Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 01 сарын 13 өдөр

Дугаар 101/ШШ2022/00338

 

 

 

 

 

 

 

 

 

2022 01 13

101/ШШ2022/00338

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мандалбаяр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Ш.О,

 

Нэхэмжлэгч: О.Ө

 

Нэхэмжлэгч: БИБ ХХК нарын гаргасан,

 

Хариуцагч: ШШ холбогдох,

 

Хоёр дахь албадан дуудлага худалдаа явуулах тухай 2021 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 9/32, 9/,33, 9/34 тоот тогтоол, 2021 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр зохион байгуулсан хоёр дахь албадан дуудлага худалдааны нэхэмжлэгч нарт холбогдох хэсгийг болон 2021 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 9/23 тоот өмчлөх эрхийг шилжүүлэх тухай тогтоолыг тус тус хүчингүй болгож, дахин үнэлгээ тогтоолгохыг даалгах тухай нэхэмжлэлтэй хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Ө, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.О, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Б, нарийн бичгийн дарга З.А нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:


Нэхэмжлэгч нараас тус шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн 02 тоот шийдвэрээр Ш.О, О.Ө, БИБ ХХК нараас 870,926,366.00 төгрөгийг гаргуулж СССк ХХК-нд олгох тухай гүйцэтгэх баримт бичигт хариуцагч байгууллага нь шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулж байгаа болно. Дээрх төлбөрийн үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан дараах үл хөдлөх эд хөрөнгүүдийг 2020 оны 02 дугаар сарын 10-ны өдөр М трейд ХХК нь:

 

-0 м.кв талбайтай 0024 тоот улсын бүртгэлийн дугаартай, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг 901,700,000.00 төгрөгөөр,

-02202 тоот улсын бүртгэлийн дугаартай, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг 165,600,000.00 төгрөгөөр,

-0303 тоот бүртгэлийн дугаартай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгииг 184,000,000.00 төгрөгөөр,

-0404дугаар давхар хаягт байршилтай 192 м.кв талбайтай Ү-2204075899 тоот улсын бүртгэлийн дугаартай, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг 184,000,000.00 төгрөгөөр,

-Баянзүрх дүүргийн 10 дугаар хороо, Улаанхуарангийн 1-191 дүгээр барилгын 3-5 давхар хаягг байршилтай 576 м.кв талбайтай Ү-2204075898 тоот улсын бүртгэлийн дугаартай, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг 552,100,000.00 төгрөгөөр,

-0505 тоот дугаартай 759 м.кв талбайтай газрыг 586,700,000.00 төгрөгөөр,

-050505 тоот дугаартай 448 м.кв талбайтай газрыг 311,600,000.00 төгрөгөөр,

-0606 тоот дугаартай 515 м.кв талбайтай газрыг 358,300,000.00 төгрөгөөр тус тус үнэлснээр 2020 оны 03 дугаар сарын 20-ны өдөр тус газраас анхны албадан дуудпага худалдааг зохион байгуулсан боловч үнийн санал ирээгүй.

 

Ийнхүү анхны албадан дуудлага худалдаа явагдсаны дараа нэхэмжлэгч нар 2020 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн М трейд ХХК-ийн үнэлгээг эс зөвшөөрч шүүхэд нэхэмжлэл гаргасны дагуу тус хэргийг шүүхээр эцэслэн шийдвэрлэх хүртэл хугацаагаар шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлсэн бөгөөд тус дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 02264 тоот шийдвэрээр нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг, давж заалдах шатны шүүх хэвээр үлдээсэн.

 

Улмаар төлбөр төлөгч бидний зүгээс шийдвэр, магадлалыг эс зөвшөөрч Улсын Дээд Шүүхэд гомдол гаргасан хэдий ч 2021 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр гомдлыг хэлэлцэхээс татгалзаж шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар Улсын Дээд Шүүхийн гомдол хэлэлцэхээс татгалзсан шийдвэр 7 хоногийн дараа буюу 2021 оны 05 дугаар сарын 07-ны өдөр албажиж гарсан.

 

Хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь 2021 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 9/32, 9/33, 9/34 тоот тогтоолоор нэхэмжлэгч нарын өмчлөлийн эд хөрөнгийг 2021 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн 10 цагт хоёрдахь албадан дуудлага худалдаанд оруулахаар шийдвэрлэсэн гэдгийг 2021 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 4/166/15344 тоот мэдэгдлээр нэхэмжлэгч нарт мэдэгдсэн байсан. Гэтэл хуульд заахдаа шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлсэн үндэслэл арилмагц сэргээн явуулна гэжээ. Улсын Дээд Шүүхийн тогтоол гарснаар шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлсэн үндэслэл арилсан гэж үзэх бөгөөд энэ өдрөөс эхлэн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг сэргээж, мөн өдрөөс эхлэн хоёр дахь албадан дуудпага худалдаа явуулах хугацааг тоолох ёстой.

 

Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.3 дахь хэсэгт хоёр дахь албадан дуудлага худалдааг эхний албадан дуудлага худалдаа явуулснаас хойш 30 хоногийн дотор явуулна гэж заажээ. Улсын Дээд Шүүхийн гомдол хэлэлцэх тухай тогтоол албажиж гарснаас хойш буюу 2021 оны 05 дугаар сарын 07-ны өдрөөс 30 хоногийг тоолбол 2021 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн дотор хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь хоёр дахь албадан дуудлага худалдааг зохион байгуулах нь Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.3 дахь хэсэгт заасантай нийцнэ.

 

Гэвч хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь 2021 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн тогтоолоор 2021 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн 10 цагт нэхэмжлэгч нарын үл хөдлөх хөрөнгийг хоёрдахь албадан дуудлага худалдаанд оруулсан нь Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.3 дахь хэсэгт заасан хугацааг хэтрүүлж, Шийдвэр гүйцэтгэх тухай хуулийг ноцтой зөрчсөн байна. Түүнчлэн 2020 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр төлбөр авагч СССк ХХК-иас хоёр дахь албадан дуудлага худалдааг 6 сарын хугацаагаар хойшлуулах тухай хүсэлт гаргасны дагуу ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2020 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 20/01 тоот тогтоолоор хоёр дахь албадан дуудлага худалдааг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 67.1-д заасныг баримтлан 6 сар буюу 180 хоногоор хойшлуулсан.

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.2 дахь хэсэгт энэ хуулийн 67.1-д заасан хугацаа өнгөрсний дараа төлбөр авагч дуудлага худалдааг үргэлжлүүлэн явуулах тухай хүсэлт гаргаагүй, ... бол дуудлага худалдааг явуулахгүй гэжээ. Ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2020 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 20/01 тоот тогтоолоор албадан дуудлага худалдааг хойшлуулсан 6 сарын хугацаа 2020 оны 10 дугаар сарын 14-ний өдөр дууссан байх бөгөөд энэ өдрөөс хойш төлбөр авагч СССк ХХК нь хоёр дахь албадан дуудлага худалдааг үргэлжлүүлэн явуулах талаар шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүсэлт гаргаагүй байхад Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь хоёр дахь албадан дуудлага худалдааг 2021 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр явуулсан нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.2 дахь хэсэгт заасныг зөрчиж байна.

 

Төлбөр төлөгч бидний зүгээс шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад Ковид-19 өвчний улмаас үйл ажиллагаа хязгаарлагдсан хэдий ч 305,438,948.00 төгрөгийг 2020 оноос хойш төлсөн ба 2020 оны 02 дугаар сарын 10-ны өдөр М трейд ХХК-ийн үнэлгээ гарснаас хойш 1 жил 7 сарын хугацаа өнгөрсөн байна. Энэ хугацаанд буюу 2020 оны 07 дугаар сард Ковид-19 цар тахлын улмаас үйл ажиллагааг хязгаарласан үеийг ашиглан барьцааны зүйл болох үл хөдлөх хөрөнгүүдээ дотно, гадна бүхэлд нь засан сайжруулж, төвийн дулаанд холбосон, мөн тус газар дээрээ 2 давхар авто засварын төв барьснаар үл хөдлөх хөрөнгүүдийн үнэ үлэмж нэмэгдсэн төдийгүй өнгөрсөн 2 жилийн хугацаанд барилгын материалын үнэ өссөнтэй холбогдуулан үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн үнэ өссөн билээ.

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.5 дахь хэсэгт үнэ ханшийн өөрчлөлтөөс шалтгаалан тогтоосон хөрөнгийн үнэлгээнд анх тогтоосон үнийн гуравны нэгээс багагүй хэмжээний өөрчлөлт орсон гэх үндэслэлтэй тохиолдолд талуудын хүсэлтээр шийдвэр гүйцэтгэгч анхны үнэлгээг тогтоосноос 6 сараас багагүй хугацааны дараа дахин үнэлгээ тогтоолгож болно гэж зохицуулсан. Хариуцагч байгууллагын томилсон хөндлөнгийн шинжээч М трейд ХХК-ийн үнэлгээний тайлангийн 1.3.3-т үнэлгээг 2020 оны 01 дүгээр сарын 23-ны өдрөөс 2020 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн хооронд хийсэн бөгөөд үнэлгээний тайланг 2020 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн байдлаар гаргасан болно гэж тусгажээ. Барьцааны зүйл болох нэхэмжлэгч нарын өмчлөлийн үл хөдлөх хөрөнгө нь хэд хэдэн өмчлөх эрхийг гэрчилгээтэй боловч зоорийн давхраас эхлээд нийтдээ 6 давхар 1 объект бөгөөд давхар тус бүрээрээ өөр өөр гэрчилгээтэй, үл хөдлөх эд хөрөнгүүдийг гэрчилгээ тус бүрээр салгах боломжгүй юм.

 

Нэхэмжлэгч нарын зүгээс хоёр дахь албадан дуудлага худалдаа явуулах тогтоол болон 2021 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн хоёр дахь албадан дуудлага худалдааг хүчингүй болгуулах тухай гомдлыг ахлах шийдвэр гүйцэтгэгч болон ерөнхий шийдвэр гүйцэтгэгчид гаргасан бөгөөд тэд гомдлыг урьдчилсан журмаар шийдвэрлэхдээ ...... Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 387 дугаар магадлалыг зааж, тус магадлалаар нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон эцэслэн шийдвэрлэснээр шийдвэр гүйцэтгэх ажиллагааг сэргээн, хуулийн дагуу үргэлжлүүлэн явуулж байна гэсэн нь үндэслэлгүй байна. Өөрөөр хэлбэл, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 387 дугаар магадлал нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.5 дахь заалтыг хэрэгжүүлэхэд саад болох үндэслэлгүй.

 

Дээрх хууль зөрчиж явагдсан шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үндэслэн 2021 оны 9 дүгээр сарын 03-ны өдөр болсон хоёр дахь албадан дуудлага худалдаанд төлбөр авагч СССк ХХК нь оролцож, барьцааны зүйл болох үл хөдлөх хөрөнгүүдээс Ш.Огийн өмчлөлийн 0024 тоот бүртгэлтэй Баянзүрх дүүргиин 10 дугаар хороо, 1 дүгээр хэсэг, Улаанхуаран 1 дүгээр гудамж 191 тоот хаягт байршилтай 960 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгийг газрын хамт худалдан авахаар болсон нь төлбөр төлөгчийн эрхийг шийдвэр гүйцэтгэх байгууллага нь төлбөр авагчтай нийлж зөрчсөн ноцтой үйлдэл болж байна.

 

Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч нарын өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгүүдэд дахин үнэлгээ тогтоох хуульд заасан үндэслэл бий болсныг төлбөр төлөгч нараас баримтаар нотлон, хүсэлт гаргасаар байхад хариуцагч байгууллага дахин үнэлгээ тогтоолгүйгээр дуудлага худалдааг зохион байгуулсан, хоёр дахь албадан дуудлага худалдааг хуульд заасан хугацаа хэтрүүлж зохион байгуулснаас гадна шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хууль зөрчиж явуулсан нь шийдвэр гүйцэтгэгч нарыг төлбөр авагч СССк ХХК-тай ашиг сонирхол нэгтэй, төлбөр төлөгчийн үл хөдлөх эд хөрөнгийг төлбөр авагчид шилжүүлэх зорилготойгоор шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулсан гэж үзэж байна.

Иймд, хариуцагч байгууллага хоёр дахь албадан дуудлага худалдааг 2021 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр зохион байгуулсан нь Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.3, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.5, мөн хуулийн 63 дугаар зүйлийн 63.1, мөн хуулийн 67 дугаар зүйлийн 67.2 дахь заасныг тус тус ноцтой зөрчиж, хэт нэг талыг барьж шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулсан тул дээр дурдсан үндэслэлүүдээр Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2021 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 9/32, 9/33, 9/34 дугаартай албадан дуудлага худалдаа явуулах тогтоол болон 2021 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр зохион байгуулсан хоёр дахь албадан дуудлага худалдааны нэхэмжлэгч нарт холбогдох хэсгийг хүчингүй болгож, барьцааны зүйл болох нэхэмжлэгч нарын өмчлөлийн үл хөдлөх хөрөнгүүдэд дахин үнэлгээ тогтоохыг хариуцагчид даалгаж өгнө үү.

 

Мөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлэх тухай шүүгчийн захиарамж гарахаас өмнө Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас 2021 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 9/23 дугаартай өмчлөх эрх шилжүүлэх тухай тогтоол гарсныг нэхэмжлэгч нарт шуудангаар ирүүлсэн болно. Иймд, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2021 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 9/23 дугаартай өмчлөх эрх шилжүүлэх тухай тогтоолыг хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа ихэсгэж байгааг хүлээн авч шийдвэрлэж өгнө үү гэв.

 

Хариуцагчаа с тус шүүхэд гаргасан хариу тайлбартаа болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 101/ШШ2017/02207 дугаар шийдвэрээр БИБ ХХК, Ш.О, О.Ө нараас 875,438,948.00 төгрөгийг гаргуулж СССк ХХК-нд олгохоор шийдвэрлэсэн. Дээрх шийдвэрийг үндэслэн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлд зааснаар төлбөр төлөгч нарт шүүхийн шийдвэрийг биелүүлэх мэдэгдлийг хүлээлгэн өгсөн боловч төлбөрийг төлж барагдуулаагүй тул үүргийн гүйцэтгэлд барьцаалсон 8 үл хөдлөх хөрөнгийг 2018 оны 04 дүгээр сарын 18-ний өдрийн 18260451/02 тоот тогтоолоор битүүмжлэн, тогтоосон хугацаанд төлбөрийг төлж барагдуулаагүй тул 2018 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 18260451/06 тоот тогтоолоор барьцаалан хурааж, 2018 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 277 дугаар тогтоолоор хөрөнгийн үнэлгээний Сэлэнгэ эстимэйт ХХК-ийг шинжээчээр томилж, тайланг хугацаанд нь авсан.

 

Гэтэл тус компанийн үнэлгээг хүчингүй болгуулахаар төлбөр төлөгч БИБ ХХК, Ш.О, О.Ө нар шүүхэд 2018 оны 12 дугаар сарын 25-ны өдөр нэхэмжлэл гаргаж, мөн шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 321 тоот захирамжаар шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлсэн.

 

Үүний дараа төлбөр төлөгч БИБ ХХК, Ш.О, О.Ө нар 2019 оны 03 дугаар сарын 22-ны өдөр дахин нэхэмжлэл гаргаж, мөн шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 2 тоот захирамжаар үүргийн гүйцэтгэлд барьцаалагдагдсан 8 үл хөдлөх хөрөнгүүдийг холбогдох хэсгээр түдгэлзүүлсэн. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн 101/21 тоот шийдвэрээр гомдлын шаардлагыг хэрэгсэхгүй болгосон, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 8 дугаар сарын 07-ны өдрийн 1481 дүгээр магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасан ба тус шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 22 тоот шийдвэрээр Сэлэнгэ эстимэйт ХХК-ийн 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн үнэлгээг хүчингүй болгож шийдвэрлэсэн тул төлбөр авагч СССк ХХК нь давж заалдах гомдол гаргалгүй дахин шинжээч томилуулах хүсэлт гаргасан учраас манай байгууллагын зүгээс 2020 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 79 тоот тогтоолоор хөрөнгийн үнэлгээний Мод ХХК-ийг шинжээчээр томилж, тайланг үнэлгээний хөлс төлөөгүй удааширсаны улмаас 2020 оны 02 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авсан.

 

Үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан 8 үл хөдлөх хөрөнгүүдийг дараах байдлаар үнэлгээг тогтоосон. Үүнд:

-төлбөр төлөгч БИБ ХХК, Ш.О, О.Ө нарын төлбөрт хураагдсан Ш.Огийн эзэмшлийн эрхийн  эд хөрөнгийг хөндлөнгийн шинжээчийн тогтоосон үнэ 165,600,000.00 төгрөг,

-төлбөр төлөгч О.Өын эзэмших эрхийн талбайтай газрыг шинжээчийн тогтоосон үнэ 311,600,000.00 төгрөг,

-төлбөр төлөгч Ш.Огийн эзэмших эрхийн эд хөрөнгийг шинжээчийн тогтоосон үнэ 901,700,000.00 төгрөгөөр тус тус тогтоосон үнэлгээний мэдэгдлүүдийг талуудад 2020 оны 03 дугаар сарын 02-ны өдөр гүйцэтгэх хуудаст дурьдсан хаяг болон улсын бүртгэлийн хаягаар баталгаат шуудангаар хүргүүлсэн.

 

Төлбөр төлөгч Ш.Огийн гүйцэтгэх хуудаст дурдсан Баянзүрх дүүргийн 10 дугаар хороо, 1 дүгээр хэсэг Улаанхуаран 1 дүгээр гудамж 191 тоотод очиж 2020 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 4/6410, 4/6408, 4/6409, 4/6405, 4/6404, 4/6406 тоот үнэлгээний мэдэгдлүүдийг танилцуулж, анхны албадан дуудлага худалдаанд 70 хувиас эхлэн дуудагдахыг хуулиар сануулж тус бүр эх хувиар нь өгч, мөн О.Өд өгөхийг даалгаж үлдээсэн.

 

Төлбөр төлөгч О.Өыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэгч 315 тоот өрөөнд 2020 оны 03 дугаар сарын 03-ны өдөр дуудан ирүүлж үнэлгээний мэдэгдлийг мөн танилцуулж тус бүр нэг хувийг өгсөн. Анхны албадан дуудлага худалдаанд оруулах тухай 2020 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 3/45, 3/46, 3/47 тоот тогтоол, 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн мэдэгдлүүдийг хугацаанд нь талуудад хүргүүлж, мэдэгдсэн.

 

Түүнчлэн төлбөр төлөгч О.Ө нарт 3/45, 3/46, 3/47 дугаар тогтоол, 4/7723, 4/7724, 4/7744, 4/7742, 4/7732, 4/7731 тоот мэдэгдлүүдийг 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдөр баталгаат шуудангаар хүргүүлсэн ба Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 315 тоотод дуудан ирүүлж, тогтоол мэдэгдлүүдийн нэг хувийг өгсөн.

 

Төлбөр төлөгч БИБ ХХК болон Ш.Од 3/45, 3/46, 3/47 дугаар тогтоол, 4/7734, 4/7733, 4/7730, 4/7729, 4/7745, 4/7746, 4/7749, 4/7748, 4/7726, 4/7725, 4/7722, 4/7721 тоот мэдэгдлүүдийг 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдөр баталгаат шуудангаар хүргүүлсэн ба Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 315 тоотод дуудан ирүүлж, тогтоол мэдэгдлүүдийн нэг хувийг өгсөн.

 

Мөн төлбөр төлөгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Өнөрзаяад 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 4/7735 тоот мэдэгдлийг тогтоолуудын хамт баталгаат шуудангаар 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдөр оршин суух хаягаар хүргүүлсэн. Төлбөр авагч СССк ХХК-нд 3/45, 3/46, 3/47 тоот тогтоол, 4/7729, 4/7737, 4/7738 тоот мэдэгдлүүдийг 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдөр баталгаат шуудангаар хүргүүлсэн ба итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Батцэцэгт 99038514 дугаарын утсаар ирж тогтоол, мэдэгдэлтэй танилцахыг мэдэгдсэн. Анхны албадан дуудлага худалдаанд оруулах тухай 2020 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 3/45, 3/46, 3/47 дугаар тогтоолд зааснаар 2020 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн анхны албадан дуудлага худалдаанд санал ирээгүй буюу худалдан борлогдоогүй.

 

Төлбөр төлөгч БИБ ХХК, Ш.О, О.Ө нар Мод ХХК-ийн тогтоосон үнэлгээг хүчингүй болгуулах талаар Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд 2020 оны 03 дугаар сарын 09-ний өдөр нэхэмжлэл гаргаж, мөн шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 020202 тоот захирамжаар төлбөр төлөгч нарт холбогдуулж үүргийн гүйцэтгэлд барьцаалсан 8 үл хөдлөх хөрөнгөтэй холбоотойгоос бусад байдлаар төлбөр гаргуулах шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулахад энэ захирамж саад болохгүйг дурдаж түдгэлзүүлсэн.

 

Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 222 тоот шийдвэрээр М трейд ХХК-ийн 2020 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн үнэлгээг хүчингүй болгуулахыг хүссэн БИБ ХХК, Ш.О, О.Ө нарын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 387 тоот магадлалаар Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 101/Ш0 тоот шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч нарын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисон. Монгол Улсын Дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2021 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн 001/ШХТ2021/00092 тоот тогтоолоор нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Уранзаяагийн гаргасан гомдлыг хуралдаанаар хэлэлцүүлэхээс татгалзах тухай тогтоолыг 2021 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн 4-166/14892 тоот албан бичгээр хандаж Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхээс 2021 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн 401 тоот албан бичгээр хуулбарлаж авсан.

 

Хоёр дахь дуудлага худалдаанд оруулах тухай 2021 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 9/32, 9/33, 9/34 дүгээр тогтоол, 4-166/15346, 4-166/15347, 4-166/15343 тоот мэдэгдлүүдийг төлбөр төлөгч БИБ ХХК, Ш.О, О.Ө нарт 2021 оны 8 дугаар сарын 23-ны өдөр баталгаат шуудангаар хүргүүлж, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 311 тоотод 9/32, 9/33, 9/34 дүгээр тогтоол, 4-166/15349, 4-166/15345, 4-166/15344, 4-166/15348 тоот мэдэгдлүүдийг өгсөн.

 

Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас зохион байгуулсан 2021 оны 9 дүгээр сарын 03-ны өдрийн хоёр дахь албадан дуудлага худалдаагаар Ш.Огийн эзэмших эрхийн 354 дугаар гэрчилгээтэй,  бусад үл хөдлөх эд хөрөнгүүдэд үнийн санал ирүүлээгүй буюу худалдан борлогдоогүй байна.

 

Иймд, төлбөр төлөгч БИБ ХХК, Ш.О, О.Ө, итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Өнөрзаяа нарт хоёр дахь албадан дуудлага худалдаагаар 2021 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн 9/34 дугаар тогтоолд дурдагдсан үл хөдлөх эд хөрөнгүүд 748,200,000 төгрөгөөр худалдан борлогдсон болохыг 2021 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийн 4-166/16665, 4-166/16663, 4-166/16660, 4-166/16659, 4-166/16650, 4-166/16661 дүгээр мэдэгдлээр, 2021 оны 9/23 тоот өмчлөх эрх шилжүүлэх тогтоол, 2021 оны 4-166/19837, 4-166/19836, 4-166/19834, 4-166/19833, 4-166/19832, 4/166/19835 тоот мэдэгдэлийг танилцуулж, баталгаат шуудангаар хүргүүлсэн тул шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан тул төлбөр төлөгч БИБ ХХК, Ш.О, О.Ө нарын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэв.

 

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

 

2017 оны 06 дугаар сарын 27-ны өдөр Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрээр БИБ ХХК, Ш.О, О.Ө нараас 875,438,948.00 төгрөгийг гаргуулж, СССк ХХК-нд олгохоор шийдвэрлэсэн. Уг шийдвэрийн дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж, Сэлэнгэ эстимэйт ХХК хөрөнгийн үнэлгээг хийсэн боловч төлбөр төлөгч нараас гаргасан гомдлын дагуу хөрөнгийн үнэлгээ хүчингүй болсон.

 

Үүний дараа М трейд ХХК-иар дахин хөрөнгийн үнэлгээ тогтоолгосны үндсэн дээр албадан дуудлага худалдааг явуулсан. СССк ХХК нь хоёр дахь дуудлага худалдаагаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасны дагуу нэхэмжлэгч, хариуцагч аль аль нь хүсэлт гаргаж дуудлага худалдаанд оролцох эрхтэй байдаг. Тус дуудлага худалдаанд манай компани ганцаараа оролцоогүй бөгөөд хэрэв ганцаараа дуудлага худалдаанд оролцсон тохиолдолд тус дуудлага худалдаа хүчингүй болох ёстой байсан. Албадан дуудлага худалдаанд олууллаа оролцсон бөгөөд СССк ХХК нь 748,200,000.00 төгрөгөөр худалдан авахаар болсон.

 

М трейд ХХК-ийн тогтоосон хөрөнгийн үнэлгээтэй холбоотой тогтоолыг Улсын Дээд шүүхээс 2021 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр бичгээр албажсан ч боловч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар уг тогтоолыг 2021 оны 08 дугаар сарын 18-ны өдөр гардаж авсан байдаг. Манай компани уг тогтоолыг гардаж аваагүй байгаа. Тус тогтоолыг 2021 оны 08 дугаар сарын 18-ны өдөр авсан эсэх нь 92 дугаар тогтоолын доод хэсэгт Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн архиваас 2021 оны 08 дугаар сарын 18-ны өдөр З.Амартүвшин гэх ажилтнаас хуулбарлаж авсан болох нь нотлогдож байна. Тиймээс шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын явуулсан үйл ажиллагаа нь ямар нэгэн хууль зөрчөөгүй байх тул нэхэмжлэгч нарын гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэв.

 

Талуудын шүүхэд өгсөн болон шүүхийн журмаар бүрдүүлсэн нотлох баримтаас нэхэмжлэгчийн өгсөн нотлох баримт нь:

 

1.            Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 3тоот шийдвэр,

 

2.            Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 4тоот магадлал,

 

3.            Баянзүрх дүүргийн ахлах шийдвэр гүйцэтгэгч В.Аын 2021 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 4/505 тоот албан бичгээр барьцаа хөрөнгийг дахин үнэлүүлэх тухай хүсэлт гаргасныг хүлээн авахаас татгалзсан шийдвэр,

 

4.            Хоёр дахь албадан дуудлага худалдаа явуулах тухай 2021 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 9/32, 9/,33, 9/34 тоот тогтоол,

 

5.            Хоёр дахь албадан дуудлага худалдаа явуулах тухай 2021 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн мэдэгдэл,

 

6.            Хоёр дахь албадан дуудлага худалдаагаар барьцаа хөрөнгийг худалдан борлуулсан тухай 2021 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн мэдэгдэл,

 

7.            Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд төлөөлөх итгэмжлэл, хуулийн этгээдийн бүртгэлийн лавлагаа,

 

8.            Мод ХХК-ийн 2020 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн хөрөнгийн үнэлгээний тайлан,

 

9.            Нэхэмжлэгч Ш.О болон Т ХХК нарын 2020 оны 07 дугаар сарын 01-ний өдөр байгуулсан ажил гүйцэтгэх гэрээ, техникийн нөхцөл, дулааны тоолуур суурилуулсан акт, нэхэмжлэх,

 

10.         Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дарга, ерөнхий шийдвэр гүйцэтгэгч А.Ндын 2021 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн хариу мэдэгдэл,

 

11.         Зураг болон улсын тэмдэгтийн хураамжид 280,800.00 төгрөгийг төлсөн баримт.

 

Хариуцагчаас өгсөн нотлох баримт:

 

1.            Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 1 тоот шийдвэрийн дагуу явуулж байгаа шийдвэр гүйцэтгэх ажиллагааны хувийн хэрэг.

 

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Ш.О, О.Ө, БИБ ХХК-иас хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан хоёр дахь албадан дуудлага худалдаа явуулах тухай 9/32, 9/,33, 9/34 тоот тогтоол, мөн 2021 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр зохион байгуулсан хоёр дахь албадан дуудлага худалдааны нэхэмжлэгч нарт холбогдох хэсгийг болон 2021 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 9/23 тоот өмчлөх эрхийг шилжүүлэх тухай тогтоолыг тус тус хүчингүй болгож, дахин үнэлгээ тогтоолгохыг даалгах нэхэмжлэл гаргасан.

 

Энэ хэрэгт шүүхээс 2021 оны 10 дугаар сарын 06-ны өдөр иргэний хэрэг үүсгэж, хариуцагч нарт нэхэмжлэлийн хувийг гардуулж, талуудад хуульд заасан эрх, үүргийг тайлбарлаж, танилцуулсан байна.

 

Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээс үзвэл хариуцагчид холбогдуулан Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.7-д зааснаар бусдын эрх зөрчигдсөн шийдвэрийг хүчингүй болгуулахыг хүсчээ. Гэвч шүүх, хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн нотлох баримт, зохигчдын тайлбарыг тус тус үндэслэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

1.            Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн баримтаар Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 3 тоот шийдвэрээр нэхэмжлэгч СССк ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч Ш.О, О.Ө, БИБ ХХК нарт холбогдох иргэний хэргийг хянан шийдвэрлэснийг Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 1988 тоот магадлалаар хэвээр үлдээсэн ба Улсын Дээд Шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 001/хт2018/00010 тоот тогтоолоор шийдвэр, магадлалыг тус тус хэвээр үлдээсэн байна /1-р х.х-ийн 10-18, 122, 123 хуудас/.

 

Тодруулбал, нэхэмжлэгч СССк ХХК-ийн гаргасан хариуцагч Ш.О, О.Ө, БИБ ХХК нарт холбогдох 871,313,078.00 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаас 870,926,366.00 төгрөгийг хангаж, 386,703.00 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, хариуцагч нарыг шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангахаар болжээ.

 

Гэтэл зохигчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбараар хариуцагч нар шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй учраас тус шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 101/ШЗ2018/02784 тоот захирамжаар шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх тухай 271 тоот гүйцэтгэх хуудас олгосон байна /1-р х.х-ийн 121-123 хуудас/.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчийн өгсөн баримтаар тус байгууллага нь төлбөр төлөгч нараас 870,926,366.00 төгрөгийг төлүүлэхээр шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрийг албадан биелүүлэхээр 2018 оны 02 дугаар сарын 23-ны өдөр Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэх тухай 18260451 тоот тогтоол гаргаж, энэ талаар төлбөр төлөгч нарт мэдэгдэж, улмаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1-д зааснаар иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааг баталгаажуулах арга хэмжээг авч, тэдгээрт шүүхийн шийдвэрийг биелүүлэх мэдэгдэл өгөх, уулзах, хөрөнгийн тухай лавлагааг бусад этгээдээс авах болон эд хөрөнгийг битүүмжлэх, хураах зэрэг ажиллагааг гүйцэтгэсэн эсэх талаар зохигчид маргаагүй /1-х.х-ийн 133-145 хуудас/.

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2Дараах хөрөнгийг шинжээчээр үнэлүүлнэ гээд 55.2.2үнэлгээг талууд, өмчлөгч Иргэний хуулийн 177.1-д заасны дагуу тохиролцоогүй хөрөнгө гэж заажээ.

 

Тодруулбал, Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1Дуудлага худалдаагаар худалдах үл хөдлөх эд хөрөнгийн санал болгох доод үнийг дуудлага худалдаа явуулахаас өмнө үүрэг гүйцэтгэгч, үүрэг гүйцэтгүүлэгч, өмчлөгч харилцан тохиролцож тогтоосон үнийн, хэрэв тохиролцоогүй бол үнэлгээчний тогтоосон зах зээлийн үнийн 70 хувиар тооцон тогтооно. Үнэлгээчнийг дуудлага худалдаа явуулах эрх бүхий этгээд томилно гэж заасны дагуу дуудлага худалдаагаар худалдах үл хөдлөх эд хөрөнгийн санал болгох үнийг уг худалдааг явуулахаас өмнө төлбөр авагч, төлбөр төлөгч, өмчлөгч нар харилцан тохиролцож тогтоох бөгөөд хэрэв тохиролцоогүй тохиолдолд хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас хараат бус, мэргэжлийн үнэлгээчийн саналыг үндэслэн ийнхүү хөрөнгийн үнэлгээг тогтоох үндэслэл бий болдог.

 

Хэрэгт авагдсан баримтаар төлбөр авагч СССк ХХК-иас төлбөр төлөгч Ш.О, О.Ө, БИБ ХХК нарын өгсөн үнийн саналыг зөвшөөрөөгүй тул хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт 2018 оны 10 дугаар сарын 23-ны өдөр 8 /найм/-н үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн үнийг тогтоолгохоор шинжээч томилуулах хүсэлт гаргажээ /1-р х.х-ийн 145, 147 хуудас/.

 

Тус хүсэлтийг үндэслэн хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2018 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 277 тоот тогтоолоор Сэлэнгэ Эстимэйт ХХК-ийг шинжээчээр томилж, барьцаа хөрөнгүүдийн зах зээлийн үнэлгээг тогтоолгосон боловч Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 101/ШШ2019/03220 тоот шийдвэрээр дээрх шинжээчийн дүгнэлтийг хүчингүй болгосон байна /1-р х.х-ийн 148-165 хуудас/.

 

Ингээд хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2020 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 79 тоот тогтоолоор Мод ХХК-ийг шинжээчээр томилсон бөгөөд тус компанийн 2020 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн хөрөнгийн үнэлгээний тайлангаар барьцаа хөрөнгүүдийн зах зээлийн үнэлгээг 3,244,000,000.00 төгрөг гэжээ /1-р х.х-ийн 166-168, 171-219 хуудас/.

Гэтэл төлбөр төлөгч Ш.О, О.Ө, БИБ ХХК нарын зүгээс Мод ХХК-ийн 2020 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн хөрөнгийн үнэлгээний тайланг үл хүлээн зөвшөөрч Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасныг тус шүүхийн 2020 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 101/ШШ202003858 тоот шийдвэрээр нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон ба Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 387 тоот магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээснийг Улсын Дээд Шүүхийн 2021 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 001/ХТ2021/00092 тоот тогтоолоор хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэхээс татгалзсан байна /2-р х.х-ийн 86-104, 107 хуудас/.

 

Иймд, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон буюу нийтэд илэрхий үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй гэж зааснаар Мод ХХК-ийн 2020 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн хөрөнгийн үнэлгээний тайлан гарах хүртэлх хугацаанд хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын үйл ажиллагааг хуульд нийцсэн эсэхийг хянах шаардлагагүй.

 

Тодруулбал, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 101/ШШ тоот шийдвэрийн дагуу иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааг баталгаажуулах арга хэмжээг авч, төлбөр төлөгч нарт шүүхийн шийдвэрийг биелүүлэх мэдэгдэл өгөх, тэдгээртэй уулзах, хөрөнгийн тухай лавлагааг бусад этгээдээс авах болон эд хөрөнгийг битүүмжлэх, хураах, барьцаа хөрөнгийн зах зээлийн үнэлгээний саналыг авах, хөрөнгийн үнэлгээний тайланг танилцуулах гэх зэрэг ажиллагааг 2020 оны 02 дугаар сарын 10-ны өдөр хүртэлх хугацаанд зохих ёсоор явуулсан эсэхийг дахин хянахгүй.

 

2.            Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.5-д Үнэ ханшийн өөрчлөлтөөс шалтгаалан тогтоосон хөрөнгийн үнэлгээнд анх тогтоосон үнийн гуравны нэгээс багагүй хэмжээний өөрчлөлт орсон гэх үндэслэлтэй тохиолдолд талуудын хүсэлтээр шийдвэр гүйцэтгэгч анхны үнэлгээг тогтоосноос 6 сараас багагүй хугацааны дараа дахин үнэлгээ тогтоолгож болно гэж, мөн 55.6-д Энэ хуулийн 55.5-д заасан үнэлгээний зардлыг хүсэлт гаргасан тал хариуцан гаргана гэж тус тус заажээ.

 

Тайлбарлавал, шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад төлбөр авагч болон төлбөр төлөгч нарын харилцан тохиролцсон үнэлгээ, аль эсхүл шинжээчийн тайлангаар тогтоогдсон үнэлгээнд тийнхүү тогтоосон өдрөөс хойш гуравны нэгээс багагүй хэмжээний өөрчлөлт орсон болох нь үндэслэлтэй байх тохиолдолд тэдгээрийн хүсэлтээр дахин үнэлгээ тогтоож болно.

 

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн баримтаар төлбөр төлөгч Ш.О, О.Ө, БИБ ХХК нараас хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Баянзүрх дүүргийн ахлах шийдвэр гүйцэтгэгч В.Ад барьцаа хөрөнгийг дахин үнэлүүлэх тухай хүсэлт гаргасныг хүлээн авахаас татгалзсан шийдвэрийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дарга, ерөнхий шийдвэр гүйцэтгэгч А.Нд нь үндэслэлтэй гэсэн хариуг төлбөр төлөгч нарт өгчээ /2-р х.х-ийн 24, 53 хуудас/.

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.3-д Иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талууд шийдвэр гүйцэтгэгчийн явуулсан арга хэмжээ, түүний гаргасан шийдвэрийг зөвшөөрөөгүй тохиолдолд тухайн арга хэмжээг гүйцэтгэсэн өдрөөс хойш, энэ тухай мэдээгүй бол олж мэдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор ахлах шийдвэр гүйцэтгэгчид гомдол гаргаж болно гэж, мөн 44.4-д Ахлах шийдвэр гүйцэтгэгч гомдлыг 14 хоногийн дотор шийдвэрлэж, тогтоол гаргана. Тогтоолыг зөвшөөрөөгүй тохиолдолд хүлээн авснаас хойш 7 хоногийн дотор ерөнхий шийдвэр гүйцэтгэгчид, ерөнхий шийдвэр гүйцэтгэгчийн шийдвэрийг хүлээн авснаас хойш 14 хоногийн дотор шүүхэд гомдол гаргаж болно гэж тус тус зааснаар нэхэмжлэгч нар тийнхүү дахин үнэлгээ тогтоолгох талаар ахлах болон ерөнхий шийдвэр гүйцэтгэгчид гомдол гаргасны дараагаар шүүхэд хандаж болно.

 

Гэвч төлбөр авагч болон төлбөр төлөгч нарын харилцан тохиролцсон үнэлгээ, эсхүл шинжээчийн тайлангаар тогтоогдсон үнэлгээнд гуравны нэгээс багагүй хэмжээний өөрчлөлт орсон гэдгийг нотлох үүргийг гагцхүү хүсэлт гаргагч нь хүлээнэ. Учир нь, тус хуулийн 55 дугаар зүйлийн 55.5-д заасныг үзвэл талуудын дахин үнэлгээ тогтоолгох хүсэлтэд анхны үнэлгээнд өөрчлөлт орсон гэдэг нь тодорхой баримтаар тогтоогдсон байх ёстой ба тийм баримт байгаа тохиолдолд Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь хүсэлт гаргасан талын зардлаар хөрөнгийн үнэлгээг дахин тогтоох ажиллагааг явуулж болно.

 

Өөрөөр хэлбэл, энэ тохиолдолд талууд дахин үнэлгээ тогтоолгох тухай хүсэлт гаргасан нь хангалттай биш бөгөөд төлбөр авагч, төлбөр төлөгч нар шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд ашиг сонирхлын зөрчилтэй оролцогч этгээд болохын хувьд хүсэлтийнхээ үндэслэлийг бага ч атугай нотлох ёстой. Гэтэл нэхэмжлэгч Ш.О, О.Ө, БИБ ХХК нар нь барьцаалуулсан хөрөнгийн анхны үнэлгээнд өөрчлөлт орсон гэдгээ нотолсон тодорхой баримтыг өгөөгүй байх тул хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь тэдгээрийн гомдлыг хүлээн авахаас татгалзсан нь үндэслэлтэй байна.

 

3.            Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар, шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн баримтаар нэхэмжлэгч Ш.О нь 2020 оны 07 дугаар сарын 01-ний өдөр Т ХХК-тай ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, төлбөр авагч СССк ХХК-нд барьцаалуулсан үл хөдлөх хөрөнгийн барилгын гадна дулааны шугам, узелын угсралтын ажлыг хийж гүйцэтгүүлэхээр тохирч, эрх бүхий газраас техникийн нөхцөл авчээ /1-р х.х-ийн 45-50 хуудас/.

 

Иргэний хуулийн 165 дугаар зүйлийн 165.1Бусад үүрэг гүйцэтгүүлэгчдээс тэргүүн ээлжинд өөрийн шаардлагаа хангуулахаар үүрэг гүйцэтгүүлэгч тодорхой үл хөдлөх эд хөрөнгө барьцаалахыг ипотек гэнэ гэж зааснаар төлбөр авагч СССк ХХК нь гагцхүү барьцаалагдсан бөгөөд тус шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 101/ШШ2017/02207 тоот шийдвэрт заасан барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах эрхтэй.

 

Гэвч тус хуулийн 165 дугаар зүйлийн 165.5Хэвийн бус аж ахуйн үйл ажиллагаагаар олж авсан, эсхүл аж ахуйн хэвийн үйл ажиллагаагаар олж авсан боловч бусдын өмчлөлд шилжээгүй байгаа үл хөдлөх эд хөрөнгийн бүрдэл хэсэг, үр шимд ипотек нэгэн адил хамаарна гэж зааснаар бүрдэл хэсгийг барьцааны зүйлд хамааруулж болно.

 

Тодруулбал, Иргэний хуулийн 85 дугаар зүйлийн 85.2Түр зуурын хэрэгцээ хангах зорилгоор бус байнгын зориулалттай, газартай салшгүй бэхлэгдсэн байшин, барилга, байгууламж болон бусад зүйл нь газрын үндсэн бүрдэл хэсэг байна гэж зааснаар төлбөр авагч СССк ХХК-нд барьцаалуулсан үл хөдлөх хөрөнгөд төлбөр төлөгч Ш.О, О.Ө, БИБ ХХК нараас тодорхой хэмжээний зардал гаргасан, эсхүл салгаж үл болох бүрдэл хэсэг бий болсны улмаас хөрөнгийн үнэ цэнэ өссөн тохиолдолд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.5-д зааснаар дахин үнэлгээ тогтоолгож болно.

 

Гэтэл барьцаалуулсан үл хөдлөх хөрөнгийн барилгын гадна дулааны шугам, узелын угсралтын ажлыг хийж гүйцэтгэх гэрээ, эрх бүхий этгээдээс авсан техникийн нөхцөл зэрэг баримтаар уг ажлыг хүлээн авсан эсэх, улмаар барьцаалуулсан хөрөнгөөс салгаж үл болох бүрдэл хэсэг бий болсон, мөн хөрөнгийн үнэ цэнэ өссөн гэдгийг нотлохгүй байна.

 

Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2үйлчлүүлэгч гэж хөрөнгийн үнэлгээ хийлгэж байгаа Монгол Улсын иргэн, гадаадын иргэн, харьяалалгүй хүн, хуулийн этгээдийг хэлнэ гэж, мөн 5 дугаар зүйлийн 5.1Хөрөнгийн үнэлгээг дараахь үндэслэлээр хийнэ гээд 5.1.1үнэлгээчин болон үйлчлүүлэгч харилцан тохиролцсон, түүнчлэн 5.1.2хуульд тусгайлан заасан тохиолдолд эрх бүхий этгээдийн шийдвэрээр гэж тус тус заасан.

 

Тайлбарлавал, хөрөнгийн үнэлгээг зөвхөн үнэлгээ хийлгэхээр шийдвэрлэсэн шүүхийн захирамж болон Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын тогтоолоор хийх ёстой гэж ойлгохгүй ба иргэн, хуулийн этгээдийн зүгээс сайн дурын үндсэн дээр хөрөнгийн үнэлгээчинд хүсэлт гаргаж, харилцан тохиролцон дүгнэлт гаргуулах боломжтой юм.

 

4.            Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн баримтаар хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2021 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 9/32, 9/33, 9/34 тоот тогтоолоор төлбөр төлөгч Ш.О, О.Ө, БИБ ХХК нарын төлбөр авагч СССк ХХК-нд барьцаалуулсан үл хөдлөх хөрөнгүүдийг хоёр дахь албадан дуудлага худалдаанд оруулахаар шийдвэрлэж, тэдгээрт энэ талаар мэдэгдсэн ба 2021 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр зохион байгуулсан хоёр дахь албадан дуудлага худалдаагаар  тоот хаягт байшилтай 960 м.кв талбайтай 0024 тоот улсын бүртгэлийн дугаартай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгийг тус тус худалдан борлуулжээ /1-р х.х-ийн 25-38 хуудас/.

 

Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.3-т Хоёр дахь дуудлага худалдааг эхний дуудлага худалдаа явуулснаас хойш 30 хоногийн дотор явуулна. Дуудлага худалдааг хоёр дахь удаа явуулж байгаа тухай хуульд заасан журмаар нийтэд мэдээлнэ гэж заасан. Өөрөөр хэлбэл, шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн анхны албадан дуудлага худалдаа явуулах тухай хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2020 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 3/45, 3/46, 3/47 тоот тогтоолд тус тус зааснаар 2020 оны 03 дугаар сарын 20-ны өдөр зохион байгуулсан эхний албадан дуудлага худалдааны дараа 30 хоногийн дотор хоёр дахь албадан дуудлага худалдааг явуулах учиртай /2-р х.х-ийн 1-30 хуудас/.

Гэвч шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн баримтаар 2020 оны 03 дугаар сарын 20-ны өдөр зохион байгуулагдсан анхны дуудлага худалдаанд ялагч тодроогүй тул хоёр дахь албадан дуудлага худалдааг 2020 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 10:00 цагт товлосон хэдий ч Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн  тоот захирамжаар шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлсэн байна /2-р х.х-ийн 35-55, 64-66 хуудас/.

 

Дээрх захирамжаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1Шүүгч иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааг бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн дараахь үндэслэл, хугацаагаар түдгэлзүүлж болно гээд 27.1.4гүйцэтгэх баримт бичгийн дагуу төлбөрт хураан авах хөрөнгийн үнэлгээний талаар шүүхэд гомдол гаргасан бол шүүхийн шийдвэр гарч, хуулийн хүчин төгөлдөр болтол гэж заасныг үндэслэн Мод ХХК-ийн 2020 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн хөрөнгийн үнэлгээний тайлантай холбоотой гомдлыг шүүхээр эцэслэн шийдвэрлэх хүртэлх хугацаагаар тус шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлсэн байна.

 

Ингээд нэхэмжлэгч Ш.О, О.Ө, БИБ ХХК нарын хөрөнгийн үнэлгээтэй холбоотой гаргасан нэхэмжлэлийг Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн  тоот шийдвэрээр хэрэгсэхгүй болгосныг Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 387 тоот магадлал, Улсын Дээд Шүүхийн 2021 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн  тоот тогтоолоор тус тус хэвээр үлдээжээ.

 

Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн баримтаар хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь Улсын Дээд Шүүхийн 2021 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн  тоот тогтоолыг 2021 оны 08 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, 2021 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 9/32, 9/33, 9/34 тоот тогтоолоор төлбөр төлөгч нарын барьцаалуулсан хөрөнгийг хоёр дахь албадан дуудлага худалдаанд оруулахаар шийдвэрлэсэн байна /2-р х.х-ийн 105, 106 хуудас/.

 

Үүнээс үзвэл хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрыг үндэслэлгүйгээр хоёр дахь албадан дуудлага худалдааг явуулахаас татгалзсан гэж буруутгах боломжгүй бөгөөд нэхэмжлэгч Ш.О, О.Ө, БИБ ХХК нарын гаргасан Мод ХХК-ийн 2020 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн хөрөнгийн үнэлгээний тайлантай холбоотой гомдлыг шүүхээр эцэслэн шийдвэрлэх ажиллагааны явцад тухайн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлсэнтэй холбоотой байна.

 

5.            Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1-д Төлбөр авагч дуудлага худалдааг 6 сар хүртэл хугацаагаар хойшлуулахыг зөвшөөрсөн хүсэлтээ ахлах шийдвэр гүйцэтгэгчид гаргаж болно гэж, мөн 67.2-т Энэ хуулийн 67.1-д заасан хугацаа өнгөрсний дараа төлбөр авагч дуудлага худалдааг үргэлжлүүлэн явуулах тухай хүсэлт гаргаагүй, эсхүл иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгох тухай хүсэлт гаргасан тохиолдолд дуудлага худалдааг явуулахгүй гэж тус тус заажээ.

 

Өөрөөр хэлбэл, төлбөр авагчийн саналыг үндэслэн анхны болон хоёр дахь албадан дуудлага худалдааг ийнхүү 6 сараар хойшлуулж болох ба хэрэгт авагдсан баримтаар төлбөр авагч СССк ХХК-иас 2020 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт 2020 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 10:00 цагт товлосон хоёр дахь албадан дуудлага худалдааг 6 сараар хойшлуулах хүсэлт гаргасныг хариуцагч нь 2020 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 20/01 тоот тогтоолоор хангасан байна /2-р х.х-ийн 62, 63 хуудас/.

 

Гэвч хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас хоёр дахь албадан дуудлага худалдааг 6 сараар хойшлуулах тухай 20/01 тоот тогтоол гарахаас өмнө Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 101/ШЗ2020/07081 тоот захирамжаар шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлсэн бөгөөд Мод ХХК-ийн 2020 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн хөрөнгийн үнэлгээний тайлантай холбоотой гомдлыг шүүхээр эцэслэн шийдвэрлэсний дараа 2021 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр зохион байгуулсан хоёр дахь албадан дуудлага худалдаагаар Баянзүрх дүүрэг, 10 дугаар хороо, цахилгаан дэд станцын зүүн урд байршилтай нэгж талбарын 133025/5021 тоот дугаартай 759 м.кв талбайтай газар, түүнчлэн Баянзүрх дүүрэг, 10 дугаар хороо, 1 дүгээр хэсэг, Улаанхуарангийн 1 дүгээр гудамж, 191 тоот хаягт байшилтай 960 м.кв талбайтай 0024 тоот улсын бүртгэлийн дугаартай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгийг худалдсан ажиллагааг төлбөр авагч СССк ХХК-ийн зүгээс хүлээн зөвшөөрч байна.

 

Энэ тохиолдолд төлбөр авагчийн хоёр дахь албадан дуудлага худалдааг явуулах тухай хүсэлтийг зайлшгүй бичгээр авах ёстой байсан гэж үзэх нь учир дутагдалтай бөгөөд төлбөр авагч нь өөрийн эрх ашиг зөрчигдсөн гэж маргахгүй байх тул хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрыг хууль зөрчсөн гэж үзэхгүй. Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.3Үүрэг гүйцэтгүүлэгч, үүрэг гүйцэтгэгч, өмчлөгч дуудлага худалдаанд оролцох эрхтэй гэж зааснаар 2021 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр зохион байгуулсан хоёр дахь албадан дуудлага худалдаанд төлбөр авагч буюу үүрэг гүйцэтгүүлэгч СССк ХХК-ийг оролцсоныг буруутгах боломжгүйг үүгээр дурдах нь зүйтэй /Иргэний хуулийн 197.11/.

 

6.            Хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь 2021 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 9/23 тоот тогтоолоор 2021 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр зохион байгуулсан хоёр дахь албадан дуудлага худалдаагаар худалдагдсан газар болон үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийг дуудлага худалдааны ялагч төлбөр авагч СССк ХХК-ийн өмчлөлд шилжүүлэх тухай тогтоол үйлджээ /1-р х.х-ийн 89 хуудас/.

 

Өөрөөр хэлбэл, үл хөдлөх эд хөрөнгийг хоёр дахь албадан дуудлага худалдаанд оруулах тухай 2021 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 9/32, 9/33, 9/34 тоот тогтоолын дагуу 2021 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр явагдсан хоёр дахь албадан дуудлага худалдааны ялагч төлбөр авагч СССк ХХК нь дуудлага худалдааны үнэ 748,200,000.00 төгрөгийг төлсөн тул үүнийг баталгаажуулахын сацуу үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийг шилжүүлэхээр шийдвэрлэсэн байна.

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 71 дүгээр зүйлийн 71.10Дуудлага худалдаагаар борлогдсон үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг шилжүүлсэн эсэх тухай дуудлага худалдааны эрхлэн хөтлөгчийн шийдвэрийг тогтоосон хугацаанд танилцуулна. Энэ хугацаа нь 14 хоногоос хэтрэхгүй байна гэж, мөн 71.11Дуудлага худалдааг эрхлэн хөтлөгчийн шийдвэрт дуудлага худалдааны ялагчийн овог, нэр, дуудлага худалдаагаар худалдан авсан эд хөрөнгийн үнэ, хөрөнгийн үнийг бүрэн төлсөн болон өмчлөх эрх үүсэх, эд хөрөнгө чөлөөлөх хугацааг заана гэж тус тус заажээ.

 

Тодруулбал, энэ нь дуудлага худалдаанд оролцогч болон шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талуудад барьцаа хөрөнгийг хэн, хэдэн төгрөгөөр худалдан авсан талаар мэдэгдэх тухай үйл ажиллагаа бөгөөд дуудлага худалдааны ялагч этгээд үнийг нь бүрэн төлсөн тохиолдолд түүнд өмчлөх эрх үүсэх, эсхүл төлөхгүй бол өмчлөх эрх үүсэхгүй байх ойлголтыг агуулахын зэрэгцээ төлбөр төлөгч этгээд нь тодорхой хугацаанд төлбөр авагчийн төлбөрийг төлсөн тохиолдолд өмчлөх эрхийг шилжүүлэхгүй байх боломжийг олгосон зохицуулалт юм.

 

Үүнийг тус хуулийн 71 дүгээр зүйлийн 71.12-т Дуудлага худалдааны ялагч худалдаж авсан эд хөрөнгийн үнийг энэ хуулийн 71.10-т заасан хугацаанд төлөөгүй бол дэнчинг улсын орлого болгоно гэж, мөн 71.13Энэ хуулийн 71.10-т заасан товлон тогтоосон хугацаанаас өмнө төлбөр бүрэн төлөгдсөн тохиолдолд дуудлага худалдааны ялагчид өмчлөх эрх үүсэхгүй гэж тус тус заасан байдаг.

 

Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн баримтаар хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь 2021 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр нэхэмжлэгч Ш.О, О.Ө, БИБ ХХК нарт 2021 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр явагдсан хоёр дахь албадан дуудлага худалдаагаар дээр дурдсан барьцаа хөрөнгийг худалдан борлуулсан тухай мэдэгдэж, 2021 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн дотор төлбөр авагч СССк ХХК-ийн төлбөрийг төлсөн тохиолдолд дуудлага худалдааны ялагч тус компанид өмчлөх эрхийг шилжүүлэхгүй талаар мэдэгдсэн байна /2-р х.х-ийн 131-138 хуудас/.

 

Өөрөөр хэлбэл, энэ тохиолдолд хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 71 дүгээр зүйлийн 71.10-71.14-т заасан зохицуулалтыг зөрчсөн гэж дүгнэх боломжгүй ба төлбөр төлөгч барьцааны зүйлийн өмчлөх эрхийг өөртөө үлдээх хуульд заасан тэрхүү боломжийг олгосон байна.

 

Хэдийгээр энэ хуулийн 71 дүгээр зүйлийн 71.14Үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрх шилжүүлсэн шийдвэрт гомдол гараагүй тохиолдолд худалдан авагч үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч болно гэж зааснаар нэхэмжлэгч Ш.О, О.Ө, БИБ ХХК нар дуудлага худалдааны талаар гомдол гаргасан тохиолдолд дуудлага худалдааны ялагч СССк ХХК-нд өмчлөх эрхийг шилжихгүй боловч хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь хууль зөрчсөн үйлдэл гаргасан нь тогтоогдохгүй байна.

 

7.            Хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрөөс 2021 оны 10 дугаар сарын 15-ны өдөр нэхэмжлэгч нэхэмжлэгч Ш.О, О.Ө, БИБ ХХК нарт дуудлага худалдаагаар худалдагдсан үл хөдлөх хөрөнгийг чөлөөлөхийг мэдэгджээ/1-р х.х-ийн 102-104 хуудас/.

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 71 дүгээр зүйлийн 71.9Төлбөр авагчид санал болгосон үл хөдлөх эд хөрөнгийг шийдвэр гүйцэтгэгчийн тогтоосон хугацаанд төлбөр төлөгч, бусад этгээд чөлөөлөөгүй бол шийдвэр гүйцэтгэгч албадан чөлөөлнө гэж заасан. Тодруулбал, дуудлага худалдаагаар худалдагдсан үл хөдлөх хөрөнгийг дуудлага худалдааны ялагчид биет байдлаар хүлээлгэн өгөхөд ийнхүү тус хөрөнгийг эзэмшиж буй этгээдэд тодорхой хугацаанд чөлөөлөх тухай мэдэгдэж, хэрэв чөлөөлөөгүй тохиолдолд албадан чөлөөлөх ажиллагааг хуульд зааснаар гүйцэтгэх журамтай юм.

 

Нэгэнт хуульд дуудлага худалдаагаар худалдагдсан хөрөнгийн өмчлөх эрхийг шилжүүлэх болон чөлөөлөх ажиллагааг хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь хариуцан гүйцэтгэдэг тул хэрэгт авагдсан баримт болон зохигчдын тайлбараар тус байгууллагыг хууль зөрчсөн гэж дүгнэх боломжгүй байна. Иймд, шүүхээс дээр дурдсаныг тус тус нэгтгэн дүгнээд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.            Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.4-т заасныг үндэслэн нэхэмжлэгч Ш.О, О.Ө, БИБ ХХК нарын гаргасан хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох хоёр дахь албадан дуудлага худалдаа явуулах тухай 2021 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 9/32, 9/,33, 9/34 тоот тогтоол, 2021 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр зохион байгуулсан хоёр дахь албадан дуудлага худалдааны нэхэмжлэгч нарт холбогдох хэсгийг болон 2021 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 9/23 тоот өмчлөх эрхийг шилжүүлэх тухай тогтоолыг тус тус хүчингүй болгож, дахин үнэлгээ тогтоолгохыг даалгах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2.            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 280,800.00 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

 

3.            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МАНДАЛБАЯР