Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 03 сарын 09 өдөр

Дугаар 142/ШШ2018/00261

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Хишигдаваа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Т.Н 

Нэхэмжлэгч: А.А

Нэхэмжлэгч: Д.О нарын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Д.Б холбогдох,

Т.Н 9 500 000 төгрөг, А.а 2 700 000 төгрөг, Д.о 2 500 000 төгрөг тус тус гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.м , нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.г , гэрч Ч.Тунгалаг, хариуцагчийн өмгөөлөгч Д.о , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.а нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч М.м шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Т. нминий бие өөрийн танил Ч.т аардамжуулан Л.б 9 500 000 төгрөг, А.а би өөрийн танил Ч.т аардамжуулан Д.б 2 700 000 төгрөг, Д.о би өөрийн танил А.а , Ч.т нараар дамжуулан Л.б 2 500 000 төгрөгийг тус тус зээлдүүлсэн бөгөөд уг зээлдүүлсэн мөнгөө Ч.т бид хүүгийн хамт хүлээн авч бидний хоорондох тооцоо дууссан байсан.

Гэтэл 2016 онд Ч.т нь Д.б холбогдуулан тус шүүхэд нэхэмжлэл гаргаж, улмаар биднээр дамжуулан Ч.т нь Д.б шилжүүлэн зээлсэн мөнгийг зээлсэн гэж үзэх үндэслэлгүй, харин биднийг Д.б нэхэмжлэх эрхтэй гэж дүгнэсэн байсан. Үүнийг үндэслэн Ч.т нь биднийг Орхон аймгийн шүүхийн эвлэрүүлэн зуучлалд өгч Т. нби 9 500 000 төгрөг, А.а би 2 700 000 төгрөг, Д.о би 2 500 000 төгрөгийг тус тус нэхэмжилсэн ба бидний зүгээс дээрх мөнгийг шүүгчийн захирамжийн дагуу Ч.Тунгалагт төлсөн.

Ийнхүү бидний зүгээс дээрх мөнгийг өөрсдөө төлсөн тул жинхэнэ зээлдэгч болох Д.б нэхэмжлэх эрх үүссэн гэж үзэж байгаа тул энэхүү нэхэмжлэлийг гаргаж байна. Д. б Ч.т аардамжуулан биднээс зээлсэн мөнгөө төлөхгүй байгаа тул аргагүйн эрхэнд шүүхэд хандаж байна. Иймээс Д.б Т.Н 9 500 000 төгрөг, А.а 2 700 000 төгрөг, Д.о 2 500 000 төгрөг тус тус гаргуулан бидэнд олгож биднийг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч Д.б шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Т.Намсрайсүрэн, А.а , Д.о нарын өмнөөс нэхэмжлэл гаргасан М.м ын өргөдөлтэй танилцлаа. Дээр нэр дурьдсан хүмүүсийг би танихгүй. Мөнгө зээлэх гэж ярьж харьцаж байгаагүй. Ч.т гэдэг эмэгтэйгээс мөнгө зээлж авч байсан. Тэр хүн цаашаа эдгээр хүмүүсээс авч өгсөн гэж байгаа бол би авсан мөнгөө бүгдийг төлж дуусгасан. Энэ талаар шүүхийн шийдвэр гарсан. Д.т нь дээрхи хүмүүсээс юун мөнгө нэхээд тэд яагаад түүнд мөнгө төлөх болсныг би мэдэхгүй, бас мэдээгүй. Яагаад Д.Тунгалагт өгсөн мөнгөө надаас нэхэж байгааг ойлгохгүй байна. Дээр нэр дурьдсан хүмүүсийн нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

Зохигчийн тайлбар болон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Т.Намсрайсүрэн, А.а , Д.о нар нь Д.б холбогдуулан Т.Н 9 500 000 төгрөг, А.а 2 700 000 төгрөг, Д.о 2 500 000 төгрөг тус тус гаргуулах-аар нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

Хариуцагч нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөөгүй, шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ: ... Т. нминий бие өөрийн танил Ч.т аардамжуулан Л.б 9 500 000 төгрөг, А.а би өөрийн танил Ч.т аардамжуулан Д.б 2 700 000 төгрөг, Д.о би өөрийн танил А.а , Ч.т нараар дамжуулан Л.б 2 500 000 төгрөгийг тус тус зээлдүүлсэн бөгөөд уг зээлдүүлсэн мөнгөө Ч.т бид хүүгийн хамт хүлээн авч бидний хоорондох тооцоо дууссан байсан. Гэтэл 2016 онд Ч.т нь Д.б холбогдуулан тус шүүхэд нэхэмжлэл гаргаж, улмаар биднээр дамжуулан Ч.т нь Д.б шилжүүлэн зээлсэн мөнгийг зээлсэн гэж үзэх үндэслэлгүй, харин биднийг Д.б нэхэмжлэх эрхтэй гэж дүгнэсэн байсан. Үүнийг үндэслэн Ч.т нь биднийг Орхон аймгийн шүүхийн эвлэрүүлэн зуучлалд өгч Т. нби 9 500 000 төгрөг, А.а би 2 700 000 төгрөг, Д.о би 2 500 000 төгрөгийг тус тус нэхэмжилсэн ба бидний зүгээс дээрх мөнгийг шүүгчийн захирамжийн дагуу Ч.Тунгалагт төлсөн. Ийнхүү бидний зүгээс дээрх мөнгийг өөрсдөө төлсөн тул жинхэнэ зээлдэгч болох Д.б нэхэмжлэх эрх үүссэн гэж тайлбарласан.

Хэрэгт тус шүүхийн 2017.08.21-ний өдрийн 03879 дугаартай эвлэрлийн гэрээг баталгаажуулсан шүүгчийн захирамж, мөн тус шүүхийн 2017.04.21-ний 451 дугаартай шүүхийн шийдвэр, Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017.06.06-ны өдрийн 119 дугаартай магадлал болон бусад нотлох баримтууд авагдсан.

Эвлэрлийн гэрээг баталгаажуулсан 03879 дугаартай шүүгчийн захирамжаар өргөдөл гаргагч Ч.Тунгалаг, уригдагч тал Д.о , А.а , Т. ннарын хооронд байгуулагдсан 2017 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн 312 дугаартай эвлэрлийн гэрээг баталгаажуулжээ. Тус шүүгчийн захирамжийн тодорхойлох хэсэгт: эвлэрлийн гэрээнд ... Өрөгдөл гаргагч Ч.Тунгалаг, Д.о ээс өргөдөлд тусгасан үнийн дүн болох 3 260 000 төгрөгний 760 000 төгрөгнөөс татгалзаж 2 500 000 төгрөг дээр эвлэрсэн, уригдагч А.а аас өргөдөлд тусгасан үнийн дүн болох 3 540 000 төгрөгний 840 000 төгрөгнөөс татгалзаж 2 700 000 төгрөг дээр эвлэрсэн, уригдагч Т.н-гийн өргөдөлд тусгасан үнийн дүн болох 18 028 000 төгрөгний 8 528 000 төгрөгнөөс татгалзаж 9 500 000 төгрөгт эвлэрсэн болно. Уригдагч Д.о 2 500 000 төгрөгийг, А.а 2 700 000 төгрөгийг, Т. н9 500 000 төгрөгийг тус тус хүлээн зөвшөөрсөн байна... гэсэн байх ба, энэ өргөдөлийн утга агуулга нь ямар учиртай болох нь харагдахгүй байна. Дээрх эвлэрлийн гэрээг баталгаажуулсан шүүгчийн захирамжийн дагуу Ч.Тунгалагт Д.о , Т.Намсрайсүрэн, А.а нар нь мөнгө шилжүүлсэн /хэргийн 13-15х/ нь Д.б дээрх мөнгийг шаардах эрх үүссэн гэж үзэхгүй. Учир нь нэхэмжлэгч Д.о , Т.Намсрайсүрэн, А.а нар болон хариуцагч Д.б нарын хооронд анхнаасаа зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж үзэх нөхцөл байдал тогтоодохгүй байна. Энэ талаар нэхэмжлэлд ч мөн ннь Ч.т аардамжуулан Д.б 9 500 000 төгрөг, А.а нь Ч.т аардамжуулан Д.б 2 700 000 төгрөг, Д.о нь А.а , Ч.т нараар дамжуулан Д.б 2 500 000 төгрөгийг тус тус зээлдүүлсэн бөгөөд уг зээлдүүлсэн мөнгөө Ч.т бид хүүгийн хамт хүлээн авч бидний хоорондох тооцоо дууссан гэжээ.

Талуудын хоорондох дээрх мөнгөний маргаан нь 2012 онд болсон байх ба, нэхэмжлэгч тал шүүхийн шийдвэр гарснаас хойш шаардах эрхээ хэрэгжүүлэх болсон гэж байгаа нь үндэслэлгүй. Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д гэрээний үүрэгтэй холбоотой хөөн хэлэлцэх хугацаа гурван жил байна гэжээ. Шүүхийн шийдвэр /Тунгалагийн нэхэмжлэлтэй Д.б холбогдох хэргийн/ 2017 оны 04 дүгээр сарын 21-нд гарсан, эвлэрлийн гэрээг баталгаажуулсан шүүгчийн захирамж 2017 оны 8 дугаар сарын 21-ний өдөр тус тус гарсан байгаагаас үзэхэд дээрх шийдвэрүүдийг гарахаас өмнө хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж үзэхээр байна.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч маргааны эрх зүйн үндэслэлийг Иргэний хуулийн 492 дугаар зүйлд заасан үндэслэлгүйгээр хөрөнгөжих гэж тайлбарласан. Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ жинхэнэ зээлдэгч Д.б гаргуулахаар шаардсан бөгөөд үндэслэлгүйгээр хөрөнгөжих эрх зүйн маргааны төрөлд хамаарахгүй байна.

Иймд дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв. Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар гаргуулав.

Хариуцагч Д.б шүүх хуралдааны товыг мэдэгдсэн бөгөөд шүүх хуралдаанд ирээгүй, хариуцагчийн өмгөөлөгч хариуцагчийг Улаанбаатар хотоос гарсан, машин нь замдаа саатсан байна ирж яваа, удахгүй ирнэ гэсэн тул шүүх хуралдааныг 2 цагийн хугацаагаар хойшлуулсан. Гэсэн ч хариуцагч шүүх хуралдаанд ирээгүй тул хариуцагчийн эзгүйгээр хэргийг хянан шийдвэрлэв.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1.-д заасныг баримтлан Д.б 9 500 000 төгрөг гаргуулах Т.н-гийн, 2 700 000 төгрөг гаргуулах А.а ын, 2 500 000 төгрөг гаргуулах Д.о ийн нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч А.а ын улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 58 150 төгрөг, Д.о ийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 54 950 төгрөг, Т.н-гийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 166 950 төгрөгийг тус тус төрийн санд хэвээр үлдээсүгэй.

3. Шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигчид, тэдгээрийн төлөөлөгч өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг 14 хоногийн дотор гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ХИШИГДАВАА