Шүүх | Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Төмөрбаатарын Эрдэнэтунгалаг |
Хэргийн индекс | 103/2020/00578/И |
Дугаар | 103/ШШ2020/00660 |
Огноо | 2020-12-08 |
Маргааны төрөл | Бусад зээл, |
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2020 оны 12 сарын 08 өдөр
Дугаар 103/ШШ2020/00660
`
2020 12 08 103/ШШ2020/00**************0
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Эрдэнэтунгалаг даргалж, шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:
Нэхэмжлэгч: 19******* онд ******* аймагт төрсөн, 55 настай, *******, ******* дүүргийн 1 дүгээр хороо, ******* дугаар байрны ******* тоотод оршин суух, ******* овогт ******* ******* нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ******* дүүргийн 1 дүгээр хороо, ******* дугаар байрны тоотод оршин суух, овогт (УЮ*******707251*******), овогт (ТЕ*******905) нарт холбогдох зээлийн гэрээний үүргийн биелэлт 3.08*******.3*******0 төгрөг гаргуулах тухай үндсэн, үндэслэлгүй төлсөн 5.740.3*******9 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг 2020 оны 9 дүгээр сарын 8-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нарийн бичгийн дарга Г.Есү-Үжин, нэхэмжлэгч С., хариуцагч нарын төлөөлөгч Д. нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч С. шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: Миний бие М., Л. нартай сайн танилууд, М.г надад мөнгө хэрэгтэй байна гээд ярихаар нь би тухай бүрт нь хүссэн хэмжээгээр нь 1 сарын хугацаатай, сарын 10 хувийн хүүтэй зээлдэг байсан. 2019.2.7-ны өдөр 150.000 төгрөг, 2019.2.13-ны өдөр 400.000 төгрөг, 2019.2.18-ны өдөр 250.000 төгрөг, 2019.2.21-ний өдөр 200.000 төгрөг, 2019.2.27-ны өдөр 400.000 төгрөг, 2019.3.9-ний өдөр 550.000 төгрөг, 2019.3.17-ны өдөр 150.000 төгрөг, 2019.3.21-ний өдөр 100.000 төгрөг, 2019.3.28-ны өдөр 150.000 төгрөг, 2019.4.5-ны өдөр 350.000 төгрөг, 2019.4.11-ний өдөр 150.000 төгрөг, 2019.4.18-ны өдөр 150.000 төгрөг М.д бэлнээр, 2019.5.3-ны өдөр 150.000 төгрөг, 2019.5.9-ний өдөр 550.000 төгрөгийг М.Нямүрэнд бэлнээр, 2019.5.24-ний өдөр 400.000 төгрөг, 2019.5.29-ний өдөр 300.000 М.д бэлнээр, 2019.*******.4-ний өдөр 150.000 төгрөг, 2019.*******.17-ны өдөр 500.000 төгрөгийг М.д бэлнээр, 2019.7.1-ний өдөр 100.000 төгрөг, 2019.7.7-ны өдөр 200.000 төгрөгийг тус тус 20 удаагийн үйлдлээр нийт 5.350.000 төгрөг өгсөн. Үүнээс 1.850.000 төгрөгийг М.д бэлнээр, 3.500.000 төгрөгийг түүний нөхөр Л. Хаан банкны 575003*******139 тоот дансанд шилжүүлсэн. Бид албан ёсоор зээлийн гэрээ хийж байгаагүй бөгөөд би тэдэнд өгсөн зээлээ тэмдэглэдэг, М. орж ирэхээрээ гарын үсэг зурдаг байсан. Тэд элдэв шалтаг тоочсоор зээл болон зээлийн хүүг төлөхгүй өнөөдрийг хүрсэн. Хүү Ч. нь 2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр зээл болон зээлийн хүүнээс 2.798.*******40 төгрөгийг төлсөн. Би найз гэдэг утгаараа тэдэнд мөнгө зээлсэн. Тийм ч учраас гэрээ байгуулж, гарын үсэг зуруулаагүй юм. Энэ мөнгө зээлэх харилцаа олон жилийн турш үргэлжилсэн. сүүлд буюу 2019 оны 02 дугаар сарын 07-ны өдрөөс 2019 оны 7 дугаар сарын 07-ны өдрийг хүртэл нийт 20 удаагийн үйлдлээр надаас нийт 5.350.000 төгрөгийг зээлсэн. Одоо үүсээд буй маргаан нь үүнтэй холбоотой. Тэд өмнө нь надаас мөнгө зээлдэг байхдаа дандаа хүүтэй зээлдэг байсан. Хариуцагч нар ч хүүтэй зээлдэг байснаа сайн мэдэж байгаа. Эхэндээ би хариуцагч нар руу залгаж мөнгө өгөхийг шаарддаг байсан, тэд сүүлдээ залгахаар утсаа авахаа больсон болохоор шүүхэд нэхэмжлэл гаргасан. Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч сүүлд зээлсэн мөнгийг өмнөх зээлсэн мөнгөөс салгаж аваад сүүлийн мөнгийг нэхэмжлээд байна гэж тайлбарлаж байна. Би зээлүүдийг салгаж хүү тооцоогүй, М. мөнгөний боломжгүй үедээ шаардлагатай байгаа мөнгөө надаас зээлж аваад нөхрийнхөө буюу цалинг буухаар буцааж төлдөг байсан өөрөөр хэлбэл зээлүүд тухайн тухайн үедээ тооцоод дуусгавар болдог байсан. Тэгэхээр хариуцагч нарын надаас зээлсэн өмнөх бүх зээл дуусчихсан, одоо хамгийн сүүлд зээлсэн мөнгөө төлөөгүй болохоор нэхэмжлэл гаргасан. М., Л. нараас зээлийн үлдэгдэл төлбөр 2.551.3*******0 төгрөг, үндсэн зээлийн нэг сарын хүү 535.000 төгрөг нийт 3.08*******.3*******0 төгрөгийг Л., М. нараас гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д. шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: Хариуцагч нар маань 2019 оны 02 дугаар сарын 07-ны өдрөөс 2019 оны 7 дугаар сарын 07-ны өдрийг хүртэл нийт 5.350.000 төгрөгийг нэхэмжлэгч С.ээс зээлсэн нь үнэн боловч үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Бид яагаад нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй байна вэ гэвэл нэхэмжлэгч сүүлд авсан буюу дээр дурдсан хугацааны зээлийг өмнөх зээлээс тусад нь салгаж аваад түүндээ хүү тооцоод байгаа болохоор зөвшөөрөхгүй байгаа. 2014 оноос эхлээд талуудын хооронд зээлийн харилцаа үүссэн бөгөөд тэд нэхэмжлэлд дурдсан байгаа шиг бага хэмжээгээр, олон удаагийн үйлдлээр мөнгө зээлж, буцааж хүүтэй төлдөг байсан. 2014 оноос 2019 оныг хүртэлх хугацаанд хариуцагч нараас нэхэмжлэгчид өгсөн мөнгө нь тэдний нэхэмжлэгчээс авсан мөнгөнөөс их байгаа болохоор одоо нэхэмжлэгчид мөнгө төлөхгүй харин ч илүү төлсөн мөнгөө авъя гээд шүүхэд сөрөг нэхэмжлэл гаргасан байгаа гэв.
Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д. шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: Нэхэмжлэгч, хариуцагч нарын хооронд үүссэн зээлийн харилцаа нь нэхэмжлэлд дурдсанаар зөвхөн 2019 оны 2 дугаар сараас эхлээгүй, 2014 оноос эхлэн хариуцагч нар нь нэхэмжлэгчээс мөнгө зээлж байсан. 2017 он хүртэл бичгээр байгуулсан зээлийн гэрээгүй ч зээлийн хүүд үндсэн зээлийг 2 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний мөнгө төлж, хариуцагч тал хохирч байсан. Энэ үеийн зээл, хүүд төлөх төлөлтүүд ихэнхдээ бэлнээр хийгддэг байсан. 2017 оноос 2019 оны 7 дугаар сарын 7-ны өдрийг хүртэлх хугацаанд авсан нийт зээл 11.380.000 төгрөг болно. Энэ зээлүүдийн төлбөрийн дийлэнхийг банкаар хийдэг болсон. 1 удаа 3.870.58******* төгрөгийг бэлнээр төлсөн. Энэ төлөлтөд бэлнээр цувуулж авсан 1.950.000 төгрөгийн зээл болон хүүд төлүүлсэн 1.920.58******* төгрөг багтсан. 11.380.000 төгрөгийн зээлийн төлөлтөд 15.199.783 төгрөг төлүүлсэн. Эдгээр зээлийн гэрээг бичгээр хийгээгүй. Иймд хүүд тооцож төлүүлсэн 15.199.783 төгрөгөөс 11.380.000 төгрөгийг хасаад 3.819.783 төгрөг, бэлнээр авсан мөнгөний хүүд төлсөн 1.920.58******* төгрөгийг нэмээд нийт 5.740.3*******9 төгрөгийг нэхэмжлэгч нь хариуцагч нараас үндэслэлгүй авсан байна. Хариуцагч нар нь хүү тохирсон гэрээ үйлдээгүй байж их хэмжээний мөнгө төлсөн үйлдэл нь нэхэмжлэгчийн хэрэв шүүхэд өгвөл залилангийн хэрэг болоод чи ачигдана гэж сүрдүүлж айлгадаг байсантай холбоотой. Иймд С.ээс үндэслэлгүй авсан 5.740.3*******9 төгрөгийг гаргуулж өгнө үү. Сөрөг нэхэмжлэлийг 2017 оноос 2019 оны 7 дугаар сарын 07-ны өдрийг хүртэлх тооцоог хамруулж гаргасан. Яагаад энэ хугацааны мөнгийг нэхэмжилсэн бэ гэхээр 2017 оноос өмнөх зээлээ хариуцагч нар дандаа бэлэн мөнгөөр авч, өгч байсан болохоор шүүхэд гаргах нотлох баримт байхгүй. Тиймээс аль аль талынхаа цаг зав мөнгө төгрөгийг гарздаад яахав дээ гээд гээд нэхэмжлээгүй юм. Харин 2017 оноос хойш мөнгөө дандаа дансаар өгч, авч байсан учраас сөрөг нэхэмжлэлээ бичгээр байгуулсан, өөрөөр хэлбэл хариуцагчийн нэхэмжлэгчид өгсөн, нэхэмжлэгчээс авсан мөнгөний зөрүүг нэхэмжилсэн. Харин шүүхэд гаргасан хариу тайлбарын эхлэл хэсэгт бичигдсэн ******* сая төгрөгийн үнийн дүн нь өөр нэхэмжлэлийн шаардлага дээр бичигдсэн үнийн дүн засагдалгүй, техникийн алдаа гаргаж бичсэн үнийн дүн гэдгийг тодруулж хэлмээр байна. Яг нэхэмжлэгчээс нэхэмжилсэн үнийн дүн нь 5.740.3*******9 төгрөг юм. Хариуцагч хариу тайлбартаа тухайн үед ямар нэгэн байдлаар сүрдүүлэг сэтгэл зүйн дарамт үзүүлж байгаагүй, өөрсдөө сайн дураараа мөнгөө төлөөд явж байсан гэсэн байдаг. Нэхэмжлэгч ...Хэрвээ хүүгээ төлөхгүй бол ачигдана шүү... гэж хэлж сэтгэл зүйн айдас, дарамт үүсгэж байсан гэдгийг хариуцагч сөрөг нэхэмжлэлдээ дурдсан байгаа. Үүнээс хариуцагч нар сүрдүүлэг дарамт дор хүү төлж байсан нь харагддаг. Хүмүүсийн хооронд яригдсан яриаг нотлоход хэцүү гэхдээ ямарваа нэгэн айдас, дарамт байсан болохоор тийм их хэмжээний хүү төлж байсан нь үйлдлээс харагдаж байгаа. Нэхэмжлэгч үнэхээр л тийм хэцүү байсан бол яагаад олон удаагийн үйлдлээрээ мөнгө зээлээд байсан юм бэ гэсэн тайлбарыг гаргадаг. Хариуцагч нар үнэхээр өр, зээлийн дарамтад байсан болохоор аргагүйн эрхэнд мөнгө зээлдэг байсан. гуай одоо болохоор би ямар тэнэг байсан юм бэ гэж хэлдэг. хувьд дансаар нь мөнгө дамждаг байсан болохоор тэй өөртэй нь холбогдоод мөнгө авч байгаагүй. Мөн нэхэмжлэгч нэхэмжлэлдээ Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.5 дахь хэсэгт зааснаар тохирсон хүүг авсан гэж нэхэмжлэгч бичсэн байсан. Уг хуулийн заалт нь мөнгөн төлбөрийн үүргээ хугацаанд нь төлөөгүй бол хүү тооцох тухай заалт байсан. Тэгэхээр жишээ болгож тайлбарлавал хариуцагч нар 50.000 төгрөгийг ямар хугацаагаар зээлээд, зээлээ хугацаанд төлөөгүй гэдгийг нотлох ямар баримт байна вэ? Энэ талаар нотолж байгаа баримт хэрэгт байхгүй учраас энэ тайлбарыг үндэслэлгүй гэж үзэж байгаа. Хариуцагч нарын татгалзал, сөрөг нэхэмжлэлийн үндэслэл нь Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3 дахь хэсэгт заасан зээлийн гэрээг бичгээр хийнэ, гэрээг бичгээр хийгээгүй бол хүү авах эрхээ алддаг гэсэн зохицуулалт юм. Нэхэмжлэгч хариуцагч нарыг шүүх хуралдаанд оролцоогүй гээд дураараа бодит байдлаас зөрүүтэй ингэж ярьмааргүй байна. Хариуцагч нар өөрсдөө хүүгээ бодоод мөнгөө шилжүүлдэг байсан гэж тайлбарлаж, шилжүүлсэн мөнгө нь яагаад дандаа задгай бутархайтай байгааг та мэдэж байгаа. Та өөрөө бодолтыг нь хийж өгөөд, энэ мөнгийг төлөөрэй гэдэг байсан гэж гуайн хувьд таны бодож өгсөн мөнгийг шилжүүлдэг, шүүхэд очно гэхээр айдаг байсан болохоор мөнгийг төлдөг байсан гэж надад хэлсэн. Тэрнээс биш таны хэлж байгаа шиг өөрөө өөртөө хүү бодоод төлөөд яваад байсан үйлдэл бол байхгүй. Энгийн ухаанаар бодсон ч хүн найзаасаа мөнгө авчихаад, өөрөө хүү бодоод эргүүлээд төлөхгүй байх. Нэхэмжлэгч бэлнээр мөнгө авч байгаагүй гэж тайлбарлаж байна. Бидний сөрөг нэхэмжлэл яагаад 2017 оноос эхэлж байгаа гэж бодож байна вэ? Яагаад гэвэл 2017 оноос өмнөх зээлийг бэлнээр өгдөг байсан болохоор бидэнд нотлох баримт байхгүй байгаа. Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ 1 сард 10 хувийн хүүтэй байхаар тохиролцож зээлдүүлж байсан гэж бичсэн байдаг. Мөнгө зээлүүлсэн хугацааг харахад нэг сарын хугацаатай биш 5, *******, 7, 8 хоногийн зөрүүтэй мөнгө зээлдэг байсан нь харагддаг. Үүнээс анализ хийхэд нэг сарын хугацаатай мөнгө зээлээд, түүнээсээ хүү тооцсон зүйл харагдахгүй харин хугацаагүй мөнгө зээлээд түүнээсээ хүү тооцдог байсан нь дээрх үйлдлээс тодорхой харагддаг гэв.
Нэхэмжлэгч С. шүүх хуралдаанд өгсөн сөрөг нэхэмжлэлийн тайлбартаа: Би М., Л. нартай найзууд болохоор л 2014, 2015 оноос хойш мөнгө зээлсэн. Тэрнээс биш найзууд биш байсан бол би ингэж мөнгө зээлэхгүй байсан. Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хэлж байгаа шиг дарамт үзүүлж байгаагүй. Би найз нөхдийн үүднээс тэр хүмүүсийн амьдралыг барагцаагаар мэднэ, үнэхээр хойд хормойгоороо урд хормойгоо нөхөж байсан зүйл байхгүй. Би найз гэж итгэсэндээ 4, 5 сая төгрөг зээлж байсан. нь намайг 8 хувийн хүүтэй мөнгө зээлдгийг мэддэг байсан, хугацаа нь болохоор өөрөө бодоод миний данс руу шилжүүлдэг байсан, тэгээд над руу залгаад мөнгө нь таарч байна уу тааруулаад аваарай гэж хэлдэг байсан. Миний хувьд хариуцагч нараас нэг ч төгрөг бэлнээр авч байгаагүй, дандаа дансаар авдаг байсан. Би найзууд болохоороо л мөнгө зээлдэг байсан болохоос тэгж хүнийг дарамтад оруулж мөнгө зээлж байгаагүй, миний амнаас ч тийм үг гарахгүй. М., Л. нарын хүүхдүүд нь манай хүүхдүүдтэй ойролцоо настай болохоор хүүхдүүдэд мөнгө байнга хэрэг болдог зовлонг мэддэг болохоороо мөнгө зээлдэг байсан. Сүүлд хариуцагч нарын 2 хүү нь хоёулаа эхнэр авч, хүүхэдтэй болж, байр түрээсэлсэн болохоор тэднийг эргэж тойрох мөнгө хэрэгтэй байна гэж хэлсэн. Ийм учраас сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Хүнд юу гэж хугацаагүй мөнгө зээлэх билээ дээ, мэдээж хугацаатай мөнгөө зээлдэг байсан. Бидний хооронд мөнгө авч, өгөх удаан хугацааны харилцаа байдаг болохоор хугацааг нь бичиж байгаагүй нь магадгүй миний алдаа байх. Хүүг сар болгон өгөх ёстой байдаг, гийн мөнгө төлөх хугацаа нь тогтмол биш болохоор тэр мөнгө авсан өдрийг дэвтэр дээрээ бичээд явдаг байсан. Задгай бутархай мөнгө шилжүүлсэн болохоор намайг бодож өгсөн гээд байна. өрөө тэр мөнгөн дүнг өөрөө бодоод над руу шилжүүлдэг байсан. Би болсон байх, чамд итгэж байна гээд нээх мөнгийг нь шалгаад байдаггүй байсан. Заримдаа нэг сард 2 удаа мөнгө зээлсэн тохиолдол бий гэв.
Шүүх хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судлаад:
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч С. нь хариуцагч М., Л. нараас зээлийн гэрээний үүргийн биелэлт 3.08*******.3*******0 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч нар нь анх 5.350.000 төгрөг зээлдэж авсан гэдгээ хүлээн зөвшөөрч байгаа боловч бичгээр зээлийн гэрээ хийгээгүй тул хүүг төлөхгүй мөн үндэслэлгүй төлсөн 5.740.3*******9 төгрөгөө гаргуулна гэж сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргаж маргасан болно.
Шүүх үндсэн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.
Нэхэмжлэгч нь хариуцагч нарт нийт 20 удаагийн үйлдлээр амаар тохирч 5.350.000 төгрөгийг зээлсэн болох нь 2019 онд д олгосон гэх зээлийн тэмдэглэл, хариуцагч Л. дансанд мөнгө шилжүүлсэн дансны хуулга, хариуцагч нарын нэхэмжлэгчид 2.798.*******40 төгрөгийн буцаан төлсөн талаарх дансны хуулга зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасны дагуу талууд зээлийн гэрээг бичгээр байгуулаагүй хэдий ч талууд мөнгө авсан, өгсөн талаар маргаагүй тул үлдэгдэл төлбөрийг төлөх үүрэгтэй байна.
Мөн Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3-т Хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр хийнэ, энэ шаардлагыг хангаагүй бол хүү авах эрхээ алдана гэж зааснаар зохигчид зээлийн гэрээг бичгээр байгуулаагүй тул нэхэмжлэгч хариуцагчаас хүү шаардаж авах эрхгүй байна. Иймд 3.08*******.3*******0 төгрөгөөс зээлийн хүү 535.000 төгрөгийг хасч 2.551.3*******0 төгрөгийг гаргуулах зүйтэй.
Сөрөг нэхэмжлэлийн тухайд:
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь хариуцагч нар 2017 оноос 2019 оны 7 сар хүртэл нийт 11.380.000 төгрөгийн зээлийг нэхэмжлэгчээс зээлж авсан ба зээлийн хүүнд 5.740.3*******9 төгрөгийг төлсөн. Уг зээлийг авахдаа зээлийн гэрээг бичгээр хийгээгүй тул үндэслэлгүйгээр авсан 5.740.3*******9 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хариуцагч Л., М. нар нь 2017-2019 оны хооронд нэхэмжлэгчээс зээлдэж авсан гэх 11.380.000 төгрөг, хүү 5.740.3*******9 төгрөгийг бүрэн төлж дуусгасан ба нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан 2019 оны 2 сараас хойш зээлдсэн 3.08*******.3*******0 төгрөгийн үндсэн нэхэмжлэлийн шаардлагад хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан 2017-2019 оны хооронд зээлийн хүүд төлсөн гэх 5.740.3*******9 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлага нь хамааралгүй байна.
Дээрх зээлийг хариуцагч нар амаар тохирч нэхэмжлэгчээс 11.380.000 төгрөгийг хүүтэйгээр зээлж авсан байх бөгөөд уг зээлийг тохирсон хүүгийн хамт хүлээн зөвшөөрч төлсөн тул Иргэний хуулийн 199 дүгээр зүйлийн 199.3 дахь хэсэгт зааснаар зохигчийг хуульд заасан тодорхой хэлбэрээр гэрээ хийхийг шаардахгүй.
Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3-т хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр хийх ёстой ба энэ шаардлагыг хангаагүй бол зээлдүүлэгч хүү авах эрхээ алддаг. Энэ зохицуулалтын хүү шаардах эрх нь зээлдүүлэгчийн эрхийг хязгаарласан болохоос бус хүүг хүлээн зөвшөөрч төлсөн зээлдэгчийн эрхэд хамааралгүй болно. Өөрөөр хэлбэл, хариуцагч Л., М. нар бичгээр байгуулаагүй зээлийн гэрээний хүүнд нэхэмжлэгчид 5.740.3*******9 төгрөг төлсөн байх нь Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3-т заасан шаардлагыг зөрчихгүй болно.
Иймд Л., М. нараас зээлийн төлбөр 2.551.3*******0 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож, үлдэх зээлийн хүү 535.000 төгрөг, сөрөг нэхэмжлэлийн шаардлага болох 5.740.3*******9 төгрөгийг тус тус хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Нэхэмжлэгчээс улсын тэмдэгийн хураамжид төлсөн *******4.340 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж хариуцагч нараас 2.551.3*******0 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 55.722 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож, хариуцагч нарын сөрөг нэхэмжлэлийн шаардлагад төлсөн улсын тэмдэгтийн хураамж 10*******.800 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 115.2.3, 11*******, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч овогт , овогт нараас 2.551.3*******0 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож, үлдэх зээлийн хүү 535.000 төгрөг, сөрөг нэхэмжлэлийн шаардлага 5.740.3*******9 төгрөгийг тус тус хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 5******* дугаар зүйлийн 5*******.1, 5*******.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч С.******* улсын тэмдэгтийн хураамжид төлсөн *******4.340 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас 55.722 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч С.т олгож, хариуцагч нарын сөрөг нэхэмжлэлийн шаардлагад төлсөн улсын тэмдэгтийн хураамж 10*******.800 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.ЭРДЭНЭТУНГАЛАГ