Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 04 сарын 28 өдөр

Дугаар 156/ШШ2021/00193

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

156/2021/00129/И

Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Уранзаяа даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Хан-Уул дүүргийн . Ж.Т ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Хэнтий аймгийн Хэрлэн сумын 5 дугаар баг, , тоотод оршин суух Хиаг боржигон овогт Н.Х холбогдох

Зээлээр худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 1.996.680 төгрөг, алданги 303.320 төгрөг, нийт 2.300.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч: Ж.Т ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.А 

Харицагч: Н.Х 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.У нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Ж.Т ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.А   шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Н.Х   нь Ж.Т ХХК үйлдвэрлэлийн бараа бүтээгдхүүнийг хөнгөлөлттэй нөхцөлөөр худалдан авч О  нэртэй дэлгүүрээр дамжуулан зарж борлуулж ашиг олдог байсан. Нийлүүлсэн бараа бүтээгдхүүний төлбөр болох 2.256.680 төгрөгийг төлж барагдуулах зорилгоор талууд харилцан тохиролцож, 2020 оны 10 дугаар сарын 02-ны өдөр тооцооны үлдэгдлийн баталгаа баримт үйлдэж харилцан тохиролцож төлбөр барагдуулах гэрээ хийсэн. Гэвч Н.Х   нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй бөгөөд 2020 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн Төлбөр барагдуулах гэрээ-ний 2.4 дэх заалтад хугацааны хэтрүүлсэн хоног тутам гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувийн алданги төлбөр авагчид төлнө гэж заасан байна.

Н.Х  ээс гүйцэтгээгүй үүргийн үнийн дүн болох 1.996.680 төгрөгөнд 2020 оны 11 дүгээр сарын 30-ны өдрөөс 2021 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр хүртэл 51 хоногийн хугацаанд 509.153 төгрөгийн алданги нэмэгдсэн болно.

Иймд Н.Х  ээс Төлбөр барагдуулах гэрээний үүрэгт төлөгдөх 1.996.680 төгрөг, алдангид тооцсон 509.153 төгрөгнөөс 303.320 төгрөг, нийт 2.300.000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Шүүхэд нэхэмжлэл гаргаснаас хойш Н.Х   нь 300.000 төгрөгийг төлж барагдуулсан


тул үндсэн төлбөрөөс 300.000 төгрөгийг хасаж, 1.696.680 төгрөг, уг төлбөрөөс алдангийг бодож гаргуулан манай байгууллагыг хохиролгүй болгож өгнө үү гэв.

 

Хариуцагч Н.Х   шүүхэд гаргасан тайлбар, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ж.Т ХХК-ийн шүүхэд манай дэлгүүр нийлүүлж байсан бараа бүтээгдэхүүний үлдэгдэл төлбөр 2020 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн байдлаар 2.256.680 төгрөг болсон. Ингээд уг үлдэгдэл мөнгийг би тус компанитай өдрийн 20.000 төгрөгөөр төлөх би өөрөө дэлгүүртээ суугаад гарах боломжгүй учир худалдааны төлөөлөгч Өлзийбаяр надаас өдөр бүр ирж авч байхаар тохиролцсон юм. Өлзийбаяр надаас ажил дээр ирж уг мөнгөө хувийн дэвтэр дээр баримт үйлдэн гарын үсэг зурж авдаг байсан. 2020 оны 12 дугаар сарын 11-ний өдрөөс 2021 оны 02 дугаар сарын 04-ний өдрийг дуустал хугацаанд өдөр бүр 20.000 төгрөгөөр нийт 560.000 төгрөг төлсөн. Хэрвээ худалдааны төлөөлөгч нь өдрийн 20.000 төгрөгөө өдөр өдөрт ирээд авч байсан бол төлбөрөө төлөөд дуусах байсан.

Гэтэл тус компани нь намайг төлбөрөө төлөхгүй байна гэсэн үндэслэлээр тооцоог 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөр тасалбар болгон шүүхэд 2021 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр нэхэмжлэл өгсөн байна.

Тооцоо нийлсэн гэрээ гэх зүйлийг үндэслэн надаас төлбөр алданги гэж 2.300.000 төгрөгийг нэхэмжилсэн байна. Уг тооцоо нийлсэн актыг хүчин төгөлдөр биш гэж үзэж алдангийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Одоо миний бие тус компанид 1.696.680 төгрөг байгаа. Үүнийг би тус компанитай тохиролцсон хувиарын дагуу өдөр бүр 20.000 төгрөгөөр төлж дуусгах хүсэлттэй байна гэв.

 

Шүүх  зохигчдын тайлбар хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Шүүхээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хангаж шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгч Ж.Т ХХК нь хариуцагч Н.Х  ээс зээлээр худалдах худалдан авах гэрээний үүргийн биелэлт болох зээлээр өгсөн барааны үнэ 1.996.680 төгрөг, алданги 303.320 төгрөг, нийт 2.300.000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч үндсэн төлбөрөөс 300.000 төгрөгийг төлж барагдуулсан тул нэхэмжлэлийн шаардлагаа 1.696.680 төгрөг болгон багасгаж, алданги 30 хоногт тооцож 254.502 төгрөг, нийт 1.951.182 төгрөгийг нэхэмжилсэн байна.

Зохигчид 2020 оны 10 дугаар 02-ны өдөр Төлбөр барагдуулах гэрээ байгуулан төлбөр төлөгч 2020 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн байдлаар 2.256.680 төгрөгийн төлбөрийн үлдэгдэлтэй, төлбөрийг Ж.Т ХХК-ийн дансанд төлөхөөр, тооцооны үлдэгдлийн баталгаат хуудсаар харилцан нийлүүлсэн бараа бүтээгдэхүүний үнэ 2.256.680 төгрөгийн өглөгтэй болохыг баталгаажуулан гарын үсэг зурснаас үзвэл талуудын хооронд үүссэн харилцаа нь Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1-д заасан зээлээр худалдах худалдан авах гэрээний эрх зүйн зохицуулалтад хамаарч, нэхэмжлэгчийн шаардах эрх үүссэн байна.

Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн үндэслэлдээ ..хариуцагч нь Ж.Т ХХК-иас үйлдвэрлэлийн бараа бүтээгдэхүүнийг хөнгөлттэй нөхцлөөр авч зарж борлуулдаг тухай, хариуцагч уг бараа


бүтээгдэхүүнийг зээлээр авч борлуулдагаа хүлээн зөвшөөрч тайлбарлаж байгаагаас үзвэл талууд зээлээр бараа бүтээгдэхүүнийг шилжүүлэх, тодорхой хугацааны дараа төлбөрийг шилжүүлэхээр тохиролцсон болох нь тэдгээрийн тайлбараар тогтоогдож байна.

Нэхэмжлэгч тал бараа бүтээгдэхүүнийг зээлээр шилжүүлэхийг хүлээн зөвшөөрсөн, хариуцагч уг бараа бүтээгдэхүүнийг хүлээн авч төлбөрийг төлөхөөр тохиролцож, Төлбөр барагдуулах гэрээ байгуулснаас үзвэл Иргэний хуулийн 195 дугаар зүйлийн 195.1-д Нэг этгээд өөрийн хүсэл зоригийг хүлээн зөвшөөрсөн этгээдтэй эрх үүргийн хувьд холбогдохоор нэг буюу хэд хэдэн тодорхой этгээдэд хандан хүсэл зоригоо бодитойгоор, хангалттай тодорхой илэрхийлсэн илэрхийллийг гэрээ байгуулах санал гэнэ, 196 дугаар зүйлийн 196.1.1-д Эд хөрөнгө шилжүүлснээр гэрээ байгуулахаар хуульд заасан бол гэрээний гол нөхцлийн талаар талууд тохиролцож, тухайн эд хөрөнгийг шилжүүлснээр гэрээ байгуулагдсан тооцохоор зохицуулсан зохицуулалт хангагдаж байна гэж үзэхээр байна.

Нэхэмжлэгч тал бараа бүтээгдэхүүнийг нийлүүлэх, хариуцагч тал гэрээний дагуу төлбөрийг төлөх үүрэгтэй байжээ. Гэтэл хариуцагч Н.Х   нь төлбөрийг хугацаанд төлөх үүргээ биелүүлээгүй тул нэхэмжлэгч талаас төлбөрийг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан байна.

Нэхэмжлэгч Ж.Т ХХК нь ..тооцооны үлдэгдэл 2.256.680 төгрөг байсан тул Төлбөр барагдуулах гэрээ байгуулж төлбөрийг төлөхөөр харилцан тохиролцсон, гэрээний 2.4-т хугацаа хэтрүүлсэн хоног тутамд 0.5 хувийн алданги тооцохоор заасан тул 30 хоногийн хугацааны алданги 303.320 төгрөгийг нийт 2.300.000 төгрөг нэхэмжилж, хариуцагч Н.Х   нь үндсэн төлбөрийг зөвшөөрч байгаа, алдангийг зөвшөөрөхгүй байна, нэхэмжлэгч тал надаас өдрийн 20.000 төгрөгийг бэлнээр авч байхаар тохирсон боловч уг тохиролцсоны дагуу өөрсдөө ирж төлбөрөө аваагүйгээс болж өнөөдрийн төлбөрийн асуудал үүссэн тул алдангийг төлөхгүй.. гэх үндэслэлээр эс зөвшөөрч марган мэтгэлцэж байна.

 

Зохигчдын хооронд байгуулсан Төлбөр барагдуулах гэрээгээр хариуцагчийн нийт төлбөл зохих 2.256.680 төгрөгийн тооцоо нийлж, хавсралтаар 2020.10.30-ны өдөр 600.000 төгрөг, 2020.11.30-ны өдөр 600.000 төгрөг, 2020.12.30-ны өдөр 600.000 төгрөг, 2021.01.30-ны өдөр 456.680 төгрөгийг төлж барагдуулахаар, гэрээний 2.4-т хавсралт хуваарийн хугацааг хэтрүүлсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувийн алдангийг төлбөр төлөгч төлөхөөр тохиролцож гарын үсэг зурж баталгаажуулсан байна.

 

Өөрөөр хэлбэл гэрээний гол нөхцлийн талаар нэхэмжлэгч хариуцагч нар тохиролцож, төлбөрийн эцсийн үлдэгдлийн баталгаажуулан гарын үсэг зурсан болох нь хавтаст хэргийн 6-7 хуудсанд авагдсан баримтуудаар нотлогдож байхаас гадна хариуцагч тал 1.996.680 төгрөгөөс 300.000 төгрөгийн төлсөн тул үндсэн төлбөр болох 1.696.680 төгрөгийг төлөхөд татгалзахгүй харин алдангийг төлөхөөс татгалзаж байгаа хэдий ч Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д Хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ гэж заасны дагуу төлбөр барагдуулах гэрээнд алданги төлөхөөр хариуцагч зөвшөөрөн тохиролцож, хэн аль нь гарын үсэг зурсан байх тул хариуцагчийн татгалзал үндэслэлгүй байна.

 

Иймд нэхэмжлэлийн нэхэмжлэгчийн 1.696.680 төгрөг, түүнд 30 хоногт ногдох нэг өдөрт 8483 төгрөгийг *30 хоногт тооцвол = 254205 төгрөгийн алданги, нийт 1.951.182 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1-т зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжид 51.750 төгрөг төлснийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 46.169 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 195 дугаар зүйлийн 195.1, 196 дугаар зүйлийн 196.1.1, 262 дугаар зүйлийн 262.1 дэх зааснаар хариуцагч Н.Х  ээс үндсэн төлбөр 1.696.680 төгрөг, алданги 254.502 төгрөг, нийт 1.951.182 гаргуулж, нэхэмжлэгч Ж.Т ХХК-д олгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 51.750 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 46.169 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ж.Т ХХК-д тус тус олгосугай.

3. Иргэний хэрэг шүүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай. 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.УРАНЗАЯА