Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 03 сарын 07 өдөр

Дугаар 142/ШШ2019/00275

 

 

 

 

 

 

2019 оны 03 сарын 07 өдөр

Дугаар 142/ШШ2019/00275

Орхон аймаг

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Р.Үүрийнтуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: 1953 онд төрсөн,*******,*******,*******,*******,*******,*******-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: *******,*******,*******,*******,*******,, холбогдох зээлийн гэрээний үүрэг 3 800 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч , нэхэмжлэгчийн өмгөөлөгч , хариуцагч , хариуцагчийн өмгөөлөгч О.Сарантуул, гэрч Т.Мянганбаяр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Баялаг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Миний бие иргэн гийн хүсэлтээр 2016 оны 10 сарын 22-ны өдөр зээлийн гэрээг хийж 3 800 000 төгрөгийг 2017 оны 03 сарын 22-ны өдөр хүртэл 5 сарын хугацаатай зээлсэн боловч уг мөнгийг хугацаанд нь төлөөгүйгээр барахгүй өнөөдрийг хүртэл төлөөгүй байна. Зээлсэн мөнгөө төлөхийг удаа дараа шаардсан боловч одоо төлнө, төлнө гэсээр адийг хүрлээ. Иймд гаас зээлийн төлбөр болох 3 800 000 төгрөгийг гаргуулж өгнө үү. Би зээлийн гэрээнд дурьдсан алдангаа тооцоогүй болно гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: ...Миний бие Агвааннямбуугийн Гэрэлмаа нь эгчээс 2016 оны 10 сарын сүүлээр 1 500 000 төгрөг авсан нь үнэн болно. Тухайн үед Жи тайм компанид хамтарч ажиллаж байсан болохоор дэмжиж өгөх үүднээс бага бэр Баярцэнгэл охиныхоо нэрээр бүртгүүлэн гишүүнчлэл хийхэд мөнгөө гүйцэтгэхийн тулд өөрөөс нь 1 500 000 төгрөгийг зээлсэн. Харин 2 300 000 төгрөгийг би аас зээлээгүй, ы өөрийнх нь урьж ирүүлсэн н.Батсугар , н.Түмэндэмбэрэл нар тухайн үед Жи тайм ХХК-ийн данс руу мөнгөө хийж элсэн орохоор бүртгүүлсэн атлаа Солонгос руу нүдний хагалгаанд орох болчихлоо гээд мөнгөө надас нэхсэн. эгчид учир явдлыг хэлэхэд н.Батсугар, н.Түмэндэмбэрэл нарын Жи тайм ХХК-нд тушаасан 2 300 000 төгрөгийг надаар дамжуулж өгүүлсэн. Би н.Батсугар, н.Түмэндэмбэрэл нарын Жи тайм ХХК-нд тушаасан 2 300 000 төгрөгийг аас авч н.Батсугар, н.Түмэндэмбэрэл нарт дамжуулж өгсөн болохоос 2 300 000 төгрөгийг зээлж аваагүй тул хүлээн зөвшөөрөхгүй.Харин 2016 оны 10 сард зээлж авсан 1 500 000 төгрөгийг төлсөн гэв.

Зохигчийн тайлбар болон хэрэгт авагдсан нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч нь хариуцагч д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 3 800 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Нэхэмжлэгч 2019 оны 02 дугаар сарын 28-ны өдөр гаас 1 500 000 төгрөгийг шилжүүлсэн авсан тул үлдэх 2 300 000 төгрөг гаргуулах шаардлагаа дэмжиж байна гэсэн тайлбар гаргасан тул нэхэмжлэлийн дүнг 2 300 000 төгрөг гэж үзлээ.

Нэхэмжлэгч шүүх хуралдаанд ...гийн хүсэлтээр 2016 оны 10 сарын 11-ны 1 500 000 төгрөг, 2017 оны 01 дүгээр сарын 20-диор 2 300 000 төгрөг тус тус зээлсэн.Зээлийн гэрээг сүүлд нөхөж хийхдээ он, сар, өдрийг 2016 оны 10 дугаар сарын 22 гэж бичсэн.Надаас энэ мөнгөнүүдийг бэлнээр авсан гэж хариуцагч шүүх хуралдаанд ...би 2016 оны 10 дугаар сарын 10-дын үед аас 1 500 000 төгрөг зээлсэн.Харин н.Батсугар, н.Түмэндэмбэрэл нарын Жи тайм ХХК-нд тушаасан 2 300 000 төгрөгийг аас авч н.Батсугар, н.Түмэндэмбэрэл нарт дамжуулж өгсөн болохоос 2 300 000 төгрөгийг би зээлж аваагүй тул хүлээн зөвшөөрөхгүй гэсэн тайлбар гаргаж байгаа.

Зохигчдын хооронд хийгдсэн зээлийн гэрээ хэрэгт авагдсан ба 2016 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн зээлийн гэрээнд аас 3 800 000 төгрөгийг 2016 оны 10 дугаар сарын 22-ноос 2017 оны 03 дугаар сарын 22 хүртэл 5 сарын хугацаатай, зээлийг эргүүлэн төлөх хугацаа хэтэрсэн хоног тутамд төлөөгүй үлдсэн дүнгийн 5 % тооцож алданги төлөх үүрэг хүлээнэ гэж тусгасан байна.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч, хариуцагч нар 2016 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн зээлийн гэрээг нөхөж хийсэн болохыг тайлбарлаж байгаа.

Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4-д мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно гэж заасан.

2016 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн зээлийн гэрээний дагуу 3 800 000 төгрөгийг хариуцагч д шилжүүлэн өгсөн болохоо нэхэмжлэгч нотолж чадаагүй, хэрэгт авагдсан баримтаар дээрхи үйл баримт тогтоогдохгүй байна.

Харин хариуцагч 2016 оны 10 дугаар сард аас 1 500 000 төгрөг зээлж авсан болохоо хүлээн зөвшөөрч 2019 оны 02 дугаар сарын 28-ны өдөр 1 500 000 төгрөгийг д шилжүүлсэн болох нь Хаан банкны мөнгөн шилжүүлэгийн баримтаар тогтоогдож байна.

, нар Житайм компаны VIP хөтөлбөрт элсэн орж үйл ажиллагаа явуулдаг байсан нь гэрчүүдийн мэдүүлэг, хариуцагчийн тайлбараар ноглогдож байгаа ба нэхэмжлэгч энэ үйл баримтын талаар маргаагүй.

Гэрч Т.Мянганбаяр шүүхэд ...Энэ хүмүүс Житайм компаны VIP хөтөлбөрт элсэж орсон байсан. Н.Батсугар гэдэг хүн 2017 оны 01 дүгээр сарын 13-нд 2.300.000 төгрөг тушаагаад дансанд мөнгөө хийгээд баримтаа авч ираад өөрийнхөө мэдээллийг өгч бүртгэлээ хийлгэсэн. Бүртгүүлснээс хойш 15 хоноход код нь устах аюултай байдаг. н.Батсугар гэж хүн 14 хоночихоор нь Гэрэлээ эгчээ код устах гээд байна гэхэд Гэрэлээ эгч миний хажууд Ягаан эгчтэй утсаар ярьж байгаад Ягаан эгч надад хүн олдохгүй гэсэн болохоор нь Гэрэлээ эгч өөрийгөө шивчихье гэсэн. Тэгээд би Батсугар гэдэг хүний мэдээллийг устгаад Гэрэлээ эгчийн мэдээллийг шивсэн гэв. Иөнгө тушаасан хүн нь тушаасан баримтаа барьж ирээд бүртгэлийн дэвтэр дээр бүртгэлээ хийлгэдэг байсан. Цагдаагийн шалгалтаар бүх дэвтрийг хурааж авсан. ...Надад хүний мэдээллийг устгах эрх байхгүй. Ягаан эгч Гэрэлээ эгчийг хүн олж хий гэсэн юм шиг байна лээ. Тэгээд Гэрэлээ эгч хүн олдохгүй байна гээд өөрийгөө Батсугарын бүртгүүлж байсан кодоор мэдээллээ хийж шивүүлсэн гэсэн мэдүүлэг, гэрч И.Түмэндэмбэрэл ...2017 онд шиг санаж байна эхнэр н.Батсугар бид 2 Житайм ХХК-д элсэн орохоор болж 2 300 000 төгрөгийг эхнэр тушаасан.Тэгээд 20-иод хоногийн дараа гаас ажил дээр нь очиж 2 300 000 төгрөгөө авсан, гэрч А.Нарантуяа ..Би Жи тайм компанид элсэн орж ажиллаж байсан. 2017 оны 01 сарын 20-ны үеэр н.Батсугар гэдэг хүн бид нарын ажиллаж байсан Житайм компанид элсэж орсон. Орохдоо А.Гэрэлмаа эгчид мөнгөө өгч, надад мөнгө төлсөн баримтаа тушааж, бэлэн мөнгө өгсөн тохиолдолд манай дээр байдаг удирдлагуудад мөнгөө тушаагаад тэд нар баримт бичдэг байсан. Шивэлт тухайн үед хийгдээгүй. 2 хоногийн дараа код ирээд шивэлт хийсэн. Анх Ягаан эгчийн багт элсэж байсан учраас энэ талаар Мянганбаяр мэднэ. Батсугар мөнгөө авъя эмчилгээнд явах гээд мөнгө хэрэгтэй боллоо гэж Гэрэлмаа эгчид хэлсэн. Ягаан эгч Гэрэлмаа эгчийг надаас ирж мөнгөө аваад тэр хүмүүстээ өгчих гэж хэлсэн. Гэрэлмаа эгч өөрөө өрөөнөөсөө гарч дээшээ гүйгээд Ягаан эгчээс мөнгө аваад ирж өгч байсан. эгч эгчээс мөнгө авч ирээд Батсугарт өгөх үед би дэргэд нь байсан. эгч дээд талын өрөөнд суудаг байсан, бид нар нэг оффист сууж, хамт ажилладаг байсан.2017 оны 01 сард болсон үйл явдал гэсэн мэдүүлэг өгсөн.

Гэрчүүдийн мэдүүлгээр 2017 оны 01 дүгээр сард н.Батсугар, н.Түмэндэмбэрэл нар Житайм компаны VIP хөтөлбөрт элсэж орохоор 2 300 000 төгрөгийг Житайм компанийн дансанд тушаасан, уг мөнгөө гаар дамжуулж аас авсан болох нь тогтоогдож байна.

Иймд нэхэмжлэгчийг 2016 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн зээлийн гэрээний дагуу 3 800 000 төгрөгийг хариуцагч д шилжүүлэн өгсөн болохоо нотолж чадаагүй гэж үзэж 2 300 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Иймд дээрхи үндэслэлээр 2 300 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 75 750 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагчаас 1 500 000 төгрөгт тохирох улсын тэмдэгтийн хураамж 38 950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэв. Учир нь хариуцагчийг 1 500 000 төгрөгийг төлж биелүүлсэн үндэслэлээр нэхэмжлэгч дээрхи шаардлагаас татгалзсан.

Хариуцагчийн эд хөрөнгө битүүмжилсэн 2019 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 411 дүгээр захирамжийг энэ хэрэгт давж заалдах, хяналтын гомдол гаргасан бол түүнийг шийдвэрлэх хүртэл хугацаанд хэвээр үлдээж шийдвэрлэв.

Монгол Улсын Иргэний хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.4-т заасныг баримтлан нэхэмжлэгч ы хариуцагч д холбогдуулан гаргасан 2 300 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 75 750 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагчаас 38 950 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.2-т заасныг баримтлан 2019 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 411 дүгээр захирамжийг энэ хэрэгт давж заалдах, хяналтын гомдол гаргасан бол түүнийг шийдвэрлэх хүртэл хугацаанд хэвээр үлдээсүгэй.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар энэхүү шийдвэр нь танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 119.3-д заасан хугацаа өнгөрмөгц 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба ийнхүү аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй, зохигчид шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногт Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ,ШҮҮГЧ Р.ҮҮРИЙНТУЯА