Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 02 сарын 27 өдөр

Дугаар 142/шш2018/00205

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Хишигдаваа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Ж.Д-ийн н нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Х.О

Хариуцагч: ОХ.А-нөрт  холбогдох,

Ажлын байр чөлөөлүүлэх тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.н , хариуцагч Х.О , гэрч Н.б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.б нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ж.Д шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Ж.Д би 2017-05-25-ны өдөр Орхон аймаг Баян-Өндөр сум Уурхайчин баг Хүрэнбулаг худалдааны төвийн урд хэсгийн өргөтгөлд 24 мкв талбай бүхий ажлын байрыг иргэн О , Анх-Оргил гэх эхнэр нөхөр хоёр гар утас засварын үйл ажиллагаа явуулж байгаа, удахгүй гэрээний хугацаа дуусахад гарах юм гэж хэлсэн. Би удахгүй гарах байр гэж хүлээсээр 6 сарын хугацаа өнгөрлөө. Саяхан би ажлын байрыг маань чөлөөлж өг гэсэн шаардлага тавихад чөлөөлж өгөхгүй гэнэ. Би өөрийн өмчөө тэд нарт түрээслүүлээгүй, тэд нар надтай ч уулзаагүй, тэд нараас нэг ч төгрөг аваагүй байж би өөрийн ажлын байрандаа ямар нэг төлбөргүйгээр тэд нарыг байлгах боломжгүй юм. Иймд Орхон аймаг Баян-Өндөр сум Хүрэнбулаг худалдааны төвийн урд талын өргөлтгөл хэсэгт байрлах 24 мкв талбай бүхий ажлыг байрыг маань Анх-Оргил, О нараас чөлөөлж өгнө үү.

Энэ обьектийг Ж.Д нь өрөндөө авсан. б нь Дунгармаад зуу гаран сая төгрөгийн өртэй юм билээ, тийм гэрээ хийгдсэн байдаг... гэжээ.

Хариуцагч Х.О шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Миний бие Х.О нь үйлчилгээний төвийн HUMANA 26 м.кв талбай түрээслэж авсан. Гэрээг хавсаргаж тайлбартайгаа өглөө. Нэхэмжлэл гаргасан Д гэж хүнийг огт танихгүй.

Би б гэдэг хүнтэй зарын дагуу холбогдож түрээсэлсэн. Д нь надтай 2017 оны 11 дүгээр сард утсаар яриад байрыг чөлөөлж өг гэсэн. Би бтай гэрээ байгуулсан. Өмнө нь би б гэдэг хүнийг мэддэг, тэр обьектийн эзэн гэж мэддэг байсан. Гэрээ байгуулахдаа гэрчилгээг нь үзье гээгүй гэрээ хийсэн. Эд нарын дунд нэг л учир байгаа байх... гэжээ.

Зохигчийн тайлбар, гэрчийн мэдүүлэг, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Ж.Д нь хариуцагч Х.Анх-Оргил Х.О нарт холбогдуулан Орхон аймаг Баян-Өндөр сум Хүрэнбулаг худалдааны төвийн урд талын өргөлтгөл хэсэгт байрлах 24 мкв талбай бүхий ажлыг байрыг чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Нэхэмжлэгчийн төлөөлөгч шүүх хуралдаанд дээр Х.О ыг хариуцагчаар татахаасаа татгалзсан.

Хариуцагч нэхэмжлэлийг зөвшөөрөөгүй, шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ: ...Орхон аймаг Баян-Өндөр сум Уурхайчин баг Хүрэнбулаг худалдааны төвийн урд хэсгийн өргөтгөлд 24 мкв талбай бүхий ажлын байр нь миний өмч юм. О , Анх-Оргил гэх эхнэр нөхөр хоёр гар утас засварын үйл ажиллагаа явуулж байгаа, удахгүй гэрээний хугацаа дуусахад гарах юм гэж хэлсэн. ...би ажлын байрыг маань чөлөөлж өг гэсэн шаардлага тавихад чөлөөлж өгөхгүй гэнэ. Би өөрийн өмчөө тэд нарт түрээслүүлээгүй, тэд нар надтай ч уулзаагүй, тэд нараас нэг ч төгрөг аваагүй байж би өөрийн ажлын байрандаа ямар нэг төлбөргүйгээр тэд нарыг байлгах боломжгүй... тул чөлөөлж өгнө үү гэсэн.

Гэрч Н.б шүүх хуралдаанд: ... миний нэр дээр зээл гарахгүй байсан учир би өөрийн хөрөнгөө Д-ийн нэр дээр шилжүүлж, Д надад зээл авч өгөөд би төлөхөөр тохирч энэ обьектыг шилжүүлсэн юм. Энэ бол миний өмч, Анх-Оргил, О нарт түрээслүүлсэн байгаа. Эд нар орлого гайгүй бол цаашдаа худалдаж авахаар тохироод байж байгаа ... гэж мэдүүлсэн.

Хэргийн 5, 6 дугаар хуудсанд Ж.Д-ийн Y-2101020649 дугаартай 24 мкв талбайтай, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгч гэсэн улсын бүртгэлийн гэрчилгээ, уг обьектийг 2017 оны 5 дугаар сарын 25-ны өдөр Н.б нь Ж.Дунгармаад 50 000 000 төгрөгөөр худалдсан тухай худалдах худалдан авах гэрээ авагдсан.

Шүүх хуралдаанд судлагдсан дээрх нотлох баримтууд, гэрчийн мэдүүлэг, талуудын тайлбаруудаас үзэхэд маргаан бүхий Орхон аймаг Баян-Өндөр сум Хүрэнбулаг худалдааны төвийн урд талын өргөлтгөл хэсэгт байрлах 24 мкв талбай бүхий обьект нь худалдах худалдан авах гэрээний дагуу шилжсэн гэх боловч, гэрч Н.бын ...би зээл авахуулахын тулд л Ж.Д-ийн нэр дээр шилжүүлсэн, энэ бол миний өмч, би Анх-Оргил, О нарт түрээслүүлсэн байгаа. Эд нар орлого гайгүй бол цаашдаа худалдаж авахаар тохироод байж байгаа... гэсэн мэдүүлэг, нэхэмжлэгчийн төлөөлөгчийн уг обьектийг Н.баас өрөндөө авсан гэсэн тайлбарууд нь эргэлзээг төрүүлж байна.

Иргэний хуулийн 92 дугаар зүйлийн 92.1-д шударга эзэмшигчийн эд хөрөнгө түүний эзэмшилд нь байгаа боловч эзэмших, ашиглах эрхээ хэрэгжүүлэхэд хэн нэгэн этгээд саад болж байвал уг саадыг арилгуулахаар өмчлөгчийн нэгэн адил шаардах эрхтэй гэсэн.

Иргэний хуулийн 89 дүгээр зүйлийн 89.1-д хүсэл зоригийн дагуу эрх, эд юмсыг хууль ёсоор мэдэлдээ авах замаар эзэмшил үүснэ гэжээ.

Тиймээс Ж.Д нь Орхон аймаг Баян-Өндөр сум Хүрэнбулаг худалдааны төвийн урд талын өргөлтгөл хэсэгт байрлах 24 мкв талбай бүхий обьектыг хууль ёсны дагуу, эзэмшил, өмчлөлдөө авсан болох нь эргэлзээтэй байх тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70 200 төгрөгийг төрийн санд үлдээхээр заав.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 1. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.2-т заасныг баримтлан Х.А-О-д холбогдох, Орхон аймаг Баян-Өндөр сум Хүрэнбулаг худалдааны төвийн урд талын өргөлтгөл хэсэгт байрлах 24 мкв талбай бүхий обьектыг /ажлын байрыг/ чөлөөлүүлэх Ж.Д-ийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70 200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээсүгэй.

3. Шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигчид, тэдгээрийн төлөөлөгч өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг 14 хоногийн дотор гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ХИШИГДАВАА