Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 07 сарын 09 өдөр

Дугаар 130/ШШ2020/00796

 

Б аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Х.Мейрамбек даргалж, шүүгчид А.Жархынгүл, Б.Мангилик нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Б аймгийн Ө сумын 0 дугаар багт оршин суух, утас:, , РД:, Я Сийн нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Я.С, төрийг төлөөлж Б аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Х.Ө, иргэдийн төлөөлөгч Т.Г, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Х нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэлийн шаардлага: Монгол Улсын Засгийн газрын нөөц сангаас эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад мөрдөгч, прокурор, шүүгчийн хууль зөрчсөн ажиллагааны улмаас учирсан эд хөрөнгийн хохирол болох олгогдоогүй цалин хөлс 65441916 (жаран таван сая, дөрвөн зуун дөчин нэгэн мянга есөн зуун арван зургаан) төгрөг, хууль зүйн туслалцаа авсны хөлс 19580000 (арван есөн сая таван зуун наян мянган) төгрөгийг нөхөн төлүүлэх, Я.С миний нэр, нэр төр, ажил хэргийн нэр төр, алдар хүнд, эрүүл мэнд, сэтгэл санааны үр дагаврыг арилгуулах буюу сэтгэл санааны хохиролд 300000000 (гурван зуун сая) төгрөг бүгд 385021916 (гурван зуун наян таван сая хорин нэгэн мянга есөн зуун арван зургаан) төгрөг гаргуулах тухай.

 

Нэхэмжлэгч Я.С шүүхэд анх гаргасан нэхэмжлэлдээ[1]: ... 1.Миний бие уг гэмт хэрэгт холбогдох үед Б аймгийн Хөдөлмөр халамжийн үйлчилгээний хэлтсийн даргын албан тушаалаас чөлөөлөгдөөгүй байсан юм. Иймээс 2014 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2014 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэлх цалин хөлс 13098432 төгрөг, 2015 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2015 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэлх цалин хөлс 14518790 төгрөг, 2016 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2016 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэлх цалин хөлс 14518790 төгрөг, 2017 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2017 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэлх цалин хөлс 14518790 төгрөг, 2018 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэлх цалин хөлс 14518790 төгрөг нийт 71173592 төгрөгийн эдийн засгийн хохирол;

 

2.Я.С би хүнд гэмт хэрэгт холбогдон цагдан хоригдсон үед Улаанбаатар оршин суудаг, өмгөөлөгч Б.Э, Г.А нарыг сонгон авч хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ байгуулан хууль зүйн туслалцаа авч байсан юм. Ялангуяа өмгөөлөгч Б.Э цагдан хорих 461-р ангид 7 хоногт заавал нэг удаа ирж уулзаж сэтгэлийн тайтгарал өгч, үнэлж баршгүй хууль зүй туслалцаа үзүүлж байсан юм. Өмгөөлөгч Б.Эад 14850000 төгрөг, өмгөөлөгч Г.Ат 5000000 төгрөг нийт 19580000 төгрөг төлсөн хөлс.

 

3.Сэтгэл санааны хохиролд 250000000 /хоёр зуун тавин сая/ төгрөг нэхэмжилж байна. Сэтгэл санааны хохирлын хэмжээг дээр дурдсан байдлаар тодорхойлоход дараах хүчин зүйлүүд буюу бодит нөхцөл байдлуудыг харгалзан үзлээ. Үүнд:

 

а) Би Б аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын харьяа цагдан хорих байр болон ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 461-р ангийн хорих байранд 9 сар буюу 270 хоног цагдан хоригдсон.

 

б) Ул хилс гэмт хэрэг 7 жил буюу 2555 хоног шалгагдсан.

 

в) Б аймгаас 1700 км алсад орших Улаанбаатар хотод 1 жил 6 сар гаруй биечлэн байж, үүнээс 9 сард гадуур хувийн батлан даалтанд байсан.

 

г) Цагдан хорих 461 дүгээр ангийн хорих байранд байхдаа бие маань муудаж 2 удаа хорих газрын эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан.

 

д) Улаанбаатар хотод удаан хугацаагаар цагдан хоригдож байхад Б аймгаас эхнэр, ах дүү нар олон удаа ирж байсан. Улаанбаатар хотод байдаг үр хүүхдүүд 7 хоногт нэг удаа эргэлт оруулж уулзалт хийж байсан.

 

е) Монголын өдөр тутмын хэвлэл мэдээллийн хэрэгсэл буюу сонин, телевизд, интернет орчинд миний талаар таагүй мэдээлэл цөөнгүй гарч миний нэр төр, алдар хүнд маш их унасан.

 

ж) Улаанбаатар хотод хувийн батлан даалтанд байх зарим үед амьдралын зайлшгүй шаардлага гарч Б аймагт байдаг ар гэрийнхнийг эргэхээр Улаанбаатар-Б, Б-Улаанбаатарт олон удаа онгоцоор болон автомашинаар ирж, очиж айсан.

 

з) Надад хийгээгүй хилс хэрэгт Дүүргийн 2 дугаар прокурорын газраас 85 хуудас бүхий яллах дүгнэлт үйлдэж, олон өдөр цагдаа, прокурор, шүүхийн хаалгыг сахиж шүүх хуралдаанд оролцсон.

 

к) Би хийгээгүй гэмт хэргийг хэрэгсэхгүй болгох, мөрдөн байцаалтын ажиллагааны явцад мөрдөгч, прокурор нарын хууль зөрчсөн үйл ажиллагааг арилгах, удаан хугацаагаар цагдан хоригдож байсан тул хувийн батлан даалтанд гаргаж өгөх тухай Төрийн дээд байгууллага, хууль хяналтын байгууллагад 62 удаа өргөдөл, гомдол, хүсэлт гаргаж байсан.

 

л) Намайг Б аймгаас Улаанбаатар хотод гар, хөлд минь гав хийж, 2 өдөр, 2 шөнө унтуулахгүйгээр хуяглан Улаанбаатар хотод хүргэж байсан байдал.

 

м) Миний улсын хилээр гарах эрхийг хязгаарласан.

 

н) Би хилс хэрэгт холбогдох үед ямар нэгэн ажил эрхлэх боломжгүй байсан тул эдийн засгийн хувьд маш хүнд байдалд орж байсан нөхцөл байдал.

 

к) Миний охин С.А нь ааваа үгүйлэн улмаар 2014 оноос эхлэн сэтгэл гутралын хүнд өвчинд нэрвэгдэж аймгийн Нэгдсэн эмнэлгийн хөдөлмөр чадвар алдалтын комиссын шийдвэрээр 2014 оноос эхлэн 2019 оны 04 дүгээр сар хүртэл групп тогтоолгон эхийн байнгын асрамжид орсон нөхцөл байдал.

 

Иймд Засгийн газрын нөөц сангаас эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад мөрдөгч, прокурор, шүүгчийн хууль зөрчсөн ажиллагааны улмаас учирсан эд хөрөнгийн хохирол болох олгогдоогүй цалин хөлс 71173592 төгрөг, хууль зүйн туслалцаа авсны хөлс 19580000 төгрөгийг нөхөн төлүүлэх, нэр төр алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эрүүл мэнд, сэтгэл санааны үр дагаврыг арилгуулах буюу сэтгэл санааны хохиролд 250000000 төгрөг бүгд 340753592 төгрөгийг гаргуулах тухай шүүхийн шийдвэр гаргаж өгөхийг хүсэж байна гэжээ.

 

Нэхэмжлэгч Я.Сийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шааардлагыг ихэсгэсэн шаардлагад[2]:...Хүсэлтийнхээ эхний шаардлага буюу ...эд хөрөнгийн хохирол болох олгогдоогүй цалин хөлс 71173592 төгрөг гаргуулах тухай хэсгийг дараах байдлаар тодруулж байна. Я.С миний 2013 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал цалин хөлсөнд ноогдох нийгмийн даатгалын шимтгэлийг Б аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын санхүүгээс нөхөн төлж өгсөн юм. Тухайлбал, 2013 оны 12 дугаар сарын цалин хөлс 12624996 төгрөг, үүнээс нийгмийн даатгалын шимтгэл 984744 төгрөгийг хасаад 11640252 төгрөг, 2014 оны 12 дугаар сарын цалин хөлс 13098432 төгрөг, үүнээс нийгмийн даатгалын шимтгэл 1132452 төгрөгийг хасаад 13386288 төгрөг, 2016 оны 12 дугаар сарын цалин хөлс 14515640 төгрөг, үүнээс нийгмийн даатгалын шимтгэл 132452 төгрөгийг хасаад 13326288 төгрөг, 2017 оны 12 дугаар сарын цалин хөлс 14518640 төгрөг, нийгмийн даатгалын шимтгэл 1132452 төгрөгийг хасаад 13326288 төгрөг, 2018 оны 12 дугаар сарын цалин хөлс 14518740 төгрөг, нийгмийн даатгалын шимтгэл 1132452 төгрөгийг хасаад 13236288 төгрөг гарч байна. Ингээд 2013-2018 онд олгогдоогүй цалин хөлс 77082168 төгрөгийг нэхэмжилж байна. Хүсэлтийнхээ гурав дахь шаардлагын хэсэг буюу Я.С миний нэр, нэр төр, ажил хэргийн нэр төр, алдар хүндийг олон нийтийн дунд унагаасны буюу сэтгэл санааны хохиролд 250000000 (хоёр зуун тавин сая) төгрөг нэхэмжилснийг 50000000 (тавин сая) төгрөгөөр нэмэгдүүлэн бүгд 300000000 (гурван зуун сая) төгрөг нэхэмжилж байна. Сэтгэл санааны хохирлыг нэмэгдүүлсэн болон төрөөс нэхэх болсон учир шалтгааныг шүүх хуралдааны үед дэлгэрэнгүй тайлбарлах болно. Одоо эцсийн байдлаа хүсэлтийнхээ шаардлагуудыг дараах байдлаар тодруулан томьёолж байна. Иймд Монгол Улсын Засгийн газрын нөөц сангаас эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад мөрдөгч, прокурор, шүүгчийн хууль зөрчсөн ажиллагааны улмаас учирсан эд хөрөнгийн хохирол болох олгогдоогүй цалин хөлс 77082168 төгрөг, хууль зүйн туслалцаа авсны хөлс 19580000 төгрөгийг нөхөн төлүүлэх, нэр төр алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эрүүл мэнд, сэтгэл санааны үр дагаврыг арилгуулах буюу сэтгэл санааны хохиролд 300000000 төгрөг бүгд 396662168 төгрөгийг гаргуулах тухай шүүхийн шийдвэр гаргаж өгөхийг хүсэж байна гэжээ.

 

Нэхэмжлэгч Я.С шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагыг багасгаж тайлбарлахдаа: Миний бие тус шүүхэд гаргасан нэхэмжлэлийнхээ шаардлагыг дараах байдлаар эцэслэн тодруулж байна. Үүнд: Монгол Улсын Засгийн газрын нөөц сангаас эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад мөрдөгч, прокурор, шүүгчийн хууль зөрчсөн ажиллагааны улмаас учирсан эд хөрөнгийн хохирол болох олгогдоогүй цалин хөлс 65441916 (жаран таван сая, дөрвөн зуун дөчин нэгэн мянга есөн зуун арван зургаан) төгрөг, хууль зүйн туслалцаа авсны хөлс 19580000 (арван есөн сая таван зуун наян мянган) төгрөгийг нөхөн төлүүлэх, Я.С миний нэр, нэр төр, ажил хэргийн нэр төр, алдар хүнд, эрүүл мэнд, сэтгэл санааны үр дагаврыг арилгуулах буюу сэтгэл санааны хохиролд 300000000 (гурван зуун сая) төгрөг бүгд 385021916 (гурван зуун наян таван сая хорин нэгэн мянга есөн зуун арван зургаан) төгрөгийг гаргуулах тухай юм. Монгол Улсын иргэн Я.С намайг Б аймаг дахь Цагдаагийн газрын Мөрдөн байцаах тасгаас 2013 оны 12 дугаар сарын 24-ны өдөр баривчлан улмаар хүнд гэмт хэрэг үйлдсэн гэж сэжиглэн яллагдагчаар татан Б аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын харьяа урьдчилан цагдан хорих байранд цагдан хорьсон юм. Я.С намайг Б аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт 18 хоног цагдан хорьж байгаад 2014 оны 01 дүгээр сарын 11-ны өдөр Улаанбаатар хот рүү албадан ачиж, 2 өдөр, 2 шөнө унтуулахгүйгээр хоёр гар, хөлийг минь гавлаж, цагдан хорих 461 дүгээр ангийн хорих байранд хуяглан хүргэж үргэлжлүүлэн цагдан хорьсон. Я.С би хийгээгүй гэмт хэргийн төлөө Улаанбаатар хотод цагдан хорих 461 дүгээр ангид 2014 оны 05 дугаар сарын 21-ны өдөр хүртэл буюу нийт 148 хоног цагдан хоригдож, 2014 оны 05 дугаар сарын 21-ны өдөр хувийн батлан даалтанд гарсан. Гэтэл Дүүргийн 2 дугаар прокурорын газрын хяналтын прокурор Н.М гэгч нь Дүүргийн эрүүгийн 2 дугаар шүүхийн Ерөнхий шүүгчид яллагдагч Я.Сийн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилсөн шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулах, намайг дахин үргэлжлүүлэн цагдан хорих тухай гомдол гаргасан боловч Ерөнхий шүүгч гомдлыг хангахас таттгалзан шийдвэрлэсэн юм. Дүүргийн 2 дугаар прокурорын газраас 2014 оны 08 дугаар сарын 07-ны өдөр Я.С нарт холбогдох эрүүгийн хэрэгт 85 хуудас яллах дүгнэлт үйлдэн Дүүргийн эрүүгийн хэргийн 2 дугаар шүүхэд мөн өдөр шилжүүлсэн. Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүх нь Я.С нарын 6 шүүгдэгчид холбогдох эрүүгийн хэргийг 2014 оны 11 дүгээр сарын 13, 11 дүгээр сарын 14-ны өдөр шүүх хуралдаанаар хянан хэлэлцсэн. Шүүх хуралдаанд улсын яллагчаар оролцсон хяналтын прокурор Н.М надад 10 жилийн хорих ялыг чанга дэглэмтэй колонид эдлүүлэхээр яллаж байсан. Шүүхээс шүүгдэгч Я.С надад 5 жилийн хорих ял оногдуулан ялыг жирийн дэглэмтэй колонид эдлүүлэхээр шийдвэрлэсэн. Ингээд би шүүх хуралдааны танхимаас цагдан хорих 451-р ангид шууд ачигдсан юм. Эрүүгийн хэргийн давж заалдах шатны 10 дугаар шүүхийн 2015 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 13 дугаартай магадлалаар Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2014 оны 11 дүгээр сарын 14-ны өдрийн 1360 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, эрүүгийн хэргийг нэмэлт мөрдөн байцаалт хийлгэхээр прокурорт буцаасан. Я.С намайг 2015 оны 02 дугаар сарын 12-ны өдөр цагдан хорих 461 дүгээр ангиас шүүгчийн захирамжаар суллаж, хувийн батлан даалтын арга хэмжээ авсан юм. 2015 оны 06 дугаар сард УЕПГ-ын тогтоолоор Я.С нарт холбогдох эрүүгийн хэргийн мөрдөн байцаалтын болон прокурорын хяналтыг өөрчилж, Б аймгийн Прокурорын газрын хяналтанд шилжүүлсэн. Б аймаг дахь Цагдаагийн газрын Мөрдөн байцаах тасаг нь Я.С нарт холбогдох эрүүгийн хэрэгт 2015 оны 06 дугаар сарын 05-ны өдрөөс 2017 оны 12 дугаар сарын 28-ныг хүртэл мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж Б аймгийн прокурорын орлогчийн 2017 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн № 5\22 дугаартай тогтоолоор Я.С миний гэмт үйлдэл, эс үйлдэхүй гэгчийг гэмт хэрэгт тооцохгүй болсон буюу шинэ Эрүүгийн хуульд зааснаар эрх зүйн байдлыг дээрдүүлсэн гэсэн үндэслэлээр эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгосон. Я.С би анхнаасаа санаатай гэмт хэрэг үйлдээгүй гэдгийг тууштай мэдүүлж байсан, эрүүгийн хэрэгт намайг буруутгах хангалттай нотлох баримтууд цуглараагүй учраас дээд шатны прокурорын байгууллагад надад холбогдох эрүүгийн хэргийг гэмт хэргийн шинжгүй гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгож өгөх тухай удаа удаа дараа гомдол, хүсэлт гаргаж байсан. Хамгийн сүүлд Я.С би 2020 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр Б аймгийн прокурор Т.Бэд хандаж Надад холбогдох эрүүгийн гэмт хэргийн шинжгүй гэсэн хууль зүйн үндэслэлээр хэрэгсэхгүй болгож өгөх тухай хүсэлт гаргасан. Б аймгийн Прокурорын газрын 2020 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн Хүсэлтийг хангах тухай 5/12 дугаартай тогтоолоор хүсэлтийг хүлээн авч надад холбогдох эрүүгийн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.5-ын 1-ийн 1.1-д зааснаар буюу гэмт хэргийн шинжгүй гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгон эцэслэн шийдвэрлэсэн юм. Б аймгийн Прокурорын газрын тогтоол нь хуулийн хүчин төгөлдөр байна. Ингээд Я.С би 2020 оны 04 дүгээр сарын 20-ны өдрөөс эхлэн Яллагдагч гэсэн нэрнээс салж, жирийн иргэн болж байгаа юм. Я.С надад холбогдох эрүүгийн 000000000 дугаартай хэргээс миний үйлдлийг гэмт хэргийн шинжгүй гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон учраас би Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 45.1-д заасныг үндэслэн мөрдөгч, прокурор, шүүгчийн хууль зөрчсөн ажиллагааны улмаас учирсан эд хөрөнгийн хохирлыг нөхөн төлүүлэх, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эрүүл мэнд, сэтгэл санааны үр дагаврыг арилгуулах зорилгоор Монгол улсын Засгийн газрын нөөц сангаас 385 021 916 төгрөг гаргуулахаар шүүхэд хүсэлт гаргаж байна. Би хийгээгүй хилс хэргийн золиос болж 2013 оны 12 дугаар сарын 24-ны өдрөөс 2020 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр хүртэл 7 жил шалгагдаж явахдаа миний хувийн амьдрал орвонгоор эргэж, зүүд шиг үйл баримтууд ар араас нь хөврөн өрнөж, таньдаг хүн рүү эгцлэн харах боломжгүй болж, миний тухай таагүй мэдээлэл, цуурхал Монгол улс даяар болон төрж өссөн Б аймгийн хэмжээнд тараагдаж, би үхэхээс бусдыг үзэж, бие, эрүүл мэнд, сэтгэл санаа, нэр төр, алдар хүнд, эдийн засгийн маш хүнд цохилтонд орж маш их хохирсон явдалд гомдолтой явдаг. Миний сэтгэл санаа болон эдийн засгаар хатуухан тоглосон буюу хар дарсан 7 жил миний амьдралд хар толбо болж үлдэж, ёстой дээшээ тэнгэр хол, доошоо газар хатуу гэгч хувь тавилантай учирсан юм. Хилс хэрэгт шалгагдсан 2013 оны 12 дугаар сарын 24-ний өдрөөс 2020 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр хүртэлх 2555 хоногт би нэг ч өдөр амар тайван байгаагүй, ялангуяа цагдан хорих 461 дүгээр ангид хоригдож байхдаа нэг ч шөнө бүтэн нойртой унтаж байгаагүй, тухайлбал ар гэрийнхэн маань юу болж байгаа болов уу, 80 хүрсэн эцэг, эх маань юу болж байгаа болов уу, өвчтэй охин маань юу болж байгаа болов уу, 55 нас хүрсэн хижээл насны хүн би шоронгоос амьд гарч чадах болов уу гэсэн бодолд байнга автагдаж, шоронд ясаа тавихгүйгээр унасан газар, угаасан усанд эрүүл энх очихсон юм гэж Аллах тэнгэрт залбирч суулаа. Хүн эрх чөлөөгөө хасуулна гэдэг нь ямар аймшигтай зүйл болохыг би биеэр амссан хүн юм. Шоронгийн цонхноос Монгол гэрийн яндангаас аргалын утаа дээшээ сойлж байгааг, гэрийн гадна тоглож байгаа хүүхдүүд, гэр лүү чөлөөтэй орж, гарч байгаа хүмүүсийг хараад тэд ямар их аз жаргалтай, ямар их эрх чөлөөтэй хүмүүс вэ гэж боддог байлаа. Шоронд удаан хугацаагаар хоригдож байхад заримдаа өөрийн гэртээ аз жаргалтай сууж байгаа тухай зүүдэлж, нойрноос гэнэт сэрэхэд нөгөө шоронгийн жижигхэн бүдэг өрөөнд байгааг мэдээд сэтгэл санаа маш их хямардаг байлаа. Өөрөөр хэлбэл Сайн нэрийг хүсэвч олдохгүй, муу нэрийг хусавч арилахгүй зүйл тохиолдлоо. Шоронгийн үнэр гурван жилд арилдаггүй гэсэн үг бий. Шорон бол амьд яваа хүний эрх чөлөөг хамгийн их хязгаарладаг, олон түмнээс тусгаарлагдсан аймшигт амьдралын орчин гэж үзэж байна. Энэ мэт жишээ хэлбэл дуусашгүй яриа болох учраас одоо товчльёо.

 

Иймд дараах эдийн болон эдийн бус сэтгэл санааны хохирлыг Засгийн газрын нөөц сангаас гаргуулах шаардлага гаргаж байна.

 

1.Хүсэлтийнхээ эхний шаардлага буюу ... эд хөрөнгийн хохирол болох олгогдоогүй цалин хөлс төгрөг гаргуулах тухай хэсгийг дараах байдлаар тодруулж байна. Я.С миний 2014 оны 01 дүгээр сарын 01-ны өдрөөс 2018 оны 12 дугаар сарын 31-ны өдрийг дуустал цалин хөлсөнд ноогдох нийгмийн даатгалын шимтгэлийг Б аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын санхүүгээс нөхөн төлж өгсөн юм. Тухайлбал, 2014 оны 12 сарын цалин хөлс 13098432 төгрөг, үүнээс нийгмийн даатгалын шимтгэл 1021668 төгрөгийг хасаад 12076764 төгрөг, 2015 оны 12 сарын цалин хөлс 14518740 төгрөг, үүнээс нийгмийн даатгалын шимтгэл 1132452 төгрөгийг хасаад 13386288 төгрөг, 2016 оны 12 сарын цалин хөлс 14518640 төгрөг, үүнээс нийгмийн даатгалын шимтгэл 1132452 төгрөгийг хасаад 13326288 төгрөг, 2017 оны 12 сарын цалин хөлс 14518640 төгрөг, нийгмийн даатгалын шимтгэл 1132452 төгрөгийг хасаад 13326 288 төгрөг, 2018 оны 12 сарын цалин хөлс 14518740 төгрөг, нийгмийн даатгалын шимтгэл 1132452 төгрөгийг хасаад 13326288 төгрөгийн хохирол учирсан гэж үзэж байна. Ингээд 2013-2018 онд олгогдоогүй цалин хөлс 65441916 төгрөгийг нэхэмжилж байна. Я.С би 2008 оны 07 дугаар сарын 07-ны өдөр Б аймгийн Засаг даргын 242 дугаар захирамжаар Б аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн даргын албан тушаалд томилогдсон юм. Я.С би 2013-2018 онд аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн даргаар ажиллаагүй ч гэсэн тус байгууллагатай хөдөлмөрийн харилцаа тасраагүй юм. Өнөөдөр хүртэл хууль ёсоор томилогдсон аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн даргын албан тушаалаас чөлөөлөгдсөн тушаал, шийдвэр гаргаагүй гэдгийг хэлье. Я.С би 2017 оноос эхлэн Б аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын даргын албан тушаалд ажиллахаар захиргааны хэргийн шүүхээр заргалдаж улмаар Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 14-ны өдрийн 0437 дугаартай тогтоолоор хариуцагчтай эвлэрч тус газрын дэд даргын албан тушаалд ажиллахаар болсон. Авилгатай тэмцэх газраас ашиг сонирхлын зөрчилгүй гэсэн албан тоот 2018 оны 10 дугаар сард ирж улмаар тус газрын даргын 2018.11.19-ны өдрийн тушаалаар тус газрын дэд даргын албан тушаалд 2019 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр томилогдсон юм. Я.С миний аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний байгууллагатай хөдөлмөрийн харилцаа тасраагүй гэдгийг № 0013226 дугаартай нийгмийн даатгалын дэвтэрт 2012-2019 оны нийгмийн даатгалын шимтгэлийг ажил олгогчоос төлсөн бичилтүүд, өндөр насны тэтгэвэрт гарахад төрөөс нэг удаа тэтгэмж авсан байдал, дэд даргын ажилд томилогдсон, мэргэжилтний ажлаас чөлөөлөгдсөн тушаал зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байгаа юм. Өөрөөр хэлбэл, Я.С би уг гэмт хэрэгт холбогдох үед Б аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн даргын албан тушаалаас чөлөөлөгдөөгүй байсан юм. Иймээс 2014.01.01-ны өдрөөс 2018.12.31-ны өдөр хүртэлх цалин хөлс 65441916 төгрөгийг нэхэмжилж байна. 2. Я.С би хүнд гэмт хэрэгт холбогдон цагдан хоригдсон үед Улаанбаатар хотод оршин суудаг, өмгөөлөгч Б.Э, Г.А нарыг сонгон авч хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ байгуулан хууль зүйн туслалцаа авч байсан юм. Ялангуяа өмгөөлөгч Б.Э цагдан хорих 461-р ангид 7 хоногт заавал нэг удаа ирж уулзаж сэтгэлийн тайтгарал өгч, үнэлж баршгүй хууль зүй туслалцаа үзүүлж байсан юм. Өмгөөлөгч Б.Эрдэнбатад 14850,000 төгрөг, өмгөөлөгч Г.Ат 5,000,000 төгрөг нийт 19580000 төгрөг төлсөн хөлсийг нэхэмжилж байна.

 

3.Улсын Дээд шүүхийн 2006 оны Хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, прокурор, шүүгчийн хууль зөрчсөний ажиллагааны улмаас учирсан хохирлыг арилгах тухай Эрүүгийн байцаан шийтгэх болон иргэний хуулийн зарим, зүйл, заалтыг тайлбарлах тухай 45 дугаар тогтоолын 16. Мөн зүйлийн 391.2-т зааснаар эд хөрөнгийн бус хохирлын хэмжээг хэргийн нөхцөл байдлыг харгалзан Иргэний хуульд заасан журмаар тодорхойлно гэдэг нь тухайн иргэний холбогдсон эрүүгийн хэргийн ангилал, энэ хэрэгт шалгагдсан болон хоригдсон хугацаа, прокурорын яллах дүгнэлт, шүүхийн шийтгэх тогтоолын агуулга, сонсгосон болон оногдуулсан ялын хэмжээ хэрэгт шалгагдах болон ял эдэлж байх хугацаанд бие махбодод учирсан гэмтэл, олсон өвчин эмгэг, хэргийн болон тухайн иргэний талаар олон нийтэд түгээсэн мэдээллийн цар хүрээ зэргийг харгалзан хохирлын хэмжээг Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийг төсөөтэй хэрэглэж, нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд мөнгөөр тодорхойлохыг хэлнэ гэжээ. Сэтгэл санааны хохиролд 300,000,000 /гурван зуун сая/ төгрөг нэхэмжилж байна. Сэтгэл санааны хохирлын хэмжээг дээр дурдсан байдлаар тодорхойлж нэхэмжлэхэд дараах болж өнгөрсөн үйл баримтууд буюу хүчин зүйлүүдийг харгалзан үзлээ. Үүнд:

 

1.Би Б аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын харьяа цагдан хорих байр болон ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 461 дүгээр ангийн хорих байранд 9 сар буюу 270 хоног цагдан хоригдсон. Энэхүү хугацаа бага хугацаа биш юм. Одоо үед 9 сар байтугай 9 цаг эрх чөлөөг хасуулна гэдэг хэцүү асуудал. Хүнд эрх чөлөөтэй явахаас өөр эрхэм үнэт зүйл хэзээ ч байхгүй болов уу гэж бодогдож байна.

 

2.Уг хилс гэмт хэрэг 7 жил буюу 2555 хоног шалгагдсан. Хүний амьдрал маш богино. Би ухамсарт амьдралын 7 жилийг хар дарсан зүүд шиг сэтгэлийн там эдэлсэн байдлаар өнгөрүүлсэн миний амьдралд эрээн бараантай хар толбо болж үлдсэн юм.

 

3.Надад 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 150 дугаар зүйлийн 150.3 /Бусдын эд хөрөнгийг завшиж, үрэгдүүлэх 263.2 /Төрийн албан тушаалтан албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулан ашиглах, 264.2 /Төрийн албан тушаалтан эрх мэдлээ хэтрүүлэх/, 272.2 /Албан тушаалтан албан үүрэгтээ хайнга хандах/ гэсэн 4 зүйл ангиар ял сонсгож байсан юм. Үүнээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 150.3-д Энэ хэргийн улмаас бусдад их буюу онц их хэмжээний хохирол учирсан бол эд хөрөнгийг хурааж, таваас дээш арван жил хүртэл хорих ял шийтгэнэ гэсэн заалттай юм. Иймд эд хөрөнгийг хураах, 5-10 жилийн хорих ялын санкцтай хүнд зүйл ангиар ял сонсгож байсан нь сэтгэл санаанд маш их дарамт болсон гэж үзэж байна.

 

4.Б аймаг Улаанбаатар хотоос 1700 км алсад оршдог. Би хотод 1 жил 6 сар гаруй биечлэн байж, өөрөөр хэлбэл өөрийн гэрт ар гэрийнхэнд очихгүй 1 жил 6 сар өөр газарт сэтгэлийн дарамттай байсан нь үнэхээр хэцүү асуудал гэж үзэж байна. Энэ бол бас л сэтгэл санааны дарамт гэж үзэж байна.

 

5.Цагдан хорих 461 дүгээр ангийн хорих байранд байхдаа бие маань муудаж, 2 удаа хорих газрын эмнэлгэгт хэвтэн эмчлүүлж байсан. Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2014.04.24-ны өдрийн Цагдан хорьж мөрдөх 3 дугаар хугацааг сунгах тухай 267-д дугаартай шүүгчийн захирамжид өмгөөлөгч Б.Эын шүүхэд гаргасан хүсэлтэнд Миний үйлчлүүлэгч Я.С 55 настай, 2013 оны 12 сарын 24-ний өдрөөс хойш цагдан хоригдож байгаа ба түүний эрүүл мэндийн хувьд даралт ихсэж, цагаан мах гарах нарийн гэдсээр цус гарах, үе мөч өвдөх, зүрх нь салгалах зэрэг өвчний шинж тэмдэг илэрч Хорих 461 дүгээр ангийн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна. Цаашид нарийн мэргэжлийн эмнэлэгт хэвтэн эмчилгээ хийх шаардлагатай гэж дурдсанаар нотлогдож байгаа юм.

 

6.Я.С би Улаанбаатар хотод удаан хугацаагаар цагдан хоригдож байхад Б аймгаас эхнэр, ах дүү нар олон удаа ирж байсан, Улаанбаатар хотод суралцдаг хүүхдүүд 7 хоногт нэг удаа эргэлт оруулж уулзалт хийж байсан. Тухайлбал ах А нь 2014 оны 01 дүгээр сараас 2014 оны 02 дугаар сар хүртэл, эхнэр Па нь 2014 оны 04 дүгээр сард Улаанбаатар хотод зөвхөн надад санаа зовж миний төлөө очиж байсан удаатай. Би Ж гэдэг охинтой, Б гэдэг хүүтэй. 2 хүүхэд маань тэр үед Улаанбаатар хотод оюутан байсан. 2 хүүхэд маань ээлжилж долоо хоногт 1 удаа эргэлт уулзалт хийдэг байсан. .Хүү Б маань ажлын өдрүүдэд өдөр тутмын сонин, сэтгүүл, ном илгээлтээр оруулдаг байсан. Хөхөө өвлийн хүйтэнд хотын төвөөс Сонгинохайрхан дүүргийн цагдан хорих 461 дүгээр ангид очно гэдэг нь бараг нэг өдрийн ажлаа алддаг хэцүү ажил байдаг юм. 2 хүүхэд маань нэг бол хичээлдээ явах, нэг бол шоронд хоригдож байгаа аавыг эргэх зэрэг 9 сар сэтгэл санааны асар их дарамтанд байсан нь мэдээж юм. Энэхүү үйл баримтууд энэхүү хилс хэргийн улмаас би төдийгүй миний ар гэрийнхэн сэтгэл санааны асар их дарамт учруулсан гэж үзэж байна.

 

7.Монголын өдөр тутмын хэвлэл мэдээллийн хэрэгсэл буюу сонин, телевиз, интернет орчинд миний талаар таагүй мэдээлэл цөөнгүй гарч Я.С миний нэр, нэр төр, ажил хэргийн нэр төр, алдар хүнд маш их унасан. Тухайлбал Волод.мн сайтад 2014 оны 1-р сард Нийгмийн халамжийн сангаас мөнгө завшсан этгээдэд эрүүгийн хэрэг үүсгэв. Өдрийн сонины 2014.01.14-ны өдрийн 10 дугаарт Б аймгийн Нийгмийн халамж үйлчилгээний хэлтсийнхэн улсын буцалтгүй тусламжийн мөнгөнөөс завшжээ гэсэн нийтлэл, сайтад бас гарсан, 24 цаг сайтад 2014. 01.14-ны өдөр Халамжийн ажилтнууд Х банкны теллерүүдтэй нийлж улсын мөнгөнөөс завшжээ гэсэн нийтлэл, Факт сайтад 2014.01.21-ны өдөр Нас барсан хүний нэрээр их хэмжээний мөнгө завшсан төрийн албан хаагчдыг хорилоо гэсэн мэдээлэл, Шууд сайтад 2014.04.30-ны өдөр Нас барсан хүний нэрээр мөнгө авч байсан хэргийг шалгаж байна гэсэн мэдээлэл, Өнөөдөр сонины 2014.08.26-ны өдөр Талийгаачийг ч амилуулах шидтэй завшигчид нийтлэл болон ГОГО сайтад 2014.08.26-ны өдөр Талийгаачийг ч амилуулах шидтэй завшигчид мэдээлэл, Үндэсний шуудан сонины 2014.11.06-ны өдрийн 213 дугаарт Хүний хөгжил сангийн хөрөнгөнөөс завшсан хэргээр 11 хүнийг шүүнэ гэсэн нийтлэл, МАСС сайтад 2014.11.06-ны өдөр Б аймгийн Нийгмийн халамж, үйлчилгээний хэлтсийн ажилчдын хэрэг шүүхэд шилжлээ гэсэн нийтлэл, Монгол ком сайтад 2014.11.06-ны өдөр Хүний хөгжил сангаас 120 сая төгрөг завшжээ гэсэн мэдээлэл, Араг сайтад 2014.11.06-ны өдөр "Мөнгө завшсан гэх халамжийн ажилчдын хэрэг шүүхэд шилжлээ" гэсэн мэдээлэл, Зинда сайтын 2014.11.20-ны өдөр Бн нас барсан иргэдийн өмнөөс мөнгө завшсан этгээдүүдэд ял оноолоо гэсэн мэдээлэл, Гого сайтад 2014.11.21-ны өдөр Бн Хөдөлмөр, халамжийн хэлтсийн удирдлагад ял онолоо гэсэн мэдээлэл, Өнөөдөр сайтад 2014.11.23-ны өдөр Б аймгийн ХХҮ үйлчилгээний хэлтсийн удирдлагад ял онолоо гэсэн мэдээлэл, Зуны мэдээ сонины 2014.12.23-ны өдрийн 295 дугаарт Халамжийг халааслагчид гэсэн нийтлэл, Сэрүүлэг сонины 2014 оны 46 дугаарт Бн Я.С 299, А.Х 310, А.П 218 хүнд Эх орны хишиг-ийг хууль бусаар өгсөн хэрэгт холбогджээ гэсэн нийтлэл, Танин мэдэхүй телевизэд ЦЕГ-ын эрх бүхий байгууллагын удирдлагаас өгсөн мэдээлэл. Дээр дурдсан миний тухай сөрөг, таагүй мэдээлэл Монголын 3,0 сая хүн амд, Б аймгийн 100,000 казах, урианхай, тува, дөрвөд ард түмэнд хүрсэн юм. Би Б аймгийн Засаг даргын зөвлөлийн гишүүн, аймгийн Хөдөлмөр, халамжийн хэлтсийн даргын албан тушаалыг хашиж байсан орон нутагт танигдсан хүний хувьд энэ бол маш эвгүй, таагүй асуудал байсан гэж үзэж байна.

 

8.2014 оны 11.14-ны өдөр Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн 2 дугаар шүүхэд болсон шүүх хуралдаанд улсын яллагч Г.М 85 хуудас яллах дүгнэлтийг 3 цаг гаруй уншиж, улсын яллагч Н.Мгаас шүүгдэгч Я.С надад 10 жилийн хорих ялыг биечлэн эдлүүлэх, уг ялыг чанга дэглэмтэй колонид эдлүүлэх санал гаргасан байдал, анхан шатны шүүх намайг улсад төлөх төлбөргүй гэж шийдвэрлэсэн мөртлөө Я.С надад 5 жилийн хорих ялыг биечлэн эдлүүлэхээр оногдуулж, уг ялыг жирийн дэглэмтэй колонид эдлүүлэхээр шийтгэх тогтоол уншиж байсан зэрэг нөхцөл байдлууд амар байгаагүй нь лавтай..

 

9.Улаанбаатар хотод хувийн батлан даалтанд байх зарим үед амьдралын зайлшгүй шаардлага гарч ар гэрийнхнийг эргэх зэргээр Б аймагт Улаанбаатар-Б, Б-Улаанбаатарт олон удаа онгоцоор болон автомашинаар ирж, очиж байсан нөхцөл байдал.

 

10.Би хийгээгүй гэмт хэргийг хэрэгсэхгүй болгох, мөрдөн байцаалтын ажиллагааны явцад мөрдөгч, прокурор, шүүгч нарын хууль зөрчсөн үйл ажиллагааг арилгах, удаан хугацаагаар цагдан хоригдож байсан тул хувийн батлан даалтанд гаргаж өгөх, эрүүгийн хэргийг Б аймгийн Цагдаагийн газар, прокурорын газарт шилжүүлэх тухай Монгол улсын Төрийн дээд байгууллага, хууль хяналтын байгууллагад давхардсан тоогоор 100 гаруй удаа өргөдөл, гомдол, хүсэлт гаргаж байсан. Надад холбогдох эрүүгийн хэрэгт Б аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор А.Т, У хотын прокурорын газрын хяналтын прокурор О.С, Дүүргийн 2 дугаар прокурорын газрын хяналтын прокурор Г.М, Н.М нарын 4 прокурор хяналт тавьж ажилласан ба мөрдөн байцаалтын ажиллагааг Б аймгийн ЦГ-ын МБТ-ын дарга, цагдаагийн хошууч Ж.Өын 2013.12-20-ны өдрийн Мөрдөн байцаалтын ажлын хэсэг байгуулах тухай тогтоолоор ажлын хэсгийн ахлагч Ш.Е, гишүүдэд Б аймгийн Цагдаагийн газрын мөрдөн байцаагч Г.М, Б.Н, Х аймгийн Цагдаагийн газрын мөрдөн байцаагч Б.Б, Увс аймгийн Цагдаагийн газрын мөрдөн байцаагч О.С нар ажилласан . Хэрэг маань Улаанбаатар хотод шалгагдаж байгаа үед ЦЕГ-ын Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх газрын ахлах мөрдөн байцаагч Ц.Н, мөрдөгч Ц.Б, Б.О, Д.М, Д.Д, АТГ-ын комиссор, мөрдөн байцаагч А.Ц, Я.Ж нарын 12 мөрдөгч ажиллаж байсан юм. Энэ бүгд надад маш их дарамт болж байсан юм. Тэд тийм мундаг прокурор, мөрдөн байцаагч байсан бол миний хэргийг аль эрт нэг тийшээ болгох, эрт шүүхэд өгч би зохих ялаа авч өдийд суллагдаж амар тайван явж байх ёстой байсан биш үү.

 

11.Намайг Б аймгаас Улаанбаатар хотод гар, хөлд минь гав хийж, 2 өдөр, 2 шөнө унтуулахгүйгээр хуяглан Улаанбаатар хотод хүргэж байсан гашуун түүх бий. Би рецидив гэмт хэрэгтэн биш, би хүний амь бусниулсан онц аюултай гэмт хэрэгтэн биш, би урьд шүүхээр ял авч оргон зайлж байгаад баригдсан гэмт хэрэгтэн биш, би урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг зөрчсөн этгээд биш. Баривлагдах үед 54 настай байсан ба надтай хамт яг тэр үед Нийгмийн халамж, үйлчилгээний хэлтсийн даргаар ажиллаж байсан 60 настай О.Сийг 2014 оны шинэ жилийн өмнө шууд батлан . даалтанд гаргаад хижээл насны, хувийн байдлын хувьд эвдрээгүй, хуульч мэргэжилтэй хүнийг гавлаж хуяглан маш их сүр дуулиантай 1700 км газраар зөөж цагдан хорих 461-р ангид хүргэж байгаа нь ямар учиртай вэ. Намайг тэдний өдөр Улаанбаатар оч гэвэл би очих боломжтой хүн шүү дээ. Энэ бол цаад утгаараа Ардчилсан намын захиалгаа гэж бодож байна. Намайг гавлан Б аймгаас Улаанбаатар хотод хүргэж байсан нь яах аргагүй улс төрийн захиалгатай хэрэг гэдэг нь харагдаж байна. Ганц худагт очингуут бүтэн 5 сар батлан даалтанд гаргахгүй тарчлаан зовоож сэтгэл санаа, бие махбодын дарамт учруулсан юм. Надтай хамт хоригдсон Х.А 2014 оны 2 дугаар сард, Х.Е 2014 оны 3 дугаар сард батлан даалтанд гаргасан юм. Намайг 2014.05.21-ны өдөр батлан даалтанд гаргасан боловч хяналтын прокурор дахин хориулах буюу шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулахаар Ерөнхий шүүгчид гомдол гаргаж байсан юм.

 

12.Намайг Улаанбаатар хотод ачих өдөр ар гэрийнхэн маань тайван жагсаал хийж хэргийг хэрэг гарсан газарт шалгах ёстой, Улаанбаатар хотод хэргийг шилжүүлж байгаа үйлдлийг эсэргүүцэж тайван жагсаал хийж байсан юм. Гэтэл намайг Улаанбаатар хотод ачсан нь ар гэрийнхэнд бас нэг сэтгэл санааны дарамт байсан юм.

 

13.Миний улсын хилээр гарах эрхийг надад мэдэгдэхгүйгээр 2016 оны 02 дугаар сард хязгаарлаж, 2018 оны 03 дугаар сард сэргээсэн юм. Монгол улсын Үндсэн хуульд заасан иргэний чөлөөтэй зорчих эрхийг хязгаарласан нь бас нэг эрүү шүүлтийн хэлбэр гэж үзэж байна.

 

14.Би хилс хэрэгт холбогдох үед ямар нэгэн ажил эрхлэх боломжгүй байсан тул эдийн засгийн хувьд маш хүнд байдалд орж эхнэрийн цалин хөлсийг өмгөөллийн хөлсөнд төлж байсан.

 

15.Миний охин С.А нь ааваа үгүйлэн улмаар 2014 оны эхээр сэтгэл гутралын хүнд өвчинд нэрвэгдэж аймгийн нэгдсэн эмнэлгийн хөдөлмөр чадвар алдалтын комиссын шийдвэрээр 2014 оноос эхлэн 2019 оны 04 дүгээр сар хүртэл групп тогтоолгон эхийн байнгын асрамжид орсон нөхцөл байдал. Энэ нь миний эхнэр Парийлашаас 2014.05.03-ны өдөр Хууль зүйн Сайд Г.Т гаргасан гомдол, уг гомдлыг Хууль зүйн яамнаас УЕП-ын орлогч, төрийн хууль цаазын шадар зөвлөх Г.Эад 2014.05.12-ны өдөр явуулсан ***** дугаартай албан бичиг, өмгөөлөгч Б.Эаас Я.Сэд авсан цагдан хорих арга хэмжээг өөрчилж өгөхийг хүсэж прокурор, шүүхэд удаа дараа гаргаж байсан хүсэлтүүд зэрэг нөхцөл байдлаар тогтоогдож байна.

 

16.Би хуульч мэргэжилтэй хүн учраас дээр дурдсан бусармаг үйлдлүүдийг таслан зогсоох зорилгоор Монголын Үнэн сонинд Монголын Казахуудыг яагаад доорд үзэх болов уу гэсэн томоохон нийтлэл, Монгол улсын Ерөнхийлөгч, Хууль зүйн сайд, УЕП-т ил захидал бичиж байсан юм. Гэвч тэд юу ч хийж чаддаггүй байна. Ингээд би Ц.Этэргүүтэй бүлэглэлийн хонгилд орж хэлмэгдсэн хүн юм. Ц.Эын, хэлмэгдүүлэлт надаар дуусаарай гэж боддог байсан юм. Энэхүү хэргийн тухай Монголын ард түмэнд гарсан таагүй мэдээлэл нь хөдөлмөрч казак түмнийг буруутган харлуулах ажиллагаа байсан гэж үзэж байна. Эцэст цагаан нь харыг, үнэн нь худлааг ялдаг жамын дагуу уг хэрэгт холбогдсон 26 казак иргэдээс нэг нь ч шүүхээр гэм буруутай гэсэн шүүхийн тогтоол гараагүй юм. Хэргийг шалгах явцад олон хүн мөрдөн байцаагч, прокурорын ятгалганд орж хэрэг нь хөөн хэлэлцэх хугацаа дууссан, гэмт хэрэгт тооцохгүй болсон, Өршөөл үзүүлэх тухай хуульд хамрагдан хурдан хэргээс салах юмсан гэсэн бодолд автагдсан юм. Хэрэгт холбогдсон 26 иргэнээс 3 хүнд холбогдох хэрэг гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй буюу гэмт хэргийн шинжгүй гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болж бусад 23 иргэн төрөөс хохирол нэхэмжлэх эрх үүсээгүй гэдгийг энэ дашрамд тэмдэглэн хэлж байна.

 

Монгол улсын Үндсэн хуульд Эх орондоо хүмүүнлэг ардчилсан нийгэм байгуулна гэж тунхагласан юм. Гэвч энэ заалт зөвхөн цаасанд байдаг үг гэдгийг би яс махаар мэдэрсэн юм. Дээр дурдсан дэлгэрэнгүй дурдсан 13 үйл баримтууд миний 7 жилд туулж өнгөрүүлсэн гашуун түүх ба би үүнийг төр хийсний төлөө эргээд төрөөс 300 сая төгрөгийн сэтгэл санааны хохирол нэхэмжилж байгаа учиртайг шүүхийн өмнө хэлж байна.

 

Иймд Монгол Улсын Засгийн газрын нөөц сангаас эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад мөрдөгч, прокурор, шүүгчийн хууль зөрчсөн ажиллагааны улмаас учирсан эд хөрөнгийн хохирол болох олгогдоогүй цалин хөлс 65441916 (жаран таван сая, дөрвөн зуун дөчин нэгэн мянга есөн зуун арван зургаан) төгрөг, хууль зүйн туслалцаа авсны хөлс 19580000 (арван есөн сая таван зуун наян мянган) төгрөгийг нөхөн төлүүлэх, Я.С миний нэр, нэр төр, ажил хэргийн нэр төр, алдар хүнд, эрүүл мэнд, сэтгэл санааны үр дагаврыг арилгуулах буюу сэтгэл санааны хохиролд 300000000 (гурван зуун сая) төгрөг бүгд 385021916 (Гурван зуун наян таван сая хорин нэгэн мянга есөн зуун арван зургаан) төгрөгийг гаргуулах тухай шүүхийн шийдвэр гаргаж өгөхийг хүсэж байна гэв.

 

Төрийг төлөөлж Б аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Х.Ө шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Монгол Улсын Прокурорын тухай хуулийн 20 дугаар зүйл, 21 дүгээр зүйлийн 21.10 дахь хэсэг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлд заасны дагуу төрийг төлөөлж, иргэний хэргийн шүүх хуралдаанд оролцож, нэхэмжлэгч Я.Сийн Засгийн газрын нөөц сангаас эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад мөрдөгч, прокурор, шүүгчийн хууль зөрчсөн ажиллагааны улмаас учирсан өөрт нь учирсан хохирол болох 385021916 төгрөг гаргуулах тухай нэхэмжилсэн шүүх хуралдаанд оролцож дүгнэлтээ гаргаж байна. Аймгийн прокурорын газрын оролцогч прокурор А.Тээс 2017.12.28-ны өдрийн 5/22 дугаартай зарим яллагдагч нарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох тухай тогтоолоор Я.Сэд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн. Энэхүү хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснээс хойш аймгийн ерөнхий прокурорт хэргийн холбогдогч Я.С нь хүсэлт гарган шийдвэрлүүлж байсан. Энэ баримтаас үзэхэд 2018.04.02-ны өдрийн Улсын Ерөнхий прокурорын газрын орлогч Аын 1/13 дугаартай тогтоолоор аймгийн прокурорын *** албан тушаалын гэмт хэргийн шинжгүй гэж дүгнэж шийдвэрлэсэн шийдвэрийг хүчингүй болгож шийдвэрлэсэн. Түүнээс хойш аймгийн ерөнхий прокурорт дахиж энэ асуудлаар гомдол гаргасны дагуу аймгийн орлогч прокурорын **** дугаар тогтоол дээр дахин өөрчлөлт оруулж аймгийн ерөнхий прокурор шийдвэр гаргасан байгаа. Энэхүү шийдвэрийг эс зөвшөөрч Улсын Ерөнхий прокурорын газарт гаргасан хүсэлтийг үндэслээд хэрэг бүртгэх мөрдөөн байцаах хэлтсийн дарга Аийн 2018.07.10 05/24 тогтоолоор холбогдох хэргийг хянан шийдвэрлэхдээ орлогч прокурорын **** тогтоолоор Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.5.1 заасан үндэслэлээр Я.Сэд холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Я.Сийн гаргасан гомдлын дагуу хэргийг хянан шийдвэрлэхдээ орлогч прокурор А.Тийн шийдвэртэй хамааралгүй, дүүргийн прокурорын газрын шийдвэрийг үндэслэл болгож шийдвэрлэсэн байх тул Б прокурорын хүсэлтийг хүлээн авахаас татгалзсан шийдвэрийг хүчингүй болгосон. Өөрөөр хэлбэл өөрчлөлт оруулан шийдвэрлэсэн шийдвэрийг мөн адил хүчингүй болгон шийдвэрлэсэн байна. Энэ хэрэг Улсын Ерөнхий прокурорт 2018.07.10-ны өдөр хянагдсанаас хойш холбогдох хэрэг маань дахиж Улсын Ерөнхий прокурорт хянагдаагүй. Аймгийн ерөнхий прокуророос орлогч прокурорт хэргийг шүүхэд шилжүүлэх талаар даалган гомдлыг хүлээн авч шийдвэрлэж байсан тогтоол бол хэрэгт материалд байгаа. Хавтаст хэрэгтэй танилцахад бол энэ тогтоол гарснаас хойш холбогдох хэргийг дээд шатны прокуророос өөрөөр хэлбэл аймгийн ерөнхий прокуророос сэргээсэн ямар нэгэн тогтоол авагдаагүй байсан. Ийм нөхцөлд орлогч прокуророос холбогдох хэргийг сэргээн шалгуулах хууль зүйн үндэслэл үүсэхгүй. Дээд шатны прокуророос гомдлыг хүлээн авч шийдвэрлэсэн тохиолдолд тухайн прокурорын шийдвэрийг хүчингүй болгож хэргийг шалгуулахаар мөрдөн байцаалтад буцаах шийдвэр гаргах ёстой байсан. Орлогч прокуророос дээд шатны прокурорын зөвхөн гомдлыг нь хүлээн авч прокурорт даалгасан нэг заалтыг үндэслээд хэргийг хэрэгсэхгүй болгосон сэргээх шийдвэр гараагүй хэрэг дээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулах боломжгүй байсан. Түүнээс гадна холбогдох хэрэг дээр ямар нэгэн байцаалт ажиллагаа явуулаагүй талаар 2020.04.17-ны өдрийн 1/34 тоот хариу мэдэгдэх хуудсаар орлогч прокурор хариу мэдэгдэж байсан. Үүнээс хойш 2020.04.05-ны өдөр хэргийн холбогдогч Я.Сээс аймгийн ерөнхий прокурорт дахиж хүсэлт гаргаж байсан байна. 2020.04.27-ны 5/12 тоот тогтоолоор хүсэлтийг бол ханган урьд нь шийдвэрлэгдсэн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэсэн үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгосон заалтыг өөрчлөн гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн хүсэлтийг ханган хүлээн авч шийдвэрлэсэн боловч аймгийн ерөнхий прокуророос доод шатны прокурорын шийдвэрт өөрчлөлт оруулсан тогтоол мөн адил үйлдэгдээгүй байсан. Өнөөдөр 2017.12.28-ны өдрийн 5/22 тоот тогтоол хүчин төгөлдөр гэсэн дүгнэлтэд хүрч байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдвэрлэх боломжгүй. 2020 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр аймгийн ерөнхий прокурор 5/12 тоот тогтоолоор хүсэлтийг ханган шийдвэрлэж орлогч прокурор А.Тийн 2017 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 5/22 тоот тогтоолд өөрчлөлт оруулахаар хүсэлтийг ханган шийдвэрлэсэн байдаг. Гэсэн хэдий ч энэхүү хүсэлтийг хангах тухай тогтоолын хамт аймгийн ерөнхий прокурорын орлогч А.Тийн шийдвэрт өөрчлөлт оруулсан тухай ямар нэгэн тогтоол бол гараагүй болох нь эрүүгийн 124 хавтаст хэрэгт прокурор танилцахад энэ талаар ямар нэгэн эцсийн шийдвэр гараагүй өөрөөр хэлбэл орлогч прокурор А.Тийн 2017 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 5/22 тоот тогтоол хүчин төгөлдөр байгаа нь тогтоогдож байсан. Иймд аймгийн прокурорын 2020 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн хүсэлтийг хангах тухай тогтоолоор Я.Сийн хэргийг гэмт хэргийн шинжгүй гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн гэдэг нь үндэслэлгүй тул нэхэмжлэгч Я.Сийн шаардаж буй 385021916 төгрөг бүхий нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох саналтай байна гэв.

 

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн хэлэлцээд,

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Шүүх хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг үндэслэн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Нэхэмжлэгч Я.С нь анх шүүхэд Монгол Улсын Засгийн газрын нөөц сангаас эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад мөрдөгч, прокурор, шүүгчийн хууль зөрчсөн ажиллагааны улмаас учирсан эд хөрөнгийн хохирол болох олгогдоогүй цалин хөлс 71173592 (далан нэгэн сая нэг зуун далан гурван мянга таван зуун ерэн хоёр) төгрөг, хууль зүйн туслалцаа авсны хөлс 19580000 (арван есөн сая таван зуун наян мянган) төгрөгийг нөхөн төлүүлэх, Я.С миний нэр, нэр төр, ажил хэргийн нэр төр, алдар хүнд, эрүүл мэнд, сэтгэл санааны үр дагаврыг арилгуулах буюу сэтгэл санааны хохиролд 250000000 (хоёр зуун тавин сая) төгрөг бүгд 340753592 (гурван зуун дөчин сая долоон зуун тавин гурван мянга таван зуун ерэн хоёр) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан байх ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа тодруулж, Монгол Улсын Засгийн газрын нөөц сангаас эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад мөрдөгч, прокурор, шүүгчийн хууль зөрчсөн ажиллагааны улмаас учирсан эд хөрөнгийн хохирол болох олгогдоогүй цалин хөлс 77082168 (далан долоон сая наян хоёр мянга нэг зуун жаран найман) төгрөг, хууль зүйн туслалцаа авсны хөлс 19580000 (арван есөн сая таван зуун наян мянган) төгрөгийг нөхөн төлүүлэх, Я.С миний нэр, нэр төр, ажил хэргийн нэр төр, алдар хүнд, эрүүл мэнд, сэтгэл санааны үр дагаврыг арилгуулах буюу сэтгэл санааны хохиролд 300000000 (гурван зуун сая) төгрөг, бүгд 396662168 (гурван зуун ерэн зургаан сая зургаан зуун жаран хоёр мянга нэг зуун жаран найман) төгрөг гаргуулахыг хүссэн байх ба шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж, Монгол Улсын Засгийн газрын нөөц сангаас эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад мөрдөгч, прокурор, шүүгчийн хууль зөрчсөн ажиллагааны улмаас учирсан эд хөрөнгийн хохирол болох олгогдоогүй цалин хөлс 65441916 (жаран таван сая, дөрвөн зуун дөчин нэгэн мянга есөн зуун арван зургаан) төгрөг, хууль зүйн туслалцаа авсны хөлс 19580000 (арван есөн сая таван зуун наян мянган) төгрөгийг нөхөн төлүүлэх, Я.С миний нэр, нэр төр, ажил хэргийн нэр төр, алдар хүнд, эрүүл мэнд, сэтгэл санааны үр дагаврыг арилгуулах буюу сэтгэл санааны хохиролд 300000000 (гурван зуун сая) төгрөг бүгд 385021916 (гурван зуун наян таван сая хорин нэгэн мянга есөн зуун арван зургаан) төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хянан хэлэлцэв.

 

Хавтаст хэрэгт авагдсан доорх нотлох баримтаар нэхэмжлэгч Я.Сийн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 45.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 45.2 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3; 45.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар хохирлыг нөхөн төлүүлэх эрх үүссэн гэсэн нь үгүйсгэгдэж байна. Үүнд:

 

1.Б аймгийн Засаг даргын дэргэдэх Цагдаагийн газрын Мөрдөн байцаах тасгийн мөрдөн байцаагч, цагдаагийн ахмад Б.Нийн эрүүгийн хэрэг үүссэн 2013040000399 дугаартай хэрэгт 2013 оны 12 дугаар сарын 24-ний өдөр Сэжигтнээр тооцох тогтоол-оор хуучнаар хөдөлмөр халамжийн үйлчилгээний хэлтсийн даргаар ажиллаж байсан нэхэмжлэгч Я.Сийг Нийгмийн халамжийн үйлчилгээний хэлтсийн зарим нэгэн ажилчидтай бүлэглэн хуурамч баримт бүрдүүлэн 2012 онд тус аймгийн халамжийн сангаас олон удаагийн үйлдлээр их хэмжээний мөнгийг гарган хувьдаа завшсан үйлдэлд Монгол Улсын Эрүүгийн хуулийн 150 дугаар зүйлийн 150.3-д зааснаар сэжигтнээр тооцсон ба 2013 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн Яллагдагчаар татах тогтоол-оор Я.Сийг Монгол Улсын Эрүүгийн хуулийн 150 дугаар зүйлийн 150.3-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэж ял сонсгож яллагдагчаар татсан байна.

 

2.Б аймаг дахь Цагдаагийн газрын Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах тасгийн мөрдөн байцаагч, ахмад Ш.Ержаны 2016 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 5/02 Эрүүгийн хэргийг нэгтгэх тогтоол-оор Б аймаг дахь Хадгаламж банкны нэгжээр 884842734 төгрөг, Төрийн банкны нэгжээр 157558756 төгрөг нийт 2496 харилцагчийн 1042401490 төгрөгийн хадгаламжийн илүү санхүүжилтийг хууль бусаар бий болгон мөнгийг хувьдаа завшсан гэх эрүүгийн 00000 дугаартай хэрэгт Б аймгийн Халамж үйлчилгээний хэлтсийн /одоогийн хөдөлмөрийн хэлтэс/ дарга, мэргэжилтэн, ажилтан нар нь Хүний хөгжил, эх орны хувь хишиг, тэтгэвэр, тэтгэмжийн сан, Нийгмийн халамжийн сан, мөн 2010 оноос өмнө болон хойно Монгол Улсын харъяатаас гарсан иргэдийн тэтгэмж, халамжийн мөнгийг хуурамчаар бичиг баримт бүрдүүлэн тус аймаг дахь Х, Хадгаламж, /одоогийн Төрийн/ банкны салбараар гаргуулан завшиж улсад онц их хэмжээний хохирол учруулсан эрүүгийн дугаартай хэргийг нэгтгэн шалгахаар тогтоосон байна.

 

3.Б аймгийн Прокурорын газрын ерөнхий прокурорын орлогч А.Т 2017 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 5/22 дугаартай Зарим яллагдагчид холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох тухай тогтоол[3]-оор эрүүгийн 000000 дугаартай хэргээс Я.Сэд холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.5 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон байна[4].

 

а)Б аймгийн Прокурорын газрын ерөнхий прокурорын орлогч А.Тийн 2017 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 5/22 дугаартай Зарим яллагдагчид холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох тухай тогтоолыг эс зөвшөөрч эхний удаа Я.Сийн гаргасан гомдлыг[5] Б аймгийн ерөнхий прокурор Т.Б

хянаад, 2018 оны 02 дугаар сарын 05-ны өдөр 5/03 дугаартай Гомдлыг хүлээн авахаас татгалзах тухай[6] тогтоол гаргасан байна.

 

Энэхүү Б аймгийн ерөнхий прокурор Т.Бийн 2018 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 5/03 дугаартай Гомдлыг хүлээн авахаас татгалзах тухай тогтоолын тогтоох хэсэгт: Иргэн Я.Сийн ирүүлсэн ...прокурорын 5/22 тоот тогтоолыг эс зөвшөөрч байна гэсэн гомдлыг хүлээн авахаас татгалзсугай. 2.Энэ тухай гомдол гаргагч Я.Сэд мэдэгдсүгэй. 3.Зарим яллагдагчид холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох тухай Б аймгийн ерөнхий прокурорын орлогчийн 2017 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 5/22 дугаартай тогтоолын 1 дэх хэсгийг 1.Эрүүгийн 201604000093 дугаартай хэргээс Яайн Сэд холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 1.3 зааснаар хэрэгсэхгүй болгосугай гэж өөрчилж бусад заалтыг хэвээр үлдээсүгэй гэсэн байна.

 

б) Б аймгийн ерөнхий прокурор Т.Б 2018 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн №5/03 дугаартай Гомдлыг хүлээн авахаас татгалзах тухай прокурорын тогтоолыг эс зөвшөөрч Я.С гомдол[7] гаргасныг Монгол Улсын ерөнхий прокурорын орлогч Б.А хянаад 2018 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 1/13 дугаартай Доод шатны прокурорын шийдвэрийг хүчингүй болгох тухай тогтоолоор[8] ....гомдлыг хүлээн авахаас татгалзсан болон доод шатны прокурорын шийдвэрт өөрчлөлт оруулсан хоёр өөр шийдвэрийг Гомдлыг хүлээн авахаас татгалзах тухай нэг тогтоолоор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 15.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг удирдлага болгон шийдвэрлэсэн зэрэг зөрчилтэй байх тул Б аймгийн Ерөнхий прокурор, хууль цаазын шадар зөвлөх Т.Б2018 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 5/03 дугаартай Гомдлыг хүлээн авахаас татгалзах тухай тогтоолыг хүчингүй болгосугай гэсэн байна.

 

Мөн нэхэмжлэгч Я.Сэд Монгол Улсын Ерөнхий Прокурорын газрын 2018 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 1/518 дугаартай хариу мэдэгдэх хуудсаар...Б аймгийн Прокурорын газрын ерөнхий прокурорын 2018 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 5/03 дугаар гомдлыг хүлээн авахаас татгалзах тухай тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэлээ. Энэ шийдвэр нь тус Прокурорын газрын эцсийн шийдвэр болно гэсэн байна[9].

 

4.Нэхэмжлэгч Я.С хоёр дахь удаагаа 2018 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр Б аймгийн Прокурорын газрын ерөнхий прокурорын орлогч А.Тийн өөрт нь 2017 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 5/22 дугаартай Зарим яллагдагчид холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох тухай тогтоолд Я.Сэд холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.5. дугаар зүйлийн 1-ийн 1.1, эсхүл 32.5 дугаар зүйлийн 2-д заасан хууль зүйн үндэслэлээр хэрэгсэхгүй болгож өөрчлөлт оруулж өгнө үү гэж хүсэлт[10] гаргасныг Б аймгийн Прокурорын газрын ерөнхий прокурорын орлогч А.Т хянаад 2018 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр 5/20 дугаартай Хүсэлтийг хангахаас татгалзах тухай тогтоол[11]-оор ...хүсэлтийг хангах үндэслэлгүй энэ талаар прокуророос эцсийн шийдвэр гарсан байх тул хэргийг дахиж хянаад дээд шатны прокуророос гаргасан шийдвэрийг хүчингүй болгох, өөрчлөх үндэслэлгүй тул хүсэлтийг хангахаас татгалзан шийдвэрлэв... гэсэн байна.

 

а) Б аймгийн Прокурорын газрын ерөнхий прокурорын орлогч А.Тийн 2018 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр 5/20 дугаартай Хүсэлтийг хангахаас татгалзах тухай тогтоолыг эс зөвшөөрч Я.Сийн дээд шатны прокурорт гаргасан гомдлыг[12] Б аймгийн ерөнхий прокурор Т.Б хянаад, 2018 оны 05 дугаар сарын 23-ны өдөр 5/21 дугаартай Гомдлыг хүлээн авахаас татгалзах тухай тогтоол[13]-оор иргэн Я.Сээс ирүүлсэн ...орлогч прокурорын тогтоолыг хүчингүй болгож надад холбогдох хэргийг гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож өгөхийг хүсье гэсэн гомдлыг хүлээн авахаас татгалзсан байна.

 

б) Энэхүү Б аймгийн ерөнхий прокурор Т.Б 2018 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн №5/21 дугаартай Гомдлыг хүлээн авахаас татгалзах тухай тогтоолыг эс зөвшөөрч Я.С Монгол Улсын ерөнхий прокурорт гомдол[14] гаргасан байна.

 

Монгол Улсын Ерөнхий Прокурорын газрын 2018 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 1/1169 дугаартай хариу мэдэгдэх хуудсаар ... Таны гомдолд дурдсан асуудлыг өмнө нь мөн таны гомдлын дагуу эрүүгийн хэргийг татаж хянаад, Улсын Ерөнхий прокурорт танилцуулж, түүний нэрийн өмнөөс Улсын Ерөнхий прокурорын орлогч 2018 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр 1/518 дугаартай хариу мэдэгдэх хуудсаар гомдлыг шийдвэрлэж, хариу өгсөн байна. Тодруулбал, Б аймгийн Прокурорын газраас 2017 оны 12 дугаар сарын 28-ны өдөр танд холбогдох хэргийг Зарим сэжигтэн яллагдагчид холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох тухай 5/22 дугаартай тогтоолоор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.5 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт зааснаар хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь үндэслэлтэй гэж дүгнэн, тус газрын эцсийн шийдвэр болохыг танд мэдэгдсэн тул дахин шийдвэр гаргах боломжгүй гэсэн байна[15].

 

5.Улмаар нэхэмжлэгч Я.С 2018 оны 07 дугаар сарын 27-ны өдөр Б аймгийн Прокурорын газрын ерөнхий прокурор Т.Бт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.7.2-т яллагдагчаар өөрийн гэм буруугүйг шүүхээр тогтоолгох цагаатгах шүүхийн шийдвэр гаргуулахаар хэрэгсэхгүй болгосон хэргийг сэргээлгэж шалгуулахаар дээд шатны прокурорт гомдол гаргаж болно гэсэн заалтын үндэслэн орлогч А.Тийн 2017 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 5/22 дугаартай Зарим яллагдагчид холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох тухай тогтоолыг хүчингүй болгуулан өөрийн гэм бурууг шүүхээр тогтоолгон цагаатгах шүүхийн шийдвэр гаргуулахыг хүсэж гомдол[16] гаргасан байна.

 

Б аймгийн Прокурорын газрын ерөнхий прокурор Т.Б 2018 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 5/14 дугаартай Гомдлыг хүлээн авах тухай тогтоол[17]-оор Я.Сийн надад холбогдох хэргийг сэргээж гэм буруутай эсэхийг шүүхээр тогтоож өгнө үү гэсэн гомдлыг хүлээн авч гомдолд дурдсан асуудлыг шалгахыг мөрдөгчид даалгаж, хэргийг сэргээж шүүхэд шилжүүлэхийг аймгийн Прокурорын орлогч А.Тт даалгасан байна.

 

Мөн Б аймгийн Прокурорын газрын ерөнхий прокурор Т.Бийн 2018 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 1/32 дугаартай хариу мэдэгдэх хуудаст[18] ...Я.С таны дээд шатны прокурорт гаргасан надад холбогдох хэргийг сэргээж гэм буруутай эсэхийг шүүхээр шийдвэрлүүлж өгнө үү гэсэн гомдлыг хүлээн авч хэргийг сэргээж шүүхэд шилжүүлэхийг орлогч прокурорт даалгаж шийдэв. Миний энэ шийдвэрийн талаар хүлээн авснаас хойш 3 хоногийн дотор УЕПГ-т гомдол гаргах эрхтэй гэсэн байна.

 

Гэвч Б аймгийн Прокурорын газрын ерөнхий прокурор Т.Бийн 2018 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 5/14 дугаартай Гомдлыг хүлээн авах тухай тогтоолд заасан ажиллагаанууд буюу Я.Сэд холбогдох хэргийг сэргээгээгүй, мөрдөн байцаалтын ажиллагаа хийгдээгүй, гэм буруугийн асуудлыг шийдвэрлүүлэхээр шүүхэд хэргийг шилжүүлээгүй болох нь 2020 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр Я.Сийн Б аймгийн ерөнхий прокурор Т.Бэд гаргасан Хүсэлт[19] болон Б аймгийн Прокурорын газрын ерөнхий прокурорын орлогч А.Ткийн 2020 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 1/34 дугаартай хариу мэдэгдэх хуудас[20]-аар, мөн шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн тайлбар болон төрийг төлөөлж оролцсон прокурорын тайлбараар тус тус нотлогдож байна.

 

6.Нэхэмжлэгч Я.С гурав дахь удаагаа 2020 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр Б аймгийн ерөнхий прокурор Т.Бт Б аймгийн Прокурорын газрын ерөнхий прокурорын орлогч А. Ткийн 2017 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 5/22 дугаартай Зарим яллагдагчид холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох тухай тогтоолд өөрчлөлт оруулан яллагдагч Я.С надад холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 150 дугаар зүйлийн 150.3-д заасан гэмт хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.5 дугаар зүйлийн 1-ийн 1.1, эсхүл 32.5 дугаар зүйлийн 2-д заасан гэмт хэргийн шинжгүй буюу мөрдөн шалгах үйл ажиллагаа явуулсан боловч яллагдагчийн гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдоогүй гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэсэн хүсэлт[21]-ийг гаргасан байна.

 

Нэхэмжлэгч Я.Сийн энэхүү хүсэлтийг Б аймгийн Прокурорын газрын ерөнхий прокурор Т.Б хүлээн авч хянаад гаргасан 2020 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 5/12 дугаартай Хүсэлтийг хангах тухай тогтоол[22]-ын Тогтоох хэсэгт: 1.Я.Сийн гаргасан ...надад холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д эсхүл 2 дахь хэсэгт зааснаар хэрэгсэхгүй болгож өгнө үү гэсэн хүсэлтийг хангасугай.

 

2.Аймгийн прокурорын газрын 2018-12-28-ны өдрийн Зарим яллагдагчид холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох тухай **** тоот тогтоолын тогтоох хэсгийн 1 дэх заалтыг 1.Эрүүгийн ******* дугаартай хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар хэрэгсэхгүй болгосугай гэж өөрчилсүгэй...гэсэн байна.

 

Үүгээр Б аймгийн Прокурорын газрын ерөнхий прокурор нь хүсэлтийг хангах болон болон доод шатны прокурорын шийдвэрт өөрчлөлт оруулсан хоёр өөр шийдвэрийг Хүсэлт хангах тухай нэг тогтоолоор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 15.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг удирдлага болгон шийдвэрлэсэн[23], мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.5 дугаар зүйлийн 5-д энэ зүйлийн 1.1 дэх хэсэгт ... заасан үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгох тогтоолд яллагдагч энэ хуульд заасны дагуу хохирлоо арилгуулахаар гомдол гаргах эрхтэй болохыг тусгасан байна гэж заасан боловч энэ талаар талаар Хүсэлт хангах тухай нэг тогтоолд тусгаагүй зэрэг нь учир дутагдалтай байна.

 

Мөн Эрүүгийн 201604000093 дугаартай хэргээс Я.Сэд холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.5 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгосон Б аймгийн Прокурорын газрын ерөнхий прокурорын орлогч А.Тийн 2017 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 5/22 дугаартай Зарим яллагдагчид холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох тухай тогтоолыг дээд шатны прокурорууд хянаад эцсийн шийдвэр гаргасан болох нь Монгол Улсын Ерөнхий Прокурорын газрын 2018 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 1/518 дугаартай хариу мэдэгдэх хуудас болон Монгол Улсын Ерөнхий Прокурорын газрын 2018 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 1/1169 дугаартай хариу мэдэгдэх хуудсаар тус тус нотлогдож байхад дахин Б аймгийн Прокурорын газрын ерөнхий прокурор Т.Б хүлээн авч хянаад гаргасан 2020 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 5/12 дугаартай Хүсэлтийг хангах тухай тогтоол гаргасан нь эргэлзээтэй байна.

 

Иймд нэхэмжлэгч Я.Сийн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад мөрдөгч, прокурор, шүүгчийн хууль зөрчсөн ажиллагааны улмаас учирсан эд хөрөнгийн хохирол болох олгогдоогүй цалин хөлс 65441916 (жаран таван сая, дөрвөн зуун дөчин нэгэн мянга есөн зуун арван зургаан) төгрөг, хууль зүйн туслалцаа авсны хөлс 19580000 (арван есөн сая таван зуун наян мянган) төгрөгийг нөхөн төлүүлэх, Я.С миний нэр, нэр төр, ажил хэргийн нэр төр, алдар хүнд, эрүүл мэнд, сэтгэл санааны үр дагаврыг арилгуулах буюу сэтгэл санааны хохиролд 300000000 (гурван зуун сая) төгрөг бүгд 385021916 (гурван зуун наян таван сая хорин нэгэн мянга есөн зуун арван зургаан) төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, энэхүү нэхэмжлэл нь Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.7-д зааснаар улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдах нь зүйтэй байна.

 

 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 498 дугаар зүйлийн 498.4, заасныг тус тус баримтлан Монгол Улсын Засгийн газрын нөөц сангаас эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад мөрдөгч, прокурор, шүүгчийн хууль зөрчсөн ажиллагааны улмаас учирсан эд хөрөнгийн хохирол болох олгогдоогүй цалин хөлс 65441916 (жаран таван сая, дөрвөн зуун дөчин нэгэн мянга есөн зуун арван зургаан) төгрөг, хууль зүйн туслалцаа авсны хөлс 19580000 (арван есөн сая таван зуун наян мянган) төгрөгийг нөхөн төлүүлэх, Я.С миний нэр, нэр төр, ажил хэргийн нэр төр, алдар хүнд, эрүүл мэнд, сэтгэл санааны үр дагаврыг арилгуулах буюу сэтгэл санааны хохиролд 300000000 (гурван зуун сая) төгрөг бүгд 385021916 (гурван зуун наян таван сая хорин нэгэн мянга есөн зуун арван зургаан) төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэгч Ители күйик овогт Яайн Сийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

 

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.7-д зааснаар энэхүү нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцогч нар 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг мэдэгдсүгэй.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Б аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ   Х.МЕЙРАМБЕК

 

ШҮҮГЧИД   А.ЖАРХЫНГҮЛ

 

Б.МАНГИЛИК

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

[1] I дүгээр хавтаст хэргийн 1-18 дугаар талд;

 

[2] III дугаар хавтаст хэргийн 161-162 дугаар талд;

 

[3]II дугаар хавтаст хэргийн 141-144 дугаар талд;

 

[4]Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.5 дугаар зүйлийн 1-ийн 1.2. тухайн үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон;

 

[5] II дугаар хавтаст хэргийн 145-150 дугаар талд;

 

[6]II дугаар хавтаст хэргийн 151-152 дугаар талд;

 

[7] II дугаар хавтаст хэргийн 153-160 дугаар талд;

 

[8] III хавтаст хэргийн 238-239-дугаар талд;

 

[9] II хавтаст хэргийн 162-дугаар талд;

 

[10] II дугаар хавтаст хэргийн 163-168 дугаар талд;

 

[11]II дугаар хавтаст хэргийн 169 дугаар талд;

 

[12]II дугаар хавтаст хэргийн 170-175 дугаар талд;

 

[13] II дугаар хавтаст хэргийн 176 дугаар талд;

 

[14]II дугаар хавтаст хэргийн 177-183 дугаар талд;

 

[15]II дугаар хавтаст хэргийн 184 дугаар талд;

 

[16]II дугаар хавтаст хэргийн 185-190 дугаар талд;

 

[17]II дугаар хавтаст хэргийн 191 дугаар талд;

 

[18]II дугаар хавтаст хэргийн 192 дугаар талд;

 

[19]II дугаар хавтаст хэргийн 193 дугаар талд;

 

[20]II дугаар хавтаст хэргийн 194 дугаар талд;

 

[21]II дугаар хавтаст хэргийн 193-200 дугаар талд;

 

[22]II дугаар хавтаст хэргийн 206-207 дугаар талд;

 

[23] Прокурорын шийдвэр, ажиллагааны талаархи гомдлыг тухайн нэгжийн дээд шатны прокурорт гомдол гаргах ажиллагааг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 15.7 дугаар зүйлд зохицуулсан байдаг.