Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 06 сарын 27 өдөр

Дугаар 160

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Базарханд даргалж тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Хан-Уул дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Их Монгол овогт Төмөржавын Зулбаяр, Түшээ гүн овогт Чимэдийн Баянмөнх нарт холбогдох эрүүгийн 201726030370 дугаартай хэргийг 2017 оны 06 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: улсын яллагч А.Оюунгэрэл, шүүгдэгч Ч.Баянмөнх, Т.Зулбаяр, тэдгээрийн өмгөөлөгч Д.Ганхуяг нарыг оролцуулан нарийн бичгийн дарга Ч.Сайнзаяа шүүх хуралдааны тэмдэглэл хөтлөв.

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

 

1. Монгол Улсын иргэн, 1996 оны 12 дугаар сарын 06-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, эрэгтэй, 20 настай, тусгай дунд боловсролтой, автын засварчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 7, аав, ээж, өвөө, эгч, 2 дүүгийн хамт амьдрах, Хан-Уул дүүргийн 9 дүгээр хороо, Буянт-Ухаагийн 12-465б тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд ял шийтгэгдэж байгаагүй, бие эрүүл, ухаан бүрэн, Их Монгол овогт Төмөржавын Зулбаяр /РД:УЗ96120651/,

2. Монгол Улсын иргэн, 1995 оны 02 дугаар сарын 28-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, эрэгтэй, 22 настай, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, ээж, 2 дүүгийн хамт ХУД-н 16 дугаар хороо, Буянт-Ухаагийн 2-106-4 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд:

- Хан-Уул дүүргийн шүүхийн 2010 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 237 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 02 /хоёр/ жил хорих ялаар шийтгүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 62 дугаар зүйлийн 62.1, 62.2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол биелүүлэхийг 01 /нэг/ жилийн хугацаагаар хойшлуулсан,

- Хан-Уул дүүргийн шүүхийн 2011 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 303 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 02 /хоёр/ жил 06 /зургаа/ сарын хорих ялаар  шийтгүүлж, уг ялыг биечлэн эдэлж 2014 оны 04 сарын 09-ний өдөр ялын хугацаа дуусч суллагдсан ял шийтгэлтэй, бие эрүүл, ухаан бүрэн, хэрэг хариуцах чадвартай Түшээ гүн овогт Чимэдийн Баянмөнх /РД:УШ95022811/,

 

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

1. Шүүгдэгч Чимэдийн Баянмөнх нь Төмөржавын Зулбаяртай бүлэглэн, тусгайлан бэлтгэсэн багаж хэрэгсэл буюу 12 мм-ийн түлхүүр, 10 мм-ийн дорцов ашиглан давтан үйлдлээр:

- 2017 оны 03 дугаар сарын 22-ноос 23-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Буянт-Ухаа 2 хорооллын 1027 дугаар байрны гадаа авто зогсоолд байсан иргэн Ц.Золбадрахын эзэмшлийн 47-80 УБЕ улсын дугаартай Тоёота Приус-20 маркийн автомашины их гэрэл 2 ширхэг, урд гупер, мөн гуперний нэмэлт гэрэл 2 ширхэгийг тус тус хулгайлж бусдад 930.000 төгрөгийн хохирол учруулсан,

- Мөн 2017 оны 03 дугаар сарын 23-наас 24-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлалтай Буянт-65 дугаар байрны гадаа авто зогсоолд байсан иргэн Д.Оюунболдын эзэмшлийн 37-66 УНИ улсын дугаартай Тоёота Приус-11 маркийн автомашины урд копут, урд их гэрэл 2 ширхэг, урд гуперийг хулгайлан авахаар завдаж, бусдад 500.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт

 

2. Шүүгдэгч Төмөржавын Зулбаяр нь 2017 оны 03 дугаар сарын 22-ноос 23-нд шилжих шөнө Чимэдийн Баянмөнхтэй бүлэглэн, тусгайлан бэлтгэсэн багаж хэрэгсэл буюу 12 мм-ийн түлхүүр, 10 мм-ийн дорцов ашиглан, давтан үйлдлээр:

- Хан-Уул дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Буянт-Ухаа 2 хорооллын 1027 дугаар байрны гадаа авто зогсоолд байсан иргэн Ц.Золбадрахын эзэмшлийн 47-80 УБЕ улсын дугаартай Тоёота Приус-20 маркийн автомашины их гэрэл 2 ширхэг, урд гупер, мөн гуперний нэмэлт гэрэл 2 ширхэг тус тус хулгайлан авч бусдад 930.000 төгрөгийн хохирол учруулсан,

2017 оны 03 дугаар сарын 23-наас 24-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлалтай Буянт-65 дугаар байрны гадаа авто зогсоолд байсан иргэн Д.Оюунболдын эзэмшлийн 37-66 УНИ улсын дугаартай Тоёота Приус-11 маркийн автомашины урд копут, урд их гэрэл 2 ширхэг, урд гуперийг хулгайлан авахаар завдаж бусдад 500.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт  тус тус холбогджээ.

                                                   

                                                ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

1. Шүүгдэгч Т.Зулбаярын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн:

“...Мөрдөн байцаалтын шатанд үйлдсэн хэргийн талаар үнэн зөвөөр мэдүүлсэн учир нэмж хэлэх зүйл алга. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч маргахгүй. Хохирогч нарын хохирлыг төлж барагдуулсан. Ийм хэрэг хийсэндээ маш их гэмшиж харамсаж байна. Дахин хулгайн хэрэг хийхгүй, ариун цагаан хөдөлмөрөөрөө амьдрах болно.” гэсэн мэдүүлэг,

 

2. Шүүгдэгч Ч.Баянмөнхийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн:

“...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн учир нэмж ярих зүйл байхгүй байна. Гэм буруугийн тал дээр маргахгүй. Гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо бүрэн төлж барагдуулсан. Миний хувьд бага байхдаа групп-т орсон. Сард халамжаас 200,000 төгрөгийн тэтгэмж авдаг. Зулбаяр бид хоёр гэмт хэрэг хийхдээ согтууруулах ундаа хэрэглээгүй байсан. Би хийсэн хэрэгтээ маш их харамсаж байна. Дахин ийм хэрэг төвөгт орохгүй гэдгээ амлаж байна.” гэсэн мэдүүлэг,

 

  Эрүүгийн 201726030370 дугаартай хэргээс:

 

1. Хохирогч Ц.Золбадрахын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

“...2017 оны 03 сарын 22-ны өдөр ажлаа тараад өөрийн эзэмшлийн Приус-20 маркийн 47-80 УБЕ улсын дугаартай, саарал өнгийн автомашинаа уг амьдардаг хорооллынхоо байрны гадаах авто зогсоолд оройны 20:00 цагийн орчимд байрлуулсан. Ингээд гэртээ ороод унтаж амарсан. Маргааш өглөө гэрээсээ эхнэр Э.Золбаярын хамт 07:00 цагийн үед гараад, машин дээрээ иртэл миний машины урд гупер, мөн урд талын хоёр их гэрлийг тэр чигээр нь салгаад, хулгайлж аваад явсан байсан.

2017 оны 03 сарын 24-ний өдөр над руу Цагдаагийн байгууллагаас залгаад дуудахаар нь очиход, миний машины эд ангийг хулгайлсан хоёр хүнийг цагдаа нар олж тогтоосон байсан. Мөн миний машины хулгайд алдсан эд зүйлийг хулгай хийсэн хүмүүсээс хураан авсан байсан. Эд ангиудыг хүлээн авахад миний машины гуперний доод хоёр нэмэлт жижиг гэрэл нь байхгүй байсан. Нэг ширхэг нь 25.000 төгрөгний үнэтэй, нийлээд 50.000 төгрөг болно. Мөн гуперт зүүсэн байсан машины улсын дугаар алга болсон байсан. Улсын дугаар шинээр хийлгэхэд 30.000 төгрөг болдог. Нийтдээ одоо надад 80.000 төгрөгний хохирол учирсан. Би өөрт учирсан хохирлоо бүрэн хүлээж авсан, надад одоо ямар ч санал гомдол байхгүй...” гэсэн мэдүүлэг /хэргийн 29-31х/,

 

2. Хохирогч Д.Оюунболдын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

“...2017 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн орой 23:00 цагийн үед өөрийн гэр болох 65 дугаар байрныхаа гадаах авто зогсоолд машинаа байрлуулсан. Ингээд гэртээ ороод унтаж байтал над руу Цагдаагийн газраас ярьж байна, таны машины чинь эд ангийг хулгайлсан хүнийг барьчихлаа гэж хэлсэн. Тэгэхээр нь би гадагшаа гараад хартал миний автомашины урд копудыг нь тайлаад тавьчихсан, хоёр урд их гэрэлний боолтнуудыг нь тайлаад авахад бэлдээд суллаад орхисон байсан. Мөн урд гуперний нэг талынх нь боолтыг нь тайлчихсан, хазайчихсан байдалтай байсан. Маргааш нь би машиныхаа эд ангиудыг Цагдаагийн байгууллагаас хүлээж авсан. Одоо надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг /хэргийн 67-71х/,

 

3. Гэрч Э.Золбаярын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

“...Миний нөхөр Ц.Золбадрах, хүүхдүүд, бид нарын Буянт-Ухаа 2 дугаар хороололд амьдардаг байхад 2017 оны 03 сарын 22-ноос 23-нд шилждэг шөнө нөхрийн эзэмшлийн 47-80 УБЕ улсын дугаартай, саарал өнгийн Приус-20 маркийн автомашины урд гупер, мөн хоёр ширхэг их гэрэл зэргийг хулгайлаад аваад явсан байсан. 2017 оны 03 сарын 22-ны өдөр нөхөр маань ажлаа тараад автомашинаа унаад гэртээ 20:00 цагийн үед ирсэн.

Ирэнгүүтээ машинаа байрныхаа гадаа автозогсоолд байрлуулчихаад орж ирсэн юм. Харин маргааш өглөө нь бид хоёр гэрээсээ 07:00 цагийн үед гараад машин дээрээ иртэл дээрх байдлаар эд зүйлс нь алга болсон байсан. 2017 оны 03 дугаар сарын 24-ний өдөр манай нөхрийг Цагдаагийн хэлтсээс дуудаад алдагдсан эд зүйлсийг нь хүлээлгэж өгсөн. Гэтэл гупернийх нь жижиг хоёр нэмэлт гэрэл нь алга болсон байсан. Мөн гуперт зүүсэн байсан машины улсын дугаар бас алга болсон байсан...” гэсэн мэдүүлэг /хэргийн 32х/,

 

4. Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, хэргийн газрын тойм зураг /хэргийн 6-10х/,

 

5. Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хэргийн 25-26х/,

 

6. Алдагдсан гэх эд зүйл болон мөнгийг хохирогч Ц.Золбадрахад хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хэргийн 27х, 42-43х/,  

 

7. Эд зүйлийн үнэлгээ тогтоосон баримт  /хэргийн 28х, 41х, 81х/,

 

8. Эрүүгийн хэргийг нэгтгэсэн мөрдөн байцаагчийн тогтоол /хэргийн 45х/,

 

9. Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хэргийн 49-51х/,

 

10. Хүний биед үзлэг хийх тогтоол, тэмдэглэл /хэргийн 59-59х/,

 

11. Эд зүйл хураан авсан тэмдэглэл /хэргийн 60х/,

 

12. Хураан авсан эд зүйлийг хохирогч Д.Оюунболдод хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хэргийн 61х/, 

 

13. Гэрэл зургаар хүн таньж олуулах ажиллагаа хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хэргийн 62-66х/,

 

14. Хэрэг үйлдэх үедээ ашигласан гэх түлхүүр, дорцовыг хураан авсан тогтоол, тэмдэглэл /хэргийн 83-84х/,

 

15. Хураан авсан эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хэргийн 85-86х/,

 

16. Эд мөрийн баримтаар тооцож, эрүүгийн хэрэгт хавсаргах тогтоол /хэргийн 87х/,

 

17. Шүүгдэгч Ч.Баянмөнхийн мөрдөн байцаалтын шатанд сэжигтэн, яллагдагчаар өгсөн:

“...Би энэ хэрэгт надтай хамт шалгагдаж байгаа Т.Зулбаярыг хүүхэд байхаас нь таньж мэддэг байсан. Манай найз Т.Зулбаяр нь аавынхаа эзэмшлийн Приус-20 маркийн саарал өнгийн автомашиныг хааяа унаж хэрэглэдэг юм. Тэгээд энэ хэргийг хийхийн өмнө Т.Зулбаяр бид хоёр хамт явж байхад тэр надад “миний хааяа унаж хэрэглэдэг Приус-20 маркийн машины урд гуперыг сольчихмоор байна” гэж хэлсэн. Өөрөөр хэлбэл “өөр Приус-20 маркийн гуперыг хулгайлж аваад, машиндаа хийчихье” гэж хэлсэн.

Тэгэхээр нь би зөвшөөрч, түүнтэй хамт энэ үйлдлийг нь хийхээр болсон. Ингээд бид хоёр 2017 оны 03 сарын 22-ноос 23-нд шилжих шөнийн 01:00 цагаас 02:00 цагийн үед Хан-Уул дүүргийн 10-р хороонд байдаг Буянт-Ухаа 2 хороололд очсон. Очихдоо бид хоёр машингүй явж очсон. Тухайн үед шөнө болсон, хороололд хүмүүс байхгүй, унтаж амарсан байсан.

Тэгээд бид хоёр 1027 гэсэн байрны гадаа зогсоолд байсан саарал өнгийн Приус-20 маркийн автомашин дээр очсон. Машин дотор хүнгүй, ойр хавьд нь бас хүн харагдахгүй байсан. Ингээд бид хоёр машины урд талд очиж суугаад Т.Зулбаяр нь тэр оройдоо ажилладаг гэх машин завсарын газраасаа авсан 12 мм-н боолт чангалж суллах түлхүүр, 1 мм-н дорцоов зэргийг ашиглаж тухайн машины урд гуперийг нь Т.Зулбаяр нь тайлсан.

Энэ үед нь би хажууд нь хүн гараад зогсож байсан. Эхлээд Т.Зулбаяр гуперийг нь тайлсны дараа би “хоёр их гэрлийг нь авчихъя” гээд дорцовоор их гэрлүүдийн боолтыг нь тайлж хоёр их гэрлийг нь сугалж авсан. Гуперийг Зулбаяр өөрийнхөө ажилладаг засварын газрын гражид оруулсан. Би хоёр их гэрлээ гэрийхэндээ үзүүлэхгүйгээр хашаандаа байшингийнхаа зүүн талд хүн харахгүй хэсэгт нуусан.

Маргааш нь гэрийнхээ ойролцоо явж байтал миний танил Пүрвээ гэж залуу надаас “хаанаас Приус-11 маркийн автомашины копудыг хямдхан олж болох бол, би машиныхаа копудыг юм мөргөөд гэмтээчихсан юм аа, чи хямдхан зардаг газар мэдэх үү, хэрвээ байдаг бол би мөнгөөр нь буюу байгаа 200.000 төгрөгөөрөө авъя” гэж хэлсэн юм.

Тэгэхээр нь би “за тэгвэл би чамд олоод өгье” гэж хэлсэн. Харин би хулгай хийж олж өгнө гэж огт хэлээгүй. Ингээд Зулбаярт энэ талаар орой нь хэлсэн. Түүнийг гэртээ байхад нь би явж очоод “200.000 төгрөгний ажил байна, Приус-11 маркийн машины копуд олчих юм бол 200.000 төгрөгөөр зарах гээд байна, хоёулаа явж хулгайлж олоод заръя” гэж хэлсэн. Тэгэхэд Зулбаяр зөвшөөрч, бид 2 хамт явсан. Тэгээд тэр оройдоо бас л шөнө 00:00 цагийн орчимд Нисэхийн байрнуудын орон сууцны хороолол руу явган очсон.

Цагаан өнгийн Приус-11 маркийн автомашины дэргэд ирсэн. Ингээд нөгөө 12-ийн түлхүүр, 10-н дорцоов зэргээ ашиглаад Т.Зулбаяр бид хоёр хамт копудных нь боолтуудыг тайлсан. Мөн урд гуперний нь нэг талын боолтыг нь тайлсан. Мөн их гэрлийн жолооч талын  нэг гэрлийг авахаар боолтыг нь тайлсан. Энэ үед байрны дундаас нэг хүн ирж байх шиг байхаар нь би тэндээс зугтаагаад явсан. Харин Т.Зулбаяр нь үлдээд баригдсан. Би зугтаж байхдаа эргээд харахад ард Цагдаагийн машин ирчихсэн, Т.Зулбаярыг барьчихсан байсан.

Т.Зулбаяр цагдаад баригдсаны дараа би түүн рүү утсаар ярихад “Цагдаад саатуулагдсан байна” гэж хэлсэн. Тэгэхээр нь би угаасаа зугтаасан ч  дараа баригдах юм чинь гэж бодоод өөрөө Цагдаагийн хэлтэст тэр оройдоо алхаж ирээд болсон асуудлыг үнэнээр нь хэлсэн. Ийм хэрэг хийсэндээ маш их харамсаж байна...” гэсэн мэдүүлэг /хэргийн 97-100х, 110-111х/,

 

18. Шүүгдэгч Т.Зулбаярын мөрдөн байцаалтын шатанд сэжигтэн, яллагдагчаар өгсөн:

“...Би найз Ч.Баянмөнхтэй хамт өмнө нь таксинд явдаг байсан. Би Тоёота Приус-20 маркийн, саарал өнгийн автомашинтай юм. Тухайн автомашины маань урд гупер нь хар өнгөтэй, машины өнгөнөөс зөрөөд байсан тул 2017 оны 03 сарын 22-ноос 23-нд шилжих шөнө найз Ч.Баянмөнхтэй хамт Хан-Уул дүүрэг 10-р хороо, Буянт-Ухаа 2 хороололд очиж улсын дугаарыг санахгүй байна. Саарал өнгийн Приус-20 маркийн машины урд гуперийг нь арвын дорцоов, арвын түлхүүр зэргээр тайлж авсан. Энэ үед Ч.Баянмөнх нь надаас 1 метр орчим зайд хүн хараад зогсож байсан. Харин би түлхүүр, дорцоовыг ашиглаж гуперийг тайлсан. Би гуперийг нь тайлчихаад аваад явах гэтэл найз Ч.Баянмөнх нь “би урд хоёр их гэрлийг нь тайлаад авчихъя, одоо тайлахад амахан юм чинь” гэж хэлсэн. Тэгэхээр нь би урд хоёр их гэрлийг нь нэг нэгээр нь дээрх багажаараа тайлж авсан. Энэ хэргийг 02:30 цагаас 03:10 цагийн хооронд хийсэн.

2017 оны 03 дугаар сарын 23-ны орой 22:00 цагийн үед намайг гэртээ байхад над руу найз Ч.Баянмөнх нь залгаад “чи хөгшөөн, хаана байгаа юм бэ, Нисэхийн компьютер тоглоомын газарт хүрээд ир” гэж дуудсан. Тэгэхээр нь би яваад очсон. Энэ үед Ч.Баянмөнх нь надад хэлэхдээ “хөгшөөн 200.000 төгрөгний ажил байнаа” гэж хэлсэн.

Харин би хариуд нь “яг ямар ажил юм бэ” гэсэн чинь “би хүнд Приус-11 маркийн автомашины копуд, зүүн талын их гэрэл өгөх хэрэгтэй байгаа юмаа, чи надтай хамт явчих, өмнө нь би чамд туслаж байсан юм чинь чи бас надад энэ удаад туслачих” гэж хэлэхээр нь би “одоо хэрэггүй ээ, болъё хөгшөөн” гэж хэлчихээд би гэртээ хариад байж байтал Ч.Баянмөнх нь над руу залгаад, “гадаа чинь ирчихсэн байна гараад ир” гэж хэлсэн. Тэгэхээр нь би гараад очтол Ч.Баянмөнх нь “чи надтай хамт хулгай хийчих” гэж хэлээд байсан. Харин би зөрүүлээд “үгүй ээ хөгшөөн хэрвээ баригдах юм бол цагдаа сэргийлэх болно шүүдээ” гэж хэлтэл “зүгээрээ хөгшөөн” гэсэн.

Ингээд би түүнтэй хамт явахаар болсон. Тэр үед бид хоёр машингүй явсан ба шууд Нисэхийн байрны буюу орон сууцны хороолол дунд ороод цагаан өнгийн Приус-11 маркийн автомашины копудыг, мөн өмнө нь хэрэглэсэн 10-ын дорцоов, 10-ын түлхүүр зэргийг ашиглан би тайлж авсан. Ч.Баянмөнх надтай хамт тайлалцангаа хүн харж байсан. Тэгээд нэг талынх нь их гэрлийг тайлж авах гээд боолтыг нь суллаад авах гээд байж байтал Ч.Баянмөнх гэнэт “нэг эмэгтэй хүн ирж байна” гэж хэлсэн. Гэтэл тэр хүн эмэгтэй биш эрэгтэй цагдаа байсан. Тэгээд тэр цагдаа намайг бариад авсан.

Маргааш өглөө нь хулгайлаад гражиндаа хийсэн байсан Приус-20 машины урд гуперийг цагдаад хураалгасан. Мөн Ч.Баянмөнх нь их гэрлээ хураалгасан. Ийм хэрэг хийсэндээ маш их гэмшиж байна. Дахиж ийм хэрэг хийхгүй ээ. Хохирогчоос уучлалт гуйсан байгаа...” гэсэн мэдүүлэг /хэргийн 102-105х, 107-108х/, мөн шүүгдэгч нарын хувийн байдалтай холбоотой нотлох баримтууд гэрч Ш.Цолмонгийн мэдүүлэг /хэргийн 72х/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хэргийн 114х, 123х/, гэрлэлт бүртгэлгүй тухай лавлагаа /хэргийн 115х/, Хан-Уул дүүргийн 9 дүгээр хорооны Засаг даргын тодорхойлолт /хэргийн 116х/, мэргэжлийн боловсролын үнэмлэхийн хуулбар /хэргийн 117-119х/, Хан-Уул дүүргийн 16-р хорооны Засаг даргын тодорхойлолт /хэргийн 124х/, өргөмжлөл, сертификатын хуулбарууд /хэргийн 125-127х/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас баримтууд /хэргийн 129-130х/, Хан-Уул дүүргийн шүүхийн 2010 оны 10 сарын 19-ний өдрийн 237 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хэргийн 134-136х/, Хан-Уул дүүргийн шүүхийн 2011 оны 11 сарын 17-ны өдрийн 303 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хэргийн 137-142х, 143-148х/, суллагдсан хүмүүст олгодог тодорхойлолт /хэргийн 150х/ зэрэг хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг тус тус шинжлэн судлав.

 

Шүүгдэгч нарыг сэжигтэн, яллагдагчаар болон хохирогч нар, гэрч нарыг байцаахдаа Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан хуулийн шаардлага хангасан, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан ба мөрдөн байцаалтын шатанд шалгавал зохих асуудлыг бүрэн шалгаж тогтоосон байх тул шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн болон хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу бэхжигдсэн нотлох баримтын хэмжээнд эрх зүйн дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна. 

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудаас дүгнэхэд:

 

Шүүгдэгч Ч.Баянмөнх, Т.Зулбаяр нар нь бүлэглэн, тусгайлан бэлтгэсэн багаж хэрэгсэл буюу 12 мм-ийн түлхүүр, 10 мм-ийн дорцов ашиглан давтан үйлдлээр:

2017 оны 03 дугаар сарын 22-ноос 23-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Буянт-Ухаа 2 хорооллын 1027 дугаар байрны гадаа авто зогсоолд байсан иргэн Ц.Золбадрахын эзэмшлийн 47-80 УБЕ улсын дугаартай Тоёота Приус-20 маркийн автомашины их гэрэл 2 ширхэг, урд гупер мөн гуперний нэмэлт гэрэл 2 ширхэгийг хулгайлан авч 930.000 төгрөгийн, 2017 оны 03 дугаар сарын 23-наас 24-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлалтай Буянт-65 дугаар байрны гадаа авто зогсоолд байсан иргэн Д.Оюунболдын эзэмшлийн 37-66 УНИ улсын дугаартай Тоёота Приус-11 маркийн автомашины урд копут, урд их гэрэл 2 ширхэг, урд гуперийг хулгайлан авахаар завдаж 500.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг тус тус үйлдсэн болох нь дээрх шинжлэгдсэн баримтууд болон шүүгдэгч Ч.Баянмөнх, Т.Зулбаяр нарын сэжигтэн, яллагдагчаар өгсөн мэдүүлэг, шүүхийн хэлэлцүүлэгт үйлдсэн хэргээ хүлээн зөвгөөрч гэм буруугийн талаар маргахгүй байгаагаа илэрхийлсэн мэдүүлэг баримтуудаар хангалттай нотлогдож тогтоогдож байна.

 

Дээрх хоёр удаагийн хулгайн гэмт хэргийн улмаас нэр бүхий хохирогч нарт учирсан хохирлыг 1.430.000 төгрөг гэж тодорхойлсон нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 29 дүгээр зүйлийн 29.1 дэх хэсэгт заасан бага бус хэмжээнд хамаарч байна.

Хан-Уул дүүргийн Прокурорын газраас Ч.Баянмөнх, Т.Зулбаяр нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд ирүүлсэн нь тэдний гэм буруутай үйлдэлд тохирсон, хэргийн бүрдэл хангагдсан байна.

 

Иймд шүүгдэгч Т.Зулбаяр, Ч.Баянмөнх нарыг давтан үйлдлээр, тусгайлан бэлтгэсэн багаж хэрэгсэл ашиглан бусдын эд хөрөнгө хулгайлах гэмт хэрэгийг бүлэглэн үйлдсэн гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага  хүлээлгэх үндэлэлтэй байна.

 

Шүүгдэгч Ч.Баянмөнх нь хоёр удаагийн ял шийтгэлтэй, урьд Хан-Уул дүүргийн шүүхийн 2011 оны 11 сарын 17-ны өдрийн 303 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 2 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, 2014 оны 04 сарын 09-ний өдөр ялын хугацаа дуусч суллагдсан болох хэргийн баримтаар тогтоогдсон.

 

Шүүгдэгч Ч.Баянмөнхийн хувьд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 78 дугаар зүйлд заасан ялтай байдал хуульд заасан үндэслэл журмын дагуу тоологдох хэдий ч Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Улсын Их Хурлаас 2015 оны 08 дугаар сарын 11-ний өдөр батлан гаргасан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.1 дэх хэсэгт заасан зохицуулалтад түүний ялтай байдал нь хамаарч, ялгүй болох хугацаанаас үлдсэн хугацаа нь хэрэгсэхгүй болж ялгүй болсон байна. 

 

Шүүгдэгч Т.Зулбаяр нь урьд өмнө ял шийтгэгдэж байгаагүй болох нь ЦЕГ-ын МСТ-ийн ял шийтгэлийн мэдээллийн сангийн бүртгэлд бүртгэгдээгүй тухай ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас баримтаар /хэргийн 129х/ тогтоогдсон.    

 

Дээр дурьдсан үндэслэлээр шүүгдэгч нарыг Эрүүгийн хуулийн хүндэвтэр ангилалд хамаарах гэмт хэрэг анх удаа  үйлдсэн гэж дүгнэв.

 

Шүүгдэгч Ч.Баянмөнх, Т.Зулбаяр нар нь гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирлыг биет байдлаар болон мөнгөөр нөхөн төлсөн нь хохирогч Ц.Золбадрахын “...Би өөрт учирсан хохирлоо бүрэн хүлээн авсан, надад одоо ямар ч санал гомдол байхгүй...” гэсэн мэдүүлэг болон хүсэлт /хэргийн 29-31х, 42х/, хохирогч Д.Оюунболдын “...машиныхаа эд ангиудыг Цагдаагийн байгууллагаас хүлээж авсан тул надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг /хэргийн 67-71х/, Алдагдсан гэх эд зүйл болон мөнгийг хохирогч Ц.Золбадрахад хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хэргийн 27х, 42-43х/,  Эд зүйл хураан авч, Д.Оюунболдод хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хэргийн 60-61х/ баримтаар тус тус тогтоогдож байх тул нэр бүхий шүүгдэгч нараас гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирол төлбөрт тооцож гаргуулах төлбөргүй байна.  

 

Мөн нэр бүхий дээрх шүүгдэгч нар хулгайн гэмт хэрэг үйлдэж бусдад учруулсан гэм хорын хохирлыг бүрэн төлж барагдуулсан, өөрсдийн өмчлөлд тухайлсан эд хөрөнгө байхгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй зэрэг нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан эд хөрөнгө хураах нэмэгдэл ял хэрэглэхгүйгээр, шүүгдэгч нарын хувийн байдал, гэмт хэрэгт оролцсон үйлдэл оролцоо зэргийг харгалзан ял шийтгэлийг ялгамжтай оногдуулах нь зүйтэй гэж дүгнэсэн болно.  

 

Шүүх, шүүгдэгч Ч.Баянмөнх, Т.Зулбаяр нарт ял шийтгэл оногдуулахдаа тэдгээр нь анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлсөн буюу гэм хорыг арилгасан, үйлдсэн хэрэгтээ гэмшиж гэм буруугаа ойлгон ухамсарласан зэрэг нөхцөл байдлыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлийн 55.1.1, 55.1.3, 55.1.9 дэх хэсэгт заасан ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тус тус  тооцсон ба шүүгдэгч нарын үйлдэлд ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй. 

 

Түүнчлэн шүүгдэгч Ч.Баянмөнх, Т.Зулбаяр нар нь хорих ял шийтгүүлж болох хүндэвтэр гэмт хэрэг анх удаа үйлдсэн, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирлыг нөхөн төлж гэм хорыг арилгасан,  үйлдсэн хэрэгтээ гэмшиж, гэм буруугаа ойлгон ухамсарлаж буй тэдний хувийн байдал зэргийг тус тус  харгалзан шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт заасан журмыг журамлан хэрэглэх боломжтой гэж дүгнэлээ.   

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 12 мм-ийн түлхүүр 1 ширхэг, 10 мм-ийн дорцоов 1 ширхэг зэргийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1 дэх хэсэгт заасан журмын дагуу устгах нь зүйтэй.

Энэ хэрэгт шүүгдэгч нар нь цагдан хоригдоогүй, тэдгээрийн иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэргийн хамт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй, хохирогчид гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус шийтгэх тогтоолд дурьдаж шийдвэрлэв.     

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286 дугаар зүйлийн 286.1, 290 дүгээр зүйлийн 290.3 дахь хэсэг, 294, 297 дугаар зүйлийн 297.1 дэх хэсэг, 298 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон                                              

                                           

ТОГТООХ нь:

 

1. Их Монгол овогт Төмөржавын Зулбаяр, Түшээ гүн овогт Чимэдийн Баянмөнх нарыг давтан үйлдлээр, тусгайлан бэлтгэсэн багаж хэрэгсэл ашиглан, бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг бүлэглэн үйлдэж, бусдад бага бус хэмжээний хохирол учруулсан гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар Т.Зулбаярыг эд хөрөнгө хураахгүйгээр 02 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар,  

- Ч.Баянмөнхийг эд хөрөнгө хураахгүйгээр 02 /хоёр/ жил 06 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар Т.Зулбаярт оногдуулсан 02 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ял,  Ч.Баянмөнхөд оногдуулсан 02 /хоёр/ жил 06 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялыг тус тус жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

 

4. Энэ хэрэгт Т.Зулбаяр, Ч.Баянмөнх нар нь цагдан хоригдоогүй, эрүүгийн хэргийн хамт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, нэр бүхий шүүгдэгч нарын иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, тэдгээр нь бусдад төлөх төлбөргүй, хохирогч Ц.Золбадрах, Д.Оюунболд нар нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурьдсугай.

 

5. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 12 мм-ийн түлхүүр 1 /нэг/ ширхэг, 10 мм-ийн дорцоов 1 /нэг/ ширхэгийг тус тус шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг “Эд мөрийн баримт устгах комисс”-т даалгасугай.

 

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт заасныг журамлан ялтан Т.Зулбаярт оногдуулсан 02 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ял, ялтан Ч.Баянмөнхөд оногдуулсан 02 /хоёр/ жил 06 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялыг тус тус биечлэн эдлүүлэхгүйгээр тэнсэж, Т.Зулбаярыг 01 /нэг/ жилийн хугацаагаар, Ч.Баянмөхийг 01 /нэг/ жил 06 /зургаа/ сарын хугацаагаар тус тус хянан харгалзаж, тэнсэгдсэн ялтан нарт хяналт тавьж ажиллахыг оршин суугаа газрын нутаг дэвсгэрийг нь харъяалах Хан-Уул  дүүргийн Цагдаагийн хэлтэст даалгасугай.

7. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд ялтан, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

 

8. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, ялтан Т.Зулбаяр, Ч.Баянмөнх нарт урьд авсан бусдын батлан даалтад байлгах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтсугай.

 

 

 

               

                ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                          С.БАЗАРХАНД