Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 04 сарын 10 өдөр

Дугаар 130/ШШ2020/00375

Б аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Х.Мейрамбек даргалж тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Б аймгийн Б сумын 4 дүгээр багт оршин суух, Т овогт М-н Нын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Б аймгийн Б сумын Засаг дарга /С.Б/-д холбогдох иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч М.Н, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Х.Б хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.С, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд М.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Ц.С нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэлийн шаардлага: Б аймгийн Б сумын Засаг даргын 2020 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн Б/15 дугаартай Б сумын Засаг даргын 2019 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн Б/30 дугаартай захирамжийг хүчингүй болгох тухай захирамжийг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан Б аймгийн Б сумын 1 дүгээр багийн хүний бага эмчийн ажилд эгүүлэн тогтоолгох тухай.

Нэхэмжлэгч М.Н шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие М.Н нь Б сумын Засаг даргын 2006 оны 10 дугаар 02-ны өдрийн 44 дүгээр захирамжаар мөн өдрөөс Б сумын 1 дүгээр багийн хүний бага эмчээр томилогдож ажиллаж эхэлсэн. Намайг үүрэгт ажлаа гүйцэтгэж байхад Б сумын Засаг даргын 2019 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн Б/19 дүгээр захирамжаар өөрийн хүсэлтээр чөлөөлсөн байсан. Би тухайн үед ажлаас өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх өргөдөл гаргаж байгаагүй.

Харин 2019 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр ар гэрийн ахуй амьдралын шаардлагаар нэг жилийн хугацаагаар цалингүй чөлөө авах хүсэлт гаргасан. Б сумын Засаг дарга миний дээрх хүсэлтийн дагуу 2019 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн Б/30 дугаартай захирамжаар 2019 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн Б/19 дүгээр захирамжийн ажлаас чөлөөлөх хэсгийг нэг жилээр цалингүй чөлөө олгох болгон өөрчилсөн.

Би Б сумын Засаг даргын 2019 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн Б/19 дүгээр захирамжийн талаар 2019 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн Б/30 дугаартай захирамжийн хувийг авах үед мэдсэн. Гэхдээ тухайн захирамжийг миний хүсэлтийн дагуу нэг жилийн цалингүй чөлөө олгох болгож өөрчилсөн учир тухайн үед ямар нэгэн гомдол гаргаагүй. Миний нэг жилийн цалингүй чөлөөний хугацаа 2020 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр дуусах тул би 2020 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр сумын Засаг дарга С.Бт ажилд эргэж орох талаар хүсэлт гаргасан.

Гэвч С.Б нь миний өргөдлийг хүлээн авсан боловч тодорхой хариу өгөөгүй. Нэгэнт миний цалингүй чөлөөний хугацаа дууссан, Засаг дарга С.Б нь хугацаа дууссан өдөр ажилд эргүүлж аваагүй учир эрх ашгаа хамгаалахаар танай шүүхэд хандаж байна. Иймд миний гомдлыг зохих журмын дагуу хянан шийдвэрлэж урьд эрхэлж байсан Б аймгийн Б сумын 1 дүгээр багийн хүний бага эмчийн эгүүлэн тогтоож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч М.Н ихэсгэсэн нэхэмжлэлийн шаардлагадаа: Би хэргийн материалтай танилцах явцад Б сумын Засаг дарга С.Бийн 2020 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн Б/15 дугаар захирамжийн талаар мэдсэн. С.Б нь энэ захирамжийн хувийг надад гардуулж өгөөгүй.Энэ захирамж нь ямар ч хууль зүйн үндэслэлгүй захирамж гэж үзэж байна. Би хуулийн хүрээнд нэг жилийн цалингүй чөлөө авсан. Хөдөлмөрийн тухай хуульд зааснаар чөлөөтэй байх хугацаанд ажлын байр хадгалагдаж байх ёстой.

Гэтэл С.Б нь ямар ч үндэслэлгүйгээр 2019 оны 02 дугаар сарын 04-ний өдөр гаргасан Б/30 дугаартай захирамжаа 2020 оны 02 дугаар сарын 13-ны өдөр Б/15 дугаартай захирамжаар хүчингүй болгож байгаа нь хууль бус юм.

Үүнтэй холбогдуулан миний бие нэхэмжлэлийн шаардлагыг Б сумын Засаг даргын 2020 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн Б сумын Засаг даргын 2019 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн Б/30 дугаартай захирамжийг хүчингүй болгох тухай Б/15 дугаар захирамжийг хүчингүй болгох, урьд эрхэлж байсан Б аймгийн Б сумын 1 дүгээр багийн хүний бага эмчийн ажилд эгүүлэн тогтоолгох гэж ихэсгэж байна. Иймд ихэсгэсэн нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийг хянан шийдвэрлэж миний нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

Хариуцагч Б аймгийн Б сумын Засаг дарга С.Б шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Б аймгийн Б сумын Засаг дарга С.Б би нэхэмжлэгч М.Наас тус шүүхэд гаргасан нэхэмжлэлтэй танилцаад дараах тайлбарыг гаргаж байна.

2019 оны 1 дүгээр сарын 19-ны өдөр М.Н өөрийн хүсэлтээр сайн дурын үндсэн дээр Б сумын 1 дүгээр багийн хүний бага эмчийн үүрэгт ажлаас чөлөөлөгдөх тухай хүсэлтийг Б сумын Эрүүл мэндийн төвийн эрхлэгчид гаргасан байдаг юм. Тус сумын Эрүүл мэндийн төвийн эрхлэгчээс 2019 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр 02 тоот албан бичгээр шийдвэр гаргах эрх бүхий субъект болох тус сумын Засаг дага С.Б надад М.Нын өргөдлийг уламжлан ирүүлсэн юм. Сумын Засаг дарга С.Б би М.Нын өргөдлийг судлан үзээд Б сумын Засаг даргын 2019 оны 1 дүгээр сарын 21-ний өдрийн Б/19 дугаартай захирамжаар үүрэгт ажлаас чөлөөлсөн юм. Гэтэл 2019 оны эхээр М.Н дахин надад ирж, ...би 1 жилийн хугацаатай цалингүй чөлөө авмаар байна... гэж гуйлт тавихаар түүнд 1 жилийн хугацаатай цалингүй чөлөө олгох тухай 2019 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн Б\30 дугаартай захирамж гаргасан юм. Энэ захирамжийг гаргах үед М.Н би ойрын хугацаанд багийн хүний их эмчээр ажиллахгүй, хөдөө ажиллах надад үнэхээр хэцүү байна, яваандаа сумын Эрүүл мэндийн төвд сул орон тоо гарвал ажилд орно гэж хэлж байсан юм. С.Б би Засаг даргын бүрэн эрхийн хүрээнд М.Н нь анх үүрэгт ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ өөрөө сайн дурын хүсэл зоригийн дагуу гаргасан, түүний оронд М.Быг сумын Засаг даргын 2019 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн захирамжаар бүр томилон ажлын байранд хугацаагүй хөдөлмөрийн гэрээ байгуулсан, одоогийн байдлаар М.Б нь үүрэгт ажлыг хашиж байгаа, М.Нын эмчлэх эрхийн хугацаа дууссан гэсэн үндэслэлээр Б сумын Засаг даргын 2019 оны 02 дугаар сарын 04-ны өдрийн Б\30 дугаар захирамжийг хүчингүй болголоо. Сумын Засаг даргын 2019 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн Б/30 дугаар захирамжийг хүчингүй болгосон тул 2019 оны 01 дүгээр сарын 21-ны өдрийн Б/19 дүгээр захирамжийн үйлчлэл нь хэвээр байгаа юм. Иймд нэхэмжлэгч М.Нын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгөхийг хүсэж байна гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.С нэхэмжлэгчийн ихэсгэсэн нэхэмжлэлийн шаардлагад ирүүлсэн тайлбартаа: Б аймгийн Б сумын Засаг дарга С.Бийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.С би нэхэмжлэгч М.Наас тус шүүхэд 2020 оны 03 дугаар сарын 27-ны өдөр гаргасан Нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлэх тухай хүсэлтэй танилцаад дараах тайлбарыг гаргаж байна.

Б сумын Засаг даргын 2020 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн Б сумын Засаг даргын 2019 оны 02 дугаар сарын 04-ны өдрийн Б/30 дугаар захирамжийг хүчингүй болгох тухай Б/15 дугаартай захирамж нь Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, 38.1.1, Эрүүл мэндийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.3, 25.3.3, 25.5, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, 29.3 дахь хэсэгт тус тус нийцэж байгаа тул хууль ёсны эрхийн акт гэж үзэж байна. Маргаан бүхий захирамжийг гаргах нэг үндэслэл болсон М.Нын эмчлэх эрхийн зөвшөөрлийн хугацаа нь 2019 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр дууссан тухай аймгийн Эрүүл мэндийн газрын 2020 оны 03 дугаар сарын 24-ны өдрийн 324 дугаартай албан тоотоор нотлогдож байна. М.Н нь шүүхэд гаргасан тайлбартаа эмчлэх эрхийн зөвшөөрлийг коронавирус өвчин гарсантай холбогдуулан сунгаж чадахгүй байна гэж тайлбарласан нь үндэслэлгүй гэж үзэж байна. Монгол улсад коронавирусын өвчнөөс урьдчилан сэргийлэх хөл хорио тогтоох ажил 2020 оны 01 дүгээр сарын 22-ны өдрөөс эхэлсэн юм. М.Н нь 2019 оны 01 дүгээр сарын 27-ны өдрөөс 2020 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр хүртэл бараг нэг жилийн хугацаанд эмчлэх эрхийн зөвшөөрлийн хугацааг сунгуулах боломжтой байсан гэж үзэж байна. Иймд М.Нын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгөхийг хүсэж байна гэжээ.

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд М.Б шүүхэд ирүүлсэн хүсэлтэд: Тус шүүхэд М.Нын нэхэмжлэлтэй Б сумын Засаг дарга С.Бт холбогдох хөдөлмөрийн маргаан бүхий иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байна. М.Б би маргаан бүхий орон тоо буюу Б сумын 1 дүгээр багийн хүний бага эмчийн албан тушаалд Б сумын Засаг даргын 2019 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн Ажилд томилох тухай Б/28 дугаар захирамжаар бүр томилогдсон. Түүнээс хойш уг албан тушаалыг хашиж байна. Би одоо уг орон тоонд хууль ёсоор ажиллаж байгаа тул миний эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөнө гэж үзэж байна. Иймд М.Нын нэхэмжлэлтэй Б сумын Засаг даргад холбогдох иргэний хэрэгт бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр татан оролцуулж өгөхийг хүсэж байна гэжээ.

Нэхэмжлэгч М.Н шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 2006 оны 06 дугаар сард Говь-Алтай аймгийн Анагаах ухааны сургуулийг төгсөөд 2006 оны 10 дугаар сард Б сумын 4 дүгээр багт хүний бага эмчээр томилогдон 12 жил ажилласан. Б сумын Эрүүл мэндийн төвийн дарга М намайг 2-3 удаа дуудаж багийн төвд очиж ажилла гэж хэлсэн. Би Мтэй багийн төвд очиж ажиллахгүй гэж маргалдсан. Б сумын Эрүүл мэндийн төвийн дарга надад бензин, эм тарианы болон ажлын байр гаргаж өгөх асуудлыг шийдэж өгөхгүй байсан. М надад ажлаас гар гэж 2-3 удаа хэлсний дараа би ажлаас гарна гэж өргөдөл бичиж өгсөн. Гэхдээ, би тухайн үед үнэхээр ажлаас гарахыг хүсэж өргөдөл бичээгүй, тухайн үед уурласандаа өргөдөл бичсэн байсан. Б сумын Засаг дарга намайг 2019 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр ажлаас халсныг саяхан олж мэдсэн. Би 01 дүгээр сарын 28-ны өдөр Б сумын Засаг даргатай уулзаж ээжийгээ Улаанбаатар хот явж эмчлүүлэх болсон тул цалингүй чөлөө олгох тухай өргөдөл өгсөн. Улмаар надад 1 жилийн цалингүй чөлөө олгосон. Үүнээс хойш 1 жилийн дараа буюу 2019 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр би Б сумын Засаг даргад хандаж би ажилдаа эргэж орно, миний цалингүй чөлөөний хугацаа 02 дугаар сарын 04-ний өдөр дуусна гэх өргөдөл гаргасан. Гэвч надад ямар нэгэн хариу өгөөгүй. Би Б сумын Засаг даргатай 2-3 удаа очиж уулзах үед чамайг ажилд чинь эгүүлж авна гэх асуудал яриагүй тул шүүхэд хандсан. Би 2020 оны 02 дугаар сарын 03-ны өдөр шүүхэд гомдол гаргасан. Би шүүхэд нэхэмжлэл гаргасны дараа Б сумын Засаг даргын 2020 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн Б/15 дугаар захирамжийг мэдсэн. Дээрх захирамж гарсан талаар надад мэдэгдээгүй. Би Б сумын Засаг даргын 2020 оны Б/10 дугаар захирамжийг шүүхэд нэхэмжлэл гаргасны дараа мэдсэн. Иймд Б сумын Засаг даргын 2020 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн Б/15 дугаар захирамжийг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан Б аймгийн Б сумын 1 дүгээр багийн хүний бага эмчийн ажилд эгүүлэн тогтоож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгөхийг хүсэж байна гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.С шүүх хуралдаанд тайлбарлахдаа: М.Н нь 2019 оны 01 дүгээр сарын 18-ний өдөр Б сумын Эрүүл мэндийн төвийн дарга Мээр дамжуулан үүрэгт ажлаасаа өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх өргөдөл ирүүлсэн байсан. Б сумын Эрүүл мэндийн төвийн дарга М.Нын гаргасан өргөдлийг гаргасан өдрийнх нь маргааш нь албан бичгээр Б сумын Засаг даргад уламжилсан байсан. Б сумын Засаг дарга Нын өргөдлийг хүлээн авч, 2019 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн Б/19 дүгээр захирамжаар түүнийг үүрэгт ажлаас өөрийнх нь хүсэлтээр чөлөөлсөн. 1 дүгээр сард Б сумын 1 дүгээр багийн хүний бага эмчийн ажлыг 2 дугаар багийн хүний бага эмчийг давхар хариуцаж ажиллуулж байсан. Хүний бага эмчийн мэргэжлээр төгссөн, тухайн мэргэжлээр ажиллах сонирхолтой М.Б гэх хүн өргөдөл гаргасан байсан. М.Б нь мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөлтэй, Б аймагт ажиллаж байсан туршлагатай, түүний эхнэр нь Цэцэгт багийн сургуульд ажиллаж байсан тул түүнийг 2019 оны 02 дугаар сарын 04-ний өдрөөс эхэлж Б сумын 1 дүгээр багийн хүний бага эмчээр томилж, хугацаагүй хөдөлмөрийн гэрээ байгуулсан. М.Б нь өнөөдөр хүртэл ажиллаж байна. М.Быг томилсны дараа М.Н нь Б сумын Засаг даргатай уулзаж би өөр ажилд ороход шаардлагатай тул цалингүй чөлөө олгосон захирамж гаргаж өгнө үү гэж хүссэн тул цалингүй чөлөө олгох тухай захирамж гаргаж байсан байна. 2020 оны 02 дугаар сарын эхээр М.Н шүүхэд нэхэмжлэл гаргасан. Б сумын Засаг дарга нь өөрийн гаргасан 2019 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн Б/30 дугаартай М.Над 1 жилийн хугацаатай цалингүй чөлөө олгох тухай захирамжийг хүчингүй болгосон ба үүний нэг хувийг шүүхэд хүргүүлсэн. М.Н нь уг захирамжтай танилцаад нэхэмжлэлийн шаардлагаа ихэсгэсэн. Б сумын Засаг даргын 2019 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн Б/30 дугаартай М.Над 1 жилийн хугацаатай цалингүй чөлөө олгох тухай захирамж нь илт хууль бус захирамж байсан ба Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3-т зааснаар тухайн шатны Засаг дарга өөрийн гаргасан захирамж хуульд нийцээгүй байвал хүчингүй болгох эрхтэй. Уг бүрэн эрхийнхээ дагуу Б сумын Засаг дарга нь өөрийн гаргасан 2019 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 5/30 дугаартай М.Над 1 жилийн хугацаатай цалингүй чөлөө олгох тухай захирамжийг хүчингүй болгосон. Б сумын Засаг дарга нь өөрийн гаргасан 2019 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 5/30 дугаартай М.Над 1 жилийн хугацаатай цалингүй чөлөө олгох тухай захирамжийг хүчингүй болгох 3 үндэслэл байсан. Үүнд: Нэхэмжлэгч М.Н нь сайн дурын үндсэн дээр ажлаас чөлөөлөгдөх хүсэлт гаргасан. Мөн М.Ныг ажлаас чөлөөлөх захирамж гарахаас өмнө М.Быг М.Нын оронд томилж хугацаагүй хөдөлмөрийн гэрээ байгуулсан байсан. Эмнэлгийн эмч, мэргэжилтэн нарт Эрүүл мэндийн тухай хуульд заасны дагуу мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөлтэй байхыг шаарддаг. М.Нын мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл 2019 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр дуусгавар болсон байсан. Маргаан бүхий захирамж гарах үед М.Нын мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл сэргээгүй байсан. Иймд маргаан бүхий захирамжийг хууль бус гэж үзэхгүй байна. М.Над мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл байхгүй тул ажил эрхлэх боломж байхгүй. Хүний эмч гэдэг бол нарийн мэргэжлийн ажил юм. М.Н нь одоо хүртэл мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлөө сэргээлгээгүй. М.Н нь мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлөө сэргээх хүсэлтээ Эрүүл мэндийн газар луу явуулсан байна. Гэтэл хугацаа хэтэрсэн тул М.Нын мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг сунгах, сэргээх боломжгүй гэх албан бичиг хэрэгт авагдсан байна. Иймд нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгөхийг хүсэж байна гэв.

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд М.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Б сумын 1 дүгээр багийн хүний бага эмчээр ажиллаж байна. Миний бие Эрүүл мэнд шинжлэх ухааны харьяа Говь-Алтай дахь салбар сургуулийг 2012 онд бага эмч, сувилагч мэргэжлээр төгссөн. Би Эрүүл мэндийн яамнаас 2017 оны 07 дугаар сарын 20-ны өдөр 006270 дугаартай мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг авсан. Мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийн хугацаа 5 жил ба 2020 оны 07 дугаар сард миний мэргэжлийн үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрлийн хугацаа дуусах юм. Би Б сумын Засаг даргад мэргэжлийн ажилд оруулж өгөх тухай өргөдлийг удаа дараа гаргаж байсан. Б сумын Засаг дарга С.Б намайг 2019 оны 02 дугаар сарын эхээр намайг албаны өрөөндөө дуудаж тус сумын 1 дүгээр багийн хүний бага эмчээр ажиллах санал тавьж, М.Н нь өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдөх хүсэлт ирүүлсэн тул түүнийг 2019 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн Б/19 дугаар захирамжаар ажлаас чөлөөлсөн, таныг М.Нын оронд ажилд томилно гэж хэлсэн. Б сумын Засаг даргын 2019 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн Б/28 дугаар захирамжаар намайг Б сумын 1 дүгээр багийн хүний бага эмчийн ажилд томилж, хугацаагүй хөдөлмөрийн гэрээ байгуулсан юм. Миний бие Б сумын 1 дүгээр багийн хүний бага эмчээр ажиллаад 1 жил болж байна. Өнгөрсөн 1 жилийн хугацаанд миний бие Б сумын 1 дүгээр багийн иргэдийн эрүүл мэндийг хамгаалахын тулд өдөр шөнөгүй зүтгэж, хүч хөдөлмөрөө зориулж ажиллаж ирсэн. М.Нын мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл 2019 оны 07 дугаар сард дууссан. Б сумын Засаг дарга 2019 оны 02 дугаар сарын 04-ний өдөр гаргасан М.Над цалингүй чөлөө олгох тухай Б/38 дугаар захирамжаа 2020 оны 02 дугаар сарын 13-ны өдөр Б/15 дугаар захирамжаар хүчингүй болгосон байна. Иймд дээрх нөхцөл байдлуудыг харгалзан үзэж, нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгөхийг хүсэж байна гэв.

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг зохигчдын хүсэлтээр шинжлэн хэлэлцээд,

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч М.Н нь Б аймгийн Б сумын Засаг даргын 2020 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн Б/15 дугаартай Б сумын Засаг даргын 2019 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн Б/30 дугаартай захирамжийг хүчингүй болгох тухай захирамжийг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан Б аймгийн Б сумын 1 дүгээр багийн хүний бага эмчийн ажилд эгүүлэн тогтоож өгөхийг хүссэн байна.

Шүүх хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг үнэлж дүгнээд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд Б аймгийн Б сумын Засаг даргын 2006 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 44 дугаартай Ажилд томилох, ажлаас чөлөөлөх тухай захирамжаар М.Ныг Б сумын 1 дүгээр багийн хүний бага эмчээр томилон ажиллуулсан байна.

Нэхэмжлэгч М.Н нь 2019 оны 01 дүгээр сарын 18-ний өдөр Б сумын Эрүүл мэндийн төвийн эрхлэгчид өөрийн хүсэлтээр ажлаас гарах хүсэлтээ гаргасан байх ба Б аймгийн Б сумын Эрүүл мэндийн төвийн эрхлэгчийн 2019 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 02 дугаартай Хүсэлт уламжлах тухай албан бичгээр М.Н нь 2018 оны 01 дүгээр сарын 18-ний өдөр өөрийн хүсэлтээр ажлаас гарах өргөдөл ирүүлсэн тул яаралтай шийдвэрлэж өгөх тухай хүсэлтийг Б сумын Засаг даргад хүргүүлжээ.

Уг албан бичигт Б сумын 1 дүгээр багийн бага эмч М овогтой Н нь Эрүүл мэндийн төвд 12 дахь жилдээ ажиллаж байгаа. 2018 оны 1 дүгээр сарын 18-ний өдөр өөрийн хүсэлтээр ажлаас гарах өргөдөл ирүүлсэн байна. Эрүүл мэндийн төвийн эрхлэгчийг хавсран гүйцэтгэгч миний бие Н эмчид өөрийн биеэр уулзсан боловч өөрөө ажлаас гарах хүсэлтэй байгааг хэлж, 2019 оны 01 дүгээр сарын 19-нээс эхлэн багийн дуудлагад үйлчлэхгүй гэдгийг мэдэгдсэн. 1-р багаас ирсэн дуудлагад 2-р багийн эмчийг явуулж зохицуулж байгаа. Багийн эмч нар сумын Засаг даргын захирамжаар томилогдсон. Өвлийн хүйтэн улиралд дуудлага их учраас 1 дүгээр багийн эмчийн өргөдлийг яаралтай шийдэж өгөхийг хүсье гэж дурджээ.

Монгол Улсын Эрүүл мэндийн сайдын 2002 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 157 дугаартай тушаалын хавсралтаар баталсан Багийн хүний бага эмчийн ажлын чиг үүрэг-ээс үзэхэд багийн бага эмчийг Сумын эмнэлгийн эрхлэгч багийн Засаг даргатай зөвшилцсөний үндсэн дээр Сумын Засаг дарга томилж чөлөөлөхөөр зохицуулжээ.

Б аймгийн Б сумын Засаг дарга нь 2019 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн Б/19 дугаартай ажлаас чөлөөлөх тухай захирамжаар тус сумын Цэцэгт багийг хариуцсан багийн бага эмчээр ажиллаж байгаа М овогтой Ныг өөрийн хүсэлтээр үүрэгт ажлаас нь чөлөөлж, хөдөлмөрийн гэрээг цуцалсан байна.

Мөн Засаг даргын 2019 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн Б/28 дугаартай захирамжаар Б сумын Цэцэгт багийг хариуцсан бага эмчээр М.Быг 2019 оны 02 дугаар сарын 02-ны өдрөөс эхлэн томилж ажиллуулсан байх ба мөн өдөр Б сумын Эрүүл мэндийн төвийн дарга нь Муса овогтой Бтай хөдөлмөрийн гэрээ байгуулсан байна.

Б сумын Засаг даргаас М.Нтай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалж ажлаас чөлөөлсний дараа буюу 2019 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр нэхэмжлэгч М.Н нь Б сумын Засаг даргад ахуй амьдралын шаардлага гарч байгаа учраас нэг жилийн хугацаагаар цалингүй чөлөө олгож өгөх тухай хүсэлт гаргасан бөгөөд Б сумын Засаг даргын 2019 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн Б/30 дугаартай захирамжаар 2019 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн Б/19 дүгээр захирамжийн ажлаас чөлөөлөх хэсгийг нэг жилээр цалингүй чөлөө олгох болгон өөрчилсөн байна.

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2-т Засаг дарга эрх хэмжээний хүрээнд хууль тогтоомжид нийцүүлэн захирамж гаргана, 29.3-т Засаг даргын захирамж хууль тогтоомжид нийцээгүй бол өөрөө, эсхүл сум, дүүргийн Засаг даргын захирамжийг аймаг, нийслэлийн Засаг дарга, аймаг, нийслэлийн Засаг даргын захирамжийг Ерөнхий сайд тус тус өөрчлөх буюу хүчингүй болгоно гэж тус тус заажээ.

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3 дахь заалтаар сумын Засаг дарга нь өөрийн захирамжаа өөрчлөх буюу хүчингүй болгож болохоор байгаа боловч энэхүү заалт нь хүний нөөцийн удирдлагатай холбогдсон асуудлаар гарсан шийдвэрт хамаарахгүй тул Б сумын Засаг дарга нь хуулийг буруу хэрэглэж өөрийн гаргасан захирамжийг өөрчилж, хүчингүй болгосон нь хуульд нийцээгүй байна.

Нэхэмжлэгч М.Н нь өөрөө ажлаас чөлөөлөгдөх хүсэлт гаргаснаа хүлээн зөвшөөрч тайлбарласан байна. Энэхүү хүсэлт гаргасан үндэслэлээ ажил олгогч болох Б сумын Эрүүл мэндийн төвийн эрхлэгчид гомдож тухайн хүсэлтийг гаргасан гэж байгаа боловч энэ тайлбар нь нотлох баримтаар тогтоогдохгүй байгаа тул ажил олгогчийн Б.Ныг өөрийн хүсэлтийн дагуу ажлаас нь чөлөөлж, хөдөлмөрийн гэрээг цуцалсныг буруутгах боломжгүй гэж үзлээ.

Нэхэмжлэгчээс Б аймгийн Б сумын Засаг даргын 2020 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн Б/15 дугаартай Б сумын Засаг даргын 2019 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн Б/30 дугаартай захирамжийг хүчингүй болгох тухай захирамжийг хүчингүй болгож өгөхийг хүссэн боловч энэхүү шаардлага нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн үндсэн шаардлага нь ажилд эгүүлэн тогтоолгох тухай байгаа тул дээрх захирамжийг заавал хүчингүй болгох шаардлагагүй гэж үзлээ.

Иймд нэхэмжлэгч М.Нын Б аймгийн Б сумын Засаг даргын 2020 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн Б/15 дугаартай Б сумын Засаг даргын 2019 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн Б/30 дугаартай захирамжийг хүчингүй болгох тухай захирамжийг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан Б аймгийн Б сумын 1 дүгээр багийн хүний бага эмчийн ажилд эгүүлэн тогтоож өгөх тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т заасныг баримтлан Т овогт Мн Нын Б аймгийн Б сумын Засаг даргын 2020 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн Б/15 дугаартай Б сумын Засаг даргын 2019 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн Б/30 дугаартай захирамжийг хүчингүй болгох тухай захирамжийг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан Б аймгийн Б сумын 1 дүгээр багийн хүний бага эмчийн ажилд эгүүлэн тогтоож өгөх тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон зохигчид 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Б аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Х.МЕЙРАМБЕК

2020 оны 04 сарын 10 өдөр

Дугаар 130/ШШ2020/00375

Б аймаг

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Б аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Х.Мейрамбек даргалж тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Б аймгийн Б сумын 4 дүгээр багт оршин суух, Т овогт М-н Нын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Б аймгийн Б сумын Засаг дарга /С.Б/-д холбогдох иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч М.Н, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Х.Бакен, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.С, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд М.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Ц.Саранцэцэг нар оролцов.