Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 09 сарын 23 өдөр

Дугаар 130/ШШ2020/00968

 

Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мангилик даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэрэг хянан хэлэлцэх шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч нар:

1.Х аймгийн Д сумын ,,-р баг, Б багт үйл ажиллагаа явуулдаг, РД: Д аяга БГБХ нөхөрлөл (гүйцэтгэх захирал З овогт Д-ийн З, утас,),

2.Х аймгийн Д сумын ,,-р баг, Б багт үйл ажиллагаа явуулдаг, Ж О ХХК (захирал Б.Г)-ний,

3.Х аймгийн Д сумын ,,-р баг, Б багт үйл ажиллагаа явуулдаг, Д С ХХК (захирал Б.Х)-ний,

4.Х аймгийн Д сумын ,,-р баг, Б багт үйл ажиллагаа явуулдаг, С ХХК (захирал Г.С)-ний,

5.Х аймгийн Д сумын ,,-р баг, Б багт үйл ажиллагаа явуулдаг, С ХХК (захирал Д.Б)-ний

6.Х аймгийн Д сумын ,,-р баг, Б багт үйл ажиллагаа явуулдаг, С ХХК (захирал Б.Ч)-ний

7.Х аймгийн Д сумын ,,-р баг, Б багт үйл ажиллагаа явуулдаг, С хоршоо (захирал Н.М)-ний,

8.Х аймгийн Д сумын ,,-р баг, Б багт үйл ажиллагаа явуулдаг, Д Д ХХК (захирал Ц.Л)-ний,

9.Х аймгийн Д сумын ,,-р баг, Б багт үйл ажиллагаа явуулдаг, И ХХК (захирал А.Т)-ийн,

10. Х аймгийн Д сумын ,,-р баг, Б багт үйл ажиллагаа явуулдаг,Д Б БГБХ нөхөрлөл (захирал Д.Б)-ний нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Х аймгийн Д сумын ,,-р баг, Б багт үйл ажиллагаа явуулдаг, Э тур ХХК (захирал Б.Э, утас  ,  )-нд холбогдох иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.З (Х аймгаас онлайнаар), түүний өмгөөлөгч Н.О (Х аймгаас онлайнаар), хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Э (Х аймгаас онлайнаар), шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Хундыз нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэлийн шаардлага: Х аймгийн Д сумын Б багт Цэцэрлэгт хүрээлэнгийн өмнө, замын уулзварын баруун талд үйл ажиллагаа явуулж байгаа Э тур ХХК-ийн Б үйлчилгээний газрыг албадан буулгаж, газрыг чөлөөлүүлэх тухай.

Нэхэмжлэгч Д аяга БГБХ нөхөрлөл болон нэхэмжлэгч Ж О ХХК, мөн Д С ХХК, мөн С ХХК, мөн С ХХК, мөн С ХХК, мөн С хоршоо, мөн Д Д ХХК, мөн И ХХК, мөн Д Б БГБХ нөхөрлөлийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Зын шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ[1]: Х аймгийн Д суманд Д аяга БГБХ нөхөрлөл, Ж О ХХК, Д С ХХК, С ХХК, С ХХК, С ХХК, С хоршоо, Д Д ХХК, И ХХК, Д Б БГБХ нөхөрлөл нь үйл ажиллагаа явуулдаг. Х аймгийн Д сумын Засаг даргын 2017 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн ****дугаар Газар эзэмшүүлэх тухай захирамжаар Х аймгийн Д сумын Б багт Цэцэрлэгт хүрээлэнгийн өмнө, замын уулзварын баруун талд Э тур ХХК-нд газар эзэмшүүлэхээр шийдвэрлэхдээ Газрын тухай хууль болон холбогдох бусад хууль тогтоомжийг зөрчиж, Д суманд үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүдийн эрх ашиг сонирхлыг ноцтой зөрчсөн шийдвэр гаргасан. Э тур ХХК нь Засаг даргын гаргасан газар эзэмшүүлэх шийдвэрийг үндэслэн тэнд Б зоогийн газар барьж үйл ажиллагаа явуулж байна. Х аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 04 дугаартай Шийдвэрээр Х аймгийн Д сумын Засаг даргын А\143 дугаар захирамжийг хүчингүй болгож шийдвэрлэж, хэргийн оролцогчид давж заалдах гомдол гаргаагүй анхан шатны шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон. Гэтэл Х аймгийн Д сумын Засаг дарга нь 2018 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн А\28 дугаар захирамж гаргаж дээрх газар дээр дуудлага худалдаа явуулахаар шийдвэр гаргасны дагуу 2018 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн А\43 дугаар захирамжаар Э тур ХХК-нд Х аймгийн Д сумын Б багт цэцэрлэгт хүрээлэнгийн өмнө, дамын уулзвар тал дахь газрыг дахин эзэмшүүлэх шийдвэр гаргасан. Х аймгийн Д сумын Засаг даргын хууль бус шийдвэрүүдийг хүчингүй болгуулахаар Захиргааны хэргийн шүүхэд дахин хандсанаар Х аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 52 дугаар шийдвэрээр Х аймгийн Д сумын Засаг даргын 2018 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн А\28 дугаар Дуудлага худалдаа зохион байгуулах тухай захирамж, мөн А\28 дугаар захирамжийн дагуу 2018 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр явагдсан газрын дуудлага худалдааг тус тус хүчингүй болгож шийдвэрлэснийг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 221\МА2018\0622 дугаар Магадлал, Монгол Улсын Дээд Шүүхийн Хяналтын шатны Захиргааны хэргийн танхимын 2019 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 37 дугаар тогтоолоор анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн. Шүүхийн шийдвэрийн дагуу шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа хийгдэж Засаг даргын захирамжууд хүчингүй болсон. Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр газар эзэмших эрх нь хүчингүй болсон ч Э тур ХХК-ны Б үйлчилгээний газар нь үйл ажиллагаа явуулсаар байгаа нь хууль зөрчсөн үйлдэл бөгөөд Х аймгийн Д суманд хүнсний худалдаа, үйлчилгээний газар нь үйл ажиллагаа явуулсаар байгаа нь хууль зөрчсөн үйлдэл бөгөөд Х аймгийн Д суманд хүнсний худалдаа, үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжүүдийн эрх ашигт нөлөөлж байна. Иймд Х аймгийн Д сумын Б багт цэцэрлэгт хүрээлэнгийн өмнө, замын уулзварын баруун талд хууль бусаар үйл ажиллагаа явуулж буй Э тур ХХК-ны Б үйлчилгээний газрыг албадан чөлөөлүүлэх шийдвэр гаргаж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Э тур ХХК-ний итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Э шүүхэд бичгээр гаргасан тайлбартаа: Хариуцагч Э тур ХХК нь Д сумын Засаг даргын 2017 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн А\143 дугаар захирамжаар 2017 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 0813-2017\00021 дугаар гэрээг байгуулан 000306650 дугаартай газар эзэмших гэрчилгээ авсны үндсэн дээр 2017 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн барилгын ажил эхэлсэн боловч 2017 оны 10 дугаар сарын 16-ны өдөр шүүхэд маргаан үүсгэсэн тул барилгын ажил зогссон байна. Газрын дуудлага худалдаанд оролцох хүсэлтээ 2018 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр газрын даамал хүргүүлэн дуудлага худалдаанд оролцож 2018 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн А\43 тоот шийдвэрийг үндэслэн газрын гэрээ, гэрчилгээ олгогдсон тул 2018 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр барилгын ажил үргэлжилж, 2018 оны 06 дугаар сарын 25-ны өдөр Б үйлчилгээний цогцолборын үйл ажиллагаа эхэлсэн. Тус барилгад нийт 413425983 төгрөгний хөрөнгө оруулалтаар 6 бүрдэл хэсэгтэй 150 хүний нийтийн хоолны газар, хүнсний дэлгүүр, ариун цэврийн байгууламж, тээврийн хэрэгсэл түр зогсох зогсоол, ногоон зүлэг, зам дагуух модлог ургамал, гүний худаг, жолоочийн амрах өрөө, эх нялхсын амрах өрөө зэргийг оруулсан Б цогцолбор ашиглалтад орсон. Дахин шүүхэд Д.З нь хандсан бөгөөд Захиргааны хэргийн шүүхээр газар олгосон захирамжийг хүчингүй болгосон бөгөөд энэ нь манай Э тур ХХК-ний буруутай үйл ажиллагаанаас огтхон ч хамааралгүй юм. Түүнчлэн газрын дуудлага худалдаа зарлагдаад 20 гаруй хоног болоход нэхэмжлэл гаргасан байгууллага, иргэдээс уг газрыг дуудлага худалдаанд оролцох нэг ч хүсэлтийг гараагүй болох нь Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тодорхой болж батлагдсан. Зарлагдсан сонгон шалгаруулалтад оролцоогүй атлаа төрийн албан хаагчийн буруутай үйл ажиллагаанаас шалтгаалан хүчингүй болгосон захирамжтай асуудалд нэхэмжлэл гаргахгүй эрхгүй этгээдүүд нэхэмжлэл гаргаж байгууллагад чирэгдэл учруулж байгааг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Тухайн газар нь 2017 онд Д сумын ИТХ-аар үйлчилгээний газар байхаар сумын газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдсан. Газрын биржийн цахим хуудаст https:\\www.mle.mn\ Х аймгийн Д сумын ,,-р багийн нутаг дэвсгэрт цэнгэлдэх хүрээлэнгийн урд байрлалтай 10000м2 газрын дуудлага худалдааны зарыг 2018 оны 03 дугаар сарын 21-ний өдөр үзэн манай байгууллага Газар өмчлүүлэх, эзэмших, ашиглуулах дуудлага худалдаа явуулах журам-ын 4.3-т заасны дагуу дуудлага худалдаанд оролцох холбогдох материалыг хүсэлтийн хамт 2018 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр Х аймгийн Д сумын газрын даамалд хүргүүлсэн болно. Дуудлага худалдаанд 256696099 төгрөгийн төсвөөр 70 хувийн гүйцэтгэлтэй барилгын доорх 1 га газрыг 5 сая төгрөгөөр үнэлж сумын газрын даамал Л.С 2018 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 01 тоот худалдах, худалдан авах гэрээ хийсэн. Газрын гэрчилгээ олгосны дараа 2018 оны 04 дүгээр сарын 15-наас барилгын ажлыг эхлүүлэн 06 сарын 25-нд үйл ажиллагаагаа эхлүүлсэн. Барилгын ажлын гүйцэтгэлд 2018 онд нийт 127252000 төгрөгийг, тоног төхөөрөмжийн зардалд 32100000 төгрөгийг тус тус зарцуулав. Барилгын ажилд 2017-2018 онд нийт 383948099 төгрөг, тоног төхөөрөмжид 32100000 төгрөг, нийт 416048099 төгрөгийг зарцуулсан. Тиймээс зохих албан тушаалтны шийдвэрээр газар эзэмшүүлсний үндсэн дээр барилгын ажил эхэлж, дахин захирамж гаргаснаар барилгын ажлаас дуусган Х аймгийн Д суманд Б цогцолборын үйл ажиллагааг тогтвортой явуулж байгаа бөгөөд ажилчдын 93 хувь нь Д сумын иргэд ажиллаж байна. Гэтэл Э тур ХХК-нд холбогдуулан Х аймгийн Д сумын Б баг Цэцэрлэгт хүрээлэнгийн өмнө 4 замын уулзварын баруун талд байрлах газар буюу Б үйлчилгээний цогцолборын байрлах \1,0 га\ газрыг чөлөөлүүлэхээр Д мөнгөн аяга БГБХН-ийн захирал Д.З нь нэхэмжлэл гаргасан бөгөөд өөр дээрээ итгэмжлэл авч нэр бүхий байгууллагуудыг төлөөлөн шүүхэд нэхэмжлэл гаргасан байна. Нэхэмжлэлийг ямар үндэслэлээр гаргаж байгаа нь ойлгомжгүй өөрөөр хэлбэл Б үйлчилгээний газар нь үйл ажиллагаа явуулснаар эдгээр аж ахуйн нэгжийн ямар эрх ашиг сонирхлыг хөндөж байгаа, нэхэмжлэл гаргах эрхгүй атал түүний ямар хууль ёсны эрх ашиг сонирхлыг зөрчиж хөндөж байгаа нь тодорхойгүй байна. Иймд Э ХХК-нд холбогдуулан нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Зын гаргасан газар чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.З шүүх хуралдаанд нэхэмжлэлийн талаар тайлбарлахдаа: Тэнд цайны газар зэрэг жижиг дунд үйл ажиллагаа эхэлдэг 10 гаруй аж ахуйн нэгж орлого олж чадахгүй ажлын байраа алдаж байна. Орлого олж чадахгүйгээс болж банкны зээл, хүүхдүүдийн сурлагын төлбөр гэж амьдрал нь хэцүүдэж байна. Үүнээс болж бусдын болон миний эрх ашиг хөндөгдөж байна. Иймд Б үйлчилгээний газрын үйл ажиллагааг нь зогсоож эзэмшиж буй газрыг нь чөлөөлүүлж өгнө үү. Бусад тайлбарыг миний өмгөөлөгч тайлбарлаж өгнө гэв.

Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Зын өмгөөлөгч Н.О Миний бие нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн үндэслэлийг тодруулж тайлбарлая. Хариуцагч Э тур ХХК нь Х аймгийн Д сумын Засаг даргын удаа дараагийн захирамжаар маргаж буй газарт газар эзэмших эрх авсан. Газрын гэрчилгээ авсны дараа нийтийн хоол үйлчилгээ явуулах объект барьж үйл ажиллагаа явуулж байгаа. Нийтийн эрх ашиг зөрчигдөж байгаа гэх үндэслэлээр Х аймгийн Д сумын аж ахуйн нэгжүүд Д мөнгөн аяга БГБХ нөхөрлөлийн захирал Д.Заар төлөөлүүлэн захиргааны шүүхэд 2 удаагийн маргаан үүсгэсэн байдаг. Х аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 04 дүгээр шийдвэрээр Э тур ХХК-нд олгосон Х аймгийн Д сумын Засаг даргын 2017 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн А/143 дугаар захирамжийг хүчингүй болгож шийдвэрлэсэн. Үүний дараа Х аймгийн Д сумын Засаг дарга дуудлага худалдаа зохион байгуулж байна гэх үндэслэлээр 2018 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн А/43 дугаар захирамжаар Э тур ХХК-д дахин газар эзэмшүүлэх шийдвэр гаргасан. Нийтийн эрх ашиг зөрчигдсөн гэх үүднээс дахин захиргааны шүүхэд хандсанаар Х аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 52 дугаар шийдвэрээр Э тур ХХК одоо чөлөөлүүлэхээр маргаж буй газарт газар эзэмших эрх олгосон Засаг даргын захирамжийг хүчингүй болгосон шийдвэр гаргасан. Үүний дагуу давж заалдах шатны шүүх болон Улсын Дээд шүүхэд гомдол гаргасан. Х аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны Захиргааны хэргийн 2019 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 37 дугаар тогтоолоор эцэслэн шийдвэрлэгдэж хүчин төгөлдөр болсон. Одоо маргаж буй газар үйл ажиллагаагаа одоог хүртэл явуулж буй Э тур ХХК нь шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр газар эзэмшин эрхгүй болсон байгаа. Өөрөөр хэлбэл хууль бусаар газар эзэмшиж байгаа. Газрын тухай хуульд заасны дагуу уг газрыг чөлөөлөхгүй байсан учраас Х аймгийн Засаг даргад хандаж хариу албан бичгийг хавтаст хэрэгт өгсөн. Мөн Х аймгийн газар харилцаа барилга хот байгуулалтын газраас 2020 оны 5 дугаар сарын 07-ны өдрийн 340 дугаартай нэгэнт шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийн дагуу манай байгууллагаас Э тур ХХК-д газар эзэмшүүлсэн газрын гэрчилгээг хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангаж хүчингүй болгосон гэсэн албан бичиг хүргүүлсэн. Ийм учраас нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын бас нэг үндэслэл бол Газрын тухай хуульд заасны дагуу газар эзэмших зөвшөөрөл нь дуусгавар болсон бол уг газарт байгаа барилга байгууламж, бусад эд хөрөнгө өмчлөх этгээдийн эд хөрөнгийг тухайн газарт ашиглах эрх нь дуусгавар болно гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодруулсан байгаа. Нөгөө нэг үндэслэл нь бол нэхэмжлэгч нарын эрх ашиг хөндөгдөөд байна гэх үүднээс гаргасан. Нэгэнт газар эзэмших эрх нь дуусгавар болчихоор нөгөө газар маань Монгол Улсын Үндсэн хуульд заасны дагуу төрийн өмч, нийтийн өмчийн хэлбэрийн газар болж байгаа. Тэгэхээр энэ 10 аж ахуйн нэгж өөрөө нийтийн гэдэгт хамаарна. Яагаад нийтийн эрх ашиг зөрчигдөж байна гэж үзэж байгаа вэ гэхээр нэгдүгээрт хууль бусаар газар дээр эд хөрөнгө ашиглах эрх нь дуусгавар болсон байхад хууль бусаар барилгаа чөлөөлөхгүйгээр үйл ажиллагаа явуулснаар хууль ёсоор ижил төрийн үйл ажиллагаа явуулж байгаа бусад аж ахуйн нэгжүүдийн эрх ашиг зөрчигдөж байна гэсэн агуулгаар эрх ашиг нь хөндөгдсөнийг тодорхойлж байгаа. Нөгөөтээгүүр Х аймгийн Д сумын иргэд нийтийн эдэлбэр газраас төрийн өмч буюу нийтийн эзэмшлийн газраас хэн ч нэхэмжлэл гаргаж чөлөөлүүлэхийг шаардах эрхтэй. Харин Х аймгийн өөр сумын иргэн Д сумын нийтийн эзэмшлийн газрыг чөлөөлүүлэхийг шаардах эрхгүй. Иймд Х аймгийн Д сумын нийтийн тэр дундаа тодорхой хуулийн этгээдийн эрх ашиг хөндөгдөж байгаа гэх үндэслэлээр нэхэмжлэл гаргасан. Дараагийн нэг үндэслэл Э тур ХХК Газрын тухай хуульд заасан үүргээ биелүүлэхгүй байна гэж үзэж байгаа. Газрын тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1-д зааснаар иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын газар эзэмших эрх дуусгавар болоход хууль болон газар эзэмших гэрээнд өөрөөр заагаагүй бол 90 хоногийн дотор уг газрыг чөлөөлж аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг даргын мэдэлд шилжүүлнэ гэж заасан. Газар эзэмших эрх нь хүчин төгөлдөр нэгэнт шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон тохиолдолд газраа чөлөөлж өгөхгүй байгаа нь нийтийн болон ижил төрлийн үйл ажиллагаа явуулдаг аж ахуй, хуулийн этгээдийн эрх ашгийг зөрчөөд гэх нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Захиргааны хэргийн шүүх Засаг даргын захирамжийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг хоёр удаа хүлээн авч шийдвэрлэхдээ уг маргаанд ганцхан Д.Зын эрх ашиг хөндөгдөхөөс гадна нийтийн эрх ашиг хөндөгдөөд байна. Өөрөөр хэлбэл тухайн газрыг эзэмших эрхтэй эсэхээс үл шалтгаалаад уг газар нийтийн эдэлбэрийн газар уу хувь хүний эзэмшилд шилжсэн газар уу гэдэг тогтоогдож байгаа учир нийтийн эрх ашиг зөрчигдөж байна гэж үзнэ гэж дүгнэлт гаргасан. Уг маргаан гарахдаа ч одоо ч бусад аж ахуйн нэгжүүдийн өмчлөх, эзэмших газар Э тур ХХК-ийн байрлах газартаа давхцаагүй байгаа. Гэтэл энэ хүмүүст шаардах эрх байгаа гэдэг үндэслэлээр нэхэмжлэл гаргасан. Өөрөөр хэлбэл Монгол Улсын Үндсэн хууль болон Газрын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-ийн 3.1.9.нийтийн эдэлбэрийн газар гэж зохих журмын дагуу нийтээр ашиглахаар тогтоогдсон төрийн өмчийн газрыг хэлнэ гэж тайлбарласан байгаа учраас нийтийн эрх ашиг зөрчигдсөн гэж үзэж байгаа гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй. Х аймаг дахь сум дундын иргэний хэрийн анхан шатны шүүхийн шүүгч хэрийг хүлээн авахаас татгалзсан захирамж гаргасанд гомдол гаргаж Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 130/ШТ/2020/0026 тогтоолоор дүгнэлт хийгээд нэхэмжлэгч нарын эрх ашиг хөндөгдөөгүй байна гэж үзэж нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан нь хууль зүйн үндэслэлгүй байна гэж дүгнэлт хийсэн. Энэхүү дүгнэлт хийхдээ нэхэмжлэгч нар өөрсдийн эрх зөрчигдсөн гэж үзэж нэхэмжлэл гаргасан хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзсэн. Ийм учраас Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон буюу нийтэд илэрхий үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй гэж заасан үндэслэлээр буюу нэхэмжлэгч нарын эрх ашиг зөрчигдсөн байна гэснийг тогтоосон учраас шүүхээс үндэслэл бүхий дүгнэлт хийхийг хүсэж байна. Газрын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-ийн 3.1.9, мөн хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1-д заасны дагуу Э тур ХХК нь газар эзэмших эрхгүй этгээд мөртлөө хууль бусаар Х аймгийн Д сумын Цэцэрлэгт хүрээлэнгийн өмнө 4 замын уулзварын баруун талд үйл ажиллагаа явуулж байгаа газрыг чөлөөлөх хууль зүйн үндэслэлтэй байна гэсэн тайлбарыг нэмж гаргаж байна гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Э шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч М.З анх газар чөлөөлүүлэх тухай гэж нэхэмжлэл гаргасан. Хэрэг хянан хэлэлцэх явцад нэхэмжлэгч нарын тоо нэмэгдсэн нөхцөл байдал үүссэн. Уг маргаанд хариуцагч Э тур ХХК-ийн буруутай үйл ажиллагаа огт байхгүй. Анх Газрын тухай хуулиар төсөл сонгон шалгаруулалтаар тухайн газрыг өгч байсан. Тэр үед алдаа гарсан гэж үзэж байгаа. Хоёрдугаарт газрын худалдаа дуудлага зохион байгуулахдаа Засаг дарга болон бусад төрийн албан хаагчид журам зөрчсөн асуудал байгаа. Төрийн байгууллагын албан тушаалтны буруутай үйл ажиллагааны улмаас газар худалдах дуудлага худалдаа зарлагдсанаас хойш 23 хоногийн дараа дуудлага худалдааг дутуу явуулсан байдаг. Хэргийн нөхцөл байдал эндээс болоод захирамж хүчингүй болоод захирамж хүчингүй болсноор гэрчилгээ хүчингүй болсон асуудал байгаа. Тухайн үед нэгэнт гэрчилгээ захирамж олгогдсон байхад 416048099 төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдсэн. Мөн Д сумын иргэдийг ажилд оруулсан байдаг. Яг үнэндээ арван хэдэн аж ахуйн нэгжийн эрх ашиг хөндөгдлөө гэж байгаа боловч тухайн орон нутагт ажлын байр бий болгож үйл ажиллагаа хэвийн явж байхад төрийн байгууллагын буруутай үйл ажиллагаанаас болоод маргаан үүсэж, маш их хэмжээний цаг зав зарцуулагдаж байгаа асуудал байгаа. Хоёрдугаарт иргэний эрх зүйн харилцааны зохицуулалтаа шүүхээс анхаарч үзээч гэж хүсэж байна. Яагаад гэвэл иргэний эрх зүйн харилцаа болбол эрх зүйн этгээдүүдийн хооронд үүссэн эдийн болон эдийн бус баялгийн маргаантай холбоотой харилцааг зохицуулна, өөрөөр хэлбэл хуулийн этгээдүүдийн хооронд эдийн болон эдийн бус харилцаа үүссэн байх ёстой. Тэгэхээр энэ хэрэг дээр ямар нэгэн байдлаар М.З болон бусад нэхэмжлэгч нарын эзэмшиж өмчилж байгаа газартай огт давхцал байхгүй. Үүнийг түрүүн нэхэмжлэгчийн өмгөөлөгч тайлбартаа бас дурдсан. Өөрөөр хэлбэл нэг нь замын нөгөө талд нэхэмжлэгч тал замын эсрэг талд үйл ажиллагаа явуулдаг. Тэгэхээр газар чөлөөлүүлэхтэй холбоотой маргаан гаргаж байгаа тохиолдолд тухайн аж ахуйн нэгжүүдийн бизнесийн үйл ажиллагаа доголдоод байгаа нь эсрэг талд үйл ажиллагаа явуулаад байгаа Б цогцолбор ямар холбоотойг ойлгохгүй байна. Өөрөөр хэлбэл тэнд зах зээлийн ердийн өрсөлдөөн явагдаж байгаа. Нэхэмжлэлийн шаардлагадаа нэхэмжлэгч талын яг ямар эрх ашиг хөнөгдөөд байгааг тодорхой дурдаагүй ойлгомжгүй байна. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэхэмжлэгч нарын эрх ашиг хөндөгдсөн гэдгийг тогтоосон гэж тайлбарлаад байна. Гэтэл захиргааны харилцааны эрх зүйн маргаан дээр газрын дуудлага худалдаанд оролцох эрх ашиг сонирхол гуравдагч этгээдийн хувьд хөндөгдөөд байгаа. Өөрөөр хэлбэл тухайн газар худалдааны дуудлагад М.З болон бусад аж ахуйн этгээд оролцох боломжтой байсан. Гэтэл 2 аж ахуйн нэгж дуудлага худалдаанд оролцоод Э тур ХХК газар эзэмшигч болсон байдаг. Иймд 2 удаагийн сонгон шалгаруулалтад алдаа гарсан гэх асуудал үүссэн. Энэ асуудал дээр М.З болон бусад аж ахуйн нэгжүүдийн эрх ашгийг зөрчсөн этгээд Э тур ХХК биш захиргааны шүүхээр бол захиргааны байгууллага буюу Засаг дарга зөрчсөн. Өөрөөр хэлбэл захиргааны хэрэг иргэний хэрэг хоёр тусдаа хоёр өөр хэрэг, субъектийн хувьд ч өөр байгаа. Шүүхийн дүгнэлтэд ч мөн адил захиргааны байгуулга тус аж ахуйн этгээдийн эрхийг зөрчсөн гэсэг болохоос биш Э тур ХХК тус аж ахуйн этгээдийн эрхийг зөрчсөн гэж дүгнэлт гаргаагүй. Э тур ХХК захиргааны хэрэг дээр гуравдагч этгээдээр оролцсон. Шүүхээс Э тур ХХК-ийн эрх ашиг зөрчигдөөд байна гэж үзсэн. Ийм нөхцөл байгаад байхад шүүхийн шийдвэрийг хүчин төгөлдөр гэж үзэх боломж байхгүй. Бидний зүгээс эсвэл гаргасан алдаагаа зөвтгөж өгөөч эсвэл гарсан алдагдлыг нөхөн гаргаж өгөөч гэсэн шаардлага тавьсан боловч биелэгдэхгүй явж байгаа. Нэмж хэлэхэд шүүхийн тогтоол шүүгчийн захирамж хууль зүйн үндэслэлтэй юу гэдэгт дүгнэлт хийсэн болохоос хэргийг эцэслэн шийдвэрлэсэн тогтоол биш. Уг тогтоолоор Д.З бүхий этгээдийн эрх ашиг зөрчигдсөн гэдэгт дүгнэлт хийгээгүй гэдгийг шүүхээс анхаарч үзээч гэж хүсэж байна. Нэхэмжлэгч талаас уг газар нийтийн, төрийн эзэмшлийн газар учраас хэн ч гомдол гаргаж болно гэж үзэж байна. Гэтэл иргэний эрх зүйн маргаанд нийтийн эзэмшлийн буюу төрийн өмчлөлийн газар болон эд хөрөнгөтэй холбоотой харилцааг төр л өөрөө нэхэмжилнэ. Иргэний эрх зүйн маргаанд захиргааны эрх зүйн мараан шиг сонирхогч этгээд оролцох боломжгүй. Тиймд энэхүү нийтийн эзэмшлийн буюу төрийн өмчлөлийн газартай холбоотой захирамжууд хүчингүй болчихсон одоо энэ газар хэнийх ч биш болчхож байгаа учраас энэхүү хүний 416 сая төгрөг бүхий эд хөрөнгийг нураана гээд байгаа нь хууль зүйн үндэслэлгүй. Нэхэмжлэгч талын нэхэмжлэл гаргах үндэслэл байхгүй. Иргэний хуулийн 9 дүгээр зүйлд иргэний эрх зүйн хамгаалалтын тухай ойлголт заасны дагуу Д.Зын зөрчигдсөн эрхийг сэргээх ёстой, гэтэл Д.З газар эзэмших эрхийн талаар яригдах ёстой. Төрийн байгууллагын газар эзэмшихтэй холбоотой эрх зөрчигдсөн үү үгүй юу гэдэг асуудал яригдах юм бол Э тур ХХК Д сумын Засаг даргатай маргаан үүсгэж болно эсвэл Д.З гуяа Засаг даргатай маргаан үүсгэж болно. Гэтэл хоёр иргэн хоорондоо ямар ч хамааралгүй харилцаа нь дээр маргаан үүсгэх боломжгүй гэж үзэж байна. Мөн Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4-ийг анхаарч үзээч гэж хүсэж байна. Дараагийн анхаарах зүйл бол Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 12 дугаар зүйлд заасан иргэний хэрэг үүсгэх үндэслэл. Иргэний хэргийн ямар тохиолдолд үүсгэх талаар тус зүйлийн 12.1.1-12.1.5 хүртэл заасан байгаа. Нэхэмжлэгчийн нэхэмжлээд байгаа нэхэмжлэлийн шаардлагаас харахаар уг заалтад хамаарах зүйл байхгүй байгаа. Иймд нэхэмжлэгч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлд заасан хэргийн оролцогч байх боломж байхгүй тул тус хуулийн 26 дугаар зүйлд заасан нэхэмжлэгч гасан шаардлагыг хангахгүй байгаа. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн хүлээн авахаас татгалзах байсан гэдэг үүднээс тайлбар гаргав. Нэгэнт хэрэг хянан шийдвэрлэх явцад орж ирсэн аж ахуйн нэгжүүдийг төлөөллүүдэд анхан шатны шүүхээс дүгнэлт хийсэн. Зарим аж ахуйн хувьд бол итгэмжлэл олгох эрхгүй этгээд байна лээ. Уг дүгнэлтийг бас анхаарч үзээч гэж хүсэж байна. Дараагийн асуудал нь газрын албанаас Х аймгийн Д сумын 5 дугаар багын нутаг дэвсгэрт цэнгэлдэх хүрээлэнгийн урд байрлалтай газар дээр эзэмшил өмчлөл нэхэмжлэгч талуудад байна уу гэхэд байхгүй гэсэн албан бичиг хүргүүлсэн. Тэгэхээр уг нотлох баримтаар тухайн газрыг нэхэмжлэгч талууд эзэмшиж, ашиглаж, өмчилдөггүй тул ямар нэгэн байдлаар нэхэмжлэгч талын эрх ашиг зөрчигдөж хөндөгдөөгүй байна. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон шийдвэр гаргаж өгөхийг хүсье гэв.

Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, хариуцагч, түүний өмгөөлөгчийн хүсэлтээр шинжлэн судалж

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Х аймгийн Д сумын Б багт үйл ажиллагаа явуулдаг Д аяга БГБХ нөхөрлөл[2] нь тус шүүхэд хариуцагч Х аймгийн Д сумын Б багт үйл ажиллагаа явуулдаг Э тур ХХК-нд холбогдуулан Х аймгийн Д сумын Б багт Цэцэрлэгт хүрээлэнгийн өмнө, замын уулзварын баруун талд үйл ажиллагаа явуулж байгаа Э тур ХХК-ийн Б үйлчилгээний газрыг албадан буулгаж, газрыг чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийг гаргасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Ж О ХХК, Д С ХХК, С ХХК, С ХХК, С ХХК, С хоршоо, Д Д ХХК, И ХХК, Д Б БГБХ нөхөрлөлүүд нь хамтран нэхэмжлэгчээр[3] оролцсон байна.

Шүүх хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг үнэлж дүгнээд нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна. Учир нь,

 

Хариуцагч Х аймгийн Д сумын Б багт Цэцэрлэг хүрээлэнгийн өмнө, замын уулзварын баруун талд хууль бусаар үйл ажиллагаа явуулж байгаа Э тур ХХК-ийн Б үйлчилгээний газар нь газар эзэмших эрхийн зөвшөөрөлгүй, газар эзэмших эрхийн гэрчилгээгүй болох нь доорх шүүхийн хуулийн хүчин төгөлдөр шийдвэрээр нотлогдож байна. Үүнд:

1) Нэхэмжлэгч Д аяга БГБХ нөхөрлөлийн нэхэмжлэлтэй, хариуцагч Х аймгийн Д сумын Засаг даргад холбогдох, Э тур ХХК-нд үйлчилгээний цогцолбор барих зориулалтаар Д сумын Б баг Цэцэрлэгт хүрээлэнгийн өмнө, 4 замын уулзварын баруун талд 1,0 га газрыг 15 жилийн хугацаатай олгосон Х аймгийн Д сумын Засаг даргын 2017 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн А/143 тоот Газар эзэмшүүлэх тухай захирамжийг хүчингүй болгож шийдвэрлэсэн хуулийн хүчин төгөлдөр Х аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 4 дугаартай шийдвэр байна;

2) Мөн нэхэмжлэгч Д.Зын нэхэмжлэлтэй, хариуцагч Х аймгийн Д сумын Засаг дарга Д.Т, Д сумын Засаг даргын орлогч, ажлын хэсгийн ахлагч О.Г нарт холбогдох, худалдаа үйлчилгээний зориулалтаар Д сумын Б багт Цэнгэлдэх хүрээлэнгийн урд талд 1га 4800000 төгрөгний суурь үнэ бүхий газрыг танхимын дуудлага худалдааны хэлбэрээр 2018 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр зохион байгуулж явуулахаар товыг тогтоож, зарын мэдээллийн хэрэгслээр зарлах, бэлтгэл ажлыг хангаж ажиллахыг газрын даамалд үүрэг болгосон Х аймгийн Д сумын Засаг даргын 2018 оны 3 дугаар сарын 20-ны А/28 дугаар Дуудлага худалдаа зохион байгуулан явуулах тухай тухай захирамж, Х аймгийн Д сумын Засаг даргын 2018 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн А/43 тоот Газар эзэмшүүлэх тухай захирамжууд, Х аймгийн Д сумын Засаг даргын 2018 оны 3 дугаар сарын 20-ны А/28 дугаар захирамжийн дагуу 2018 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр явагдсан газрын дуудлага худалдааг тус тус хүчингүй болгож шийдвэрлэсэн Х аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 сарын 09-ний өдрийн 52 дугаартай шийдвэр, 2018 оны 12 сарын 05-ны өдрийн 221/МА2018/0622 дугаартай Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал, Монгол Улсын Дээд Шүүхийн Хяналтын шатны Захиргааны хэргийн шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 37 дугаартай тогтоол байна;

Улмаар Х аймгийн Д сумын Засаг даргын 2019 оны 10 сарын 07-ны өдрийн А/119 тоот Дуудлага худалдааг хүчингүй болгох тухай захирамжаар....захиргааны хэргийн анхан, давж заалдах, хяналтын шатны шүүхийн шийдвэрийг үндэслэн Д сумын Засаг даргын 2018 оны 3 дугаар сарын 20-ны А/28, 2018 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн А/43 дугаар захирамжуудын дагуу зохион байгуулагдсан Дуудлага худалдаа-г хүчингүй болгосон байна.

Мөн энэхүү захиргааны хэргийн анхан, давж заалдах, хяналтын шатны шүүхийн шийдвэрийг үндэслэн Д сумын Засаг даргын 2018 оны 3 дугаар сарын 20-ны А/28, 2018 оны 0 дүгээр сарын 13-ны өдрийн А/43 дугаар захирамжуудыг тус тус хүчингүй болсонд тооцсон Х аймгийн Д сумын Засаг даргын 2019 оны 10 сарын 21-ний өдрийн А/121 тоот Захирамж хүчингүй болсонд тооцох тухай захирамжаар нотлогдож байна.

Хариуцагч Э тур ХХК-ний газар эзэмших эрхийн гэрчилгээ хүчингүй болж Газрын тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.4-д заасан үндэслэл бий болсон тул мөн хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1-д Иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын газар эзэмших эрх дуусгавар болоход хууль болон газар эзэмших гэрээнд өөрөөр заагаагүй бол 90 хоногийн дотор уг газрыг чөлөөлж аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг даргын мэдэлд шилжүүлнэ гэсэн заалтыг хариуцагч Э тур ХХК нь зөрчиж газрыг чөлөөлж өгөөгүй;

мөн хуулийн 41 дүгээр зүйлийн 41.4-д Энэ хуулийн 41.1-д заасан хугацаанд газраа чөлөөлөөгүй бол тухайн шатны Засаг дарга албадан нүүлгэх ажлыг зохих хууль тогтоомжийн дагуу зохион байгуулна гэсэн заалтыг Д сумын Засаг дарга зөрчиж Э тур ХХК-ийн Б үйлчилгээний газрыг албадан нүүлгэх арга хэмжээ аваагүй болох нь зохигчдын тайлбар болон Х аймгийн Засаг даргын Тамгын газрын Хуулийн хэлтсийн даргын 2020 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 4/26 дугаартай албан бичиг[4], мөн Х аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын даргын 2020 оны 5 дугаар сарын 07-ны өдөр 341 дугаартай Шүүхийн тогтоолын хэрэгжилтийг хангаж ажиллах тухай албан бичиг[5]-ээр тус тус нотлогдож байна.

Иймд хариуцагч болон Х аймгийн Д сумын Засаг дарга бүрэн эрхээ хэрэгжүүлээгүй учир Монгол Улсын Үндсэн хуулийн арван зургадугаар зүйлийн 12-д Төрийн байгууллага, албан тушаалтанд өргөдөл, гомдлоо гаргаж шийдвэрлүүлэх эрхтэй. Төрийн байгууллага, албан тушаалтан нь иргэдийн өргөдөл, гомдлыг хуулийн дагуу шийдвэрлэх үүрэгтэй гэж заасан бүрэн эрхийнхээ дагуу нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.З нь төрийн эрх бүхий байгууллага, албан тушаалтанд хандсан болох нь доорх нотлох баримтаар нотлогдож байна. Үүнд:

Х аймгийн Засаг даргын Тамгын газрын Хуулийн хэлтсийн даргын 2020 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 4/26 дугаартай албан бичигт: 2019 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн 4/1613 дугаар албан бичгээр Х аймгийн Д сумын Засаг даргад шүүхийн шийдвэрийн биелэлтийг хангаж ажиллах талаар чиглэл хүргүүлсэн. Сумын Засаг даргын тухайн асуудлыг шийдвэрлэхгүй байгаа эс үйлдэхүйн талаар шүүхэд хандаж шийдвэрлүүлэх боломжтой гэсэн байна;

Мөн Х аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын даргын 2020 оны 5 дугаар сарын 07-ны өдөр 341 дугаартай Шүүхийн тогтоолын хэрэгжилтийг хангаж ажиллах тухай албан бичигт....Д сумын Засаг даргын Э тур ХХК-нд газар эзэмшүүлсэн захирамжийг хүчингүй болгосон учир тус газар эзэмших эрхийн гэрчилгээ хүчингүй юм. Газрын тухай хуулийн 41.1-д заасны дагуу 90 хоногийн дотор уг газрыг чөлөөлж сумын Засаг даргын мэдэлд шилжүүлэх бөгөөд заасан хугацаандаа газраа чөлөөлөөгүй бол мөн хуулийн 41.4-д зааснаар тухайн шатны Засаг дарга албадан нүүлгэх ажлыг зохих хууль тогтоомжийн дагуу зохион байгуулахаар зохицуулсан байдаг. Мөн газар дээрх барилга байгууламж, бусад эд хөрөнгө өмчлөгч этгээдийн тэрхүү эд хөрөнгө тухайн газар дээр ашиглах эрх дуусгавар болдог. Сумын Засаг даргын 2018 оны А/28 дугаар Э тур ХХК-д газар эзэмшүүлсэн захирамжтай нэгж талбар нь манай байгууллагын газрын кадастрын мэдээллийн системд хүчингүй болгож бүртгэгдсэн. Иймд газрын тухай хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангаж дээрх маргааныг шийдвэрлэж хариуг ирүүлнэ үү гэсэн байна.

Дээрх хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар болон Газрын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.9-д нийтийн эдэлбэрийн газар гэж зохих журмын дагуу нийтээр ашиглахаар тогтоогдсон төрийн өмчийн газрыг, мөн хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д Монгол Улсын иргэдэд өмчлүүлснээс бусад газар төрийн өмч байна гэж тус тус заасныг үндэслэн Х аймгийн Д сумын ,,-р баг, Б багт Цэцэрлэгт хүрээлэнгийн өмнө, замын уулзварын баруун талд байрлах 1 га газар нь нийтийн эдэлбэрийн газар байна гэж дүгнэв.

Монгол Улсын Үндсэн хуулийн зургадугаар зүйлийн 1-д Монгол Улсад газар, түүний хэвлий, ой, ус, амьтан, ургамал болон байгалийн бусад баялаг гагцхүү ард түмний мэдэл, төрийн хамгаалалтад байна, мөн зүйлийн 2-д Монгол Улсын иргэдэд өмчлүүлснээс бусад газар, түүнчлэн газрын хэвлий, түүний баялаг, ой, усны нөөц, ан амьтан төрийн нийтийн өмч мөн гэж тус тус заасан байна.

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1 дэх хэсэгт зааснаар харьяалах нутаг дэвсгэртээ төрийн удирдлагыг хэрэгжүүлэх чиг үүрэг бүхий Засаг дарга төрийн төлөөлөгчийн хувьд Газрын тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.4-ийг заасан үүргээ биелүүлээгүй, нийтийн эрх ашгийг хамгаалаагүй тул нэхэмжлэгч нарыг ард түмний төлөөллийн хувьд төрийн нийтийн өмч болох нийтийн эдэлбэр газрыг хамгаалуулахаар шүүхэд гомдол гаргаж, шударга шүүхээр шүүлгэхээр хандсан нь Монгол Улсын Үндсэн хуулийн арван зургадугаар зүйлийн 14-д нийцэж байна.

Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д Газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ, 27.3-т заасан Нэгж талбар бүр эрхийн гэрчилгээтэй байна, 27 дугаар зүйлийн 27.4-д Хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгүй аливаа этгээд газар эзэмшихийг хориглоно, 47 дугаар зүйлийн 47.1-д Газар эзэмших, ашиглах эрх дуусгавар болоход хууль болон гэрээнд өөрөөр заагаагүй бол уг газар дээрх барилга байгууламж, бусад эд хөрөнгө өмчлөгч этгээдийн тэрхүү эд хөрөнгөө тухайн газар дээр ашиглах эрх дуусгавар болно гэсэн заалтуудыг тус тус зөрчиж хариуцагч Э тур ХХК-ийн Б үйлчилгээний газар нь Х аймгийн Д сумын ,,-р баг, Б багт Цэцэрлэгт хүрээлэнгийн өмнө, замын уулзварын баруун талд хууль бусаар үйл ажиллагаа явуулж байгаа нь дээрх хууль ёсны нотлох баримтаар нотлогдож байна.

Иймд нэхэмжлэгч Д аяга БГБХ нөхөрлөл болон Ж О ХХК, Д С ХХК, С ХХК, С ХХК, С ХХК, С хоршоо, Д Д ХХК, И ХХК, Д Б БГБХ нөхөрлөлүүдийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Х аймгийн Д сумын ,,-р баг, Б багт Цэцэрлэгт хүрээлэнгийн өмнө, замын уулзварын баруун талд үйл ажиллагаа явуулж байгаа хариуцагч Э тур ХХК-ийн Б үйлчилгээний газрыг албадан буулгаж, газрыг чөлөөлж, нэхэмжлэгч нарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлого болгож, хариуцагчаас 70200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч нарт олгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Монгол Улсын Үндсэн хуулийн зургадугаар зүйлийн 1, 2, мөн хуулийн арван зургадугаар зүйлийн 14-ийг, мөн Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, 27.3, 27.4, 47 дугаар зүйлийн 47.1-ийг тус тус баримтлан нэхэмжлэгч Д аяга БГБХ нөхөрлөл болон хамтран нэхэмжлэгч Ж О ХХК, Д С ХХК, С ХХК, С ХХК, С ХХК, С хоршоо, Д Д ХХК, И ХХК, Д Б БГБХ нөхөрлөлүүдийн нэхэмжлэлийг хангаж, Х аймгийн Д сумын ,,-р баг, Б багт цэцэрлэгт хүрээлэнгийн өмнө, замын уулзварын баруун талд үйл ажиллагаа явуулж байгаа хариуцагч Э тур ХХК-ийн Б үйлчилгээний газрыг албадан буулгаж газрыг чөлөөлсүгэй.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч нарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлого болгож, хариуцагч Э тур ХХК-аас 70200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч нарт олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцогчид 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай. 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МАНГИЛИК