Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 09 сарын 13 өдөр

Дугаар 129/ШШ2017/00459

 

  2017 оны 09 сарын 13 өдөр

         Дугаар 129/ШШ2017/00459

         Эрдэнэбулган сум

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Архангай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Д.Байгалмаа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар 

Нэхэмжлэгч: 1987 онд төрсөн, Улаанбаатар хотын Сүхбаатар дүүргийн 16 дугаар сургуульд багш ажилтай, ам бүл 2, эгч, хүүгийн хамт Улаанбаатар хотын Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, Рашаантын 209-7б тоотод оршин суух Б  овгийн Ч.Д-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: 1984 онд төрсөн, Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 2-р сургуульд биеийн тамир багш ажилтай, Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 3-р баг Цогт-Уулын 12-12 тоотод оршин суух Б овгийн М.М-д холбогдох

Гэрлэлт цуцлуулж,  хүүхдийн асрамж тогтоолгож, тэтгэлэг гаргуулах, бусдад төлөх өр 1.690.000 төгрөг болон гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгөний үнэ  гаргуулах тухай иргэний хэргийг хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Ч.Д, хариуцагч М.М, хариуцагчийн өмгөөлөгч С.Ч, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга  Э.Мөнгөнтуяа нар оролцов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.6 дахь хэсэгт заасныг удирдлага болгон 

ТОГТООХ нь:

            1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4-д зааснаар Б овгийн М.Мөнхдөл, Б овгийн Ч.Д нарын гэрлэлтийг цуцалсугай.

 

2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д зааснаар 2012 оны 05 сарын 03-нд төрсөн М.М-г эх Ч.Д-н асрамжид үлдээсүгэй.

 

3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар М.М-г 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /хэрэв суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр эцэг М.М-р  тэжээн тэтгүүлсүгэй.

 

4. Эцэг, эх гэрлэлтээ цуцлуулсан ч хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, түүнд суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах үүрэг хэвээр үлдэхийг тайлбарласугай.

 

5. Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.1, 129 дүгээр зүйлийн 129.2, 130 дугаар зүйлийн 130.3-т зааснаар гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх 0,4 га газар, 56м2 байшин-1, зурагт 1 ширхэг, хөргөгч 1 ширхэг, угаалгын машин 1 ширхэг, диван ор 1 ширхэг, шкаф 1 ширхэг, өлгүүр /хувцасны/ 1 ширхэг, мөлхөө тавилга 1 ширхэгийг тус тус хариуцагч М.Мөнхдөлд үлдээж, хариуцагч М.Мөнхдөлөөс 6.566.000 төгрөг гаргуулж Ч.Д, М.Мр нарт олгосугай.

 

6. Иргэний хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1.1-д зааснаар бусдад төлөх зээл 350.000 төгрөгийг хариуцагч М.Мөнхдөлөөс гаргуулж нэхэмжлэгч Ч.Д-т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 1.340.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 420.350 төгрөгийг орон нутгийн орлогод үлдээж , хариуцагч М.М-с 195.806 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид, 99.734 төгрөг гаргуулж орон нутгийн орлогод оруулсугай.

 

8. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д зааснаар гэрлэлт цуцалсан шийдвэрийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 хоногийн дотор гэрлэлтийг бүртгэсэн Иргэний гэр бүл бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах /М.Бямбаахүү/-д даалгасугай.

 

9. Зохигч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс 14 хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах  шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

                          ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ                                   Д.БАЙГАЛМАА