Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 04 сарын 20 өдөр

Дугаар 101/ШШ2022/01832

 

 

 

 

 

 

 

 

2022 03 20

101/ШШ2022/01832

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Бямбажаргал даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: 0 тоотод оршин байрлах,Б аХХК /рд:0/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: 0 төвд оршин байрлах Э С П С Ж А ХХК /рд:0/-д холбогдох

 

Гэрээ дүгнэсэн протоколын гэрээний хэрэгжилт хэсгийг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах, ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 26,400,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв. 

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Э, М.М, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э-Э, гэрч Т.Э-О, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ганчимэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Манай компани нь Э С П С Ж А ХХК-тай 2019 оны 05 сарын 14-ний өдөр 0 дугаартай Ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, Улаанбаатар-Дархан чиглэлийн 204,1 км авто замын Дархан-Эрдэнэт-Улаанбаатар уулзварын орчинд зураг төсөлд төлбөр авах цэгийн иж бүрэн ажлын зураг төслийг манай компани боловсруулах, захиалагч талаас гүйцэтгэсэн ажлын хөлс төлбөрийг төлөхөөр харилцан тохиролцсон. Манай компани гэрээний дагуу зураг төслийн ажлыг гүйцэтгэж захиалагчид хүлээлгэн өгсөн. Гэрээний урьдчилгаанд 1,000,000 төгрөг авсан боловч үлдэгдэл 15,200,000 төгрөгийг өнөөдрийг хүртэл төлөхгүй байна. Мөн түүнчлэн Захиалагч компани нь 2019 оны 05 сарын 14-ний өдрийн 0 дугаартай Ажил гүйцэтгэх гэрээ-ний нэмэлт ажил 11980м шилэн кабель татах зураг төсөл"-ийн ажлыг манай компаниар гүйцэтгэхээр болж гүйцэтгэсэн ажлын хөлсөнд 15,200,000 төгрөг төлөхөөр тохиролцсон. Манай компанид уг нэмэлт ажлын урьдчилгаа гэж 4,000,000 төгрөг төлсөн боловч үлдэгдэл 11,200,000 төгрөгийг өнөөдрийг хүртэл мөн төлөөгүй байна. Манай зүгээс тохиролцсон уг нэмэлт ажил болох 11980м шилэн кабель татах зураг төсөл-ийн ажлыг хугацаанд нь гүйцэтгэж хүлээлгэн өгсөн. Энэ ажил дээр тусдаа гэрээ эсхүл гэрээний нэмэлт байдлаар бичгээр үйлдсэн зүйл байхгүй боловч хийх ажил, гэрээний үнийг хэрхэн тохиролцсон болох нь 0 дугаартай Ажил гүйцэтгэх гэрээ-г дүгнэсэн протоколын хүснэгтийн гэрээний хэрэгжилт гэсэн хэсэгт бичгээр баталгаажсан байдаг.

0 дугаартай гэрээ дүгнэсэн протокол гэсэн баримтыг манай компанийг төлөөлөх эрхгүй этгээд болох Т.Э-О компанийн өмнөөс тохиролцож, илт хүчин төгөлдөр бус тохиролцоо хийсэн байна. Уг гэрээ дүгнэсэн протоколд нэгэнт ажил нь гүйцэтгэгдэж дууссан 0 гэрээг цуцалж, тэгснээ дахиад шинэ хийх ажлын хөлсийг төлөхгүй, тооцоо дууссан байдлаар, ямар нэгэн маргаангүй, Э С П С Ж А ХХК-иас төлбөр нэхэмжлэхгүй байх зэргээр гэрээний нэг талын эрх ашгийг хэт хамгаалсан,Б аХХК-д илтэд хохиролтой, шударга ёсны зарчимд үл нийцсэн баримт бичиг үйлдсэн байна. Иймд энэхүү Гэрээ дүгнэсэн протокол нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1 дэх хэсэг, мөн хуулийн 202 дугаар зүйлийн 202.1 Стандарт нөхцөлийг гэрээнд тусгасан ч тэр нь харилцан итгэлцэл, шударга ёсны зарчимд харш, уг нөхцөлийг хүлээн зөвшөөрөгч нөгөө талдаа хохиролтой бол уг нехцөл хүчин төгөлдөр бус байна гэж заасныг тус тус зөрчсөн байгаа тул хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзэж байна. Ажлын хөлсийг төлөхгүй байхаар протоколд бичсэн болон ажлыг гүйцэтгээд урьдчилгаанд төлсөн төлбөрийг буцааж төлөөд, үлдэх төлбөрийг нэхэмжлэхгүй байхын тулд хариуцагч тал хууль зөрчсөн, нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахуунд харшилсан зэргийг аль алийг нь агуулж байна.

Иймд Э С П С Ж А ХХК болонБ аХХК-ийг төлөөлж Т.Эрдэнэ- Очир нарын үйлдсэн 0 гэрээг дүгнэсэн протоколын Гэрээний хэрэгжилт гэх хэсгийн "...0 гэрээг цуцалж, ..., "... үлдэгдэл санхүүжилт 11,200,000 төгрөгийг Э С П С Ж А ХХК-иас нэхэмжлэхгүй болохыг үүгээр баталгаажуулав, Мөн энэхүү гэрээний дагуу Э С П С Ж А ХХК-иасБ аХХК-д олгосон нийт урьдчилгаа санхүүжилт 5,000,000 төгрөгийг Б А ХХК нь зураг төслийн санхүүжилтийг хүлээн авсны дараа ажлын 5 хоногт багтаан Э С П С Ж А ХХК-д эргүүлэн олгохыг санал болгож, саналыг харилцан эөвшөөрөв, Гэрээний хэрэгжилтийн талаар ямар нэгэн маргаан үл ойлголцол үүсээгүй болохыг Талууд харилцан баталгаажуулав гэсэн хэсгийг тус тус хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож,Б аХХК болон Э С П С Ж А ХХК-ийн хооронд байгуулагдсан 2019 оны 05 сарын 14-ний өдрийн 0 дугаартай Ажил гүйцэтгэх гэрээ-ний үлдэгдэл төлбөр 15,200,000 төгрөг, 2019 оны 05 сарын 14 өдрийн 0 дугаартай Ажил гүйцэтгэх гэрээ-ний нэмэлт ажил 11980м шилэн кабель татах зураг төсөл-ийн ажлын үлдэгдэл төлбөр 11,200,000 төгрөг, нийт 26,400,000 төгрөгийг Э С П С Ж А ХХК-иас гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Б А ХХК нь нэхэмжлэлдээ ...үлдэгдэл төлбөр 15,200,000 гаргуулах гэсэн бөгөөд тайлбар хэсэгт Манай компани ... зураг төслийн ажлыг гүйцэтгэж захиалагчид хүлээлгэн өгсөн. ...боловч, үлдэгдэл төгрөгийг өнөөдрийг хүртэл төлөхгүй байна гэжээ. Энэхүү гэрээ нь Ерөнхий гүйцэтгэгч болон Туслан гүйцэтгэгчийн хооронд байгуулагдсан. Тус гэрээний 6.2-д Захиалагчийн өмнө зөвлөх үйлчилгээ үзүүлэх компаниуд нь /Ерөнхий болон туслан гүйцэтгэгч нь/ нэг баг болж, хамтран хатуу хариуцлага хүлээж ажиллана", гэрээний 6.3-д Ерөнхий гүйцэтгэгч нь захиалагчаас туслан гүйцэтгэгчийн нэрийн өмнөөс удирдамж, зааврыг хүлээн авах эрхтэй бөгөөд уг удирдамж, зааврыг туслан гүйцэтгэгч биелүүлэх үүрэгтэй болно гэсэн байна. Иймээс захиалагч гэдэг нь энэ гэрээний хувьд гуравдагч тал болох нь гэрээнд тодорхой тусгагдсан байна. Нэхэмжлэгч нь хийсэн ажлаа Э С П С Ж А ХХК-д хүлээлгэж өгөөгүй, захиалагчид хүлээлгэн өгсөн гэсэн, тэгэхдээ ажлаа захиалагчид хүлээлгэн өгсөн акт баримт шүүхэд ирүүлээгүй байна.

Нэхэмжлэгч Б а ХХК нь захирал Т.Э-Оын баталсан, 0 дугаартай гэрээг тамга тэмдэг дарж баталгаажуулсан бөгөөд хүчин төгөлдөр хэмээн үзэж, төлбөрийн зөрүүг нэхэмжилсэн байна. Мөн энэхүү гэрээг дүгнэсэн протоколыг захирал Т.Э-О нь Б а ХХК-ийг төлөөлөн үйлдсэн бөгөөд компанийн тамга тэмдэг дарагдаж баталгаажсан байна. Гэтэл нэхэмжлэгч талаас Т.Э-О захирлын байгуулсан гэрээ нь хүчинтэй боловч, Т.Э-О захирлын үйлдсэн гэрээ дүгнэсэн протокол нь "хүчингүй хэмээн тайлбарлаж байгаа нь зөрчилтэй байна. Мөн эдгээр баримт бичгүүдэд Т.Э-Оын албан тушаалыг захирал гэсэн бөгөөд компанийн тамга тэмдэг дарагдаж баталгаажсан байгаа болно. Захирал Т.Э-От захирал Э.Бын олгосон итгэмжлэх, гэрчилгээ, компаний дүрэм зэрэг нь гэрээ байгуулагч талд өгөгдөөгүй тул Б аХХК-ийн захирал нь Т.Э-О уу, Э.Б уу гэдгийг бид мэдэх боломгүй юм. Тэгээд ч гэрээний хоёр талын, компанийн тамга тэмдэг дарж баталгаажуулсан баримт бичгийг, нэг талын санаачлагаар хүчингүй" гэж үзэх үндэслэлгүй юм. 0 дугаар бүхий гэрээг дүгнэсэн протоколд Төлбөр авах цэгийн зураг төслийг ЗТХЯ-д хүлээлгэн өгсөн хэмээн тэмдэглэгдсэн байгаа бөгөөд төлбөрийг яамнаас барилгын ажил хийгдэх үед нь олгох тухай тэмдэглэсэн байна. Мөн нэмэлт ажил болох шилэн кабель татах ажлын зургийгБ аХХК хийлгэх бөгөөд түүний урьдчилгаагБ аХХК-ийн хүсэлтээр Э С П С Ж А ХХК нь түр хугацаагаар төлж, кабель шилжүүлэх зураг төслийг боловсруулах ажпыг хийлгэж эхлэх боломжоор хангасан байна. Харин эдгээр ажлын барилгын ажил хийгдэж, баригдсаны дараа холбогдох төлбөрийг болон урьдчилан төлсөн төлбөрөөБ аХХК-иас нэхэмжлэх боломж үүсэх болно. Одоогоор Улаанбаатар-Дарханы зам барих ажил удааширч, төлбөр авах цэгийн барилгын ажил эхлээгүй байна. Иймд дээрх үндэслэлүүдээрБ аХХК-ийн гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэв.

 

Шүүх хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд болох:

- Нэхэмжлэгчээс гаргасан улсын бүртгэлийн гэрчилгээ, компанийн дүрэм, тусгай зөвшөөрөл, гэрээ дүгнэсэн протокол, 2019 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн ажил гүйцэтгэх гэрээ, Дархан-Уул аймгийн МХС ТӨХХК-ийн байрнаас авто замын тасалбар хураах цэг хүртлэх холбооны кабель төлөвлөлтийн ажлын зураг, гэрээт ажил дүгнэсэн хуудас, хамтарсан ажлын хэсгийн дүгнэлт, дансны хуулга,

- Хариуцагчаас гаргасан улсын бүртгэлийн гэрчилгээ,

- нэхэмжлэгчийн хүсэлтээр шүүх бүрдүүлсэн Зам, тээврийн хөгжлийн яамны 2022 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 03/1082 тоот албан бичиг, Улаанбаатар-Дархан-Эрдэнэт чиглэлийн замын уулзварын Төлбөр авах цэгийн байр, ажилчдын амрах байр, саравч, гадна тохижилтын загвар зураг, Улаанбаатар-Дархан-Эрдэнэт чиглэлийн замын уулзварын Төлбөр хураах цэгийн саравч ажлын зураг, Зураг төслийн баримт бичгийн магадлалын Ерөнхий дүгнэлтүүд, Зурагт өгөх Экспертизийн дүгнэлт, Улаанбаатар-Дархан-Эрдэнэт чиглэлийн замын уулзварын Төлбөр хураах цэгийн авто замын өргөтгөлийн ажлын зураг төсөл, гэрч Ч.Б-Э-н мэдүүлэг,

-хариуцагчийн хүсэлтээр шүүх бүрдүүлсэн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаа зэргийг бүхэлд нь шинжлэн судлаад, 

ҮНДЭСЛЭХ нь: 

 

НэхэмжлэгчБ аХХК нь хариуцагч Э С П С Ж А ХХК-д холбогдуулан 2019 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 0 тоот гэрээг дүгнэсэн протоколын гэрээний хэрэгжилт хэсгийг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах, ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт нийт 26,400,000 төгрөг гаргуулах  тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

 

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ...Э С П С Ж А ХХК-ийн захиалгын дагуу Улаанбаатар-Дархан чиглэлийн 204,1 км авто замын Дархан-Эрдэнэт-Улаанбаатар уулзварын орчинд зураг төсөлд төлбөр авах цэгийн иж бүрэн ажлын зургийг 16,200,000 төгрөгөөр, нэмэлт ажил болох 11980м шилэн кабель татах ажлын зураг төслийг 15,200,000 төгрөгөөр тус тус гүйцэтгэхээр тохиролцсоны дагуу дээрх 2 ажлыг бүрэн гүйцэтгэсэн. Дээрх 2 ажлын хөлсөнд захиалагчаас 5,000,000 төгрөгийг өгч, үлдэх 26,400,000 төгрөгийг төлөөгүй байна. Гэрээ дүгнэсэн протоколоос гэрээний хэрэгжилт хэсэг нь Иргэний хуулийн 56 дугаар 56.1.1-д зааснаар хүчин төгөлдөр бус гэж,

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагын татгалзлын үндэслэлээ ...Б А ХХК-иар Улаанбаатар-Дархан чиглэлийн 204,1 км авто замын Дархан-Эрдэнэт-Улаанбаатар уулзварын орчинд зураг төсөлд төлбөр авах цэгийн иж бүрэн ажлын зургийг гүйцэтгүүлэхээр тохиролцсон боловч тухайн ажлын үр дүнг манай компанид хүлээлгэж өгөөгүй. Нэмэлт ажил гүйцэтгүүлэхээр ярилцаж байсан боловч уг ажлыг гүйцэтгүүлээгүй. Гэрээ дүгнэсэн протокол нь хүчин төгөлдөр гэж тус тус тайлбарлаж, маргасан.

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

Нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ болгосон хэргийн 17-19 дүгээр талд авагдсан талуудын хооронд байгуулагдсан гэх 2019 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн 0 тоот ажил гүйцэтгэх гэрээ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангаагүй тул шүүх уг гэрээг нотлох баримтаар үнэлэх боломжгүй байна. Харин Э С П С Ж А ХХК-ийн захиалгын дагуу Улаанбаатар-Дархан чиглэлийн 204,1 км авто замын Дархан-Эрдэнэт-Улаанбаатар уулзварын орчинд зураг төсөлд төлбөр авах цэгийн иж бүрэн ажлын зургийгБ аХХК-иар гүйцэтгэхээр тохиролцсон үйл баримтыг зохигчдын хэн аль нь тайлбарлаж маргаагүй ба тэдгээрийн хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт зааснаар ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн байна.

 

Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт зааснаар ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээдэг.

 

Захиалагч Э С П С Ж А ХХК нь Улаанбаатар-Дархан чиглэлийн 204,1 км авто замын Дархан-Эрдэнэт-Улаанбаатар уулзварын орчинд зураг төсөлд төлбөр авах цэгийн иж бүрэн ажлын зургийг гүйцэтгэгчБ аХХК нь зохих журмын дагуу хүлээлгэн өгөөгүй тул ажлын хөлс төлөх үүрэггүй гэж маргасан.

 

Хариуцагч Э С П С Ж А ХХК нь Улаанбаатар-Дархан чиглэлийн 204,1 км авто замын Дархан-Эрдэнэт-Улаанбаатар уулзварын орчинд зураг төсөлд төлбөр авах цэгийн иж бүрэн зургийн ажлыг Зам, тээврийн хөгжлийн яаманд өгөхийг нэхэмжлэгчБ аХХК-д мэдэгдсэний дагуу дээрх ажлын үр дүнг гүйцэтгэгч нь Зам, тээврийн хөгжлийн яаманд хүлээлгэн өгсөн болох нь хэрэгт авагдсан Зам, тээврийн хөгжлийн яамны 2022 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн 03/1082 тоот албан бичиг, Улаанбаатар-Дархан-Эрдэнэт чиглэлийн замын уулзварын Төлбөр авах цэгийн байр, ажилчдын амрах байр, саравч, гадна тохижилтын загвар зураг, Улаанбаатар-Дархан-Эрдэнэт чиглэлийн замын уулзварын Төлбөр хураах цэгийн саравч ажлын зураг, Зураг төслийн баримт бичгийн магадлалын Ерөнхий дүгнэлтүүд, Зурагт өгөх Экспертизийн дүгнэлт, Улаанбаатар-Дархан-Эрдэнэт чиглэлийн замын уулзварын Төлбөр хураах цэгийн авто замын өргөтгөлийн ажлын зураг төсөл зэрэг бичгийн баримтуудаар нотлогдож байна. /хх-ийн 110-194 дүгээр тал/

 

Тодруулбал, Зам, тээврийн хөгжлийн яамны 2022 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн 03/1082 тоот албан бичигт ...Тус яамны захиалгаар Э С П С Ж А ХХК дээрх чиглэлийн авто замын инженерийн нарийвчилсан зураг төслийг боловсруулж, экспертизээр баталгаажуулан захиалагчид хүлээлгэн өгсөн бөгөөд тухайн 2 аж ахуй нэгж байгууллага болохБ аХХК болон Э С П С Ж А ХХК-ийн хооронд байгуулсан гэрээ тус яаманд байхгүй буюу шууд хамааралгүй тул хүргүүлэх боломжгүй байна. Мөн Улаанбаатар-Дархан-Эрдэнэт чиглэлийн авто замын уулзварт байрлах төлбөр авах цэгийн барилга хүртэлх 11980 у/м шилэн кабель татах ажил өнөөдрийн байдлаар хийгдэж эхлээгүй байна гэжээ. /хх-110 дугаар тал/

 

Тус яамны дээрх албан бичигт хавсарган ирүүлсэн экспертизээр баталгаажуулан захиалагчид хүлээлгэн өгсөн Улаанбаатар-Дархан-Эрдэнэт чиглэлийн замын уулзварын Төлбөр авах цэгийн байр, ажилчдын амрах байр, саравч, гадна тохижилтын загвар зураг, Улаанбаатар-Дархан-Эрдэнэт чиглэлийн замын уулзварын Төлбөр хураах цэгийн саравч ажлын зураг, Улаанбаатар-Дархан-Эрдэнэт чиглэлийн замын уулзварын Төлбөр хураах цэгийн авто замын өргөтгөлийн ажлын зурагт тус тус ...Боловсруулсан зураг төсөл зохиогчБ аХХК-ийн захирал Т.Э-О, зураг төслийн ерөнхий гүйцэтгэгч Э С П С Ж А ХХК-ийн захирал Ж.Б. гэж тэмдэглэгдсэн байна. /хх-111-133, 146-194 дүгээр тал/

 

Мөн Зам, тээврийн хөгжлийн яамны харьяа Зам, тээврийн хөгжлийн төвийн зураг төслийн баримт бичгийн магадлалын ерөнхий дүгнэлтүүд, Экспертизийн дүгнэлтэд ... обьектийн байршил Улаанбаатар-Дархан-Эрдэнэт чиглэлийн замын уулзварын төлбөр авах цэг, зураг төслийг гүйцэтгэсэн байгууллагын нэр-Б аХХК, Зураг төслийн гэрээ, баталсан албан тушаалтан, дугаар огноо- Э С П С Ж А ХХК болонБ аХХК-ийн хооронд 2019 оны 5 дугаар сарын 14-ний өдөр байгуулсан зураг төсөл боловсруулах гэрээ, №0 гэж тусгагдсан ба ...Улаанбаатар-Дархан-Эрдэнэт чиглэлийн замын уулзварын төлбөр авах цэгийн байр саравч, гадна тохижилтын зураг төслийн баримт бичгийг холбогдох нормуудын шаардлагад нийцүүлэн төлөвлөсөн бөгөөд уг зураг төслөөр төлбөр авах цэгийн байр, саравч, зам талбайн барилга угсралтын ажил гүйцэтгэх боломжтой гэж тус тус дүгнэсэн байна. /хх-134-145 дугаар тал/

 

Түүнчлэн хэргийн 92 дугаар талд авагдсан гэрээт ажил дүгнэх хуудаст Улаанбаатар-Дархан-Эрдэнэт чиглэлийн замын уулзварын Төлбөр авах цэгийн байр, ажилчдын амрах байр, саравч, гадна тохижилтын загвар зураг тайлан бүрэн хүлээн авсан, ажлын явцын дүгнэлт хангалттай гэж дүгнээд захиалагч талыг төлөөлж Ч.Б-Э, гүйцэтгэгч талыг төлөөлж Т.Э-О нар гарын үсэг зурсан байна. Ч.Б-Э нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гэрчээр оролцож Э С П С Ж А ХХК-д замын инженерээр ажилладаг болохоо мэдүүлсэн. /хх-228-230 дугаар тал/

 

Үүнээс үзэхэд гүйцэтгэгчБ аХХК нь Иргэний хуулийн 353 дугаар зүйлийн 353.3 дахь хэсэгт Хэрэв гэрээнд ажлын үр дүнгийн тоо, хэмжээ, чанарын талаар заагаагүй бол гэрээнд заасан зориулалтаар ашиглах боломжтой ажлын үр дүнг биет байдлын доголдолгүй гэнэ гэж зааснаар биет байдлын доголдолгүй ажлын үр дүнг захиалагч Э С П С Ж А ХХК-ийн даалгасны дагуу Зам, тээврийн хөгжлийн яаманд хүлээлгэн өгсөн гэж үзэхээр байна.

Хэдийгээр Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.3 дахь хэсэгт зааснаар ажлын үр дүнг гүйцэтгэгч нь захиалагчийн өмчлөлд шилжүүлэх журамтай боловч мөн хуулийн 211 дүгээр зүйлийн 211.1 дэх хэсэгт зааснаар ажлын үр дүнг захиалагчаас заасан эрх бүхий этгээдэд хүлээлгэн өгч болно.

 

Хариуцагч Э С П С Ж А ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүх хуралдаанд Улаанбаатар-Дархан чиглэлийн 204,1 км авто замын Дархан-Эрдэнэт-Улаанбаатар уулзварын орчинд зураг төсөлд төлбөр авах цэгийн иж бүрэн зургийн ажлын хөлсөндБ аХХК-д 16,400,000 төгрөг төлөхөөр тохиролцсон байсан гэж, зохигчдын хэн аль нь захиалагчаас нийт 5,000,000 төгрөгийг гүйцэтгэгчид ажлын хөлсөнд төлсөн гэж тус тус тайлбарласан.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2 дахь хэсэгт зааснаар зохигчдын тайлбар нотолгооны хэрэгсэлд хамаарах ба нэхэмжлэгч нь Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замын Дархан-Эрдэнэт-Улаанбаатар уулзварын орчинд зураг төсөлд төлбөр авах цэгийн иж бүрэн зургийн ажлын хөлсийг 16,200,000 төгрөгөөр гүйцэтгэхээр тохиролцсон, уг мөнгөн хөрөнгөөс төлөгдөөгүй үлдсэн төлбөрийг гаргуулна гэж шаардсан.

 

Дээрх талуудын тайлбар нь хэргийн 16 дугаар талд авагдсан гэрээ дүгнэсэн протоколд ...Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замын Дархан-Эрдэнэт-Улаанбаатар уулзварын орчинд зураг төсөлд төлбөр авах цэгийн иж бүрэн ажлын зураг төслийг ерөнхий гүйцэтгэгч Э С П С Ж А ХХК, туслан гүйцэтгэгчБ аХХК, гэрээ эхлэх хугацаа 2019 оны 05 дугаар сарын 14-ний өдөр, гэрээ дуусах хугацаа 2019 оны 5 дугаар сарын 30-ны өдөр, гэрээний дүн 16,200,000 төгрөг, урьдчилгаа санхүүжилт 5,000,000 төгрөг, үлдэгдэл санхүүжилт 11,200,000 төгрөг... гэж тусгагдсан байгаатай тохирч байна. Үүнээс үзэхэд Э С П С Ж А ХХК нь үлдэгдэл санхүүжилт буюу ажлын хөлсний үлдэх төлбөр 11,200,000 төгрөгийг гүйцэтгэгчБ аХХК-д төлөх үүрэгтэй байна.

 

Иймд Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замын Дархан-Эрдэнэт-Улаанбаатар уулзварын орчинд зураг төсөлд төлбөр авах цэгийн иж бүрэн зургийн ажлын хөлс болох 16,200,000 төгрөгөөс хариуцагчаас ажлын хөлсөнд төлсөн 5,000,000 төгрөгийг хасч тооцон, үлдэх 11,200,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгох нь Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасантай нийцнэ.

 

Харин нэхэмжлэгчБ аХХК-иас нэмэлт ажил болох 11980м шилэн кабель татах ажлын зураг төслийг гүйцэтгэсэн гэж уг ажлын хөлсийг гаргуулахаар шаардсан нь үндэслэлгүй байна. Учир нь,

НэхэмжлэгчБ аХХК нь хариуцагч Э С П С Ж А ХХК-ийн захиалгын дагуу Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замын 11980м шилэн кабель татах ажлын зургийг гүйцэтгэж, ажлын үр дүнг эрх бүхий этгээдэд хүлээлгэн өгсөн гэх боловч уг тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт тус тус зааснаар баримтаар нотлоогүй.

 

Талууд Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замын 11980м шилэн кабель татах ажлын зургийгБ аХХК-иар гүйцэтгүүлэхээр харилцан ярилцаж байх хугацаанд уг нэмэлт ажлыг гүйцэтгүүлэх шаардлагагүй нөхцөл байдал үүссэн байна. Энэ нь хариуцагчаас гаргасан ...шилэн кабель татах ажил гүйцэтгүүлэх гэрээ байгуулах асуудал яригдаж байхад шилэн кабельтай холбоотой төсвийг яамнаас татсан тул уг ажлын зургийг гүйцэтгүүлэхээс татгалзсан гэх тайлбар, гэрч Т.Э-Оын ...Нэмэлт ажлыг магадлалд өгөх гээд яаманд очиход захиалагчтай хийсэн гэрээ чинь хаана байна гэж асуусан. Тэгэхэд би хариуцагч руу залгаад асуухад миний анхны гэрээг л үзүүлээд байсан. Түүнд шилэн кабель гэж байхгүй шүү дээ гэж хэлэхэд манайд хамааралгүй болсон, яамтай гэрээ хий гэж хэлсэн. Үүнийг нь би яамнаас асуухад анхнаасаа надтай гэрээ хийгээгүй тул хариуцагчтайгаа хий гэж хэлсэн. Гэрээгүй тул би зоргоороо нэмэлт ажил болох шилэн кабелийн ажил хийсэн мэт болсон гэх мэдүүлгээр тус тус тогтоогдож байна.

 

Нэхэмжлэгчээс нэхэмжлэлдээ хавсарган ирүүлсэн Дархан-Уул аймгийн МХС ТӨХХК-ийн байрнаас авто замын тасалбар хураах цэг хүртлэх холбооны кабель төлөвлөлтийн ажлын зургийг нэмэлт ажил болох 11980м шилэн кабель татах ажлын зураг гэж тайлбарласан. Уг ажлын зургийг экспертизээр баталгаажуулаагүй, магадлалын ерөнхий дүгнэлт гаргуулаагүй, хэний захиалгаар хаана зориулж хийсэн болох нь тодорхойгүй байна. Өөрөөр хэлбэл, Зам, тээврийн хөгжлийн яамнаас ирүүлсэн Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замын Дархан-Эрдэнэт-Улаанбаатар уулзварын орчинд зураг төсөлд төлбөр авах цэгийн иж бүрэн зурагт захиалагч болон гүйцэтгэгчийн нэр тодорхой тусгагдсан байхад нэмэлт ажлын зурагт дээрх мэдээлэл тодорхойгүй нэг талын баримт гэж үзэхээр байна. /хх-ийн 20-74 дүгээр тал/

 

Иймд хэрэгт авагдсан баримтууд болон талуудын тайлбар, гэрчийн мэдүүлгээс тус тус үзэхэд зохигчдын хооронд 11980м шилэн кабель татах нэмэлт ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдаагүй, тухайн ажлын үр дүнг эрх бүхий этгээдэд хүлээлгэн өгөөгүй байх тул нэхэмжлэгчБ аХХК нь уг ажлын хөлсийг шаардах эрх үүсээгүй байна.

 

Нэхэмжлэгч нь гэрээ дүгнэсэн протокол-ын гэрээний хэрэгжилт хэсэгт заасан ...Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замын Дархан-Эрдэнэт-Улаанбаатарын уулзварын орчимд төлбөр авах цэгийн иж бүрэн ажлын зураг төслийг боловсруулах ажлынБ аХХК хэрэгжүүлэв. 0 гэрээг цуцалж, энэхүү гэрээний зураг төсөл, төсөв болон нэмэлтээр хийгдэж буй Дархан-Уул аймгийн МХС ХХК-ийн байрнаас Дархан-Эрдэнэт-Улаанбаатарын уулзварт баригдах төлбөр хураах цэгийн барилга хүртэл 11980м шилэн кабель татах зураг төсөл, төсвүүдийн үнийг ЗТХЯ-ны зөвлөмжөөр барилгын ажлын төсөвт суутган ЗТХЯ-д хүлээлгэн өгсөн байна. ИймдБ аХХК-д нэмэлт ажилд 4,000,000 төгрөг олгож, үлдэгдэл санхүүжилт 11,200,000 төгрөгийг Э С П С Ж А ХХК-иас нэхэмжлэхгүй болохыг үүгээр баталгаажуулав. Мөн энэхүү гэрээний дагуу Э С П С Ж А ХХК-иасБ аХХК-д олгосон нийт урьдчилгаа санхүүжилт 5,000,000 төгрөгийгБ аХХК нь зураг төслийн санхүүжилтийг хүлээн авсаны дараа ажлын 5 хоногт багтаан Э С П С Ж А ХХК-д эргүүлэн олгохыг санал болгож, саналыг харилцан зөвшөөрөв. Гэрээний хэрэгжилтийн талаар ямар нэгэн маргаан үл ойлголцол үүсээгүй болохыг талууд харилцан баталгаажуулав гэснийг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д зааснаар хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулна гэж шаардсан.

 

Уг шаардлагын үндэслэлээ ...гэрээ дүгнэсэн протоколыг манай компанийг төлөөлж Т.Э-О байгуулсан нь төлөөлөх эрхгүй этгээд байгуулсан гэж үзнэ. Гүйцэтгэсэн ажлын хөлсөө авахгүй байх, урьдчилгаанд авсан хөлсөө буцаан төлөхөөр дээрх протоколыг үйлдсэн нь Иргэний хуулийн 343 дугаар зүйлд заасныг зөрчсөн, мөн нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахуунд харшилсан гэж тайлбарласан.

 

Хэрэгт авагдсан баримтууд болон талуудын гаргасан тайлбар, гэрчийн мэдүүлэг зэргийг тал бүрээс нь харьцуулан үзэхэд гэрээ дүгнэсэн протоколын гэрээний хэрэгжилт хэсгийг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д зааснаар хүчин төгөлдөр бус байх хэлцэл гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.

 

Нөгөө талаар, нэхэмжлэгч нь гэрээ дүгнэсэн протокол-ын эхний хэсгийг хүлээн зөвшөөрч байгаа атлаа уг протоколын гэрээний хэрэгжилт хэсгийг зөвшөөрөхгүй гэж маргаж байгаа нь учир дутагдалтай. Нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны ямар хэм хэмжээн харшилсан гэж үзэж байгаа нь тодорхойгүйн дээр хуулиар хориглосон ямар хэм хэмжээг зөрчсөн болох нь хэргийн баримтаар тогтоогдоогүй.

 

Иргэний хуулийн 41 дүгээр зүйлийн 41.2 дахь хэсэгт Хүсэл зоригийн илэрхийллийн утга ойлгомжгүй бол хүсэл зоригоо илэрхийлэгчийн хэрэгцээ, шаардлага, үг болон үйлдэл, эс үйлдэхүй, бусад нөхцөл, байдалд дүн шинжилгээ хийх замаар тайлбарлана гэж заасан.

 

Гэрээ дүгнэсэн протоколын гэрээний хэрэгжилт хэсгийг Иргэний хуулийн 41 дүгээр зүйлийн 41.2 дахь хэсэгт заасны дагуу хэргийн нөхцөл байдал, хэрэгт авагдсан бичгийн баримтууд, талуудын тайлбар, гэрч Т.Э-Оын ...Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замын Дархан-Эрдэнэт-Улаанбаатарын уулзварын орчимд төлбөр авах цэгийн иж бүрэн ажлын зураг төслийг ажлыг хаах буюу ажлаа хүлээлгэн өгсөнөө баталгаажуулж байна. Яамнаас мөнгөө авах хүртэл нь би мөнгөө нэхэмжлэхгүй юм байна гэж ойлгоод пртоколд гарын үсгээ зурсан. Нөгөө тал эхний ажлыг хүлээж авсан гэдгийг баталгаажуулж байна гэж ойлгосон. Надад өмнөх ажлаа хүлээлгэж өгсөн гэх утгатай гэж хэлсэн тул Дархан явахаар машинд суусан яараад байсан тул гарын үсгээ шууд зураад явсан... гэх мэдүүлэг зэрэгт дүн шинжилгээ хийх замаар тайлбарлахад ...гүйцэтгэгчБ аХХК нь Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замын Дархан-Эрдэнэт-Улаанбаатарын уулзварын орчимд төлбөр авах цэгийн иж бүрэн ажлын зураг төслийг боловсруулж ажлын үр дүнг хүлээлгэн өгсөн болохыг талууд уг баримтаар баталгаажуулж, нэмэлт ажил гүйцэтгүүлэх шаардлагагүй нөхцөл байдал үүссэнтэй холбоотойгоор нэмэлт ажлын хөлсийг төлөх үүрэг үүсээгүй болохыг тогтоосон агуулгатай байна.

 

Нэхэмжлэгч нь Т.Э-Оыг компанийг төлөөлөх эрхгүй гэж маргах боловч Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замын Дархан-Эрдэнэт-Улаанбаатарын уулзварын орчимд төлбөр авах цэгийн иж бүрэн ажлын зураг, гэрээ дүгнэсэн протокол зэрэг баримтад Т.Э-О ньБ аХХК-ийн гүйцэтгэх захирлаар гарын үсэг зурж, компанийн тамгыг дарж бусад этгээдтэй эрх зүйн харилцаанд орсон байна.

 

Иргэний хуулийн 65 дугаар зүйлийн 65.1 дэх хэсэгт Нэг этгээд өөрийгөө төлөөлөх бүрэн эрхтэй гэсэн ойлголтыг нөгөө этгээдэд өгөхөөр нөхцөл бүрдүүлснээс нөгөө этгээд нь төлөөлөх бүрэн эрхтэй гэж ойлгон түүнийг шударгаар төлөөлөн гуравдагч этгээдтэй хэлцэл хийсэн бол өөрийгөө төлөөлүүлэхээр ойлголт өгсөн этгээд төлөөлсөн этгээдийн бүрэн эрхгүй байсныг ашиглаж болохгүй гэж заасан.

 

НэхэмжлэгчБ аХХК нь ажлын үр дүн болох зураг төслийн ажлыг компанийг төлөөлөн гүйцэтгэх захирал Т.Э-Ооор үйлдүүлсэн нь бусад этгээдэд түүнийг компанийг төлөөлөх эрхтэй гэх ойлголтыг өгсөн атлаа гэрээ дүгнэсэн протоколыг Т.Э-О үйлдэх эрхгүй байсан гэж маргаж байгаа нь үндэслэлгүй.

 

Нэхэмжлэгчийн гэрээ дүгнэсэн протокол-ын гэрээний хэрэгжилт хэсгийг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах тухай шаардлагыг бие даасан шаардлага гэж үзэхээргүй, гүйцэтгэсэн ажлын хөлс нийт 26,400,000 төгрөг гаргуулах тухай шаардлагын үндэслэл нь гэж үзэхээр байна.

 

Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчаас 11,200,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх гэрээ дүгнэсэн протоколын гэрээний хэрэгжилт хэсгийг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах болон 15,200,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч Э С П С Ж А ХХК-иас 11,200,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгчБ аХХК-д олгож, нэхэмжлэлээс үлдэх гэрээ дүгнэсэн протоколын гэрээний хэрэгжилт хэсгийг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах болон 15,200,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 667,050 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 194,150 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба мөн хуулийн 119.4 дэх хэсэгт заасан хугацаанд зохигч шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                            Г.БЯМБАЖАРГАЛ