Улсын дээд шүүхийн Тогтоол

2023 оны 06 сарын 30 өдөр

Дугаар 111-1р хэсэг

 

******, *******, *******,
*******, *******, ****** нарт холбогдох
эрүүгийн хэргийн тухай


Монгол Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын шүүгч Б.Батцэрэн даргалж, шүүгч М.Пүрэвсүрэн, С.Соёмбо-Эрдэнэ, Ч.Хосбаяр, Б.Цогт нарын бүрэлдэхүүнтэй, Улсын Ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор Ш.Одонсүрэн, Р.Батнасан, хохирогч “*******” ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч Ж.Оюунболд, У.Нармандах, өмгөөлөгч М.Дэлгэрнасан, хохирогч “******* банк”-ны хууль ёсны төлөөлөгч *******, өмгөөлөгч К.Бауиржан, шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч Э.Ганхөлөг, шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч Г.Оюунцэцэг, Д.Алтансүх, шүүгдэгч ******, шүүгдэгч *******, ******, ******* нарын өмгөөлөгч Ц.Дэлгэрням, шүүгдэгч ******, ******* нарын өмгөөлөгч Д.Наранцэцэг, шүүгдэгч ******ийн өмгөөлөгч Ж.Батзоригт, Б.Баатарсайхан, П.Ундрах-Эрдэнэ, нарийн бичгийн дарга Ч.Уранбилэг нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 2022/ШЦТ/742 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 03 Дугаар сарын 15-ны өдрийн 2023/ДШМ/292 дугаар магадлалтай, ******, *******, *******, *******, *******, ****** нарт холбогдох 201301000330 дугаартай эрүүгийн хэргийг дээд шатны прокурорын бичсэн эсэргүүцэл, хохирогч, иргэний нэхэмжлэгч “*******” ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч *******, *******, өмгөөлөгч М.Дэлгэрнасан нарын хамтран, хохирогч *******ны хууль ёсны төлөөлөгч *******, өмгөөлөгч К.Бауиржан нарын хамтран, шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч Э.Ганхөлөг, шүүгдэгч ******, шүүгдэгч ******, ******* нарын өмгөөлөгч Д.Наранцэцэг, Ц.Дэлгэрням, шүүгдэгч ******, түүний өмгөөлөгч Ж.Батзоригт, Б.Баатарсайхан, П.Ундрах-Эрдэнэ нарын хамтран гаргасан гомдлыг тус тус үндэслэн 2023 оны 05 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Соёмбо-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.
******, 1965 оны 07 дугаар сарын 03-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 55 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй, “*******” ХХК-ийн захирал ажилтай, ам бүл 3, ял шийтгэлгүй,
*******, 1958 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр Архангай аймагт төрсөн, 63 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, ял шийтгэлгүй,
*******, 1977 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр Архангай аймагт төрсөн, 44 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, “*******” ХХК-ийн гүйцэтгэх захирал ажилтай, ам бүл 5, ял шийтгэлгүй,
*******, 1955 оны 05 дугаар сарын 05-ны өдөр Сүхбаатар аймагт төрсөн, 66 настай, эрэгтэй, дээд боловсролтой, уул уурхайн инженер мэргэжилтэй, өндөр насны тэтгэвэрт, ам бүл 4, ял шийтгэлгүй,
*******, 1958 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 62 настай, эмэгтэй, дээд боловсролтой, эдийн засагч, хүний их эмч мэргэжилтэй, “*******” ХХК-ийн захирал ажилтай, ам бүл 1, ял шийтгэлгүй,
******, 1984 оны 12 дугаар сарын 06-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 36 настай, эрэгтэй, дээд боловсролтой, санхүүч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, ял шийтгэлгүй,
Шүүгдэгч ****** нь “*******” ХХК-ийн захирлаар ажиллаж байхдаа, “*******” болон түүний салбараас зээл авахын тулд шүүгдэгч *******, *******, ******* нартай үгсэн тохиролцож, бүлэглэн, зээлийн батлан даалт, барьцааны холбоотой асуудлаар ******* үүрэг хүлээсэн агуулга бүхий баримт бичгийг үйлдүүлэн авч, нийтдээ 160,1 сая ам.долларын зээл авсан, улмаар Олон улсын арбитрын шийдвэрээр уг зээлийн төлбөрт нийт 92,6 сая ам.доллар буюу 215,4 тэрбум төгрөгийг “*******” ХХК хариуцахаар болж, хуулийн этгээдийн албан тушаалтан, албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашигласан гэмт хэргийг зохион байгуулсан, бүлэглэн гүйцэтгэсэн,
- Уг зээлийн гэрээтэй холбоотой батлан даалтын баримтууд буюу эрх олгосон, үүргээс чөлөөлсөн баримт бичгийг хуурамчаар үйлдсэн, ашигласан,
- “*******” ХХК-ийн хувьцаа эзэмшигч, төлөөлөн удирдах зөвлөлийн даргаар ажиллаж байхдаа албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашиглаж, иргэн ******ээс зээлсэн 23,7 сая ам.доллар үнийн дүнг нэмэгдүүлж 56,5 тэрбум төгрөгөөр тооцоо нийлж, уг төлбөртөө “*******” ХХК-ийн 50 хувийн хувьцааг шилжүүлж хоорондын зээлийн төлбөр тооцоо дууссан атлаа, уг зээлийн төлбөрийг давхардуулан гаргахын тулд “Төлбөрийн баталгаа”, “Банкны баталгааны гэрээ” зэрэг баримт бичгийг хуурамчаар үйлдсэн, улмаар ******ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч, шүүхийн шийдвэрээр 32,9 сая ам.доллар буюу 51,6 тэрбум төгрөгийг уг хуурамч баталгааны гэрээ дагуу “******* банк” хариуцан төлөхөөр болж, их хэмжээний хохирол учруулсан болон мөн “*******” ХХК-д 1,5 сая ам.долларын өр төлбөрийг төлөхдөө түүний охин компани болох “*******” ХХК-д 2,0 сая ам.долларын зээлийг олгуулж, зээлийн төлөлтийг хийлгүйгээр залилж, бусдад их хэмжээний хохирол учруулж, залилах гэмт хэргийг байнга үйлдэж, амьдралын эх үүсвэрээ болгосон,
Дээрх гэмт хэргийг үйлдэхдээ баримт бичгийг хуурамчаар үйлдэх гэмт хэргийг зохион байгуулсан, ашигласан, мөн иргэний хэргийн шүүн таслах ажиллагаанд хариуцагчаар оролцохдоо хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг зориуд хуурамчаар үйлдсэн, нотлох баримтыг хуурамч болохыг мэдсээр байж шүүхэд гаргаж өгсөн,
Гэмт хэрэг үйлдэх замаар байгуулсан зээлийн гэрээний дагуу бодитоор шилжүүлэн авсан 137,9 сая ам.доллар буюу 220,8 тэрбум төгрөгийг 2009 оны 07 дугаар сарын 10-ны өдрөөс эхлэн эзэмшиж, ашигласан, дээрх гэмт хэргийн улмаас олсон хууль бус орлогын шинж чанар, эс үүсвэрийг нуун далдлах зорилгоор гадаадын улс орнууд болон дотоодод үл хөдлөх хөрөнгө худалдаж авсан, түүнчлэн өөрийн өмчлөл, эзэмшилд байсан аж ахуйн нэгжийн хувьцаа, хөрөнгийг бусдад шилжүүлсэн гэмт хэргийг байнга, тогтвортой үйлдсэн,
Шүүгдэгч ******* нь “*******” ХХК-ийн ерөнхий захирлаар ажиллаж байхдаа хууль, түүнд нийцүүлэн гаргасан дүрмээр олгогдсон албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашиглаж, бусадтай урьдчилан үгсэн тохиролцож, бүлэглэж, “Батлан даалтын болон үүргийн гэрээ”, “Барьцаа хөрөнгийн эрх шилжүүлэх гэрээ”, зээлийн санхүүжилт олгох талаарх анхдагч санал, зэсийн баяжмалын төлбөрийг ******* банк дахь дансанд төвлөрүүлж байхыг хүссэн албан захидал зэрэг баримтад гарын үсэг зурж, “*******” ХХК-ийн ерөнхий захирал ******д давуу байдал олгосны улмаас, тэрээр ******* банкнаас их хэмжээний зээл авсан, улмаар арбитрын шийдвэрээр гэрээний үүргийн гүйцэтгэлд хамаарах нийт 92,6 сая ам.доллар буюу 215,4 тэрбум төгрөгийг “*******” ХХК хариуцахаар болж, хуулийн этгээдийн албан тушаалтан, албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашигласан гэмт хэргийг үйлдсэн,
Шүүгдэгч ******* нь “*******” ХХК-ийн хуулийн хэлтсийн даргаар ажиллаж байхдаа *******, худалдааны *******, ****** нартай урьдчилан үгсэн тохиролцож, бүлэглэн, “*******” ХХК болон “*******”-гийн хооронд байгуулсан зээлийн гэрээнд хамааралтай “Батлан даалтын болон үүргийн гэрээ”, “Барьцааны хөрөнгийн эрх шилжүүлэх гэрээ” зэрэг баримт бичгийг хянаж, гарын үсэг зурж, хуулийн хэлтсийн бүртгэлд бүртгэх байдлаар “*******” ХХК-ийн ерөнхий захирал ******д давуу байдал олгосны улмаас, тэрээр ******* банкнаас их хэмжээний зээл авсан, улмаар арбитрын шийдвэрээр гэрээний үүргийн гүйцэтгэлд хамаарах нийт 92,6 сая ам.доллар буюу 215,4 тэрбум төгрөгийг “*******” ХХК хариуцахаар болж, хуулийн этгээдийн албан тушаалтан, албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашигласан гэмт хэргийг үйлдсэн,
Шүүгдэгч нь “*******” ХХК-ийн худалдааны хэлтсийн даргаар ажиллаж байхдаа *******, худалдааны *******, ****** нартай урьдчилан үгсэн тохиролцож, бүлэглэн, “*******” ХХК болон “*******”-гийн хооронд байгуулсан зээлийн гэрээнд хамааралтай санхүүжилт олгох талаарх анхан шатны саналд гарын үсэг зурсан, санхүүжилтийн гэрээний барьцааг хангах зорилгоор зэсийн баяжмалын төлбөрөө “*******” ХХК-ийн ******* банк дахь дансанд төвлөрүүлж байхыг хүссэн албан захидлын төслийг боловсруулж, ******д давуу байдал олгосны улмаас, тэрээр ******* банкнаас их хэмжээний зээл авсан, улмаар арбитрын шийдвэрээр гэрээний үүргийн гүйцэтгэлд хамаарах нийт 92,6 сая ам.доллар буюу 215,4 тэрбум төгрөгийг “*******” ХХК хариуцахаар болж, хуулийн этгээдийн албан тушаалтан, албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашигласан гэмт хэргийг үйлдсэн,
Шүүгдэгч ******* нь өөрийн хүү ******ээр дамжуулан ******д 23,7 сая ам.доллар буюу 34,1 тэрбум төгрөгийг зээлсэн гэрээний үнийн дүнг нэмэгдүүлж 56,5 тэрбум төгрөгөөр тооцоо нийлж, уг төлбөртөө “*******” ХХК-ийн 50 хувийн хувьцааг шилжүүлж хоорондын зээлийн төлбөр тооцоо дууссан атлаа, уг дуусгавар болсон гэрээний гүйцэтгэлийн бодит байдлыг нууж, “Төлбөрийн баталгаа”, “Банкны баталгааны гэрээ” зэрэг баримт бичгийг хуурамчаар нөхөн үйлдэж, шүүхэд хуурамч нотлох баримт гаргаж өгсөн, улмаар шүүхийн шийдвэрээр 51,6 тэрбум төгрөгийг уг хуурамч баталгааны гэрээ дагуу “*******” хариуцан төлөхөөр болж, их хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг бусадтай урьдчилан үгсэж тохиролцож, бүлэглэн гүйцэтгэсэн,
Шүүгдэгч ****** нь ******д 23,7 сая ам.доллар буюу 34,1 тэрбум төгрөгийг зээлсэн гэрээний үнийн дүнг нэмэгдүүлж 56,5 тэрбум төгрөгөөр тооцоо нийлж, уг төлбөртөө “*******” ХХК-ийн 50 хувийн хувьцааг шилжүүлж хоорондын зээлийн төлбөр тооцоо дууссан атлаа, уг дуусгавар болсон гэрээний гүйцэтгэлийн бодит байдлыг нууж, “Төлбөрийн баталгаа”, “Банкны баталгааны гэрээ” зэрэг баримт бичгийг хуурамчаар нөхөн үйлдсэн, шүүхэд хуурамч нотлох баримт гаргаж өгсөн, улмаар шүүхийн шийдвэрээр 32,9 сая ам.доллар буюу 51,6 тэрбум төгрөгийг уг хуурамч баталгааны гэрээ дагуу “*******” хариуцан төлөхөөр болж, их хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг бусадтай урьдчилан үгсэж тохиролцож, бүлэглэн гүйцэтгэсэн гэмт хэрэгт тус тус холбогджээ.
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Нийслэлийн прокурорын газраас ******д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргээс “*******” ХХК-д үлэмж хэмжээний хохирол учруулсан гэх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.3 дугаар зүйлийн 1, 2-т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.3 дугаар зүйлийн 1, 2-т заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1-д зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр тус тус хэрэгсэхгүй болгож, *******д холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1-д тус тус заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.12 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгон түүнийг цагаатгаж,

Нийслэлийн прокурорын газраас ******д холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.3 дугаар зүйлийн 1, 2-т тус тус заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 2.2 дугаар зүйлийн 4, 3.7 дугаар зүйлийн 1-д тус тус заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т зааснаар хөнгөрүүлэн зүйлчилж, шүүгдэгч ******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.12 дугаар зүйлийн 1-д заасан “Хуулийн этгээдийн удирдах албан тушаалтан хувьдаа давуу байдал тогтоох зорилгоор хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, дүрмээр олгогдсон албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашигласны улмаас үлэмж хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг зохион байгуулсан”, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан “Эрх олгосон, үүргээс чөлөөлсөн баримт бичгийг хуурамчаар үйлдсэн, хуурамч болохыг мэдсээр байж ашиглаж бусдын эд хөрөнгөд ноцтой хохирол учруулсан”, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 1-д заасан “Хэрэг шалган шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг зориуд хуурамчаар үйлдсэн, хуурамч болохыг мэдсээр байж шүүхэд гаргаж өгсөн гэмт хэргийг зохион байгуулсан”, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т заасан “Хуурч, баримт бичиг ашиглаж, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, нэр хүнд, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан” гэмт хэргийг албан тушаалын байдлаа ашиглаж, бусдад их хэмжээний хохирол учруулж үйлдсэн, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.3-т заасан “Гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө, орлого гэдгийг мэдсээр байж түүний хууль бус эх үүсвэрийг нь нуун далдлах зорилгоор өөрчилсөн, шилжүүлсэн, түүний эзэмшигчийг нуун далдалсан гэмт хэргийг байнга тогтвортой үйлдэж, албан тушаалтан албаны чиг үүрэг, бүрэн эрхийг урвуулан ашиглаж үйлдсэн” гэм буруутайд, шүүгдэгч *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.12 дугаар зүйлийн 1-д заасан “Хуулийн этгээдийн удирдах албан тушаалтан бусдад давуу байдал тогтоох зорилгоор хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, дүрмээр олгогдсон албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашигласны улмаас үлэмж хэмжээний хохирол учруулсан” гэмт хэргийг гүйцэтгэсэн гэм буруутайд, шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.12 дугаар зүйлийн 1-д заасан “Хуулийн этгээдийн удирдах албан тушаалтан бусдад давуу байдал тогтоох зорилгоор хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, дүрмээр олгогдсон албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашигласны улмаас үлэмж хэмжээний хохирол учруулсан” гэмт хэргийг хамжсан гэм буруутайд, шүүгдэгч *******, ****** нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан “Хуурч, баримт бичиг ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан авч бусдад их хэмжээний хохирол учруулахыг завдсан” гэмт хэргийг бүлэглэн гүйцэтгэсэн, мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 1-д заасан “Хэрэг шалган шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг зориуд хуурамчаар үйлдсэн, хуурамч болохыг мэдсээр байж шүүхэд гаргаж өгсөн гэмт хэргийг гүйцэтгэсэн” гэм буруутайд тус тус тооцож, *******д холбогдох Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4, 2.8 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1-д тус тус заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 21.1 дүгээр зүйлийн 1-д тус тус заасан гэмт хэргүүдийг “шүүгдэгч нас барсан” үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч ******г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.3 дугаар зүйлийн 1, 2-т заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар 01 жилийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.3 дугаар зүйлийн 1, 2-т тус тус заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.12 дугаар зүйлийн 1-д зааснаар 02 жилийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 2-т зааснаар 02 жилийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 2.2 дугаар зүйлийн 4, 3.7 дугаар зүйлийн 1-д тус тус заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т зааснаар 5 жилийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3-т тус тус заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.3-т зааснаар 02 жилийн хугацаагаар хорих ял, шүүгдэгч *******ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1-д тус тус заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.12 дугаар зүйлийн 1-д зааснаар 14,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 14,000,000 төгрөгөөр торгох ял, шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.5 дугаар зүйлийн 1, 2-т тус тус заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.12 дугаар зүйлийн 1-д зааснаар 14,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 14,000,000 төгрөгөөр торгох ял, шүүгдэгч ******г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4, 2.8 дугаар зүйлийн 1, 2, 3.7 дугаар зүйлийн 1-д тус тус заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар 25,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 25,000,000 төгрөгөөр торгох ял, 21.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар 10,000,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10,000,000 төгрөгөөр торгох ял тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1, 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д тус тус зааснаар шүүгдэгч ******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 2-т зааснаар оногдуулсан 02 жилийн хорих ялыг өршөөн хэлтрүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 4-т тус тус зааснаар ******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар 5 жилийн хугацаагаар оногдуулсан хорих ялд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.3-т зааснаар 02 жилийн хугацаагаар оногдуулсан хорих ял, мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.12 дугаар зүйлийн 1-д зааснаар оногдуулсан 02 жилийн хорих ялыг тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар оногдуулсан 01 жилийн хорих ялыг нэмж нэгтгэн түүний биечлэн эдлэх хорих ялыг 10 жилийн хугацаагаар, ******д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1, 2, 3.7 дугаар зүйлийн 1-д тус тус заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар оногдуулсан 25,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 25,000,000 төгрөгийн торгох ялд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар оногдуулсан 1,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10,000,000 төгрөгийн торгох ялыг нэмж нэгтгэн нийт 35,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 35,000,000 төгрөгийн торгох ялаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4-т зааснаар шүүгдэгч ******ийн эдлэх 10 жилийн хугацаатай хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч *******т оногдуулсан 14,000,000 төгрөгийн торгох ялыг 5 сарын хугацаанд, шүүгдэгч *******д оногдуулсан 14,000,000 төгрөгийн торгох ялыг 5 сарын хугацаанд, шүүгдэгч ******д оногдуулсан 35,000,000 төгрөгийн торгох ялыг 6 сарын хугацаанд тус тус хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шүүгдэгч нарт холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, энэ хэрэгт *******, ****** нар цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2-т зааснаар энэ хэрэгт шүүгдэгч ******ийн цагдан хоригдсон 822 /найман зуун хорин хоёр/ хоногийг түүний эдлэх хорих ялд оруулан тооцож, *******ийн цагдан хоригдсон 30 /гуч/ хоногийн нэг хоногийг торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15,000 төгрөгөөр тооцон нийт 450,000 төгрөгийн торгох ялыг, *******ын цагдан хоригдсон 59 /тавин ес/ хоногийн нэг хоногийг торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15,000 төгрөгөөр тооцон нийт 885,000 төгрөгийн торгох ялыг тус тус тэдгээрийн эдлэх торгох ялаас хасаж тооцон, шүүгдэгч ******* энэ хэрэгт 60 хоног цагдан хоригдсон болохыг дурдаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч ******ийн Сингапур улсын 6 Martin plase rendencec *******, sangapord хаягт байрлах эд хөрөнгө, Сингапур улсын 94 punggol central *******, sengaport ******* хаягт байрлах эд хөрөнгө, Америкийн нэгдсэн улсын Шарлоте хотод харьяалагдах 63 revenswood blvd ******* тоот хаягт байрлах эд хөрөнгө,Флорида мужид Sweden ave nort port 8 ******* тоот хаягт байрлах үл хөдлөх эд хөрөнгийг тус тус хураан улсын орлого болгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар энэ хэрэгт нэр бүхий эд хөрөнгүүдээс “*******” ХХК-ийн тусгай зөвшөөрлүүдийн захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлснийг, *******ын өмчлөлийн ******* Хан уул дүүргийн 15 дугаар хороо, Хүннү-2222 Их Монгол Улс гудамжны ******* дугаар байрны ******* тоот, 79,98 м.кв орон сууц, ******* Орхон аймаг, Баян-Өндөр сумын *******, ******* байр ******* тоот орон сууц зэргийг, *******ийн өмчлөлийн
2018 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 130 тогтоолоор ******* Баянзүрх дүүрэг, 14 дүгээр хороо, ******* гудамж, ******* байр, ******* тоот орон сууц,
2018 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 131 тогтоолоор ******* Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 14 дүгээр хороо, ******* гудамж, ******* байр, ******* тоот авто зогсоол,
*******ын өмчлөлийн
******* Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 14 дүгээр хороо, ******* гудамж, ******* байрны зоорины давхар, ******* тоот авто зогсоол,
******* Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 15 дугаар хороо, ******* гудамж, ******* тоот амины орон сууц,
******* Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 14 дүгээр хороо, ******* гудамж, ******* тоот,
*******ын өмчлөлийн
2018 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 132 тогтоолоор ******* Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 14 дүгээр хороо, 14 дүгээр хороолол ******* гудамж, ******* дугаар байрны ******* тоот авто зогсоол,
2018 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн 100 тогтоолоор ******* Улаанбаатар хот, Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, 14 дүгээр хороолол ******* гудамж, ******* дугаар байрны ******* тоот орон сууц,
*******ийн өмчлөлийн
2018 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн 96 тогтоолоор ******* Улаанбаатар хот, Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, 14-р хороолол ******* гудамж, ******* байр, ******* тоот орон сууц,
******* Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 14 дүгээр хороо, 14 дүгээр хороолол ******* гудамж, ******* дугаар байр, ******* тоот орон сууц,
*******ы өмчлөлийн
2018 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн 101 тогтоолоор ******* Улаанбаатар хот, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, 3 дугаар хэсэг, ******* гудамж, ******* дугаар байр, *******тоот орон сууц, *******дугаар авто зогсоол,
*******ын өмчлөлийн
2018 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн 97 тогтоолоор ******* Улаанбаатар хот, Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо, ******* гудамж, ******* дүгээр байр, ******* тоот,
Тээврийн хэрэгсэл
ISTANA ******* УБС
MAZDA TITAN ******* УБИ
TOYOTA LAND CRUISER-80 ******* УББ
NISSAN SUNNY ******* УБП
PAZ 4234 ******* УНР
DAEWOO BS116 ******* УНД
TOYOTA LAND CRUISER-80 ******* УНД
TOYOTA LAND CRUISER-80 ******* УНД
TOYOTA LAND CRUISER-100 ******* зэрэг 9 ширхэг тээврийн хэрэгсэл, ******* дугаарт бүртгэлтэй, Багануур дүүрэг, 3 дугаар хороо, Үйлдвэрийн хэсэг ******* гудамж, ******* тоот хаягт байрлах үйлдвэрийн зориулалттай эд хөрөнгийг тус тус битүүмжилсэн, шилжилт хөдөлгөөний хязгаарласан тогтоолуудыг хүчингүй болгож,
*******ын өмчлөлийн
******* Хан уул дүүрэг, 11 дүгээр хороо, ******* гудамж, ******* дугаар байр, ******* тоот хаягт байрлах 18 м.кв талбайтай авто зогсоол,
******* Хан уул дүүрэг, 1 дүгээр хороо, ******* гудамж, ******* дугаар байр, ******* тоот хаягт байрлах 18.56 м.кв талбайтай авто зогсоол,
******* Сүхбаатар дүүрэг, 3 дугаар хороо, 5 дугаар хороолол, ******* дугаар байр, ******* тоот,
******* Сүхбаатар дүүрэг, 3 дугаар хороо, 5 дугаар хороолол, ******* дугаар байр, ******* тоот 47 м.кв орон сууц,
******* Сүхбаатар дүүрэг, 19 дугаар хороо, Баянбулаг 12 хэсэг гудамж, ******* тоот хувийн сууц,
******* Хан-Уул дүүрэг, 1 дүгээр хороо, ******* гудамж, ******* байр, *******тоот орон сууц зэргийг,
*******ийн өмчлөлийн
******* Хан-Уул дүүрэг, 1 дүгээр хороо, ******* гудамж, ******* дүгээр байр, ******* тоот 527.61 м.кв орон сууц зэргийг битүүмжилсэн,
****** болон түүний хамаарал бүхий хүмүүсийн нэр дээр бүртгэлтэй битүүмжилсэн эд хөрөнгө,
******* Баянзүрх дүүрэг, 14 дүгээр хороо, 14 дүгээр хороолол, ******* байр, зоорины ******* тоот авто зогсоол,
******* Чингэлтэй дүүрэг, 1 дүгээр хороо, ******* гудамж, ******* байр, зоорины давхар, ******* тоот авто зогсоол,
******* Чингэлтэй дүүрэг, 1 дүгээр хороо, 40,50 мянгат ******* гудамж, ******* дугаар байр, ******* тоот орон сууц,
******* Сүхбаатар дүүрэг, 15 дугаар хороо, ******* гудамж, ******* тоот хувийн орон сууц,
******* Баянгол дүүрэг, 20 дугаар хороо, ******* гудамж, ******* тоот үйлдвэрийн зориулалттай эд хөрөнгө,
******* Баянгол дүүрэг, 20 дугаар хороо, ******* гудамж, ******* тоот төмөр замын зориулалттай 220 м урттай үл хөдлөх эд хөрөнгө,
Баянгол дүүрэг, 20 дугаар хороо “*******” ХХК-ийн хувьцаа,
“*******” ХХК-ийн үл хөдлөх эд хөрөнгө, хувьцаа,
“*******” ХХК-ийн хувьцаа,
Сонгинохайрхан дүүрэг, 20 дугаар хороо, 22-ын Товчооны зүүн талд нэгж талбарын ******* дугаар бүхий 25730 м.кв газар,
Сонгинохайрхан дүүрэг, 20 дугаар хороо, *******/, Товчооны зам, 235 м.кв талбайтай, ШТС,
Сонгинохайрхан дүүрэг, 20 дугаар хороо, Энхтайваны өргөн чөлөө, *******ны зүүн талд нэгж талбарын ******* дугаар бүхий 104000 м.кв газар,
Сонгинохайрхан дүүрэг, 20 дугаар хороо, Энхтайваны өргөн чөлөө ******* байршилтай агуулах,
Орхон аймаг, Баян-Өндөр сум, Баянцагаан баг, ******* зүүн талд нэгж талбарын ******* дугаар бүхий 10922 м.кв нэгж талбарын 18439437993540 дугаар бүхий 1783 м.кв, нийт 12705 м.кв газар,
Орхон аймаг, Баян-Өндөр сум, Уурхайчин баг, 3-р хороолол, ******* байр, ******* тоот орон сууц,
Сэлэнгэ аймаг, Сүхбаатар сум, 4-р баг, *******ын зүүн талд нэгж талбарын ******* дугаар бүхий 5775 м.кв газар,
Сэлэнгэ аймаг, Сүхбаатар сум, 4-р баг, *******ын зүүн талд 50 м.куб-ийн 8 ширхэг, 24 м.кв талбайтай агуулах,
Сэлэнгэ аймаг, Сүхбаатар сум, 2-р баг, *******байр, ******* тоот орон сууц,
Завхан аймаг, Тэс сум, ******* боомт нэгж талбарын ******* дугаар бүхий 11000 м.кв газар,
Баянгол дүүрэг, 20 дугаар хороо, нэгж талбарын ******* дугаар бүхий 3142 м.кв газар,
Баянгол дүүрэг, 20 дугаар хороо, ******* ******* гудамж, *******, 65 м.кв талбайтай ШТС,
Баянгол дүүрэг, 20 дугаар хороо, нэгж талбарын ******* дугаар бүхий 1500 м.кв газар,
Баянгол дүүрэг, 20 дугаар хороо, *******/, ******* гудамж, *******, 67 м.кв талбайтай ШТС *******/,
Баянгол дүүрэг, 4 дүгээр хороо, нэгж талбарын ******* дугаар бүхий 2000 м.кв газар,
Баянгол дүүрэг, 4 дүгээр хороо, 2 дугаар хороолол /16052/, *******, ШТС-37
Сүхбаатар дүүрэг, 1 дүгээр хороо, 13 дугаар хороолол, ******* гудамж, нэгж талбарын ******* дугаар бүхий 3062.6 м.кв газар,
Сүхбаатар дүүрэг, 1 дүгээр хороо, 13 дугаар хороолол, ******* гудамж, ******* ШТС-*******,
Баянгол дүүрэг, 5 дугаар хороо, 10 дугаар хороолол, нэгж талбарын ******* дугаар бүхий 3613.6 м.кв газар,
Баянгол дүүрэг, 5 дугаар хороо, 10 дугаар хороолол, Энхтайваны өргөн чөлөө, ******* ШТС-*******,
Баянгол дүүрэг, 20 дугаар хороо, ******* гудамж, нэгж талбарын ******* дугаар бүхий 3042 м.кв газар,
Баянгол дүүрэг, 20 дугаар хороо, *******, *******72 м.кв талбайтай ШТС-*******,
Сүхбаатар дүүрэг, 12 дугаар хороо, 100 айл *******, нэгж талбарын ******* дугаар бүхий 2074 м.кв газар,
Сүхбаатар дүүрэг, 12 дугаар хороо, 100 айл *******, 609 м.кв талбайтай ШТС *******,
Баянгол дүүрэг, 11 дүгээр хороо, 4 дүгээр хороолол, *******, нэгж талбарын ******* дугаар бүхий 3201 м.кв газар,
Баянгол дүүрэг, 11 дүгээр хороо, 4 дүгээр хороолол, ******* ШТС-*******,
Баянзүрх дүүрэг, 15 дугаар хороо, 13 дугаар хороолол *******/, Энхтайваны өргөн чөлөө, нэгж талбарын ******* дугаар бүхий 2100 м.кв газар,
Баянзүрх дүүрэг, 15 дугаар хороо, 13 дугаар хороолол *******/, Энхтайваны өргөн чөлөө ШТС-*******,
Баянзүрх дүүрэг, 12 дугаар хороо, *******Цагдаагийн академийн өргөн чөлөө, нэгж талбарын ******* дугаар бүхий 1750 м.кв газар,
Баянзүрх дүүрэг, 12 дугаар хороо, *******/, Цагдаагийн академийн өргөн чөлөө ШТС-*******,
Баянгол дүүрэг, 11 дүгээр хороо, 4 дүгээр хороолол, *******, нэгж талбарын *******,
Баянгол дүүрэг, 11 дүгээр хороо, 4 дүгээр хороолол, *******ШТС-*******/,
Сонгинохайрхан дүүрэг, 20 дугаар хороо, Сонсголон *******/, *******ны зам 50 м.куб багтаамжтай ШТС *******,
Сонгинохайрхан дүүрэг, 20 дугаар хороо, *******ын ард нэгж талбарын 1******* дугаар бүхий, 738 м.кв газар,
Орхон аймаг, Баян-Өндөр сум, Цагаанчулуут баг, нэгж талбарын ******* дугаар бүхий 1325 м.кв газар,
Орхон аймаг, Баян-Өндөр сум, Цагаанчулуут баг, *******ын эцсээс *******замын уулзварт, 108 м.кв талбайтай ШТС,
Сэлэнгэ аймаг, Сүхбаатар сум, 4-р баг, *******ын зүүн талд нэгж талбарын ******* дугаар бүхий 1681 м.кв газар №000303089171202755 “*******” ХХК,
Сэлэнгэ аймаг, Сүхбаатар сум, 4-р баг, *******ын баруун талд 30 м.кв талбайтай ШТС,
Өвөрхангай аймаг, Хархорин сумын 1-р баг /*******1000 м.кв талбай бүхий ШТС,
Дундговь аймаг, Сайнцагаан сум, 7 дугаар баг, *******ийн зүүн хойно нэгж талбарын дугаар бүхий 1600 м.кв газар,
Дундговь аймаг, Сайнцагаан сум, 7 дугаар баг, *******ийн зүүн хойно, 52 м.кв талбайтай ШТС,
Говьсүмбэр аймаг, Сүмбэр сум, 2 дугаар баг, нэгж талбарын ******* дугаар бүхий 1200 м.кв газар, ШТС,
Дархан-Уул аймаг, Дархан сум, 5 дугаар баг, нэгж талбарын ******* дугаар бүхий 3500 м.кв газар,
Дархан-Уул аймаг, Дархан сум, *******, 3500 м.кв талбайтай ШТС,
Төв аймаг, Эрдэнэсант сум, ******* баг, *******, нэгж талбарын ******* дугаар бүхий 3000 м.кв, ******* нэгж талбарын дугаараар 2978 м.кв газар,
Төв аймаг, Эрдэнэсант сум, ******* баг, *******, 2978 м.кв талбайтай ШТС,
Хэнтий аймаг, ******* сумын төвд нэгж талбарын *******дугаар бүхий 700 м.кв газар нэгж талбарын ******* дугаар бүхий 2800 м.кв газар,
Хэнтий аймаг, ******* сум, *******, 22.7 м.кв талбайтай ШТС,
Хэнтий аймаг, ******* сум, 2 дугаар ******* тоот, нэгж талбарын ******* дугаар бүхий 6000 м.кв газар,
Дорнод аймаг, Хэрлэн сум, *******баг, *******ны зүүн талд нэгж талбарын ******* дугаар бүхий 5000 м.кв, 1240 м.кв газар,
Дорнод аймаг, Хэрлэн сум, ******* баг, *******ны зүүн талд 500 м.кв талбайтай ШТС,
Булган аймаг, ******* сум, *******, 28 м.кв талбайтай ШТС,
Хөвсгөл аймаг, ******* сум, нэгж талбарын ******* дугаар бүхий 10000 м.кв газар,
Хөвсгөл аймаг, ******* сум, 63.5 м.кв талбайтай ШТС,
Хөвсгөл аймаг, ******* сум, *******, нэгж талбарын ******* дугаар бүхий 500 м.кв газар,
Хөвсгөл аймаг, ******* сумын *******, 50 м.кв талбайтай ШТС,
Хөвсгөл аймаг, ******* сумын *******баг, нэгж талбарын ******* дугаар бүхий 717 м.кв газар,
Өвөрхангай аймаг, Арвайхээр сум, *******баг, ******* хойд талд нэгж талбарын ******* дугаар бүхий 4000 м.кв газар,
Өвөрхангай аймаг, Арвайхээр сум, ******* баг, *******хойд талд 172 м.кв талбайтай ШТС,
Архангай аймаг, Эрдэнэбулган сум, *******, *******-ын зүүн талд, нэгж талбарын ******* дугаар бүхий 1200 м.кв газар,
Архангай аймаг, Эрдэнэбулган сум, *******баг, *******-ын зүүн талд 42 м.кв,
Завхан аймаг, Улиастай сум, ******* баг, *******, *******ын урд 120 м.куб талбайтай ШТС,
Завхан аймаг, Тосонцэнгэл сум, *******, нэгж талбарын ******* дугаар бүхий 1750 м.кв газар,
Завхан аймаг, Тосонцэнгэл сум, *******, 750 м.кв талбайтай 35 тн багтаамжтай ШТС,
Баянхонгор аймаг, *******ийн баруун талд, нэгж талбарын ******* дугаар бүхий 850 м.кв газар,
Баянхонгор аймаг, Баянхонгор сум, сийн төвд ******* 42 метр талбайтай ШТС,
Баянхонгор аймаг, Өлзийт сум, *******, нэгж талбарын ******* дугаартай 1 га, ******* дугаартай 0.3 га газар,
Архангай аймаг, Ихтамир сум, нэгж талбарын ******* дугаар бүхий 2900 м.кв газар,
Архангай аймаг, ******* ын төвд, 21.5 м.кв талбайтай ШТС,
Архангай аймаг, *******ын төвд, нэгж талбарын ******* дугаар бүхий 7000 м.кв газар ******* дугаар бүхий 0.3 га газар, нийт 10000 м.кв газар,
Өмнөговь аймаг, Даланзадгад *******аас 25 км-т *******ны урд 83.4 м.кв талбайтай ШТС,
Сонгинохайрхан дүүрэг, 20 дугаар хороо, ******* нэгж талбарын ******* дугаар бүхий 4100 м.кв газар,
Сонгинохайрхан дүүрэг, 20 дугаар хороо, *******/, ХД-56 360 м.кв талбайтай газар,
Сонгинохайрхан дүүрэг, 20 дугаар хороо, нэгж талбарын *******дугаар бүхий 5900 м.кв газар,
Дорнод аймаг, Хэрлэн сум, 8 дугаар баг, *******ын зүүн талд, нэгж талбарын *******, 2500 м.кв ******* дугаар бүхий 29690 м.кв газар,
KIA BONGO FRONTIER *******УБИ
TOYOTA ALLION *******УНИ
TOYOTA COROLLA ******* УБП
MITSUBISHI CHALLENGER ******* УБӨ
HYUNDAI GRACE *******УНМ
ISTANA *******УБС
GRACE ******* УНЦ
COUNTY ******* УНЧ
DAEWOO KLGY2469 ******* УБГ
VOLKSWAGEN TOUAREG ******* УНЭ
BEIBEN LPC5250 ******* УНТ
BEIBEN LPC5250 ******* УНТ
BEIBEN ND1255 ******* УНO
BEIBEN ND1255 ******* УНO
МIGНТҮ ******* УНӨ
МIGНТҮ ******* ТНЯ
МIGНТҮ *******УНЯ
ТОҮОTА НIGHLАNDER ******* УНЭ
VOLKSWAGEN JETTA ******* УНА
VOLKSWAGEN JETTA ******* УНА
VOLKSWAGEN JETTA ******* УНА
URAL-375 ******* УБА
TOYOTA LAND CRUISER-80 ******* УБЛ
UAZ-31512 ******* УБМ
MITSUBISHI PAJERO ******* УБЯ
UAZ 2206 ******* УБЭ
ТОҮОТА СAМRҮ ******* УНЦ
TOYOTA COROLLA ******* УНЦ
TOYOTA VISTA *******УБП
MITSUBISHI PAJERO ******* УБР
KAMAZ-5320 ******* УБЭ
GAZ 53 ******* БӨА
ZIL TCB6 ******* УБП
TOYOTA PRIUS ******* УНД
TOYOTA CROWN ******* УНВ
NISSAN POTROL ******* УНГ
TOYOTA COROLLA *******УБИ
KIA OPTIMA ******* УНЧ
NORTHBENZ ND4260 ******* УБВ
ТОYOTA PRIUS ******* УНИ
KIA RHINO ******* УНЦ
MERCEDES BENZ S350 ******* УНБ
HYUNDAI MIGHTY ******* УНЦ
TOYOTA ESTIMA ******* УНЕ
TOYOTA ESTIMA ******* УНА зэрэг эд хөрөнгийн шилжилт хөдөлгөөн хязгаарласан, битүүмжилсэн тогтоолууд, мөн 2013 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн мөрдөгчийн эд хөрөнгө битүүмжлэх тогтоол /4 дүгээр хавтаст хэргийн 199-200 дахь тал/-д дурдагдсан 29 нэр төрлийн “*******” ХХК-ийн ШТС-уудийг битүүмжилсэн тогтоолыг тус тус хохиролд тооцохоор хэвээр үлдээж,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6-д зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан /******ээс хураан авсан 6 гэрээ/
Amendment and Restatement Agreement in respect of a surytyship and undertaking agreement dated 8 July 2009, /Dated 3 september 2010/ эх хувь /199хх-ийн 1-57 дугаар хуудас/.
Amendment and Restatement Agreement in respect of a suretyship and undertaking agreement dated 8 July 2009 as amended and restated by an amendment and restatement agreement dated 3 September 2010, /Dated 30 December 2011 /эх хувь, 199 хх-ийн 58-170 дугаар хуудас/
Amendment agreement Relating to a facility agreement originally of up to $36,000,000 and now of up to $75,000,000 in respect of a prepayment dated 8 July 2009 as amended and by an amendmend and restatement agreement dated 3 September 2010 and a further amendment and restatement agreement dated 30 December 2011, /Dated 1 June 2012/ эх хувь /201 хх-ийн 19-99 дүгээр хуудас/
Facility Agreement relating to a Dollar term loan facility of $27,000,000 /Dated 5 August 2010/ эх хувь. /199 хх-ийн 171-250, 200 хх-ийн 1-9 дүгээр хуудас/,
Amendment and restatement agreement Relating to a Dollar term loin facility originally of $27,000,000 and now of up to $34,000,000 dated 5 August 2010 as amended ... amendment letter dated 20 Mach 2012 an amendment letter dated 20 April 2012 and extension letters dated 27 April 2012 and 17 may 2012, /Dated 1 June 2012/ эх хувь / 201 хх-ийн 100-163 дугаар хуудас/
Surytyship and undertaking agreement Dated 8 July 2009 / хуулбар хувь/ 202 хх-ийн 3-86 дугаар хуудас/
“*******” ХХК-аас хураагдсан:
SNR DENTONAmendment and Agreement in respect of a suretyship and undertaking agreement dated 8 July 2009 as amended and restated by an amendment and restatement agreement dated 3 September 2010. Dated 30 December 2011/ хуулбар баримт/200 хх-ийн 155-250, 201 хх-ийн 1-18 дугаар хуудас/,
SNR DENTONAmendment agreement /Dated 1 June 2012/ хуулбар баримт /200хх-ийн 10-73 дугаар хуудас/
SNR DENTONAmendment and restatement agreement Dated 1 June 2012 /хуулбар баримт/ 200 хх-ийн 74-154 дугаар хуудас/
Facility Agreement relating to a Dollar term loin facility of $27,000,000 Dated 5 August 2010 /хуулбар баримт/ 201 хх-ийн 165-250, 202 хх-ийн 1-2 дугаар хуудас/
*******аас хураан авсан 3 гэрээ:
Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх газрын мөрдөн байцаах газар эдийн засгийн гэмт хэрэг мөрдөх хэлтэс “*******” ХХК-ийн ******* банктай байгуулсан гэрээ, орчуулгын материалууд, Улаанбаатар хот 2014 он гэсэн хаягтай №1, №2 дугаартай 2 хавтас материал. /дотор нь/
а/ “*******” ХХК-ийн “******* банктай байгуулсан гэрээ, орчуулгын материалууд” гэсэн хавтаст материалын “000173” гэсэн дугаар хуудсанд авагдсан /Security Assignment dated 5 August 2010 гэсэн 5/362-10.....2010.12.30 /барьцаа хөрөнгийн эрх шилжүүлэх гэрээ/ эх хувь.
б/ Suretyship and undertaking agreement Dated 8 July 2009, 1/070-9 дугаартай 2009 оны 08 дугаар сарын 20 /Батлан даалтын болон үүргийн гэрээ / эх хувь.
в/ Security Assignment dated 8 July 2009 гэсэн 1/071-9 дугаартай 2009 оны 08 дугаар сарын 20 гэрээ /барьцаа хөрөнгийн эрх шилжүүлэх гэрээ/ эх хувь материалууд орчуулгын хамтаар байгаа болно /202 хх-ийн 87-250, 203 хх-ийн 1-250, 204 хх-ийн 1-68 дугаар хуудас/
Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх газрын мөрдөн байцаах газар, эдийн засгийн гэмт хэрэг мөрдөх хэлтэс 2014 оны гэсэн хаягтай “*******” ХХК-аас хураан авсан гэх 6 хавтас материал,
****** bank Jast Group- EMC 2009 doc гэсэн HP маркийн сиди 2 ширхэг.
****** bank Jast Group- EMC 2008 doc гэсэн HP маркийн сиди 1 ширхэг.
****** банк гэсэн бичигтэй цагаан өгийн сони маркийн Сиди 1 ширхэг.
******ээс хураан авсан гарын үсэг зурахад ашигласан гэх 1 ширхэг бал, запаас 1 ширхэг,
******* электрон файл гэсэн улаан өнгийн Флаш диск 1 ширхэг зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэргийн хадгалах хугацааг дуустал хэрэгт хавсаргаж, HP маркийн принтер 1 ширхгийг тогтоол хүчин төгөлдөр болмогц ******д буцаан олгож,
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч ******ээс нийт 109,093,910,000 /нэг зуун есөн тэрбум ерэн гурван сая есөн зуун арван мянга/ төгрөгийг гаргуулж, “*******” ХХК-д 105,246,800,000 /нэг зуун таван тэрбум хоёр зуун дөчин зургаан сая найман зуун мянга/ төгрөгийг, “*******” ХХК-д 3,847,110,000 /гурван тэрбум найман зуун дөчин долоон сая нэг зуун арван мянга/ төгрөгийг тус тус, шүүгдэгч *******оос нийт 1,848,863,461 /нэг тэрбум найман зуун дөчин найман сая найман зуун жаран гурван мянга дөрвөн зуун жаран нэг/ төгрөг, шүүгдэгч *******аас 792,370,054 /долоон зуун ерэн хоёр сая гурван зуун далан мянга тавин дөрөв/ төгрөгийг тус тус гаргуулж, “*******” ХХК-д олгож,
хохирогч “*******” ХХК нь өөрт учирсан гэм хортой холбоотой бусад зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд гарсан 39,300,000 /гучин есөн сая гурван зуун мянга/ төгрөгийг шүүгдэгч ******, *******, ******* нараас хувь тэнцүүлэн гаргуулж,
“*******” ХХК-д 15,000,000 /арван таван сая/ төгрөгийг,
“*******” ХХК-д 11,000,000 /арван нэгэн сая/ төгрөгийг,
“*******” ХХК-д 10,000,000 /арван сая/ төгрөгийг,
“*******” ХХК-д 3,300,000 /гурван сая гурван зуун мянга/ төгрөгийг тус тус олгохоор шийдвэрлэсэн байна.
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.3 дугаар зүйлийн 1, 2-т заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар ******д, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1-д заасныг тус тус журамлан тусгай ангийн 22.12 дугаар зүйлийн 1-д зааснаар *******д, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 2.2 дугаар зүйлийн 4, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1-д заасныг тус тус журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 21.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар *******, ****** нарт тус тус яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлсэн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож, *******, *******, ****** нарыг цагаатгаж,
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 2022/ШЦТ/742 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн *******, ******, ******* нарыг гэм буруутайд тооцсон, ял оногдуулсан, хохирол төлбөр гаргуулахаар заасан бүх заалтуудыг, мөн тогтоох хэсгийн 12 дахь заалтыг тус тус хүчингүй болгож,
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 2022/ШЦТ/742 дугаар шийтгэх тогтоолын
А. тогтоох хэсгийн 1 дэх заалтын шүүгдэгч ******д холбогдох хэсгийг “Нийслэлийн прокурорын газраас ******д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргээс “******* банк” ХХК-д үлэмж хэмжээний хохирол учруулсан гэх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.3 дугаар зүйлийн 1, 2-т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.12 дугаар зүйлийн 1-д зааснаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.3 дугаар зүйлийн 1, 2-т заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1-д зааснаар, хэрэг шалган шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг зориуд хуурамчаар үйлдсэн, хуурамч болохыг мэдсээр байж шүүхэд гаргаж өгсөн гэх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.3 дугаар зүйлийн 1, 2-т заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр тус тус хэрэгсэхгүй болгож” гэж,
Б. тогтоох хэсгийн 3 дахь заалтын шүүгдэгч ******д холбогдох хэсгийг “Шүүгдэгч ******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.12 дугаар зүйлийн 1-д заасан “Хуулийн этгээдийн удирдах албан тушаалтан хувьдаа давуу байдал тогтоох зорилгоор хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, дүрмээр олгогдсон албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашигласны улмаас үлэмж хэмжээний хохирол учруулсан” гэмт хэргийг зохион байгуулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан “Эрх олгосон, үүргээс чөлөөлсөн баримт бичгийг хуурамчаар үйлдсэн, хуурамч болохыг мэдсээр байж ашиглаж бусдын эд хөрөнгөд ноцтой хохирол учруулсан”, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т заасан “Хуурч, баримт бичиг ашиглаж, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, нэр хүнд, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан” гэмт хэргийг албан тушаалын байдлаа ашиглаж, бусдад их хэмжээний хохирол учруулж үйлдсэн, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.3-т заасан “Гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө, орлого гэдгийг мэдсээр байж түүний хууль бус эх үүсвэрийг нь нуун далдлах зорилгоор өөрчилсөн, шилжүүлсэн, түүний эзэмшигчийг нуун далдалсан гэмт хэргийг байнга тогтвортой үйлдэж, албан тушаалтан албаны чиг үүрэг, бүрэн эрхийг урвуулан ашиглаж үйлдсэн гэм буруутайд,” гэж,
В. тогтоох хэсгийн 3 дахь заалтын шүүгдэгч ******д холбогдох хэсгийг “Шүүгдэгч ******г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.3 дугаар зүйлийн 1, 2-т тус тус заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.12 дугаар зүйлийн 1-д зааснаар 02 жилийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 2-т зааснаар 02 жилийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 2.2 дугаар зүйлийн 4, 3.7 дугаар зүйлийн 1-д тус тус заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т зааснаар 5 жилийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3-т тус тус заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.3-т зааснаар 02 жилийн хугацаагаар хорих ял,” гэж,
Г. тогтоох хэсгийн 3 дахь заалтын шүүгдэгч ******д холбогдох хэсгийг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 4-т тус тус зааснаар ******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар 5 жилийн хугацаагаар оногдуулсан хорих ялд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.3-т зааснаар 02 жилийн хугацаагаар оногдуулсан хорих ял, мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.12 дугаар зүйлийн 1-д зааснаар оногдуулсан 02 жилийн хорих ялыг нэмж нэгтгэн түүний биечлэн эдлэх хорих ялыг 9 жилийн хугацаагаар,” гэж,
Д. тогтоох хэсгийн 8 дахь заалтыг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4-т зааснаар шүүгдэгч ******ийн эдлэх 9 жилийн хугацаатай хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.” гэж,
Е. тогтоох хэсгийн 13 дахь заалтад “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч ******ийн Сингапур улсын 6 Martin plase rendencec *******, sangapord хаягт байрлах эд хөрөнгө, Сингапур улсын 94 punggol central *******, sengaport ******* хаягт байрлах эд хөрөнгө, Америкийн нэгдсэн улсын Шарлоте хотод харьяалагдах 63 revenswood blvd ******* тоот хаягт байрлах эд хөрөнгө, Флорида мужид Sweden ave nort port 8 ******* тоот хаягт байрлах үл хөдлөх эд хөрөнгийг тус тус хураан хохиролд тооцсугай. ...” гэснийг нэмж,
Ё. тогтоох хэсгийн 15 дахь заалтыг “Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч ******ээс нийт 109,886,280,054 /нэг зуун есөн тэрбум найман зуун наян зургаан сая хоёр зуун наян мянга тавин дөрөв/ төгрөгийг гаргуулж, “*******” ХХК-д 106,039,170,054 /нэг зуун таван тэрбум гучин есөн сая нэг зуун далан мянга тавин дөрөв/ төгрөгийг, “*******” ХХК-д 3,847,110,000 /гурван тэрбум найман зуун дөчин долоон сая нэг зуун арван мянга/ төгрөгийг тус тус,
шүүгдэгч *******оос нийт 1,848,863,461 /нэг тэрбум найман зуун дөчин найман сая найман зуун жаран гурван мянга дөрвөн зуун жаран нэг/ төгрөг гаргуулж, “*******” ХХК-д олгосугай.” гэж,
Ж. тогтоох хэсгийн 17 дахь заалтыг “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд гарсан 39,300,000 төгрөгийг шүүгдэгч ******ээс гаргуулж, “*******” ХХК-д 15,000,000 төгрөгийг, “*******” ХХК-д 11,000,000 төгрөгийг, “*******” ХХК-д 10,000,000 төгрөгийг, “*******” ХХК-д 3,300,000 төгрөгийг тус тус олгосугай.” гэж тус тус өөрчлөлт оруулж,
шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтуудыг хэвээр үлдээж, хохирогч, иргэний нэхэмжлэгч “*******” ХХК төрийн өмчид үйлдвэрийн газрын хууль ёсны төлөөлөгч *******, *******, тэдний өмгөөлөгч М.Дэлгэрнасан нарын хамтран, шүүгдэгч ******, түүний өмгөөлөгч Ж.Батзоригт, П.Ундрах-Эрдэнэ нарын тус тус хамтран, шүүгдэгч *******ийн өмгөөлөгч Э.Ганхөлөг нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч ******, түүний өмгөөлөгч Д.Наранцэцэг, шүүгдэгч ******, ******* нарын өмгөөлөгч Ц.Дэлгэрням, шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч Г.Оюунцэцэг нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хүлээн авч,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3-т зааснаар шүүгдэгч ******ийн 2022 оны 11 дүгээр сарын 08-ны өдрөөс 2023 оны 03 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 127 хоногийг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцохоор шийдвэрлэжээ.
Шүүгдэгч ******* хяналтын шатны шүүхэд гаргасан гомдолдоо: “Давж заалдах шатны шүүхийн магадлалыг эс зөвшөөрч хяналтын журмаар гомдол гаргаж байна.
1. Давж заалдах шатны шүүх намайг “...“*******” ХХК-ийн ерөнхий захирлаар ажиллаж байхдаа “*******” ХХК-ийн захирал ******тэй урьдчилан үгсэж тохиролцон, бүлэглэн “*******”-тэй 2009 оны 07 дугаар сарын 08-ны өдөр байгуулсан 36,000,000 ам.долларын зээлийн гэрээний батлан даалтын болон үүргийн гэрээ, барьцаа хөрөнгийн эрх шилжүүлэх гэрээг байгуулсан...” (магадлалын 151-р тал) гэж дүгнэжээ. 2009 оны гэрээ гэх баримт бичгүүд дээр *******ын оруулсан байсан “*******” ХХК, “*******” ХХК-ийн өмнөөс батлан даалт гаргахгүй, санхүүгийн хариуцлага хүлээхгүй” гэсэн заалтыг би харж байж гэрээний саналд ганцхан удаа л гарын үсэг зурсан. Үүнээс өөрөөр ******* банктай байгуулах ямар ч гэрээнд би гарын үсэг зураагүй. Яагаад гэрээний санал гэж байгаа юм бэ гэхээр энэ төсөлд гэрээний нөгөө тал болох ******* банк гарын үсгээ зураагүй, *******ийн тамга ч дарагдаагүй. Иргэний хуулийн 195 дугаар зүйлийн 195.1-д гэрээ байгуулах санал гэж юу болохыг тодорхой заасан байдаг. Хэрэв ******* банк энэ гэрээний саналд гарын үсэг зурсан бол гэрээ гэж нэрлэх нь зохистой. Давж заалдах шатны шүүх миний энэ гарын үсэг зурсан гэрээний саналд батлан даалт гаргахгүй гэсэн заалт оруулсан, батлан даалт гаргахыг зөвшөөрөөгүй гэсэн үндэслэлээр *******ыг цагаатгасан байна лээ. Энэ нь зөв дүгнэлт болсон бөгөөд бид хоёр хоёулаа гарын үсэг зурсан. Гэтэл *******ыг цагаатгаад, намайг гэм буруутай гэж үзсэнийг ойлгохгүй байна. Түүнчлэн миний гарын үсэг зурсан гэрээний санал ******ийн зээлж авсан 36,000,000 ам.долларын зээлтэй холбоотой гэдгийг ямар нотлох баримтаар, хэрхэн тогтоогоод байгаа нь тодорхойгүй. Учир нь 203 хх-ийн 163-196-р талд авагдсан гэрээний төсөлд энэ нь 36,000,000 ам.долларын зээлийг батлан дааж байна гэх нэг ч заалт байхгүй. Хэрэв энэ нь 36,000,000 ам.долларын зээлийг батлан даах гэрээ юм бол гэрээндээ энэ тухай заавал дурдсан байх ёстой. Ямар ч батлан даалтын гэрээг аваад үзэхэд ийм зээлийг батлан дааж байна гэсэн заалт хамгийн эхэнд бичигдсэн байдаг. Иргэний хууль, түүнийг тайлбарласан Улсын дээд шүүхийн тайлбарт зааснаар батлан даалтын гэрээнд батлан даалт гаргах тухай заалт, батлан даалтын хэмжээ зэргийг заавал тусгах ёстой. Тухайлбал, Иргэний хуулийн 458, 459, 460 дугаар зүйл, Улсын дээд шүүхийн 2006 оны 53 дугаар тогтоолд батлан даалтын гэрээнд заавал байх ёстой заалтуудыг заасан. Эдгээрийн аль нь ч миний гарын үсэг зурсан гэрээний төсөлд байхгүй тул батлан даалтын гэрээ гэж үзэх үндэслэлгүй. Магадлалын 151-152-р талд Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 1026 болон 3998 дугаартай дүгнэлтүүдийг үндэслэн батлан даалтын гэрээнд гарын үсэг зурсан гэж дүгнэсэн боловч энэ гарын үсэг зурсан гэрээ гэх баримтад “батлан даалт гаргахгүй, санхүүгийн хариуцлага хүлээхгүй” гэсэн тодорхой заалт байсаар байхад шүүх ингэж дүгнэсэн нь үндэслэлгүй.
2. Давж заалдах шатны шүүхээс шүүгдэгч ******* нь 2010 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн “Барьцаа хөрөнгийн эрх шилжүүлэх гэрээ”-нд гарын үсэг зурсан гэж дүгнэсэн. (магадлалын 152-р тал) Би ийм гэрээнд гарын үсэг зураагүй. Логикоор бодсон ч гэсэн 27,000,000 ам.долларын батлан даалтын гэрээ, данс барьцаалуулах тухай гэрээнүүдэд нь гарын үсэг зураагүй байж эрх шилжүүлэх гэрээнд гарын үсэг зурна гэдэг нь байж болохгүй санагдаж байна. Өөрөөр хэлбэл үндсэн гэрээгүйгээр дагалдах гэрээ бие даан хэрэгжих боломжгүй учраас батлан даалтын гэрээнд нь гарын үсэг зураагүй атлаа дагалдах гэрээнд гарын үсэг зурах магадлал байхгүй. Хэрэгт авагдсан энэхүү гэрээ гэх баримтад 2010 оны 27,000,000 ам.долларын зээлтэй холбоотой тухай нэг ч заалт байхгүй байхад яаж 27,000,000 ам.долларын барьцааны эрх шилжүүлэх гэрээ гэж мэдээд байгаа нь бас л тодорхойгүй. Миний гарын үсэг зурсан гэх гэрээг ****** нь 2010 оны 08 дугаар сарын 05-ны өдөр 27,000,000 ам.доллар зээлж авахдаа ашигласан болох нь мөн л тогтоогдоогүй. Учир нь 27,000,000 ам.долларын зээлтэй холбоотой гэж ******* банкнаас гаргаж өгсөн 2010 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн “Барьцаа хөрөнгийн эрх шилжүүлэх гэрээ”-нд зурагдсан гарын үсэг нь *******ийнх биш, тамга нь хуурамч гэдэг нь Английн шинжээч ******ийн дүгнэлтээр батлагдсан. Ийнхүү хуурамчаар үйлдэж ашигласан гэрээ нь намайг гарын үсэг зурсан гэж буруутгаад байгаа гэрээнээс огт өөр агуулгатай байгаа нь ийм гэрээнд би гарын үсэг зураагүй гэдгийг илтгэж байна. Мөн *******ийн гарын үсэг зурсан гэх “Барьцаа хөрөнгийн эрх шилжүүлэх гэрээ” нь *******т хэрэгжсэн болох нь тогтоогдоогүй. *******ийн Худалдааны хэлтсээс *******ийн гарын үсэг зурагдсан гэж бодож хэрэгжүүлж байсан “Барьцаа хөрөнгийн эрх шилжүүлэх гэрээ”-ний гарын үсэг нь *******ийнх биш, тамга нь *******ийнх биш гэдэг нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон. Ийнхүү 27,000,000 ам.долларын батлан даалтын гэрээ, түүнийг дагалдах гэрээнүүд дээрх гарын үсэг нь *******ийнх биш гэсэн шинжээчийн дүгнэлт Монголд ч гарсан, Англид ч гарсан. Лондонд болсон арбитрын хурал дээр эдгээр гэрээ бүгд хуурамч гэдэгтэй хэн ч маргаагүй. ****** ч гэсэн өөрөө гарын үсгүүдийг дуурайлгаж зурсан гэдгээ хүлээн зөвшөөрдөг. Гэтэл хуурамч гэрээнүүдийг хэрэгжүүлсэн байсны улмаас ******* 27,000,000 ам.долларын хэрэгт ялагдсан. Өөрөөр хэлбэл, гэрээнүүд нь хуурамч болохыг Арбитр хүлээн зөвшөөрсөн боловч эдгээрийг хэрэгжүүлсэн учраас ******* арбитрт ялагдсан. Тэрнээс ******* гарын үсэг зурсны улмаас ялагдлаа гэж Арбитрын шийдвэрт бичээгүй. Гэрээ хэрэгжиж байгааг хэн ч надад танилцуулаагүй, би мэдээгүй. Гэтэл хуурамч гэрээг жинхэнэ гэж андуураад надад мэдэгдэлгүйгээр хэрэгжүүлсэн хүн нь цагаадаад, намайг гэм буруутай гэж үзээд байгааг би ойлгохгүй байна. Хавтаст хэрэгт авагдсан материалуудаас үзэхэд дараах гэрээ, албан бичгүүдэд гарын үсэг зурсан тохиолдолд л 2010 оны 27,000,000 ам.долларын батлан даалтын гэрээнд намайг оролцсон гэж үзэх үндэслэл бий болно. Үүнд:
2010 оны 27 сая ам.долларын зээлтэй холбоотой гэрээ.
2010.08.05-ны өдрийн Facility Agreement Just, EMC and Standart Bank Plc. (Зээлийн гэрээ-*******, ЭУУК ба ******* Банк Плс)
(27 сая ам.долларын Зээлийн болон батлан даалтын гэрээ) Англи хэлээр 199 хх-ийн 171-250, 200 хх-ийн 1-9-р тал Монгол хэлээр 106 хх-ийн 98-199-р тал 2013.08.16-ны өдрийн 2573 дугаартай шинжээчийн дүгнэлт (шинжээч ******) Гарын үсэг нь *******ийн гарын үсэгтэй тохирохгүй байна. 85 дугаар хуудаст байх тамга нь *******ийнхтэй тохирохгүй байна. /27 хх-ийн 221-р тал/
2014.04.08-ны өдрийн 1480 дугаартай шинжээчийн дүгнэлт (шинжээч ******) Гэрээнүүдэд дарсан тамга нь харьцуулах загвараар ирүүлсэн “*******” ХХК-ийн 2008-2012 оны тэмдгийн дартсуудтай тохирохгүй байна. /27 хх-ийн 58-р тал/
2018.03.25-ны өдрийн 1027 дугаартай шинжээчийн дүгнэлт (шинжээч ******) “Facility Agreement relating to a Dollar term loan facility of $27,000,000 5 AUGUST 2010” гэсэн... баримт бичгүүд дээрх тэмдгийн дардас нь *******ээс харьцуулах шинжилгээнд ирүүлсэн... тэмдгийн дартсуудтай тохирохгүй. /170хх-ийн 7-р тал/
2018.03.30-ны өдрийн 1026 дугаартай шинжээчийн дүгнэлт (шинжээч ******) “Facility Agreement relating to a Dollar term loan facility of $27,000,000 5 AUGUST 2010” гэсэн гэрээнүүдэд зурсан гарын үсэг нь *******ийн гарын үсэгтэй тохирохгүй. /170 хх-ийн 25-р тал/ Доктор ******ийн 2014.07.03-ны өдрийн дүгнэлтэд Q2 гэж ялгаж дугаарласан бөгөөд *******ийн гарын үсэг жинхэнэ биш, тамга нь *******ийнхтэй тохирохгүй гэсэн дүгнэлт гарсан. /39 хх-ийн 236, 238-р тал/. /орчуулга 216 хх-ийн 158, 162-р тал/.
2010.08.05-ны өдрийн ЕМС Ассоnt Charge and Standart (ЭУУК-ийн дансны барьцаа-ЭУУК ба *******) Англи хэлээр 109 хх-ийн 95-102-р тал
Монгол хэлээр 104 хх-ийн 66-84-р тал Доктор *******ийн 2014.07.03-ны өдрийн дүгнэлтэд Q3 гэж ялгаж дугаарласан бөгөөд *******ийн гарын үсэг жинхэнэ биш, тамга нь *******ийнхтэй тохирохгүй гэсэн дүгнэлт гарсан. /39 хх-ийн 236, 238-р тал/. /орчуулга 216 хх-ийн 158, 162-р тал/.
2010.08.05-ны өдрийн Security Assignment EMC and Standart (Барьцааны эрх шилжүүлэх гэрээ-ЭУУК ба *******) Англи хэлээр З хх-ийн 156-167-р тал
Монгол хэлээр 109 хх-ийн 3-23-р тал Доктор *******ийн 2014.07.03-ны өдрийн дүгнэлтэд Q4 гэж ялгаж дугаарласан бөгөөд *******ийн гарын үсэг жинхэнэ биш, тамга нь *******ийнхтэй тохирохгүй гэсэн дүгнэлт гарсан. /39 хх-ийн 236, 238-р тал/. /орчуулга 216 хх-ийн 158, 162-р тал/.
*******, ******* нарын гарын үсэг зурсан гэх *******ээс ******* банканд хандсан 2010.08.04-ний ГЗ-16-14/411 дугаартай албан бичиг. Агуулга нь энэхүү албан бичгийг 27 сая ам.долларын Зээлийн гэрээтэй холбогдуулан гаргаж байна, 27 сая ам.долларын дүн бүхий Зээлийн гэрээнд ******* батлан даагч тал болж оролцож байгаагаа хүлээн зөвшөөрч, баталгаажуулж байна гэсэн утгатай. (2010.08.05-нд байгуулагдсан гэх “27,000,000 ам.долларын зээл олгох тухай Зээлийн гэрээ”-ний хавсралт 2-ын 2.2-т заасны дагуу гаргасан байна.) Англи хэлээр 1хх-ийн 12-р тал, Монгол хэлээр 204хх-ийн 57-р тал Доктор *******ийн 2015.06.17-ны өдрийн дүгнэлтэд 0106 гэж ялгаж дугаарласан бөгөөд *******, ******* нарын гарын үсэг жинхэнэ биш, тамга нь *******ийнхтэй тохирохгүй гэсэн дүгнэлт гарсан. /39 хх-ийн 179-2, 187-2-р тал/.
*******, ******* нарын гарын үсэг зурсан гэх *******ээс ******* банканд хандсан 2010.08.03-ны ГЗ-16-14/394 тоот албан бичиг. Агуулга нь *******ийн улсын бүртгэлийн гэрчилгээ, үүсгэн байгуулах баримт бичгүүдийн хуулбар, *******ээс Сангийн яаманд Худалдааны авлагын данс бүртгүүлсэн тухай албан бичгийн үнэн зөв хуулбар, мөн 27 сая ам.долларын зээлд батлан даалт гаргахад аливаа тусгай зөвшөөрөл шаардахгүй тухай нотолгоо, 2008.01.18-ны өдрийн *******ийн ТУЗ-ийн хурлын тэмдэглэлийн үнэн зөв хуулбар, *******т олгосон бүрэн эрхийг хязгаарлаагүй тухай ТУЗ-ийн дарга *******ын гарын үсэг бүхий албан бичиг эх хувиараа, Ерөнхий захирал болон нэгдүгээр орлогчийн батлан даалт гаргах тухай зөвшөөрөл, *******ийн бүрэн эрх хязгаарлагдаагүй хэвээр байгаа гэдгийг баталсан *******ийн хуулийн хэлтсийн хуулийн дүгнэлт, компаниас гаргаж байгаа батлан даалт нь батлан даалт гаргаж болох хэмжээ хязгаарыг даваагүй гэсэн ТУЗ-ийн дарга *******ын батламж зэргийг хавсаргав гэсэн утгатай. (2010.08.05-нд байгуулагдсан гэх “27,000,000 ам.долларын зээл олгох тухай Зээлийн гэрээ”-ний хавсралт 2-ын 2.1-д заасны дагуу гаргасан байна.)
Англи хэлээр 173 хх-ийн 192-194-р тал Монгол хэлээр 109 хх-ийн 107-109-р тал Доктор *******ийн 2015.06.17-ны өдрийн дүгнэлтэд Q83 гэж ялгаж дугаарласан бөгөөд *******, ******* нарын гарын үсэг жинхэнэ биш, тамга нь *******ийнхтэй тохирохгүй гэсэн дүгнэлт гарсан. /39 хх-ийн 185-р тал/.
*******ийн гарын үсэг зурсан гэх 2010.08.03-ны ГЗ-16-14/402 дугаартай албан бичиг. Агуулга нь ******* банкнаас *******д 27,000,000 ам.долларын зээл олгох тухай 2010.08.05-ны гэрээ болон аливаа санхүүгийн баримт бичигтэй холбоотойгоор Английн шүүх дээр явагдаж буй аливаа хуулийн ажиллагаа, процедурт болон зээлийн гэрээтэй холбоотой аливаа шүүхийн шийдвэрт *******ийг төлөөлөх зохицуулагч агентаар ноён *******ыг томилж байна, энэ итгэмжлэлийг бүхий л төлбөр ******* банканд төлөгдөж дуусах хүртэл буцаахгүй гэсэн утгатай. (2010.08.05-нд байгуулагдсан гэх “27,000,000 ам.долларын зээл олгох тухай Зээлийн гэрээ”-ний хавсралт 2-ын 2.6-д заасны дагуу гаргасан байна.)
Монгол хэлээр 109хх-ийн 112-р тап Доктор *******ийн 2015.06.17-ны өдрийн дүгнэлтэд Q86 гэж ялгаж дугаарласан бөгөөд *******йн гарын үсэг маш хүчтэй жинхэнэ биш, тамга нь *******ийнхтэй тохирохгүй гэсэн дүгнэлт гарсан. /39 хх-ийн 186-р тал/
Дээрх гэрээ, албан бичгүүдийг 27,000,000 ам.долларын зээлд “*******” ХХК батлан даалт гаргаж байна гэж ****** хуурамчаар үйлдэж, ******* банканд өгсөн бөгөөд эдэнгүйгээр 27,000,000 ам.долларын зээл олгогдохгүй байсан.
3. Намайг 2010 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн ГЗ-16-14/403 тоот албан бичигт гарын үсэг зурсан гэж шүүх буруутгасан. Хавтаст хэрэгт ГЗ-16-14/403, ГЗ-16-14/10З дугаартай, агуулга нь ойролцоо боловч өөр өөр огноотой гурван албан бичиг авагдсан байдаг бөгөөд ******* банк болон ******* компанид очсон албан бичгүүд дээрх миний гарын үсэг хуурамч гэдэг нь Англид шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон. Хэрэв ****** надаар ******* банкны шаардлагын дагуу энэ албан бичиг дээр гарын үсэг зуруулсан л юм бол яагаад дахин хоёр албан бичгийг хуурамчаар үйлдэж зээл авахдаа ашигласан байх вэ, түүний хүссэн албан бичиг дээр би гарын үсэг зураагүй учраас тэрээр хуурамч албан бичиг хийж явуулсан нь ойлгомжтой. Нөгөөтээгүүр, яг тэр үед нь миний гарын үсэг зурсан гэх 2010 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн ГЗ-16-14/402, 2010 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн ГЗ-16-14/394, 2010 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн ГЗ-16-14/411 албан бичгүүд байгаа бөгөөд би нэгэнд нь гарын үсэг зураад, нөгөө гурав дээр нь гарын үсэг зураагүй гэж харагдахаар байна. Би дээрх гэрээ, албан бичгүүдэд бүгдэд нь гарын үсэг зураагүй. Хэрэв би батлан даалт гаргах хүсэл зоригтой байсан юм бол заримд нь гарын үсэг зураад, зарим дээр нь зурахгүй орхино гэж байхгүй. ****** ч гэсэн надтай үгсэн хуйвалдсан юм бол бүх гэрээ, албан бичгүүдэд надаар гарын үсэг зуруулах байсан нь ойлгомжтой. Ийм эргэлзээтэй нотлох баримтыг шүүх надад ашиггүйгээр тайлбарлаж, үнэлсэнд гомдолтой байна.
4. Улсын яллагч намайг *******, ******* нартай урьдчилан үгсэн тохирч, бүлэглэн гэмт хэрэг үйлдсэн, тэдэнд заавар чиглэл өгсөн гэж яллан шүүхэд шилжүүлсэн. Бүлэглэсэн гэх үйлдэл тогтоогдоогүй учраас надтай бүлэглэсэн гэх хүмүүс цагаадсан гэж би ойлгож байгаа. Тэгэхээр би хэнтэй урьдчилан үгсэн тохирч бүлэглэсэн, заавар чиглэл өгсөн байх вэ, намайг эдгээр хүмүүст үүрэг даалгавар, чиглэл өгч, батлан даалтын ажиллагаанд оролцуулсан гэж буруутгаж байсан боловч үүрэг чиглэл өгөөгүй, данс удирдахад нь миний зүгээс ямар ч оролцоо байгаагүй, дансны гүйлгээг мэдээгүй гэдэг нь ******* банкнаас ирүүлсэн 148 тоот дансны хуулган дээр “*******т: Энэ юу юм бэ” гэсэн цохолт хийж байснаас тодорхой харагддаг. ****** ******* банкнаас дансны хуулгыг над руу ирүүлээд байвал түүний залилан илэрнэ гэж айсан учраас хуулга ирүүлж байх хаягийг нь өөрчилж ******* банканд өгсөн байна лээ. Үүнээс хойш дахиж ийм хуулга над руу орж ирээгүй. Ийм данс нээгдсэн гэдгийг ч би мэдээгүй. Учир нь ****** *******ийн өмнөөс ******* тоот данс нээлгэчхээд зохих журмын дагуу ******* банк ч банканд данс нээсэн мэтээр хуурамч албан бичиг Сангийн яаманд явуулсан байсан. Дансны гүйлгээний тухайд гэвэл би байтугай албаны чиг үүргийн хувьд надаас өмнө мэдэх ёстой нягтлан бодох бүртгэлийн хэлтэс, санхүүгийн хэлтэс, ерөнхий захирлын санхүү эрхэлсэн орлогч, ерөнхий захирлын нэгдүгээр орлогч хүртэл мэдээгүй байхад намайг мэдэж байсан гэж үзэж байгааг би хүлээн зөвшөөрөхгүй.
5. Миний гарын үсэг зурсан гэх нэг ч албан бичиг, нэг ч гэрээ ******* банканд очиж зээл олгоход нь ашиглагдаагүй. Харин 2009 онд ****** өөр баримт бичигт зурсан гарын үсгийг батлан даалтын гэрээнд зурсан мэтээр харагдуулахын тулд ганцхан удаа хуудас сольж ашигласан тохиолдол бий. Үүнээс бусад бүх тохиолдолд ****** миний гарын үсгийг хуурамчаар үйлдсэн. Нийтдээ 21 гэрээ болон гэрээний хугацаа сунгах албан захидал, 100 орчим албан бичигт миний гарын үсгийг дуурайлган зурсан гэдэг нь шинжилгээгээр тогтоогдсон. Хэрэв би ******тэй үгсэн тохирч хуйвалдсан байсан бол тэрээр ийм олон баримт бичгийг хуурамчаар үйлдэх үү.
6. Миний гарын үсэг зурсан гэх нэг ч гэрээ *******хэрэгжээгүй. Би ******* банктай байгуулах батлан даалтын нэг ч гэрээнд гарын үсэг зураагүй боловч харамсалтай нь ******ийн дуурайлган зурсан гарын үсгийг миний гарын үсэг гэж андуурсны улмаас гэрээг хэрэгжүүлсэн байсан.
7. ******* банк 2011, 2012 онд олгогдсон 75,000,000 ам.доллар, 34,000,000 ам.долларын зээлээс төлөгдөөгүй үлдэгдэл болох 70 гаруй сая ам.долларыг *******ээс нэхэмжилж Арбитрт хандсан ба миний бие 75,000,000 ам.доллар, 34,000,000 ам.долларын батлан даалтын гэрээнүүдийн алинд нь ч гарын үсэг зураагүй.
8. Энэ хэрэгт хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид, тэдний өмгөөлөгчид, улсын яллагчийн надад хандаж байгаа хандлага нь ямар ч нотолгоогүй, хий хоосон таамаглал дээр үндэслэсэн, ******* гарын үсэг зурсан л байж таараа, мэдсэн байж таараа, үүрэг чиглэл өгсөн байж таараа гэх зэргээр зүгээр л “яллахын тулд” яллаж байна. ******* банк зээл олгохдоо үндэслэл болгосон гэрээ, албан бичгүүд зэрэг гол нотлох баримтууд Англид эх хувиараа байгаа. Эдгээр нотлох баримтыг Монголд авчирч шинжлүүлэх боломж улсын яллагчид байсан боловч энэ талаар ямар ч ажиллагаа хийсэнгүй. Тэдгээрийг авчраад шинжилгээ хийлгэчихвэл ******* гарын үсэг зураагүй гэдэг нь илэрнэ, тэр нь яллах талд ямар ч ашиггүй гэж тооцоод ажиллагаа хийгээгүй юм болов уу гэж ч хардахад хүргэж байна. Уг нь улсын яллагч яллах, цагаатгах талын бүх нотлох баримт хэрэгт эх хувиараа авагдсан эсэхэд хяналт тавьж, хэрэгт авагдаагүй нотлох баримтуудыг цуглуулах талаар санаачилга гаргаж ажиллах ёстой баймаар. Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх Лондонд байгаа нотлох баримтуудыг эх хувиар нь Монголд авчирч шинжилгээ хийх нь хэргийг шийдвэрлэхэд чухал ач холбогдолтой гэж үзэж 2019 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 2019/ДШМ/519 тоот магадлалаар хэргийг прокурорт буцааж байсан боловч ямар ч ажиллагаа хийлгүйгээр шүүхэд буцаан шилжүүлсэн байдаг.
9. Би ******* банктай байгуулсан ямар ч арбитрын гэрээнд гарын үсэг зураагүй. Гэтэл надаас болж арбитрт дуудагдсан, зардал гаргасан, энэ зардлыг нөхөн төлөхөд оролцох ёстой гэж үзэж их хэмжээний мөнгө нэхэмжилж байгаа *******ийнхний байр суурийг ойлгохгүй байна. Уг нь тэд надаас биш, арбитрын гэрээ хуурамчаар үйлдсэн, хуурамч гэдгийг мэдсээр байж арбитрын ажиллагаанд оролцсон хүмүүсээсээ энэ зардлаа нэхэмжлэх нь шударга ёсонд нийцнэ. Дээр дурдсан нөхцөл байдал, нотлох баримтуудыг харгалзан үзэж намайг цагаатгаж өгнө үү.” гэжээ.
Шүүгдэгч *******ийн өмгөөлөгч Э.Ганхөлөг хяналтын шатны шүүхэд гаргасан гомдолдоо: “...Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлалыг эс зөвшөөрч, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлд зааснаар дараах гомдлыг гаргаж байна.
1. Анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн. Учир нь магадлалд “...Шүүгдэгч *******ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд тус тус заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ...” /магадлалын 154-р тал/ гэжээ. Гэвч Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйл нь гэмт хэрэгт хамтран оролцогчийн харилцааг зохицуулсан зохицуулалт юм. Тодруулбал, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хоёр, түүнээс олон хүн гэмт хэрэг үйлдэхэд санаатай нэгдсэн үйлдэлд уг зохицуулалтыг хэрэглэхээр хууль тогтоогчийн зүгээс тогтоож өгсөн байх бөгөөд Улсын дээд шүүх ч мөн хуулийн зохицуулалтыг дээрх байдлаар тайлбарлаж, хэрэглэж ирсэн. Гэтэл улсын яллагчийн зүгээс анх *******, *******, ******* нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг хамтран үйлдсэн гэж үзэж яллагдагчаар татан шүүхэд шилжүүлсэн боловч Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 2022/ШЦТ/742 дугаар шийтгэх тогтоолоор *******ыг, мөн Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 2023/ДШМ/292 дугаар магадлалаар ******* нарыг тус тус цагаатгасан. Гэмт хэрэг хамтран үйлдсэн гэж үзсэн этгээдүүд нь бүгд цагаатгагдсан байтал *******ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг буюу гэмт хэрэгт хамтран оролцсон гэж үзэн гэм буруутайд тооцсон нь илтэд үндэслэлгүй, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэж байна. Мөн *******ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт хамтран оролцогч болох “Гүйцэтгэгч”-ээр гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн шийдвэр хууль зүйн үндэслэлтэй талаар /магадлалын 154-р тал/ магадлалд дурдсан байна. Хэрэв ******* гэмт хэрэгт хамтран оролцсон, тэр дундаа гүйцэтгэгчээр хамтран оролцсон гэж үзвэл тухайн гэмт хэргийн хатгагч, хамжигч, зохион байгуулагчид нь хаана байна вэ. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.2 дахь хэсэгт зааснаар гэмт хэргийг хэзээ, хаана, яаж үйлдсэн, гэмт хэргийг хэн үйлдсэн болохыг зайлшгүй нотлох шаардлагатай. Гэтэл *******ийг хатгагч, хамжигч, зохион байгуулагчгүйгээр гэмт хэргийг хамтран үйлдсэн гэж үзсэн нь Эрүүгийн хуулийг илтэд буруу тайлбарласан.
Нөгөөтээгүүр, анхан болон давж заалдах шатны шүүх яллах дүгнэлтэд тусгагдаагүй асуудлыг хэлэлцэж, *******ийг гэм буруутайд тооцсон. Учир нь улсын яллагч нь *******, *******, ******* нар нь хамтран Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдсэн. Гэтэл *******, ******* нарыг цагаатгасан атлаа *******ийг гэм буруутайд тооцсон нь шүүх яллах дүгнэлтэд тусгагдаагүй асуудлаар дүгнэлт хийсэн гэж үзэхээр байна. Учир нь *******, *******, ******* нь хамтран Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн, тэдгээрийн үйлдэл нь шалтгаант холбоотой гэж үзэн яллах дүгнэлт үйлдэгдсэн. Харин ******* нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг дангаараа үйлдсэн гэх нэг ч үг, үсэг, өгүүлбэр яллах дүгнэлтэд дурдагдаагүй. Гэтэл шүүхийн зүгээс ******* нь дангаараа гэмт хэрэг үйлдсэн гэж үзэхээр шийтгэх тогтоол, магадлалыг гаргасан байна. Энэ нь анхан болон давж заалдах шатны шүүх нь яллах дүгнэлтэд дурдагдаагүй асуудлаар дүгнэлт үйлдэн *******ийн эрх зүйн байдлыг дордуулсан гэж үзэж байна. Мөн мөрдөн шалгах бүхий л ажиллагаанууд нь гэмт хэргийг хамтран үйлдсэн асуудлыг шалгасан бөгөөд энэ утгаараа тухайн гэмт хэргийг хамтран үйлдсэн гэж үзэн яллах дүгнэлт үйлдэгдсэн байтал мөрдөн шалгах ажиллагаа огт хийгдээгүй, яллах дүгнэлтэд дурдагдаагүй асуудлаар буюу *******ийг дангаараа гэмт хэрэг үйлдсэн гэж үзэж гэм буруутайд тооцсон нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ямар гэмт хэрэгт холбогдож байгаагаа мэдэх эрхийг ноцтой зөрчиж байгаа. Цаашлаад Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 13, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “хуульд заасан үндэслэл, журмаас гадуур хэнийг ч нэгжих, баривчлах, хорих, мөрдөн мөшгөх, эрх чөлөөг нь хязгаарлах, өмчлөх эрхэд нь халдах, эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах, гэм буруутайд тооцох, эрүүгийн хариуцлага хүлээлгэхийг хориглоно” гэж заасныг зөрчсөн. Дээрх бүгдээс үзэхэд анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж буруу хэрэглэсэн.
2. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн бөгөөд энэ нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн. Хамтран гэмт хэрэг үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдэгдсэн холбогдогч нараас *******, ******* нарыг цагаатгасан атлаа хамтран үйлдсэн гэх *******ийг гэм буруутайд тооцсон нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.12 дугаар зүйлд заасан “хууль, шүүхийн өмнө эрх тэгш байх зарчим”, Эрүүгийн хуулийн 1.3 дугаар зүйлд заасан “шударга ёсны зарчим”-ыг зөрчсөн. Хэрэв ******* Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэм буруутай юм бол яллах дүгнэлтэд дурдагдсанаар *******, ******* нар нь мөн адил гэм буруутайд тооцогдох байсан. Яллах дүгнэлтэд дурдагдсан хамтран гэмт хэрэг үйлдсэн гэх үйлдлийг шүүхийн шатанд шууд салгаж *******ийн эрх зүйн байдлыг дордуулсан. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд, түүнчлэн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрүүгийн хууль, энэ хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтанд ашигтайгаар шийдвэрлэнэ” гэж заасанчлан *******нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг бусадтай хамтран үйлдсэн эсэх нь эргэлзээтэй байх тул *******т ашигтайгаар шийдвэрлэж цагаатгаж өгнө үү.
3. Магадлалд “...Шүүгдэгч ******* нь “*******” ХХК-ийн ерөнхий захирлаар ажиллаж байхдаа “*******” ХХК-ийн захирал ******тэй үгсэн тохиролцож, бүлэглэн *******-тэй 2009 оны 07 дугаар сарын 08-ны өдөр байгуулсан 36,000,000 ам.долларын Зээлийн гэрээний Батлан даалтын болон үүргийн гэрээ, Барьцаа хөрөнгийн эрх шилжүүлэх гэрээг байгуулсан нь тогтоогдсон гэж үзлээ...” гэжээ. Энэ нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт болон бусад баримтуудаар няцаагддаг. Дурдвал, “Батлан даалтын болон үүргийн гэрээ”, “Барьцаа хөрөнгийн эрх шилжүүлэх гэрээ”-нд *******ийг гарын үсэг зурсан гэж үзсэн боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад дээрх гэрээнүүдэд зурагдсан *******ийн гарын үсэг нь өөрийнх нь зурсан гарын үсэг мөн..., биш..., аль нь болох талаар эрх бүхий байгууллагын нэг ч дүгнэлт гараагүй байдаг. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад энэхүү гэрээнүүдэд зурагдсан гарын үсгийг тодруулах зорилготойгоор хэд хэдэн удаа шинжээч томилогдсон байдаг. Гэвч шинжээчдийн зүгээс 2009 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн “Батлан даалтын болон үүргийн гэрээ”, “Барьцаа хөрөнгийн эрх шилжүүлэх гэрээ”-үүд нь хуулбар хувь байх тул Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 10.4.2 болон 24.1 дэх хэсэгт зааснаар “шинжилгээний объект нь эх хувь буюу биет байдлаар байх” гэж заасныг үндэслэн шинжээч ****** /27хх-н 217-221 дүгээр тал/, шинжээч ****** /27хх-н 57-59 дүгээр тал/ нар нь шинжилгээ хийхээс татгалзсан байдаг. Нэгэнт энэхүү гэрээнүүдэд зурсан гарын үсэг нь *******ийн зурсан гарын үсэг мөн эсэхийг тодорхойлох боломжгүй гэдгийг тусгай мэдлэг бүхий субъект нь дүгнэлтдээ тусгаж өгсөн байхад анхан шатны шүүхээс тухайн үр дагавар үүсгэсэн бичиг баримт дээрх гарын үсгийг *******ийн гарын үсэг мөн эсэхийг тодорхойлоогүй байдаг. *******ийг дээрх гэрээнүүдэд гарын үсэг зурсан гэдгийг тодорхойлох шинжээчийн дүгнэлт, гэрчийн мэдүүлэг гэх мэт нэг ч баримт хавтаст хэрэгт авагдаагүй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд нотолбол зохих байдал хуульчлагдсан бөгөөд 16.2 дугаар зүйлийн 1.2-т тухайн гэмт хэргийг хэн үйлдсэнийг зайлшгүй тогтоох шаардлагатай байхаар зааж өгсөн. Иймд тухайн үр дагавар үүсгээд буй гарын үсгийн үнэн зөвийг тогтоох шаардлагатай байтал үүнийг тогтоолгүйгээр гэм буруутайд тооцсон тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гарч чадаагүй гэж үзэж байна.
Учир нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.” гэж заасан шударга ёсны зарчмыг зөрчсөн. Мөн “гэмт хэрэг” гэж Эрүүгийн хуульд заасан үйлдэл эс үйлдэхүйг хэлдэг. Гэтэл анхан шатны шүүхээс гарын үсэг зурсан гэх үйлдлийг тогтоож чадаагүй атлаа Иргэний хуулийн холбогдох заалтыг баримтлан гэм буруутай гэж үзсэн нь хэргийн бодит байдалд нийцээгүй, Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчмыг ноцтой зөрчсөн, Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт үйлдлийг тогтоогоогүй атлаа Иргэний хуулийн гэрээний эрх зүйн зохицуулалт, агуулгыг үндэслэн гэм буруутайд тооцсон нь Эрүүгийн хуулийн буруу хэрэглэсэн гэж үзэхээр байна. Мөн “...******* банкны *******, ******* дугаартай дансны хуулгууд гарч /ирж байсан... Ерөнхий захирал ******* нь *******т энэ юу юм бэ, гэсэн цохолт хийсэн байсан. /170хх 182-192/ дугаар тал/. Өөрөөр хэлбэл ******* нь дээрх асуудлыг мэдээгүй байсан бөгөөд шалгах үүрэг даалгаврыг тухайн үед өгч байсан үйлдэл байна. Энэ нь ******* нь хууль бус үйлдэл байж болзошгүй гэж үзэн таслан зогсоох идэвхтэй үйлдэл хийсэн байгааг анхаарч үзээсэй гэж хүсэж байна. Дээрх бүгдээс нэгтгэн үзэхэд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлал нь хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн байх бөгөөд үүний улмаас яллах дүгнэлтэд тусгагдаагүй асуудлаар *******ийн гэм буруутайд тооцсон, цаашлаад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийг ноцтой зөрчсөн, энэ нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эргэлзээ бүхий байх тул *******т холбогдох хэсгийг хүчингүй цагаатгаж өгнө үү.” гэжээ.
Шүүгдэгч ****** хяналтын шатны шүүхэд гаргасан гомдолдоо: “...анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлалын зарим хэсгийг эс зөвшөөрч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг үндэслэн хяналтын журмаар гомдол гаргаж байна. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.12 дугаар зүйлийн 1, мөн хуулийн 18.6 дугаар зүйлийн 2.2, 2.3, 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т заасан хэрэгт тус тус гэм буруутайд тооцож ял шийтгэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн.
1. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2.2-т заасан “*******” ХХК-ийг урьдын харилцааны явцад бий болсон өр төлбөрийг төлөхдөө “хуурч, бодит байдлыг нуун дарагдуулсан, төөрөгдөлд оруулах замаар өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч их хэмжээний хохирлыг учруулсан гэх гэмт хэрэг. Анхан болон давж заалдах шатны шүүх “*******” ХХК-ийг залилан мэхэлсэн гэх хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг Улсын дээд шүүхийн 2006 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 51 дугаартай тогтоолд заасан албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн. Улсын дээд шүүхийн 2006 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 51 дүгээр тогтоолын 3 дахь хэсэгт “Мөн зүйлийн “...хуурч мэхлэх арга...” гэдэг нь бусдын эд хөрөнгө, түүнийг өмчлөх эрхийг өөртөө хууль бусаар олж авахын тулд үгээр буюу үйлдлээр, бодит байдлыг гуйвуулах, нуун дарагдуулах, эсхүл зохиомол байдлыг зориудаар бий болгох замаар эзэмшигч, өмчлөгчийг төөрөгдүүлэхийг хэлнэ”, мөн тайлбарын 6 дахь хэсэгт “Бусдын эд хөрөнгө, эсхүл түүнийг эзэмших, өмчлөх эрхийг буцааж өгөхгүй, хариу төлбөр огт хийхгүй, эсхүл хагасыг нь хийнэ гэсэн субьектив санаа зорилго гэмт этгээдийн хувьд гэмт үйлдлээ хэрэгжүүлж эхлэхээс өмнө бий болсон байдгаараа залилан мэхлэх гэмт хэрэг нь гэрээний харилцаанаас үүссэн маргаанаас ялгагдана”, мөн тайлбарын 9 дэх хэсэгт “Залилан мэхэлж авах гэмт хэргийн бүрэлдэхүүний объектив талын шинж болох хуурч мэхлэх буюу итгэл эвдэх нь бусдын эд хөрөнгө, эсхүл түүнийг өмчлөх эрхийг өөртөө олж авах санаа зорилго агуулж, үүнд чиглэсэн идэвхтэй үйлдлээр илэрдэг тул хуурч мэхлэх, итгэл эвдэх ямар нэгэн үйлдэл хийгээгүй бол гэмт хэрэгт тооцохгүй”, мөн тайлбарын 16 дахь хэсэгт “Залилан мэхэлж авах гэмт хэрэг нь бусдын эд хөрөнгө, эсхүл түүнийг өмчлөх эрхийг өөрийн мэдэлд авч захиран зарцуулах бодит боломж бүрдсэнээр төгс үйлдэгдсэнд тооцно.” гэж тус тус тайлбарлажээ. Би 2009 онд “*******” ХХК-ийг “*******” ХХК-ийн захирал *******аас 2 сая ам.доллароор худалдаж авсан. Уг компанитай хамт 200 гаруй харилцагчдын 184 тэрбум төгрөгийн өр төлбөр ирсэн ба үүний дотор *******ын “*******” ХХК-аас авсан шатахууны өр төлбөр болох 2,8 тэрбум төгрөгийн Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэртэй өр, “*******” компанид төлөх 15 сая ам.долларын хугацаа хэтэрсэн зээл, түүний хүү, алданги болох 1,5 сая ам.доллар дагалдан ирсэн. Уг дагалдаж ирсэн хугацаа хэтэрсэн зээлийг “*******” ХХК нь “*******” ХХК-аас хямдруулан худалдаж авсан. Намайг уг компанийг авснаас хойш “*******” ХХК-ийн эрх бүхий хүмүүс уг төлбөрийг барагдуулахыг байнга шаардаж байсан. Тухайн үед “*******” ХХК уг төлбөрүүдийг хийх боломжгүй байсан учир “*******” ХХК-ийн захирал *******тай ярилцаж тохиролцсоны үндсэн дээр 2011 онд “*******” ХХК, “*******” ХХК, “*******” ХХК, “*******” ХХК-иуд төлбөр барагдуулах 4 талын санамж бичиг байгуулж, ******* захирал өөрийн хөрөнгүүдээр “*******” ХХК-ийн “*******” ХХК-д төлөх 2,8 тэрбум төгрөгийн шатахууны төлбөр болон “*******” ХХК-ийн “*******” компаниас хямдруулан худалдаж авсан 15 сая ам.долларын зээлийг бүрэн төлж барагдуулсан.
Ингээд үлдсэн хүү, алданги болох 1,5 сая ам.долларыг барагдуулах “Төлбөр барагдуулах тохиролцоо”-г /213хх212т/ “*******” ХХК болон миний бие 2013 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр үйлдсэн. Уг тохиролцооны дагуу “******* банк”-аас “*******” ХХК-д 5 жилийн хугацаатай 2 сая ам.долларын зээл олгуулж, уг зээлийг “*******” ХХК төлж барагдуулахаар баталгаа гаргасан. Харамсалтай нь 2013 оны 08 дугаар сард миний бие *******тэй холбоотой ******* банкны хэргээр хуулийн байгууллагад татагдан тухайн батлан даасан зээлээ төлөх санхүүгийн боломжгүй болсон. Дээрх “Төлбөр барагдуулах тохиролцоо”-ны дагуу “******* банк” нь 2012 оны 10 дугаар сард “*******” ХХК-ийн охин компани болох “*******” ХХК-д хууль дүрмийн дагуу 1,5 сая ам.долларын зээл олгосон. Гэтэл “*******” ХХК-ийн охин компанид зээл хууль ёсны дагуу олгосныг өмчлөгчийн эд хөрөнгийг залилан мэхлэх аргаар өөртөө олж авсан мэт хуулийг Улсын дээд шүүхийн тайлбараас зөрүүтэй хэрэглэж шийдвэр гаргасан. Энэ нь *******ны шинжээчийн дүгнэлт /213хх,57-59/, “******* банк” болон “*******” ХХК-ийн хооронд байгуулсан 2012 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 12-1060/100 дугаартай зээлийн гэрээ /213хх, 66-71/, “*******” ХХК-аас “Барьцаа хөрөнгийн бичиг баримтын бүрдэл саатаж байгаа учир хугацааг сунгаж өгнө үү” гэж “******* банк”-нд хандан баталгаа гаргасан албан бичгүүд /21 Зхх 65/, Төлбөр барагдуулах тохиролцоо /213хх 212/ зэргээр тус тус нотлогдоно. Мөн “*******” ХХК-ийн авсан 1,5 сая ам.долларын зээлийг бүхлээр нь “*******” ХХК өөрийн үйл ажиллагаанд хэрэглэсэн нь “*******” ХХК-ийн “******* банк” дахь ам.долларын ******* тоот дансны дэлгэрэнгүй хуулга /213хх, 168-170/ болон “*******” ХХК-ийн гүйцэтгэх захирал *******ын мэдүүлэг /213хх 42/ зэрэг баримтуудаар нотлогддог. Уг 1,5 сая ам.долларын зээлийг “*******” ХХК өөрийн үйл ажиллагаанд бүрэн зарцуулсан. Ингээд зээлийн хугацаа дуусахад “******* банк”-д томилогдсон *******ны бүрэн эрхт төлөөлөгч “*******” ХХК-аар 1,5 сая ам.долларын зээлийг төлүүлсэн байдаг. Уг зээл болон зээлийн төлөлтөөс би нэг ч төгрөг аваагүй. “*******” ХХК-ийн “*******” ХХК-ийн захирал *******аас авах ёстой байсан найдваргүй авлагуудыг барагдуулж, хүү, алдангийг барагдуулахын тулд хичээл зүтгэл гаргаж байсан болохоос биш ямар нэгэн байдлаар “*******” ХХК-ийн эд хөрөнгийг шунахайн сэдэлтээр өөрийн болгох гэсэн үйлдэл огт байхгүй болохыг та бүхэн ялган, салгаж шийдвэрлэнэ гэдэгт эргэлзэхгүй байна. Одоо ч хүчин төгөлдөр буй “Төлбөр барагдуулах тохиролцоо”-ны дагуу зээлийн төлбөрийн баталгаагаа бодит нөхцөл байдлын улмаас хэрэгжүүлж чадаагүй нь иргэний хэрэг бөгөөд аль ч утгаараа Эрүүгийн хуулийн “хүн залилж бусдын эд хөрөнгийг өөрийн болгох үйлдэл” биш гэж ойлгож байна.
Мөн “*******” ХХК-ийн эрх бүхий хүмүүс ****** нь “*******” ХХК-ийн хувьцааг худалдан авна гэсэн боловч дараа нь авсангүй гэж огт баримт нотолгоогүй мэдүүлэг өгдөг. Гэтэл хавтаст хэргүүдэд энэ талаар авагдсан ямар ч нотлох баримт байхгүй. Харин тэдний үйлдэл нь ийм тохиролцоо байгаагүйг нотолдог. Энэ 5 жилийн хугацаанд эд нар надтай нэг ч удаа холбогдоогүй, харьцаагүй. Энгийн эрүүл ухаанаар бодоход хэрэв би тухайн компанийн хувьцааг авахаар байсан бол над руу ямар нэг байдлаар холбогдож “чи тохиролцооныхоо дагуу компанийн хувьцаагаа ав аа” гэж хандах нь ойлгомжтой. Энэ хугацаанд надтай нэг ч удаа холбогдож байгаагүй гэдгээ “*******” ХХК-ийн төлөөлөгчид өөрсдөө нотолж мэдүүлсэн. Мөн 1,5 сая ам.долларын хүү, алдангийг барагдуулах бүх харьцааг тусгасан “Төлбөр барагдуулах хэлцэл”-д хувьцааны тухай нэг ч үг, өгүүлбэр байхгүй. Мөн хувьцааны талаарх дурдсан нэг ч албан бичиг, факс, цахим шуудан, зурвас байхгүй. Энэ бүхэн “*******” ХХК-ийн хувьцааг худалдан авах талаар ямар ч тохиролцоо огт байгаагүйг нотолж байна.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т зааснаар *******, ****** нартай бүлэглэн “******* банк” ХХК-ийн төлбөрийн баталгааг хуурамчаар үйлдсэн, хуурамч болохыг мэдсээр байж ашиглаж ****** банканд ноцтой хохирол учруулж залилахыг завдсан хэрэг. Анхан болон давж заалдах шатны шүүхэд Нийслэлийн Прокурорын газраас намайг “*******” банкны гүйцэтгэх захирал *******, *******, төлөөлөн удирдах зөвлөлийн нарийн бичгийн дарга ******* нартай урьдчилан үгсэн тохиролцож, төлөөлөн удирдах зөвлөлийн хуралдааны тэмдэглэл, тогтоол, төлбөрийн баталгаа болон банкны баталгааны гэрээг хуурамчаар үйлдсэн гэж ялласан. Хэдийгээр ингэж ялласан боловч гүйцэтгэх захирал *******, ******* нарыг гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдохгүй байх тул сэжигтнээр татах шийдвэрийг хүчингүй болгосон прокурорын тогтоол гарсан /41хх 120, 130 / ТУЗ-ийн дарга *******г зөвхөн гэрчээр асуусан байдаг. Тэгэхээр энэ нь бүлэглэсэн үйлдэл гэж үзэх үндэслэлгүй байна. Анхан шатны шүүхээс намайг хуурамчаар эдгээр баримтыг үйлдсэн гэж дүгнэсэн бол давж заалдах шатны шүүхээс хууль бус бичиг баримт үйлдсэн гэж зөрүүтэй дүгнэсэн. Анхан шатны шүүх намайг “төлөөлөн удирдах зөвлөлийн хуралдааны тэмдэглэл, тогтоолыг ашиглаж батлан даалт гаргасан дээрх үйл баримт нь залилах гэмт хэргийн баримт бичиг ашиглах, хууран мэхлэх шинжид хамаарч байна.” Өөрөөр хэлбэл шүүгдэгч ****** нь ТУЗ-ийн хуралдаан болоогүй байхад болсон мэтээр үйлдэж гарын үсэг зурж баталгаажуулсан үйлдэл нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд ач холбогдолтой баримт бичгийг хуурамчаар үйлдсэн, хуурамч болохыг мэдсээр байж шүүхэд гаргаж өгсөн мөн залилах гэмт хэргийг үйлдэхдээ дээрх баримт бичгийг ашигласан гэх гэмт хэргүүдийн шинжийг хангаж байх тул түүнийг нотлох баримтыг хуурамчаар үйлдэн устгах болон гэмт хэргүүдийг үйлдсэн гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэсэн. Анхан шатны шүүхийн 2022/ШЦТ/742/ шийтгэх тогтоолын 87 дугаар тал.
Гэтэл *******, ****** нарт гаргаж өсгөн баталгаанууд дээр тухайн үеийн хууль ёсны гүйцэтгэх захирал *******, ******* нар гарын үсэг зурж, банкны албан ёсны тамга тэмдэг дарагдсан байдаг. Ийм баталгаа гаргахад Төлөөлөн удирдах зөвлөлийн шийдвэр, эрсдэлийн хорооны шийдвэр, Баталгааны гэрээг үндэслэдэг. *******, ****** нар нь тухайн баталгаануудыг авсны үндсэн дээр санхүүжилтийг “******* банк”-нд олгосон байдаг. Дээрх зээлийн гэрээнүүдийг Нийслэлийн архивын газарт 2011 онд хүлээлгэн өгч хадгалагдаж байсныг Авлигатай тэмцэх газрын мөрдөгч үзлэг хийж тогтоосон. Эдгээр баримтуудыг “******* банк”-ийг залилах зорилгоор үйлдсэн гэж дүгнэж байгаа нь 2010 онд, 3 жилийн дараа буюу 2013 оны 10 дугаар сард “****** банк”-тай холбоотой шүүх хуралд урьдчилан ирээдүйг харж шүүхэд нотлох баримт хуурамчаар бэлдсэн мэт санааг агуулж байна. Энэ нь мэдээж боломжгүй зүйл юм. Мөн давж заалдах шатны шүүхээс *******, ****** нарыг гэм буруугүйд тооцон цагаатгасан ба мөн эд нартай бүлэглэн шүүхэд хуурамч нотлох баримт гаргасан гэх миний үйлдлийг хэрэгсэхгүй болгосон. Ийм байхад *******, ****** нартай бүлэглэн ****** банкийг залилахыг завдсан гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй байна. “******* банк”-ны зүгээс “******* банк” тухайн үед гуравдагч этгээдэд батлан даалт гаргах эрхгүй байж *******, ****** нарт баталгаа гаргаж өгсөн үйлдэл нь 2015 оны Эрүүгийн хуулиар эрүүгийн гэмт хэрэг биш болж Зөрчлийн тухай хуулиар шийдвэрлэгдэх болсон ба “******* банк”-нд өнөөдрийн байдлаар бодит хохирол учраагүй.
3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан анхан болон давж заалдах шатны шүүхийн “*******” ХХК-ийн эрх бүхий албан тушаалтнуудтай бүлэглэж *******т үлэмж хэмжээний хохирол учруулсан гэх хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн. Миний хувьд “*******” болон “*******” ХХК-ийн хооронд байгуулсан зээлийн гэрээний нэмэлт батлан даалтын гэрээнд “*******” ХХК-ийн баримт бичгийг хуурамчаар үйлдэж бусдад ноцтой хохирол учруулсан хэрэг буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан зүйлчлэлээр огт маргаагүй бөгөөд уг үйлдлээс болж гаргасан хохирлыг төлж барагдуулахаа байнга илэрхийлж, анхнаасаа гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн. 2009 оны 07 дугаар сард “*******” болон “*******” ХХК-ийн хооронд 36 сая ам.долларын зээлийн гэрээ байгуулагдсан. Мөн “*******” болон “*******” ХХК нь хамтарч *******ийн зэсийн баяжмалыг олон улсын зах зээл дээр борлуулдаг байсан. “*******” нь зээл олгохдоо “*******” ХХК-аас нэмэлт баталгаа гаргуулах нөхцөл тавьсан. Өмнө нь “*******” ХХК-ийн зүгээс ийм баталгааг хийж өгч байсан. Гэтэл энэ удаад нэмэлт баталгаа гаргуулахаар хандахад саяхан болсон хувь нийлүүлэгчдийн хурлаар үйлдвэрийн дүрэм өөрчлөгдсөн учир ийм баталгаа гаргаж өгөх боломжгүй талаар мэдэгдсэн. Нэгэнт энэ нэмэлт баталгаанаас бусад бүх асуудал шийдэгдэж зээл авахад бэлэн болсон, энэ зээлтэй холбоотой чухал ажлууд хүлээгдэж байсан, нэгэнт төлөвлөсөн зүйлүүдээ бүтээх гэсэн хүсэл, цаг хугацаа шахагдсан зэргээс би ******* ХХК-ийн баримт бичгүүдийг хуурамчаар үйлдэн “*******банк”-нд гарган өгсөн буруу үйлдэл хийсэн. Цаашид энэ зээлийн гэрээнд 6 удаагийн нэмэлт өөрчлөлт хийж 2009 оноос 2012 оны хооронд нийг 160 сая ам.долларын зээл авсан. Тодорхой нөхцөл байдлуудын улмаас 2013 оны 05 дугаар сард *******ийн баталгааны асуудал сөхөгдөхөд би авсан зээлээсээ 120 сая ам.долларыг зээлийн гэрээний хуваарь ёсоор ямар ч зөрчилгүй төлсөн байсан. Нэгэнт эхний зээлийн баримтыг хуурамчаар үйлдэж хазгай гишгэсэн учир цаашид ч гэрээний нэмэлтүүдэд *******ийн баримтуудыг үргэлжлүүлэн хуурамчаар үйлдэж өгөхөөс өөр аргагүй байдалд орсон. *******ийг санхүүгийн хариуцлагаас чөлөөлсөн гэрээний нэг хуудас болон хоёр туслах баримт бичгүүдэд зурагдсанаас бусад гарын үсгүүд нь бүгд хуурамч болох нь Англи, Европын болон Монголын мэргэжлийн шинжээчдийн дүгнэлтээр тогтоогдсон.
Харин Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн заавал байх шинж болох субъектийн хувьд гүйцэтгэгч нарыг Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3-т заасны дагуу “эрх бүхий албан тушаалтан” болохыг тодорхойлж дүгнэсэн атлаа намайг хэрхэн энэ гэмт хэргийн заавал байх шинж болох субъектийн шинжийг хангаж байгаа талаар огт дүгнээгүй буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 2.1, 40.1 дүгээр зүйлийн 1.2 дахь хэсэгт заасныг тус тус зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлжээ. Миний бие “*******” ХХК-д нэг ч өдөр ажиллаж байгаагүй, ямар ч албан тушаал хашиж байгаагүй тул энэхүү гэмт хэргийн субъект байх боломжгүй. Хуулийн этгээдийн удирдах албан тушаалтан, хувьдаа давуу байдал бий болгох замаар “*******” ХХК-д үлэмж хэмжээний хохирол учруулсан хэрэг 2012 оны 12 дугаар сарын 10-ны өдөр үйлдэгдэж, 2013 оны 08 дугаар сарын 15-ны өдөр таслан зогсоогдсон байхад үйлдэл үргэлжилсээр 2017 оны Эрүүгийн хуулиар шийтгэгдэж байгаа нь үндэслэлгүй байна. Эрүүгийн хуулийн 1.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу “...Гэмт хэргийн хор уршиг хэзээ илэрснээс үл хамааран энэ хуульд заасан гэмт үйлдэл, эс үйлдэхүй төгссөн үеийг гэмт хэрэг үйлдсэн хугацаагаар тооцно” гэж заасан байхад Улсын дээд шүүхийн эрхэд хамаарах хуульд тайлбар хийх асуудлыг анхан шатны шүүхээс өөрсдөө хуулийн энэ заалтад тайлбар хийн миний эрх зүйн байдлыг дордуулж, 2017 оноос хэрэгжиж эхэлсэн хуулийн зүйл ангиар ялласан. Миний ойлгож байгаагаар энэ үйлдэл нь 2002 оны Эрүүгийн хуулиар шийдэгдэж 2015 оны Өршөөлийн тухай хуульд хамрагдахаар байна.
4. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.3-т заасан гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө орлого гэдгийг мэдсээр байж түүний хууль бус эх үүсвэрийг нь нуун далдлах зорилгоор өөрчилсөн, шилжүүлсэн, түүний эзэмшигчийг нуун далдалсан. Би 2009 оны 07 дугаар сард Лондон хотын ******* банктай албан ёсны зээлийн гэрээ байгуулж баталгаа, барьцааг өөрийн эзэмшлийн охин компаниудаар гаргасан. Гэхдээ уг зээлийг авахад шаардлагатай байсан *******ийн баталгаануудыг хуурамчаар үйлдсэн. Энэ хууль бус гэм буруутай үйлдлээ бүрэн хүлээн зөвшөөрдөг ба үүнтэй холбоотой гарсан хохирлыг төлж барагдуулахаа байнга илэрхийлдэг. ******* банкнаас авсан зээлийг албан ёсны эсэх талаар хэн ч маргадаггүй бөгөөд уг зээлийн мөнгө нь банкны дансаар олон улсын төлбөрийн SWIFT системээр дамжин Монгол Улсад хуулийн дагуу орж ирсэн. Уг орж ирсэн зээл нь манай компанийн санхүүгийн тайлан бүртгэлд зээл хэлбэрээрээ бүртгэгдсэн ба төлбөр нь зээлийн хуваарийн дагуу 2013 оны 05 дугаар сар хүртэл 4 жилийн хугацаанд байнга төлөгдөж байна. Би ******* банкны мөнгөний эх үүсвэр нь ямар ч эргэлзээгүй хууль ёсны гэж үздэг ба үүнийг үгүйсгэх ямар ч баримт байхгүй. Мөн *******, ****** нараас зээл авсан мөнгө нь татвар төлсөн, хууль ёсны орлого гэдэг нь хэрэгт авагдсан баримтаар бүрэн нотлогдсон. Надад ******* банкнаас авсан зээлд хуурамч бичиг баримт ашигласан, хуулийн этгээдийн эрх бүхий албан тушаалтан албаны эрх мэдлээ урвуулан ашигласан гэж ял шийтгэсэн атлаа энэ үйлдлээр авсан зээлээ бизнесийн үйл ажиллагаанд зарцуулсны төлөө давхардуулж мөнгө угаасан ял оногдуулж байгаа нь Эрүүгийн хуулийн 1.3 дугаар зүйлийн 5 дахь заалтыг зөрчсөн гэж үзэж байна. Энгийнээр ойлгоход мөнгө угаах гэмт хэрэг гэдгийг бусдын хууль бус үйлдлээр олсон орлого гэдгийг мэдсээр байж тухайн бохир мөнгийг хууль ёсны мөнгө мэт болгох, хувиргах үйлдэл гэж ойлгодог. Тийм учир хэний ямар бохир мөнгийг яаж хэлбэр дүрсийг нь өөрчилж угааснаа одоог хүртэл ойлгохгүй байна. Учир нь ******* банкнаас авсан зээл нь тайлан бүртгэлд хэвээрээ бүртгэгдсэн ба энэ зээлийг өөрчилсөн үйлдэл огт хийгдээгүй. Надад ял өгсөн логикоор ойлговол хулгай хийсэн, дээрэм хийсэн гэх мэт хууль бус үйлдлээр орлого олсон хүмүүс өөрсдөө хууль бусаар орлого олсноо мэдсээр байж тухайн орлогоо өөртөө хэрэглэсэн бол бүгдэд нь давхар мөнгө угаасан хэрэг оногдуулахаар байна.
Мөн энэ мөнгийг ашигласан нь мөнгө угаах гэмт хэрэг гэж дүгнэж байгаа бол тухайн мөнгөний ихэнх хэсэг зарцуулагдсан “******* банк”-ийг хүлээж авсан “******* банк” нь хамгийн том мөнгө угаагч гэж ойлгохоор байна. Манай компани нь 20 гаруй жил үйл ажиллагаа явуулах хугацаандаа нийгмийн хариуцлагын хүрээнд 120 гаруй ажилчдадаа үнэгүй байр олгосон байдаг. “*******” компанид миний хамаатны хүмүүс ажилладаг байсан ба эдгээр хүмүүсийн зарим хэсэг нь мөн байр авсан. Тэд нар сүүлд нь өөрсдийн орон сууц, зогсоолын талбай зэргээ бусдад зарж борлуулсан асуудал нь надтай хамааралгүй бөгөөд мөнгө угаах үйлдэлд хамааруулж буй нь мөнгө угаах гэмт хэрэгт ямар ч хамааралгүй болно.
5. Миний хувьд “*******” ХХК-ийг дагалдаж ирсэн төлбөр тооцоонуудаас өөрөөр “*******” ХХК-тай харилцаж байгаагүй. Иймд “*******” ХХК-ийг залилан мэхэлж, эд хөрөнгийг нь өөрийн эзэмшилд авч хохирол учруулсан гэх хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2.2-т зааснаар өгсөн ялыг хэрэгсэхгүй болгож, шударга ёсыг тогтоож өгнө үү. Учир нь би “*******” ХХК-аас ямар ч өмч хөрөнгө өөртөө шилжүүлэн авч хохирол учруулаагүй ба энэ бусдаас дамжиж ирсэн хүү болон алдангийн тооцооны асуудал нь одоо ч хүчин төгөлдөр байгаа гэрээтэй. Олж авч чадаагүй хүү, алданги бол нэмэлт ашиг олох боломж ба шууд учирсан хохирол биш гэж ойлгож байна.
Анхан болон давж заалдах шатны шүүхээс намайг гуравдагч этгээдэд эх үүсвэртэй баталгаа гаргах эрхгүй байхдаа *******, ****** нарт баталгаа гаргаж өгсөн гэж дүгнэн 2002 оны Эрүүгийн хуулийн 156 дугаар зүйлийн зарим хэсэг нь 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс хэрэгжиж эхэлсэн захиргааны зөрчлийн гэмт хэрэг болсон. Энэ нь 2015 онд батлагдсан Өршөөлийн тухай хуульд хамрагдаж байгаа тул хорих ялыг өршөөн хэлтрүүлж өгнө үү. Мөн 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс хэрэгжиж эхэлсэн Эрүүгийн хуулиар *******аас зөвшөөрөлгүй баталгаа гаргасан үйлдэл нь эрүүгийн гэмт хэрэг биш, Зөрчлийн хэрэг болсон. Нэгэнт энэ үйлдэл нь эрүүгийн гэмт хэрэгт тооцогдохгүй болсон тул уг гэмт хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна. Харин хууль зүйн ямар ч үндэслэлгүй ******* банкийг *******, ****** нартай бүлэглэн залилахыг завдсан гэх хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.
Надад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 2.2, 2.3-т заасан мөнгө угаасан гэж Эрүүгийн хуулийг буруу тайлбарлан ял оногдуулсныг хүчингүй болгож өгнө үү. “*******” ХХК-ийн удирдах албан тушаалтнуудтай бүлэглэн үлэмж хэмжээний хохирол учруулсан гэх хэрэг нь 2012 онд үйлдэгдэн 2013 онд таслан зогсоогдсон тул 2002 оны Эрүүгийн хуулийн 263 дугаар зүйлийн 263.1-д зааснаар хорих ял оногдуулж 2015 оны Өршөөлийн тухай хуульд хамруулж миний эрх зүйн байдлыг дээрдүүлэн шийдвэрлэж өгнө үү.
Миний хувьд өөрийн гэм буруутай үйлдлээс болж учруулсан хохирлоо төлж барагдуулахаа байнга илэрхийлдэг ба хураалгасан хөрөнгөөрөө хохирлоо төлөхөд татгалзах зүйл байхгүй. Мөн гадаад улсад байгаа өөрийн нэр дээрх хөрөнгүүдийг сайн дураараа *******т шилжүүлэхэд бэлэн байгаагаа мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн шатанд илэрхийлж байсан, одоо ч илэрхийлж байна. Харин хураах хөрөнгийн жагсаалтад орсон миний 81 настай ээжийн 3 өрөө байр, автомашины зогсоол /*******, ******* Улаанбаатар хот, Чингэлтэй дүүргийн 1-р хороо Баруун сэлбийн гудамж ******* дугаар байр ******* тоот орон сууц, авто зогсоол, мөн миний төрсөн охин *******ийн өмч автомашины зогсоол Ү-******* Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг 14 дүгээр хороо, 14-р хороолол, ******* байрны зоорины ******* тоот авто зогсоол. Тус жагсаалтаас хасаж чөлөөлж өгнө үү. Учир нь тэдний хөрөнгө нь өөрсдийн хууль ёсны санхүүгийн эх үүсвэрээр уг хэрэг үйлдэгдэхээс өмнө бий болгосон өмч бөгөөд миний хэрэгт ямар ч хамааралгүй юм.
Би 1984 оноос хойш сахрын өвчтэй байгаа. 20 гаруй жил инсулин тарьж амьдарч байна. Сахрын өвчний хүндрэлийн улмаас зөвхөн 2020-2022 онд 3 удаа хагалгаанд орсон. 2014 оноос уг өвчний хүндрэлүүдээс шалтгаалан 70 хувийн хөдөлмөрийн чадвар алдалт тогтоолгосон. Эрүүл мэндийн энэ байдал болон уг хэрэгт 10 жилийн турш шалгагдаж байгааг минь шийдвэр гаргахдаа харгалзан үзэхийг хичээнгүйлэн хүсье.” гэжээ.
Шүүгдэгч *******, ****** нарын өмгөөлөгч Д.Наранцэцэг хяналтын шатны шүүхэд гаргасан гомдолдоо: “...Давж заалдах шатны шүүх *******, ****** нарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгон цагаатгасан нь хуулийн үндэслэл бүхий шийдвэр гаргасан хэдий ч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар “шүүхийн шийдвэр тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна” гэх заалтыг зөрчсөн. Давж заалдах шатны шүүхийн магадлалын тогтоох хэсэгт “...“******* банк” ХХК-д үлэмж хэмжээний хохирол учруулсан гэх” яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн хэргийг гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон нь зөвхөн *******, ****** нарт холбогдохоос гадна ******д бас хамааралтай байж “******* банк” ХХК-д холбогдох түүний үйлдэл мөн хэрэгсэхгүй болгосон гэж үзэж байна. Мөн магадлалын тодорхойлох хэсэгт “...******г төлбөрийн баталгаа, баталгааны гэрээ зэрэг баримт бичгийг хуурамчаар үйлдэхийг зохион байгуулсан” \хх 157\ гэж дүгнэсэн нь хоёрдмол агуулгатай шийдвэр гаргажээ. Иймд магадлалыг зөвтгүүлэхээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг үндэслэн гомдол гаргасан болно.” гэжээ.
Шүүгдэгч *******, ****** нарын өмгөөлөгч Ц.Дэлгэрням хяналтын шатны шүүхэд гаргасан гомдолдоо: “...давж заалдах шатны шүүхийн магадлалын тодорхойлох хэсгийн зарим тайлбарыг эс зөвшөөрч, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг үндэслэн гомдол г гаргаж байна. Давж заалдах шатны шүүхээс *******, ****** нарт холбогдох хэргийг хянан шийдвэрлэж, гэмт хэрэг үйлдээгүй, *******, ****** нарын үйлдэл нь гэмт хэргийн шинжгүй талаар үйл баримтыг бодитоор тогтоож, шүүгдэгч нарыг цагаатгаж шийдвэрлэсэн боловч хэрэгт ач холбогдолтой үйл баримтын талаарх зарим дүгнэлтийг гаргахдаа /магадлалын тодорхойлох хэсгийн 169 дүгээр хуудасны 2 дахь догол мөрнөөс/ “...Шүүгдэгч ******г ******* банкны Төлөөлөн удирдах зөвлөлийн хуралдааны 2010 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 04/10 дугаартай Төлбөрийн баталгаа гаргах зөвшөөрөл өгөх тухай хууль бус тогтоол гаргасан нь хавтас хэрэгт авагдсан бичгийн баримтаар нотлогдон тогтоогдож байна”, /магадлалын тодорхойлох хэсгийн 175 дугаар хуудасны 6 дахь догол мөрнөөс/ “...Дээрхээс үзэхэд, шүүгдэгч ****** нь 2010 онд иргэн ******, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч *******тай зээлийн гэрээ байгуулахдаа “*******” банкны “Төлбөрийн баталгаа” гаргаж, мөнгө зээлсэн байна. Гэтэл “*******” банканд өөрийн нэрийн өмнөөс эх үүсвэртэй баталгаа, батлан даалт гаргах үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг *******ны Ерөнхийлөгчийн 2012 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн А/156 дугаар тушаалаар олгосон байна. Үүнээс үзвэл шүүгдэгч ****** нь ****** , түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* нарт хууль бус “*******” банкны “Төлбөрийн баталгаа” гаргаж, мөнгө зээлсэн гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй байна” гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, *******, ****** нарын эрх зүйн байдалд шууд холбогдох ач холбогдолтой үйл баримтын буруу дүгнэсэн гэж үзэхээр байна. ******* банкнаас ******д гаргаж өгсөн “******* банкны Төлбөрийн баталгаа” гэх баримтууд нь хууль бус баримт биш болох нь хэрэгт авагдсан:
- 46 хх 69-70, 2013 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн “*******” ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хурлын ******* ...миний хүү ******ээс 2010 оны 02 дугаар сард зээлсэн мөнгөө өгвөл би ******ээс уг мөнгөнөөс нь зээлж үйл ажиллагаа явуулмаар байна... ****** ... ****** бид тооцоо нийлж байгаа, одоогоор боломжгүй байна... *******...Тэгвэл ****** ******* банкнаас нэхэх болно... ****** ...Нэгэнт банк баталгаагаа албан ёсоор гаргасан учир таны нэхэх эрх нээлттэй. Гэхдээ одоогоор хүндрэл гарч байгаа тул ******ийн ээж миний хамтрагч гэдэг үүднээс ****** надад хүндэтгэлтэй хандана гэж найдаж байна. ... “*******” ХХК нь ашигтай ажиллаж байгаагүй, мөн “*******” ХХК-ийн хувьцааг шилжүүлж авсан асуудалд ******ээс зээлүүлсэн зээлийн үндсэн төлбөр хамааралгүй талаар нотолно... гэх тэмдэглэл /энэ үед 2012 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн А/156 дугаар тушаал аль хэдийн гарчихсан байсан. Хэрэв өмнө гаргаж өгсөн Банкны баталгааны гэрээ, Төлбөрийн баталгааны гэрээ нь хуурамч байсан бол дахиад үйлдэх бүрэн боломжтой байсан./
- 175 хх,190, 2013 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн *******ны Ерөнхийлөгчийн “******* банк” ХХК-д банкны эрх хүлээн авах албадлагын арга хэмжээ авах тухай тушаал №А153, 175хх, 191, 2013 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн *******ны Ерөнхийлөгчийн “Албадан татан буулгах тухай” тушаал №А157, 175хх, 194-196, 2013 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн Актив, пассив хөрөнгө шилжүүлэх гэрээ №002/2013/БЭХА/154 “шилжүүлэх актив, пассив хөрөнгийн жагсаалт ******* банкны мөнгөн хөрөнгө, богино хугацаат хөрөнгө оруулалт, зээлийн өрийн үлдэгдэл, ӨБҮҮХөрөнгө, бусад хөрөнгө, үндсэн хөрөнгө, биет бус хөрөнгө, урт хугацааны хөрөнгө оруулалт, хадгаламж банкны харилцах данс, хадгаламж, банк санхүүгийн байгууллагаас татсан эх үүсвэр, бусад эх үүсвэр, бусад өр төлбөр, бусад тооцооны өр төлбөрийг шилжүүлэн авна” гэх /”****** банк” ХХК нь ******* банкны батлан даалтын үүргийг хүлээн авсан болохыг нотолно./
- 183хх, 145-185, ******, “*******” ХХК-уудын хооронд байгуулагдсан нотариатаар гэрчлүүлсэн зээлийн гэрээ, нэмэлт гэрээнүүдийн Нийслэлийн архиваас хуулбарлан авсан хуулбар хувь /Архивын тухай хууль, Нотариатын тухай хууль, Нотариатын архивын хадгаламжийн нэгж бүрдүүлэх, хадгалах, архивд шилжүүлэх, лавлагаа олгох журамд заасны дагуу дараа оны буюу 2011 оны 1 дүгээр улиралд багтаан хадгалах баримтын бүртгэл үйлдэн Нийслэлийн архивд шилжүүлэгдсэн баримтад зээлийн гэрээ, Банкны баталгааны гэрээ, ******* банкны төлбөрийн баталгаа зэрэг авагдсан байсан, нөхөн хийсэн баримт биш гэдгийг нотолно./
- 184хх, 87, 2010 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн ******* банкнаас гаргаж өгсөн төлбөрийн баталгаа, эх хувь
- 184хх, 88-90, 2010 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн Банкны баталгааны гэрээ №517/01, эх хувь
- 184хх, 91, 2010 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн ******* банкны ТУЗ-ын хуралдааны тэмдэглэл, эх хувь
- 184хх, 92, 2010 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн ******* банкны ТУЗ-ын хуралдааны тогтоол “төлбөрийн баталгаа гаргах зөвшөөрөл өгөх тухай”
- 184хх, 94, 2010 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн ******* банкнаас гаргаж өгсөн төлбөрийн баталгаа, эх хувь
- 184хх, 95-97, 2010 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн Банкны баталгааны гэрээ №1/756, эх хувь
- 184хх, 98, 2010 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн ******* банкны ТУЗ-ын хуралдааны тэмдэглэл, эх хувь
- 184хх, 100, 2010 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн ******* банкнаас гаргаж өгсөн төлбөрийн баталгаа, эх хувь
- 184хх, 101-103, 2010 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн Банкны баталгааны гэрээ №1/756, эх хувь
- 184хх, 104, 2010 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн ******* банкны ТУЗ-ын хуралдааны тэмдэглэл, эх хувь
- 184хх, 106-108, 2010 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн Банкны баталгааны гэрээ №1/756, эх хувь
- 184хх, 109, 2010 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн ******* банкнаас гаргаж өгсөн төлбөрийн баталгаа, эх хувь
- 184хх, 110, 2010 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн ******* банкны ТУЗ-ын хуралдааны тэмдэглэл, эх хувь /Хуурамч гэгдээд буй баримтуудын эх хувиуд, тамга тэмдэг, албан бланк, ******* банкны гүйцэтгэх захирлуудын гарын үсэг зэргээр баталгаажсан баримтууд болох талаар нотолно./
- 184хх, 147-148, *******ын 2010 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр гэрчээр өгсөн “...би 2009 оны 04 дүгээр сарын 18-ны өдрөөс 2010 оны 05 дугаар сарын 17-ны өдрийг хүртэл ******* банкны гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан. Энэ хугацаандаа “*******” ХХК иргэн ******ээс мөнгө зээлсэнтэй холбоотойгоор ******* банкнаас ******д банкны баталгаа гаргаж өгсөн. ...Би нийтдээ 3 удаагийн банкны баталгаа гаргасан. Энэ банкны баталгаанууд болон ******* банкны тухайн үеийн ТУЗ-ын шийдвэрээр баталгаажиж байсан. ******* банк тухайн үед “*******” ХХК-ийн мэдэлд бүрэн шилжиж ирсэн байсан. ... ******* банк нь тухайн үед банкны зээлийн хорооны шийдвэрийн дагуу баталгаа нэг бүрийг шийдвэрлэж банкны баталгааг гаргаж байсан. Зөвхөн энэ баталгаанууд биш өөр баталгаанууд байдаг. Энэ утгаараа ******* банканд баталгаа гаргах эрх байсан. Хэрэв эрхгүй байсан бол *******аас тус үйл ажиллагааг зогсоох байсан. Нөгөө талаараа ******* банкийг ****** худалдан авч ******* банканд нэгтгэсэн. ******* банк зөвшөөрөлтэй байсан бол ******* банк зөвшөөрөлтэй болсон гэсэн үг” гэх мэдүүлэг.
- 184хх, 149-150, *******ын 2018 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр гэрчээр өгсөн “...ТУЗ-ын даргын тогтоол гарсны дараа түүнийг үндэслэн ******* банкны зээлийн хороог хуралдуулан тухайн асуудлыг шийдвэрлэсний дараа би тухайн гэрээ, баталгааг баталгаажуулан гарын үсэг зурж өгсөн нь үнэн, тухайн баримтуудыг харахад миний гарын үсэг мөн байна. Банкны баталгааны гэрээний дагуу ****** ******д төлбөрөө төлж чадахгүй бол ******* банк төлнө гэсэн үг юм. Банкны баталгааны гэрээгээ “*******” ХХК-тай байгуулж, тус гэрээнийхээ дагуу иргэн ******д баталгаа гаргаж өгсөн” гэх мэдүүлэг.
- 184хх, 152, *******ын 2018 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр гэрчээр өгсөн “2009 оны 05 дугаар сараас 2010 оны 07 дугаар сарын хооронд ******* банканд орлогч захирлаар ажилласан. ...Би албан ёсоор гарын үсэг зурж баталгаажуулсан нь үнэн байна. Үүрэг гүйцэтгэх “*******” ХХК-ийн захирал нь ******, ******* банкны хувьцааг 100 хувь эзэмшигч, ТУЗ-ын дарга ******, энэ байдлаас харахад ****** нь өөрөө зээл авчхаад өөрийнхөө эзэмшдэг банкаар баталгаа гаргуулах үүргийг ТУЗ-ын даргын хувьд шийдвэр гаргуулан ******* банкны гүйцэтгэх захирал *******т үүрэг өгч банкны баталгаа гаргасан байна” гэх мэдүүлэг.
- 184хх, 163-167, *******ын 2018 оны 10 дугаар сарын 23-ны өдөр гэрчээр өгсөн “2010 оны 03 дугаар сарын 15-ны өдөр, 2010 оны 03 дугаар сарын 23-ны өдөр, 2010 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр, 2010 оны 07 дугаар сарын 07-ны өдөр тус тус зээлийн гэрээнүүдийг баталсан, гэрээ байгуулахад гэрээний талууд бүгд байсан, бүгд өөрсдөө биеэр байж гарын үсэг зурж баталгаажуулсан. Эдгээр гэрээнүүдийн нэг хувь нь 2010 ондоо бүртгэж гэрчилсэн гэрээнүүдийн хамтаар Нийслэлийн архивын газарт хүлээлгэн өгсөн” гэх мэдүүлэг.
- 184хх,172-177, *******ийн гэрчээр өгсөн “иргэн ****** “*******” ХХК хоёрын хооронд байгуулсан 03/10 тоот зээлийн гэрээ, нэмэлт 01, 02, 03-аар зээлсэн зээлийн үүргийн гүйцэтгэлд ******* банкнаас төлбөрийн баталгаа гаргаж өгсөн. ******* банк “*******” ХХК хоёрын хооронд байгуулагдсан батлан даалтын гэрээний дагуу “*******” ХХК-ийн ******* банк дахь данснаас мөнгийг төлүүлэх бүрэн боломжтой байсан. ...Үүрэг гүйцэтгэгч болон үүрэг гүйцэтгүүлэгч нарын хооронд байгуулсан ******* банкны хувьцаа худалдах-худалдан авах гэрээг үндэслэн ******* банкнаас 01/2471 дугаартай төлбөрийн баталгааг гаргасан ...” *******” ХХК-ийн баталгааны гэрээ байгуулж, ******* банкнаас баталгаа гаргаж өгсөн нь үнэн ... ******* банкнаас тухайн баталгааг гаргахын тулд Эрсдэлийн хорооны шийдвэр шаардлагатай тул хувьцаа эзэмшигч ******ээс өгсөн чиглэлийн дагуу эрсдэлийн хороо шийдвэрээ гаргасан” гэх мэдүүлэг.
- 41хх,122-124, ******* 2016 оны 06 дугаар сарын 11-ний өдөр сэжигтнээр өгсөн “хэлсэнчлэн ******* банк нь төлбөрийн баталгаа гаргах эрхийг *******ны Ерөнхийлөгчийн 2012 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 21/18 тоот тушаалаар хязгаарласан хоригийг энэ тушаалаар /2012 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн А/156/ сэргээсэн байна. ******* банк нь ******* банк, ******* банк гэсэн 2 банкны нэгдэл, ******* банканд олгогдсон тусгай зөвшөөрлийн үйл ажиллагааг нэгдсэн ******* банк нь үргэлжлүүлээд гүйцэтгэж ирсэн. Тэгэхээр ******* банканд олгогдсон тусгай зөвшөөрлийн хавсралтыг *******аас авч хавсаргах хэрэгтэй. ******* нь ****** банкны эрх ашгийг мэдээж илтэд хамгаалаад хэрэг болох материалуудыг л гаргаж өгөөд байна. /2010 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн №252 дугаар тушаалд/ банкны үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл нь ******* гэдэг банкны хувьд дуусгавар болоод, үйл ажиллагаа нэгдсэн ******* банканд шилжсэн болно гэдэг нь энэ тушаалаар нотлогдож байна. Энэ тушаалын үндэслэх хэсэгт “******* банкны актив, пассив хөрөнгө, тэдгээртэй холбоотой ажил үйлчилгээ ******* банканд шилжсэнтэй холбогдуулан...” гэж тодруулж заасан байна” гэх мэдүүлэг.
- 41хх, 125-126, ****** 2016 оны 07 дугаар сарын 18-ны өдөр сэжигтнээр өгсөн “...шинжээчийн дүгнэлттэй бол санал нийлэхгүй байна. Учир нь шинжээч хавтаст хэрэгт авагдсан баримтын хүрээнд л дүгнэлт гаргасан байна. Хэрэгт зарим баримтууд дутуу байна. ******* банкны тусгай зөвшөөрлийн хавсралтад 2005 оноос хойш хийгдсэн бичилтүүд нь дутуу байна. Хавсралтын 1 дүгээр хэсгийн бичилт бол нүүр дүүрэн бичилт байсан, сая харахад бол тал бичилт байгаад байна.” гэх мэдүүлэг.
- 41хх, 127-128, ****** 2017 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр сэжигтнээр өгсөн “...намайг 2010 оны 05 дугаар сарын 17-ны өдөр ажил хүлээн авахад тайланд нийтдээ 158 аж ахуйн нэгжид баталгаа, батлан даалт гаргасан байсан. Тайлангаас харахад ******* банк энэ үйл ажиллагааг 2006 оноос эхлэн эрхэлж ирсэн гэдгийг нотлох байна. ******* банкны энэхүү баталгаа, батлан даалт гаргах үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг ******* банкнаас уламжлан авч эрхэлж байсан. ******* банканд энэхүү тусгай зөвшөөрөл өгөгдсөн байсан” гэх мэдүүлэг.
- 43хх, 80-83 дугаар хуудсанд болон 43-44 дүгээр хавтсанд авагдсан. ******* банкны явуулсан бусад аж ахуйн нэгжүүдэд баталгаа гаргаж өгч байсан баримтууд /Үндэсний төв архиваас хуулбарлан авсан, ****** банкны хуулбар үнэн дарагдсан баримтууд/
2010.03.29 3/830 ******* Яаманд Тендерийн баталгаа “******” XXК
2010.03.30 3/849 *******Я-д Тендерийн баталгаа “****** ХХК
2010.03.30 3/850 *******Я-д Тендерийн баталгаа “******” ХХК
2010.03.30 3/851 *******Я-д Тендерийн баталгаа “******” ХХК
2010.03.30 3/852 *******Яаманд Тендерийн баталгаа “******” ХХК
2010.03.30 3/853 ХК-д Тендерийн баталгаа “*******” ХХК
2010.03.30 3/855 ******* ХК-д Тендерийн баталгаа “******* ХХК
2010.04.07 3/989 ******* яам, ******* газарт Банкны баталгаа “******
ХХК 44хх,7 хуудас
2010.04.07 3/1000 *******байгуулах төсөлд Тендерийн баталгаа “*******” ХХК 44хх,1 хуудас
2010.07.06 1/2468 *******газар Тендерийн баталгаа “*******” ХХК 44хх.43 хуудас
2010.07.07 1/2486 ******* яам, *******ажлын алба Тендерийн баталгаа “*******” ХХК 44хх.30 хуудас
2010.07.07 1/2487 “*******” ХХК-д Гүйцэтгэлийн баталгаа “*******” ХХК 44хх,29 хуудас
- 46хх, 24-26, ******* банкны тэнцлийн гадуур бүртгэлтэй байгаа батлан даалт, аккредитивын тайлангийн хуулбар - Байгууллагын банкны газрын захирал *******, Байгууллагын банкны газрын харилцагч хариуцсан мэргэжилтэн *******нар гарын үсэг зурж баталгаажуулсан - ******* банк нь 2006 оноос 2010 оныг хүртэлх хугацаанд нийт 158 иргэн, аж ахуйн нэгжид гаргаж өгсөн баталгаануудын жагсаалт /******* банк 2006 оноос хойш банкны дүрэм журамдаа нийцүүлэн, баталгаа гаргах үйл ажиллагаа явуулдаг байсан тухай баримт/
- 46хх,18-23, 2012 *******ны ерөнхийлөгчийн N921/18 дугаартай “******* банканд хэрэгжүүлэх хяналт шалгалтын хоёр дахь шатны хөтөлбөрийн тухай” тушаал, тус тушаалын хавсралтаар батлагдсан “******* банкны хэрэгжүүлэх хяналт шалгалтын хоёр дахь шатны хөтөлбөр”-т тусгагдсан 5.4 Үйл ажиллагааны хязгаарлалт - Банк Төв банк, Засгийн газрын үнэт цааснаас бусад үнэт цаас худалдан авах, өөрийн нэрийн өмнөөс гуравдагч этгээдэд баталгаа, батлан даалт гаргах, аккредитив нээхийг хориглоно” гэх /өмнө нь хэрэгжүүлж байсан ******* банкны өөрийн нэрийн өмнөөс гуравдагч этгээдэд баталгаа гаргах, батлан даалт гаргах үйл ажиллагааг энэ хугацаанаас хориглосон гэх агуулгатай баримт/ зэрэг нотлох баримтуудаар
1. ****** нь 2010 онд “******* банк” гэх хувийн хэвшлийн аж ахуйн нэгжийн 100 хувийн хувьцаа эзэмшигч, тус банкны эзэн байсан бөгөөд банкны нэрийн өмнөөс хуурамчаар баримт үйлдэх ямар ч шаардлага шалтгаан нөхцөл байгаагүйг,
2. “******* банк” ХХК нь цаашид дампуурна, төрөөс эрх шилжүүлэгч томилон, ******* банкны эрх, үүргийг хүлээн авч, бусадтай байгуулсан зээлийн гэрээ, баталгааны гэрээний дагуу хариуцагч болно гэх талаар ирээдүйг таамаглах, урьдчилан төлөвлөх ямар ч боломжгүйг,
3. ******* банкны дүрэм журмын дагуу, тус банкны албан ёсны оргинал бланк, тамга тэмдэг дээр эрх бүхий этгээд болох Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга ******, гүйцэтгэх захирал *******, ******* нар нь гарын үсгээ зурж баталгаажуулсныг,
4. Тухайн зээлийн гэрээ, зээлийн гэрээний нэмэлт өөрчлөлт, ******* банкны Баталгааны гэрээ төлбөрийн баталгаа зэрэг баримтууд нь албан ёсны эх сурвалжтай, тухайн цаг хугацаандаа үйлдэгдсэн болох нь нотариатаар гэрчлэгдсэн баталгаажсан, нотариатын үйлдэл нь тухайн цаг хугацаанд үйлдэгдсэн болох нь нотариатчийн мэдүүлэг болон Нийслэлийн архивд үзлэг хийж, тухайн цаг хугацааны архиваас нь хуулбарлан авч, хуульд заасан үндэслэл журмыг баримтлан нотлох баримтаар авагдсан баримтуудаар тогтоогдож байхад эдгээр нь хэрхэн няцаагдаж, үгүйсгэгдэж байгаа талаар огтхон ч дурдалгүйгээр, ******* банкны төлбөрийн баталгаа гэх баримтууд нь хууль бус гэж үзээд байгааг хүлээн зөвшөөрөх боломжгүй. *******, ****** нар нь хувийн хэвшлийн аж ахуйн нэгж болох “******* банк”-аас Банкны баталгааны гэрээ, Төлбөрийн баталгаа зэргийг гаргуулан авсан. Тус хувийн хэвшлийн байгууллагыг Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга, Төлөөлөн удирдах зөвлөлийн нарийн бичгийн дарга, гүйцэтгэх захирлууд, орлогч захирал нар нь гарын үсгээ зураад, албан ёсны оригинал бланк, тамга тэмдэг ашиглагдсан хүчин төгөлдөр баримтыг гарган өгсөн байхад дээрх үйл баримтуудыг үнэлж дүгнэлгүйгээр, ****** нь хууль бусаар банкны баталгаа олгосон, ******* банк нь төлбөрийн баталгаа гаргах эрхгүй байсан гэж үзсэн нь үндэслэлгүй байна. Иймд ******* банк нь төлбөрийн баталгаа гаргах эрхтэй, ******* банкнаас *******, ****** нарт гаргаж өгсөн ******* банкны Төлбөрийн баталгаа, Банкны баталгааны гэрээ зэрэг нь хууль зөрчөөгүй, хүчин төгөлдөр баримт гэх талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж, давж заалдах шатны шүүхийн магадлалын зарим хэсэгт өөрчлөлт оруулж өгнө үү.” гэжээ.
Шүүгдэгч ****** хяналтын шатны шүүхэд гаргасан гомдолдоо: “...Магадлалын ****** надад болон миний ээж *******д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгасан нь үндэслэлтэй болсныг дурдаж, магадлалын тодорхойлох хэсгийн зарим хэсгийг эс зөвшөөрч Монгол улсын Үндсэн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан эрхийн дагуу хяналтын журмаар гомдол гаргаж байна. Магадлалын тодорхойлох хэсгийн 169-р хуудасны 2 дахь догол мөрнөөс “Шүүгдэгч ******г ******* банкны Төлөөлөн удирдах зөвлөлийн хуралдааны 2010 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 04/10 дугаартай Төлбөрийн баталгаа гаргах зөвшөөрөл өгөх тухай хууль бус тогтоол гаргасан нь хавтас хэрэгт авагдсан бичгийн баримтаар нотлогдон тогтоогдож байна”, 175-р хуудасны 6 дахь догол мөрнөөс “Дээрхээс үзэхэд шүүгдэгч ****** нь 2010 онд иргэн ******, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч *******тай зээлийн гэрээ байгуулахдаа ******* банкны төлбөрийн баталгаа гаргаж, мөнгө зээлсэн байна. Гэтэл ******* банканд өөрийн нэрийн өмнөөс эх үүсвэртэй баталгаа, батлан даалт гаргах үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг *******ны Ерөнхийлөгчийн 2012 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн А/156 дугаар тушаалаар олгосон байна. Үүнээс үзвэл шүүгдэгч ****** нь ******, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* нарт хууль бус ******* банкны төлбөрийн баталгаа гаргаж, мөнгө зээлсэн гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй байна” гэсэн үндэслэл заасан нь миний давж заалдах гомдолд дурдаж судлуулахаар хүссэн нотлох баримтуудыг бүрэн дүүрэн шинжлэн дүгнээгүй гэж үзэж байна.
1. Баталгаа, батлан даалт гаргах эрхгүй байсан гэх тухайд. *******ны Ерөнхийлөгчийн 2012 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 21/18 дугаартай “******* банканд хэрэгжүүлэх хяналт шалгалтын хоёр дахь шатны хөтөлбөрийн тухай” тушаал, тус тушаалын хавсралтаар батлагдсан хөтөлбөрийн 5.4-т Үйл ажиллагааны хязгаарлалт хэсэгт “...өөрийн нэрийн өмнөөс гуравдагч этгээдэд баталгаа, батлан даалт гаргах, аккредитив нээхийг хориглоно” гэжээ. Эрх нь олгогдсон байж байгаад тэрхүү эрх дээр хязгаарлалт тавигдсан байна гэсэн үг. Энэ нь ******* банканд эрх нь байгаагүй бол яагаад дээрх баталгаа, батлан даалт гаргах, аккредитив нээх эрхийг хязгаарласан болж таарах вэ, /46хх. 18-23-р хуудас/
2. ******* банк ганцхан ******, ******* нарт баталгаа, батлан даалт гаргасан биш олон тооны баталгаа, батлан даалтуудыг бусдад гаргаж байсан байна. 2006-2010 оны хооронд ******* банк 158 иргэн, аж ахуйн нэгжид баталгаа, батлан даалт гаргаж өгч байсан талаарх нэрсийн жагсаалтын тайлан нотлох баримтаар хавтаст хэрэгт авагдсан. /46хх-ийн 24-26 хуудас/ Төрийн байгууллагуудад хүртэл гаргаж өгч байсан, энэ олон баталгаанууд нь бас хууль бус болж байна уу,
3. ******* банкны Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга ****** нь олгогдсон зохих зөвшөөрөлгүйгээр буюу хууль бусаар “*******” ХХК-тай банкны баталгааны гэрээ байгуулж, ******д “Төлбөрийн баталгаа” гаргасан этгээд биш юм. Эдгээр батлан даалт, баталгааны баримтууд үйлдэгдсэн нь үнэн гэдгийг тухайн үед ******* банкны гүйцэтгэх захирал, дэд захирал, ТУЗ-ын нарийн бичгийн дарга, удирдах албан тушаалуудад ажиллаж байсан хүмүүсийн өгсөн мэдүүлгүүдээр нотлогдож байгаа. Бүгд гарын үсэг зурсан гэдгээ хүлээн зөвшөөрсөн байдаг.
4. ******* банкны 2008 оны 06 дугаар сард баталсан дүрмийн 3 дугаар бүлгийн 3.3-т “Банк нь дээр дурдсан банкны үйл ажиллагаанаас гадна дараах нэмэлт үйлчилгээг үзүүлэх эрхтэй” гэсний 2-р заалтад “Мөнгөн хэлбэрээр үүрэг гүйцэтгэх гуравдагч этгээдийн өмнөөс баталгаа гаргах эрхтэй” гэж заасан нь ******* банк баталгаа гаргах эрхтэй байсныг давхар давхар нотолж байна. /213хх-ийн 238-р хуудас/
5. “******* банкны зүгээс ******* банк нь баталгаа, батлан даалт гаргаж өгөх эрхгүй байсан гэж маргадаг атлаа ****** банкны зүгээс “хуулбар үнэн” гэсэн улаан тамга дарсан ******* банкны гаргаж байсан банкны баталгаа, тендерийн баталгаа, гүйцэтгэлийн баталгаа, батлан даалтын баримтуудыг хавтаст хэрэгт нотлох баримтаар гаргаж өгсөн байдаг. /43хх.12-44-р хуудас. 88,94-105, 124-126-р хуудас. ******* банкны хуулбар үнэн тамгатай/, /44хх.01, 07, 29, 30, 43, 48-р хуудас. ******* банкны хуулбар үнэн тамгатай/, /183хх.131-р хуудас “Банкны баталгаа” Архивын ерөнхий газраас мөрдөгчийн үзлэг хийж гаргасан баримт/
6. *******ны Хянан шалгах хэлтэс байнга ******* банкны үйл ажиллагааг хянадаг байсан. ******* банк зөвшөөрөлгүй байж баталгаа, батлан даалт гаргасан бол тэр дор нь энэ үйл ажиллагааг ******* зогсоох шаардлага ирүүлэх байсан. Ирүүлээгүй, тухайн үед нь зогсоогоогүй, үйл ажиллагаа хэвийн явагдаж байсан төдийгүй *******аас ******* банкны сар бүрийн тайланг хянаж “нэг зээлдэгчид олгосон зээл болон зээлтэй адилхан тооцох баталгаа, батлан даалт банкны өөрийн хөрөнгийн 20 хувиас хэтэрч болохгүй гэсэн заалт зөрчигдсөн” талаар хариу илгээж байсан материал дотор баталгаа, батлан даалт гаргаж байсныг ******* онцлон дүгнэж байсан байна. /15хх. 248, 247, 01-250-р хуудас. *******ны ******* банканд илгээсэн хариу нууц материал/
7. ******* банк баталгаа, батлан даалт: ******* банк баталгаа, батлан даалт гаргаж байсныг илт олон нийтэд мэдэгдэж, шуугиан тарьж байсан “Номарагийн хэрэг” мөн гэрчилнэ. ******* банк батлан даалт гаргасан байсан учир тус хэргийн оролцогч болсон. ******* банк баталгаа, батлан даалт гаргах эрхтэй байсан бөгөөд ******* банк, ******* банк нэгдэж нэг банк болсноор баталгаа, батлан даалт гаргах эрх нь хязгаарлагдсан талаар баримт байхгүй байна. ******* банкны гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан ******* мэдүүлэгтээ “...2009 онд “******* банк”-ийг “******* банк”-нд нэгтгэх үед “******* банк”-нд *******аас олгосон банкны баталгаа, батлан даалтын үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл “******* банк”-нд шилжиж ирсэн юм. Гэтэл хэрэгт “******* банк”-ны гэрчилгээний уг тусгай зөвшөөрлийн бичилт хийгдсэн хавсралт авагдаагүй, бүрэн бичилт хийгдээгүй хэсэг нь авагдсан..., ...нэгдүгээр хавсралтын бичилт нүүр дүүрэн байсан, одоо харахад тал хэсэг нь байна. “******* банк”-ны гэрчилгээний хавсралтад тусгай зөвшөөрлийн бичилт 2005 оноос хойших нь бичигдээгүй, энэ талаарх баримтыг ******* гаргаж өгөөгүй байна...” гэсэн байдаг.
8. “******* гаргаж өгөөгүй, дутуу байна, зөрүүтэй байна” гэж *******ийн мэдүүлсэнчлэн хавтаст хэрэгт авагдсан “******* банк”, “******* банк”-уудын гэрчилгээг харвал нөхөж, засвар оруулж хийсэн байх магадлалтай гэрчилгээ болохыг олж харж болохоор байна. Зөвшөөрлийн гэрчилгээ дээрх бичилтүүдийг сайн ажиглаад харвал 1996 оноос 2012 оныг дуустал нэг хүний бичилтээр, нэг балаар хуулж бичсэн байгааг төвөггүй анзаарч болно. 16 жилийн хугацаанд зөвшөөрлийг нэмж өгч байхдаа *******аас нэг хүн, нэг балаар нэмээд бичээд суухгүй нь лавтай. Энэ дунд зарим нь өгч байсан зөвшөөрлөө байхгүй байсан мэт болгож гэрчилгээг нөхөж бичсэн байхыг ч үгүйсгэх аргагүй. /212хх, 019-023-р хуудас. *******аас гаргаж өгсөн ******* банкны зөвшөөрлийн гэрчилгээ/
9. ******* банк бол *******ны хамаарал бүхий этгээд. /220хх, 017-020-р хуудас хуулийн этгээдийн улсын бүртгэлийн мэдээлэл/
10. ******* банкны гүйцэтгэх захирал гэдэг нь асар хариуцлагатай ажил, албан тушаал. Гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан *******ийн мэдүүлэгт “Хууль бус үйлдэл хийгээгүй. Хууль бус үйлдэл гэж үзсэн бол би тэр дор нь хууль хяналтын байгууллагад мэдэгдэх байсан. Албан тушаалынхаа өндөр хариуцлагыг гүнээ ухамсарладаг” гэдэг.
11. ****** нь ******* банкны ТУЗ-ын даргаар ажиллаж байхдаа *******т 2010 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 26,250,000 ам.доллар, 2010 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 3,3 сая ам.долларын төлбөрийн баталгаа, *******т 2010 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 2,9 тэрбум төгрөгийн төлбөрийн баталгаа зэргийг тус тус гаргуулах үүрэг өгсөн гэх хэрэгт *******, ******* нарыг 2016 онд сэжигтнээр татсан байдаг боловч гэмт хэргийг үйлдсэн болох нь хангалттай тогтоогдохгүй байх үндэслэлээр сэжигтнээр татсан шийдвэрийг хүчингүй болгосон байдаг. /41хх, 120-р хуудас, Прокурорын тогтоол/, Энэ нотлох баримтуудаас үзэхэд ****** нь хууль бусаар тогтоол гаргасан гэх шүүхийн дүгнэлт үндэслэлгүй. Нөгөөтээгүүр тухайн цаг хугацаа буюу 2010 оны 02 дугаар сарын 24, 2010 оны 03 дугаар сарын 23, 2010 оны 07 дугаар сарын 07, 2010 оны 07 дугаар сарын 07-ны өдөр гэрээ хийхэд “******* банк” дампуурах, ******* банктай нэгдэх талаар мэдээ, мэдээлэл гараагүй, бид болон ****** өөрөө ч энэ талаар мэдэх ямар ч боломжгүй байсан. Ийм нөхцөлд “ирээдүйг зөгнөж” хэзээ нэгэн цагт “******* банк”-ийг залилж мөнгө авна гэж ийм баримт бүрдүүлж, нотариатаар батлуулж явахгүй гэдэг илтэд хэн бүхэнд ойлгомжтой.
Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалын *******, ****** нартай бүлэглэсэн гэх мэт хэргийн шинжийг хасаж шийдвэрлэсэн боловч ******г “******* банк”-ны 100 хувийн хувьцаа эзэмшигч, Төлөөлөн удирдах зөвлөлийн даргын хувиар ******* банкнаас төлбөрийн баталгаа, батлан даалт гаргах эрхгүйг мэдсээр байж 2010 онд ******* банкны “Төлбөрийн баталгаа” гэх баримтыг хууль бусаар үйлдсэн гэж дүгнэснийг хоёрдмол агуулгатай байгааг зөвтгөж, хуулийн дагуу болохыг тогтоож, өөрчлөлт оруулж өгнө үү.” гэжээ.
Дээд шатны прокурор А.Энхжаргал хяналтын шатны шүүхэд бичсэн эсэргүүцэлдээ: “...шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөрүүтэй тайлбарлаж хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн гэж үзэж, дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна.
1. Шүүгдэгч *******д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгасан үндэслэлийн талаар: Анхан шатны шүүх шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хуулийн этгээдийн удирдах албан тушаалтан бусдад давуу байдал тогтоох зорилгоор хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, дүрмээр олгогдсон албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашигласны улмаас үлэмж хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг хамжсан гэм буруутайд тооцсон боловч давж заалдах шатны шүүх “...******* нь гэрээг эцэслэн батлах эрхтэй этгээд биш байна” гэж дүгнэн түүнд холбогдох хэргийг гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгожээ. Хэрэгт авагдсан шүүгдэгч *******ын ажлын байрны тодорхойлолтод “Гадны аж ахуй нэгж байгууллагуудтай байгуулж буй гэрээнүүдэд зөвшөөрөл олгох”, “Удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг гүйцэтгэх, тайлагнах” гэж заасан байх ба “*******” ХХК-ийн хуулийн хэлтсийн журмын 3.2.2-т “Компанийн удирдлагад гэрээний харилцаа тогтоох боломжит аргын тухай санал болгох”, “гэрээ бүхий этгээдтэй байгуулж буй аж ахуйн гэрээний төсөлд виз олголт нь 2 үе шатаар явагдана, эхний ээлжид гэрээний онцлогоос хамааран ажлын 5 хоногийн дотор хуулийн хэлтсийн ажилтнуудаас хууль зүйн зөвлөгөө авах ба хууль зүйн дүн шинжилгээ хийгдэнэ, дараа нь виз авахаар Хуулийн хэлтсийн даргад шилжүүлнэ. Харин хуулийн хэлтсийн дарга компанийн удирдлагад гарын үсэг зуруулахаар шилжүүлнэ” гэж тус тус заасан. /80хх 102 дахь тал/. Мөн шүүгдэгч *******ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...******ийн барьж ирсэн гэрээг *******д өгч хянуулсан” гэх агуулга бүхий мэдүүлгээс дүгнэхэд шүүгдэгч ******* нь гадны байгууллагуудтай байгуулж буй гэрээнд хяналт тавих, гэрээнд зөвшөөрөл олгох эрхтэй, уг гэрээний зорилго, агуулга, хууль зүйн үр дагаврыг мэдсэн буюу “*******” ХХК нь “*******” ХХК-ийн өмнөөс “*******”-д өр төлбөрийг хариуцах эрсдэлтэйг мэдэж ерөнхий захиралд зөвлөсөн. Улмаар “*******” ХХК-ийн ерөнхий захирал *******, Хуулийн хэлтсийн дарга ******* нар нь 2009 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн *******тэй байгуулсан “Батлан даалтын болон үүргийн гэрээ”, “Барьцаа хөрөнгийн эрх шилжүүлэх гэрээ”-нд гарын үсэг зурж, ******* нь “*******” ХХК-ийн бүртгэлд бүртгэсэн болох нь криминалистикийн шинжээчийн 2018 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 3998 дугаартай дүгнэлт, 2018 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 1026 дугаартай дүгнэлтүүдээр нотлогдсон болно.
Түүнчлэн шүүгдэгч ******* нь 28 хуудастай батлан даалтын болон үүргийн гэрээнд хуудас тус бүрд гарын үсэг зурж баталгаажуулан 1 хувийг өөртөө буюу сейфэндээ хадгалж, 2013 онд уг зээлтэй холбоотой асуудал үүссэний дараа *******т гаргаж өгсөн. Арбитрын шүүх *******банкны нэхэмжлэлтэй хэргийг шийдвэрлэхдээ “*******” ХХК-ийн удирдах албан тушаалтнууд буюу *******, ******* нарын идэвхтэй үйлдэл нь “*******” ХХК-ийн ******* банкнаас авсан зээлийн хариуцлагыг “*******” ХХК хүлээх үндэслэлгүй гэж дүгнэсэн. Шүүгдэгч ******* нь миний гарын үсэг зурсан гэх гэрээнд батлан даах талаар ямар ч үг байдаггүй талаар маргадаг. Иргэний хуулийн 458 дугаар зүйлийн 458.1-д “Батлан даалтын гэрээгээр батлан даагч нь үүрэг гүйцэтгэгч өөрийн үүргийг гүйцэтгэж чадна гэж үүрэг гүйцэтгүүлэгчийн өмнө баталж, гүйцэтгэхгүй бол өөрөө хариуцах үүрэг хүлээнэ”, мөн зүйлийн 458.3-т “Батлан даалтын гэрээгээр батлан даагчийн хүлээсэн үүрэг нь үүрэг гүйцэтгэгчээс үүрэг гүйцэтгүүлэгчийн өмнө хүлээсэн үүрэгт хамаарна” гэж заасан. Гэтэл шүүгдэгч *******, ******* нар нь ******ийн гарын үсэг зуруулахаар авчирсан “Батлан даалтын болон үүргийн гэрээ”-нд “*******” ХХК санхүүгийн хариуцлага хүлээхгүй гэсэн заалт оруулж, гарын үсэг зурсан гэж мэдүүлж байгаа нь дээрх хуулийн заалттай зөрчилдөж байна. Өөрөөр хэлбэл уг гэрээнд “*******” ХХК санхүүгийн хариуцлага хүлээхгүй гэсэн заалт оруулсан эсэхээс үл хамаарч уг гэрээний зорилго буюу “*******” ХХК нь “*******” ХХК-ийн ******* банкнаас авсан зээлийн гэрээний үүрэг биелэгдээгүй тохиолдолд үүргийг гүйцэтгэхээр байна. Мөн *******, ******* нар нь өөрсдийн хууль бус үйлдлээ хууль зүйн дагуу үйлдэл болгож харагдуулах гэсэн зорилго гэж үзэхээр байгаа бөгөөд шүүгдэгч нарын гарын үсэг зурсан гэрээний агуулга нь үндсэн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах батлан даалтын гэрээ юм.
Түүнчлэн Иргэний хуулийн 231 дүгээр зүйлд зааснаар үүргийн гүйцэтгэлийг хангах арга нь батлан даалт юм. Өөрөөр хэлбэл тодорхой үүрэг бий болсон буюу үндсэн гэрээ байгуулагдсан нөхцөлд үүргийн гүйцэтгэлийг хангах, баталгаажуулах, батлан даалтын асуудал яригдана. Иймд шүүгдэгч *******ын тухайд *******ийн хуулийн хэлтсийн даргаар ажиллаж байсан албан тушаалтны хувьд уг гэрээний зорилго, агуулга, хууль зүйн үр дагаврыг мэдэж, ерөнхий захиралд зөвлөсөн, гарын үсэг зурсан, түүнээс гарах үр дагаврыг мэдэж байсан нь илэрхий байна. Түүний гарын үсэг зурсан гэрээг ашиглан ****** нь ******* банкнаас зээл авч өөртөө давуу байдал бий болгосон тул *******ын үйлдэл нь хуулийн этгээдийн удирдах албан тушаалтан бусдад давуу байдал тогтоох зорилгоор хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, дүрмээр олгогдсон албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашигласны улмаас үлэмж хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг бүрэн хангаж байна.
2. Шүүгдэгч *******, ****** нарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон нь хууль зүйн үндэслэлгүй. Анхан шатны шүүх шүүгдэгч *******, ****** нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан гэмт хэргийг завдсан, мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон. Гэтэл давж заалдах шатны шүүх шүүгдэгч *******, ****** нарын үйлдлийг “...****** нь өөрийн хадгаламжид байсан мөнгийг “*******” ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга ******тэй ...зээлийн гэрээ байгуулсан ба уг зээлийн гэрээгээр өгсөн мөнгийг бусад төлбөрт шилжүүлэх, өр авлага барагдуулах талаарх бичгийн баримт хэрэгт авагдаагүй” гэж дүгнэн хэрэгсэхгүй болгосон. Давж заалдах шатны шүүхийн дээрх дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй бөгөөд дүгнэлтэд онцгой ач холбогдол бүхий нотлох баримт харилцан зөрүүтэй байхад аль нэгийг нь авахдаа бусдыг нь үгүйсгэсэн тухай үндэслэлийг тодорхой заагаагүй байна. ****** нь ******ээс түүний эх *******аар дамжуулан 2010 оны 01 дүгээр сарын 27, 2010 оны 02 дугаар сарын 08, 2010 оны 02 дугаар сарын 24, 2010 оны 07 дугаар сарын 07-ны өдрүүдэд нийт 23,684,552.62 ам.доллар буюу 34,138,035,750.31 төгрөгийг зээлж авсан атлаа *******тай “2010 оны 02 дугаар сарын 24, 03 дугаар сарын 23, 04 дүгээр сарын 07, 07 дугаар сарын 07-ны өдрүүдэд нийт 39,621,288,410.85 төгрөгийн үндсэн болон нэмэлт зээлийн гэрээ байгуулсан болох нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Эдийн засгийн шинжилгээний хэлтсийн ахлах шинжээч *******ийн 2018 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 155 дугаартай дүгнэлт, “*******” ХХК-ийн аудитын шинжилгээний тайлан зэрэг нотлох баримтаар тогтоогдсон. Дээрх зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор мөн өдрүүдэд ******* банкны Төлөөлөн удирдах зөвлөлийн хуралдаанаар “*******” ХХК-тай банкны баталгааны гэрээг байгуулж, төлбөрийг үл маргалдах журмаар гаргуулах тухай асуудлыг хэлэлцэж, зөвшөөрөл олгосон мэтээр Төлөөлөн удирдах зөвлөлийн хуралдааны тэмдэглэл, тогтоол, “Төлбөрийн баталгаа”, “Банкны баталгааны гэрээ” зэрэг баримт бичгийг хуурамчаар нөхөж үйлдсэн болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдсон, мөн дээрх цаг хугацаанд “*******банк” ХХК нь өөрийн нэрийн өмнөөс эх үүсвэртэй баталгаа, батлан даалт гаргах үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөлгүй байсан болох нь *******аас ирүүлсэн албан бичиг, “******** банк”, “********” ХХК-ийн тусгай зөвшөөрлийн гэрчилгээ, *******ны шинжээч нарын 2016 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн дүгнэлтээр тогтоогдож байна. 2011 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн “*******” ХХК-ийн хувьцааг худалдах-худалдан авах гэрээ, 2011 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн тооцоо нийлсэн акт зэргээр *******ээс зээлсэн мөнгөн дүнг 56,500,000,000 төгрөгөөр тооцож тооцоо нийлэн уг төлбөртөө ****** нь *******д “*******” ХХК-ийн 50 хувийн хувьцааг шилжүүлсэн. Уг 50 хувийн хувьцаа *******аас буцаж хэн нэгэнд шилжээгүй болох нь гэрч ********ээс гаргаж өгсөн тооцоо нийлсэн акт, худалдах-худалдан авах гэрээ болон түүний мэдүүлэг, Улсын бүртгэлийн лавлагаа зэрэг нотлох баримтуудаар тогтоогдсон.
******, *******, ****** нарын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлд заасан зээлийн гэрээ байгуулагдсан ба зээлийн гэрээгээ дүгнэх эрх нь талуудад хадгалагдах боловч гэрээний үүргээ талууд харилцан тохиролцож, биелүүлэн эд хөрөнгийн эрхээ шилжүүлсэн үйл баримт тогтоогдсоор байтал хуурамч баримт үйлдэн шүүхэд нэхэмжлэл гаргаснаар Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2013 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 1921 дугаартай шийдвэрээр “*******” ХХК-аас 32,855,296.74 ам.доллар буюу 51,596,943,659.3 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ******д олгох, “*******” ХХК нь үүргээ биелүүлээгүй тохиолдолд банкны баталгааны дагуу хариуцагч “******* банк”-аар төлүүлэхээр шийдвэр гарсан. “*******” ХХК болон ****** нарын хооронд 2010 оны 02 дугаар сарын 24-ний өдөр байгуулсан 03/10 тоот зээлийн гэрээ болон уг гэрээний нэмэлт гэрээнүүдтэй холбоотой хоёр төрлийн тооцоо нийлсэн акт /184 дүгээр хавтаст хэргийн 178, 46 дугаар хавтаст хэргийн 72 дахь талууд/ хэрэгт авагдсан ба тус тооцоо нийлсэн актуудын он, сар, дугаар зөрүүгүй буюу 2011 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр үйлдэгдсэн. Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрчээр мэдүүлэг өгсөн *******ээс гарган өгсөн тооцоо нийлсэн актад “*******” ХХК болон ****** нарын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний үлдэгдэл 56,500,000,000 төгрөгийн төлбөрт “*******” ХХК-ийн 50 хувийн хувьцааг *******ийн нэр дээр шилжүүлэн төлбөрийг хаасан талаар дурдсан байдаг. Харин *******, ****** нараас гарган өгсөн тооцоо нийлсэн актад ******* нь “*******” ХХК-ийн өрийг худалдаж авсан “*******” ХХК-ийн захирал *******д төлснөөр “*******” ХХК-ийн 50 хувийн хувьцааг авсан талаар дурдагдсан байдаг. Гэтэл ******* нь “*******” ХХК-ийн захирал *******д өр төлөх болсон шалтгаан нь 2012 онд буюу дээрх тооцоо нийлсэн акт үйлдэгдсэнээс хойш бий болсон “Харилцан ойлголцлын санамж бичиг” гэх албан бичгийн хүрээнд өр төлсөн нөхцөл байдал тогтоогдсон бөгөөд цаг хугацааны хувьд 2011 оны 11 дүгээр сард ******* болон ******* нарын хооронд өр төлбөр төлөх харилцаа огт үүсэж байгаагүй гэдгийг анхаарах нь зүйтэй. Өөрөөр хэлбэл *******, ****** нараас гаргаж өгсөн тооцоо хийлсэн акт нь бодит нөхцөл байдалд тохирохгүй, үл нийцсэн байх тул ****** болон “*******” ХХК-ийн захирал ****** нарын хооронд байгуулсан зээлийн гэрээний үлдэгдэлд “*******” ХХК-ийн 50 хувийн хувьцааг *******ийн нэр дээр шилжүүлэн дээрх зээлийн гэрээний өр төлбөр тооцогдон гэрээний харилцаа дуусгавар болсон байна гэж прокуророос дүгнэсэн. Анхан шатны шүүх дээрх прокурорын дүгнэлтийг үндэслэлтэй гэж дүгнэсэн байхад давж заалдах шатны шүүх баримт байхгүй гэж хэргийн бодит байдалтай огт нийцэхгүй дүгнэлт хийн шүүгдэгч *******, ****** нарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон нь хууль зүйн үндэслэлгүй болжээ. Давж заалдах шатны шүүх мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч *******ээс гаргаж өгч хэрэгт бэхжүүлсэн 2011 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн тооцоо нийлсэн акт, прокурорын болон анхан шатны шүүхийн дээрх дүгнэлтийг хэрхэн үгүйсгэж байгаа талаараа дүгнэлт хийгээгүйгээс гадна хэрэгт цугларсан нотлох баримтуудыг хоорондоо хамааралтай, ач холбогдолтой, тэдгээрийг няцаан үгүйсгэж буй үндэслэлийн талаар дүгнэж тайлбарлаагүй нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна. Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн”, 1.2-т заасан “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн” гэсэн үндэслэлүүдээр хүчингүй болгуулахаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар прокурорын эсэргүүцэл бичив.” гэжээ.
Шүүгдэгч ******ийн өмгөөлөгч Ж.Батзоригт, Б.Баатарсайхан, П.Ундрах-Эрдэнэ нар хяналтын шатны шүүхэд хамтран гаргасан гомдолдоо: “...Анхан болон давж заалдах шатны шүүх нь ******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 23.2 дугаар зүйлийн 2.2, 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 18.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.3-т заасан хэрэгт тус тус гэм буруутайд тооцож ял шийтгэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн, Эрүүгийн хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн тул дараах үндэслэлүүдээр хяналтын журмаар гомдол гаргаж байна.
1. Анхан болон давж заалдах шатны шүүх “*******” ХХК-ийг залилан мэхэлсэн гэх хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг Улсын дээд шүүхийн 2006 оны 51 дугаартай тогтоолд заасан албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэж байна. Анхан шатны шүүх нь ******г урьдын харилцааны явцад бий болсон өр төлбөр буюу хүү, алданги 1,500,000 ам.долларыг төлөхдөө “*******” ХХК-ийг залилан мэхэлж, их хэмжээний хохирол учруулсан гэх хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар гэм буруутайд тооцож, ******ээс 3,847,110,000 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн нь ойлгомжгүй, үндэслэлгүй. Гэтэл шүүгдэгч ******, түүний “*******” ХХК нь ямар нэг эд хөрөнгө, мөнгийг “*******” ХХК-аас огт шилжүүлж аваагүй бөгөөд шилжүүлж аваагүй талаар хохирогч “*******” ХХК, түүний хууль ёсны төлөөлөгч нар бүгд мэдүүлгээрээ хүлээн зөвшөөрдөг. Энэ үйл баримтын талаар маргаан байхгүй. Гагцхүү ****** нь *******аас “*******” ХХК-ийг худалдан авах үед “*******” ХХК-ийн өр төлбөрүүд нь эрх залгамжлагдан ******д шилжиж ирсэн байдаг. Өөрөөр хэлбэл *******ын үүсгэсэн өр төлбөр ******д шилжиж ирсэн. Улмаар ******* буюу “*******” ХХК-аас үүсэлтэй өр төлбөр барагдсан эсэх талаар маргаан л “*******” ХХК болон “*******” ХХК-ийн хооронд байдаг. Хүчин төгөлдөр үйлчилж буй 2015 оны Эрүүгийн хууль, 2002 оны Эрүүгийн хуульд ч “Өр төлбөрийг төлөхдөө залилан мэхлэх” гэх гэмт хэрэг байхгүй. Залилан мэхлэх гэмт хэрэг нь хохирогчоос буюу эд хөрөнгийн эзэмшигч, өмчлөгчөөс тодорхой эд хөрөнгийг залилагч этгээд шилжүүлэн авах зорилгоор тодорхой идэвхтэй үйлдэл хийж, улмаар тэдгээр үйлдлийн үр дүнд эд хөрөнгийг шилжүүлэн авснаар төгсдөг материаллаг бүрэлдэхүүнтэй гэмт хэрэг юм. Анхан болон давж заалдах шатны шүүх “...урьдын харилцааны явцад бий болсон өр төлбөрийг төлөхдөө залилан мэхэлсэн...”, “...“*******” ХХК-ийн хувьцааг шилжүүлэн аваагүй залилсан...” гэж илт үндэслэлгүйгээр Эрүүгийн хуулийг буруу тайлбарлан хэрэглэж, Улсын дээд шүүхийн тайлбараас өөрөөр тайлбарлаж, ******ийн эрх зүйн байдлыг дордуулан ял шийтгэл оногдуулсан. Улсын дээд шүүхийн 2006 оны 51 дүгээр тогтоолд тайлбарласнаар “...Залилан мэхэлж авах гэмт хэрэг нь бусдын эд хөрөнгө, эсхүл түүнийг өмчлөх эрхийг өөрийн мэдэлд авч захиран зарцуулах бодит боломж бүрдсэнээр төгс үйлдэгдсэнд тооцно...”, ...эзэмшигч, өмчлөгчийг төөрөгдүүлсний үндсэн дээр түүний зөвшөөрлийн дагуу хариу төлбөргүйгээр, өөрийн өмчлөлд авч байгаа, шунахай сэдэлттэй, шууд санаатай үйлдлийг ойлгоно...” гэж маш тодорхой байдлаар залилан мэхлэх гэмт хэргийн объектив талын үндсэн шинжийг тодорхойлсон байна. “*******” ХХК нь ямар нэг эд хөрөнгө ******д шилжүүлж өгөөгүй бөгөөд Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлд заасан залилан мэхлэх гэмт хэргийн үндсэн шинж “эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авсан” байх шинж болон гэмт хэрэг үйлдсэн болох нь нотлогдоогүй юм.
1.1. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “эд хөрөнгөд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцох” зохицуулалтыг буруу тайлбарлан хэрэглэж, “*******” ХХК-нд төлөх хүү, алданги 1,5 сая ам.долларыг гэмт хэргийн хохиролд тооцож ял шийтгэсэн нь үндэслэлгүй. Анхан болон давж заалдах шатны шүүх ******г “*******” ХХК болон “*******” ХХК-ийн хооронд байгуулагдсан 2013 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн төлбөр барагдуулах тохиролцооны 6, 7-р зүйлд /213 х.х-ийн 211, 212 дугаар тал/ заасан 1,5 сая ам.долларын хүү, алдангийг “*******” ХХК-нд төлөөгүй залилан мэхэлсэн гэж ял шийтгэсэн. Улмаар 1,5 сая ам.долларын хүү, алдангийг 2018 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн ханш 2564.74 төгрөгт хөрвүүлж, хохирлын дүнг 3,847,110,000 төгрөгөөр тооцож тогтоосон нь үндэслэлгүй. Хүү, алданги нь мөнгөн төлбөрийн үүргийг хугацаандаа гүйцэтгээгүй тохиолдолд гэрээнд заасан хувь, хэмжээгээр тооцогддог Иргэний хуулиар зохицуулагдах харилцаа бөгөөд Эрүүгийн хуульд хүү, алдангийг хохиролд оруулан тооцдоггүй. Эрүүгийн хуулийн 2.5 дугаар зүйлийн 1-д зааснаар эрүүгийн хэргийн хохирол гэдэгт хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцдог. Гэтэл “*******” ХХК-д төлөх талаар гэрээгээр тохирсон хүү, алдангийг төлөөгүй гэх нотлогдоогүй үндэслэлээр эрүүгийн хэрэгт холбогдуулан гэм буруутайд тооцон ял шийтгэсэн нь үндэслэлгүй. Өөрөөр хэлбэл Иргэний хуулийн дагуу тооцогдсон хүү, алдангийг Эрүүгийн хуулийн 2.5 дугаар зүйлийн 1-д заасан эд хөрөнгөд учирсан шууд хохиролд оруулж тооцсон нь Эрүүгийн хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн байна.
1.2. Улсын дээд шүүхийн 2006 оны 51 дүгээр тогтоолын 9-д “...Залилан мэхэлж авах гэмт хэргийн бүрэлдэхүүний объектив талын шинж болох хуурч мэхлэх буюу итгэл эвдэх нь бусдын эд хөрөнгө, эсхүл түүнийг өмчлөх эрхийг өөртөө олж авах санаа зорилго агуулж, үүнд чиглэсэн идэвхтэй үйлдлээр илэрдэг...” гэжээ. ****** нь хохирогч “*******” ХХК-аас ямар нэг эд хөрөнгө шилжүүлж авах зорилготой байсан эсэх, хэрэв тийм бол ямар эд хөрөнгө шилжүүлэн авахаар санаархсан, тухайн эд хөрөнгийг шилжүүлж авсан эсэх нь нотлогдож, тогтоогдоогүй юм.
1.3. Анхан болон давж заалдах шатны шүүх “*******” ХХК-ийг залилсан гэх хэрэгт ******г ял шийтгэхдээ түүний өмнөөс ******* нь өөрийн хөрөнгүүдээр “*******” ХХК-д төлөх өр төлбөрийг төлж барагдуулсан үйл баримтыг тал бүрээс нь бүрэн бодитой дүгнэж нотолж чадаагүй. “*******” ХХК, түүний хувьцаа нь *******аас ******д шилжиж, дараа нь ******ээс *******д тус тус шилжсэн ба ийнхүү шилжих бүрдээ бусдад төлөх өр төлбөр нь компаниа дагаж шинэ эзэмшигчид очиж байсан байдаг. Улмаар ******* нь “*******” ХХК болон “*******” ХХК-тай 2012 оны 09 дүгээр сарын 26-нд “Харилцан ойлголцлын санамж бичиг” байгуулж, уг бичгийн 3 дугаар зүйлийн 3-т “*******” ХХК энэхүү санамж бичгийн В С D-д заасан төлбөрийн талаар “*******” ХХК-тай хийх төлбөр тооцоо бүрэн дууссан, цаашид аливаа нэгэн өр төлбөр, хүү, анз нэхэмжлэх эрхгүй болсон” гэжээ. Өөрөөр хэлбэл “*******” ХХК нь маргаан бүхий 2,8 тэрбум төгрөгийн өр төлбөртөө шүүгдэгч *******аас өндөр үнэлгээтэй 4 объектыг шилжүүлж авч, “*******” ХХК-ийн өрийг хаасанд тооцсон атлаа дахин өр төлбөр нэхэмжилж байгаа нь илэрхий байна. Ийнхүү “*******” ХХК нь 2008 онд “*******” ХХК-нд нийлүүлсэн шатахууны төлбөрөө *******аас авсан атлаа дахин ******ээс нэхэмжилж, хууль бусаар хөрөнгөжихөөр санаархаж байгааг шүүх үнэн зөвөөр нотолж тогтоосонгүй. ******ийн өмнөөс ******* нь 2,8 тэрбум төгрөгийн өр төлбөрт тооцуулан “*******” ХХК-нд шилжүүлсэн барилга, газар, тусгай зөвшөөрөл, үйлдвэрийн тоног төхөөрөмжийн талаар нотлох баримтууд 184-р хавтаст хэрэг болон 213 дугаар хавтаст хэрэгт авагдсан байдаг бөгөөд “*******” ХХК нь *******аас дээрх барилга үл хөдлөх хөрөнгө, тоног төхөөрөмжийг өр төлбөрт тооцон авсан талаараа маргадаггүй. Гагцхүү үл хөдлөх хөрөнгийн үнэлгээ хүрээгүй гэх тайлбар хэлдэг.
1.4. “*******” ХХК-ийг залилсан гэх хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан байхад ял шийтгэж, гэмт хэрэг үйлдэгдэж төгссөн цаг хугацааг Улсын дээд шүүхийн 2010 оны 20 дугаар тогтоолоос өөрөөр тайлбарлан, эрх зүйн байдлыг нь дордуулсан. Улсын яллагчийн яллах дүгнэлт болон анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд заасан дүгнэлтэд “...******г урьдын харилцааны явцад бий болсон өр төлбөрийг төлөхдөө 2012 онд “*******” ХХК-д барьцаагүй зээл олгуулж, улмаар “*******” ХХК-ийн хувьцааг шилжүүлэн авалгүй залилсан...” гэжээ. Өөрөөр хэлбэл ******д холбогдох эрүүгийн хэрэг 2012 онд үйлдэгдсэн гэж үзсэн атлаа хөөн хэлэлцэх хугацааг хэрхэн тоолж ял шийтгэсэн нь ойлгомжгүй, үндэслэлгүй байна. Эрүүгийн хуулийн 1.10 дугаар зүйлийн 1-д “Гэмт хэрэг үйлдсэнээс хойш дараах хугацаа өнгөрсөн нь тогтоогдвол яллагдагчаар татаж болохгүй”, 1.2-т “энэ хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг нэг жилээс дээш, дээд хэмжээг найман жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон, эсхүл зорчих эрхийг хязгаарлах ялын доод хэмжээг нэг жилээс дээш хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэнээс хойш таван жил өнгөрсөн” гэж заасан. Гэтэл ******ийн үйлдлийн хөөн хэлэлцэх хугацаа 2017 онд дууссан байхад 2020 оны 03 дугаар сарын 24-ний өдөр ******г Нийслэлийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Баярхүү 1902000590111 дугаартай “Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай” тогтоолоор “*******” ХХК-ийг залилсан гэх хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2.2-т зааснаар яллагдагчаар татсан нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлд заасантай нийцэхгүй байна. “*******” ХХК нь ******** банкнаас 2012 онд 1,5 сая ам.долларын зээл авч, улмаар тухайн зээлийг 2018 онд буцаан төлсөн байдаг. Ийнхүү зээл авахтай холбоотой ажиллагааг мөрдөн шалгаж, шинжээч томилж, зохих ажиллагааг явуулсан бөгөөд шинжээчийн дүгнэлтээр ямар нэг хууль бус ажиллагаа явагдаагүйг тогтоосон байдаг. (213 хавтас 57 хуудас *******ны шинжээчийн дүгнэлт)
Гэтэл “*******” ХХК нь 2012 онд зээл авч, уг зээлийг ******** банкны эрх хүлээн авагчид 2018 онд буцаан төлсөн хугацаа буюу 2018 оноор залилан мэхлэх гэмт хэргийг төгссөн гэж үзсэн нь Улсын дээд шүүхийн 2010 оны 20 дугаар тогтоолд заасан “Гэмт үйлдэл хийх, уг хэргийн улмаас хор уршиг буй болох хоёр үргэлж нэгэн зэрэг байдаггүй тул хөөн хэлэлцэх хугацааг зөвхөн гэмт хэрэг үйлдэж дууссан үеэс эхлэн тоолно” гэх тайлбартай нийцэхгүй байна. ****** нь 2013 оноос эхлэн удаа дараа цагдан хоригдож, эрх чөлөөгөө хязгаарлуулж байгаа. “*******” ХХК, түүний захирал, ажилтантай огт уулзаагүй атал түүнийг 2012 оноос 2018 он хүртэл “*******” ХХК-ийг залилсан гэж үзсэн нь огт үндэслэлгүй юм.
1.5. ******г “*******” ХХК-ийг залилан мэхэлсэн гэж ял шийтгэхдээ “*******” ХХК-нд *******банкаар зээл олгуулж, “*******” ХХК-ийн хувьцааг нь аваагүй гэж ял шийтгэсэн нь ойлгомжгүй, үндэслэлгүй. “*******” ХХК болон “*******” ХХК-ийн хооронд байгуулагдсан 2013 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн төлбөр барагдуулах тохиролцоо /213-р х.хийн 211, 212 тал/-ны 6, 7-р зүйлд зааснаар талууд 1,5 сая ам.долларын хүү, алдангийг төлөхөөр тохиролцохдоо “*******” ХХК-нд ******* банкнаас зээл олгуулах, уг зээлийг “*******” ХХК хариуцах талаар зохицуулсан байдаг. Өөрөөр хэлбэл ******* банкнаас “*******” ХХК-нд зээл олгуулах асуудал нь гэрээний эрх зүйн үндсэн тохиролцоо бөгөөд “*******” ХХК, “*******” ХХК хамтарч уг гэрээнд заасан төлөвлөгөөг хэрэгжүүлэн зээлийн гэрээг зориулалтын дагуу захиран зарцуулсан үйл баримт нотлогдсон. Гэтэл “*******” ХХК-нд ямар ч зээлийн хэрэгцээ байхгүй байхад ****** хүчээр зээл авхуулсан мэтээр хохирогч “*******” ХХК-ийн төлөөлөгч мэдүүлдэг нь огтоос үндэслэлгүй юм. Иймд хамтран гэрээ буюу “төлбөр барагдуулах тохиролцоо” байгуулж, уг гэрээг хамтарч хэрэгжүүлсэн үйл баримтад зөвхөн гэрээний нэг тал, тэр дундаа гэрээ байгуулсан компанийн хувьцаа эзэмшигчийг дангаар нь буруутгаж яллаж байгаа нь үндэслэлгүй бөгөөд шударга ёсонд нийцэхгүй байна. Иймд дээрх үндэслэлүүдээр урьдын харилцааны явцад бий болсон өр төлбөрийг төлөхдөө “*******” ХХК-ийг залилан мэхэлж, их хэмжээний хохирол учруулсан гэх хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар ял шийтгэснийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1-д зааснаар хэрэгсэхгүй болгож өгнө үү.
2. Анхан болон давж заалдах шатны шүүх ******г ******** банкийг залилж их хэмжээний хохирол учруулахыг завдсан гэж үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2.1, 2.2-т заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож ял шийтгэсэн нь дараах байдлаар үндэслэлгүй болсон. Хоёр шатны шүүх ******г ******* банкийг залилсан гэх үйлдлийн шинжийг дараах байдлаар тогтоосон. *******ны Батлан даалтын журам зөрчиж, баталгаа гаргах тусгай зөвшөөрөл аваагүй байхдаа ******* банкаар төлбөрийн баталгаа хууль бусаар гаргасан; ******ээр шүүхэд нэхэмжлэл гаргуулсан; ******ийн нэхэмжлэлтэй Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хариуцагчаар оролцохдоо нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн тайлбар гаргасны улмаас “*******” ХХК-аас 51,596,943,659 төгрөг гаргуулах, “*******” ХХК нь үүргээ биелүүлээгүй тохиолдолд банкны баталгааны дагуу “******* банк” ХХК-аар төлүүлэхээр шүүхийн шийдвэр гаргасан;
2.1. Хоёр шатны шүүх төлбөрийн баталгааг хууль бусаар үйлдсэн гэх хэргийг шийдвэрлэхдээ 2015 оны Эрүүгийн хуулиар тухайн үйлдэл эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон байхад Эрүүгийн хуулийг буруу тайлбарлан хэрэглэж ял шийтгэсэн, Зөрчлийн тухай хуулиар шийдвэрлэх хэргийг Эрүүгийн хуулиар ял шийтгэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны харьяаллыг ноцтой зөрчсөн. 2002 оны Эрүүгийн хуулийн 156 дугаар зүйлд хуульчилснаар “Банкны хууль тогтоомж зөрчих” гэмт хэрэгт “Эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр банк нээсэн, банкны үйл ажиллагаа хууль бусаар явуулсны улмаас бусдад их хэмжээний хохирол учирсан” бол гэмт хэрэгт тооцож, ял шийтгэхээр заажээ. Энэ хэргийн объектив талын үндсэн шинж болох “Банкны үйл ажиллагаа” гэдгийг Банкны тухай хуулийн 6 дугаар зүйлд томьёолсноор ойлгох ба түүнд зааснаар банкны үйл ажиллагаанд 12 төрлийн үйл ажиллагаа багтдаг байна. Үүний нэг нь гуравдагч этгээдэд баталгаа гаргах банкны үйл ажиллагаа юм. Өөрөөр хэлбэл, баталгааг хууль бусаар гаргасан тохиолдолд 2002 оны Эрүүгийн хуулийн 156 дугаар зүйлд заасан Банкны хууль тогтоомж зөрчих гэмт хэргээр зүйлчлэгдэх байсан.
Гэтэл 2015 оны Монгол Улсын Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулгаар “Банкны хууль тогтоомж зөрчих’ гэмт хэргийн томьёоллыг өөрчилж, мөн хуулийн 18.13 дугаар зүйлд зааснаар “Банкийг эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр банк нээж үйл ажиллагаа явуулсан, банкны хувь нийлүүлсэн хөрөнгийг хууль бусаар бүрдүүлсэн бол” гэх 2 шинжийг Эрүүгийн хуульд хуульчилж үлдээж, харин 2002 оны Эрүүгийн хуулийн 156 дугаар зүйлд заасан “банкны үйл ажиллагаа хууль бусаар явуулах” объектив талын шинжийг гэмт хэрэгт тооцохгүй болж, 2015 онд батлагдсан Монгол Улсын Зөрчлийн тухай хуульд бие даасан заалт болгон оруулсан байна. 2015 онд шинээр батлагдсан Зөрчлийн тухай хуулийн 11.3 дугаар зүйл “Банкны тухай хууль зөрчих” гэх зөрчлийн хэрэгт “Банкны үйл ажиллагааг тусгай зөвшөөрөлгүй эрхэлсэн бол хууль бусаар олсон хөрөнгө, орлогыг хурааж хүнийг арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг зуун мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэж заасан. 2002 оны Эрүүгийн хуульд заасан банкны үйл ажиллагаа хууль бусаар явуулах, хууль бус баталгаа гаргахтай холбоотой үйлдлийг 2015 оны Эрүүгийн хуулиар гэмт хэрэгт тооцохгүй болсон байна. Иймд ******г 2010 онд баталгаа гаргах зөвшөөрлийг *******аас аваагүй атлаа хууль бусаар баталгаа гаргасан гэж яллах үндэслэлгүй бөгөөд энэ үйлдлийг 2015 оны Эрүүгийн хуулиар гэмт хэрэгт тооцохгүй болсон байхад анхан болон давж заалдах шатны шүүх 2015 оны Эрүүгийн хуулийг буруу тайлбарлан хэрэглэж, ял оногдуулсанд гомдолтой байна.
2.2. Хоёр шатны шүүх “...баримт бичиг хуурамчаар үйлдэх”, “хууль бус баталгаа гаргах” гэсэн хууль зүйн фактыг ялгаж салгаагүй. Бичиг баримт хуурамчаар үйлдэх эсхүл тусгай зөвшөөрөлтэйгөөр эрхлэх үйл ажиллагааг тусгай зөвшөөрөлгүй эрхлэх нь тус тусдаа хууль зүйн факт билээ. Улсын яллагчийн яллах дүгнэлтэд “банкны баталгааны гэрээ, Төлөөлөн удирдах зөвлөлийн тогтоол, тэмдэглэл, Төлбөрийн баталгаа, Төлбөрийн баталгааны гэрээ зэрэг нотлох баримтыг хуурамчаар үйлдсэн...” гэжээ. Улсын яллагч нь хуурамч баримт бичиг үйлдсэн хэргийг шүүхэд шилжүүлсэн гэх боловч ямар баримтыг, хэрхэн хуурамчаар үйлдсэн талаар тогтоосон, нотолсон нэг ч баримтуудыг дүгнэлтдээ заагаагүй, нотолж, мэтгэлцэж чадаагүй билээ. Гэтэл анхан болон давж заалдах шатны шүүх ямар баримтыг хуурамчаар үйлдсэнийг шийтгэх тогтоолдоо бичээгүй. Харин баталгаа гаргах тусгай зөвшөөрөлгүй атлаа баталгаа гаргасан гэж дүгнэсэн бол давж заалдах шатны шүүх ******г зөвхөн ТУЗ-ийн тогтоолыг хуурамчаар үйлдсэн гэж дүгнэсэн. Баримт бичиг хуурамчаар үйлдэх хэрэг нь тухайн баримт бичгийг биет байдлынх нь хувьд дуурайлган хуурамчаар үйлдэхийг ойлгодог ба хуурамчаар үйлдсэн үйл баримтыг тогтоохдоо тусгай мэдлэг бүхий шинжээч бичиг баримт, гарын үсэг, тамга тэмдгийг шинжилж тогтоосон байх ёстой юм. ****** нь төлбөрийн баталгааг дуурайлган хуурамчаар үйлдээгүй бөгөөд харин тусгай зөвшөөрөлтэйгөөр эрхлэх үйл ажиллагааг тусгай зөвшөөрөлгүй эрхэлсэн гэх үйл баримт нь Зөрчлийн тухай хуулийн 11.3 дугаар зүйлд заасан зөрчлийн хэрэг юм.
2.3. Мөн хоёр шатны шүүх баталгаа, батлан даалт гэсэн эрх зүйн хоёр өөр ойлголтыг хольж, баталгааны харилцаанд батлан даалтын журмыг хэрэглэсэн нь үндэслэлгүй. Баталгаа гаргах үйл ажиллагаа нь Иргэний хуулийн 457 дугаар зүйлд зааснаар батлан даалт нь Иргэний хуулийн 458 дугаар зүйлд зааснаар тодорхойлогдож, тус тусдаа журамлагдсан, тус тусдаа эрх зүйн өөр өөр ойлголт, гэрээний төрөл юм. Гэтэл хоёр шатны шүүх баталгаа, батлан даалт хоёрыг нэг журмаар зохицуулсан, нэг гэрээ мэтээр хооронд нь хольж, эрх зүйн өөр ойлголтыг ялгаж зааглалгүйгээр ******д ял шийтгэсэн нь үндэслэлгүй.
2.4. Анхан болон давж заалдах шатны шүүх шүүгдэгч ******г Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд ******ийн нэхэмжлэлтэй хэрэгт хариуцагчаар оролцохдоо нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн тайлбар гаргаж ****** банкийг залилахыг завдсан гэж дүгнэж ял шийтгэсэнд гомдолтой байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 26 дугаар зүйлд зааснаар хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөх, татгалзах, биелүүлэх эрхийг эдэлдэг бөгөөд энэхүү эрхийг албан ёсоор шүүхээс хариуцагчид тайлбарлаж өгдөг. ****** нь Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд ******ийн нэхэмжлэлтэй хэрэгт хариуцагчаар оролцохдоо нэхэмжлэгч ******ээс авсан зээлийг “*******” ХХК төлөх нь үнэн гэх агуулгатай товч хариу тайлбар гаргаж өгсөн байдаг. Өөрөөр хэлбэл ******ийн шүүхэд гаргасан тайлбарт ******ийн зээлийг ****** банк төлөх талаар утга агуулга, үг огт байхгүй. Гэтэл ******ийн иргэний хэргийн шүүхэд өгсөн хариу тайлбараас шалтгаалж, ******ийн зээлийг ****** банк төлөх талаар иргэний хэргийн шүүхийн шийдвэр гарсан мэтээр ял шийтгэсэн нь үндэслэлгүй юм. Иймд ******г ******** банкийг залилж их хэмжээний хохирол учруулахыг завдсан гэх, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2.1, 2.2-т заасан хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.
3. Анхан болон давж заалдах шатны шүүх шүүгдэгч ******г “*******”- тэй байгуулсан зээлийн гэрээтэй холбоотой батлан даалтын баримтуудыг буюу эрх олгосон, үүргээс чөлөөлсөн баримт бичгүүдийг хуурамчаар үйлдсэн, хуурамч болохыг мэдсээр байж ашиглаж бусдын эд хөрөнгөд ноцтой хохирол учруулсан гэж үзэж, 2015 оны Эрүүгийн хуулиар ял шийтгэхдээ гэмт хэрэг үйлдэгдэж төссөн цаг хугацааг Улсын дээд шүүхийн 2010 оны 20 дугаар тогтоолоос өөрөөр тайлбарлан, эрх зүйн байдлыг нь дордуулсан, улмаар 2015 онд батлагдсан анхны ардчилсан сонгууль болж, байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн үйлчлэлд хамруулаагүйд гомдолтой байна. Анхан шатны шүүх *******т хохирол учруулсан гэх хэрэгт шүүгдэгч ******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зүйлчлэлээр ял шийтгэхдээ хэрэглэвэл зохих хууль буюу 2002 оны Эрүүгийн хууль, анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийг хэрэглээгүй. Прокуророос ******г Эрүүгийн хуулийн 22.12 дугаар зүйлд заасан хэрэгт зохион байгуулагчаар хамтран оролцсон гэж, *******т нарыг гүйцэтгэгчээр хамтран оролцсон гэж яллах дүгнэлт үйлдсэн. Анхан шатны шүүх *******ийг батлан даалтын гэрээ болон захидалд гарын үсэг зурж Эрүүгийн хуулийн 22.12 дугаар зүйлийн 1-д заасан хэргийг гүйцэтгэсэн гэж, гэм буруутайд тооцсон. Тэгсэн атлаа анхан шатны шүүх “...Хэдийгээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт гэмт хэргийн хор уршиг хэзээ илэрснээс үл хамааран энэ хуульд заасан гэмт үйлдэл, эс үйлдэхүй төгссөн үеийг гэмт хэрэг үйлдсэн хугацаанд тооцохоор хуульчилсан хэдий ч дээрх хохирол хор уршгийн хэмжээ бодитоор шаардсан буюу материаллаг бүрэлдэхүүнтэй гэмт хэргийн тухайд хохирол хор уршиг бодитоор учирсан үеийг гэмт хэрэгт төгссөн үед тооцох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзсэн...” гэжээ. Шүүхийн энэхүү дүгнэлтээс үзвэл үйлдэл хэзээ төгссөнөөс үл хамааран хохирол учирсан үеийг гэмт хэрэг төгссөнд тооцохоор хуулийг буруу тайлбарлаж, Эрүүгийн хуулийн 1.8 дугаар зүйлийн 2 дахь заалтыг эсрэгээр нь буруу тайлбарлаж хэрэглэсэн. Гүйцэтгэгч *******ийн 2009 оны үйлдлийг шүүх дүгнэж гэм буруутайд тооцсон атлаа хууль хэрэглэхдээ 2017 онд мөрдөгдөж эхэлсэн хуулийг хэрэглэсэн нь гэм буруутай үйлдэлд хийсэн шүүхийн дүгнэлт болон аль хуулийг хэрэглэх талаар гаргасан дүгнэлт нь тус тус хоорондоо зөрчилдөөнтэй байна. ****** нь *******т хохирол учруулсан гэх хэрэгт хуулийн этгээдийн эрх мэдлийг урвуулсан гэм буруутай гэж үзвэл гэмт хэрэг үйлдсэн цаг хугацааны хувьд 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 265 дугаар зүйлд заасан зүйл ангиар зүйлчлэгдэж, анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн үйлчлэлд хамрагдах үндэслэлтэй. ****** нь “*******”-тэй байгуулсан зээлийн гэрээтэй холбоотой батлан даалтын баримтуудыг буюу эрх олгосон, үүргээс чөлөөлсөн баримт бичгүүдийг 2009 оны 07 дугаар сарын 08-ны өдөр хуурамчаар үйлдэж, улмаар 2013 оны 08 дугаар сарын 15-ны өдөр ******д холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэн 2013 оны 08 дугаар сарын 16-ны өдөр сэжигтнээр тооцсон байх ба ****** анхны мэдүүлгээрээ хуурамч баримт бичиг үйлдсэн, ашигласан хэргээ хүлээсэн. 2013 оны 08 дугаар сарын 20-ны өдөр ******г сэжигтнээр баривчлан, үргэлжлүүлэн цагдан хорьсон бөгөөд “*******” ХХК-ийн эд хөрөнгийг битүүмжилсэн. Иймд ******ийн үйлдэл 2017 оны 05 дугаар сарын 12-ны өдөр хүртэл үргэлжлэх ямар ч боломжгүй юм. Улсын дээд шүүхийн 2010 оны 20 дугаар тогтоолд “Гэмт үйлдэл хийх, уг хэргийн улмаас хор уршиг буй болох хоёр үргэлж нэгэн зэрэг байдаггүй тул хөөн хэлэлцэх хугацааг зөвхөн гэмт хэрэг үйлдэж дууссан үеэс эхлэн тоолно” гэж заасан. Лондоны Арбитрын дүрмийн дагуу явагдсан арбитрын хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа, 2017 оны 05 дугаар сарын 12-ны өдөр гарсан Лондоны арбитрын шийдвэрийг ******ийн үйлдлийн үргэлжлэл гэж үзэх боломжгүй. Арбитрын шийдвэрийн үр дагаврыг гэмт хэрэг үйлдэгдэж төгссөн цаг хугацаа гэж үзэх нь УДШ-ийн 2010 оны 20 дугаар тогтоолд тайлбарласантай зөрчилдөж байгааг шүүх анхааран үзэх ёстой. Иймд “*******”-тэй байгуулсан зээлийн гэрээтэй холбоотой батлан даалтын баримтуудыг буюу эрх олгосон, үүргээс чөлөөлсөн баримт бичгүүдийг хуурамчаар үйлдсэн, хуурамч болохыг мэдсээр байж ашиглаж бусдын эд хөрөнгөд ноцтой хохирол учруулсан гэх хэргийг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 233 дугаар зүйлийн 233.2-т зааснаар зүйлчилж, 2015 онд батлагдсан анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн үйлчлэлд хамруулж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү. Мөн ******г *******т хохирол учруулсан гэх хэрэгт хуулийн этгээдийн эрх мэдлийг урвуулсан гэм буруутайд тооцох тохиолдолд 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 265 дугаар зүйлд зааснаар зүйлчилж, мөн хуулийн ерөнхий ангийн 72.1-д заасны дагуу хэрэгсэхгүй болгох, эсхүл анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн үйлчлэлд хамруулан шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэж байна.
4. ******г гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө, мөнгө, орлого гэдгийг мэдсээр байж түүнийг авсан, эзэмшсэн, ашигласан гэмт хэргийг байнга тогтвортой үйлдсэн, албан тушаал, албаны чиг үүрэг, бүрэн эрх нөлөөг урвуулан ашиглаж үйлдсэн гэж үзэж 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 2.2, 2.3-т заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, 2 жилийн хорих ял оногдуулсныг хүлээн зөвшөөрөхгүй байна. Мөнгө угаасан гэх хэргийг хоёр шатны шүүх дүгнэхдээ “...шүүгдэгч ****** нь “*******”-ээс зээл авахын тулд баримт бичгийг хуурамчаар үйлдсэн буюу дээрх зээлийг гэмт хэрэг үйлдэж олж авч байгаагаа баттай мэдэж байсан, тухайн мөнгөний эх үүсвэр хууль бус гэдгийг анхнаасаа мэдсэн ч өөрийн компаниудын үйл ажиллагаанд уг мөнгийг зарцуулж, улмаар уг мөнгөөр үйл ажиллагаа явуулсан компаниудын орлогоор эх үүсвэр нь хууль ёсны мэт болгож эргэлтэд оруулсан мөн гадаад улсад эд хөрөнгө худалдаж авсан...” гэж дүгнэсэн. Гэтэл ****** ******* банкнаас зээл авахдаа анхнаасаа компаниудын үйл ажиллагаанд зарцуулах гэж буюу “*******” ХХК, ******* банк, “*******” ХХК-иудын үйл ажиллагаанд зарцуулах зорилгоор зээл авсан. Мөн ******* банкны зээл болох 137,943,917 ам.долларын зээлийн зарцуулалт дээр Шүүхийн шинжилгээний хүрээлэн, “*******” ХХК тус тус шинжилгээ хийж ******* банкны зээлийг хаашаа юунд зарцуулсан болохыг тогтоосон шинжээчийн дүгнэлт холбогдох нотлох баримтууд хавтаст хэргийн материалд хавсаргагдсан байдаг. Эдгээр дүгнэлтээр ******* банкны зээлийг “*******” ХХК, ******* банк, “*******” ХХК зэрэг компанийн үйл ажиллагаа, *******ийн вексель, Төмөр замд шатахуун нийлүүлсэн төлбөрт зарцуулсан нь тогтоогдсон. Хоёр шатны шүүх ******г *******ийн баталгааг хуурамчаар үйлдсэн гэж үзэж, Эрүүгийн хуулийн 22.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг болох хуулийн этгээдийн удирдах албан тушаалтан эрх мэдлээ урвуулан ашигласан гэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан гэмт хэрэг болох баримт бичгийг хуурамчаар үйлдсэн, хуурамч болохыг мэдсээр байж ашиглаж, бусдын эд хөрөнгөд ноцтой хохирол учруулсан гэж тус тус ял шийтгэсэн байж дахин давхардуулан мөнгө угаах гэмт хэрэгт ял шийтгэж, нэг гэмт хэрэгт 3 удаа ял шийтгэж эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг ноцтой зөрчсөн гэж үзэж байна. Мөн ****** нь ******* банкны зээлээр авсан нэг ширхэг ч орон сууц байхгүй бөгөөд ******* банкны зээлийг ******* компаниудын үйл ажиллагаанд зарцуулсан байхад ******ийн хамаарал бүхий хүмүүс өөрсдийн өмчлөлийн орон сууцаа захиран зарцуулсан үйлдлийг ******д хамаатуулж, ял шийтгэсэн нь үндэслэлгүй. Түүнчлэн мөнгө угаасан гэх хэрэгт иргэний хэргийн шүүхээр шийдвэрлэсэн үйл баримтуудыг бүгдийг нь мөнгө угаах гэмт хэргийн үйлдэл болгон зүйлчилсэн нь ойлгомжгүй ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.9 дүгээр зүйлийн 1.1-д зааснаар шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр тогтоогдсон хэргийн нөхцөл байдлыг дахин нотлохгүй юм.
4.1. Мөн ******* банкнаас зээлийн гэрээний дагуу авсан мөнгөн хөрөнгийг хууль бус эх үүсвэртэй гэж үзэх ямар ч үндэслэлгүй. ******* банк болон “*******” ХХК-ийн хооронд байгуулагдсан зээлийн гэрээ анхнаасаа хууль бус байгаагүй бөгөөд зөвхөн зээлийн үүргийн гүйцэтгэлийг хангуулах гэрээ буюу барьцаа баталгааны гэрээний хуурамч эсэх асуудал яригддаг. Мөнгө угаасан гэх хэрэг нь хууль бус эх үүсвэртэй мөнгөн хөрөнгийн эх үүсвэрийг далдлах, хууль ёсны эх үүсвэртэй гэж харагдуулах, өөрөөр хэлбэл бохир мөнгийг цэвэр мөнгө болгон угаах үйл ажиллагаа юм. Гэтэл банкны олон улсын гүйлгээгээр Монгол Улсад орж ирсэн, “*******” ХХК болон түүний хамааралтай компанийн санхүүгийн тайлан тэнцэлд зээл хэлбэрээр илээр тусгагдсан, тайлагдсан хөрөнгийг хууль бус угаагдсан мөнгө гэж үзэх ямар ч боломжгүй ба шүүх энэ хэрэгт үндэслэл бүхий дүгнэлт өгч чадаагүй. Иймд ******д холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 2.2, 2.3-т заасан үйлдэл холбогдол хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлүүлж өгнө үү.
5. Анхан болон давж заалдах шатны шүүх ******ийн ээж болох *******, охин ******* нарын хөрөнгийг битүүмжилсэн тогтоолыг хэвээр үлдээж, хохиролд тооцуулахаар шийдвэрлэхдээ эдгээр иргэдийг иргэний хариуцагчаар эсхүл иргэний нэхэмжлэгчээр хэрэгт оролцуулаагүй. Хэрэгт иргэний хариуцагчаар татаагүй, эсхүл иргэний нэхэмжлэгчээр тогтоогоогүй тул эдгээр иргэдийн эрх ашиг шүүхийн шийдвэрийн улмаас хөндөгдөж, улмаар гомдол хүсэлт гаргах эрхээ эдэлж чадахгүйд хүрээд байна. Монгол Улсын Үндсэн Хуулийн 16 дугаар зүйлийн 16.14-т “Гэм буруутны ял зэмлэлийг түүний гэр бүлийн гишүүд, төрөл саданд нь халдаан хэрэглэхийг хориглоно” гэж заасан. Гэтэл хэрэгт огт хамааралгүй, хууль ёсны орлогоор төлбөр нь төлөгдсөн, бусдын хууль ёсны өмч хөрөнгийг “шүүгдэгчийн хамаарал бүхий этгээд” гэх үндэслэлээр шүүгдэгч ******ийн төрсөн эх *******ийн өмчлөлийн орон сууц болон төрсөн охин *******ийн өмчлөлийн авто зогсоолыг хураасан нь Монгол Улсын Үндсэн хуулийг ноцтой зөрчсөн байна. Ийнхүү битүүмжлэхдээ *******ээс мэдүүлэг огт аваагүй байдаг. Мөн улсын яллагчийн зүгээс ******ийн төрсөн эх *******ийн орон сууц болон охин *******ийн авто зогсоолыг мөнгө угаах гэмт хэрэгт холбогдуулж битүүмжилж, шүүхэд шилжүүлсэн нь үндэслэлгүй, шударга өмчлөгчдийн хууль ёсны өмчлөх эрхэнд халдсан хууль зөрчсөн үйлдэл болсон. Гэтэл шүүх мөнгө угаах гэмт хэрэгт холбогдуулан битүүмжилж хураасан *******ийн өмчлөлийн орон сууц болон охин *******ийн өмчлөлийн авто зогсоолыг битүүмжлэлээс чөлөөлөөгүй нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйл, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.2 дугаар зүйлд нийцэхгүй байна. Иймд *******ийн өмчлөлд бүртгэлтэй Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хороо, Баруун Сэлбийн гудамж, ******** байрны ******** тоот улсын бүртгэлийн ******** дугаартай орон сууц, охин *******ийн өмчлөлд бүртгэлтэй улсын бүртгэлийн ******** дугаартай, Баянзүрх дүүргийн 14 хороо, 14 хороолол, ******** байрны ******** тоот авто зогсоол битүүмжлэлээс чөлөөлүүлэн шийдвэрлүүлэх.
6. Дээр дурдсан үндэслэлүүдийн хүрээнд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлийн 1, 5 дахь хэсэгт заасны дагуу анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлал, хэргийн үйл ажиллагааг бүрэн хянаж, “*******” ХХК-ийг залилан мэхэлж, их хэмжээний хохирол учруулсан гэх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1-д заасны дагуу хэрэгсэхгүй болгох; Хуулийн этгээдийн удирдах албан тушаалтан хувьдаа давуу байдал бий болгох зорилгоор “*******” ТӨҮГ-ын дүрмээр олгогдсон албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашигласан гэмт хэргийг зохион байгуулсан, урьдчилж үгсэн тохиролцсон, бүлэглэн гүйцэтгэсэн гэх хэргийг 2002 оны Эрүүгийн хуулийн 265 дугаар зүйлд зааснаар зүйлчлэх, мөн “*******”-тэй байгуулсан зээлийн гэрээтэй холбоотой батлан даалтын баримтуудыг буюу эрх олгосон, үүргээс чөлөөлсөн баримт бичгүүдийг 2009 оны 07 дугаар сарын 08-ны өдөр хуурамчаар үйлдсэн, хуурамч болохыг мэдсээр байж ашиглаж бусдын эд хөрөнгөд ноцтой хохирол учруулсан гэх хэргийг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 233 дугаар зүйл ангиар тус тус зүйлчилж, мөн хуулийн ерөнхий ангийн 72.1 дэх хэсэгт заасны дагуу хэрэгсэхгүй болгох, эсхүл анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн үйлчлэлд хамруулан хэрэгсэхгүй болгох; “*******” банкны Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга байхдаа “*******” банкийг төлбөрийн баталгаа гаргах эрхгүйг мэдсээр байж 2010 онд төлбөрийн баталгааг хуурамчаар үйлдсэн, төлбөрийн баталгааг иргэн *******, ******* нарт гаргаж өгч, улмаар Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2013 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 1921 дугаартай шийдвэрээр “*******” ХХК-аас 32,855,296 ам.доллар буюу 51,596,943,659 төгрөг гаргуулан ******д олгох, “*******” ХХК нь үүргээ биелүүлээгүй тохиолдолд хариуцагч ******* банкнаас төлбөрийг гаргуулахаар шийдвэрлэсэн гэх хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1-д заасны дагуу хэрэгсэхгүй болгох; гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө, мөнгө, орлого гэдгийг мэдсээр байж түүнийг авсан, эзэмшсэн, ашигласан гэмт хэргийг байнга тогтвортой үйлдсэн, албан тушаал, албаны чиг үүрэг, бүрэн эрх нөлөөг урвуулан ашиглаж үйлдсэн гэх 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 2.2, 2.3-т заасан хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1-д заасны дагуу ******д холбогдох хэргүүдийг хэрэгсэхгүй болгож, хяналтын гомдлыг хангаж, шударгаар шийдвэрлэж өгнө үү.” гэжээ.
Хохирогч ******* банкны хууль ёсны төлөөлөгч *******, өмгөөлөгч К.Бауиржан нар хяналтын шатны шүүхэд хамтран гаргасан гомдолдоо: “...Анхан болон давж заалдах шатны шүүх ****** болон ******, талийгаач ******* нарт холбогдох хэргийн зүйлчлэл болоод гэм буруугийн тухайд харилцан өөр байдлаар дүгнэж Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн. Анхан шатны шүүх хэргийн холбогдогч болох ******, *******, ****** нарт холбогдох хэргийн нөхцөл байдлыг тал бүрээс нь бүрэн бодитой тогтоож, тэдгээрийн үйлдэл, гэм буруугийн хэлбэр, хор уршиг, түүний шинж чанарыг зөв тогтоосон гэж ойлгодог. ******ийн хувьд Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд 2013 оны 08 дугаар сарын 15-ны өдөр “*******” ХХК-д холбогдуулан нэхэмжлэл гаргах үедээ ******* банкны ТУЗ-ийн хурлын тэмдэглэл, банкны баталгаа, баталгааны гэрээ, тооцоо нийлсэн акт зэрэг баримтуудыг гарган өгсөн (175хх-138 тал) байдаг ба улмаар иргэний хэргийн шүүх эдгээр баримтууд болон хариуцагч ******ийн “нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн” тайлбарыг тус тус үндэслэн 2013 оны 10 дугаар сарын 18-ны өдөр 1921 дугаартай шийдвэр гаргаж “*******” ХХК-аас 32.8 сая ам.доллар буюу 51.5 тэрбум төгрөгийг гаргуулахаар, “*******” ХХК төлбөрийг барагдуулаагүй нөхцөлд уг төлбөрийг ******** банкнаас гаргуулахаар шийдвэрлэсэн. Энэхүү шийдвэртэй холбоотой баримтууд эрүүгийн хэргийн материалд (175хх, 176хх) нотлох баримтаар авагдсан. Шүүхийн шийдвэр нь хүчин төгөлдөр болсон, шүүхийн шийдвэрийг үндэслээд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг явуулж байгаа талаарх баримтууд эрүүгийн хэргийн материалд авагдсан, ******** банкны эрх ашиг болоод нийт хадгаламж эзэмшигч, харилцагч нарын эрх ашиг хөндөгдөж байгаа нөхцөлд дээрх шүүхийн шийдвэрийг дахин хянуулах, шүүхэд гаргаж өгсөн баримтууд үндэслэлтэй, хууль ёсны байсан эсэхийг эрх бүхий байгууллагаар хянуулах шаардлагын үүднээс холбогдох баримтуудыг АТГ-ын МШХ-т гаргаж өгснөөр тус газраас мөрдөн шалгах ажиллагааг явуулаад ****** банканд мэдэгдээгүй байсан хэд хэдэн нөхцөл байдлуудыг шалгаж тогтоосон болно. Үүнд,
1. Иргэн ****** нь 2013 оны 08 дугаар сарын 15-ны өдөр Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд “...2010 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн зээлийн гэрээгээр олгосон 26,500,000 ам.доллар, ...2010 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн №01 тоот нэмэлт гэрээгээр олгосон 3,300,000 ам.доллар, ...2010 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн №02 тоот гэрээгээр олгосон 1,300,000 ам.доллар, 2010 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн №03 тоот нэмэлт гэрээгээр олгосон 2,900,000,000 төгрөг, ...нийт 30,850,000 ам.доллар, 2,900,000,000 төгрөгийн үндсэн зээлийн төлбөр гаргуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг (175хх-137-138) гаргасан байдаг. Эрүүгийн хэрэгт шинжээчээр ажилласан “*******” ХХК (182хх- 89-250), Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч ******** (183хх-53-68) нарын дүгнэлтээр “тухайн цаг хугацаанд ******ийн ******* банканд байсан 2 дансанд нийт 23,671,276.5 ам.доллар байсан, 5 удаагийн гүйлгээгээр нийт 23,684,552.62 ам.долларыг *******, “*******” ХХК-ийн дансанд бэлнээр тушаасныг тогтоосон ба энэхүү дүгнэлтүүдтэй хэргийн оролцогч нараас хэн нь ч гомдол гаргаж маргаагүй бол шүүгдэгч ******ийн зүгээс 23.6 сая ам.доллартой тэнцэх хэмжээний мөнгийг зээлдүүлсэн гэдэгтэй маргахгүй, яг хэд байсныг санахгүй байна, гэхдээ зээлийн гэрээнд заасан дүнгээр зээл аваагүй гэдгээ мэдүүлж, улмаар тэрээр ******ээс нэхэмжилсэн 32.8 сая ам.долларын дүнд зээлийн хүү багтаж байгаа” гэсэн тайлбарыг өгсөн байдаг. Өөрөөр хэлбэл, ******ээс “*******” ХХК болон ****** нарт зээлдүүлсэн гэх 30,850,000 ам.доллар, 2,900,000,000 төгрөгөөс нийт 8,550,000 ам.доллар, 1,007,039,660 төгрөгийг огт зээлдүүлээгүй, шилжүүлээгүй болох нь мөрдөн байцаалтаар тогтоогдож, үүнийг нь шүүгдэгч ****** хүлээн зөвшөөрсөн болно. Эндээс Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд ****** нэхэмжлэл гаргахдаа хуурамч (худлаа дүн бүхий зээлийн гэрээ) баримт гаргаж, түүнийг мэдсээр байж хариуцагч ****** хүлээн зөвшөөрсөн тайлбар өгөх замаар шүүхийг төөрөгдөлд оруулж 1921 дугаартай шийдвэр гаргуулсан нь тогтоогдсон.
2. ******ээс иргэний хэргийн шүүхэд гаргаж өгсөн ******* банкны ТУЗ-ийн хурлын шийдвэр, тогтоол, банкны баталгаа, Баталгааны гэрээ гэх баримтуудыг хуурамчаар нөхөж хийсэн гэх явдал бөгөөд ****** болон талийгаач ******* нараас гаргаж өгсөн (184хх-75-110) ******** банкны ТУЗ-ийн 2010 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 04/01, 2010 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 1/5, 2010 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 1/6, 2010 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 1/2476 дугаартай хурлын тэмдэглэл, мөн ******** банкнаас гаргасан гэх төлбөрийн баталгаа, Баталгааны гэрээ гэх баримт нь тус банкны Архивын ерөнхий газрын Үндэсний төв архивын сан хөмрөгт хадгалагдаж байгаа архивын баримт (183хх-92-138) болон ******** банкны эрх хүлээн авагчид огт байхгүй байсныг мөрдөн шалгах ажиллагааны явцад үзлэгээр тогтоосон байдаг. Улмаар дээрх хугацаанд нотариатаар батлуулж байсан эсэхийг нотариатч ********ын архивын баримтаас шүүж үзэхэд “он, сар, өдөр, дугаар нь давхардсан байдлаар зарим гэрээ нь бүртгэгдсэн”-ийг үзлэгээр (183хх-142-144) тогтоосон талаарх баримтыг анхан шатны шүүх хуралдааны явцад шинжлэн судалсан. Мөн эдгээр баримтуудад дурдсан нөхцөл байдал буюу ялангуяа ******** банкны ТУЗ-ийн 2010 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 04/01, 2010 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 1/5, 2010 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 1/6, 2010 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 1/2476 дугаартай хурал хийгдсэн эсэх, хурлын тэмдэглэлийг хэн хөтөлсөн эсэхийг шалгахад тухайн өдрүүдэд ТУЗ-ийн хурал огт болоогүйг ТУЗ-ийн гишүүд болох ******** (184хх-149-150), ******** (184хх-172-173, 176) болон ******** (184хх-154), хурлын нарийн бичгээр ажиллаж байсан ******** (184хх-156) нар баталж мэдүүлсэн нь хэрэгт нотлох баримтаар авагдсан. Эндээс ******** банкны архивд байхгүй, ******** банкны эрх хүлээн авагчид байхгүй баримтуудын эх хувийг ******, талийгаач ******* нар гаргаж өгөөд байгаа нь тухайн баримтуудыг хуурамчаар үйлдсэн байх боломжтойг нотолж буй хэрэг юм.
3. ****** болон “*******” ХХК-ийн хооронд хийгдсэн гэх 2010 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 03/10 дугаартай Зээлийн гэрээ болон уг зээлийн гэрээний нэмэлтээр олгосон гэх зээлийг “*******” ХХК-ийн захирал ****** нь “*******” ХХК-ийн 50 хувийн хувьцааг шилжүүлэх замаар төлсөн гэх явдал юм. Энэ асуудалтай холбоотойгоор ******* гэрчийн мэдүүлэг (184хх-176- 178) өгч, улмаар мэдүүлгээ нотлохоор 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр “2011 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 00Г/01 дугаартай “Тооцоо нийлсэн акт” гэх баримтыг холбогдох баримтын хамт гаргаж (184хх-178) өгсөн байдаг ба уг “Тооцоо нийлсэн акт”-д “...“*******” ХХК-ийн хувьцааг худалдах-худалдан авах гэрээний төлбөр тооцоог дараах байдлаар хийж дуусгасан талаар талууд тооцоо нийлж баталгаажууллаа” гээд “...үлдэгдэл 56,500,000,000 төлбөрийг “*******” ХХК болон ****** нарын хооронд 2010 оны 02 дугаар сарын 24-ний өдөр байгуулсан 03/10 тоот Зээлийн гэрээ болон уг гэрээний нэмэлт гэрээнүүдээр “*******” ХХК-ийн хүлээсэн зээлийн үүргийн гүйцэтгэлд тооцон төлсөнд тооцов” хэмээн дурдсан байдаг. Улмаар энэхүү тооцоо нийлсэн актад дурдсан үйл баримт үнэн болохыг ****** нь хүлээн зөвшөөрч “...******* захиралд өөрийнх нь төрөл бүрийн хэлбэрээр оруулсан 60 тэрбум төгрөгт тооцож “*******” ХХК-ийнхаа 50 хувийг гүйцэтгэх удирдлагынх нь хамтаар 2011 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр албан ёсоор гэрээ байгуулж шилжүүлэн өгсөн байгаа, үүний төлбөрийн нэг хэсэг болох *******ийн хүү ******ийн ******* банк дахь ам.долларын хадгаламжийг тус банкнаас гаргасан баталгааны үндсэн хадгаламжийг нь зээлэн авч “*******” ХХК-ийн 50 хувийг шилжүүлэх тооцоонд оруулж төлбөрийг нь хаасан” талаар (184хх-170-171) мэдүүлсэн нь хэрэгт нотлох баримтаар авагдсан. Мөн анхан шатны шүүх хуралдааны явцад нотлох баримт шинжлэн судлах үед ****** нь “*******” ХХК-ийн 50 хувийн хувьцааг ийнхүү *******, ****** нараас авсан зээлийн төлбөрт тооцон 2011 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр Хувьцаа шилжүүлэх гэрээ хийх замаар шилжүүлж, улмаар хуулийн этгээдийн улсын бүртгэлд 2011 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр бүртгүүлсэн, одоог хүртэл тус компанийн хувьцаа буцаан шилжигдээгүй болох нь нотлогдсон.
Талийгаач ******* болон ******ийн зүгээс өөр бас нэг тооцоо нийлсэн актыг “*******” ХХК-аас гаргаж өгсөн хэмээн /46 хх-72 талд авагдсан/ 2011 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 00Г/01 дугаартай “Тооцоо нийлсэн акт” гэх баримтыг гаргаж ирж, өөрийн мэдүүлгийг нотлох эх сурвалж хэмээн зааж байгаа боловч уг тооцоо нийлсэн актад дурдсан “...үлдэгдэл төлбөр болох 31,732,508,266.4 төгрөгийг иргэн ******* “*******”-ийн өрийг “*******” ХХК-ийн ********д төлснөөр төлбөр тооцооны үлдэгдэл төлсөнд тооцов” гэсэн үйл баримт нь хэрэгт авагдсан гэрч болон бичгийн бусад нотлох баримтаар үгүйсгэгддэг ба тухайлбал, “*******” ХХК-ийн ерөнхийлөгч ******* (184хх-193-194), “*******” ХХК-ийн Хууль, эрх зүйн газрын захирал ******* (184хх-195-196) нар мэдүүлэг өгч 2012 онд 4 талт хэлэлцээр хийж, Харилцан ойлголцлын санамж бичгээр “*******” ХХК-ийн өр төлбөрийг хэрхэн барагдуулах талаар *******, ****** нартай ярилцаж байсан талаараа мэдүүлж, талуудын хооронд хийгдсэн Харилцан ойлголцлын санамж бичиг гэх 2012 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн баримт бичиг эрүүгийн хэргийн материалд (213хх-213-216) нотлох баримтаар авагдсан байдаг. Мөн энэ асуудалтай холбоотойгоор гэрч ******* нь мэдүүлэг өгсөн байдаг ба “...“*******” ХХК-ийн “*******” ХХК-д төлөх өрийг ******* захирал өөрийн хөрөнгөөр барагдуулсан үйл ажиллагаа 2012 оны сүүлээр хийгдсэн байх учиртай, энэ тооцоо нийлсэн актыг үйлдэж байх үед энэ тухай яриа хэлэлцээр сураггүй байсан, огт яригдаж байгаагүй, би өөрөө “*******” ХХК-тай холбоотой өр төлбөрийн асуудлыг хариуцаж байсны хувьд сайн мэдэж байна, “*******” ХХК-д төлөх өрийг ямар учраас хувьцааны төлбөрт тооцоод байгаа нь ойлгомжгүй байна. Дахин хэлэхэд энэ баримтыг анх удаа харж байна. Энэ баримтыг үндэслэлгүй гэж бодож байна” гэж мэдүүлсэн нь хэрэгт нотлох баримтаар авагдсан.
Эрүүгийн хэрэгт авагдсан, анхан шатны шүүх хуралдааны үед шинжлэн судалсан нотлох баримтуудаар ****** болон ******, талийгаач ******* нарын гэм буруутай үйлдэл хангалттай тогтоогдож, тэдгээрийн үйлдлийг анхан шатны шүүхээс зөв дүгнэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн холбогдох зүйл хэсгээр зөв зүйлчилсэн байхад давж заалдах шатны шүүх энэ нөхцөл байдалд үндэслэл бүхий дүгнэлтийг өгсөнгүй. Иймд дээр дурдсан нөхцөл байдал болон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг харгалзан анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын ******** банктай холбоотой хэсэгт өөрчлөлт оруулж шийдвэрлэсэн давж заалдах шатны шүүхийн магадлалын холбогдох хэсгийг хүчингүй болгож өгнө үү.” гэжээ.
Хохирогч, иргэний нэхэмжлэгч “*******” ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч ********, ********, өмгөөлөгч М.Дэлгэрнасан нар хяналтын журмаар хамтран гаргасан гомдолдоо: “...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1.1, 1.2-т заасныг үндэслэн гомдол гаргаж байна.
1. Давж заалдах шатны шүүхийн магадлалд “...Арбитрын шүүхтэй холбогдуулан “*******” ХХК-д тодорхой хэмжээний хохирол учирсан нөхцөл байдлыг үгүйсгэх боломжгүй. Гэсэн хэдий ч шүүх эдгээр баримтууд нь хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан гэж үзэх боломжгүй нөхцөл байдал байх тул энэ хэргийн хувьд “*******” ХХК-д учирсан хохирлыг энэ хэрэгт хамтатган шийдвэрлэх боломжгүй. Өөрөөр хэлбэл уг нэхэмжлэлтэй холбоотой баримтууд нь хуульд заасан журмын дагуу авагдаагүйгээс гадна хуулбар, орчуулга хийгдээгүй нь уг баримтыг шүүхээс үнэлж дүгнэн тооцоо хийх боломжгүй байна, ...хохирогч иргэний нэхэмжлэгч “*******” ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч *******, *******, өмгөөлөгч М.Дэлгэрнасан нарын хамтран гаргасан гомдлоос “...******ийн нэр дээрх улсын орлого болгох хөрөнгийг хохиролд тооцуулах тухай...” хүсэлтийг хангаж, бусад хэсгийг хүлээн авах боломжгүй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв” гэж заасан нь хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэж байна. Өмнө энэ хэргийг 2020 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020/ШЦТ/695 дугаартай шийтгэх тогтоолын 111 дүгээр талын 3 дахь догол мөрөнд “*******т учирсан гэм хорын хохирлыг хангаж шийдвэрлэх боломжгүй, учир нь хэрэгт авагдсан баримтууд нь нотлох баримтуудын шаардлага хангахгүй, анхан шатны саналд тусгагдсан баримт, аудитын дүгнэлт авагдаагүй байх тул гэмт хэргийн улмаас учирсан бусад хохиролтой холбоотой бусад зардлыг гаргуулах боломжгүй байна” гэж шийдвэрлэснийг Нийслэлийн Эрүүгийн давж заалдах шатны шүүхээс 2021 оны 03 дугаар сарын 17-ны өдөр 2021/ДШМ/271 дүгээр магадлал гарч анхан шатны шүүхийн шийдвэрийн иргэний нэхэмжлэлтэй холбоотой хэсгийг хэвээр үлдээсэн. Улмаар тус магадлалд хэргийг оролцогч нар гомдол гаргаснаар 2021 оны 07 дугаар сарын 19-ний өдөр Улсын дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүхээс 267 дугаар тогтоол гарч шийтгэх тогтоол, магадлалыг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн бөгөөд анхан шатны шүүхэд хэрэг хүргэгдэж очсон дариуд буюу 2021 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр иргэний нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар тодруулж, “*******” ХХК-ийн зүгээс ******* банканд төлөх төлбөрийг 40 сая ам.доллар болгож бууруулахтай холбоотой хууль зүйн туслалцааны зардалд 102,036.28 ам.доллар буюу /төлбөр төлсөн өдөр болох 2020 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн ханшаар/ 291,153,382.44 төгрөг, Лондонгийн олон улсын Арбитрын шүүхийн ажиллагааны зардал болон Арбитрын шүүх ажиллагаанд оролцох тусгай эрхтэй өмгөөллийн компанид ********д төлсөн зардал 32,420,917,885.35 төгрөг, 2013 оны 08 дугаар сараас 2014 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн хооронд гарсан Арбитрын шүүх ажиллагаанд оролцсон хүмүүсийн томилолтын зардал 9,778,741 төгрөг, 2015 оны томилолт 63,985,946 төгрөг, 2018 оны томилолт 5,817,000 төгрөг, 2019 оны томилолт 3,918,318 төгрөг, томилолтын зардлаас гадна энэ бүх хугацаанд Лондонгийн олон улсын Арбитрын шүүхийн ажиллагаанд оролцсон ажилтнуудын онгоцны тизний зардал 281,036,600 төгрөг, Лондонгийн олон улсын Арбитрын шүүх ажиллагаанд МУ-ын хууль тогтоомжтой холбоотой хууль зүйн дүгнэлт, орчуулгын зардал 269,841,094.51 төгрөг, энэ эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шатанд Авлигатай тэмцэх газарт материал ирүүлэх, мэдүүлэг өгөхтэй холбоотой 2020 оны дотоод томилолтын зардал 4,148,000 төгрөг, нийт 33,350,596,967.2 төгрөг нэхэмжилсэн, холбогдох нотлох баримтыг, нотлох баримтын шаардлага хангасан байдлаар 2019 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр өмнөх санхүүгийн нотлох баримт дээрээ нэмж 1012 хуудас баримт дахин шинээр гаргаж өгсөн. /194-р хх-ийн 18-243, 215-р хх-ийн 241-250, 217-р хх-ийн 88-143, 2021 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр шүүхэд гаргаж өгсөн 5 хавтас нотлох баримт/ дээрх баримтуудыг гарган өгснөөр анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд дурдсан асуудлыг бүрэн залруулсан гэж бидний зүгээс үзэж байна.
Өмнөх тогтоолд дурдсанчлан 2013-2020 оны “*******” ХХК-ийн аудитаар баталгаажсан санхүүгийн тайлан, мөн дээрх зардалтай холбоотой санхүүгийн анхан шатны баримтыг хуульд заасан нотлох баримтын шаардлага хангуулан шүүхийн шатанд гаргаж өгсөн. Нөгөөтээгүүр 2022 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр анхан шатны шүүхэд шүүх хуралдаан эхлэхэд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 35.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хохирогчийн зүгээс дээрх баримтуудыг шинжлэн судлуулах нотлох баримтын жагсаалтад оруулахад тус зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах талаар хэргийн оролцогч талуудаас ямар нэгэн хүсэлт гаргаагүй. Хохирогч “*******” ХХК нь энэ эрүүгийн хэргийн улмаас шууд учирсан хохирол 40,000,000 ам.доллар буюу /төлбөр төлсөн өдөр болох 2019 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн ханшаар/ 105,246,800,000 төгрөг, бусад зардал 33,350,596,967.2 төгрөг, нийт 138,597,396,967.2 төгрөг нэхэмжилсэн. Гэтэл анхан болон давж заалдах шатны шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэхдээ хор уршигтай холбоотой санхүүгийн анхан шатны баримтад дүн шинжилгээ хийгээгүй, хор уршигт нэхэмжилсэн 33,350,596,967.2 төгрөгийн шаардлагаас 2,641,233,515 төгрөгийг хангаж, *******оос 1,848,863,461 төгрөгийг гаргуулан *******ын үйлдэл холбогдлыг гэмт хэргийн шинжгүй хэмээн цагаатган шийдвэрлэснээр түүнээс гаргуулахаар шийдвэрлэсэн 792,370,054 төгрөгийг ******ээс тус тус гаргуулж, “*******” ХХК-д олгохоор шийдвэрлэсэн. Ингэж шийдвэрлэсэн үндэслэлээ “...хор уршигтай холбоотой томилолт, орчуулга, нислэгийн зардал, олон улсын хуулийн компаниас зөвлөгөө авч төлсөн зардал зэргийг шүүх гэмт хэргийн улмаас учирсан шууд хохирол гэж дүгнээгүй тул дээрх 30,709,363,452 төгрөгтэй холбоотой баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсэн болно.” гэж дүгнэснийг хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь хохирогч байгууллага гэмт хэргийн улмаас учирсан хохиролтой холбоотой дагавар гарсан бүх зардлын баримтаа энэ эрүүгийн хэрэг нотлох баримт шаардлага хангуулан 2013-2020 оны *******ийн аудитаар баталгаажсан тайлан, зардал бүрийн задаргааны ард тухайн зардлын зориулалт, түүнийг баталгаажуулсан захирлын тушаал, кассын зарлагын баримт, зарлагын тайлангийн баримтыг нотариатаар гэрчлүүлж, гадаад хэл дээрх баримтыг албан ёсны баталгаат орчуулгаар орчуулж, орчуулгын тэмдэг даруулж хавсаргасан байхад шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу шийдвэрлэхгүй, ямар нотлох баримт нь шаардлага хангахгүй байгаа талаар огт дүгнэлт хийхгүйгээр дахин нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж 30,709,363,452 төгрөгийг шийдвэрлэхгүй байгааг ойлгохгүй байна. Эрүүгийн шүүх хуульд заасан зүйл заалтыг бүрэн дүүрэн хэрэглэхгүй, дахин иргэний журмаар шийдвэрлүүл гэх утга заасан нь 10 жил шийдвэрлээгүй энэ хэргийг дахин удаашруулах нөхцөл байдалд оруулж байгаад гомдолтой байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилтод нийцсэн шийдвэр гаргаж хохирогчийн зөрчигдсөн эрхийг сэргээх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, зөрчигдсөн эрхийг бодитойгоор сэргээхгүй байна. Мөн анхан шатны шүүх дүгнэхдээ хохирогчийн хор уршигт нэхэмжилж байгаа дүн энэ гэмт хэргийн улмаас шууд учирсан хохирол гэж үзэхгүй байна гэх дүгнэлт тухайн дүгнэлтийг зөв гэж үзсэн давж заалдах шатны шүүхийн дүгнэлтүүд нь Эрүүгийн хуулийн 2.5 дугаар зүйлийн 2 дугаар зүйлийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэж байна. “*******” ХХК нь шүүгдэгч нарын буруутай үйлдлээс улбаалж Лондонгийн олон улсын Арбитрын шүүхэд хариуцагчаар дуудагдсан. Олон улсын Арбитрын шүүхийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хэн дуртай нь гүйж очоод орчихдог зүйл биш юм. Английн хуулиар Лондонгийн Арбитрт өмгөөллийн үйлчилгээ үзүүлэх эрхтэй “*******” ХХН-ийг тухайн үеийн Төрийн өмчийн хорооноос өгсөн чиглэлийн дагуу Англид эхний 20-т жагссан олон улсын өмгөөллийн эрхтэй компаниудаас ашиг сонирхлын зөрчлийг харгалзан сонгож ажиллуулсан. Тухайн өмгөөллийн компанийн өмгөөлөгчид гэрээнд заасан зохицуулах хуулиар өмгөөлөл үзүүлэх тусгай эрхтэй байдаг бөгөөд үйлчлүүлэгч талтай тогтмол харилцах, шүүх хурлуудад холбогдох баримт бичиг цуглуулах, мэдүүлэг гаргуулж авах, хэргийн тайлбар бэлтгэх, шинжээчидтэй харилцах зэрэг үндсэн үүрэгтэй ажилладаг бөгөөд тэдгээр өмгөөлөгчдөөс гадна Хатан хааны зөвлөх цолтой Барристер буюу шүүх хуралд үг хэлэх эрхтэй хуульчдын багийг хөлслөн ажиллуулсан. Хэргийн ажиллагаа Лондон хотод Англи хэл дээр явагдсан тул бүхий л бичиг харилцаа монгол, орос хэлнээс англи хэл рүү, англи хэлнээс монгол хэл рүү хөрвүүлэгдэж, 15 гэрчийг хэрэгт бичгээр болон амаар мэдүүлэг өгүүлэх, Монголын хуулийн болон санхүүгийн шинжээч, хөндлөнгийн шинжээчээр дүгнэлт гаргуулах зэрэг олон тооны баримт бичгүүдтэй ажиллахад шаардагдах бичгийн болон ам орчуулгын зардал, албан томилолтоор гадаадад ажиллах /хариуцагчийн төлөөлөл болон гэрчүүд, шинжээчдийг шүүх хуралд оролцуулах/ болон Английн хуульчдыг ирүүлэн ажиллуулах зэрэг олон жилийн хугацаанд нөр их хөдөлмөр шаардсан ажилд нийтдээ 32 гаруй тэрбум төгрөг зарцуулсан. Түүнээс гадна ****** ******** нарт холбогдох эрүүгийн хэрэг 2013 оноос хойш үргэлжилж 2022 оны 10 сард анхан шатны шүүх хуралдаан явагдаж шүүхийн тогтоол гарсан. Энэ хугацаанд орон нутагт байрладаг үйлдвэрийн газрын хувьд зорчих, холбогдох баримт бичгүүдийг албан ёсоор орчуулж хэрэгт хавсаргах, гэрчүүдтэй харилцах өмгөөллийн компаниар эрх ашгаа өмгөөлүүлэх зэргээр ихээхэн зардал гаргасан болно. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрлээгүй орхисон 30,709,363,452 төгрөгийг шүүхээр гэм буруутай нь тогтоогдсон этгээдүүдэд хариуцуулахаар тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү.
2. Анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсгийг ноцтой зөрчсөн. Мөрдөн байцаалтын явцад ...битүүмжилсэн тогтоол, эд хөрөнгийн жагсаалт /4-р хх-ийн 123-125, 199-200/, эрх хязгаарлах арга хэмжээ авсан тогтоол /138-р хх-ийн 154/, хөрөнгийн үнэлгээний тайлан /152-р хх-ийн 241-250, 153-р хх-ийн 1-250, 154-р хх-ийн 1-51/ зэргийг шүүх нотлох баримтаар үнэлж, эдгээрт дурдсан хөрөнгүүдээс 136 хөрөнгийг хохиролд тооцуулахаар шийдвэрлэсэн. Дээрх тогтоолуудаар хамгаалсан дор дурдсан хөрөнгүүдийг хохиролд тооцоогүй орхигдуулсан, хохиролд тооцуулахгүй байх үндэслэлийг шүүх тогтоолд заагаагүй байна. Мөн дээрх хөрөнгүүд нь улсын яллагчийн яллах дүгнэлт, эрүүгийн шүүх хуралдааны шүүмжлэлийн шатанд орхигдуулснаа нэмж залруулж өгсөн. Гэтэл шүүхийн шийтгэх тогтоолд битүүмжлэлээс чөлөөлж, битүүмжлэх тогтоолыг хүчингүй болгосон жагсаалтад мөн ороогүй юм. Энэ талаар хүчингүй болсон анхан шатны шүүхийн тогтоол, давж заалдах шатны шүүхийн магадлалд заасан алдааг Улсын дээд шүүхийн тогтоолд залруулах талаар заасныг энэ шүүхийн шийтгэх тогтоол, магадлалд залруулсангүй. Хохирогчийн зүгээс хохиролд тооцуулахаар дутуу орхигдуулсан дараах хөрөнгийг тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулж өгнө үү.
1. Сэлэнгэ аймаг, Сүхбаатар сумын ********, агуулах, ******** дугаартай, 797,043,800 төгрөгийн үнэлгээтэй, эд хөрөнгө
2. Хан -Уул дүүрэг, 8-р хороо, ********, ШТС-********, ******** улсын бүртгэлийн дугаартай, 81,850,000 төгрөгийн үнэлгээтэй.
3. Говьсүмбэр аймаг, Сүмбэр сумын ********, ШТС ******** дугаартай 185,613,400 төгрөгийн үнэлгээтэй эд хөрөнгө
4. Завхан аймаг, Тосонцэнгэл сумын ******** ШТС ******** дугаартай төгрөгийн үнэлгээтэй, эд хөрөнгө
5. Булган аймаг, Хутаг-Өндөр сум, ********, ШТС, ******** улсын бүртгэлийн дугаартай, 165,492,900 төгрөгийн үнэлгээтэй.
6. Дорнод аймаг, Хэрлэн сум, ********, ШТС, ******** улсын бүртгэлийн дугаартай,
188,425,000 төгрөгийн үнэлгээтэй.
7. Архангай аймаг, ******** сум, 35 м.кв, ШТС, ******** улсын бүртгэлийн дугаартай, 6,192,200 төгрөгийн үнэлгээтэй.
8. Баянхонгор аймаг, Баянхонгор сумын ********, ********ийн баруун талд ШТС ******** дугаартай, 213,041,000 төгрөгийн үнэлгээтэй эд хөрөнгө
9. БГД, 2-р хороо, Үйлдвэрийн баруун бүс 1, ******** ШТС, ******** дугаартай 347,831,300 төгрөгийн үнэлгээтэй эд хөрөнгө /”*******” ХХК-д бүртгэлтэй/
10. Баянхонгор аймаг, Өлзийт сум, ********, ******** ШТС, ******** улсын бүртгэлийн дугаартай, 207,970,200 төгрөгийн үнэлгээтэй.
11. Архангай аймаг, ******** сумын төвийн ШТС, ******** улсын бүртгэлийн дугаартай, 193,451,300 төгрөгийн үнэлгээтэй.
12. Завхан аймаг, ********, ******** боомт 500 тн агуулах, ******** улсын бүртгэлийн дугаартай, 46,009,500 төгрөгийн үнэлгээтэй.
13. Хэнтий аймаг, Хэрлэн сумын ********, ********, ********тоот ШТС ********дугаартай 248,105,000 төгрөгийн үнэлгээтэй эд хөрөнгө /”*******” ХХК-д бүртгэлтэй/
14. Сүхбаатар аймаг, Баруун-Урт сум, ********, ШТС, ******** улсын бүртгэлийн дугаартай, 219,623,500 төгрөгийн үнэлгээтэй.
15. СХД, 20-р хороо, ******** автограж ******** дугаартай 20,356,700 төгрөгийн үнэлгээтэй эд хөрөнгө /”*******” ХХК-ийн нэр дээр бүртгэлтэй/
16. Хөвсгөл аймаг, Мөрөн сум, ******** ШТС, ******** улсын бүртгэлийн дугаартай, 183,726,100 төгрөгийн үнэлгээтэй.
17. Өвөрхангай аймгийн ********, ШТС, ******** дугаартай, энэ жагсаалтын 14-т бичигдсэн хөрөнгөтэй давхар үнэлэгдсэн./” *******” ХХК-д бүртгэлтэй/
18. Сонгинохайрхан дүүрэг, 20-р хороо, ******** 1800 м.кв газар, 704,424,600 төгрөгийн үнэлгээтэй.
19. Дорнод аймаг, Хэрлэн сум, ********, ******** нэгж талбарын дугаартай, 1500 м.кв газар, 20,936,200 төгрөгийн үнэлгээтэй.
20. Архангай аймаг, ******** сум, ******** нэгж талбарын дугаартай, 1000 м.кв газар, 4,824,000 төгрөгийн үнэлгээтэй.
21. Баянхонгор аймаг, Баянхонгор сум, ********-ийн баруун талд ******** нэгж талбарын дугаартай, 1910 м.кв газар, 23,034,600 төгрөгийн үнэлгээтэй.
22. Өвөрхангай аймаг, Хархорин сум, ********, ******** нэгж талбарын дугаартай, 1000 м.кв газар, 4,824,000 төгрөгийн үнэлгээтэй.
23. Сэлэнгэ аймаг, Цагааннуур сум, ********, ******** нэгж талбарын дугаартай, 5000 м.кв газар, 24,120,000 төгрөгийн үнэлгээтэй.
24. Архангай аймгийн Эрдэнэмандал сум, ********ШТС, ******** дугаартай эд хөрөнгө /”*******” ХХК-д бүртгэлтэй/
25. Өвөрхангай аймаг, Хархорин сум, ********, ******** нэгж талбарын дугаартай, 1000 м.кв газар, 4,824,000 төгрөгийн үнэлгээтэй.
26. Булган аймаг, Хутаг-Өндөр сум ********, ******** нэгж талбарын дугаартай, 900 м.кв газар, 4,341,600 төгрөгийн үнэлгээтэй.
27. Сүхбаатар аймаг, Баруун-Урт сум ********, ******** нэгж талбарын дугаартай, 1600 м.кв газар, 15,436,800 төгрөгийн үнэлгээтэй.
28. Булган аймаг, Булган сум, ********, ******** нэгж талбарын дугаартай, 4987 м.кв газар, 59,923,100 төгрөгийн үнэлгээтэй.
29. Завхан аймаг, Улиастай сум, ********, ********ын урд 2500 м.кв газар, 42,210,000 төгрөгийн үнэлгээтэй.
30. Сэлэнгэ аймаг, Баянгол сум, ********, ******** нэгж талбарын дугаартай, 4560.2 м.кв газар, 21,997,400 төгрөгийн үнэлгээтэй.
31. Өмнөговь аймаг, Даланзадгад сум, ********аас 25 км-т ******** постны урд талд ******** нэгж талбарын дугаартай, 10,000 м.кв газар, 48,240,000 төгрөгийн үнэлгээтэй болно.
32. Баянхонгор аймгийн Баянхонгор сумын ******** ШТС ******** дугаартай эд хөрөнгө /”*******” ХХК-д бүртгэлтэй/
33. Орхон аймаг, Баян-Өндөр сум, ********, ********ын зүүн талд ******** нэгж талбарын дугаартай 10922 м.кв газар, ******** нэгж талбарын дугаартай 1783 м.кв газар нийт 459,665,900 төгрөгийн үнэлгээтэй, ШТС-ийн барилгатай газар /”*******” дээр бүртгэлтэй/
34. Сэлэнгэ аймаг, Сүхбаатар сумын ********, ******** хэсэг, ********ын зүүн талд ******** нэгж талбарын дугаартай 33 м.кв талбайтай, 796,000 төгрөгийн үнэлгээтэй газар /”*******” ХХК-д бүртгэлтэй/
35. Сэлэнгэ аймаг, Сүхбаатар сум, ********, ********ын зүүн талд ******** нэгж талбарын дугаартай, 1681 м.кв талбайтай, 24,341,900 төгрөгийн үнэлгээтэй ШТС-ийн барилгатай газар /”*******” ХХК-д бүртгэлтэй/
36. Сүхбаатар аймгийн Баруун-Урт сум ********, ******** нэгж талбарын дугаартай, 504 м.кв талбайтай, 12,156,500 төгрөгийн үнэлгээтэй газар
37. Сүхбаатар аймгийн Баруун-Урт сум ********, ******** нэгж талбарын дугаартай 804 м.кв талбайтай, 19,392,500 төгрөгийн үнэлгээтэй газар
38. Сүхбаатар аймгийн Баруун-Урт сум ********, ******** нэгж талбарын дугаартай, 875 м.кв талбайтай, 21,105,000 төгрөгийн үнэлгээтэй газар,
39. Сүхбаатар аймгийн Баруун Урт сум ********, ******** нэгж талбарын дугаартай, 3484 м.кв талбайтай, 84,034,100 төгрөгийн үнэлгээтэй газар,
40. Сүхбаатар аймгийн Баруун-Урт сум ********, ******** нэгж талбарын дугаартай, 3300 м.кв талбайтай, 47,757,600 төгрөгийн үнэлгээтэй газар,
41. Дархан-Уул аймгийн Дархан сум ********, Хүнсний үйлдвэрийн урд ********нэгж талбарын дугаартай, 1336 м.кв талбайтай, 24,168,200 төгрөгийн үнэлгээтэй газар
42. Сүхбаатар дүүрэг, 11-р хороо, Рашаант 20 гудамж, ******** тоот хаалга ******** нэгж талбарын дугаартай 865 м.кв талбайтай, 57,382,100 төгрөгийн үнэлгээтэй газар
43. СБД, 18-р хороо, ******** тоот ******** нэгж талбарын дугаартай, 700 м.кв талбайтай, 11,143,400 төгрөгийн үнэлгээтэй газар,
44. СХД, 20-р хороо, ********ний ******** нэгж талбарын дугаартай, 400 м.кв талбайтай, 42,451,200 төгрөгийн үнэлгээтэй газар,
45. Ховд аймгийн Дарви сум, ********, ********ийн ******** ******** нэгж талбарын дугаартай, 10,000 м.кв талбайтай, 48,240,000 төгрөгийн үнэлгээтэй газар
46. ******** БЗД, 14 хороо, 124-р хороолол, ******** байр ******** тоот, орон сууц ********, 99,873,909 төгрөгийн үнэлгээтэй эд хөрөнгө /******ийн хамаарал бүхий этгээд болох ******ийн хадам аав ********ын төрсөн дүү ********ын эхнэрийн нэр дээрх хөрөнгө/ энэ хөрөнгийн тухайд анхан шатны шүүхийн тогтоолын хохирол тооцуулах хөрөнгөд ч ороогүй, битүүмжлэх тогтоолыг хүчингүй болгох хэсэгт ч ороогүй байгаа тул хохирол төлбөрт тооцуулах хөрөнгийн жагсаалтад оруулж өгнө үү.
Хохирогч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс шийтгэх тогтоолд хохиролд тооцуулах эд хөрөнгийн жагсаалтыг жагсааж бичихдээ дээр жагсаасан хөрөнгүүдийн орхигдуулсан алдаа гаргасан гэж үзэж байгаа, мөн хохирол төлбөрт тооцох эд хөрөнгүүдийн үнэлгээг тогтоолд тусгуулах хүсэлтээ шүүх хуралдаанд маш тодорхой танилцуулсан бөгөөд шүүх шийдвэрлэхгүй орхисон гомдолтой байна. Учир нь хэрэгт битүүмжлэгдсэн шатахуун түгээх станцын хөрөнгүүд нь “*******” ХХК-ийн бүртгэлтэй газар дээр нь баригдсан объект нь “*******” ХХК-д бүртгэлтэй, “*******” ХХК-ийн нэр дээр бүртгэлтэй газар дээр баригдсан объект нь “*******” ХХК-д бүртгэлтэй байдаг бөгөөд шүүх хэргийг шийдвэрлэхдээ үүнийг анзаарч, хөрөнгийн тулгалтын дутуу хийснээс дээрх хөрөнгүүд орхигдсон байна. Шүүх нотлох баримтаар тооцон үнэлсэн, нотлох баримтын жагсаалтад бодитойгоор орсон хөрөнгүүдийг тогтоолд жагсааж бичихдээ илтэд зөрүүтэй, заримыг орхигдуулан бичсэн нь шүүх, прокурор, мөрдөгч нь хууль болон эрх зүйн ухамсрыг удирдлага болгож нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэт, бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлнэ гэснийг зөрчиж үнэлсэн нотлох баримтаа жагсааж бичихдээ алдаа гаргасан нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нөлөөлсөн гэж үзэж байна.
3. Анхан шатны шүүх /шийтгэх тогтоолын 106-107, 114-115-р тал/ дүгнэхдээ шүүгдэгч ******ийн хамаарал бүхий этгээдүүдийн *******ийн 2, *******ын 3, *******ын 2, *******ийн 2, *******ы 1, *******ын 1 үл хөдлөх эд хөрөнгүүдийг, “*******” ХХК-ийн тусгай зөвшөөрлүүд, 9 тээврийн хэрэгслийг ямар үндэслэлээр битүүмжлэх болон шилжилт хөдөлгөөнийг хязгаарласан тогтоолыг хүчингүй болгож буй үндэслэлээ тайлбарлаагүй. Учир нь улсын яллагч, хохирогч байгууллагын зүгээс нэр дурдсан 6 хүний нэр дээр 9 үл хөдлөх эд хөрөнгө нь шилжилт хөдөлгөөний бүртгэлийн дэлгэрэнгүй лавлагааг харахад гэмт хэрэг үйлдэгдэх үед болон эрүүгийн хэрэг шалгагдах цаг хугацаанд *******ийн 2 хөрөнгө 2012 оны 09 дүгээр сарын 12, 2013 оны 07 дугаар сарын 02-ны өдөр тус тус ******ийн төрсөн *******аас ******* рүү бэлэглэлийн гэрээгээр шилжсэн байдаг. ******* нь “*******” ХХК-д ажил эрхэлдэг байсан. *******ын өмчлөлийн 3 үл хөдлөх эд хөрөнгө нь мөн л 2010 онд бий болсон. ******* нь ******ийн дүү *******тай гэр бүлийн хүмүүс, хөрөнгө бий болсон цаг хугацаанд ****** Английн ******* банк *******ээс хууль бус үйлдлээр зээл авсан байсан. Үүнээс гадна түүний 3 үл хөдлөх эд хөрөнгийг 2018 оны 12 дугаар сард битүүмжилсэн байхад одоог хүртэл энэ хэрэгт иргэний нэхэмжлэгчээр гомдол гаргаж орж ирээгүй байхад шүүх үндэслэлгүйгээр эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг хүчингүй болгосон гэж үзэж байна. *******ийн өмчлөлийн 2 үл хөдлөх эд хөрөнгө нь эрүүгийн хэрэг үүссэн цаг хугацаанд буюу 2013 оны 05 дугаар сар, 2013 оны 07 дугаар сард *******аас бэлэглэлийн гэрээгээр шилжсэн. ******* нь шүүгдэгч ******ийн хадам эцэг, ******* нь *******ын төрсөн дүү юм. *******ын өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийн тухайд ******* нь ******ийн найз бөгөөд уг үл хөдлөх эд хөрөнгийг эрүүгийн хэрэг үүссэн цаг хугацаанд ****** нь өөрийн найздаа 200 сая төгрөгөөр худалдсан. Худалдаж авсныхаа дараа ******ийн төрсөн охин *******ийн “*******” ХХК-ийн зээлийн барьцаанд тавьсан байдаг. Энэ баримтууд нь бүгд хэрэгт авагдсан бөгөөд анхан шатны шүүх үндэслэлгүйгээр битүүмжилсэн тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэсэн.
4. Давж заалдах шатны шүүхээс /магадлалын 143-144-р тал/ “...анхан шатны шүүхээс *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хуулийн этгээдийн удирдах албан тушаалтан бусдад давуу байдал тогтоох зорилгоор хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, дүрмээр олгогдсон албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашигласны улмаас үлэмж хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг хамжсан гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй. Учир нь “...Suretyship and undertaking agreement Dated 8 July 20098 1/070-9 дугаартай 2009 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн /Батлан даалтын болон үүргийн гэрээ/, шинжээчийн дүгнэлтээр баталгаажсан Батлан даалтын болон үүргийн гэрээг “*******” цаашид ******** гэх .... 18.Санхүүгийн баталгаа: Энэ гэрээгээр хүлээсэн үүргээ ******* ХХК биелүүлээгүйгээс үүдэн эсхүл түүнтэй холбоотойгоор зуучлагчид аливаа хохирлын эсрэг баталгаа гаргах үүргийг ******** хүлээхгүй, ******** нь энэ гэрээний хүрээнд санхүүгийн аливаа үүрэг хариуцлага хүлээхгүй”... гэж “*******” ХХК хариуцлага хүлээхгүй талаар тусгасан зэрэг нөхцөл байдлаас дүгнэхэд ******* нь бусад нэр бүхий шүүгдэгч нартай бүлэглэн *******т хохирол учруулсан гэх нөхцөл байдал хангалттай нотлогдон тогтоогдохгүй байх тул *******д холбогдох хэргийг гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож түүнийг цагаатгах нь зүйтэй... ” гэж үндэслэлгүй шийдвэр гаргасан.
Харин анхан шатны шүүх /2022 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 742 дугаар шийтгэх тогтоолын 78-79-р талд/ “...*******, ******* нар нь 2009 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн Батлан даалтын болон үүргийн гэрээнүүдэд гарын үсэг зурсан, шүүгдэгч ******* уг гэрээг бүртгэлд бүртгэн баталгаажсан болох нь тогтоогдсон. ...Өөрөөр хэлбэл уг гэрээнд “*******” ХХК санхүүгийн хариуцлага хүлээхгүй гэсэн заалт оруулсан эсэхээс үл хамаарч уг гэрээний зорилго буюу “*******” ХХК “*******” ХХК-ийн ******* банкнаас авсан зээлийн гэрээний үүрэг биелэгдээгүй тохиолдолд хариуцах үүрэг хангагдах ёстой бөгөөд шүүгдэгч нарын гарын үсэг зурсан гэрээний агуулга нь үндсэн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах батлан даалтын гэрээ байсан гэж үзэх үндэслэлтэй. ...Хэрэгт авагдсан шүүгдэгч *******ын ажлын байрны тодорхойлолтод /80-р хавтаст хэргийн 102 дахь тал/ шүүгдэгч ******* нь гадны байгууллагуудтай байгуулж буй гэрээнд хяналт тавих, гэрээнд зөвшөөрөл олгох эрхтэй, уг гэрээний зорилго, агуулга, хууль зүйн үр дагаврыг мэдсэн буюу “*******” ХХК нь “*******” ХХК-ийн өмнөөс “*******”-д өр төлбөрийг хариуцах эрсдэлтэйг мэдэж ерөнхий захиралд зөвлөсөн гэж дүгнэлээ. Мөн тэрээр тухайн гэрээнүүдийг бүртгэлд бүртгэх эрхгүй, бүртгэлийн ажилтнууд бүртгэдэг гэх боловч түүний ажлын байрны тодорхойлолтод хуулийн зөвлөхүүдийг шууд захирах эрхтэй, мөн гэрч ******** мэдүүлэхдээ тухайн ерөнхий захирлын гарын үсэгтэй 2010 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн гэрээг ******* дарга бүртгэ гэсэн үүрэг өгсний дагуу бүртгэсэн гэж мэдүүлдэг зэргээс түүнийг дээрх гэрээнүүдийг бүртгэсэн гэж үзэх үндэслэлтэй. Нөгөөтээгүүр шүүгдэгч ******* дээрх гэрээнүүдийн агуулга, зорилго, эрсдэлийг хуульч ******* мэдэж тайлбарласан, ерөнхий захирал ******* дээрх гэрээний эрсдэлийг хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан ба богиносгосон болон уртасгасан гэрээний алинд гарын үсэг зурснаас үл хамааран тухайн гарын үсэг зурсан гэрээ нь “*******” ХХК нь “*******” ХХК-ийг батлан даах агуулга бүхий гэрээ байсан гэж дүгнэсэн. Шүүгдэгч *******ын батлан даалтын гэрээнд гарын үсэг зурсан, бүртгэлд бүртгэж баталгаажуулсан, богиносгосон гэх гэрээг өөрийн гэрт хадгалж байсан үйлдлүүдийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдэхэд хамжсан гэж дүгнэв” гэж үндэслэлтэй шийдвэрлэсэн атал давж заалдах шатны шүүхээс тус зүйлийн хэргийн шинжгүй хэмээн дүгнэлт хийсэн нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх зарчимд нийцээгүй хэмээн үзэж байна. Шүүгдэгч *******, ******* нар богино хэлбэрийн гэх 2009 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 36 сая ам.долларын зээлийн гэрээний “Батлан даалтын болон үүргийн гэрээ, барьцаа хөрөнгийн эрх шилжүүлэх гэрээ”-нд гарын үсэг зурсан гэдгээ хүлээн зөвшөөрдөг боловч түүнийгээ нэг тал нь гарын үсэг зураагүй тул гэрээ биш хэрэгжээгүй, гэрээний саналд зурсан, түүнчлэн үүрэг хүлээхгүй гэдэг заалт оруулсан гэх мэтээр тайлбарладаг. Гэтэл бодит байдал дээр гэрээнд гарын үсэг зурж, байгууллагын бүртгэлд оруулсан, тухайн гэрээнд гарын үсэг зурснаар ****** нь тус гэрээг ашиглаж зээл авах боломж бүрдсэн, богино гэх жинхэнэ гарын үсэг бүхий гэрээ 27 хуудаснаас шууд 40 гэх дугаарлалт руу шилжсэн байдаг бөгөөд үнэхээр 28 хуудастай гэрээ байсан эсхүл 40 хуудастай гэрээнд гарын үсэг зурж өгсөн үү гэдэг асуудал эргэлзээтэй. Богино гэх гэрээний тухайд арбитрын харьяалалгүй байсан гэж ******* шүүхэд мэдүүлдэг хэдий ч 203 хавтаст хэрэгт авагдсан гэрээний 17 дугаар зүйлд маргаан үүсвэл Лондонгийн Арбитрын шүүхээр шийдвэрлүүлэх талаар тусгасан. /203 хх-ийн 163-193 талд англи хэл дээрх, 194-224 талд монгол хэл дээрх орчуулга/
Түүнчлэн *******ын тухайд зээл авах ажиллагаатай холбоотой “*******”-ийн ажилтнуудтай уулзалт хийсэн тэмдэглэл, цахим шуудангаар харилцсан баримтууд хэрэгт авагдсан бөгөөд үүнийг ******* няцааж /78 ХХ-ийн 98-733/ чадаагүй дээрх баримтууд нь Лондонгийн Арбитрын шүүхийн шийдвэр гарах олон үндэслэлүүдийн нэг болсон байдаг. Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрт хохирол иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт өөрчлөлт оруулж нэхэмжлэлийг бүхэлд хангаж, давж заалдах шатны шүүхээс *******д холбогдох хэсэгт хийсэн дүгнэлтийг хүчингүй болгож, түүнд гэм бурууд дүгнэлт хийсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү.” гэжээ.
Прокурор Н.Одонсүрэн шүүх хуралдаанд гаргасан хууль зүйн дүгнэлтдээ: “Нийслэлийн Ерөнхий Прокурорын газрын орлогч прокурор А.Энхжаргал буюу дээд шатны прокуророос эсэргүүцэл бичсэн. Эсэргүүцлийн хууль зүйн үндэслэл нь шүүх хуралдаанд оролцож байгаа Н.Одонсүрэн миний хууль зүйн дүгнэлттэй зарим нэг байдлаар давхцах учраас нийлүүлээд хэлье гэж бодож байна. Анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, давж заалдах шатны шүүхээс мөн хуулийн 22.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 17.3 дугаар зүйлийн 2.2, 21.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн үйл баримтад хийсэн дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй гэж үзэж байна. Тодруулбал анхан шатны шүүхээс шүүгдэгч *******ын үйлдлийг гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр цагаатгасан. Гэвч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэж үзэж байгаа. “*******” ХХК-ийн захирал ******, “*******” ТӨҮГ-ын ерөнхий захирал *******, хуулийн хэлтсийн дарга *******, худалдааны хэлтсийн дарга ******* нар үгсэн тохиролцож, бүлэглэн зээлийн батлан даалт, барьцаатай холбоотой асуудлаар /гэрээ, санал, төсөл/ ******* үүрэг хүлээсэн агуулга бүхий баримт бичгийг үйлдүүлэн авч нийт их хэмжээний зээл ******* банкнаас авхуулж, эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашигласан гэмт хэрэг үйлдсэн, зохион байгуулсан, хамтран гүйцэтгэсэн гэдэг үйлдэл оролцоо нь хэрэгт цугларсан нотлох баримтуудаар хангалттай тогтоогдсон гэж үзэж байна. Давж заалдах шатны шүүхээс мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн *******ын үйлдлийг хэрэгсэхгүй болгосон. Үйлдэл оролцооны хувьд ялгаж зааглаж хэлбэл *******ын хувьд ******ийн гаргаж ирсэн батлан даалтын гэрээний төслийг хянахдаа “ийм ийм засвар хийе” гэдэг агуулгаар хянасан гэж өөрөө мэдүүлэг өгдөг. Тэр гэрээг нь яагаад албан тушаалын гэмт хэрэгт хамтран оролцсон бэ гэж үзсэн шалтгаан нь батлан даалтын гэрээг 10,000,000 ам.доллароос дээш төгрөгийн үнийн дүнтэй бол ерөнхий захирал, нэгдүгээр орлогчтойгоо зөвшилцөж байж гэрээн дээр гарын үсэг зурах ёстой. Үүнийг хуулийн хэлтсийн дарга буюу ******* мэдэх боломжтой. Анхнаасаа батлан даалтын гэрээний хувь авч ирж өгч байхад тэрийг засна гэдэг нь хамтран оролцсон болохыг илтгэж байна. Өөрөөр хэлбэл батлан даалтын гэрээг огт хянах ёсгүй байсан гэж үзэж байна. Тэр агуулгаараа хамтран оролцсон, энэ гэрээн дээр *******ийн хамт гарын үсэг зурснаар үүнийг ****** ашиглаж зээл авсан үйл баримт тогтоогддог.
*******ын хувьд энэ зээлийн гэрээ явж байх хооронд 27,000,000 ам.долларын асуудал дээр баталгаа гаргаж өгөх асуудлаар анхан шатны санал ирсэн. Үүнийг хянаад данс удирдах албан бичиг боловсруулж ******* банк руу явуулсан үйлдлээрээ хамтран оролцсон гэж үзэж байна. Тэгэхээр *******, ******* нарын хувьд гэмт хэргийн шинжтэй үйлдэл хийсэн. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2.2-т заасан гэмт хэргийн тухайд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэртэй холбогдуулан *******, ******* нарын үйлдлийг ярьж байна. Эдгээр хоёр хүний үйлдлийн хувьд анх ****** *******аас 23,6 сая ам.долларын зээл аваад, зээлийн гэрээг байгуулахдаа *******ийн ******* банкны хадгаламжийг ашиглаад зээлдэж авсан үйлдэл байдаг. Зээлээ авсны дараа ТУЗ-ын тогтоол, шийдвэрүүдийг хуурамчаар үйлдээд төлбөрийн баталгааны гэрээ болон банкны баталгааны гэрээ гэсэн зүйлийг гаргаж ирсэн буюу гурвуулаа нийлээд хамтарч гаргаад явж байхдаа үүнийгээ ашиглаад иргэний хэргийн анхан шатны шүүх дээр нотлох баримт гаргаж өгөөд ******** банк нь ******** банканд шилжсэн байхад ******** банкаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шүүхийн шийдвэр гаргуулсан. Энийг гэмт хэргийн шинжтэй гэж үзэж байгаа үндэслэл нь дотор нь “*******” ХХК-ийн 50%-ийн хувьцааг *******, ******* нар нь ******тэй байгуулсан зээлийн гэрээний үндсэн дээр шилжүүлсэн атлаа /зээлийн гэрээний үүрэг дуусгавар болчхоод байхад/ тухайн барьцаа буюу баталгааны гэрээг шүүхэд гаргаж өгснөөрөө ****** банкийг залилсан гэж үзэж байгаа юм. Энэ үйлдэл нь гэмт хэргийн шинжтэй гэсэн дүгнэлтийг хийж байна. Төлбөр төлөх үүргийн гүйцэтгэл дууссан байхад тухайн баримт бичгийг шүүхэд гаргаж өгч байгаа нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангасан гэж үзэж байна. Бусад шүүгдэгч болон хэргийн зүйлчлэлтэй холбоотой асуудал дээр анхан шатны шүүх хууль зүйн үндэслэлтэй дүгнэлт хийсэн гэж үзэж байна. Прокурорын бичсэн эсэргүүцлийн агуулга нь “давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгуулах” байгаа, үүнтэй санал нэг байгаа. Анхан шатны шүүх *******ын үйлдлийг гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй гэж үзэж байгаа учир түүний үйлдлийг энэ хэргээс тусгаарлаж анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэх нь зүйтэй гэсэн дүгнэлтийг гаргаж байна. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд “*******” ХХК-аас гаргасан гомдлын дагуу өөрчлөлт оруулах, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгох хууль зүйн дүгнэлт гаргаж байна. “*******” ХХК-ын гаргасан гомдлын агуулга дээр тайлбар хэлэхэд “анхан шатны шүүх нийт 136 хөрөнгийг хохиролд тооцуулахаар жагсааж биччихээд ахиад 2013 оны прокурорын тогтоолоор 29 нэр төрлийн хөрөнгийг хохиролд тооцуулна” гэж бичсэн. Гэвч 29 нэр төрлийн хөрөнгөд ямар хохирол байгаа гэдэг нь тодорхойгүй, үүнийг тодруулах, гомдолд дурдсан, жагсааж бичсэн хөрөнгүүдийн зарим нь энэ тогтоолд хамааралтай, зарим нь хамааралгүй байгаа. Тэгэхээр анхан шатны шүүхийн шийдвэрийн энэ алдааг хяналтын шатны шүүх зөвтгөх боломжтой гэж үзээд өөрчлөлт оруулах саналыг гаргаж байна. *******, *******, ******* нарыг цагаатгасан давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгуулах, ******* холбогдох хэргийг тусгаарлаж анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэх саналыг гаргаж байна” гэв.
Прокурор Р.Батнасан шүүх хуралдаанд гаргасан хууль зүйн дүгнэлтдээ: “*******ын үйлдлийг хэд хэдэн үндэслэлээр цагаатгаж шийдвэрлэсэн байдаг. Нэгдүгээрт ажлын байрны тодорхойлолтоор ******* ямар нэгэн гэрээг хянах үүрэг байхгүй, тухайн санал, албан захидалд зурагдсан удирдлагын гарын үсгийг хуурамч гэдгийг тухайн тохиолдолд мэдэх боломжгүй. Мөн хуулийн этгээдийн удирдах, гүйцэтгэх албан тушаалтны эрх мэдлээ урвуулсан гэмт хэрэгт хамтран оролцсон шинжгүй байна гэж дүгнэсэн. Ажлын байрны тодорхойлолтод хэдийгээр гэрээг, тухайн тохиолдолд үйлдсэн албан захидал, төслийг хянах үүрэг байхгүй боловч тухайн үед ерөнхий захирал *******ийн хамт ******* банканд хүргүүлж байгаа холбогдох баримт бичгүүдэд гарын үсэг зурж байгаа нь хийх ёсгүй үйлдэл хийсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хуулийн этгээдийн эрх бүхий албан тушаалтан эрх мэдлээ урвуулах” гэмт хэргийг үйлдсэн гэмт хэргийн шинжийг тодотгож, нотолж өгч байгаа гэж үзэж байна. Удирдлагын зүгээс тухайн баримт бичигт гарын үсэг зурагдсан, тухайн гарын үсгийг хуурамч гэдгийг мэдээгүй байх нь *******ын үйлдлийг цагаатгах үндэслэл болохгүй гэж үзэж байна. *******ын 2010 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 27,000,000 ам.долларын санхүүжилтийн гэрээ хэрэгжүүлэхийн өмнөх “*******” ХХК-аас ******* банканд хүргүүлж байгаа анхан шатны санал болон албан захидалд гарын үсэг зурсан энэ үйлдэл нь “*******” ХХК-т учирсан хохирол, хор уршигтай шалтгаант холбоотой гэж үзсэн учир *******ын үйлдлийг цагаатгасан анхан шатны шүүхийн шийдвэрийг үндэслэлгүй гэж үзэж байна. *******ын үйлдлийн тухайд хуулийн хэлтсийн даргаар ажиллаж байсан бөгөөд “*******” ХХК-аас гарж байгаа гэрээ, холбогдох баримт бичгийг хууль зүйн үндэслэлийн хувьд хянах чиг үүрэгтэй. Гэтэл батлан даалтын гэрээ гэдэг асуудлыг “*******” ХХК-ийн захирал ******ээс барьж ирэхэд нь “*******” ХХК ямар нэгэн байдлаар хариуцлага хүлээхгүй гэдэг засвар оруулж гарын үсэг зурсан гэдэг тайлбар хууль зүйн үндэслэлгүй. Батлан даалтын гэрээ “*******” ХХК ******* банкны өмнө хариуцлага хүлээх агуулгын тодорхойлж байгаа учраас *******ын үйлдэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжтэй гэж үзэж байна” гэв.
Хохирогч “*******” ХХК-ын хууль ёсны төлөөлөгч *******, ******* нарын өмгөөлөгч М.Дэлгэрнасан шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол, давж заалдах шатны шүүхийн магадлалын зарим заалтад өөрчлөлт оруулж зөвтгөж өгнө үү гэсэн гомдлыг хяналтын шатны шүүхэд гаргасан. Зарим шүүгдэгчийн үйлдлийг анхан болон давж заалдах шатны шүүхээс цагаатгасан нь хэргийн бодит байдалтай нийцэхгүй гэж үзэж байгаа прокурорын эсэргүүцлийг дэмжиж байна. Хохирогч ******* ХХК нь энэ эрүүгийн хэргийн улмаас шууд учирсан хохирол 40,000,000 ам.доллар буюу 105,246,800,000 төгрөг, бусад зардал 33,350,596,967 төгрөг, нийт 138,5 тэрбум төгрөг нэхэмжилсэн. Анхан болон давж заалдах шатны шүүх шууд хохирлыг бүрэн төлүүлэхээр шийдвэрлэсэн. Гэмт хэргийн улмаас учирсан хор уршиг 33,350,596,967 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагаас 30,709,363,452 төгрөгийг шийдвэрлээгүй орхисон буюу иргэний хэрэг хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэснийг зөвшөөрөхгүй гэж гомдол гаргасан. Учир нь хохирогч байгууллага гэмт хэргийн улмаас учирсан хохиролтой холбоотой гарсан бүх зардлын баримтаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг хангуулж, өөрөөр хэлбэл 2013-2020 оны “*******” ТӨҮГ-ын санхүүгийн баримтуудыг аудитаар баталгаажуулан тайлагнаж, зардал бүрийн задаргааны ард тухайн зардлын зориулалт, түүнийг баталгаажуулсан тушаал, шийдвэр, кассын зарлагын баримт, зарлагын тайлангийн баримтыг нотариатаар гэрчлүүлж гадаад хэл дээрх баримтыг албан ёсны баталгаат орчуулгаар орчуулж, орчуулгын тэмдэг даруулж нотлох баримтыг бүрдүүлж өгсөн байхад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу хангаж шийдвэрлэх боломжтой байхад шийдвэрлэсэнгүй гэсэн гомдол гаргасан. Гэхдээ шийтгэх тогтоол, магадлалд ямар нотлох баримт нь шаардлага хангаагүй талаар огт дурдаагүй. Ийм учраас хохирлын талаарх 30,5 тэрбум төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэсэн хүсэлттэй байна. Мөрдөн байцаалтын явцад битүүмжилсэн тогтоолоор болон эрх хязгаарлах арга хэмжээ авсан тогтоолоор хамгаалсан хөрөнгүүдээс тодорхой нэр төрлийн хөрөнгүүдийг шийдвэрлэлгүй орхигдуулсан, хохиролд тооцоогүй, хохиролд тооцоолохгүй байх үндэслэлийг шүүхийн тогтоолд заагаагүй гэж гомдол гаргасан. Эдгээр хөрөнгүүдийг эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар шинжлэн судлуулсан. Шүүмжлэлийн шатанд улсын яллагч хохиролд тооцуулахаар хөрөнгийн жагсаалтыг шүүхэд гаргаж өгсөн. Энэ талаар өмнө нь Улсын дээд шүүхийн тогтоолд залруулах заалт орсныг шийтгэх тогтоол, магадлалаар залруулаагүй бөгөөд хөрөнгийн жагсаалтыг гомдолд тодорхой дурдсан байгаа. Прокурор энэ талаар тодорхой дүгнэлт хэлсэн учраас хөрөнгө тус бүрийг ярихгүйгээр энийг хохиролд тооцож, шийтгэх тогтоол, магадлалд өөрчлөлт оруулж өгнө үү гэсэн хүсэлтийг гаргаж байна. Үндэслэл нь шүүх нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлнэ гэснийг зөрчиж үнэлсэн баримтаа жагсааж бичихдээ алдаа гаргасан нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нөлөөлсөн гэж үзэж байна. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд ******ийн хамаарал бүхий этгээдүүдийн 9 төрлийн хөрөнгийг мөн “*******” ХХК-ийн уул уурхайн лицензүүдийг, 9 тээврийн хэрэгслийг ямар үндэслэлээр буцаан олгож байгаагаа тайлбарлалгүйгээр шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Энэ нь эрүүгийн хэргийн үйл баримттай шууд хамааралтай бөгөөд үүнийг зөвтгөж өгнө үү. “*******” ХХК-ийн лицензүүдийг залилж авсан хөрөнгүүдээр авсан гэдгээ шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлж байсан. *******ын үйлдлийг давж заалдах шатны шүүхээс хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хэргийн бодит байдалтай нийцээгүй тул хянаж өгнө үү гэсэн агуулгаар хяналтын журмаар гомдол бичсэн байгаа.” гэв.
Хохирогч “******* банк” ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч *******ийн өмгөөлөгч К.Бауиржан шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Давж заалдах шатны шүүхийн магадлалын холбогдох хэсгийг эс зөвшөөрч гомдол гаргасан. Өөрөөр хэлбэл “******* банк” ХХК-тай холбоотой хэрэг дээр хийсэн дүгнэлтийг эс зөвшөөрсөн байгаа. Анхан шатны шүүхээс хэргийн нөхцөл байдал болон хэрэгт авагдсан баримтуудын хүрээнд үндэслэл бүхий дүгнэлтийг хийсэн. Тухайлбал шүүгдэгч ******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг зориуд хуурамчаар үйлдсэн, хуурамч болохыг мэдсээр байж шүүхэд гаргаж өгсөн гэмт хэргийг зохион байгуулсан, шүүгдэгч *******, ******* нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2.2-т заасан хуурамч баримт бичгийг ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч бусдад их хэмжээний хохирол учруулахыг завдсан, хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг хуурамчаар үйлдсэн гэмт хэргийг мэдсээр байж үйлдсэн гэж анхан шатны шүүх зөв дүгнэлт хийсэн. Хэрэгт хэд хэдэн төрлийн баримтууд авагдсан. *******, ******* нарын зүгээс “*******” ХХК-д холбогдуулан Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд 2013 оны 08 дугаар сарын 15-ны өдөр нэхэмжлэл гаргасан бөгөөд 4 зээлийн гэрээ, банкны баталгаа, батлан даалтын гэрээ зэрэг баримтуудыг гаргаж өгөөд 4 зээлийн гэрээний үндсэн төлбөр болох 30,850,000 ам.доллар болон 2,900,000,000 төгрөгийг нэхэмжилсэн байдаг. Нэхэмжлэлийн шаардлагыг ****** тухайн үедээ хүлээн зөвшөөрөөд шүүхээс шийдвэр гарсан ба “*******” ХХК-ийг баталгаа гаргасан гэдэг үүднээс нь үүргийн гүйцэтгэлийг хангуулах буюу хэрэв “*******” ХХК үүргээ биелүүлээгүй бол “*******” ХХК хариуцна гэдэг байдлаар шийдвэрлэсэн. Шүүхийн энэ шийдвэр нь хүчин төгөлдөр болоод шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явагдсан. Үүнтэй холбогдуулан “******* банк” ХХК-ийн зүгээс бүх архивын баримтуудыг үзээд төлбөртэй холбоотой үүрэг манай байгууллагад шилжиж ирээгүй юм байна гэдэг асуудлаар шалгалтын ажиллагаа явуулаад үүнтэй холбоотойгоор Авлигатай тэмцэх газарт өргөдөл гаргаснаар энэ хэрэг дээр шинжээчийн дүгнэлтүүд гарсан. Нэхэмжлэлийн шаардлагад дурдаад байгаа үндсэн төлбөр гэх 4 зээлийн гэрээгээр олгосон 30,850,000 ам.доллар болон 2,900,000,000 төгрөгийг олгоогүй юм байна гэдгийг шинжээч тогтоосон. Өөрөөр хэлбэл 23,600,000 ам.долларыг зээлд төлсөн байна гэдэг байдлаар шинжээчийн дүгнэлт гарсан бөгөөд үүнтэй холбоотойгоор хэргийн оролцогч нараас гомдол гаргаагүй. ******ийн хувьд мөн тухайн үед хүлээн зөвшөөрөөд явсан. Мөрдөн байцаалтын шатанд “тийм ээ миний авсан мөнгө бол 23,6000,000 ам.доллар, бусад мөнгө нь хүү байдаг” гэж хэлсэн.
Гэтэл *******, ******* нарын зүгээс 30,850,000 ам.доллар бүхэлдээ үндсэн зээлийн төлбөр гээд нэхэмжлээд байдаг. Тэгэхээр эдгээрийн хооронд зөрүүтэй байдал гарч ирсэн. Гэвч шинжээчийн дүгнэлтээр 23,600,000 ам.доллар өгсөн гэдэг нь тогтоогдсон. Зээлийн гэрээг хуурамч гэдгийг мэдсээр байж шүүхэд гаргаж өгсөн байна гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг зөв гэж үзэж байна. Энэ бол хэрэгт авагдсан баримтаар хангалттай нотлогдож байгаа гэж ойлгож байна. Мөн тухайн үеийн ******* банкны төлөөлөн удирдах зөвлөлийн шийдвэр, тогтоол, банкны баталгаа, батлан даалтын гэрээ гэх баримтуудыг хуурамчаар нөхөж хийсэн асуудал байгаа. ******* банкны архивын баримтуудыг үзэхээр иргэний хэрэгт нотлох баримтаар гаргаж өгсөн 2010 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 04/01, 2010 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 01/05, 2010 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 1/6, 2010 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 1/2476 дугаартай хурлын тэмдэглэл болон ******* банкнаас гаргасан гэх төлбөрийн баталгаа, батлан даалтын гэрээ баримтууд нь архиваас огт гарж ирдэггүй. Зөвхөн *******, ******* нар гаргаж ирээд тэр нь иргэний хэргийн материалд нэг хувь авагдсан байдаг. Үүнтэй холбоотойгоор ******* банкны ТУЗ-ын гишүүдийг мөрдөн байцаалтын шатанд асууж тодруулсан буюу ийм хурал хийсэн үү, банкны баталгаа, батлан даалтын гэрээ гаргасан уу гэдэг асуудал яригддаг. Тэгэхээр тухайн нарийн бичиг болох ******* гэдэг хүн ийм хурал болоогүй юм аа, ****** захирал энэ дээр гарын үсэг зур гээд зуруулсан гэдэг нөхцөл байдлыг ярьдаг. Өөрөөр хэлбэл хэрэгт авагдсан гээд байгаа банкны баталгаа, батлан даалтын гэрээнүүд нь хуурамч гэдэг нь энэ нөхцөл байдлаар тогтоогддог. ******* болон “*******” ХХК-ийн хооронд хийгдсэн 2010 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 0310 дугаартай зээлийн гэрээ болон зээлийн гэрээтэй холбоотой 1, 2, 3 гэсэн нэмэлт гэрээнүүд байгаа. Шинжээчийн дүгнэлтээр 23,600,000 ам.доллар, ******, ******* нарын хоорондын тооцоогоор 30,850,000 ам.доллар болон 2,900,000,000 төгрөг гээд байгаа. Үүнтэй холбоотой төлбөр тооцооны асуудлыг өмнө нь “*******” ХХК-ийн 50% хувьцааг шилжүүлэх замаар төлсөн гэдэг нөхцөл байдлыг тухайн үеийн ******* банкны ТУЗ-ын гишүүн байсан, гүйцэтгэх захирал байсан ******* гэдэг хүн мэдүүлдэг. Өөрөөр хэлбэл ****** өөртэй холбоотой *******ээс авсан зээлээ төлчихсөн юм, төлөхдөө “*******” ХХК-ийн 50% хувьцааг шилжүүлэх замаар төлчихсөн гэдэг байдлаар тайлбарладаг. Үүнтэй холбоотой нотлох баримтыг гаргаж өгсөн байгаа.