Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 04 сарын 15 өдөр

Дугаар 142/шш2022/00560

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Хишигдаваа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 106 дугаарын танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Н.Б-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Ж.Д/,

Хариуцагч: Х.О нарт холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: 21 600 000 төгрөг гаргуулах, Ж.Д, Х.Онарын хооронд байгуулсан түрээсийн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, Н.б35 880 000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг 2021 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр хүлээн авч, 2021 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаан оролцогчид:

Нэхэмжлэгч: Н.б,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: М.м,

Хариуцагч: Ж.Д, Х.Оюунсайхан,

Хариуцагч Ж.Дгийн өмгөөлөгч: О.с,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Ц.Н нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Н.б шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Н.б нь Орхон аймаг Баян-Өндөр сумын 3-р баг Уурхайчин 3 хороолол, 17 байр үйлчилгээний төвийн 1 давхарт голын байрлалд дунд хэсэгт байршилтай 24 м.кв талбайтай, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгч юм. Би Ж.Дтай зээлийн харилцаатай байсан бөгөөд дээрх миний емчлөлийн эд хөрөнгийг дүр үзүүлсэн гэрээ байгуулан Ж.Дгийн нэр дээр шилжүүлж банкнаас хөрөнгө оруулалтын зээл авах талаар Ж.Д санал гаргасан. Би түүнд итгэж түүний үгэнд орж 2017 оны 05 дугаар сарын 25-ны өдөр объект худалдах худалдан авах гэрээ байгуулж өөрийнхөө өмчлөлийн үл хөдлөх хөрөнгийг түүний нэр дээр шилжүүлсэн. Ингээд өөрийнхөө үл хөдлөх хөрөнгийг Х.Оюунсайханд 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдөр Дэлгүүр түрээслэх гэрээ байгуулж түүнд хүлээлгэн өгч 6 сарын түрээсийн төлбөрт тооцож 5 400 000 төгрөгийг Х.оавсан. Сүүлд буюу 2018 оны 02 дугаар сар, 03 дугаар сарын төлбөр болох 1 800 000 төгрөгийг мөн Х.оавсан. Үүнээс хойш 2018 оны 4 дүгээр сарын эхээр Х.Оюунсайхантай уулзаж түрээсийн төлбөрөө авах гэтэл энэ үл хөдлөх хөрөнгө эзэн нь гээд Ж.Д ирж уулзаж үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ үзүүлж цаашид түрээсийн төлбөрөө надад өгөх хэрэгтэй гэж хэлсэн гэж надад хэлсэн ба 2018 оны 04 дүгээр сарын төлбөрийг Ж.Дд өгсөн гэсэн. Үүнээс хойш миний бие Х.отүрээсийн төлбөр огт аваагүй. Харин Ж.Д нь түрээсийн төлбөрийг авсаар ирсэн байдаг. Миний Ж.Дд холбогдуулан тус шүүхэд хандан 2018 оны 03 дугаар сард худалдах худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах нэхэмжлэл гаргасан. Энэ нэхэмжлэлд Ж.Д нь мөн зээлийн гэрээний үүрэг шаардсан сөрөг нэхэмжлэл гаргасан. Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 908 дугаартай шийдвэрээр хэргийг эцэслэн шийдвэрлэж үл хөдлөх хөрөнгө худалдах худалдан авах гэрээг хүчин төгөлдөр байх хэлцэлд тооцож, Х.Дгийн нэхэмжлэлийн шаардлагаас миний өмчлөлийн үл хөдлөх хөрөнгийн түрээсийн төлбөр 2018 оны 05 дугаар сарын 13-наас 2019 оны 06 дугаар сарыг дуусталх хугацаанд Х.оавсан 10 853 000 төгрөгийг харилцан тооцож хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Энэ хүү 21 600 000 төгрөгийг Ж.Д авах авлагандаа тооцох байх гэж бодсон боловч огт тооцоонд оруулахгүй байх тул шүүхэд хандан нэхэмжлэл гаргахаас өөр аргагүйд хүрсэн. Мөн дээрх миний нэхэмжлэлтэй, Ж.Дд холбогдох иргэний хэргийг Улсын дээд шүүх 2021 оны 03 дугаар сарын 30-ны өдөр эцэслэн хянан шийдвэрлэсэн. Хэргийг шүүхээр хянан шийдвэрлэх явцад буюу 2019 оны 06 дугаар сарын 13-наас 2021 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийг хүртэлх 2 жил 3 сарын хугацаанд түрээслэгч Х.оүл хөдлөх хөрөнгийн өмчлөгч биш Ж.Д нь сарын 800 000 төгрөгөөр тооцож нийт 21 600 000 төгрөг авсан байдаг. Иймд Ж.Дгаас 21 600 000 төгрөгийг гаргуулж үл хөдлөх хөрөнгийн хууль ёсны өмчлөгч надад олгохоор шийдвэрлэж өгөхийг хүсье гэжээ.

Нэхэмжлэгч Н.б нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэхдээ: Н.бын нэхэмжлэлтэй, Ж.Дд холбогдох иргэний хэрэгт нэхэмжлэгчээр оролцож байгаа ба тус хэрэгт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар үйлийн 26.2-т зааснаар нэхэмжлэлийн шаардлагаа ихэсгэж нэмэгдүүлж байна. Үүнд: Хариуцагч Ж.Д нь миний өмчлөлийн үл хөдлөх хөрөнгийг хүчин төгөлдөр бус хэлцлийн үндсэн дээр өөрийн нэр дээр шилжүүлсэн үедээ буюу 2019 оны 07 дугаар сараас 2021 оны 09 дүгээр сарыг дуустлах 26 сарын турш сар бүрийн түрээсийн төлбөрт 800.000 төгрөгийг Х.онийт 20.800.000 төгрөгийг авсан байна. Тодруулбал Ж.Д нь дүр үзүүлэх гэрээний үндсэн дээр миний өмчлөлийн үл хөдлөх хөрөнгө болох Орхон аймгийн Баян-Өндөр сумын Уурхайчин багийн нутаг дэвсгэрт байрлах үйлчилгээний төвийн 1 давхарт байрлах миний өмчлөлийн үл хөдлөх хөрөнгийг худалдах, худалдах авах гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019.07.18-ны өдрийн 908 дугаартай шийдвэр, Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019.09.12-ны өдрийн 134 дугаартай магадлал, Улсын дээд шүүхийн Иргэний хэргийн хяналтын шатны шүүхийн 2021.03.30-ны өдрийн 291 дугаартай тогтоолоор тус тус хэлэлцэж хүчин төгөлдөр бус хэлцлийн үндсэн дээр өмчлөгч болсонг тогтоосон. Иймээс миний бие Ж.Д, Х.Онарын хооронд амаар болон бичгээр байгуулагдсан миний өмчлөлийн үл хөдлөх хөрөнгийг 2019 оны 07 дугаар сараас 2021 оны 09 дүгээр сар хүртлэх хугацаанд түрээслэсэн түрээсийн гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.10-т зааснаар хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах тухай нэхэмжлэлийг гаргаж байна гэжээ.

Нэхэмжлэгч Н.б шүүхэд ирүүлсэн сөрөг нэхэмжлэлийн хариу тайлбартаа: Ж.Д нь надад холбогдуулан сөрөг нэхэмжлэл гаргасныг хүлээн аваад эс зөвшөөрч дараах тайлбарыг гаргаж байна. Үүнд: Нэг. Миний бие Ж.Дтай сайн дураараа худалдах, худалдан авах гэрээ байгуулаагүй, Ж.Д нь зээлийн гэрээний барьцаанд байгаа тухайн үл хөдлөх хөрөнгөө надад худалдсан мэтээр гэрээ хийе, би тэр обьектыг чинь хөрөнгө оруулалтын гэрээний барьцаанд тавьж зээл авч өрийг чинь хаая, чи төлөлтийг нь хийгээд яв нилээд урт хугацаатай авч өгье гэж хэлсэн. Тэгээд би түүнд итгээд үгэнд нь орж дүр үзүүлсэн худалдах, худалдан авах гэрээ байгуулж түүнд уг хөрөнгийг шилжүүлсэн.

Хоёр. Ж.Дтай байгуулсан зээлийн гэрээний маргааныг Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 908 дугаартай шийдвэрээр эцэслэн шийдвэрлэсэн. Одоо энэхүү зээлийн гэрээтэй холбоотой шүүхээр шийдвэрлэх маргаан байхгүй болно.

Гурав. Хадгаламжийн хүү гэх нэхэмжлэлийн шаардпага нь огт үндэслэлгүй байна. Учир Ж.Д бид хоёрын дунд зээлийн гэрээний харилцаа л үүссэн. Тухайн гэрээнийхээ дагуу Ж.Дд зээлийн хүүгийн хамт миний бие зөндөө мөнгө төлсөн.

Дөрөв. Д нь миний дэлгүүрийн түрээсийн төлбөр болох сар бүрийн 800 000 төгрөгийг түрээслэгчээс авч байсан. Энэ нь өөрийнх болон түрээслэгч Х.Оюунсайхан, түүний дүү М.Эрдэнэчимэгийн дансны хуулгаар нотлогдоно. Мөн 2018 оны 05 дугаар сарын 13-наас 2019 оны 06 сар дуустал нийт 13 сар 17 хоногийн түрээсийн төлбөр буюу миний үл хөдлөх эд хөрөнгийн үр шим болох 10 853 000 төгрөгийн Ж.Д нь түрээслэгч Х.оавсан байсан. Тэгээд Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 00908 дугаартай шийдвэрээр ...хариуцагч Ж.Д нь үйлчилгээний төвийн обьекыг түрээслэн олсон орлого 10 853 000 төгрөгийг Н.бын төлөх ёстой мөнгөнөөс тооцон хасахад татгалзах зүйлгүй гэсэн ба 1 000 000 төгрөгийг татварт төлсөн мөнгийг хасч тооцохыг зөвшөөрсөн юм. Надаас 94 447 000 төгрөгийг гаргуулж Ж.Дд олгохоор шийдсэн тул би түрээсийн төлбөрийн үргэлжлүүлэн /10 853 000 төгрөг/ Ж.Дг авахад түүнд өгөх мөнгөнөөс хасагдана гэж бодоод юм хэлэлгүй өгсөн. Гэтэл үл хөдлөх эд хөрөнгийн үр шимийг Ж.Д авсан байтлаа түүнд өгөх мөнгөнөөс хасаж тооцоогүй байсан. Тиймээс шүүхэд хандаж нэхэмжлэл гаргасан. Харин ч миний хувьд маш их хохиролтой байгаа болно. Иймд сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байх тул сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч Ж.Д шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Н.б нь 2016.10.25-нд надаас 65 сая төгрөгийг үйлчилгээний төвд байрлах 24 м2 талбайтай ҮХЭХ-гөө барьцаалж 6 сарын хугацаатай 2017.04.25-ныг хүртэл зээлж авсан байсан. Уг мөнгөө өгөхгүй байсан тул 2017 онд бид 2 тооцоогоо нийлж түүний зээлсэн мөнгөний хүүг нь 3% болгон багасгаж гэрээ хэлцэл хийсэн. Ингээд 2017 оны 05-р сараас АНУ руу явж ажил хийнэ гэх болсон тул б надад уг ҮХЭХ-өө миний нэр дээр шилжүүлж өгсөн. Чи зараад мөнгөө ав гээд АНУ явахынхаа өмнө Оюунсайханд түрээслэж байгаа гээд 5 400 000 төгрөг аваад надад чи XI сараас уг ҮХЭХ-өө аваарай гээд явсан. Гэвч уг ҮХЭХ нь зарагдахгүй байсан. Ингээд би байж байтал өөрөө ирж надаас ҮХЭХ-гөө нэхсэн. Миний хувьд уг хөрөнгийг өгье, харин мөнгийг өг гээд сөрөг нэхэмжлэл гаргаж 2017 оны намраас хойш 2021 оны 3 сар хүртэл 3 шатны шүүхээр тус бүр 2 удаа хэрэг маргаан бын гомдлын дагуу үргэлжилсэн. 2021 оны 3 сард эцэслэн шийдвэрлэгдсэн. Үүнээс хойш мөнгийг минь өгөөгүй тул би ШШГГ-т хандсан. 21 600 000 төгрөг нэхэж байгаа бол би бас хадгаламжинд байсан мөнгөнийхөө хүүг нэхнэ. 40,0 сая төгрөгийг хугацаатай хадгаламжнаасаа барьцаалж 23 сая төгрөгийг хугацаагүй хадгаламжнаас барьцаалж, өөрт бэлэн байсан 2 саяаа тус тус гуйсны дагуу түүнд итгэж зээлээр өгч байсан юм. 2016.10.25-наас 2017.10.25-ныг хүртэл 1,95% бодоход хүү 9,360,000 төгрөг авах ёстой байсан. 2017.10.25-наас хойш 22,380,000 төгрөгний хүү авах ёстой байсан. 23 сая төгрөгний хугацаагүй хадгаламжнаасаа авсан мөнгөний хүү 4,140,000 төгрөгний хүү авах ёстой байжээ. Нийт 35,880,000 төгрөгийг авах ёстой орлогоор намайг хохироосон гэжээ.

Хариуцагч Ж.Д шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: Н.б Ж.Д надаас ҮХЭХ-ийн үр шим гэж 2019-06-13-наас 2021-09-13-нийг хүртэлх сарын 800,000 төгрөгөөр тооцоож 21,600,000 төгрөг түрээслэгчээс авсан тул уг үнийн дүнгээр ҮХЭХ-ийн үр шим болох 21,600,000 төгрөгөөр хөрөнгөжсөн гэж үзэж нэхэмжилж байна. Н.б нь өөрийн ҮХЭХ-гөө авсан зээлийн барьцаандаа тависан бөгөөд зээлийн үүргээ гүйцэтгэхгүй, улмаар миний өмчлөлд сайн дураараа худалдах худалдан авах гэрээ байгуулж намайг АНУ явсан хойгуур зарж зээлсэн мөнгөө авчирна гэж хүсэл зоригоо илэрхийлж гэрээ хийж байсан. Гэвч тэр өөрөө АНУ-с 2017 оны намар ирж, надаас уг ҮХЭХ-гөө авна гэсэн. Би тэр үед миний түүнд зээлсэн мөнгийг өгөхийг шаардсан. Тэр шүүхэд хандаж 2021 оны 3 сард хэрэг эцэслэн шийдвэрлэгдсэн юм. Хэрэг шийдвэрлэх хугацаанд тэр одоо энэ ҮХЭХ-ийг хүн авах гээд байна. Надтай ярисан гэж байхад нь хүртэл би хамаагүй авах хүн чинь байвал чи мөнгөө аваад шууд надад төлөх мөнгийг өгчих, би гэрчилгээг чинь буцааж өгье, тэр хүнтэй чинь 3-лаа цуг уулзъя гэхэд тэгье гэж алга болж улмаар гомдол гаргаж цаг хугацааг уртасган намайг хохироосон. Одоо ШШГГ-т ажиллагаа хийгдэж байгаа. Хэрэв намайг түрээсийн мөнгийг авч хөрөнгөжсөн гэж үзэж байгаа бол би түүнд 2017-10-25-нд 40 сая төгрөгийг хугацаатай хадгаламжнаасаа зээлж авч өгсөн, хугацаагүй хадгаламжнаасаа 23 саяыг авч өгөөд түүнээс хойш төлөхгүй намайг хохироож байна. ИХ-д зааснаар зээлээр мөнгө авсан бол тохирсон хугацандаа мөнгийг төлөх үүрэгтэй. Гэтэл энэ үүргээ биелүүлэхгүй зөрчсөнөөс надад эд хөрөнгийн алдагдал учирсан гэж үзэж байна. 2016.10.25- наас 2017.10.25 хүртэл сарын 1,95% хүүтэй хадгаламж барьцаалсан зээл авч өгч байсан. Уг зээлд 9,360,000 төгрөгийг би төлсөн. 2017.10.25-наас хойш 2021 оны 12 дугаар сарыг дуустал хугацаатай хадгаламжийн хүүгээр тооцох юм бол 22,380,000 төгрөгийн орлого хадгаламжийн хүү гэж орох ёстой байсан. Үүнийгээ би алдсан. Мөн 23 сая төгрөг хугацаагүй хадгаламжнаас авч түүний хүү 4,140,000 төгрөгний хүүний орлого гэж олох байтал үүнийгээ бас алдсан. Иймд Н.б тухайн зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүйгзэс болж нийт 35,880,000 төгрөгний хохирол учирч буй тул хохиролд Н.б35,880,000 төгрөгийг гаргуулахаар шаардаж байна. гэжээ.

Нэхэмжлэгчээс: Ү-2101020649 дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээний хуулбар /хх-4/, Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 908 дугаартай шүүх хуралдааны тэмдэглэл /хх-5-22/, Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 142/ШШ2019/00908 дугаартай шүүхийн шийдвэр /хх-27-35/, Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 134 дугаартай магадлал /хх-36-45/, Улсын дээд шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 291 дугаартай тогтоол /хх-46-53/, Ж.Д, Х.Онарын байгуулсан түрээсийн гэрээний хуулбар /хх-77-78/ зэрэг баримтуудыг гаргаж өгсөн.

Хариуцагч Ж.Дгаас: Голомт банк ХХК-ийн 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 672 дугаартай тодорхойлолт /хх-68/, зээлийн дансны хуулга /хх-69-70/, Орхон аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-437 дугаар нээлттэй хорих ангийн 2021 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн өмчлөх эрх шилжүүлэх тухай /хх-84/, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэх тухай тогтоол /хх-85/, Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 00932 дугаартай шүүхийн шийдвэр /хх-86-95/ зэрэг баримтуудыг гаргаж өгсөн.

Шүүхээс нэхэмжлэгчийн хүсэлтээр: Ж.Д, Х.Онарыг хооронд байгуулсан түрээсийн гэрээг нэхэмжлэгчийн хүсэлтээр хариуцагч Ж.Дунагрмаагаас гаргуулан хэрэгт хавсаргасан.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Нэхэмжлэгч Н.б нь Ж.Дд холбогдуулан 21 600 000 төгрөг гаргуулах, Ж.Д, Х.Онарт холбогдуулан 2019 оны 07 дугаар сараас 2021 оны 09 дүгээр сар хүртэл Үйлчилгээний төвийн 24 м2 талбай түрээсэлсэн түрээсийн гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах, хариуцагч Ж.Д нь нэхэмжлэгч Н.бд холбогдуулан Н.б35 880 000 төгрөг гаргуулах-аар сөрөг нэхэмжлэлийн шаардлагуудыг тус тус гаргажээ.

2. Шүүх үндсэн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.

3. Үндсэн нэхэмжлэлийн тухайд: Хэрэгт Тус шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 908 дугаартай шийдвэр, Орхон аймгийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 134 дугаартай магадлал, Улсын дээд шүүхийн Иргэний хэргийн хяналтын шатны шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 291 дугаартай тогтоол авагдсан байх ба уг шийдвэрүүдээр Н.б, Ж.Д нарын хооронд байгуулагдсан 2017 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн объект худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцож, Орхон аймаг Баян-Өндөр сум Үйлчилгээний төвийн 1 давхарт голын байрлал дунд хэсэгт байрлах 24 м2 үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгийг нэхэмжлэгч Н.бын өмчлөлд шилжүүлж, 2016 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн барьцаат зээлийн гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож... шийдвэрлэжээ. Шүүхийн шийдвэрүүд хүчин төгөлдөр болсон байна.

4. Ж.Д, Н.б нар нь зээлийн харилцаатай байсан, мөн Орхон аймаг Баян-Өндөр сум Үйлчилгээний төвийн 1 давхарт голын байрлал дунд хэсэгт байрлах 24 м2 үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгийг дүр үзүүлэн худалдан авах гэрээгээр Ж.Дгийн өмчлөлд шилжүүлсэн байх ба үүний үндсэн дээр хариуцагч Ж.Д нь уг обьектыг Н.бын, өмнө гэрээгээр түрээслүүлж байсан Х.отүрээсийн төлбөрийг авч байсан болох нь талуудын тайлбарууд, түрээсийн гэрээгээр нотлогдож байна.

5. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8.-д хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн, хуульд заасан тохиолдолд зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл, 56.1.10-д дээр дурдсан хүчин төгөлдөр бус хэлцлийн үндсэн дээр хийгдсэн хэлцэл хүчин төгөлдөр бус байна, мөн хуулийн 56.4.-т Сонирхогч этгээд хүчин төгөлдөр бус хэлцлийн үр дагаврыг арилгуулахаар шаардаж болно гэж тус тус заажээ.

6. Ж.Д нь хүчин төгөлдөр бус хэлцлийн үндсэн дээр Н.бын өмчлөлийн Үйлчилгээний төвийн 1 давхарт голын байрлал дунд хэсэгт байрлах 24 м2 үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгийг өөрийн өмчлөлд шилжүүлэн улсын бүртгэлийн гэрчилгээ гаргуулан, уг гэрчилгээгээ үндэслэн Х.Оюунсайханд миний өмч гэж ойлгуулан түрээсийн төлбөрийг түүнээс авч байсан болох нь нотлогдсон.

7. Хариуцагч Ж.Д нь хариуцагч Х.Оюунсайханд өөрийн өмчлөлд бүртгэгдсэн улсын бүртгэлийн гэрчилгээг үзүүлэн 2019 оны 07 дугаар сараас 2021 оны 9 дүгээр сарыг хүртэл хугацаанд түрээсийг сарын 800 000 төгрөгөөр тооцож, нийт 20 800 000 төгрөг авсан болох нь хариуцагч нарын өөрсдийнх нь тайлбаруудаар мөн нотлогдож байгаа бөгөөд тэдний хооронд эд хөрөнгө хөлслөх Иргэний хуулийн 287 дугаар зүйлийн 287.1.-д заасан гэрээний харилцаа үүссэн байна.

8. Хариуцагч нар нь хоорондоо түрээсийн гэрээг бичгээр хоёр удаа хийсэн гэх боловч хэрэгт 2020 оны 10 дугаар сарын 01-нээс 2021 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн хоорондох түрээсийн гэрээ ирсэн. Өмнө нь нэг удаа түрээсийн гэрээ бичгээр хийж байсан гэдэг дээр хариуцагч нар маргаагүй боловч хэрэгт энэ бичгийн гэрээ авагдаагүй. Шүүх өмнөх шүүхийн шийдвэрээр Н.бын өмчлөлийн үл хөдлөх хөрөнгийн түрээсийн төлбөр 2018 оны 05 дугаар сарын 13-наас 2019 оны 06 дугаар сарыг дуусталх хугацааны 10 853 000 төгрөгийг Ж.Дунагрмаа нь Х.оавсан тул Ж.Дгийн сөрөг нэхэмжлэлээс харилцан тооцож /хасаж/ хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

9. Хариуцагч нарын хооронд түрээсийн гэрээ хийгдсэний үндсэн дээр түрээсийн төлбөрийг Х.Онь Ж.Дд төлсөн болох нь хариуцагч нарын өөрсдийнх нь тайлбаруудаар нотлогддог.

10. Хариуцагч Ж.Д, хариуцагч Х.Онарын хооронд хийгдсэн Үйлчилгээний төвийн 1 давхрын 24 м2 талбайтай, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгийн 2019 оны 06 дугаар сараас 13-наас 2021 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн хооронд хийгдсэн түрээсийн гэрээнүүд нь хүчин төгөлдөр бус гэрээ юм.

11. Иргэний хуулийн 57 дугаар зүйлийн 57.2.-т Шүүхээс хүчин төгөлдөр бус гэж тооцсон хэлцэл нь хийсэн үеэсээ хүчин төгөлдөр бус байна гэж заасан бөгөөд хүчин төгөлдөр бус хэлцлийн үндсэн дээр хийгдсэн хэлцэл мөн хүчин төгөлдөр бус байна.

12. Иймд хариуцагч Ж.Д, хариуцагч Х.Онарын хооронд байгуулагдсан Үйлчилгээний төвийн 1 давхрын 24 м2 талбайтай, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгийг 2019 оны 06 дугаар сарын 13-наас 2021 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн хооронд хийгдсэн түрээсийн гэрээг хүчин төгөлдөр бус гэж тооцох үндэслэлтэй.

13. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.6.-д Хүчин төгөлдөр бус хэлцэл хийсэн буруутай этгээд нь бусдад учруулсан хохирлыг нөхөн төлнө гэж заасан бөгөөд хариуцагч Ж.Дгийн хариуцагч Х.отүрээсийн төлбөрт авсан 20 800 000 төгрөгийг нэхэмжлэгч Н.бд олгож, нэхэмжлэлээс нэхэмжлэгч нь 800 000 төгрөгийн хэсгээсээ татгалзсан тайлбар гаргасан тул энэ хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

14. Сөрөг нэхэмжлэлийн тухайд: Хариуцагч Ж.Д нь нэхэмжлэгч Н.бзээлийн гэрээний үүргийн хохирол гэж 35 880 000 төгрөг гаргуулахаар сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

15. Тус шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 908 дугаартай шийдвэрээр Н.бын нэхэмжлэлтэй Ж.Дд холбогдох 2017 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн объект худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах үндсэн нэхэмжлэлтэй, 2016 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн болон 2016 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн зээлийн гэрээний дагуу гүйцэтгэх үүрэг нийт 117 797 000 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлагатай хэргийг ...шүүх Н.б94 447 000 төгрөг гаргуулан хариуцагч Ж.Дд олгож, 23 350 000 төгрөгийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019-09-12-ны өдрийн 134 дугаартай магадлал, Улсын дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүхийн 2021-03-30-ны өдрийн 291 дугаартай тогтоолоор тус тус хэвээр баталж шийдвэрлэсэн байна.

16. Дээрх хэрэгт Ж.Д, Н.б нарын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний үүрэгтэй холбоотой өөрөөр хэлбэл 2017-10-25-нд би 40,0 сая төгрөгийг хугацаатай хадгаламжаа барьцаалж, мөн хугацаагүй хадгаламжнаасаа 23,0 сая төгрөг авч, өөрт байсан 2,0 сая төгрөгөө нэмээд 65,0 сая төгрөгийг Н.бд зээлүүлсэн. Гэтэл Н.б нь зээлсэн мөнгөө төлөхгүй үүргээ зөрчсөнөөс надад эд хөрөнгийн алдагдал учирсан. 2016.10.25- наас 2017.10.25 хүртэл сарын 1,95% хүүтэй хадгаламж барьцаалсан зээл авч өгсөн бөгөөд уг зээлд 9 360 000 төгрөгийг би төлсөн. 2017.10.25-наас хойш 2021 оны 12 дугаар сарыг дуустал, хугацаатай хадгаламжийн хүүгээр тооцох юм бол 22 380 000 төгрөгийн орлого хадгаламжийн хүү гэж орох ёстой байсан. Үүнийгээ би алдсан. Мөн 23,0 сая төгрөг хугацаагүй хадгаламжнаас авч, түүний хүү 4 140 000 төгрөгийн хүүний орлого гэж олох байтал үүнийгээ бас алдсан. Иймд Н.б тухайн зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүйгээс болж нийт 35 880 000 төгрөгийн хохирол үүссэн гэж шаардсан нь үндэслэлгүй гэж шүүх дүгнэлээ.

17. Учир нь Ж.Д, Н.б нарын хооронд зээлийн гэрээний харилцаа үүссэн, уг зээлийн гэрээний үүрэгтэй холбоотой маргааныг шүүх өмнө нь шийдвэрлэж шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон байхад дахин уг гэрээний үүрэгтэй холбоотой хохирол нэхэмжилж буй нь үндэслэлгүй.

18. Өөрөөр хэлбэл нэг гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах эрх нэг л удаа байх бөгөөд өмнө нь шүүх уг зээлийн гэрээний болон барьцааны гэрээний үүрэгтэй холбоотой маргааныг эцэслэн шийдвэрлэж шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон байна.

19. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4.-т Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон буюу нийтэд илэрхий үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй гэсэн бөгөөд шүүх энэ талаар дахин шийдвэрлэхгүй.

20. Иймд сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

21. Хариуцагчийн өмгөөлөгч О.с: Н.б, Ж.Д нарын хооронд байгуулсан 65,0 сая төгрөгийн Барьцаат зээлийн гэрээг шүүх хүчин төгөлдөр гэж дүгнэсэн тул Иргэний хуулийн 157 дугаар зүйлийн 157.1.1-д заасны дагуу Ж.Д нь барьцааны зүйлийн үр шимийг олж авах эрхтэй гэж мэтгэлцсэн бөгөөд сөрөг нэхэмжлэлд барьцааны гэрээтэй холбоотой шаардлага гаргаагүй, мөн дээрх барьцааны гэрээ хэрэгт ирээгүй болохыг дурьдах нь зүйтэй.

22. Иймд дээрх үндэслэлүүдээр үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг хэсэгчлэн хангаж, сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

23. Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 336 150 төгрөг, хариуцагч Ж.Дгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 334 300 төгрөгийг тус тус төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч Х.оулсын тэмдэгтийн хураамжаар 35 100 төгрөг, хариуцагч Ж.Дгаас 301 050 төгрөг тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгуулахаар заав.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 287 дугаар зүйлийн 287.1., 56 дугаар зүйлийн 56.1.10, 56.4., 56.6, 281 дүгээр зүйлийн 281.1, 227 дугаар зүйлийн 227.3 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч Ж.Д, хариуцагч Х.Онарын хооронд 2019 оны 6 дугаар сарын 13-наас 2021 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн хооронд байгуулагдсан түрээсийн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож, Ж.Дгаас 20 800 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Н.бд олгож, нэхэмжлэлээс үлдэх 800 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож,

нэхэмжлэгч Н.б35 880 000 төгрөг гаргуулах тухай Ж.Дгийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгч Н.бын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 336 150 төгрөг, хариуцагч Ж.Дгийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагад төлсөн 334 300 төгрөгийг тус тус төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч Х.оулсын тэмдэгтийн хураамжаар 35 100 төгрөг, хариуцагч Ж.Дгаас 301 050 төгрөг тус тус гаргуулан нэхэмжлэгч Н.бд олгосугай.

3. Шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг 14 хоногийн дотор гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ХИШИГДАВАА