Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 11 сарын 02 өдөр

Дугаар 101/ШШ2021/03509

 

 

 

 

 

 

 

 

 

    2021        11         02                                    101/ШШ2021/03509         

 

 

                                МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Цолмонгэрэл даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: “Г” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Т.Х-д холбогдох,

 

Зээлийн гэрээний үүрэгт 2,064,579.90 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.М,

Хариуцагч Т.Х,

Хариуцагчийн өмгөөлөгч Л.Т,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Хатантуул нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч “Г” ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.М шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Г ХХК нь Т.Х-тай 2016.09.01-ний өдөр 379892******4300 тоот гэрээгээр 770,000 төгрөгийн эрхтэй кредит картыг жилд бэлэн гүйлгээнд 42,0 хувь, бэлэн бус 24,0 хувь, хугацаа хэтрүүлсний 12,0 хувь, эрх хэтрүүлсний 24,0 хувийн тус тус хүүтэйгээр, 24 сарын хугацаатай олгосон.

Гэрээний хугацаа 2018.09.01-ний өдөр дууссан боловч төлбөрөө төлөлгүй, картын төлөлт, үлдэгдэл дараах байдалтай байна. Үүнд:

 

 

Олгосон/Бодогдсон

Төлсөн

Үлдэгдэл

Үндсэн төлбөр

4,465,093.00

3,675,743.00

789,350.00

Бэлэн гүйлгээний хүү

685,129.32

161,199.47

662,640.54

Бэлэн бус гүйлгээний хүү

138,710.69

Хугацаа хэтрүүлсэний хүү

256,569.24

2,805.32

253,763.92

Эрх хэтрүүлсэний хүү

260,486.62

1,761.18

258,725.44

Шимтгэл

201,600.00

101,500.00

100,100.00

НИЙТ

6,007,588.87

3,943,008.97

2,064,579.90

 

Уг зээлийн гэрээ нь тус банкны зээл олгох журам, кредит карт олгох журамд нийцсэн бөгөөд зээлдэгчтэй Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д заасан шаардлага хангасан зээлийн гэрээ байгуулсан. Зээлээс эргэн төлөлтийг хэрхэн төлөх талаар талууд гэрээгээр тохиролцсон. Хэрэв гэрээний заалтыг зөвшөөрөхгүй гэсэн бол тухайн үед зээлийн гэрээнд өөрчлөлт оруулах боломжтой байсан. Тэрээр ажлаас чөлөөлөгдсөн талаар болон төлбөрийн чадваргүй болсон талаарх хүсэлтийг банкинд гаргаж байгаагүй. Ийнхүү хандаж байсан бол энэ талаарх баримтаа шүүхэд ирүүлээгүй байна, банкны зүгээс шүүхэд хандахыг хүлээж байсан гэдгийг зөвшөөрөхгүй. 

Зээлдэгч нь 2017 оны 09 сараас эхлэн төлбөр хийгээгүй, зээлдэгч нь гэрээний 4 зүйлд зааснаар хүсэлтээ гаргах боломжтой байсан. Түүнтэй энэ үед утсаар яхьж, төлбөрөө төлөхийг шаардаж байсан.

Түүнээс гадна банк зээлээ эргэн төлөхийг Т.Х-аас шаардаж байсантай  холбоотой баримтыг шаардлагатай гэвэл гаргаж өгч болох юм.

Иймд хариуцагч Т.Х-аас зээлийн гэрээний үүрэгт 2,064,579.90 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Г ХХК-д олгож өгнө үү гэв.

 

Хариуцагч Т.Х нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа болон өмгөөлөгч Л.Т-ийн хамт шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Г ХХК-тай 2016.09.01-ний өдөр кредит картын гэрээ байгуулсан. 2017 оны 09 дүгээр сард буюу тухайн үедээ Саппоро дахь салбарын теллертэй нь уулзаад үндсэн зээлэндээ 400,000 төгрөг төлөөд явья гээд ортол “бэлэн ба бэлэн бус гүйлгээний хүү”-нд төлбөрийг авна” гэснээс болоод санал зөрсөн, ингээд шүүхэд өгнө гээд сураггүй болсон. Тухайн үед төлбөрөө төлж чадахгүй 2 сарын хугацаа хэтэрсэн байсан, ингээд бэлэн мөнгөний хүү өндөр байгаа тул хүүнээс төлбөрийг хасч өгөхийг хүссэн. Тэгэхэд намайг шүүхэд өгнө гэсэн, тэгэхэд нь шүүхэд өгөөрэй гээд гарсан. Гэтэл одоо миний энэхүү хүсэлт гаргаж байсантай холбоотой баримт байхгүй гэж байгааг зөвшөөрөхгүй, энэ нь тухайн үед ажиллаж байсан банкны теллерийн буруутай үйл ажиллагаатай холбоотой гэж үзэж байна.

Тухайн үед кредит картыг ганцаарчлан банкнаас аваагүй, байгууллагын ажилчдад бөөнд нь олгож байсан учраас зэээлийн гэрээг нэг бүрчлэн уншиж танилцахгүйгээр гарын үсэг зурсан.

Миний бие зээлийн гэрээ байгуулах үеийн хаягтаа одоог хүртэл оршин суудаг байтал эрэн сурвалжилсны үндсэн дээр оршин суух хаяг тогтоосон гэдгийг зөвшөөрөхгүй. Зээлийн гэрээг 2016 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр байгуулсан, гэтэл үүнээс хойш 5 жилийн дараа нэхэмжлэл гаргаж, хүүг нэмэгдүүлсэн гэж үзэж байна.

Энэ хугацаанд банкнаас зээлийн эргэн төлөлт хийхийг шаардаж байгаагүй.

Түүнээс гадна нэхэмжлэгч нь бараг 4 төрлийн хүү нэхэмжлээд байгааг зөвшөөрөхгүй. Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.8-д: “Анзын хэмжээ илт их байвал хэргийн нөхцөл байдлыг харгалзан шүүх түүнийг багасгаж болно гэж заасны дагуу хүүг багасгаж өгөхийг хүсч байна.

Нэгэнт төлбөрийн чадваргүй, эрхэлсэн ажилгүй болсон гэдгээ банкинд мэдэгдсэн, тухайн үед төлбөрийг бага бага хэмжээгээр төлье гэх үед төлбөрийг хуримтлуулахгүйгээр төлж байсан бол ийм их хэмжээний төлбөр гарахгүй байсан гэж үзэж байна. Ийм байтал 3 жилийн хүү нэхэмжилж байгааг зөвшөөрөхгүй.

Иймд Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.8-д зааснаар нэхэмжлэлийн шаардлагаас хүүг багасгаж, эрх хэтрүүлсний болон хугацаа хэтрүүлсний хүү, шимтгэл зэргийг хасч өгөхийг хүсч байна. Нэхэмжлэлийн шаардлагаас үндсэн төлбөрийн үлдэгдэл 789,350 төгрөг, анх маргаан үүссэн хүү 222,890 төгрөг, нийт 1,012,240 төгрөгийг зөвшөөрч байна, үлдэх хэсгийг зөвшөөрөхгүй гэв.

 

Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтыг шинжлэн судлаад

 

                           ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч “Г” ХХК нь хариуцагч Т.Х-д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 2,064,579.90 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан, хариуцагч нь үндсэн зээлийн үлдэгдэл 789,350 төгрөг, хүү 222,890 төгрөг, нийт 1,012,240 төгрөгийг зөвшөөрч, үлдэх хэсгийг зөвшөөрөхгүй гэж маргажээ.

 

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас зарим хэсгийг дараах үндэслэлээр хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

 

Зохигч талуудын хооронд 2016 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр зээлдүүлэгч “Г” ХХК нь карт эзэмшигчид төгрөгийн зээлийн эрх нээх, зээлийн төлбөрийн хэмжээ, төлөх хугацааны талаарх мэдээллийг өгөх,

Зээлдэгч Т.Х нь зээлийн эрхтэй карт ашиглан гүйлгээ хийх, сар бүрийн эхний долоо хоногт зарцуулсан зээлийн хүү, шимтгэлийг дараа сарын төлбөр эргэн төлөх өдрөөс өмнө зээлдүүлэгчийн картанд эргүүлэн төлөх, зээлээ төлөөгүй тохиолдолд зээлийн эрх хэтрүүлсний нэмэгдүүлсэн хүү, эргэн төлөлтийн хугацаа хэтрүүлсний нэмэгдүүлсэн хүү, бэлэн болон бэлэн бус гүйлгээний хүү, зээлийн үндсэн төлбөр төлөх зориулалттай ЗГ/КР тоот зээлийн гэрээ байгуулагдсан байна.

 

/хх-ийн 9 тал/

 

Дээрх гэрээний 2.1-т: “зээлийн эрхийн хэмжээ 770,000 төгрөг, картын хугацаа 2 жил, бэлэн бус гүйлгээний жилийн хүү 24 хувь, нэг жилийн хураамж 100,000 төгрөг, бэлэн бус гүйлгээний жилийн хүү 24 хувь, бэлэн мөнгө авсны жилийн хүү 42 хувь, эргэн төлөх доод хэмжээ 10 хувь, бэлэн мөнгөний зарлагын гүйлгээний шимтгэл тус банкны АТМ, салбараас 100 төгрөг, зээлийн эрхээс бэлэн мөнгө авах боломжит хувь 75 хувь, зээлийн эрхийн зарцуулалтыг хугацаандаа төлөөгүй тохиолдолд карт системд автоматаар хаагдах хугацаа 1 сар,

3.5-т: “зээлийн эрхийн хэмжээг хэтрүүлэн хэрэглэсэн тохиолдолд хэтрүүлсэн дүнд зээлийн эрх хэтрүүлсний нэмэгдүүлсэн хүүг сарын 2 хувиар тооцно”,

3.6-д: “төлбөр эргэн төлөх өдрөөс өмнө эргэн төлөх доод хэмжээг төлөөгүй бол эргэн төлөх доод хэмжээнээс хугацаа хэтрүүлсний нэмэгдүүлсэн хүү сарын 1 хувь” байхаар тус тус тохиролцжээ.

 

Гэрээний оролцогч нь Иргэний хуулийн 189 дүгээр зүйлд зааснаар хүсэл зоригоо чөлөөтэй илэрхийлэн гэрээний нөхцлийг өөрсдөө тодорхойлж, байгуулах эрхтэй боловч энэхүү хүсэл зоригийн илэрхийлэл нь хуулийн хүрээнд, хуульд нийцсэн байхыг шаардана.

 

Талууд гэрээний 3.5, 3.6-д нэмэгдүүлсэн хүү төлөхөөр тохиролцсон байгаа боловч нэхэмжлэгч нь зээлийн эрхийн хэмжээ хэтэрсэн тохиолдолд хэтэрсэн дүнд зээлийн эрх хэтрүүлсний нэмэгдүүлсэн хүү сарын 2 хувиар, төлбөр эргэн төлөх өдрөөс өмнө эргэн төлөх доод хэмжээг төлөөгүй бол эргэн төлөх доод хэмжээнээс хугацаа хэтрүүлсний нэмэгдүүлсэн хүү сарын 1 хувиар тооцогдоно хэмээн эрх хэтрүүлсний төлбөр нэхэмжилсэн нь Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2-т заасантай нийцэхгүй тул нэхэмжлэгч “Г” ХХК-ийг гэрээгээр тохиролцсон гэж төлбөр шаардсан нь үндэслэлгүй гэж үзнэ.

 

Хариуцагч Т.Х нь зээлийн гэрээний хугацаа 2018 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр дуусгавар болсон, уг хугацаанаас хойш 3 жилийн дараа их хэмжээний хүү нэхэмжилж байгааг зөвшөөрөхгүй, нэхэмжлэлийн шаардлагаас үндсэн зээлийн үлдэгдэл 789,350 төгрөг, хүү 222,890 төгрөг, нийт 1,012,240 төгрөгийг зөвшөөрч, үлдэх хэсгийг зөвшөөрөхгүй гэж маргасан.

 

Зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан баримтаас үзэхэд талуудын хооронд 2016 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр 24 сарын хугацаатай байгуулсан гэрээний хугацаа 2018 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр дуусгавар болсон, гэрээний дагуу эргэн төлөлтийн хуваарь 2017 оны 09 дүгээр сараас эхлэн зөрчигдсөн, энэ хугацаанаас хойш зээлийн эргэн төлөлт хийгдээгүй болох нь тогтоогдож байх ба энэ талаар зохигч маргаагүй болно.

 

Талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний 4 дүгээр зүйлд зээлийн эрхийг хаах, хэмжээг өөрчлөх заалтыг тусгасан, 4.1.2-т Зээлийн хэмжээг доорх тохиолдолд бууруулж болно, 4.1.2.1-д: “Банк нь карт эзэмшигчийн зээлжих чадвар буурсан тухай мэдээлэл авсан тохиолдолд”, 4.1.2.2-т: “Зээлдэгчийн санхүүгийн чадвартай холбоотой бусад нөхцөл байдал бий болсон тохиолдолд”,

5.1-д зүйлд банкны эрх, үүрэгтэй холбоотой заалтыг тусгасан, 5.1.2.1-т: “Карт эзэмшигч банкинд хүсэлт гаргаж хандсан үед эсвэл хуулийн дагуу итгэмжлэлтэй этгээдэд картын хуулгыг өгөх”, 5.1.2.2-т: “Карт эзэмшигчийн хүсэлтээр утас болон системд бүртгэлтэй имэйл хаягаар төлбөрийн хэмжээ, хуулгын талаарх мэдээллийг өгнө”, 5.1.3-т: “Банк нь 4 дүгээр зүйлд заасан үндэслэлээр зээлийн эрхийн хэмжээг багасгах, зарлагын гүйлгээ гарах эрхийг түр хаах, кредит картыг бүр хаах эрхтэй”, 5.1.4-т: “Карт эзэмшигчийн Гин дахь хадгаламж, харилцах болон бусад данснуудаас, мөн ирээдүйд карт эзэмшигчийн нэр дээр нээгдэх дансуудад орж ирсэн мөнгөн хөрөнгөөс үл маргах журмаар зээлийн картны өр төлбөрийг суутган  авах эрхтэй” гэж,

5.2-т карт эзэмшигчийн эрх, үүрэгтэй холбоотой заалтыг тусгасан, 5.2.4-т: “Карт эзэмшигч нь өөрийн картны хуулгыг интернэт банк үйлчилгээг ашиглан тогтмол шалган, хяналт тавих үүрэгтэй”, 5.2.6-д: “Карт эзэмшигч нь картын дансанд хийгдсэн гүйлгээг хүлээн зөвшөөрөхгүй тохиолдолд энэ тухайгаа гүйлгээ хийгдсэнээс хойш 14 хоногийн дотор банкинд хүсэлт гарган хандах эрхтэй”, 5.2.9-д: “Карт эзэмшигч нь энэхүү гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхийг банкнаас шаардах эрхтэй”, 5.2.10-т: “Энэхүү гэрээний 3.8-д заасны дагуу картанд үүссэн өрийг төлөх” гэж тус тус заажээ.

 

Дээр дурдсан гэрээний заалтаас үзэхэд “Г” ХХК нь зээлдэгч гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тохиолдолд гэрээг хугацаанаас нь өмнө дангаар цуцалж, зээл, зээлийн хүүг хугацаанаас нь өмнө төлөх болон хугацаа хэтэрсэн тохиолдолд хэтэрсэн хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүү төлөхийг зээлдэгчээс шаардах, учирсан хохирлыг шаардах, гэрээний үүргээ хугацаандаа биелүүлээгүй бол харилцах данс дахь мөнгөн хөрөнгө хүрэлцэхгүй бол зээлдэгчийн бусад данснаас үл маргах журмаар суутган авах, эдгээр данснаас төлбөр хийх боломжгүй бол зээлдэгчид төлбөрийн хэмжээ, хуулгын талаар мэдэгдэх, кредит картны зээлийн эрхийн хэмжээг багасгах, зарлагын гүйлгээ гарах эрхийг түр хаах, бүр хаах,  

Хариуцагч Т.Х нь өөрийн картны хуулгыг тогтмол шалган, хяналт тавих, гүйлгээг хүлээн зөвшөөрөхгүй тохиолдолд банкинд хүсэлт гаргах, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхийг банкнаас шаардах, картанд үүссэн өрийг төлөх зэрэг гэрээнд заасан эрх, үүргээ хэн хэн нь хэрэгжүүлэх боломжтой байсан гэж үзэхээр байна.

 

Зохигч нь гэрээгээр тохиролцсон дээрх эрх, үүргээ хэрхэн хэрэгжүүлсэн талаарх баримтыг ирүүлээгүй бөгөөд энэ нь тэднийг гэрээний 4, 5 дугаар зүйлд заасан эрх, үүргээ хэрэгжүүлсэн гэж үзэх үндэслэл болохгүй юм.

 

Дээр дурдсан байдлаас үзэхэд “Г” ХХК нь гэрээнд заасан эрхээ хэрэгжүүлээгүй нь зээлдэгчийг хуульд заасан хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй ч нэхэмжлэгч гэрээнд заасан арга хэмжээ аваагүйгээс хүүгийн хэмжээ нэмэгдсэн гэж үзэхээр байна.

 

Зээлдэгчийн үүргийн гүйцэтгэлийн биелэлтэд доголдол гарсан нөхцөлд банк гэрээний 5 дугаар зүйлд заасан арга хэмжээг аваагүй байх бөгөөд 2021 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр нэхэмжлэл гарган, үндсэн төлбөрийн үлдэгдэл, бэлэн ба бэлэн бус гүйлгээний хүү, хугацаа хэтрүүлсний хүү, эрх хэтрүүлсний хүү, шимтгэлд нийт 2,064,579.90 төгрөг  нэхэмжилж байгаа нь Иргэний хуулийн 13 дугаар зүйлийн 13.1 дэх хэсэгт заасан иргэний эрх зүйн харилцаанд оролцогч хууль буюу гэрээнд заасан эрх, үүргээ үнэн шударгаар хэрэгжүүлэх зарчимтай нийцсэнгүй.

 

Зохигч талууд нь гэрээгээр тохиролцсон эрх, үүргээ хэрэгжүүлсэн талаарх баримтыг ирүүлээгүй нь тэднийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д заасан нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ, хариуцагч нь татгалзлын үндэслэлээ нотлох баримтаар нотлох, тэдгээр баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүргээ хэрэгжүүлсэнгүй гэж үзэх үндэслэл болно.

 

Иймд хариуцагч Т.Х-аас талуудын гэрээний хугацаа дуусгавар болсон 2018 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн байдлаарх зээлийн гэрээний үүрэг болох 1,437,533.90 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “Г” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 627,046 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116,118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 452.2, 453 дугаар зүйлийн 453.1-д тус тус зааснаар хариуцагч Т.Х-аас 1,437,533.90 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “Г” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 627,046 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.  

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар хариуцагч Т.Х-аас улсын тэмдэгтийн хураамжид 37,950 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “Г” ХХК-д олгож, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 47,984 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш зохигч, тэдний төлөөлөгч, өмгөөлөгч нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Б.ЦОЛМОНГЭРЭЛ