Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 03 сарын 17 өдөр

Дугаар 2021/ДШМ/271

 

 

 

 

 

 

   2021            03              17                                         2021/ДШМ/271

                                                       

Ш.Б, Ч.Г, Б.М,

Г.А, Г.А, Э.С нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Мягмаржав даргалж, шүүгч Б.Ариунхишиг, Г.Есөн-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Д.Пүрэвдагва,

хохирогч, иргэний нэхэмжлэгч “Э.Ү” ХК төрийн өмчид үйлдвэрийн газрын хууль ёсны төлөөлөгч А.Э, У.Н, тэдний өмгөөлөгч М.Дэлгэрнасан,

хохирогч “Т.Б”-ны хууль ёсны төлөөлөгч Н.Б, түүний өмгөөлөгч К.Бауиржан,

иргэний нэхэмжлэгч “Т.Б”-ны хууль ёсны төлөөлөгч Б.Амарсанаа,

иргэний нэхэмжлэгч “Ш.Г” ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч Ж.Б,

шүүгдэгч Ш.Б, түүний өмгөөлөгч Б.Энхболд, П.Ундрах-Эрдэнэ,

шүүгдэгч Ч.Г, түүний өмгөөлөгч Д.Чулуунбат, Э.Ганхөлөг,

шүүгдэгч Б.М, түүний өмгөөлөгч Г.Оюунцэцэг,

шүүгдэгч Г.Аын өмгөөлөгч Ц.Дэлгэрням,

цагаатгагдсан этгээд Г.А, Э.С, тэдгээрийн өмгөөлөгч Д.Наранцэцэг, Ц.Дэлгэрням,

нарийн бичгийндарга Б.Эрхэс нарыг оролцуулан,

            Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч И.Ганбат даргалж, шүүгч Д.Ажигүүр, шүүгч Х.Одбаяр нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2020 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 2020/ШЦТ/695 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч прокурор Д.Пүрэвдагвын бичсэн 2020 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 5 дугаартай прокурорын эсэргүүцэл болон шүүгдэгч Ш.Б, түүний өмгөөлөгч П.Ундрах-Эрдэнэ, цагаатгагдсан этгээд Г.А, Э.С, тэдгээрийн өмгөөлөгч Д.Наранцэцэг, Ц.Дэлгэрням нарын гаргасан давж заалдах гомдлуудаар Ш.Б, Ч.Г, Б.М, Г.А, Г.А, Э.С нарт холбогдох 201301000330 дугаартай эрүүгийн хэргийг 2021 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр хүлээн авч, шүүгч Г.Есөн-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

            1. Л овгийн Шгийн Б, 1965 оны 7 дугаар сарын 3-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 55 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй, “Ж.Г” ХХК-ийн захирал ажилтай, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт -тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД:-/;

            2. С овгийн Чийн Г, 1958 оны 01 дүгээр сарын 3-ны өдөр Архангай аймагт төрсөн, 63 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эхнэрийн хамт -тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД:-/;

            3. Б овгийн Бгийн М, 1977 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр Архангай аймагт төрсөн, 43 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, “Коконат ойл” ХХК-ийн гүйцэтгэх захирал ажилтай, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт -тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД:-/;

            4. Б овгийн Ггийн А, 1955 оны 5 дугаар сарын 5-ны өдөр Сүхбаатар аймагт төрсөн, 65 настай, эрэгтэй, дээд боловсролтой, уул уурхайн инженер мэргэжилтэй, өндөр насны тэтгэвэрт, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт -тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД:-/;

            5. Б овгийн Гын А, 1958 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 62 настай, эмэгтэй, дээд боловсролтой, эдийн засагч, хүний их эмч мэргэжилтэй, “Алтжин групп” ХХК-ийн захирал ажилтай, ам бүл 1, - тоотод оршин суух бүртгэлтэй боловч одоо - тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД:УХ58092208/;

            6. Х овгийн Эын С, 1984 оны 12 дугаар сарын 6-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 36 настай, эрэгтэй, дээд боловсролтой, санхүүч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт - тоотод оршин суух бүртгэлтэй боловч одоо -тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД:-/;

            1. Шүүгдэгч “Ж.Г” ХХК-ийн захирал Ш.Б нь “Э.Ү” ХК-ийн ерөнхий захирал Ч.Г, хуулийн хэлтсийн дарга Б.М, худалдааны хэлтсийн дарга Г.А нартай урьдчилан үгсэж тохиролцон бүлэглэн “Э.Ү” ХК-ийн дүрмийн 12 дугаар зүйлийн 12.6 дахь хэсэгт: ...10 сая ам.доллараас дээш үнийн дүнтэй их хэмжээний хэлцэлтэй холбогдсон асуудлыг Ерөнхий захирал өөрийн нэгдүгээр орлогчтойгоо зөвшилцсөний үндсэн дээр шийдвэрлэнэ гэж заасныг зөрчиж,

            Ч.Г, Б.М нар нь “Ж.Г” ХХК-ийн “С.Б П.Э.СS.B.PLC”-тэй 2009 оны 07 дугаар сарын 08-ны өдөр байгуулсан 36,000,000 америк долларын зээлийн гэрээ,

            2010 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр байгуулсан 16,000,000 америк долларын нэмэлт зээлийн гэрээ,

            2011 оны 12 дугаар сарын 30-ны өдөр байгуулсан 75,000,000 америк долларын нэмэлт зээлийн гэрээний “Батлан даалтын болон үүргийн гэрээ”, “Барьцаа хөрөнгийн эрх шилжүүлэх гэрээ”-нд гарын үсэг зурж, хуулийн хэлтсийн дарга Б.М бүртгэлд бүртгэн албажуулсан,

            2010 оны 08 дугаар сарын 05-ны өдөр байгуулсан 27,000,000 америк долларын зээлийн гэрээг хэрэгжүүлэхийн өмнөх 2010 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн зээлийн санхүүжилт олгох талаарх анхан шатны саналд “Э.Ү” ХК-ийн ерөнхий захирал Ч.Г, худалдааны хэлтсийн дарга Г.А нар гарын үсэг зурж,

            2010 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн “Барьцаа хөрөнгийн эрх шилжүүлэх гэрээ”, тухайн санхүүжилтийн гэрээний барьцааг хангах зорилгоор Э.Ү ХК-ийн зэсийн баяжмал худалдан авагч “М” компанийг зэсийн баяжмалын төлбөрөө “Э.Ү” ХК-ийн С.Б дахь 100135148 тоот дансанд төвлөрүүлж байхыг хүссэн 2010 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн ГЗ-16-14/403 дугаартай албан захидалд “Э.Ү” ХК-ийн ерөнхий захирал Ч.Г гарын үсэг зурж, хуулийн хэлтсийн дарга Б.М нь гэрээг бүртгэлд бүртгэсэн,

            2010 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн “Барьцаа хөрөнгийн эрх шилжүүлэх гэрээ”-нд “Э.Ү” ХК-ийн захирал Ч.Г гарын үсэг зурж, хуулийн хэлтсийн дарга Б.М бүртгэлд бүртгэсэн,

            Улмаар “Ж.Г” ХХК нь “С.Б П.Э.СS.B.PLC”-тэй 2009 оны 07 дугаар сарын 08-ны өдөр 36,000,000 америк долларын зээлийн гэрээ байгуулж,

            - 2009 оны 07 дугаар сарын 09-ний өдөр 20,000,000 америк доллар,

            - 2009 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр 11,500,000 америк доллар,

            - 2009 оны 10 дугаар сарын 27-ны өдөр 4,500,000 америк доллар,

            - 2010 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр нэмэлт зээлийн гэрээ байгуулж,

            - 2010 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр 16,000,000 америк доллар,

            - 2011 оны 12 дугаар сарын 30-ны өдөр зээлийн хэмжээг 75,000,000 америк доллар болгон нэмэлт зээлийн гэрээ байгуулж,

            - 2012 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр 13,500,000 америк доллар,

            - 2012 оны 06 дугаар сарын 18-ны өдөр 25,000,000 америк доллар,

            - 2012 оны 12 дугаар сарын 10-ны өдөр 14,000,000 америк доллар,

            - 2010 оны 08 дугаар сарын 05-ны өдөр 27,000,000 америк долларын зээлийн гэрээ байгуулж,

            - 2010 оны 08 дугаар сарын 06-ны өдөр 6,000,000 америк доллар,

            - 2010 оны 08 дугаар сарын 09-ний өдөр 21,000,000 америк доллар,

            - 2011 оны 12 дугаар сарын 20-ны өдөр зээлийн хэмжээг 34,000,000 америк доллар болгон нэмэгдүүлэн нэмэлт зээлийн гэрээ байгуулж,

            - 2011 оны 12 дугаар сарын 20-ны өдөр 28,600,000 америк доллар, нийт 160,100,000.00 ам.долларын буюу 220,276,450,000 /хоёр зуун хорин тэр бум, хоёр зуун далан зургаан сая, дөрвөн зуун тавин мянга/ төгрөгийн зээл авсан,

            улмаар С.Б П.Э.СS.B.PLC”-ээс “Э.Ү” ХК-д холбогдуулан нэхэмжлэл гаргаж, Лондон хотын Арбитрын шүүхийн 2016 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн шийдвэр, 2017 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн шийдвэрээр үндсэн зээлийн үлдэгдэл, зээлийн хүү, шүүхийн зардлын төлбөрт нийт 92,685,803.16 америк доллар буюу 215,388,407,342.54 /хоёр зуун арван таван тэр бум гурван зуун наян найман сая, дөрвөн зуун долоон мянга, гурван зуун дөчин хоёр/ төгрөгийг “Э.Ү” ХК-аар төлүүлэхээр шийдвэрлэсний улмаас төрийн өмчийн оролцоотой “Э.Ү” ХК-д их хэмжээний хохирол учруулж хуулийн этгээдийн удирдах албан тушаА албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашигласан гэмт хэргийг зохион байгуулсан, урьдчилан үгсэж тохиролцож, бүлэглэн гүйцэтгэсэн,

            “С.Б П.Э.СS.B.PLC”-тэй байгуулсан зээлийн гэрээтэй холбоотой батлан даалтын баримтуудыг буюу эрх олгосон, үүргээс чөлөөлсөн баримт бичгийг 2009 оны 07 дугаар сарын 08-ны өдөр хуурамчаар үйлдсэн, хуурамч болохыг мэдсээр байж ашиглаж, бусдын эд хөрөнгөнд ноцтой хохирол учруулсан,

            “Х.Б” ХХК-ийн хувьцаа эзэмшигч, төлөөлөн удирдах зөвлөлийн даргаар ажиллаж байхдаа тус банкны гүйцэтгэх захирал О.Х, Л.Б, И.А нартай урьдчилан үгсэн тохиролцож, бүлэглэн

            Банкны тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэгт заасан “Банк М.Бны тусгай зөвшөөрөлтэйгөөр дараах үйл ажиллагаа эрхэлнэ”, 6.1.4-т заасан “өөрийн нэрийн өмнөөс гуравдагч этгээдэд баталгаа, батлан даалт гаргах”,

            М.Бны ерөнхийлөгчийн 2000 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 452 дугаар тушаалаар батлагдсан “Банкнаас батлан даалт гаргахад мөрдөх түр журам”-ын 2.1 дэх хэсэгт заасан “Банк нь харилцагч хуулийн этгээд, иргэдэд батлан даалт гаргах үйл ажиллагааг М.Бны зөвшөөрлийн дагуу эрхэлнэ”,

            “Х.Б”-ны дүрмийн 3.1 дүгээр зүйл: Банк нь М.Бнаас зөвшөөрөл авсны үндсэн дээр Банкны тухай хууль тогтоомжид заасан дараах үйл ажиллагаа эрхэлнэ. Үүнд: 3.1.4 дэх хэсэг: Өөрийн нэрийн өмнөөс гуравдагч этгээдэд баталгаа, батлан даалт гаргах, 7.5 дугаар зүйл: Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга, гишүүн дараах үүргийг хүлээнэ. 7.5.1 дэх хэсэг: Хууль тогтоомж болон дүрмээр олгогдсон бүрэн эрхийн хүрээнд ажил үүргээ хариуцлагатай биелүүлэх, 7.5.2 дахь хэсэг: Банкны эрх ашгийг хувийн болон өөрийг нь сонгосон этгээдийн эрх ашгаас дээгүүр тавина гэж заасныг тус тус зөрчиж,

            Э.Сгээс 2010 оны 01 дүгээр сарын 27, 2010 оны 02 дугаар сарын 08, 2010 оны 02 дугаар сарын 24, 2010 оны 07 дугаар сарын 07-ны өдрүүдэд нийт 23,684,552.62 ам.доллар буюу 34,138,035,750.31 төгрөгийг зээлж авсан атлаа Г.Атай “2010 оны 02 дугаар сарын 24, 03 дугаар сарын 23, 04 дүгээр сарын 07, 07 дугаар сарын 07-ны өдрүүдэд нийт 39,621,288,410.85 төгрөгийн үндсэн болон нэмэлт зээлийн гэрээ байгуулж, дээрх зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор мөн өдрүүдэд Х.Бны Төлөөлөн удирдах зөвлөлийн хуралдаанаар “Ж.Г” ХХК-тай банкны баталгааны гэрээг байгуулж, төлбөрийг үл маргалдах журмаар гаргуулах баталгааг гаргах тухай асуудлыг хэлэлцэж, зөвшөөрөл олгосон мэтээр төлөөлөн удирдах зөвлөлийн хуралдааны тэмдэглэл, тогтоол, “Төлбөрийн баталгаа”, “Банкны баталгааны гэрээ” зэрэг баримт бичгийг хуурамчаар үйлдсэн,

            улмаар 2011 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн “О.О.Г” ХХК-ийн хувьцааг худалдах худалдан авах гэрээ, 2011 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн тооцоо нийлсэн акт зэргээр Э.Сгээс зээлсэн мөнгөн дүнг 56,500,000,000 төгрөгөөр тооцож тооцоо нийлэн уг төлбөртөө Ш.Б нь Г.Ад “О.О.Г” ХХК-ийн 50 хувийн хувьцааг шилжүүлж, Ш.Б, Э.С, Г.А нарын хоорондын зээлийн төлбөр тооцоо дууссан байхад

            “Х.Б” ХХК нь татан буугдсаны дараа хуурамчаар үйлдсэн дээрх баримтуудыг ашиглан Х.Бны актив, пассив хөрөнгө шилжсэн Т.Бнаас төлбөр гаргуулах зорилгоор,

            Э.Сгийн 2013 оны 08 дугаар сарын 15-ны өдөр Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан “Ж.Г ХХК-иас 32,855,296.74 ам.доллар буюу 51,596,943,659.3 төгрөгийг гаргуулах, “Ж.Г” ХХК нь үүргээ биелүүлээгүй тохиолдолд банкны баталгааны дагуу Т.Биар төлүүлэх”-ээр гаргасан нэхэмжлэлийн шаардлагын дагуу тус шүүхийн шүүгч Т.Энхжаргалын 2013 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 6210 дугаартай захирамжаар үүсгэсэн иргэний хэргийн шүүн таслах ажиллагаанд хариуцагчаар оролцохдоо нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсний улмаас

            Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2013 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 1921 дугаартай шийдвэрээр “Ж.Г” ХХК-иас 32,855,296.74 ам.доллар буюу 51,596,943,659.3 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Э.Сд олгох, “Ж.Г” ХХК нь үүргээ биелүүлээгүй тохиолдолд банкны баталгааны дагуу хариуцагч “Т.Б”-аар төлүүлэхээр шийдвэрлэж, хуулийн этгээдийн удирдах албан тушаА хувьдаа, бусдад давуу байдал тогтоох, ашиг хонжоо олох зорилгоор хууль, түүнд нийцүүлэн гаргасан дүрмээр олгогдсон албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашигласны улмаас үлэмж хэмжээний хохирол учруулсан,

            О.Х, Л.Б, И.А нартай урьдчилан үгсэн тохиролцож, бүлэглэн 2010 оны 02 дугаар сарын 24, 03 дугаар сарын 23, 04 дүгээр сарын 07, 07 дугаар сарын 07-ны өдрүүдэд Х.Бны төлөөлөн удирдах зөвлөлийн хуралдаанаар “Ж.Г” ХХК-тай банкны баталгааны гэрээг байгуулж, төлбөрийг үл маргалдах журмаар гаргуулах асуудлыг хэлэлцэж, зөвшөөрөл олгосон мэтээр Төлөөлөн удирдах зөвлөлийн хуралдааны тэмдэглэл, тогтоол, “Төлбөрийн баталгаа”, “Банкны баталгааны гэрээ” зэрэг баримт бичгийг хуурамчаар үйлдэхийг зохион байгуулж гүйцэтгэсэн,

            Г.А, Э.С нартай урьдчилан үгсэж тохиролцон бүлэглэж, дээрх нотлох баримтуудыг хуурамчаар үйлдсэн, хуурамч болохыг мэдсээр байж, 2011 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн “О.О.Г” ХХК-ийн хувьцааг худалдах, худалдан авах гэрээ, 2011 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн тооцоо нийлсэн акт зэргээр Э.Сгээс зээлсэн мөнгөн дүнг 56,500,000,000 төгрөгөөр тооцож тооцоо нийлэн уг төлбөртөө Ш.Б нь Г.Ад “О.О.Г” ХХК-ийн 50 хувийн хувьцааг шилжүүлж, Ш.Б, Э.С, Г.А нарын хоорондын зээлийн төлбөр тооцоо дууссан байхад

            Э.С нь 2013 оны 08 дугаар сарын 15-ны өдөр Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд “Ж.Г” ХХК-иас 32,855,296.74 ам.доллар буюу 51,596,943,659.3 төгрөгийг гаргуулах, “Ж.Г” ХХК нь үүргээ биелүүлээгүй тохиолдолд банкны баталгааны дагуу “Т.Б”-аар төлүүлэхээр нэхэмжлэлийн шаардлага гаргаж,

            уг нэхэмжлэлийн дагуу тус шүүхийн шүүгч Т.Энхжаргалын 2013 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 6210 дугаартай захирамжаар үүсгэсэн иргэний хэргийн шүүн таслах ажиллагаанд хариуцагчаар оролцохдоо нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч, хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг зориуд хуурамчаар үйлдсэн, нотлох баримтыг хуурамч болохыг мэдсээр байж шүүхэд гаргаж өгсөн үйлдлийг зохион байгуулсан,

            2011 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн “О.О.Г” ХХК-ийн хувьцааг худалдах, худалдан авах гэрээ, 2011 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн тооцоо нийлсэн акт зэргээр Э.Сгээс зээлсэн мөнгөн дүнг 56,500,000,000 төгрөгөөр тооцож тооцоо нийлэн уг төлбөртөө Г.Ад “О.О.Г” ХХК-ийн 50 хувийн хувьцааг шилжүүлж, Ш.Б, Э.С, Г.А нарын хоорондын зээлийн төлбөр тооцоо дууссан байхад Т.Бнаас төлбөр гаргуулах зорилгоор

            Э.С нь 2013 оны 08 дугаар сарын 15-ны өдөр Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд “Ж.Г ХХК-иас 32,855,296.74 ам.доллар буюу 51,596,943,659.3 төгрөгийг гаргуулах, “Ж.Г” ХХК нь үүргээ биелүүлээгүй тохиолдолд банкны баталгааны дагуу “Т.Б”-аар төлүүлэхээр нэхэмжлэлийн шаардлага гаргаж,

            Э.Сгийн нэхэмжлэлийн дагуу Ш.Б нь Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Энхжаргалын 2013 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 6210 дугаартай захирамжаар үүсгэсэн иргэний хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд хариуцагчаар оролцохдоо нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсний улмаас Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхээс 2013 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 1921 дугаартай шийдвэрээр “Ж.Г” ХХК-аас 32,855,296.74 ам.доллар буюу 51,596,943,659.3 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Э.Сд олгох, “Ж.Г” ХХК нь үүргээ биелүүлээгүй тохиолдолд банкны баталгааны дагуу хариуцагч “Т.Б”-аар төлүүлэхээр шийдвэрлэсний улмаас “Т.Б”-нд их хэмжээний хохирол учруулсан үйлдлийг зохион байгуулсан, урьдчилан үгсэж тохиролцон бүлэглэж гүйцэтгэсэн,

            “О.О.Г” ХХК болон “Х.Б” ХХК-ийн хувьцаа эзэмшигч, Төлөөлөн удирдах зөвлөлийн даргаар ажиллаж байхдаа “Ш.Г” ХХК-д урьдын харилцааны явцад бий болсон 1,500,000 америк долларын өр төлбөрийг төлөхдөө “би болон миний өмчлөлийн компаниуд өөрийн “Хадгаламж” банкнаас зээл авсаар байгаад зээлжих хязгаар хэтэрсэн байгаа тул өөрийн нэрээр зээл авч өрийг төлөх боломжгүй байна. Иймд танай охин компанийн нэр дээр /ямар компани байх нь хамаагүй/ зээлийг барьцаагүйгээр олгож, олсон зээлээр өр төлбөрийг төлөөд, зээл авсан аж ахуйн нэгжийн хувьцааг би өөрийн нэр дээр 100 хувь шилжүүлэн авна” гэж хуурч, бодит байдлыг нуух, бусдыг төөрөгдөлд оруулах замаар “Ш.Г” ХХК-ийн охин компани болох “Г” ХХК-аар 2012 оны 10 дугаар сарын 05-ны өдөр 12-1060/100 дугаартай зээлийн гэрээг Х.Бтай байгуулуулан, барьцаа хөрөнгөгүйгээр 2,000,000 америк долларын зээлийг “Г” ХХК-д олгуулж, тус компанийн хувьцааг өөрийн нэр дээр шилжүүлэн авалгүй залилж, “Ш.Г” ХХК-д их хэмжээний хохирол учруулж, залилах гэмт хэргийг байнга үйлдэж, амьдралын эх үүсвэрээ болгосон,

            Ш.Б нь “Хуулийн этгээдийн эрх мэдлийг урвуулан ашиглах” гэмт хэргийг зохион байгуулж, урьдчилан үгсэж тохиролцон бүлэглэн гүйцэтгэсэн, “Хуурамч баримт бичиг үйлдэх, ашиглах” гэмт хэргүүдийн улмаас олсон орлого болох “С.Б П.Э.СS.B.PLC”-ээс бодитоор шилжүүлэн авсан 137,943,917 /нэг зуун гучин долоон сум есөн зуун дөчин гурван мянга есөн зуун арван долоон/ америк доллар буюу 220,762,580,000 /хоёр зуун хорин тэрбум долоон зуун жаран хоёр сая таван зуун наян мянган/ төгрөгийг 2009 оны 07 дугаар сарын 10-ны өдрөөс эхлэн эзэмшиж, ашигласан,

            Гэмт хэргийн улмаас олсон хууль бус орлогоор өндөр өртөг бүхий Сингапур улсын 6 Martin Place rendencec 29-07, SENGAPORE хаягт байрлах үл хөдлөх эд хөрөнгө худалдаж авсан,

            Өөрийн өмчлөлийн компани болох “Мах маркет” ХХК-ийн 100 хувийн хувьцааг 2013 оны 07 дугаар сарын 02-ны өдөр 10/13 дугаар шийдвэрээр Ш.Энхтөрд,

            “Ж.О” ХХК-г 2013 оны 07 дугаар сарын 01-ний өдөр компанийн эрх шилжүүлэх тухай гэрээ болон хувьцаа худалдах, худалдан авах гэрээний дагуу Г.Дд шилжүүлсэн. Г.Даас 2013 оны 10 дугаар сарын 17-ны өдөр компанийн эрх шилжүүлэх тухай гэрээ болон хувьцаа худалдах, худалдан авах гэрээний дагуу нэг бүр нь 1000 төгрөгийн үнэ бүхий 38,208,786 ширхэг хувьцаанд хуваагдах 38,208,786 төгрөгийн өөрийн хөрөнгөтэйгөөр М.Бд,

            “Олон овоот” ХХК-ийн 60,000,000,000 төгрөгийн үнэлгээтэй 50 хувийн хувьцааг 2011 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр хувьцаа худалдах, худалдан авах гэрээгээр, үлдэгдэл 50 хувийн хувьцааг 2013 оны 07 дугаар сарын 10-ны өдөр мөн Г.Ад шилжүүлж, эрүүгийн хэргийн хохиролд тооцуулахгүй байх зорилгоор дүр үзүүлсэн хэлцэл хийж, бусдад хариу төлбөргүй шилжүүлсэн,

            “Ж.Г” ХХК болон өөрийн өмчлөлийн 8 орон сууц, 3 авто зогсоол, 1 үл хөдлөх эд хөрөнгийг 2012 оны 07 дугаар сараас 2015 оны 04 дүгээр сар хүртэлх хугацаанд хамаарал бүхий хүмүүсийн нэр дээр хэд хэдэн удаагийн бэлэглэл, худалдах, худалдан авах гэрээгээр дамжуулан шилжүүлсэн,

            Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны 10 дугаар шүүхийн 2014 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 1073 дугаартай магадлалаар “Ж.Г” ХХК-ийн нэр дээр бүртгэлтэй 29 үл хөдлөх эд хөрөнгө, 24 газрыг Олон улсын Эдийн засгийн хамтын ажиллагааны банк “Ж.Г” ХХК-ийн хооронд байгуулагдсан 2008 оны 10К/08 тоот зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор Олон улсын Эдийн засгийн хамтын ажиллагааны банкинд зээлийн төлбөрт өгөхөөр “Ж.Г” ХХК эвлэрч шийдвэрлэсэн,

            Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 181/ШШ2017/03143 дугаартай шийдвэрээр “Ж.О” ХХК-ийн өмчлөлийн шатахуун түгээх станц 6, газар 21, “Ж.О” ХХК-ийн 60 хувийн хувьцааг 2013 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн “Ж.О” ХХК болон “Г.Б” ХХК-ийн хооронд байгуулсан ЗГ8115006274 тоот зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар “Г.Б” ХХК-д олгохоор шийдвэрлэсэн,

            Лондон хотын Олон Улсын Арбитрын шүүхийн 2014 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн шийдвэр, уг шийдвэрийг баталгаажуулсан Дүүргийн иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн шүүгчийн 2014 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 8269 дугаартай захирамжаар “П.Э.Л” “Ж.О” ХХК-ийн хооронд 2013 оны 03 дугаар сарын 04-ний өдөр байгуулагдсан “Газрын тосны бүтээгдэхүүн худалдах, худалдан авах” гэрээний дагуу төлөгдөөгүй үнийн дүнд “Ж.О” ХХК-ийн нэр дээр бүртгэлтэй 15 үл хөдлөх эд хөрөнгө, 5 газрыг төлбөрт гаргуулахаар шийдвэрлэсэн,

            Дүүргийн иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2015 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 2180 дугаартай шийдвэрээр “Ж.О” ХХК-ийн нэр дээр бүртгэлтэй 3 үл хөдлөх эд хөрөнгө, 3 газрыг “МТ петролиум” ХХК-ийн өмчлөлд өр төлбөрт шилжүүлж, мөнгө угаасан,

            2. Шүүгдэгч Ч.Г нь “Э.Ү” ХК-ийн ерөнхий захирлаар ажиллаж байхдаа “Ж.Г” ХХК-ийн ерөнхий захирал Ш.Б, “Э.Ү” ХК-ийн хуулийн хэлтсийн дарга Б.М, худалдааны хэлтсийн дарга Г.А нартай урьдчилан үгсэн тохиролцож, бүлэглэн,

            “Э.Ү” ХК-ийн дүрмийн 12 дугаар зүйлийн 12.6 дахь хэсэгт: “...10 сая ам.доллараас дээш үнийн дүнтэй их хэмжээний хэлцэлтэй холбогдсон асуудлыг Ерөнхий захирал өөрийн нэгдүгээр орлогчтойгоо зөвшилцсөний үндсэн дээр шийдвэрлэнэ” гэж заасныг зөрчиж,

            “Ж.Г” ХХК-ийн “С.Б П.Э.СS.B.PLC”-тэй 2009 оны 07 дугаар сарын 08-ны өдөр байгуулсан 36,000,000 америк долларын зээлийн гэрээний “Батлан даалтын болон үүргийн гэрээ”, “Барьцаа хөрөнгийн эрх шилжүүлэх гэрээ”-нд Б.Мын хамт гарын үсэг зурж, хуулийн хэлтсийн дарга Б.М бүртгэлд бүртгэн албажуулсан,

            2010 оны 08 дугаар сарын 05-ны өдөр байгуулсан 27,000,000 америк долларын зээлийн гэрээг хэрэгжүүлэхийн өмнөх 2010 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн зээлийн санхүүжилт олгох талаарх анхан шатны саналд худалдааны хэлтсийн дарга Г.Аын хамт гарын үсэг зурсан,

            2010 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн “Барьцаа хөрөнгийн эрх шилжүүлэх гэрээ”, тухайн санхүүжилтийн гэрээний барьцааг хангах зорилгоор Э.Ү ХК-ийн зэсийн баяжмал худалдан авагч “М” компанийг зэсийн баяжмалын төлбөрөө “Э.Ү” ХК-ийн С.Б дахь 100135148 тоот дансанд төвлөрүүлж байхыг хүссэн 2010 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн ГЗ-16-14/403 дугаартай албан захидалд гарын үсэг зурж, хуулийн хэлтсийн дарга Б.М нь гэрээг бүртгэлд бүртгэн албажуулсан,

            2010 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн “Барьцаа хөрөнгийн эрх шилжүүлэх гэрээ”-нд гарын үсэг зурж, хуулийн хэлтсийн дарга Б.М бүртгэлд бүртгэн албажуулсан.

            Ш.Б нь дээрх баримтуудыг ашиглан “С.Б П.Э.С\S.B.PLC\”-тэй 2009 оны 07 дугаар сарын 08-ны өдөр 36,000,000 америк долларын зээлийн гэрээ байгуулж,

            - 2009 оны 07 дугаар сарын 09-ний өдөр 20,000,000 америк доллар,

            - 2009 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр 11,500,000 америк доллар,

            - 2009 оны 10 дугаар сарын 27-ны өдөр 4,500,000 америк доллар,

            - 2010 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр нэмэлт зээлийн гэрээ байгуулж,

            - 2010 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр 16,000,000 америк доллар,

            - 2011 оны 12 дугаар сарын 30-ны өдөр зээлийн хэмжээг 75,000,000 америк доллар болгон нэмэлт зээлийн гэрээ байгуулж,

            - 2012 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр 13,500,000 америк доллар,

            - 2012 оны 06 дугаар сарын 18-ны өдөр 25,000,000 америк доллар,

            - 2012 оны 12 дугаар сарын 10-ны өдөр 14,000,000 америк доллар,

            - 2010 оны 08 дугаар сарын 05-ны өдөр 27,000,000 америк долларын зээлийн гэрээ байгуулж,

            - 2010 оны 08 дугаар сарын 06-ны өдөр 6,000,000 америк доллар,

            - 2010 оны 08 дугаар сарын 09-ний өдөр 21,000,000 америк доллар,

            - 2011 оны 12 дугаар сарын 20-ны өдөр зээлийн хэмжээг 34,000,000 америк доллар болгон нэмэгдүүлэн нэмэлт зээлийн гэрээ байгуулж,

            - 2011 оны 12 дугаар сарын 20-ны өдөр 28,600,000 америк доллар нийт 160,100,000.00 ам.долларын буюу 220,276,450,000 /хоёр зуун хорин тэрбум, хоёр зуун далан зургаан сая, дөрвөн зуун тавин мянга/ төгрөгийн зээл авсан,

            Улмаар “С.Б П.Э.СS.B.PLC”-ээс зээлийн гэрээний батлан даалт гаргасан “Э.Ү” ХК-д холбогдуулан нэхэмжлэл гаргаж, Лондон хотын Арбитрын шүүхийн 2016 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн шийдвэр, 2017 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн шийдвэрээр үндсэн зээлийн үлдэгдэл, зээлийн хүү, шүүхийн зардлын төлбөрт нийт 92,685,803.16 америк доллар буюу 215,388,407,342.54 /хоёр зуун арван таван тэр бум гурван зуун наян найман сая, дөрвөн зуун долоон мянга, гурван зуун дөчин хоёр/ төгрөгийг “Э.Ү” ХК-аар төлүүлэхээр шийдвэрлэж,

            Хуулийн этгээдийн удирдах албан тушаА болох Ч.Г нь бусдад буюу “Ж.Г” ХХК-ийн захирал Ш.Бд давуу байдал тогтоох зорилгоор хууль түүнд нийцүүлэн гаргасан дүрмээр олгогдсон албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашигласны улмаас төрийн өмчийн оролцоотой “Э.Ү” ХК-д үлэмж хэмжээний хохирол учруулсан,

            3. Шүүгдэгч Б.М нь “Э.Ү” ХК-ийн хуулийн хэлтсийн даргаар ажиллаж байхдаа ерөнхий захирал Ч.Г, худалдааны хэлтсийн дарга Г.А, “Ж.Г” ХХК-ийн ерөнхий захирал Ш.Б нартай урьдчилан үгсэн тохиролцож, бүлэглэн,

            “Э.Ү” ХК-ийн дүрмийн 12 дугаар зүйлийн 12.6 дахь хэсэгт: “...10 сая ам.доллараас дээш үнийн дүнтэй их хэмжээний хэлцэлтэй холбогдсон асуудлыг Ерөнхий захирал өөрийн нэгдүгээр орлогчтойгоо зөвшилцсөний үндсэн дээр шийдвэрлэнэ” гэж заасныг зөрчиж,

            “Ж.Г” ХХК-ийн “С.Б П.Э.СS.B.PLC”-тэй 2009 оны 07 дугаар сарын 08-ны өдөр байгуулсан “Батлан даалтын болон үүргийн гэрээ”, “Барьцааны хөрөнгийн эрх шилжүүлэх гэрээ”-г хянаж, ерөнхий захирал Ч.Гийн хамт гарын үсэг зурж, хуулийн хэлтсийн 2009 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 1/070-9, 1/071-9 дугаарт бүртгэсэн,

            2010 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн “Барьцаа хөрөнгийн эрх шилжүүлэх гэрээ”-нд “Э.Ү” ХК-ийн захирал Ч.Г гарын үсэг зурсныг, хуулийн хэлтсийн бүртгэлд бүртгэсэн,

            Улмаар Ш.Б нь дээрх баримтуудыг ашиглан “С.Б П.Э.С\S.B.PLC\”-тэй 2009 оны 07 дугаар сарын 08-ны өдөр 36.000.000 америк долларын зээлийн гэрээ байгуулж,

            - 2009 оны 07 дугаар сарын 09-ний өдөр 20.000.000 америк доллар,

            - 2009 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр 11.500.000 америк доллар,

            - 2009 оны 10 дугаар сарын 27-ны өдөр 4.500.000 америк доллар,

            - 2010 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр нэмэлт зээлийн гэрээ байгуулж,

            - 2010 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр 16.000.000 америк доллар,

            - 2011 оны 12 дугаар сарын 30-ны өдөр зээлийн хэмжээг 75.000.000 америк доллар болгон нэмэлт зээлийн гэрээ байгуулж,

            - 2012 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр 13.500.000 америк доллар,

            - 2012 оны 06 дугаар сарын 18-ны өдөр 25.000.000 америк доллар,

            - 2012 оны 12 дугаар сарын 10-ны өдөр 14.000.000 америк доллар,

            - 2010 оны 08 дугаар сарын 05-ны өдөр 27.000.000 америк долларын зээлийн гэрээ байгуулж,

            - 2010 оны 08 дугаар сарын 06-ны өдөр 6.000.000 америк доллар,

            - 2010 оны 08 дугаар сарын 09-ний өдөр 21.000.000 америк доллар,

            - 2011 оны 12 дугаар сарын 20-ны өдөр зээлийн хэмжээг 34.000.000 америк доллар болгон нэмэгдүүлэн нэмэлт зээлийн гэрээ байгуулж,

            - 2011 оны 12 дугаар сарын 20-ны өдөр 28.600.000 америк доллар, нийт 160,100,000.00 ам.долларын буюу 220,276,450,000 /хоёр зуун хорин тэрбум, хоёр зуун далан зургаан сая, дөрвөн зуун тавин мянга/ төгрөгийн зээл авсан,

            Улмаар “С.Б П.Э.СS.B.PLC”-ээс зээлийн гэрээний батлан даалт гаргасан “Э.Ү” ХК-д холбогдуулан нэхэмжлэл гаргаж, Лондон хотын Арбитрын шүүхийн 2016 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн шийдвэр, 2017 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн шийдвэрээр үндсэн зээлийн үлдэгдэл, зээлийн хүү, шүүхийн зардлын төлбөрт нийт 92,685,803.16 америк доллар буюу 215,388,407,342.54 /хоёр зуун арван таван тэр бум гурван зуун наян найман сая, дөрвөн зуун долоон мянга, гурван зуун дөчин хоёр/ төгрөгийг “Э.Ү” ХК-аар төлүүлэхээр шийдвэрлэсэн,

            Хуулийн этгээдийн удирдах албан тушаА болох Б.М нь бусдад буюу “Ж.Г” ХХК-ийн захирал Ш.Бд давуу байдал тогтоох зорилгоор хууль түүнд нийцүүлэн гаргасан дүрмээр олгогдсон албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашигласны улмаас төрийн өмчийн оролцоотой “Э.Ү” ХК-д үлэмж хэмжээний хохирол учруулсан,

            4. Шүүгдэгч Г.А нь “Э.Ү” ХК-ийн худалдааны хэлтсийн даргаар ажиллаж байхдаа ерөнхий захирал Ч.Г, хуулийн хэлтсийн дарга Б.М, “Ж.Г” ХХК-ийн ерөнхий захирал Ш.Б нартай урьдчилан үгсэн тохиролцож, бүлэглэн,

            “Э.Ү” ХК-ийн дүрмийн 12 дугаар зүйлийн 12.6 дахь хэсэгт: “...10 сая ам.доллараас дээш үнийн дүнтэй их хэмжээний хэлцэлтэй холбогдсон асуудлыг Ерөнхий захирал өөрийн нэгдүгээр орлогчтойгоо зөвшилцсөний үндсэн дээр шийдвэрлэнэ” гэж заасныг зөрчиж,

            “Ж.Г” ХХК, “С.Б П.Э.СS.B.PLC”-тэй байгуулсан 2010 оны 08 дугаар 05-ны өдрийн 27,000,000 америк долларын санхүүжилтийн гэрээг хэрэгжүүлэхийн өмнөх 2010 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн зээлийн санхүүжилт олгох талаарх анхан шатны саналд ерөнхий захирал Ч.Гийн хамт гарын үсэг зурсан,

Уг санхүүжилтийн гэрээний барьцааг хангах зорилгоор “Э.Ү” ХК-ийн зэсийн баяжмал худалдан авагч “М” компанийг зэсийн баяжмалын төлбөрөө “Э.Ү” ХК-ийн С.Б дахь 100135148 тоот дансанд төвлөрүүлж байхыг хүссэн 2010 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн ГЗ-16-14/403 дугаартай албан захидлын төслийг боловсруулсан,

            Ш.Б нь дээрх баримтуудыг ашиглан 2010 оны 08 дугаар 05-ны өдөр “С.Б П.Э.СS.B.PLC”-тэй 27,000,000 америк долларын зээлийн гэрээ байгуулж, 2011 оны 12 дугаар сарын 20-ны өдөр зээлийн хэмжээг 34,000,000 америк доллар болгон нэмэлт зээлийн гэрээ байгуулж, 2011 оны 12 дугаар сарын 20-ны өдөр 28,600,000 америк долларын зээл нийт 55,600,000.00 ам.доллар буюу 75,631,870,000 /далан таван тэрбум, зургаан зуун гучин нэгэн сая, найман зуун далан мянга/ төгрөгийн зээл авсан,

            Улмаар “С.Б П.Э.СS.B.PLC”-ээс зээлийн гэрээний батлан даалт гаргасан “Э.Ү” ХК-д холбогдуулан нэхэмжлэл гаргаж, Лондон хотын Арбитрын шүүхийн 2016 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн шийдвэр, 2017 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн шийдвэрээр үндсэн зээлийн үлдэгдэл, зээлийн хүү, шүүхийн зардлын төлбөрт нийт 92,685,803.16 америк доллар буюу 215,388,407,342.54 /хоёр зуун арван таван тэр бум гурван зуун наян найман сая, дөрвөн зуун долоон мянга, гурван зуун дөчин хоёр/ төгрөгийг “Э.Ү” ХК-аар төлүүлэхээр шийдвэрлэж,

            Хуулийн этгээдийн удирдах албан тушаА болох Г.А нь бусдад буюу “Ж.Г” ХХК-ийн захирал Ш.Бд давуу байдал тогтоох зорилгоор хууль түүнд нийцүүлэн гаргасан дүрмээр олгогдсон албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашигласны улмаас төрийн өмчийн оролцоотой “Э.Ү” ХК-д үлэмж хэмжээний хохирол учруулсан,

            5. Шүүгдэгч Г.А нь Ш.Б, Э.С нартай урьдчилан үгсэн тохиролцож, бүлэглэн “Х.Б” ХХК-ийг зээлийн батлан даагчаар оролцуулах зорилгоор

Ш.Б нь Э.Сгээс 2010 оны 01 дүгээр сарын 27, 2010 оны 02 дугаар сарын 08, 2010 оны 02 дугаар сарын 24, 2010 оны 07 дугаар сарын 07-ны өдрүүдэд нийт 23,684,552.62 америк доллар буюу 34,138,035,750.31 төгрөгийг зээлж авсан байхад

            Э.Сгийн нэрийн өмнөөс Ш.Бтэй “2010 оны 02 дугаар сарын 24, 03 дугаар сарын 23, 04 дүгээр сарын 07, 07 дугаар сарын 07-ны өдрүүдэд нийт 39,621,288,410.85 төгрөгийн үндсэн болон нэмэлт зээлийн гэрээг байгуулж, 2011 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр болон 2012 оны 12 дугаар сарын 20-ны өдрүүдэд Э.Сгийн хамт Х.Бны гүйцэтгэх захиралд шаардлага хүргүүлсэн,

            2011 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн “О.О.Г” ХХК-ийн хувьцааг худалдах худалдан авах гэрээ, 2011 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн тооцоо нийлсэн акт зэргээр Э.Сгээс зээлсэн мөнгөн дүнг 56,500,000,000 төгрөгөөр тооцож тооцоо нийлэн уг төлбөртөө Г.А нь Ш.Бгээс “О.О.Г” ХХК-ийн 50 хувийн хувьцааг шилжүүлэн авч, Г.А, Ш.Б, Э.С нарын хоорондын зээлийн төлбөр тооцоо дууссан байхад

            “Х.Б” ХХК нь татан буугдсаны дараа актив, пассив хөрөнгө нь шилжсэн “Т.Б”-наас төлбөр гаргуулах зорилгоор Э.Сгээр дамжуулан 2013 оны 08 дугаар сарын 15-ны өдөр Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд “Ж.Г” ХХК-аас 32,855,296.74 америк доллар буюу 51,596,943,659.3 төгрөгийг гаргуулахаар Ш.Бтэй байгуулсан хуурамч зээлийн гэрээ болон Х.Бны Төлөөлөн удирдах зөвлөлийн хуралдааны тэмдэглэл, тогтоол, “Төлбөрийн баталгаа”, “Банкны баталгааны гэрээ” зэрэг баримтуудыг нэхэмжлэлийн хамт гаргаж өгсөн,

            Уг нэхэмжлэлийн дагуу Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Энхжаргалын 2013 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 6210 дугаартай захирамжаар үүсгэсэн иргэний хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд Ш.Б нь хариуцагчаар оролцохдоо нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсний улмаас тус шүүхийн шүүгчийн 2013 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 1921 дугаартай шийдвэрээр “Ж.Г” ХХК-аас 32,855,296.74 ам.доллар буюу 51,596,943,659.3 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Э.Сд олгох, “Ж.Г” ХХК нь үүргээ биелүүлээгүй тохиолдолд банкны баталгааны дагуу хариуцагч “Т.Б”-аар төлүүлэхээр шийдвэрлэн “Т.Б” ХХК-д их хэмжээний хохирол учруулсан,

            6. Шүүгдэгч Э.С нь Г.А, Ш.Б нартай урьдчилан үгсэн тохиролцож, бүлэглэн “Х.Б” ХХК-ийг зээлийн батлан даагчаар оролцуулах зорилгоор

Ш.Бд 2010 оны 01 дүгээр сарын 27, 2010 оны 02 дугаар сарын 08, 2010 оны 02 дугаар сарын 24, 2010 оны 07 дугаар сарын 07-ны өдрүүдэд нийт 23,684,552.62 америк доллар буюу 34,138,035,750.31 төгрөгийг зээлсэн атлаа төрсөн эх Г.Агаар дамжуулан Ш.Бтэй “2010 оны 02 дугаар сарын 24, 03 дугаар сарын 23, 04 дүгээр сарын 07, 07 дугаар сарын 07-ны өдрүүдэд нийт 39,621,288,410.85 төгрөгийн үндсэн болон нэмэлт зээлийн гэрээг байгуулж, 2011 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр болон 2012 оны 12 дугаар сарын 20-ны өдрүүдэд Г.Агийн хамт Х.Бны гүйцэтгэх захиралд шаардлага хүргүүлсэн,

            2011 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн “О.О.Г” ХХК-ийн хувьцааг худалдах худалдан авах гэрээ, 2011 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн тооцоо нийлсэн акт зэргээр Э.Сгээс зээлсэн мөнгөн дүнг 56,500,000,000 төгрөгөөр тооцож тооцоо нийлэн уг төлбөртөө Г.А нь Ш.Бгээс “О.О.Г” ХХК-ийн 50 хувийн хувьцааг шилжүүлэн авч, Г.А, Ш.Б, Э.С нарын хоорондын зээлийн төлбөр тооцоо дууссан байхад

            “Х.Б” ХХК нь татан буугдсаны дараа актив, пассив хөрөнгө нь шилжсэн “Т.Б”-наас төлбөр гаргуулах зорилгоор 2013 оны 08 дугаар сарын 15-ны өдөр Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд “Ж.Г” ХХК-аас 32,855,296.74 америк доллар буюу 51,596,943,659.3 төгрөгийг гаргуулахаар Ш.Бтэй байгуулсан хуурамч зээлийн гэрээ болон Х.Бны Төлөөлөн удирдах зөвлөлийн хуралдааны тэмдэглэл, тогтоол, “Төлбөрийн баталгаа”, “Банкны баталгааны гэрээ” зэрэг баримтуудыг нэхэмжлэлийн хамт гаргаж өгсөн,

            Уг нэхэмжлэлийн дагуу Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Энхжаргалын 2013 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 6210 дугаартай захирамжаар үүсгэсэн иргэний хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд Ш.Б нь хариуцагчаар оролцохдоо нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсний улмаас тус шүүхийн шүүгчийн 2013 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 1921 дугаартай шийдвэрээр “Ж.Г” ХХК-аас 32,855,296.74 ам.доллар буюу 51,596,943,659.3 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Э.Сд олгох, “Ж.Г” ХХК нь үүргээ биелүүлээгүй тохиолдолд банкны баталгааны дагуу хариуцагч “Т.Б”-аар төлүүлэхээр шийдвэрлэн “Т.Б” ХХК-д их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

            Нийслэлийн прокурорын газраас: Ш.Бгийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 2, 1.9 дүгээр зүйлийн 1, 2.2 дугаар зүйлийн 4, 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.3 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1, 18.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.3, 21.1 дүгээр зүйлийн 1, 22.12 дугаар зүйлийн 1, мөн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1, 2-д зааснаар,

            Ч.Г, Б.М, Г.А нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус,

            Г.А, Э.С нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 2.2 дугаар зүйлийн 4, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 21.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Нийслэлийн прокурорын газраас шүүгдэгч Г.А, Э.С нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 2.2 дугаар зүйлийн 4, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 21.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар хэрэгсэхгүй болгон цагаатгаж, шүүгдэгч Ш.Бд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 2.2 дугаар зүйлийн 4, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.3 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг тус тус журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хэргийг, мөн Т.Бинд их хэмжээний хохирол учруулсан гэх хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар хэрэгсэхгүй болгож,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг зааснаар Нийслэлийн прокурорын газраас шүүгдэгч Ш.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг мөн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар тус тус өөрчлөн зүйлчилж, шүүгдэгч Ш.Бг хуулийн этгээдийн удирдах албан тушаА хувьдаа давуу байдал бий болгох зорилгоор дүрмээр олгогдсон албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашигласан гэмт хэргийг зохион байгуулсан, урьдчилан үгсэж тохиролцсон, бүлэглэн гүйцэтгэсэн гэм буруутайд, /2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан/, тусгай зөвшөөрөл олгосон баримт бичиг, тамга, тэмдэг, хэвлэмэл маягтыг хуурамчаар үйлдсэн, хуурамч болохыг мэдсээр байж ашиглаж, бусдын эд хөрөнгөнд ноцтой хохирол учруулсан гэм буруутайд, /2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан/, гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө, мөнгө, орлого гэдгийг мэдсээр байж түүний авсан, ашигласан гэмт хэргийг байнга тогтвортой үйлдсэн, албан тушаА албаны чиг үүрэг, бүрэн эрх, нөлөөг урвуулан ашиглаж үйлдсэн гэм буруутайд, /2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.3 дахь заалтад заасан/ хуурч, бодит байдлыг нуух, бусдыг төөрөгдөлд оруулах замаар өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч, их хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд, /2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан/, Шүүгдэгч Ч.Гийг аж ахуйн нэгжийн албан тушаА бусдад давуу байдал тогтоох зорилгоор хууль тогтоомж, дүрмээр олгогдсон албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашигласны улмаас аж ахуйн нэгж, байгууллагад их хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд, /2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 265 дугаар зүйлийн 265.2 дахь хэсэгт заасан/, шүүгдэгч Б.Мыг аж ахуйн нэгжийн албан тушаА бусдад давуу байдал тогтоох зорилгоор хууль тогтоомж, дүрмээр олгогдсон албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашигласны улмаас аж ахуйн нэгж, байгууллагад их хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд, /2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 265 дугаар зүйлийн 265.2 дахь хэсэгт заасан/, шүүгдэгч Г.Аыг аж ахуйн нэгжийн албан тушаА бусдад давуу байдал тогтоох зорилгоор хууль тогтоомж, дүрмээр олгогдсон албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашигласны улмаас аж ахуйн нэгж, байгууллагад их хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд, /2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 265 дугаар зүйлийн 265.2 дахь хэсэгт заасан/ тус тус тооцож,

шүүгдэгч Ш.Бд 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 жил хорих ял, 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.22 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ял, 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.3-т зааснаар 1 жилийн хорих ял, 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар 2 жилийн хорих ял тус тус шийтгэж, 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 72 дугаар зүйлийн 72.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Г, Б.М, Г.А нарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, тэднийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг баримтлан хөнгөн ялыг хүндэд нь нэмж нэгтгэн биечлэн эдлэх ялыг 8 жилийн хугацаагаар хорих ялаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.Бгийн цагдан хоригдсон нийт 515 хоногийг түүний ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар 3, 4 дэх хэсэгт хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.Бгийн эдлэх ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.Бгийн Сингапур улсын 6 Martin plase rendencec 29-07, sangapord хаягт байрлах эд хөрөнгө, Сингапур улсын 94 punggol central 01-33, sengaport 828724 хаягт байрлах эд хөрөнгө, Америкийн нэгдсэн улсын Шарлоте хотод харьяалагдах 63 revenswood blvd 33954 тоот хаягт байрлах эд хөрөнгө, Флорида мужид Sweden ave nort port 8 FL34288 тоот хаягт байрлах үл хөдлөх эд хөрөнгийг хураан улсын орлого тус тус болгож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.Бгээс нийтдээ 140,011,171,267 төгрөг гаргуулж, “Э.Ү” ТӨҮГазар ХК-д 137,958,871,267 /зуун гучин долоон тэр бум есөн зуун тавин найман сая найман зуун далан нэгэн мянга хоёр зуун жаран долоо/ төгрөгийг, “Ш.Г” ХХК-д 2,013,000,000 /хоёр тэр бум, арван гурван сая/ төгрөгийг, /2012-12-05-ны ханшаар1382 төгрөг/, Их Монгол Хөлөг ХХК-д 15,000,000 /арван таван сая/ төгрөгийг, Итгэлт-Эстимэйт ХХК-д 11,000,000 /арван нэгэн сая/ төгрөгийг, “Ашид Билгүүн” ХХК-д 10,000,000/арван сая/ төгрөгийг, ПДДБ ХХК-д 3,300,000 /гурван сая гурван зуун мянга/ төгрөгийг тус тус олгож,

энэ хэрэгт нэр бүхий эд хөрөнгүүдээс О.О.Г ХХК-ийн тусгай зөвшөөрлүүдийн захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлснийг, “Эрд тана” ХХК-ийн үл хөдлөх эд хөрөнгө, хувьцаа, Б.Мын өмчлөлийн Ү-2206020642 Хан уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсангийн гудамжны 72 дугаар байрны 25 тоот хаягт байрлах 18м.кв талбайтай авто зогсоол, Ү-2206012904 Хан уул дүүргийн 1 дүгээр хороо, Олимпийн гудамжны 47 дугаар байрны 6 тоот хаягт байрлах 18.56м.кв талбайтай авто зогсоол, Ү-2203006718 Сүхбаатар дүүргийн 3 дугаар хороо, 5 дугаар хороолол 26 дугаар байрны 32 тоот, Ү-2203000016 Сүхбаатар дүүргийн 3 дугаар хороо, 5 дугаар хороолол 26 дугаар байрны 33 тоот 47м.кв орон сууц, Ү-2203032134 Сүхбаатар дүүргийн 19 дугаар хороо, Баянбулаг 12 хэсэг гудамжны 1275 тоот хувийн сууц, Ү-2206006880 Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, Олимп гудамж 39б байрны 6 тоот орон сууц зэргийг, Ч.Гийн өмчлөлийн Ү-2206016833 Хан уул дүүргийн 1 дүгээр хороо, Стадион Оргил /17011/, Махатма Гандигийн гудамж 28/1 дүгээр байрны 2 тоот 527.61м.кв орон сууц зэргийг, Г.Аын өмчлөлийн Ү-2206050302 Хан уул дүүргийн 15 дугаар хороо, Хүннү-2222 Их Монгол улс гудамжны 118 дугаар байрны 1903 тоот, 79,98м.кв орон сууц, Ү-2101015153 Орхон аймаг, Баян-Өндөр сумын 2 дугаар баг, Оюут 11а байр 29 тоот орон сууц зэргийг, Ж.ЛхагваСгийн өмчлөлийн 2018 оны 12 дугаар сарын 18-ний өдрийн 130 тогтоолоор Ү-2204045009 Баянзүрх дүүрэг 14 дүгээр хороо Энхтайваны өргөн чөлөө гудамж 51б байр, 8 тоот орон сууц, 2018 оны 12 дугаар сарын 18-ний өдрийн 131 тогтоолоор Ү-2204031937 Улаанбаатар хот Баянзүрх дүүрэг 14 дүгээр хороо Энхтайваны өргөн чөлөө гудамж 51а байр, 51 тоот авто зогсоол, З.Пүрэвжавын өмчлөлийн Ү-2204030514 Улаанбаатар хот Баянзүрх дүүрэг 14 дүгээр хороо Энхтайваны өргөн чөлөө гудамж 51а б байрны зоорийн давхар, 49 тоот авто зогсоол, Ү-2203021791 Улаанбаатар хот Сүхбаатар дүүрэг 15 дугаар хороо Санзай 1 гудамж, 12 тоот амины орон сууц, Ү-2203019937 Улаанбаатар хот Сүхбаатар дүүрэг 14 дүгээр хороо Хандгайтын 26 гудамж, 145 тоот, Ц.Хурцын өмчлөлийн 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 132 тогтоолоор Ү-2204025556 Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 14 дүгээр хороо 14 дүгээр хороолол /13335/ Энхтайваны өргөн чөлөө 49/А дугаар байрны 10 тоот авто зогсоол, 2018 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн 100 тогтоолоор Ү-2204031616 Улаанбаатар хот,Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, 14 дүгээр хороолол /13335/, Энхтайван өргөн чөлөө гудамж 51/А дугаар байрны 2 тоот орон сууц, Ц.Нямдаваагийн өмчлөлийн 2018 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн 96 тогтоолоор Ү-2204031615 Улаанбаатар хот Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, 14-р хороолол/13335/ Энхтайваны өргөн чөлөө 51/А байр 3 тоот орон сууц, Ү-2204031614 Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 14 дүгээр хороо 14 дүгээр хороолол /13335/ Энхтайваны өргөн чөлөө 51/А дугаар байрны 4 тоот орон сууц, М.Бны өмчлөлийн 2018 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн 101 тогтоолоор Ү-2206012013 Улаанбаатар хот,Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, 3 дугаар хэсэг Зайсангийн тойруу гудамж 62/6 дугаар байрны А5-502 тоот орон сууц, 5,6 дугаар авто зогсоол, Х.Дашжаргалын өмчлөлийн 2018 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн 97 тогтоолоор Ү-2204018671 Улаанбаатар хот,Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо, Залуучуудын гудамжны 24Б дүгээр байрын 102-1001 тоот, Тээврийн хэрэгсэл ISTANA 52-10 УБС, MAZDA TITAN 43-17 УБИ, TOYOTA LAND CRUISER-80 10-44 УББ, NISSAN SUNNY 85-62 УБП, PAZ 4234 29-60 УНР, DAEWOO BS116 48-11 УНД, TOYOTA LAND CRUISER-80 18-98 УНД, TOYOTA LAND CRUISER-80 21-35 УНД, TOYOTA LAND CRUISER-100 84-85 зэрэг 9 ширхэг тээврийн хэрэгслийг тус тус битүүмжилсэн тогтоолуудыг хүчингүй болгож, битүүмжилсэн бусад эд хөрөнгийг хэвээр үлдээж хохиролд тооцож,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан /Ш.Бгээс хураан авсан 6 гэрээ/, Amendment and Restatement Agreement in respect of a surytyship and undertaking agreement dated 8 July 2009 , /Dated 3 september 2010/ эх хувь /199хх 1-57/, Amendment and Restatement Agreement in respect of a suretyship and undertaking agreement dated 8 July 2009 as amended and restated by an amendment and restatement agreement dated 3 September 2010, /Dated 30 December 2011/эх хувь. /199 хх-ийн 58-170 дугаар хуудас/, Amendment agreement Relating to a facility agreement originally of up to $36.000.000 and now of up to $75.000.000 in respect of a prepayment dated 8 July 2009 as amended and by an amendmend and restatement agreement dated 3 September 2010 and a further amendment and restatement agreement dated 30 December 2011, /Dated 1 June 2012/ эх хувь /201хх 19-99/, Facility Agreement relating to a Dollar term loan facility of $27.000.000 /Dated 5 August 2010/ эх хувь. /199хх 171-250, 200хх 1-9/, Amendment and restatement agreement Relating to a Dollar term loin facility originally of $27.000.000 and now of up to $34.000.000 dated 5 August 2010 as amended ... amendment letter dated 20 Mach 2012 an amendment letter dated 20 April 2012 and extension letters dated 27 April 2012 and 17 may 2012, /Dated 1 June 2012/ эх хувь /201хх-ийн 100-163 дугаар хуудас/, Surytyship and undertaking agreement Dated 8 July 2009 / хуулбар хувь/ 202 хх-ийн 3-86 дугаар хуудас/, Махоней Лиотта ХХК-иас хураагдсан: SNR DENTONAmendment and Agreement in respect of a suretyship and undertaking agreement dated 8 July 2009 as amended and restated by an amendment and restatement agreement dated 3 September 2010. Dated 30 December 2011 / хуулбар баримт /200хх 155-250, 201хх 1-18/, SNR DENTONAmendment agreement /Dated 1 June 2012/ хуулбар баримт /200хх 10-73/, SNR DENTONAmendment and restatement agreement Dated 1 June 2012 /хуулбар баримт /200хх 74-154/, Facility Agreement relating to a Dollar term loin facility of $27.000.000 Dated 5 August 2010 /хуулбар баримт/ 201хх 165-250, 202хх 1-2/, Б.Маас хураан авсан 3 гэрээ: Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх газрын мөрдөн байцаах газар эдийн засгийн гэмт хэрэг мөрдөх хэлтэс “Ж.Г” ХХК-ийн “С.Б”-тай байгуулсан гэрээ, орчуулгын материалууд, Улаанбаатар хот 2014 он гэсэн хаягтай №1, №2 дугаартай 2 хавтас материал. /дотор нь а/ “Ж.Г” ХХК-ийн “Стандарт” банктай байгуулсан гэрээ, орчуулгын материалууд” гэсэн хавтас материалын “000173” гэсэн дугаар хуудсанд авагдсан, -/ Security Assignment dated 5 August 2010 гэсэн 5/362-10.....2010.12.30 /барьцаа хөрөнгийн эрх шилжүүлэх гэрээ/ эх хувь, -б/ Suretyship and undertaking agreement Dated 8 July 2009 , 1/070-9 дугаартай 2009.08.20 /Батлан даалтын болон үүргийн гэрээ / эх хувь, -в/ Security Assignment dated 8 July 2009 гэсэн 1/071-9 дугаартай 2009.08.20 гэрээ /барьцаа хөрөнгийн эрх шилжүүлэх гэрээ/ эх хувь материалууд орчуулгын хамтаар байгаа болно /202хх 87-250, 203хх 1-250, 204 1-68/, Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх газрын мөрдөн байцаах газар эдийн засгийн гэмт хэрэг мөрдөх хэлтэс 2014 оны гэсэн хаягтай “Махони лиотта” ХХК-иас хураан авсан гэх 6 хавтас материал /1хх 240, 2хх 264, 3хх 127, 4хх 210, 5хх 177, 6хх 235/, Standart bank Jast Group- EMC 2009 doc гэсэн HP загварын сиди 2 ширхэг, Standart bank Jast Group- EMC 2008 doc гэсэн HP загварын сиди 1 ширхэг, “Т.Б” гэсэн бичигтэй цагаан өнгийн сони загварын сиди 1 ширхэг, Ш.Бгээс хураан авсан гарын үсэг зурахад ашигласан гэх 1 ширхэг бал, запас 1 ширхэг, “Э.Ү электрон файл” гэсэн улаан өнгийн флаш диск 1 ширхэг зэргийг хэргийн хадгалах хугацааг дуустал хэрэгт хавсаргах,

HP загварын принтер 1 ширхгийг тогтоол хүчин төгөлдөр болмогц Бд буцаан олгож, шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй бөгөөд шүүгдэгч Ш.Бд урьд авсан Монгол Улсын хилээр гарахыг хязгаарласан таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, түүний эдлэх ялыг 2020 оны 10 дугаар сарын 22-ны өдрөөс эхлэн тоолж, шүүгдэгч Г.А, Б.М, Ч.Г нарт авсан Монгол Улсын хилээр гарахыг хязгаарласан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, Г.А, Э.С нарт авсан Монгол Улсын хилээр гарахыг хязгаарласан таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Ш.Бд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр, шүүгдэгч Г.А, Б.М, Ч.Г нарт, цагаатгагдсан этгээд Г.А, Э.С нарт Монгол Улсын хилээр гарахыг хязгаарласан таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлж, хохирогч “Э.Ү” ТӨҮГазар ХК нь өөрт учирсан гэм хортой холбоотой бусад зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг, шүүгдэгч Ч.Г, Б.М, Г.А нараас гаргуулах хохирол төлбөргүйг, шүүгдэгч Г.А, Ч.Г, Б.М нарыг цагдан хоригдсон болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт тус тус зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ прокурорын эсэргүүцэл болон давж заалдах гомдлуудад заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж, тодруулсан, мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан зөрчил тогтоогдсонгүй.

Шүүгдэгч Ш.Б нь:

1. “Э.Ү” ХК-ийн ерөнхий захирал Ч.Г, хуулийн хэлтсийн дарга Б.М, худалдааны хэлтсийн дарга Г.А нартай урьдчилан үгсэж тохиролцон бүлэглэж,

 “Э.Ү” ХК-ийн дүрмийн 12 дугаар зүйлийн 12.6 дахь хэсэгт: ...10 сая ам.доллароос дээш үнийн дүнтэй их хэмжээний хэлцэлтэй холбогдсон асуудлыг Ерөнхий захирал өөрийн нэгдүгээр орлогчтойгоо зөвшилцсөний үндсэн дээр шийдвэрлэнэ гэж заасныг зөрчиж,

Ч.Г, Б.М нар нь “Ж.Г” ХХК-ийн “С.Б П.Э.СS.B.PLC”-тэй 2009 оны 7 дугаар сарын 08-ны өдөр байгуулсан 36,000,000 америк долларын зээлийн гэрээ,

2010 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр байгуулсан 16,000,000 америк долларын нэмэлт зээлийн гэрээ,

2011 оны 12 дугаар сарын 30-ны өдөр байгуулсан 75,000,000 америк долларын нэмэлт зээлийн гэрээний “Батлан даалтын болон үүргийн гэрээ”, “Барьцаа хөрөнгийн эрх шилжүүлэх гэрээ”-нд гарын үсэг зурж, хуулийн хэлтсийн дарга Б.М бүртгэлд бүртгэн албажуулсан,

2010 оны 8 дугаар сарын 05-ны өдөр байгуулсан 27,000,000 америк долларын зээлийн гэрээг хэрэгжүүлэхийн өмнөх 2010 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн зээлийн санхүүжилт олгох талаарх анхан шатны саналд “Э.Ү” ХК-ийн ерөнхий захирал Ч.Г, худалдааны хэлтсийн дарга Г.А нар гарын үсэг зурж,

2010 оны 8 дугаар сарын 05-ны өдрийн “Барьцаа хөрөнгийн эрх шилжүүлэх гэрээ”, тухайн санхүүжилтийн гэрээний барьцааг хангах зорилгоор “Э.Ү” ХК-ийн зэсийн баяжмал худалдан авагч “М” компанийг зэсийн баяжмалын төлбөрөө “Э.Ү” ХК-ийн С.Б дахь 100135148 тоот дансанд төвлөрүүлж байхыг хүссэн 2010 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн ГЗ-16-14/403 дугаартай албан захидалд Э.Ү” ХК-ийн ерөнхий захирал Ч.Г гарын үсэг зурж, хуулийн хэлтсийн дарга Б.М нь гэрээг бүртгэлд бүртгэсэн,

2010 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн “Барьцаа хөрөнгийн эрх шилжүүлэх гэрээ”-нд “Э.Ү” ХК-ийн захирал Ч.Г гарын үсэг зурж, хуулийн хэлтсийн дарга Б.М бүртгэлд бүртгэсэн,

Улмаар “Ж.Г” ХХК нь “С.Б П.Э.С\S.B.PLC\”-тэй 2009 оны 07 дугаар сарын 08-ны өдөр 36,000,000 америк долларын зээлийн гэрээ байгуулж,

- 2010 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр нэмэлт зээлийн гэрээ байгуулж,

- 2010 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр 16,000,000 америк доллар,

- 2011 оны 12 дугаар сарын 30-ны өдөр зээлийн хэмжээг 75,000,000 америк доллар болгон нэмэлт зээлийн гэрээ байгуулж,

- 2010 оны 08 дугаар сарын 05-ны өдөр 27,000,000 америк долларын зээлийн гэрээ байгуулж,

- 2011 оны 12 дугаар сарын 20-ны өдөр зээлийн хэмжээг 34,000,000 америк доллар болгон нэмэгдүүлэн нэмэлт зээлийн гэрээ байгуулж,

- 2011 оны 12 дугаар сарын 20-ны өдөр 28,600,000 америк доллар, нийт 160,100,000.00 ам долларын буюу 220,276,450,000 төгрөгийн зээл авсан,

улмаар С.Б П.Э.СS.B.PLC”-ээс “Э.Ү” ХК-д холбогдуулан нэхэмжлэл гаргаж, Лондон хотын Арбитрын шүүхийн 2016 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн шийдвэр, 2017 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн шийдвэрээр үндсэн зээлийн үлдэгдэл, зээлийн хүү, шүүхийн зардлын төлбөрт нийт 92,685,803.16 америк доллар буюу 215,388,407,342.54 /хоёр зуун арван таван тэр бум гурван зуун наян найман сая, дөрвөн зуун долоон мянга, гурван зуун дөчин хоёр/ төгрөгийг “Э.Ү” ХК-аар төлүүлэхээр шийдвэрлэсний улмаас төрийн өмчийн оролцоотой “Э.Ү” ХК-д их хэмжээний хохирол учруулж хуулийн этгээдийн удирдах албан тушаА албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашигласан гэмт хэргийг зохион байгуулсан, урьдчилан үгсэж тохиролцож, бүлэглэн гүйцэтгэсэн,

2. “С.Б П.Э.СS.B.PLC”-тай байгуулсан зээлийн гэрээтэй холбоотой батлан даалтын баримтуудыг буюу эрх олгосон, үүргээс чөлөөлсөн баримт бичгийг 2009 оны 07 дугаар сарын 08-ны өдөр хуурамчаар үйлдсэн, хуурамч болохыг мэдсээр байж ашиглаж, бусдын эд хөрөнгөнд ноцтой хохирол учруулсан,

3. “О.О.Г” ХХК болон “Х.Б” ХХК-ийн хувьцаа эзэмшигч, Төлөөлөн удирдах зөвлөлийн даргаар ажиллаж байхдаа “Ш.Г” ХХК-д урьдын харилцааны явцад бий болсон 1,500,000 америк долларын өр төлбөрийг төлөхдөө “би болон миний өмчлөлийн компаниуд өөрийн “Хадгаламж” банкнаас зээл авсаар байгаад зээлжих хязгаар хэтэрсэн байгаа тул өөрийн нэрээр зээл авч өрийг төлөх боломжгүй байна. Иймд танай охин компанийн нэр дээр /ямар компани байх нь хамаагүй/ зээлийг барьцаагүйгээр олгож, олсон зээлээр өр төлбөрийг төлөөд, зээл авсан аж ахуйн нэгжийн хувьцааг би өөрийн нэр дээр 100 хувь шилжүүлэн авна” гэж хуурч, бодит байдлыг нуух, бусдыг төөрөгдөлд оруулах замаар “Ш.Г” ХХК-ийн охин компани болох “Г” ХХК-аар 2012 оны 10 дугаар сарын 05-ны өдөр 12-1060/100 дугаартай зээлийн гэрээг Х.Бтай байгуулуулан, барьцаа хөрөнгөгүйгээр 2,000,000 америк долларын зээлийг “Г” ХХК-д олгуулж, тус компанийн хувьцааг өөрийн нэр дээр шилжүүлэн авалгүй залилж, “Ш.Г” ХХК-д их хэмжээний хохирол учруулж, залилсан,

шүүгдэгч Ч.Г, Б.М нар нь:

“Ж.Г” ХХК-ийн “С.Б П.Э.СS.B.PLC”-тэй 2009 оны 7 дугаар сарын 08-ны өдөр байгуулсан 36,000,000 америк долларын зээлийн гэрээний “Батлан даалтын болон үүргийн гэрээ”, “Барьцаа хөрөнгийн эрх шилжүүлэх гэрээ”-нд гарын үсэг зурж, хуулийн хэлтсийн дарга Б.М бүртгэлд бүртгэн албажуулсан,

шүүгдэгч Ч.Г, Г.А нар нь:

2010 оны 8 дугаар сарын 05-ны өдөр байгуулсан 27,000,000 америк долларын зээлийн гэрээг хэрэгжүүлэхийн өмнөх 2010 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн зээлийн санхүүжилт олгох талаарх анхан шатны саналд гарын үсэг зурсан,

2010 оны 8 дугаар сарын 05-ны өдрийн “Барьцаа хөрөнгийн эрх шилжүүлэх гэрээ”, тухайн санхүүжилтийн гэрээний барьцааг хангах зорилгоор Э.Ү ХК-ийн зэсийн баяжмал худалдан авагч “М” компанийг зэсийн баяжмалын төлбөрөө “Э.Ү” ХК-ийн С.Б дахь 100135148 тоот дансанд төвлөрүүлж байхыг хүссэн 2010 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн ГЗ-16-14/403 дугаартай албан захидалд гарын үсэг зурсан,

шүүгдэгч Ч.Г нь:

“Э.Ү” ХК-ийн ерөнхий захирлаар ажиллаж байхдаа “Ж.Г” ХХК-ийн ерөнхий захирал Ш.Б, “Э.Ү” ХК-ийн хуулийн хэлтсийн дарга Б.М, худалдааны хэлтсийн дарга Г.А нартай урьдчилан үгсэн тохиролцож, бүлэглэн,

“Э.Ү” ХК-ийн дүрмийн 12 дугаар зүйлийн 12.6 дахь хэсэгт: “...10 сая ам.доллараас дээш үнийн дүнтэй их хэмжээний хэлцэлтэй холбогдсон асуудлыг Ерөнхий захирал өөрийн нэгдүгээр орлогчтойгоо зөвшилцсөний үндсэн дээр шийдвэрлэнэ” гэж заасныг зөрчиж,

“Ж.Г” ХХК-ийн “С.Б П.Э.СS.B.PLC”-тэй 2009 оны 07 дугаар сарын 08-ны өдөр байгуулсан 36,000,000 америк долларын зээлийн гэрээний “Батлан даалтын болон үүргийн гэрээ”, “Барьцаа хөрөнгийн эрх шилжүүлэх гэрээ”-нд Б.Мын хамт гарын үсэг зурж, хуулийн хэлтсийн дарга Б.М бүртгэлд бүртгэн албажуулсан,

2010 оны 08 дугаар сарын 05-ны өдөр байгуулсан 27,000,000 америк долларын зээлийн гэрээг хэрэгжүүлэхийн өмнөх 2010 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн зээлийн санхүүжилт олгох талаарх анхан шатны саналд худалдааны хэлтсийн дарга Г.Аын хамт гарын үсэг зурсан,

2010 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн “Барьцаа хөрөнгийн эрх шилжүүлэх гэрээ”, тухайн санхүүжилтийн гэрээний барьцааг хангах зорилгоор Э.Ү ХК-ийн зэсийн баяжмал худалдан авагч “М” компанийг зэсийн баяжмалын төлбөрөө “Э.Ү” ХК-ийн С.Б дахь 100135148 тоот дансанд төвлөрүүлж байхыг хүссэн 2010 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн ГЗ-16-14/403 дугаартай албан захидалд гарын үсэг зурж, хуулийн хэлтсийн дарга Б.М нь гэрээг бүртгэлд бүртгэн албажуулсан,

2010 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн “Барьцаа хөрөнгийн эрх шилжүүлэх гэрээ”-нд гарын үсэг зурж, хуулийн хэлтсийн дарга Б.М бүртгэлд бүртгэн албажуулсан.

Ш.Б нь дээрх баримтуудыг ашиглан “С.Б П.Э.С\S.B.PLC\”-тэй 2009 оны 07 дугаар сарын 08-ны өдөр 36,000,000 америк долларын зээлийн гэрээ байгуулж,

- 2009 оны 07 дугаар сарын 09-ний өдөр 20,000,000 америк доллар,

- 2009 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр 11,500,000 америк доллар,

- 2009 оны 10 дугаар сарын 27-ны өдөр 4,500,000 америк доллар,

- 2010 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр нэмэлт зээлийн гэрээ байгуулж,

- 2010 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр 16,000,000 америк доллар,

- 2011 оны 12 дугаар сарын 30-ны өдөр зээлийн хэмжээг 75,000,000 америк доллар болгон нэмэлт зээлийн гэрээ байгуулж,

- 2012 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр 13,500,000 америк доллар,

- 2012 оны 06 дугаар сарын 18-ны өдөр 25,000,000 америк доллар,

- 2012 оны 12 дугаар сарын 10-ны өдөр 14,000,000 америк доллар,

- 2010 оны 08 дугаар сарын 05-ны өдөр 27,000,000 америк долларын зээлийн гэрээ байгуулж,

- 2010 оны 08 дугаар сарын 06-ны өдөр 6,000,000 америк доллар,

- 2010 оны 08 дугаар сарын 09-ний өдөр 21,000,000 америк доллар,

- 2011 оны 12 дугаар сарын 20-ны өдөр зээлийн хэмжээг 34,000,000 америк доллар болгон нэмэгдүүлэн нэмэлт зээлийн гэрээ байгуулж,

- 2011 оны 12 дугаар сарын 20-ны өдөр 28,600,000 америк доллар нийт 160,100,000.00 ам.долларын буюу 220,276,450,000 /хоёр зуун хорин тэрбум, хоёр зуун далан зургаан сая, дөрвөн зуун тавин мянга/ төгрөгийн зээл авсан,

улмаар “С.Б П.Э.СS.B.PLC”-ээс зээлийн гэрээний батлан даалт гаргасан “Э.Ү” ХК-д холбогдуулан нэхэмжлэл гаргаж, Лондон хотын Арбитрын шүүхийн 2016 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн шийдвэр, 2017 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн шийдвэрээр үндсэн зээлийн үлдэгдэл, зээлийн хүү, шүүхийн зардлын төлбөрт нийт 92,685,803.16 америк доллар буюу 215,388,407,342.54 /хоёр зуун арван таван тэр бум гурван зуун наян найман сая, дөрвөн зуун долоон мянга, гурван зуун дөчин хоёр/ төгрөгийг “Э.Ү” ХК-аар төлүүлэхээр шийдвэрлэж,

хуулийн этгээдийн удирдах албан тушаА болох Ч.Г нь бусдад буюу “Ж.Г” ХХК-ийн захирал Ш.Бд давуу байдал тогтоох зорилгоор хууль түүнд нийцүүлэн гаргасан дүрмээр олгогдсон албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашигласны улмаас төрийн өмчийн оролцоотой “Э.Ү” ХК-д үлэмж хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг тус тус үйлдсэн болох нь:

хохирогч Иргэний нэхэмжлэгч Төрийн өмчийн хорооны Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын Бодлого төлөвлөлт, удирдлагын ахлах мэргэжилтэн В.Дарханбаатар /170хх 93-96/, Э.Ү ХК-ийн 2009-2010 оны ерөнхий захирлын нэгдүгээр орлогчоор ажиллаж байсан Фоменко Александр Петрович /27хх 6-9/, гэрч “Э.Ү” ХК-ийн худалдааны хэлтсийн орлогч дарга Л.Ганхуяг /170 хх 153/, гэрч “Э.Ү” ХК-ийн ерөнхий нягтлан бодогч Д.ПүрэвС /170хх 173-174/, гэрч “Э.Ү” ХК-ийн Эдийн засгийн хэлтсийн даргын үүрэг гүйцэтгэгч Б.Батжаргалсайхан /170хх 188-192/, гэрч “Ж.Г” ХХК-ийн Санхүү эрхэлсэн захирал Ш.Батсайхан /26 135/, гэрч “Э.Ү” ХК-ийн үйлдвэрлэлийн хэлтсийн дарга Б.Сэргэлэн /26хх 192/, гэрч “Меркентайл хаус” ХХК-ийн захирлаар ажиллаж байсан Кашет Жоел Паул /CACHET JOEL PAUL/ /170хх 228-233/, гэрч “М” компанийн Монгол дахь төлөөлөгч А.Оюунбат /WUYUNBATU/ /171хх 137-138/, С.Бны санхүүгийн зөвлөх Брэдли кристопер овенс /BRАDLEY CHRISTOPHER OWENS/ /29хх 1-5/, гэрч төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын төрийн өмчийн бүртгэл хяналтын ахлах мэргэжилтэн Д.Нарангэрэл /170хх 207-212/, гэрч МУИС-ийн багш, дэд профессор Э.Байгал /170хх 111-113/, гэрч “Э.Ү” ХК-ийн Совет буюу Төлөөлөн удирдах зөвлөлийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан А.Батсайхан /171хх 77-78/, гэрч Ш.Энхтөр /171хх 148-149/, гэрч “Мах маркет” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байгаа Л.Болор /171хх 146-147/, гэрч Ц.Даваацэрэг /184 хх 197-198/, гэрч И.А /184хх 155-156/, гэрч О.Х /184хх 147-151/, гэрч Ч.Энхбат /184хх 152/, гэрч И.Майцэцэг /184хх 195-196/, гэрч П.Батсайхан /213хх 36-39/, гэрч Д.Түвшинбаатар /213хх 42-43/, Төрийн өмчийн хорооны даргаар ажиллаж байсан Д.Сугар /170хх 245-246/, “Э.Ү” ХК-ийн хуульч Х.Болдбаатар /170хх 195-198/, гэрч Э.Ү ХК-ийн захирлаар ажиллаж байсан Х.Наранхүү /170хх 247-249/, гэрч Ц.Мөнхболд /170хх 165-167/, хохирогч Иргэний нэхэмжлэгч Төрийн өмчийн хорооны Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын Бодлого төлөвлөлт, удирдлагын ахлах мэргэжилтэн В.Дарханбаатар /170хх 93-96/, гэрч Б.Мөнхбат /50хх 27/, гэрч Л.Мөнхболор /50хх 28/, гэрч Нотариатч П.Цэцэгмаа /50 хх 30/, гэрч Э.Үийн Улаанбаатар дахь төлөөлөгчийн газрын ажилтнаар ажиллаж байсан Ц.Оюунчимэг /171хх 114-115/, гэрч Э.Ү ХК-ийн худалдааны хэлтсийн орлогч дарга Л.Ганхуяг /170хх 153/, гэрч Э.Ү ХК-ийн Ерөнхий нягтлан бодогч Д.ПүрэвС /170хх 173-174/, Төрийн өмчийн хорооны даргаар ажиллаж байсан Д.Сугар /26хх 143/, гэрч “Ж.Г” ХХК-ийн бизнесийн хөгжил эрхэлсэн захирлаар ажиллаж байсан Б.Энхбат /50хх 56/, гэрч Самсунг компанийн Монгол дахь төлөөлөгч Б.Цогтсайхан /171хх 140-141/, Ч.Г /26хх 177-180/, гэрч Даниел Махони /26хх 132-133/, Өмнөд Африкийн С.Бны санхүүгийн зөвлөх BRАDLEY CHRISTOPHER OWENS /29хх 1-5/, гэрч Э.Ү ХК-ийн Лондон хот дахь төлөөлөгчийн газрын даргаар ажиллаж байсан Б.Батбаяр /170хх 205-206/, “Э.Ү” ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга У.БямбаС, /171хх 60-61/, гишүүн Г.Билгүүн /171хх 64-65/, М.Мөнхбаатар /171хх 66-67/, Д.Ганболд /171хх 68-69/, Б.Доржсэмбэ /171хх 70-71/ нарын мэдүүлгүүд,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 2331 дугаартай /170хх 47-51/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 3998 дугаартай /170хх 65-78/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2014 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 1480 дугаартай /27хх 57-67/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2014 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 877 дугаартай /27хх 68-72/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2013 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн 2573 дугаартай /27хх 217-221/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2013 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 2710 дугаартай /27хх 237-250/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 1027 дугаартай /170хх 2-15/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 1026 дугаартай /170хх 22-38/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 132 дугаартай /47-11-106 /англи хэл дээрх/, Орчуулгын материал 2 хх-ийн 69-99,131-144, 159-174/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 6793 дугаартай /183хх 85-91/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 6451 дугаартай /183хх 69-84/,

М.Бны шинжээч нарын 2016 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн /41хх 89-99/,

Шүүхийн шинжилгээний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 155 дугаартай /183хх 250, 53-68/,

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн Эдийн засгийн шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2018 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 131 дугаартай шинжээчийн дүгнэлт /169хх-ийн 101-125 дугаар тал/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 147 дугаартай /169хх 172-183/ дүгнэлтүүд,

Г.Аын ажилд томилсон тушаал /70хх 21-22/, Б.Мын ажилд томилсон тушаал, хөдөлмөрийн гэрээ /70хх 15,18-20/, М.Бны 2009-2013 он хүртлэх ханшийн лавлагаа ирүүлсэн албан тоот /184хх 42/ ам.долларын албан ханш /167хх 174-177/, “Э.Ү” ХК-ийн дүрэм /69 хх 155-165/, Их монгол хөлөг аудит ХХК-ийн Аудитын шинжилгээний тайлан /182хх 89-250, 183хх 1-51/, Мөрдөгчийн баримт бичиг хүлээн авсан тэмдэглэл, хувьцаа худалдах, худалдан авах гэрээ, тооцоо нийлсэн акт /184хх 178-187/, Э.Ү ХК-ийн Хууль Эрх зүйн газраас ирүүлсэн С.Бнаас Арбитрын шүүхэд гаргаж өгсөн гэх “Э.Ү” ХК-ийн захирал Ч.Гийн 2010 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн ГЗ-16-14/403 дугаартай Milliford Global Corporation-д хүргүүлсэн албан бичиг, орчуулга /170хх 58-61/, Э.Ү ХК-ийн 2018.03.28-ны өдрийн 19 дугаартай болон 130/215 дугаартай “Э.Ү” ХК-ийн хуулийн хэлтсийн даргаар ажиллаж байсан Б.Мын дүү Б.Мөнхбат 2014.07.01-ний өдөр “Э.Ү” ХК-ийн Улаанбаатар хотын төлөөлөгчийн газрын хуулийн ажилтан Ц.Оюунчимэгт хүлээлгэн өгсөн гэх 7 хуудас бүхий “EMC Trade Receivables account charge” /Худалдааны дансны тухай гэрээ/ гэх баримт материалын эх хувь “Э.Ү” ХК-ийн Төрөлжсөн архивын сан хөмрөгт байхгүй” гэх албан бичиг /82хх 108-109/, мөрдөн шалгах туршилт хийсэн тэмдэглэл, тогтоогдсон нөхцөл байдал, имэйлийг хэрхэн явуулж байгааг Ш.Бгээр явуулж үзэхэд inbox руу ороод шинээр ирсэн файлыг нээж forward хийгээд явуулах имэйлийг хаягийг хийж send товчийг дарж явуулав. Уг имэйл нь туршилтын хүлээн авах имэйл хаягт ирж байв. Мөн тухайн текстийг цаад талын хуулийн компаниас бэлтгэж имэйлээр ирүүлдэг байсан, уг имэйлийг ч би тэгж ирүүлсэн гэж бодож байна. Ийм түвшиний захиа бичихэд миний англи хэлний мэдлэг хүрэхгүй гэж Ш.Б хэлснийг тэмдэглэлд тусгав. ...” /101хх 144-146/, Э.Ү ХК-ийн Ерөнхий захирлын нарийн бичгийн дарга Б.Мөнгөнсарын дэвтэрт үзлэг хийсэн тэмдэглэл: “...Ерөнхий захирал Ч.Гтой Ш.Б нь 2009.03.10, 2009.04.06, 2010.03.18, 2010.07.26, 2010.11.01, 2011.02.22, 2011.03.21-ний өдрүүдэд уулзсан тухай тэмдэглэсэн байна. ...” /101хх 148-169/, “Э.Ү” ХК-ийн худалдааны хэлтсээс “М” компанид хүргүүлсэн урьдчилгаа төлбөрийн заавар /65хх 68-87, орчуулга 167хх 153-171/, Монгол Улсын Ж.Г ХХК болон Эрдэнэт Майнинг Корпораци ХХК-д хүргүүлж буй анхан шатны санал 2010 оны 6 дугаар сарын 15-ны өдөр “27 000 000 ам.долларын экспортын өмнөх зээлийн санхүүжилт олгох талаар” /106хх 81-97/, Лондонгийн Олон Улсын Арбитрын шүүхийн 2016 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 132445 дугаартай хэргийг шийдвэрлэсэн шийдвэр: /Гарын үсгийн шинжээчдийн хамтарсан дүгнэлт, ноён Аын нотолгоо, мөн хэргийн нөхцөл байдлууд дээр үндэслэн ноён Г, ноён А нар хоёулаа гэрээний нөхцөлүүдэд гарын үсэг зурсныг тогтоосондоо шүүх сэтгэл хангалуун байна. ...” гэсэн /47хх 109-250, 48хх-21-190/ дүгнэлт, Доктор Одрий Жайлэс-ийн С.Б болон “Э.Ү” ХК-ийн хооронд үүссэн арбитрын 132445 болон 132455 хэргийн дугаартай маргаантай холбогдуулж гаргасан 2015 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн шинжээчийн дүгнэлт: /Би н.Гийн гарын үсэг болон /Q60/, /Q112,Q124/ мөн /Q146/ дахь баримт бичгүүд дээрх гарын үсгүүдэд ижил төсөөтэй шинж тэмдэг байгааг харлаа: маргаантай байгаа гарын үсэг бүр болон н.Гийн гарын үсгүүдийн хоорондоо ижил төсөөтэй байдлаас харахад маргаантай байгаа гарын үсэг нь жинхэнэ гарын үсэг гэх хүчтэй эерэг нотолгоо харагдаж байна. ...” /39хх 168-189/, Архивын ерөнхий газрын үндэсний төв архивын газрын 2018 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 03/63 дугаартай “2018.02.14-ний өдрийн 06/1421 дугаартай албан бичигт дурдсан Төрийн өмчийн хорооны 2009, 2010 оны баримтыг шүүж үзэхэд С.Бинд хүргүүлсэн албан бичиг болон хэрэглэгдэж байсан албан бичгийн бланктай холбогдох баримт байхгүй байна. ...” гэсэн /82хх 172-185/ албан бичиг, хавсралт, С.Б Пи Эл Си-д хууль зүйн туслалцаа үзүүлэх Клиффорд чанс өмгөөллийн товчооноос ирүүлсэн хүсэлтийн хариу /4 хх 214-217/, Э.Ү ХК-ийн Хуулийн хэлтсийн даргаар ажиллаж байсан Б.Мд хадгалагдаж байсан гэрээнүүд /Эд мөрийн баримт Орчуулгын материал 2хх 69-99х, 131-144х, 159-174/, Э.Ү ХК-ийн Хууль Эрх зүйн газраас ирүүлсэн С.Бнаас Арбитрын шүүхэд гаргаж өгсөн гэх “Э.Ү” ХК-ийн захирал Ч.Гийн 2010 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн ГЗ-16-14/403 дугаартай Milliford Global Corporation - д хүргүүлсэн албан бичиг, орчуулга /170хх 58-61/, Төрийн өмчийн хорооны 2013 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 1в/2212 дугаартай албан бичиг /27хх 193/, Э.Үийн Санхүү эрхэлсэн захирал Б.Батжаргалсайханаас Худалдааны хэлтсийн дарга Г.Аын 2013 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 16/56 дугаартай Б.Батжаргалсайханд хандсан албан бичгийн хуулбарыг гаргаж өгснийг хүлээн авсан тухай тэмдэглэл /80хх 119-121/, 2018 оны 03 дугар сарын 02-ны өдөр “Э.Ү” ХК-ийн Худалдааны хэлтсийн 2013 оны явсан бичгийн бүртгэлд үзлэг хийсэн тэмдэглэл /88хх 235/, “Э.Ү” ХК-ийн Санхүү, бүртгэлийн хэлтсийн явуулсан бичиг баримтад үзлэг хийсэн тэмдэглэл /80хх 148/, “Ж.Г” ХХК-ийн улсын бүртгэлийн лавлагаа, хувийн хэргийн хуулбар /53хх 5-24/, 2018 оны 02 дугаар сарын 28-ны өдөр “Э.Ү” ХК-ийн Хууль эрх зүйн газрын орчуулагч ажилтай У.Нын албаны компьютерт нэвтэрч Extranet нэртэй мэдээллийн баазад үзлэг хийсэн тэмдэглэл /88хх 221-223/, прокурорын 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 3391 дугаартай зөвшөөрлийн дагуу “Э.Ү” ХК-с “С.Бнаас Лондонгийн Олон Улсын Арбитрын шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн гэх гэрээнүүд /102-109хх/,

- Facility Agreement relating to a Prepayment Facility of up to $36.000.000, Dated 8 July 2009 /Урьдчилгаа төлбөрийг санхүүжүүлэх зориулалтаар 36,000,000 сая ам.доллар хүртэл зээл олгох тухай Зээлийн гэрээ 2009.07.08/ /102хх 11-136/ /Англи орчуулга 137-185/,

- Amendment and restatement Agreement in recpect of a facility agreement relating to a Prepayment facility of up to $36.000.000 dated 8 July 2009. Dated 3 September 2010 /Урьдчилгаа төлбөрийг санхүүжүүлэх зориулалтаар 36,000,000 ам.доллар хүртэл зээл олгох тухай 2009 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн Зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах, шинэчлэн найруулах тухай гэрээ. 2010.09.03/, /102хх 186-204/,

- Amendment and restatement Agreement in recpect of a facility agreement relating to a prepayment facility originally of up to $36.000.000 dated 8 July 2009 as amended and restated by an amendment restatement agreement dated 3 September 2010 and now of up to $75.000.000. Dated 30 December 2011. /Урьдчилгаа төлбөрийг санхүүжүүлэх зориулалтаар 36,000,000 ам.доллар хүртэл зээл олгох тухай 2009 оны 7 дугаар сарын 8-ны өдрийн Зээлийн гэрээ болон түүний 2010 оны 9 сарын 3-ны өдрийн нэмэлт гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах, шинэчлэн найруулах тухай 75,000,000 ам.доллар хүртэлх зээлийн гэрээ. 2010.09.03, /102хх 204-250, 103, 1-127/,

- Amendment agreement relating to a facility agreement originally of up to $36.000.000nand now of up to $75.000.000in respect of a prepayment facility dated 8 July 2009 as amended and restated by an amendment and restatement agreement dated 3 September 2010 and a further amendment and restatement and restatement agreement dated 30 December 2011 and a suretyship and undertaking agreement dated 8 July 2009 as amended and restated by an amendment and restatement agreement dated 3 September 2010 and further amendment and restatement agreement dated 30 december 2011. Dated 1 June 2012. /Урьдчилгаа төлбөрийг санхүүжүүлэх зориулалтаар анх 2009 оны 7 сарын 8-ны өдөр байгуулагдаж /36,000,000 ам.доллар хүртэл зээл олгох тухай/, улмаар 2010 оны 9 сарын 3-ны өдөр болон 2011 оны 12 сарын 30-ны өдөр тус тус нэмэлт орсон зээлийн гэрээ /75,000,000 ам.доллар хүртэлх зээл олгох тухай/ болон /2009 оны 7 сарын 8-ны өдөр байгуулагдаж, улмаар 2010 оны 9 сарын 3-ны өдөр болон 2011 оны 12 сарын 30-ны өдөр тус тус нэмэлт өөрчлөлт орсон Батлан Даалтын Гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай гэрээ. 2012.06.01 /105хх 65-87, 88-170/,

- JUST GROUP LLC /as Borrower/, 2.”ERDENET MINING CORPORATION”LLC /as EMC/, 3. THE STANDART BANK LISTED IN SCHEDULE 2 /as Guarantors/, 4. THE STANDART BANK OF SOUTH AFRICA LTD /as Arranger/, 5. THE STANDART BANK OF SOUTH AFRICA LTD /as New Lender/, 6. THE S.B.PLC /AS Existing Lender/, 7. THE FINACIAL INSTITUTIONS SPECIFIED IN SCHEDULE 1 /as Lenders/, 8. STANDART BANKPLC /as Agent/ and 9. STANDART BANKPLC /as Security Agent/ AMENDMENT AGREEMENT TO AN AMENDED AND RESTATED FACILITY AGREEMENT relating to a Prepayment Facility. Dated 10 December 2012. /1.Ж.Г ХХК /Зээлдэгч/, 2. Эрдэнэт майнинг корпораци ХХК /ЭМК/, 3.Хавсралт 2-т жагсаасан компаниуд /Батлан даагчид/, 4.Өмнөд африкийн С.Б ЛТД /Зохион байгуулагч/, 5. Өмнөд африкийн С.Б ЛТД /Шинэ зээлдүүлэгч/, 6. С.Б ДИЭЛСИ /Одоогийн зээлдүүлэгч/, 7. Хавсралт 1-д заасан санхүүгийн институтүүд /Зээлдүүлэгч/, 8. С.Б ПИЭЛСИ /Агент/, 9. С.Б ПИЭЛСИ /Барьцааны агент/, нарын хооронд байгуулагдсан Урьдчилсан Төлбөрийг Санхүүжүүлэх тухай Зээлийн гэрээнд нэмэлт оруулах гэрээ. 2012.12.10. /105хх 171-186, 187-200/,

- Suretyship and undertaking agreement Dated 8 July 2009. /Батлан даалтын болон үүргийн гэрээ 2009.07.08//103-р хх-ийн 128-187-р хуудсанд Монгол орчуулга, Англи 189-210/

- Amendment and restatement Agreement in respect of a surtyship and undertaking agreement dated 8 July 2009. Dated 3 September 2010./2009 оны 7 дугаар сарын 8-ны өдөр байгуулагдсан Батлан даалтын гэрээнд нэмэлт өөрчлөлт Оруулах ба дахин тодотгох тухай гэрээ/ 2010.09.03./103хх 211-250, 104хх 1-36, 37-65/,

- Amendment and Restatement Agreement in respect of a suretyship and undertaking agreement dated 8 July 2009 as amended and restated by an amendment and restatement agreement dated 3 September 2010. Dated 30 December 2011. /2009 оны 7 дугаар сарын 8-ны өдөр байгуулагдаж улмаар 2010 оны 9 сарын 3-ны өдөр нэмэлт өөрчлөлт орсон Батлан даалтын гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах ба дахин тодотгох тухай гэрээ/ 2011.12.30. /104хх 162-250/,

- Security Assignment Dated 8 July 2009. /Эрх шилжүүлэх гэрээ 2009 оны 7 сарын 8-ны өдөр/ /Стандарт, Эрдэнэт ХХК //104хх 66-84 Монгол орчуулга, Англи 85-98/,

- Security Assignment Dated 1 June 2012./Эрх шилжүүлэх гэрээ/ 2012 оны 6 сарын 1./104хх 99-129, Англи 130-142/,

- EMC trade Receivables Account Charge Dated 8 July 2009. /ЭМС Худалдааны авлагын данс барьцаалуулах гэрээ/ 2009.07.08./, /104хх 143-153, Англи 154-161/,

- 15 June 2010. Indicative Propksal to Just Group LLC and Erdenet Mining Corporation LLC Mongolia. A USD 27m Pre-export Loan Facility. /2010 оны 6 сарын 15-ны өдөр 27,000,000 ам.долларын экспортын өмнөх зээлийн санхүүжилт олгох талаар Монгол улсын Ж.Г ХХК болон Эрдэнэт майнинг Корпораци ХХК-д хүргүүлж буй анхан шатны санал/ /106хх 81-88, Англи 91-97/,

- Facility Agreement relating to a Dollar term loin facility of $27.000.000. Dated 5 August 2010.08.05 /27.000.000 ам.долларын зээл олгох тухай Зээлийн гэрээ/монгол /106хх 98-198, англи 106хх 200-250 107хх 1-37/,

- Amendment and restatement agreement relating to a Dollar term loin facility of $27.000.000. dated 5 August 2010. Dated 20 December 2011. /27.000.000 ам.долларын зээл олгох тухай 2010 оны 8 сарын 5-ны өдрийн Зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээ/ 2011.12.20./107хх 38-51/,

- 17 February 2012. Dear Sirs Amendment letter to $34.000.000 facility agreement originally dated 5 August 2010, as amended and restated by an amendment and restatement agreement dated 20 December 2011, and made between, among others, Just Group LLC as borrower, “Erdenet Mining Corporation” LLC as guarantor and S.B.PLC as agent /as amendment from time to time “Facility Agreement”/2012 оны 2 сарын 17. Хүндэт ноёдоо Ж.Г ХХК /зээлдэгч/, Эрдэнэт майнинг корпораци ХХК /батлан даагч/, болон С.Б П.Э.С/агент/, болон бусад талуудын хооронд 2010 оны 8 сарын 5-ны өдөр анх байгуулагдаж, улмаар 2011 оны 12 сарын 20-ны өдөр нэмэлт өөрчлөлт орсон 34,000,000 ам.долларын зээлийн гэрээ /зээлийн гэрээ/-нд нэмэлт өөрчлөлт оруулах захидал.

- 20 March 2012. Dear Sirs Second amendment letter to a $34.000.000 facility agreement originally dated 5 August 2010, as amended and restated by an amendment and restatement agreement dated 20 December 2011 and further amended on 17 February 2012, made between, among others, Just Group LLC as Borrower “Erdenet Mining Corporation”LLC as guarantor and S.B.PLC as agent /as amendment, the Facility Agreement/. /2012 оны 3 сарын 20, Хүндэт ноёдоо: Ж.Г ХХК /”Зээлдэгч”/, Эрдэнэт Майнинг Корпораци ХХК /”Батлан даагч”/, болон С.Б П.Э.С/”Агент”/, болон бусад талуудын хооронд 2010 оны 8 сарын 5-ны өдөр анх байгуулагдаж, улмаар 2011 оны 12 сарын 20-ны өдөр болон 2012 оны 2 сарын 17-ны өдөр тус тус нэмэлт өөрчлөлт орсон 34,000,000 долларын зээлийн гэрээ /”зээлийн гэрээ”/, -нд нэмэлт өөрчлөлт оруулах хоёрдахь захидал.

- 20 April 2012. Dear Sirs: Third amendment letter to a $34.000.000 facility agreement originally dated 5 August 2010, as amended and restated by an amendment and restatement agreement dated 20 December 2011 and further amended on 17 Fabruary 2012 and on 20 March 2012, made between, amоng others, Just Group LLC as borrower, “Erdenet Mining Corporatian” LLC as guarantor and S.B.PLC as agent /as amendedthe Favility Agreement/. /2012 оны 4 сарын 20. Хүндэт ноёдоо: Ж.Г ХХК “зээлдэгч”, Эрдэнэт майнинг корпораци ХХК “Батлан даагч” болон С.Б П.Э.С“агент” болон бусад талуудын хооронд 2010 оны 8 сарын 5-ны өдөр анх байгуулагдаж, улмаар 2011 оны 12 сарын 20-ны өдөр, 2012 оны 2 сарын 17-ны өдөр болон 2012 оны 3 сарын 20-ын өдөр тус тус нэмэлт өөрчлөлт орсон 34,000,000 ам.долларын зээлийн гэрээ “зээлийн гэрээ”-нд нэмэлт өөрчлөлт оруулах гурав дахь захидал/.

- 27 April 2012, Dear sirs: $34.000.000 facility agreement originally dated 5 August 2010, as amended and restated by an amendment and restatement agreement dated 20 December 2011 and further amended on 17 Fabruary 2012. 20 March 2012 and 20 April 2012 made between,among others, Just Group LLC as borrower, “Erdenet Mining Corporatian” LLC as guarantor and S.B.PLC as agent /as amendedfrom time to time, the Favility Agreement/. /2012 оны 4 сарын 27. Хүндэт ноёдоо: Ж.Г ХХК “зээлдэгч”, Эрдэнэт майнинг корпораци ХХК “Батлан даагч” болон С.Б П.Э.С“агент” болон бусад талуудын хооронд 2010 оны 8 сарын 5-ны өдөр анх байгуулагдаж, улмаар 2011 оны 12 сарын 20-ны өдөр, 2012 оны 2 сарын 17-ны өдөр, 2012 оны 3 сарын 20-ын өдөр болон 2012 оны 4 сарын 20-ны өдөр тус тус нэмэлт өөрчлөлт орсон 34,000,000 ам.долларын зээлийн гэрээ “зээлийн гэрээ”-нд нэмэлт өөрчлөлт оруулах гурав дахь захидал/,

- 17 May 2012 Dear Sirs: Fourth amendment to a $34.000.000 facility agreement originally dated 5 August 2010, as amended and restated by an amendment and restatement agreement dated 20 December 2011 and further amended on 17 Fabruary 2012. on 20 March 2012 and on 20 April 2012 made between, among others, Just Group LLC as borrower, “Erdenet Mining Corporatian” LLC as guarantor and S.B.PLC as agent /as amended, the facility Agreement/. /2012 оны 5 сарын 17. Хүндэт ноёдоо: Ж.Г ХХК “зээлдэгч”, Эрдэнэт майнинг корпораци ХХК “Батлан даагч” болон С.Б П.Э.С“агент” болон бусад талуудын хооронд 2010 оны 8 сарын 5-ны өдөр анх байгуулагдаж, улмаар 2011 оны 12 сарын 20-ны өдөр, 2012 оны 2 сарын 17-ны өдөр, 2012 оны 3 сарын 20-ын өдөр, 2012 оны 4 сарын 20-ны өдөр болон 2012 оны 4 сарын 27-ны өдөр тус тус нэмэлт өөрчлөлт орсон 34,000,000 ам.долларын зээлийн гэрээ “зээлийн гэрээ”-нд нэмэлт өөрчлөлт оруулах дөрөв дахь захидал/,

- Amendment and restatement agreement relating to a Dollar term loan originally of $27.000.000 and now of up to $34.0000.000 dated 5 August 2010 as amended and restated by an amendment and restatement agreement dated 20 December 2011 and as futher amended by an amendment letter dated 17 February 2012, an amendment letter dated 20 March 2012, an amendment letter dated 20 April 2012 and extension letters dated 27 April 2012 and 17 May 2012. Dated 1 June 2012. /Анх 27,000,000 долларын зээл олгох зорилгоор 2010 оны 8 сарын 5-ны өдөр байгуулагдаж, улмаар 2011 оны 12 сарын 20-ын өдөр, 2012 оны 2 сарын 17-ны өдөр, 2012 оны 3 сарын 20-ны өдөр, 2012 оны 4 сарын 20-ын өдөр, 2012 оны 4 сарын 27-ны өдөр, 2012 оны 5 сарын 17-ны өдөр тус тус нэмэлт өөрчлөлт орсон, өнөөдрийн байдлаар 34,000,000 доллар хүртэл зээл олгох тухай зээлийн гэрээнд Нэмэлт өөрчлөлт оруулах гэрээ 2012.06.01/,

- Dated 20 December 2012. 1.JUST GROUP LLC /as Borrower/, 2.”ERDENET MINING CORPORATION”LLC /as Guarantor/, 3.THE STANDART BANK OF SOUTH AFRICA LTD /as Arranger/, 4. THE STANDART BANK OF SOUTH AFRICA LTD /as New Lender/, 5. THE S.B.PLC /as Existing Lender/, 6. THE FINACIAL INSTITUTIONS SPECIFIED IN SCHEDULE 1 /as Lenders/, 7. STANDART BANKPLC /as Agent/ and 8. STANDART BANKPLC /as Security Agent/ AMENDMENT AGREEMENT TO AN AMENDED AND RESTATED FACILITY AGREEMENT relating to a Dollar Term Loan Facility. /1.Ж.Г ХХК /Зээлдэгч/, 2. Эрдэнэт майнинг корпораци ХХК /батлан даагч/, 3.Өмнөд африкийн С.Б ЛТД /Зохион байгуулагч/, 4. Өмнөд африкийн С.Б ЛТД /Шинэ зээлдүүлэгч/, 5. С.Б ПИЭЛСИ /Одоогийн зээлдүүлэгч/, 6. Хавсралт 1-д заасан санхүүгийн институтүүд /Зээлдүүлэгч/, 7. С.Б ПИЭЛСИ /Агент/, 8. С.Б ПИЭЛСИ /Барьцааны агент/, нарын хооронд байгуулагдсан Зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээ. 2012.12.10/,

- Security Assignment Dated 5 August 2010. /Эрх шилжүүлэх гэрээ 2010 оны 8 сарын 5./,

- Security Assignment Dated 1 June 2012. /Эрх шилжүүлэх гэрээ 2012 оны 6 сарын 1./,

- EMC Trade Receivables Account Charge Dated 5 August 2010. /ЕМК Худалдааны авлагын данс барьцаалуулах гэрээ 2010 оны 8 сарын 5-ны өдөр/,

“Их Монгол хөлөг аудит” ХХК-ийн аудитын тайлан /168хх 132-152/,

Э.Ү ХК, Меркентайл хаус компанийн хооронд байгуулагдсан зэсийн баяжмал худалдах, худалдан авах гэрээ /6хх 93-184/,

Меркентайл Хаус ХХК нь С.Бтай байгуулсан зэсийн баяжмал нийлүүлэх гэрээ /6хх 186-200/,

Э.Ү ХК-ийн худалдааны хэлтсийн дарга Г.Аын 2013 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 16/56 дугаартай Санхүүгийн хэлтсийн дарга Б.Батжаргалсайханд хүргүүлсэн албан бичиг /80хх 120-121/,

Э.Ү ХК-ийн албан бичгийн дугаар олгосон бүртгэлийн дэвтэрт үзлэг хийсэн тэмдэглэл /80хх 148/,

Монгол-Зөвлөлтийн хамтарсан уул уурхайн баяжуулах “Эрдэнэт” үйлдвэрийн 1991 оны 06 дугаар 05-ны өдрийн дүрэм /80хх 58-62/,

Монгол-Оросын хамтарсан Э.Үийн ерөнхий захирлын үүрэг гүйцэтгэгч Д.Болдбаатарын 2007 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 190-к дугаартай компанийн ерөнхий захирал Х.Наранхүүг үүрэгт ажлаас нь чөлөөлж, Ч.Гийг үйлдвэрийн ерөнхий захирлын үүрэг гүйцэтгэгчээр томилсон тушаалын хуулбар /82хх 120/,

“Э.Ү” ХК-ийн зөвлөлийн 2007-12-14-ний өдрийн 38 дугаар хуралдаанаар батлагдсан “Монгол-Оросын Эрдэнэт” ХХК-ийн дүрэм /69хх 155-165, 80хх 75-76/,

“Э.Ү” ХК-ийн хууль, эрх зүйн газрын 2018 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 130/215 дугаартай албан бичиг /82хх 108/,

Үндэсний төв архивын 2018 оны 02 дугаар арын 14-ний өдрийн 03/63 дугаартай албан бичиг /82хх 172/,

“Э.Ү” ХК-ийн ерөнхий захирал нэгдүгээр орлогч Фоменко А.П–н 2013 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн Б/59 дугаартай компанийн ерөнхий захирал Ч.Гийг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн тушаалын хуулбар /82хх 116/,

“Э.Ү” ХК-аас “С.Б”-нд хүргүүлж байсан гэх 2010 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн ГЗ-16-14/401 дугаартай албан бичиг /82хх 136-139/,

Лондонгийн Олон улсын Арбитрын шүүхийн 2016 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 132445 дугаартай хэргийг шийдвэрлэсэн шийдвэр /47хх 109-250, 48хх 21-190/,

Лондонгийн Олон улсын Арбитрын шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 12455 дугаартай хэргийг шийдвэрлэсэн шийдвэр /86хх 30-35/,

“Э.Ү” ХК-ний 2018.02.22-ний өдрийн 06 дугаартай болон 130/119 дугаартай “ АТГ-ын 2018.02.12-ны өдрийн 06/1307 дугаартай албан бичигт дурдагдсан “Э.Ү” ХК-ийн ерөнхий захирлаас С.Бинд илгээсэн албан бичгүүд нь компанийн Төрөлжсөн архивын сан хөмрөгт байхгүй” гэх албан бичиг /82хх 139-140/,

Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 181/ШШ2017/03143 дугаартай шийдвэр /144хх 74-85/,

Лондон хотын Олон Улсын Арбитрын шүүхийн 2014 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн шийдвэр, уг шийдвэрийг баталгаажуулсан Дүүргийн иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2014 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 8269 дугаартай захирамж /110-130 хх/, Э.С болон түүний өмгөөлөгч Л.Сарангэрэл нараас 2018 оны 06 дугаар сарын 13-ны өдөр Сүхбаатар дүүргийн шүүхэд “нотлох баримтаар гаргаж өгсөн баримтуудын эх хувь” баримтыг гаргаж өгснийг хүлээн авч, хэрэгт эд мөрийн баримтаар тооцсон тогтоол, холбогдох баримтууд /184хх 75-76, 77-78, 79-134/, М.Бны Хяналт шалгалтын газрын хянан шалгагч, улсын байцаагч С.Насанжаргалын дүгнэлт /213хх 57-59/, “Ш.Г” ХХК болон “Ж.Г” ХХК-иудын хооронд байгуулсан “Төлбөр барагдуулах тохиролцоо”-ны хуулбар 213 хх 211-212/, “Ш.Г” ХХК, “Ж.Г” ХХК, “О.О.Г” ХХК болон иргэн Г.А нарын хооронд байгуулсан “Харилцан ойлголцлын санамж бичиг”-ийн хуулбар, /213хх 213-216/, “Х.Б” ХХК болон “Голден чейнс” ХХК-дын хооронд байгуулсан 2012 оны 10 дугаар сарын 5-ны өдрийн 12-1060/100 дугаартай Зээлийн гэрээний хуулбар /213хх 66-71/, “Х.Б” ХХК дахь банкны эрх хүлээн авагчийн 2019 оны 1 дүгээр сарын 4-ний өдрийн 3 дугаартай албан бичиг /213хх 217/, “Г” ХХК-ийн “Хадгаламж” банк дахь ам.долларын 10600002082 дугаартай дансны дэлгэрэнгүй хуулга /213хх 168-170/,

“Э.Ү” ХК-ийн Ерөнхий захирал Х.Наранхүү, Англи улсын С.Б Пи Эл Си-ийг төлөөлж хуульч Lun Lai Man, Ng Man Lai нартай байгуулсан 2006 оны 03 дугаар сарын 23-ны өдөр нөөц бүрдүүлэх санхүүжилттэй холбоотой 15,0 сая ам долларын зээлийн гэрээ, Батлан даалтын эрх шилжүүлэх гэрээ, хуримтлалын дансны хураамж, нэмэлт гэрээ, зээлийн эрх шилжүүлэх гэрээнүүд /71хх 182-250, гэрээнүүдийн орчуулга /166хх 6-130/,

Э.Ү ХК-ийн ерөнхий захирал Х.Наранхүү нь “Ж.Г” ХХК-ийн захирал Ш.Бтэй 2006 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн 6/280-6 дугаартай “зээлийн эрх шилжүүлэн ашиглах гэрээ”-гээр Э.Үийн “Стандарт” банктай байгуулсан зээлийн гэрээний дагуу авах 15 сая ам.долларыг “Ж.Г” ХХК-д шилжүүлсэн талаарх баримт /80хх 45-46/,

2007 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 20 сая ам.доллартой холбоотой зээлийн гэрээ, батлан даалтын эрх шилжүүлэх гэрээ, ЕМС худалдааны авлагын дансны хураамж, гэрээтэй холбоотой баримтуудын хуулбар /72хх 240-250, 73хх 1-4, орчуулга 167хх131-223/,

Монгол-Оросын хамтарсан Э.Үийн ерөнхий захирал Х.Наранхүүгийн 2006 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн ХН-05-12/324 дугаартай С.Банд 100099788 тоот данс нээснийг мэдэгдэж Сангийн яаманд хүргүүлсэн албан бичиг /71хх 22/,

- Их Монгол хөлөг аудит ХХК-ийн аудитын шинжилгээний тайлан /168хх 24-42/, Б.Мын цахимд хаягт үзлэг хийсэн тухай тэмдэглэл /78хх 98-250/, мөрдөн шалгах туршилт хийсэн тэмдэглэл /101хх 144-146/, Э.Ү ХК-ийн Ерөнхий захирлын нарийн бичгийн дарга Б.Мөнгөнсарын дэвтэрт үзлэг хийсэн тэмдэглэл /101хх 148-169/, Э.Ү ХК-ний Худалдааны хэлтсээс М компанид хүргүүлсэн урьдчилгаа төлбөрийн заавар /65хх 68-87, орчуулга 167хх 153-171/, Монгол Улсын Ж.Г ХХК болон Эрдэнэт Майнинг Корпораци ХХК-д хүргүүлж буй анхан шатны санал 2010 оны 06 дугаар сарын 15-ны өдөр “27 000 000 ам.долларын экспортын өмнөх зээлийн санхүүжилт олгох талаар” /106хх 81-97/, мөрдөгчийн 2013 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн “Махони лиотта” хуулийн фирмээс “Ж.Г” ХХК-ийн С.Бнаас авах зээлийн, батлан даалтын гэрээ бусад шаардлагатай баримтуудтай танилцсан эрх зүйн дүгнэлтүүдийг хураан авсан тогтоол, тэмдэглэл /4хх 174-175, уг баримтууд 5хх 231-250, 6хх 1-92/ зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байна.

Прокуророос шүүгдэгч Ч.Г, Б.М, Г.А нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан тусгай ангийн 22.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчилж ирүүлсэн байх ба Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад “...зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ...” гэж заасан байх тул Шинэчлэн найруулсан 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ” гэж заасанд нийцүүлэн анхан шатны шүүх шүүгдэгч нарын үйлдэлд Шинэчлэн найруулсан 2015 оны Эрүүгийн хуулийг буцаан хэрэглэсэн нь хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Ч.Гийн 2009 оны 7 дугаар сарын 8-ны өдрөөс 2012 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн хугацаанд, шүүгдэгч Б.Мын 2009 оны 7 дугаар сарын 8-ны өдрөөс 2012 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн хугацаанд, шүүгдэгч Г.Аын 2010 оны 8 дугаар сарын 5-ны өдрөөс 2011 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн хугацаанд тус тус үйлдсэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан тусгай ангийн 22.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь “...зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял”-тай байна.

2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 72 дугаар зүйлийн 72.1 дэх хэсгийн 72.1.2 дахь заалтад “хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэнээс хойш таван жил өнгөрвөл гэмт хэрэг үйлдсэн этгээдийг эрүүгийн хариуцлагад татаж болохгүй” гэж Эрүүгийн хариуцлагад татах хугацаа өнгөрсөн тохиолдолд эрүүгийн хариуцлагаас чөлөөлөхөөр заасан тул шүүгдэгч Г.А, Б.М, Ч.Г нарт эрүүгийн хариуцлагад татах хугацаа өнгөрчээ.

Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 72 дугаар зүйлийн 72.1 дэх хэсгийн 72.1.2 дахь заалтад “Эрүүгийн хариуцлагад татах хугацаа өнгөрсөн” үндэслэлээр шүүгдэгч Г.А, Б.М, Ч.Г нарыг эрүүгийн хариуцлагаас чөлөөлөн шийдвэрлэсэн анхан шатны шийдвэр хууль зүйн үндэслэлтэй.

Прокурор Д.Пүрэвдагва “...Г.А, Э.С нар нь 2011 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн тооцоо нийлсэн актыг хуурамчаар үйлдэж уг баримтыг шүүхэд гаргаж өгсөн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжтэй байхад прокурорын яллаж буй дүгнэлтийг няцаан үгүйсгэсэн дүгнэлт хангалттай хийлгүйгээр хэрэгсэхгүй болгосон нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсний зэрэгцээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзнэ. Ш.Бд хуурамч баримт бичиг үйлдэж, хуурамч гэдгийг нь мэдсээр байж ашиглах санаа зорилго байгаагүйн дээр уг гэмт хэргийг үйлдсэний улмаас бусдад ноцтой хохирол учирсан байхыг шаардана. Харин тэрээр бусдад итгэл төрүүлэх үүднээс “Хадгаламж” банкны “Төлбөрийн баталгаа”-г хуурамчаар үйлдэн ашиглаж, бусдыг залилан мэхлэх санаа зорилготой байсан нь тогтоогдож байгаа тул хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилсөн шийдвэр хууль зүйн үндэслэлгүй байна.

Шийтгэх тогтоолын “тогтоох нь” хэсэгт 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 72 дугаар зүйлийн 72.1.2 дахь заалт гэж бичихийг 72.1 гэж алдаатай бичсэний зэрэгцээ хуулийн уг зохицуулалт нь яллагдагч нарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэл байж болох ба материаллаг хуулийн заалтыг баримталж хэргийг хэрэгсэхгүй болгож хууль хэрэглээний алдаа гаргасан байна. Шийтгэх тогтоолын 113 дугаар тал буюу “Тогтоох нь” хэсэгт: Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийг 23.22 дугаар зүйл гэж алдаатай бичиж, бичиг техникийн алдаа гаргасан байна. Иймд Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 2020/ШЦТ/695 дугаартай шийтгэх тогтоолын Г.А, Э.С нарт холбогдох гэмт хэргийг хэрэгсэхгүй болгосон хэсгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан “Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн”, 1.3-т заасан “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн” үндэслэлүүдээр хүчингүй болгож, тэдэнд холбогдох хэргийг тусгаарлан анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэх саналтай байна. ...” гэсэн агуулга бүхий эсэргүүцэл бичжээ.

Анхан шатны шүүх, прокуророос Г.А, Э.С нарт холбогдуулан ирүүлсэн Ш.Бтэй урьдчилан үгсэн тохиролцож, бүлэглэн “Х.Б” ХХК-ийг зээлийн батлан даагчаар оролцуулах зорилгоор Ш.Б нь Э.Сгээс 2010 оны 01 дүгээр сарын 27, 2010 оны 02 дугаар сарын 08, 2010 оны 02 дугаар сарын 24, 2010 оны 07 дугаар сарын 07-ны өдрүүдэд нийт 23,684,552.62 америк доллар буюу 34,138,035,750.31 төгрөгийг зээлж авсан байхад Э.Сгийн нэрийн өмнөөс Ш.Бтэй “2010 оны 02 дугаар сарын 24, 03 дугаар сарын 23, 04 дүгээр сарын 07, 07 дугаар сарын 07-ны өдрүүдэд нийт 39,621,288,410.85 төгрөгийн үндсэн болон нэмэлт зээлийн гэрээг байгуулж, 2011 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр болон 2012 оны 12 дугаар сарын 20-ны өдрүүдэд Э.Сгийн хамт Х.Бны гүйцэтгэх захиралд шаардлага хүргүүлсэн,

2011 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн “О.О.Г” ХХК-ийн хувьцааг худалдах худалдан авах гэрээ, 2011 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн тооцоо нийлсэн акт зэргээр Э.Сгээс зээлсэн мөнгөн дүнг 56,500,000,000 төгрөгөөр тооцож тооцоо нийлэн уг төлбөртөө Г.А нь Ш.Бгээс “О.О.Г” ХХК-ийн 50 хувийн хувьцааг шилжүүлэн авч, Г.А, Ш.Б, Э.С нарын хоорондын зээлийн төлбөр тооцоо дууссан байхад “Х.Б” ХХК нь татан буугдсаны дараа актив, пассив хөрөнгө нь шилжсэн “Т.Б”-наас төлбөр гаргуулах зорилгоор Э.Сгээр дамжуулан 2013 оны 08 дугаар сарын 15-ны өдөр Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд “Ж.Г” ХХК-аас 32,855,296.74 америк доллар буюу 51,596,943,659.3 төгрөгийг гаргуулахаар Ш.Бтэй байгуулсан хуурамч зээлийн гэрээ болон Х.Бны Төлөөлөн удирдах зөвлөлийн хуралдааны тэмдэглэл, тогтоол, “Төлбөрийн баталгаа”, “Банкны баталгааны гэрээ” зэрэг баримтуудыг нэхэмжлэлийн хамт гаргаж өгсөн, уг нэхэмжлэлийн дагуу Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Энхжаргалын 2013 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 6210 дугаартай захирамжаар үүсгэсэн иргэний хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд Ш.Б нь хариуцагчаар оролцохдоо нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсний улмаас тус шүүхийн шүүгчийн 2013 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 1921 дугаартай шийдвэрээр “Ж.Г” ХХК-аас 32,855,296.74 ам доллар буюу 51,596,943,659.3 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Э.Сд олгох, “Ж.Г” ХХК нь үүргээ биелүүлээгүй тохиолдолд банкны баталгааны дагуу хариуцагч “Т.Б”-аар төлүүлэхээр шийдвэрлэн “Т.Б” ХХК-д их хэмжээний хохирол учруулсан гэх үйлдлийг тус тус Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч ... шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд ... эргэлзээ гарвал түүнийг ... шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэнэ” гэж зааснаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар “гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий байна.

Прокуророос шүүгдэгч Ш.Бг “Х.Б” ХХК-ийн хувьцаа эзэмшигч, төлөөлөн удирдах зөвлөлийн даргаар ажиллаж байхдаа тус банкны гүйцэтгэх захирал О.Х, Л.Б, И.А нартай урьдчилан үгсэн тохиролцож, бүлэглэн Банкны тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэгт заасан “Банк М.Бны тусгай зөвшөөрөлтэйгөөр дараах үйл ажиллагаа эрхэлнэ”, 6.1.4-т заасан “өөрийн нэрийн өмнөөс гуравдагч этгээдэд баталгаа, батлан даалт гаргах”, М.Бны ерөнхийлөгчийн 2000 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 452 дугаар тушаалаар батлагдсан “Банкнаас батлан даалт гаргахад мөрдөх түр журам”-ын 2.1 дэх хэсэгт заасан “Банк нь харилцагч хуулийн этгээд, иргэдэд батлан даалт гаргах үйл ажиллагааг М.Бны зөвшөөрлийн дагуу эрхэлнэ”, “Х.Б”-ны дүрмийн 3.1 дүгээр зүйл: Банк нь М.Бнаас зөвшөөрөл авсны үндсэн дээр Банкны тухай хууль тогтоомжид заасан дараах үйл ажиллагаа эрхэлнэ. Үүнд: 3.1.4 дэх хэсэг: Өөрийн нэрийн өмнөөс гуравдагч этгээдэд баталгаа, батлан даалт гаргах, 7.5 дугаар зүйл: Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга, гишүүн дараах үүргийг хүлээнэ. 7.5.1 дэх хэсэг: Хууль тогтоомж болон дүрмээр олгогдсон бүрэн эрхийн хүрээнд ажил үүргээ хариуцлагатай биелүүлэх, 7.5.2 дахь хэсэг: Банкны эрх ашгийг хувийн болон өөрийг нь сонгосон этгээдийн эрх ашгаас дээгүүр тавина гэж заасныг тус тус зөрчиж, Э.Сгээс 2010 оны 01 дүгээр сарын 27, 2010 оны 02 дугаар сарын 08, 2010 оны 02 дугаар сарын 24, 2010 оны 07 дугаар сарын 07-ны өдрүүдэд нийт 23,684,552.62 ам.доллар буюу 34,138,035,750.31 төгрөгийг зээлж авсан атлаа Г.Атай “2010 оны 02 дугаар сарын 24, 03 дугаар сарын 23, 04 дүгээр сарын 07, 07 дугаар сарын 07-ны өдрүүдэд нийт 39,621,288,410.85 төгрөгийн үндсэн болон нэмэлт зээлийн гэрээ байгуулж, дээрх зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор мөн өдрүүдэд Х.Бны Төлөөлөн удирдах зөвлөлийн хуралдаанаар “Ж.Г” ХХК-тай банкны баталгааны гэрээг байгуулж, төлбөрийг үл маргалдах журмаар гаргуулах баталгааг гаргах тухай асуудлыг хэлэлцэж, зөвшөөрөл олгосон мэтээр төлөөлөн удирдах зөвлөлийн хуралдааны тэмдэглэл, тогтоол, “Төлбөрийн баталгаа”, “Банкны баталгааны гэрээ” зэрэг баримт бичгийг хуурамчаар үйлдсэн, “Х.Б” ХХК нь татан буугдсаны дараа хуурамчаар үйлдсэн дээрх баримтуудыг ашиглан Х.Бны актив, пассив хөрөнгө шилжсэн Т.Бнаас төлбөр гаргуулах зорилгоор шүүхийн шийдвэр гаргуулан “Т.Б”-нд их хэмжээний хохирол учруулсан үйлдлийг зохион байгуулсан, урьдчилан үгсэж тохиролцон бүлэглэж гүйцэтгэсэн гэж яллах дүгнэлт үйлджээ.

Банкны тухай хуулийн 31 дүгээр зүйлд “Банкны төлөөлөн удирдах зөвлөл”, 34 дүгээр зүйлд Банкны гүйцэтгэх удирдлага”-д тавигдах шаардлага, үйл ажиллагаандаа мөрдлөг болгох зарчмыг тус тус хуульчилсан.

Яллах дүгнэлтэд “Ш.Бг “Х.Б” ХХК-ийн хувьцаа эзэмшигч, төлөөлөн удирдах зөвлөлийн даргаар ажиллаж байхдаа тус банкны гүйцэтгэх захирал О.Х, Л.Б, И.А нартай урьдчилан үгсэн тохиролцож, бүлэглэн хуурамч баримт бичиг үйлдсэн...” гэх боловч Х.Б ХХК-ны гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан О.Х, Л.Б нарыг эрх мэдэл албан тушаалаа урвуулан ашиглаж банкны хууль тогтоомж зөрчиж “Төлбөрийн баталгаа”, “Банкны баталгааны гэрээ”-нүүдийг Ш.Бтэй урьдчилан үгсэн тохиролцон хууль бусаар байгуулсан гэх асуудлыг мөрдөн шалгах ажиллагаагаар тогтоогоогүй байна.

Учир нь Банкны тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34,1,5-д заасан “хууль тогтоомж, банкны дүрэмд заасан эрх хэмжээнийхээ хүрээнд банкны өдөр тутмын үйл ажиллагааг удирдах” гэсэн, мөн хуулийн 34,1,7-д заасан “банкны хэвийн ажиллагааг хангахуйц дотоод хяналтын тогтолцоог бүрдүүлэх, түүнд үнэлэлт, дүгнэлт өгч байх” гэсэн банкны үйл ажиллагаанд мөрдлөг болгох шаардлагын дагуу Х.Бны захирал О.Х, Л.Б нар нь өөрсдийн бүрэн эрхийнхээ хүрээнд гаргасан “Төлбөрийн баталгаа”, “Банкны баталгааны гэрээ”-г Ш.Бтэй урдьчилан үгсэн тохиролцож бүлэглэн үйлдсэн гэж үзэх хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна.

Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.Бг Х.Бны Төлөөлөн удирдах зөвлөлийн хуралдааны 2010 оны 2 дугаар сарын 24-ний өдрийн 04/01 дугаартай “Төлбөрийн баталгаа гаргах зөвшөөрөл өгөх тухай” хууль бус тогтоол гаргасан нь хавтас хэрэгт авагдсан бичгийн баримтаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүгдэгч Ш.Бгийн дээрх үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хөнгөрүүлэн зүйлчилсэн болон эрүүгийн хариуцлага ногдуулсан нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн заалттай нийцжээ.

Нийслэлийн Прокурорын газраас шүүгдэгч Ш.Бг гэмт хэргийн улмаас олсон хууль бус орлогоор өндөр өртөг бүхий Сингапур улсын 6 Martin Place rendencec 29-07, SENGAPORE хаягт байрлах үл хөдлөх эд хөрөнгө худалдаж авсан,

Өөрийн өмчлөлийн компани болох “Мах маркет” ХХК-ийн 100 хувийн хувьцааг 2013 оны 07 дугаар сарын 02-ны өдөр 10/13 дугаар шийдвэрээр Ш.Энхтөрд,

“Ж.О” ХХК-г 2013 оны 07 дугаар сарын 01-ний өдөр компанийн эрх шилжүүлэх тухай гэрээ болон хувьцаа худалдах, худалдан авах гэрээний дагуу Г.Дд шилжүүлсэн. Г.Даас 2013 оны 10 дугаар сарын 17-ны өдөр компанийн эрх шилжүүлэх тухай гэрээ болон хувьцаа худалдах, худалдан авах гэрээний дагуу нэг бүр нь 1000 төгрөгийн үнэ бүхий 38,208,786 ширхэг хувьцаанд хуваагдах 38,208,786 төгрөгийн өөрийн хөрөнгөтэйгөөр М.Бд,

“Олон овоот” ХХК-ийн 60,000,000,000 төгрөгийн үнэлгээтэй 50 хувийн хувьцааг 2011 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр хувьцаа худалдах, худалдан авах гэрээгээр, үлдэгдэл 50 хувийн хувьцааг 2013 оны 07 дугаар сарын 10-ны өдөр мөн Г.Ад шилжүүлж, эрүүгийн хэргийн хохиролд тооцуулахгүй байх зорилгоор дүр үзүүлсэн хэлцэл хийж, бусдад хариу төлбөргүй шилжүүлсэн,

“Ж.Г” ХХК болон өөрийн өмчлөлийн 8 орон сууц, 3 авто зогсоол, 1 үл хөдлөх эд хөрөнгийг 2012 оны 07 дугаар сараас 2015 оны 04 дүгээр сар хүртэлх хугацаанд хамаарал бүхий хүмүүсийн нэр дээр хэд хэдэн удаагийн бэлэглэл, худалдах, худалдан авах гэрээгээр дамжуулан шилжүүлсэн,

Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны 10 дугаар шүүхийн 2014 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 1073 дугаартай магадлалаар “Ж.Г” ХХК-ийн нэр дээр бүртгэлтэй 29 үл хөдлөх эд хөрөнгө, 24 газрыг Олон улсын Эдийн засгийн хамтын ажиллагааны банк “Ж.Г” ХХК-ийн хооронд байгуулагдсан 2008 оны 10К/08 тоот зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор Олон улсын Эдийн засгийн хамтын ажиллагааны банкинд зээлийн төлбөрт өгөхөөр “Ж.Г” ХХК эвлэрч шийдвэрлэсэн,

Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 181/ШШ2017/03143 дугаартай шийдвэрээр “Ж.О” ХХК-ийн өмчлөлийн шатахуун түгээх станц 6, газар 21, “Ж.О” ХХК-ийн 60 хувийн хувьцааг 2013 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн “Ж.О” ХХК болон “Г.Б” ХХК-ийн хооронд байгуулсан ЗГ8115006274 тоот зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар “Г.Б” ХХК-д олгохоор шийдвэрлэсэн,

Лондон хотын Олон Улсын Арбитрын шүүхийн 2014 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн шийдвэр, уг шийдвэрийг баталгаажуулсан Дүүргийн иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн шүүгчийн 2014 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 8269 дугаартай захирамжаар “П.Э.Л” “Ж.О” ХХК-ийн хооронд 2013 оны 03 дугаар сарын 04-ний өдөр байгуулагдсан “Газрын тосны бүтээгдэхүүн худалдах, худалдан авах” гэрээний дагуу төлөгдөөгүй үнийн дүнд “Ж.О” ХХК-ийн нэр дээр бүртгэлтэй 15 үл хөдлөх эд хөрөнгө, 5 газрыг төлбөрт гаргуулахаар шийдвэрлэсэн,

Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2015 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 2180 дугаартай шийдвэрээр “Ж.О” ХХК-ийн нэр дээр бүртгэлтэй 3 үл хөдлөх эд хөрөнгө, 3 газрыг “МТ петролиум” ХХК-ийн өмчлөлд өр төлбөрт шилжүүлсэн, уг үйлдэлд прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлджээ.

2009 оны 12 дугаар сарын 24-ны өдрийн Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн 1 дүгээр зүйлд “Эрүүгийн хуульд дор дурдсан агуулгатай 1661 дүгээр зүйл нэмсүгэй: ...” гэж, мөн хуулийн 2 дугаар зүйлд “Эрүүгийн хуулийн 2681 дүгээр зүйлийг хүчингүй болсонд тооцсугай.” гэж, мөн хуулийн 3 дугаар зүйлд “Энэ хуулийг 2009 оны 12 дугаар сарын 24-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.” гэж тус тус заажээ.

2009 оны 12 дугаар сарын 24-ны өдрийн Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулиар 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 2681 дүгээр зүйлд заасан Мөнгө угаах гэмт хэргийг хүчингүй болсонд тооцож мөн хуулийн тусгай ангийн 1661 дүгээр зүйлд Мөнгө угаах гэмт хэрэг болон өөрчлөлт орсон ба 2015 оны Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйл болон хуульчлагдсан байна.

Шүүгдэгч Ш.Б нь анхнаасаа С.Бнаас хууль бусаар авсан зээл, Э.Сгээс авсан зээлийг өөрийн Ж.Г ХХК, Ж.О ХХК, Мах маркет, Х.Б, Олон овоот зэрэг хувийн бизнесийн үйл ажиллагаанд зориулан авсан нь тогтоогдож байх бөгөөд үүнээс олсон орлогыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлд заасан Мөнгө угаах гэмт хэрэг гэж үзэх үндэслэлгүй.

Дээрх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлд заасан “бусдыг хуурч, баримт бичиг, эд зүйл, цахим хэрэгсэл ашиглаж, эсхүл зохиомол байдлыг зориудаар бий болгох, сүсэг бишрэлийг далимдуулах, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эсхүл нэр хүнд, урдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авах” гэх, мөн хуулийн 23,2 дугаар зүйлд “тусгай зөвшөөрөл, эрх олгосон, үүргээс чөлөөлсөн баримт бичиг, тамга, тэмдэг, хэвлэмэл маягт, иргэний, албаны, ...эдийн, эдийн бус баялгийг эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхийг тодорхойлсон баримт бичгийг хуурамчаар үйлдсэн, хуурамч болохыг мэдсээр байж ашигласан, худалдсан” гэж заасан гэмт хэрэг нь бусдын өмчлөлд байгаа эд хөрөнгийг өөрийн өмчлөлд шилжүүлснээр гэмт хэрэг төгссөнд тооцох ба энэхүү гэмт хэргийн улмаас олсон орлогыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлд заасан Мөнгө угаах гэмт хэрэг гэж үзсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан “нэг гэмт хэрэгт нэг удаа ял оногдуулна” гэсэн хуулийн заалттай нийцэхгүй байна.

Өөрөөр хэлбэл, “Ж.Г” ХХК-ийн захирал шүүгдэгч Ш.Б нь “Э.Ү” ХК-ийн ерөнхий захирал Ч.Г, хуулийн хэлтсийн дарга Б.М, худалдааны хэлтсийн дарга Г.А нартай урьдчилан үгсэж тохиролцон бүлэглэн “С.Б П.Э.СS.B.PLC”-тэй 2009 оны 07 дугаар сарын 08-ны өдрөөс 2012 оны 12 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл нийт 160,100,000.00 ам.долларын буюу 220,276,450,000 /хоёр зуун хорин тэр бум, хоёр зуун далан зургаан сая, дөрвөн зуун тавин мянга/ төгрөгийн зээл авсан үйлдэл, Х.Бны Төлөөлөн удирдах зөвлөлийн хуралдааны 2010 оны 2 дугаар сарын 24-ний өдрийн 04/01 дугаартай “Төлбөрийн баталгаа гаргах зөвшөөрөл өгөх тухай” хууль бус тогтоол үйлдэж Э.Сгээс 2010 оны 01 дүгээр сарын 27, 2010 оны 02 дугаар сарын 08, 2010 оны 02 дугаар сарын 24, 2010 оны 07 дугаар сарын 07-ны өдрүүдэд нийт 23,684,552.62 ам.доллар буюу 34,138,035,750.31 төгрөгийг зээлсэн үйлдэл нь анхнаасаа өөрийн эрхэлж байсан аж ахуй нэгжийн үйл ажиллагааг дэмжих, шинээр нэмж аж ахуй нэгж байгуулах гэх зэрэг бизнесийн үйл ажиллагаандаа зарцуулсан санаа зорилготой байсан.

Түүнчлэн, өөрийн компанийн үйл ажиллагааг бусдад шилжүүлсэн, нэр бүхий иргэд болон Г.Б, Олон улсын Эдийн засгийн хамтын ажиллагааны банкны нэхэмжлэлээр шүүхийн шийдвэрээр түүний эд хөрөнгө бусдын өмчлөлд шилжсэн асуудал нь Ш.Бгээс шалтгаалахгүй буюу Иргэний эрх зүйн харилцаанаас үүссэн нөхцөл байдал байх бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэсэн заалтад нийцэхгүй байна.

Иймд дээрх үндэслэлээр Прокуророос шүүгдэгч Ш.Бг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Ш.Бгийн “...Хуурамч баримт үйлдэж ашигласан гэх Т.Бтай холбоотой хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. ...” гэсэн,

Шүүгдэгч Ш.Бгийн өмгөөлөгч П.Ундрах-Эрдэнийн “...Ш.Б нь төлбөрийн баталгааг дуурайлган хуурамчаар хийгээгүй бөгөөд харин тухайн төлбөрийн баталгаа гаргах тусгай зөвшөөрөлгүй этгээд байсан эсэх үйл баримт нь Эрүүгийн хуулийн 23.2 дугаар зүйлд заасан гэмт хэргийн шинжийг агуулахгүй тул шүүх Эрүүгийн хуулийн 23.2 дугаар зүйлийг буруу хэрэглэж, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн байна. Иймд банкны баталгааг хуурамчаар үйлдсэн гэх хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. ...” гэсэн,

Цагаатгагдсан этгээд Э.С, Г.А нар “...Хан-уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 695 дугаартай шийтгэх тогтоолын Ш.Бг “Х.Б”-ны 100%-ийн хувьцаа эзэмшигч, Төлөөлөн удирдах зөвлөлийн даргын хувиар Х.Б төлбөрийн баталгаа, батлан даалт гаргах эрхгүйг мэдсээр байж 2010 онд “Төлбөрийн баталгаа” гэх баримтыг хуурамчаар үйлдэж иргэн Э.С, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Ад өгсөн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцсон хэсгийг хүчингүй болгож өгнө үү. ...” гэсэн,

цагаатгагдсан этгээд Э.С, Г.А нарын өмгөөлөгч Ц.Дэлгэрням “...Ямар үндэслэлээр Х.Бнаас гаргаж өгсөн Банкны баталгааны гэрээ, Төлбөрийн баталгаа болон бусад баримтуудыг хуурамч гэж үзэж байгаа талаараа шүүхийн шийдвэрт дүгнээгүй байна. Ш.Б нь Х.Бны “Төлбөрийн баталгаа” баримтуудыг хуурамчаар үйлдсэн гэх дүгнэлт, Ш.Б нь “Ж.Г” ХХК нь үүргээ биелүүлээгүй тохиолдолд банкны баталгааны дагуу хариуцагч Т.Баар төлүүлэхээр шийдвэрлүүлсэн гэмт хэрэг, Х.Бны Төлөөлөн удирдах зөвлөлийн даргын хувиар Төлбөрийн баталгаа гэх баримтыг хуурамчаар үйлдсэн гэх үйлдлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. ...” гэсэн тус тус агуулга бүхий давж заалдах гомдлуудыг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй байна.

Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн гэрч Х.Гэрэлчулууны “...Х.Бны төлбөрийн баталгаа, зээлийн гэрээ, ТУЗ-ын хурлын тэмдэглэл зэрэг нь Х.Бны эрх хүлээн авагчийн архивд байдаггүй. М.Бны Ерөнхийлөгчийн тушаалаар батлагдсан баталгаа, батлан даалт гаргахад мөрдөх журамд “...Гэрээг 2 хувь үйлдэж балансын гадуур бүртгэнэ, М.Бинд ажлын 1 хоногийн дотор бүртгүүлнэ. ...” гэсэн заалтууд байдаг. Банкны тухай хуулийн 6 дугаар зүйлд заасны дагуу Х.Б нь М.Бнаас өөрийн нэрийн өмнөөс гуравдагч этгээдэд эх үүсвэртэй баталгаа, батлан даалт гаргах нэмэлт зөвшөөрлийг 2012 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн А/156 тушаалаар өгсөн. ...” /40хх 27/,

гэрч Ц.Даваацэрэгийн “...Би 2018 оны 04 дүгээр сарын 9-ний өдрөөс хойш Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газрын Сүхбаатар дүүргийн 153-р тойрог хариуцсан шийдвэр гүйцэтгэгчээр ажиллаж байна. Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2013 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 1921 тоот захирамж гарч 2014 оны 01 дүгээр сарын 29-ны өдөр гүйцэтгэх хуудас бичигдэж шийдвэр гүйцэтгүүлэхээр манай шийдвэр гүйцэтгэх албанд ирсэн байдаг. Энэ хугацаанд шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж байсан боловч Т.Бны зүгээс шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд гомдол гаргаж түр түдгэлзүүлсэн. Т.Бны гомдлын дагуу Монгол улсын дээд шүүхийн Хяналтын шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 001/ХТ2018/00193 тогтоолоор 151-р тойргийн шийдвэр гүйцэтгэгчийн 2015.03.30-ны өдрийн 01/8591 тоот мэдэгдлийг явуулсан шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хүчингүй болгосон. Энэ шүүхийн тогтоолоор шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хүчингүй болгосон тул дахин шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулж байгаа. Анх гаргасан 1921 тоот шүүхийн шийдвэр нь хүчинтэй хэвээр байгаа. Миний бие тухайн шүүхийн шийдвэрийн хангахын тулд Ш.Б болон Ж.Г ХХК-ийн эд хөрөнгүүдийг тодруулахад бусдын хөрөнгөнд барьцаатай хөрөнгүүд гарч ирсэн, лавлагаанаас харахад өөрийнх нь эзэмшил дээр 26 эд хөрөнгө гарч ирсэн, түүнийг улсын бүртгэлээс лавлагаа авч үзэхэд Г.Б, Х.Бны эрх хүлээн авагч, мөн “МБЭС” гэх оросын олон улсын хамтын ажиллагааны банкны барьцаанд байсан хөрөнгүүд гарч ирсэн. ...Иргэн Э.Сгийн нэхэмжлэлийн дагуу үүргийн гүйцэтгэлийг Ж.Г ХХК болон Ш.Б хангах ёстой, хэрэв хангаж чадахгүй бол батлан даагчаар Т.Баар гаргуулахаар гүйцэтгэх хуудас болон шүүхийн шийдвэр гарсан байдаг, нийт үнийн дүн нь 51,596,943,659 төгрөгийн нэхэмжлэл байдаг. ...” /184 хх 197-198/,

гэрч И.Агийн “...2011 оны 10 дугаар сарын үеэс Хүний нөөц, захиргаа аж ахуй хариуцсан ажлаа хүлээлгэн өгч дангаараа ТУЗ-ын нарийн бичгийн даргын албан тушаалыг хашдаг болсон. 2010 онд Х.Бны Төлөөлөн удирдах зөвлөлийн хурлын товыг зарлаж, ТУЗ-ын даргын хэлсэн цаг хугацаанд цуглуулдаг, захирал Ш.Б өөрөө ТУЗ-өөр хэлэлцэх асуудлынхаа талаар тов зарлахынхаа өмнө урьдчилаад хэлчихдэг учраас тухайн ажил хариуцсан дарга нь нар нь хэлэлцүүлэх асуудлаа ТУЗ-өөр оруулдаг юм. Миний хувьд зарласан хурлын товын цаг хугацаанд бэлэн болгож, хүмүүсийг цуглуулах, хурлаар хэлэлцсэн асуудлын талаар хурлын тэмдэглэл хөтөлдөг ТУЗ-ийн тогтоолын төслийг бэлтгэх зэрэг бичиг хэргийн ажлыг хариуцдаг байсан. 2010 оны 02 дугаар сарын 24-ны өдрийн ТУЗ-ийн хуралд ороогүй, энэ талаар хурлын тэмдэглэл хөтлөөгүй, тухайн хурлын тэмдэглэлээр ямар асуудал хэлэлцсэн талаар ч мэдэхгүй байна. Мөн 2010.03.23-ны өдрийн 1/5, 2010.04.07-ны өдрийн 1/6, 2010.07.07-ны өдрийн 1/2471 дугаартай Х.Бны Төлөөлөн удирдах зөвлөлийн хурлын тэмдэглэлүүдийг харлаа дандаа иргэн Э.Стэй холбоотой зээлийн асуудлын талаар хуралдсан байна, нэг асуудлын талаар 4 удаа хэлэлцэж хуралдаж байхад хэрэв би энэ хурлын тэмдэглэлийг хөтөлсөн бол мэдэж байх ёстой. Тухайн хурлууд болсон эсэхийг мэдэхгүй, болсон бол намайг оролцуулах ёстой, би хурлын товыг зарлахаас авхуулаад гишүүдтэй уулзах ёстой байдаг учраас би энэ хуралд оролцоогүй. Харин гарын үсэг нь миний гарын үсэг мөн байна. ТУЗ-ийн дарга Ш.Б өөрөө нэг ийм шийдвэр гарсан шүү гээд намайг оролцоогүй байхад оролцуулсан мэт болгон хурлын тэмдэглэл гаргачихсан байдаг. Түүнийгээ надад өгдөг учраас миний нэр байгаа болохоор гарын үсэг зураад би хадгалчихдаг байсан. ...Би бодохдоо хувийн компанийн том захирал нь хэлж байгаа болохоор тоож ач холбогдол өгөлгүйгээр хадгалдаг байсан. ...” /184хх 155-156/,

гэрч О.Хын “...Би 2009 оны 04 дүгээр сарын 18 ны өдрөөс 2010 оны 05 дугаар сарын 17-ны өдрийг хүртэл Х.Бны гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан. Энэ хугацаандаа Ж.Г иргэн Э.Сгээс мөнгө зээлсэнтэй холбоотойгоор Х.Бнаас иргэн Э.Сд банкны баталгаа гаргаж өгсөн. Уг баталгааны хүчинтэй байх хугацаанд буюу 2010 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн хугацаанд дуусгавар болохоор баталгаа гаргаж өгсөн. 2010 оны 12 дугаар сарын 31-ны өдрийн дотор нь Ж.Г болон иргэн Э.С нарын хоорондох зээлийн асуудал дуустал баталгаа гаргасан. Х.Б тухайн үед “Ж.Г” ХХК-ийн мэдэлд бүрэн шилжиж ирсэн байсан. Монголын талаас Ш.Б Х.Быг худалдан авч 100 хувь эрх нь шилжигдэн Ш.Бгийн мэдэлд ирсэн. Тийм учраас энэ банкны эзэн нь Ш.Б буюу “Ж.Г” ХХК мөн. Хөрөнгө оруулагчийнхаа хувьд буюу ТУЗ-ийн дарга Ш.Б Х.Быг бүхэлд нь захиран зарцуулах эрхтэй. Тийм учраас банкны ТУЗ-өөс гаргасан шийдвэрүүд дээр миний бие тухайн банкны гүйцэтгэх захирал байх үед 3 удаагийн баталгаануудыг зуржээ. Х.Бинд Э.С нь данс эзэмшдэг байсан. Ш.Б нь Э.Сд төлөх 51,5 тэрбум төгрөгийг Т.Б хариуцахаар шүүхийн шийдвэр гарсан талаар энэ асуудлыг би хувь хүнийхээ хувьд үнэхээр гайхаж байна. Учир нь Х.Б татан буугдаж Т.Бинд нийлэх үед 1 дүгээрт гомдол, 2 дугаарт шүүхийн шийдвэртэй холбоотой зүйл дурдагдаагүй байдаг. Мөн тухайн үед Т.Бны удирдлагаар ажиллаж байсан хүмүүс энэ гомдлын талаар мэдээгүй байсан гэж би сонсож байсан. Банк нийлэхэд өр авлагын асуудал заавал мэдэгдсэн байх ёстой. Тэгэхээр энэ үүнд мэдэгдээгүй юм чинь Э.Сгээс гаргасан гомдол байхгүй байжээ. Тухайн гэрээнээс харахад иргэн Э.Сгийн дансанд байршиж байсан 21 сая ам.долларыг Ж.Г ХХК зээл авсан байна. Ж.Г ХХК-ийн захирал Ш.Б тухайн зээлдээ баталгаа болгож өөрийн эзэмшлийн Х.Бны ТУЗ-ийн даргын хувьд шийдвэр гарган Э.Сгийн 03/10 тоот гэрээгээр зээлсэн мөнгөн дүнд нь баталгааны гэрээ байгуулж, төлбөрийн баталгааг Х.Бнаас гаргуулж өгсөн юм. Өөрөөр хэлбэл, Ш.Бгийн хувьд Э.Сгээс зээлсэн мөнгөө төлж чадахгүй бол миний Х.Б төлж барагдуулна гэсэн үг юм. Тухайн үед ямар ч байсан Э.Сгийн нэр дээр Х.Бинд хадгаламжийн данс үүсч өөр арилжааны банкиудаас түүний зээлсэн мөнгөн хөрөнгүүд орж ирж байсныг санаж байна, ойролцоогоор 21 орчим сая ам.доллар төвлөрсөн байсан, Х.Бны дансны хуулгуудаас тодорхой харагдах байх гэж бодож байна. Банкны баталгааны гэрээгээ Х.Б Ж.Г ХХК-тай байгуулж тухайн гэрээг үндэслэн иргэн Э.С “Төлбөрийн баталгаа” гарган өгч байгаа юм. Төлбөрийн баталгаан дээр үүрэг гүйцэтгүүлэгч нь Э.С, үүрэг гүйцэтгэгч нь Ж.Г ХХК, хэрэв үүрэг гүйцэтгэгч нь үүргээ биелүүлэхгүй бол баталгааны хугацааны эцэст Х.Б хариуцахаар заасан төлбөрийн баталгаа байгаа юм. Төлбөрийн баталгааны хугацаа нь 2010 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөр дуусч байна. Цаг хугацааны хувьд 2010 оны 05 дугаар сарын 17-ны өдрөөс ажлаа хүлээлгэн өгсөн учраас ямар байдлаар төлж барагдуулсан эсэхийг мэдэхгүй, миний бодлоор иргэн Э.Сгээс зээлсэн зээлдээ “О.О.Г” ХХК-ийг Алтжин групп ХХК-д шилжүүлэн өгсөн гэж сонсогдож байсан. Ш.Б өөрөө ч энэ байдлаа хэвлэл мэдээллийн хэрэгслээр ярихдаа Монгол газар ХХК-аас О.О.Г ХХК-ийг аваад өрөндөө Алтжин групп ХХК-д шилжүүлэн өгсөн боловч түүнээс алт олборлож чадаагүй, нөөцгүй байсан, н.Мянганбаярт залилуулсан гэж ярьж байсан. Энэ байдлаас үзэхэд иргэн Э.Сгийн зээлийг бүрэн төлж барагдуулсан гэж ойлгож байна. Ямар учраас Э.С Т.Бнаас баталгааны хугацаа нь 2010.12.31-ний өдөр дуусчихаад байхад авсан төлбөрөө дахин нэхэмжлээд байгаа талаар ойлгохгүй байна, Ш.Бгээс аль хэдийн хохирлоо барагдуулаад авчихсан. ...” /184хх 147-151/,

гэрч Ч.Энхбатын “...Би 2009 оны 5 дугаар сараас 2010 оны 7 дугаар сарын хооронд Ж.Г ХХК-ийн охин компани болох Х.Бинд орлогч захирлаар ажилласан. 2010 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн №517/01 тоот банкны баталгааны гэрээ, 2010 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 1/756 тоот банкны баталгааны гэрээ, 2010 оны 4 дүгээр сарын 7-ны өдрийн №1/990 тоот банкны баталгааны гэрээнүүдийн талаар санахгүй байна. Тус гурван гэрээнүүдийг харахад би албан ёсоор гарын үсэг зурж баталгаажуулсан нь миний гарын үсэг мөн байна. Гэрээний утгаас харахад үүрэг гүйцэтгэгчээр Ж.Г, үүрэг гүйцэтгүүлэгчээр Э.С нар оролцож хэрэв үүрэг гүйцэтгэгч Ж.Г ХХК төлбөрийг барагдуулж чадахгүй бол үл маргах журмаар Х.Б төлбөрийг барагдуулахаар заасан байна. Үүрэг гүйцэтгэх Ж.Г ХХК-ийн захирал нь Ш.Б, Х.Бны хувьцааг 100 хувь эзэмшигч ТУЗ-ын дарга Ш.Б, энэ байдлаас харахад Ш.Б нь өөрөө зээл авчихаад өөрийнхөө эзэмшдэг банкаар баталгаа гаргуулах үүргийг ТУЗ-ийн даргын хувьд ТУЗ-ийн шийдвэр гаргуулан Х.Бны гүйцэтгэх захирал О.Х үүрэг өгч Банкны баталгаа гаргасан байна. ...Миний бодлоор бол Ж.Г ХХК нь Э.Сгээс авсан зээлээ Олон овоотод хөрөнгө оруулалт хэлбэрээр оруулж Г.Атай хамтран ажиллаж байгаад сүүлдээ түүний өр төлбөртөө Олон овоотыг Г.А шилжүүлсэн гэж сонссон, миний бие эдийн засаг болон банкны салбарт 20 гаран жил ажиллаж байна, тухайн үед Х.Б Т.Б руу шилжих үед Банкны баталгааны гол нөхцөл болох Э.Сгийн Хадагламжийн хугацаа нь дууссан учраас Т.Б руу шилжээгүй, Банкны баталгаа, хадгаламжийн хугацаа нь дууссан учраас үүнийг үндэслэн үүрэг гүйцэтгүүлэгч болох Э.С нь Т.Бнаас ямар нэгэн байдлаар үүрэг гүйцэтгүүлэхээр төлбөр нэхэмжлэх нь үндэслэлгүй гэж үзэж байна. ...” /184хх 152/ гэсэн мэдүүлгүүд,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 6793 дугаартай “...Шинжилгээнд ирүүлсэн Нотриатчийн бүртгэлийн дэвтэр дэх шинжилж буй гарын үсэг нь адилтгалын шинжилгээнд тэнцэнэ. Уг шинжилж буй гарын үсэг нь харьцуулах загвараар ирүүлсэн Г.Агийн Э.Сгийн өмнөөс зурсан гэх гарын үсгийн туршилтын загваруудтай гарын үсгийн ерөнхий болон хувийн онцлог шинж тэмдгүүдээрээ тохирч байна. ...” /183хх 85-91/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 6451 дугаартай “...Шинжилгээнд ирүүлсэн баримтууд дахь шинжилж буй гарын үсгүүд нь адилтгалын шинжилгээнд тэнцэнэ. Уг шинжилж буй гарын үсгүүд нь харьцуулах загвараар ирүүлсэн Г.Агийн Э.Сгийн өмнөөс зурсан гэх гарын үсгийн туршилтын загваруудтай гарын үсгийн ерөнхий болон хувийн онцлог шинж тэмдгүүдээрээ тохирч байна. ...” /183хх 69-84/,

Монгол банкны шинжээчийн 2016 оны 7 дугаар сарын 6-ны өдрийн “...М.Бны ерөнхийлөгчийн 2012 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн А-156 дугаар тушаалаар Х.Бинд өөрийн нэрийн өмнөөс гуравдагч этгээдэд эх үүсвэртэй баталгаа батлан даалт гаргах үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл олгосон байна. М.Бны ерөнхийлөгчийн 1993 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 3/55 дугаартай тушаалаар Монгол шуудан банк байгуулах зөвшөөрөл авсан өдрөөс хойш банк нь өөрийн нэрийн өмнөөс гуравдагч этгээдэд эх үүсвэртэй болон эх үүсвэргүй баталгаа батлан даалт гаргах нэмэлт зөвшөөрлийг М.Бнаас аваагүй болно. Х.Бны 2010.02.28-ны өдөр, 2010.03.31-ний өдөр, 2010.04.30-ны өдөр, 2010.06.30-ны өдөр, 2010.07.31-ний өдрүүдийн тайлан тэнцэлд Э.Стэй холбоотой хүлээж болзошгүй үүрэг бүртгэгдээгүй болно. Хадгаламж ХХК дахь Эрх хүлээн авагчаас Т.Бинд шилжүүлсэн балансын гадуурх хүлээж болзошгүй үүрэг дансны дэлгэрэнгүй жагсаалтад Х.Бнаас 2010 онд гаргасан гэх төлбөрийн баталгаа Э.Стэй холбоотой гэх 32,855,296.74 ам.доллар буюу тухайн үеийн ханшаар 51,596,943,659.3 төгрөгийн хүлээж болзошгүй үүрэг бүртгэгдээгүй болно. Х.Бны эрх хүлээн авагч болон Т.Бны хооронд 2013.07.23-ны өдөр байгуулагдсан 017/2013БЭХА/272 дугаартай “Балансын гадуурх бүртгэл шилжүүлэх” гэрээний дагуу шилжүүлсэн тэнцлийн гадуурх хүлээж болзошгүй үүргийн бүртгэлд иргэн Э.Стэй холбоотой үүрэг байгаагүй гэж дүгнэж байна. Х.Б ХХК дахь эрх хүлээн авагч Ч.Аварзэд болон Т.Бны гүйцэтгэх захирал Д.Батсайхан нарын байгуулсан 2013.07.22-ны өдрийн 002/2013БЭХА/154 дугаартай “Актив, пассив хөрөнгө шилжүүлэх гэрээ”-ний хөрөнгө шилжүүлэгчийн эрх үүрэг гэсэн 2 дугаар хэсгийн 2.3 дахь заалтаар иргэн Э.Стэй холбоотой хүлээж болзошгүй үүрэг Т.Бинд шилжээгүй байна. Хөрөнгө хүлээн авагч хөрөнгө шилжүүлэгчтэй дээрх гэрээний хүрээнд Х.Бны эрх хүлээн авагч болон Т.Бны хооронд 2013.07.23-ны өдөр байгуулсан 017/2013БЭХА/272 дугаартай “Балансын гадуурх бүртгэл шилжүүлэх гэрээ”-г байгуулсан бөгөөд зөвхөн уг гэрээнд бүртгэлтэй зүйлийн хүлээж болзошгүй үүрэг Т.Бинд шилжсэн гэж дүгнэж байна. ...” /41хх 89-99/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн 155 дугаартай “...”Их монгол хөлөг аудит” ХХК-ийн гаргасан шинжилгээний тайлан үндэслэлтэй байна. Иргэн Э.С “Ж.Г” ХХК-ийн захирал Ш.Бтэй зээлийн гэрээ байгуулж байсныг хүснэгт 8-д харуулав. Зээлийн эх үүсвэрийн талаар, Зоос банкин дахь бүх данс 2009 оны 11 дүгээр сарын 13-ны өдрөөр бүгд хаагдсан байх тул Х.Бин дахь Э.Сгийн данснаас 2010 оны 01 дүгээр сарын 01-ний байдлаар үлдэгдэлтэй данснуудыг түүвэрлэн нэгтгэж үзэхэд 2 дансанд 23,671,276.5 ам.доллартой байсан. Үүнд:

100000241998 тоот дансанд 3,000,000.00 ам доллар, 102100005100 тоот дансанд 20,671,276.50 ам.доллар нийт 23,671,276.5 ам.доллар, ...Э.С нь Ш.Батсайхантай зээлийн гэрээ хийгээгүй бөгөөд Ж.Г ХХК-иас “Ш.Батсайханы дансанд шилжүүлж өгнө үү” гэсэн хүсэлтийг үндэслэн шилжүүлсэн байна. 2013 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 1921 тоот шүүхийн шийдвэрт авагдсан 4 удаагийн гэрээ болон тооцоо нийлсэн актаар 32,855,296.74 ам.долларыг Э.Сгээс “Ж.Г” ХХК-д зээлдүүлсэн гэх боловч Э.Сгийн арилжааны банкнууд дахь дансны үлдэгдэл, орлого, зарлагын гүйлгээг нэг бүрчлэн хөөн тулгаж үзэхэд:

Сд 32,855,296.74 ам доллар байсан нь нотлогдохгүй байна. Э.Сгийн дансны орлого, зарлагын гүйлгээгээр “Ж.Г” ХХК-ийн албан хүсэлтээр Ш.Батсайханы Г.Бин дахь 1105024346 тоот дансанд 3 удаагийн гүйлгээгээр 21,000,000.00 ам.доллар, Ш.Батсайханы Х.Бин дахь 102100004599 тоот дансанд 1,892,960,339.52 төгрөг буюу ам.долларт шилжүүлбэл 1,384,296.74 ам.доллар, 1,801,555,410.85 төгрөг буюу ам долларт шилжүүлбэл 1,300,000.00 ам.долларыг “Ж.Г” ХХК-ийн дансанд бэлнээр тушааснаар нийт 5 удаагийн гүйлгээгээр нийт 23,684,552.62 ам.доллар өгсөн болох нь арилжааны банкнуудын хуулга болон гүйлгээний баримтуудаар нотлогдож, зөрүү 9,170,744.12 ам.доллар нь хуулга болон баримтаар нотлогдохгүй байна.” /183хх 250, 53-68/ гэсэн дүгнэлтүүд,

Бичиг баримт түр хураан авсан тэмдэглэл /41хх 1-26/, “Төлбөр барагдуулах тохиролцоо”-ны хуулбар /213хх 211-212/, “Ш.Г” ХХК, “Ж.Г” ХХК, “О.О.Г” ХХК болон иргэн Г.А нарын хооронд байгуулсан “Харилцан ойлголцлын санамж бичиг”-ийн хуулбар, /213хх 213-216/, “Х.Б” ХХК болон “Голден чейнс” ХХК-дын хооронд байгуулсан 2012 оны 10 дугаар сарын 5-ны өдрийн 12-1060/100 дугаартай Зээлийн гэрээний хуулбар /213хх 66-71/, “Х.Б” ХХК дахь банкны эрх хүлээн авагчийн 2019 оны 1 дүгээр сарын 4-ний өдрийн 3 дугаартай албан бичиг /213хх 217/, “Г” ХХК-ийн “Хадгаламж” банк дахь ам.долларын 10600002082 дугаартай дансны дэлгэрэнгүй хуулга /213хх 168-170/ зэрэг баримтууд хэрэгт авагджээ.

“Барим бичиг” гэж цаг хугацаа, орон зайгаар дамжин хүний буй болгон бэхжүүлсэн мэдээлэл бүхий материаллаг объектыг хэлэх ба мэдээлэл агуулагчийн хувьд бичвэр, зураг, хүснэгт, фото, авиа хэлбэртэй байж болно.

Албан ёсны баримт бичиг нь төрийн эрх мэдлийн байгууллагууд, орон нутгийн өөрөө удирдах болон төрийн удирдлагын байгууллагууд эсвэл бусад байгууллагаас олгосон байх, эдгээр баримт бичиг нь эрх олгосон буюу үүргээс чөлөөлсөн байх, эдгээр нь хууль зүйн ач холбогдол бүхий үйл баримт болон үйл явдлыг гэрчилсэн, албан ёсоор батлагдсан байх зэрэг заавал байх шинжтэй.

Баримт бичгийг хуурамчаар үйлдэх гэж албан ёсны баримт бичгийг бүхий л арга, хэрэгсэл ашиглан, бүрэн дуурайлгаж буюу хэсэгчлэн (тамга тэмдэг, гарын үсгийг хуурамчаар үйлдэх, бичвэрийн агуулгыг өөрчлөх буюу засварлан) өөрчлөхийг хэлнэ.

2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Тусгай зөвшөөрөл, эрх олгосон, үүргээс чөлөөлсөн баримт бичиг, тамга, тэмдэг, хэвлэмэл маягт, ... баримт бичгийг хуурамчаар үйлдсэн, хуурамч болохыг мэдсээр байж ашигласан гэмт хэргийг үйлдэж бусдын эд хөрөнгөнд ноцтой хохирол учруулсан бол ... зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.” гэж заасан.

Харин 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 233 дугаар зүйлийн 233.2 дахь хэсэгт “Хуурамч баримт бичиг ашиглаж аж ахуйн нэгж, байгууллага, иргэнд үлэмж хэмжээний хохирол учруулсан, эсхүл энэ хэргийг байнга үйлдсэн бол ... таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.” гэж заасан байна.

Дээрх гэмт хэргийн бүрэлдэхүүн объектив тал нь аж ахуйн нэгж, байгууллагаас эрх олгосон, үүргээс чөлөөлсөн баримт бичиг, түүнчлэн тамга тэмдэг зэрэг бусад баримт бичгийг хуурамчаар үйлдсэн, ашигласан идэвхтэй үйлдэл байна.

Дээрхээс үзэхэд, шүүгдэгч Ш.Б нь 2010 онд иргэн Э.С, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Атай зээлийн гэрээ байгуулахдаа “Хадгаламж” банкны “Төлбөрийн баталгаа” гаргаж, мөнгө зээлсэн байна. Гэтэл “Х.Б”-нд өөрийн нэрийн өмнөөс эх үүсвэртэй баталгаа, батлан даалт гаргах үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг М.Бны Ерөнхийлөгчийн 2012 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн А/156 дугаар тушаалаар олгосон байна. Үүнээс үзвэл шүүгдэгч Ш.Б нь цагаатгагдсан этгээд Э.С, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.А нарт хууль бус “Хадгаламж” банкны “Төлбөрийн баталгаа” гаргаж, мөнгө зээлсэн гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Ш.Бгийн гаргасан давж заалдах гомдлоос “...Би 1984 оноос хойш сахарын диабет өвчтэй байгаа. 20 гаруй жилийн турш байнгын инсулин тарьдаг. 2014 оноос уг өвчний хүндрэлүүдээс шалтгаалан 70 хувийн хөдөлмөрийн чадвар алдалт тогтоолгосон. Зөвхөн 2020 онд хоёр удаа хагалгаанд орсон. Одоо ч хорих 461 дүгээр ангийн эмнэлэгт эмчлүүлж байна. Эрүүл мэндийн уг байдлыг харгалзан үзэж ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэж өгнө үү. ...” гэсэн,

түүний өмгөөлөгч П.Ундрах-Эрдэнийн гаргасан давж заалдах гомдлоос “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар хорих ял оноохдоо гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзах ёстой атал түүний дээрх нөхцөл байдлыг харгалзан үзэлгүйгээр хаалттай хорих байгууллагад ял эдлүүлэхээр шийдвэрлэсэнд гомдолтой байна. Иймд дээр дурдсан үндэслэлүүдийг харгалзан үзэж, Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 2020/ШЦТ/695 дугаартай шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, миний үйлчлүүлэгч Ш.Бгийн хэргийн зүйлчлэл болон ял шийтгэлийг хөнгөрүүлж өгнө үү. ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлуудыг хүлээн авах үндэслэлтэй гэж үзэв.

“Нотлох баримт” гэх ойлголтод хэргийн оролцогчоос гаргаж өгсөн баримт, сэлт, мэдээлэл хамаарах ба шүүгдэгч Ш.Бгийн өмгөөлөгч П.Ундрах-Эрдэнээс Баянзүрх дүүргийн эрүүл мэндийн төв, Баянзүрх дүүргийн эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын шийдвэр зэрэг шүүгдэгч Ш.Бгийн хувийн байдал, эрүүл мэндтэй холбоотой баримтуудыг шүүхэд гарган өгсөн байна.

Иймд шүүгдэгч Ш.Бгийн хувийн байдлыг харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.Бд оногдуулсан 7 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулах хууль зүйн үндэслэлтэй байна.

Харин анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 5 дахь заалтад “...2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.22 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ял, ...” гэж,

тогтоох хэсгийн 5 дахь заалтад “...2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 72 дугаар зүйлийн 72.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Г, Б.М, Г.А нарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, тэднийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй. ...” гэснийг техникийн шинжтэй алдаа гаргасан байх тул давж заалдах шатны шүүх энэхүү магадлалаар залруулах нь зүйтэй гэж үзлээ.

Мөн анхан шатны шүүхээс гаргасан шүүгдэгч Ш.Б болон түүний хамаарал бүхий хүмүүсийн нэр дээр бүртгэлтэй битүүмжилсэн эд хөрөнгийн тооцоог үндэслэлтэй гэж давж заалдах шатны шүүх үзсэн бөгөөд уг шийдвэрийг үндэслэлгүй гэж үзвэл Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй байх тул хохирогч, иргэний нэхэмжлэгч “Э.Ү” ХК төрийн өмчид үйлдвэрийн газрын хууль ёсны төлөөлөгч А.Эийн гаргасан “...шийтгэх тогтоолд жагсаалтад дурдагдаагүй 31 төрлийн эд хөрөнгийг хохиролд тооцуулахаар дурдаж өөрчлөлт оруулж өгнө үү.. ...” гэх агуулга бүхий давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд зарим өөрчлөлтийг оруулан шийдвэрлэлээ.

Давж заалдах шатны шүүх, прокурор Д.Пүрэвдагвын бичсэн эсэргүүцэл болон шүүгдэгч Ш.Б, түүний өмгөөлөгч П.Ундрах-Эрдэнэ, цагаатгагдсан этгээд Г.А, Э.С, тэдгээрийн өмгөөлөгч Д.Наранцэцэг, Ц.Дэлгэрням нарын гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 2020/ШЦТ/695 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн:

2 дахь заалтыг “...Шүүгдэгч Ш.Бд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 2.2 дугаар зүйлийн 4, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.3 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг тус тус журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хэргийг,

- Т.Бинд их хэмжээний хохирол учруулсан гэсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан хэргийг,

- мөн 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.3 дахь заалтад заасан гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө, мөнгө, орлого гэдгийг мэдсээр байж түүний авсан, ашигласан гэмт хэргийг байнга тогтвортой үйлдсэн, албан тушаА албаны чиг үүрэг, бүрэн эрх, нөлөөг урвуулан ашиглаж үйлдсэн гэсэн гэмт хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар тус тус хэрэгсэхгүй болгосугай. ...” гэж,

- 5 дахь заалтыг “...2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ял, ...” гэж,

- 6 дахь заалтыг “...2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 72 дугаар зүйлийн 72.1 дэх хэсгийн 72.1.2-т зааснаар шүүгдэгч Ч.Г, Б.М, Г.А нарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, тэднийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй. ...” гэж,

- 7 дахь заалтыг “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг баримтлан хөнгөн ялыг хүндэд нь нэмж нэгтгэн түүний нийт эдлэх хорих ялыг 7 жилийн хугацаагаар тогтоосугай. ...” гэж,

- 9 дэх заалтыг “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар 3, 4 дэх хэсэгт хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.Бгийн эдлэх хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй. ...” гэж,

- 10 дахь заалтыг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.Бгийн Сингапур улсын 6 Martin plase rendencec 29-07, sangapord хаягт байрлах эд хөрөнгө,

- Сингапур улсын 94 punggol central 01-33, sengaport 828724 хаягт байрлах эд хөрөнгө,

- Америкийн нэгдсэн улсын Шарлотте хотод харьяалагдах 63 revenswood blvd 33954 тоот хаягт байрлах эд хөрөнгө,

- Флорида мужид Sweden ave nort port 8 FL34288 тоот хаягт байрлах үл хөдлөх эд хөрөнгийг хураан авч гэмт хэргийн улмаас хохирлыг нөхөн төлөхөд тус тус зарцуулсугай.” гэж тус тус өөрчилсүгэй.

2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 4.1 дэх заалтад “- Гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө, мөнгө, орлого гэдгийг мэдсээр байж түүний авсан, ашигласан гэмт хэргийг байнга тогтвортой үйлдсэн, албан тушаА албаны чиг үүрэг, бүрэн эрх, нөлөөг урвуулан ашиглаж үйлдсэн гэм буруутайд, /2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.3 дахь заалтад заасан/” гэснийг,

- 5 дахь заалтад “2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.3-т зааснаар 1 жилийн хорих ял,” гэснийг тус тус хүчингүй болгосугай.

3. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтуудыг хэвээр үлдээж, шүүгдэгч Ш.Бгийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, шүүгдэгч Ш.Б, түүний өмгөөлөгч П.Ундрах-Эрдэнэ, цагаатгагдсан этгээд Г.А, Э.С, тэдгээрийн өмгөөлөгч Д.Наранцэцэг, Ц.Дэлгэрням нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгосугай.

4. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын Дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

                       

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Д.МЯГМАРЖАВ

                        ШҮҮГЧ                                                                        Б.АРИУНХИШИГ

                        ШҮҮГЧ                                                                        Г.ЕСӨН-ЭРДЭНЭ