Шүүх | Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Доржийн Байгалмаа |
Хэргийн индекс | 129/2019/00383/И |
Дугаар | 129/ШШ2019/00446 |
Огноо | 2019-07-09 |
Маргааны төрөл | Бусад зээл, |
Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2019 оны 07 сарын 09 өдөр
Дугаар 129/ШШ2019/00446
129/ШШ2019/00446 Г „ 1 МОНГОЛ УЛСЫН НЭРИИН өмнөөс |
Архангай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Д.Байгалмаа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар Нэхэмжпэгч: 1968 оны 03 дугаар сарын 11-нд төрсөн, эмэгтэй, Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 5 дугаар баг, ТОСК-ийн байрны 36 тоот хаягт оршин суух Х овгийн Д.У-н нэхэмжлэлтэй Хариуцагч: 1976 оны 11 дүгээр сарын 28-нд төрсөн, эмэгтэй, Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 4 дүгээр баг, Хангай хорооллын 01-05 тоот хаягт оршин суух Б овгийн Ж.Г-д холбогдох
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.У, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э.М, хариуцагч Ж.О, хариуцагчийн өмгөөлөгч Г.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Бүрэнбилэг нар оролцов. ТОДОРХОЙЛОХ нь: Нэхэмжпэгч Д.У шүүхэд гаргасан нэхэмжпэлдээ: Д.У миний бие нь
Нэхэмжлэгч Д.У шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ж.Г нь надаас “Хас банкны зээл хаах гэсэн юм, та надад мөнгө зээлээч” гээд гуйгаад байхаар нь миний бие 2015 оны 11 дүгээр сарын 06-нд дүү н.Э-с 2.300.000 төгрөгийг 7-10 хоногийн хугацаатай өдрийн 2 хувийн хүүтэй аваад Ж.Г-д өгсөн. Уг мөнгийг би өөрийн автомашинаар Цэнхэр сум явждүү н.Э-с “Ж.Г-г найдвартай хүн байгаа юм” гэж хэлжаваад 2.300.000 төгрөгийгЖ.Гантөгсийн Төрийн банкин дахь данс руу Д.Э шилжүүлсэн. Ж.Гантөгс нь тохиролцсон хугацаандаа мөнгөө өгөхгүй байсан тул дүү н.Э “мөнгөө авъя” гээд намайг загнаж, шаардаж эхэлсэн. Тэгэхээр нь би ХААН банкнаас 1.800.000 төгрөг зээлж аваад дүүдээ өгсөн. Би Ж.Г-с хүүхдийнх нь мөнгөний дэвтрийг барьцаалан авсан. Би хүүхдийн мөнгөнөөс нь 4 удаа тус бүр 100.000 төгрөг, нийт 400.000 төгрөг авсан. Үүн дээр Ж.Г надад 20.000-30.000 төгрөг цувуулж өгсөөр байгаад 500.000 төгрөг болсныг дүү Д.Э-гт өгч, мөнгийг нь төлж дуусгасан. Би 2015 оны 11 дүгээр сарын 06-ны өдрөөс 2015 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр хүртэл 5 |
1 |
хоногийн хүүнд 230.000 төгрөгийг дүү Д.Э-т төлж хохирсон. Ж.Г-н авсан мөнгийг би өөрөө дүүдээ төлсөн учир Ж.Гбид хоёр харилцан тохиролцсоны үндсэн дээр 2016 оны 01 дүгээр сарын 10-ныөдөр 1.800.000 төгрөгийг сарын 10 хувийн хүүтэйгээр надад төлөхөөр болсон. Энэ мөнгийг надад төлж дуустлаа хүү үндсэн мөнгө өгөхөөр тохирсон. Гэтэл Ж.Гантөгс 2016 оны 01 сарын 10-наасхойш нэг ч төгрөг өгөөгүй, бас 3 жил болоод хөөн хэлэлцэх хугацаа дуусдаг гэсэн учир 2018 оны 08 сарын 28-нд үндсэн зээл
Хариуцагч Ж.Г нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа: Хариуцагч Ж.Г миний бие Д.У гэдэг хүнээс 2018 оны 08 дугаар сарын 28-нд 3.200.000 төгрөг зээлж авсан гэдэг бол худал юм. Би энэ хүнээс 2018 оны 08 дугаар сарын 28-нд 100 төгрөг ч аваагүй. Д.У нь намайг байнга утсаар загнаж, айлган сүрдүүлж байгаад гэрээ хийж нотариатаар баталгаажуулсан нь үнэн. Д.У-г нь нөхрийн хамт сургууль дээр ирээд намайг аваад нотариат орсон. Би өөрөө олон хүүхэдтэй бөгөөд нөхөр минь бие муутай, ажилгүй гэртээ байдаг. Би нөхөртөө ч хэлээгүй бөгөөд банкны зээлтэй мөртлөө энэ хүнд мөнгө өгдөг байсан. Д.У-г эгчид халамжийн мөнгө буюу 2016 онд 140.000 төгрөг буухаар авч өгдөг байсан. Би хэдэн хүүхдээ олон удаа хоосон хонуулан байж Д.Уранчимэг эгчид мөнгө өгдөг байсан. Д.Уранчимэг эгч өөрөө надаар гарын үсэг зуруулахгүй мөнгө авдаг байсан. Ажил дээр хүртэл ирж мөнгө авдаг байсан. Мөн нөхөртэйгээ хүртэл автомашинтай ирээд мөнгө авдаг байсан. Би нэг сар мөнгө өгөөгүй байсан чинь шүүхэд өгсөн байсан. Надаас Д.Уранчимэг эгч 150.000-200.000 төгрөг авдаг байсан. Би Д.Уранчимэг эгчээс анх 1.800.000 төгрөг аваад 2016 онд 800.000 төгрөгийг бэлнээр нь өөрт нь өгсөн. Тэгээд зээлсэн мөнгөнөөс 1.000.000 төгрөг төлөгдөөгүй үлдсэн. Д.У надаас 3 жил мөнгө авсан. Одоо би энэ хүнд мөнгө өгөхгүй. Энэ хүнээс айж мөнгө өгсөөр байгаад манайх гэдэг айл маш их амьдрал дордсон. Миний бичсэн гомдлыг хүлээн авч, үнэн зөвөөр шийдвэрлэж өгнө үү. Нэхэмжпэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэжээ. |
2 |
Хариуцагч Ж.Г шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Д.У эгч надаас бэлэн 800.000 төгрөгийг битүүний өдөр авч байсан. Гэвч Д.Уранчимэг эгч надаас
Хавтаст хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримт, зохигчийн тайлбарыг шинжпэн судлаад : ҮНДЭСЛЭХ нь: Нэхэмжлэгч Д.У нь хариуцагч Ж.Г-с 2.300.000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан ба нэхэмжлэгч нь шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагаа 100.000 |
төгрөгөөр багасгаж, хариуцагчаас 2.200.000 төгрөг нэхэмжилсэн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ. Нэхэмжпэгч Д.У хариуцагч Ж.Г-д холбогдуулан гаргасан нэхэмжпэлийн үндэслэл, шаардлагадаа ... 2016 оны 01 сарын 10-ны өдөр байгуулсан гэрээний дагуу 2.200.000 төгрөг шаардаж байна. Ж.Г надаас 2.300.000 төгрөг зээлээч гэхээр нь би 2015 оны 11 сарын 06-ны өдөр Цэнхэр суманд байдаг дүү Д.Э-с
Хариуцагч Ж.Г хариу тайлбартаа ... 2015 оны 11 сарын 06-ны өдөр миний данс руу 2.300.000 төгрөг орсон. Хүүхдийн мөнгөний дэвтрийг Д.У эгч авч мөнгийг нь авдагбайсан. 2016 оны 01 сарын 10-нд 1.800.000 төгрөгтөлөх гэрээнд би гарын үсэгзурсан, энэ гэрээнд нөхрийнхөө нэрийг би бичсэн. Намайг энд гарын үсэг зур гээд гарын үсэг зуруулсан. Би Д.У эгчид 900.000 төгрөг биш 1.400.000 төгрөг өгсөн. 2016 онд битүүний өдөр би банкнаас зээл авчихаад 800.000 төгрөг өгсөн. Би амралттай байдаг 7,8 сараас бусад сард сар болгон цалингаа авчихаад Д.У эгчид мөнгө өгч байсан. Миний тооцоогоор бараг 5.000.000 төгрөг Д.Уранчимэгт өгсөн учир түүнд өгөх өрөө төлөөд дуусгасан гэжээ. Нэхэмжлэгч Д.У үндсэн зээл 1.800.000 төгрөг, гэрээгээр тохирсон хүү
2016 оны 01 сарын 10-ны өдөр Д.Уранчимэг нь Ж.Гантөгсөд 1.800.000 төгрөгийг сарын 10 хувийн хүүтэй зээлсэн, 2018 оны 08 сарын 28-ны өдөр 3.200.000 төгрөг хүүгүйгээр зээлсэн гэрээг тус тус бичгээр байгуулсан байна. 2015 оны 11 сарын 06-нд Ж.Гантөгсийн данс руу Д.Эрдэнэчимэгийн данснаас
Д.Уранчимэг нь Ж.Гантөгсийн Д.Эрдэнэчимэгт төлөх байсан 1.800.000 төгрөгийг Д.Эрдэнэчимэгт төлж, Ж.Гантөгс Д.Уранчимэгт 1.800.000 төгрөгийг төлөхөөр зээлийн гэрээ байгуулсныг хариуцагч нь нэхэмжлэгчээс 1.800.000 төгрөгийг шилжүүлэн авсан гэж үзнэ. Иймд зохигч 2016 оны 01 сарын 10-ны өдөр Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасан зээлийн гэрээ байгуулсан, уг зээлийн гэрээгээр талууд хэлэлцэн тохиролцож хүү тогтоосон байна. Хариуцагчийн өмгөөлөгч Г.Энхбаяр нь “нэхэмжпэгч Д.Уранчимэг нь Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуульд зааснаар зээлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл аваагүй учир хариуцагч хүү төлөхгүй” гэсэн тайлбарыг шүүх хуралдаанд гаргаж |
байна. Нэхэмжлэгч Д.У нь зээлийн үйл ажиллагааг аж ахуйн түвшинд тогтмол, байнгын орлого олох хэлбэрээр эрхэлсэн нь нотлогдоогүй тул талуудын 2016 оны 01 сарын 10-ны өдрийн гэрээ Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасан зээлийн гэрээний агуулгад нийцсэн хүчин төгөлдөр гэрээ юм. Зохигч зээлийн гэрээндээ зээлийг цалин болон халамжийн мөнгөөр төлнө гэж зааж гэрээнд зээлийг буцаан төлөх хугацаа тогтоогоогүй байна. Нэхэмжлэгч Д.Уцн “Ж.Гантөгс 2018 оны 01 сарын 10-нд зээлсэн 1.800.000 төгрөг, хүүг төлөхгүй байсан учир нийт 3.200.000 төгрөг төлүүлэхээр 2018 оны 08 сарын 28- нд гэрээ байгуулсан, мөн хөөн хэлэлцэх хугацаа 3 жил байдаг гэсэн болохоор дахин гэрээ байгуулсан” гэсэн тайлбараас үзэхэд зохигч 2016 оны 01 сарын 10-ны өдөр байгуулсан зээлийн гэрээг /1.800.000 төгрөг зээлсэн/ үндэслэн гэрээний үүрэгт 3.200.000 төгрөгийг N/111/31 гэхэд 200.000 төгрөг төлөх, үүнээс хойш сар бүрийн 6-нд үлдэгдэл мөнгийг 200.000 төгрөгөөр 1 жил 6 сарын хугацаанд төлж дуусгахаар 2018 оны 08 сарын 28-нд тохиролцсныг нэхэмжлэгч Д.Уранчимэг нь хариуцагч Ж. Гантөгсөд үүргээ биелүүлэх хугацаа тогтоож өгсөн гэж үзнэ. “Хариуцагч Ж.Г-г 2016 оны 01 сарын 10-ны өдрөөс 2018 оны 08 сарын 28-ны өдөр хүртэл зээл төлөөгүй, 2019 оны 03 сар хүртэл 900.000 төгрөг бэлнээр төлсөн, цагаан сар болохын өмнө 100.000 төгрөгийн архи, чихэр өгсөн, үүнээс хойш зээл төлөөгүй учир шүүхэд нэхэмжпэл гаргасан” гэж нэхэмжлэгч, “2016 оны 02 сарын 8-нд битүүний өдөр ХААН банкнаас цалингийн зээл 7.500.000 төгрөг аваад 800.000 төгрөг төлсөн, амралттай байсан 7,8 сараас бусад сард сар болгон цалингаасаа мөнгө өгч, нийтдээ 5.000.000 төгрөг төлж зээлийг бүрэн төлж дуусгасан” гэж хариуцагч тайлбарлаж байна. Нэхэмжлэгч Д.У-т хариуцагч нь 2016 оны 02 сард 800.000 төгрөг төлсөн нь гэрч Б.Булгантамирын “2016 онд битүүний өдөр Ж.Гантөгс ХААН банкнаас цалингийн зээл аваад 800.000 төгрөг Д.Уранчимэгт төлсөн” гэсэн мэдүүлэг, хариуцагчийн “нөхрийн хамт банкнаас зээл аваад 800.000 төгрөгийг бэлнээр Д.Уранчимэг эгчийн автомашинд суугаад түүнд тоолж өгсөн” гэсэн тайлбар, 2016 оны 02 сарын 08-нд 7.500.000 төгрөгийн зээл олгосон Ж.Гантөгсийн ХААН банкны депозит дансны хуулгаар тус тус тогтоогддог тул 2016 оны 01 сарын 10-ны өдөр зээлийн гэрээ байгуулагдсанаас хойш 28 хоногийн дараа 2016 оны 02 сарын 08-нд хариуцагч Ж.Гантөгс 800.000 төгрөг буюу хүү 168.000 төгрөг, үндсэн зээлээс 632.000 төгрөгтөлж, зээлийн үлдэгдэл 1.168.000 төгрөг болжээ. Үүнээс хойш 2018 оны 08 сарын 28-ны өдөр гэрээ байгуулах хүртэл зээл төлөгдөөгүй гэсэн нэхэмжлэгчийн тайлбартай хариуцагч “би амралттай байсан 7,8 сараас бусад сард сар бүрийн цалингаас мөнгө төлж байсан” гэж маргадаг боловч үүнийгээ нотлох баримтаар нотлоогүй тул 2016 оны 02 сарын 08-ны өдрөөс 2018 оны 08 сарын 28-ны өдөр хүртэл хариуцагчийг зээл төлөөгүй гэж үзэх үндэслэлтэй байна. 2018 оны 08 сарын 28-ны өдөр талууд “сар бүр 200.000 төгрөг төлж, зээлийг 1 жил 6 сарын дотор төлж дуусгахаар” харилцан тохиролцож хугацаа тогтоосон боловч хариуцагч
Зээлийн гэрээгээр хүү тогтоосон нь 2016 оны 01 сарын 10-ны өдрийн талуудын хэлэлцэн тохиролцсон гэрээнд заасан нөхцөл тул хариуцагчийн биелүүлээгүй зээлийн гэрээний үүрэг /1.168.000 төгрөг/, хугацаа /2016 оны 02 сарын 08-ны өдрөөс 2018 оны 08 сарын 28 өдөр/ зэргийг харгалзан хүү 980.000 төгрөгийг хариуцагчаар төлүүлэхээр 2018 оны
|
Хариуцагч Ж.Г Д.У-с 2.300.000 төгрөгийг хүлээн авсан боловч тэдний хооронд хүү төлөхөөр бичгээр зээлийн гэрээ байгуулагдаагүй тул Д.Уранчимэгийн Д.Эрдэнэчимэгт илүү төлсөн 230.000 төгрөгийг, мөн нэхэмжлэгч Д.Уранчимэг нь 2015 оны 11 сарын 11-ний өдөр банкнаас 2.000.000 төгрөгийг жилийн 18 хувийн хүүтэй зээлсэн мөнгөнөөсөө 1.800.000 төгрөгийг хариуцагч Ж.Гантөгсөд сарын 10 хувийн хүүтэй зээлсэн учир банкнаас зээлсэн зээлийн /ЗГ201542420197 тоот зээлийн гэрээ/ хүү 190.000 төгрөгийг тус тус хариуцагч Ж.Гантөгс үүргээ биелүүлээгүйн улмаас нэхэмжпэгч Д.Эрдэнэчимэгт учирсан хохирол гэж үзэхгүй. Иймд хариуцагчаас энэхүү 420.000 төгрөгийг гаргуулах үндэслэлгүй. Хариуцагч нь нийт 5.000.000 төгрөгийг зээлийн гэрээний үүрэгт төлсөн гэдгээ нотлох баримтаар нотолж чадаагүй, харин 2018 оны 08 сарын 28-ны өдрөөс хойш 2019 оны 03 сар хүртэл 900.000 төгрөгтөлсөн гэсэн 2019 оны 03 сарын 15-ны өдрийн баримтанд гарын үсэг зурсантай, мөн битүүний өдөр 100.000 төгрөгийн архи, чихэр өгсөн гэсэн нэхэмжпэгчийн тайлбартай хариуцагч маргаагүй ба хариуцагч 2018 оны 08 сарын 28-ны өдрөөс хойш нийт
Иймд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1-д зааснаар хариуцагч Ж.Гантөгсөөс гүйцэтгээгүй зээлийн гэрээний үүрэг 1.148.000 төгрөг /2.148.000Т-1.000.000Т/ гаргуулж нэхэмжлэгч Д.Уранчимэгт олгож, Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1-д зааснаар нэхэмжпэлийн шаардлагаас 1.052.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116,118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь: |
|
1 |
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.БАИГАЛМАА |
|