С.******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

Налайх, Багахангай дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт зааснаар яллагдагчаар татах тогтоол баталж ирүүлсэн ******* овогт ******* *******эд холбогдох 201701080088 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 03 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Монгол улсын иргэн, *******-ны өдөр *******т төрсөн, 39 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, ******* мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, Улаанбаатар хот *******,******* тоотод оршин суух, урьд Нийслэлийн Баянзүрх дүүргийн шүүхийн 2013 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 200 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар 3 сарын хугацаагаар баривчлах ял шийтгэж, 2013 оны 07 дугаар сарын 29-ний өдөр ялын хугацаа дуусч суллагдсан, регистрийн СП77101216 дугаартай, ******* овогт ******* *******.

С.******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Налайх дүүрэг 2 дугаар хороо 32-17 тоотод 2017 оны 02 дугаар сарын 22-ны орой З.ийг явуулсангүй гэх хувийн таарамжгүй  харьцааны улмаас маргалдан улмаар нүүр хэсэгт цохиж бие махбодид нь хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судлуулсан болон хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч С.******* нь 2017 оны 02 дугаар сарын 22-ны орой З.тэй “Баян-Налайх” гэх караокед согтууруулах ундааны зүйл хэрэглэн улмаар ******* тоот Энхтөрийн гэрт түүнийг дагуулан ирж дахин 0,5 литрийн архийг хувааж уучихаад хохирогчийг “гэр рүүгээ явлаа” гэхэд нь “явуулахгүй” гэж түүний нүүр хэсэгт гараараа 2 удаа цохиж баруун дээд 2-р шүдний булгарал, зүүн дээд 1-р шүдний сулрал гэмтэл үүсгэн, биед нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн гэмтэл санаатай учруулсан Хүний амь бие, эрүүл мэндийн эсрэг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:

Шүүгдэгч С.*******ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “Би шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхгүй” гэх мэдүүлэг,

Шүүгдэгч С.*******ийн мөрдөн байцаалтын шатанд сэжигтэн, яллагдагчаар өгсөн: “... бид 2 анх 2016 оны намар танилцаж байсан бөгөөд утсаар хороондоо ярьж мэссэж бичдэг байсан юм. Би 2017 оны 02 дугаар сарын 22-ны орой Налайх дүүргийн 3 дугаар хороонд байрлах Төгсөөгийн уурхайд ажиллаж байгаад ажлаасаа бууж ирээд ийн утас руу залгаад “би хот руу явах гэж байна. Уулзах юм уу” гэсэн чинь “тэгье надад таксины мөнгө байхгүй шүү, би такси бариад очъё” гээд удалгүй “ордон дээр ирчихлээ” гэхээр нь очоод таксины мөнгийг нь өгөөд бид хоёр ярилцаж байгаад караоке орохоор болоод Налайх караокед орсон юм. Тэгээд бид хоёр гурван цаг авч дуулсан ба нийлээд 10 гаруй 0,5 литрийн шилтэй пивог хувааж ууж дуусгачихаад Налайх дүүргийн 2 дугаар хороо 32 дугаар байрны 17 тоотод Энхтөр гэх залуугийн гэрт бид 2 хамт очсон юм. Тэгээд замдаа нэг шил 0,5 литрийн архи аваад Энхтөр бид 3 хувааж уусан ба бид 2 унтах гээд өрөөнд ахын хажуугаар хамт хэвтсэн чинь унтахгүй босч ирээд дуулаад миний хөнжлийг сөхөөд татаад байсан чинь нөгөө өрөөнд байсан би муутай ах “наадах хүнээ яах гэж дагуулж ирсэн юм миний бие өвдөөд байна чимээгүй байлга эсвэл явуул” гэхээр нь ийг “чи зүгээр унт л даа, эсвэл надаас таксины 2000 төгрөг аваад явчих л даа” гээд нүүр хэсэг рүү нь түлхээд хаалгаа онгойлгоод гаргасан юм. Тэгээд би араас нь 2000 төгрөг аваад гүйгээд гарсан чинь холоос миний өөдөөс юм хэлээд орилоод гүйгээд яваад өгөхөөр нь би эргэж ороод унтаад өгсөн юм.” гэх мэдүүлэг,

Хохирогч З.ийн мөрдөн байцаалтад өгсөн: “...2017 оны 01 сарын үеэр манай найз Баярсайхан гэх хүний төрсөн өдөр болоод тэр үеэр би *******тэй тааралдаад танилцаад дугаараа солилцож авсан юм. Тэрнээс хойш утсаар холбоотой байдаг байсан юм. Би 2017 оны 02 дугаар сарын 22-ны өдөр Налайх дүүрэг 4 дүгээр хороо Нисэхийн 29-04 тоотод гэртээ байж байтал ******* гэх залуу 89892063 дугаарын утсаар над руу залгаад “караокед орж дуулая” гэхээр нь ордны өмнө очиж уулзаад бид 2 хамт Баян- Налайх караокед ороод 2 цаг аваад нэг хүний 4 ширхэг шилтэй 0,5 литрийн “Сэнгүр” гэх нэртэй пивог хувааж уусан юм. Тэгээд бид хоёр караокенээс гараад *******ийн Налайх дүүргийн 2 дугаар хороо 32 дугаар байх 17 тоотод түр оршин суудаг гэр рүү нь явах замдаа 1 шил 0,5 литрийн архи аваад очиход түүний ах гэх хүн байсан ба тэр хүн бид гурав архиа хувааж уусан юм. Тэгээд ууж дуусчихаад байж байгаад би “гэр рүүгээ харьлаа” гэсэн чинь ******* намайг явуулахгүй байсан юм. Тэгэхээр нь би уурлаад “гэртээ харьмаар байна” гэхэд “явуулахгүй” гээд миний нүүрэн тус газарт гараа зангидаж байгаад 2 удаа цохихоор нь гараад гэр лүүгээ яваад өгсөн.” гэх мэдүүлэг,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шүүх эмнэлгийн үзлэг хийсэн 2017 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн №08шэ/119 дүгээр:

  1. “ийн биед баруун дээд 2-р шүдний булгарал, зүүн дээд 1-р шүдний сулрал гэмтэл тогтоогдлоо.
  2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
  3. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хэмжээг тогтоох хүснэгтийн 4.11.52.1-т зааснаар хөдөлмөрийн чадварыг 5 хувь алдагдуулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна." гэх дүгнэлт,

/хх-ийн 16 дугаар тал/

Оршин суугаа хаягийн тодорхойлолт,

/хх-ийн 25 дугаар тал/

Нийслэлийн Баянзүрх дүүргийн шүүхийн 2013 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 200 дугаар шийтгэх тогтоолын хуулбар,

/хх-ийн 28 дугаар тал/

Иргэний үнэмлэхийн лавлагаа,

/хх-ийн 32 дугаар тал/

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 40 дүгээр тал/ зэрэг хэрэгт хамааралтай Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Гэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 23 дугаар зүйлийн 23.1 дэх хэсэгт согтуурал буюу мансуурлын байдалд байхдаа гэмт хэрэг үйлдсэн этгээдийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлөхгүй гэж заасан боловч мөн хуулийн 71 дүгээр зүйлийн 71.1, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсгүүдэд хөнгөн гэмт хэрэг анх удаа үйлдсэн бөгөөд учруулсан хохирлоо бүрэн төлсөн, гэм хорыг арилгасан нөхцөлд хохирогч нь гэм буруутай этгээдтэй сайн дураараа эвлэрсэн бол хэргийг хэрэгсэхгүй болгохоор зохицуулсан ба Эрүүгийн хууль болон Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн эдгээр заалтуудыг хэрэглэхэд эргэлзээ төрүүлж буй тул Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 13 дугаар зүйлийн 13.2 дахь хэсэгт зааснаар хохирогч Ц.Оюунцэцэг нь шүүгдэгч /яллагдагч/ С.*******тэй “нэхэмжлэх зүйл байхгүй, сайн дураараа эвлэрч байгаа тул энэ хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэсэн хүсэлтээ Нийслэлийн Налайх дүүргийн цагдаагийн хэлтэст гаргасан нь хууль зөрчөөгүй байх тул шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ. 

Шүүгдэгч С.******* нь Нийслэлийн Баянзүрх дүүргийн шүүхийн 2013 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 200 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар 3 сарын хугацаагаар баривчлах ялаар шийтгэж, 2013 оны 07 дугаар сарын 29-ний өдөр ялын хугацаа дуусч суллагдсан ба Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 78 дугаар зүйл 78.2.2 дахь хэсэгт заасан хугацаа өнгөрсөн тул түүнийг хөнгөн гэмт хэрэг анх удаа үйлдсэн, хохирогч З. нь  сайн дураараа эвлэрсэн бөгөөд учруулсан хохирлоо бүрэн төлсөн, гэм хорыг арилгасан байх тул эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх үндэслэлтэй байна.

Энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч С.******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй. 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн  248, 283, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 294-297, 298 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. ******* овогт ******* *******ийг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэг, Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 71 дүгээр зүйлийн 71.1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан шүүгдэгч ******* *******эд холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт заасан хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй.  

3. Энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, С.******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

4. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлийг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэй болохыг дурдсугай.

5. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол С.*******эд бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

                              ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Д.ЧИНЗОРИГ