Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 09 сарын 15 өдөр

Дугаар 130/ШШ2020/00932

 

Б аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мангилик даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Б аймгийн Ц сумын дүгээр багт оршин суудаг Б Э /РД:, утас: /-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Б аймгийн Ц сумын  дугаар багт оршин суудаг С Б / РД:, утас:, /-д холбогдох иргэний хэргийг хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч Х.З, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Х нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэлийн шаардлага: Ажлын хөлс, материалын үнэ 3600000 төгрөг гаргуулах тухай.

Нэхэмжлэгч Б.Э шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие 2020 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр С.Б нь Ц сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр болох Хар уул гэх газарт байршилтай өвөлжөө, хашаа хороог өвлийн байшингийн хамт 25000000 төгрөгөөр худалдан борлуулах гэхээр С.Баас худалдан авахаар тохирсон юм. Тэгээд хувиасаа хөрөнгө мөнгө гаргаж 10 хүнийг хөлслөн авч тухайн хүмүүсээр хашаа хороонд их засвар хийж саравчтай хашааг шинээр дээвэрлэж, хүч хөдөлмөр, хөрөнгө мөнгө зарцуулсан бөгөөд бодит тооцоогоор 3600000 төгрөгийн зардал гарсан юм. Худалдан авагч тал болох Б.Э би уг хашаа хороог бүрэн засварлаж, хувиасаа 3600000 төгрөгийн зардал гаргасны дараа худалдагч тал болох С.Б нь худалдах худалдан авах хэлцлээс татгалзаж надад худалдаагүй юм. Миний бие тухайн хашаа хороог засварлахад гарсан зардлыг тооцож, С.Баас нэхэмжлэхэд уг тооцоог хариуцагч С.Б өөрөө хүлээн зөвшөөрсөн бөгөөд надаас гарсан зардал 3600000 төгрөгийг төлж өгөхөөр баримт бичиж өгсөн юм. С.Б тухайн мөнгийг 2020 оны 7 дугаар сарын 01-ний өдөр хүртэл төлж өгнө гэсэн боловч одоо хүртэл төлж өгөхгүй байгаа тул С.Баас баримтын дагуу 3600000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч С.Б шүүхэд бичгээр өгсөн хариу тайлбартаа: Тус аймгийн Ц сумын 2 дугаар багийн оршин суугч иргэний хэргийн хариуцагч С.Б би Ц сумын иргэн Б.Эын тус шүүхэд гаргасан нэхэмжлэлтэй танилцаад дараахь тайлбарыг гаргаж байна. Үүнд: Би 2020 оны 4 дүгээр сард Ц сумын Хар Уул хэмээх газар байршилтай өөрийн өвөлжөө, хашаа хороог өвлийн байшингуудын хамт 25000000 төгрөгөөр худалдан борлуулахаар харилцан тохиолцсон нь үнэн болно. Тэр үед өвөлжөөний үнэ болох дээрх мөнгийг 6 дугаар сарын 10-ны өдөр хүртэл төлж өгөхөөр тохирсон байсан. Харин би уг өвөлжөөг найдвартай худалдаж авна гэвэл өөрөөсөө хөрөнгө гаргаж засвар хийж болно гэж Б.Эд хэлсэн юм. Түүний дагуу тэр засвар хийсэн гэж хэлсэн, би яг газар дээр нь очиж үзээгүй байсан. Засвар хийхэд 3600000 төгрөгний засвар гарсан гэж хэлсний дагуу түүнд би баримт бичиж өгсөн юм. Хоёулаа газар дээр нь очиж үзье, өвөлжөөнд хичнээн зардал гарсныг тооцоолж үзье, үнэхээр тийм зардал гарсан бол төлье гэж хэлсэн боловч Э түүний дараа сураггүй алга болсон юм. Харин түүний дараа буюу 7 дугаар сарын 02-ны өдөр Б.Э нь надад ...би чиний өвөлжөөг худалдаж авч чадахгүй юм байна, би нэг хүнд байшин зарахаар болсон чинь зарж чадаагүй, мөн хүүхдээ сургуульд явуулахаар болсон... гэж хэлээд, ярьж тохирсон зүйлээсээ татгалзсан юм. Харин намайг гэрээнээсээ "татгалзсан гэдэг нь худал зүйл юм. Тэгээд би 7 дугаар сарын 10-ны өдөр Засвар хийсний гарсан зардалд 2000000 төгрөгийг шилжүүлж өгье, та нар дансаа өгөөрэй гэж Б.Эын эхнэртэй утсаар ярихад ...би дансны дугаарыг мэдэхгүй байна, нөхөр хонинд явсан байгаа гэж хэлсэн. Б.Э түүнээс хойш надтай холбогдож байгаагүй ба харин шүүхэд нэхэмжлэл гаргасан байна лээ. Би шүүхэд дуудсаны дараа өвөлжөөн дээр очиж үзэхэд түүний засвар хийхэд зарцуулсан хөрөнгө нь ажиллах хүчний зардлыг оролцуулаад 2,0 сая төгрөг орчим гарахаар байгаа нь харагдаж байна. Иймд би хашаа, хорооны засварын ажилд гарсан зардалд 2,0 сая төгрөгийг төлж өгөхөд татгалзах зүйлгүй байна. Харин үндэслэлгүй илүү нэхэмжилж байгаа 1.6 сая төлөх боломжгүй байгаа талаар хариу тайлбар гаргаж байна гэжээ.

Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хүсэлтээр шинжлэн судалж

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Б.Э нь хариуцагч С.Баас ажлын хөлс, материалын үнэ болох 3600000 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасан байна.

Хариуцагч С.Б нэхэмжлэгчийн нэхэмжилсэн 3600000 төгрөгөөс 2000000 төгрөгийг төлж өгөхийг зөвшөөрч үлдсэн 1600000 төгрөгийг төлөхөөс татгалзсан болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.2-д зааснаар шүүх хуралдааны товыг нэхэмжлэгч Б.Эд утсаар, хариуцагч С.Бад шүүхийн мэдэгдэх хуудсаар мэдэгдсэн боловч нэхэмжлэгч шүүх хуралдаанд оролцохгүй гэдгээ шүүхэд бичгээр мэдэгдсэн, хариуцагч С.Б шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй тул мөн хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-д зааснаар нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хүсэлтээр хариуцагчийн эзгүйд хэргийг нэхэмжлэгч хариуцагч нарын шүүхэд бичгээр гаргасан тайлбар болон бусад нотлох баримтуудыг үндэслэн хэргийг хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Шүүх хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн баримт нотолгоог үндэслэн нэхэмжлэгч Б.Эын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

Хариуцагч С.Б ажлын хөлс 3600000 төгрөгийг нэхэмжлэгч Б.Эд 2020 оны 07 дугаар сарын 01-ний өдөр хүртэл төлж өгнө гэж гарын баримт бичиж өгсөн ба энэхүү гарын баримтыг бичсэн гэдгээ хариуцагч шүүхэд гаргасан тайлбарт хүлээн зөвшөөрснөөр нэхэмжлэлийн шаардлага нотлогдож байна.

Энэхүү гарын баримтыг бичиж өгсний дараа хариуцагч С.Б нь хашаа хороонд хэрхэн засвар хийснийг газар дээр нь очиж үзээгүй байсан, дараа нь очиж үзэхэд зарцуулсан хөрөнгө ажлын хөлсний хамт 2000000 төгрөгний зардал гаргахаар байгаа гэх боловч энэ нь хөндлөнгийн нотлох баримтаар нотлогдохгүй байна.

Хавтаст хэрэгт авагдсан хариуцагчийн засвар хийлгэсэн саравчтай хашааны дотор болон гадна талаас харагдах байдлын зураг гэх 5 ширхэг гэрэл зургуудыг хэн хэзээ, ямар байдлаар бэхжүүлсэн нь тодорхой бус, тухайн засвар хийлгэсэн хашааны зураг мөн эсэх нь эргэлзээтэй тул нотлох баримтаар үнэлэх боломжгүй байна.

Мөн хариуцагч баримт бичиж өгсний дараа буюу 7 дугаар сарын 02-ны өдөр нэхэмжлэгч Б.Э надад ...би чиний өвөлжөөг худалдаж авч чадахгүй юм байна... гэж тохирсон зүйлээсээ татгалзсан гэсэн тайлбар нь энэхүү нэхэмжлэлийн шаардлагад хамааралгүй болно.

 

Хариуцагчийн эцгийн нэр, нэрийг Санкейн Батырболат гэж нэхэмжлэлд, мөн хариуцагч өөрийн тайлбарт ...С Б би... гэж нутгийн хүмүүсийн дууддаг хоч нэрээр янз бүрээр бичсэнийг хариуцагчийн нэр эцгийн нэрийг түүний РД:*********** Монгол Улсын Иргэний үнэмлэхэд бичсэнээр овог Ж , эцгийн нэр С, нэр Б гэж зөвтгөн шийдвэрт бичсэн болно.

Иймд хариуцагч С.Б нь нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэж чадаагүй тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж хариуцагчаас ажлын хөлс 3600000 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 72550 төгрөгийг улсын орлого болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тул хариуцагчаас 72550 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 359 дугаар зүйлийн 359.1, 360 дугаар зүйлийн 360.1-ийг тус тус баримтлан хариуцагч Ж хазбе нэхэмжлэгч Х овогт Бын Эд олгосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-ийг баримтлан нэхэмжлэгч Б.Эын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 72550 төгрөгийг улсын орлого болгож, хариуцагч С.Баас 72550 /далан хоёр мянга таван зуун тавин/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.Эд олгосугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдааны оролцогч нар 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулсугай.

5.Энэ шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч болон өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсны дараа 14 хоногийн дотор Б аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МАНГИЛИК