Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 12 сарын 07 өдөр

Дугаар 102/ШШ2021/03266

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Азбаяр даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: ..............................................тоотод оршин суух, М  ургийн овогтой Бийн Б  /РД:.............................../,

 

Нэхэмжлэгч: ...................................тоотод оршин суух, М  ургийн овогтой Б-ийн Ш  /РД:......................../-нарын нэхэмжлэлтэй, 

 

Хариуцагч: ...................... тоот хаягт байрлах, Т ХХК-ийн Баянгол салбарт холбогдох,

 

Хариуцагч: ..................... хаягт байрлах, Т ХХК /РД:....................../-д холбогдох,

 

   Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд: ................................. тоотод оршин суух, Б  ургийн овогтой Г.А /РД:....................../,

 

Нэхэмжлэлийн шаардлага: 2017 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн ...........дугаар Зээлийн гэрээ, 2018 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн ........... дугаар Зээлийн гэрээ-г тус тус цуцлуулах,

 

Сөрөг нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 7,409,408,794.64 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч, нэхэмжлэгч Б.Ш гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б , түүний өмгөөлөгч Ш.Э ,

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Э, Ч.Р, Т.Б,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ш.Л нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Б.Б , Б.Ш  нар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Б овогтой Б  миний бие нь ................ үйлчилгээтэй орон сууцны барилгын төслийг 2015 оноос хойш явуулж байгаа билээ. 2015-аас 2017 оны хооронд өөрийн зүгээс 4 тэрбум гаруй төгрөгийн санхүүжилт хийж барилгын ажлыг 30% орчимд хүргэж үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ гаргуулсан болно. Төсөл хэрэгжүүлэх зорилгоор би Т-тай 2017 оны 08 сарын 16-нд ...........дугаар бүхий Зээлийн гэрээг байгуулж 2,380,000,000 төгрөгийн зээл, 2018 оны 08 сарын 22-нд ........... дугаар бүхий Зээлийн гэрээг байгуулж 2,020,000,000    төгрөгийн зээл тус тус нийтдээ 4,400,000,000 төгрөгийн зээл авсан. 2017 оны 08 дугаар сарын 16-ны өдөр байгуулсан ...........дугаар Барьцааны гэрээ байгуулж өөрийн өмчлөлийн ..................... дугаар, ..................... дугаар, .....................дугаар, .....................дугаар 4 Блок үл хөдлөх хөрөнгийг барьцаалсан болно. Т-тай 2017 оны 10 дугаар сарын 23-ны өдөр байгуулсан ..................... дугаар Барьцааны гэрээ байгуулж төсөл хэрэгжүүлж буй газрыг барьцаалсан болно. Т-тай 2018 оны 08 дугаар сарын 22-ны өдөр байгуулсан ........... дугаар барьцааны гэрээгээр 2018 оны 08 сарын 22-нд ........... дугаар бүхий Зээлийн гэрээнд дээрх үл хөдлөх хөрөнгө болон газрыг дахин барьцаалсан болно. Нийт барилгын төсөвт өртөг 28,7 тэрбум төгрөг болох нь Барилга хөгжлийн төвөөр орж батлагдсан бөгөөд уг төсөвт өртгийг тухайн үед зээл авахдаа Т-дтанилцуулж зээл авах хүсэлт өгсөн болно. Т-ны зүгээс удаа дараагийн уулзалтад нэг дор дутагдаж байгаа санхуүжилтийг бүгдийг олгох боломжгүй банкны эрсдэлийг тооцоолж шат дараатай тухай бүрд нь барьцаа хөрөнгийн үнэлгээг хийх замаар зээл олгож төслийг дуусгах хүртэл хамтран ажиллах боломжтой гэх байр суурьтай байсан болно. Миний бие үүнд итгэж өөрийн авсан зээлээр барилгын ажлыг хангалттай хэмжээнд явуулж байсан билээ. Банкны зүгээс тавьсан шаардлагуудыг бүгдийг биелүүлж үл хөдлөх хөрөнгө анх барьцаалахад 30%-тай байсан гэрчилгээг гүйцэтгэлийг ахиулж 80%-тай болгож гэрчилгээг шинээр гаргуулах, Т-ны үнэлгээний хороогоор үнэлгээ хийлгэх зэргээр хянуулж явж байсан болно. Т-ны зүгээс эхний зээл олгосноос хойш дараагийн зээлийг олгоход судалгаа хийнэ, хурлаар орно гэх зэргээр явсаар бүтэн жилийн дараа олгосон болно. Уг зээлээр мөн л барилгын ажлыг хангалттай хэмжээнд явуулж банкны хяналтад үнэлгээ хийлгэх зэргээр зээлийн зарцуулалтыг маш сайн биелүүлж ажилласан болно. Гэтэл уг зээлээс хойш дараагийн шатны зээлийг авч барилгын ажлыг түргэн шуурхай дуусгах талаар хүсэлтийг удаа дараа тавьсан боловч банкны зүгээс ямар нэгэн шийдвэр гаргахгүй байсаар 2 жилийн хугацааг өнгөрөөсөн байна. Хэрэв банкны зүгээс төслийг хангалттай хэмжээнд санхүүжүүлэх боломжгүй гэдгийг надад анхнаасаа мэдэгдсэн бол би төслийг дуусгахад хаана нь ч хүрэхгүй ийм хэмжээний зээлийг авахгүй байх байсан мөн өнөөгийн зах зээлийн үнэлгээгээр 20 гаруй тэрбумын өртөгтэй 4 үл хөдлөх хөрөнгөө бүгдийг нь Т-д барьцаалах шаардлагагүй байсан гэж үзэж байгаа болно. Миний бие өнгөрсөн 2 жилийн хугацаанд Т-ны зээлийн эдийн засагчаас эхлээд бүх шатны удирдлага, захирлуудтай биечлэн уулзаж учир байдлаа тайлбарлаж үүсээд байгаа нөхцөл байдлыг аль аль талдаа ашигтай байхаар шийдвэрлэхээр маш их хичээл зүтгэл гаргаж олон янзын хувилбартай саналуудыг 2017 оноос хойш нийт 20 удаа бичгээр хүргүүлсэн байна. Харамсалтай нь өнөөдрийг хүртэл банкны зүгээс ямар нэгэн бодитой арга хэмжээ авсан зүйл байхгүй байгаа болно. Миний бие 20..... оны 02 сараас хойш хүүгийн төлбөр 1,677,100,000 төгрөг 20..... оны 02 сараас хойш үндсэн зээлийн төлбөр 1,252,100,000 төгрөг төлж чадахгүй байдалтай байгаа болно. Учир нь төслийн 4 үл хөдлөхийн гэрчилгээг Т-дбарьцаалснаас үүдэж өөр эх үүсвэрээс санхүүжилт олох боломжгүй мөн төслийн явцаас шалтгаалж захиалга хийгдэхгүй байх зэрэг хүчин зүйл нөлөөлсөн болно. Барьцаа хөрөнгөгүй бол том дүнтэй зээлийн үйлчилгээ үзүүлэх газар Монгол улсад байхгүй байгаа бөгөөд үүнээс үүдэж би барилгын төслийг дуусгахад дутагдаж буй хөрөнгийг өөр эх үүсвэрээс олох ямар ч боломжгүй болсон. Мөн хугацаа явахын хэрээр банкны зээлийн хүү, бусад гүйцэтгэгч байгууллагууд иргэдийн өмнө гэрээний дагуу хүү, алданги, торгууль хүлээх зэрэг санхүүгийн хувьд бүр хүнд байдалд ороод байгаа билээ. Гэтэл харилцагчаа дээдэлнэ уриатай Т-ны зүгээс үүсээд байгаа нөхцөл байдлыг бодитоор харж мэдсэн мөн шийдвэрлэх олон гарц гаргалаа байсаар байтал ямар ч арга хэмжээ авахгүй байгаад миний бие туйлын гомдолтой байна. Банкны зүгээс зээлийн гэрээг байгуулахдаа миний хууль эрх зүйн мэдлэг дутмаг байдлыг далимдуулан хэт нэг талыг барьсан гэрээ байгуулсан гэж миний бие үзэж байна. Иймд Т-тай 2017 оны 08 дугаар сарын 16-ны өдөр байгуулсан ...........дугаар Зээлийн гэрээ, Т-тай 2018 оны 08 дугаар сарын 22-ны өдөр байгуулсан ........... дугаар Зээлийн гэрээ, Т-тай 2017 оны 08 дугаар сарын 16-ны өдөр байгуулсан ...........дугаар Барьцааны гэрээ, Т-тай 2017 оны 10 дугаар сарын 23-ны өдөр байгуулсан ..................... дугаар Барьцааны гэрээ, Т-тай 2018 оны 08 дугаар сарын 22-ны өдөр байгуулсан ........... дугаар Барьцааны гэрээг тус тус цуцалж өгнө үү. Мөн дэлхий нийтэд үүсээд буй цар тахлын нөхцөл байдалтай уялдан эдийн засаг хүндэрч бизнес эрхлэгчид төдий хэмжээгээр их дарамт ачаа үүрч байгаа билээ. Хил гааль хаасантай холбоотойгоор манай зүгээс барилгын ажилд тодорхой саатлууд гарсныг МХАҮТ-аас давагдашгүй хүчин зүйлийн гэрчилгээ олгож баталгаажуулсан билээ. Иймд уг хугацаанд ногдох хүүгийн төлбөрийг чөлөөлөх арга хэмжээг авч өгнө үү. Зээлийн барьцаанд байгаа хөрөнгийн үнэлгээ авсан зээлийн дүнтэй харьцуулахад банканд эрсдэлгүй түвшинд байгаа учир Т-тай 2017 оны 08 дугаар сарын 16-ны өдөр байгуулсан ...........дугаар Барьцааны гэрээ, Т-тай 2017 оны 10 дугаар сарын 23-ны өдөр байгуулсан ..................... дугаар Барьцааны гэрээ, Т-тай 2018 оны 08 дугаар сарын 22-ны өдөр байгуулсан ........... дугаар Барьцааны гэрээгээр барьцаалсан барьцаа хөрөнгүүдээс .................дугаар, .....................дугаар бүхий 2 барьцаа хөрөнгийг чөлөөлж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгч, нэхэмжлэгч Б.Ш гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б  шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2020 оны 10 дугаар сарын 14-ний өдөр Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд Т ХХК-ийн Баянгол салбарт холбогдуулж 2017 оны 08 дугаар сарын 16-ны өдөр байгуулсан ...........дугаар зээлийн гэрээ, 2018 оны 08 дугаар сарын 22-ны өдөр байгуулсан ........... дугаар зээлийн гэрээ, 2017 оны 08 дугаар сарын 16-ны өдөр байгуулсан ...........дугаар барьцааны гэрээ, 2017 оны 10 дугаар сарын 23-ны өдөр байгуулсан ..................... дугаар барьцааны гэрээ, 2018 оны 08 дугаар сарын 22-ны өдөр байгуулсан ........... дугаар барьцааны гэрээг тус тус цуцлуулах тухай нэхэмжлэл гаргасан. Ямар зорилгоор дээрх зээлийн гэрээг байгуулсан бэ гэвэл ......... дүүргийн ....дугаар хорооны нутаг дэвсгэрт 221 айлын зураг төсөл нь батлагдсан, нийт төсөвт өртөг 28,800,000,000 төгрөгийн хөрөнгө оруулалт шаардагдах объект барьж эхэлсэн. 2017 онд эхний зээлийн гэрээг байгуулах үед уг барилгын төслийн 30-40 хувь дуусаагүй барилгын гэрчилгээ гарсан байсан учир түүнийг Т-ны барьцаанд тавьсан. Банкны шаардлага нь 50-60 хувьд хүрээгүй тул хэсэгчилсэн хэлбэрээр санхүүжүүлээд явахаар тохироод, 2018 оны 08 дугаар сард 2 дахь зээлийн гэрээгээ байгуулсан. 2018 онд барилга угсралтын ажлаа хангалттай гүйцэтгэсэн. Т барилгын санхүүжилтээ өгөхгүй зогссон. Би Т-д 2020 оны 5, 6 дугаар сар хүртэл нийт 45 удаагийн хүсэлт бичгээр гаргасан. Хүсэлтүүдийн ихэнх агуулга нэмэлт санхүүжилт олгож өгөхийг хүссэн байсан. 2020 онд сүүлдээ хамтарч ажиллах тухай санал гаргасан. Барьцаа хөрөнгөөс чөлөөлж өгнө үү, өөр эх үүсвэрээс санхүүжилт хайя гэсэн. Банк өөрөө хамтын шийдвэр гаргадаг болоод ч юм уу тодорхой шийдвэр гарахгүй байсан. Энэ хугацаанд зүгээр байгаагүй, барилгын дутуу санхүүжилт шаардлагатай механизм сэдээд, иргэд байгууллагуудтай хамтарч ажиллах, бартер хийхээр одоогийн байдлаар нэг орон сууцыг ашиглалтад оруулсан. Нөгөө байрыг энэ оны сүүлээр ашиглалтад оруулах төлөвлөгөөтэй байсан ч ковидын улмаас хил гааль хаагдаж, импортоор орж ирдэг бараа саатсан байгаа. Уг байдлаас болж хугацаа алдаж байна. Банканд эрсдэл учруулах хэмжээнд хүрээгүй байна. Барьцаа хөрөнгөө суллаж, хөрөнгийн эх үүсвэрийг босгох цаг нь өнгөрчихлөө. Суллах шаардлага тулгараагүй байна гэж үзэж байгаа. Ковидын хугацаанд бид болж бүтэх талаас нь ярилцсан. Төсөл нь удахаараа хүү нь ихсээд хүндрэлтэй байдал бий болгож байна. Эдийн засгаа тооцоолоод, эрсдэл учрахаар байна гэдгийг хараад, банктай эртхэн дүнгээ тооцохоор болсон. Өнгөрсөн 2 жил гаруй хугацаанд аж ахуй нэгж, иргэн цар тахалтай холбогдуулан хүнд байгаа, давхар хийдэг бизнес, арилжаа, орлогын эх үүсвэр байхгүй тул түгшүүртэй, дарамттай байна гэдгээ хэлсэн. Бүхий л нөхцөл байдлаа банканд хэлсэн. Би тухайн үед хамгийн өндөр буюу сарын 2 хувийн хүүтэй зээл авсан. Надад яаралтай хэрэгцээ байсан учраас авсан. Уг төсөл хурдан дуусахаар байна гэж бодож байсан. Эдийн засгийн их дарамт болоод сэтгэл санааны хувьд хэцүү байгаа. Иймд дээрх нөхцөл байдлыг харгалзан үзнэ үү. Банк эрсдэлээ бодоод барьцааны гэрээ байна байх. Нэхэмжлэлийн шаардлагаа багасгасан, банктай байгуулсан зээлийн гэрээг цуцалж өгнө үү. Өнгөрсөн хугацаанд Т ХХК 5-6 удаа хугацаа авч, эвлэрэх талаар ярьсан. 04 дүгээр сарын 01-ний өдөр гаргасан сөрөг нэхэмжлэлийн хүрээнд авч үзнэ үү. Барьцааны ....гэрээг цуцлах шаардлагаасаа татгалзаж байна гэжээ.

 

Нэхэмжлэгч, нэхэмжлэгч Б.Ш гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б , шүүх хуралдаанд сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбартаа: Т ХХК-ийн 2021 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас үндсэн зээлийн үлдэгдэл 4,399,815,470.18 төгрөг дээр нэхэмжлэгч талаас маргаан байхгүй. Үндсэн зээлийн төлбөрөөс 705,899,161.42 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Үндсэн хүүгээс 2,189,765,147.88 төгрөгийг зөвшөөрч байна. Нэгт, нэхэмжлэгч 2020 оны 10 дугаар сарын 14-ний өдөр шүүхэд нэхэмжлэл гаргаад, 2020 оны 10 дугаар сарын 23-ны өдөр иргэний хэрэг үүссэн. Уг нэхэмжлэлд яагаад гэрээг цуцлах шаардлага гаргасан бэ гэхээр ......... дүүргийн ....дугаар хороонд баригдаж буй үйлчилгээтэй орон сууцны төслийг хэрэгжүүлэхэд 28,700,000,000 төгрөгийн эх үүсвэр шаардлагатай гээд Т ХХК-д төслөө танилцуулсан. Т ХХК хүлээж аваад, үе шаттайгаар санхүүжилт хийхээр болоод, анхны зээлийг 2017 оны 08 дугаар сарын 16-ны өдөр 2,380,000,000 төгрөгийг 2 хувийн хүүтэй өгсөн. Хүү өндөр байсан хэдий ч хэрэгцээ байсан учир зээл авсан. Дараагийн санхүүжилтийг жил гаруй хүлээлгэж, хоцроож өгсөн. 20..... оноос эхлээд удаа дараа хүсэлт гаргаж, дараагийн санхүүжилтийг олгож өгөөч, төсөл зогсчихлоо гээд хүсэлтүүддээ тоо, мэдээллээ бүгдийг бичдэг. 30 хувьтай байсан барилгыг 80 хувь хүргээд, өөр банк бус санхүүгийн байгууллага, иргэдээс зээлээд 80 хувийн гүйцэтгэлтэй болгоод 4 үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээгээ баталгаажуулаад өгөхөөр, Т ХХК дахин санхүүжилтээ хийхгүй байсан учир манайх маш хүнд байдалд орсон. 2020 оны 11 дүгээр сард Монгол улсад корона вирус тархаж, хөл хорио тогтоогоод, барилгын салбарын үйл ажиллагааг зогсоосон. Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимаас 2020 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр гэнэтийн буюу давагдашгүй хүчин зүйлийн гэрчилгээ авсан. Танай байгууллага хэвийн ажиллах боломжгүй, санхүүгийн хувьд хүнд нөхцөлд байгаа гээд тодорхойлсон. Иргэний хуулийн 221 дүгээр зүйлийн 221.1 дэх хэсэгт Хүндэтгэн үзэх үндэслэл байвал урт хугацаатай гэрээний талууд гэрээ дуусгавар болох хугацааг харгалзахгүйгээр гэрээнээс татгалзаж болно гэж заасан. Хүндэтгэн үзэх нөхцөлд нь гэнэтийн буюу давагдашгүй хүчин зүйл хамаарч байгаа. Ийм үндэслэлээр бид гэрээг цуцалж байгаа. Гэрээг цуцалсныг Т ХХК хүлээн зөвшөөрч байгаа. Бид 2020 оны 10 дугаар сард шүүхэд нэхэмжлэл гаргахад 2021 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр сөрөг нэхэмжлэл гаргаад, зөвшөөрч байгаа. Гэрээний хугацаа 2022 оны 08, 11 дүгээр сард дуусахаар байгаа. Т ХХК мөн уг хүнд нөхцөл байдлыг ойлгож байгаа. Энэ үйлдлээрээ гэрээ цуцлахыг хүлээн зөвшөөрсөн гэж үзэж байна. Хоёрт, сөрөг нэхэмжлэлийг 2021 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр татаж авсан. Т ХХК-ийн 04 дүгээр сарын 01-ний өдөр гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд тус дүнг хүлээн зөвшөөрөөд эвлэрэхээр тохироод, эвлэрлийн гэрээг солилцох гэж байтал Т ХХК-ийн удирдлага татан ав гээд хэлсэн учир түүндээ болоод буцаж гаргаж байгаа. Энэ үндэслэлээр гэрээ цуцлагдсан учир 2021 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс хойш нэхэмжилж буй 705,899,161.42 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.2-т зааснаар Хүүгийн хэмжээ нь зээлдэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд илт хохиролтойгоор тогтоогдсон бол түүний хүсэлтээр шүүх зээлийн хүүг багасгаж болно гэсний дагуу зээлийн хүүг зогсоогооч гэж удаа дараа мэдэгдсэн боловч албан ёсоор хариу өгдөггүй. 2,189,765,147.88 төгрөгийг төлөх үндэслэлтэй, зөрүүг хүлээн зөвшөөрөхгүй байна. Мөн нэмэгдүүлсэн хүү 113,929,015 төгрөгийг төлөх хууль зүйн үндэслэлгүй. Учир нь 2 зээлийн гэрээний хугацаа дуусаагүй. Иргэний хуулийн 45....дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт зааснаар Зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй, Улсын Дээд шүүхийн 2006 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 5....тоот тогтоолын 2.2-т зээлийн гэрээний хугацаа дууссан бол түүнээс хойш тооцохоор байгаа. Иргэний хуулийн 45....дугаар зүйлийн 453.1, Улсын дээд шүүхийн тайлбарыг үндэслэж хариуцах хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна. 2021 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн нэхэмжилсэн дүнг нэхэмжлэгч зөвшөөрч байгаа. Барьцаа хөрөнгийн шаардлагаасаа татгалзсаныг дурдсан гэжээ.

 

Хариуцагч Т ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Р шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэл болон сөрөг нэхэмжлэлийн тайлбартаа: Банкны зүгээс иргэн Б.Б , Б.Ш  нартай 2017 оны 08 дугаар сарын 18-ны өдөр, 2018 оны 08 дугаар сарын 27-ны өдөр тус тус хөрөнгө оруулалтын зориулалттай зээлийн гэрээ байгуулж, нийт 4,400,000,000 төгрөгийн зээл олгосон. Зээлийн гэрээнд заасан зээлийн эргэн төлөх графикийг 2021 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн байдлаар 2017 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн зээлийн гэрээг 97....хоногоор хугацаа хэтрүүлсэн. 2018 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн зээлийг гэрээг 1001 хоногоор хугацаа хэтрүүлж, зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн учир банкны зүгээс гэрээний 25.1-т зааснаар гэрээний үүргийн зөрчилтэй холбоотойгоор тус тус зээлийн гэрээг 2021 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн байдлаар цуцалж, цуцалсантай холбоотойгоор үндсэн зээлийн үлдэгдэл 2017 оны гэрээгээр 2,379,816,130.18 төгрөг, тус зээлийн үндсэн хүү 1,564,868,584.82 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 69,023,755.78 төгрөг, 2018 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн гэрээний үндсэн зээлийн үлдэгдэл 2,0.....,999,340 төгрөг, үндсэн хүүгийн үлдэгдэл 1,330,795,724.48 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн үлдэгдэл 44,905,259.28 төгрөг, нийт 7,409,408,794.54 төгрөгийг нэхэмжилж байгаа. Үндэслэл нь Иргэний хуулийн 451, 45....дугаар зүйлийн 453.1 дэх хэсэг, тус тус зээлийн гэрээний 6 дугаар зүйлийн 6.2.1-т зээлдэгч нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн тохиолдолд үүрэг биелүүлэх мэдэгдлийг удаа дараа хүргүүлсний үндсэн дээр зээлийн гэрээг цуцална гэх заалт байдаг. Тус заалтын дагуу 2021 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн байдлаар цуцалж тус мөнгөн дүнг нэхэмжилж байна. Нэхэмжлэлийн шаардлагатай холбоотойгоор 7,409,408,794.54 төгрөгийг төлөх үүргээ сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцааны гэрээний дагуу 4 үл хөдлөх эд хөрөнгө болон эзэмших эрхтэй газраар үүргийн гүйцэтгэлийг хангуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Тус нэхэмжлэлийн шаардлагыг нэхэмжлэгч Б.Б , Б.Ш  нараас нэхэмжилж байна гэжээ.

 

Хариуцагч Т ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Р , А.Э нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Иргэн Б.Б , Б.Ш  нартай 2017 оны 08 дугаар сарын 18-ны өдөр, 2018 оны 08 дугаар сарын 27-ны өдөр хөрөнгө оруулалтын гэрээ байгуулж, тус гэрээгээр 4,400,000,000 төгрөгийг авсан. Зээл олгосноос хойших хугацаа буюу 973, 1001 хоног зээлийн төлөлтийг гүйцэтгээгүй. Тухайн зээлийн төлөлт өнөөдрийн байдлаар 7,409,408,794 төгрөг болсон. Нэхэмжлэгчийн яриад байгаа зээлийн гэрээ цуцлах шаардлага нь 2020 оны 10 дугаар сард шүүхэд нэхэмжлэл гаргасан хэдий ч хүсэл зориг нь Иргэний хуулийн 20....дугаар зүйлд заасны дагуу 2021 оны 10 дугаар сарын 17-ны өдөр Б.Ш  орж ирснээр тухайн гэрээг цуцлах талаар мэдэгдэж байгаа. 2020 оны 10 дугаар сараас гэрээг цуцлах асуудлыг салбарын зүгээс хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

 

Хариуцагч Т ХХК-ийн Баянгол салбарын итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Э шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Т ХХК 2021 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөр гэрээ цуцлахыг хүлээн зөвшөөрч байна. Талуудын хүсэл зоригоос биш Иргэний хуулийн 204 дүгээр зүйлийн 204.3-т заасны дагуу бүрэн илэрхийлснээр гэрээ цуцлагдана. 2021 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр Б.Ш ээс Б.Б эд олгосон итгэмжлэлээр уг хүсэл зориг илэрхийлэгдэж байна. Иргэний хуулийн 45....дугаар зүйлийн 453.1-т заасны дагуу 2021 оны 11 дүгээр сарын 18-ны өдрөөр гаргасан сөрөг нэхэмжлэл 7,409,408,729 төгрөгийг иргэн Б.Б , Б.Ш  нараас гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү гэжээ.

 

Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Шүүх нэхэмжлэгч Б.Б , Б.Ш  нарын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, хариуцагч Т ХХК-ийн Баянгол салбарт холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, хариуцагч Т ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгох үндэслэл тогтоогдож байна гэж үзэв.

 

Нэхэмжлэгч Б.Б  нь хариуцагч Т ХХК-ийн Баянгол салбарт холбогдуулан зээлийн болон барьцааны гэрээг цуцлах шаардлага гаргасан байх бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хамтран нэхэмжлэгчээр Б.Ш , хамтран хариуцагчаар Т ХХК-ийг тус тус оролцуулсан байна.

 

Нэхэмжлэгч Б.Б , Б.Ш  нар нь Т ХХК, Т ХХК-ний Баянгол салбарт холбогдуулан 2017 оны 08 дугаар сарын 16-ны өдөр байгуулсан ...........дугаар Зээлийн гэрээ, 2018 оны 08 дугаар сарын 22-ны өдөр байгуулсан ........... дугаар Зээлийн гэрээ, 2017 оны 08 дугаар сарын 16-ны өдөр байгуулсан ...........дугаар Барьцааны гэрээ, 2017 оны 10 дугаар сарын 23-ны өдөр байгуулсан ..................... дугаар Барьцааны гэрээ, 2018 оны 08 дугаар сарын 22-ны өдөр байгуулсан ........... дугаар Барьцааны гэрээ-г тус тус цуцлуулах шаардлага гаргасан байх бөгөөд шүүх хуралдаанд нэхэмжлэлийн 2017 оны 08 дугаар сарын 16-ны өдөр байгуулсан ...........дугаар Барьцааны гэрээ, 2017 оны 10 дугаар сарын 23-ны өдөр байгуулсан ..................... дугаар Барьцааны гэрээ, 2018 оны 08 дугаар сарын 22-ны өдөр байгуулсан ........... дугаар Барьцааны гэрээ-г тус тус цуцлуулах шаардлагаас татгалзсан болно.

Хариуцагч Т ХХК нь нэхэмжлэгч Б.Б , Б.Ш  нарт холбогдуулан зээлийн гэрээний дагуу 7,409,408,794.64 төгрөг гаруулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах сөрөг нэхэмжлэлийг гарган маргасан.

 

Нэхэмжлэгч Б.Б , Б.Ш  нар нь хариуцагч Т ХХК-тай 2017 оны 08 дугаар сарын 16-ны өдөр ...........дугаар 3ээлийн гэрээ-г бичгээр байгуулж, гэрээгээр 2,380,000,000 төгрөгийг 60 сарын хугацаатай зээлж, нэг сарын 2 хувь, жилийн 24 хувийн хүүтэй төлөхөөр, хуваарийн дагуу зээл, зээлийн хүүг төлөөгүй бол зээлийн хүүгийн 20 хувийн нэмэгдүүлсэн хүү төлөхөөр /1хх-ийн 82-85 дугаар тал/,

2018 оны 08 дугаар сарын 22-ны өдөр ........... дугаар Зээлийн гэрээ-г бичгээр байгуулж, гэрээгээр 2,020,000,000 төгрөгийг 52 сарын хугацаатай зээлж, нэг сарын 2 хувь, жилийн 24 хувийн хүүтэй төлөхөөр, хуваарийн дагуу зээл, зээлийн хүүг төлөөгүй бол зээлийн хүүгийн 20 хувийн нэмэгдүүлсэн хүү төлөхөөр харилцан тохиролцжээ. /1хх-ийн 90-9....дугаар тал/

 

2017 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн ...........дугаар 3ээлийн гэрээ-ний төлбөр төлөх хуваарьт 2018 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр ..........дугаар Зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээг-ээр өөрчлөлт оруулсан байна.

 

Б.Б , Б.Ш  нарын Т ХХК-тай байгуулсан дээрх зээлийн гэрээнүүд нь талуудын хүсэл зоригийн дагуу, хуульд заасан хэлбэрээр байгуулагдсан Иргэний хуулийн 451 дүгээр зүйлд заасан хүчин төгөлдөр хэлцэл байна.

 

Иргэний хуулийн  451 дүгээр зүйлийн 451.1-д Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд /цаашид зээлдүүлэгч гэх/ нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ., 452 дугаар зүйлийн 452.2-т Зээлдэгч гэрээнд заасан хугацаанд авсан зээлээ эргүүлэн төлөөгүй бол гэрээнд заасны дагуу зээлдүүлэгчийн үндсэн хүүгийн хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлөхөөр гэрээнд зааж болно. Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий этгээдээс олгох зээлд анзыг хэрэглэхгүй, 45....дугаар зүйлийн 453.1-т Зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй гэж тус тус заасан.

 

Харин Банкны тухай хуулийн ....дугаар зүйлийн 3.1.13-т банкны нэгж гэж банкны салбар, төлөөлөгчийн газар, тооцооны төв, тооцооны касс зэрэг хуулийн этгээдийн эрхгүй байгууллагыг гэж, Компанийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.7-д Компанийн салбар, төлөөлөгчийн газар нь хуулийн этгээдийн эрхийг эдлэхгүй бөгөөд түүнийг байгуулсан компаниас баталсан журмын дагуу үйл ажиллагаагаа эрхлэн явуулна гэж заасан.

 

Монгол банкнаас 2009 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр олгосон 26 дугаартай Банкны зөвшөөрлийн гэрчилгээгээр Т ХХК-д Баянгол салбар байгуулах зөвшөөрлийг олгосон байх бөгөөд Баянгол салбар нь зээлийн гэрээний тал болоогүй, хуулийн этгээдийн эрхгүй этгээд учир гэрээ цуцлах нэхэмжлэлийн шаардлагыг хариуцахгүй.

 

Дээрх хоёр зээлийн гэрээний дагуу хариуцагч Т ХХК нь нэхэмжлэгч нарт 2,380,000,000 төгрөг, 2,020,000,000 төгрөгийг тус тус шилжүүлэх үүргээ биелүүлсэн боловч нэхэмжлэгч нар нь гэрээгээр тохирсон хуваарийн дагуу зээл, зээлийн хүүг төлөх гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн байна.

  

   Хариуцагч Т ХХК нь зээлийн гэрээний үүргээ биелүүлэхийг нэхэмжлэгчид 20..... оны 05 дугаар сарын 29-ний өдөр ..........дугаар, 2020 оны 06 дугаар сарын 03-ны өдөр ..........дугаартай албан бичгээр мэдэгдсэн байх боловч зээлийн төлбөр төлөх зөрчлийг арилгаагүй байна.

 

Иргэний хуулийн 204 дүгээр зүйлийн 204.1-т Аль нэг тал нь гэрээнээс татгалзах бол энэ тухай нөгөө талдаа мэдэгдэнэ, 204.2-т Хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй бол гэрээнээс татгалзах хугацааг татгалзах санал гаргаагүй тал нь тогтооно. Энэ хугацаанд гэрээнээс татгалзаж байгаа тухай нөгөө талд дахин мэдэгдээгүй бол гэрээнээс татгалзах эрхээ алдана, 204.3-т Гэрээний аль нэг буюу хоёр талд хэд хэдэн этгээд оролцож байгаа бол гэрээнээс хамтран татгалзана. Тэдний хэн нэг нь гэрээнээс татгалзах эрхээ алдвал бусад нь мөн адил гэрээнээс татгалзах эрхээ алдана гэж тус тус заасан.

 

Нэхэмжлэгч Б.Б  зээлийн гэрээний үүргээ биелүүлэх боломжгүй болсон үндэслэлээр гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах шаардлагаа шүүхэд 2020 оны 10 дугаар сарын 16-ны өдөр гаргасан. Үүнтэй холбоотойгоор хариуцагч нь 2021 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр шүүхэд зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 6,627,929,786.54 төгрөгийг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.

 

Хариуцагч сөрөг нэхэмжлэлээ хамтран үүрэг гүйцэтгэгч Б.Ш  хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцоогүйтэй холбоотойгоор татан авсан ч Б.Ш  хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд 2021 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр хамтран нэхэмжлэгчээр оролцож, гэрээ цуцлах шаардлагыг дэмжсэн учир хариуцагч Б.Б , Б.Ш  нарт холбогдуулан 2021 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр сөрөг нэхэмжлэлээ дахин гаргажээ.

 

Иргэний хуулийн 204 дүгээр зүйлийн 204.3-т гэрээний аль нэг талд хэдэн этгээд оролцож байгаагаас үл шалтгаалан гэрээний талууд хамтран гэрээнээс татгалзахаар заасан. Ийнхүү татгалзах саналыг заавал хамтран мэдэгдэх шаардлага хуулиар тавигдахгүй. Харин гэрээнээс татгалзах хугацааг гэрээгээр тохиролцоогүй бол гэрээ цуцлах санал гаргаагүй тал гэрээ цуцлах хугацааг тогтооно. Гэрээ цуцлах саналын хэлбэрийг хуулиар тогтоогоогүй тул гэрээ цуцлах нэхэмжлэлийг мэдэгдэл гэж үзэх боломжтой. Хариуцагч гэрээ цуцлахыг татгалзаагүй, сөрөг нэхэмжлэлд гэрээний үүргийг 2021 оны 0....дугаар сарын .....-ний өдрөөр тооцсон зэргээр гэрээ цуцлах хугацааг мөн өдрөөр тогтоосон гэж үзэхээр байна.

 

Хариуцагч нь 2021 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр сөрөг нэхэмжлэлээр 2021 оны 0....дугаар сарын .....-ний өдрийн байдлаар гэрээг цуцалж, ...........дугаар Зээлийн гэрээ-ний дагуу төлөх нийт төлбөр 3,586,870,007.67 төгрөг, ........... дугаар Зээлийн гэрээ-ний дагуу төлөх нийт төлбөрийн үлдэгдэл 3,041,059,778.87 төгрөг бүгд 6,627,929,786.54 төгрөг гаргуулахаар шаардсаныг нэхэмжлэгч нар хүлээн зөвшөөрсөн.

 

Иймд нэхэмжлэгч Б.Б , Б.Ш , хариуцагч Т ХХК-ийн хооронд 2017 оны 08 дугаар сарын 16-ны өдөр байгуулагдсан ...........дугаар Зээлийн гэрээ, 2018 оны 08 дугаар сарын 22-ны өдөр байгуулагдсан ........... дугаар Зээлийн гэрээ-г тус тус цуцлах тухай нэхэмжлэгч Б.Б , Б.Ш  нарын нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, нэхэмжлэгч Б.Б , Б.Ш  нараас зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү нийт 6,627,929,786.54 төгрөг гаргуулан хариуцагч Т ХХК-д олгох, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 781,479,008 төгрөгт холбогдох хэсгийг, хариуцагч Т ХХК-д Баянгол салбарт холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

 

Хариуцагч нь сөрөг нэхэмжлэлдээ нэхэмжлэгч нарыг зээлийн гэрээний үүргээ сайн дураар биелүүлээгүй бол үүргийн гүйцэтгэлийг 2017 оны 08 дугаар сарын 16-ны өдөр байгуулсан .........., 2017 оны 10 дугаар сарын 23-ны өдөр байгуулсан ....................., 2018 оны 08 дугаар сарын 15-ны өдөр байгуулсан ..........дугаар Барьцааны гэрээ, 2018 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн ..........дугаар барьцаалбарын дагуу дараах хөрөнгийг албадан дуудлага худалдаагаар худалдсан үнээс үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлага гаргажээ. Үүнд:

1.Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн ............ дугаар гэрчилгээтэй, эрхийн улсын бүртгэлийн ..................... дугаарт бүртгэлтэй, ..........дүүрэг, ....дугаар хороо, ...................  тоот 8840м.кв, 80 хувийн гүйцэтгэлтэй орон сууцны үйлчилгээний зориулалттай барилга,

2.Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн ......дугаар гэрчилгээтэй, эрхийн улсын бүртгэлийн ..................... дугаарт бүртгэлтэй, ..........дүүрэг, ....дугаар хороо, ... дүгээр хороолол, ........ тоот 768м.кв, 80 хувийн гүйцэтгэлтэй орон сууцны үйлчилгээний зориулалттай барилга,

3.Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн ....... дугаар гэрчилгээтэй, эрхийн улсын бүртгэлийн .....................дугаарт бүртгэлтэй, ..........дүүрэг, ....дугаар хороо, ...................... тоот 8840м.кв, 80 хувийн гүйцэтгэлтэй орон сууцны үйлчилгээний зориулалттай барилга,

4.Эрхийн улсын бүртгэлийн .....................дугаарт бүртгэлтэй, ..........дүүрэг, ....дугаар хороо, ..... дүгээр хороолол, .............. тоот 4352м.кв, 80 хувийн гүйцэтгэлтэй орон сууцны үйлчилгээний зориулалттай барилга,

5.Гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтаар газар эзэмших эрхийн ................ дугаар гэрчилгээтэй, ..................... нэгж талбарын дугаартай, ..........дүүрэг, ....дугаар хороо, Эмнэлэг оношилгоо, сургалтын төв, Үйлчилгээтэй орон сууц, оффисын зориулалттай, 3500 м.кв эзэмших эрх бүхий газар.

 

Иргэний хуулийн 174 дүгээр зүйлийн 174.1-д зааснаар Ипотекийн шаардлагыг хангах хугацааг үүрэг гүйцэтгэгч хэтрүүлсэн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч нь үл хөдлөх эд хөрөнгийг худалдахыг шаардах эрхтэй, мөн хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д Хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн 174 дүгээр зүйлд заасны дагуу шаардлага гаргасан боловч үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгчийн хүсэлтийг үндэслэн ипотекийн зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийг шүүхийн шийдвэрийн дагуу албадан худалдана гэж заасан.

 

Нэхэмжлэгч нар нь барьцаа хөрөнгийг албадан дуудлага худалдаагаар худалдсан үнээс үүргийн гүйцэтгэлийг хангуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн.

 

Нэхэмжлэгч Б.Б  нь хариуцагч Т ХХК-тай 2017 оны 08 дугаар сарын 16-ны өдөр ...........дугаар Барьцааны гэрээ, 2018 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр ..........дугаар Зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах-г байгуулж, Б.Б-ийн өмчлөлд бүртгэлтэй,

-Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн ............ дугаар гэрчилгээтэй, эрхийн улсын бүртгэлийн ..................... дугаарт бүртгэлтэй, ..........дүүрэг, ....дугаар хороо, ........................ тоот 8840м.кв, 80 хувийн гүйцэтгэлтэй орон сууцны үйлчилгээний зориулалттай барилга,

- Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 00079932....дугаар гэрчилгээтэй, эрхийн улсын бүртгэлийн ..................... дугаарт бүртгэлтэй, ..........дүүрэг, ....дугаар хороо, .... дүгээр хороолол, ................... тоот 768м.кв, 80 хувийн гүйцэтгэлтэй орон сууцны үйлчилгээний зориулалттай барилга,

- Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн ............. дугаар гэрчилгээтэй, эрхийн улсын бүртгэлийн .....................дугаарт бүртгэлтэй, ..........дүүрэг, ....дугаар хороо, ... дүгээр хороолол, .....................тоот 8840м.кв, 80 хувийн гүйцэтгэлтэй орон сууцны үйлчилгээний зориулалттай барилга,

   - Эрхийн улсын бүртгэлийн .....................дугаарт бүртгэлтэй, ..........дүүрэг, ....дугаар хороо, .... дүгээр хороолол, ................. тоот 4352м.кв, 80 хувийн гүйцэтгэлтэй орон сууцны үйлчилгээний зориулалттай барилгыг барьцаалсан байна.

 

Нэхэмжлэгч Б.Б , хариуцагч Т ХХК-ийн хооронд байгуулагдсан барьцааны гэрээ нь тэдний хүсэл зоригийн дагуу хийгдсэн, хуульд заасан бичгээр байгуулж, нотариатчаар гэрчлүүлэн улсын бүртгэлд бүртгүүлэх хуульд заасан шаардлага хангасан хүчин төгөлдөр хэлцэл байна.

 

Харин 2018 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн ..........., 2017 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн ..................... дугаар Барьцааны гэрээ-г үл хөдлөх эд хөрөнгийн эзэмшигч Г.А нь Т ХХК-тай байгуулж, Гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтаар газар эзэмших эрхийн ........................ дугаар гэрчилгээтэй, ........................нэгж талбарын дугаартай, ..........дүүрэг, ....дугаар хороо, Эмнэлэг оношилгоо, сургалтын төв, Үйлчилгээтэй орон сууц, оффисын зориулалттай, 3500 м.кв эзэмших эрх бүхий газрыг барьцаалсан байна. /1хх-ийн 102/

 

Г.А  нь Б.Б эд 2017 оны 10 дугаар сарын 11-ний өдөр барьцааны зүйл болон 3500 м.кв эзэмших эрх бүхий газрыг зээлийг барьцаанд бариулах, зээлийн болон барьцааны гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах, барьцааны гэрээг бүртгүүлэх, барьцааны холбогдох гэрээ, баримт бичигт гарын үсэг зурах, эрхийг ....жилийн хугацаатайгаар олгосон боловч Б.Б  дээрх гэрээний оролцогч тал биш, итгэмжлэлийн хугацаа мөн дууссан байна. /1хх-ийн 104 дүгээр тал/

 

Барьцааны хөрөнгө нь гуравдагч этгээдийн хөрөнгө байж болох боловч гэрээний талууд үүргийн гүйцэтгэлийг гэрээгээр үүрэг хүлээсэн этгээдээс буюу гэрээний талаас шаардах эрхтэй. Нэхэмжлэгч Б.Б , Б.Ш  нар нь 3500 м.кв эзэмших эрх бүхий газрыг барьцаалуулагч буюу гэрээний тал этгээд биш тул уг хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шаардсан шаардлагыг нэхэмжлэгч нарын зөвшөөрсөн зөвшөөрлийн дагуу хангах үндэслэлгүй.

 

Иймд нэхэмжлэгч нар зээлийн гэрээний үүргийг сайн дураар биелүүлээгүй бол Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн ............ дугаар гэрчилгээтэй, эрхийн улсын бүртгэлийн ..................... дугаарт бүртгэлтэй, ..........дүүрэг, ....дугаар хороо, ........................ тоот 8840м.кв, 80 хувийн гүйцэтгэлтэй орон сууцны үйлчилгээний зориулалттай барилга, Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн .................дугаар гэрчилгээтэй, эрхийн улсын бүртгэлийн ..................... дугаарт бүртгэлтэй, ..........дүүрэг, ....дугаар хороо, .... дүгээр хороолол, ................... тоот 768м.кв, 80 хувийн гүйцэтгэлтэй орон сууцны үйлчилгээний зориулалттай барилга, Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн ............. дугаар гэрчилгээтэй, эрхийн улсын бүртгэлийн .....................дугаарт бүртгэлтэй, ..........дүүрэг, ....дугаар хороо, .... дүгээр хороолол, .........................тоот 8840м.кв, 80 хувийн гүйцэтгэлтэй орон сууцны үйлчилгээний зориулалттай барилга, Эрхийн улсын бүртгэлийн .....................дугаарт бүртгэлтэй, ..........дүүрэг, ....дугаар хороо, ...... дүгээр хороолол, ................ тоот 4352м.кв, 80 хувийн гүйцэтгэлтэй орон сууцны үйлчилгээний зориулалттай барилгыг албадан дуудлага худалдаагаар худалдсан үнээс үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлагыг хангаж, сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас Гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтаар газар эзэмших эрхийн ........................ дугаар гэрчилгээтэй, ........................нэгж талбарын дугаартай, ..........дүүрэг, ....дугаар хороо, Эмнэлэг оношилгоо, сургалтын төв, Үйлчилгээтэй орон сууц, оффисын зориулалттай, 3500 м.кв эзэмших эрх бүхий газраар үүргийн гүйцэтгэлийг хангуулах хэсгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж дүгнэв.

 

Шүүх нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид 12,368,550 төгрөг төлөх хугацааг шүүхийн шийдвэр гарах хүртэл хугацаанд хойшлуулж, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын бүхэлд нь хангаж, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56, 58, 60 дугаар зүйл, улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлд заасны дагуу нэхэмжлэгч Б.Б ээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 10,000,000 төгрөгийг, хариуцагч Т ХХК-иас сөрөг нэхэмжлэлийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 37,275,.....4 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгч Б.Б , Б.Ш  нараас 33,367,799 төгрөгийг гаргуулан хариуцагч Т ХХК-д олгож, 12,228,150 төгрөгийг гаргуулан улсын төсөвт оруулах, хариуцагч Т ХХК-иас 22,157,950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч нарт олгохоор хуваарилав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 204 дүгээр зүйлийн 204.3, 451 дүгээр зүйлийн 451.1, 45....дугаар зүйлийн 453.1 дэх заалтыг баримтлан нэхэмжлэгч Б.Б , Б.Ш , хариуцагч Т ХХК-ийн хооронд 2017 оны 08 дугаар сарын 16-ны өдөр байгуулагдсан ...........дугаар Зээлийн гэрээ, 2018 оны 08 дугаар сарын 22-ны өдөр байгуулагдсан ........... дугаар Зээлийн гэрээ-г тус тус цуцалж, хариуцагч Т ХХК-ийн Баянгол салбарт холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгч Б.Б , Б.Ш  нараас 6,627,929,786.54 төгрөг гаргуулан хариуцагч Т ХХК-д олгож, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 781,479,008 төгрөгт холбогдох хэсгийг болгосугай.

 

2.Иргэний хуулийн 174 дүгээр зүйлийн 174.1, 175 дугаар зүйлийн 175.1 дэх заалтыг баримтлан нэхэмжлэгч Б.Б , Б.Ш  нар нь 6,627,929,786.54 төгрөг төлөх үүргээ сайн дураар биелүүлээгүй бол Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн ............ дугаар гэрчилгээтэй, эрхийн улсын бүртгэлийн ..................... дугаарт бүртгэлтэй, ..........дүүрэг, ....дугаар хороо, ........................ тоот 8840м.кв, 80 хувийн гүйцэтгэлтэй орон сууцны үйлчилгээний зориулалттай барилга, Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн .................дугаар гэрчилгээтэй, эрхийн улсын бүртгэлийн ..................... дугаарт бүртгэлтэй, ..........дүүрэг, ....дугаар хороо, .....дүгээр хороолол, ..................... тоот 768м.кв, 80 хувийн гүйцэтгэлтэй орон сууцны үйлчилгээний зориулалттай барилга, Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн ............. дугаар гэрчилгээтэй, эрхийн улсын бүртгэлийн .....................дугаарт бүртгэлтэй, ..........дүүрэг, ....дугаар хороо..... дүгээр хороолол, ..... гудамж, ...тоот 8840м.кв, 80 хувийн гүйцэтгэлтэй орон сууцны үйлчилгээний зориулалттай барилга, Эрхийн улсын бүртгэлийн .....................дугаарт бүртгэлтэй, ..........дүүрэг, ....дугаар хороо, ..... дүгээр хороолол, Энгелс гудамж, 7/4 тоот 4352м.кв, 80 хувийн гүйцэтгэлтэй орон сууцны үйлчилгээний зориулалттай барилгыг албадан дуудлага худалдаагаар худалдсан үнээс үүргийн гүйцэтгэлийг хангаж, сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас Гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтаар газар эзэмших эрхийн ........................ дугаар гэрчилгээтэй, ........................нэгж талбарын дугаартай, ..........дүүрэг, ....дугаар хороо, Эмнэлэг оношилгоо, сургалтын төв, Үйлчилгээтэй орон сууц, оффисын зориулалттай, 3500 м.кв эзэмших эрх бүхий газраар үүргийн гүйцэтгэлийг хангуулах хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх заалтыг баримтлан нэхэмжлэгч Б.Б-ийн улсын тэмдэгтийн хураамжид 12,368,550 төгрөг төлөх хугацааг шүүхийн шийдвэр гарах хүртэл хугацаанд хойшлуулсан болохыг дурдаж, нэхэмжлэгч Б.Б ээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 10,000,000 төгрөгийг, хариуцагч Т ХХК-иас сөрөг нэхэмжлэлийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 37,275,.....4 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгч Б.Б , Б.Ш  нараас 33,367,799 төгрөгийг гаргуулан хариуцагч Т ХХК-д олгож, 12,228,150 төгрөгийг гаргуулан улсын төсөвт оруулж, хариуцагч Т ХХК-иас 22,157,950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.Б , Б.Ш  нарт олгосугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1..... дүгээр зүйлийн 1......2, 120 дугаар зүйлийн 120.2-т заасны дагуу шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.  

 


 

                                         

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Б.АЗБАЯР